Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Бермудын гурвалжин

    Атлантын далайн баруун хэсэг, АНУ ын зүүн омнөд эрэгт хэлбэр дүрсээрээ барагцаагаар гурвалжинг санагдуулах район байдаг. Түүний талууд нь Бермудын арлуудын хойхно хэсгээс Флоридын урд тал руу сунасан, дараа нь Багамын арлуудаар дайран Пуэрто Рикод хүрээд, дахин хойшоо эргэн ойролцоогоор баруун өргөрөгийн 40 градус орчмоор Бермудэд буцаж ирдэг. Энэ газар бол дэлхий дээрх хамгийн гайхалтай бөгөөд нууцлагдмал үл мэдэх газруудын нэг юм. Бермудын гурвалжин гэж голдуу нэрлэгддэг энэ районд 1945 оноос хойш 100 гаруй нисэх онгоц, усан онгоц /түүн дотор шумбагч онгоц/ болон мянга гаруй хүн ор сураггүй алга болсон юм Алга болсон тухай мэдээллүүд 1909 онд тэр үедээ хамгийн алдартай бөгөөд жинхэнэ далайчин байсан ахмад Жоуш Слок Бермудын гурвалжинд алга болсон. Тэр дэлхийн түүхэнд анх удаа далбаат онгоцоор дэлхийг тойрсон хүн юм. 1909 оны 11 р сарын 14 нд Мартас Виньярд арлаас өмнөд Америк руу чиглэн яваад тэр өдрөөс хойш, түүнээс ямар нэг сураг ажиг гараагүй ажээ.

    Хүн болон усан онгоц алга болсон талаар гарч байгаа таамаглал зөндөө олон болжээ.

    Тэдгээрийн дотор: газар хөдлөлтөөс үүсэн гарсан цунамын гэнэтийн давалгаа, том солир, онгоц дэлбэрэх, далайн аймшигт амьтны дайрлага, өөр хэмжээст орон зайд оруулдаг, орон зай цаг хугацааны гажилт гажуудал нь усан онгоцыг төөрүүлдэг, онгоцыг унагадаг нь газрын татах хүч болон цахилгаан соронзон орны долгион, эртний иргэншлийн амьд үлдсэн хүмүүс, эсвэл сансар огторгуйн амьтад, эсвэл ирээдүйн хүмүүсийн удирдлаган дор дэлхийн амьд амьтдын төрөл загваруудыг цуглуулах гэсэн усан доорхи болон агаарын үл мэдэх нисдэг биетүүд байж болох юм.

    Мэдээж хэрэг жил бүр эл гурвалжингийн дээгүүр олон тооны онгоц нисэн гарч, мөн төдий тооны усан онгоц түүнийг дайран гардаг ч тэд амьд мэнд бүрэн бүтэн байгаа билээ.

    үүн дээр дэлхий дээрх бүх далай тэнгисүүдэд янз бүрийн шалтгаанаар усан онгоц болон онгоцууд сүйрч л байдаг билээ. / Энд нэг зүйлийг ялгаж салгахыг хүсч байна: сүйрэх болон оргүй алга болох бол хоёр өөр ойлголт юм шүү. Эхнийх нь тухайд усан дээр хагархай хугархай хэсгүүд болон хүүр цогцос үлддэг, харин хоёрдахьд нь бол юу ч үлддэггүй/. Гэхдээ ийм тайлбарлашгүй, гэнэт оргүй сураггүй алга болох тохиолдол гардаг тийм газар дэлхий дээр үүнээс өөр байдаггүй.

    Аризоны номын санч Лоуренс Д. Куше өөрийн ” Бермудын гурвалжин: Цуу яриа домог ба бодит байдал” номондоо энэ газрын нууцыг дэлгэжээ. Тэр үүнийг хууч домог дагуулсан сенсаац шуугиан гэж үздэг. Ингэхдээ тэр учрыг нь олж чадаагүй жигтэй хачин учир битүүлэг ор сураггүй алга бололтоос бусдыг нь үгүйсгэдэг.

    Усан онгоц болон нисэх онгоцнуудын ор сураггүй алга болсон бүх тохиолдлуудыг “энгийн” шалтгаануудаар тайлбарладаг Кушегийн концепцид огт хүнгүй болсон, маш хачин хий үзэгдэлт усан онгоцыг оруулахгүй байгаа юм. 1940 оноос 1955 онуудад ийм усан онгоц энд тавь орчим тааралдсан юм! Францын Розана усан онгоц / 1840он/ Багамын арлуудын ойролцоо, Кэролл А. Диринг далбаат онгоц Далбаагаа босгочихсон хоолоо идэхэд бэлэн болгочихсон, хоёр амьд мууртай / 1921/, Рубикон усан онгоц нэг нохойтой / 1949/ г.м

    Харин доорхи тохиолдлыг Л. Куше тайлбарлахаас татгалздаг. British south American airways” компанийн эзэмшлийн Тюдор 4 загварын “Star tiger” онгоцны дарга ахмад Макмиллан 1 р сарын 30 ны өглөө эрт Бермуд дахь диспетчерийг дуудаад өөрийн байрлалаа мэдээлжээ. Онгоцон дээрх байдал хэвийн мөн яг хуваарийн дагуу явж байгаа тухайгаа нотлон хэлэв. Энэ нь хамгийн сүүлд “Star tiger’ ийн тухай сонссон зүйл байв. Эрэл хайгуул эхлэв. Арван усаң онгоц ба гуч орчим нисэх онгоц явсан маршрутын дагуух районыг самнаж байв. Юу ч олж харж чадаагүй: усны гадаргуу дээрх тосны толбо судал, хугархай тасархай хэсэг, цогцос аль нь ч байсангүй. Эцэст нь комиссын дүгнэлтэнд үүнээс хэцүү даалгавар хэрэг мөрдөлтөнд хэзээ ч тулгарч байгаагүй гэж бичсэн байжээ.

    “Энэ 6ол үнэхээрийн тайлагдаагүй оньсого нууц юм” гэж Л.Куше хүлээн зөвшөөрсөн юм.

    Нисэгчид болон далайчдын дунд “Ийм байнгын хөдөлгөөнтэй газарт нисэх онгоц болон усан онгоц гэнэтийн шуурга, манан будан, эвдрэл гэмтэл зэрэг нөхцөл байдлаас болоод алга болж болно” гэсэн бодолтой хүмүүс цөөнгүй байдаг. Тэд нар хэлэхдээ гурвалжин гэж байдаггүй, энэ нэр бол хэтрүүлгийг дэндүү сонирхдог уншигчдын бодож олсон зүйл гэж үздэг. Тэдний бодлыг энэ бүс нутгийг хариуцан ажиллаж байдаг авиакомпаниуд дэмҗдэг. Бермудын гурвалжин байдаг эсэх мөн түүний хил хязгаарын талаарх маргаан мэтгэлцээн намждаггүй. Түүний жинхэнэ хэлбэр ямар болох, нисэх онгоц, усан онгоц, шумбагч онгоц алга болсон талаарх, тэдний жолоодох бүрэлдхүүний домог цуу яриа яаж гардаг вэ? Эдгээр домог цуу яриа их түгээмэл болохоор дурын тайлбарлаагүй нэг аваар осол шууд л алга болсон гэж тооцогдож байгаа юм болов уу? үүний шалтгаан нь байгаа юм биш биз?

    Энэ районд нисэж явсан гэрчүүдийг, радио болон телевизийнхэн асууж шалгаан нервтүүлж ядаргаа тусгадаг байв. Ийм бэрх асуулт хариултын дүнд эцэс сүүлдээ: “гурвалжингаар олон удаа нисэж байсан бөгөөд юу ч тохиолдож байгаагүй. Ямар ч аюул байхгүй гэсэн хариу гардаг байв”. Гурвалжин руу явж байгаа зорчигчид болон аялал зохион байгуулж байгаа хүмүүст: “Бермудын гурвалжингаар нисэх үү” гэж 6aйнга асуудаг. Тэгээд яг тодорхой хил хязгаар байхгүй болохоор үүндээ үгүйсгэсэн хариулт авдаг. Заримдаа онгоц цагаасаа хожимдохоор түүнийгээ зөвтгөхийн тулд зорчигчдод: “Бермудын гурвалжинг тойрохоос аргагүй боллоо” гэсэн тайлбарыг өгдөг.

    Хэдий тийм ч гурвалжин болон түүний ойр хавьд сонин хачин жигтэй осол болон гамшиг үргэлжилсээр байна. 1970 аад онуудад Майамийн онгоцны буудлын ойролцоо газар дээр ямар ч тайлбар олдоогүй хэд хэдэн сүйрэл болсон. Түүний нэг нь Истон руу ниссэн 401 р нислэг ба тэр онгоцонд 100 гаруй зорчигч байсан ба 1972 оны 12 р сарын 29 нд оргүй алга болсон. 401 р нислэгийн онгоц алга болсон нөхцөл байдлыг мөрдөлт нь урьд өмнө далайд гэнэт алга болж байсан тохиолдлуудад ямар нэг горьдлого төрүүлж байгаа юм.

    Энэ онгоц нислэгийнхээ сүүлийн 7 8 секундэнд Майами дахь дис¬петчер ч, нисэгчдийн аль нь ч ажиглан харж чадахгүйгээр тийм хурдтайгаар доошлож байжээ. өндөр хэмжигч ажиллаж байсан болохоор, жирийн зүгээр доошилж байгаа тохиолдолд нисэгчид онгоцоо тэгшлэхэд хугацаа олддог байв. Гэтэл Майами дахь диспетчер радарын нэг эргэлтэнд /40 орчим секунд/ зөвхөн ганц дүрс л олж харж чаджээ. Радарын дараахь эргэлт болоход онгоц 300 метрээс 100 метрээс доош орсон төдийгүй, усанд ч уначихсан байж магадгүй.

    Доошлох ийм хурдыг, удирдлагын систем эвдэрсэн, хурдаа алдсан, нисэгч туршлагагүйтсэн зэргийн алинаар нь ч тайлбарлаж болохгүй байгаа юм. үүнийг тайлбарлахын тулд яриангүй агаартай холбоотой ямар нэг юм байх нь гарцаагүй. Соронзон орны ямар нэг гажилт байж болох юм.

    Энэ районд гэрэл гарч байхыг олж харан ажиглалт бичсэн анхны цуутай гэрчүүдийн нэг нь Колумб байв. 1492 оны 10 р сарын 11 нд нар мандахаас хоёр цагийн өмнө Санта Марий онгоцны бүхээг дотроос Саргассовын тэнгисийн баруун хэсэг дахь Багамын арлын усны гадаргуу дээр цагаан гэрэл гарч байхыг харсан. Яг ийм гэрлэн зурвасыг таван зуун жилийн дараа америкийн сансрын нисэгчид ажиглажээ.

    Энэ хачин зүйлийг янз бүрийн шалтгаанаар тайлбарладаг: дээшээ хөврөн гарахдаа гэзэг шиг хөвөрсөн загас, бусад амьд биетүүд торфын гурилыг цацруулдаг.

    Ямар ч байсан гэсэн эдгээр тайлбарууд одоо болтол нотлогдоогүй бөгөөд энэ гайхамшигтай гэрэл тэнгисийн гадаргуу дээр гарсаар бай¬гаа ба тэнгэрээс харахад ялангуяа их гоё харагддаг. Колумбын гурвал¬жин дотор ажигласан бас нэг зүйл одоо болтол маргаан тарьсаар бай¬гаа төдийгүй гайхашруулсаар байгаа билээ. 1492 оны 9 р сарын 5 нд Саргассовын тэнгисийн баруун хэсэгт Колумб өөрийн багийн нөхөдтэйгээ агуу том галт сум тэнгэрээр зурайн, тэнгист уначихсан уу, алга болохыг харцгаав.

    Хэдэн өдрийн дараа тэдний компас ойлгомжгүйгээр зааж байсан нь тэднийг айлгаж байв. Гурвалжингийн районд тэнгэрт болон газарт цахилгаан соронзны гажилт усан онгоцнуудын хөдөлгөөнд нөлөө үзүүлж байж болох юм.

    Бас нэг өөр таамагаар бол усан онгоц болон нисэх онгоц оргүй алга болохыг өөр үзэгдэлтэй холбон тайлбарладаг. Тэднийг ” агаарын орчны гажилт”, “огторгуйн нүх”, “үл танигдах хүчний үйлчлэл”, “хурмастйн занга”, “таталцлын цооног”, амьд биетүүд онгоц болон усан онгоцыг эзлэн авах гэх зэргээр янз бүрээр нэрлэдэг. Гэхдээ ойлгомжгүй юмыг ойлгомжгүйгээр тайлбарлах гэсэн оролдлогоос хэтрэхгүй байгаа юм.

    Бермудын гурвалжинд алга болсон ихэнх тохиолдлуудад нэг ч амьд хүн, нэг ч цогцос олдоогүй болно. Гэхдээ сүүлийн жилүүдэд зарим нисэгчид болон далайчид өдгөө болтол үргэлжилсээр байгаа нам гүм байдлыг эвдэн, энэ районд ямар нэгэн далдын хүчнээс мултран гарсан тухай ярьж эхлэв. Тэдний туршлагыг судлан яаж аврагдсан аргыг нь мэдсэнээр энэ оньсогын ядаж нэгэнд нь ч гэсэн тайлбар хийхэд туслаж болох юм.

    Бермудын гурвалжингийн хийрхэлийн мөн чанарын талаарх маргаанд ийм ишлэл үндэслэлийг гарган тавьдаг: усан онгоц болон нисэх онгоцны сүйрэл дэлхий дээр хаа саагүй болж л байдаг, хэрэв усан онгоц болон нисэх онгоцны идэвхитэй хөдөлгөөнтэй газарт, хангалттай том гурвалжинг карт дээр тавих юм бол яг тэр районд осол аваарь их гардаг харагдах болно. Тэгэхээр ямар ч оньсого үүнд алга байна?

    Дээр нь нэмэхэд, далай бол их том зүйл, усан онгоц болон нисэх онгоц бол өчүүхэн жижиг зүйл, усны гадаргуу болон гүнд төрөл бүрийн урс¬гал явагдаж байдаг учраас эрэл хайгуул үр дүн өгөхгүй байгаа нь гайхаад байх зүйл биш. Мексикийн буланд хойд урсгалын хурд цагт 4 зангилаа байдаг. Багамын арал болон Флоридын хооронд сүйрэлд өртсөн усан онгоц болон нисэх онгоц сүүлчийн холбоо барилтаас хойш огт өөр газарт оччихдог нь алга болсон юм шиг харагдах нь зүйн хэрэг.

    Гэхдээ эдгээр урсгал нь тодорхой бөгөөд эргийн хамгаалалтынхан болон эрлийн багийнхан алга болсон районы урсгал болон салхийг тооцож байдаг. Том усан онгоцны эрлийг 5 милийн радиуст, онгоцыг 10 мильд, жижиг усан онгоцыг 15 мильд хийдэг. Эрлийг “шилжих мөр” зурваст хийдэг, өөрөөр хэлбэл обьектын хөдөлгөөний чиглэл, урсгал болон салхины хурдыг тооцдог.

    үүн дээр усан онгоц болон нисэх онгоцны живсэн хэсгүүд лаг шаварт амархан дарагддаг ба тэднийг шуурга далдалж болох бөгөөд дараа нь дахин ил гарган хаяхад шумбагч онгоц болон усан онгоцнууд олж харж болох юм.

    Усан онгоц болон ачаа барааг авран хамгаалах байгууллагад ажиллаж байсан аквагалангист Мэл Фишер тэр үедээ Атлантын далай болон Кари6ын тэнгисийн эх гэзрын харгиа /гүехэн газар/ гурвалжингийн орчимд усан доорхи эрэл хайгуулыг хийж байсан. Энэ районд живсэн их олон Испанийн алттай галионыг хайж шинэ авантюрисгүүд идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхлэх тэр үед тэр ёроолд бас өөр нэг гайхамшигтай олзыг олж харжээ. Нэг хэсэг түүнийг идэвхтэй хайж байсан ба дараа нь түүнийт мартжээ. Ийм үнэт металлын бөөгнөрөл нь голдуу усан доорхи бөөгнөрөлийг мэдэрдэг компасаас мянга дахин илүү мэдэрдэг соронзон хэмжигчээр илэрдэг. Чухам энэ багажны тусламжтайгаар Фишер байнга өөр зүйлүүдийг олдог байв. Далайн ёроол руу орсон шумбатчид испанийн эрдэнэсийн оронд соронзон хэмжигчийн заалтаар хуучин сөнөөгч онгоц, хувийн онгоцууд, янз бүрийн усан онгоцыг олдог байв.

    Нэгэн удаа эргээс хэдэн милийн зайд усны ёроолд уурьн галт тэрэг байхыт олов. Фишер түүнийг түүхчид болон далай судлалынханд оролдохгүй тэр чигээр нь үлдээсэн.

    Түүний бодлоор Флорид ба Багамын хавь орчимд зарим усан онгоц алга болсны шалтгаан нь цэргийн нисэх хүчний сургуулилтын үеэр хаясан дэлбэрээгүй бөмбөг, тэрчлэн орчин үеийн сургуулилтанд ашиглагддаг хөвөгч минь мөн гэж үздэг.

    Фишер юуных нь үл мэдэх зөндөө олон эвдэрхий тасархай хэсгүүдийг олсон. Тэрээр дүгнэхдээ олон зуун усан онгоц шуурганы үеэр ургаа хад мөргөж, тэдний ихэнх нь лаг лайгаар дүүрсэн байдаг. үнэхээр Мексикийн буланд Флоридагийн хойгийн төгөсгөл хавьд урсгал нь их лагийг зөөж явдаг бөгөөд түүнийг усны ёроолд байгаа том усан онгоц ч сорон авч болдог юм.

    Сүйрсэн усан онгоц болон нисэх онгоцны үр дүнгүй эрэл хайгуулын буруутан нь тэнгисийн урсгал байж болох юм. Гэхдээ Бермудын гурвалжинд бас онцлог бий. Энэ нь Багамын арлын гүехэн хэсгийн дагуу нилдээ тархан байрласан ” Цэнхэр хөх” гэж нэрлэгддэг агуй бөгөөд шохойн чулуун тасархай хэсэгт ёроолгүй ангал байдагт байгаа юм. Хэдэн мянган жилийн өмнө эдгээр агуй нь бөөгнөрөн өсөх замаар нэмэгдсэн хуурай газар дээрх агуй байсан бөгөөд 12 15 мянган жилийн өмнөх ээлжит мөсөн үеийн дараа тэнгисийн түвшин нэмэгдэж цэнхэн агуйнууд нь загасны амьдрах орчин болсон. Эдгээр шохойн чулуун агуйнууд нь эх газрын гүехэн газрын зааг хүртэл үргэлжлэх бөгөөд шохойн чулуун үеийг бүхэлд нь өнгөрдөг ба зарим нь 450 метрийн гүнд хүрдэг, зарим нь Багамын арлын газар доорхи агуйнуудад хүрдэг бөгөөд нуурууд болон намагтай холбогддог.

    “Цэнхэр агуй” нь тэнгисийн гадаргуунаас янз бүрийн зайд байрладаг. Эдгээр усан доорхи агуй руу шумбаж орсон шумбагчид тэдний зай хэмжээ нь газар дээрхи агуй шиг тийм хэцүү давчуу байсныг ажигласан. үүнээс гадна зарим ” Цэнхэр агуйд” урсгалын хурд нь усанд шумбагч онгоцонд ч аюул учруулахаар байжээ. Түрлэг болон татралтаас болж дийлэнх хэсэг нэгэн зэрэг сорогдож эхлэхээр усны гадаргуу дээр усны эргүүлэгийг үүсгэдэг. Ийм усны эргүүлэг багавтар усан онгоцыг хүнтэй нь хамт сорж авахгүй гэх баталгаа байхгүй. Энэ таамаглалыг 25 метрийн гүнд агуйнуудын нэгэнд загас агнуурын нэгэн онгоц олдсоноор нотлогдож байгаа юм. Түүнийг далай судлаач Жим Сон усан дор судалгаа хийж явахдаа илрүүлжээ. 20 метр орчмын гүнд өөр жижгэвтэр онгоц завь олдсон.

    Энэ районд том усан онгоц алга болсон шалтгааныг гэнэтийн торнадо болон цунами гэж тооцох хэрэгтэй. Жилийн тодорхой нэгэн улиралд үүсдэг агуу хүчит хуй салхи агуу их хэмжээний усыг дээш өргөн нүх үүсгэдэг. Байшингийн дээвэр, машин, хашаа, хүмүүсийг агаарт хөөргөдөг эх газарт болдог тоо томшгүй олон торнадо нь жижиг онгоц болон нам дор нисэж яваа онгоцыг бүрэн сүйрүүлдэг. өдөр торнадо харагддаг учир түүнээс зайлж болно, харин шөнө эсвэл муу харагдаж байгаа үед түүнээс зайлах нь маш хэцүү юм.

    Усан доорхи энгийн газар хөдлөлтөөс үүссэн цунами тэнгист усан онгоцыг гэнэт живүүлдэг гол сэжигтэн мөн юм. Цунами 60 метрийн өндөртэй байж болдог. Тэд гэнэт үүсдэг ба түүнтэй усан онгоц тааралдангуут агшин зуурт л живэх эсвэл доошоо харчихдаг. үүнтэй адил туйлын их сүйрүүлэх хүчтэй зүйл бол “гулгадаг” гэж нэрлэгддэг давалгаа юм. Тэд ёроол дахь бөөгнөрөл үечлэгдэн салсанаас болж бөөн шороо шилжсэний үр дагавар юм. Гулгаа давалгаа нь цунами шиг өндөрт хүрдэггүй, гэхдээ их хүчтэй ба маш хүчтэй түрлэгийн урсгалыг үүсдэг. Далай тэнгист аялагчдад, ялангуяа аюултай. Яагаад гэвэл нүдээр харахад анзаарагддаггүй. Хэрэв ийм давалгаа гэнэт ирвэл усан онгоу агшин зуурт зад цохигдон хугархай хэсгүүд их хол шидэгдлэг.

    Яг үүнтэй адил зүйл агаарт болж болох уу?

    Ер нь бол агаарт ч гэсэн цунами шиг гажилт үүсдэг. Ялангуяа онгоц маш их хурдтай нисч яваа үед голдуу гардаг. өндөрт салхи өөрчлөгддөг, өндөр авч байгаа эсвэл доошилж байгаа онгоц нисэх буудлын зааж өгсөн чиглэлээс огт өөр зүгт чиглэсэн салхитай таарах нь элбэг байдаг. Хэрэв энэ салхи эгэл бус хүчтэй байвал тэр онгоцонд таагүй нөлөө үзүүлдэг.

    “өөрчлөгдсөн салхи” гэдэг хэллэг нь агаар дахь ослын чухал хүчин зүйл, харин түүний их хүчирхэгжсэн нь “Цэвэр агаарын хуйлралт” гэдэг үзэгдэл болдог бөгөөд түүнийг тайван тэнгист үүссэн гулгадаг долгион давалгаатай зүйрлэж болох юм. Их хурдтайгаар өсөж байгаа болон буурч байгаа урсгал хурдан солигдоход түүнтэй онгоц мөргөлдөхөд чулуун ханатай мөргөлдөж байгаатай адил зүйл юм.

    Иймэрхүү үзэгдэл нь ихэнхдээ таамаглашгүй байдаг. 200 зангилаа орчим хурдтай хуурай газар бол / 100м/с/ агаарын урсгалын заагт олон онгоц сүйрэлд ордог. Энэ үзэгдэл нь ямар нэгэн байдлаар гурвалжинд жижиг хөнгөн онгоцууд алга болдогийн учигийг тайлж байгаа байх. Тухайн тохиолдолд хөнгөн онгоц эгэлгүй даралтан дор бутран унадаг эсвэл гэнэт үүссэн соролтонд орж онгоцыг гадаргуу руу шахаж тэнгис рүү чулууддаг.

    Бас өөр нэг таамаглалаар онгоц алга болох нь цахилгаан соронзон үзэгдлийн нөлөөллөөр онгоцны цахилгаан тоноглол эвдэрч онгоц алга болдогтой уялдаж байгаа юм. Жишээ нь Цахилгааны инженер Хью Браун ийм бодолтой байна: ” Эдгээр үзэгдлүүд болон дэлхийн сорон¬зон орны хооронд холбоо байгаа нь магадлалтай байна”. Газар дэлхий олон удаа соронзон орны аюултай өөрчлөлтийг даван туулж байсан. Тэгэхээр одоо ээлжит өөрчлөлт ойртож байгаа ба түүний дохио нь соронзон. “газар хөдлөлт болж байгаа нь юм”.

    Соронзон хүчний гажуудлаас үүдэн онгоц алга болох унах нь ойлгож болох зүйл юм. Харин усан онгоц алга болохыг энэ таамаглалын тусламжтайгаар тайлбарлаж болохгүй юм.

    1950 онд Канадын засгийн газраас зохион байгуулсан соронзон ба таталцлын хүчийг судлах хөтөлбөрт оролцож байсан Уильберт Смит агуу том өндөрт үргэлжилсэн харьцангуй багавтар /300 метр орчим голчтой/ онцгой районыг ажиглан харсан. Тэр тэднийг бөөгнөрсөн Холбоосны район гэж нэрлэсэн. ” Эдгээр районуудад соронзон болон таталцлын хүч нь онгоцыг маш амархан тас татан хаях болтлоо гажуудсан байдаг”. Иймд эдгээр үзэгддэггүй бөгөөд картан дээр тэмдэглэгдээгүй районд орохоор соронзон ба таталцлын гажуудалд оронгуут онгоц сүйрэлд өртдөг”. Тэгээд цаашилбал: “соронзон ба таталцлын холбоосын эдгээр районууд нь шилжин байрладаг уу эсвэл зүгээр л алга болдог уу – мэдэгдээгүй байгаа… 3 4 сарын дараа бид тэдний заримыг олох гэж хичээсэн боловч ямар ч мөр байгаагүй”.

    Гурвалжин болон бусад сэжигтэй районуудыг илүү тодорхой Айвен Андерсон судлан шинжилсэн. Түүний дүнд тэр “Дэлхий дээрх арван хоёр чөтгөрийн хөндий” гэдэг таамаглалыг дэвшүүлсэн. Усан онгоц болон нисэх онгоцны хамгийн их алга болдог газарт тэр болон түүний туслагчид картан дээр тэмдэглэгээ хийж байхдаа тэдний ихэнх хэсэг нь дэлхийн зургаан районд төвлөрсөнийг эхлээд анзаарчээ. Тэд бүгд барагцаагаар ромбо хэлбэртэй байсан ба Экватороос урагшаа болон хойшоо 30 ба 40 р өргөрөгийн хооронд оршиж байжээ.

    Сандерсоны таамагаар бол ” Хачирхалтай районууд’ уртрагийн 72 р градусыг даган байрласан ба тэдний төвүүд нь нэг нэгнээсээ өргө рөгийн 66 градусын зайтай экваторын хойд талд тав, өмнө талд тав байв. Хоёр туйлыг оруулан тэд дэлхийг бүхэлд нь тойрсон хэлхээг бүрдүүлж байгаа юм. Энд илүү идэвхтэй хөдөлгөөн бусад районд нь тэр нь арай бага, гэхдээ соронзон орны гажуудалыг нотлож байгаа баримт нотолгоо болон орон зай ба цаг хугацааны гажуудал байж болох юм.

    Эдгээр жигтэй районуудын ихэнх нь эх газрын зүүн хэсэгт хойд зүгийн дулаан ба өмнө зүгийн хүйтэн урсгалын мөргөлдөх уулзвар газарт оршиж байгаа юм. Эдгээр районууд нь гүний болон гадаргуугийн түрлэгийн урсгалын чиглэл өөр өөр байдаг газартай тохирч байгаа юм. Усан доорхи хүчтэй хувирамтгай урсгал нь ялгавартай температурын нөлөөгөөр радио холбоог сарниулдаг соронзон, магадгүй тодорхой нөхцөл байдалд тэнгист обьектыг шилжүүлдэг таталцлын хүч нь агаарт эсвэл орон зайд байгаа обьектыг өөр хугацаанд байгаа цэгт очуулж болох юм.

    Эдгээр район дахь иймэрхүү процессьтг нотлох хажуугийн туслах нотолгоо болгон Андерсан онгоц цагтаа ирэхгүй байгаа гайхалтай хэллэгийг дурьдаж байдаг. Ердийн нөхцөлд хэрэв хүчтэй салхи байхгүй үед онгоц товлосон цагаасаа эрт ирнэ гэж байж болохгүй нь ойлгомжтой. Хүчтэй салхи болоогүй байхад ийм тохиолдол чухам гурвалжингийн районд тохиолддог бөгөөд эдгээр онгоц тэр нүгэлт хар нүхийг дайран гарч ирж байжээ.

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×