Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Клоны аргаар динозавр гаргаж авч чадах уу?

    Одоогийн байдлаар динозаврыг дэлгэцээс, музейд өрөөстэй яснуудаас эсвэл Герман дахь Динозаврын парк зэрэг газруудад л ойроос харах боломжтой. “Юрийн галавын цэцэрлэг” ийн ерөнхий санаа нь хуванд хадгалагдаж үлдсэн эрт цагийн шумуулын гэдсэн доторх динозаврын цуснаас ДНК г нь гаргаж аваад түүнийгээ ашиглан амьд динозавр бүтээж байгаа тухай юм. Энэ нь өнгөц бодоход боломжийн мэт санагдах ч яг үнэндээ боломжгүй гэнэ.

    Эрдэмтдийн хувьд ашиглаж болохуйц динозаврын ДНК олно гэдэг бараг л боломжгүй үзэгдэл аж. Учир нь тухайн шумуул нь модны давирхайд наалдаж чулуужихынхаа өмнөхөн динозаврын цусыг их хэмжээгээр сорж чадсан эм шумуул байх хэрэгтэй ажээ. Нэмж хэлэхэд амьтад модны давирхайд наалдаж хув хэлбэрээр чулуужиж үлдэх нь маш ховор тохиолдол гэнэ. Гэхдээ дээрх онцгой шумуулыг оллоо гээд бүх юм бүтчихгүй аж. Учир нь хуванд чулуужиж үлдсэн ихэнх шавьж нь динозаврын цусыг агуулах боломжгүй “залуу” байдаг ажээ.

    Өөрөөр хэлбэл тэднийг чулуужихаас олон сая жилийн өмнө динозавр устаж алга болсон байдаг. Дээрээс нь ихэнх нь шавьж чулуужихаасаа өмнө хатаж үгүй болсон байдаг бөгөөд эрдэмтдэд ашиглаад ДНК гаргаад авах боломжтой хэсэг бараг үлдээгүй байдаг гэнэ. Эцэст нь хэлэхэд тухайн шавьжны дээж нь үргэлж хуурай хадгалагдсан байх хэрэгтэй бөгөөд учир нь ДНК нь усанд маш амархан задарч үгүй болдог юм.

    Гэхдээ аз тохиогоод эрдэмтэд сайтар хадгалагдаж үлдсэн гэдсэндээ дүүрэн динозаврын цустай эм шумуул олжээ гэж бодоход тэр цуснаас динозаврын ДНК г ялгаж авна гэдэг маш хэцүү. Шумуулын гэдсэн дэх цус нь шумуулын биен дотор олон жил хадгалагдсан. Гэтэл шумуул ч өөрийн гэсэн ДНК–тай шүү дээ. Тэрчлэн хуван дотор хамт хадгалагдаж үлдсэн бусад эсүүдийн ДНК ч динозаврын ДНК г маань өөрчилж болох. Тэрчлэн лабораторид судалгаа хийж байгаа эрдэмтэд ч хүртэл өөрийн гэсэн ДНК–тай. Энэ олон ДНК аар хүрээлэгдсэн орчинд динозаврынхыг ялгаж авна гэдэг нэлээн ярвигтай ажил болж таарна.

    Хуван доторх ДНК

    Хуван дотор чулуужсан амьтны үлдэгдлээс ДНК г нь ялгаж авах санаа нь зөвхөн киноны уран сэтгэмж төдийхөн биш юм. Бодит амьдрал дахь анхны амжилттай оролдлого 1992 онд Доминиканд зөгийн биенээс ДНК гаргаж авсан тохиолдол юм. Үүнийг залгуулаад олон амжилттай тохиолдлууд байдаг ч энэ нь ерөнхийдөө маргаантай сэдэв бөгөөд зарим эрдэмтэд амжилттай гаргаж авсан гэх ДНК нь худал зүйл гэхэд зарим нь ДНК г ийм аргаар гаргаж авах нь огт боломжгүй гэж үздэг. Ийм олон бэрхшээл байгаа учраас кинонд гардаг эрдэмтэд эдгээрийг тойрч гарахын тулд гаргаж авсан ДНК гаа мэлхийн ДНК–тай хольж алдагдсан хэсгүүдийг нь нөхөж байгаа тухай үзүүлдэг.

    Гэхдээ энэ нь хэдэн тэрбум хэсгээс бүтэн өөр эвлүүлдэг тоглоомыг хооронд нь тааруулж эвлүүлэхтэй адил хэцүү юм. Нэмж хэлэхэд мэлхийн ДНК г ашиглаж орлуулах нь тийм ч оновчтой арга биш. Сүүлийн үед хүлээн зөвшөөрөгдсөн онолоор бол зарим төрлийн динозаврууд мэлхий биш харин шувуу болон хувьссан байх боломжтой ажээ. Харин орчин үед хэрэглэгдэж байгаа бас бодит хамгийн дэвшилтэт арга нь цөмийн шилжүүлгийн арга юм.

    Энэ нь юу гэхээр, ямар нэг амьтны эсийн цөмийг, цөмийг нь авсан өөр эсийн дотор шилжүүлэн суулгах арга юм. Харамсалтай нь динозаврын ДНК г /азаар гаргаад авчээ гэхэд/ шилжүүлэн суулгахад тохиромжтой амьтны эс ч юм уу өндөг байхгүй юм. Тиймээс судлаачид динозаврын ДНК г амьдруулах шинэ арга бодож олохоос өөр аргагүй аж. Энэ бүхнээс дүгнээд үзэхэд “Юрийн галавын цэцэрлэг” кинонд гардаг уран зөгнөл нь ямар ч боломжгүй зүйл юм. Гэхдээ өөр ямар ч арга байхгүй гэж үү?

    iStock-488121297-1.jpg.46c93931cff35dc0ffda300afc695c61.jpg

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×