Jump to content
  • БҮРТГҮҮЛЭХ
Сайтын шинэчлэлт:
  • Сайтын багана зүүн талд гаргалаа. Мөн Форум нүүр хуудас шиг хар скинтэй боллоо.
  • Notification ирэхэд хонх нь хөдөлдөг боллоо. - 3/14/2019
  • Icon нэмлээ. Сайтын дээд хэсэгт байрлах одон дээр дарж Icon-оо сонгоорой. Форумд таны бичсэн постны аватарын доор гарах болно. 2/12
  • Verified нэмлээ. Гишүүд өөрсдийн зургаараа бүртгэлээ баталгаажуулан цэнхэр тэмдэглэгээтэй болж болно. 2/17
  • Гишүүдийн профайл дээр бичсэн мэдээнүүд болон бусад холбоосын зургууд гардаг боллоо.
  • Хэрэглэгчийн хэсэгт нууц үг болон гарын үсэг солих хэсэг орууллаа. Илүү амар боллоо.
  • Сайтын хайлт хэсэг дээр түлхүүр үгээ бичихэд шууд хайлтын илэрц таны түлхүүр үгэнд таарсан мэдээнүүдийг харуулдаг боллоо.
  • Гишүүд сошиал хаягаараа нэвтэрдэг боллоо. Удахгүй Google нэмэгдэх болно. Одоогоор үүн дээр бид ажиллаж байна.
  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Шинжлэх ухааны доргиосон нээлтүүд

    Sign in to follow this  

    Сүүлийн арван жилд шинжлэх ухааны ертөнцөд асар том нээлт, ололтууд шинээр төрөн гарсан нь ирээдүй болоод хүн төрөлхтний хувь заяаг шийдэхэд чухал ач холбогдол өгсөн билээ. Тухайлбал сүүлийн арван жилд Марс гаригаас ус, Эрида гаригийн нээлт болон амьтан хуулбарлах гээд олон нээлтийг нэрлзж болно. Ингээд сүүлийн жилүүдэд гарсан “доргио” нээлтүүдтэй танилцъя.

    Одой гариг Эрида

    5a63c503f0e9f_1280px-Artists_impression_dwarf_planet_Eris.jpg.d9d08ead613b0453e326e5b0e684176f.jpg

    Эрдэмтэд эл гаригийг илруүлэхийн тулд багагүй хугацаа зарцуулсан. Одой гаригийн ангилалд багтаасан эл гаригийг 2005 онд анх олж тогтоосон юм. Эрида нэртэй энэхүү гариг нь дэлхийгээс 15 тэрбум км зайд оршдог. Эл гаригийг олж нээсэн анхны жил түүнийг нарны гаригийн аймгийн аравдугаар гариг хэмээн тодорхойлж байжээ. Харин Олон улсын сансар судлын төвийн мэргэжилтнүүд судалж үзээд одой гаригийн ангилалд хамрагдана гэж дүгнэсэн юм. Эрида нь ерөнхийдөө мөсөөр бүрхэгдсэн бөгөөд Плутоноос ойролцоогоор 115 км өргөн хэмжээтэй. Нарнаас 14.5 сая км зайд оршдог. 2005 онд хийсэн сансрын судалгаагаар Эридагийн сүүлийг олж илрүүлэн дагуул буюу сүүл гаригийг Дисномиа хэмээн нэрийдсэн байдаг. Эридагийн тойрон эргэх зам нь нарны аймгийн тогтолцооны гаригуудын тойргийн эргэлтээс 45 хэмийн налуутайгаар эргэдэг байна. Өөрөөр хэлбэл, нарны аймгийг 560 жилд нэг удаа тойрдог аж. Иймээс сансрын ажиглагчдад үзэгдэхгүй олон жил болжээ.

    Нарны аймгаас бусад гаригууд

    18825087c049ad49baf98bea143208b42c416e19.jpg.3f55f85b9e07faccb4b1904a3296567e.jpg

    Нарны аймгаас бусад гаригууд

    Огторгуй ертөнцөд нарны аймгаас гадна өөр гариг байдаг тухай сансрын судалгаа 1990 оноос эхлэлтэй. Тухайн үед нарны аймагт хамрагдахгүй гаригууд “нэг оронтой” тоогоор хэмжигдэж байсан бол 2000 оны уед 20 гаруй гаригийг шинээр олж тогтоожээ. Харин энэ тоо сүүлийн жилүүдэд хэдэн зуугаараа тоологдох болсноор шинэ амжилтыг тодорхойлсон юм. Манай гаригаас олон триллион км зайд орших зарим гаригийн зураг, дурслэлийг телескопийн тусламжаар хянадаг байна. Одоогоор эрдэмтдийн олж мэдсэн 400 гаад гариг нь Юпитер, Сатурн гэх мэт хийн тогтолцооноос бүрдсэн гаригууд аж. Тиймээс эрдэмтэд судалгаагаа хүн төрөлхтөн амьдарч болохуйц дэлхийтэй адил шинж чанар агуулсан гариг ертөнцийг олж тогтооход анхаарах болжээ.

    Үндсэн эсийн нээлт

    1450718619.jpg.154a6bc058cda59220097d664477af54.jpg

    Японы эрдэмтэн Шиня Яманака 2007 оны арваннэгдүгээр сард хүний үрийг ашиглалгүйгээр үндсэн эсийг зохион бүтээж шинжлэх ухааны ертөнцийг гайхшруулсан юм. Тэрбээр Киотогийн их сургуулийн шинжилгээний лабораторт хүний үрийн дээжийн тусламжгүйгээр үндсэн эд эс бүтээж чадсан. Үүнийгээ ч хулганы арьсны эд эсэнд дааврын өөрчлөлт хийж чадсанаараа баталсан билээ. Энэхүү “IР5” хэмээх зохиомол үндсэн эс нь нас бие гүйцсэн арьсны эсийн дээжээс бүтээгдэх гэнэ. Хүний биеийн 220 эсийн төрлийн аль нэгийг нь үржуулэх чадвартай “1Р5” эс нь хүний эд эсээс гаралтай учраас дархлаажилтын зүгээс ямар нэгэн сөрөг нөлөөлөлгүй аж. Нөгөөтэйгүүр “1Р5” нь хүний үр хөврөлөөс зохион бүтээгдээгүй учраас ёс суртахуун болоод шашны үзэлд харшлахгуй юм.

    Долоон сая жилийн түүхтэй гавал

    1552182.grid-6x2.jpg.5a27e8208957ca4c1b81640e8f027dc1.jpgАфрикийн Чадын цөлөөс 2001 онд олдсон 6 7 сая жилийн түүхтэй гэгдэх гавлын яс нь хүн төрөлхтний үүслийн тодотголыг орвонгоор нь эргүүлсэн юм. Тоума хэмээх гавлын ясыг эрдэмтэн хайгуулч Мишель Брюнийн удирдлага дор Пойтерс их сургуулийн судалгааны багийнхан олж нээжээ. Эрдэмтэд эл гавлын ясыг хүн төрөлхтний хамгийн анхны өвөг дээдсийнх хэмээн тодорхойлж буй. Гэвч шинжлэх ухааны салбарт олон эрдэмтэн үүнийг үгүйсгэж байсан. Нэг хэсэг эрдэмтэн эл гавлыг сармагчин хүн төрөлхтний үүсэл хөгжлийн явцад үүссэн саармаг амьтны гавал гэх бол нөгөө хэсэг нь гориллын гавал гэж үздэг. Эрдэмтэд гарал, үүслийн хувьд үл мэдэгдэгч Тоума гавлын ясны тодорхойлолтыг хүн, сармагчин хоёрын аль алинд нь хамааралтайгаар тусган үзсэн юм. Гэхдээ өнөөг хүртэл эцсийн шийдвэрийг гаргаж амжаагүй л байна. Хэрвээ үнэхээр хүний гавал болох нь тогтоогдвол анхны хүн одоогоос долоон сая жилийн тэртээ үүссэн бөгөөд хоёр хөл дээрээ явдаг байсныг гэрчлэх юм.

    “Марс” аас ус олджээ

    marswater.jpg.590c67246bb66f8759484c952e3f1dec.jpg
    Улаан гариг гэгдэх Марст ус олдсон гэх баримт шинжлэх ухааны олон шалгуураар батлагджээ. Америкийн сансар судлалын төв (NASA)-гийн “Финикс” хөлгийн аяллаар эрдэмтэд тус гаригт ус байгааг батлаад зогсохгүй усанд хүрч үзсэн байна. 2009 оны тавдугаар сард Марс уруу илгээсэн механих удирдлагатай сансрын роботын тусламжаар урьд өмнө мэдэгдээгүй талбайгаас мөн ус олжээ.

    Ген судлалын амьтны хүрээлэн

    genetics-lab-bioanalyzer.jpg.0efcae00b74534c33d63158ab0baa0ed.jpg

    Олон улсын Ген судлалын амьтны хүрээлэн төслийн үйл ажиллагаа нь амьд биетийн биеийн бүтэц эд эсийг судалж дааврын шинж чанарыг тодорхойлон түунд орох хөрөнгийн хэмжээг багасгах зорилгыг агуулдаг. Арван жилийн үр хөдөлмөр шингэж 650 сая еврогийн хөрөнгө зарцуулсан эл судалгаагаар эд эсийн үйл ажиллагааг шинжээд зогсохгуй бүх төрлийн өвчний гарал үүсэл, эдгэрэлтийг судалж эхэлсэн юм. Эрдэмтэд одоогоор “Геном 10к” хэмээх Амьтны хүрээлэнгийн арван мянган сээр нуруутны дааврыг судлаад байна.

    Амьд биетийн хуулбарлалт

    DollySideView.jpg.6100451fef781e5d6db9a2850a25f256.jpg

    Амьд биетийг хуулбарлах болсон түүх 1997 оноос эхэлсэн. Анх Долли хэмээх хонийг хуулбарласнаар энэ салбарын ирээдүйг тодорхойлжээ. Дараа нь сармагчинг хуулбарласан нь ч амжилттай болж. Энэ мэтээр олон оронд амьд биетийн хуулбарлалтын шинжлэх ухаан хөгжиж эхэлсэн. Тухайлбал, үнээ, морь, муур зэрэг амьтны төрлийг өнөө үед хуулбарлаж байна. Сонирхуулахад 2001 онд Өмнөд Азийн бухыг, 2009 онд тэмээ, америкийн сарлаг хуулбарлагджээ.

    Sign in to follow this  
    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...