Jump to content
  • БҮРТГҮҮЛЭХ
Сайтын шинэчлэлт:
  • Сайтын багана зүүн талд гаргалаа. Мөн Форум нүүр хуудас шиг хар скинтэй боллоо.
  • Notification ирэхэд хонх нь хөдөлдөг боллоо. - 3/14/2019
  • Icon нэмлээ. Сайтын дээд хэсэгт байрлах одон дээр дарж Icon-оо сонгоорой. Форумд таны бичсэн постны аватарын доор гарах болно. 2/12
  • Verified нэмлээ. Гишүүд өөрсдийн зургаараа бүртгэлээ баталгаажуулан цэнхэр тэмдэглэгээтэй болж болно. 2/17
  • Гишүүдийн профайл дээр бичсэн мэдээнүүд болон бусад холбоосын зургууд гардаг боллоо.
  • Хэрэглэгчийн хэсэгт нууц үг болон гарын үсэг солих хэсэг орууллаа. Илүү амар боллоо.
  • Сайтын хайлт хэсэг дээр түлхүүр үгээ бичихэд шууд хайлтын илэрц таны түлхүүр үгэнд таарсан мэдээнүүдийг харуулдаг боллоо.
  • Гишүүд сошиал хаягаараа нэвтэрдэг боллоо. Удахгүй Google нэмэгдэх болно. Одоогоор үүн дээр бид ажиллаж байна.
  • Ev4xk
    Ev4xk dsff

    Ирээдүйд байхгүй болох 10 ажил мэргэжил

    Оксфордын их сургуулийн саяхны нэгэн судалгаагаар 2033 он гэхэд өнөөгийн ажил мэргэжлүүдийн 47% хүртэл хувийг автоматжуулалт эзлэх болно гэдгийг харуулжээ. Хэрвээ та ирэх 25 жилийн хугацаанд автомат машин, роботуудаар халагдах ажилд өнөөдөр хамаг цаг заваа зарцуулж байгаа эсэхээ мэдэхийг хүсвэл дараах жагсаалтыг анхааран уншаарай. Техник технологийн өндөр хөгжил гэдэг нэг талаараа дэвшил боловч нөгөө талаараа бидний амьдралд сөргөөр нөлөөлж байгаагийн нэгэн жишээ энэ бизээ.

    1. Мэдээлэл оруулагч ажилтан: 

    Энэ ажил бол программаар хялбархан халагдах ажил юм. Хурдацтай хөгжиж байгаа технологи энэ ажлыг удаан хийх боломжийг хүн төрөлхтөнд олгохгүй.

    2. Бичээч: 

    Дуу хоолой танигч программ нь энэ ажлын байрыг үгүй болгоно.

    3. Телемаркетер: 

    Худалдан авагчдад бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгогч худалдагчийн үүргийг ямар ч завсарлагагүйгээр 7 хоногийн 24 цагийн турш ажиллах робоколлууд гүйцэтгэнэ.

    4. Банкны теллер: 

    Гүйлгээний 85% нь АТМ дээр хийгдэх болсон нь банкны теллерийн хийх ажлыг улам бүр багасгаж байна. Citibank видеонд суурилсан теллер болон АТМ д суурилсан зээлийн өргөдлийг туршиж байна. Ирэх 10 жилийн хугацаанд үгүй болох 10 ажил мэргэжил 4

    5. Аялал: 

    жуулчлалын агент Expedia, Orbitz зэрэг сайтууд аялж жуулчлахыг хүссэн хүмүүст аялалын агент шаардлагагүйгээр бүхнийг шийдвэрлэж байна. Аялагчид эдгээр сайтуудаас бүхнийг үнэ төлбөргүйгээр авах боломжтой.

    6. Шуудан зөөгч: 

    Дрон зөөврийн систем хөгжиж байгаа нь ирээдүйд шуудангийн үйлчилгээ байхгүй болоход хүргэж байна. Ирэх 10 жилийн хугацаанд үгүй болох 10 ажил мэргэжил 6 7. Телефон оператор Автомат хариулагчид операторуудын үүргийг гүйцэтгэнэ.

    8. Сонины сурвалжлагч: 

    Интернэтийн улмаас сонин уншдаг хүмүүс улам бүр цөөрсөөр байна. Google News гэх мэт үйлчилгээнүүд өдөр бүр шинэ мэдээллүүдийг тасралтгүй хүргэдэг болжээ.

    9. Ресепшн: 

    Телефон операторуудын адил энэ ажлын местийг ч виртуал ресепшнүүд эзэлж байна. Хүний харилцааны дутагдалд таагүй хандаж байгаа хэрэглэгчид байгаа учраас л энэ ажлын байр программаар бүрэн солигдохгүй байгаа юм.

    10. Касс: 

    Кассын үүргийг гүйцэтгэдэг автомат машинууд аль хэдийнээ гараад ирчихсэн. Гэхдээ хэрэглэгчдээс ирж байгаа гомдлын улмаас компаниуд бүрэн автомат машинуудыг ашиглаж эхлэх тал дээр болгоомжтой хандаж байна.

     

    • Таалагдлаа 1
    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...