Jump to content
  • БҮРТГҮҮЛЭХ
Сайтын шинэчлэлт:
  • Сайтын багана зүүн талд гаргалаа. Мөн Форум нүүр хуудас шиг хар скинтэй боллоо.
  • Notification ирэхэд хонх нь хөдөлдөг боллоо. - 3/14/2019
  • Icon нэмлээ. Сайтын дээд хэсэгт байрлах одон дээр дарж Icon-оо сонгоорой. Форумд таны бичсэн постны аватарын доор гарах болно. 2/12
  • Verified нэмлээ. Гишүүд өөрсдийн зургаараа бүртгэлээ баталгаажуулан цэнхэр тэмдэглэгээтэй болж болно. 2/17
  • Гишүүдийн профайл дээр бичсэн мэдээнүүд болон бусад холбоосын зургууд гардаг боллоо.
  • Хэрэглэгчийн хэсэгт нууц үг болон гарын үсэг солих хэсэг орууллаа. Илүү амар боллоо.
  • Сайтын хайлт хэсэг дээр түлхүүр үгээ бичихэд шууд хайлтын илэрц таны түлхүүр үгэнд таарсан мэдээнүүдийг харуулдаг боллоо.
  • Гишүүд сошиал хаягаараа нэвтэрдэг боллоо. Удахгүй Google нэмэгдэх болно. Одоогоор үүн дээр бид ажиллаж байна.
  • Ev4xk
    Ev4xk dsff

    Адольф Гитлер ад чөтгөрт сүнсээ худалджээ

    5a64eb7911c1f_Jan_Pawe_II_portret_Z._Kotyo.jpg.1adf4d35852f8ccd26aa479904a0420c.jpg

    Иоанн Павел II

    XVI зуунаас хойш Ватиканы нууц хонгилд Ариун сүнс ба Харанхуйн хүчний сүүлчийн тулааны талаархи түүхийг өгүүлсэн эртний бичиг баримт хадгалагдаж байдаг ажээ. Хүн төрөлхтний цусийг царцаасан үйл явдал манай дэлхийн төгсгөлийг авчирч ад чөтгөрийн ноёрхлыг тогтоох ёстой байлаа. Энэ баримт бичиг дээр өгүүлснээр ертөнцийн төгсгөл ирэхгүй гэдэгт хүн төрөлхтөн баттай итгэсний дараа 2001 онд олон нийтэд дэлгэхээр заасан байжээ. Дараа нь Ромын Пап лам Иоанн Павел II ямар нэгэн шалтгаанаар үүнийг хориглож, харин шинэ пап сонгогдсоны дараа нийтэд тодорхой болсон байна. Ватиканы шинжээчдын баг Германы засгийн газраас шатсан байшингаас 1946 онд олж Ватиканд илгээсэн уг бичгийг судлан үзэхэд үнэхээр Адольф Гитлер Ад чөтгөртэй тохиролцоо хийсэн талаар байлаа. Гэрээг 1932 оны дөрөвдүгээр сарын 30 нд хоёр талаас цусаар бичилцсэн баталсан байсан юм.

     

    hitler_dyavol_document.jpg.7c2587debc13391360e669458022823c.jpg

    Гитлерийн ад чөтгөртэй хийсэн гэрээний эх хувилбар

    Түүнд бичигдсэнээр Ад чөтгөр Гитлерт хязгааргүй эрх мэдлийг зөвхөн муу үйлд ашиглах нөхцөлтэйгээр өгөх тухай байсан юм. Хариуд нь Гитлер Ад чөтгөрт өөрийн сүнсийг яг 13 жилийн дараа ямар ч өчиггүйгээр тушаахаар амласан байлаа. Ингэхээр 1932+13=1945 болж байна. Дөрвөн ч шинжээч судалсны үндсэн дээр баримт бичиг дээрхи фюрерийн гарын үсэг 30 аад оны баримт бичгүүд зурсантай харьцуулан үзэж жинхэнэ гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Гэхдээ хамгийн сонирхолтой зүйл гэвэл, Ад чөтгөрийн гарын үсэг нь Тамын эзний бусад хэлэлцээр дээрхитэй тохирч байжээ. Фюрерийн Тамын эзэнтэй хийсэн гэрээ нь Шикльгрубер шиг Германыг нэгэн гарт атгахад тус болсон юм. 1932 он хүртэл Гитлер жирийн л нэг азгүй амьтан байсныг бодоод үз л дээ. Тэрээр их сургуулиас хөөгдөж, дараа нь урлагын академын шалгалтанд хоёр удаа унаж байжээ. Бүр торны цаана хүртэл сууж үзсэн байна.

    Түүнийг тухайн үед таньдаг мэддэг байсан хүмүүс бүтэлгүй амьтанд тооцож байв. Гэвч 1932 оноос хойш түүний хувь заяа танигдахгүйгээр өөрчлөгдсөн юм. Тэр бараг л “чавхаар харвачих сан” юм шиг гэнэт л засгийн эрхэнд гарч 1933 он гэхэд аль хэдийн Германыг удирдаж байлаа. Ватиканы судлаачдын үзэж байгаагаар үүнийг зөвхөн Ад чөтгөртэй холбоо тогтоосон хүн л хийж чадах ажээ. Харин яг 13 жилийн дараа буюу 1945 оны дөрөвдүгээр сарын 30 нд Гитлер амьдралтайгаа тооцоо дуусгасан байна. Люциферийн музейд Христийн тооллын гурван мянган жилийн босгон дээр ертөнцийн мөхлийг зөгнөсөн олон баримтууд байдаг. Зарим нь бүр 1999 онд хүн төрөлхтөн Ад чөтгөрийн боол болох тухай байсан ч тэрхүү аймшигт үйл явдал болсонгүй өнгөрчээ. Ертөнцийн төгсгөлийн тухай өгүүлсэн энэхүү зөгиөлд Дэлхийг Ад чөтгөр эзлэн авсны дараа Ариун сүнс, Тамын хар хүчний хооронд шийдвэрлэх тулаан болж, эцсийн эцэст ертөнц дээр Бурханы хаанчлал тогтох аж. Христийн шашны үнэнч итгэгчдэд энэ бол маргашгүй үнэн юм. Гэхдээ тэдэнд дээр дурьдагдсан үйл явдал хэзээ болох нь тодорхойгүй үлдэжбайгаа юм. Ватиканд байдаг Люциферийн музейгээс хангалттай нотлох баримт олж болох юм.

    adolf1.jpg.c3ff792b5881eed4887dd3135f9633f9.jpg

    Ромын Пап ламын зөвшөөрснөөр Ад чөтгөр дэлхийгээр хэрэн тэнэж байгааг гэрчилсэн эд мөрийн баримт дэлгэн тавьсан байдаг ажээ. “Музей Пия хамба ламын хүсэлтээр 1933 онд үүсгэн байгуулагдсан” гэж нууц музейн 11 дэхь захирал эцэг Стефан Меццофанти өгүүлсэн байна. Энд ад чөтгөрийн бодит явдлын тухай олон зуун гэрчлэх баримт байдаг бөгөөд эдгээрээс гуравт нь Мөццофанти онцгой ач холбогдол өгсөн байна. Гитлерийн цусан гэрээний талаар Ватиканы судлаачид Ад чөтгөр Гитлерт хязгааргүй эрх мэдлийг зөвхөн муу үйлд ашиглах нөхцөлтэйгээр өгөх тухай байсан юм. Хариуд нь Гитлөр Ад чөтгөрт өөрийн сүнсийг яг 13 жилийн дараа өгөх амлалттайгаар худалдсан байлаа. Харанхуйн Эзэн үргэлж л ингэдэг. Тэрээр эрх мэдлийн төлөө юуг ч золиослоход бэлэн, өчүүхэн, хувиа хичээсэн, атгаг санаатай нэгнийг сонгон аваад түүнд бүх хүслийг нь биелүүлэхээр амладаг. Үр дүнд нь хүмүүст маш их гай зовлон нүүрлэж, харин түүний амлалтанд “бялуурсан” тэр хүний хувьд бүрмөсөн сүйрдэг. Гитлерийн хувь тавилан үүнтэй яв цав тохирч байна. Фюрерийн Ад чөтгөртэй байгуулсан гэрээ Берлины нэгэн шатаж байгаа байшингаас санамсаргүй /энэ нь жирийн нэг тохиолдол биш ч байж магадгүй/ татаж гаргаж ирсэн хуучин авдарнаас гарч иржээ. Бичиг их гэмтсэн байсан ч уншиж болохоор байлаа.

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...