Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Алтан хүн буюу Эльдорадо

    Испанийн төдийгүй Европийн түүхэнд Алтан хүн буюу Эльдорадогийн эрэлд мордсон он жилүүд тод томруун тусгагдсан байдаг. Энэ нь “Алтан хүн” д индиан омгийн ахлагч нар бэлэг өгч байгааг дүрсэлсэн үзвэр. Одоо Колумбын Богота хотын алтан музейд байдаг ба тус музейн хамгийн гол үзвэр аж. 1524 онд Эрнан Кортес Мексикийн ацтекийн хаанчлалийг эзэлж, 12 жилийн дараа Франсико Писарро инкүүдийг сөхрүүлэн байсан тэр үеэс энэхүү түүх эхлэлтэй гэж үздэг байна. Гонсало Хименес де Квесадагийн ахалсан 900 гаруй хүн 1536 онд Сантар Марта суурингаас Колумбын зүүн хойд эргийг зорьж, Магдалена голыг уруудаж, Андыг даван Перу хүрч Туземчуудыг тонон дээрэмдэх нэгэн зорилготой гарсан аж. Гэвч бүтэн 11 сарын турш хүнд нөхцлийг туулан ирсэн түрэмгийлэгчдийг Туземчууд таатай хүлээж аваагүйгээр барахгүй отон дайралт хийж ердөө 200 хан хүнтэй буцаан хөөсөн түүхтэй. Энэ нь “Алтан хүн” д индиан омгийн ахлагч нар бэлэг өгч байгааг дүрсэлсэн үзвэр. Одоо Колумбын Богота хотын алтан музейд байдаг ба тус музейн хамгийн гол үзвэр аж.1524 онд Эрнан Кортес Мексикийн ацтекийн хаанчлалийг эзэлж, 12 жилийн дараа Франсико Писарро инкүүдийг сөхрүүлэн байсан тэр үеэс энэхүү түүх эхлэлтэй гэж үздэг байна. Гонсало Хименес де Квесадагийн ахалсан 900 гаруй хүн 1536 онд Сантар Марта суурингаас Колумбын зүүн хойд эргийг зорьж, Магдалена голыг уруудаж, Андыг даван Перу хүрч Туземчуудыг тонон дээрэмдэх нэгэн зорилготой гарсан аж. Гэвч бүтэн 11 сарын турш хүнд нөхцлийг туулан ирсэн түрэмгийлэгчдийг Туземчууд таатай хүлээж аваагүйгээр барахгүй отон дайралт хийж ердөө 200 хан хүнтэй буцаан хөөсөн түүхтэй. Буцах замдаа Квесадын отряд Кундинамарка хэмээх газар Чибча хэмээх индианчуудын уугуул газарт ирж суурьшсан бөгөөд Квесада энэхүү хязгаар газрын захирагч болсон түүхтэй. Туземчууд болоод Чибча индианчууд алтыг төдийлөн ойшоож үздэггүйг Европчууд мэдэрхийн дээдээр мэдэрч улмаар дээрэм тонуулыг байнга хийдэг байж. Тэнд амьдран суух хөгшин индианы ярьсанаар: “Алтан хүн буюу Эльдорадо нь дорно зүгт байх уулын чанадад  байх Гуатавита нууранд байдаг бөгөөд индиан омгийн ахлагч нар жил бүр түүнд бэлэг сэлт өгдөг. Харин Эльдорадо түүнийг нь нуурын ёроолд авчин тавьдаг” гэх хөгшин индианы яриа Европчуудын шуналыг зөвхөн тэр зүг рүү хөтөлж байлаа. Нөгөө их алттай Гуатавита нуур чинь энэ дээ. Сайхан ч нуур байна. Очих уу? хэдүүлээ Энэхүү яриа европчуудын чихэнд хүрсэнээр 1539 онд Николас Федермен хэмээх герман эрийн удирдсан 160 хүний брүлдэхүүнтэй отряд мөн Перугийн эзлэн түрэмгийлэгч Франсиско Писаррогийн ойрын туслах Себастьяно де белаль Касарын удирдсан 498 хүний бүрэлдэхүүнтэй гурван отряд Гуатавита нуурын зүг хөдөлсөн.  Олон жилийн өрсөлдөөн, тулааны үр дүнд Николас Федермен үгүйрэн хоосорч, Касар нэгэн хотын захирагчийн төлөө өрсөлдсөрөө өөд болсон бол Квесада Шинэ Гранадын маршал золтойгоор 80 насыг зооглон бүхэл амьдралын турш Алтан хүний мөрөөдөл болсоор хорвоог орхисон байна. Зарим нэг баримтуудаас:

    • Шинэ Гранадын байлдан дагуулач Маршалын ах Эрнан Перес де Квесада 3 сарын турш хөдөлмөрлөж нуурын усны түвшинг 3,5 метр доошлуулж 3000 гаруй жижиг алтан эдлэл олсон ч хамгийн их алт эрдэнэсийг олоогүй.
    • 40 жилийн дараа Богота хотын нэг ноётон нуурын усыг гадагш урсгасанаар нуурын усны түвшинг 20 метр хүртэл доошлуулсан ч өндгөний чинээ маргад, бага сага алт олсоноос өөр зүйлийг олоогүй  аж.
    • Өөр нэгэн эрэлч нуурын эргээс нүхэлж усыг урсгах арга хэрэглэсэнээс тус багийн бүх гишүүд амь үрэгдсэн байна.
    • Алтан хүний эрэл үргэлжилсээр ……19 р зуунд Германы эрдэмтэн Александрфон Гунбольдт цэвэр онолын үүднээс нуурыг судалж Гуатавита нуурын ёроолд 800 сая доллорын алт байж болох юм хэмээн үзсэн бадаг. Эрдэмтэн энэ тооцоог гаргахдаа 100 жилийн турш 100 мянган хүн, хүн бүр 5 алтан эд зүйлсийг нууранд өргөсөн байх ишлэлийг баримталсан аж.
    • 1912 онд Англичууд усны хүчтэй насосын ачаар нуурын усыг соруулсан боловч нуурын ёроолд үлдсэн шавар тэр даруй хатууран бетон болон хувирсан бөгөөд энэ бүх ажилд нийт 160 гаруй мянган доллар зарж ердөө 10 орчим мянган долларын л ашиг олсон гэдэг.
    • 1965 онд Колумбын Засгийн газрааас Гуатавита нуурыг дархан цаазат газарт бүртгэсэн байна.

    city-of-gold-karen-koski.jpg.4cd9e1eec76350666b49345b94ed6774.jpg

    Алтан хүн үнэхээр байсан уу? эсвэл эх нутгаа аврах гэсэн хашир хөгшин индианы арга заль байсан уу? гэдгийг өнөөдөр хэн ч тайлж чадаагүй ч Европчуудын “алтан хүн” ий төлөөх дайн өмнөд Америкийг самнасан нь түүх болон одоо ч яригдсаар л байна.

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×