Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Вимана буюу эртний Энэтхэгийн нисэх онгоц

    Вимана нь сүм, ордон, домгийн нисдэг төхөөрөмж гэсэн хэд хэдэн утгатай санскрит үг. Үл мэдэгдэх нисдэг биетийн тухай сонирхдог асар их тэмүүлэлтэй зарим шинэ цагийн хүмүүс (харийн нисдэг таваг газардсан тухай анхны номуудын нэгийг 1953 онд Жорж Адамскитай хамтран бичсэн Десмонд Лесли шиг) эрт цагийн одон орны онол, дэвшилтэт технологи бүхий соёл бодит байсныг гэрчлэх Виманагийн тухай бичжээ.

    Тэд Вимана буюу нисдэг төхөөрөмжийн тухай судлахад үл таних есөн хүний домогтой холбоотой болохыг мэдсэн байна.

    Олон судлаач маш чухал бодит зүйлс үл мэдэгдэх нисдэг биетийн нууцтай холбоотой гэж үздэг. Тэднийхээр бол эртний Энэтхэг, Атлантис харийнхны хамгийн их ирдэг газар байжээ. Хэдэн зууны өмнөөс өнөөг хүртэл хадгалагдан ирсэн Энэтхэгийн түүхэн сурвалжид нисдэг төхөөрөмжийн тухай мэдээлэл бий. Хэдэн зуун түүхэн сурвалж бичиг мэдээж үнэн бодит зүйл. Харин тэдгээр олон баримтын ихэнх нь санскрит хэлнээс англи хэл рүү орчуулагдаагүй байгаа.

    Энэтхэгийн эзэн хаан Ашока олон шинжлэх ухааныг бүртгэсэн Энэтхэгийн агуу эрдэмтдээс бүрдсэн “есөн үл таних хүний нууц нийгэмлэг” байгуулжээ. Буддын шашныг эсэргүүцэж байсан Ашока өрсөлдөгчдөө дарах “чөтгөрийн зорилгод” тэдгээр есөн суу билэгтнийг ашиглаж, тэднийг мөн өөрийнх нь эсрэг босохоос сэргийлж маш нууц хяналт дор ажиллуулж байсан учраас тэд Энэтхэгийн эртний түүхэн бичээст дурдагдаагүй аж.

    “Үл таних есөн хүн” есөн ном бичжээ. Магадгүй хүн тус бүр нэг ном бичсэн байх. Хамгийн эхний ном бол “Таталцлын нууц”. Энэ ном түүхчдэд танил болсон ч “таталцлын хүчийг удирдах” тэдний ойлголт бүхий хуудсуудыг үнэндээ хараагүй. Тэдгээр хуудсууд магадгүй одоог хүртэл Энэтхэгийн нууц номын сан, Түвд эсвэл хаа нэгтээ хадгалагдаж байгаа.

    Ашока хаан тэдний нээлт, амжилтыг нуухыг хүссэнийг мэдсэн учир тэд маш чухал мэдээлэл бүхий хуудсуудыг хаа нэгтээ нуужээ. Тэд шинжлэх ухааны чухал ололтыг хэн нэгэн бусдыг хөнөөхөд ашиглахаас сэргийлсэн байх.

    Хэдэн жилийн өмнө Хятадууд Түвдийн нийслэл Лхасаас санскрит хэлээр бичигдсэн хэд хэдэн гар бичмэл олсон юм. Тэдгээр баримтыг Чандигарын их сургууль уруу орчуулахаар илгээжээ. Тус сургуулийн доктор Рут Рейна од хоорондын сансрын хөлөг бүтээх зааварчилгаа бүхий бичиг баримт гэж мэдээлсэн байна.

    “Хүний бие махбодийн хөдлөх бүтцэд тулгуурласан үл мэдэх хүч Лагхима ашигласан тэдний хөдөлгөгч хүчний арга бүх таталцлын хүчний эсрэг хангалттай байсан” гэж Р. Рейна мэдэгдсэн билээ.

    Энэтхэгийн йогт Лагхима нь хүний газраас хөөрөх нууц хүчийг илэрхийлдэг аж. Олон мянган жилийн настай эдгээр гар бичмэлд нисдэг төхөөрөмжийн тавцан дээр суун аль нэг гариг уруу илгээдэг байсан зэвсэглэсэн эрсийг Астрас гэж нэрлэдэг байсныг доктор Рейна дурдсан юм. Тэдгээр гар бичмэл дээр бичигдсэн “антима буюу үл үзэгдэгч малгай”, “гарима буюу хар тугалган уул шиг хэрхэн хүнд болох” нууцыг илрүүлэхээр ажиллаж байна.

    Энэтхэгийн эрдэмтэд тэдгээр гар бичмэлд чухал ач холбогдол өгдөггүй. Гар бичмэлийн багахан хэсгийг сансрын хөтөлбөрийн судалгаанд л ашиглаж. Энэ нь таталцлын эсрэг судалгаа явуулахыг зөвшөөрсөн Засгийн газрын анхны загваруудын нэг байсан юм. Тэдгээр гар бичмэл дээр гариг хооронд үнэхээр аялсан эсэх нь тодорхойгүй ч сар руу аялах төлөвлөгөөний бүх зүйлийг сануулан бичсэн байжээ.

    Хэдийгээр Энэтхэгийн агуу домгийн нэг “Рамаяна” д Вимана (буюу Астра) дотор суун сар руу аялсан мөн Асвин (буюу Атлантисын агаарын хөлөг)-тай саран дээр дайтсан тухай дэлгэрэнгүй бичсэн байдаг. Энэ нь энэтхэгчүүдийн ашиглаж байсан агаарын хөлгийн үйлдвэрлэлийн технологи, таталцлын эсрэг өнөөгийн ул мөрийн багахан хэсэг юм.

    Үнэхээр тэр технологийг ойлгохын тулд бид өнгөрсөн үе рүү буцах ёстой. 15 мянган жилийн өмнөх Рамагийн Эзэнт гүрэн өнөөгийн баруун, хойд Энэтхэг болон Пакистаны газар нутгийн элснээс одоог хүртэл Вимана хадгалагдаж байгаа.

    Рама эзэнт гүрэн эргэлзээгүй Атлантын далайн дунд атлантчуудын соёл иргэншил бүхий арал шиг хөгжилтэй байсан. Рамагийн долоон агуу нийслэл хот эртний хиндү бичвэрт долоон Риши хот гэж бичигдсэн байдаг.

    Энэтхэгийн эртний агуу туульсын нэг “Рамаяна” д Виманаг хоёр давхар, дугуй цилиндр хэлбэр, дугариг оройтой, хажуу бөөрөндөө их бууны олон амтай нисэх онгоц уянгалаг аялгуу жингэнүүлэн, салхи шиг хурдан нисдэг гэж дүрсэлдэг.

    Эртний Виманагийн тухай өгүүлсэн эртний Энэтхэгийн олон ном зохиол байдаг. Эртний энэтхэгчүүд олон төрлийн Вимана жолооддог байсан ба хэрхэн жолоодох талаар нэгд нэгэнгүй бичиж үлдээсэн байдаг. Виманагийн тухай бичсэн Самара Сутхадхара шинжлэх ухааны шаштирт уг сансрын хөлгийг бүтээх, хөөрөх, олон мянган км аялах, хэрхэн газардах тухай 230 бадаг шүлэг бий.

    80 мянган морины хүчтэй хөлгийг хуй салхи, аянга, шувуудаас хэрхэн хамгаалах талаар мөн бензин шиг “шаргал цагаандуу өнгөтэй шингэн” ашигладаг байсныг бичжээ.

    Хоёр мянга гаруй жилийн өмнө Македоны Александр Энэтхэг рүү агуу эзлэн түрэмгийлэл хийсэн талаар Александрын түүхчдийн сонирхолтой тэмдэглэл байдаг. Тэдний бичиж үлдээснээр “нисдэг тагтаа шиг зүйл агаараас морьт цэргүүд рүү галт бөмбөлөг унагаж” байжээ. Энэтхэгийг эзлэхээр ирсэн Александрын агуу зэвсэгт хүчин  Виманад дийлдсэн нь энэ аж.

    vimana2.jpg.6c85aa9cf8d5cc4c5c4cd16787a343ea.jpg

    wt4ed24d41.jpg.e07a89b91c61fa18aedd92f7d5cccdc0.jpg

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×