Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Адольф Гитлерын үхлийн нууц'

    Гитлерын үхлийн нууц нь хэдэн арван жил түүхчид болон Дэлхийн хоёрдугаар дайныг сонирхогчдын анхаарлын төвд байсаар байна. Тэр үхсэн үү эсвэл амьд үлдсэн үү, өөрийгөө хорлон амиа егүүтгэсэн нь жүжиг үү гээд олон асуултын хариу олдоогүй байсаар байна. Яг өнөөдрийг хүртэл 1945 оны 4 р сарын 30 нд яг юу болсон тухай тодорхой мэдээлэл байхгүй байгаа билээ. Үйл явдлын талаарх таамаглал болон онол их олон байдаг. Эдгээрийн зарим нэг нь солиотой ч юм шиг, зарим нэг нь үнэн ч юм шиг. Эдгээрийн зарим түгээмэл нэгнээс нь дурьдая.

    Холбооны Аюулгүйн Албаны архивт Гитлерын алдарт эрүүний яс болон тархины ясны хэлтэрхий хадгалагддаг байна. Яагаад одоо үеийн шинжлэх ухаан генийн инженерийг ашиглан эдгээр ясанд ДНК экспертизыг хийж тодруулга хийхгүй байгаа билээ. Яаж нэг хүн нэгэн зэрэг цианидтай хорыг ууж /энэ нь шууд зүрхийг зогсоодог/ тэгээд дараа нь өөрийгөө буудаж чаддаг байнаа. Эсвэл эсрэгээр нь. Энэ нь логикгүй байгаа биз. Хяналтын буудалтыг өөр нэгэн хүн Гитлерын хүсэлтээр зайнаас хийсэн байж болзошгүй гэж үзвэл, түүний туслах Гейнц Линг хийсэн гэж үзвэл тэр дараа нь ингэж ярьсан байдаг: Биднийг орж ирхэд Гитлер болон Ева Браун нар буйдан дээр үхлүүт сууж байсан. Мөн тэр шоронд байхдаа хажуугийн хүндээ: Яг сумнаас болсон толбо уу эсвэл зориудаар будсан толбо уу гэдгийг би яг мэдэхгүй байна гэжээ. Нарийн тооцож үзэхэд, ойроос буудсан эсвэл зайнаас буудаж үүссэн шарх ялгаатай байдаг байна. Мэдээж хэн нэг нь фюрерийг ойроос буудахгүй нь лавтай, юуны өмнө өөрийгөө цусаар нялагдахгүй тулд. Буудвал зайнаас л буудмаар. Өөр бас нэгэн тохирохгүй байгаа зүйл: яаж бензин асгаж шатаасны дараа Гитлерын нүүрэнд сахал нь үлддэг байнаа Хамгийн түрүүнд хүний биеийн үсэрхэг хэсэг шатаж дараа нь бүх юм нь шатмаар юм. Аргентины зохиолч Абель Басти нь энэ тухай бас нэгэн үзэлтэй. Түүний “Гитлер Аргентинд” гэсэн номондоо Гитлерыг дэлхийн янз бүрийн газар харсан хүмүүсийн тухай  мөн Холбооны нууц албаны нууц баримтыг ишлэл татан өгүүлсэн байдаг. Зохиолчийн мэдээгээр, 1945 оны 7 8 сарын дунд үеээр Гитлер болон түүнийг дагалдагч нийтдээ 7 хүн Гио Негро мужийн өмнөд хэсэгт орших Калета де лос Лорос гэдэг жижигхээн буланд германы шумбагч онгоцноос буусныг хүмүүс харсан  гэдэг.  Гитлер, Ева Браун болон бусад хүмүүсийг зөөсөн завь нь бас өөр хоёр онгоцноос хүн зөөсөн гэдэг. Хүмүүсийг буулгаж дууссны дараа эдгээр гурван шумбагч усан онгоцуудыг живүүлсэн гэдэг. Өөрийн шинэ номндоо Абель Басти нь уншигчдыг Гитлер болон Ева Браун нар нь яг л ийм замаар явж ийм газруудад байсан гэж итгүүлэхийг хичээнэ. Хэзээ Гитлерын үхлийн тухай үнэн нь илэрхий болж ард түмэн үнэнийг мэдэх боловоо.

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


  • Гишүүдийн мэдээлэл

    612
    Нийт гишүүн
    654
    Топ хандалт
    Peach
    Шинэ гишүүд
    Peach
    Бүртгүүлсэн өдөр:
×