Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн том 10 аллага

    10. Гранада хомроголон устгалт

    5a642363e5d28_Giotto_Lower_Church_Assisi_The_Massacre_of_the_Innocents_01.jpg.9533005267734a812422b7a44b3b8344.jpg

    Гранадын хомроголон алах ажиллагаа лалын шашинтан бөөн хүмүүс Гранадгийн Рояал паласт нэвтрэн орж, Гранадагийн Барбер хааны элч байсан еврейн удирдагч Жосеф Ибн Нагрелаг хөнөөх үед болжээ. Энэ хүмүүс ордонд орж түүнийг цовдолсон ба Гранадад амьдарч байсан 1500 гаруй еврей гэр бүлийг хүйс тэмтэрсэн байна.

    9. Батак хомроголон устгалт

    p01h3dt1.jpg.678fa9c2e7fb6ecf3efff684d69ae594.jpg

    Энэ бол 1876 онд болсон Германы Оттоманы цэргүүд Болгарын Батакт үйлдсэн ажиллагаа юм. Эх сурвалжийн мэдээлснээр уг аллагад 3000 гаруй хүн өртсөн. Энэ явдал ихэнх нь туркчүүд байсан Баши Базок ын цэргүүд Ахмет Аготой энхийн хэлэлцээр хийсний дараахан болсон бөгөөд Батакын эргэн тойронд байсан бүхий л энгийн иргэд золиослогджээ.

    8. Сабра, Шатилагийн аллага

    sabrashatilamassacre.jpg.228cf9bbbc829dc218a3122f6e37d5f9.jpg

    1982 онд Христч Леваний хүчээр удирдуулсан Катаеб нам Палестин болон Леванийн лалын шашинт иргэдийг хомроголон устгасан юм. Энэ явдал фалангистын толгойлогч, Ерөнхийлөгч Бачир Гемаелын амийг хөнөөсний дараахан болжээ. Эх сурвалжаас үзвэл 3500 гаруй хүн уг аллагад өртсөн. Энэ аллагыг Израйлын батлан хамгаалах хүчний тусламжтайгаар эдгээр христүүд Сабра болон Шатила кампд нэвтрэн орж ямар ч сэжиг аваагүй байсан хүмүүс дээр үйлдсэн хэмээн яригддаг.

    7. Элфинстоны Армийн хомроголон устгах ажиллагаа

    post-1801-0-51414200-1396473526.jpg.99ee8d543b4e1c2014fe50ee7e27a9ea.jpg

    1842 онд Англи болон Энэтхэгийн цэргийн хамтарсан хүчийг Афганы цэрэг ялах үед Элфинстоны Армийн хомроголон устгах ажиллагаа бараг л дайн шиг байв. Афганы цэргийнхний уур хилэн, өс хонзонгийн улмаас Английн цэрэг 3 жилийн өмнө Кабулыг эзэлж авсан байжээ. Гэсэн хэдий ч Англичууд Кабулыг орхин явах үед Афганы Дост Мухаммед Ханы хүү Акбар Ханаар тэргүүлүүлсэн Афганы цэрэг гэнэтийн стратеги дайралтаар Британийн цэргүүдийг довтолжээ. Афганчууд 4500 гаруй Англи, Энэтхэгийн цэрэг эрсийг хядсан байна.

    6. Цессалоникийн хомроголон устгалт

    1200px-Anthonis_van_Dyck_005.jpg.1d4d446982fd611336e2c4167dd16ad9.jpg

    Ромын захирагч Теодосусын шийдвэрээр Цессалоникийн хомроголон устгах ажиллагаа 390 онд болжээ. Эх сурвалжаас авч үзвэл 390 оны 4 дүгээр сард Ромын цэргийн командлагч шариатуудыг баривчилсныхаа дараахан босогчдын хохирогч болсон нь Ромын захирагчийг хилэгнүүлж дэг журам зөрчсөн бүгдийг алах шийдвэр гаргажээ. Гэсэн ч захирагч сүүлд нь аль хэдийн 7000 хүний амийг авч одсон аллагыг зогсоосон юм.

    5. Катин хомроголон устгалт

    katyn-forest-massacre-poland-1943.jpg.957f360190da5fa880233d5da72bde99.jpg

    Энэ аллага мөн Катин ойн аллага нэрээр алдартай бөгөөд ЗХУ ын НКВД аас Польшийн мянга мянган дайны хоригдлууд, цэргийн офицер, сэхээтнүүд, цагдаа нарыг хороожээ. Хохирогчдыг Орос дахь Катин ууланд аваачсан ба дайны хоригдлуудыг нэн даруй цаазлахыг Сталин тушаасан байна. Катины аллагад 21 мянган хүн өртсөн гэсэн тооцоо бий.

    4. НКВД шоронгийн хоригдлуудын хомроголон алалт

    edbfea3876562b7de335ba9eb1a228ae.jpg.bacebcaa6ced5d7a5da47af2087d1ba2.jpg

    Энэ цуврал олныг хамарсан аллага “хоригдлуудын хомроголон устгалт” гэсэн нэрээр алдартай ба Польш болон Балтийн тэнгисийн бусад орнууд болох Румын, Украинд үйлдэгджээ. Ойролцоогоор 22,000 хоригдол газар бүрт болсон уг аллагад өртсөн гэсэн тоо бий. Гэсэн ч бүх НКВД ийн хоригдлууд алагдаагүй бөгөөд зарим нь шоронгоос зугтсан байдаг.

    3. Хутагт Бартоломевын өдрийн хомроголон устгалт

    Francois_Dubois_001.jpg.1b76e7bc557cda99f48765747ca723d4.jpg

    Massacre de la Saint Barthelemy гэдэг нэрээрээ алдартай энэ үйл явдал 1572 онд Парист болжээ. Алан хядах ажиллагаа Huguenots ийн цэргийн болон улс төрийн тэргүүн Адмирал Гаспард Де Колиниг алах оролдлогоос хоёр өдрийн дараа болсон юм. Дараахан нь аллагын групп Ромын католикуудтай нийлэн Парис даяар хүмүүсийг алсан ба энэ нь хотын захын хэсэг, хөдөө нутгийг ч хамарсан байна. Энд 30,000 гаруй хүн алагдсан гэсэн тооцоо бий.

    2. Баби Яр хомроголон устгах ажиллагаа

    Ukraine-Babi-Yar_Horo-1.jpg.3b5edf663ffc81ced1778cdac58000e8.jpg

    Германы цэргийн захирагч, хошууч генерал Фредрих Эберхардт, Өмнөд армийн Цагдаагийн командлагч Фредрик Жекелн, Коммандер Отто Раш нарын тушаалаар явуулсан нэг л ажиллагаагаар 1941 онд 33000 гаруй еврей иргэд алагджээ. Энэ ажиллагаа SS, SD болон SiPo ийн хамтарсан хүчээр явагдсан билээ. Баби Яр бол Украины нийслэл Киев хотын ердөө гаднахан талд байдаг жалга юм. Дараа нь нацистууд нуугдаж байсан еврей нарыг хайхаар Киевийг булаан эзэлсэн байна. Баби Ярын хомроголон устгах ажиллагаа нэг удаа болсон дэлхийн хамгийн том хэмжээний аллага юм.

    1. Нанкиний аллага

    war-nanking-massacre-skeletons.jpg.58089add68cb3ad4e34bd38aa17069d4.jpg

    БНХАУ ын хуучин нийслэл байсан Нанкинд мянга мянган энгийн иргэдийг зэрлэгээр алж, хүчирхийлсэн Нанкиний хомроголон устгалт “Нанкиний хүчирхийлэл” нэрээрээ алдартай. Японы Империал Арми хотод орж ирэн Хятад иргэдийг алж эхэлснээр 6 н долоо хоног үргэлжилсэн энэ аллага эхэлсэн юм. Энэ ажиллагааг хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн долоон дор олноор нь устгасан ажиллагаанд тооцдог ба 6 н долоо хоногийн хугацаанд 80,000 хүн тамлагдан, хүчирхийлүүлж, алагдсан юм.

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×