Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Атлантида

    '

    220294.p.jpg.9a6272c4196f4475ad0736e5050f8d1d.jpg

    Грекийн филосифч Платон

    Эртний Грекийн үеэс эхлэлтэй энэ таамаг нь нууц зүйл сонирхогчдын анхаарлыг татсаар ирсэн билээ. Энэ таамаг нь 2 мянга 500 гаруй жилийн түүхтэй. Атлантчидын тухай анх эртний Грекийн филосифч Платон бичиж түүнд тулгуурлан орчин цагийн судлаачид тэрхүү живсэн арлын талаар ажиллаж байна. Атлантидын талаар Платон “Критий”, “Тимей” хэмээх бүтээлд өгүүлсэн байдаг аж. Тэдгээр бүтээлд Платоны өвөг дээдэс Критий эртний Грекийн мэргэч Салон Египетийн нэгэн удгантай ярилцсан тухай дурьдсан байна. Энэ яриа манай эрэн үеийн 6 р зуунд болж аварга том бөөгнөрөлтийн цаана Атлантида хэмээх аугаа их улс байгаад аймшигт сүйрлийн уршгаар үгүй болсон тухай Египетийн ариун өгүүлэмжид тулгуурлан нэгэн Египет хүн ярьсан ажээ.

    “Тимей” бүтээлд дурьдахдаа “…

    5a62e298ace29_atlantida0.jpg.d9cbc1673c3e7f9ce546befb1be35bd0.jpg

    Танай хэлээр бол Геракловын бөөгнөрөл гэх далайн нэгэн хоолойн өмнө арал байсан ба хэмжээ нь Ази, Ливийг нэгтгэсэн хэмжээтэй. Атлантида гэсэн нэртэй тэр арал дээр хаадын холбоо ноёрхож Ливээс Египет хүртэл, Пиррен хүртэлх Европийг эзлэн байгаад хожим нь их газар хөдлөлт, уул усны үерээр далайд живэн үгүй болсон. Түүнээс хойш тэрхүү арлын байсан газрын далай тэнгисийн хэсэгт аугуу их лаг шаврын ертөнц бий болсноос далайн хөлөг онгоц өнөөг хүртэл явдаггүй байна” гэжээ. Мөн “Критий” хэмээх бүтээлд “Есөн мянган жилийн тэртээ Геракловын бөөгнөрөлийн нэг талд дээр дурьдсан Ливи, Азитай тэнцэх хэмжээтэй хожим нь газар хөдлөлтийн уршгаар сөнөж өнөөг хүртэл хөлөг онгоц явах боломжгүй болсон. Атлантида арлын хаадын хүмүүс нөгөө талд манай улс /өнөөгийн Афин/-ын хооронд их дайн болсон байна” гэсэн байна. Бүр эрт дээр үеэс Атлантида байсан эсэх талаар хүмүүс маргаантай явж ирсэн. Атлантида оршин тогтнож байсан гэж Бага Плиний, Сицилийн Диодор нар үзэж байхад Аристотель газар зүйч Страбон нар үгүйсгэдэг байна. Энэ тухай маргаан өнөөг хүртэл үргэлжилсээр Атлантидын асуудлаар гарсан нийтлэлийн тоо таван мянгаас давж, Атлантидын оршиж байсан байрлалын таамаглал арав гарчээ. Уг асуудлаар судлаач нэр зүүсэн ашиг хонжоо хайгчид олширч жинхэнэ шинжлэх ухаанч судалгаа шинжилгээ алдагдахад хүрснийг эрдэмтэн А. Горесловский тэмдэглэж энэ нь эртний соёл иргэншлийн тухай нэн сонирхолтой судалгааны ажилд уршиг тарьж мэдэхийг сануулсан байна. “Атлантидыг судлагч мэргэжилтнүүд “Атлантуудын үүсэл нь хосгүй мэргэн, гайхамшигтай мэдрэмж бүхии сансрын гийчид байсныг дэлхийн бүх ард түмэнд сонордуулжээ. Платон Атлантидыг бүхэл бүтэн тив бус арал байсныг тэмдэглэсэн. Атлантидын соёл иргэншил сүүлийн зууны үеийнх бөгөөд эртний Египет, Хеттууд, Микен, Инда, Месопотамынхтай төстэй ажээ. Атлантууд хаан, удгантай, дайн хийдэг, жадаар зэвсэглэдэг, хэлний бурхан шүтдэг, суваг байгуулан тариа тарьж, далайн хөлөг бүтээж, зэс, хар тугалга, хүрэл, алт, мөнгө, металл боловсруулдаг байж. Харин төмөр боловсруулдаг тухай Платон дурсаагүй өнгөрсөн байна. Атлантид манай эриний өмнөх 9000 онд оршин тогтнож “Египетчүүд уг үйл явдлын тухай бичиж үлдээсэн”, “Грекчүүд гавьяа байгуулсан” гэх таамаглал эргэлзээтэй нь мэдээж. Доод Египед соёлын мөр гарсан үе бол манай эриний өмнөх 5000 орчим жилийн өмнө, Грекэд грек хэлээр яригч хүмүүс манай эриний өмнөх 2000 жилийн тэртээ бий болсон гэж үздэг билээ. Иймд Атлантууд манай эриний өмнө 9600 онд тэр үед байхгүй байсан Грекүүдтэй байлдсан байж таарахгүй учир Атлантидын оршин тогтнож байсан хугацааг Платоны өгүүлсэнтэй харьцуулахад тэр хугацаа манай эриний өмнөх 2000 жилээс цааш байх боломжгүй юм. Платон өгүүлсэнчлэн Атлантид аварга том бөөгнөрөл буюу Гибралтарын хоолойны чанад дахь Атлантын далайн дунд хавьд байхаар байна. Азор, Канар, Багамын арлууд живсэн эх газрын үлдэгдэл гэж үздэг. 1898 онд Европ Америкийг телеграп холбоогоор холбох шугам тавьж байх үед Азорын арлаас хойш 560 мильд францын хөлөг онгоц далайн ёроолоос том чулуу гаргасан нь судалгааны дүнгээр галт уулын шилэн төрлийн хайлмагийн тасархай байжээ. Уг нь ийм хайлмаг хуурай газар агаарын даралт дор бүрэлдэх учиртай. Тэр хайлмагийг радио устөрөгчийн аргаар судалж үзэхэд манай эриний 13 мянга орчим жилийн өмнөх домогт галт уулын дэлбэрэлтийнх болох нь тогтоогджээ. 1979 онд Зөвлөлтийн эрдэм шинжилгээ судалгааны “Москвагийн Их Сургууль” хэмээх усан онгоц Ампер гэдэг усан доорх уулын хэд хэдэн гэрэл зургийг авсан байна. Тэдгээр зурагт ямар нэг хиймэл байгууламжийн үлдэгдэл байгаа мэт байсан боловч түүний нууцыг тайлаагүй харин ч зурагт гарсан зүйл далайн ёроолын гүдгэр товгор гадаргуу байсан байж болох гэжээ. Америкийг нээсний дараа энэ эх газар бол нөгөөх Атлантид байна гэж Фрежис Бекон таамаглал дэвшүүлсэн. 1922 онд X. Шультен Испанийн нутаг дахь Гвадалквивир голын сав газар орших эртний далайчдын Тартесс хот бөгөөд тэр хот манай эриний өмнөх 500 жилийн тэртээ далайд живсэн ба чухам тэр бол Атлантид гэжээ. 1930 онд А.Геррман Атлантид бол өнөө үеийн Тунисын нутагт байсан ба одоогийн Сахарын цөл болсон гэсэн таамаглал дэвшүүлсэн. Францын эрдэмтэн Ф.Гидон Атлантидын домгийг Францын баруун хойш эрэг далайд живсэн үйл явдалтай холбон үзсэн байна. Энэ таамаглалыг 1997 онд Оросын газар зүйн нийгэмлэгийн гишүүн, эрдэмтэн В.Кудрявцев хөгжүүлж Франц, өмнөд Английн хоорондын хойт Тэнгисийн Кельтийн хүзүүвчийг Атлантид холбон үзсэн байна. Энэ хүзүүвч их гүнзгий бус эрэг хавь нь далайд живсэн эх газрын шинжтэй, төвд нь усан доорх ёроол Литтл Сол хэмээх байршил нь Атлантидын нийслэл хот толгод дээр далай тэнгисээр хүрээлэгдсэн байжээ хэмээн таамаглажээ. Кудрявцевын таамаглалаар Атлантид арал байгаагүй, Европ тивийн хэсэг байсан аж. Эртний Египетийн хэлэнд “газар”, ” арал” гэж ялгах хэллэг байгаагүй юм байна Мөсөн эрин дуусч далайн түвшин дээшлэхэд тэр үеийн өндөр соёл иргэншилтэй Атлантид байрлаж байсан Европийн баруун хэсэг усанд автсан байна. Далайн түвшин дээшилснээр Атлантид сөнөсөн тухайд байнгын маргаантай явж ирсэн. Далайн түвшин хэд хэдэн мянган жилийн туршид янз бүрийн хурдтай дээшилсэн. Далайн түвшин дээшилж живсэн гэдэг таамаглал нь Платоны “Атлантид нэг аймшигт өдөр, нэг аймшигт шөнө сөнөсөн” гэсэнтэй зөрчилдөж байдаг байна. Платон цааш өгүүлэхдээ “Дараа нь аймшигт газар хөдлөлт болж дайн байлдаан газар шороотой холилдон замхарч нэг өдөр, нэг шөнө Атлантид далайд живэн алга болсон” гэсэн байна. Гэхдээ тэр сүйрэл ганц өдөр, шөнө болоод өнгөрөөгүй бололтой. 1988 онд Америкийн эрдэмтэн X. Хайнрихын мөсөн эриний сүүлийн үед одоогийн Канадын нутгаас аварга мөсөн уул хойт Атлант хамгийн багаар бодоход зургаан удаа шилжсэн байна. Ийнхүү олон сая куб метр мөс далайн түвшинг дээшлүүлсэн нь мэдээж. Германы эрдэмтэн Юрген Шпанут 1953 онд Атлантид Балтын тэнгист Гельголанд арлын ойролцоо байсан, 8 метрийн гүнд усан доор байрлах Штейнгрунд өндөрлөгт сөнөсөн байгууламжийн үлдэгдэл байсан гэжээ. Америкийн эрдэмтэн Рэнд Флем Ат Атлантид бол Антарктид гэсэн таамаглал дэвшүүлж Плантоны өгүүлсэн “Атлантидаас бусад аралд очиход хялбар, тэнгис далай эмжигдсэн эх газар харагдана, харин нөгөө талд Гибралтарын нарийн хоолой байна” гэснийг иш татсан байна. Флем Ат Атлантид Антарктикт байсан гэж таамаглаад тэндхийн байрлалын хоорондоо ижил төстэй болохыг харьцуулан өгүүлжээ. Гэхдээ эртний Египетийн газрын зурагт Атлантидыг Атлантын далайд байгаагаар зурсныг Флем Ат алдаа гэсэн боловч Платон тэр байрлалд итгэдэг байжээ. Эртнээс нааш Антарктид 50 сая жилийн тэртээгээс мөсөөр хучигдмал гэж үзсэн. 1990 онд геологчид Антарктидын мөсөн дороос 2 3 сая жилийн настай мод илрүүлжээ. 1513 онд зохиогдсон алдарт Пири Рейсийн газрын зурагт Антарктикийг мөсгүйгээр дүрсэлсэн байдаг. 1531 онд хийгдсэн Оронтия Финнея гийн газрын зурагт Антарктикийг уултай, гол устайгаар харуулсан. Иймд хүн төрөлхтний дурсамжид Антарктик мөсгүй байснаар төсөөлөгдөн үлдсэн ба харин Атлантид Антарктикт тохиолдсон аугаа их сүйрэл болж газрын туйлын бүс шилжин өөрчлөгдсөн байж болох талтай гэж үздэг байна. өнөө үед арай илүү үндэслэлтэй таамаглал бол Атлантид Эгийн тэнгис дэх Санторин арал байж болох ба эндээс түүх, археолог, геофизикийн олдвор ихээр илэрсэн байдаг. 1780 онд Италийн эрдэмтэн Бортолли Атлантид газрын дундад тэнгисийн зүүн хэсэгт байсан гэдэг. 19 р зууны эцсээр Францын эрдэмтдийн малталтын дүнд Санторин арал анхаарал их татсан. Санторин арлын төв хэсэг олон жилийн өмнө усанд живсэн ба үлдэгдэл нь өнөөгийн Тира, Тирасия, Аспрониси хэмээх гурван арал байдаг. Археологийн олдвороос үзвэл энд нэлээд соёл иргэншилтэй байсан нь харагддаг. Санторин арал дээр амьдрагсад хэмжих, тооцох аргатай, шохой олборлож барилга байгууламж барьсан, хананд дүрс сийлсэн ул мөр байдаг. Хөдөө аж ахуй хөгжсөн, нэхмэл, ваарын урлаг байсан байна. Санторин Критоминойн соёл иргэншлийн төв байсан бололтой. Манай эриний өмнөх 1500 аад жилийн тэртээ соёл иргэншил цэцэглэж Критийн амьдрагчид металл боловсруулан арилжиж байсан байна. Крит бол Европийн хамгийн анхны металл боловсруулах төв байсан гэж үздэг. Критийн газар эзэмшилт Атлантидын газар эзэмшлийн талаар Платоны бичсэн хоёр нийтлэл байдаг. Нийгэм, соёлын амьдралын хувьд ч ижил төстэй зүйл олон байдаг байна. Крито Минойн улсын нийслэл Кносс буюу Гомерын алдаршуулснаар “Аугаа их хот” байжээ. Критийн флот ноёрхож, өргөн худалдаа, арилжаа, олон удаагийн аян дайн Крит улсыг хүчирхэгжүүлж байжээ. Манай эриний өмнөх 1580 1500 оны үед Афины хаан Критийн хаан Миност ялагдаж Афинчууд төлбөр төлөх болсон байна. Харин төдөлгүй Критийн соёл иргэншил гэнэт үгүй болжээ. 1972 онд эрдэмтэн Л.Фигуй Платановын Атлантид Эгийн тэнгисийн сав газар байсан ба геологийн сүйрлээр живсэн ба тэр арал нь Санторин байж болох ба түүний нэг хэсэг нь далайд живж нөгөө хэсэг нь галт уулын зузаан хайлмагаар хучигдсан байна. 1909 оны 1 р сарын 19 нд Лондонгийн “Таймс” сонинд нийтлэл гаргаж Атлантидын тухай Платановын өгүүлэмж нь Крито Минойн соёл иргэншлийн мөхлийн т ухай уран зохиол философийн тууж юм гэжээ. Цаашдын малтлага, судалгааны ажил манай эриний өмнөх 1520 онд Санторинд галт уулын дэлбэрэлт болж арлын төв хэсэг усанд живж, дэлбэрэлт бүх газрын дундад тэнгист аймшигт сүйрэл авчирсан байна. Хамгийн их сүйрэл Минойн улсад тохиолдож хөдөө аж ахуй, газар галт уулын үнс нурманд хутгалдаж, аварга их давалгаа хот суурингуудыг далайд живүүлжээ. Солоны Египетийн удгантай ярилцсан Атлантид 9000 жилийн тэртээ мөхсөн тухайд хэрхэх вэ? Хэрэв их сүйрэл манай эриний өмнөх 1500 жилийн тэртээ болсон бол Атлантидын мөхөл 9000 бус 900 жилийн өмнө болсон байж таарах. Ийм алдаа нь судлаачдын үзэж байгаагаар Египет, Грект хэрэглэгдэж байсан цаг тоо тодорхойлох системийн ялгаатай холбоотой аж. Ингээд нөгөө Атлантидын нууц тайлагдсан уу гэвэл хэн ч хариулж чадахгүй. Гэхдээ ” Крито Минойн” таамаглал Платоны өгүүлснийг бүхэлд нь тайлсан боловч асуулт үлдсэн хэвээр, тэдгээрийн хамт таавар, таамаглал хамтдаа байсаар…

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


  • Гишүүдийн мэдээлэл

    612
    Нийт гишүүн
    654
    Топ хандалт
    Peach
    Шинэ гишүүд
    Peach
    Бүртгүүлсэн өдөр:
×