Jump to content
  • БҮРТГҮҮЛЭХ
Сайтын шинэчлэлт:
  • Сайтын багана зүүн талд гаргалаа. Мөн Форум нүүр хуудас шиг хар скинтэй боллоо.
  • Notification ирэхэд хонх нь хөдөлдөг боллоо. - 3/14/2019
  • Icon нэмлээ. Сайтын дээд хэсэгт байрлах одон дээр дарж Icon-оо сонгоорой. Форумд таны бичсэн постны аватарын доор гарах болно. 2/12
  • Verified нэмлээ. Гишүүд өөрсдийн зургаараа бүртгэлээ баталгаажуулан цэнхэр тэмдэглэгээтэй болж болно. 2/17
  • Гишүүдийн профайл дээр бичсэн мэдээнүүд болон бусад холбоосын зургууд гардаг боллоо.
  • Хэрэглэгчийн хэсэгт нууц үг болон гарын үсэг солих хэсэг орууллаа. Илүү амар боллоо.
  • Сайтын хайлт хэсэг дээр түлхүүр үгээ бичихэд шууд хайлтын илэрц таны түлхүүр үгэнд таарсан мэдээнүүдийг харуулдаг боллоо.
  • Гишүүд сошиал хаягаараа нэвтэрдэг боллоо. Удахгүй Google нэмэгдэх болно. Одоогоор үүн дээр бид ажиллаж байна.
  • Ev4xk
    Ev4xk dsff

    Хүн төрлөхтний түүхэн дэх 10 аймшигт цаазын ял

    Гэмт хэрэгтнүүдийн ба төрийн эсэргүү нарын ял цааз нь тэднийг дарах болон устгахад хэрэглэгдэх хамгийн хялбар арга юм. Доор бичигдэх 10 арга нь заавал шүүхийн эцсийн шийдвэрээр гарсан байх болно. Хүний амийг хороох, төрийн нууц задлах буюу тагнуул, онц аюултай ноцтой хэрэг үйлдэх, эх орноосоо урвах болон бэлгийн харьцаатай холбоотой хэргүүд болох хүчиндэлт, гэр бүлийн гадуур завхайрах, бэлгийн гаж харьцаа, хамаатан садантайгаа цус холилдох гм хэрэг хийсэн хүмүүсийг энэ цааз руу авчирдаг байна.

    10. Гарроте

    DLF5-sQWkAAJD21.jpg.9efd7a17e453558c0cb8ab77a7db6d98.jpg

    Гарроте

    Гарроте нь хүн алах энгийн аргуудын нэг. Гэвч олон улс оронд энэ аргыг ашиглахыг хориглосон. Гарроте гэдэг нь хүнийг үхтэл хүзүүг нь боох юм. Мөн хүзүүг нь хугартал боож болно. Испанид анх 1978 онд хэрэглэгдэж байсан ялын дээд хэмжээтэй хэрэгтэнг сандал дээр суулгаад төмөр утсаар хоолойг нь боодог. Энэнд хэрэгтэн маш зовж үхэх болно. Зурганд харуулсан нь Каталан гарроте арга юм. Энэ аргыг хамгийн сүүлд Андорра улсад 1990 онд гүйцэтгэдэг байсан.

    9. Скафизм

    scaphism.jpg.3b5c4a5d795d84fbd664fb06fe2dbb7c.jpg

    Скафизм

    Энэ арга нь хүнийг шийтгэн тамлан алах эртний арга юм. Хэрэгтнийг нүцгэлээд хорхойнуудыг татах сүү болон зөгийн балыг маш өтгөнөөр зулайгаас хөлний эрхий хуруу хүртэл түрхдэг. Тэднийг халуун наранд суулгах ба энэ нь хорхойг улам ч илүү татдаг байна. Хорхой хэрэгтний махыг гартал иднэ харин энэ нь хэдэн өдрөөр үлгэлжилдэг байна. Хэрэгтэн өвчнөө дийлэхгүй өлсөж цангаж үхэх болно.


    8. Арьс хуулах

    svezhevanie.jpg.0e0e6b4774889281a42b9838e561d345.jpg

    Арьс хуулах

    Нэрнээсээ ойлгомжтой энэхүү ял нь дээр үеийн Мин гүрэнт улсаас гаралтай. Энэ аргат хүний арьсыг амьдаар нь бага багаар нь хуулан авдаг. Амьтны арьсыг хуулж байгаатай яг адилаар хийдэг байсан. Арьсыг бага багаар хуулахдаа хувинд хийж өөрт нь харуулдаг байжээ.


    7. Лингчи
     

    Lingchi_(cropped).jpg.c8faf567d7fa1098d803ce086404f701.jpg

    Лингчи

    Лингчи гэдэг нь удаан зүсэлт гэсэн утгатай. Лингчиг эх орноосоо урвах эсвэл эцэг эхийнхээ аль нэгийг хөнөөхөд хэргэлдэг байсан цаазын ял юм. Лингчи нь мөн амь зуух бүрт нь 1000 зүсэлт гэж ойлгож болно. Гэхдээ зүгээр зүсэх биш бүр огтлон авах юм. Эртний Хятад МЭӨ 900 оноос 1905 он хүртэл хэрэглэжээ.


    6. Хугалах дугуй

    Breaking-Wheel.jpg.6736908a548722157499cec2c5737732.jpg


    Хугалах дугуй буюу Екатеринагийн дугуй нь дундад зуунд эх орноосоо урвахад хэрэглэддэг байсан тамлах зэвсэг юм. Эргэх дугуйн дээр тамлах энэ аргыг Франц, Герман, Дань, Швед, Румин, Орос, АНУ г.м улсуудад өргөнөөр хэргэлдэг байсан байна. Бутлах дугуй гэдэг нэртэй боловч дугуй нь ашиглах гол хэрэгсэл нь биш юм. Дугуйн дээр хэрэгтнийг хэвтүүлээд дээрээс нь маш том алхаар гэдэсрүү нь цохин алдаг байжээ.


    5. Зэсэн бух

    brazen-bull.jpg.4ca0ab47f508c0aedb7827a14b92581e.jpg

    Зэсэн бух буюу Сициллийн бух нь эртний грекүүдийн тамлах арга юм. Энэ ялыг мөн эх орноосоо урвах, онц аюултай хэмт хэрэг хийхэд гүйцэтгэдэг байжээ. Хэрэгтнийг зэсэн буханд хийгээд доороос нь гал асааж тамлан ална.


    4. Гэдэс дотрыг гаргах

    dhk1zbi9idaw977imlza.jpg.c173149119aed808ddc15a5f8dbd8550.jpg

    Гэдэс дотрыг гаргах нэртэй энэ цааз ял нь япончуудаас гаралтай. Эхлээд гэдсийг нь зүсээд нэг нэгээр нь дотор эрхтнүүдийг удаанаар гаргаж зовоодог. Хэрвээ энэ явцад амьд байх юм бол улам бүр зовоож уушиг, зүрхээр нь оролдож байгаад хамгийн сүүлд гаргадаг.


    3. Буцалгах
     

    boiled-alive-734x468.jpg.dc280f2e198049b95dde422a1c7eb788.jpg


    Хэрэгтэнг том зэс аяганд буцалгадаг. Энэ арга нь Оросод болон европид 3000 жилийн өмнө үүссэн. Хэрэгтэнг зүгээр нэг усанд буцалгахгүй харин тос, хүчилтэй усанд хийдэг байжээ. Учир нь эдгээр нь удаан буцлах ба хамгийн их өвдгөдөг юм. Хэрэгтэнг хайлж дуустал нь буцалгадаг байсан юм.


    2.  Гадсан дээр суулгах

    impaled.jpg.9d0626dc96413d2d10115d2e49423555.jpg

    Хамгийн их өвтгөдөг, сонирхолтой ял цааз байж болох юм. Хэрэгтний биеийг маш удаанаар цоолон зовоох арга юм. Жаданд анус эсвэл амаар нь хүнийг хийнэ. Гэхдээ бүтнээр нь биш. Маш удаанаар гулсаж орох тул хамгийн их өвддөг нь байж болох юм.


    1. Зурангаа 4 хэсэгт хуваах

    Drawn_quartered2.jpg.8c4cfae425ec7fd1ddb487e2d4be8727.jpg

    Энэ цааз нь дундад зууны Англид хамгийн онц ноцтой аюултай хэргийг хийсэн хэрэгтэнд гүйцэтгэдэг байжээ. Цаазыг улс орон даяар үзэж болдог байсан. Энэ цаазыг зөвхөн эрчүүдэд хийдэг байсан, харин эмэгтэйчүүдийг гадсан дээр суух ялыг оноодог байсан юм. Хэрэгтэнг 4 мөчнөөс нь татах ба толгой нь тасартал зовоодог байжээ. Толгой нь тасарсны дараа 4 мөчийг салгадаг байжээ.

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...