Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • ТАЙЛАГДАШГҮЙ НУУЦУУД


    1. Атлантын далайн баруун хэсэг, АНУ ын зүүн омнөд эрэгт хэлбэр дүрсээрээ барагцаагаар гурвалжинг санагдуулах район байдаг. Түүний талууд нь Бермудын арлуудын хойхно хэсгээс Флоридын урд тал руу сунасан, дараа нь Багамын арлуудаар дайран Пуэрто Рикод хүрээд, дахин хойшоо эргэн ойролцоогоор баруун өргөрөгийн 40 градус орчмоор Бермудэд буцаж ирдэг. Энэ газар бол дэлхий дээрх хамгийн гайхалтай бөгөөд нууцлагдмал үл мэдэх газруудын нэг юм. Бермудын гурвалжин гэж голдуу нэрлэгддэг энэ районд 1945 оноос хойш 100 гаруй нисэх онгоц, усан онгоц /түүн дотор шумбагч онгоц/ болон мянга гаруй хүн ор сураггүй алга болсон юм Алга болсон тухай мэдээллүүд 1909 онд тэр үедээ хамгийн алдартай бөгөөд жинхэнэ далайчин байсан ахмад Жоуш Слок Бермудын гурвалжинд алга болсон. Тэр дэлхийн түүхэнд анх удаа далбаат онгоцоор дэлхийг тойрсон хүн юм. 1909 оны 11 р сарын 14 нд Мартас Виньярд арлаас өмнөд Америк руу чиглэн яваад тэр өдрөөс хойш, түүнээс ямар нэг сураг ажиг гараагүй ажээ.
      Хүн болон усан онгоц алга болсон талаар гарч байгаа таамаглал зөндөө олон болжээ.
      Тэдгээрийн дотор: газар хөдлөлтөөс үүсэн гарсан цунамын гэнэтийн давалгаа, том солир, онгоц дэлбэрэх, далайн аймшигт амьтны дайрлага, өөр хэмжээст орон зайд оруулдаг, орон зай цаг хугацааны гажилт гажуудал нь усан онгоцыг төөрүүлдэг, онгоцыг унагадаг нь газрын татах хүч болон цахилгаан соронзон орны долгион, эртний иргэншлийн амьд үлдсэн хүмүүс, эсвэл сансар огторгуйн амьтад, эсвэл ирээдүйн хүмүүсийн удирдлаган дор дэлхийн амьд амьтдын төрөл загваруудыг цуглуулах гэсэн усан доорхи болон агаарын үл мэдэх нисдэг биетүүд байж болох юм.
      Мэдээж хэрэг жил бүр эл гурвалжингийн дээгүүр олон тооны онгоц нисэн гарч, мөн төдий тооны усан онгоц түүнийг дайран гардаг ч тэд амьд мэнд бүрэн бүтэн байгаа билээ.
      үүн дээр дэлхий дээрх бүх далай тэнгисүүдэд янз бүрийн шалтгаанаар усан онгоц болон онгоцууд сүйрч л байдаг билээ. / Энд нэг зүйлийг ялгаж салгахыг хүсч байна: сүйрэх болон оргүй алга болох бол хоёр өөр ойлголт юм шүү. Эхнийх нь тухайд усан дээр хагархай хугархай хэсгүүд болон хүүр цогцос үлддэг, харин хоёрдахьд нь бол юу ч үлддэггүй/. Гэхдээ ийм тайлбарлашгүй, гэнэт оргүй сураггүй алга болох тохиолдол гардаг тийм газар дэлхий дээр үүнээс өөр байдаггүй.
      Аризоны номын санч Лоуренс Д. Куше өөрийн ” Бермудын гурвалжин: Цуу яриа домог ба бодит байдал” номондоо энэ газрын нууцыг дэлгэжээ. Тэр үүнийг хууч домог дагуулсан сенсаац шуугиан гэж үздэг. Ингэхдээ тэр учрыг нь олж чадаагүй жигтэй хачин учир битүүлэг ор сураггүй алга бололтоос бусдыг нь үгүйсгэдэг.
      Усан онгоц болон нисэх онгоцнуудын ор сураггүй алга болсон бүх тохиолдлуудыг “энгийн” шалтгаануудаар тайлбарладаг Кушегийн концепцид огт хүнгүй болсон, маш хачин хий үзэгдэлт усан онгоцыг оруулахгүй байгаа юм. 1940 оноос 1955 онуудад ийм усан онгоц энд тавь орчим тааралдсан юм! Францын Розана усан онгоц / 1840он/ Багамын арлуудын ойролцоо, Кэролл А. Диринг далбаат онгоц Далбаагаа босгочихсон хоолоо идэхэд бэлэн болгочихсон, хоёр амьд мууртай / 1921/, Рубикон усан онгоц нэг нохойтой / 1949/ г.м
      Харин доорхи тохиолдлыг Л. Куше тайлбарлахаас татгалздаг. British south American airways” компанийн эзэмшлийн Тюдор 4 загварын “Star tiger” онгоцны дарга ахмад Макмиллан 1 р сарын 30 ны өглөө эрт Бермуд дахь диспетчерийг дуудаад өөрийн байрлалаа мэдээлжээ. Онгоцон дээрх байдал хэвийн мөн яг хуваарийн дагуу явж байгаа тухайгаа нотлон хэлэв. Энэ нь хамгийн сүүлд “Star tiger’ ийн тухай сонссон зүйл байв. Эрэл хайгуул эхлэв. Арван усаң онгоц ба гуч орчим нисэх онгоц явсан маршрутын дагуух районыг самнаж байв. Юу ч олж харж чадаагүй: усны гадаргуу дээрх тосны толбо судал, хугархай тасархай хэсэг, цогцос аль нь ч байсангүй. Эцэст нь комиссын дүгнэлтэнд үүнээс хэцүү даалгавар хэрэг мөрдөлтөнд хэзээ ч тулгарч байгаагүй гэж бичсэн байжээ.
      “Энэ 6ол үнэхээрийн тайлагдаагүй оньсого нууц юм” гэж Л.Куше хүлээн зөвшөөрсөн юм.
      Нисэгчид болон далайчдын дунд “Ийм байнгын хөдөлгөөнтэй газарт нисэх онгоц болон усан онгоц гэнэтийн шуурга, манан будан, эвдрэл гэмтэл зэрэг нөхцөл байдлаас болоод алга болж болно” гэсэн бодолтой хүмүүс цөөнгүй байдаг. Тэд нар хэлэхдээ гурвалжин гэж байдаггүй, энэ нэр бол хэтрүүлгийг дэндүү сонирхдог уншигчдын бодож олсон зүйл гэж үздэг. Тэдний бодлыг энэ бүс нутгийг хариуцан ажиллаж байдаг авиакомпаниуд дэмҗдэг. Бермудын гурвалжин байдаг эсэх мөн түүний хил хязгаарын талаарх маргаан мэтгэлцээн намждаггүй. Түүний жинхэнэ хэлбэр ямар болох, нисэх онгоц, усан онгоц, шумбагч онгоц алга болсон талаарх, тэдний жолоодох бүрэлдхүүний домог цуу яриа яаж гардаг вэ? Эдгээр домог цуу яриа их түгээмэл болохоор дурын тайлбарлаагүй нэг аваар осол шууд л алга болсон гэж тооцогдож байгаа юм болов уу? үүний шалтгаан нь байгаа юм биш биз?
      Энэ районд нисэж явсан гэрчүүдийг, радио болон телевизийнхэн асууж шалгаан нервтүүлж ядаргаа тусгадаг байв. Ийм бэрх асуулт хариултын дүнд эцэс сүүлдээ: “гурвалжингаар олон удаа нисэж байсан бөгөөд юу ч тохиолдож байгаагүй. Ямар ч аюул байхгүй гэсэн хариу гардаг байв”. Гурвалжин руу явж байгаа зорчигчид болон аялал зохион байгуулж байгаа хүмүүст: “Бермудын гурвалжингаар нисэх үү” гэж 6aйнга асуудаг. Тэгээд яг тодорхой хил хязгаар байхгүй болохоор үүндээ үгүйсгэсэн хариулт авдаг. Заримдаа онгоц цагаасаа хожимдохоор түүнийгээ зөвтгөхийн тулд зорчигчдод: “Бермудын гурвалжинг тойрохоос аргагүй боллоо” гэсэн тайлбарыг өгдөг.
      Хэдий тийм ч гурвалжин болон түүний ойр хавьд сонин хачин жигтэй осол болон гамшиг үргэлжилсээр байна. 1970 аад онуудад Майамийн онгоцны буудлын ойролцоо газар дээр ямар ч тайлбар олдоогүй хэд хэдэн сүйрэл болсон. Түүний нэг нь Истон руу ниссэн 401 р нислэг ба тэр онгоцонд 100 гаруй зорчигч байсан ба 1972 оны 12 р сарын 29 нд оргүй алга болсон. 401 р нислэгийн онгоц алга болсон нөхцөл байдлыг мөрдөлт нь урьд өмнө далайд гэнэт алга болж байсан тохиолдлуудад ямар нэг горьдлого төрүүлж байгаа юм.
      Энэ онгоц нислэгийнхээ сүүлийн 7 8 секундэнд Майами дахь дис¬петчер ч, нисэгчдийн аль нь ч ажиглан харж чадахгүйгээр тийм хурдтайгаар доошлож байжээ. өндөр хэмжигч ажиллаж байсан болохоор, жирийн зүгээр доошилж байгаа тохиолдолд нисэгчид онгоцоо тэгшлэхэд хугацаа олддог байв. Гэтэл Майами дахь диспетчер радарын нэг эргэлтэнд /40 орчим секунд/ зөвхөн ганц дүрс л олж харж чаджээ. Радарын дараахь эргэлт болоход онгоц 300 метрээс 100 метрээс доош орсон төдийгүй, усанд ч уначихсан байж магадгүй.
      Доошлох ийм хурдыг, удирдлагын систем эвдэрсэн, хурдаа алдсан, нисэгч туршлагагүйтсэн зэргийн алинаар нь ч тайлбарлаж болохгүй байгаа юм. үүнийг тайлбарлахын тулд яриангүй агаартай холбоотой ямар нэг юм байх нь гарцаагүй. Соронзон орны ямар нэг гажилт байж болох юм.
      Энэ районд гэрэл гарч байхыг олж харан ажиглалт бичсэн анхны цуутай гэрчүүдийн нэг нь Колумб байв. 1492 оны 10 р сарын 11 нд нар мандахаас хоёр цагийн өмнө Санта Марий онгоцны бүхээг дотроос Саргассовын тэнгисийн баруун хэсэг дахь Багамын арлын усны гадаргуу дээр цагаан гэрэл гарч байхыг харсан. Яг ийм гэрлэн зурвасыг таван зуун жилийн дараа америкийн сансрын нисэгчид ажиглажээ.
      Энэ хачин зүйлийг янз бүрийн шалтгаанаар тайлбарладаг: дээшээ хөврөн гарахдаа гэзэг шиг хөвөрсөн загас, бусад амьд биетүүд торфын гурилыг цацруулдаг.
      Ямар ч байсан гэсэн эдгээр тайлбарууд одоо болтол нотлогдоогүй бөгөөд энэ гайхамшигтай гэрэл тэнгисийн гадаргуу дээр гарсаар бай¬гаа ба тэнгэрээс харахад ялангуяа их гоё харагддаг. Колумбын гурвал¬жин дотор ажигласан бас нэг зүйл одоо болтол маргаан тарьсаар бай¬гаа төдийгүй гайхашруулсаар байгаа билээ. 1492 оны 9 р сарын 5 нд Саргассовын тэнгисийн баруун хэсэгт Колумб өөрийн багийн нөхөдтэйгээ агуу том галт сум тэнгэрээр зурайн, тэнгист уначихсан уу, алга болохыг харцгаав.
      Хэдэн өдрийн дараа тэдний компас ойлгомжгүйгээр зааж байсан нь тэднийг айлгаж байв. Гурвалжингийн районд тэнгэрт болон газарт цахилгаан соронзны гажилт усан онгоцнуудын хөдөлгөөнд нөлөө үзүүлж байж болох юм.
      Бас нэг өөр таамагаар бол усан онгоц болон нисэх онгоц оргүй алга болохыг өөр үзэгдэлтэй холбон тайлбарладаг. Тэднийг ” агаарын орчны гажилт”, “огторгуйн нүх”, “үл танигдах хүчний үйлчлэл”, “хурмастйн занга”, “таталцлын цооног”, амьд биетүүд онгоц болон усан онгоцыг эзлэн авах гэх зэргээр янз бүрээр нэрлэдэг. Гэхдээ ойлгомжгүй юмыг ойлгомжгүйгээр тайлбарлах гэсэн оролдлогоос хэтрэхгүй байгаа юм.
      Бермудын гурвалжинд алга болсон ихэнх тохиолдлуудад нэг ч амьд хүн, нэг ч цогцос олдоогүй болно. Гэхдээ сүүлийн жилүүдэд зарим нисэгчид болон далайчид өдгөө болтол үргэлжилсээр байгаа нам гүм байдлыг эвдэн, энэ районд ямар нэгэн далдын хүчнээс мултран гарсан тухай ярьж эхлэв. Тэдний туршлагыг судлан яаж аврагдсан аргыг нь мэдсэнээр энэ оньсогын ядаж нэгэнд нь ч гэсэн тайлбар хийхэд туслаж болох юм.
      Бермудын гурвалжингийн хийрхэлийн мөн чанарын талаарх маргаанд ийм ишлэл үндэслэлийг гарган тавьдаг: усан онгоц болон нисэх онгоцны сүйрэл дэлхий дээр хаа саагүй болж л байдаг, хэрэв усан онгоц болон нисэх онгоцны идэвхитэй хөдөлгөөнтэй газарт, хангалттай том гурвалжинг карт дээр тавих юм бол яг тэр районд осол аваарь их гардаг харагдах болно. Тэгэхээр ямар ч оньсого үүнд алга байна?
      Дээр нь нэмэхэд, далай бол их том зүйл, усан онгоц болон нисэх онгоц бол өчүүхэн жижиг зүйл, усны гадаргуу болон гүнд төрөл бүрийн урс¬гал явагдаж байдаг учраас эрэл хайгуул үр дүн өгөхгүй байгаа нь гайхаад байх зүйл биш. Мексикийн буланд хойд урсгалын хурд цагт 4 зангилаа байдаг. Багамын арал болон Флоридын хооронд сүйрэлд өртсөн усан онгоц болон нисэх онгоц сүүлчийн холбоо барилтаас хойш огт өөр газарт оччихдог нь алга болсон юм шиг харагдах нь зүйн хэрэг.
      Гэхдээ эдгээр урсгал нь тодорхой бөгөөд эргийн хамгаалалтынхан болон эрлийн багийнхан алга болсон районы урсгал болон салхийг тооцож байдаг. Том усан онгоцны эрлийг 5 милийн радиуст, онгоцыг 10 мильд, жижиг усан онгоцыг 15 мильд хийдэг. Эрлийг “шилжих мөр” зурваст хийдэг, өөрөөр хэлбэл обьектын хөдөлгөөний чиглэл, урсгал болон салхины хурдыг тооцдог.
      үүн дээр усан онгоц болон нисэх онгоцны живсэн хэсгүүд лаг шаварт амархан дарагддаг ба тэднийг шуурга далдалж болох бөгөөд дараа нь дахин ил гарган хаяхад шумбагч онгоц болон усан онгоцнууд олж харж болох юм.
      Усан онгоц болон ачаа барааг авран хамгаалах байгууллагад ажиллаж байсан аквагалангист Мэл Фишер тэр үедээ Атлантын далай болон Кари6ын тэнгисийн эх гэзрын харгиа /гүехэн газар/ гурвалжингийн орчимд усан доорхи эрэл хайгуулыг хийж байсан. Энэ районд живсэн их олон Испанийн алттай галионыг хайж шинэ авантюрисгүүд идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхлэх тэр үед тэр ёроолд бас өөр нэг гайхамшигтай олзыг олж харжээ. Нэг хэсэг түүнийг идэвхтэй хайж байсан ба дараа нь түүнийт мартжээ. Ийм үнэт металлын бөөгнөрөл нь голдуу усан доорхи бөөгнөрөлийг мэдэрдэг компасаас мянга дахин илүү мэдэрдэг соронзон хэмжигчээр илэрдэг. Чухам энэ багажны тусламжтайгаар Фишер байнга өөр зүйлүүдийг олдог байв. Далайн ёроол руу орсон шумбатчид испанийн эрдэнэсийн оронд соронзон хэмжигчийн заалтаар хуучин сөнөөгч онгоц, хувийн онгоцууд, янз бүрийн усан онгоцыг олдог байв.
      Нэгэн удаа эргээс хэдэн милийн зайд усны ёроолд уурьн галт тэрэг байхыт олов. Фишер түүнийг түүхчид болон далай судлалынханд оролдохгүй тэр чигээр нь үлдээсэн.
      Түүний бодлоор Флорид ба Багамын хавь орчимд зарим усан онгоц алга болсны шалтгаан нь цэргийн нисэх хүчний сургуулилтын үеэр хаясан дэлбэрээгүй бөмбөг, тэрчлэн орчин үеийн сургуулилтанд ашиглагддаг хөвөгч минь мөн гэж үздэг.
      Фишер юуных нь үл мэдэх зөндөө олон эвдэрхий тасархай хэсгүүдийг олсон. Тэрээр дүгнэхдээ олон зуун усан онгоц шуурганы үеэр ургаа хад мөргөж, тэдний ихэнх нь лаг лайгаар дүүрсэн байдаг. үнэхээр Мексикийн буланд Флоридагийн хойгийн төгөсгөл хавьд урсгал нь их лагийг зөөж явдаг бөгөөд түүнийг усны ёроолд байгаа том усан онгоц ч сорон авч болдог юм.
      Сүйрсэн усан онгоц болон нисэх онгоцны үр дүнгүй эрэл хайгуулын буруутан нь тэнгисийн урсгал байж болох юм. Гэхдээ Бермудын гурвалжинд бас онцлог бий. Энэ нь Багамын арлын гүехэн хэсгийн дагуу нилдээ тархан байрласан ” Цэнхэр хөх” гэж нэрлэгддэг агуй бөгөөд шохойн чулуун тасархай хэсэгт ёроолгүй ангал байдагт байгаа юм. Хэдэн мянган жилийн өмнө эдгээр агуй нь бөөгнөрөн өсөх замаар нэмэгдсэн хуурай газар дээрх агуй байсан бөгөөд 12 15 мянган жилийн өмнөх ээлжит мөсөн үеийн дараа тэнгисийн түвшин нэмэгдэж цэнхэн агуйнууд нь загасны амьдрах орчин болсон. Эдгээр шохойн чулуун агуйнууд нь эх газрын гүехэн газрын зааг хүртэл үргэлжлэх бөгөөд шохойн чулуун үеийг бүхэлд нь өнгөрдөг ба зарим нь 450 метрийн гүнд хүрдэг, зарим нь Багамын арлын газар доорхи агуйнуудад хүрдэг бөгөөд нуурууд болон намагтай холбогддог.
      “Цэнхэр агуй” нь тэнгисийн гадаргуунаас янз бүрийн зайд байрладаг. Эдгээр усан доорхи агуй руу шумбаж орсон шумбагчид тэдний зай хэмжээ нь газар дээрхи агуй шиг тийм хэцүү давчуу байсныг ажигласан. үүнээс гадна зарим ” Цэнхэр агуйд” урсгалын хурд нь усанд шумбагч онгоцонд ч аюул учруулахаар байжээ. Түрлэг болон татралтаас болж дийлэнх хэсэг нэгэн зэрэг сорогдож эхлэхээр усны гадаргуу дээр усны эргүүлэгийг үүсгэдэг. Ийм усны эргүүлэг багавтар усан онгоцыг хүнтэй нь хамт сорж авахгүй гэх баталгаа байхгүй. Энэ таамаглалыг 25 метрийн гүнд агуйнуудын нэгэнд загас агнуурын нэгэн онгоц олдсоноор нотлогдож байгаа юм. Түүнийг далай судлаач Жим Сон усан дор судалгаа хийж явахдаа илрүүлжээ. 20 метр орчмын гүнд өөр жижгэвтэр онгоц завь олдсон.
      Энэ районд том усан онгоц алга болсон шалтгааныг гэнэтийн торнадо болон цунами гэж тооцох хэрэгтэй. Жилийн тодорхой нэгэн улиралд үүсдэг агуу хүчит хуй салхи агуу их хэмжээний усыг дээш өргөн нүх үүсгэдэг. Байшингийн дээвэр, машин, хашаа, хүмүүсийг агаарт хөөргөдөг эх газарт болдог тоо томшгүй олон торнадо нь жижиг онгоц болон нам дор нисэж яваа онгоцыг бүрэн сүйрүүлдэг. өдөр торнадо харагддаг учир түүнээс зайлж болно, харин шөнө эсвэл муу харагдаж байгаа үед түүнээс зайлах нь маш хэцүү юм.
      Усан доорхи энгийн газар хөдлөлтөөс үүссэн цунами тэнгист усан онгоцыг гэнэт живүүлдэг гол сэжигтэн мөн юм. Цунами 60 метрийн өндөртэй байж болдог. Тэд гэнэт үүсдэг ба түүнтэй усан онгоц тааралдангуут агшин зуурт л живэх эсвэл доошоо харчихдаг. үүнтэй адил туйлын их сүйрүүлэх хүчтэй зүйл бол “гулгадаг” гэж нэрлэгддэг давалгаа юм. Тэд ёроол дахь бөөгнөрөл үечлэгдэн салсанаас болж бөөн шороо шилжсэний үр дагавар юм. Гулгаа давалгаа нь цунами шиг өндөрт хүрдэггүй, гэхдээ их хүчтэй ба маш хүчтэй түрлэгийн урсгалыг үүсдэг. Далай тэнгист аялагчдад, ялангуяа аюултай. Яагаад гэвэл нүдээр харахад анзаарагддаггүй. Хэрэв ийм давалгаа гэнэт ирвэл усан онгоу агшин зуурт зад цохигдон хугархай хэсгүүд их хол шидэгдлэг.
      Яг үүнтэй адил зүйл агаарт болж болох уу?
      Ер нь бол агаарт ч гэсэн цунами шиг гажилт үүсдэг. Ялангуяа онгоц маш их хурдтай нисч яваа үед голдуу гардаг. өндөрт салхи өөрчлөгддөг, өндөр авч байгаа эсвэл доошилж байгаа онгоц нисэх буудлын зааж өгсөн чиглэлээс огт өөр зүгт чиглэсэн салхитай таарах нь элбэг байдаг. Хэрэв энэ салхи эгэл бус хүчтэй байвал тэр онгоцонд таагүй нөлөө үзүүлдэг.
      “өөрчлөгдсөн салхи” гэдэг хэллэг нь агаар дахь ослын чухал хүчин зүйл, харин түүний их хүчирхэгжсэн нь “Цэвэр агаарын хуйлралт” гэдэг үзэгдэл болдог бөгөөд түүнийг тайван тэнгист үүссэн гулгадаг долгион давалгаатай зүйрлэж болох юм. Их хурдтайгаар өсөж байгаа болон буурч байгаа урсгал хурдан солигдоход түүнтэй онгоц мөргөлдөхөд чулуун ханатай мөргөлдөж байгаатай адил зүйл юм.
      Иймэрхүү үзэгдэл нь ихэнхдээ таамаглашгүй байдаг. 200 зангилаа орчим хурдтай хуурай газар бол / 100м/с/ агаарын урсгалын заагт олон онгоц сүйрэлд ордог. Энэ үзэгдэл нь ямар нэгэн байдлаар гурвалжинд жижиг хөнгөн онгоцууд алга болдогийн учигийг тайлж байгаа байх. Тухайн тохиолдолд хөнгөн онгоц эгэлгүй даралтан дор бутран унадаг эсвэл гэнэт үүссэн соролтонд орж онгоцыг гадаргуу руу шахаж тэнгис рүү чулууддаг.
      Бас өөр нэг таамаглалаар онгоц алга болох нь цахилгаан соронзон үзэгдлийн нөлөөллөөр онгоцны цахилгаан тоноглол эвдэрч онгоц алга болдогтой уялдаж байгаа юм. Жишээ нь Цахилгааны инженер Хью Браун ийм бодолтой байна: ” Эдгээр үзэгдлүүд болон дэлхийн сорон¬зон орны хооронд холбоо байгаа нь магадлалтай байна”. Газар дэлхий олон удаа соронзон орны аюултай өөрчлөлтийг даван туулж байсан. Тэгэхээр одоо ээлжит өөрчлөлт ойртож байгаа ба түүний дохио нь соронзон. “газар хөдлөлт болж байгаа нь юм”.
      Соронзон хүчний гажуудлаас үүдэн онгоц алга болох унах нь ойлгож болох зүйл юм. Харин усан онгоц алга болохыг энэ таамаглалын тусламжтайгаар тайлбарлаж болохгүй юм.
      1950 онд Канадын засгийн газраас зохион байгуулсан соронзон ба таталцлын хүчийг судлах хөтөлбөрт оролцож байсан Уильберт Смит агуу том өндөрт үргэлжилсэн харьцангуй багавтар /300 метр орчим голчтой/ онцгой районыг ажиглан харсан. Тэр тэднийг бөөгнөрсөн Холбоосны район гэж нэрлэсэн. ” Эдгээр районуудад соронзон болон таталцлын хүч нь онгоцыг маш амархан тас татан хаях болтлоо гажуудсан байдаг”. Иймд эдгээр үзэгддэггүй бөгөөд картан дээр тэмдэглэгдээгүй районд орохоор соронзон ба таталцлын гажуудалд оронгуут онгоц сүйрэлд өртдөг”. Тэгээд цаашилбал: “соронзон ба таталцлын холбоосын эдгээр районууд нь шилжин байрладаг уу эсвэл зүгээр л алга болдог уу – мэдэгдээгүй байгаа… 3 4 сарын дараа бид тэдний заримыг олох гэж хичээсэн боловч ямар ч мөр байгаагүй”.
      Гурвалжин болон бусад сэжигтэй районуудыг илүү тодорхой Айвен Андерсон судлан шинжилсэн. Түүний дүнд тэр “Дэлхий дээрх арван хоёр чөтгөрийн хөндий” гэдэг таамаглалыг дэвшүүлсэн. Усан онгоц болон нисэх онгоцны хамгийн их алга болдог газарт тэр болон түүний туслагчид картан дээр тэмдэглэгээ хийж байхдаа тэдний ихэнх хэсэг нь дэлхийн зургаан районд төвлөрсөнийг эхлээд анзаарчээ. Тэд бүгд барагцаагаар ромбо хэлбэртэй байсан ба Экватороос урагшаа болон хойшоо 30 ба 40 р өргөрөгийн хооронд оршиж байжээ.
      Сандерсоны таамагаар бол ” Хачирхалтай районууд’ уртрагийн 72 р градусыг даган байрласан ба тэдний төвүүд нь нэг нэгнээсээ өргө рөгийн 66 градусын зайтай экваторын хойд талд тав, өмнө талд тав байв. Хоёр туйлыг оруулан тэд дэлхийг бүхэлд нь тойрсон хэлхээг бүрдүүлж байгаа юм. Энд илүү идэвхтэй хөдөлгөөн бусад районд нь тэр нь арай бага, гэхдээ соронзон орны гажуудалыг нотлож байгаа баримт нотолгоо болон орон зай ба цаг хугацааны гажуудал байж болох юм.
      Эдгээр жигтэй районуудын ихэнх нь эх газрын зүүн хэсэгт хойд зүгийн дулаан ба өмнө зүгийн хүйтэн урсгалын мөргөлдөх уулзвар газарт оршиж байгаа юм. Эдгээр районууд нь гүний болон гадаргуугийн түрлэгийн урсгалын чиглэл өөр өөр байдаг газартай тохирч байгаа юм. Усан доорхи хүчтэй хувирамтгай урсгал нь ялгавартай температурын нөлөөгөөр радио холбоог сарниулдаг соронзон, магадгүй тодорхой нөхцөл байдалд тэнгист обьектыг шилжүүлдэг таталцлын хүч нь агаарт эсвэл орон зайд байгаа обьектыг өөр хугацаанд байгаа цэгт очуулж болох юм.
      Эдгээр район дахь иймэрхүү процессьтг нотлох хажуугийн туслах нотолгоо болгон Андерсан онгоц цагтаа ирэхгүй байгаа гайхалтай хэллэгийг дурьдаж байдаг. Ердийн нөхцөлд хэрэв хүчтэй салхи байхгүй үед онгоц товлосон цагаасаа эрт ирнэ гэж байж болохгүй нь ойлгомжтой. Хүчтэй салхи болоогүй байхад ийм тохиолдол чухам гурвалжингийн районд тохиолддог бөгөөд эдгээр онгоц тэр нүгэлт хар нүхийг дайран гарч ирж байжээ.
      0 0 101
    2. Лохнесс нууртай холбоотой олон асуулт оньсого мэт үлдсэн болохоор судлаач, эрдэмтдийн баг одоо болтол Лохнессийг зүглэсэн хэвээр байна Дэлхий ертөнц тэр чигээрээ оньсого, таавар. Дор өгүүлэх хачирхалтай амьтны талаар сонирхон ярилцах хүмүүс ч байдаг, эсвэл зарим нь түүний талаар огт сонсоогүй явах нь бий. Шотландад орших нэгэн нууранд “Несси хэмээх тэрхүү ер бусын сонин амьтан байдаг юм. Лохнесс гэх энэхүү нуурын эрэг орчмоор хүн амьтан тун цөөхөн суурьшдаг, олны хөл хөдөлгөөн багатай нутаг. Энэ нуур Шотландын зүүн хойд хэсэг болох Глиморт орших бөгөөд зүүн хойд хэсгээр Хойд тэнгистэй, баруун өмнөд хэсгээрээ Ирландын тэнгистэй залгаа. Нийт 64 ам дөрвөлжин километр талбай бүхий, 230 метрийн гүн Лохнесс нууранд олон төрлийн ховор, сонин ургамал амьтан байдаг. Тэдгээрийн нэг болох “Несси хэмээх энэхүү өвөрмөц амьтан сүүлийн жилүүдэд судлаачдын анхаарлыг ихээр татах болсон. Лохнесст “Несси” буюу “Хамарт “хэмээх амьтан хэчнээн жил амьдарч байгааг хэн ч мэддэггүй. Лохнесс ч өөрөө өвөрмөц, нууцлаг нуур. Тийшээ сэлэхээр орсон хүмүүс ор сураггүй алга болдог гэж нутгийн иргэд ярьцгаадаг. үүнийг нуурын ёроолын олон давхарга бүхий сордог лаг шавартай ч холбож тайлбарладаг хэдий ч “Несси” хэзээнээс Лохнесст “суурьшсан” ыг өдий хүртэл хэн ч мэдэж чадаагүй л байгаа юм. Лохнесс нууртай холбоотой олон асуулт оньсого мэт үлдсэн болохоор судлаач, эрдэмтдийн баг одоо болтол Лохнессийг зүглэсэн хэвээр байна. Харамсалтай нь тэд Несси хэмээх нууцлаг амьтны талаар юу ч олж мэдэж чадаагүй юм.Несси. Түүнийг харсан гэх хэд хэдэн хүний дүрсэлснээр Несси нь 5 6 метр урттай, маш урт хүзүүтэй, жижигхэн толгойтой, заан шиг том дөрвөн хөлтэй гэжээ. Нессийг хэдэн зууны өмнө амьдарч байсан аварга динозавртай төстэй ч гэж ярих нь бий. Тэрхүү ер бусын сонин амьтан юугаар хооллож, яаж амьдарч байсан нь үнэхээр хачирхалтай.1933 онд Меккей гэгч эр эхнэрийнхээ хамт Лохнесс нуурын эргээр машинтай давхиж яваад ус шаагин дуугарахад нь харвал урьд өмнө огт үзэгдээгүй нэгэн аварга том амьтан байжээ. Ингэж Меккей Нессиг харсан анхны хүн болжээ. Тэр ер бусын хачирхалтай амьтан харсан тухайгаа орон нутгийн цагдаа, холбогдох газарт мэдэгдсэнээр Нессиг хайх ажиллагаа эхэлсэн гэдэг. Мэргэжилтнүүд болон орон нутгийн цагдаагийн ажилтнууд ямар ч ер бусын амьтныг нуураас хайгаад олсонгүй. Ингээд Меккейг буруу ташаа харсан байна гэж буруутгаад өнгөрчээ.Харин Хьюгрей гэдэг хүн санаандгүй байдлаар Нессигийн зургийг авч гэрэл зургийн хальсанд анх удаа энэхүү сонин амьтны дүр төрхийг буулгасан хүн болжээ. Тэрхүү санамсаргүй байдлаар дарсан зурганд нь хүмүүс итгэх эсэхээ мэдэхгүй л байлаа. Гэтэл дараагийн удаа Несси гэгч сонин амьтан байдгийг дахин батлан Лондон хотын мэс заслын эмч Уилсон түүний гэрэл зургийг нь авч сонинд гаргасан бай¬на. Нессигийн гэрэл зураг дэлхийн бараг бүх сонин хэвлэлд “Мэс засалчийн фото зураг” нэрээр нийтлэгдэн алдаршсан юм. Харамсалтай нь Уилсоныг нас барсны дараа фото зурганд шинжилгээ хийснээр хуурамч буюу өөр зүйлээр орлуулсан “Несси” байсныг нь олж тогтоожээ.Мөн Английн амьтан судлаач Шиле 1977 оны тавдугаар сарын 21 нд Нессигийн хоёр төрлийн фото зураг авч түүнийг хүрэн ногоовтор өнгийн нуруутай, гэдэс нь гя лалзсан гелгөр бор арьстай, их биетэйгээ харьцуулахад жижиг толгойтой гэж тодорхойлжээ. Түүний зураг бас л төдийлөн итгэл төрүүлсэнгүй.Харин инженер, нисэгч мэргэжилтэй Динсдейл хэмээх нэгэн англи эр 1950 оны дөрөвдүгээр сард Нессигийн зургийг авчээ. Түүний авсан зургийг олон төрлийн лаборатори шинжилгээгээр жинхэнэ фото болохыг нь нотолсон байна. Динсдейл Лохнесс нуурыг судлахад амьдралынхаа 27 жилийг зориулсны үр дүнд Несси гэгч хачин амьтныг харж, бас гэрэл зургийн хальсанд үнэн бодитойгоор үлдээж чадсан юм.Нессигийн тухай ярьж эхэлснээс хойш хэдэн арван дүрс бичлэг, фото зураг гарч ирсэн боловч тэдний дотроос цөөхөн хэд нь л жинхэнэ байсан гэдэг.өнөө хэр нь судлаачид Лохнесс нуурын нууцыг бүрэн дүүрэн тайлж чадахгүй л байна. Олон зуун эрдэмтэд Нессиг судлаж хайж байсан боловч хэн нь ч өөрийн гараар барьж үзээгүй.Несси нуурнаасаа хэдэн арван жилийн дараа л гарч ирээд хүнд зөвхөн хэдхэн хором харагдаад л өнгөрдөг ер бусын амьтан. Несси дараагийн удаа хэзээ гарч ирж, хэнд харагдах нь сонирхолтой бас нууц хэвээрээ л үлджээ.
      0 0 53
    3. Хүний үүсэл хөгжлийн талаар эрдэмтэд өнөөг хүртэл судалсаар ирсэн билээ. Түүний дотор алмас буюу хүн гөрөөсний тухай ам дамжсан яриа хөөрөө дэлхийн олон улс оронд байдаг билээ. Алмасны тухай эрт эдүүгээгийн олон ном сударт дурдагдсан байх юм.  Алмас бол хүн үүссэг цагаас эхлэн хүнтэй зэрэгцэн амьдарч, байгалийн урт хугацааны шалгарлын явцад дэлхий дээр устан үгүй болж буй хүн төрхт нэгэн зүйлийн  зэрлэг садан төрөл юм гэсэн таавар эрдэмтдийн дунд байдаг.  Эртний дорно дахины судар шастирт алмасыг ” сан шин” ” рийдэг саншин” гэж тэмдэглэсэн байх ба энэ нь хүн гөрөөс гэдэг утга илэрхийлдэг байна.  Хадны сүг зурагт алмасыг аргаль, янгир, буга, гөрөөс даган явж буй байдлаар дүрсэлсэн байх нь олонтаа.
      Монголчууд эртнээс л хүн гөрөөс алмасны талаар мэддэг ард түмэн байжээ.  Алмасыг монголчууд хүн гөрөөс, өвөг гөрөөс, хүн хар баавгай, хүн хар гөрөөс, хүн аюу, хар авхай, загийн шар эмгэн гэх мэтээр заавал хүнтэй холбон нэрлэдэг байсан байх юм.  Монголд алмас хэмээх хүн гөрөөсийг хайж дорвитой судалгаа хийсэн хүн бол Равжирын Равжир юм. Тэрээр алмасын мөрөөр Монгол Алтайн нуруугаар 1340 хоног аялж олон арван домог, хууч яриануудыг цуглуулж, хэд хэдэн удаа алмасны мөрийг олж хэвжүүлж буулган авсан байдаг бөгөөд тэрээр гурванч удаа алмасыг харсан гэдэг.  Равжир өөрийн судалгааны ажилын үр дүнгээ нэгтгэн “Алмас сурвалжилсан тэмдэглэл” ” Энэ хүн мөн үү” хэмээх ном хэвлүүлсэн байдаг.  Түүний Алтайн нуруунд явуулсан судалгааны ажлыг БНМАУ ын ШУА түүн дотор академийн ерөнхийлөгч Б. Ширэндэв, Б. Ренчин, доктор Д. Майдар гуай нар ил далдуур дэмжиж, горьдлого тавьж байжээ.  Алмасыг барихын тулд бүр Сайрын уулыг цэргээр бүслүүлэхийг хүртэл оролдож байсан гэдэг яриа Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын хөгшчүүлийн дунд байдаг.
      1973 оны 7 р сард Равжир Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Баян Өлгий аймгийн Толбо сумын нутгийн заагт орших Сайрын уулнаас алмасны мөр олж, түүнийгээ хэвжүүлж, зургийг нь аваад ШУА, болон Б. Ренчинд захидлаар илгээсэн байдаг. Энэ явдлаас нилээд хэд хоногийн дараа Ренчин гуайгаас түүнд ” Та эрэлдээ гарсан эхний өдөртөө алмасны мөр, үс ноос зэргийг олж дээжээ хүргүүлсэн явдал бол та алмасыг амьдаар нь барих түмэн өлзийтэй сайхан үйлсийн эх бизээ…Таны явуулсан гөлтгөнө хэвийг Польшийн эрдэмтэн Флавенскийд явуулав.  Гэрэл зургийг Белгийн хүн судлалын доктор Хайбалмансад явууллаа. Тэр хүн бүх насаараа хүний өвгийг судлах ажлын төлөө хүчин зүтгэж яваа хүн юм.  Танд шинэ, шинэ амжилт хүсье.”  гэсэн захидал иржээ.
      Энэ явдлаас хойш хориод хоногийн дараа Равжирт нэгэн захидал ирсэн нь Хайбалмансын захидал, захидалд уг захиаг монголчлон хавсаргасан байв. Айбалманс бичихдээ: ” Хэрвээ Равжир та Америкт жуулчлаагүй бол үзээгүй байх.  Өмнөд америкт миний үзсэн нэгэн агуйн шалны шаварт хэдэн мянган жилийн өмнө гишгэдэн дагтаршиж үлдсэн неандарталь хүний мөртэй таны олсон мөр хэлбэр хэмжээний хувьд тун адилхан байна.  Үүнээс үзэхэд Монгол Алтайд алмас одоог хүртэл амьдарч байгаа юм биш үү гэсэн сэтгэгдэл төрж байна.  Хэрэв та Алтайн нуруунаас алмас баривал саран дээр хүн бууснаас дутахгүй нээлт болно шүү. Тийм нээлт хийхийн даваан дээр байгаа танд тун шургуу ажиллаж амжилт олохыг хүсье” гэжээ.  Доктор Хайбалманс 1974 онд бичсэн өөрийн номондоо ” Монгол Алтайгаас Равжирын Равжирын олсон алмасны мөр 36,5 см урт байгаа нь хэрвээ түүнийг хүн байна гэж үзвэл 2 метр 24 см өндөр нуруутай байх бөгөөд түүнд гутал өмсгөвөл 52 54 размерын гутал таарах ёстой” гэж бичжээ.
      XVIII зууны дунд үед амьдарч байсан Өвөрлөгч хошууны найман вангийн хүү Жамбалдорж маарамба гэгч
      этгээд ” Омон түмбий”гэдэг ном бүтээж, номондоо алмасны зургийг зурж, алмасны цөсийг эмэнд хэрэглэдэг “Лха эрдэнэ” гэдэг гэж тэмдэглэн үлдээжээ.  Лха Эрдэнэ хэмээх алмасны цөсийг хүний шарх, цус алдалтанд эрхэм тустай гэжээ.  Омон Түмбий хэмээх энэ судар Монгол Улсын төв номын санд хадгалагдаж байдаг тухай яриа бий…үүнийг шалгаж нягтлан үзэх хэрэгтэй юм.
      1921 1924 онд ардын журамт цэргийн эмчээр ажиллаж байсан маарамба Далай байлдаанд шархдаж цус их алдсан цэргийн хэлэн дээр хаш хайрцаганд нандигнан хийсэн морчгор бор зүйлээр ум үсэг зурж өгдөг байжээ.  Түүнийгээ” Лха Эрдэнэ” гэдэг байжээ. Ум үсэг зуруулсан цэргийн шарх маш хурдан эдгэрдэг байсан тул шардсан цэрэг байтугай эрүүл цэргүүд хүртэл маарамба Далайгаар хэлэн дээрээ ум үсэг зуруулахыг хүсдэг байв.  Хожим түүний нууц тайлагдаж хүн гөрөөсний цөс байсан гэдэг нь мэдэгджээ. Ум үсэг зурахад тэр эмийн тун хэмжээ нь таардаг байжээ.
      Өөр нэгэн сонирхолтой баримт бол алмасны арьсыг хадгалж байсан үүх түүх юм.  1892 онд Эрдэнэ Бишрэлт хамба Галсанчой гэгчид Далай ламаас бэлэг иржээ.  Түүний бэлгэн дунд алмасны арьсан чихмэл  байсан бөгөөд уг чихмэлийг хүрээнийолон бурхадын адагт залжээ.  Уг чихмэл 1930 аад оныг хүртэл тус хийдэд хадгалагдаж байгаад 1939 онд хийдийг тараахад устаж алга болсон тухай яриа байдаг.  Үүнээс гадна 1837 онд Үзэмчний алтан үүрэгт бадарчин гэж алдаршсан Лувсандоной бадарчин Лхас ороод буцаж явахдаа Цэнхэр номингийн говиос заган дунд үхсэн байсан эрэгчин хүн гөрөөс олжээ.  Тэрээр түүнийгээ өвчиж арьс, цөсийг нь аваад Богдын хүрээнд ирсэн байдаг.  Тухайн үед зөв хатаасан хүн гөрөөсний цөс маш үнэтэйд тооцогддог байжээ.  Маарамбууд түүгээр хүнд анагаадашгүй өвчнийг эмчлэх эм хийхэд хэрэглэдэг байв.  Лувсандоной бадарчин алмасны цөсөө Богдын эмч Луу маарамба гэгчид чигчий хуруу дайтай алтаар зарсан байдаг.  Мөн хүн гөрөөсний давсалсан арьсаа Галбын улаан сахиусны хийдэд өргөл болгон өгчээ.  Хийдийн урчууд түүгээр чихмэл хийсэн бөгөөд уг чихмэл 2 метр орчим өндөр, цээж өргөн, бөгс шувтан, урт гартай, хамрынхаа угт ойрхон улаан нүдтэй, ганц хуруу орчим өргөн духтай, зулайгаараа хавтгай, хойшоо гээдэн, толгойдоо азарганы дэл мэт үстэй, биеэрээ улаан саарал ноолуурхаг үстэй, суга цавиараа нимгэн үстэй, цүрдгэр гэдэстэй, нүүрэндээ хөмсөг, сормуус, сахлаас өөр үсгүй, хөлийн эрхий хуруу, долоовор хуруу нь том, палбагар өргөн тавхайн нь тэмээний тавхайтай адил зузаан эвэрлэг сайртай байсан тухай Лувсандоной бадарчин хуучилжээ.  Энэ хүн Төв аймгийн Баянзүрх сумын харъяат, 1974 онд 72 настай хүн байжээ.  Энэ чихмэл мөн 1939 онд Галбын хийдийг буулган үрэн таран хийхэд алга мөн л алга болжээ.
      Энэ мэт алмастай холбоотой олон баримт мэдээ сэлт байдаг ч энэ бүхэнд итгэхгүй байх шалтгаан бидэнд бас байхгүй.  Алмасын талаархи домог ярианууд зөвхөн монголчуудын дотор л байдаг уу гэвэл бас үгүй ээ.  Дэлхий нийт бүгдээрээ алмасыг мэддэг, эртнээс л сонирхон судалж холбогдох мэдээ сэлтүүдийг цуглуулсан байдаг. Алмас үзсэн  харсан, бүр кино хальсанд ч буулгасан тохиолдлууд ч байдаг байх юм. Түүнийг нэрлэдэг нэр ч өөр өөр байна.  Алмасыг Америкт бигфут / big foot/,  Канадад сасквач, Хойд кавказад каптар, Түвдэд ети / yetti/, Орост снежный человек  гэж нэрлэдэг байна.   Тэдний цуглуулсан баримт мэдээллүүд ч гэсэн монголчуудын дунд байдаг алмас буюу хүн гөрөөсний төрх байдалтай адил байгаа нь энэ амьтаныг үнэхээр байдаг гэдэг итгэл үнэмшилийг өөрийн эрхгүй төрүүлнэ.  Энэ олон хүн үгсэн нийлж худал домог зохиох боломжгүй юм.
      1950 иад онд ЗХУ д Шинжлэх ухааны академи сурвалжлагч гишүүн В.Л. Обручевийн санаачлагаар алмасын мөрөөр мөшгих судалгааны багийг байгуулж 1958 онд Памирт судалгааны экспедицийг зохион байгуулж олон баримт мэдээллийг цуглуулсан байна. Алмасын тухай хамгийн шуугиан тарьсан нэгэн явдал 1967 оны 10 р сарын 20 ний өдөр АНУ хойд Калифорнийн уулс Блаф Крикийн хөндийд болжээ.  Хээрийн судалгаа хийж байсан судлаач Рожер Паттерсон, Роберт Гимлин нар алмастай тулгарч түүнийгээ кино хальсанд буулгасан байдаг.  Энэхүү кино хальсанд буусан бичлэгийн үнэн худал, зохиомол зүйл байсан уу гэдэг нь одоог хүртэл хүмүүсийн дунд маргаантай хэвээрээ байдаг.  Та бүхэн энэ кино хальсыг үзэхийг доорх видеоноос үзээрэй

      Мөн ОХУ ын Уулын Алтайн Хойд Чуйскийн нуруунаас Сергей Семенов гэгч уулчин эр нэгэн хүн дүрст амьтаны мөсөн дор маш сайн хадгалагдсан хүүрийг олжээ.  Тэрээр энэ газраа ихэд нууцалж байгаа бөгөөд энэ талын судалгаа хийдэг ШУА уудтай холбогдож нарийвчилсан судалгаа хийхийг хүсч байгаа нэгэн. Хэрэв үнэхээр энэ хүүр алмасынх гэдэг нь батлагдвал их хэмжээний мөнгө олох боломжтойг ойлгосон хүн юм шиг байгаа юм.  Харин энэ бүхнийгээ үнэн болохыг нь баталж нэг хөлийг таслан авч ирсэн байдаг. Мөн зарим нэг холбогдох судалгаануудыг хийж интернетэд тавьсан байдаг.  Үүнийг судлах судлаачид олдох байлгүй дээ. Тэр цагт ч….нэг юм дуулганаа.
      0 0 61
    4. 1988 онд зохиолч Черкашин Севастополид “Новороссийск” гэдэг онгоц сөнөсөн тухай мэдээлэл цуглуулж байв. Хэвлэл мэдээлэлд зөвлөлтийн тэнгисийн цэргийн флотын аймшигтай сүйрэлд 608 хүн үхсэн тухай өгүүлэх болжээ. Харамсалтай нь 1955 оны 10 р сарын 29 нд гарсан “Юлий Цезарь” гэдэг Италийн усан онгоц дэлбэрсэн шалтгааныг одоо болтол олоогүй байна. Аварга том онгоц түрүүлгээ харж Севастополийн хойд тохойд живжээ. Мянган хотынхны нүдэн дээр, иймд Черкашин энэ сүйрэлд ямар нэг байдлаар холбоотой бүх хүмүүсийг асуусан: Далайчид, тэднийг аварч байсан хүмүүс, эрэг дээрээс ажиглаж байсан хүмүүсийг бүгдийг нь хамруулжээ. Түүний блокнотон дээр байгаа хэдэн зуун тэмдэглэл дотор бас ийм байдаг.
      “Тэр шөнө би Балаклавскын дэргэд оршдог төмөр замын зөрлөг дээр ажиллаж байсан гэж Балаклавскын оршин суугч Устименко ярив.
      Гэнэт карьер руу явдаг байсан салаа замын тэндээс /рельсыг нь хураагаад авчихсан шороон зам нь үлдсэн/ нэг галт тэрэг ирж явахыг би харав. Хий юм харав уу гэж бодоод нүдээ нухлаад харвал яах аргагүй гурван зорчигчийн вагон чирсэн галт тэрэг рельсгүй замаар ирж явав. Толгой болон вагон нь бидний мэддэгээс өөр эртнийх юм шиг санагдав. Толгой нь хуучны “овечка” тай адилхан мөртлөө тэр биш байв. Би “овечкаг” сайн мэднэ, яагад гэвэл түүн дээр би дайнаас өмнө галчаар ажиллаж байсан юм. Энэ болохоор сэлгээ хийдэгтэй төстэй байв… Тэр ямар ч гэрэлгүй, рельсан зам угаасаа байдаггүй Гасфортын талаас ирж явав. Тэнд – салаа төмөр зам байсан газраас сумын шилжүүлгийг аль эрт авчихсан мөртлөө сум яах аргагүй чихран дуугархыг илт сонсов. Би зөвхөн шлагбуамаа буулгаж л амжив. Галт тэрэг миний дэргэдүүр өнгөрөн Севастополь руу явчихав. Тэгээд надад ямар хамаа байхав гэж бодоод диспетчерүүд учрыг нь олно биз гэж бодов. Харин тэр рельс замгүй газраар яаж явав аа? Би тэр хуучин зам байсан газар дээр очиж үзвэл ямар ч ор мөр байсангүй. Ямар хачин юм бэ? Би тэгэхэд надад хор учруулчихаагүй нь ашгүй дээ гэж бодов. Тэгээд өглөө нь “Новороссийск” дэлбэрчихсэн гэнээ гэж шуугилдацгаах болсон…
      Та энэ тухай дарга нартаа мэдэгдсэн үү?
      – Би юу гэж тэд нарт хэлэх юм бэ, тэд намайг ажил дээрээ архи ууж нүдэнд чинь элдэв янзын юм харагдсан гээд шууд л шийтгэх байсан.
      Нүгэл ч байж болох уу тэр хошигнов.
      Өвгөн хүнийг гомдоож байна шүү гэж Устименко толгой сэгсрэв. Манай гэр бүлийнхэн угаасаа архи уудаггүй байсан. Спиртийн төрлийн зүйлд хатуу байсан. Би одоо хүртэл архийг үнэрлэж ч чаддаггүй. Ямар нэг зовлон гачлан тохиолдохын өмнө янз бүрийн гайхалтай зүйл тохиолддог байсан. Өвгөд ярихдаа Балаклавскийн газар хөдлөлтийн өмнө  “Хар ханхүүг”  далайд харсан гэж өвгөчүүл ярьжээ…
      “Новороссийскийн” эмгэнэлийн тухай муу ёрлол аль эрт тархах болжээ. Онгоцны ахлах штурман Никитенко дэлбэрэлтийн өмнө түүний эхнэр эгэл бус зүүд зүүдэлсэн тухай ярьжээ: Олон хүмүүс өргөн гоё шатаар тэнгэр рүү үүлийн цаагуур орохыг харсан тухай ярьж байжээ. Гэхдээ баримт хэрэгтэй байжээ… Балаклавскийн зөрлөг дээр болсон тохиолдлын тухай 1992 оны 8 р сарын 12 ны “Севастополийн алдар” сонинд гарсан “Украйны зам дээр галт тэрэг хий үзэгдэл” гэсэн өгүүллийг уншаад дөрвөн жилийн дараа дурсжээ.
      1911 оны 7 р сарын 14 нд Ромын төмөр замын вокзалаас баячуудад зориулсан зугаалгын галт тэрэг гарчээ. 106 зорчигч шинэ замын сайхан байгалыг харж явав. Галт тэрэг их урт тоннель рүү ойртож явав. Гэнэт ямар нэгэн аймшигтай юм тохиолдов. Амжиж үсэрч чадсан хоёр гэрчийн мэдүүлснээр эргэн тойрон гэнэт сүүн цагаан манангаар хучигдсан ба тоннель рүү ойртох тусам тэр манан өтгөрч зууралдсан шингэн болон хувирав. Галт тэрэг тоннель руу ороод алга болчихжээ.
      Энэ тохиолдлоос хойш тэр тоннелийг чулуугаар бөглөсөн ба дайн самууны үед онгоцноос бөмбөг түүн дээр унажээ.
      Хэрэв гурван вагонтой хий үзэгдэл гарч ирээгүй бол энэ тохиолдлын тухай мартах байсан биз… Полтав мужийн Завалич тосгоноос холгүй Чебрец гэдэг жижүүрийн зөрлөг дээр гарч иржээ. Хөшгийг нь хаачихсан, хаалга нь онгорхой, машинчийн кабин нь хоосон галт тэрэг ямар ч дуу шуугүй явж зам дээгүүр зугаалж байсан тахиануудыг дайран явж байжээ.
      Энэ ойлголтыг судлахаар Украйны шинжлэх ухааны гаж үзэгдлийг судлах комиссын дарга Лещатый иржээ. 1991 оны 9 р сар гэж огноо тавьсан түүний тэмдэглэлд, галт тэрэг ямар нэг маягаар цаг хугацааны өөрчлөлтөнд оржээ. Лещатый 19 р зууны 40 өөд оны Мексикийн сэтгэл зүйч Саксиногийн тэмдэглэлд дурсжээ. Нэгэн удаа Мексикт сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтсэн 104 Итали хүн нэг долоо хоногийн дотор гарч иржээ. Тэд Мехикод Ромоос галт тэргээр ирсэн гэж ярьцгааж байжээ.
      Лещатый нөгөө үл мэдэх галт тэрэгний хана болон цонхны гадаргууд шинжилгээ хийжээ. Энэ нь шинж чанараараа дарьтай адилхан бодис байжээ.
      Устименко энэ галт тэргийг харсан биш юм байгаа? Хэрэв галт тэрэг хий үзэгдэл болж 1991 онд үзэгдсэн юм бол Балаквад 1855 онд яагад гарч ирж болохгүй гэж?
      Судлаачийн энэ бодол таамаг Севастополийн судлаач Веникеевтэй уулзсанаас хойш улам батжижээ. Тэд тэр ууланд гарч 1855 онд ууланд оршуулсан Италийн булшийг үзэхээр гарчээ. 1955 оны 5 р сард Италийн булшин дээр байсан сайхан цаг яагаад дэлбэрснийг хэн ч тайлбарлаж чадахгүй байв. “Өнгөрсөнтэй тэмцэх гэсэн энгий вандализм” байжээ. Хуучны цаган дор байсан динамитан тавиур нь “Новороссийскийн” ёроол дорхи дэлбэрэлт болжээ. Веникеев эхний хамгаалалтыг ийн ярив:
      Гасфор уулын энэ лагер луу Англичууд Балакаваас төмөр зам татжээ. Дараа нь түүнийг авчээ. Харин зассан шороон зам үлджээ. Балакаваас Севастополь хүрэх салаа зам нь Англичуудын зассан яг тэр замаар тавьсан ажээ.
      Тийм үү?
      Тэгэхээр галт тэрэг хий үзэгдэл хурааж авсан рельсийн хуучин ороор явж байсан хэрэг үү? Тэр хуучин байсан замын мөрөөр явж байсан… Гэхдээ хэрэв золгүй галт тэрэг мөн байсан бол Крымын энэ бөглүү газар руу яах гэж ирэх юм бэ? Италчуудын сүнсийг авах гэж үү, эсвэл цагийн оройг авах гэж үү, эсвэл 104 зорчигчдын нэгнийх нь төрөл энд оршуулагдсан болохоор түүнийг эргэх гэж ирсэн үү?
      Таамаг олныг тавьж болно.
      Цаг хугацаа гэдэг бол орон зайн цахилгаан соронзны энергетиктай салшгүй холбоотой онцгой төрлийн хадгалах талбар гэдгийг мэдэхгүй хүн бараг байхгүй байх. Хэрэв бодис болон энерги хадгалагдах хуулийн хажуугаар хугацаа хадгалагдах хууль гэж байдаг гэж үзвэл “туулж өнгөрүүлсэн” цаг хугацаа алга болдог. Өнгөрсний мөнхрөл нь ирээдүйн эцэсгүйтэй тэнцүү байдаг. Өнгөрсөн нь бодитой оршин байдаг, гэхдээ хэн нэгний ой тойнд биш, Хэрэв энэ ой санамж бүх хүн төрөлхтний туршлагын нийлбэр байсан ч гэсэн. Бидний хүн болгоны цаана ямар нэгэн голографын дүр зураг байдаг. Бие болгонд өөрийн гэсэн өсөлт, хөдөлгөөн, нислэгийн зам байдаг. Эдгээр аялалын нийлбэр нь цаг хугацааны ерөнхий урсгал гольдрилд ордог.
      Одоо цаг гэж байдаггүй. Ирээдүйн ямар ч агшин тэр дороо л өнгөрсний агшин болдог. Бидний одоо цаг гэж нэрлэж байгаа зүйл нь ирээдүйг өнгөрсөн болгодог ердөө л ухамсар дахь тэсрэлт юм. Одоо цаг гэдэг бол чухам амьдрал гэж нэрлэгддэг өнгөрсөн болон ирээдүйн хоёрын хоорондын зөвхөн агшин юм. Тийм болохоор өнгөрсөн ба ирээдүй нь цаг хугацаа гэсэн ойлголттой тэнцүү байдаг.
      Онолын хувьд одоохондоо хуучин толинд хэзээ нэгэн цагт тусаж байсан бүх зүйлийг бүгдийг дэлгэцэн дээр гаргаж болно. Ялангуяа энэ толь өөрийн байраа маш удаан хугацаанд солиогүй бол. “Хий үзэгдэл” ордон байшингийн хананд авч болохооргүй суулгасан толиноос ихэнхдээ гарч ирдгийн учир энэ юм. Ийм чадварыг Египетийн пирамид, төмөр замын гүүр, туннелүүд, олон зуун настай мод зэрэг орон зай цаг хугацааны тогтмолууд нь өөрчлөгддөггүй хэмжээсийн орон зай ба цаг хугацааг өөртөө шингээн хуримтлуулах чадвартай байдаг.
      Булгаковскийн Воланд бол дөрвөн хэмжээст орон зайн амьтан юм. Тэр нэгэн зэрэг өнгөрсөн, ирээдүйг харах чадвартай байдаг. Золгүй Берлиозын харад тэр эхээс гарч байгаа, мөн трамвайны дугуй дороос өнхөрч байхыг нь ажиглан харж чаддаг. Энэ бол нэгэн төрлийн стереоскопия буюу цаг хугацааны стереометр юм.
      Хэрэв бидний гурван хэмжээст орон зай бол өнгөрснөөс ирээдүй рүү чиглэсэн буцалтгүй вектор байдаг бол хоёр хэмжээс орон зайд цаг хугацаа нь цэгэн утгатай байдаг: зоссон агшин. Харин дөрвөн хэмжээстэд юу болох вэ? тэнд энэ нь зүгээр нэг тууз биш харин эзэлхүүний урсгал юм…
      Цаг хугацаа үргэлж үүрд зөвхөн шулуухан явдаг гэж хэн итгүүлсэн юм бэ? Маш хялбаршуулан хэлбэл цаг хугацаа нь катушк ороож байгаа юм шиг нэмэгддэг. Тиймээс өнгөрсөн нь ирээдүйтэй паралелиар зэрэгцэн оршин байдаг. Цаг хугацаа нь үечлэн ба төвлөрөн, модны жилийн дүгэриг кольцо шиг нэмэгддэг. Гэхдээ заримдаа ороодосны хооронд цооролт үүсч /ороодос хоорондоо нийлэх/ тэгснээс болж цаг хугацааны орон зайд “хар нүх” бий болдог, тэд хуй салхины нүх шиг газар, тэнгэр хоёрын хооронд агааран хоолой үүсгэж шилжин явах замдаа бидний амьдралаас ул мөргүйгээр хүн амьтан эд зүйлсийг сорж, авч оддог. Цаг хугацааны “төөрөгдүүлдэг хар нүх” ийн тусламжтайгаар л зөвхөн цасны хүн болон лохнессийн амьтан гарч ирдэг, тэднийг балар эртний үеэс хуй сорон авч өнөө үед авчирдагийг тайлбарлаж болох юм. “Хар нүх” “Ороодос хоорондын цооролт” нд бидний орчин үеийнхэн цөмрөн орж өөр зуунд очдог ба зарим нь тэндхийн амьдралд дасан зохицож мэргэчин төлөгчин болдог.
      Тэдний нэг нь Нострадамус биш биз?
      Үл мэдэх нисдэг биет үзэгдэх нь энэ онолын хүрээнд бас байж болно: Энэ нь манай холын үр сад, мөн тэдний гараараа бүтээсэн “нисдэг таваг” цаг хугацааны “хар нүх” ээр дамжин бидэнд үзэгддэг ба нөгөө л цаг хугацааны хуйгаар л татагдсан байдаг.
      Харин одоо нөгөө алга болдог галт тэрэг рүүгээ эргэн очицгооё. Итали, Европ, Евроазийн төмөр замын картыг харцгаая. Тивүүд төмөр замаар ямар их шигүү гайхалтай хэрэгдсэн байна аа. Нийт дэлхийн төмөр замын сүлжээ хэлхээний геохронофизик нөлөөлөл нь дэлхийн цаг хугацааны орон зайд нөлөөлдөгийг хэн нэгэн бодож үзсэн үү? Тэр яриангүй оршин байдаг. Орон зайн ямар ч их өөрчлөлт нь цаг хугацааны гажуудлыг дагуулдаг. Хэт урт тоннель, хэт гүн уурхай, хэт өндөр цамхаг эдгээр орон зайн шинэ бүтэц барилга нь цаг хугацааны их биш ч гэсэн өөрчлөлтийг үүсгэдэг, далан, суваг зэрэг нь голын урсгалыг өөрчилдөгтэй адилхан юм. Төмөр замын сүлжээ тор нь хүн төрөлхтний хамгийн их том цар хүрээтэй бүтээл юм. Энэ бүтээл нь нийт бөмбөрцгийг хамарсан. Манай бөмбөрцгийг бүрхсэн төмөр сүлжээ тор нь дэлхийн байгалийн геофизикийн орон зайд маргаангүй нөлөөлөх нь мэдээж, тийм болохоор цаг хугацааны өрнөл явалтанд нөлөөлдөг.
      Төмөр замын сүлжээ нь хавтгайн сүлжээ биш харин бөмбөлгөн сүлжээ юм, Тэр дэлхийн бөмбөрцгийн дугуйг давтдаг. Харин хавтгай нь дугуйрах тэр хэсэгт гурван хэмжээст орон зай нь хоёр хэмжээст болон шилждэг мөн үүний эсрэгээр, өөрөөр хэлбэл төмөр замын сүлжээ тор нь багаар бодоход хоёр, ихээр бодоход хэд хэдэн орон зайн хилийн уулзвар юм. Гэхдээ орон зай бол ерөөсөө огт “цаг хугацааны сав” биш бөгөөд цаг хугацаа нь орон зайг дүүргэдэг зүйл биш юм. Энэ нэгдмэл цэг орчин, процесс, нөхцөл яаж ч нэрлэсэн тэдний харилцаа уялдаа юм.
      Эцэст нь төмөр зам бол цаг хугацааны хурдасгуур юм. Өвөрмөц нэгэн синхрофазотон, атомын хэсгүүдийн оронд хүн төрөлхтөний хүмүүсийн хэсгүүд шилжин хурдасдаг ажээ. Галт тэрэг нь манай биологийн цаг хугацааг хурдасгадаг. Ганц галт тэрэг өнгөрөх нь бидний дотоод биологийн бүтцэд ул мөр үлдээхгүйгээр өнгөрдөггүй байж болох юм.
      Анхааралдаа авах сүүлийн зүйл бол: Рельс, зам, салаа, гол шугам зам, хангалттай урт хугацаанд ба яг нарийн орон зайд холбогдсон байдаг ба түүний байрлалын ерөнхий рамыг бүрдүүлдэг.
      Дээр дурьдсан бүх нөхцөл байдлыг нэгийг нь нөгөө дээр тавиад үзэх юм бол төмөр зам өөрийн хөтлөгч толгойнуудын дугуйнууд нь аюултай төдийгүй өөрийнхөө орон зай, цаг хугацааны гажуудлаараа аюултай, танин мэдэхгүйн цацраг огт хүрээгүй гэнэтийн тэдний тоглоомоороо аюултай.
      Одоо Ромын галт тэрэг Италид алга болохын өмнөхөн нь Мессины районд төвтэй хүчтэй газар хөдлөлт болжээ. Аймар том ангал, нүх чулуурхаг хөрс төдийгүй цаг хугацааны орон зайд ч үүсчээ. Хэрэв “Мессинский цаг хугацаан нүх” нь уулын аварга том тоннель дээр төвлөрч байсан гэж үзэх юм бол чухам цаг хугацааны гажуудал нь манай энгийн гурван хэмжээст орон зайнаас дөрвөн хэмжээстэд шилжүүлж чадах бөгөөд тэнд цаг хугацаа үргэлжлэхээс гадна шинэ үзүүлэлт болох гүнийг олж авдаг. Иймээс нөгөө золгүй галт тэрэг өөрийнхөө жирийн вектор цаг хугацаанаасаа гарч одоо цагаас өнгөрсөн цаг болон ирээдүй рүү чөлөөтэй шилждэг болжээ. Гэхдээ түүний хөдөлгөөн нь орон зайн хөдөлгөөнгүй бэхлэгдсэн байрлалаар тодорхойлогдож байсан тул тэр хэзээ нэгэн цагт рельстэй байсан газар эсвэл ирээдүйд рельс тавигдах газраар явж болох юм. Балаклавд галт тэрэг хий үзэгдэл 1855 онд Англичуудын тавьсан замаар явж байжээ. Харин Мексикт бол 21 р зуунд тавигдах Ази Америкийг холбосон Чукотк Аляскаар дайрсан төмөр замаар ирсэн байж болох юм. Ийм төсөл зууны эхээр яригдаж байсан, одоо ч гэсэн ач холбогдлоо алдаагүй байгаа. Тийм болохоор 21 р зуунд Чукотк Аляскийн замаар яваад галт тэрэг 21 р зуунд Мехикогийн хот орчмын зам дээр “гарч ирэх” болох ба харин зорчигчид нь ямар нэгэн шалтгаанаар галт тэргийг орхиж болох юм. Тэдний субьезтив цаг хугацааг мэдэрснээр энэ үйл явдал галт тэрэг тоннель рүү ормогц шууд л болсон байж болох юм. Цаашдаа өөр зуун руу алга болсон өөрийн вагонуудаа алдсан тэд бүгд үнэн хэрэг дээрээ сэтгэл мэдрэлийн хатуу тусгаарлалтанд орсон ба ер нь бол түүхийн үйл явдлын учир шалтгааны холбоосд санамсаргүйгээр орохоос аварсан. Эсрэг тохиолдолд тэд зүгээр л хэзээ ч төрөөгүй байх байсан. Галт тэрэг Ром руу буцаад хөдөлсөн ба өөрийн гэнэт рач ирэлтээрээ бүх цаг хугацааны станц зөрлөгийн хүмүүсийг гайхшруулсаар байна. Украйны шинжлэх ухааны академийн гажуудлын үзэгдлийг судлах комиссын дарга Лещатый 1991 оны 9 р сарын 25 нд үл мэдэх нууцат галт тэрэгтэй Заваличи тосгонд  тааралджээ. Тэр хий үзэгдлийн гишгүүр дээр үсрэн гараад л алга болжээ… “Форум гэдэг сонинд мэдээлэхдээ галт тэрэг Чебрецийн зөрлөгөөр үргэлжлэн явсаар байгаа гэж мэдээлжээ. Энэ ухагдхуун ойлголтыг судлан шинжлэх хүн одоо олдохгүй л байна.”
      1 0 65
    5. Гитлерын үхлийн нууц нь хэдэн арван жил түүхчид болон Дэлхийн хоёрдугаар дайныг сонирхогчдын анхаарлын төвд байсаар байна. Тэр үхсэн үү эсвэл амьд үлдсэн үү, өөрийгөө хорлон амиа егүүтгэсэн нь жүжиг үү гээд олон асуултын хариу олдоогүй байсаар байна. Яг өнөөдрийг хүртэл 1945 оны 4 р сарын 30 нд яг юу болсон тухай тодорхой мэдээлэл байхгүй байгаа билээ. Үйл явдлын талаарх таамаглал болон онол их олон байдаг. Эдгээрийн зарим нэг нь солиотой ч юм шиг, зарим нэг нь үнэн ч юм шиг. Эдгээрийн зарим түгээмэл нэгнээс нь дурьдая.
      Холбооны Аюулгүйн Албаны архивт Гитлерын алдарт эрүүний яс болон тархины ясны хэлтэрхий хадгалагддаг байна. Яагаад одоо үеийн шинжлэх ухаан генийн инженерийг ашиглан эдгээр ясанд ДНК экспертизыг хийж тодруулга хийхгүй байгаа билээ. Яаж нэг хүн нэгэн зэрэг цианидтай хорыг ууж /энэ нь шууд зүрхийг зогсоодог/ тэгээд дараа нь өөрийгөө буудаж чаддаг байнаа. Эсвэл эсрэгээр нь. Энэ нь логикгүй байгаа биз. Хяналтын буудалтыг өөр нэгэн хүн Гитлерын хүсэлтээр зайнаас хийсэн байж болзошгүй гэж үзвэл, түүний туслах Гейнц Линг хийсэн гэж үзвэл тэр дараа нь ингэж ярьсан байдаг: Биднийг орж ирхэд Гитлер болон Ева Браун нар буйдан дээр үхлүүт сууж байсан. Мөн тэр шоронд байхдаа хажуугийн хүндээ: Яг сумнаас болсон толбо уу эсвэл зориудаар будсан толбо уу гэдгийг би яг мэдэхгүй байна гэжээ. Нарийн тооцож үзэхэд, ойроос буудсан эсвэл зайнаас буудаж үүссэн шарх ялгаатай байдаг байна. Мэдээж хэн нэг нь фюрерийг ойроос буудахгүй нь лавтай, юуны өмнө өөрийгөө цусаар нялагдахгүй тулд. Буудвал зайнаас л буудмаар. Өөр бас нэгэн тохирохгүй байгаа зүйл: яаж бензин асгаж шатаасны дараа Гитлерын нүүрэнд сахал нь үлддэг байнаа Хамгийн түрүүнд хүний биеийн үсэрхэг хэсэг шатаж дараа нь бүх юм нь шатмаар юм. Аргентины зохиолч Абель Басти нь энэ тухай бас нэгэн үзэлтэй. Түүний “Гитлер Аргентинд” гэсэн номондоо Гитлерыг дэлхийн янз бүрийн газар харсан хүмүүсийн тухай  мөн Холбооны нууц албаны нууц баримтыг ишлэл татан өгүүлсэн байдаг. Зохиолчийн мэдээгээр, 1945 оны 7 8 сарын дунд үеээр Гитлер болон түүнийг дагалдагч нийтдээ 7 хүн Гио Негро мужийн өмнөд хэсэгт орших Калета де лос Лорос гэдэг жижигхээн буланд германы шумбагч онгоцноос буусныг хүмүүс харсан  гэдэг.  Гитлер, Ева Браун болон бусад хүмүүсийг зөөсөн завь нь бас өөр хоёр онгоцноос хүн зөөсөн гэдэг. Хүмүүсийг буулгаж дууссны дараа эдгээр гурван шумбагч усан онгоцуудыг живүүлсэн гэдэг. Өөрийн шинэ номндоо Абель Басти нь уншигчдыг Гитлер болон Ева Браун нар нь яг л ийм замаар явж ийм газруудад байсан гэж итгүүлэхийг хичээнэ. Хэзээ Гитлерын үхлийн тухай үнэн нь илэрхий болж ард түмэн үнэнийг мэдэх боловоо.
      0 0 78
    6. Adolf Hitler
      Гитлер нэн авъяастай, хүнийг өөртөө татахдаа чадамгай нэгэн байсан бөгөөд Герман улсын төрийн оргилыг төвөггүй эзэгнэсэн адармаатай нууцыг сонирхуулъя. Хүн төрөлхтөн хэзээ ч үл мартаж чадах Адольф Гитлерийн хувийн амьдрал этгээд адал явдлаар дүүрэн. Үндэсний өшөө авах, цагаачид, улаантнаас Герман орныг цэвэршүүлэхээр шорон тамд хувирган 1100 бөөнөөр хорих лагерьт 18 сая хүнийг тарчлаан зовоож, үүнээс11 сая илүүг “үхлийн фабрик” т боловсруулж хүний арьсан бээлий, үсээр нь ноосон цамц, улавч оймс, эм үйлдвэрлэн дээдсийн хэрэгцээнд нийлүүлж байв. Түүнийг Герман орон өсгөж өндийлгөсөн, герман дээдэс бууны гох атгуулж, эрх мэдлийн “хаан” ширээнд залсан. Хамгийн хачирхалтай нь хөлсний ажилчин, тэнүүлч этгээд Герман улсын эрх мэдлийг гартаа авч Европын хорь гаруй улсыг түрэмгийлэн эзэлж, түүний зангидсан rap шиг хүчээр дэлхийн дайныг дэгдээж, дал гаруй улс орныг түйвээж 110 гаруй сая хүний цусыг гол горхи шиг урсган, 90 орчим саяыг сүг сүүдэр болгосонд биш ээ. Харин Гитлерийг хамгийн нууц нарийн аргаар алах гэсэн удаа дараагийн олон оролдлого бүтээгүй. Энэ чухамхүү Бурханы аврал уу, аз хийморь ихтэйнх үү, залжин хамгаалалтынх уу. Юутай ч намтрын хуудсыг нь сөхье. 1889 оны дөрөвдүгээр сарын хоринд Австрийн Вена хотоос наян километр зайтай Инн голын хөвөөнд төрсөн. Болгоомжгой, доромжлолыг мартдаггүй, урлаг сонирхдог, гэнэт тэсвэр алдан тулалдана гэсэн үхрийн ордны төөрөгтэй. Эцэг Алоис Шикльгрубер гурван эхнэр авсны анхных нь салсан, хоёр дахь нь хоёр хүүхэд төрүүлж сүрьеэгээр нас барсан. Дараа нь дагавар хүүхэдтэй Кларе Пельцль дөрвөн хүүхэд төрүүлсний нэг нь Адольф Гитлер ажээ. 1906 нод Вена хотын зураачийн сургуульд дөрвөн жил сураад авъяас чадваргүй гэж мэргэжлийн үнэмлэх авах хувь дутсан гэдэг. Үнэндээ бол, бусдаасаа илүү гайхам урнаар герман хүүхэн оростой суувал дундаас нь сармагчин, оготно гарна гэж үндэсний үзлийн гүн ухаандаа илэрхийлснийг багш нар нь зэвүүцсэн байна. Үүнээс болж сургууль төгссөнгүй. 1907 онд эх нь хөхний өмөн үү өвчнөөр, удалгүй эцэг Шикльгрубер бас нас барав. Долоон хүүхэд өв хөрөнгөө хуваахад Гитлерт хоёр мянган крон оногджээ. Үүгээрээ театр хэсэн зугаалж, үд хүртэл унтан цаг нөхцөөж байсан ч уран зураг, rap урлалыг орхисонгүй. Мөнгөө барагдахад Дунай мөрний эрэг дээрх Мелдемаштрасс гэж алдаршсан ядуусын байшинд толгой хорогдон, хивс гөвөх, цаас цуглуулах, зочдын тээш зөөх зэргээр амиа хоохойлж, орой нь адал явдалт роман, нууц хүчний тухай ном судрыг шунахайран уншсаар… “Истюрмер” сонинд арьсны үзлийг номлосон цуврал өгүүлэл бичиж нэрд гарав. Өөрөөр хэлбэл, хэнд ч гологдохооргүй сэтгүүлч/ .

      Гитлерийг үхсэнийг сонин дээр зарласан байдал.
      Өлсгөлөн гачаалыг биеэрээ туулж, нүдээрээ үзэж, 1914 онд дэлхийн нэгдүгээр дайны цэрэг дайчилгаанаас зугтааж Вена хотоос Мюнхенд ирэв. Аятай боломжийг ашиглан гар урлалын зүйлс, гоёмсог уран хийцийн сандал зав чөлөөгүй хийн зарж, мөнгө хуримтлуулан, авъяас билгийн од хийморь гялалзсанаар барахгүй, сайхан хоолойгоороо гайхагдаж Мюнхен хотын тэргүүн дуучин, циркийн үзүүлбэрээрээ бишрэгдэж шилдэг шагналын эзэн болсон нь ёстой ид шид гэлтэй. Цэрэгт татагдаж 1916 онд нүсэр тулалдаанд тэсэхээргүй шархадсан ч амь мэнд гарав. 1918 онд Английн хорт хийнд үхлийн тун авсан ч сэхсэн. Дайны эцэст Герман бууж өгөхөд маш их харамсаж, улс төрийн ажил эрхлэхээр зориг шулуудав.1919 онд “Хофброй хаузкеллер” буюу пивоны зал байгуулж, уянгалаг хоолой, чавхдасын увидас “хөлчүүрлийн” аз жаргалаар ядуусын зүрх сэтгэлийг уяруулан татаж НСДАТ буюу үндэсний социалист намыг хоёроос гурван мянган нөхөдтэй үүсгэн дайчин баг тэмцэлд босжээ. Зуун тавин мянган коммунистыг (улаантан) үнэрч нохой шиг мөшгөн багалзуурдаж цусласан учир засгийн газраас хас тэмдэг бүхий дугуй цагаан сүлдтэй улаан дарцаг, 1922 онд фюрерийн титэм, 1924 онд “Хайль Гитлер” цол хүртэж бүргэдийн жигүүр ургаж гүйцэх нь тэрээ. Адольф Гитлер бууж өгөв. « Засгийн газарт хорсол нь шатаж, пивоны залныхныг турхиран бослого гаргасан учир баривчлагдсан ч арга зальтайдаа бусдаасаа хөнгөн ял сонсож, 1923 оны 10 сараас 1924 оны 12 сард Ландсбергийн шоронд хоригдож байхдаа хүн судлалын онол, хэрхэн зэвсэглэж үндэсээ хамгаалах тухай “Майн каймф” буюу “Миний тэмцэл” гэдэг нэгдүгээр боть нь 400 хуудас, хоёр дахь нь 782 хуудас ном бичиж Гессэд цээжлүүлж нооргоо устгажээ. Нацист Библи судар ингэж бэлэн болсон түүхтэй. Суллагдсаныхаа дараа Мюнхен хотоос 160 киолметр хол Баварын Альпэд есөн тасалгаатай байшинг сард 100 марзаар хөлслөн, гоёмсог машин худалдан авч хувийн жолоочтой болов. Өөрийн овгийн дуу хөгжим заалгасан Ангел хүүхний охин үзэсгэлэнт Гевитэй гэрлэж, жолоочтойгоо хардсанаас 1931 оны есдүгээр сарын арван найманд Гимлерээр байшиндаа алуулжээ.1929 1932 онуудад эдийн засгийн хямрал үүсэн долоон сая илүү ажилгүйчүүд гэр бүлийнхээ хамт хорин сая өлсгөлөнгийн арми болж “Дант” гэдэг том банк дампуурч Герман дайны төлбөр гаргах бэлгүй хэцүүдэж байв. Ийм үед 1925онд өөрийгөө хамгаалах хороог (СС) хоёр зуун хүнтэй байгуулсан Гитлер сонгуульд коммунистуудаас аварна, ажилгүйдлийгустгана, “процентийн боолчлолыг” буюу татварыг үгүй хийнэ. Хялбар зээллэг олгоно гэж амлан өрсөлдөж 1932 онд 33 хувь буюу 11.7 сая хүний санал авахад ерөнийлөгч Гиденбург 1933 оны нэгдүгээр сараас Гитлерийн намд засгийн газар бүрдүүлэхийг даалгалаа.Адольф Гитлер тэргүүн: Сайд Бломберг цэргийн удирдагч, Папен түүний орлогч, Гугенбург аж ахуйн сайд болжээ. Засгийн эрхийг авмагц ейхстагийг (төрийн ордон) шатаан, болгарын коммунист Димитровыг гүтгэн, ажилчдыг цэрэг техникийн үйлдвэрт албадан ажиллуулж, зэвсэглэлийн үйлдвэрлэлийг эрс үсрэнгүй хөгжүүлэн Германыг цэргийн хуаран болгов. Гитлерийн санаачлагаар  Берлин Токио гэсэн коммунист эвслийн эсрэг олон улсын гэрээ хэлэлцээр бүхий бүлэг бий боллоо. Энэ нь Германыг дэлхийн тэргүүлэх гүрэн болгов.Гитлер дайнаа 1939 оны есдүгээр сарын нэгэнд Польшийн нутгаас эхэлсэн байна. 1940 онё арван хоёрдугаар сарын хорин нэгдүгээр тушаалаараа “Барбаросын төлөвлөгөө” гөө 1941 оны зургаадугаар сарын хоринхоёрны өдөр Зөвлөлт холбоот улсыг устгахаар зуун ерэн дивиз цэрэг давшуулжээ. Энэ бол 1152 1190 онуудад амьдарч байсан Германы хаан Барбаросс 1 Фридрихийн дайнч бодлогыг шүүрэн авч Славянчууд (орос) 983 онд германчуудыг намагт хөөн оруулж, хядсан. 1410 онд дөчин мянган германчуудыг алж, оросын хаад герман хүүхэн авч байсанд зэвүүцэж, дэс дараалан тооцох хонзогнол байв. Тиймээс олзлогчдыг засаж төмсгийг аманд нь үмхүүлсний дараа буудах тушаал өгч байснаас илэрхий. Дайны үед Гитлер өөрийгөө хамгаалах хүчээр бардахаар байжээ. Хамгаалах хорооны (СС) нэг сая, цагдаагийн зуун дөч, аюулаас хамгаалахын дал, гестап буюу нууц цагдаагийн дөч, фюрерийн нөөц гурван зуун мянга, нацист байгууллагын хорин таван мянга, намын долоон сая хүнтэй байв. 1942 оноос 1944 онь 10 cap хүртэл Берлин хотоос 560 километр хол ууланд орж ирэх хүмүүсийг харах нууц дуран бүхий “бүргэдийн орд” хэмээх нүхэн харшид хуягласан яст мэлхий шиг нуугдмал өнгөрөөсөн амьдрал нь жанжин хүнтэй огт төсөө байсангүй. Өөрийнхөө дэгдээсэн дайнаас ингэтлээ хулчийсэн нь инээдтэй. Тэрээр арван цагт сэрээд орондоо хоолоо идэж, сонин эргүүлж, тойруулж гарчиглаад арван нэгээс арван хоёр цагийн хооронд өөрийн албаны хүмүүсийг хүлээн авч асуудал ший днэ. Дараа нь Кейтель, Иодий нарыг байлцуулан дайны мэдээг хүлээн авч хэлэлцэн бодлогоширно. Арван дөрвөөс арван зургаан цагт үдийн хоол амтлан өөрийгөө магтсан яриа цалгиахыг сонсож мишээнэ. Арван найман цагт нойрноос сэрмэгц дайны мэдээ хүлээн авч хорио хорин хоёр цагт оройн хоолон дээрээ мэрэг төлөг, дуу хуур чагнах дуртай. Үүнээс хойш шөнийн дөрвөн цаг хүртэл дотно хүнтэйгээ ярилцана. Нар салхи үзэхгүй ингэж байсаар парконсони гэдэг өвчин тусч зүүн гар, хөл нь чичирдэг болсноос хөлөө ширээнд тулж, баруун гараараа зүүн гараа барьж байдаг болжээ. 1944 онд германы арми арга буюу ухарч эхлэхэд Гитлер бүргэдийн ордоо орхиж, дайны талбарт нуувчинд оров. Фюрерийн генералууд дайныг зогсоох, Германыг ардчилсан замаар хөгжүүлэх нууц хуйвалдаан үүсгэж адольф Гитлерийг алахаар бэлтгэлээ. Үүнийг Хеннинг Фон Тресков, Фрайдрих Олбрихт, Штийфф, Вагнер Линденмани нар толгойлж байлаа. Хамгийн идэвхитэй оролцсон хүн бол 1907 онд төрсөн хурандаа Клаус фон Штауффенбергюм. 1943 оны гуравдугаар сард явган цэргийн ангитай ярилцаад буцахад нь Гитлерт хоёр шил коньяк бэлэглэсэн. Уувал хордоно, эс уувал гучин минутын дараа агаарт онгоц нь дэлбэрэх маш хүчтэй бөмбөг. Гэвч тайван амгалан өнгөрөв. Шалган үзэхэд асаагч нь ажилласан боловч ямар нэг шалтгаанаар дэлбэрсэнгүй. 1943 оны гуравдугаар сарын 21 нд Цойгхауст нээгдсэн олзлогдсон цэргийн үзэсгэлэнг Гитлер гучин минут үзэх ёстой байж. Герсдорфф хоёр бөмбөг халаасандаа хийж ороод дэргэд нь зогсож дэлбэлэхээр бэлтгэтэл Гитлер дөнгөж шагайж харчихаад явчихсан учир бөмбөгний асаагчийг ажилуулах зав олдоогүй байна. Гитлерийн явж өнгөрөх харуулийн байрны дор минь тавьсан ч цагийн механизм буруу ажилласнаас ашиггүй мөрдлөгө болгоомжлолыг л ихэсгэжээ. 1944 оны долоодугаар сарын хоринд Клаус Фон Штауффенберг астенбург дэх банзан модон байшинд Гитлерт фронтын байдлыг илтгэх зөвлөгөөнд орохдоо арван таван минутын дараа дэлбэрэх 150 миллиметрийн бөмбөгтэй цүнхээ Гитлерийн хөл дор орхиж, утсаар ярина гээд хашаанаас гартал тэсрэлт сонсогдов. Штауф цфенберг шууд Берлинд нисэн ирж, төрийн эргэлт гаргаж болохыг мэдэгдэж Гитлер үхсэн гэж батлав. Гэвч Гитлер том ширээн дээр хэвтэж, газрын зураг үзэж байсны хүчинд амь гарч, үс нь хуйхлагдан баруун хөл нь бага зэрэг түлэгдэн, чихний хэнгэрэг хагарчээ. Зөвлөгөөн хийж байсан модон байшин нурж, цонхнууд яйрч, арваад хүн үхэж, бусад нь хүнд шархаджээ. Гитлер тэр дороо харилцаа холбоог таалж гэнэт Берлинд нисэн ирэхэд генерал Фромм урваж, бусад нөхдөө цаазлүүүлсан боловч өөрөө амьд гарч чадаагүй юм. Сэжигтэй генералуудыг амьдаар нь арьсыг нь хуулан тарчилган улам дошгиров. Гитлерийн алах олон удаагийн оролдлого бол зөвхөн өөрийн генералуудын дургуйцэл төдий биш олон улсын хүчирхэг тагнуулын байгууллагын оролцоотой байв. Америкийн тагнуул Аллен Даллес, герман В.Канариа, Г.Гизевиусаар дамжуулан Америк, Английн цэргээр Германыг эзлүүлэх салангад хэлэлцээр хийжээ. Үүнд гестапын дарга Гиммлер хүртэл оролцсон нь илэрчээ. Зөвлөлтийн цэргийн анги Гитлерийн нүхэн гэрээс 500 метрийн зайтай ойртож, дээр нь бөмбөг тэсэлсээр байлаа. Ийм хүнд үед 1937 оноос хойш дэргэдээс нь холдоогүй эмч Морелля нойрны эм өндөр тунгаар өгч аргацааж байв.1945 оны дөрөвдүгээр сарын хорин есөнд олон жил ханилсан үсчин хүүхэн Ева Бруантай гэрлэх ёслол үйлдэж, бичиг баримт дээр нэрээ Гитлер Шиклырубер гэж жинхэнээр нь бичиг, улс төрийн гэрээслэлдээ Геринг, Гиммлер нарыг намаасаа хөөн, засгийн эрхийг зэвсэгт хүчний дээд командлагч гросс адмирал Дёницэд шилжүүлсэн байна. Дөрөвдүгээр сарын гучны 14 цагт эхнэртэйгээ үддэж, түүнд циант хүчилтэй архи уулган тонилгож, өөрийнхөө гавал руу буудан ертөнцөөс ангижрав. Геббельс, Борман нар фюрерийн хүүрийг эхнэртэй нь хамт бензин асган шатааж, хэн ч үл таних болгоод баруун Герман руу зайлав. Гитлерийг хорлох гэсэн хуйвалдааны удаа дараагийн оролдлого мулгуу байсан гэх үндэсгүй. Гэхдэ янз бүрийн шалтгаан нөлөөлсөн ч амьд мэнд үлдээд байсан нь тун ч ойлгомжгүй юм.
      0 0 68
    7. Саяхан канадын нэгэн сонинд 15 настай энэтхэг охиноос шуламыг хөөж зайлуулсан ер бусын явдлын тухай мэдээлжээ. Ёслолыг энэ талын гойд туршлагагүй ламтан Гунтано Винглиотта гэгч гардаж хийсэн байна. Экзорцизмын ёслолыг ганцаар үйлдэх аюултай гэж түүнд сануулсан ч тэр зөвлөгөөг аваагүй аж.

      Шулам шүглэгчийн гэрт ёслол хоёр цаг үргэлжилсэн агаад өөр өрөөнд хүлээж байсан эх нь хачин хашгираан сонсчээ. Тэгснээ нам жим болчихож. Эмэгтэй хэсэг азнаад ёслол үйлдэж буй өрөөнд  ормогц аймшигт дүр зураг харжээ. Ламтны бие хаа хэдэн хэсэг болтлоо сэглэгдэж, харин охин мансуурсан байв. Тэрээр сэргэсэн хойноо ёслолын үеэр тархинд нь хангинасан “Намайг мангас залгигч гэдэг. Ламтныг ал” гэсэн дууг санасан аж.  Чөтгөр шулам үүрлэсэн хүнээс онцгой ёслол, тарни шившлэгийн тусламжтэйгаар муу сүг сүнсийг нь хөөж гаргах экзорцизмыг сүм хийдүүд олон зууны турш хэрэглэсээр ирсэн юм. Ингэхдээ шулам хүнийдотор үүрлээд түүнд өөрийн тамгаа тавьж, олз омгоо тэмдэглэдэг хэмээн үздэг байж. Тиймээс шулам шүглээчийг чухам ямар шинж тэмдгүүдээр ялгаж мэдэх нь чухал юм. Таньж мэдэхүйн энэ урлаг олон зуунд хичээнгүй боловсрогдсон бөгөөд үүний үрээр сүм хийдийн сүсэгтнүүд хүн чөтгөрт хорлогдсоныг доорх 10 шинж тэмдгээр хүлээн зөвшөөрч болно гэсэн дүгнэлтэнд хүрчээ.
      Чөтгөр шүглэхийн 10 шинж тэмдэг
      Тэр өөртөө чөтгөр шулам шүглэсэн гэж баталдаг бол Муу нэртэй амьдардаг бол Хүмүүсээс зожгирч, ганцаардалд хэт автдаг бол Хоол хүнсэнд ордоггүй элдэв юмсаар бөөлжих болон сэршгүй хойронд автсан мэт ер бусын шинж тэмдэг бүхий урт удаан өвчинд өртвөл Бурхныг муучилж  чөтгөр шулмыг байнга дурсдаг бол Муу хүнтэй тохиролцсон мэт бол Түүнийг муу сүнснүүд залхаадаг бол Нүүр царайнд нь хүмүүсийг айж цочоох онцгой шинж илэрвэл Тэр солиорлын байдалд орж, үймүүлж түйвүүлээд байдаг бол Зэрлэг араатан шувуу мэт зэвүүцэм дуу гаргаж, орилж чарлаад байвал Тэгэхдээ Христийн шашин чөтгөр шуламтай яаж ч тэмцээд  өнөөг хүртэл дийлж чадаагүй юм. Хар хүчин урьдын хэвээр хүнийг давсаар л байгаа гэнэ. 1949 онд Жоржтаунд 13 настай жаал хүү спиритизм /сүнсийг шүтэгч сургааль/-ын дэг жаягаар сүнснүүдийг дуудахаар шийдэж дээ. Үр дүнд нь нөгөө ертөнцийн юмс түүнтэй холбоо барихаар гарч, хүү ч хачин жигтэй орилоон чарлаан, урж маажихыг сонсжээ.  Жаал хүү  сандрахдаа тэрхүү ёслолоо дуусгаагүйгээс тамаас илгээгчдийг чөлөөлж орхисон юмсанж. Түүнийг унтахаар хэвтсэн хойно өрөөнд нь чахтнах амьсгалах хүндээр алхах дуун сонсогдсоор л байж. Ийм маягаар хэдэн өдөр шөнө өнгөрөв. Хүүгийн хувцас алга болоод огт санаандгүй газраас гараад ирнэ. Сургууль дээр нэг ангийхны нь дэвтэр, номнууд агаарт нисэлдэнэ. Эцсийн эцэст эцэг эх нь хүүг сургуулиас нь гаргаж хувийн багш нар хөлслөхөөр  болжээ. Гэхдээ эхлээд эмнэлэгт үзүүлбэл шинжилгээнүүд нь цоо эрүүл гэж гарсан байна. Харин хүүгийн дуу хоолой шингэн, бүдүүн, сөөнгө болон өөрчлөгдөхүйд эцэг эх нь сандарцгаасан аж.  Тэгж тэгж лам нар хүүд чөтгөр шулам шүглэсэн гэдэг “онош” тавьжээ. Экзорцизмын ёслол 10 долоо хоног үргэлжлэх хугацаанд хүүд ер бусын их хүч орж ламтны туслахуудыг тал тал тийш хөнгөхөн чулуудаж байсан гэнэ. Нэгэнтээ тэр ёслолын үеэр хуврагуудын гараас мултарч ламтанруу дайрангаа номыг шүүрэн авахуйд сандарсан олны нүдэн дээр уг судар үртэс болон бутарсан гэнэ. 10 Долоо хоногын явцад эрүүлжсэн хүү урьд өмнө нь хийсэн утга учиргүй үйлдлүүдээ ор тас мартсан байжээ.

      0 0 67
    8. Пирамид бол далдын хүчтэй зүйл гэдэгт итгэдэг хүн улам олон болсоор байна. Энэхүү геометрийн биет нь хүмүүст амьдрах хүч чадал олгож, идэх уух юмыг муудуулахгүй байлгаж, түүгээр ч үл барам мохоо хутгыг хурцалдаг гэх юм. Энэ бүхэн үнэн үү? Худал уу?
      Ионтой шөнийн нойр Хот суурин газар айлууд тємєр утсаар хийсэн пирамидыг чамин чимэг болгон тавьсан нь олонтой харагдах боллоо. Тийм пирамидын дотор жимс хадгалбал “амин дэмээ алддаггүй”, пирамид дүрсийг унтлагын єрєєнийхєє таазнаас єлгєвєл “сэтгэл санаа єєдрєг сайхан” болдог гэлцдэг. Ер нь пирамидын хүч чадалд итгэдэг хүмүүс түүгээр бүх єєрєє тасалгаагаа чимэхээс ч будахгүй бололтой.
      Эдгээр сонин цуглуулгын эзэд нь “Пирамид хэлбэртэй зүйлүүд бодлыг тайвшруулж, тархинаас хорыг, ходоодноос хог шаарыг хєєн гаргаж, хүний биеийг эрчим хүчээр цэнэглэдэг” гэж үздэг байна.

      Хэрж гагнасан хэдэн тємєр утас хүний боломжийг тэгтлээ ихээр єєрчилдєг юм байхдаа? Энэ маань санаатайгаар сэдсэн худал зүйл биш биз? Эсвэл ид шидэд итгэх гэсэн гэнэн хүсэл үү? Аль эсвэл тємєрлєгийн соронзон хүчний ямар нэгэн онцгой чанар нь та нар байгалийн хуулиудыг бүрэн гүйцэд таньж мэдээгүи байна шүү дээ гэж сануулж байгаа юм биш биз? “Пирамидыг бишрэгчдээс” энэ талаар асуух юм бол тэд физикийн хууль, анатомийн хүчин зүйлүүдийг иш татаж байгаад “Пирамидын дотор соронзон талбай үүсдэг юм. Түүний нєлєєгєєр хүний дотоод шүүрлийн булчирхай чичиргээнд орж эхэлдэг. Тэд ийнхүү сэргэж, идэвхэжсэнээр бидний биед байгаа асар чухал процессуудыг жолоодон хєдєлгєдєг даавруудыг эрчимтэй ялгаруулдаг” хэмээн бүхэл бүтэн шинжлэх ухааны тайлбар хэлнэ. үүнээс гадна пирамидын хэлбэр үүсгэн зангидсан тємєр утас нь байнга “тємєрлєгийн ионыг ялгаруулж” байдаг. Эдгээр ионы тусламжтайгаар “бидний бие махбодь хүчилтєрєгчийг илүү эрчимтэйгээр шингээн авдаг тул бидний биеийн байдал ч улмаар улам сайжирдаг” гэнэ.
      Чингэж пирамид дахин анхаарлын тєвд орох боллоо. Янз бүрийн орны уран зураач, уран барималч нар эрт урьдын геометрийн дүрсийг єєрсдийнхєє хувьд шинээр нээж байна. “Орос орныг хэрхэн єєд татах вэ?” гэдэг асуултад Александр Голод хамгийн амархан, энгийн нэгэн хариулт єгчээ. Ердєє л орон даяараа пирамид босгох хэрэгтэй, тэгвэл тэдгээрийн эерэг цэнэгтэй чичиргээ нь гэмт хэргийг хазаарлан барьж, агаар мандлыг цэвэршүүлж, хүний эрүүл мэндийг эмнэлгийн даатгалаас ч илүү хамгаалж, үүгээр зогсохгүй баячууд ба ядуучууд, шинэчлэлийг улайран эсэргүүцэгчид ба олигархуудын хоорондын зєрчлийг эвлэрүүлэх юм гэнэ. Тэгээд Голод єєрийнхєє хєтєлбєрийг амьдралд хэрэгжүүлэхээр Москвагийн баруун захад пирамид босгожээ.
      Голодыг дуурайх хүн ч мундсангүй. Сүүлийн 10 жилд пирамидыг тэнгэр бурханы баримал мэтээр энд тэндгүй босгох боллоо. Яо Минпэй гэгч хятад хүн Парис дахь Луврын музейн хашаан дотор 22 метр єндєр пирамид босгожээ. Франкфуртын яармагийн үзмэрийн танхимуудын дээгүүр шєнийн цагт гоёмсог пирамидаас гэрэл цацарч хотын гудамжийг гэрэлтүүлж байна. АНУ ын Мичиган муж улсын Гран Рапидс хот дах “Steelcase Corporation” ны тєв байр бас л пирамид хэлбэртэй барьсан долоон давхар барилга бий. Доод Саксоны Хайен гэдэг тосгонд “Зүү тєєнүүр, иллэгийн сургууль” байдаг ба тэнд хичээлүүдээ шавар, мод, шифр, сүрлээр барьсан асар том пирамидын (17Ч17 метр) доор явуулдаг. Суралцагсад нь энэ том пирамид ядаргаа тайлдаг тул доор нь єдєржин хичээллэсэн ч тархи толгой сэргэлэн хэвээрээ л байдаг гэж ярьдаг. Багшийн зааж байгааг єдрийн турш сонссон ч анхаарал, ой тогтоолт єглєє ямар байсан тэр чигээрээ байдаг гэнэ.

      Гэртээ пирамидтай хүмүүс бас л хангалуун байдаг бололтой. Америкийн кино жүжигчин Глория Свенсон орон дороо багахан шиг пирамид тавьснаас хойш биеийн минь “эс бүхэн хачин сайхнаар” чичир¬гээнд орж байдаг болсон шүү хэмээн магтах үгээ олж ядан байна. Германы Лангенфельд хотын Вольфганг Шверк гэгч хүн пирамидын эрчим хүч хүний биеийг цэнэглэж “ясны хугаралт, жижиг сажиг шархыг хурдан эдгээдэг” гэж мэдээлжээ. Гамбург хотын нэгэн түргэн хоолны газрын эзэн Алекс Донате: “шинэ дарсыг бүрэн боловсортол дор хаяж хоёр жил хүлээх хэрэгтэй байдаг бол шил, гуулиар бэлдсэн пирамид дотор тавихад ердєє хагас жилийн дотор бүрэн дарагдаж, боловсордог юм” гэж ярьжээ. Энэ мэтчилэн тоочоод байвал удахгүй “пирамид бид хоёр байгаа цагт баяр баясгалан ундарч байх болно” гэдэгт итгэх болох байх.
      Мєнгєє пирамид дотор хадгалагтун гэж байгаа хэрэг үү? Шинэ үеийн пирамидыг магтан дуулагчид энэхүү хэлбэр дүрс бүхий байгууламжийн далд нууцыг хүн тєрєлхтєн бүр эрт дээр цагт мэддэг байсан гэцгээдэг. Египетийн пирамид ямар учиртай босгогдсоныг ер хэдэн янзаар тайлбарлаж байгааг бүү мэд. Зарим нь энэ аварга том бүтээлийг домогт атлантууд босгосон гэх. Нєгєє хэсэг нь тэртээ нэгэн цагт манай дэлхийд ирсэн харь гаргийнхны бүтээл мэтээр тайлбарлана. Гэхдээ ихэнх нь эдгээр пирамидуудад єнєєгийн бидний мартчихсан, ємнєх үеийнхний нууц мэдлэгийн сан хадгалагдсан байдаг гэдэгт итгэдэг юм байна. Орон орны судлаачид пирамидын нууцыг тайлах гэж оролдсоор байгаа аж. Хагас зуун жилийн ємнєхєн Чех инженер Карел Дрбал энэ тухай нэгэн санаанд буумгүй шийдэл дэвшүүлжээ.
      “Пирамид хэлбэртэй дүрсээр хүрээлэгдсэн орон зайд автоматаар дахин нєхєн сэргээгдэх үйл явц явагдаж, сахлын хутганы ирний маш нарийн кристаллаг бүтцэд хүртэл нєлєєлж, ирийг дахин хурцалдаг. Єєрєєр хэлбэл сахал хуссаны дараа үүсдэг материалын элэгдэх явцыг зогсоож, улмаар сахлын хутганы торгон ирийг нєхєн сэргээдэг юм” гэж тэрээр 1949 онд єєрийнхєє нээлтэд авсан 91304 гэсэн дугаартай зохиогчийн эрхийн тайлбар бичигт тэмдэглэжээ. Гурван хуудас эзэлсэн зохиогчийн уг тайлбар “Сахлын хутга, үсний тонгоргийг ирлэх арга” гэсэн нэртэй.
      Дрбал Электроникийн эрдэм шинжилгээний хүрээлэнд инженерээр ажиллаж байж. Түүний зохион бүтээсэн зүйл бол ердєє хуванцар юмуу хатуу картоноор хийсэн 7 8 сантиметрийн єндєртэй Хеопсын пирамидууд байлаа. Зохион бүтээгч маань тэдгээрийнхээ дотор мохсон сахлын хутга хийдэг, тэгэхдээ ирийг нь заавал ємнє зүгт чиглүүлж, Хеопсын пирамид доторх бунхан шиг пирамидынхаа єндрийн гуравны нэгтэй тэнцэх єндєрт байрлуулдаг байжээ. Түүний хэлснээр бол найм хоногийн дараа нєгєє мохсон ир дахиад хурц болсон байдаг байж гэнэ. Дрбал тэгж ирлэсэн ганц хутгаараа 196 удаа сахлаа хуссан гэжээ.
      Зохиогчийн эрх олгох комисс түүний тэр “фараоны хутгыг” арван жил шалгасны эцэст дєнгєж эрхийг нь албан ёсоор олгожээ. Дрбал єєрийнх нь тэрхүү ховор чухал аппарат нь хэрхэн яаж ажилладгийг тайлбарласан онол тус комиссын бүх гишүүдийн эргэлзээг алга болгож чаджээ. Чехийн зохион бүтээгчийн хэлснээр бол Нарнаас цацардаг бичил долгион пирамидын ханыг нэвтрэн, хутга байгаа хєндий зайд орно. Газрын соронзон талбайн үйлчилгээнд тэрхүү бичил долгион идэвхжиж хүчтэй болсны улмаас үүссэн эрчим хүч хутганы кристаллаг бүтцэд нєлєєлж, хурцалдаг юм байна.
      Тийнхүү Прагийн инженерийн хийсэн ажил пирамидын шинж чанарыг судалдаг мэргэжилтнүүдийн сонирхлыг багагүй татсан нь мэдээж. Америкийн Билл Скул, Эд Петти нар ургамал дээр туршилт хийжээ. Ургамлыг пирамид хэлбэртэй шилэн тагархуу юмаар бүтээхэд ургалт нь түргэссэн гэнэ. Эрдэмтдийн үзэж байгаагаар хүнсийг пирамид хэлбэртэй шүүгээнд хадгалах ёстой гэнэ. Тэгж хадгалсан сүү гашилдаггүй, ногоо хєгцєрдєггүй, мах мууддаггүй ажээ.

      Белгийн Пол Ликенс гэдэг хүн цахилгааны зайг пирамид дотор тавьсан чинь цоо шинэ “Энерджайзер” шиг ажиллаж эхэлсэн байна. Шахмал модоор хийсэн 40 сантиметр єндєр пирамид түүний машины бензиний савыг хамгаалах болсноор тэрээр түлшийг бараг 12%-ийн хэмнэлттэй хэрэглэх болсон байна. Тэр ч байтугай, гайхамшигт пирамид нь Ликенсийн хэлснээр янз бүрийн эмгэг хуучийг анагаадаг гэнэ. Чихээр нь шуугихаа больж, булчин хєндүүрлэдэг нь намжиж, бие тавигдан, аливаа юмнаас айж болгоомжилдог байсан нь алга болжээ. “Ер нь та нар гэр орондоо пирамидтай болоод түүнтэйгээ аж тєрєгтүн! Бас мєнгєє гагцхүү пирамидад хадгалахаа мартуузай! Ингэвэл ашиг орлого чинь үлэмж хэмжээгээр нэмэгдэх болно!” гэж тэрээр захижээ.
      Гэтэл яггүй сайн эрдэмтэд “пирамидын эмчилгээний чанар” ын тухай эсэн бусын яриаг сонсоод тэрхүү “эрчим хүчээр цэнэглэсэн орон зай” д итгэснээс Лох Несс нуурын аварга том амьтан юм уу гэрийн буг байдаг гэдэг цуу үгэнд итгэсэн нь дээр гэж үздэг ажээ. Хүмүүс пирамидын далдын чадварт итгэх энэ үзэгдлийг тэд сайндаа л хүмүүс хүссэн зүйлдээ итгэхийг хүсдэг тэр л зандаа хєтлєгдєж байна, үгүй юм бол энэ бүхэн санаатайгаар хууран мэхлэх ажиллагаа явагдаж байна хэмээн тайлбарлаж байна.
      Германы физикч профессор Герхард Пифке: “Тємєр утсаар сүлжсэн каркасан дотор соронзон талбай үүсэх ёс байхгүй” гэжээ. Тэрээр “пирамид хэлбэртэй хонгил доторх цахилгаан соронзон долгионы тархалт” ыг судалсны үндсэнд тэр тухайн судалгааныхаа үр дүнг нийтлүүлжээ. Нууцгүй хэлэхэд энгийн сонирхогч тэр олон математикийн үйлдэл, тоо томьёоны дотроос юу ч олж харж чадахгүй тул энэ бүхнийг алгасаад профессорын хийсэн дүгнэлтийг толилуулбал: “Пирамид эрчим хүчийг тєвлєрүүлдэг гэдэг нь уулнаас ховхорсон чулуу доошоо биш дээшээ нисдэг гэсэнтэй адил тун ч магадлал багатай зүйл юм” гэжээ. Єєрєєр хэлбэл пирамидын дотор зуун жил унтсан ч тэнд ямар ч сансрын долгион хуралдахгүй гэсэн үг.
      Тэгвэл дээр єгүүлсэн єдий олон сонин үзэгдлүүд ямар учиртай юм бэ? Нєгєє гашилдаггүй сүү, хэмнэлттэй зарцуулагддаг бензин, ирлэгддэг сахлын хутаг зэргийг юу гэж үзэх вэ? Амараад орхисон чинь бие минь сайжирлаа, хадгалсан юм сайнаараа байна, тэр ургамач ургасаар байна гэдэг бол огт барьцгүй зүйл хэмээн Профессор Пифке тэмдэглэж байна. “Эдгээр шинийг нээгч нар ар араасаа цуварсан “амжилттай туршилтууд” хийх хэрнээ хяналтын тэмдэглэлт хийж, үзүүлэлтүүдийг нь харьцуулан шалгах хэрэгтэй гэж бодохгүй юм. Тэгсэн хэрнээ єєрсдєд нь үнэхээр сайжирч байгаа юм шиг сэтгэгдэл тєртєл нь туршилтынхаа хугацааг сунжруулдаг зантай. Физикчид, цахилгаан техникчдийн үзлээр бол тэгж учир утгагүй удаан хугацаанд туршилт хийх нь нохой гэдэг амьтан хэрээ шиг гаагалдаггүй гэж батлахын тулд долоон жилийн турш асар том туршилт явуулсан лугаа адил учир утга багатай хэрэг мән” хэмээжээ.
      Мєн Мюнхений их сургуулийн профессор Йозеф Айхмайер дээр дурьдсан Карел Дрбалын “хутга єєрєє хурцлагддаг” туршилтыг давтахаар шийдээд нэг сахлын хутгыг нямбайлан хоёр хэсэг болгож, нэгийг нь пирамидын доторх “бунхны тєвшинд”, нєгєєг нь пирамидаасаа хєндийхєн байрлуулжээ. Тэр профессор найм хоногийн дараа хутганыхаа хоёр хэсгийг 1949 онд огт байгаагүй электрон бичил дуран авайгаар судалсан аж. Гэтэл “пирамид дотор тавигдсан хутга єчүүхэн тєдий ч хурц болоогүй” байсан нь тов тодорхой болжээ. Гэхдээ тэр профессор сүүлд нь “Би ердєє ганцхан удаа ийм тур¬шилт хийсэн. Тиим учраас шинжлэх ухааны үүднээс авч үзвэл миний энә туршилт батлагдтал юмуу няцаагдтал ямар ч үнэ цэнэгүй юм” гэж єєртєє шүүмжлэлтэй хэлсэн гэнэ.
      Гэвч пирамидын “далд ид шидийг ” шүтэн бишрэгч энэхүү дүрс хэлбэр үнэхээр сайн үйлчилгээтэй юм шүү гэж олон түмэнд итгүүлэхийг оролдсоор байна. Тэдний хэлж ярьж байгаа нь сүртэй боловч ямар ч барьц байхгүй, харин тэдний эсрэг талыг баримтлагч нарынх нь жишээ баримт энгийн бєгєєд бодитой байх юм. Мэдээж хэрэг тєрєл бүрийн эм тан, євс ургамал хэрэглэхээс татгалзаж пирамидын хэлбэрээр хэрж хэлхсэн тємєр утсан дотор орж, эрчим хүчээр нь биеэ анагаахыг оролдож болно. Гэвч пирамид нь єчүүхэн ч тус нэмэргүй гэдгээ л харуулах вий.
      Тийнхүү пирамид дотор ороод сансрын хүчинд итгэж суух зуур уйтгартай санагдвал урдаа бас нэг жижиг пирамид босгон, дотор нь мах, аягтай сүү тавиад үзэж болно. Тэгвэл хэдэн хоногийн дараагаас євчний эдгэрлийг хүлээх зуур дэргэдэх “нандин савын” зүгээс үнэртэх эвгүй үнэрээр амьсгалах болох вий. Угаасаа эвгүй үнэр, пирамид гэдэг нь зэрэгцэн оршдог ойлголтууд л даа.
      Гэвч дээрх үр дүн далдын хүч, гайхамшигт эмчилгээг шүтэн бишрэгчдийн бодол санааг єєрчилж чадахгүй нь мэдээж. Ер нь пирамид байсан цагт түүнээс шинэ, хэний ч урьд ємнє мэдээгүй шинж чанарыг нээхэд бэлэн хүмүүс байсаар байх бололтой. Мєн тэднийг сонсож, ер бусын ярианд нь үнэмшиж ханадаггүй хүмүүс ч байсаар байх болно.
      0 0 88
    9. Пирамидын том нь 155 метр гэх бөгөөд 20 жилийн турш 100 мянган хүн бүтээсэн энэ аварга байгууламж 5000 жилийн настай. Хэдэн мянган боолын амь насаар боссон пирамидыг энгийн багаж хэрэгсэл, өнхрүүлэг, татлага хэрэглэж барьсан гэж үздэг аж. 1923 оны хавар дэлхийн олон сонинд Английн эрдэмтэн Корнарван гэгч Египетэд нас барсан тухай дуулиант мэдээ нийтлэгджээ. Тэрээр өөр нэг хүнтэй цуг Мисирийн хаан Тутанхаманы бунханд малталт хийж байхдаа нас баржээ. Сонинд “Фараоны хараал” хүртсэн тул тэр эрдэмтэн нас барсан гэж бичиж байжээ.

      Түрүүнд нь Египетийн судлаачид МЭӨ 14 р дүгээр зууны эхээр байсан энэ булшнаас асар их үнэт зүйл олсон. Эрдэмтний хамт байсан Картер нэгэнтээ ийн хэлсэн байна: “Хамаг ажлаа дуусгаад бунхны гонхонд байх үед бид бүхний санаа сэтгэл ямархуу байсныг хэлээд яах вэ, гэхдээ л тархи мэдрэл ер бусын тайван биш байлаа” Тэдний тархи мэдрэлийн түгшүүр нь хэт ядарсандаа биш юм. Үнэт эд юмсыг олсон тэр орчны хавьд Фараоны амгалан тайван байдлыг апдагдуулсан хэн боловч үтэр түргэн үхэх болно гэсэн бичигтэй самбар байхыг тэд уншжээ. Бас нэг өөр заналхийлсэн бичгийг бяцхан хөшөөнөөс олсон нь “Би бунханд халдан орсон тонуулчийг албины галаар зайлуулах хүн билээ. Би Тутанханмоны булшийг хамгаалж буй хүн мөн” гэж бичсэн байв. Корнарван бунханд орохдоо айгаагүй нь мэдээж. Дараа нь хоёрхон хоноод л нас барсан. Чухамдаа тэр үеийн сонинд бичсэнчлэн өш хонзон, хараал хүрсэн эсэх нь бүү мэд, тэр уеийн хүмүүс ч түүнд нэг их анхаарал тавиагүй бололтой. Харин нас барахынх нь өмнөх өдөр эрдэмтдийг ямар нэг амьтан /хортой шавьж/ хазжээ.

      Египетийг судлагч Энгельбах нэгэн бунхнаас “Сүнс энд ирсэн хүний хүзүүг галууных мэт булга мушгиж болно шүү” гэсэн бичиг олжээ. Тэр бунханд занданшуулсан, зүгээр оршуулсан хоёр хүний шарил байжээ. Үнэт юмс руу сарвайх тэр мөчид хавтгай чулуу нурж түүнийг няц цохисон байна. Ан амьтад агнадаг зангархуу тэрюм баараггүй ёсоороо ажилласан нь тэр ажээ. Нэг сонин юм бол дээр өгүүлсэн Корнарван, Картер нартай хамт ажиллаж байсан хорин таван хүнээс уварч цуварсаар долоо нь нас барсан гэдэг. Одоо нэг чухал зүйлийн тухай ярья. Өнгөрсөн зууны сүүл орчмоор Каирын их сургуулийн анагаах ухааны профессор Эз эд дин Таха гэгч пирамидын музейд ажилладаг хүмүүсийн эрүүл мэндийг удаан хугацаагаар үзэж хянаж байснаа мэдээлжээ. Амьсгалын замаар дамжин үрэвсүүлдэг нян тэндхийн хүн бүрийн биед байсныг илрүүлжээ. Эрдэмтэн бас занданшуулсан хүүрнээс тийм нянг олсон аж. Уг нян гурав дөрвөн мянган жил амьдрах чадвартай гэнэ.

      Бас нэг сонин тохиол гарсныг өгүүлье. Өмнөд Африкийн нэг жуулчин маш олон сарьсан багваахай орогнож байсан нэгэн агуйд ажиллаж байгаад гарсан юмсанж. Хэдэн өдрийн дараа ходоод нь өвдөж, булчин нь янгинан, хүчтэй дагжих болов. Цусных нь шинжилгээний хариу гарчээ. Өвөрмөц маягийн “агуйн өвчин” өөр өвджээ. Халдвар тээгч нь сарьсан багваахайн сангаст үрждэг нян юм гэжээ. Дээр өгүүлсэн Каирын профессор “Фараоны хараалыг” жирийн антибиотикоор аргалж болно гэсэн байх юм. Агуйд орсон хайгуулчийг антибиотик аварчээ. Гагцхүү харамсалтай нь Египетийн хаадын бунханд орсон хүмүүс гэнэт үхэж байсан тэр цаг үед зүй ёсны учир шалтгаан нь тайлагдаа ч үгүй, антибиотик мэтийн эмчилгээний хүчтэй эмч гараагүй байжээ. Мэдлэг, шинжлэх ухааны хүчээр л “Фараоны хараал” ын учрыг няцаасан гэж үзэж болох бус уу. Судлаач Энгельбах хавтгай чулуунд няц цохиулсан нь Фараоны хараалын ид шид ч биш, эрдэнэс баялгийг хамгаалж зориуд хийсэн занга л байсан гэдэг.
      0 0 63
    10. Ламтан нэгэн номд бүхэл бүтэн ертөнцийн талаархи эрдмийг багтаахыг амлажээ. Амласан амандаа хүрч чадахгүй болохоор ад чөтгөрийн тусламжийг хүсчээ. Ийнхүү дэлхий дээрх Вельзевулын талаар хамгийн том гap бичмэл үүссэн түүхтэй. Далан таван кг ийн жинтэй 312 пергаментан хуудас бүхий уг номонд хамгийн муу муухай ертөнцийн талаар бичжээ. Уг номны цаасыг хийх гэж 160 тугалыг жадлаж алан арьс ширийг нь хатаан, зөвхөн тэр үеийн эрдэмтэн мэргэд мэддэг хэлээр ном бүтжээ. Тэр үед сүм дуганууд эрдэм номын цорын ганц өргөө байлаа. Тэнд л эрт дээр үеийн гар бичмэлүүдийг судлаж, дараачийн үедээ үлдээх захиасаа туурвидаг байлаа. Codex Gigas буюу латин хэлнээс орчуулбал зүгээр л “аварга том” ном гэсэн утгатай ном Чехийн Богемид байдаг. Уг номны өндөр нь 89,5 см, өргөн нь 49 см, зузаан нь 22 см гэнэ. үсэг бүрийг шувууны өд бэхээр амьтны хатаасан ширэн дээр бичсэн нь энэ номыг хорвоод хосгүй үнэт өв болгодог юм.

      Шинэ гэрээнээс гадна уг номонд 14 латин текст, «Этимология» Исидора Севильскийн«Этимология», Иосиф Флавиян « Antiquitates Judaica » болон дундад зууны Косьмы Пражскийн Chronica Boemorum » байдаг гэнэ. Эртний бичмэлийн зөвхөн өчүүхэн хэсгийг нь хэвлэсэн бөгөөд бусдыг нь гараар бичсэн нь түүнийг “Ад чөтгөрийн Библи” гэж нэрлэхэд хүргэсэн. Хуудас бүрийг нь эргүүлэхэд гайхан уулага алдах нь энүүхэнд, яагаад гэвэл номны үсэг үг бүр нэгэн хэвийн бичгийн хэлбэрээр , бичигдсэн гэнэ.
      Ном бүтсэн домгоо ярьвал сүм дуганы дүрэм зөрчсөн ламтанг шийтгэл болгож амьдаар нь хананд шавж алдаг байлаа. Ийм хувь заяанаас айсан лам нэг шөнийн дотор ном бичиж сүмийнхээ нэр алдрыг мөнхөлнө гэж амлажээ. Шөнө дунд өнгөрсний дараа тэрбээр өөрөө явж чадахгүй гэдгийг ойлгож Ад чөтгөрийг дууджээ.

      Тэр нь ч нүд ирмэхийн зуур гарч ирж, тусынхаа хариу болгож ламын сүнсийг авахаар болжээ. Гэрээгээ тэд тамгалан баталж, тэр л шөнөдөө нүгэлт лам номоо дуусгаж талархан Ад чөтгөрийн хөргийг хавтсан дээр нь зурж өгчээ. Хэрэв энэ түүх домог бол ад чөтгөрийн хөрөг бол үнэн баримт юм.

      Чөтгөрийн библи н 209 дүгээр хуудсан дээр ад чөтгөрийг ийнхүү дүрсэлсэн байдаг.
      Номны 209 дүгээр хуудсан дээр Люсиферийн хөрөг бий. Уг хуудасны өмнөх хэдэн хуудсан дээр бэх асгарсан байна. Дараагийн найман хуудсыг нь ураад авчихсан байжээ. Хэн ийм зүйл үүлдсэн талаар хэн ч мэддэггүй. Энэ бол энэ номтой холбоотой аймшигт нууцын нэг. өнөөдөр Сатаны хөрөг бүхий уг номыг Прага хотын Klementinum галлерейд сум нэвтэрдэггүй шилэн хоргонд хийн толилуулж байгаа. Гэхдээ 1649 оны дайны ялалтын баталгаа болгож Шведууд номыг авсан бөгөөд удахгүй номыг Стокгольм руу буцаана. Зөвхөн Шведийн хааны номын мэргэжилтнүүд уг номыг унших эрхтэй бөгөөд үүнийхээ өмнө заавал бээлий өмсдөг гэнэ.


      0 0 103
    11. Монголын их говийн тайлагдаагүй нууцуудын нэг бол  үлгэр домог мэт өнөөг хүртэл яригдаж ирсэн  “олгой хорхой” хэмээх 1 метр урт өт шиг хорхой юм. Өнөөг хүртэл олгой хорхойг амьдаар нь барьсан, дүрсжүүлэн фото зураг авсан явдал гараагүй байгаад гол нууц нь оршдог. Гэвч үзсэн харсан, үнэхээр байдаг гэх явган яриа ба үлгэр домог мэт дамжиж ирснээс өөр мэдээлэл байдаггүй.  Яг ийм амьтан байдаг хэмээн нарийн тодорхойлж баталж чадах шинжлэх ухааны нотолгоо судалгаа байхгүй хэдий ч Монголын төдийгүй дэлхийн “Улаан ном” д оруулан бүртгэжээ.  Уг амьтан шинжлэх ухаанд албан ёсоор бүртгэгдсэн 6500 зүйлийн хэвлээр явагчдын нэгэн гишүүн аж.
      Говийн ард түмний дунд олгой хорхойны тухай домог яриа их байдаг. Зарим нутагт “том гэдэст хорхой” ч гэдэг.  Энэ хорхой Монголын говь цөлд байдаг тухай мэдээлэл 1900 гаад оны эхээр Америкт анх гарчээ. Америкийн байгалийн түүхийн музейн судлаач Рой Чепмен Эндрюс Хятадын нутаг, Монголын говиор судалгаа хийж явахдаа үлэг гүрвэлийн чулуужсан өндөг, яснаас гадна олгой хорхойны талаар сонссон явдал байжээ. Тэрбээр энэ хорхойны тухай “Эртний хүний мөрөөр” номондоо бичиж үлдээжээ. “Нутгийн иргэдийн яриагаар Монголын говь нь олгой хорхой гэсэн аймшигт амьтантай. Уг хорхойтой тааралдвал амьд үлдэнэ гэж төсөөлөхийн хэрэггүй. Гэрийн буурийн чинээ тойрогт хороо цацдаг бөгөөд эргэн тойронд нь байх амьд биет хормын төдий ухаан балартан унаж, төд удалгүй амьсгал хураадаг. Энэ хорхойтой таарсан гэх нутгийн иргэдтэй уулзахад хорхойг холоос ажиглахад толгой, сүүлийг нь ялгахын аргагүй гэнэ. Харин амаа ангайн уурсан босч ирэхэд биеийнх нь талыг толгой нь эзэлснийг харж болдог аж. Энэ үед бушуухан зугтаахгүй бол хор нь хормын төдийд ойр орчимд тархана хэмээн ярьдаг” гэж бичжээ.
      Таван хорын уурхай болсон арваалж, цагаан тэмээ, дигваранз, могой, олгой хорхой гэх мэт нь байгалиас заяасан зэвсэгтэнгүүд юм. Тэр дунд хамгийн аюултай нь энэ хорхой бөгөөд газрын хөрсөн доогуур гүрвэлзэн явдаг, бүдүүн, нүд ам, хөл гар нь мэдэгдэхгүй ажээ. Нутгийн малчдаас энэ амьтны талаар асуухад бүгд жийрхэн, олигтой үг дуугарахгүй бөгөөд “муу ёрын амьтан, нэрийг нь хэлэхэд хүрээд ирдэг” хэмээгээд нулимдаг гэнэ. Үүнээс үзэхэд говийхны хувьд олгой хорхой гэгч нь аймшигт араатан” ажээ. Олгой хорхойг сонирхон судалсан хүн ганцхан Рой Чепмен Эндрюс байсангүй. Түүний араас Чех, Болгар, Польш, Орос, Франц, Америк, ЗХУ ынэрдэмтэн судлаачид ирж  говиор хэрэн хэсч, уг амьтны талаарх үүх түүхийг хайж, судлахыг хичээсэн боловч тэр амьтанд хамаагүй ойртох аргагүй учраас тэдгээр судалгаанууд бүгд амжилтгүй болсон юм. Хамгийн сүүлд Өвөрмонголын “Одон” телевизийнхэн говиор явж олгой хорхойг эрэн сурвалжилсан сурагтай.
      Нутгийн иргэдийн үлгэр домог мэт ярьдаг хийсвэр зүйл гэж үл ойшоож болох ч шинжлэх ухаан, техник технологи өндөр хөгжсөн барууныхан яагаад энэ хорхойг “Монголын говийн аймшигт өт”, “Үхлийн аюулт хорхой” хэмээн тодотгон судалж, эрж хайх болов. Улмаар кино хүртэл бүтээж, олгой хорхойны тухай олон сонирхолтой ном, зохиол, адал явдалт өгүүллэгүүд хэвлэжээ.
      Энэ амьтанг яах аргагүй Монголын говиос өөр газар байхгүй хэмээн ярьдаг. Олгой хорхойг газрын хөрс хөдөлгөн явахаар ойр орчинд нь явж байсан малчдаас эхлээд социализмын үед Монголд байсан орос цэргүүд сонирхож очоод учир битүүлгээр хоолой нь боогдон нас барсан тохиолдол олон бий.  Хорхой уурлахаараа өөрөөсөө нов ногоон шавар шиг юм цацан дэлбэрч үхдэг бөгөөд дэлбэрсэн тухайн газарт нь нэлээд том тогоо үүссэн байдаг. Эсвэл ямар ч ул мөр үлдээхгүй ор тас алга болдог байна. Харин оронд нь түүнд ойртохыг хүссэн хүн ба амьтан “үхдэл” болон үлдсэн байдаг нь баримт болдог.
      Нутгийн иргэдийн ам дамжсан яриа, эрдэмтэн судлаачдын бичиглэн үлдээсэн ном бүтээлээс анзаарвал уг хорхой нь 0.6 1.5 метрийн урттай, өргөнөөрөө домбоны чинээ. Үржилд орох үедээ ил гардаг бөгөөд хэрвээ энэ үед нь түүнтэй тулгарвал маш аюултай. Жирийн үед цайвар өнгөтэй, уурласан үедээ час улаан өнгөтэй болоод амнаасаа олон сая дусал хорыг цацардаг.  Хор нь цианы хүчил шиг гэнэ. Цианы хүчлээр хордсон үед амьсгаа бачуурч, хоолой боогдон татаж унан толгой нь эргээд зүрх нь зогсдог гэнэ. Фашистууд дайны үед олон мянган хүнийг ийм хороор утан хороосон баримтууд бий. Олгой хорхойн дээр гишгэсэн тэмээний арьс мах нь унаж яс нь л гозойгоод үхдэг тухай говь нутгийнхан хуучилдаг.
      Говийнхны дунд олгой хорхойны хорыг олон давхар эсгийгээр сааруулдаг тухай дом байдаг аж. Зарим нутагт гурван давхар эсгий олбогон дээр сууж, гурван давхар гудас, ширдгэн дээр унтдаг нь олгой хорхойн хорноос зайлсхийсэн арга гэж тайлбарладаг юм байна.
      Мөн Монголын говьд “Тэмээн сүүл” гэж нэрлэгддэг гаднах байдал нь олгой хорхойтой төстэй могой байдаг. Энэ могой нь говийн бүс нутгаар тэр дундаа Өмнөговь аймгийн Борзон, Галбын говь мөн Алтайн цаад говиор элбэг үзэгддэг. Аварга могойны бүлэгт багтдаг ч 70 80см урттай. Энэ могой бага судлагдсан, ховор гэдгээрээ “Улаан ном” д бүртгэгджээ. Зарим судлаачид Тэмээн сүүл могойг хэтрүүлэн фантастик, домгийн байдлаар ярих нь Олгой хорхой гэх нь бий. Олгой хорхой нь бие даасан амьтан, могойноос чадал тэнхээ, хороороо хэдэн арав дахин илүү хүчтэй гэж үздэг судлаачид, итгэгчид олон байдаг.
      Монгол улсын Ерөнхий сайд асан Жалханз хутагт Ц.Дамдинбазар Америкийн судлаач Рой Чепмен Эндрюст “Олгой хорхой нь хоёр метр урттай, цусаар дүүргэсэн олгой шиг хэлбэртэй, толгой, сүүлийг нь ялгах аргагүй. Хор нь гэнэтийн үхэлд хүргэдэг, маш хортой бодис ялгаруулдаг, говийн зэлүүд газарт амьдардаг” гэж ярьсныг нь номондоо тэмдэглэн үлдээжээ.
      1930 аад онд Монголд ажиллаж байсан ЗХУ ын эрдэмтэн судлаач А.Д.Симуков аян замын тэмдэглэлдээ “Олгой хорхой гэдэг нь Заг, Сүүжийн говьд байдаг ердийн амьтан. Түүний тухай хүмүүс их ярьдаг, мөн их айдаг. Энэ амьтан нь голдуу борооны дараа, газар нойтон байх үед газрын гадарга дээр гарч ирдэг. Гэрт голдуу хувин савны доор, чийгтэй газар гарч ирсэн байх ба хоргой цагаан өнгөтэй” гэжээ.
      Мөн тухайн цаг үед Өмнөговь, Баянхонгорын зааг нутагт геологи хайгуулын хэдэн хүн ажиллаж байхдаа олгойтой цус мэт үзэгдээгүй муухай амьтантай таарч айж сандран түүн рүү бензин цацаж шүдэнз зурсанд хүчтэй дэлбэрэлт болж олон хүн нас барсан гэсэн яриа байдаг.
      Бас Зөвлөлтийн эрдэмтэн Иван Ефремов Зүүнгарын говьд олгой хорхойтой учрахаар барахгүй экспедицийнх нь хоёр судлаачийг уг амьтан хөнөөсөн тухай өгүүлэл бичсэн нь энэ нууцлаг амьтны тухай бүдэг боловч баримт болон үлдсэн юм. Түүний тэмдэглэлээс дурдахад: “… Ямар хачин юм бэ, яг хиам шиг юм тэнд хэвтэж байна гэж жолооч маань миний чихэнд шивнэлээ. Тэр амьтан хөл, ам, нүд юу ч алга, метр хэрийн урттай, яг хиам шиг харагдаж байв. Үзүүрүүд нь мохоо болоод толгой сүүл нь ялгагдахгүй байсан. Элсэн дээр атиралдан хэвтсэн тэр бүдүүн могой шиг амьтан хоёулаа байсан юм билээ. Очиж барьж авъя гээд манай Гриша дуу алдан кабинаас үсрэн буухад радиочин “битгий буудаарай, амьдаар нь барья” гэж хашгиран түүний араас гүйсэн. Энэ үед хажууд явсан монгол өвгөн миний гараас зуурч их айсан харцаар “битгий, орхи тэнд үхэл байна, тэднийг буцааж дууд” хэмээн гуйлаа. Би ч Гриша, Миша хоёрыг “буцаад ир ээ” гэж дуудсан боловч сонссон эсэх нь бүү мэд нөгөөх үл мэдэгдэх амьтан руу гүйсээр байлаа. Гэтэл гэнэт хоёр хорхой цагириглан, тэрхэн зуур өнгө нь бор байснаа даруй бараантаж нил хөх өнгөтэй болох нь тэр. Миша эхлээд огт дуу гаргалгүй элсэн дээр ойчоод тэр чигтээ хөдөлгөөнгүй болсон. Хоромхон хугацааны дараа Гриша мөн адил газарт ойчсон. Би гар буугаа барьсаар араас нь гүйн очтол нөгөө хоёр аймшгийн хорхойнууд аль хэдийнэ алга болсон байсан. Харин манай хоёр боомилж үхсэн мэт хөхөрчихсөн байсан юм даа…”
      Үнэн худал нь мэдэгдэхгүй энэхүү амьтан Монголын говийн ер бусын сонин гайхалтайг илтгэн, говийн бас нэг ид шид болон өнөөг хүртэл яригдсаар байдаг. Харин олон улсын эрдэмтэдийн бүтээсэн баримтат кино, нэвтрүүлэг зэрэг нь яах аргагүй монголд бичлэг нь хийгдэж, монгол малчдын яриагаар нотлохыг оролдсон байдаг билээ.
      0 0 70
    12. Нисдэг таваг ихэвчлэн дайн тулаан болж буй газар үзэгддэг болох нь аль хэдийнэ нотлогджээ. Саяхан л гэхэд Иракийн дээгүүр хэд хэдэн удаа үзэгдсэн гэнэ. Харин хүн төрөлхтөнийг хамгийн ихээр зовоосон Дэлхийн хоёрдуугаар дайны үед хамгийн олон удаа үзэгдсэн. Үүний шалтгааныг зарим судлаачид тайлбарлахдаа дэлхийд энх тайван тогворгүй болох үед хүн төрөлхтөнд сануулга өгөхөөр харийнхан ийнхүү ирдэг хэмээн өгүүлжээ. Гэтэл Гитлер өөрт сануулга өгөхөөр ирсэн тэднийг хараад, харин ч эсрэгээрээ нисдэг тавгийг дайнд хэрэглэхийг санаархаж байж. Аль эрт хорьдугаар зууны эхэн гэхэд хүн төрөлхтөн нисдэг тавгийг үлгэр домог төдий зүйл биш, харин бодит зүйл юм байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн байжээ.

      Райт Уилбер (1867 1912) (зүүн) болон Орвилл Уилбер (1871 1948)
      Нисдэг тавагны анхны дуураймал загвар анхны нисэх онгоцоцтой насаар тун ойролцоо. Анхны нисэх онгоцыг 1903 онд Америкт ах дүү Райт Уйлбэр болон Орвил Уйлбэр нар зохион бүтээсэн бол анхны нисдэг тавагийг 1911 онд мөн л Америкт Чэнс Воут гэгч зохион бүтээгч хийжээ. Түүнийгээ тэд “Зонтик онгоц” онгоц хэмээн нэрлэсэн байна. Мод болон даавуугаар хийсэн дискэн хэлбэртэй уг загвар нь харамсалтай нь, олигтой үр дүнд хүрсэнгүй. Гэлээ ч дэлхийд хамгийн түрүүнд үүнийг хийх гэж оролдон бусаддаа туршлага хайрласан түүнийг муулах хэрэггүй биз. Арга ч үгүй шүү дээ, нисэх онгоц үүсээд дөнгөж наймхан жил өнгөрч байсан тэр үед харь гаригийн нисдэг төхөөрөмжийг дуурайлгах нь байтугай, эх дэлхийн маань нисэх онгоцууд ч олигтой нисч чаддаггүй байсан үе шүү дээ.
       

      Хоёр сэнстэй V 173 онгоц
      Зохион бүтээгч Чэнс Воут олон жил шантралгүй хөдөлмөрлсний эцэст 40 д онд Чарьлз Циммермантай хамтран хоёр сэнстэй V 173 болон XF5U 1 онгоц бүтээсэн нь нисдэг тавагтай хэлбэрээрээ бага зэрэг дөхөж очжээ. Дайны жилүүдэд тэд олон ч иймэрхүү загварыг гаргасан ч жинхэнэ нисдэг тавгийг гүйцэхгүй байлаа.
       

      Vought XF5U
      Тэднийг Америкийн Тэнгисийн цэргийн хүчин болон НАСА (National Advisory Committee for Aeronautics) санхүүжилтэээр дэмждэг байв. НАСА тухайн үед Сансар судлалын төв биш харин судалгааны жижигхэн нэгэн коммис төдийхөн байжээ. 1947 онд тэдний загварууд жолоодход бэрхээс гадна олон дутагталтай талын улмаас санхүүжилтээс хасагдсан байна. Америкийн Арми шинээр гарч буй тийрэлтэд хөдөлгүүрт онгоцыг илүүд үзэх болжээ. Нисдэг таваг бүтээх оролдлогыг дан ганц америкчууд хийж байсангүй. Дэлхийн хоёрдугаар дайны босгон дээр фашистууд дайны шинэ нууц зэвсэг бүтээх төсөлдөө нисдэг тавгийг түлхүү санхүүжүүлэн дэмждэг байж. Одоог хүртэл дайны зарим шинжээчдийн үзэж буйгаар, инженерүүд тийрэлтэт хөдөлгүүртэй цагт 2000 километр хүртэл хурдлах чадвартай супер нисэх төхөөрөмжийг амжилттай туршиж байсан боловч тэд үүнийгээ аян дайндаа ашиглаагүй ажээ. Германчууд нэг бол дайсандаа нууцаа алдаж ялагдахаас эмээсэн, эсвэл гадаадын тагнуулуудад устгах боломж олдсон, эсвэл зохион бүтээгчид нь дайны хар машиныг муу санаатнуудад ашиглуулахыг хүсээгүй гэхчилэн эрдэмтэд олон янзаар шалтгааныг нь тайлбарладаг.

      Дайны эхний жил гэхэд аль хэдийнэ уг нисэх төхөөрөмж устсан байсан бөгөөд харин зураг төсөл нь нууцлагдсан уу, устгагдсан уу гэдэг нь тодорхой бус хэвээр үлдсэн юм. Зохион бүтээгчийн нэр нь ч гэсэн нууц чигээрээ алга болов. Ямар ч байсан энэ бол оргүй худал зүйл биш гэдэгт одоог хүртэл олон орны шинжээчид итгэсээр байна.
       

      Профессор Генрих Фоке
      Харин өөр нэгэн инженер нисдэг таваг хийх оролдлогоо дайны жилүүдэд үргэлжлүүлсээр байсан юм. Профессор Генрих Фоке 1939 онд анх удаагаа хэлбэр дүрсээрээ жинхэнэ нисдэг тавагтай илүү төстөй нисэх төхөөрөмж зохион бүтээж патентаа авч байжээ. Тийрэлтэд хөдөлгүүртэй уг нисдэг таваг нь үнэхээр эгц дээшээгээ шууд хөөрч чадаж байсан нь гитлерчүүдэд найдлага төрүүлж байв. Гэсэн ч хэтэрхий нүсэр байсан тул нисэхэд удаанаас гадна хэт их шатахуун зарцуулдаг байснаас зэвсэглэлд орж чадсангүй үлджээ.
       

      AS.6
      Харин энгийн нэгэн фермер байсан Артур Сак гэгч эр АS 6 хэмээх “нисдэг диск” бүтээсэн нь Америкийн V 173 загварыг санагдуулж байв. Түүнд ямар ч шинэлэг зүйл байхгүй, ердөө Америкийн загварыг давтсан гэсэн шалтгаанаар Германы арми санхүүжүүлэхээс татгалзсан гэдэг. Тэрээр уйгагүй зүтгэсээр жолоодлогыг нь Америкийнхаас илүү сайжруулсан боловч тулалдаанд энгийн онгоцнууд АS 6 аас илүү гэдгээ харуулав. Артур Сак дараа 1944 онд аяга шиг хэлбэртэй тийрэлтэт хөдөлгүүрт нисэх төхөөрөмийг амжилттай хөөргөж чадсан ч харамсалтай нь, хэдийнэ хожимдсон байлаа. Тэр үед Германчууд хоёр талаасаа бүслэгдээд байсан тул шинэ технологийг хөгжүүлэх байтугай, уламжлалт энгийн онгоц танкуудаа арай ядан үйлдвэрлэж байсан юм. Германд дайны жилүүдэд нисдэг таваг үнэхээр хөгжиж байсан ч энгийн онгоцнуудтай тулалдаж чадах хэмжээнд хүрэхгүй байсаар дайн дуусчээ. Тэгээд ч одоог хүртэл энгийн онгоцыг гүйцэх нисдэг тавгийг аль ч оронд хийж амжаагүй л байна. Хэрэв дайны өмнө нэр нь үл мэдэгдэх герман инженерийн бүтээсэн нисдэг таваг үнэхээр цагт 2000 километр нисдэг байсан нь үнэн бол түүнийг гайхалтай гэж хэлэхээс өөр үг олдохгүй биз ээ.
      0 0 38
    13. Ямар нэгэн хүн ор сураггүй алга болох нь аймшигтай зүйл боловч хүмүүсийг харсаар байтал хий агаарт уусах мэт ор сураггүй алга болох нь бүр ч аймшигтай тохиолдол юм.
      1854 оны 7 дугаар сард Алабама муж улсын Зельма хэмээх сууринд амьдардаг Орион Виллиамсон эхнэр, охин болон хөршийнх нь хоёр хүнийг харсаар байтал ор сураггүй алга болсон байна. Гэрийнхээ дэргэдээс эхнэр нь охиныхоо хамт нөхрөө ирхийг харан зогсож байсан бөгөөд мөн түүнийг харж, эхнэртэй нь ярилцан зогссон хөршийнх нь хоёр хүмүүсийн нүдэн дээр, цэцэрлэг дотроосоо ирж явсан Вилиамсон хий агаарт уусах мэт алга болсон ажээ. Орон нутгийнхан нь түүнийг даруй эрцгээсэн бөгөөд энэхүү эрлийн ажилд тусгайг дуудаж авчруулсан үнэрч нохойг ашигласан боловч түүнийг олоогүй юм. Хүмүүс түүнийг газрын ямар нэгэн нүхэнд унаж алга болсон хэмээн бодож тэр хавийнх нь газрыг сайтар самнан хайсан боловч юу ч олоогүй байна.
      Мөн иймэрхүү тохиодол 1880 оны 9 дүгээр сард Теннессее муж улсын Каллатин хэмээх нутагт гарсан ажээ. Тариачин эр Давид Ланг гэрийнхээ ойр байдаг нугад зугаалхаар гэрээсээ гарч явсан бөгөөд энэ үед эхнэр нь түүнийг үүдэн дээрээсээ харж зогссон ажээ. Мөн энэ үед тэднийд зочилон илж явсан нутгийн шүүгч бөгөөд түүний эхнэрийн дүүгийн нөхөр Аугуст Пек түүн рүү мэндчилэн гараараа даллан байтал тэдний нүдэн дээр Давид ланг хий агаарт уусах мэт гэнэт алга болсон байна. Зарим ийм тохиолдолд алга болсон хүмүүсийн хөлийн тод гарсан мөр нь гэнэт тасран алга болдог ажээ.
      1878 оны 11 дүгээр сард Индиана муж улсын Куйнси нутгийн Чарлез Ашморе хэмээх 16 настай хүү гэрээсээ гарч хашаан дахь худгаасаа ус авчрах гэж яваад эргэж ирээгүй ажээ. Тэрээр гараад удвал ирээгүй тул эцэг нь эгчийн нь хамт гарч түүнийг эрцгээхэд, газрын нойтон зөөлөн хөрсөн дээр түүний мөр тодхон гарсан байсан бөгөөд тэрээр гэрээсээ гараад худаг хүрэх замынхаа хагаст очиж яваад мөр нь гэнэт ор сураггүй алга болсон байлаа.
      Заримдаа иймэрхүү хоёр тохиолдолд ижил зүйлүүд давтагдаж байгаа нь ажиглагддаг ажээ. Энэ удаад алга болсон хүмүүс хоёулаа Оливер хэмээх нэртэй байсан бөгөөд мөн 11 настай байсан байна. Энэхүү аймшигт явдал хоёуланд нь зул сарын баярын үдэш тохиолдсон бөгөөд хоёулаа хашаан дахь худгаасаа ус авчирхаар гэрээсээ гараад ор сураггүй алга болсон байдаг байна. Гэвч энэхүү хоорондоо төстэй үйл явдлууд 20 жилийн зайтай болж өнгөрсөн бөгөөд өөр өөр нутаг оронд тохиолдсон байдаг ажээ. АНУ ын Индиана муж улсын Cоут Бенд дахь гэрээсээ 1889 оны зул сарын баярын үдэш хашааныхаа худгаас ус авчирхаар гарсан Оливер Ларх хэмээх хүү ийнхүү алга болсон байна. Гэтэл Английн Валлес ванлигийн Раиадер хэмээх нутгийн Оливер Томас 1909 оны зул сарын баярын үдэш мөн л хашаан дахь худгаасаа ус авчрах гэж гарсан ажээ. Гэтэл түүний хашгирах дуун гэнэт гарсан байна. “Туслаарай ! өнөөдүүл чинь намайг бариад авлаа.” хэмээн чангаар бачимдан хашгиархыг нь сонссон гэрийнхэн нь даруй гүйн гарч ирхэд тэрээр хэзээний ор сураггүй алга болсон байжээ. Тэд нар хашаан доторхи шаварлаг зөөлөн хөрсөн дээр тодхон гарсан түүний мөрийг даган явтал тэрээр худаг хүрэх замынхаа тэн хагаст нь очоод гэнэт алга болсон
      0 0 49
    14. Үнэхээр хүмүүсийг усны ёроолруу авч одож болно. Гэхдээ жилийн тодорхой цаг хугацаанд өөрөөр хэлбэл усны хорио тавигдсаны дараа сэлж мэдээж болно. Харин хорио тавигдаагүй байхад усанд орж болохгүй. Лус усандаа эзэн болохоор таныг шийтгэл маягаар усандаа аваа л үлдчихнэ шүү дээ. Хуучины үзэлээр живэгсэд өөрсдөө сүнс болон хувирцгаадаг. Мэдээж усны сүнснүүд болно. Тэдгээрийн хамгийн алдартай нь Лусын дагина мөн Мавка Новка Зовлог гэдэг. Үсээ задгайлан тавьж толгойдоо титэм зүүсэн үзэсгэлэнт бүсгүйн дүрээр илэрнэ. Заримдаа хагасгүй биегүй хагас загастай байна. Амь настайгаа тооцоолон үрэгдсэн хүмүүсийн сүнсийг ангижруулж байгаа эсвэл ямарч гэрчгүй үед үлдэгдэлийг нь олсон хүмүүсийг бас л Лусын дагинатай адилтгаж үздэг байсан. Тэгээд ч эр ч тэр эм ч тэр бүгдийг нь Лусын дагина гэж нэрийддэг юм. Лусын дагина нь хэдийгээр гоо үзэсгэлэн төгөлдөр боловч ямагт аюултай биетүүдийн тоонд орсоор иржээ. Учир нь тэдгээр эмэгтэйчүүд амьдрал дээрээ золгүй хайр сэтгэлтэй учирч явсан байдаг. Тиймдээ ч лусын дагина ны дүрээр тэд эрчүүдээс өнгөрсөн амьдралынхаа хариуг авч болох юм. Гэхдээ эсрэгээрээ байх нь ч бий. Лусын дагина ы хайрын зөн улам нэмэгдсэн байдаг гэтэл энэ бүхэн нь амьд хүнд зовлон л авчирдаг.  Хэрвээ айж үхсэн бүсгүй хүүхэд бол танд муу санахгүй. Тэр ч бүү хэл танд хайртай байж болно. Гэхдээ дотно харьцаа үүсгэх нь танд сайн зүйл болохгүй үхэх аюул ч ирж болох юм. Лусын дагина ны энэхүү үйлдэл нь бодит юм шиг хэрнээ хэнийг ч өдөөж чадна. Өөрийн тачаангуй байдал нь түүнийг тэгэхэд хүргэнэ. Зуны цагаар лусын дангинууд гарч ирэх нь  онцгой баяраар тэмдэглэдэг байжээ.   Лусын дагина ны баяр гэж нэрлэж заншсан байна. Тариан талбай дээр ажилчидынхаа хоол бэллддэг байсан бөгөөд гол төлөв гудамж талбайгаар явах бөгөөд бүсгүйчүүд нь түүдэг галын дээгүүр үсэрч наадацгаадаг байжээ. Түүнчлэн сүнс эх дэлхийдээ Лусын дагины дүрээр иргэж ирсэн үхэгсэдээ дурсдаг байсан гэнэ. Учир нь тэд урьд нь амьдарч байсан гэр орондоо иргэн ирцгээдэг гэж үздэг байлаа Лусын дагинасыг тариан талбайгаас олж харж болно. Тэд ургацыг сахин хамгаалдаг. Гэхдээ таалагдаагүй хүмүүсээ лусын дагинууд шоглочихож бас чадна. Ургацыг нь үхүүлж үр хүүхэддэд нь өвчин халдаах зэргээр. Хүний амьдралд өөрөө ч зөвшөөрөмгүй тийм гэж хэлэхийн аргагүй олон зүйл тохиолддог. Хүн гэдэг амьтан өөрийнхөө сайн мэддэг зүйлээсээ айж эмээж явдаг өөр нэг талаасаа огт мэдэхгүй юмнаасаа айж ичих нь ч бий. Харин энэ нь бүрэн гүйцэт ойлгомжтой байна гэж огт үгүй.
       
      0 0 71
    15. Английн нийслэл Лондон хотоос баруун өмнөд зүгт 130 километр зайтай Девонширийн намаг, довууд бүхий Солсберийн тэгш тал дээр орших Стоунхенжийн балгасыг ертөнцийн 8 дахь гайхамшиг эртний ертөнцийн томоохон таавар гэж үздэг. Стоунхенж нь чулуун болон хүрэл зуунуудын зааг дээр Крит арал дээр минойсийн соёл иргэншил цэцэглэн хөгжсөн үетэй хугацааны хувьд давхацна.
      Стоунхенжийн барилга байгууламжийн ажил хоорондоо хэдэн мянган жилийн зайтай хэд хэдэн удаа явагджээ. Манай эриний өмнөх 3100 оны үед тойрог хэлбэрийн суваг, дотоод далан бий болж энэ тойргийн гадна өсгийний чулуу (“холдон гүйж буй ламын гутлын өсгий”), дотор талд нь өргөл барьц тавьдаг хонхорхойнуудыг хийсэн байна. Хожим нь далангийн дотор хоёр эгнээгээр байрлуулсан ногоон цэнхэр өнгийн бараг 8 метр өндөр, 50 тонн жинтэй чулуун хавтангууд босгожээ.
      Стоунхенжийн сүрлэг цогцолборыг хэн ямар зорилгоор хэзээ яаж барьсныг түүхч, угсаатны зүй судлаач, геологч, хуучныг судлаач, химич, хүн судлаач, барилгын инженер гэх зэрэг төрөл бүрийн мэргэжлийн хүмүүс өнөө үед судалж олон таамаглал дэвшүүлсээр байгаа ч нэгдсэн ойлголт дүгнэлтэд одоо хэр хүрээгүй байна.
      Нэгдүгээр Яков хаан Стоунхенжийг үзээд сэтгэл нь хөдөлж эл барилга байгууламжийн нутаг дэвсгэрийн дүр зургийг тодруулж хэрхэн баригдсан учрыг судлахыг уран барилгач Инино Жонсод үүрэг болгожээ. Жон судалгааны ажлын тэмдэглэлээ цэгцэлж амжилгүй өөд болсон ч хүргэн ах Жон Уэбб нь гүйцээж ном гаргажээ. Английн уран барилгач Ж.Уэбб энэхүү барилга байгууламжийг эртний уран барилгын дурсгалуудтай харьцуулж эдгээр хосгүй бүтээлийг ромчууд барьсан байна гэсэн дүгнэлт хийсэн байна.
      Стоунхенж нь дөрвөн том чулуун тойргоос бүрдэнэ. Гадаад тойрог нь хавтгай чулуун хавтангуудаас бүрдэх босоо шонгууд юм. Шон бүр нь дунджаар 25 тонн, хавтан нь 700 килограмм жинтэй ажээ. Хоёрдугаар тойрогт нь харьцангуй бага хэмжээний чулуун хавтангууд байга. Гутлын тах шиг дүрстэй гурав, дөрөвдүгээр тойргууд нь дан чулуун хавтангууд ажээ. Тойрог бүр нь 40 тонн жинтэй хоёр босоо, хэвтээ тэнхлэгтэй нэг хавтангаас бүрдэнэ.
      Чулуун зуунд амьдарч байсан хүн төрөлхтөний өвөг дээдэс асар том чулуун хавтангуудаар тойрог үүсгэж тойргийн дагуу мөн чулуун хавтангуудаар нүсэр том нуман хаалганууд хийжээ. Энэхүү барилга байгууламж нь тойруулан ухсан сувгууд дагуух шороон далан юм. Энэ бүхиийг маш нарийн тооцоо хийж босгосон нь одоо хэр судлаачдын гайлшийг төрүүлсээр байна.
      Ойр хавьд нь чулуу олборлох газар ер байхгүй учир чулуун хавтангуудыг Уэльсийн дорнод хэсгээс 380 километр алсаас зөөн авчирсан гэдгийг эрдэмтэд тогтоогоод байна. Одоо цагт тэдгээр хавтангуудыг зөөхийн тулд зассан зам, хүч ихтэй чирэгч, өргөгч цамхаг хэрэлэх болно. Гэтэл гурван мянган жилийн тэртээ ямар ч техник байгаагүй үед гэдгээр хавтангуудыг яаж тээвэрлэж байрлуулсан нь өнөө хэр таамаг хэвээр байна.
      Стоунхенж бол эртний хүмүүсийн одон орны судлалын төв өөрөөр хэлбэл Сар, Нар, оддын байдлыг судлах төв байжээ гэж одон орон судлаач профессор Герард Хопкинс үзэж байна. Тэгвэл гүн ухааны доктор Ж.Митчел энэ барилга байгууламж бол чулуунд дүрсэлсэн дэлхийн загвар, бас нэг эрдэмтэн энэ бол эртний хүмүүсийн харь гаригийнхантай холбоо хэлхээ барьж байсан цэг байх гэсэн таамаг дэвшүүлсэн байна.
      Сүүлийн жилүүдэд Солсбер дэх энэхүү гайхамшгийг үзэж сонирхохоор хэдэн сая жуулчим иржээ. Арилжаанд гарамгай америкчуууд Нью Жерси муж улсад Стоунхенжийн яг хуулбарыг нü бол зураач Ненси Хольт “Тэнгэрийн уул” нэртэй энэ газар жуулчдын бүхэл бүтэн хотхон байгуулах төсөл хийжээ. Тэрхүү төсөлд Стоунхенжийн ойролцоо хиймэл нуур байгуулж хоёр зуу гаруй төрлийн шувууд нутагшуулах эртний үеийн бусад сонирхолтой зүйлийн хуулбаруудыг хийж байрлуулах зэрэг олон сонирхолтой ажил тусгагдсан байна.
      Стоунхенж түүний эргэн тойрныг нарийвчлан судлах явцад энд илуү эрт үеийн барилга байгууламжууд мөн байгааг илрүүлжээ. Стоунхенжоос хойд хэсэгт Огборн дүүрэгт Авебури суурингийн ойролцоо илүү том барилга байгууламж байгаа нь олджээ. Энэ бол босоо цул чулуун хавтангуудаар үүсгэсэн тойрог байлаа. Зарим чулуун хавтан нь Стоунхенжийнхээс хэмжээгээрээ том тойргоор байрлах талбай нь бас харьцангуй илүү ажээ.
       Сильбури
      Тэрчилэн дээрх хоёр барилга байгууламжаас холгүй хөндийд 45 метр өндөр шороон далан байна. Хүний гараар боссон Сильбури нэртэй энэхүү даланг Европ тив дэх хамгийн том хиймэл овоо гэж үздэг юм. Энэхүү далан нь шовгор хэлбэртэй хийгээд он цагийн уртад зургаан шат нь бараг арилсан байна.
      Стоунхенж Сильбури Авебурийн тэгт хэмтэй гурвалжингийн тал километр юм. Энэ гурван аврага барилга байгууламж нь хоорондоо нийлсэн нэгэн цогц юм.

      Авебур
      Авебурийн барилга байгууламжийг Стоунхенжийнхээс хоёр мянган жилийн өмнө босгосон гэдгийг эрдэмтэд судалгааны явцад тогтоожээ.
      Стоунхенжийн тойрог, өргөн гудамжууд хоорондоо могой нарны дүгрэгийг хөндлөн гарч байгаа эртний билэг тэмдгээр холбогджээ. тийм билэг тэмдэг Египет улсад байна. Чухамдаа Стоунхенжийн хоёр талаараа чулуун хашлагатай өргөн гудамж нь нарны дүгрэгийг билэгдсэн том тойргийг хөндлөн гарсан байна.

      0 0 55
    16. 1.Харь гараг
      1995 онд дэлхийн уфологчдын түүхийг үндсээр нь эргүүлсэн үйл явдал болсон. Рей Сантиллийн гэрэл зургууд одоо ч эрдэмтдийн маргааны бай болсоор байна. Түүний киног үзээд итгэхгүй байхын аргагүй. Ямар ч гэсэн энэ бол хүнд задлан хийж байгаа зураг биш. Харь гаригийн хүн 140 орчим см өндөр, цайвар арьстай, үсгүй, хүйсийн шинж тэмдэггүй.
      Данхгар том толгой, хавтгай хамар, жижиг чих, хэт том хар нүдтэй. Амаа ялихгүй ангайсан ч шүд харагдахгүй байна. Хел ба гартаа зургаан хуруутай. Хачирхалтай нь хүйсний нүхгүй.
      Огт оргүй юмнаас ийм кино бүтээнэ гэж үгүй. Рей Сантилли бол Англки амьдарда.г, итали хүн. Тэр 1992 онд АНУ руу 50 иад оиы хуучин бичлэг хайхаар очив. Тэнд Жек Барнетт хэл/Гээх нэгэн оператортой уулзаж, бэлэн мөнгөер хэдэн кино авчээ. Гэхдээ Рей түүний жинхэнэ нэрийг хэлэхээс татгалзсаар байна.
      2. Алмас буюу цасны хүн

      [dropcap]1[/dropcap]921 онд Эверест уулын 21000 фут /6.4 км/ өндрөөс алмасны нүцгэн хөлийн мөрийг олжээ, Алдарт уулчин, хурандаа Говард Бери экспедици ахлан Эверест ууланд авирахдаа дээрх зургийг авчээ. Ачаа зөагчид энэ мөрийг мечкангми буюу цасны хүнийх гэж тайлбарлав. Түүнийг мөн йети гэж нэрлэдэг. Анх эдгээр амьтдыг Гималай, Төвдөд амьдардаг гэж байсан бол одоо Памир, Төв Африк, Чукотк, Якут, Оби мөрний хүний хөл хүрээгүй газруудад бий гэж үзэж байна.
      1970 аад онд Америкт ‘бигфут” хэмээх хүн төст аварга гом амьтадтай таарсан тухай мэдээ гарах болжээ. Хойт Калифорнийн агуйд Америкийн эрдэмтэн Рожер Паттерсон бигфутэд 40 м ойртож, кино зураг авч чадсан юм. Киног үзсэн эрдэмтэд “Энэ бол хүний алхаа гишгээ биш” гэж дүгнэсэн. Тэднээс хамааралгүйгээр оросууд шинжилгээ хийн, мөн адил дүгнэлтэнд хүрчээ.
      З. Тунгуссын солир

      1908 оны 6 р сарын 30 нд одоогийн Эвенк нутагт ямар үйл явдал болсон, Тунгуссын солир хаачсан тухай одоо хүртэл олон шинэ таамаглал дэвшүүлсээр байна. Тайга дээр хэдэн километрийн өндөрт дэлбэрсэн сансрын биетээс юу ч олдоогүй билээ.
      Сүйрлийн долгионд булгарч унасан ой мод, хоёр гурван метр орчимд чүдэнзний мод шиг хугарсан аварга том шинэс моднууд, асар том хүнд юмаар хавчиж дарсан мэт хавтайсан хожуул моднуудыг харахад модны оршуулгын газар мэт харагдана. Солир унасан газрын тевд байхад онцгой мэдрэмж тэрдөг. Энэ хавийг дэлхийн онцгой бүс гэдэг, сансраас гаригинн гүн )үү, даэаа нь буцаад энерги урсдаг “антенн” буюу суваг гэсэн таамашл зарим эрдэмтэн дэвшүүлжээ. Тус антенн нарнаас тасарсан сорокзон ууттай плазмыг галт уул руу татсанаас болоод тэр биет тайга дэор дэлбэрч ямар ч бодис олдоогүй гэх нь ч бий.
      Сүйрэл болсон газар одоо хоёр бүргэд амьдардаг. Тэд хзнээс ч.гэр байтугай хүнээс ч айдаггүй. Одоо Тунгусс нутагт шоргоолжьууд, голын хавчнууд хүртэл мутант болжээ. Тэдний савар, хуяг яагаад чюм хувлрч өөрчлөгдсөн байна. Бас эндхийн ургамал ногоо хэвкйн бус сүйрлмн төвд залуу нарс жирийнээс илүу хурдан ургадаг. Эрдэмтэд солирын бодис нэг ёсны бордоо болсон гэж таамаглаж байна. ДоодТунгуссын “Стрелка Чун” тосгоны оршин суугчдад генийн гажиг илэрчээ, тэдний “цусны уураг” мутацид орж, хойт зүгийн ундэстнүүдэд байдгггүй резус фактор бий болсон. Дэлбэрэлтийн төвеөс холгүй ан хийж явсан эвэнк анчны удмуудад гурван үе дамжин ийм шинж илэрч байна.
      4. Бурханы нүүр

      Нүдээ аньсан, хүн төрлийн гуманоидыг санагдуулам зургийг хэн авсныг, яаж хэвлэлд гарсныг хэн ч мэдэхгүй. Нутгийн цагаар 11 болж байхад зургийг авсан ба төв хэсэгт нь Армяны Нагорье уул харагддаг. Гэхдээ энэ нь дэлхийн гадаргуугаас авсан үнэн, бодит зураг. Зураг дээрх зүүн нүд бол Арарат уул, баруун нь Карабахын Нагорье.
      5. Лохнессийн амьтан

      Английн Засгийн газар Лох Несст нууцлаг амьтан аиьдардагт итгэдэгтухай нэгэн сонирхолтой баримтсаяхан нийтэд ил бспсон. Лох Несс нуурын эрэг дээр амьдардаг шотланд эр загас барьх байхдаа үлэмж том сээр нурууны хэсгийг олжээ. Тэр хэдэн ширхэгийг у>аж гарган Эдинбургийн Үндэсний музейд өгсен байна. Түүнийг плезиозавр буюу 150 сая жилийн өмне амьдарч байсан усны асар том гүрвэл гэж эрдэмтэд нотлов. Загасчин одоо ч энэ нууранд динозавр амьдардагт итгэдэг.
      6. Тариан талбай дахь тойрог
      1972 онд Английн Артур Шаттлвуд, Брюс Бонд нар харь гаригмйн нисдэг таваг хайж уулан дээр сууж байхдаа анх эдгээр тойргийг харжээ. Тойрог маш хурдан, ердөө 20 хон секундын дотор үүсдэг ~энэ. Мөн заримдаа хахинахшахинахдуу сонсогддог. Түүнээсхойш энэтухай маш их мэдээлэл ирсэн. Тойргуудын бараг 90% нь Англиас олддог. Заримдаа хүмүүс хуурамчаар үйлддэг сураггай. Гэхдээ маш олон төрлийн, 9000 гаран тойрог, бүгд хүний гараар бүтсэн гэдэгт эргэлзээтэй. Эрдэмтэд эдгээр тойргийн 30%-ийг хүмүүс хийсэн гэж үзжээ. Хүмүүс улаан буудайг хугалж гишгэчин, тал бүр тийш налуулдаг бол харин жинхэнэ тойргийн улаан буудай нь хугараагүй, газраас дюйм орчимд налсан байдаг. Ургамал богино хугацаанд дулааны үйлчлэлд өртөж зеелерч, бараг тэгш өнцгеер газарт налсны дараа эргэн хатуурдаг бололтой. Хүн терелхтөнд үүнийг хийж чадах технологи байхгүй.
      Талбай дахь тойргийн тариан түрүүнүүд спираль хэлбэрээр мушгирсан байдаг. Энд тоо шиг огарифм пропорц ашиглажээ. Ер нь Фибоначчи буюу алтан пропорц байгаль дээр бий, түүнийг дун буюу хонины эврээс харж болно.
      7. Цус сорогч чупакабра
      Америк тивд 20 р зууны дундуур маш хачин үзэгдэл гарч, мал амьтан тахалд өртсөн мэт үхэж эхлэв. Мянга мянган муур, нохой, хонь, ямаа, тахиа, молтогчин туулай, галуу, нугасыг яг адил ул мөр үлдээн алаад хаядаг болжээ.
      Хүүрүүдийг судалж үзэхэд хүзүүний баруун талаас доод эрүүг хурц шүдээр нэвт хазан, шууд тархинд нь хүрч, маш хурдан алсан байв. Амьтны биеийн анатомийг сайн мэддэг, мөн шархны хэлбэр зев, гурвалхин хэлбэртэй байгаа нь энэ маньякийг оюуны өндөр чадвартай гэж бодогдуулдаг. Эрдэмтэд түүнийг эвтанази буюу эмч нар өвчтөнийг зовоож, тарчилгахгүйн тулд алдагтай зүйрлэжээ.
      Зарим тосгонд үл үзэгдэгч алуурчин гэрийн тэжээмэл амьтдыг устгаж дуусаад одоо хүн рүү сарвалзах болжээ. Нүдээр харсан гэрчүүд түүнийг метр хагас орчим өндертэй амьтан, хойд хоёр хөл дээрээ явдаг, бабуин шиг төрхтэй, харь гаригийнхан шиг асар том улаан нүдтэй, гүрвэл буюу динозавр мэт амьтан гэж дүрслэв. Тэр хөлдөө гурван хуруутай, тахианых шиг, гэхдээ илүү том, илүү урт хумстай гэнэ. Чупакабрын араг яс одоо ч үе үе олддог.
      0 0 74
    17. Мексикийн сонинууд Мехикогоос Акапулько уруу явж байсан галт тэргэнд болсон нэгэн сонин явдлыг бичсэн байдаг ажээ. Залуу мэс засалчийн сууж явсан тасалгаанд урт хувцастай маш их айж сандарсан эрэгтэй хүн үзэгджээ. Тэр толгойдоо хиймэл үстэй, нэг гартаа өдөн үзэг, нөгөө гартаа арьсан түрийвч барьсан байсан бөгөөд “Би сайд Хорхе де Баленсиага байна. Би хаана байна вэ?” гэж мэгдэн хашгирсан байна. Эмч галт тэрэгний үйлчлэгчийг дуудахаар явж, түүнтэй хамт буцаж ирэхэд өнөө хүн алга болсон байжээ. Галт тэрэгний үйлчлэгч мэс засалч залууг хий юм харлаа гэж дооглох маягтай байтал шалан дээр өнөө хүний өдөн үзэг, арьсан түрийвч хэвтэж байсан гэнэ. Түүнийг мэс засалч түүхчдэд үзүүлэхэд тэд 18 р зуунд хамаарагдах бичиг баримтыг судлаад “Сайд де Баленсиага шөнө дунд гэртээ ирээд гал, утаа баагиулсан “Чөтгөрийн баг” явж байгаа могой шиг урт төмөр үзсэн гэнэ. Тэрбээр хачирхалтай хувцастай хүмүүс суусан ер бусын хэрэгсэлд орчихсон байжээ. Баленсиага мөргөл уншиж, тусламж гуйтал сая ухаан орж Мехикогийн гудамжнуудын нэгэнд байсан тухайгаа бусдад ярьжээ” гэсэн хачирхалтай тэмдэглэлийг олжээ. 2002 оны 4 р сард үүнтэй адил явдал тохиолдсон байгаа юм. Итали эр Бруно Леоне эхнэрийнхээ нүдэн дээр агаарт уусан алга болжээ. Эхнэр нь энэ тухай цагдаад мэдэгдэхэд цагдаа нар огт авч хэлэлцэлгүй сэтгэл мэдрэлийн эмнэлэгт очихыг зөвлөөд гаргасан байна. Гэвч хоёр хоногийн дараа Бруно эсэн мэнд буцаж ирсэн бөгөөд тэр маш их айж сандарсан байдалтай байжээ. Түүний үгээр бол тэр 25 р зуунд яваад оччихсон гэнэ. Хачирхалтай хувцастай хүмүүс өөрийг нь ямар нэг ер бусын амьтан шиг харж байжээ. Түүнийг Италиас ирсэн гэхэд “Ийм нэртэй улс 21 р зуунд алга болсон” гэж баталсан байна. Харин нэг бүсгүй түүнийг гэртээ аваачин дайлж цайлах зуураа газрын зураг дэлгэн хаана байдаг ямар улсаас ирсэн тухай сонирхон улсыг нь хайлгаж Бруно энэ үед газрын зураг руу хуруугаа хүргэтэл гэнэтхэн гэртээ байж байсан гэжээ.
       
      0 0 61
    18. Өнөөдрийг хүртэл хүн төрөлхтний учрыг нь олж хужрыг нь тунгааж чадаагүй гайхалтай зүйлс уг аралд байдаг. Нэг бус удаа энэ арлын учир битүүлэг зүйлийг харь гаригийнхантай ч холбон тайлбарлаж байсан юм. Гэтэл учрыг нь олохын тулд харь гаригийнхныг оролцуулахгүйгээр өнгөрсөн түүхийг нь судлах хэрэгтэй байжээ. Пасха арал бол Номхон далайн дунд орших, хуурай газраас хамгийн хол алслагдсан нэгэн жижиг арал бөгөөд дээрээс нь харахад гурвалжин дүрстэй харагддаг. Мохай гэж нэрлэдэг аварга том хөшөенүүд арлаар дүүрэн байдаг. Нутгийнхан арлаа Рапа Нуй гэж нэрлэдэг боловч 1722 онд цагаан арьст Адмирал Рожевиний очсон өдөр нь Улаан ендөгний баярын өдөр буюу “Пасха” болж байсантай холбогдуулан ийн нэрийджээ. Өрнийн судлаачид далайн дундах, внэ арлын сонин хэлбэрээс илүү энэ нутгийнхан анх хаанаас, яаж ирснийг нь сонирхдог юм. Поленизоос уу? Поленизчууд далайн олон •рлуудаар тарж суурьшсан гэгддэг боловч Маланезчууд ч бас кано хэмээх завиар далайд хөвөн худалдаа наймаа хийдэг бөгөөд маш хол газар завиараа явж чаддаг байсан нь үнэн юм. Арлууд еөр хоорондоо хол зайтай оршдог ч хэл яриа, соёл уламжлал нэгтэй хүмүүс амьдарч байсныг аялагчид ажиглажээ. Мянга мянган км хол зайтай орших арлын хүнийг өөр арлын уугуул оршин суугчтай ялган салгахад бэрх тохиолдол ч гардаг гэнэ. Дээр нь тэд нэг хэлээр ярьдаг гэнэ. 1999 онд Пасхагаас олдсон хүний араг ясыг судлахад Поленизчуудтай ижил байжээ. Шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлтийн хажуугаар энэ тухай аман яриа бас байдаг. Ойролцоогоор 1500 жмлийн өмнө Хоту Матуа нэртэй нэгэн толгойлгоч эхнэр хүүхдүүдтэйгээ энд завиар иржээ. Тэрээр магадгүй шинээр амьдрах газар эрж явсан хүн, бас сониуч нэгэн, эсвэл оргодол байсан байж болох юм. Тэднийг энэ холын аянд гаргах ямар нэгэн шалтгаан байсан нь гарцаагүй. Тэд арал дээр ирээд “Те РйсЯе Напиа” буюу “Хуурай газрын тегсгөл” хэмээн нэрлэсэн нь нэлээд хожуу хүртэл хэрэглэгдсээр иржээ. Шинээр ирэгсэд зарим төрлийн жимс ногоо, амьтдаа авчирсан бамжээ. Тиймээс тэнд гадил, амтат темс зэргийг тариалж эхэлжээ. Арлын херс шороо үр өгөөжеө өгч байсан боловч яваандаа үржил шим нь багасав. Пасха нутгийн уугуул хүмүүс газар тариалангаа өргөтгөхийн тулд ой мод огтлон, шатаажтариалангийн талбай болгож байсан тул арлын байгалийн тэнцвэр алдагдаж, хуурайшилт гэх мэт сөрөг үр дагавар гарч улмаар елсгөлөнгийн аюул нүүрлэжээ. Ингээд нутгийнхны дунд хүн нь хүнээ барьж идэх явдал газар авчээ. Гэвч тэд өөрсдийнхөе төгсгелийг өөрсдеө бэлджээ. Хүн амын тоо нь нэг үе 10000 д хүрч байсан нь хоолложундлах өөр эх үүсвэр багатай арлынхныг сүйрэхэд хүргэжээ. Зөвхөн тариалангийн талбайг ч биш еөр зорилгоор, жишээлбэл тэнд аварга хөшөөнүүдийг зөөхийн тулд ашигладаг гуалин бэптгэхмйн тулд ой модоо хайр найргүй огтолжээ. Аварга том хөшөөг өргөх, зөеж босгох гээд бүх ажлын гол хэрэгцээ нь мод юм. Судлаачид арлын экологийн тэнцвэр алдагдахад аварга хөшөөний бүтээн байгуулалт ихээхэн нөлөөлсөн гэжүздэг. Уг хөшөөнүүд өнөөдөр Пасха арлын билэг тэмдэг болжээ. Аралд янз бүрийн хэпбэртэй зуу зуун ийм хөшөө байдаг. Нэн ялангуяа Рано Раруку галт уулын эргэн тойронд 800 гаад хүн хешөе байдаг. Нарийхан урт толгой бүхий уг хөшөөнүүд бие биетэйгэз их адилхан. Зарим нь босоо, зарим нь хэвтээ, зарим нь бүтэн, заримынх нь зөвхен толгой ил бусад бие нь шороонд дарагдчихсан байдаг юм. Мохай гэгдэх уг хөшөөнуүдийн өндөр хоёроос 10 метр байх бөгөөд хамгийн хүнд нь 83 тонн ажээ. Энэ хөшөөг арлынхан чухам юуны телөө хийсэн нь тодорхой бус бөгөөд зөвхөн урлагийн хувьд хийгдээгуй нь ойлгомжтой. Мөн нутгийнхны сүсэг бишрэлтэй ч холбон тайлбарладаг. Мөн дээрээ зураг бичиг бүхий модон самбарууд ч сонирхол татдаг. Самбар дээрх бичгүүд нь Рапа Нуйчуулыг тодорхой нэгэн хөгжилд хүрснийг илтгэнэ. Гэвч хөгжил дэвшлийг харуулсан өв гэх зүйл эднээс өөр юу ч үлдсэнгүй. Шинэ тив эзэмшигч “боолын ангуучид” эид ирэхэд арван мянга орчим байсан арлынхнаас ердөө л хоёр мянга гаруй нь л үлдсэн байв. Арал дээрх ой, бут, шугуйнаас юу ч үлдээгүй нүцгэрсэн байжээ. Ихэнх хүнийг нь Америкт боол болгожээ. Эдгээр цагаан арьстнуудын авчирсан өөр нэг гамшиг бол “өвчин” юм. Таньж мэдэхгүй өвчнөөс болоод 100 гаад хүн л үлдсэн байв. Америк руу боол болон явсан хүмүүс мөн өвчнөөр нас барагсдын ихэнх нь язгууртан болон санваартнууд байжээ. Үунээс болон Пасха арлын соёл иргэншил ч устаж үгүй болжээ. Ингээд өнөөх учир нь үл мэдэгдэх бичиг бүхий модон самбар, аварга том хөшөөнуүд л үлджээ. Бусад арлуудад өв болон үлдсэн нь кано хэмээх үйсэн завь байдаг. Пасха арал дээр суурьшсан нутгийн уугуул иргэд эрт дээр уеийнхний далайгаар аялан суурьшиж байсны нэгэн чухал баримт баталгаа мөн юм. Түүх шинэ нээлт, шинэ амьдрал авчрахыг хүлээн ганцаардсан мэт их далайн дунд Пасха арал торойсоор л байна.

      0 0 54
    19. Ертөнцийн долоон гайхамшигаас манай өнөө үед хурч чадсан нь ганцхан нь Египетийн пирамид юм. Эртний Египетийн уран барилга нь одоо ч гэсэн чулуун байгууламжаараа гайхашруулж байдаг. Тэнгэр еөд тэмүүлсэн эртний сүмийн агуу том багануудын дунд теөрч болохоор. Сүмийн үүдэнд ширүун догшин харуулын үүрэг гүйцэтгэж буй агуу том фараонуудын хөшөөнуүд суурилуулж, чулуун сфинксүүд хэвтэж байна. Эртний Египетэд Ховдосууд бол хун толгойтой, арслангийн биетэй гайхамшигт амьтиы дур терхтэй бөгөөд хааны эрх мэдлийн билэгдэл болдог байжээ. Ойролцоогоор таван мянган жилийн өмнө Нил мөрний хендийд анхны боолын ёст багахан хэмжээтэй тер улсууд үүсч эхэлсэн байна. МЭӨ дөревдүгээр зууны сүүлчээр энэхүү улс орны нэгний захирагчид Сүх улс орныг захируулж, ингэснээр Нил мөрний зүүн эрэгт орших Мсмфис хотод төвтэй нэгдсэн хаант улсыг байгуулжээ. Фараонуудын шрт асар их эд баялаг, хязгааргүй их эрх мэдэл төвлөрч байлаа. Фараонууд эд баялгаа тансаг орд харш, сүрлэг бунхан пирамидууд оариулахад зориулдаг байсан байна. Эдгээр нь улс орныг захирдаг дпгшин ширүүн захирагч нарын нэрийг мөнхлөх ёстой байжээ. Пирамидын өндөр 280 тохой /ойролцоо 147 метр/ байсан бөгөөд :жэ нь орчин үеийн 40 давхар байшингийн өндөртэй дүйцэхүйц юм. I !ирамидын суурийн нэгтал нь 230 метр байна. Пирамид нь есөн хөл оөмбөгийн талбай нийлүүлснээс ч том талбайтай. Өө сэвгүй өөлсөн хавтангуудыг дундуур нь зүү орох зайгүй болтол гайхамшигтайгаар дэвсгэрлэсэн байлаа. Хааны занданшуулсан шарилтай бунханг аварга том чарган дээр байрлуулж, бухнуудыг чарганд хеллөөд, баруун зүгт туудаг нь төлөгч, беегийн сургуульд тэр зүгт хойт ертөнцийн үүд байдагтай холбоотой гэж үздэг байжээ. Оршуулгын ёслолын үеэр гашуудан уйлагч нар агаарыг галзуу орилооноор дүүргэнэ. Төлөгч, бөе нар үхэгсдийн сүнсэнд бух, галуу алж тахилга өргөнө. Хааны занданшуулсан шарилыг пирамидын дотор байрлуулж, үүдийг шавдаг байсан. 1953 онд Египетийн хоёр археологич пирамидын ойролцоо элсэн дундаас 17 метрийн гүнд байсан чулуун гулдмайгаар хааж бөглөсөн газар доорхи нууц байрыг олжээ. Дотор нь фараоны 35 метрийн урттай хоёр талаараа сэлүүртэй маш том модон завь байсан байна. Египетийн төлөгч, бөө нар нас нөгчсен хүн үхсэний дараа энэ завин дээр суугаад алсад орших үхэгсдийн хаант улс луу тэнгэрийн давалгаагаар яваг гэж бүтээсэн гэдэг. Дараа жил нь өер нэг Египетийн археологич элсэн дундаас фараон Хесемхетийн пирамидыг олсон байна. Дотоод өреэнд маш сайн хадгалагдсан гөлтгөнө авс байсан боловч харамсалтай нь хоосон байжээ. Эртний египетчүүд кенотаф буюу хуурамч бунхан барих уламжлалтай байсан байна. Нас барсан хүний сүнс нь өөрийнхөө байнгын бунхныг орхихыг хусч еөр бунханд шилжихийг хүсвэл энэхүү хоосон бунхан нь нөөц бунхан болдог гэж тооцдог байжээ. Эртний египетчүүд хойт насны амьдралд итгэдэг байлаа. Төлөгч, бөө нар нь фараон үхсэнийхээ дараа ч гэсэн эзэн ноён хэвээр үлдэж, түүнд олон зарц нар үйлчлэх болно гэж ард түмэнд итгүүлдэг байжээ. Ядуус, боолууд хойд төрөлдөө ч аз жаргалтай амьдрахгүй гэж Египетийн шашин сургадаг байлаа. Зөвхөн фараон, ихэс дээдсүүд л амьд байхдаа здэлж байсан баяр цэнгэлээ үхсэнийхээ дараа ч гэсэн эдлэх болно. Газар дэлхий дээр байдаг тэгш бус байдал хойд насны амьдралд ч бас байдаг гэж египетчүүд төсөөлдөг байжээ. Нэг хэсэг нь хөдөлмөрлөж, нөгөө хэсэг нь эрх мэдэл, баялгийг ашигладаг гэж үздэг байв.

      0 0 40
    20. '

      Грекийн филосифч Платон
      Эртний Грекийн үеэс эхлэлтэй энэ таамаг нь нууц зүйл сонирхогчдын анхаарлыг татсаар ирсэн билээ. Энэ таамаг нь 2 мянга 500 гаруй жилийн түүхтэй. Атлантчидын тухай анх эртний Грекийн филосифч Платон бичиж түүнд тулгуурлан орчин цагийн судлаачид тэрхүү живсэн арлын талаар ажиллаж байна. Атлантидын талаар Платон “Критий”, “Тимей” хэмээх бүтээлд өгүүлсэн байдаг аж. Тэдгээр бүтээлд Платоны өвөг дээдэс Критий эртний Грекийн мэргэч Салон Египетийн нэгэн удгантай ярилцсан тухай дурьдсан байна. Энэ яриа манай эрэн үеийн 6 р зуунд болж аварга том бөөгнөрөлтийн цаана Атлантида хэмээх аугаа их улс байгаад аймшигт сүйрлийн уршгаар үгүй болсон тухай Египетийн ариун өгүүлэмжид тулгуурлан нэгэн Египет хүн ярьсан ажээ.
      “Тимей” бүтээлд дурьдахдаа “…

      Танай хэлээр бол Геракловын бөөгнөрөл гэх далайн нэгэн хоолойн өмнө арал байсан ба хэмжээ нь Ази, Ливийг нэгтгэсэн хэмжээтэй. Атлантида гэсэн нэртэй тэр арал дээр хаадын холбоо ноёрхож Ливээс Египет хүртэл, Пиррен хүртэлх Европийг эзлэн байгаад хожим нь их газар хөдлөлт, уул усны үерээр далайд живэн үгүй болсон. Түүнээс хойш тэрхүү арлын байсан газрын далай тэнгисийн хэсэгт аугуу их лаг шаврын ертөнц бий болсноос далайн хөлөг онгоц өнөөг хүртэл явдаггүй байна” гэжээ. Мөн “Критий” хэмээх бүтээлд “Есөн мянган жилийн тэртээ Геракловын бөөгнөрөлийн нэг талд дээр дурьдсан Ливи, Азитай тэнцэх хэмжээтэй хожим нь газар хөдлөлтийн уршгаар сөнөж өнөөг хүртэл хөлөг онгоц явах боломжгүй болсон. Атлантида арлын хаадын хүмүүс нөгөө талд манай улс /өнөөгийн Афин/-ын хооронд их дайн болсон байна” гэсэн байна. Бүр эрт дээр үеэс Атлантида байсан эсэх талаар хүмүүс маргаантай явж ирсэн. Атлантида оршин тогтнож байсан гэж Бага Плиний, Сицилийн Диодор нар үзэж байхад Аристотель газар зүйч Страбон нар үгүйсгэдэг байна. Энэ тухай маргаан өнөөг хүртэл үргэлжилсээр Атлантидын асуудлаар гарсан нийтлэлийн тоо таван мянгаас давж, Атлантидын оршиж байсан байрлалын таамаглал арав гарчээ. Уг асуудлаар судлаач нэр зүүсэн ашиг хонжоо хайгчид олширч жинхэнэ шинжлэх ухаанч судалгаа шинжилгээ алдагдахад хүрснийг эрдэмтэн А. Горесловский тэмдэглэж энэ нь эртний соёл иргэншлийн тухай нэн сонирхолтой судалгааны ажилд уршиг тарьж мэдэхийг сануулсан байна. “Атлантидыг судлагч мэргэжилтнүүд “Атлантуудын үүсэл нь хосгүй мэргэн, гайхамшигтай мэдрэмж бүхии сансрын гийчид байсныг дэлхийн бүх ард түмэнд сонордуулжээ. Платон Атлантидыг бүхэл бүтэн тив бус арал байсныг тэмдэглэсэн. Атлантидын соёл иргэншил сүүлийн зууны үеийнх бөгөөд эртний Египет, Хеттууд, Микен, Инда, Месопотамынхтай төстэй ажээ. Атлантууд хаан, удгантай, дайн хийдэг, жадаар зэвсэглэдэг, хэлний бурхан шүтдэг, суваг байгуулан тариа тарьж, далайн хөлөг бүтээж, зэс, хар тугалга, хүрэл, алт, мөнгө, металл боловсруулдаг байж. Харин төмөр боловсруулдаг тухай Платон дурсаагүй өнгөрсөн байна. Атлантид манай эриний өмнөх 9000 онд оршин тогтнож “Египетчүүд уг үйл явдлын тухай бичиж үлдээсэн”, “Грекчүүд гавьяа байгуулсан” гэх таамаглал эргэлзээтэй нь мэдээж. Доод Египед соёлын мөр гарсан үе бол манай эриний өмнөх 5000 орчим жилийн өмнө, Грекэд грек хэлээр яригч хүмүүс манай эриний өмнөх 2000 жилийн тэртээ бий болсон гэж үздэг билээ. Иймд Атлантууд манай эриний өмнө 9600 онд тэр үед байхгүй байсан Грекүүдтэй байлдсан байж таарахгүй учир Атлантидын оршин тогтнож байсан хугацааг Платоны өгүүлсэнтэй харьцуулахад тэр хугацаа манай эриний өмнөх 2000 жилээс цааш байх боломжгүй юм. Платон өгүүлсэнчлэн Атлантид аварга том бөөгнөрөл буюу Гибралтарын хоолойны чанад дахь Атлантын далайн дунд хавьд байхаар байна. Азор, Канар, Багамын арлууд живсэн эх газрын үлдэгдэл гэж үздэг. 1898 онд Европ Америкийг телеграп холбоогоор холбох шугам тавьж байх үед Азорын арлаас хойш 560 мильд францын хөлөг онгоц далайн ёроолоос том чулуу гаргасан нь судалгааны дүнгээр галт уулын шилэн төрлийн хайлмагийн тасархай байжээ. Уг нь ийм хайлмаг хуурай газар агаарын даралт дор бүрэлдэх учиртай. Тэр хайлмагийг радио устөрөгчийн аргаар судалж үзэхэд манай эриний 13 мянга орчим жилийн өмнөх домогт галт уулын дэлбэрэлтийнх болох нь тогтоогджээ. 1979 онд Зөвлөлтийн эрдэм шинжилгээ судалгааны “Москвагийн Их Сургууль” хэмээх усан онгоц Ампер гэдэг усан доорх уулын хэд хэдэн гэрэл зургийг авсан байна. Тэдгээр зурагт ямар нэг хиймэл байгууламжийн үлдэгдэл байгаа мэт байсан боловч түүний нууцыг тайлаагүй харин ч зурагт гарсан зүйл далайн ёроолын гүдгэр товгор гадаргуу байсан байж болох гэжээ. Америкийг нээсний дараа энэ эх газар бол нөгөөх Атлантид байна гэж Фрежис Бекон таамаглал дэвшүүлсэн. 1922 онд X. Шультен Испанийн нутаг дахь Гвадалквивир голын сав газар орших эртний далайчдын Тартесс хот бөгөөд тэр хот манай эриний өмнөх 500 жилийн тэртээ далайд живсэн ба чухам тэр бол Атлантид гэжээ. 1930 онд А.Геррман Атлантид бол өнөө үеийн Тунисын нутагт байсан ба одоогийн Сахарын цөл болсон гэсэн таамаглал дэвшүүлсэн. Францын эрдэмтэн Ф.Гидон Атлантидын домгийг Францын баруун хойш эрэг далайд живсэн үйл явдалтай холбон үзсэн байна. Энэ таамаглалыг 1997 онд Оросын газар зүйн нийгэмлэгийн гишүүн, эрдэмтэн В.Кудрявцев хөгжүүлж Франц, өмнөд Английн хоорондын хойт Тэнгисийн Кельтийн хүзүүвчийг Атлантид холбон үзсэн байна. Энэ хүзүүвч их гүнзгий бус эрэг хавь нь далайд живсэн эх газрын шинжтэй, төвд нь усан доорх ёроол Литтл Сол хэмээх байршил нь Атлантидын нийслэл хот толгод дээр далай тэнгисээр хүрээлэгдсэн байжээ хэмээн таамаглажээ. Кудрявцевын таамаглалаар Атлантид арал байгаагүй, Европ тивийн хэсэг байсан аж. Эртний Египетийн хэлэнд “газар”, ” арал” гэж ялгах хэллэг байгаагүй юм байна Мөсөн эрин дуусч далайн түвшин дээшлэхэд тэр үеийн өндөр соёл иргэншилтэй Атлантид байрлаж байсан Европийн баруун хэсэг усанд автсан байна. Далайн түвшин дээшилснээр Атлантид сөнөсөн тухайд байнгын маргаантай явж ирсэн. Далайн түвшин хэд хэдэн мянган жилийн туршид янз бүрийн хурдтай дээшилсэн. Далайн түвшин дээшилж живсэн гэдэг таамаглал нь Платоны “Атлантид нэг аймшигт өдөр, нэг аймшигт шөнө сөнөсөн” гэсэнтэй зөрчилдөж байдаг байна. Платон цааш өгүүлэхдээ “Дараа нь аймшигт газар хөдлөлт болж дайн байлдаан газар шороотой холилдон замхарч нэг өдөр, нэг шөнө Атлантид далайд живэн алга болсон” гэсэн байна. Гэхдээ тэр сүйрэл ганц өдөр, шөнө болоод өнгөрөөгүй бололтой. 1988 онд Америкийн эрдэмтэн X. Хайнрихын мөсөн эриний сүүлийн үед одоогийн Канадын нутгаас аварга мөсөн уул хойт Атлант хамгийн багаар бодоход зургаан удаа шилжсэн байна. Ийнхүү олон сая куб метр мөс далайн түвшинг дээшлүүлсэн нь мэдээж. Германы эрдэмтэн Юрген Шпанут 1953 онд Атлантид Балтын тэнгист Гельголанд арлын ойролцоо байсан, 8 метрийн гүнд усан доор байрлах Штейнгрунд өндөрлөгт сөнөсөн байгууламжийн үлдэгдэл байсан гэжээ. Америкийн эрдэмтэн Рэнд Флем Ат Атлантид бол Антарктид гэсэн таамаглал дэвшүүлж Плантоны өгүүлсэн “Атлантидаас бусад аралд очиход хялбар, тэнгис далай эмжигдсэн эх газар харагдана, харин нөгөө талд Гибралтарын нарийн хоолой байна” гэснийг иш татсан байна. Флем Ат Атлантид Антарктикт байсан гэж таамаглаад тэндхийн байрлалын хоорондоо ижил төстэй болохыг харьцуулан өгүүлжээ. Гэхдээ эртний Египетийн газрын зурагт Атлантидыг Атлантын далайд байгаагаар зурсныг Флем Ат алдаа гэсэн боловч Платон тэр байрлалд итгэдэг байжээ. Эртнээс нааш Антарктид 50 сая жилийн тэртээгээс мөсөөр хучигдмал гэж үзсэн. 1990 онд геологчид Антарктидын мөсөн дороос 2 3 сая жилийн настай мод илрүүлжээ. 1513 онд зохиогдсон алдарт Пири Рейсийн газрын зурагт Антарктикийг мөсгүйгээр дүрсэлсэн байдаг. 1531 онд хийгдсэн Оронтия Финнея гийн газрын зурагт Антарктикийг уултай, гол устайгаар харуулсан. Иймд хүн төрөлхтний дурсамжид Антарктик мөсгүй байснаар төсөөлөгдөн үлдсэн ба харин Атлантид Антарктикт тохиолдсон аугаа их сүйрэл болж газрын туйлын бүс шилжин өөрчлөгдсөн байж болох талтай гэж үздэг байна. өнөө үед арай илүү үндэслэлтэй таамаглал бол Атлантид Эгийн тэнгис дэх Санторин арал байж болох ба эндээс түүх, археолог, геофизикийн олдвор ихээр илэрсэн байдаг. 1780 онд Италийн эрдэмтэн Бортолли Атлантид газрын дундад тэнгисийн зүүн хэсэгт байсан гэдэг. 19 р зууны эцсээр Францын эрдэмтдийн малталтын дүнд Санторин арал анхаарал их татсан. Санторин арлын төв хэсэг олон жилийн өмнө усанд живсэн ба үлдэгдэл нь өнөөгийн Тира, Тирасия, Аспрониси хэмээх гурван арал байдаг. Археологийн олдвороос үзвэл энд нэлээд соёл иргэншилтэй байсан нь харагддаг. Санторин арал дээр амьдрагсад хэмжих, тооцох аргатай, шохой олборлож барилга байгууламж барьсан, хананд дүрс сийлсэн ул мөр байдаг. Хөдөө аж ахуй хөгжсөн, нэхмэл, ваарын урлаг байсан байна. Санторин Критоминойн соёл иргэншлийн төв байсан бололтой. Манай эриний өмнөх 1500 аад жилийн тэртээ соёл иргэншил цэцэглэж Критийн амьдрагчид металл боловсруулан арилжиж байсан байна. Крит бол Европийн хамгийн анхны металл боловсруулах төв байсан гэж үздэг. Критийн газар эзэмшилт Атлантидын газар эзэмшлийн талаар Платоны бичсэн хоёр нийтлэл байдаг. Нийгэм, соёлын амьдралын хувьд ч ижил төстэй зүйл олон байдаг байна. Крито Минойн улсын нийслэл Кносс буюу Гомерын алдаршуулснаар “Аугаа их хот” байжээ. Критийн флот ноёрхож, өргөн худалдаа, арилжаа, олон удаагийн аян дайн Крит улсыг хүчирхэгжүүлж байжээ. Манай эриний өмнөх 1580 1500 оны үед Афины хаан Критийн хаан Миност ялагдаж Афинчууд төлбөр төлөх болсон байна. Харин төдөлгүй Критийн соёл иргэншил гэнэт үгүй болжээ. 1972 онд эрдэмтэн Л.Фигуй Платановын Атлантид Эгийн тэнгисийн сав газар байсан ба геологийн сүйрлээр живсэн ба тэр арал нь Санторин байж болох ба түүний нэг хэсэг нь далайд живж нөгөө хэсэг нь галт уулын зузаан хайлмагаар хучигдсан байна. 1909 оны 1 р сарын 19 нд Лондонгийн “Таймс” сонинд нийтлэл гаргаж Атлантидын тухай Платановын өгүүлэмж нь Крито Минойн соёл иргэншлийн мөхлийн т ухай уран зохиол философийн тууж юм гэжээ. Цаашдын малтлага, судалгааны ажил манай эриний өмнөх 1520 онд Санторинд галт уулын дэлбэрэлт болж арлын төв хэсэг усанд живж, дэлбэрэлт бүх газрын дундад тэнгист аймшигт сүйрэл авчирсан байна. Хамгийн их сүйрэл Минойн улсад тохиолдож хөдөө аж ахуй, газар галт уулын үнс нурманд хутгалдаж, аварга их давалгаа хот суурингуудыг далайд живүүлжээ. Солоны Египетийн удгантай ярилцсан Атлантид 9000 жилийн тэртээ мөхсөн тухайд хэрхэх вэ? Хэрэв их сүйрэл манай эриний өмнөх 1500 жилийн тэртээ болсон бол Атлантидын мөхөл 9000 бус 900 жилийн өмнө болсон байж таарах. Ийм алдаа нь судлаачдын үзэж байгаагаар Египет, Грект хэрэглэгдэж байсан цаг тоо тодорхойлох системийн ялгаатай холбоотой аж. Ингээд нөгөө Атлантидын нууц тайлагдсан уу гэвэл хэн ч хариулж чадахгүй. Гэхдээ ” Крито Минойн” таамаглал Платоны өгүүлснийг бүхэлд нь тайлсан боловч асуулт үлдсэн хэвээр, тэдгээрийн хамт таавар, таамаглал хамтдаа байсаар…
      0 0 98
    21. Алмас хүн хоёр нүүр тулж уулзсан эд мөрийн баримт тун цөөхөн боловч чухам ямаршуу амьтан байдаг талаар маш тодорхой тайлбарлаж бичсэн байх нь олонтаа. Хамгийн сүүлийн баримт нь Алтайн хязгаарын “Постскриптун” сонинд нийтлэгдсэн баримтат өгүүлэл юм. Түүнд өгүүлснээр алмасын эрэлд насныхаа 30 жилийг зориулсан геологийн ухааны доктор Аркадий Михалович Никифоров Монголын говьд алмастай улаан нүүрээрээ тулсан байна. “1971 он юмдаг Зөвлөлтийн нефтийн хайгуулчид Дундговь аймагт ажиллаж байсан юм. Геологичдын багийг би ахалж явсан. Нэг шөнө майхны гадаа жигтэйхэн шуугиан гарлаа. Тэр хачин шуугианд майхны багана ганхаж байв. Би тэр дүрсгүй этгээдүүдийг цээрлүүлэхээр майхны үүд рүү ухасхийлээ. Үүдээр гартал тэр этгээдтэй яг нүүр тулах нь тэр. Гэтэл тэр нь хүн огт биш юу ч юм бүү мэд зүүдэнд ч ормооргүй хачин амьтны нүүр байв. Хамгийн хачирхалтай нь түүний нүүр биш харин аймшгийн муухай үнэр байлаа. Хүнтэй төстэй бүх бие нь хар хүрэн, үсээр бүрхэгдсэн, надаас 10 20 см ээр ендөр амьтан байсан. Хүзүү гэх юм байхгүй, маш урт гартай, нэлээд бехийсен харагдсан. Бид хоёр хэн хэн нь балмагдаж хөдөлж ч чадахгүй өед өөдөөсөө ширтэлцэж байснаа гэнэт хоёулаа муухай хашгираад хоёр тийшээ ухасхийсэн. Хашгирах дуунаар хүмүүс босон ирцгээхэд би буугаа авч тэр хачин амьтны араас буудах гэтэл хамт байсан монголчууд “Энэ бол зээр шиг гэмгүй амьтан, буудах хэрзггүй” хэмээн хориглосон юм. Монгол ажилчин дараа нь алмас гэж ямар амьтан байдаг талаар ярьж өгсөн. Хэрвээ нүдээр үзээгүйсэн бол би тэдний ярианд итгэхгүй байсан. Дараа нь би алмасны эрэлд нэг бус удаа явж мэргэжил нэгт нөхдийнхөе элэг доог болж явахдаа алмас байдаг, би нүүрээрээ тулж муухай үнэрийг нь мэдэрсэн гэж өөртөе давтан хэлж тайвширдаг байлаа” гэж Никифоров доктор бичжээ. Орчин уеийн хүмүүсийн сэтгэлгээний хүрээнд алмас багтахгүй байгаа болохоор л тийм амьтан байдаг гэдэгт итгэхгүй байгаа юм гэж эрдэмтэд тэмдэглэсэн байна. Японы уулчин Макото Небука 12 жил эрэл хийсний эцэст алмасын нууцыг нээсэн тухайгаа саяхан зарлажээ. Цаст Гималайд байдаг хүн дүрст аварга том сармагчин бол цасны хүн буюу алмас мөн. Түүнийг Гималайн хүрэн баавгай гэсэн ч болно гэж Небука үзэж байгаа аж. Тэрээр алмасын тухай номоо нэн даруйхан хэвлүүлэхээр шийдсэнээ Токиод хэвлэлийн бага хурал хийж зарласан байна. “Ямар ч байлаа гэсэн домогт тэр амьтны сургийг эцэслэн эрлийг мухарлалаа. Би алмасыг нээсэндээ баяртай байна” гэж тэр АРЯ агентлагийн сурвалжлагчтай ярилцахдаа хэлжээ. Небука олон сонирхолтой зураг авснаа номондоо оруулах ажээ. Алмас буюу цасны хүнийг түвдүүд ер бусын мх хүчтэй, гайхамшигтай нууцлаг амьтан хэмээн үздэг ба йети гэж нэрлэдэг гэнэ. Япон уулчинд газарчилж явсан нэг төвд хүн тэрхүү йетийн толгойг хадгалжээ. Өнгерсөн онд Пан Войцех гэгч польш эр эхнэртэйгээ ОХУ ын Эрхүү мужийн Усть Коксинск орчимд байгалийн сайханд амарч байжээ. Нэг үдэш тэдний майхны гадаа хөлийн чимээ гарч хуурай мөчир тас нясхийн хугарах сонсогдов. Майхны эзэд баавгай ирлээ гэж бодоод эхнэр нь айж, ан амьтны зураг авах хоббитой нөхөр нь зургийн аппаратаа цэнэглээд гүйн гартал мөнөөх амьтан үзэгдэж харагдахын завдалгүй хурднаар зугатан ой руу оржээ. Пан Войцех тохиромжтой газарт отож байтал харуй бүрий болох үеэр хөлийн чимээ гарч түргэн ойртов гэнэ. Амьсгал даран хүлээж байтал хөлийн чимээ гэнэт нам жим болжээ. Хориод минут хүлэзгээд гарч ирэхгүй болохоор нь буцахаар бостол яг урдаас нь сэгсгэр үстэй аймшигт том хүн босоод ирж. Войцех сандарсандаа аппаратныхаа товчлуурыг дарчихаад зргэн зугатаж нөгөөдөх нь ч ойн гүн рүү алга болжээ. Дараа нь зургаа угаатал туршлагатай зурагчинд урд нь огг тохиолдож байгаагүй явдал болж негеө амьтны зургийн тал нь гэрэл цохьчихсон байжээ. Гэвч хоёр хөл дээрээ зогссон хүнтэй тестэй нүүртэй амьтан болох нь илэрхий байлаа. Нэрт аялагч Николай Пржевальский Монгол нутагт нэг жигтэйхэн амьтан үзсэн тухай тэмдэглэлийг дээр нэр дурдсан Никифоров гзнамсаргүй олж үзсэн байна. Пржевальский тэр амьтны талаар нэлээд мэдээлэл цуглуулсан боловч аяллын тайландаа дурдсангүй. Харин XIV зууны үед хүмүүний амьдралаас тасарч даяанчилсан буддын шашинтнуудын удам байх гэж таамаглаж байгаагаа тэмдэглэжээ. Америкийн зарим хэвлэлд бичсэнээр сүүлийн үед Арканзас, Огайо муж улсад асар том хүний нүцгэн хөлийн мөр нэг бус удаа олдсон байна. Нэрт криминалист Чипкат тэдгээр мөрийг шинжлээд хүн дүрст асар том амьтны мөр байна гэхдээ сармагчингийнх биш гэж дүгнэжээ. Хөлийн хуруунууд нь хүнийхээс хоёр дахин өргөн, улны хээ нь хүнийхтэй адилхан байсан гэнэ. Өнгөрсөн 8 р сарын 15 нд Дэрри Тауншип тосгоны оршин суугч эмэгтэй ногооны талбайдаа үдийн хоолонд хэрэглэх навч түүж байгаад хоёр метр гаруй өндөр сахлаг үстэй хүн шиг амьтан гартаа мод тулан зогсож байгааг харжээ. 20 иод метрийн цаана байсан тэр хачин амьтнаас айсан эмзгтэй байшиндаа гүйн ороход хүү нь буу аваад гарч ирсэн боловч нөгөө амьтан алга болсон байжээ. Пакистаны нэг тосгонд алмас орж ирсэн тухай орон нутгийн сонинд мэдээлсэн байна. 20 настай Махмуд Ражу “128 см орчим өндөр, етгөн хар үсээр бүрхмзл аварга хүн алимны модон дотроос гарч ирээд над руу архирсан” гэж ярьсныг ч мөн дурдсан байна. Энэ бүгдэзс дүгнэхэд алмас хүнд ойртож байгаа нь тодорхой болоод байгаа бус уу
       
      0 0 56
    22. Дэлхий даяар сураггүй алга болсон хүмүүсийн тоо сүүлийн жилүүдэд эрс өсч байна. Англи, Франц, Итали зэрэг улс оронд сураггүй болсон хүмүүсийн тоо жилд 5000 20000 хүрч буй баримт бий. Зөвхөн хуучин ЗХУ ын нутаг дэвсгэрт гэхэд л жилд 85000 хүн алга болсон тухай хэвлэлээр мэдээлж байсан. Эдгээрийн дөнгөж 60000 хүрэхгүй тохиолдлын учир шалтгаан нь тайлагдаж байв. Тиймээс энэ нь нэг талаар аль ч улс оронд эрүүгийн нөхцөл байдал хүндэрсэн, нөгөөтээгүүр, хүний биеийн эд эрхтний наймаа цэцэглэн хөгжиж буйтай холбоотой биз ээ.
      Гэвч энд гурав дахь шалтгаан бас байж болохыг эрдэмтэд үгүйсгэхгүй байна. Чухамхүү тэр хүмүүс харь гаригийнхнийоролцоотойгоор, эсвэл үнэхээр “газрын гаваар ороод” алга болсон эсэхийг тааварлахад бэрх. Ямартай ч, хүний ой тойнд багтахааргүй байдлаар, гэнэт сураггүй болсон дараах тохиолдлуудад анхаарлаа хандуулъя,
      Москва хотод оршин суугч нэгэн эр дээр зочид иржээ. Яриа хөөрөө сунжирч, тэдний татах тамхи ч дууссан байна. Ингээд гэрийн эзэн зочдоос уучлал хүсээд гадуур хувцсаа авч, гэрийн шаахайтай чигтээ зэргэлдээ орцонд байх хүнсний мухлаг руу явсан аж. Гэтэл тэрээр хүнсний мухлагт орж ирсэнгүй, гэртээ ч эргэж очсонгүй. Түүгээр ч үл барам, түүний алга болсон ул мөрийг хайгаад олдоогүй гэнэ.
      Мөн 1973 онд Ленинград хотын гурван оюутан Крым орохоор болжээ. Галт тэргэнд өөрсөдтэй нь нэг зүг явж буй хоёр бүсгүйтэй танилцсан байна. Тэгээд Симферополь хотод галт тэрэгнээс буугаад хамт хөдлөхийн тулд троллейбусны буудал дээр уулзалдахаар болзжээ. Гэвч хоёр бусгүй залуусыг цөхөртлөө хүлээсэн боловч тэд ирээгүй аж. Ингээд хэсэг хугацааны дараа, Ленинградад эргэж ирсэн хойноо нэгэн дээд сургуулийн гурван залуу Крым орохоор яваад, сураггүй болсон тухай олж сонссон байна. Залуусын төрх байдал тохирч байсан тул хоёр бүсгүй цагдаагийн байгууллагад ханджээ. Золгүй залуус ч сураггүй бологсдын тоог нэмэгдүүлээд л асуудал замхарсан гэнэ. Учир нь, тэднийг хэрхэн алга болсон баримт сэлт даанч хомсхон байж.
      АНУ д өнгөрсөн зууны үед болсон нэгэн хэрэг явдал алдартШерлок Холмсыг уран зохиолд “амьдруулж” өгсөн зохиолч Конан Дойлынанхаарлыг маш ихээр татжээ. Нэгэн гэр бүлийнхэн зугаалахаар гэрээсээ гарахад өрхийн тэргүүн нарны хаалтаа мартсанаа санаад түүнийгээ авахаар эргээд гэр лүүгээ орсон аж. Гэвч үүнээс хойш түүнийг хэн ч олж харсангүй.
      1936 онд хэсэг геологичид Красноярск хотоос холгүйхэн, Елизаветино тосгонд буудаллажээ. Тэд судалгааны ажлаа хийхээр нэг зүгт одож, хэд хоногийн дараа эргээд ирэхэд буудалласан тосгонд нь амьд хүний бараа харагдсангүй. Хүмүүсийн орон гэр нь тэр чигтээ үлдэж, эд зүйл нь ч хэвээр байсан гэнэ. Тэрхүү геологичдын нэг болох, өдгөө профессор болсон Барсуков насанд хүрсэн дөрвөн хүн, гурван хүүхдийн хамт амьдардаг нэгэн танил айлынхаа хаалгыг цохиж нүдээд амжилт ололгүй, цонхоор хартал хаалга нь дотроосоо түгжээтэй байсан гэнэ. Зүгээр ч үгүй, эд хогшлоо хаалганыхаа наана овоолсон нь ямар нэг хамгаалалт босгосон гэмээр байсан аж. Ингээд тухайн үеийн чекистүүд энэ хэрэг явдлыг мөрдөөд ч амжилт олоогүй юм.
      1987 онд Томск хотоос гарсан хачин жигтэй, учир битүүлэг газар болох “чөтгөрийн үүрийг” олох зорилготой бие даасан шинжилгээний багийн тухай хэвлэлээр мэдээлж байв. Тэд тавуулаа явсан бөгөөд нэг нь бүсгүй хүн. Бүгд галт зэвсэгтэй, аян замд явж дадсан хүмүүс билээ. Гэвч тэд галт тэрэг түр зуур саатсанаас болж замын өртөөнд буугаад тэр чигтээ сураггүй болсон юм.
      Мөн 1947 онд АНУ ын Хадан уулсын хавьд 32 зорчигч бүхий “С 46:’ онгоц осолдсон билээ. Аврах багийнхан хэргийн газар харьцангуй богино хугацаанд ирсэн боловч зорчигч хүмүүс, нисэгчдээс амьд хүн байтугай, цогцсыг нь ч олж хараагүй байна. Ийнхүү аврагчид хүчин мөхөстсөн бөгөөд хүмүүс агаарт байх үедээ алга болсон байх гэсэн таамаг нэгэн аврагчийн толгойд төрсөн гэдэг.
      Харин саяхны нэгэн тохиолдол байна. Бразилын бизнесмен эрийн “Сессна” онгоц олон хүний нүдэн дээр тэнгисийн эргээс зуугаадхан метрийн зайд унасан аж. Аврагчид онгоц руу шумбаж, кабины хаалгыг арай ядан онгойлготол дотор нь хэн ч байгаагүй гэнэ. Цагдаагийн газраас бизнесмен эрийг агаарт байхдаа эхлээд эхнэрээ “чулуудаад”, дараа нь өөрөө онгоцноос үсэрсэн хэмээх дүгнэлтийг гаргасан байна. Гэтэл онгоцны хаалга дотроосоо түгжээтэй байсныг олон аврагч нотолжээ. Дээрх зүйлүүдээс харахад, хүмүүсийн ор сураггүй алга болсон гэх бодит гэрчүүдтэй тохиолдлууд ихэнхдээ агшин зуурт, ямар нэг дуу, чимээгүй нөхцөлд болж өнгөрдөг ажээ. Гэтэл байгаль дээр ийм хачин жигтэй зүйл үнэхээр байж болох уу гэдэг асуулт өнөө хэр хариу нэхсээр байна.
      0 0 50
    23. Судлаач Эжен Ости /1874 1938/
      Түүний “Хүмүүсийн ер бусын боломж” гэсэн номноос хэсэгчлэн авч хүргэе. Хатагтай Леваиден гэнэт алга болчихов. 1930 оны зун Пьер Леваиден гэртээ ирээд тавилга, мөнгө, алт эрдэнэс бүх зүйл нь байрандаа байсан ч харин эхнэр Констанция нь байхгүй байгааг мэджээ. Удалгүй тэр ширээний шургуулганаас “Хамгаас хайрт нөхертөө” гэсэн бичиг бүхий нэлээд хэдэн зураг оллоо. Эхнэрийг нь хэн ч хулгайлсангүй, амь насыг нь хенөөсөнгүй.
      Түүнтэй хамт 15 жил амьдарсан эхнэр нь газрын гаваар орсон мэт алга болчихож. Тэд анх танилцаж байхдаа хэдийгээр бичиг баримтан дээрээ 32 настай гэж байсан ч наснаасаа илүү овортой болохыг Пьер анзаарсан байна. Учрыг нь асуухад эхнэр нь тоглоом болгон өнгөрөөжээ. 10 жил өнгөрөхөд тэдний нас чацуу болж ирсэн бөгеөд харин Констанция яг л хэвээрээ байв.
      1930 оны намар Парист австрийн далдыг харагч Руди хүрэлцэн ирсэн бөгөөд тэрээр ямар ч хүний зургийг нь хараад амьд үхсэнийг нь хэлж чаддаг байв. Констанциягийн үлдээсэн зургууд дотор түүний ээж, эмээ нарынх нь бололтой зураг байлаа. Зураг бүхэн дээр өв дамжин үлдсэн бололтой эрдэнийн чулуутай бегжтодхон гарсан байв. Гэхдээ тэдний зүс царай хоорондоо бараг л адилхан байлаа. Харин Рудигийн хувьд зурагнуудыг хараад яах учраа олохгүй байгаа нь илт мэдэгдэж байв. Тэрээр зураг бүхэн дээр гарын алгаа тавьж, тэдний байрлалыг өөрчлөн үзэж байсан ч яах учраа мэдэхгүй байлаа. Урьд нь тзрээр ийм хүнд даалгавартай учирч байсангүй. Эцсийн эцэст тэрээр энэ зурагнууд дээрх хүмүүс үхээгүй байна, мөн амьд ч биш байна гэсэн хачирхалтай хариулт өглөө. Ер нь тэрээр фото зураг төдийгүй зурсан зургийг ч хараад алдаж байсан удаагүй аж.
      Анна Ахматова “Хүмүүс үхэхэд тэдний зураг нь өөрчлөгддөг. нүд нь өөрөөр харж, уруул нь өөрөөр инээмсэглэдэг. Би энэ бүхнийг нэгэн яруу найрагчийн оршуулга дээр анзаарсан юм. Тэр цагаас хойш цаг үргэлжид шалгаж үзэхэд миний таавар ерөөсөө алдаагүй юм” гэж бичиж байв. Зурагнууд дээр байгааг хүмүүс Констанция өөрөө юмуу, алъ эсвэл ээж, эмзз нар нь бкш ч юм билуү гэдгийг Руди еөреө ч мэдэхгүй байлаа. Тэрээр ганцхан зүйл хэлж чадсан нь Констанциягийн зүрагнаас гарч байгаа энерги нь түүнийг хүн биш өөр төрлийн зүйл болохыг л илэрхийлж байна гэсэн.П үүнии хз]юн^лрикок стщ’,ил’з.ч‘л зураг бүхэн дээр байгаачлан нэгэн зэрэг өөр орчинд байж чаддаг. Энэ эмэгтэй цаг үргэлж ямарваа нэг улс оронд очиж, хүмүүстэй уулзан тэгээд л алга болдог байх нь. Энэ учрыг тайлж чадсангүй.
      1935 онд Эжен Португалиас захиа авахад Леваиден Рудитэй уулзсаныхаа дараа олон орноор явсан бөгөөд нэгэн удаа үзэсгэлэн үзэж байтал “Тодорхойлох аргагүй настай эмэгтэй” гэсэн зураг байхыг харвал өерийнх нь эхнзрийн зураг байжээ. Гэтэл энэ зурагны дор байх бичгийг үзтэл зургийг 1410 онд зурсан гэсэн байлаа. Ямар ч байсан үеийн үед амьд байдаг эмэгтэй байдаг бололтой.
      0 0 74
    24. Роземари Бровн хэмээх хатагтай ярихдаа, Франц Листийн сүнс 1964 онд түүнтэй уулзаж, түүнийг долоон настай байхад нь амласан ёсоороо ирлээ хэмээжээ. Листийн сүнс бас Шопен, Шуманн, Бетховен, Бах, Моцарт, Брахмс нарын болон бусад олон сүнсийг дагуулан хамт авчирсан байна. Тэр бүх сүнсүүд өөрсдийнхөө нас барснаасаа хойш зохиосон хөгжмүүдээ түүнийг бичиж авахыг хүссэн ажээ. Алдарт хєгжимчин Еихуди Менухины дүү Концертпианист хатагтай Хепцибах Менухин хэлэхдээ, “Тэр эмэгтэйн бичсэн хөгжмийн зохиолууд нь бүгд дээрх түүний ярьсан хөгжмийн зохиолчдын бичсэн зохиолууд гарцаагүй мөн байсан.” хэмээсэн байна. Энэ хатагтайн хэлсэн нотолгоо нь бусад олон хөгжмийн мэргэжилтнүүдийн саналтай яв цав нийлж байгаа ажээ.

      Роземари Бровн

      Хөгжмийн зохиолч
      Ричард Роднеи Беннет

      Хөгжмийн зохиолч Ричард Роднеи Беннет хэлэхдээ, “Хүмүүс янз бүрийн зүйлийг дуурайн хийж болох боловч гагцхүү хөгжмийн зохиолчдын бүтээлийг түүний нэрээр зохиох нь боломжгүй зуйл юм.” гэжээ. Харин хатагтай Бровн нь хөгжмийн талаар бараг мэдлэггүй хүн байлаа.
      Гэвч хатагтай Бровнийн эцэг эх нь болон түүний өвөг дээдэс нь бүгд далдыг хардаг, сүнстэй холбоо тогтоож чаддаг хүмүүс байсан байна. Иймээс тэрээр хүүхэд наснаасаа иймэрхүү зүйлд дасал болсон бөгөөд, түүнийг долоон настай байхад нь хөгжмийн зохиолч Листийн сүнс ирж уулзахад тэрээр хэзээний нөгөө ертөнцийнхөнтэй холбоо тогтоож сурсан байсан ажээ.
      Түүний бичсэн тэрхүү дэлхийн бүхий л нэр цуутай хөгжмийн зохиолчдын нас барснаасаа хойш зохиосон бутээлүүдийг нь манай өнөөгийн бүх нэртэй хөгжмийн мэргэжилтнүүд болон сэтгэл зүй судлалын мэргэжилтнүүд үзэж шалгаад тэрхүү бүтээлүүд нь бүгд ямар нэгэн хуурамч зүйлүүд биш байна хэмээн үзсэн байна.

      Роземари Бровн
       

       

      0 0 34
    25. Мэрилин Монро
      Австралийн найруулагч Филипп Мора саяхан , олны хүртээл болсон Холбооны Мөрдөх Товчооны нууц баримтууд дээр үндэслэн “Домогт жүжигчин Мэрилин Монро амиа хорлоогүй харин хуйвалдааны золиос болсон” гэж мэдэгдлээ. Манай гаригийн хамгийн алдартай, шаргал үст бүсгүйн нууцлаг үхэл одоо ч хүмүүсийн сэтгэлийг догдлуулсаар байна. Хоёр жилийн өмнө Монро амиа хорлоогүй, тэр бол аллага байсан гэдэг таамаглал гарч ирсэн ч нотолгоо байгаагүй. “Харин одоо бүх зүйл баримтуудаар нотлогдсон” гэж Австралийн найруулагч Филипп Мора мэдэгдэв. Тэр ХМТ ны нууц зэрэглэлээс хасагдсан бичиг баримтуудыг маш хянуур, нарийвчлан судлаад ийм дүгнэлт хийжээ. Мэрилиний үхэл анх харахад амиа хорлосон мэт боловч үнэндээ аймшигт хуйвалдааны үр дүн гэнэ. ХМТ ны маш нууц баримтуудаас үзэхэд жүжигчин бүсгүйн хамгийн ойр дотнын хүмүүс, эмч нь, бүр АНУ ын ерөнхий прокурор Роберт Кеннеди хүртэл гар бие оролцсон байх магадлалтай аж. Тэд Мэрилинийг маш зальтай аргаар хороож, түүний итгэлийг эвджээ. Монрогийн сайн найз гэгддэг Питер Лоуфорд хуйвалдааныг зохион байгуулсан бол сэтгэл зүйч нь Лоуфордтой тохиролцож, тайвшруулах эмийн оронд авсанд оруулах нойрны эм их тунгаар өгсөн аж. Мэрилин 1949 оноос Голливудын жүжигчин, англи гаралтай Лоуфордтой харьцаатай байсан.

      Мэрилин Монро
      Хуйвалдагчдын дунд Роберт Кеннеди өөрөө ч байсан байх магадлалтай. Ямар ч гэсэн тэр юу болж байгааг нарийн сайн мэдэж байсныг нууц баримтууд гэрчилж байна. 1962 оны 8 р сарын 5 нд Мэрилин Монрог орон дотроо шалдан, амьгүй хэвтэж байгааг олсноос хойш мөрдөн байцаах ажиллагаа явагдсан. Задлангаар тэр нойрны эм хэт их тунгаар ууж, амиа алдсан нь тогтоогдов. Ах дүү Кеннеди буюу Ерөнхийлөгч, ерөнхий прокурор нарт түүний үхэл нэн ашигтай байсан. Тэд домогт дуучин Фрэнк Синатратай хамтран мафитай “ажил хэргийн” харилцаатай талаар мэдээллийг Монро санамсаргүй мэдсэн учир аюултай болж ирсэн бололтой. Питер Лоуфорд хэдийгээр Монрогийн найз ч Синатратай бүр ч дотно байв. Тэд мөнгө болон өөр олон нууц сэжмээр холбоотой улс. Харин өнгөрсөн жил 82 насандаа өөд болсон Кеннедийн эгч Патриция англи жүжигчний эхнэр. Тэгэхээр Мэрилин өөрөө ч мэдэлгүй хорт могойг энгэртээ ээжээ. Архивын нууц гэгдэж байсан баримтанд “Питер Лоуфорд (цааш нь хэдэн үгийг хяналтынхан дарж арилгажээ) өмнө нь Мэрилин бусдын анхаарлыг татахын тулд хуурамчаар амиа хорлох оролдлого хийж болох талаар найзууддаа ярьсныг олж мэдсэн” гэж бичжээ. Тэгэхээр жүжигчин эр хуйвалдаанд оролцогчдын хамт Монрог ятгаж, нойрны эм уусны дараа амийг нь аварна гэж ятгасан бололтой. Ингээд эмч маш хачин жор бичиж өгсөн.

      Мэрилин Монро
      Тэр секонал хэмээх тайвшруулах үйлчилгээтэй нойрны эмээс 60 ширхэгийг курс болгож уу гэжээ. Эмч байнга түүнтэй уулздаг байж ийм их тунгаар эм өгсөн нь сэжигтэй. Монро тэдэнд итгэж, амиа хорлож жүжиглэтэл харин хуйвалдагчид тусламж үзүүлсэнгүй. Ингээдтэрнасбаржээ. Мөн Монрогийн гэрийн үйлчлэгч эмэгтэй түүнийг наркозонд мансуурсны дараа орны хажуугийн жижиг ширээн дээр дусаадаг эмтэй шил тавьсан нь нотлогджээ. ХМТ ны баримтуудад алуурчид яагаад жүжигчин бүсгүйг хороох болсон шалтгааныг хачин зүйл илрэв. Жишээлбэл дурлалын гурвалжин. Роберт Кеннеди анх Монротой амрагийн холбоо тогтоохдоо удахгүй эхнэрээ хаяна гэж амласан байна. Гэхдээ тэр удалгүй үгнээсээ буцсан. Дураараа ааштай Монро өөрсдийн харилцааны нууц, түүний дотор сексийн харьцаагаа олонд зарлана гэж сүрдүүлсэн аж. Нэр төрөө аврахын тулд АНУ ын ерөнхий прокурор шийдмэг алхам хийсэн байх магадлалтай. Роберт Кеннеди тэр өдөр Лоуфорд руу утастаж юм асуусан. Харин Лоуфорд шууд Монрогийн гэрийн утас руу залгаж үзээд, дараа нь “Утсыг хэн ч авахгүй байна” гэж хариу мэдээлсэн байна. Филипп Мора “Энэ бүхэн нэг бол Кеннедийнхнийг үзэн ядагчдын явуулга эсвэл бид түүхэн үнэнээс ганцхан алхмын зайд байна” гэж ярьж байна. “Роберт Ф.Кеннеди” гэсэн хаягтай тайлан 1964 оны 10 р сарын 19 нд ХМТ нд ирсэн бөгөөд түүнийг шууд “маш нууц” ангилалд оруулсан ажээ.

      Мэрилин Монро
      0 0 58
×