Jump to content
  • БҮРТГҮҮЛЭХ
Сайтын шинэчлэлт:
  • Сайтын багана зүүн талд гаргалаа. Мөн Форум нүүр хуудас шиг хар скинтэй боллоо.
  • Notification ирэхэд хонх нь хөдөлдөг боллоо. - 3/14/2019
  • Icon нэмлээ. Сайтын дээд хэсэгт байрлах одон дээр дарж Icon-оо сонгоорой. Форумд таны бичсэн постны аватарын доор гарах болно. 2/12
  • Verified нэмлээ. Гишүүд өөрсдийн зургаараа бүртгэлээ баталгаажуулан цэнхэр тэмдэглэгээтэй болж болно. 2/17
  • Гишүүдийн профайл дээр бичсэн мэдээнүүд болон бусад холбоосын зургууд гардаг боллоо.
  • Хэрэглэгчийн хэсэгт нууц үг болон гарын үсэг солих хэсэг орууллаа. Илүү амар боллоо.
  • Сайтын хайлт хэсэг дээр түлхүүр үгээ бичихэд шууд хайлтын илэрц таны түлхүүр үгэнд таарсан мэдээнүүдийг харуулдаг боллоо.
  • Гишүүд сошиал хаягаараа нэвтэрдэг боллоо. Удахгүй Google нэмэгдэх болно. Одоогоор үүн дээр бид ажиллаж байна.
  • Ev4xk
    Ev4xk dsff

    Учир нь олддоггүй хамгийн сонирхолтой 10 гаж үзэгдэл

    Ямар ч шинжлэх ухааны эцсийн зорилго нь хүрээлэн байгаа орчин тойрон, байгалийн зүй тогтолыг логик үндэстэйгээр тайлбарлахад оршдог. Орчин үеийн шинжлэх ухаан хэдийгээр дэлхий, гараг ертөнц дээрх бүхий л үйл явдлын учир шалтгаан, түүний уялдаа холбоог тайлбарлаж байгаа боловч шинжлэх ухааны тайлбарлаж чаддаггүй зарим зүйлс байсаар байдаг. Эдгээрээс та бүхэндээ шинжлэх ухааны тайлбарлаж чадахгүй байгаа сонирхолтой гэсэн 10 феномен буюу гаж үзэгдлийг толилуулж байна.

    10. Сэтгэл санаа болоод биеийн харилцаа

    thumb-1920-555590.jpg.7918fb57a50aa6298648db9ed391750f.jpg

    Анагаах ухаан хүний уураг тархи хүний биеийн бусад эд эрхтэнтэй хэрхэн харьцаж ажиллаж байдгийг 100% биш ч гэсэн нилээдгүй хувийг нь тайлбарлаж, тайлж байгаа. Гэхдээ нэг зүйлийн учрыг ерөөсөө олохгүй байгаа гэнэ энэ нь сэтгэл санааны эмчилгээ бөгөөд хүн хэдийгээр тухайн өвчинд нь ямар ч нөлөөгүй эмийг уугаад энэ эм миний өвчинг анагаана гэдэгт итгэсэн үед тэрхүү өвчин нь үнэхээр алга болдог эсвэл сайжирдаг байна. Манай монголчууд сэжигээр өвдөж сүжгээр эдгэнэ гэдэг дээ яг ийм зйүлийг л анагаах ухаан тайлбарлаж чаддаггүй байна.

    9. Далдыг харах

    maxresdefault.jpg.2a90aad56c4b1dd1576aa8c4f0119d6b.jpg

    Та бүхэн Зөн билгийн тулаан хэмээх Оросын телевизийн нэвтрүүлгийг үзэж байсан байх, уг нэвтрүүлэг дээр хэрвээ үнэн байдаг бол тэдгээр хүмүүс яаж далдыг хараад байна гэсэн бодол танд төрж байсан байх, үүнийг ШУ ны үүднээс үгүйсгэж эсвэл байдаг гэдгийг баталж чаддаггүй.

    8. Үхлийн дараах амьдрал

    deathlight.jpg.ef22ef564b7fb02726b8f3efea53092d.jpg

    Гэнэтийн осол, аваар гэх мэт зүйлд өртөөд түр зуур үхээд сэрсэн хүмүүс байдаг бөгөөд тэд үүнийхээ дараа нэг л зүйлийг ярьдаг энэ нь гэрэлт цагаан хоолой гарч ирэх, эсвэл тас харанхуй ангал руу унах. Шашинд үүнийг там, диваажингаар тайлбарладаг бөгөөд хэрвээ там, диваажин үнэхээр байдаг болов уу гэсэн асуулт урган гарна. Мэдээж ШУ үүнийг бас л тайлбарлаж чадаагүй.

    7. UFO буюу нисдэг таваг

    ufo-wallpapers-30867-832011.jpg

    Нисдэг тавагны талаар хүмүүс олон зүйл ярьдаг, төр ч бүү хэл түүнд сууж өөр гариг, ертөнц рүү очоод ирсэн гэсэн хүмүүс ч байдаг, харамсалтай нь ихэнх нь сүүлдээ худлаа ярьсан болж таардаг бөгөөд ШУ ны үүднээс баталсан нотолгоо баримт байдаггүй. Гэхдээ аливаа нэгэн зүйл оргүй хоосон байхад байнга яригдсаар байдаггүй, асуудлын гол нь тэр зүйл нь нисдэг таваг байсан уу эсвэл өөр зүйл үү

    6. Deja vu

    deja-vu-man-in-the-mirror.jpg.11c279e93929e47f6dbd9811ca02b220.jpg

    Deja vu гэдэг нь франц үг бөгөөд утгачилбал “урьд харагдсан зүйл дахин үзэгдэх” гэсэн утгатай бөгөөд та бүхэн бараг л гадарлаж байгаа байх, жишээлбэл та урьд нь хэзээ ч очиж байгаагүй нутаг, оронд очсон гэж бодъё гэтэл танд энэ газар нэг л танил, бүүр урьд нь энд байж байсан юм шиг санагддаг. Deja vu гийн үзэгдэл хүн болгонд тохиолддог бөгөөд тэр үед нь бид үүнийг зүгээр л тоолгүй өнгөрүүлдэг байна.

    5. Сүнс болоод хий үзэгдэл

    wallpaper-2427141.jpg.ca61e17627f6dd1be4d4784a2932bce5.jpg

    Сүнс болоод хий үзэгдлийн талаарх баримт, нотолгоо хүн төрөлхтний бүх үеийн түүхэнд байдаг, үүний талаар эртний грекээс авахуулаад манай элэнц хуланц хүртэл өөрсдийн таарч учирч байсан тохиолдлуудаа дамжуулж бидэнд үлдээсэн билээ. Гэхдээ яг одоогийн байдлаар ШУ ны ямар ч салбар Сүнс болоод хий үзэгдэлтэй холбоо тогтоож баталсан зүйл байхгүй л байна.

    4 . Нууцлаг алга болох үзэгдэл

    paranormal_activity_isbmvc_custom_background_re881b7d9531742a9a97e9e12df29df11.jpg.0ad1c3c45207e65c17c65ce0637842d5.jpg

    Хүмүүс олон янзын байдлаар алга болдог, тэдний ихэнх нь хэн нэгний гарт өртөөд газар доор орох эсвэл оргон зайлах, золгүй байдлаар нуур, цөөрөм зэрэгт живэх гэх мэтээр алга болдог боловч нь ул мөр ямагт олддог байна. Харин огтоос ул мөр нь олдоогүй тохиолдолууд одоо болтол байсаар байгаа бөгөөд жишээ нь “Ариун Мария” гийн бүх багийн гишүүдээс эхлээд Жимми Хоффа болон Натали Холовей гэх мэт, эдгээр хүмүүс нь зүгээр л ямар ч ул мөргүй алга болсон юм

    3. 6 дахь мэдэрхүй

    DQmdoNXjFYrr8vuAGXiHKVZqGAUKZv76KeprZtDjr6ka3vw.jpg.b50732b1fee5f71567864008b861b6b3.jpg

    6 дахь мэдэрхүй хүн болгонд танил сонсогдож байгаа байх, ямар нэгэн тулгамдсан үед сонголт хийх болоход ихэнх хүмүүс 6 дахь мэдэрхүйгээ дагадаг бөгөөд энэ нь ч зөв болдог. 6 дахь мэдрэхүй гэж ер нь юу юм бэ, үүнийг тайлбарлаж, логик үндэстэй нотолсон баталгаа бас л одоо хүртэл байхгүй байсаар.

    2 . Цасан хүн

    bigfoot.png.c0176328b5236653b5c15b8e9abad391.png

    Цасан хүний талаарх мэдээллийг та мэдээж сонссон л байх. Алмас гэж нэрлэгддэг түүнийг хүмүүс харсан гэх боловч шинжлэх ухааны үүднээс нь судлах гэсэн судалгааны баг ч ямар нэгэн тайлбар хийж чадаагүй нууцлагдмал хэвээрээ л байгаа. 

    1.Таос ийн дуу

    5a62aa78e4dd6_maxresdefault(1).thumb.jpg.0a24132f1df46626e54255d4ed8ffb3c.jpg

    Нью Мексико муж улсын Таос гэдэг жижигхэн хотын иргэд сүүлийн хэдэн жилийн турш цөлөөс гарж буй богино давтамжтай дууг сонссоор ирсэн гэнэ. Тэд хаанаас гарч байгааг олохоор бүүр ШУ ны хүрээлэнгүүдээс олон арван мэргэжилтэн, судлаачдыг урьж ажлуулсан боловч тэд юу ч хэлж чадаагүй бөгөөд одоо хүртэл сонсогдсоор байгаа гэнэ.

    Deja-vu-brain.jpg.0d3056d893e002079481c5f9e79903bb.jpg

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...