Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • ШИНЖЛЭХ УХААН


    1. Австралид Бермудын гурвалжин болон бусад хачирхалтай зүйлээр дүүрэн энэ дэлхий элдэв цэгүүд шиг ер бусын гэгддэг нэгэн уул байдаг байна. Харахад тийм ч сүртэй биш ажээ. Энэ тивийн түргэн ургадаг моднууд дунд аварга том ачааны машинаар авчраад үргэлжлүүлээд асгачихсан овоолоостой бөөн нүүрс шиг л гэмээр бөгөөд бараг гурван км хэртэй үргэлжилдэг байна. Нутгийнхан түүнийг Калкаджака /Хар уул/ гэж нэрлэдэг бөгөөд Хойт Квинслендэд орших хамгийн учир битүүлэг аймшигтай газар гэж үзэн эмээх болжээ. Геологичид энэ уулыг барагцаагаар 250 сая жилийн настай хэмээн тооцсон байна. Харин Чехийн далд ухаан судлалаар нэртэй шинжээч Иван Макерле “Энэ бол хэн нэгэн бүтээсэн ямар нэг байгууламж байсан. Одоо бид зөвхөн түүний эвдэрч нурсан хэсгийг л харж байна” гэсэн ажээ.
      Орон нутгийнхны дунд Хар уулан дотор харь гарагийнхан хаанчилж, загасан хүмүүс үйлчилдэг газар доорхи улс байдаг гэсэн домог яригддаг байна. Австралийн түүхч Ганс Лоосер бүх л амьдарлынхаа турш хар уулын тухай нутгийн хүмүүсийн хүүрнэдэг элдэв домог, нүдээр үзсэн гэх хүмүүсийг яриаг цуглуулжээ. Энэ нь ихэвчлэн уул руу ороод алга болсон хүмүүсийн тухай гэнэ. Анхны тохиолдол цагаан арьстан хүмүүс суурьшиж эхэлсний дараахан буюу 1877 онд болжээ. Шуудан хүргэгч Грейнер гэгч алга болсон тугалаа эрэн морьтой тэр уулын зүг яваад хүн нь, морь нь ч, тугал нь ч ул мөргүй алга болсон байна.
      үүнээс хэдэн жилийн дараа цөллөгөөс оргосон Жек Сахарная Нога хоёр найзын хамт мөрдөж байгаа хүмүүсээс аврагдах гэж уг ууланд нуугдсан бөгөөд түүнээс хойш тэднийг хэн ч хараагүй гэнэ. үүнээс хойш 13 жилийн дараа Куктаунскийн цагдаагийн хэсгийн ажилтан гэмт хэрэгтний мөрөөр хөөж, уулын бэл хүртэл явжээ. Түүний хойноос цагдаагийн бусад ажилтнууд очоод уулан дахь агуйн нэг руу орсон мөр байхыг олсон ч өөрснөө дотогш орж, шалгаж азаа үзэхээс айжээ. Тэрнээс хойш Райныг мөн л хэн ч хараагүй гэнэ. Хамгийн сүүлд хоёр залуу европ хүн энэ яригддаг элдэвыг тайлахаар шийдэж агуй руу очсон ч буцаж ирээгүй ажээ. Хар уул руу явсан хүмүүстэй юу тохиолдоод байгааг тайлах гэж судалж, шинжилж байгаа ч үр дүнд хүрээгүй байна. Түүнээс гадна судлаач, шинжээчид ч тийшээ явахаас эмээдэг гэнэ.

      0 0 68
    2. Дүүжин буйдан дээр суугаад хэдий хугацаагаар унтахгүй тэсвэрлэх вэ тэмцээний нэгэн оролцогч дээд амжилт тогтоожээ. Тэрбээр 18 өдөр 21 цаг 40 минут нүд анилгүй олныг гайхашруулсан ч сөрөг үр дагавар дагуулсан байна. Түүний хараа, хэл яриа, ой санамж алдагдан хий юм хардаг болжээ. Хүн амьдралынхаа гуравны нэгийг унтаж өнгөрөөдөг учраас нойргүйдэл олон таагүй үр дагаврыг дагуулдаг. Хүмүүсийн 12 хувь нь хар цагаан зүүд зүүдэлдэг бол үлдсэн хэсэг нь зүүдэндээ адал явдлаа өнгөтөөр хардаг.
      Зүүдэндээ хүмүүс ихэвчлэн өөрийгөө болон өрөөлийг сургууль, ажил дээрээ байгаагаар, мөшгөлтөөс аврагдахаар оролдож буй, өндрөөс унаж байгаагаар, хүний үхэл, шүд унах, нислэг, шалгалтад унаж осолд орж буйгаар хардаг. Дунд эргэм насныхны хувьд найман цаг унтах нь хангалттай. Харин хүүхдүүд, өсвөр насныханд өдөр бүр 10 цаг унтаж байж нойр ханадаг бол өндөр настнууд хоногийн зургаан цагийг нойрондоо зарцуулдаг байна. Манай гарагийн насанд хүрсэн хоёр хүн тутмын нэг нь нойр хулжих нэг эсвэл хэд хэдэн хам шинжтэй байдаг гэнэ. Тэдний 13 хувьд нь ийм байдал өвчин болтлоо архагшсан аж. Автомашины ослын 20 хувь нь дутуу нойр, нойргүйдлээс болж гардаг. Мэндэлснийхээ дараа хараагүй болсон хүмүүс зүүдэндээ амьдралын бүхий л зүйлийг харжчаддаг. Харин төрөлхийн хараагүйчүүдэд ийм зүйл үгүй бөгөөд тэдний зүүд дуу авиа, үнэрээр дүүрэн. Зүүдний 90 хувь нь сэрсний дараахь 10 минутад мартагддаг байна. Зүүдэн өвчтэй хүмүүс унтахаас хүртэл айдаг. Хурхирах үедээ хүн зүүдэлдэггүй. Сүүлийн 100 жилд хүмүүс өмнөхөөс 20 хувиар бага унтдаг болжээ.

      0 0 49
    3. Зах үргэлжилсэн, шатам халуун говь цөлд өөрийгөө явж байна гэж төсөөл дөө. Тэнгэрт бүртийх ч үүл байхгүй, үл мэдэг салхи салхина. Цангаж харангадаад үхэх гэж байгаа ч та урагшилсаар л. Явсаар байгаад нэг л мэдэхэд унаад өгнө. Гэтэл нүдэндээ ч итгэх аргагүй. Таны өмнө ус харагдана. Хамаг хүчээ шавхсаар ус руу явна. Алив, ахиад жаахан тэсээрэй, ойртож байна шүү. Ойртон очиход цэнхэрлэн мяралзсаар байсан ус алга. Энэ юу байв аа? Нөгөө их ус цэлэлзэн байсан газар хатсан хуурай элс байна. Үнэхээр ус байв уу? Үгүй. Тэгвэл юу харсан байх вэ? Зүгээр хоосон үзэгдэл. Зэрэглээ … Хий хоосон үзэгдэл буюу “зэрэглээ” нь гэрлийн хугарлаас үүсдэг. Нарны туяа тунгалаг орчноос өөр орчин руу шилжихдээ хугардагийг бид мэднэ. Энэхүү хугарах үзэгдлийг илүү сайн ойлгохын тулд дараах зүйлийг хийгээд үзээрэй. Шилэн аяганд харандаа хий. Харандаа усанд орсон хэсэгтээ бага зэрэг тахийсан нь харагдана. Учир нь агаараас ус руу туссан нарны туяа юм. Агаарт эгц шулуун замаар хөдөлж байсан гэрлийн цацраг нягтралын өөрчлөлтөөс болоод усан дотор муруй замаар явдаг.
      Говь цөл газар гэрэл яагаад хугардаг вэ? Хүйтэн агаар халуун агаараас илүү нягт байдаг. Хүйтэн агаарт молекулууд бие биетэйгээ ойрхон байдаг гэсэн үг юм. Нарны туяа хоосон орчинд түргэн тархдаг. Агаар нягтрахад гэрлийн туяа ч удааширна. Нартай цэлмэг өдөр говь цөлд нарны туяа хугарч, зэрэглээ үүсдэг нь агаарын нягтын ялгаанаас болдгийг бид мэдэж авлаа. Наранд ойрхон газар илүү халаадаг тул агаарын дулаан өндөр байдаг. Халсан агаар тэлж, эзэлхүүн нь ихэснэ. Иймээс газрын гадарга дахь агаарын нягт багасдаг. Газраас дээш хөөрөхдөө халсан агаар түргэн хөрч, нягт нь ихэсдэг. Газар луу тусч буюу гэрэл агаарын нягт багатай давхаргад хүрээд хугардаг. Тиймээс бидний зэрэглээ гэж нэрлэдэг зүйл маань нарны хугарсан цацраг юм.
      0 0 149
    4. Зүүдлэж үзээгүй хүн гэж байхгүй. Хүний тархины хамгийн нууцлаг хэрнээ хамгийн гайхалтай процессын нэг зүүдний талаарх 10 сонирхолтой баримтыг толилуулъя.
       
      10. Хараагүй хүн зүүдэндээ хардаг

      Хэдийгээр орчлонг харах хувьгүй төрсөн ч хараагүй хүн ч зүүдэндээ харж зүүдэлдэг. Түүчлэн тэд зүүдэндээ сонсох, үнэрлэх, хүрэлцэх гэх бүх мэдрэмжийг тэнцүү мэдэрдэг байна. Харин хараатай хүмүүсийн хувьд энэ нь маш хүчтэй зүүдлэсэн үед л мэдрэгддэг гэнэ.
       
      9. Бид бүх зүүднийхээ 90 хувийг мартчихдаг

      Бид зүүдэлж сэрээд 5 минутын дотор зүүднийхээ 50 хувийг, 10 минут өнгөрөхөд 90 хувийг нь мартдаг байна. Дэлхийн алдарт аймшгийн зохиол болох “Frankenstein” ны зохиолч Mary Shelley энэхүү зохиолоо зүүдэлсэн гэдэг. Тэрээр өөрийн зүүдийг сэрэнгүүтээ цаасан дээр буулгаснаар алдарт зохиол төржээ.Тийм болохоор та ч зүүдэлж сэрсэн даруйдаа өөрийн зүүдээ нэг цаасан дээр буулгаад үзээрэй.
       
      8. Бүх хүн зүүдэлдэг

      Хөгшин залуу гэлтгүй амьд хүн бүр зүүдэлдэг. Хүүхдүүд бүх унтлагынхаа цагийн 50%, насанд хүрэгсэд 20%, ахимаг насныхан 15 % ийг зүүдэлж өнгөрүүлдэг байна.
       
      7. Зүүд хүний сэтгэл санаанд нөлөөлхүйц хүчтэй байдаг


      Хүний зүүрмэглэх үедээ зүүдэлсэн зүүд маш бодитой байдаг бөгөөд энэхүү зүүднийхээ нөлөөлөнд хүчтэй орсон байдаг учраас сэрсэн ч энэ зүүд удаан хугацаанд мартагддаггүй гэнэ. Энэ мэтчилэн хэдэн өдөр дарааллан зүүдлэх үед хүн хий юм харж, сэтгэл санааны хувьд өөрчлөлтөнд ордог байна.
       
      6. Хүн зүүдэндээ зөвхөн өөрийн мэддэг зүйлээ л хардаг

      Заримдаа бид зүүдэндээ огт танихгүй хүний царайг харах нь олонтой. Гэвч бид зүүдэндээ зөвхөн өөрийн харсан зүйлээ л зүүдэлдэг байна. Тийм болохоор тэрхүү танихгүй царайг бид хаа нэгтээ гудамжинд, автобусанд харсан хүний төрх байдаг гэнэ. Түүнчлэн хэрэв хар дарсан зүүдэндээ хэн нэгэн үл таних хүний царай харсан бол тэр хүн бидний бага насандаа айж байсан хүний төрх байдаг байх юм.
       
      5. Зүүд хэзээ ч өнгөтэй байдаггүй

      Хүний зүүд хэзээ ч өнгөтэй байдаггүй байна. Гэхдээ өөрт хамааралтай аймшигт явдлыг харин хар цагаан өнгөтэй зүүдэлдэг гэнэ.

      4. Зүүд бүхэлдээ бэлэг тэмдэгийн шинжтэй, тааварлашгүй оньсого байдаг

      Бид заримдаа л тодорхой үйл явдлыг зүүдэлдэгч ихэнх зүүд маань бэлэг тэмдэгийн шинжтэй, оньсого мэт байдаг. Гэхдээ л зүүд ямар нэгэн зүйлийг өгүүлдэг.
       
      3. Аймхай хүмүүс илүү бодитой зүүдэлдэг


      Зориг муутай, аймхай хүмүүс илүү бодитой, хүчтэй зүүдэлдэг байна. Түүнчлэн тэднээс гадна архи,тамхины эмчилгээ хийлгэж хорт зуршилаа хаяж байгаа хүмүүс мөн дэндүү бодитой зүүдэлдэг гэнэ. Тэд эмчилгээний эхний 3 4 долоо хоногт тамхи татаж байгаагаа маш бодитой, хүчтэй мэдэрч зүүдэлдэг байна.
       
      2. Бодит байдлын сэрэл, мэдрэмж бидний зүүдэнд мэдрэгддэг

      Хүн зүүдэндээ цангаж байна гэж зүүдэлбэл бодит байдал дээр мөн цангасан байдаг. Мөн бидний бие унтаж байхад халууцаж байхыг мэдэрч байгаа бол зүүдэнд ч энэхүү мэдрэмж мэдрэгдэнэ.
       
      1. Хүн унтаж байхад бие махбод мэдээгүй болдог

      Иймд бид зүүдэндээ болж буй үйл явдлууд тухайлбал өндөрөөс ухах, цочих зэрэг үйлдлийг биеэрээ хийдэг байна
      0 0 49
    5. Таны уншиж байгаа энэ мэдээлэл, яг одоо ашиглаж байгаа компьютерээс авахуулаад энэ орчлон бүхэлдээ ердөө л голограмын тусгал гэвэл та итгэх үү. Энэ бол онолын физикч Хуан Малдесенагийн 1997 онд бүтээсэн маргаантай онол юм. Өнөөдрийг хүртэл энэ хачин жигтэй онол бодит байдалд батлагдаагүй боловч математик загвар толгой эргүүлсэн энэхүү онолыг үнэн байж болно гэж үзэхэд хүргэж байна. Уг онолоор орчлонгийн таталцал нь чичирхийлэх нарийхан утаснаас ирдэг. Утас нь энгийн хавтгай орчлонд болж буй үйл явдлын голограм тусгал байна. Мөн орчлон ертөнц орон зайн 8, цаг хугацааны 1 хэмжээстэй гэж үздэг.
      Тэгвэл японы эрдэмтэд голограм орчлонгийн онол үнэн эсэхийг математик загвар ашиглан шалгахыг оролдсон тухай өгүүлэл Начур сэтгүүлд нийтлэгдсэн байна. Голограмын онол нь гурван хэмжээст огторгуйг тайлбарлахад хэрэглэгдэх бүхий л мэдээлэл буюу бидний оршин буй орчлон ертөнцийг кредит картны хамгаалалтын чип мэт хоёр хэмжээст гадаргууд хадгалагддаг гэж үзжээ. Мэдээлэл нь хүн, сүүлт од зэрэг хавтгайд нуугдсан сансарын биетийн тодорхойлолтыг агуулдаг.
      Тухайлбал бүхнийг сорогч хар нүх нь бүхэлдээ гадаргын хэлбэлзэлд агуулагдана. Энэ нь тухайн объект бодит ертөнцөд оршин байхаас илүүтэйгээр бүхэлдээ санах ой, эсвэл мэдээллийн хэсэг хэлбэрээр хадгалагдана гэсэн үг. Илүү өргөн утгаар авч үзвэл бүхий л орчлон, сансарын хавтгай дахь хоёр хэмжээст бүтэц хэлбэрээр харагдах боломжтой. Энгийнээр хэлвэл бид өөр нэгэн 2D ертөнцийн 3D тусгалд амьдарч байгаа хэрэг болно. Японы Ибараки их сургуулийн професор Ёшифүми Хякүтакэ хар нүхний дотоод энергийн хэмжээг тооцоолж, энэхүү голограф онолын математик баталгааг олсон байна.
      Тэрээр онцгой хар нүхний хил хязгаар болон хийсвэр бөөмийн нөлөөллийг судлажээ. Мөн таталцалгүй хавтгай орчлонд агуулагдах энергийн хэмжээг тооцоолсон байна. Хачирхалтай нь компьютер загварчлалаар онолын орчлон болон хар нүхний хил хязгаарын тооцоо таарч, орчлонгийн хоёрдмол шинж чанарын баталгаа болж байна. Харин профессор Малдесена “тусгаар мэт санагдах 2 бүсийн энэхүү тоон баталгаанд үндэслэн шинэ онолын хүрээнд бидний оршин байгаа орчлонгийн таталцлын шинж чанар хэзээ нэгэн цагт квант механикаар батлагдах найдлага төрүүлж байна” гэжээ.
      0 0 50
    6. Түүх болгонд эхлэл байдгийн адил орчлон ертөнцөд ч бас эхлэл бий. Тэр бол Их тэсрэлт хэмээгдэх учир битүүлэг үйл явдал юм. Алс холын галактикууд биднээс улам алслан холдсоор байдаг. Галактикуудын алслах хурдыг тооцож үзвэл 13.7 тэрбум жилийн өмнө орчлон ертөнц үүссэн хэмээх дүгнэлтэд хүрнэ. Тэр үед орчлон ертөнц хэмжээлшгүй их нягттай, асар өндөр темпертуртай, цэг мэт өчүүхэн зүйл байв. Их тэсрэлтээр орчлон ертөнц үүсч, цаашид тэлэн томорч, хөгжсөөр өнөөдрийг хүрчээ. Өнөөдөр их тэсрэлтийн онолыг дийлэнх эрдэмтэд хүлээн зөвшөөрч байгаа боловч түүнд тодорхойгүй асуудал цөөнгүй бий. Их тэсрэлтийн онол нь их тэсрэлт болсоны дараахнаас эхэлсэн үйл явдлын тухай өгүүлдэг. Тэр ч байтугай тэсрэлт хэмээн нэрлэгдэх эсэх нь ч эргэлзээтэй, бидний мэдэх тэсрэлт, дэлбэрэлтээс ялгаатай үзэгдэл юм. Цохилтын долгионыг дамжуулах агаар мандал үгүй учир их тэсрэлтийн дуу чимээ ч сансар огторгуйд тархахгүй. Гэхдээ юутай ч энэ үйл явдлын үр дүнд орчлон ертөнц үүссэн гэдэг нь нотлогдож, эрдэмтэд бодит үнэнд алхам алхамаар ойртсоор байна.
      Бидний амьдарч буй дэлхий хэмээх энэ өчүүхэн гариг орчлон ертөнцийн альхан зайд хэрхэн оршин тогтнож байна вэ. Дэлхий цахиур болон хүчилтөрөгч хэмээх элементүүдээс голчлон бүрддэг. Дэлхийн цөмийг метал бүрдүүлдэг бол гадарга нь усаар бүрхэгдсэн. 24 цагт тэнхлэгээ, 365 хоногт нарыг тус тус нэг удаа тойрон эргэнэ. Тэгвэл нар голчлон устөрөгч, гелийгээс бүрддэг. Нарны гадаргын температур целсийн 6000 хэмд хүрдэг бол секунд тутамд 700 сая тонн устөрөгч, 695 сая тонн гелийг шатааж байдаг. 4.5 тэрбум жилийн өмнө нар, түүнийг тойрсон дэлхий, сар,  бусад гаригуудаас бүрдэх нарны аймаг үүсчээ. Нарны аймаг нь хөдөлгөөнгүй биш бөгөөд секунд тутамд 200 км ийн хурдтайгаар, 200 тэрбум одны аварга бөөгнөрөл болох сүүн зам галактикийн төвийг тойрон эргэх хөдөлгөөн хийдэг. Сүүн замд нарны аймгийн адил гаригийн систем 6 тэрбум орчим бий. Тэгвэл бидний ажиглаж чадах орон зайн хязгаарт орших, сүүн замтай адил галактик 125 тэрбумаар тоологдоно. Энэ бүхэн нийлж орчлон ертөнцийг бүрдүүлнэ.
      Орчлон ертөнцийн эхлэл болсон их тэсрэлтийн онол нь эрдэмтэдийн олон зуун жилийн хүчин чармайлтын үр дүнд бий болсон юм. Хүн төрөлхтөн эрт цагаас эхлэн орчлон ертөнцийн нууцыг тайлахыг хичээсээр иржээ. Эртний хүмүүс нар тэнгэрийг эрхшээдэг гэж боддог байв. Байгалийн өмнө хүчин мөхөстсөн хүмүүс тэнгэрт бурхан бий хэмээн итгэж, түүнтэй холбогдохыг хичээж байв. Үүний тулд английн Стоунхэнж, мексикийн Тэнгэрийн сүм зэрэг байгууламжийг босгожээ. Германы өмнөд нутагт, Берлинээс 100 км зайд Гусэк хэмээх тосгон бий. Тэнд нар, сар, оддыг ажиглах хамгийн эртний байгууламжын үлдэгдэл байдаг. 7000 жилийн өмнө бүтээгдсэн уг байгууламжийн тусламжтайгаар эртний хүмүүс улирлын өөрчлөлтийг тодорхойлдог байв. Жилийн хамгийн урт болон хамгийн богино өдөр байгууламжийн хаалгаар нарны гэрэл орохоор бүтээгджээ. Түүний тусламжтайгаар хүмүүс үр суулгах, ургацаа хураах хугацааг тооцолдог байв.
      Эртний хүмүүс оддын хөдөлгөөн өөрсдийнх нь амьдралыг шийддэг гэдэгт итгэдэг байв. Шинээр үзэгдэх од шинэ хаан төрөхийг зөгнөдөг бол сүүлт од дайн байлдаан болохыг илтгэнэ. Тэгвэл МЭӨ 6 р зуунд санваартнууд анхлан оддын ангилал хийжээ. Однуудыг хооронд нь холбож, элдэв амьтны дүрс үүсгэн, хонины орд, үхрийн орд, хамтатгахын орд гэх мэтчилэн нэрлэв. Эдгээр нь эхэндээ мэргэ төлгийн зорилгоор ашиглагдаж байсан бол сүүлдээ шинжлэх ухаанч аргачлал бүхий судалгаануудад хэрэглэгдэх болжээ. Эртний грекүүд тооны тусламжтайгаар нар, сарны хөдөлгөөнийг судлаж байв. Тэд 2000 жилийн өмнөөс саран дээр тусах дэлхийн сүүдрийг ажиглаж, дэлхий бөөрөнхий гэдгийг анзаарч эхэлжээ. Тэр ч байтугай дэлхийн хэмжээ, нар, сар хүртэлх зайг тооцоолон гаргасан байна. Дэлхийн хэмжээ гэхэд л бодит байдалтай 10%-иар зөрж байв. Энэ нь эртний хүмүүсийн оюун ухаан хангалттай өндөр түвшинд байсныг илтгэнэ.
      Эртний грекүүд 2 төрлийн од байдгийг мэдэж байв. Ихэнх од жижиг хэмжээтэй, тэнгэрт бэхлэгдсэн мэт нэгэн зэрэг хөдлөж байгаа мэт харагдана. Тэгвэл цөөн тооны одны бие даасан, гогцоорсон хөдөлгөөн бусдаасаа ялгарч байв. Тэдгээр нь үнэн чанартаа нарны аймгийн гаригууд юм. Хүмүүс гаригуудын хөдөлгөөнийг танин мэдэх хүртэл 100 гаруй жилийн хугацаа өнгөрчээ. Эртний грекүүд энгийн нүдээр харагдах 5 гаригийг ялган таньж, тэдгээрийг Буд, Сугар, Ангараг, Санчир, Бархасбадь хэмээн бурхадын нэрлээр нэрлэв. Эртний одон орон судлалыг эртний грекийн суут философич Аристотелийн үзэл санаа голлон тодорхойлж байв. Тэрээр МЭӨ 4 р зууны үед дэлхий бол орчлонгийн төв бөгөөд нар болон бусад гаригууд түүнийг тойрон эргэдэг хэмээн таамаглажээ. Манай эриний 1 р зууны үед одон оронч Птолемей Аристотелийн таамаглалыг үргэлжлүүлж, гаригийн хөдөлгөөнийг тооцох аргыг боловсруулсан байна. Гаригууд хачирхалтай гогцоорсон тойрог хөдөлгөөн хийж байв. Түүгээр гаригийн хөдөлгөөнийг урьдчлан тооцоолох боломжтой болжээ. Орчлон ертөнцийн тухай дэлхий төвт энэхүү онол хэдэн зууны турш ноёлох болно. Улмаар 476 онд Ромын эзэнт гүрэн мөхсөнөөр одон орон судлал уналтад оров.
      Түүнээс хойш 1000 жилийн дараа, 15 р зуунд орчлонгийн зүй тогтлын тухай шинэ онол төрөн гарч, Их тэсрэлтийн онолд нэг алхам ойртов. Ертөнцийн төвд дэлхийг бус нарыг байрлуулсан шинэ онол бурханыг гутаан доромжилсонд тооцогдож, сүм хийдийн ширүүн эсэргүүцэлтэй тулгарах болно. Нар төвт онолыг үндэслэгч Николай Коперник өөрөө бурханд итгэгч нэгэн байв. Тэрээр гаригууд нарыг тойрч эргэдэг хэмээн таамаглаж, Буд гариг 3 сарын давтамжтайгаар нарыг тойрдог болохыг нээжээ. Мөн нарнаас хамгийн хол орших Санчир гариг нарыг нэг бүтэн тойроход 30 жил зарцуулагддаг, дэлхий өөрийн тэнхлэгээ 24 цагийн давтамжтайгаар тойрон эргэдгийг тус тус тодорхойлжээ. Тэнгэрт одод хөдлөж байгаа мэт харагддаг нь орчлон ертөнц эргэлдэж байгаагааас бус, дэлхий тэнхлэгээ тойрч эргэдгээс үүдэлтэй хэмээн тэр тайлбарлав. Гэхдээ Коперник 1543 онд насан эцэслэх хүртлээ нар төвт онолыг нийтэд дэлгээгүй ажээ.
      Коперникийн онолыг үргэлжлүүлэн хөгжүүлсэн хүн бол 1571 онд төрсөн Ёханес Кеплер юм. Тэрээр нэлээд хэдэн жилийн турш нарийвчилсан ажиглалт хийж, их хэмжээний мэдээлэл цуглуулжээ. Тэдгээрт тулгуурласан тооцоогоор гаригууд нарыг тойрон эргэдэг гэдгийг баталгаажуулж, гаригийн тойрог зам зөв тойрог бус зуйван дугуй хэлбэртэй гэдгийг тогтоосон байна. Мөн гаригууд наранд ойртох үед хурд нь нэмэгддэг, холдох үед буурдаг, тогтмол бус хурдтай болохыг тодорхойлов. Кеплер гаригийн хөдөлгөөний хурдны өөрчлөлтөд нар нөлөөлж байгааг илрүүлсэн боловч чухам ямар хүч үйлчилж байгааг мэдэхгүй байв. Тэрээр нууцлаг хүчний учрыг олохоосоо өмнө сүм хийдийн эсэргүүцлийг давах хэрэгтэй болно.
      17 р зуун эхлэхийн өмнөхөн италийн одон оронч Галилео Галилей Кеплер, Коперник нарын нар төвт онол зөв гэдгийг батлав. Галилей одон орон судлалд хувьсгал хийх төхөөрөмж бүтээсэн нь дуран авай юм. Нарийхан хоолойн хоёр үзүүрт шил байрлуулснаар холын юмсыг ойртуулан харах боломжтой болжээ. 1609 онд Галилей 30 дахин томруулах чадвартай, тухайн үеийн хамгийн өндөр хүчин чадал бүхий дуранг бүтээв. Тэрээр хэд хэдэн гариг, сарны тогоо, Бархасбадийг тойрон эргэх дагуул, Санчирын аварга бүслүүрийг нээв. Коперникийн төсөөлсөн таамаглалыг Кеплер ажиглалт болон математик тооцооллоор баталгаажуулсан бол Галилей дурангийн ажиглалтаар нотлов. Галилей нээлтүүдээ 1610 онд “Оддын илгээмж” номонд нэгтгэн хэвлүүлжээ. 1633 онд “Огторгуйн тухай ярилцлага” номоо хэвлүүлсэн боловч дараа жил нь шашны шүүхэд дуудагдаж, нар төвт онолоос татгалзахаас өөр аргагүй болов. Гэвч Флоренцийн захад, гэрийн хорионд байх үедээ ч сансар огторгуйн зүй тогтлыг эрэлхийлсээр байжээ. Галилей нас барахын өмнөхөн Кеплерийн гүйцээж амжаагүй ажил буюу гаригуудад үзүүлэх нарны нөлөөллийн талаар судалгаа хийсэн байна. Түүний шинэчлэн найруулсан “Огторгуйн тухай ярилцлага” номонд чөлөөт уналт хийж буй өөр өөр масс бүхий биетүүдийн унах хугацаа массаас хамаарахгүй хэмээх дүгнэлт багтжээ. Уг судалгаа дараа дараагийн эрдэмтдийн гараар дамжин Их тэсрэлтийн онолтой холбогдох болно.
      1643 онд төрсөн суут Исаак Ньютон Галилейн таамаглалыг өргөжүүлж, гаригуудын хөдөлгөөний хуулийг боловсруулав. Юмс дэлхийд татагдан унадаг шиг гаригууд ч хоорондоо хүндийн хүчний үйлчлэлээр татагддаг. Энэ хүч нь гаригуудын хөдөлгөөний үндэс болдог байна. Дэлхий болон нар масс агуулах учир хоорондоо татагдана. Харин дэлхийн масс харьцангуй бага учир нарыг тойрч эргэнэ. Гариг ч алим ч нэг л адил хуулинд захирагдан хөдлөнө. Ньютоны боловсруулсан гравитацын хүчний хууль физикийн суурь хуулинд тооцогдох болсон юм. Тэрээр одон орон судлалыг анх удаа математиктай холбож, түүнээс хойших цаг үед одон орон математикгүйгээр төсөөлөхийн аргагүй зүйл болов. Гэхдээ Ньютон хүндийн хүчний үйлчлэлийг тайлбарласан боловч түүний мөн чанарыг тодорхойлсонгүй.
      200 аад жилийн дараа алдарт Эйнштейн физикийн шинэ хуулийг бүтээв. 1905 онд хэвлэгдсэн түүний өгүүллээр харьцангуйн тусгай онол бий болов. Их сургуулиа дүүргэсэн Эйнштейн багшлах боломж олдоогүй учир патентийн байгууллагад ажиллахын зэрэгцээ орон зай, цаг хугацааны тухай хувьсгал хийсэн онолоо бүтээв. 1920 онд хэвлэгдсэн харьцангуйн ерөнхий онолоор орон зай, цаг хугацаанд хүндийн хүч хэрхэн нөлөөлдөгийг тодорхойлжээ. Масс ихтэй биетийн ойролцоо орон зай, цаг хугацааны хэмжээсүүд муруйдаг. Энэ муруйлт нь хүндийн хүчний тайлал бөгөөд одод, галактикуудын хүндийн хүчний нөлөөгөөр орчлон ертөнц агшиж, сунадаг байна. Масс их байх тусам муруйлт их, мөн татах хүч их байх болно. Эйнштэйн орчлон ертөнцийг агшиж тэлэхгүй, тогтонги шинж чанартай, мөнх орших зүйл гэж бодож байв. Иймд ямар нэгэн нууцлаг хүч хүндийн хүчний эсрэг үйлчилж орчлон ертөнцийн тогтворжилтыг хангана гэж үзжээ. Гэвч энэ нууцлаг хүчний хэмжээ их байх тохиолдолд орчлон эцэс төгсгөлтэй гэдэг нь харьцангуйн ерөнхий онолоос тодорхой харагдана.
      Урт удаан хугацааны туршид орчлонгийн нууцыг зөвхөн сүм хийд л тайлбарлахыг оролдсоор иржээ. Тэд орчлонгийн үүсэлийн шалтгаан, түүний утга учрыг эрэлхийлж байсан бол шинжлэх ухаан орчлон ертөнц хэрхэн үүсч хөгжив, түүний цаашдын ирээдүй ямар байх вэ гэдгийг судладаг. Шашин, шинжлэх ухаан аль аль нь үнэнг хайж байсан ч тэр нь нэгэн цэгт нийлэхэд хэцүү. Гэхдээ орчлон ертөнцийн үүслийн талаархи шинжлэх ухааны үндэслэлтэй онолыг католик шашинт хүн анхлан дэвшүүлжээ. Францын одон оронч Жорж Лиметрийн 1920 1930 аад оны үед боловсруулсан “балар эртний атомын таамаглал” хэмээх онол үндсэндээ их тэсрэлтийн онол байв. Лиметр 1920 оод оны үеэс харьцангуйн ерөнхий онолыг судлаж, түүний нэгэн далд төрхийг олж харав. Тэр нь Эйнштейний үгүйсгэж байсан зүйл бөгөөд орчлон ертөнц тэлж байгааг илрүүлсэн явдал юм. Хэрэв тэлж буй орчлонгийн цаг хугацааг ухраавал орчлон ертөнц агшиж, жижгэрсээр нэгэн эгшинд цэг болон хувирна гэдгийг Лиметр анзаарчээ. Тэр нь маш халуун, асар их нягттай орчлонгийн үр хөврөл байсан. Түүний тэсрэлтээр орчлон ертөнц үүссэн хэмээн Лиметр тайлбарлав. Тэрээр орчлон ертөнцийн үүслийн талаархи шинэ онолоо Эйнштэйнд танилцуулсан боловч “математикийн үүднээс авч үзвэл зөв боловч физикийн хувьд учир дутагдалтай” гэсэн хариу авчээ.
      Гэвч 1925 онд Лиметрийн онол зөв гэдэг нь нотлогдов. Лос Анжелесийн ойролцоо ууланд байрлах телескопоор Эдвин Хаблын харсан зүйл Эйнштэйний тогтвортой орчлонгийн төсөөллийг үгүйсгэж байв. Хабл тухайн үеийн хамгийн өндөр хүчин чадал бүхий дурангаар Галилейн төсөөлж байснаас ч холын одод, галактикийг ажигласан байна. Тэрээр нар бол сүүн замын нэгэн од гэдгийг нээв. Тухайн үед алс холын одод хүртэх зайг хэмжих арга нээгдээгүй байв. Хабл гэрэлтэлтийн хэмжээ нь аль хэдийн тодорхой болсон гэрэлтэлтийн эталон оддыг судалгаандаа ашиглажээ. Ойрхон байх оддын гэрэл тод бол холын одод бүдэг гэрэлтэй байна. Хабл Адагчуулганы мананцараас хамгийн тод гэрэлтэлт бүхий бүлэг эталон одыг олсон байна. Уг галактик өмнө нь сүүн замын доторхи мананцар хэмээн тооцогддог байсан бол ажиглалтаар 1 сая гэрлийн жилийн зайд орших бие даасан аварга галактик гэдгийг тодорхойлов. Мөн бусад галактикуудыг ч дараалан нээсний эцэст 1929 онд ихэнх галактик алслан холдож байгаа гэсэн дүгнэлтэд хүрчээ. Хабл галактикуудын алслах хурдад тулгуурлан орчлон ертөнцийн насыг 2 тэрбум жил хэмээн тооцоолов. Гэтэл энэ нь орчлон ертөнц дэлхийгээс залуу гэсэн үг болж таарна. Хаблын тооцооллын арга зөв байсан боловч огторгуйн эрхэс хүртэлх зайн хэмжилт алдаатай байв. Үүссэн зөрчилд дөрөөлөн Лиметрийн онолыг эсэргүүцэх эрдэмтэд ч гарч ирэв. Гэвч орчлонгийн гарал үүслийн тухай онол 20 р зууны сүүлийн хагасын физикийн салбарт маш чухал нөлөө үзүүлэх болно.
      20 р зууны дунд үе хүртэл их тэсрэлтийн онолыг дэмжих физикчид харьцангуй цөөхөн байв. Хабл орчлонгийн насыг буруу тооцолсноос үүдэн Кембрижийн их сургуулийн одон оронч Фред Хойл тэлэлтийн онолыг үгүйсгэж, шинэ онол боловсруулсан байна. Тогтонги төлөвт орчлонгийн онол орчлон ертөнцийг цаг хугацаанаас хамааран өөрчлөгдөхгүй хэмээн дүгнэв. Уг онол нь азот, нүүрстөрөгчөөс авахуулаад үелэх системд байрлах химийн бүхий л элементийн үүслийн таамаглалд тулгуурлажээ. Асар өндөр температурт устөрөгчийн цөмийн урвал явагдаж, үр дүнд нь гели үүснэ. Гели нь мөн адил урвалд орж, нүүрстөрөгч зэрэг бусад элементүүдийг үүсгэнэ. Үелэх системийн бүх элемент одны дотор үүсдэг гэсэн нь гайхалтай зүйл байв. Гэвч энэ онол устөрөгч болон гелийн үүслийн тухай тодорхой тайлбарыг өгч чадсангүй. Дөнгөж үүсээд байсан одод устөрөгчөөс бүрдэж байсан. Устөрөгч орчлонгийн 74 өөс дээш хувийг эзлэдэг. Хойл устөрөгч, гелийн аль аль нь орчлон үүсэх үед оршин байсан гэж үзсэнээр онолынхоо цоорхойг нөхөв. Түүний төсөөлөх орчлон эхлэл төгсгөлгүй, нягт ч, температур ч нэг л хэвийн мөнхөд орших зүйл байв. Гэвч орчлон тэлж байгаа нь тодорхой учир яалт ч үгүй зөрчилдөхөд хүргэнэ. Тэлэлтээс үүдэн орчлонгийн нягт багасах учиртай. Хойл нягт тогтмол байх нөхцөлийг орчлонгийн аль нэг хэсэгт матер бүтээгдэж байгаагаас үүдэлтэй гэсэн нь бусад эрдэмтдийн хувьд хүлээж авах боломжгүй тайлбар байв.
      Харин Лиметрийн балар эртний атомын таамаглал буюу өөрөөр нэрлэвэл их тэсрэлтийн онолыг дэмжигч, оросын физикч Жорж Гамовын санаа сөргөлдсөн онолуудын тэг дунд нь байв. Тэрээр Хойлын адил их тэсрэлтийн дараах химийн элементүүдийн гарал үүслийг судлаж, гели, устөрөгч болон бусад элементүүд их тэсрэлтийн дараах хэдхэн минутад үүссэн гэсэн дүгнэлтэд хүрчээ. Их тэсрэлтийн дараа температур маш өндөр байсан тул ихэнх молекул хамгийн анхдагч хэлбэрт орж задарсан гэж тэр үзэв. Америкийн одон оронч Ралф Алфер Гамовын судалгаанд туслаж, онолыг батлахын тулд элементүүдийн үүслийн тооцоог хийв. Түүний үр дүнд их тэсрэлтийн дараа элементүүд үүссэн бол устөрөгч гелигээс 10 дахин их хэмжээтэй байх ёстой гэсэн дүгнэлтэд хүрчээ. Энэ харьцаа ажиглалтын үр дүнтэй яв цав таарав. Гэхдээ устөрөгч, гелигээс бусад элементүүдийн үүслийн талаар бүрэн дүүрэн тайлбарлаж чадахгүй байв. Алфер Гамов нар мөн сансар огторгуйд их тэсрэлтийн ул мөр байх ёстой гэж үзэж байв. Их тэсрэлтийн дараах орчлон маш их халуун байсан. Мөн их хэмжээний гэрэл тархсан. Иймд үлдэгдэл цацраг ч юм уу, ямар нэгэн зүйл сансар огторгуйд байх ёстой. Харамсалтай нь тухайн үеийн дурангаар их тэсрэлтээс үүссэн дулаан болон цацрагийн үлдэгдлийг тодорхойлох боломжгүй байв.
      Харин тогтонги төлөвт онол тухайн үеийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиан тарьж байв. Олон нийт уг онолыг илүү хүлээн авч дэмжиж байжээ. Хойл 1949 онд радиогийн нэгэн нэвтрүүлэгт оролцох явцдаа өрсөлдөгчдийн онолыг басамжлах үүднээс “их тэсрэлт” гэж нэрлэсэн байна. Сөргөлдөгч эрдэмтэд сэтгэлзүйн хувьд ч хоорондоо таарч тохирохгүй, нэг нэгнийхээ онолын талаар ул суурьтай ярилцах сонирхолгүй байсан юм. Хаблын эхлүүлсэн судалгаа 1960 аад оны үеэс илүү нарийвчлалтай явагдах боломж бүрдэж, орчлонгийн насыг зөв тодорхойлсноор онолын сөргөлдөөнд цэг тавих болно. Мөн тэр үед эрдэмтэд нэгэн чухал нээлт хийнэ. 1965 онд сансарын цацраг хэмжигч төхөөрөмж бүтээгдсэн нь Гамов нарын сансарын богино долгионы тухай таамаглалаас хойш 20 жилийн дараах үйл явдал байв. Принстон их сургуулийн судалгааны багийн ахлагч Роберт Дик Лиметрийн онолыг нотлохын тулд үлдэгдэл цацрагийг хайж байв. Тэр сансарын үлдэгдэл цацраг илрүүлэх төхөөрөмж бүтээхийг 2 залуу физикчид даалгажээ. Шинээр бүтээгдсэн төхөөрөмж мэдрэх чадварын хувьд тийм ч сайн байсангүй.
      Тухайн үед одон орны долгион судлаач Роберт Вилсон, Арнольд Пэнзиас нар галактикийн орон зайн үүлнээс цацрах долгионыг хүлээж авах судлагаа хийж байв. Гэвч хүлээн авагч төхөөрөмжид долгионыг сааруулах их хэмжээний шуугиан орж ирсэн байна. Тэд учир битүүлэг шуугианыг төхөөрөмж буруу ажиллах зэрэг хөндлөнгийн шалтгаанаас үүдэлтэй гэж бодож байв. Гэвч Нью Иоркт байх ямар нэгэн зүйлийн нөлөө юу, нисэх онгоцны холбооны долгион уу, тагтааны сангас антенид наалдсанаас үүдэв үү гэх мэтчилэн таамаглал дэвшүүлж, байж болох бүхий л нөхцөлийг шалгаж үзсэн ч шуугиан арилсангүй. Мөн хүлээн авагчийн антенийг тэнгэрийн аль ч чигт эргүүлэхэд шуугиан орж ирсэн хэвээр байжээ. Энэ нь Принстон их сургуулийн физикчдийн хайж байсан сансарын богино долгионы үлдэгдэл цацрагийг санамсаргүй илрүүлсэн явдал байв. Энэхүү хөдлөшгүй нотолгооны үр дүнд тогтонги төлөвт орчлонгийн онол няцаагдав. Вилсон, Пэнзиас нарын өгүүлэл 1965 онд одон орон судлалын мэргэжлийн сэтгүүлд нийтлэгдсэнээр Их тэсрэлт орчлонгийн үүслийг тайлбарлах хамгийн үнэн зөв онолд тооцогдох болжээ. Лиметр уг мэдээг нас барахынхаа өмнөхөн эмнэлгийн орон дээр сонсоод, бүтээсэн зүйл нь амжилт олохын баяр хөөрийг амталж амжсан байна.
      1978 онд Вилсон Пэнзиас нар нобелийн шагнал хүртэв. Хэдийгээр Хойлын онол няцаагдсан боловч нарийвчлал сайтай үр дүн нь эрдэмтдийн дунд өндөр хэмжээгээр үнэлэгдсэн юм. Үнэн чанартаа устөрөгч болон гели их тэсрэлтийн дараах хэдхэн минутад бүрэлдэн бий болсон хэмээх Гамовийн таамаглал, бусад хүнд элементүүд болох азот, нүүрстөрөгч зэрэг нь одон дотор үүсдэг хэмээсэн Хойлын үзэл аль аль нь зөв байжээ. Гэвч Хойл 2001 онд нас барах хүртлээ их тэсрэлтийн онолыг хүлээн зөвшөөрөөгүй юм. Хэдийгээр олонхи эрдэмтэд хүлээн зөвшөөрсөн ч Их тэсрэлтийн онолд шийдэгдээгүй асуудал байв. 20 р зууны төгсгөл үеийн судалгаагаар орчлонгийн температурын тархалт жигд байгаа нь илрэв. Энэ нь эрдэмтдийн төсөөллөөс ангид зүйл байв. Савтай хүйтэн усанд буцалсан халуун ус хийе. Халуун усны молекул савны нийт эзэлхүүнд тархаж, усны температур жигд болох хүртэл тодорхой хугацаа зарцуулна. Үүнтэй адил бодит байдалд орчлон ертөнцийн температур жигд байдалд орох хүртэл хангалттай хугацаа өнгөрөөгүй байгаа нь асуудал үүсгэнэ.
      1980 аад оноос америкийн онолын физикч, одон оронч Алан Гүүт шинэ онол дэвшүүлэв. Түүгээр бол орчлон ертөнц их тэсрэлтийн дараа төсөөлшгүй өндөр хурдаар гэнэт огцом тэлжээ. Тэлэлтийн хурд гэрлийн хурднаас ч илүү байсан. Шинэ онолыг инфляцын онол хэмээн нэрлэв. Их тэсрэлтийн дараахан хүндийн хүч, цахилгаан соронзон хүчийг оролцуулаад нийт дөрвөн төрлийн хүч нэгэн аварга хүчинд нэгтгэгдсэн байв. Аварга хүчнээс хүндийн хүч эхлэн салснаар огцом тэлэлт явагдав. Хэдийгээр үргэлжилсэн хугацаа нь тодорхойгүй боловч огцом тэлэлт нь температурын жигд тархалтын нөхцөл болжээ. Инфляцийн онолыг шалгах зорилгоор НАСА 2001 оны 6 сарын 3 нд нэгэн хиймэл дагуул хөөргөжээ. Богино долгионы мэдрэгч бүхий WMAP хиймэл дагуул их тэсрэлтийн ул мөр болох үлдэгдэл цацрагийг судлаж, үүсээд удаагүй орчлон етөнцийн дүр төрхийг одоогийнхтой харьцуулахыг зорьсон байна. Хиймэл дагуулаас 2003 оны 2 сард илгээсэн зураг дөнгөж 380 мянган жилийн настай “залуу” орчлонгийн төрхийг буулгасан байв. Зураг эрдэмтэдийн төсөөлж байсан орчлонг дүрсэлж, огцом тэлэлт болсныг нотлов. Ердийн хүнд шувууны өндөг мэт харагдах уг зураг эрдэмтэдийн хувьд томоохон нээлт байсан юм. Зураг Гүүтийн инфляцийн онолыг батлахаас гадна орчлонгийн насжилт, түүний бүтэц, хэлбэр, өсөлтийн хэлбэр зэргийг тодорхойлох чухал баримт болжээ.
      WMAP хиймэл дагуулын тусламжтайгаар орчлон ертөнц үүссэний дараах үеийн загварыг бүтээсэн байна. Их тэсрэлт эхэлж, 1 секундыг тэрбум хуваасны нэгтэй тэнцэх хугацаа өнгөрөх үед орчлон атомоос ч жижиг хэмжээтэй, төсөөлшгүй өндөр температуртай байв. Энэ үед бидний мэдэх 4 хүч нэгдмэл хэвээр байна. Дараа нь орчлонгийн тэлэлтээс үүдэн хүндийн хүч тусгаарлан салав. Үүний улмаас орчлон богино хугацаанд огцом тэлж, температурын тархалт жигдрэв. Энэ бол Гүүтийн таамагласан инфляцийн онолын үр дүн юм. Дараа нь тэлэлт алгуур хэлбэрт шилжив. Тэсрэлтээс хойш 1 секунд ч өнгөрөөгүй байхад үлдэх 3 хүч тус тусдаа салав. 3 минутын дараа температур целсийн 15 сая хэмээр буурч, атомын цөм хэлбэржин бүрэлдэв. Улмаар устөрөгч, дараа нь Гамов Алфер нарын таамагласны дагуу устөрөгчийн цөмийн урвалын үр дүнд гели үүсэв. 380 мянган жилийн дараа гэрэл харанхуйг чиглэн тархав. Вилсон Пэнзиас нарын нээсэн үлдэгдэл цацраг энэ цаг үед хамаарна. 1 тэрбум жилийн дараа одод үүсч эхлэн, Хойлын таамагласан азот, устөрөгч, нүүрстөрөгч мэтийн хүнд элементүүд үүсэв. 9 тэрбум жилийн дараа масс болон хүндийн хүчний үйлчлэлээр одод бүрэлдэн тогтов. Температур нэмэгдэн, цөмийн урвал явагдаж нар бий болов. Түүнийг тойрсон зээрэнцэг хэлбэрийн хийнээс тэнгэрийн жижиг биетүүд үүсч, хоорондоо олон дахин мөргөлдсөнөөр гаригуудыг үүсгэв. Солирын мөргөлдөөнөөс үүдэн нэгэн гаригийн гадаргын температур нэмэгдэв. Солиртой хамт ирсэн ус, нүүрстөрөгч агаар мандлыг үүсгэв. Энэ бол дэлхий юм. Дараа нь түүний гадарга усаар бүрхэгдэж, түүн дотор гайхалтай химийн урвал явагдан амьдрал үүсэв. Их тэсрэлтээс хойш 13,7 тэрбум жилийн дараа буюу өнөөдөр орчлон ертөнц 196 тэрбум гэрлийн жилийн хэмжээнд хүртэл тэлэв. Энэ бол хэдэн мянган эрдэмтний оюун ухаанаар дамжин, хэдэн мянган жилийн хугацаанд нээж илрүүлсэн, орчлон, дэлхийн үүслийн түүх юм.
      Тэгвэл одоо түүний төгсгөлийн тухай багахан эргэцүүлье. Жил болгон ирдэг шиг намрын налгар өдрүүд хэзээ нэгэн цагт ирэхээ болино. Төгсгөл хэдэн арван тэрбум жилийн дараа ирнэ. 5 тэрбум жилийн дараа хүн төрөлхтний иргэншил устаж, дэлхийн амьдрал мөхнө. Өтөлж хөгширсөн нар энергиэ алдаж, температур нь буурна. Улаанаар гэрэлтэн, хэмжээ нь нэмэгдэх тусам дэлхийд улам ойртоно. Замдаа Сугар, Буд гаригийг залгина. Далай ууршин алга болж дэлхийн гадарга халуун лаваар бүрхэгдэнэ. Энергээ алдаж дууссан нар цагаан одой од болон хувирна. Нарны эргэн тойронд гариг хэлбэрийн хийн үүлэнцэр үүсч, сүнс мэт тэнүүчлэнэ. “Амь голтой” үлдэх Санчир, Ангараг ч удалгүй хэлбэрээ өөрчилнө. Нарны хийн үүлээр бүрхэгдэх үед чулуу, төмөрлөгөөс бүрдэх гаригийн цөм л үлдэнэ. Нарны хүндийн хүчийг бараг мэдрэхээ больсон гаригийн үлдэгдлүүд холдон одож, сансарын уудамд аялахдаа нарнаас үлдсэн өчүүхэн дулаан илчийг хэдэн арван тэрбум жилийн туршид хадгалсаар байна. Удалгүй нар гэрэлтэхээ больж, хар одой од болон хувирна. Түүнээс хойших хэдэн арван тэрбум жилийн хугацаанд одод нууцлаг хар энергийн нөлөөгөөр бие биенээсээ холдсоор байна. Тэлэлтийн хурд нь нэмэгдэж, хүндийн хүчний үйлчлэлээс ангижирсан орчлон ертөнц задран сарнина. Галактикууд, одны аймаг, одод, тэр ч байтугай атом хүртэл хумхын тоос болон хувирна. Орчлонгийн төгсгөл “Их задрал” аар дуусна. Төгсгөлийн онолыг олонхи эрдэмтэд хүлээн зөвшөөрсөн боловч түүний батлагдах эсэх нь тодорхойгүй байна. Гэхдээ цаашид шинэ шинэ онолууд төрөн гарч, батлагдаж няцаагдаж, хүн төрөлхтний мэдлэгийн хүрээг баяжуулсаар байх нь тодорхой.
      0 0 53
    7. Харьцангүй онол: Хурд
      Харьцангуйн онол гэж юу вэ. “Халуун пийшин дээр гараа нэг хором тавь, бүхэл бүтэн нэг цаг өнгөрсөн мэт урт удаан санагдана. Харин сайхан бүсгүйтэй нэг цаг хөгжилтэй яриа дэлгэн суу, дөнгөж нэгээхэн хором өнгөрсөн мэт санагдах болно” хэмээн 20 р зууны суут эрдэмтэн, А.Эйнштейний “өөрийнх нь тодорхойлсон” оос өөрөөр орчлон ертөнцийн зүй тогтлыг тайлбарласан агуу онолын тухай ойлголт мэргэжлийн бус хүмүүст тэр болгон байдаггүй.
      “Харьцангуйн онол” нь хоёр хэсгээс бүрддэг. 1905 онд нийтлэгдсэн “Харьцангуйн тусгай онол” гэрлийн хурд, орон зай, цаг хугацаа, масс, энергийн шинж чанарыг тодорхойлсон бол 1916 онд нийтлэгдсэн “Харьцангуйн ерөнхий онол” нь таталцлын хүч, түүнээс үүдэлтэй орон зайн муруйлтын тухай ойлголтыг хамарсан илүү өргөн хүрээний онол юм. Ингээд алдарт онолоо хэрхэн боловсруулсан талаар сонирхоё.
      Эйнштэйн 1879 онд Германы нэгэн еврей гэр бүлийн том хүү болон мэндэлжээ. Тэрээр бага сургуульд тооны хичээлдээ сайн байсан боловч хэл ярианы хөгжил муутай түүнийг бусад хүүхдүүд нүд үзүүрлэн “тэнэг” хэмээн дууддаг байв. Эйнштэйн хангалттай ерөнхий боловсрол эзэмшиж амжилгүйгээр 15 насандаа дунд сургуулиа орхижээ. Харин орчлон ертөнцийн зүй тогтлын тухай бодол эргэцүүлэл түүний оюун ухаанаас салаагүй бөгөөд 16 насандаа гэрлийн нууцыг эрж хайж эхэлсэн байна.
      Хэрэв хүн толь бариад гэрлийн хурдаар хөдөлбөл өөрийнх нь дүрс толинд үзэгдэх болов уу. Хүний нүүр царай толинд харагдана гэдэг нь нүүрнээс туссан (ойсон) гэрэл толинд ойж, нүдэнд мэдрэгдэж байгаа хэрэг юм. Харин толинд харагч хүн өөрөө гэрлийн хурдаар хөдөлж байгаа бол нүүрнээс нь туссан гэрэл толинд хүрч амжих уу. Энэ асуултын хариуг олохыг эрмэлзсэн залуу Эйнштейний эрэл хайгуул алдарт харьцангуйн онолыг нээх үндэс суурь болжээ.
      Тэрээр 18 насандаа Цюрихийн политеxникийн дээд сургуульд элсэн орж өөрийн дуртай тоо, физикийн чиглэлээр хичээллэх болов. Харин уг сургуулиа төгсөх үед түүнд ажил олоход хэцүү байсан тул нэгэн танилынхаа туслалцаатайгаар Швейцарийн патентийн байгууллагад шинжээчээр ажилд оржээ. Эйнштэйн ажиллахын зэрэгцээ гэрээр судалгаа хийж, 3 жилийн дараа шинэ онолоо танилцуулсан байна. Төрийн байгууллагын жирийн нэгэн ажилчны бүтээсэн онол их сургуулийн эрдэмтэн судлаачдаас авахуулаад бүхэл бүтэн шинжлэх ухааны салбарынхныг гайхашруулав.
      1905 онд нийтлэгдсэн “Хөдөлж буй биетийн цахилгаан хүчний онол” буюу сүүлд нийтэд нэрлэгдэж заншснаар “Харьцангуйн тусгай онол” тэр дороо дэлхий дахины эрдэмтэдийн дунд хүлээн зөвшөөрөгдөв. Энэ онолын хамгийн том ач холбогдол нь гэрлийн нууцыг тайлж физикийн шинжлэх ухааныг мухардлаас гаргасан явдал юм. Тухайн үеийн эрдэмтэд гэрлийн хурд секундэд 300 мянган км гэдгийг тогтоосон байсан боловч хөдөлж буй биетээс цацарсан гэрлийн хурд өөрчлөгдөх эсэх талаар хариулт өгч чадахгүй байв.
      Бид автомашинаар зорчиж байх үедээ өөдөөс ирж байгаа машинууд маш хурдан хугацаанд ойртож ирдэгийг анзаардаг. Тэгвэл араас ирж байгаа машин аажим, алгуур ойртож ирдэг. Энэ үзэгдлийн учир шалтгаан урдаас болон араас ирж байгаа машинууд ойролцоо хурдаар хөдөлж байлаа ч бидний өөрсдийн машин мөн адил тодорхой хурдаар хөдөлж байгаагаас хамаардаг. Тэгвэл хөдөлж байгаа биетээс цацрах гэрлийн хувьд үүнтэй төстэй үзэгдэл ажиглагддаг болов уу.
      Хэрэв тийм бол сансарын вакум орчинд гэрэл адил хурдаар тархах боловч ямар нэгэн гаригийн хөдөлгөөний чиглэлээс хамааран түүнийг угтан ирж байгаа гэрэл хурдан, араас гүйцэн ирж байгаа гэрэл удааширч ирэх учиртай. Эрдэмтэд дэлхий нарыг тойрон эргэх явцад нар луу ойртох үед түүнээс ирэх гэрлийн хурд, мөн нарнаас холдох үеийн гэрлийн хурдыг тус тус  хэмжсэн боловч адил хэмжээтэй байв.
      Үүний учир шалтгааныг тухайн үеийн шинжлэх ухаан тайлбарлаж чадахгүй байв. Эрдэмтэд янз бүрийн онол дэвшүүлж байсан боловч нэг нь ч үнэмшил төрүүлэлгүй мухарджээ. Харин “харьцангуйн тусгай онол” эргэлзээг тайлах гайхалтай зөв хариултыг өгч, асуудлыг эцэслэн шийдвэрлэв. Гэрлийн хурд биетийн хөдөлгөөнөөс хамаараxгүйгээр тогтмол хэмжээтэй байна. Гэрэл ямар ч нөхцөлд хурдаа өөрчлөхгүй учир хүн толь бариад хичнээн өндөр хурдаар хөдөлсөн ч нүүр нь толинд харагдсаар байх болно.
      Эйнштейний онол 17 р зууны суут эрдэмтэн Галилейн боловсруулсан “харьцангуйн дүрэм” д суурилжээ. Галилейн үеийн эрдэмтэд нарны аймгийн зүй тогтлын талаар, дэлхий нарыг тойрч эргэдэг хэмээх “нар төвт онол”, нар дэлхийг тойрч эргэдэг хэмээх “дэлхий төвт онол” д санал хуваагдаж байв. Өндөр цамхагаас чулуу унагах туршилт хийе. Чулуу унагасан цэгийн эгц доорхи газарт унана.
      “Энэ бол дэлхий нарыг тойрч эргэдэггүйн нотлогоо” хэмээн “дэлхий төвт онол” ыг дэмждэг эрдэмтэд үзэж байв. “Дэлхий үнэхээр нарыг тойрч эргэдэг бол чулуу цамхагийн эгц доор бус илүү хол зайд унах ёстой. Учир нь чулуу унаж байх явцад дэлхий анхны байрлалаас хөдлөж холдох учиртай.” Харин “нар төвт онол” ыг дэмжигч Галилей туршилтыг арай өөр хэлбэрээр хийж уг нотлогоог няцаав.
      Зогсоолд байгаа завины шурагнаас чулууг унагаавал эгц доош чиглэн унана. Энэ үзэгдэл завин дээр болон арал дээр байгаа ажиглагчид адилхан харагдана. Дараа нь тодорхой чиглэлд хөдлөж байгаа завины шурагнаас чулууг унагаая. Завин дээр байгаа хүнд чулуу эгц доош унаж харагдах боловч арал дээр байгаа хүнд чулуу хагас дугуйрсан траектор үүсгэн унаж байгаа нь харагдана. Чулууны хөдөлгөөн нь ажиглагчийн байрлалаас хамаарах харьцангуй үзэгдэл. Иймд нар дэлхийг тойрч эргэдэг эсэхийг дэлхий дээр байгаа бид чулуу унагах туршилтаар нотлох боломжгүй.
      Биет хөдлөж байсан ч, үгүй байсан ч ойролцоох ажиглагчийн хувьд түүний хөдөлгөөний хууль адил байна хэмээн Галилей дүгнэжээ. Эйнштейн биетийн хөдөлгөөний физик шинж чанарыг тайлбарласан “Галилейн харьцангуйн дүрэм” ийг гэрэлд хүртэл өргөжүүлсэн юм. Эйнштейний өмнөх үеийн эрдэмтэд “гэрлийн хурд хувьсан өөрчлөгддөггүй, тогтмол шинж чанартай” гэдгийг хүлээн зөвшөөрч чадахгүй байсан нь 17 р зууны үеийн эрдэмтэдтэй адил алдаатай үзэл бодол байв.
      Харин Эйнштейн гэрлийн хурдны шинж чанарыг судлах явцдаа Галилейн оронд өөрийгөө тавьж үзсэнээр, гэрэл хөдлөж буй болон хөдөлгөөнгүй ажиглагчийн хувьд аль ч тохиолдолд адил хурдтай байна хэмээн дүгнэв. Хөдөлгөөнт биетийн хурд туулсан зай, түүнд харгалзах хугацаанаас хамаардаг. Гэвч “харьцангуйн тусгай онол” ын хүрээнд гэрлийн хурдыг тогтмол гэж тооцвол нөхцөл байдлаас хамаарч цаг хугацаа болон орон зай хувьсан өөрчлөгдөх учиртай. Өөрөөр хэлбэл тэдгээр нь тогтмол хэмжигдэхүүн биш бөгөөд хувьсан өөрчлөгддөг байхнэ.
      Харьцангүй онол: Цаг хугацааны орон зай
      Онолын физикийн салбарт хувьсгал хийсэн ойлголт бол гэрлийн хурд тогтмол бөгөөд хувьсан өөрчлөгдөхгүй хэмээх харьцангуйн тусгай онолын тодорхойлолт юм. Хурдыг тогтмол гэж үзвэл цаг хугацаа болон орон зайн хэмжигдэхүүн хувьсана гэдгийг бид дунд сургуулийн физикийн хичээлд үздэг хурд, зам, хугацааны хамаарлын томьёоноос хялбархан ойлгож чадна. Цаг хугацаа, орон зай хэрхэн хувьсан өөрчлөгддөг вэ.
      Үүнийг ойлгоход гэрлийн цаг хэмээх төхөөрөмжөөр ажиглаж болох сонирхолтой үзэгдэл туслана. Гэрлийн цаг нь гэрэл үүсгэгч болон түүнийг хүлээн авагч тольноос бүрдэнэ. Үүсгэгчээс гарсан гэрэл толинд хүрэхэд 1 секундийн хугацаа зарцуулдаг хэмээн тооцоё. Туршилтын хүрээнд  гэрлийн цагийг сансарын хөлөг болон ямар нэгэн гариг дээр тус тус байрлуулжээ.
      Сансарын хөлөг хөдөлгөөнгүй байрлаж байгаа тохиолдолд гэрлийн цагны үүсгүүрээс гарсан гэрэл гариг дээрх цагтай адил 1 секундийн хугацаанд толинд хүрнэ. Дараа нь хөлгийг тодорхой хурдаар хөдлөж байх үед туршилтыг давтан явуулая. Сансарын хөлөг дотор зорчиж буй хүн гэрэл мөн адил 1 секундын хугацаанд толинд хүрч байгааг ажиглана. Харин хөдлөж буй сансарын хөлөг дотор байрлах гэрлийн цагийг гариг дээрээс ажиглавал ямархуу дүр зураг харагдах бол.
      Ердийн нөхцөлд цаган доторхи гэрлийн цацраг эгц босоо чиглэдэг бол хөдлөж буй сансарын хөлөгт байрлах цагны гэрэл гариг дээрхи ажиглагчид тодорхой өнцөг үүсгэсэн налуу чиглэлтэй харагдана. Өөрөөр хэлбэл сансарын хөлөгт байрлах цагны гэрэл үүсгэгчээс гарсаны дараа хөлгийн хурднаас хамааран толины байрлал шилжих учир гэрэл гариг дээрх цагныхаас илүү хол зай туулж толинд хүрэх болно. Иймд гариг дээрх цагны гэрэл 1 секундын хугацаанд толинд аль хэдийн хүрсэн байхад сансарын хөлөгт байрлах цагны гэрэл толинд хүрээгүй байх болно.
      Өөрөөр хэлбэл гариг дээр 1 секундын хугацаа өнгөрсөн байтал сансарын хөлгийн цаг хугацаа 1 секундээс бага байгаа нь гариг дээрх хүнд ажиглагдана. Энэ бол хөдлөж буй биетийн хувьд цаг хугацаа харьцангуй удаан өнгөрдгийн илэрхийлэл юм. Сансарын хөлгийн цаг хугацаа гаригийнхаас удаан байгааг гариг дээрх ажиглагч гэрлийн цагны тусламжтайгаар ажиглаж чадлаа. Харин сансарын хөлгийн зорчигчийн хувьд бүх зүйл хэвийн мэт санагдаж, гэрэл толинд хүрэхэд 1 секундын хугацаа зарцуулна.
      Дараагийн удаад хөдлөж буй сансарын хөлгөөс гариг дээрх гэрлийн цагийг ажиглая. Сансарын хөлөгт байрлах ажиглагчид хөлөг хөдөлгөөнгүй, харин гариг хөлгийн хөдөлгөөний эсрэг чиглэлд хөдлөж байгаа мэт санагдана. Иймд гариг дээрх цагны гэрлийн цацрагийн хөдөлгөөн, гариг дээрх ажиглагч сансарын хөлгийн цагийг ажигласантай адил хэлбэртэй харагдана. Хөлөгт байрлах ажиглагч гариг дээр цаг хугацаа удаан өнгөрч байгааг ажиглах болно.
      Эндээс бодит байдалд гариг дээр цаг хугацаа удааширч байна уу, эсвэл хөлөг дээр цаг хугацаа удааширч байна уу, аль нэгнийх нь цаг хугацаа удаашраад нөгөөгийнх нь хурдсаад байна уу гэх мэтийн эргэлзээтэй асуултууд урган гарна. Гариг болон хөлөг дээрх ажиглагчийн алиных нь зөв юм бол. Үнэн чанартаа аль алиных нь зөв юм. Цаг хугацааны удаашрал (уртсалт) нь ажиглагч тус бүрийн хувьд харьцангуйгаар төстэй шинж чанартай байна. Энэ бол харьцангуйн тусгай онолоос урган гарсан 2 дахь дүгнэлт юм.
      Цаг хугацааны удаашралын хэмжээг пифагорийн теоромоор тодорхойлно. Тэгш өнцөгт гурвалжингийн босоо катет нь гэрлийн цагны өндөр буюу гэрлийн туулах зай, хэвтээ катет нь сансарын хөлгийн туулсан зай, гипотнуз нь гариг дээрх хүнд ажиглагдсан хөлөг доторхи цагны гэрлийн цацрагийн туулсан зай болно. Жишээлбэл сансарын хөлөг гэрлийн хурдны 80%-тай тэнцэх хурдаар хөдөлсөн гэж тооцвол хөлөгт байрлах цагны гэрлийн туулах зай 10 нэгж, хөлгийн туулах зай 8 нэгж, гэрлийн цагны өндөр 6 нэгж тус тус болно.
      Эдгээрийг цаг хугацаанд шилжүүлбэл гариг дээр 10 нэгж хугацаа өнгөрөхөд, хөлөг дээр 6 нэгж хугацаа өнгөрсөнийг илтгэнэ. Өөрөөр хэлбэл гариг дээр 1 секунд хугацаа өнгөрхөд гэрлийн хурдны 80%-тай тэнцэх хурд бүхий сансарын хөлөг дотор 0.6 секунд өнгөрсөн байна. Хөлгийн хурдыг гэрлийн хурдны 90%-д хүрсэн гэж тооцвол хөлгийн цаг хугацаа 0.4 секунд болно. Хөдөлж буй биетийн хурд гэрлийн хурданд ойртох тусам цаг хугацааны удаашрал нэмэгддэг ажээ.
      Бид цаг хугацаа хувьсан өөрчлөгддөг гэдгийг мэдэж авлаа. Тэгвэл орон зайн хэмжигдэхүүн ямар хэлбэрээр өөрчлөгддөг бол. Үүнийг ойлгохын тулд туршилт хийе. Цагийн механизм бүхий тэсрэх бөмбөг байрлуулсан сансарын хөлөг нэгэн гаригаас дэлхий рүү нисчээ. Гариг болон дэлхийн хоорондын зай гэрлийн 1 жил бөгөөд хөлөг гэрлийн хурдаар хөдлөнө хэмээн тооцоё. Бөмбөг дэлхийн цаг хугацаагаар яг 1 жилийн дараа дэлбэрнэ. Харин цагийн механизмийг аюулгүй болгох төхөөрөмж зөвхөн дэлхийд бий. Сансарын хөлөг эсэн мэнд ирж чадах болов уу?
      Хөлөг 1 жилийн дараа яг дэлхийд ирэх мөчид дэлбэрэх мэт санагдаж магадгүй. Бид хөдөлж буй биетийн цаг хугацаа удааширдаг гэдгийг мэднэ. Иймд дэлхийгээс харвал сансарын хөлөгт мөн адил цаг хугацаа удааширна. Хэдийгээр дэлхий дээр нэг жилийн хугацаа өнгөрсөн байлаа ч сансарын хөлөг дээр 1 жилээс хамаагүй бага хугацаа өнгөрөх учир бодит байдалд хөлөг дэлбэрэлгүйгээр дэлхийд ирж чаджээ. Дэлбэрэх бөмбөг бүхий сансарын хөлгийн жишээ бидэнд орон зайн нууцыг нээж өгнө.
      Энэ удаад уг сансарын хөлгийн нисгэгчийн байр сууринаас ажиглая. Хөлөг дэлхийн нэг жилээс богино хугацаанд дэлхийд хүрсэн мэт түүнд санагдана. Үүнийг дэлбэрээгүй бөмбөг ч нотлоно. Дэлхийд хүрэхэд зарцуулсан хөлгийн цаг хугацаа 1 жилээс богино байсан гэдэг нь юуг илэрхийлэх вэ. Энэ нь нөгөө талаас хөлгийн нисгэгчдийн хувьд дэлхий хүртэлх зай богиноссоныг харуулна. Дэлхийгээс харахад хэдийгээр 1 гэрлийн жилийн зай боловч нисгэгчдийн хувьд илүү богино зайг туулжээ.
      Хөдлөж буй биетээс харахад хөдөлгөөнгүй биетийн цаг хугацаа удааширна. Харин өөрийнх нь цаг хугацааг эсрэг тал (хөдөлгөөнгүй)-аас ажиглахад мөн л удааширч богиноссон байна. Цаг хугацаанаас гадна орон зай ч бас агшина. Гэтэл орчлон ертөнцөд хөдөлгөөнгүй зүйл гэж үгүй. Дэлхий нарыг тойрч эргэнэ, нар сүүн замын төвийг тойрч эргэнэ, галактикууд ч бас өөрсдийн бие даасан хөдөлгөөнтэй. Эдгээрийн аль нэгийг сонгон авч цаг хугацаа болон орон зайн стандарт тогтоох боломжгүй. Бүх зүйлс бие биетэйгээ харьцангуйгаар өөр өөрсдийн замаар хөдөлж байдаг. Ертөнцөд туйлын цаг хугацаа, орон зай гэж үгүй, бүх зүйлс харьцангуй ажээ.
      Харьцангуй онол: Масс болон Энерги
      Харьцангуйн онолын илэрхийлэл болсон эдгээр үзэгдлүүдийг бидний өдөр тутмын амьдралаас ажиглахад хэцүү. Гэхдээ үүнийг сансар огторгуйд, мөн микро буюу атом, цөмийн ертөнцөд ажиглаж болно. Үүний нэг жишээ нь Мюон хэмээх бөөм юм. Сансарын туяа дэлхийн агаар мандалд орж ирэх үед агаар дахь азотын молекултой мөргөлдөн мюон болон хувирдаг. Мюон нь бараг гэрлийн хурдтай тэнцүү хурдаар довтолгох боловч маш тогтворгуй учир онолоор бол дэлхийн агаар мандал дотор богино хугацаанд задарч алга болох ёстой.
      Энгийн тооцоогоор агаар мандлын доод хэсэгт мюон бөөм орж ирэх магадлал тэрбум хуваасны нэг буюу энэ нь бараг магадлалгүй гэсэн үг. Гэвч 1936 онд хийсэн судалгаагаар газрын гадаргын ойролцоо мюон бөөмийг ажиглав. Энэ бол харьцангуйн онолын анхны бодит нотолгоонуудын нэг байсан юм. Бараг гэрлийн хурдаар нисч буй бөөмийн хувьд цаг хугацаа удааширч, орон зайн богиносдог байна. Иймд мюон бөөм агаар мандалд задралгүйгээр газрын гадарга хүртэл бууж ирдэг ажээ.
      Орон зай, цаг хугацаа хувьсдаг юм бол хурдыг гэрлийн хурднаас олон дахин ихэсгэж, орон зайг тэг болтол богиносгож болох уу гэсэн асуулт гарна. Өөрөөр хэлбэл сансарын хөлөг алс холын ямар нэгэн гариг эрхэс рүү асар өндөр хурдаар нисвэл харьцангуйн онолын дагуу гариг хүртэлх орон зай богиносч, хурдны тодорхой утгад тэгтэй тэнцэх үү. Энэ нь боломжгүй юм. Эйнштэйн гэрлийн хурд бол орчлон ертөнцөд байж болох хурдны дээд хязгаар хэмээн дүгнэв. Иймд ямар ч биет гэрлийн хурдад хүрч, түүнээс илүү хурдлах боломжгүй.
      Сансар огторгуйд аялж буй сансарын хөлгөөс түүний нислэгийн чиглэлд пуужин харвая. Тэгвэл хөндлөнгийн ажиглагчийн байр сууринаас харахад пуужингийн хурд ямар байх бол. Эйнштейнээс өмнөх цаг үед бол бидний өнөөгийн мэддэг энгийн томъёогоор сансарын хөлгийн хурд дээр пуужингийн хурдыг нэмэхэд л хангалттай. Тэгвэл хөлөг болон пуужингийн хурдыг гэрлийн хурданд ойрхон хэмээн тооцвол ямар үр дүн гарах бол. Энэ тохиолдолд мөн адил хоёр хурдны утгыг нэмэхэд хангалттай юу.
      Сансарын хөлгийн хурдыг 200 мянган км/с, пуужингийн хурдыг мөн адил 200 мянган км/с гэж тоовол энгийн нэмэх үйлдлээр пуужингийн харьцангуй хурд 400 мянган км/с болж гэрлийн хурднаас давж таарна. Гэтэл ямар ч тохиолдолд гэрлийн хурднаас илүү хурд байх учиргүй. Сансарын хөлгөөс пуужин харвасан бус гэрэл тусгасан гэж үзсэн ч адил дүр зураг харагдана. Бидний мэдэж байгаагаар гэрлийн хурд ямар ч ажиглагчийн хувьд тогтмол байх ёстой. Тэгэхээр бидний өдийг хүртэл зөв гэж итгэж ирсэн хурдыг хооронд нь шууд нэмэх энгийн томъёо буруу болж таарч байна.
      Хурдны нийлбэрийн томъёо (жинхэнэ) үнэн чанартаа бидний мэддэгээс илүү нарийн төвөгтэй хэлбэртэй ажээ (энд; wпуужингийн харьцангуй хурд, u хөлгийн хурд, v пуужингийн хурд, c гэрлийн хурд). Хэрэв 80 км/ц хурдтай машинаас 20 км/ц хурдаар пуужин харвасан гэж тооцвол пуужингийн хурд хөндлөнгийн ажиглагчийн хувьд хялбар нэмэх үйлдлээр тооцоход 80+20=100 км/ц болно. Харин хурдны нийлбэрийн шинэ томъёогоор пуужингийн хурд 99.9999999999999 км/ц гарна. Бидний өдөр тутмын амьдралын бага хурдны нөхцөлд аль ч томьёо бараг адил үр дүнг үзүүлж байгаа учир энгийн нэмэх үйлдлийг ашиглахад л хангалттай ажээ.
      Харин тус бүр нь 200 мянган км/с хурдтай хөлөг болон пуужингийн жишээгээр тооцвол бодит байдалд хөндлөнгийн ажиглагчийн хувьд пуужингийн хурд 280 мянган км/с (шинэ томъёогоор) болж байна. Хөлөг болон пуужингий хурд гэрлийн хурданд хичнээн ойртсон ч пуужингийн харьцангуй хурд гэрлийн хурданд хэзээ ч хүрэхгүй гэдгийг эндээс мэдэж болно. Хурдны хязгаарын тухай энэ ойлголт нь тун сонирхолтой үр дүнд хүргэдэг.
      Сансарын хөлгийн хурдыг аажим нэмэгдүүлж байна хэмээн төсөөлье. Үүний тулд хөлгийн хөдөлгүүрийн хүчийг тогтмол нэмэгдүүлэх шаардлагатай. Хүн төрөлхтөн хэзээ нэгэн цагт төсөөлшгүй их хэмжээний хүч үүсгэх чадалтай супер хөдөлгүүр зохион бүтээнэ гэж тооцоод хөдөлгүүрийн хүчийг цаашид үргэлжлүүлэн нэмэгдүүлэе. Энэ тохиолдолд энгийн ойлголтоор бол хөлгийн хурд нэмэгдсээр гэрлийн хурднаас давж, түүнээс ч илүү хурдлах мэт санагдана. Гэтэл орчлон ертөнцөд гэрлийн хурднаас илүү хурд үгүй учир хурдны энэ утгад тодорхой хэмжээгээр ойртож очих үед хөдөлгүүрийн хүчийг хичнээн нэмлээ ч хөлгийн хурд цаашид нэмэгдэхгүй. Хөдөлгүүрийн өсөн нэмэгдэж буй энэ их энерги хаачих вэ.
      Эйнштэйн энерги масс хоёр хоорондоо шилждэг гэж үзжээ. Иймд хөлгийн хурд гэрлийн хурданд дөхөх тусам түүний хөдөлгүүрийн үүсгэсэн энерги хөлгийн масст шилждэг байна. Өөрөөр хэлбэл үүсгэх энергийг нэмэгдүүлэх тусам хөлгийн масс нэмэгдэж түүнийг илүү хурдлуулах боломжгүй болгоно. Масс нь нөгөө талаас юмсыг хөдөлгөх боломжийг илэрхийлж байдаг. Их масстай зүйлийг хөдөлгөхөд хэцүү, бага масстай зүйлийг хялбар хөдөлгөж, хурдлуулж болдог. Тэгвэл биетийн хурд гэрлийн хурданд ойртох тусам түүний масс хязгааргүй нэмэгдэж гэрлийн хурднаас илүү хурдлах боломжийг хаадаг байна. Эдгээр төсөөлөл нь энерги масст шилжих боломжийг харуулж байна.
      Тэгвэл эсрэгээр масс хэрхэн энергид шилждэг бол. Энэ ойлголт нь цөмийн эрчим хүчийг ашиглах технологийн үндэс суурь болжээ. Цөмийн реакторт уран 235 түлш цөмийн гинжин урвалаар задарсаны үр дүнд их хэмжээний дулааны энерги үүснэ. Тэгвэл задралаас үүссэн материалын массыг задралын өмнөх түлшний масстай харьцуулахад 0.1 %-аар бага байдаг байна. Массын ийм өчүүхэн бууралт нь их хэмжээний энергийг үүсгэдэг ажээ. Цөмийн реактор доторхитой адил процесс наран дээр мөн адил явагдаж байдаг. Тэнд бидний мэдэх устөрөгчийн бөмбөгийг секунд тутамд хэмжээлшгүй олон тоогоор нэгэн зэрэг дэлбэлж байгаатай адил цөмийн урвал үргэлжлэн явагддаг.
      Иймд нарны гэрлээр дамжин тархах их хэмжээний энерги нь мөн адил түүний массын бууралттай холбоотой юм. Наран дээр болж буй урвалд орсон бодисын масс 0.7%-иар буурдаг байна. Массын бууралтыг цөмийн урвалаас гадна нүүрс шатаахаас авахуулаад энерги ялгаруулж, шингээх бүхий л төрлийн химийн урвалын үед ажиглаж болдог. Гал өрдөж тогоотой усыг халаавал халсан ус түлшний шаталтаас ялгарах энергийн зарим хэсгийг шингээж масс нь маш бага хэмжээгээр нэмэгдэнэ. Үүнийг нарийн мэдрэмж, өндөр нарийвчлал бүхий багажаар хэмжиж тодорхойлох боломжтой байдаг байна.
      Эндээс биетийн массыг энергид хувиргаж эрчим хүч үйлдвэрлэх боломж онолын хувьд байж болохыг анзаарч болно. Гэхдээ ийм технологи бүтээх байтугай энэ талаархи төсөөлөл ч хүн төрөлхтөнд алга байна. Хэрэв хэзээ нэгэн цагт, алс ирээдүйд ийм боломжийг нээж, ашиглаж эхэлвэл магадгүй бид эрчим хүчний мөнхийн эх үүсвэртэй болох боломжтой юм. Тодруулбал ямар нэгэн материйн 5 грам жинд 1 сая тонн усыг буцалгах хэмжээний энерги агуулагдаж байдаг байна. Биетийн масс бол үнэн чанартаа түүний агуулж буй энерги юм хэмээн Эйнштэйн дүгнэжээ. Бидний мэдэх харьцангуйн онолын хамгийн энгийн томъёлол нь үүний илэрхийлэл юм.
      Харьцангуй онол: таталцалын хүч, орон зайн муруйлт 
      Хурд, орон зай цаг хугацаа, энерги массын тухай ойлголтыг хамрах “Харьцангуйн тусгай онол” ыг суут бүтээл гэдэгтэй эрдэмтэд санал нийлдэггүй. Иймд хэрэв Эйнштэйн нээгээгүй байсан бол өөр хэн нэгэн эрдэмтэн магадгүй 5 жилийн дотор нээх боломжтой байсан гэж үздэг. Харин Харьцангуйн ерөнхий онол бол жинхэнэ суут бүтээл бөгөөд энэ хэмжээгээрээ энгийн хүмүүст ойлгоход төвөгтэй байж магадгүй.
      Автобус хөдлөх үед дотор нь зогсож байгаа зорчигчийн биеийг хойноос нь татах мэт хүч үйлчилдэг. Мөн тогтмол хурдтай хөдлөж байгаад хурдаа огцом сааруулах үед зорчигчид урагш татагдах мэт хүч үйлчилнэ. Цонхны хөшгийг хаах, хөдөлгүүрийн дуу чимээг тусгаарлах зэргээр гадна орчны тухай мэдээлэл авах боломжгүй тохиолдолд тогтмол хурдаар хөдлөж буй автобусны зорчигч автобус хөдлөж байгаа эсэхийг мэдэрч чадахгүй.
      Арай өөр хэлбэрийн жишээ авч үзье. Газрын гадарга дээр хөдөлгөөнгүй байрлах пуужин дотор байгаа хүний биед зөвхөн хүндийн хүч л үйлчилнэ. Тэгвэл сансарт хөөрч, хурдаа аажим нэмэгдүүлж байгаа пуужин доторхи хүний хувьд бид цахилгаан шатаар өгсөх үед мэдэрдэгтэй адил таазнаас шал руу чиглэсэн хүч үйлчилнэ. Пуужинд суугаа хүн хүндийн хүч болон хурдатгалаас үүдэх хүчний алиных нь үйлчлэлд орж байгаагаа мэдрэх боломжгүй.
      Тэгвэл Эйнштейн хурдатгалаас үүдэх (инерцийн) болон таталцлын хүчийг нэг зүйл гэж дүгнэжээ. Адилтгалын зарчим (equivalence principle) хэмээх энэ дүгнэлт нь түүнд суут онол нээхэд нь маш том ураг зориг өгөх болно. Таталцлын хүчийг бид ерөнхий тохиолдолд дэлхийн төв рүү, босоо чиглэлээр үйлчилдэг гэж ойлгодог ч зорчиж буй тээврийн хэрэгслийн чиглэлээс хамааран бидний биед өөр хэлбэрээр мэдрэгддэг.
      Пуужин дэлхийн хүндийн хүчний үйлчлэлээр чөлөөт уналт хийж байна хэмээн төсөөлье. Энэ тохиолдолд пуужин дотор байгаа хүнд хүндийн хүч үйлчлэхгүй бөгөөд сансарын жингүйдлийн орчинд байгаа мэт сэтгэгдэл төрнө. Жишээг илүү тодорхой болгох үүднээс чөлөөт уналт хийж буй пуужин доторхи хүний 2 талд теннисний 2 бөмбөг адил өндөрт хөвж байна хэмээн төсөөлье. Пуужин унаж доошлох тусам 2 бөмбөг хоорондоо бага багаар ойртсоор байх болно. Хэрэв бөмбөгүүд босоо чиглэлд байрласан тохиолдолд хоорондын зай бага багаар холдох болно.
      Яагаад ийм үзэгдэл ажиглагдаж болов. Дэлхийгээс харвал хүндийн хүч дэлхийн төв рүү чиглэх учир хялбар тайлбарлагдах боломжтой. Өөрөөр хэлбэл хүндийн хүчний үйлчлэлээр хэвтээ чиглэлд байгаа хоёр бөмбөгний хоорондох зай ойртоно. Босоо чиглэлд байрласан тохиолдолд доод талын бөмбөгөнд илүү их хүндийн хүч үйлчлэх учир илүү хурдан унаж, бөмбөг хоорондын зай холдох болно.
      Гэвч чөлөөт уналт хийж буй пуужин доторхи хүний зүгээс ажиглахад хүн ч, бөмбөг ч жингүйдэж байгаа, өөрөөр хэлбэл тэдэнд хүндийн болон өөр ямар нэгэн хүч үйлчлэхгүй учир ямар нэгэн хөдөлгөөн ажиглагдах учиргүй. Эйнштэйн үүнийг орон зайн муруйлтаар тайлбарлав. Хүндийн буюу таталцлын хүч нь орон зайг муруйж, гажихад хүргэдэг байна. Орон зайн тэнхлэгийн шугамууд хэрэв муруйлтгүй гэж үзвэл шулуун шугамууд байх ёстой. Гэтэл муруйсан гэж үзэх тохиолдолд тэнхлэгийн шугамууд ч бас муруйж тахийна. Бөмбөлгийн хөдөлгөөн үнэн чанартаа орон зайн муруйлтын үр дүн байжээ.
      Орон зайн муруйлтыг хоёр хэмжээст хавтгай орон зайгаар ойлгомжтой тайлбарласан жишээ түгээмэл байдаг. Зөөлөн материалаар хийсэн хавтгай гадарга дээрх шугамууд тэгш байна. Хэрэв гадарга дээр хүнд төмөр бөмбөлөг тавибал гадарга хотойж, бөмбөлөг доош сууна. Харин гадарга дээрх шугамууд муруйж, орон зай гажилтад орсоныг илтгэнэ. Муруйж гажсан хавтгай орон зайн жишээн дээр дээр дурдсан 2 бөмбөлгийн жишээг ч бас давхар ажиглах боломжтой.
      Төмөр бөмбөлгийн хонхойлгосон хэсгийн захад адил зайнаас жижиг хос хуванцар бөмбөлгийг өнхрүүлбэл төмөр бөмбөлөгт ойртох тусам хоорндын зай нь багасна. Хос хуванцар бөмбөлгийг төмөр бөмбөлгийн төвтэй огтлолцсон нэг чиглэлд зэргэцүүлэн байрлуулж өнхрүүлбэл төмөр бөмбөлөгт ойр байрлах бөмбөлөг илүү хурдан өнхөрч, хооронды зай холдож байгааг ажиглаж болно.
      Жишээ болгон авч буй хавтгай зөөлөн гадарга дээр хөнгөн бөмбөлөг тавибал бага зэрэг хотойно. Бөмбөлгийн жин ихсэх тусам гадаргын хотойлт ихсэж, жин ихтэй биет орон зайг илүү их хэмжээгээр муруйлгадаг болохыг илтгэнэ. Хэрэв хоёр өөр бөмбөлгийг гадаргад байрлуулбал нэг нэгнийхээ үүсгэсэн хонхорхой руу чиглэн өнхрөх мэт хөдөлгөөнийг ажиглаж болно. Мөн хүнд жинтэй бөмбөлгийн үүсгэсэн хонхорхой их учир жижиг хөнгөн бөмбөлөг түүн рүү өнхрөн орон нь амархан байна.
      Хавтгай зөөлөн гадаргын жишээг гурван хэмжээст сансар огторгуй, бөмбөлгүүдийг од, гаригс байна хэмээн төсөөлвөл туйлын сонирхолтой бөгөөд танил дүр зураг харагдана. Огторгуйн одод, гаригууд хоорондоо тодорхой хүчээр таталцдаг, аварга гаригийн татах хүч их, жижиг гаригийнх бага байна. Орон зайн муруйлт нь Эйнштэйнээс хэдэн зуун жилийн өмнө нээгдсэн ертөнц дахины таталцлын хуулийн тайлал болжээ.
      Харьцангуйн ерөнхий онолын хүрээнд ертөнцийн бүхий л үзэгдэл таталцын хүчнээс үүдэлтэй орон зайн муруйлтын дагуу явагдана. Иймд гэрлийн бөөмс хүртэл чиглэлээ өөрчилдөг байна. Энэ нь 1919 хийгдсэн нар хиртэлтийн үеийн бодит ажиглалтаар батлагджээ. Ажиглалтаар хиртэлтийн үед нарны цаана байрлах ёстой нэгэн од байх ёстой байрлалаас зөрж, гэрэл нь ажиглагдсан байна. Харьцангуйн ерөнхий онол зөв байв.
      Мөн онолоос урьдчилан таамаглагдсан, мөн таамаглал нь баталгаажсан зүйлсийн нэг нь хар нүх юм. Хар нүхний ойролцоох орон зайн муруйлт хязгааргүйд хүрэх учир гэрэл хүртэл түүнд татагдан унана. Орон зайн муруйлт нь зөвхөн орон зайн хэмжээс бус бүхий л тэнхлэгийг хамарч, цаг хугацааг ч бас өөрчилдөг. Иймд хар нүхэнд ойртох тусам цаг хугацаа удаашрах болно.
      Харьцангуйн ерөнхий онол нь цаг хугацаагаар аялах боломжтойг харуулдаг. Хэрэв хүн сансарын хөлгөөр тодорхой хурдаар хөөрч, эргэн ирвэл их хэмжээний таталцлын хүч үйлчлэх учир түүний цаг хугацаа удааширч, ирээдүйд аялах болно. “Өтний нүх” хэмээх цаг хугацааны хонгилоор нэвтэрч өнгөрсөн цаг үе рүү аялах нь мөн адил онолын хувьд боломжтой гэгддэг билээ.
      Харьцангуйн онол нь алс холын гариг эрхэсийг судлах сансарын станцаас авахуулаад GPS зэрэг бидний өдөр тутмын амьдралд нэвтрээд байгаа олон технологид ашиглагдаж байна. Мөн сансар, одон орон судлал, орчлон ертөнцийг танин мэдэхэд чиглэсэн шинжлэх ухааны олон төрлийн судалгаанд үндэс суурь нь болж, голлох үүргийг гүйцэтгэсээр байна.
      0 0 50
    8. Саяхныг хүртэл орчлон ертөнц хэмээх үг энэ ертөнцийн бүхий л юмсыг илэрхийлж, орчлон ертөнц цорын ганц гэсэн санаа ноёлж байв. Хэрэв бид нарны аймгаас гарч, Адагчуулганы мананцарыг, түүний цаана байх галактикуудыг өнгөрч, орчлонгийн зах хязгаарт хүрч чадвал тэнд маш олон орчлон ертөнц оршин байгааг олж харж магадгүй. Тэнд шинэ шинэ орчлонгууд үүсэн бий болж, хуучин нь мөхөн сөнөж байх магадлал бий. Бид үржин олширч буй олон ертөнц (multiverse)-ийн далайд хөвөх нэгэн орчлон (universe)-д оршин байж ч магадгүй. Хэрэв өөр орчлон ертөнцөд очиж чадвал тэнд бидний орчлонгоос ялгаатай байгалийн хууль үйлчилж, бидний мэдэх юмс оршин байхгүй ч байж магадгүй. Нөгөө талаас хэмжээлшгүй олон тооны орчлон ертөнц оршин байгаа гэж үзвэл тэдний дунд манай орчлонтой үл ялих ялгааг эс тооцвол бараг адилхан нэг нь байж болно. Тэнд таньтай усны дусал мэт адилхан, таны ихрийн өрөөсөн байж ч магад. Олон ертөнцийн онол (multiverse theory) бол метафизик биш, философи биш, шашин ч бас биш. Олон физикч эрдэмтний сэтгэлгээгээр онолын хувьд байж болохыг илэрхийлсэн шинжлэх ухаан юм.
      Дээр үед бид нар болон бусад гаригс дэлхийг тойрон эргэдэг гэдэгт итгэж байсан. Тэгтэл Галилей, Коперник нар орчлонгийн төвд нар байдгийг тодорхойлсон. Бас нарны аймаг аварга Сүүн замын нэгээхэн буланд байх жижигхэн одны цуглаанаас хэтрэхгүй, Сүүн зам ч бас орчлон ертөнцөд оршин байх үй олон галактикийн нэг гэдгийг ойлгож мэдсэн. Энэ бүхэн өнөөдөр хэний ч мэдэх бодит үнэн. Үүнтэй адил олон ертөнцийн тухай ойлголтыг хэзээ нэгэн цагт хүлээн зөвшөөрч магадгүй юм. Нөгөө талаас олон ертөнцийн онол физикийн шинжлэх ухааныг сүйрэлд хүргэнэ гэж үзэх хүмүүс бас бий. Зарим нь шинжлэх ухааны үндэслэл дутагдаж байгаа гэж үзэж байхад нөгөө зарим нь бурхан бий гэдэгтэй адил хийсвэр онол гэж үздэг. Тэгвэл олон ертөнц оршин байх магадлал хангалттай өндөр, энэ бүхэн магадгүй 100 жилийн дараа батлагдана гэдэгт эсрэг талыхан итгэж байна.
      Үнэн чанартаа олон ертөнцийн онолд итгэхэд хүргэх хэд хэдэн гайхалтай үндэслэл бий. Түүний нэг нь орчлонгийн гарал үүслийн тухай Их тэсрэлтийн онолтой холбогддог. 13.8 тэрбум жилийн өмнөх Их тэсрэлтээр орчлон ертөнц үүссэн. Түүнээс хойших хэдэн тэрбум жилийн хугацаанд орчлон ертөнц хөрч, бөөмс нэгдэх замаар одод, галактикууд үүссэн. Орчлон ертөнц их тэсрэлтээс хойш тасралтгүй тэлсээр байна. Их тэсрэлтийн онол нь их тэсрэлт хэрхэн болсон, түүнээс өмнөх орчлон ямархуу дүр төрхтэй байсныг тайлбарлаж чаддаггүй. Тэгвэл их тэсрэлтийн үндэс суурь буюу орчлонг үргэлжлэн тэлэхэд хүргэсэн энерги хаанаас бий болов гэдэг асуулт урган гарна. Энэ асуултын хариуг эрсэн эрдэмтдийн эрэл хайгуул олон ертөнцийн онолыг дэвшүүлэхэд хүргэжээ.
      Массечусетсийн их сургуулийн профессор, физикч Алан Гүүтийн нээлт олон ертөнцийн онолд хүрэх замын эхлэл байв. 1979 онд тэрээр Хенри Тайгийн хамт орчлон ертөнцийн эхлэл үед эгэл бөөмс хэрхэн бүрэлдэн бий болсныг судлаж байв. Нэгэн өдөр Хенри орчлонгийн эхэн үеийн тэлэлтийн хурдыг тооцоолж үзэхийг санал болгожээ. Тэдний зорилго их тэсрэлтийн үеийн орчлонгийн тэлэлтийн хурдыг тодорхойлох явдал биш байв. Гэвч Гүүт Тайгийн саналын дагуу тооцоолол хийж үзээд, өндөр температур, нягт бүхий орчлон ертөнцийн эхлэл үед хүндийн хүч одоогийнхоос эсрэг үйлчилгээ үзүүлж байсны баталгааг олжээ. Юмсыг хооронд нь түлхэлцүүлэх “эсрэг хүндийн хүч” орчлон ертөнцийг огцом тэлэхэд хүргэсэн гэж үзсэн нь томоохон нээлт байв. Тооцоогоор эсрэг үйлчлэх хүндийн хүчний нөлөөгөөр бөөмийн хэмжээтэй байсан орчлон аварга галактиктай адил хэмжээнд хүрч тэлжээ. Энэ үйл явдал нүд цавчих хугацааг тэрбум хувааж, дахин тэрбум хувааж, түүнийг дахин тэрбум хуваасантай тэнцэх өчүүхэн хугацаанд өрнөсөн байна.
      Дараа нь орчлон ертөнц аажим хурдаар тэлэх болж, температур буурснаар их тэсрэлтийн онолын таамаглалын дагуу одод, гаригууд бүрэлдэн бий болсон гэж үздэг. Гүүт өөрийн нээсэн огцом тэлэлтийн үеийг инфляци гэж нэрлэв. Улмаар эрдэмтэд инфляцын ул мөр орчлон ертөнцөд үлдсэн байх ёстой гэж үзжээ. Инфляцийн үед огторгуйн орон зайд үлдсэн энерги орчлонд тархсан дулааныг шингээсэн гэрэл хэлбэрээр ажиглагдах ёстой. Температурын хувьд өндөр, нам хэсгүүд тод ялгарах тархалт бүхий сансарын богино долгионы үлдэгдэл цацрагийг энэ тухай таамаглал анх гарснаас хойш 10 жилийн дараа хиймэл дагуулын ажиглалтаар илрүүлэв. НАСА гийн 1989 онд хөөргөсөн KOBE, 2001 онд хөөргөсөн WMAP станцуудын (2009 онд Европын Сансарын Агентлагийн Планк) ажиглалтаар инфляцийн онол нотлогджээ. Температурын тархалтын хэмжилтийн үр дүн онолын таамаглалтай бараг бүрэн нийцэв.
      Удалгүй Андрей Линдэ, Алекс Виленкин хэмээх хоёр орос эрдэмтэн инфляцийн онолын томъёололд агуулагдах өөр нэгэн нууцыг илрүүлж, олон ертөнц оршин байх магадлалыг анзаарах болно. Гүүтийн илтгэлийг нэг удаа сонсох боломж олдсон Виленкиний толгойноос инфляцийн тухай бодол хэдэн сарын туршид салсангүй. Эцэст нь инфляци аль хэдийн дууссан байгааг анзаарчээ. Хэрэв инфляци бүхий л орон зайд нэгэн зэрэг дуусах зүйл биш гэж үзвэл орчлонгийн хаа нэгтээ яг одоо ч өрнөж байж болно. Инфляци аль нэгэн бүст дууссан ч өөр бүст дөнгөж эхэлж байж болно. Энэ нь их тэсрэлт цорын ганц онцгой үзэгдэл биш бөгөөд өнгөрсөн үед олон удаа тохиосоор ирсэн, цаашид ч давтагдсаар байх болно хэмээн таамаглахад хүргэнэ. Инфляцаас үүдэн шинэ шинэ олон орчлон ертөнц үүсэн бий болно. Бөөрөнхий швейцари бяслагийг одод, гаригууд үүсэхээс өмнөх орчлон ертөнц хэмээн төсөөлье. Инфляцийн явцад орчлон огцом тэлэх үед аянгын цахилалт мэт хаа сайгүй энерги ялгарна. Тэрхүү энерги нь огцом хувирч бөөмсийг үүсгэнэ. Ийнхүү их тэсрэлт хэмээн нэрлэгдэх үзэгдлийн үр дүнд шинэ орчлон үүсэн бий болно.
      Бяслагны хөндий нүх мэт шинэ орчлон аажим тэлж эхлэнэ. Заримд нь манай орчлон шиг одод, гаригууд, галактикууд үүсэн бий болно. Тэгвэл нүх үүсээгүй бяслагны үндсэн хэсэг болох бүсүүдэд өмнөхийн адил энергээр дүүрэн байх тул орон зайн огцом тэлэлт явагдана. Ийм бүст энерги ялгарч их тэсрэлт явагдах, шинэ орчлон ертөнц төрөн гарах нөхцөл бүрэлдэнэ. Энэ процесс эцэс төгсгөлгүй үргэлжлэх магадлалтай тул олон ертөнц үүсэн бий болно. Ийнхүү мөнхөд үргэлжлэх инфляцийн нөлөөгөөр олон ертөнц үүснэ хэмээсэн шинэ онол төрөн гарчээ. Гэвч олон ертөнцийн онол тийм ч амархан хүлээн зөвшөөрөгдөөгүй юм. Виленкиний онолоо хамгийн анх танилцуулсан хүн Гүүт байв. Түүнийг гайхширна хэмээн найдаж, хичээнгүйлэн тайлбарласан боловч, Гүүт аль хэдийн зүүрмэглэж эхлэхийг хараад санаагаар унаж, өрөөнөөс чимээгүйхэн гарч одохоос өөр арга байгаагүй гэдэг.
      Олон ертөнцийн онолын сул тал бол түүнийг батлах боломжгүй мэт харагддаг байдал юм. Батлагдах боломжгүй зүйл шинжлэх ухаан биш гэсэн итгэл үнэмшил оршин байсан учир Виленкин онолоо 10 жил хав даржээ. Гэвч Линдэ итгэл найдвараа алдаагүйгээр барахгүй бие даан хийсэн судалгаагаар адилхан мөнхийн инфляцийн онолд хүрчээ. Тэрээр арваад өгүүлэл нийтлүүлсэн боловч, физикчид төдийлөн хүлээн авсангүй. Хэн ч олон ертөнцийн тухай сонсохыг хүсэхгүй мэт байв. Гэвч уг онол физикийн шинжлэх ухааны хоёр өөр салбарын дэмжлэгийг авах болно. Нэг нь орчлон ертөнцийг өчүүхэн бага хэмжээст тайлбарлах утасны онол бол нөгөө нь аварга том хэмжээст тайлбарлах эрдэмтэдийн хийсэн гайхалтай нээлт болно. Орчлонгийн тэлэлтийн хурд нэмэгдэж байгааг ажиглалтаар тогтоосон нээлт нь хүндийн хүчний эсрэг үйлчлэх үл үзэгдэгч ямар нэгэн хүч үйлчилж байгааг илрүүлжээ. Хар энерги хэмээн нэрлэгдэх болсон уг хүч, түүний хэмжээ эрдэмтэдийг гайхашруулав. Үнэндээ хар энергийг нээснээс хойш 10 аад жил өнгөрөөд байгаа ч орчлон ертөнцөд хар энерги ямар шалтгаанаар оршин байгаа нь тодорхойгүй хэвээр байна.
      Гэхдээ олон ертөнцийн онолоор үүнийг хялбар тайлбарлах боломжтой. Бид вакум орчинг хий хоосон зүйл гэж ойлгодог ч тэнд нүдэнд үл үзэгдэх бөөмс идэвхтэй хөдлөж, орон зайг энергиэр хангадаг гэж квант механикт үздэг. Мөн бөөмийн идэвхжлээр үүсэх энерги аварга том хэмжээтэй байна гэж таамагладаг. Нөгөө талаас одон оронч эрдэмтэд орчлонгийн тэлэлтийн хурднаас хар энергийн хэмжээг тооцоолж үзсэн байна. Үр дүнд нь таслалын дараа 122 орон үргэжлэх тоон утга (0.00…001) гарч, орчлонгийн орон зай дахь энергийн хэмжээ бараг тэгтэй тэнцүү гэдгийг илтгэв. Өөрөөр хэлбэл квант механикийн онолын таамаглалаас тэс өөр, хэт бага гэсэн үг. Үүний учир шалтгааныг тайлбарлаж чадахгүй байв. Тооцооноос хэт бага гэдэг нь амьдрал оршин байх эсэхийг шийдэх томоохон асуудал юм. Эсрэг хүчний зөрүү хэтэрхий бага байлаа ч бидний амьдралд нөлөөлөх чадвартай. Тухайлбал дээрх тооцоолсон хар энергийн хэмжээ яльгүй ихэсгэх буюу таслалын дараах дөрвөн тэгийг арилгахад л юмс нэг нэгнээсээ илүү хурдан алслах учир одод, галактик бүрэлдэн тогтох боломжгүй болно. Хар энергийн хэмжээ юуны учир ийм бага, өнөөдрийн бидний мэдэх одод, гаригууд, амьдрал оршин байх хэмжээнд хадгалагдаж байгаагийн шалтгаан тодорхойгүй. Мөн онолын тооцооллоос ихээхэн зөрөх болсон шалтгаан ч нууц хэвээр байна.
      Харин олон ертөнц оршин байна гэж үзвэл хар энергийн нууц амархан тайлагдана. Бодит байдалд ажиглалтад тулгуурлан тооцоолсон хар энергийн хэмжээ зөв байж магадгүй юм. Иймд хар энерги болон олон ертөнцийн онолын хоорондын холбоог энгийн жишээгээр тайлбарлая. Таныг зочид буудлын хүлээн авахаас өрөөний түлхүүр авлаа гэж төсөөлөе. Өрөөний дугаөр 10000001 байна. Ийм тоог харсан ямар ч үйлчүүлэгч гайхна. Хар энергийн хэмжээг тооцоолсон одон оронч эрдэмтэд ч бас гайхсан шүү дээ. Харин зочид буудлын өрөөний тоо хэмжээлшгүй олон байна гэж тооцоё. Хэрэв хэдэн тэрбум өрөөтэй аварга зочид буудал байдаг гэвэл 10000001 дугаар гайхах зүйл биш болно. Үүнтэй адил хар энергийн янз бүрийн хэмжээ бүхий олон ертөнц байвал түүний дотор энергийн хэмжээ багатай нэгийн зэрэг орчлон ертөнц байх нь этгээд зүйл биш болно. Ийм тохиолдолд ихэнх нь амьдрал оршин тогтноход тохиромжгүй байна. Бидний орчлонгоос бага хар энергитэй орчлон агшина. Харин их хар энергитэй бол тэлэлтийн хурд нэмэгдэж, бодисууд нэгдэх, одод галактик бүрдэх боломжгүй. Бидний орчлон олон ертөнцийн нэг гэвэл хар энергийн утга тийм ч учир битүүлэг зүйл биш байна.
      Олон ертөнцийн онолд дэмжлэг өгсөн хоёрдахь хүчин зүйл нь юмсыг өчүүхэн жижиг хэмжээст тайлбарлах нэгэн төгс онол юм. Бид юмсыг атом, электрон, протон, түүнээс ч жижиг кварк хэмээх эгэл бөөмсөөс бүрддэг гэдгийг мэднэ. Тэгвэл физикчид бодисыг бүрдүүлэх анхдагч элемент нь бөөм бус илүү жижиг чичирхийлсэн утас байх магадлалтай гэж үздэг. Энэ санаанаас төрсөн онол нь утасны онол юм. Утасны онолд нэмэлт 6 хэмжээс шаарддаг. Нэмэлт хэмжээсүүдийн хэлбэр анхдагч элемент болох утасны хэлбэрийг, улмаар орчлонгийн шинж чанарыг тодорхойлно. Нэмэлт 6 хэмжээс хоорондоо холбогдсон хэмээн төсөөлөгдөж, тэдгээрийн үйлчлэлийг ДНХ тэй адилтгаж болно. ДНХ амьтны хэлбэр дүрс, төрөл зүйлийг шийддэгтэй адил нэмэлт хэмжээсүүд орчлонгийн зүй тогтлийг шийддэг. Гэтэл утасны онолын судалгаа нарийсах тусам орооцолдсон өчүүхэн жижиг хэмжээсүүдийн төрх, хэлбэр олширч, яг аль нь бидний орчлон ертөнцөд хамаарахыг математикийн хувьд тодорхойлох боломжгүй болжээ. Эрдэм шинжилгээний зарим өгүүллээр нэмэлт хэмжээсийн нэг л хэлбэрт орчлон ертөнцийн 10500 хувилбар хамаарч байж магадгүй гэж үзэж байна. Энэ бол аймшигтай тоо юм.
      Гэхдээ асуудлыг арай өөр өнцөгөөс харах тохиолдолд энэ бүхэн олон ертөнцийн онолын дам нотлогоо байж болно. Өөрөөр хэлбэл утасны онол олон ертөнцийн онолд яв цав таарч байна. Үүгээр олон ертөнцийн онолын сул тал нөхөгдөж дээрх аймшигтай тоо өөр өөр орчлонгийн тоог зааж байна гэсэн үзэл эрдэмтэдийн дунд бий болов. Ийнхүү Линдэ, Виленкин нарын мөнхийн инфляцийн онолоос хойш 10 аад жилийн дараа олон ертөнцийн онол шинэ эрч хүчийг олоод байна. Мөнхийн инфляцийн, Утасны, Хар энергийн гэсэн гурван ч онол олон ертөнцийн онолыг дэмжиж байна. Утасны онол болон инфляцийн онолоор таамаглах орчлон бүрт хар энергийн хэмжээ ялгаатай хэмээн төсөөлөгдөж байна. Гэхдээ энэхүү 3 онолоос адилхан үр дүн гарлаа ч тэдгээрийг үнэн зөв гэдгийг баталсан хэрэг биш юм. Гэвч найдлага бий. Юутай ч өнөө цагийн эрдэмтэдийн дунд олон ертөнцийн онол тун идэвхтэй хэлэлцэгдэж байгаа юм.
      Хэрэв бид өөр орчлон ертөнцөд аялж чадвал ямархуу дүр зураг харагдах бол. Тэдгээрийн дунд бидний орчлонгоос огт өөр шинж чанарыг агуулах орчлон байж болно. Тухайлбал гэрэл, матер зэрэг бидний танил зүйл тэнд огт үгүй байж болно. Тэгвэл өөр нэгэн орчлонд бидний орчлонтой үндсэн шинж чанараар адил ч харилцааны гайхалтай хэлбэрийг ашиглах амьтан байж ч магад. Хэрэв бид өөр өөр олон орчлонд зочилбол бидний орчлонтой яг адил нэгтэй ч учирч магад. Тэнд оршин байх бүхэн биднээс өчүүхэн төдий ялгагдана. Магадгүй үлэг гүрвэлийг мөхөөхөд хүргэсэн бага гариг биднийхтэй адил дэлхийтэй мөргөлдөөгүй, амьтад нь шинэ төрлийн хувьсалд хүрэх тохиолдол ч байж болно. Бас бидэнтэй яг адил дүр төрхтэй хүмүүс оршин байлаа гэхэд тэд олон янзын үйлдлийг нэгэн зэрэг хийх чадвартай байж ч магадгүй. Бас бидний орчлонтой усны дусал мэт адилхан орчлон оршин байж, тэнд янз бүрийн юмс, тэр ч байтугай хүн бидний ихрийн өрөөсөн байж ч магад.
      Юуны учир бидний хуулбар өөр орчлонд оршин байх нөхцөл үүсэх вэ. Үүнийг хөзөр ашиглан тайлбарлаж болно. Xөзөр нэгнээсээ ялгагдах 52 ширхэгтэй. Нэг хүний гарт ирсэн хөзрийн хувилбар (комбинаци) өөр хүнийхтэй хэзээ ч адил байхгүй. Гэвч олон дахин тоглох үед яг адил хувилбар давтагдах магадлал бий. Нийт 52 хөзрийн хослох хувилбар хязгаартай. Хязгааргүй тоглолт хийвэл адил хослол эргэн ирэх магадлалаас зайлах аргагүй. Энэ үзэгдэл олон ертөнцөд мөн адил тохионо. Байгалийн хуулиар бол материйг бүрүүлэгч элемент нь хөзөртэй төстэй шинж чанарыг агуулна. Тэдгээрийн хослолууд төгсгөлөг учир яг адилхан хоёр ертөнц үүсэн бий болох магадлал бий. Хүний биеийг химийн элементүүдийн дараалал төдий зүйл гэж үзвэл хязгааргүй олон ертөнцийн хаа нэгтээ таньтай, надтай адил хүн оршин байж таарна.
      Олон ертөнцөд чиглэсэн онолыг хэтэрхий тааруулахыг оролдсон зүйл гэх үзэл бодол бий. Үнэндээ орчлонгийн хар энергийн хэмжээ, утасны онолд тохиох хэмжээсүүдийн хувилбарын тухай тайлбарыг бүрэн бус гэж хэлж болно. Хар энергийн утга онолын хэмжээнээс бага байгааг тайлбарлахад санамсаргүйг ашиглаж байна гэх мэтийн тайлбарыг олон ертөнцийн онолыг үл дэмжигсэд хэлдэг. Гэхдээ нөгөө талаас гүн утга хайсан ч тодорхой хариулт өгөх боломжгүй үзэгдэл байж болно хэмээн олон ертөнцийн онолыг дэмжигсэд хэлж байна. Үүнд нарыг тойрон эргэх дэлхийн эргэлтийн траекторын жишээг авч үзэж болно. Дэлхий нарнаас 149000 км зайд, амьдрал үүсэж хөгжихөд тохиромжтой зайд эргэлдэж байна. Хэрэв наранд илүү ойрхон байсан бол хэтэрхий халуун учир амьдрал үүсэхгүй, эсрэгээр илүү холдвол хэт хүйтэн учир бас л амьдрал үүсэх боломжгүй. Дэлхий яагаад яг ийм тааламжтай зайд оршин байна вэ гэдэг асуулт 16 р зууны сүүлийн хагаст одон оронч Иоханес Кеплерт төржээ. Тэр асуултын хариуг олохыг олон жил хичээсэн боловч чадаагүй. Учир нь тийм хууль дүрэм үгүй. Дэлхий, амьдрал оршин байгаа нь гайхамшиг биш, зүгээр л нэг санамсаргүй тохиолдол төдий.
      Мөн олон ертөнц оршин байгааг хүлээн зөвшөөрөөгүй нөхцөлд бидний орчлонгийн ихэнх хэсгийн учир холбогдлыг тайлбарлах боломжгүй гэж үзэх эрдэмтэд бий. Олон ертөнцийн онол баталгаатай байлаа ч туршилтаар батлах боломжгүй онолд итгэх нь зөв хэрэг үү. Гэхдээ бидний туулсан хэдэн зуун жилийн түүхэнд нүдэнд үл үзэгдэх юмс, туршилтаар нотлох боломжгүй асуудлуудад таамаглах физик чухал баримжаа болсоор ирсэн. Хар нүх, эгэл бөөмс оршин байгааг ажиглахаас өмнө математикийн хувьд зөв таамаглаж ирсэн. Олон ертөнцийн тухай таамаглалыг заавал үнэн байх ёстой хэмээн мэтгэх аргагүй. Гэвч эргэцүүлэн бодох физик бодит байдлыг илрүүлэхэд чухал үүрэгтэй байсан гэдэг нь үнэн. Эрдэмтэд олон ертөнцийн онолыг батлах оролдлого хийсээр байна. Хэрэв 2 орчлон зэрэгцэн үүссэн гэж үзвэл хоорондоо мөргөлдсөн байж болно. Тэрхүү мөргөлдөөний ул мөр сансарын үлдэгдэл цацраг дунд долгион хэлбэрээр агуулагдаж байх ёстой гэж зарим эрдэмтэд үзэж байна. Үнэхээр бидний орчлон ертөнц олон ертөнцийн нэг нь байгаад тань шиг, над шиг хүн хаа нэгтээ өөр нэгэн орчлонд үнэхээр оршин байгаа юу. Зөв хариултыг одоохондоо хэлж мэдэхгүй л байна.

      0 0 57
    9. Эдгээр туршилтууд шинжлэх ухааны гайхалтай ололт амжилт уу эсвэл солиотой хүмүүсийн үйлдэл үү? Хэрэв суут нээлт, солиорол хоёрын дунд ганцхан алхам байдаг гэж үзвэл доор дурдах туршилтуудын ихэнх нь үнэнд дөхөж очсон байх магадлалтай ажээ.

      1962 оны наймдугаар сард АНУ ын Оклахома хотын “Линкольн Парк” амьтны хүрээлэнгийн дарга Уоррен Томас Таско нэртэй зааныг хондлойн тус газар нь бууджээ. Хар тамхиар дүүргэсэн сум аварга зааны цусаар маш хурдан тархав. Энэ нь хүнийг “инээлгэх” чадалтай хар тамхины тунг 3000 дахин ихэсгэсэн хэмжээ байсан тул үр дүнг нь удаан хүлээх хэрэг гарсангүй. Таско хэдэн минут торон дотроо гүйж байгаад орчныг цуурайттал чангаар эвшээгээд түс хийтэл унажээ. Тэр үхсэн байв. Хэдэн сарын дараа Томас болон түүний хамтрагчид Таско зааны гунигт төгсгөлд “Заанд хар тамхи маш хурдан үйлчилдэг бололтой” хэмээн дүгнэлт хийсэн гэнэ. Ингэж Таско зааны түүх үнэний араас нэхсэн шинжлэх ухааны хамгийн солиотой туршилтуудын “хит 10” т бичигдсэн юм.
      1960 аад оны үед удаах туршилт хийгджээ. Калифорнийн Форт Хантер Лиггетт дэх агаарын цэргийн баазаас 10 цэргийг онгоцонд суулгажээ. Тэд жирийн л нэг сургалтын нислэг үйлдэхээр явж байна хэмээн бодоцгоосон гэдэг. Гэтэл ойролцоогоор 5000 футын өндөрт нисч явсан онгоц гэнэт хажуу тийшээ хэлбийсэн өндрийн даралтад оров. Бүхээгний чанга яригчаар нисгэгчийн “Осол гарлаа. Онгоцны нэг хөдөлгүүр ажиллагаанаас гарсан, дугуй нээгдэхгүй байна. Далай дээр буухыг оролдъё” хэмээсэн түгшүүртэй дуу гарав. Цэргүүд амьд гарах боломж бараг байхгүйг ухаарчээ. Тэгтэл туслах нисгэгч бүгдэд нь даатгалын гэрээний бланк тарааж өгөөд бөглөхийг хүссэн байна. Ингэхдээ тэр хэрэв амь насаа алдсан тохиолдолд бүгд хүчин төгөлдөр байх болно хэмээн тайлбарласан байна. Дараа нь шалгахад тэдний бичгийг гаргаж уншихын аргагүй алдаатай байсан гэнэ. Тэр үед цэргүүд тэдний амь насанд өчүүхэн төдий ч аюул занал нүүрлээгүй, зүгээр л тухайн хүний чадавхид хүчтэй стресс хэрхэн нөлөөлдөг болохыг тодруулах туршилт хийж байгаа гэдгийг огтхон ч сэжиглээгүй ажээ. Ингээд сүүлчийн цэрэг хуудсаа бөглөөд өгөнгүүт нисгэгч: “Залуус аа, ослын хувьд би зүгээр л тоглосон юм шүү” хэмээсэн байна. Хожим нь иймэрхүү туршилтыг бас л юу ч мэдээгүй “сайн дурынхны” шинэ бүлэг хүмүүсийн дунд явуулах гэсэн боловч нэгдүгээр туршилтын дараа хэн нэг нь онгоцны бүхээгний ханан дээр сануулга бичиж үлдээсэн байсан тул төлөвлөгөө нуржээ.
      “New Scientist” ийн жагсаалтад Зөвлөлтийн мэс засалч Владимир Демиховын туршилт орсон байна. Тэрээр 1954 онд лабораторийн аргаар гаргаж авсан хоёр толгойтой нохойг нийтэд харуулав. Энэ нь нас бие гүйцсэн немц овчаркны хүзүүнд гөлөгний толгой болон урд хоёр хөлийг залгасан байв. Уг явдлыг очиж сурвалжилсан сэтгүүлчдийн ярьснаар гөлөгний “толгой” г сүү долоох үед залгаастай хүзүүгээр нь дусч байсан гэдэг. Заримдаа хоёр толгой хоорондоо хэрэлдэж овчарк нь “даварсан” гөлгийг өөрийн биеэс авч хаях гэж оролдоход “бусдын бие” дээр шимэгчлэн амьдрагч гөлөг хариуг нь ч мөн өгч байсан байна. Харамсалтай нь хос толгойт нохой зургаахан өдрийн настай байжээ. Демихов энэ туршилтаа 15 жилийн хугацаанд 19 удаа хийсэн бөгөөд хамгийн ихдээ л нэг сар амьдарч байсан аж. ЗХУ ын үед энэхүү туршилтыг зүгээр л нэг сурталчилгааны маягаар харж, чухалчлан авч үздэггүй байсан боловч түүнийг дэлхийд анх хүний зүрх шилжүүлэн суулгах мэс заслын арга ажиллагаанд асар их хувь нэмэр оруулсан хэмээн үздэг байна.
      Мөн хүний байгалаас заяасан нууцыг тайлах хэд хэдэн оролдлого ч энэхүү жагсаалтад зүй ёсоор бичигдэж байгаа аж. Огайо мужийн Йеллоу Спрингс их сургуулийн сэтгэл зүйч Кларенс Льюба хүнийг гижигдэхэд яагаад инээдэг, энэ нь нөхцөлт болон нөхцөлт бус рефлексийн алин болохыг тогтоохоор шийджээ. Туршилтыг тэрээр нялх хүү, дараа нь охин дээрээ хийсэн гэнэ.
      1942 онд Виржини мужийн эрдэмтэн Лоренс Лешэн хөвгүүдийн унтаж байгаа өрөөний голд зогсоод “Миний хумс маш гашуун амттай” хэмээн байн байн давтаж хумсаа мэрдэг зуршилтай хүүхдүүдийг ховсдох аргаар болиулж болох эсэхийг туршсан гэдэг. 1804 онд Филадельфийн эмч Стаббинс Ффирт шар өвчин халдварладаггүй гэдгийг нотлохын тулд өвчилсөн хүмүүсийн шинэхэн бөөлжсийг уусан байна. Ффирт өвчлөөгүй тул өөрийн зөв гэдгийг баталлаа хэмээн мэдэгдэж байжээ. Гэвч хожим нь эрдэмтэд шумууланд хазуулах зэргээр цусанд уг өвчний үүсгэгч орох замаар дамждаг болохыг нотолжээ.
      Калифорнийн их сургуулийн эрдэмтэн Роберт Корнишийн 1930 аад оны үед хийсэн туршилт амьсгал хураасан амьтдыг дүүжин дээр хүчтэй савлуурдах замаар сэхээхийг оролджээ. Ингэхэд цусны эргэлт түргэсч, амь орно хэмээн үзсэн аж. Туршилтын явцад амьтдын цөөн хэсэг нь түр зуур амьсгалж байсан ч тархи нь маш хүчтэй гэмтэж, ха раагүй болж байжээ.
      Харин хамгийн зэрлэг туршилтын жагсаалтад сексийн сэдэв орох гэнэ. Эм цацагт хяруулын орооны үеийг судалж байсан Пенсильвани мужийн их сургуулийн эрдэмтдэд эр цацагт хяруулын чихмэлтэй туршилт тун сонирхолтой санагджээ. Тэд эр цацагт хяруулын чихмэлийн эх биеийг авч зөвхөн толгойг үлдээхэд эм цацагт хяруул саваа модонд өлгөсөн толгойтой үржилд орохоор улайрч байсан гэдэг. Харин толгойгүй биеийг эм цацагт харуулууд огт хайхрахгүй байжээ.
      Хүн ямар ч тав тухгүй нөхцөл байдалд унтах чадвартайг шалгасан туршилт ч бас айдас хүрэм. Судлаачид сайн дурынхныг нүдийг аниулахгүйн тул зовхийг нь өргөн цавуутай туузаар наажээ. Ингээд нүдэн дээр нь хурц гэрэл тусгасан аж. 12 минутын дараа уг сорилд орогчид зүүрмэглэж эхэлсэн аж.
      0 0 44
    10. Одоогийн байдлаар динозаврыг дэлгэцээс, музейд өрөөстэй яснуудаас эсвэл Герман дахь Динозаврын парк зэрэг газруудад л ойроос харах боломжтой. “Юрийн галавын цэцэрлэг” ийн ерөнхий санаа нь хуванд хадгалагдаж үлдсэн эрт цагийн шумуулын гэдсэн доторх динозаврын цуснаас ДНК г нь гаргаж аваад түүнийгээ ашиглан амьд динозавр бүтээж байгаа тухай юм. Энэ нь өнгөц бодоход боломжийн мэт санагдах ч яг үнэндээ боломжгүй гэнэ.
      Эрдэмтдийн хувьд ашиглаж болохуйц динозаврын ДНК олно гэдэг бараг л боломжгүй үзэгдэл аж. Учир нь тухайн шумуул нь модны давирхайд наалдаж чулуужихынхаа өмнөхөн динозаврын цусыг их хэмжээгээр сорж чадсан эм шумуул байх хэрэгтэй ажээ. Нэмж хэлэхэд амьтад модны давирхайд наалдаж хув хэлбэрээр чулуужиж үлдэх нь маш ховор тохиолдол гэнэ. Гэхдээ дээрх онцгой шумуулыг оллоо гээд бүх юм бүтчихгүй аж. Учир нь хуванд чулуужиж үлдсэн ихэнх шавьж нь динозаврын цусыг агуулах боломжгүй “залуу” байдаг ажээ.
      Өөрөөр хэлбэл тэднийг чулуужихаас олон сая жилийн өмнө динозавр устаж алга болсон байдаг. Дээрээс нь ихэнх нь шавьж чулуужихаасаа өмнө хатаж үгүй болсон байдаг бөгөөд эрдэмтдэд ашиглаад ДНК гаргаад авах боломжтой хэсэг бараг үлдээгүй байдаг гэнэ. Эцэст нь хэлэхэд тухайн шавьжны дээж нь үргэлж хуурай хадгалагдсан байх хэрэгтэй бөгөөд учир нь ДНК нь усанд маш амархан задарч үгүй болдог юм.
      Гэхдээ аз тохиогоод эрдэмтэд сайтар хадгалагдаж үлдсэн гэдсэндээ дүүрэн динозаврын цустай эм шумуул олжээ гэж бодоход тэр цуснаас динозаврын ДНК г ялгаж авна гэдэг маш хэцүү. Шумуулын гэдсэн дэх цус нь шумуулын биен дотор олон жил хадгалагдсан. Гэтэл шумуул ч өөрийн гэсэн ДНК–тай шүү дээ. Тэрчлэн хуван дотор хамт хадгалагдаж үлдсэн бусад эсүүдийн ДНК ч динозаврын ДНК г маань өөрчилж болох. Тэрчлэн лабораторид судалгаа хийж байгаа эрдэмтэд ч хүртэл өөрийн гэсэн ДНК–тай. Энэ олон ДНК аар хүрээлэгдсэн орчинд динозаврынхыг ялгаж авна гэдэг нэлээн ярвигтай ажил болж таарна.
      Хуван доторх ДНК
      Хуван дотор чулуужсан амьтны үлдэгдлээс ДНК г нь ялгаж авах санаа нь зөвхөн киноны уран сэтгэмж төдийхөн биш юм. Бодит амьдрал дахь анхны амжилттай оролдлого 1992 онд Доминиканд зөгийн биенээс ДНК гаргаж авсан тохиолдол юм. Үүнийг залгуулаад олон амжилттай тохиолдлууд байдаг ч энэ нь ерөнхийдөө маргаантай сэдэв бөгөөд зарим эрдэмтэд амжилттай гаргаж авсан гэх ДНК нь худал зүйл гэхэд зарим нь ДНК г ийм аргаар гаргаж авах нь огт боломжгүй гэж үздэг. Ийм олон бэрхшээл байгаа учраас кинонд гардаг эрдэмтэд эдгээрийг тойрч гарахын тулд гаргаж авсан ДНК гаа мэлхийн ДНК–тай хольж алдагдсан хэсгүүдийг нь нөхөж байгаа тухай үзүүлдэг.
      Гэхдээ энэ нь хэдэн тэрбум хэсгээс бүтэн өөр эвлүүлдэг тоглоомыг хооронд нь тааруулж эвлүүлэхтэй адил хэцүү юм. Нэмж хэлэхэд мэлхийн ДНК г ашиглаж орлуулах нь тийм ч оновчтой арга биш. Сүүлийн үед хүлээн зөвшөөрөгдсөн онолоор бол зарим төрлийн динозаврууд мэлхий биш харин шувуу болон хувьссан байх боломжтой ажээ. Харин орчин үед хэрэглэгдэж байгаа бас бодит хамгийн дэвшилтэт арга нь цөмийн шилжүүлгийн арга юм.
      Энэ нь юу гэхээр, ямар нэг амьтны эсийн цөмийг, цөмийг нь авсан өөр эсийн дотор шилжүүлэн суулгах арга юм. Харамсалтай нь динозаврын ДНК г /азаар гаргаад авчээ гэхэд/ шилжүүлэн суулгахад тохиромжтой амьтны эс ч юм уу өндөг байхгүй юм. Тиймээс судлаачид динозаврын ДНК г амьдруулах шинэ арга бодож олохоос өөр аргагүй аж. Энэ бүхнээс дүгнээд үзэхэд “Юрийн галавын цэцэрлэг” кинонд гардаг уран зөгнөл нь ямар ч боломжгүй зүйл юм. Гэхдээ өөр ямар ч арга байхгүй гэж үү?

      0 0 42
    11. Сүүлийн арван жилд шинжлэх ухааны ертөнцөд асар том нээлт, ололтууд шинээр төрөн гарсан нь ирээдүй болоод хүн төрөлхтний хувь заяаг шийдэхэд чухал ач холбогдол өгсөн билээ. Тухайлбал сүүлийн арван жилд Марс гаригаас ус, Эрида гаригийн нээлт болон амьтан хуулбарлах гээд олон нээлтийг нэрлзж болно. Ингээд сүүлийн жилүүдэд гарсан “доргио” нээлтүүдтэй танилцъя.
      Одой гариг Эрида

      Эрдэмтэд эл гаригийг илруүлэхийн тулд багагүй хугацаа зарцуулсан. Одой гаригийн ангилалд багтаасан эл гаригийг 2005 онд анх олж тогтоосон юм. Эрида нэртэй энэхүү гариг нь дэлхийгээс 15 тэрбум км зайд оршдог. Эл гаригийг олж нээсэн анхны жил түүнийг нарны гаригийн аймгийн аравдугаар гариг хэмээн тодорхойлж байжээ. Харин Олон улсын сансар судлын төвийн мэргэжилтнүүд судалж үзээд одой гаригийн ангилалд хамрагдана гэж дүгнэсэн юм. Эрида нь ерөнхийдөө мөсөөр бүрхэгдсэн бөгөөд Плутоноос ойролцоогоор 115 км өргөн хэмжээтэй. Нарнаас 14.5 сая км зайд оршдог. 2005 онд хийсэн сансрын судалгаагаар Эридагийн сүүлийг олж илрүүлэн дагуул буюу сүүл гаригийг Дисномиа хэмээн нэрийдсэн байдаг. Эридагийн тойрон эргэх зам нь нарны аймгийн тогтолцооны гаригуудын тойргийн эргэлтээс 45 хэмийн налуутайгаар эргэдэг байна. Өөрөөр хэлбэл, нарны аймгийг 560 жилд нэг удаа тойрдог аж. Иймээс сансрын ажиглагчдад үзэгдэхгүй олон жил болжээ.
      Нарны аймгаас бусад гаригууд

      Нарны аймгаас бусад гаригууд
      Огторгуй ертөнцөд нарны аймгаас гадна өөр гариг байдаг тухай сансрын судалгаа 1990 оноос эхлэлтэй. Тухайн үед нарны аймагт хамрагдахгүй гаригууд “нэг оронтой” тоогоор хэмжигдэж байсан бол 2000 оны уед 20 гаруй гаригийг шинээр олж тогтоожээ. Харин энэ тоо сүүлийн жилүүдэд хэдэн зуугаараа тоологдох болсноор шинэ амжилтыг тодорхойлсон юм. Манай гаригаас олон триллион км зайд орших зарим гаригийн зураг, дурслэлийг телескопийн тусламжаар хянадаг байна. Одоогоор эрдэмтдийн олж мэдсэн 400 гаад гариг нь Юпитер, Сатурн гэх мэт хийн тогтолцооноос бүрдсэн гаригууд аж. Тиймээс эрдэмтэд судалгаагаа хүн төрөлхтөн амьдарч болохуйц дэлхийтэй адил шинж чанар агуулсан гариг ертөнцийг олж тогтооход анхаарах болжээ.
      Үндсэн эсийн нээлт

      Японы эрдэмтэн Шиня Яманака 2007 оны арваннэгдүгээр сард хүний үрийг ашиглалгүйгээр үндсэн эсийг зохион бүтээж шинжлэх ухааны ертөнцийг гайхшруулсан юм. Тэрбээр Киотогийн их сургуулийн шинжилгээний лабораторт хүний үрийн дээжийн тусламжгүйгээр үндсэн эд эс бүтээж чадсан. Үүнийгээ ч хулганы арьсны эд эсэнд дааврын өөрчлөлт хийж чадсанаараа баталсан билээ. Энэхүү “IР5” хэмээх зохиомол үндсэн эс нь нас бие гүйцсэн арьсны эсийн дээжээс бүтээгдэх гэнэ. Хүний биеийн 220 эсийн төрлийн аль нэгийг нь үржуулэх чадвартай “1Р5” эс нь хүний эд эсээс гаралтай учраас дархлаажилтын зүгээс ямар нэгэн сөрөг нөлөөлөлгүй аж. Нөгөөтэйгүүр “1Р5” нь хүний үр хөврөлөөс зохион бүтээгдээгүй учраас ёс суртахуун болоод шашны үзэлд харшлахгуй юм.
      Долоон сая жилийн түүхтэй гавал
      Африкийн Чадын цөлөөс 2001 онд олдсон 6 7 сая жилийн түүхтэй гэгдэх гавлын яс нь хүн төрөлхтний үүслийн тодотголыг орвонгоор нь эргүүлсэн юм. Тоума хэмээх гавлын ясыг эрдэмтэн хайгуулч Мишель Брюнийн удирдлага дор Пойтерс их сургуулийн судалгааны багийнхан олж нээжээ. Эрдэмтэд эл гавлын ясыг хүн төрөлхтний хамгийн анхны өвөг дээдсийнх хэмээн тодорхойлж буй. Гэвч шинжлэх ухааны салбарт олон эрдэмтэн үүнийг үгүйсгэж байсан. Нэг хэсэг эрдэмтэн эл гавлыг сармагчин хүн төрөлхтний үүсэл хөгжлийн явцад үүссэн саармаг амьтны гавал гэх бол нөгөө хэсэг нь гориллын гавал гэж үздэг. Эрдэмтэд гарал, үүслийн хувьд үл мэдэгдэгч Тоума гавлын ясны тодорхойлолтыг хүн, сармагчин хоёрын аль алинд нь хамааралтайгаар тусган үзсэн юм. Гэхдээ өнөөг хүртэл эцсийн шийдвэрийг гаргаж амжаагүй л байна. Хэрвээ үнэхээр хүний гавал болох нь тогтоогдвол анхны хүн одоогоос долоон сая жилийн тэртээ үүссэн бөгөөд хоёр хөл дээрээ явдаг байсныг гэрчлэх юм.
      “Марс” аас ус олджээ

      Улаан гариг гэгдэх Марст ус олдсон гэх баримт шинжлэх ухааны олон шалгуураар батлагджээ. Америкийн сансар судлалын төв (NASA)-гийн “Финикс” хөлгийн аяллаар эрдэмтэд тус гаригт ус байгааг батлаад зогсохгүй усанд хүрч үзсэн байна. 2009 оны тавдугаар сард Марс уруу илгээсэн механих удирдлагатай сансрын роботын тусламжаар урьд өмнө мэдэгдээгүй талбайгаас мөн ус олжээ.
      Ген судлалын амьтны хүрээлэн

      Олон улсын Ген судлалын амьтны хүрээлэн төслийн үйл ажиллагаа нь амьд биетийн биеийн бүтэц эд эсийг судалж дааврын шинж чанарыг тодорхойлон түунд орох хөрөнгийн хэмжээг багасгах зорилгыг агуулдаг. Арван жилийн үр хөдөлмөр шингэж 650 сая еврогийн хөрөнгө зарцуулсан эл судалгаагаар эд эсийн үйл ажиллагааг шинжээд зогсохгуй бүх төрлийн өвчний гарал үүсэл, эдгэрэлтийг судалж эхэлсэн юм. Эрдэмтэд одоогоор “Геном 10к” хэмээх Амьтны хүрээлэнгийн арван мянган сээр нуруутны дааврыг судлаад байна.
      Амьд биетийн хуулбарлалт

      Амьд биетийг хуулбарлах болсон түүх 1997 оноос эхэлсэн. Анх Долли хэмээх хонийг хуулбарласнаар энэ салбарын ирээдүйг тодорхойлжээ. Дараа нь сармагчинг хуулбарласан нь ч амжилттай болж. Энэ мэтээр олон оронд амьд биетийн хуулбарлалтын шинжлэх ухаан хөгжиж эхэлсэн. Тухайлбал, үнээ, морь, муур зэрэг амьтны төрлийг өнөө үед хуулбарлаж байна. Сонирхуулахад 2001 онд Өмнөд Азийн бухыг, 2009 онд тэмээ, америкийн сарлаг хуулбарлагджээ.
      0 0 50
    12. Техникийн шинжлэх ухааны доктор, нэрт эрдэмтэн, “Хүмүүсийн мөнх байдал ба цахилгаан соёл иргэншил” номын зохиогч Александр Болонкин хүний тархинд очдог бүх мэдээллийг бичих аргыг нээжээ.
      Энэ нь мөнх амьдралын эрин ирж буйн тэмдэг гэж тэрбээр онцолж буй аж.
      Эрдэмтэн Болонкийн арга барилаар хүн биологийн амьдралыг туулан нас барсныхаа дараа Е хүн болох гэнэ.


      Хүн төрөлхтөн өдгөө ямар үе дээрээ яваа гэж та дүгнэдэг вэ. Хүний оюун санааны бүрэн тодорхойлолтыг хэзээ машинд оруулан уншдаг болох бол?
      Тодорхой оюун санааг машинд хуулбарлах ойлголт ихэвчлэн цахилгаан тархи тай, механик шинэ төрхөөр хүний оршин тогтнолыг үргэлжлүүлэх мэтээр ойлгогддог. Эл даалгаврыг хэрэгжүүлэх хоёр үндсэн чиглэл өдгөө оршиж буй. 1/. Шууд зам. Хүний тархинд агуулагдаж буй зүйлсийг цахилгаан эх үүсвэрт дамжуулан бичих. 21. Миний санал болгож буй арга барил буюу тархинд очиж буй мэдээллүүдийг бичих. Эхний арга нь ямар ч хүний толгойд эргэлдэх зүйл. Ийм ажлыг өргөн хүрээгээр судалж. мөнгө татахгүй санхүүжүүлж байгаа. Олон судлаач энэ ажлыг дагнах болсон. Зарим нь гайгүй амжилт гаргасан. Тэд нарийн цахилгаан үүсгүүрийн тус ламжтайгаар тархины тусгай эсүүд /нейрон/-д хүрч, тэдний цохилтыг бичиж чаддаг болсон. Гэвч энэ арга барил миний бодлоор хамгийн тэнэг зам. Яагаад гэвэл тархинд 10 20 сая орчим нейрон оршиж буй. Тэдгээрт тус бүрт нь нэгэн зэрэг хүрэх ёстой. Хамгийн гол нь нейронуудын цохилтын бичлэг үнэхээр ямар ч ашиггүй зүйл. Та жишээлбэл компьютерийн процессорын төвд байгаа зүйлсийг бичиж авна гэж төсөөл дөө. Гэтэл процессорт агуулагдаж буй зүйлс өндөр хурдаар/ тархины нейронууд секундэд 30 дахин өөрчлөгддөг/ өөрчлөгдөнө. Энэ бол төсөөлшгүй хүнд даалгавар. Байнгын өөрчлөлтөд оршдог зүйлсээс та юуг нь бичих вэ, өөрчлөгдсөн бичээсээр та яах юм? Харин миний арга өнөө үед тохирохуйц энгийн, хялбар. Түүнд хүний тархинд ирж буй бүх мэдээлэл энгийн мэдээ лэгчийн тусламжаар тогтмол /өдөр бүр/ бичигдэнэ. Дүрс, авиа, тухайн хүний гаргаж буй элдэв шийдвэр, ахуй орчны мэдээллүүд, биемахбодийн байдал /цусны даралт, амьсгал, зүрхний үйл ажиллагаа, арьсны чийглэг г.м/бүх мэдээ энд багтана. Эдгээр мэдээлэл механик хүний цахилгаан тархинд дамжуулагдах ёстой. Ийм Е хүн /эрдэмтэн ийн нэрлэжээ/ өмнө биологийн амьдралтай байсан хүнийхээ оршин тогтнолыг үргэлжлүүлж, өмнөх амьдрапын бүхий л түүхийг ой санамждаа хадгалсаар байх болно. Хүн биологийн амьдралаа бүрэн туулчихаад насан эцэслэс нийхээ дараа Е хүн болж болох нь миний аргыг үнэ цэнэтэй болгож байгаа юм.
      Таны энэ арга барилыг ашиглан мөнх амьдралын эринтэй золголоо гэж тооцож болох уу?
      Мэдээж. Түүнээс гадна энэ аргыг өнөө үед хэрэглэх бүрэн боломжтой. Хүүхдийн хувьд Е хүн болон шинээр сэргэх боломж бүрэн бий. Харин амьдралынхаа тал хэсгийг туулсан дунд зэргийн настны хувьд өмнөх амьдралын түүхүүд хэсэгчлэн сэргэх болно.
      Энэ чиглэлд шийдвэрлэх ямар асуудпууд хүн төрөлхтөнд тулгараад байгаа вэ?
      Шаардлагатай тоног төхөөрөмж, аппарат хэрэгслүүд ерөнхийдөө бэлэн буюу бэлтгэхэд тийм ч хэцүү биш. Харин гол асуудал хүний сэтгэл зүй болон энеолтэй холбоотой гэж болно.

      Александр Болонкин
      Машинан оюун санааг ёс суртахууны хувьд хүнийхтэй жишиж болох уу. Дижиталжсан оюун санаа ямар дүрмүүдийг эзэмшсэн байх вэ?

      Александр Болонкин
      Машинан оюун санаа илүү оюунлаг, нарийн, тодорхой байх болно. Түүний байр байдал, эрх журмыг эхлзэд хүн бий болгох ёстой. Америк  роботуудын эрхийг хамгаалах байгууллага гэж хэдийнэ байгуулагдсан. Биологийн хүн Е хүнтэй өрсөлдөж чадахгүй ч хүний /биологийн/ нийгэм аажимдаа цахилгаан нийгэм болж өөрчлөгдөнө. Е хүн техникийн хөгжилд түлхүү анхаарч, дээд оюун ухааныг бий болгох агаад энэ нь байгапийн хуулиудыг удирдаж. шинэ ертөнцибий болгох болно. Хүн төрөлхтний байгалийн зорилго ийм л байна. Хүн төрөлхтөн ийм зүйлийг хүсээгүйгээс үл хамааран дээд оюунд хүрэх ертөнцийн шалгаралыг  уралдаанд оролцох агаад хэрэв ялалт байгуулж чадахгүй бол эрт, орой хэзээ нэгэн цагт мөхөх юмуу амьтны амьдралаар амьдарна. Харин хожим шоргоолж юм уу, шавьж хорхой илүү өндөр соёл иргэншилтэй болно.
      Оюун ухаанаа машинд дамжуулах технологийг хүн төрөлхтөн өөрийн болгосноор хувь хүнийхээ болон хүн төрөхтний хувьд ямар амжилтыг дагуулах вэ?
      Е хүн биологийн хүнээс хавьгүй их чадвар, боломжтой, Хоол хүнс, ус, орон байрны хэрэгцээ шаардаж, энэ төрлийн гачаалд орохгүйгээс гадна далайгаар аялж, сансарт амьдарч, мөнхийн залуу байж, гадаад төрхөө хүссэнээрээ өөрчилж чадах аугаа хүчтэй байх болно. Мөн нэг секундын өчүүхэн хэсэгт ой санамждаа асар их мэдээллийг    цээжлэн    тогтоох чадвартай.
      0 0 50
    13. Их Британийн Йоркийн
      их сургуулийн археологич
      Пенни Спикинс
      Хүний хувьсал хөгжлийн түүхэнд неандертальчуудыг хайр халамжгүй, зэрлэг, бүдүүлгээр дүрсэлсэн байдаг. Харин эртний хүмүүсийн талаар Их Британийн Йоркийн их сургуулийн археологич Пенни Спикинсийн бичсэн “Түүхээс өмнөх энэрэнгүй сэтгэл” хэмээх бүтээлд өөрөөр тайлбарласан байна.
      Неандертальчууд орчин үеийн хүний өвөг дээдэс. Тэднийг зэрлэг хэмээн тодорхойлдог байснаас олон эх сурвалжид сэтгэлийн хөдөлгөөнөө мэдэрдэггүй байсан гэж тэмдэглэжээ. Эрдэмтэд сүүлийн үеийн судалгаагаар неандертальчуудын тухай сонирхолтой баримт олсон нь тэд багаж зэвсгийн тусламжтайгаар ан амьтан агнадаг байснаас гадна орчин цагийн биднээс ялгагдахааргүй энэрэнгүй, нинжин сэтгэлтэй байсан.
      “Түүхээс өмнөх энэрэнгүй сэтгэл” бүтээлд неандертальчууд орчин үеийн хүмүүсийнхтэй адил төвшинд сэтгэлийн хөдөлгөөнөө илтгэдэггүй байсан ч бусдыгаа ойлгож найрсаг харилцахыг мэддэг байсныг онцолжээ.
      Нөгөө талаар овгийн гишүүдэд муу зүйл тохиолдсон үед энэрэнгүй сэтгэлээр тусалдаг байж. Тиймээс энэрэнгүй сэтгэлийг неандертальчуудын үеэс эхтэй гэж үзэж болно. Пенни Спикинс эл баримтыг неандертальчуудаас үлдсэн араг яс ба түүнд хийсэн нарийн шинжилгээнд тулгуурлан гаргаж иржээ. Тухайлбал, зарим араг яс зарим эртний хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй байсныг илтгэж буй. Араг ясанд үлдсэн ул мөр тэднийг эмчилж, асран халамжилсныг илтгэж байгаа юм. Ийм жишээг эрдэмтэд нэг бус, бүр нэлээд олон олдворт ажиглажээ.

      Мөн сэдвээр хийсэн өөр нэгэн судалгаагаар эрдэмтэд төрөлхийн сэтгэцийн согогтой неандерталь хүүгийн тархины гавлын ясыг шинжилжээ. 5 6 насандаа нас барсан байж болох хүүг амьд үлдээхийн тулд ойр дотныхон нь асарч халамжилдаг байж. Үүнээс гадна гар, хөлийн яс нь гэмтэлтэй сохор неандерталийн араг ясанд хийсэн шинжилгээгээр бусдын дэмжлэгээр 20 жил амьдарч чадсаныг нь олж мэджээ.
      Араг ясны баримтад тулгуурлан эртний неандерталь хүний энэрэнгүй сэтгэлтэй байсныг тодорхойлсон эрдэмтдийн судалгаа нь сэтгэлийн хөдлөл үүссэн үечлэлийг дөрвөн үе шатад хувааж буй.
      Эдгээр нь: Нэгдүгээр алхам: (Зургаан сая жилийн өмнө) Хүн төрөлхтний өвөг дээдсээс сэтгэл хөдлөл илэрсэн анхны тохиолдол нь бусдыг тухтай амруулахын тулд модны мөчир тасдаж нуруун дор нь тавих үзэгдлээс эхэлжээ.
      Хоёрдугаар алхам: (1 сая жилийн өмнө) Энэ үеэс эхэлж хүн төрөлхтөнд бусдыг өрөвдөж хайрлах сэтгэл бий болжээ. Энэ нь эртний хүмүүс өвчтэй нэгнийгээ асран хамгаалж эхэлсэн 1.8 сая жилийн тэртээд хамаарна.

      Гуравдугаар алхам: (500 мянган жилийн өмнө) Одоогоос 500 мянган жилийн өмнө эртний хүмүүс хамтдаа ан хийж хүч буурай нэгэндээ ангийн хувиасаа хүртээдэг байжээ. Энэ нь цаашлаад хамтдаа амьдрах нэгнийгээ жинхэнэ утгаар нь хайрлах зэрэг сэтгэлийн хөдлөлийг бий болгосон байна.
      Дөрөвдүгээр алхам: (120 мянган жилийн өмнө) Энэ үеэс эхлээд хүний сэтгэл хөдлөл илүү төгсжиж эхэлжээ. Бусад хүнийг хооронд нь ялгаж харьцах, ан амьтан, байгаль орчин гээд бүхий л зүйлд хандах хандлага өөрчлөгдөв. Эрдэмтэд анхны энэрэнгүй сэтгэл, сэтгэлийн хөдлөлийн мэдрэмжийг ан гөрөө хийх явцад бий болсон гэдэгтэй санал нэгдэж байгаа юм. Сонирхуулахад, эрдэмтэд өнөөг хүртэл олсон неандертальчуудын араг ясны ихэнхийг шинжилж тэдний төрснөөс үхэх хүртэлх бүхий л аж амьдралыг тодорхойлж чадсан байна.
       
      0 0 38
    14. Роботын эрин хэзээ ирэх вэ?

      Ларри Пэйж
      АНУ ын нэгэн эрдэмтэн 2030 он гэхэд хүнтэй эн тэнцүү хиймэл оюун ухаантай машин гарна гэж хэлсэн байна. Одоогийн байдлаар хүний тзрхинд нэвтэрч, зсүүдийг нь өөрчлен, илүү ухаантай болгох чадвартай бичил роботтой болоход ойрхон байгаа гэнэ.
      Хүн машин хоёр тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар удахгүй нэгдэж, хүний эрүүл мэнд, оюун ухааны чадварыг сайжруулах боломжтой болох зжээ. Өнеө үед машинууд хүний хийдэг байсан олон зүйлийг хийж, зарим нь хүнээс илүүтэйгээр хийж байгаа билээ. “Хүн машины нийгэм хэдийнэ бий болчихсон байна.
      Хүмүүс машин техникийг өөрсдийн бие махбодь, оюун ухааны төвшнийг өргөжүүлэхэд ашиглаж байна” гэж эрдэмтэн Рэй Курцвэйл хэлжээ. Түүний хэлж буйгаар нанабот буюу бичил роботууд хүнийг улам ухаантай болгож, санах ойг нь сайжруулах гэнэ. Р.Курцвэйл дэлхийн хамгийн нөлөө бүхий 18 сэтгэгчийн нэг юм. Эдгээр эрдэмтэд XXI зуунд хүн төрөлхтний технологийн дэвшлийг судалдаг ажзэ. Тэдний дунд “Google” компанийг үүсгэн байгуулсан Ларри Пэйж ч багтаж байгаа аж.
      Оюун ухаант робот хүнийг орлож чадна
      Цаг хугацаа өнгөрөх тутам робот улам бүр боловсронгуй болсоор байгаа нь үнэн. Шинжилгээ, судалгааны чухал баримт мэдээлзл цуглуулахын тулд тэднийг сансрын уудам руу илгээж, далайн гүнд шумбуулж, галт ууланд авируулж байна. Тэрчлэн тэсрэх бөмбөг байрлуулсан газруудыг аюулгүй болгоход, дайны талбарт, мэс заслын өрөөнд, үйлдвэрийн газруудад ергөн ашиглах боллоо. Үүнээс гадна уурлаж, уцаарлаж, инээж баясаж буйгаа илэрхийлдэг тийм роботыг хүмүүс бид бүтээж байна. Мөн бүжиглэж, жүжиглэн кинонд дуу оруулдгийг ч бүтээж амжсан. Ийнхүү роботоо улам бүр боловсронгуй болгохын хэрээр тэд хүнийг орлож чадах эсэх тухай яриа сөхөгдөж байна. Станфордын их сургуульд “Оюун ухаант роботууд 2100 он гэхэд хүнийг орлох боломжтой юу?” гэсэн сэдэвтэй симпозиум болж байсан. Түүн дээр энэ чиглэлийн эрдэмтэн, зохион бүтээгчид янз янзын санаа бодолтой явдгаа илэрхийлсэн юм. Зарим өөдрөг үзэлтнүүд хүний тархины үйл ажиллагааны хүчин чадавхтай дүйцэхүйц оюун ухаант роботыг 2030 оны үед бүтээж чадна хэмээсэн бол нөгөө хэсэг нь 2050 онд бий болгож дөнгөнө гэлцэж байна. Гэхдээ тэдний оюуны “Ю” гийн төвшин хүний оюун ухааны доод төвшинтэй ойртож очихуйц хурдтай бүтээгдэх бололтой.
      0 0 44
    15. Анаксимандр (МЭӨ 610 546)
      Фалесийг барууны анхны гүн ухаантан, философийн ухааны эцэг гэдэг. Харин Анаксимандр (МЭӨ 610 546) бүтээлээ бичиж үлдээсэн анхны гүн ухаантан төдийгүй анхны метафизикч байсныг мэдэх хүн цөөн. Тэрбээр байгалийн хүчинд сүрдсэн цаг үеийнхээ олон мэргэдээс зөрж, физикийн хуулийг ойлгохыг хичээн олон арван туршилт, ажиглалт хийсэн тул түүхэн дэх хамгийн анхны жинхэнэ эрдэмтэн гэгдэж үлджээ. Ойролцоогоор нийтийн тооллын өмнөх 610 онд Милет хотод (өнөөгийн Туркийн нутаг буй) мэндэлсэн Анаксимандр материалист үзэл хандлагаараа алдартай Милетийн сургуулийнхний нэг байв. Милетийнхэн далайн аялалд гарамгай улс байсны адил Анаксимандр ч олон газраар аялсан байх талтай. Тэр үеийн гүн ухаантнууд улстөрд холбогдох нь их байсан жишгээр Анаксимандр Ионий эргийн Апполоний колонийн захирагч байжээ. Анаксимандрын амьдралын тухайд орчин цагийн бид тун бага мэднэ. Түүний үзэл санаа бусдын бүтээлээр л хойч үеийнхэнд өвлөгдөн иржээ. “Байгалийн тухайд” ном нь барууны ертөнцийн гүн ухааны анхны бүтээл гэгддэг ч Анаксимандрын өөрийн гараар бичсэн хоёрхон өгүүлбэр л бидний үед хүрсэн байна.
      Эмх цэгцийн дагуу нэг зүйлд оноох шийтгэлийг Гэмт хэргийн шийтгэлтэй эгээ адилаар нөгөөгийн дараа гүйцэтгэнэ, Гүйцэтгэлийг цаг хугацааны хуульд тааруулж үйлдэнэ. (Анаксимандр үзэл санаагаа шүлэг хэлбэрээр бичдэг байсан тул ийн сийрүүлэв) Энэхүү хэсэгхэн хоёр бичвэр барууны гүн ухаанд тун алдартай бөгөөд олонтаа дурдагддаг. Үүнийг нийтийн тооллын VI зууны Византийн гүн ухаантан Сицилийн Симплиций (МЭ 490 560) хүртэл эш татсан нь бий. Сонирхолтой нь, Платоны үед Анаксимандр Грек нутагтаа бараг мартагдсан байжээ. Гагцхүү Аристотель нар түүний үзэл санааг дахин хэлэлцэж эхэлсэн нь азтай хэрэг. Анаксимандр амьдралын мөн чанарыг эргэцүүлэхээс гадна байгалийн үзэгдэл, од эрхсийг тайлбарлах гэж оролджээ. Тэрбээр аянга, цахилгаан зэрэг байгалийн үзэгдлийг бурхдын нөлөөнөөс хамааралгүй гэж үзсэн цаг үеийнхээ бараг анхны сэхээтэн байв. Тэрбээр аянгыг үүлний “харшилдаанаас” үүсдэг, дуу нь мөнөөх харшилдах хүчний сул, чангаас шууд хамааралтай гэж үзсэн байна. Энэ нь тухайн цагтаа тун зоримог тунхаглал байсан юм. Тэрбээр таамгийн астрономын талбарт мөн анхдагч билээ. Одон орон судлалд түүний гаргасан гол гурван санаа нь дэлхийн эргэн тойронд од эрхэс эргэлддэг, дэлхий огторгуйд ямар нэг хүчний тусламжгүйгээр оршин байдаг, од эрхэс бие биеэсээ хол, тодорхой зайд оршдог гэсэн таамаг юм. Анаксимандр мөн нар, сар, оддыг бүтэн тойрог хий хүрээлэн эргэдэг гэж хэлсэн анхны сэтгэгч. Анаксимандрын хувьд дэлхий дугариг атлаа цилиндр хэлбэртэй, өөрөөр дүрсэлбэл бага бөмбөртэй төстэй аж. Тэрбээр өөрийн цилиндр хэлбэрт дэлхийн газрын зургийг хүртэл гаргасан байдаг. Хамгийн сонирхолтой нь, Анаксимандр сар, нарнаас илүү бусад од эрхэс дэлхийд ойр байдаг гэж үзжээ. Анаксимандрын гариг эрхсийн тухай эдгээр үзэл эртний Грекийнх гэхэд тун сонирхолтой ойлголт байлаа. Тиймээс ч Анаксимандрын ертөнцийг үзэх үзэлд тухайн үеийн Ойрхи Дорнодын гүн ухааны үзэл нөлөөлсөн гэлцдэг. Үнэхээр ч Анаксимандрын үе Тэнхлэгийн эрин буюу Энэтхэг болон Перс, Ойрхи Дорнодын орнуудад гарсан хувьсгалч санал сэдлүүдийн эрин байжээ. Хувьсгалч хэмээх орчин үеийн нэршлийг хэрэглэсний учир энэхүү шинэ төрлийн үзэл санаанд бүх үзэгдлийг бурхадтай холбох санааг үгүйсгэсэн байдаг. Од эрхэс ямар учир шалтгаантайгаар тойрон эргэлддэгийг тайлбарлахдаа Анаксимандр галт эргүүлгийн санааг гаргажээ. Түүнийхээр, галт эргүүлэг дээрх жижиг цоорхойнууд одод болон гялалздаг. Харин нар, сарны галт эргүүлэг тус бүрдээ цор ганц цоорхойтой. Нарны галт эргүүлгийн цоорхой хаагдах үеэр нарны хиртэлт болох учиртай гэж Анаксимандр үзсэн байна. Анаксимандр дэлхийгээс одод хүрэх зайг есөн бүхэлтийн нэгжээр мөн тооцсон байдаг. Нэг нэгж нь дэлхийн диаметр буюу голчийн хэмжээ юм. Харин яагаад заавал ес гэж? Хесиод болон Хомерийн туульстай энэ нь холбоотой байх талтай. Троя хотынхон есөн жил тэмцсэний эцэст 10 дахь жилдээ грекчүүдэд бууж өгсөн. Одиссей есөн жил энэ тэрүүгээр явсны эцэст 10 дахь жилдээ гэртээ эргэж ирсэн. Тиймээс есийн тоо Анаксимандрын үед урт удаан хугацаа юм уу алс холыг илтгэдэг байж. Тэгэхээр сар дэлхийгээс хоёр бүхэл ес буюу 18 нэгж зайд, нар гурван бүхэл ес буюу 27 нэгж зайд оршдог гэсэн Анаксимандрын таамаг бодит байдлаас хол зөрүүгүй болж таарна. Анаксимандрын гаргасан өөр нэгэн чухал ойлголт бол апейрон буюу хязгааргүйн ойлголт юм. Өмнө нь Фалес “архэ” буюу бүхний үүсэл болсон элементийг ус гэж үзсэн байдаг. Гэвч Анаксимандр ус, агаар, гал, шорооны алийг ч бүгдийн эхлэл гэж үзээгүй аж. Энэхүү элементүүд үүсэх нөхцөл нь “хязгааргүй” байх ёстой бөгөөд бүгдийн эхлэл болж таарах юм. Анаксимандрын үзсэнээр хязгааргүйг л тодорхойлох боломжгүй бөгөөд хязгааргүй нь ямар нэг шинж чанаргүй. Апейрон ямар нэг эхлэлгүй учир өөрөө эхлэл болох юм. Апейрон ямар ч зүйлээс үүсч бий болоогүй. Энэ нь эхлэлгүйгээс гадна хэзээ ч дуусашгүй, усташгүй, үүрд мөнх гэж Анаксимандр үзжээ. Тиймээс ч апейрон бүгдийн эхлэл, бүгдийг агуулж байх ёстой. Үүрд мөнх зүйлс тэр дороо бурханлиг байдлыг илтгэх ёстой. Гэвч апейрон бол бурхан биш, зөвхөн бүгдийн эхлэл, дуусашгүй ундарга хэмээн Анаксимандр томъёолсон байна. Пифагорчууд хязгааргүйг сөрөг зүйл хэмээн үздэг байсан бол Аристотель төгс зүйлсийг хязгаартай холбож үздэг байв. Тиймээс Аристотелийн хувьд хязгааргүй нь төгс бус зүйл болж таарна. Үүрдийн энэхүү хязгааргүйн дунд халуун, хүйтнээр үр тогтсон биет болох дэлхий үүссэн байна. Түүнийг тойрон галт бүрхүүл оршин тогтнож байсан бөгөөд аажмаар галт эргүүлгүүд болон хувирчээ. Энэ галт эргүүлгүүд нар, сар, оддыг үүсгэжээ. Ертөнцийн үүслийн талаарх энэхүү үзэл санаа нь хожмын Кант Лапласын таамгийн удиртгал болсон гэлтэй. Анаксимандр биологийн талбарт ч онцгой санаа оноогоо илэрхийлээд авчээ. Амьдралын үүслийн тухай түүний үзэл эволюцийн үзэл санааг зөгнөснөөрөө гайхамшигтай. Анаксимандр хүн, амьтан бүгд загаснаас үүссэн гэж үзжээ. Түүний үзлээр бол эрт цагт дэлхий тэр чигтээ усанд автсан байж. Тэрхүү их далайн загас бүх амьтны эх болжээ. Ус аажмаар нарны нөлөөгөөр ууршсаар эх газар бий болсон бөгөөд хуурай газар дээр гарсан загаснууд “хагарч” дотроос нь хүн, амьтад гарсан. Дэлхийн ус хойшид ч ширгэсээр байх ёстой гэж Анаксимандр өгүүлсэн байна. Бусдын эш татсан Анаксимандрын үзэл санааны “үлдэгдлүүд”, хэсэгчилсэн материалуудыг нэгтгэн дүгнэх боломжгүй юм. Түүний оюун санааны илрэл эгээ л өөрийнх нь нэрийг сийлсэн, дутуу дулимаг баримал адил үлджээ. Гэвч өнөө цагт хүрсэн цөөн зүйлээр дүгнэхэд л Анаксимандр маргаангүйгээр өрнийн ертөнцийн төдийгүй бүх цаг үеийн хамгийн сод сэтгэгчийн нэг гэгдэнэ. Хязгааргүйн тухай ойлголт нь л гэхэд дангаараа түүнийг анхны метафизикч болгоно. Газрын зургийг анх зурснаараа мөн анхны газарзүйч болно. Гэхдээ юу юунаас илүүтэй ертөнцийн талаарх өвөрмөц бодролыг гаргаж ирснээрээ космологийн эцэг гэгдэх учиртай бөгөөд баруун дахь астрономийн шинжлэх ухааныг үндэслэгчийн нэг гэгдэх нь зүйн хэрэг юм.
      0 0 38
    16. ид ихэвчлэн эрдэмтдийн хэдийнээ бүтээсэн шилдэг бүтээлүүдийг дурддаг, тэгвэл ирээдүйд шинээр зохион бүтээх зүйлсийг яагаад жагсаан бичиж болохгүй гэж? Ингээд эрдэмтэн мэргэд ирээдүйд ямар шилдэг нээлт хийхээр зэхэж байгаа талаар сонирхуулья.
      1. Ус төрөгчөөр ажилладаг хөдөлгүүртэй автомашин

      Хүн төрөлхтөн автомашин зохион бүтээснээс хойш өдөр тутмын амьдралаа машин тэрэггүйгээр төсөөлөх аргагүй болсон. Автомашины хөдөлгүүр устөрөгчөөр ажилладаг болно гэдэг нь утгагүй мэт сонсогдож байгаа боловч энэ зууны дунд үе гэхэд дотоод шаталтын хөдөлгүүр нь нэгэн цагт уурын зүтгүүр хуучирч байсантай адил үеэ өнгөрөөх гэнэ. Өдгөө цахилгаан хөдөлгүүртэй, мөн эрчим хүчний янз бүрийн үүсгэвэр бүхий хөдөлгүүртэй автомашин бүтээгээд байгаа билээ.
      2. Автоматжуулалт

      21 дүгээр зууны эцэс гэхэд таны гэр, автомашин, хөргөгч гээд бүх зүйл автоматаар ажилладаг болно. Бас томоохон үйлдвэр, заводууд, мөн нисэх хүчний салбар ч автоматчилагдах төлөвтэй байна. Хотын ногоон байгууламжийн усалгаанаас эхлээд автомашины хөдөлгөөнийг зохицуулах гээд бараг бүх ажлыг компьютерын тусламжтайгаар удирддаг болох гэнэ.
      3. Эсрэг таталцал


      Энэ нь бодит биш мэт сонсогдож байгаа боловч ойрын 70 жилийн хугацаанд зөвхөн нэг туйлт соронзон бүтээхээр төлөвлөж байгаа гэнэ. Техникийн хувьд авч үзвэл энэ нь дэлхийн таталцлын эсрэг үйлдэл үзүүлэх юм. Энэ бүхэн бодит явдал болох үед та зөвхөн явах чиглэл рүүгээ хандуулахад л таны автомашин соронзонгийн хүчээр хөдлөх гэнэ.
      4. Хүнийг эсийн аргаар хувилан гаргана

      Эсийн аргаар хувилах аргыг 20 дугаар зуунд хэдийнээ гарган авсан бөгөөд харин одоо улам боловсронгуй болгох шаардлагатай байгаа. Бид хонийг эсийн аргаар хувилан гаргаж чадсан болохоор хүнийг ч бас хувилж чадна. Мэдээж хэрэг үүнийг зугаагаа гаргахын тулд хийх нь тэнэг хэрэг. Харин эрхтэн шилжүүлэн суулгах эсвэл биеийнх нь аль нэг эрхтэн гэмтсэн тохиолдолд энэ нь тун ашигтай юм.
      5. Нанотехнологи

      Нанотехнологийн ачаар бид ДНК гийн молекулуудыг, атомуудыг бас янз бүрийн бичил үйл явцуудыг удирдаж чаддаг болно. Харин хэрвээ бид нанотехнологийг маш өндөр түвшинд хөгжүүлж чадвал байгалийн үзэгдлийг ч удирдаж чаддаг болох гэнэ.
      6. Хиймэл оюун ухаан

      Таны өмнөөс бүх зүйлийг чинь хийдэг робот бүтээнэ гэдэг өөр хэрэг, харин түүнийг янз бүрийн нөхцөлд сэтгэн бодох чадвартай болгоно гэдэг бас нэг өөр хэрэг. Харин хиймэл оюун ухааны тусламжтайгаар роботуудыг аливаа зүйлд суралцах, ажлаа төлөвлөх, шийдвэр гаргах, харьцуулан бодох тэр ч бүү хэл төсөөлдөг болгох боломжтой гэнэ. Мэдээжээр хүний тархийг үйлдвэрлэхгүй нь ойлгомжтой, харин зөвхөн программчилсан оюун ухааныг ашиглана. Гэхдээ энэ нь шинжлэх ухаанд томоохон эргэлт гаргах болно.
      7. Чөлөөт эрчим хүч

      Өнөөдрийн байдлаар хамгийн ашигтай бүтээлүүдийн нэг бол нефть, байгалийн хий, нүүрс, нар гэх зэрэг янз бүрийн эх үүсвэрээс эрчим хүч гарган авах болсон явдал билээ. Харин энэ зуунд эрчим хүчийг хэд хэдэн эх үүсвэрээс нэгэн зэрэг гарган авдаг болно. Газрын дулаан, агаар, цөмийн эрчим хүч болон “цэвэр” нүүрсний энерги нь эрчим хүчний эх үүсвэрүүдийн нэг хэсэг нь болох гэнэ. Мөн хүрээлэн буй орчныг бохирдуулдаггүй шавхагдашгүй эрчим хүчний эх булаг болох тэг хэлбэлзэлтэй энергийг гарган авах ажээ.
      8. Телепортаци /зогсолтгүй шууд шилжилт/

      Хүн төрөлхтөн онгоц бүтээснээрээ хөдөлгөөний хурдад бүхэл бүтэн хувьсал хийсэн билээ. Технологи өдрөөс өдөрт хөгжиж, улам боловсронгуй болж байдаг бөгөөд хүмүүс удахгүй ердөө 10 хан секундын дотор Лондоноос Токио хотод очдог болох гэнэ. Тэгэхээр бүхэл өдөржингөө дэлхийгээр зугаалан орой нь гэртээ харьж болох нь ээ.
      9. Генийн инженерчлэл


      Хүний ДНК гийн кодыг удахгүй тайлна гэдгийг төсөөлөхөд хэцүү. Гэхдээ энэ зууны эцэс гэхэд ирээдүйд төрөх хүүхдийнхээ гадаад төрх, тэр ч бүү оюун ухааны чадавхийг урьдаас мэддэг болох гэнэ. Түүнчлэн тухайн хүнд удамшсан генийн гажуудлыг засч чаддаг болно. Энэ арга нь зөвхөн хүний төдийгүй амьтны үр хөврөлийг хувилган өөрчлөх юм.
      10. Робот

      Өдгөө автомат тогтолцоо эсвэл янз бүрийн роботууд газар сайгүй байгаа. Харин 21 дүгээр зууны эцсээр нохой салхилуулдаг, таныг ажил дээрээ байх үед гэрийг тань манах гэх зэрэг гэр орны бүх ажлыг гүйцэлдүүлж чадахаар программчлагдсан роботуудыг бүтээх гэнэ. Мөн тэдгээрийг минажуулсан талбайг цэвэрлэх гэх мэт ажиллагаанд ашиглана.

      0 0 42
    17. Сүүлийн 3 4 жил генетикийн судалгаа, дэлхийн хэвлэлийн гол сенсаци нь монгол эр хүний ген буюу тэдний нэрлэснээр Чингэсийн супер ген байлаа. Монголчуудын эзэлж байсан улс орны эр­чүүдийн долоон хувьд буюу 25 сая шахам хүнд байх магадлалтай, эр удмаа дагадаг, хүчирхэг амьдрах чадвартай ген монгол эрчүүд дунд бараг 100 хувь байдгийг Чингэсийн ген гэж нэрлэн гайхан судалж байна.
      Энэ сенсаци намжиж амжаагүй байхад монгол бүсгүй­чүүдийн генийн судалгаа дараагийн бүр ч илүү сенсаци болон тарж Европыг шоконд оруулж эхэллээ. Үлгэр домгийн гайхамшигт Амазон хатан хаадын генийг Монгол бүсгүйчүүдээс оллоо. Үүнийг тайлбарлахын тулд амазонуудын тухай цухас дурдах хэрэгтэй болов уу.

      МЭӨ 5 2 дугаар зуунд эртний Грек, Ромын гүн ухаантан, түүхчид Гередот, Платон, Аристотель нарын баримт түшин бичсэнээр Бага Азид нэгэн өвөрмөц улс байсан. Дан ганц хүүхнүүд амьдардаг Амазон улс. Хатан хаан, цэрэг арми, хүн ам нь бүгд хүүхнүүд. Зүгээр ч нэг хүүхнүүд биш түүхэнд хэнд ч ялагдаж үзээгүй хатуу догшин дайчин эрэмгий эрх чөлөөт бүсгүйчүүдийн домогт улс. Жилд нэг хоёр удаа үржиж төлжих хэрэгтэй болохоороо хөрш улсуудыг уулгалан дайрч эрчүүдийг нь олзолж хэрэглэчихээд алж орхидог, эрэгтэй хүүхэд гарвал бас устгадаг заншилтай байлаа. Амазонууд хөрш улсуудын эрчүүдээс хувь илүү дайчин эрэмгий, хүчирхэг зоригтой байсан тул зарим улс орны хаад маш өндөр хөлс төлөн хувийн бие хамгаалагч болгон амазон бүсгүйчүүдийг авдаг байсан гэх домог ч бий. Бас өөр нэг домогт амазонууд нум сум харвахад саад болно гээд баруун хөхөө огтолж авдаг байсан гэнэ. Аристотелийн шавь Македоний агуу их байлдан дагуулагч Александр бүх Балкан, Газар Дундын тэнгисийн орнууд, Энэтхэгийн хойд хэсэг, Бага Азийг огт ялагдалгүй эзэлж чадсан ч гэсэн Амазон улсын хил дээрээс гэдрэг буцаж байсан гэдэг.
      Гэтэл энэ бүхэн домог биш бөгөөд үнэхээр түүхэн үнэн байсныг Европын түүх­чид, археологчид тогтоож тэр ч байтугай зарим нэг Амазон бүсгүйн, магадгүй хатан хаадынх нь булшийг олж, шарилаас нь дээж авчээ. Тэгээд өмнөх бүх үеийн түүхчид шиг домогт амазонуудын эрэлд гарч Европ, Балканы улсуу­дын бүсгүйчүүдийн ДНК тай харьцуулж үзсэн боловч таарч тохирсонгүй. Үнэхээр л түүхэнд бичсэн шиг амазон бүсгүйчүүд алга болжээ. Гэхдээ түүхэнд тэднийг дорно зүг Азийн гүн рүү эрх чөлөө, аз жаргалыг эрэн одсон тухай бичсэн байдаг ажээ. Тэгээд Германы генетикчид түүхчидтэйгээ судрын шарласан хуудсуудыг дахин дахин шүүсээр амазонууд Төв Азид, тэгэхдээ Монголд нүүн очиж үлдсэн байх магадлалтайг тогтоожээ. Одоо энэ түүхийг орчин үеийн генетикийн аргаар шалгах л үлдлээ.
      Өнгөрсөн зун Германы Төв телевиз, генетикчид, түүхчдийн баг Монголд иржээ. Тэгээд асууж сурагласны эцэст Монголын говьд амазонууд шиг ганц биеэр амьдралаа авч явдаг бүсгүйчүүд илүүолон байдгийг сонсоод Өмнөговь аймагт очиж. Илүү цайвардуу царай, шаргалдуу үстэй охидтой айлуудыг сураглан олжээ. (монголчуудын дунд бидний шар гэж нэрлэдэг хүмүүс бишгүй л нэг байдаг даа) Телевизийн багтай хамт нөгөө айлд очиж хониндоо явсан хонгор шаргал үстэй охиныг нь ирэхийг хүлээж. Гэрийнхэнд нь хэрэг зоригоо хэлээд охиноос цусны шинжилгээний дээж ч авчээ.
      Харин Германд буцаж очоод хонгор үстэй монгол охины ДНК г амазон хатан хааны ДНК тай харьцуулж үзэхэд 99,99 хувийн магадлалтай тохирлоо. Эртний сударт өгүүлсэн түүх үнэн болж эр хүний эрхэнд орж байгаагүй домогт амазонуудын үр удмыг Монголын говиос оллоо. Германы энэ шинжилгээний баг бүх аялал, судалгааны явцаа Германы Төв телевизтэй хамт баримтат кино болгон баримтжуулснаа Герман даяар цацсан нь генетикийн судалгааны хамгийн сүүлийн үеийн дуулиан тарьсан нээлт болон бүх Европыг гайхшруулаад байна.

      Үе үеийн түүхэндээ эрх чөлөөтэй, бардам омголон явсан монгол бүсгүйчүүд төр барьж байсан нь ч цөөнгүй. Сорхагтани бэхи, Турхина хатнаас авахуулаад дараагийн Хаан хурилдайгаар сонгогдтол төр барьж байсан. Мөнх хаанаас хойш Эсэн тайшийг эс тооцвол агуу их Мандухай Сэцэн Хатан л бүх Монгол орныг дахин нэгтгэж нэгэн туган дор хурааж дотоодын дайн тэмцэлгүй жаргааж байсан гэдэг. Монгол Алтан ургийн хаад их говийн урд, хойд биеэр нутагладаг Хонгирад аймгаас үеийн үед хатан буулгаж явсан нь ч түүхэн гүн утгатай байсан биш үү? Хонгирад олгонуд овгийнхон одоо Монголын ихэнх нутаг оронд тархан амьдардаг билээ. Монгол угсаатан үеийн үед тоогоор цөөн боловч олноос дутахгүй дайчин хүчирхэг явсны нэг нууц ч энэ биз. Одоо ч Монголын эдийн засаг, нийгмийн хүнд ачааны илүүг нь биш юм гэхэд хувь дутахгүйг нь монгол бүсгүй өргөж явна.

      0 0 62
    18. Өмнөд туйлд судалгаа хийж байсан АНУ, Их Британийн эрдэмтэд “Цаг хугацааны үүд” хэмээн нэрлэж болох нэгэн газарт очсоноо Цагаан ордонд илтгэсэн байна.
      Тухайн үедээ маш нууцалж байсан энэ явдал 1995 оны нэгдүгээр сарын 27 нд өмнөд туйл дээр болжээ. Эл өдөр АНУ ын физикч Мариан Маклейн мушгиа хэлбэртэй хэсэг үүл харснаа багийнхаа хүмүүст дуулгасан байна. Эхэндээ багийнхан үүнийг шуурганы үүл хэмээж байсан боловч уг үүл байрнаасаа хөдөлсөнгүй, хэлбэр нь ч өөрчлөгдсөнгүй нэлээд удсан аж. Энэ үзэгдэлд гайхширсан эрдэмтэд салхины хурд хэмжигч, барометр, чийгшил шалгах төхөөрөмж суурилуулсан цаг уурын бөмбөлгийг мөнөөхөн үүл рүү хөөргөв. Хэсэг хугацааны дараа бөмбөлгөө буулгаж авсан эрдэмтэд багагүй гайхсан байна. Учир нь бөмбөлгөнд суулгасан цаг 30 жилээр хойшилж 1965 оны нэгдүгээр сарын 27 ны өдрийг зааж байв.
      Төхөөрөмж эвдэрсэн байж магадгүй гэж үзэж сайтар шалгасны дараа бөмбөлгийг дахин хөөргөсөн боловч заалт хэвээрээ байлаа. Туршилтыг долоон удаа давтахад долууланд нь 30 жилийн өмнөх огноог зааж байсан байна. Ингээд санамсаргүй хийсэн туршилтынхаа бүх үр дүнг Цагаан ордонд мэдээлжээ.
      Энэ судалгаа өнөөдөр ч үргэлжилсээр байгаа бөгөөд өмнөд туйл дээр байгаа тэрхүү мушгирсан үүл бол өөр цаг хугацаанд нэвтрэх үүд гэсэн таамаглал дэвшүүлээд байгаа юм. Тэр бүү хэл уг газраар хүн нэвтрүүлэх оролдлогыг хийж эхлээд байна. Түүхийг ч өөрчилж болох энэхүү төслийг хяналтандаа авахаар Холбооны мөрдөх товчоо, ТТГ хоёр шөргөөцөлдөж байгаа юм. Харин АНУ ын Засаг захиргаа энэ туршилтыг дэмжих эсэх нь тодорхойгүй байна.

      Николай Александрович Козырев
      ОХУ ын нэрт физикч Николай Козирев ирээдүйгээс өнгөрсөнд шилжих туршилтуудыг хийжээ. Түүний үзэж байгаагаар, цаг хугацаа гэдэг бол энерги үйлдвэрлэгч, бүтээгч хүчин зүйл.

      Геннадий Белимов
      Байгалийн тайлагдашгүй үзэгдлийг шинжлэн судлаач Геннадий Белимов саяхан “Цаг хугацааны машин буюу анхны хурд” нэртэй өгүүлэл хэвлүүлсэн юм. Тэрбээр өгүүлэлдээ, сайн дурынхантай хамтран хийсэн туршилтуудынхаа тухай бичжээ. Тэд цахилгаан соронзон талбайг ашигланг цаг хугацааг дээд тал нь 1.5 секунд орчмоор удаашруулж чадсан аж. 1987 онд цаг хугацааны машин бүтээх оролдлого хийсэн Вадим Чернобров уг туршилтад сайн дураараа оролцжээ. Тэд өөрсдийн хийсэн цаг хугацааны машинд 5 30 минут хэртэй сууж үзэцгээсэн аж. В.Чернобров энэ тухайгаа “өөр орон зайд орж байгаа мэт мэдрэмж төрдөг. Тэгэхдээ яг ямар мэдрэмж төрж байсныг үгээр илэрхийлэх боломжгүй юм” гэсэн байна. Бидний байгаагаас өөр орон зай байгааг хэзээ нэгэн цагт олж чадвал хоёр өөр орон зайд зэрэг орших боломжтой гэж тэд үзэж байгаа юм.

      И. В. Курчатов.
      Иймэрхүү параллель орон зайг олох судалгааг бүр Сталины үеэс ЗХУ д эхэлсэн. Академич Курчатовын ахалж байсан судалгааны багийн хийсэн туршилтын үр дүнгүүд архиваас олдсон. Харамсалтай нь Л.Берия энэ судалгаанд оролцсон эрдэмтдийн эсрэг хэрэг үүсгэн 18 ыг нь буудан алж, 59 ийг нь хөдөлмөрөөр дахин хүмүүжүүлэхээр хорих лагерьт илгээснээр энэ хэрэг төгсчээ. 1961 онд энэ туршилтад оролцож байсан найман эрдэмтэн ор сураггүй алга болсон юм.
      Бүр хожуу 1987 онд судалгааг дахин сэргээсэн боловч 1989 онд уг судалгаанд оролцож байсан 780 тоннын жинтэй тойрог замын модуль дэлбэрсэн байна. Тухайн үед гурван судлаачтай тойрог замд явж байсан модуль параллель ертөнц рүү шилжих үедээ гадны ямар нэг биеттэй мөргөлдсөн гэсэн таамаглал байдаг. Уг модулиас ирсэн сүүлчийн бичлэг өдгөө архивт бий. Уг бичлэгт “Бид үхэж байна. Гэвч туршилт үргэлжилсээр байна. Энд маш харанхуй байгаа ч бүх биет хоёр болж байгаа төдийгүй хөл, гар шил шиг тунгалаг болж бид дотор эрхтнээ харж байна. Хүчилтөрөгчийн нөөц 45 цаг хүрэлцэхээр байгаа ч систем маш хүнд гэмтсэн…” гээд холбоо тасарчээ.
      0 0 55
    19. Шөнийн тэнгэрт гялалзах од эрхэс хүний санаанд энэ бүхэн хаанаас эхтэй тухай эргэцүүлэл яахын аргагүй төрүүлдэг. Лавлах судалгаа шинжилгээний бүтээлээс харахад огторгуйн үүслийн онолын таамаглал болох “Их тэсрэлт” ийн гэх онолын ойлголт гарч ирнэ. Энэ онолоор бол матери анх маш өндөр температуртайгаар нэгэн цэгт бөөгнөрч байгаад их хүчтэйгээр дэлбэрсэн. Үүний дүнд эгэл хэсгүүд тал бүр тийш тэлж аажмаар атом, бодис, гараг, од эрхэс эцэст нь амьдрал бий болжээ.
      Огторгуйн тэлэлт өргөжсөөр хэдий хүртэл үргэлжлэх нь тодорхойгүй, хэзээ нэгэн цагт өөрийн зах хязгаарт хүрч болох. Өөр нэгэн онол бол огторгуй, амьдрал, хүний үүсэл нь бүхнийг бүтээгч, эзэмдэгч хүний хүчин мөхөсдөх Бурханы бүтээл ухаалаг туурвил гэх. Нэлээд итгэл үнэмшилтэй материалистууд энэ онолыг хүлээн зөвшөөрдөг, хүн төрөлхтний хагас нь үүнд итгэдэг болохоор бид хайхрахгүй байж боломгүй. Огторгуй материйн бүтээгдэхүүн бөгөөд хөгжил нь байгалийн бодит хуулинд захирагдана гэдгийг бодит оновчит талыг баримтлагчид ШУ ч бус гэж үздэг. Математикийн томъёоны тусламжтайгаар илэрхийлж болох зүйлийг ШУ ч гэдэг билээ. Их тэсрэлтийн онол баримтлагчдын огторгуйн үүслийн тухай дэвшүүлсэн таамаглал физик, математикийн аргаар илэрхийлэх боломжгүй. Их тэсрэлтийн суурь онолоор бол огторгуйн анхны байдал хязгааргүй жижиг, хязгааргүй нягт, хязгааргүй өндөр темпартуртай цэг гэдэг. Гэтэл энэ байдал математикийн тайллаас давсан илэрхийлэх аргагүй зүйл. Иймд огторгуйн анхны байдлын тухайд тодорхойлон хэлэх боломжгүй аливаа тооцоо худал болох учраас эрдэмтэд “феномена” буюу “гоц зүйл” хэмээжээ. Эрдэм шинжилгээний дагнасан бүтээл нийтлэлд тэдгээрийг туурвигчид “гоц зүйл” ийн тухай ШУ ний үүднээс авч үзэх боломжгүй зүйл гэсэн байна. Кембрижийн их сургуулийн профессор, математикч Стивен Хоукинг, Кейптауны их сургуулийн профессор, математикч Ж.Ф.Р.Эллис нар “Огторгуйн цаг хугацааны бүтцийн урт шатлал” хэмээх номондоо “Огторгуй нь тооны мухартай тэнцэх жилийн өмнө үүссэн гэсэн үзэл баримтлалыг бидний хүрсэн үр дүн нотолж байна” гэсэн байна. Үүний зэрэгцээ огторгуйн үүслийн тухай онолын анхдагч цэг болох “гоц зүйл” физикийн хуулийн хүрээнээс давсан зүйл юм.
      Ер нь “гоц зүйл” гэдэг бол огторгуйн эхний үеийн байдлын уг эх үүсвэрийн тухай нэлээд дорвитой асуудлын зөвхөн нэг хэсэг. Өөрөөр хэлбэл, хэрэв огторгуй эхлээд цэгт шахагдсан бол энэ байдалд юу хүргэв.?, “Гоц зүйл” ийн онолын хүндрэлээс болоод түүнээс ухарлаач гэсэн огторгуй яаж үүссэн бэ? гэдэг асуулт хэвээр үлдэнэ. Энэ хүндрэлээс гарахын тулд зарим эрдэмтэд “Хэмнэлт огторгуй” хэмээх онол дэвшүүлж огторгуй хязгааргүйгээр үе үе шахагдаж, ямар нэг хязгаарт хүрч өргөжин байх  ба эхлэл төгсгөл гэж үгүй өргөжих, шахагдах мөчлөгүүд давтагдана. Ингээд онол дэвшүүлэгчид огторгуй мөнхөд оршсоор ирсэн болохоор “Ертөнцийн эхлэл” ийн тухай ойлголт байхгүй гэжээ. Физикч Стивен Вайнберг “Эхний гурван минут” хэмээх номондоо ээлжит хэмнэл бүрийн үед огторгуйд фотон, нуклейны харьцааны хэмжээ ямагт өсч шинэ хэмнэл дахин үүсэхгүй. Ийнхүү огтогуйн хэмнэлийн мөчлөгийн тоо зогсоно. “Хэмнэлт огторгуй” төгсгөлтэй учир эхлэл байж таарна. Эйнштений харьцангуй онолын дагуу цаг хугацааг бидний мэдэж байгаагаас өөрөөр авч үздэг. Юмыг тодорхой байранд, тодорхой цаг хугацаанд илэрхийлэх боломжгүй гэж уг онол үздэг. Орон зай, цаг хугацааны байдлыг юмны оршин тогтнохын эхлэл төгсгөлийг багтаасан нэгдмэл нэг зүйл гэдэг. Жишээлбэл хүн үр хөврөлөөс эхлээд үхдэл хүртлэх хөгжлийн бүх замд нэгдмэл нэг дүрслэлтэй байхсан билээ. Иймд бүтээлийг “Орон зай – цаг хугацааны аваглдай” гэж нэрлэдэг. Хэрэв бид “Орон зай – цаг хугацааны аваглдай” юм бол зөвхөн материйн эгэл хэлбэр юм. Энд хүн ухаалаг бүтээгдэхүүн болох тухай харгалзан үзээгүй. Хүний “авгалдай” гэж тодорхойлоод бидний өнгөрсөн, одоо, ирээдүй гэж үзэхгүйгээр нэгдмэл орон зай – цаг хугацааны оршихуйн тухайн үеийн тохиолдол гэдэг байна. Чухамдаа бид зөвхөн өнөөдөр оршиж байгаа ба өнгөрсөн нь бидний дурсамжинд, ирээдүй бидний төсөөлөлд оршиж байдаг.
      Огторгуйн үүслийн тухай Жон Гриббин “Цагаан бурхан” хэмээх номондоо сүүлийн жилүүдэд гарч байгаа “Сэтгэгчдийн бүтээлч төсөөллийн олон нисэлтийг өнөөдөр бид зөнч мэргэнч гэхгүй, яруу тод харагч ч гэхгүй” гэсэн байна. Иймд бүтээлч нислэгийн тоонд “Цагаан нүх” хэмээх баримтлал болон эрхэсийг цувуулж, сансрын судлалын орон зай – цаг хугацааны хонгилын томъёолол “Сансрын суваг” гэгч үзэл санааг гаргасан. 1962 онд физикч Жон Уйлер “Геометр динамик” хэмээх номонд орон зайн дээгүүрх ер бусын хурдтай эрхэс хоорондын аялал гэрлийн хурдтайгаар сая жил болох боломжийг томъёолжээ. “Орон зайн дээгүүрх суваг” ын үзэл баримтлалын зарим таамаглалд өнгөрсөн ирээдүйд мөн огторгуй, хэмжилтэнд шилжиж болох боломжийг хөндсөн байдаг. Ийнхүү “Их тэсрэлтийн” онол янз бүрийн шүүмжлэлд орсон байх юм. Үүний зэрэгцээгээр ШУ ны нийтлэлд ШУ д дийлдэшгүй байгалийнхаас илүү хүч оршдогийг шууд болон шууд бусаар хүлээн зөвшөөрч байна. Нэртэй физикчид математикчид ухаанаас дээд ухаан эсвэл бурхан оршдогийг хүлээн зөвшөөрдөг эрдэмтэд олширсоор байна. Тийм эрдэмтдийн тоонд Нобелийн шагналт Жорж Уэйлд, Уйльям Маккрн нар хамаарна. Зөвлөлтийн нэрт эрдэмтэн физикч, математикч О.В.Тупицын анх удаа математикийн аргаар огторгуй түүнтэй хамт хүн оюун сэтгэлгээний хэмжээлшгүй их хүчээр бурхнаас давуу болох тухай дурьджээ.      
      О.В.Тупицын номондоо амьдрал түүний дотор оюунлаг амьдрал ямагт нэн цэгцтэй үйл явц гэсэн байна. Амьдралын суурь эмх цэгц, хуулийн систем мөн ба түүгээр матери хөдлөж байдаг аж. Үхэл гэдэг бол эмх замбараагүйн улмаас матери сүйдсэний үр дагавар мөн. Ухаалаг, чиглэсэн зорилготой гадны нөлөөлөлгүй эмх цэгц боломжгүй учир үхэлд хүргэх эвдрэл сүйрэл ирнэ. Үүнийг ойлгоогүй цагт өөрөөр хэлбэл Бурханы номлолыг хүлээн зөвшөөрөөгүй цагт огторгуйн анхны үүслийг нээх тавилан ШУ д заяагдахгүй. Энэ нь хатуу эмх цэгцтэй үйл явц, физикийн суурь хуулийн үйлчлэлийн үр дүнд материйн эгэл эсний үүдэл илэрхийг хэлж байна. Суурь хууль гэдэг бол үндсэн, хувиршгүй гэсэн агуулгатай ба эдгээр нь үгүй бол орчлон оршин тогтнох боломжгүй. Гэхдээ шашингүйн хүмүүжилтэй орчин үеийн хүн хөгжөөгүй зөв совин, бурханы тухай огт ойлгоогүйн улмаас ертөнцийг танин мэдэх системд Бурханыг татан оруулахад хялбар биш. Тэгвэл яая гэхэв, “их тэсрэлт” д итгэх л болж…
      0 0 50
    20. Өдгөө дэлхий дээр 10 мянга гаруй хүн сүнс болон тэдгээрийн оршин байж болох газруудыг идэвхитэй хайж байгаа юм. Судлаач Шерон Хиллын өгүүлснээр бол зөвхөн АНУ ын нутаг дэвсгэр дээр л гэхэд өөрсдийгөө “Сүнсний ангууч” хэмээн нэрлэсэн 2000 орчим сонирхогчийн баг үйл ажиллагаагаа явуулдаг байна. Далд ертөнцөөс ирэгч зочид олон мянган жилийн туршид тэмдэглэгдэн үлдсэн олон тооны харанхуй түүхэн сурвалжид тэмдэглэгдэн үлджээ. Тэр ч бүү хэл өнөөдөр нэгэн өвөрмөц төрөл зүйл бий болсон нь “Сүнстэй холбоотой түүхэн явдлууд” билээ. Учиг нь тайлагдахгүй байгаа олон тооны үзэгдлүүд дотроос зөвхөн сүнснүүд л бидний сонирхлыг онцгой ихээр татдаг байж магадгүй юм. Үүнийг үхлийн дараах амьдрал, тэдгээрийн оюунтай харилцах сэдэв маш олон хүний анхаарлыг татдагтай холбон тайлбарлаж болно.
      Талийгаач нар бидний дунд эзэн биегүй байдалд оршин тогтнож магадгүй гэсэн санаа аль эрт дээр үеэс бий болсон гэлцдэг. Олон хүний хувьд энэ санаа бодол нэг ёсны тайтгарал болсон юм. Тантай ойр дотно байсан хүн тэнгэрт хальсан ч бидэнд тусласан хэвээр, элдэв аюул болох гэж байгааг анхааруулж, хүнд хэцүү цаг мөчид дэргэд минь байгаа гэдэгт хэн ч гэсэн итгэхийг хүсэх болов уу. Зарим нэг хүн өөрт тохиолдсон явдал, ямар нэг тайлбарлаж боломгүй зүйлийг харж юм уу мэдрээд үүнд итгэж эхэлдэг аж. Гэвч хувийн туршлага гэдэг нэг зүйл, харин шинжлэх ухааны нотолгоо гэдэг нь огт өөр зүйл билээ.  Сүнснүүдийг судлах нь ихээхэн асуудалтай зүйл. Учир нь, энэ үзэгдэлд ямар нэг нийтээр оноож өгсөн тодорхойлолт ч байдаггүй юм. Сүнс гэдэг нь үхэгсдийн онгод, цалиг бөгөөд тэдгээр нь нөгөө ертөнц рүү явах замдаа ямар нэг учир нь үл мэдэгдэх шалтгаанаар “төөрч будилсан” байх гэдэгт зарим хүн итгэлтэй байдаг. Үлдсэн хэсэг нь үүнийг бодит ертөнцөд бидний төсөөллийн улмаас орж ирдэг нэг ёсны хийсвэр зүйл юм гэж үздэг билээ.  Мөн сүнснүүд янз бүрийн төрөл зүйл байдаг гэж үздэг хүмүүс ч бий. Мэдээж хэрэг, энэхүү төрөл зүйлд хуваах явдалд шинжлэх ухааны тайлбар байдаггүй юм. Та бидний бодож олсон төрөл зүйл болгонд нотолгоо олдохгүй. Гэхдээ сүнс байдаг гэдэг санаатай зөрчилдөх олон тооны юмс бий.  Жишээ нь, тэд материаллаг уу, аль эсвэл эзэн биегүй юү гэсэн асуудал урган гарна. Логикийн хувьд бол нэг л зүйл боломжтой. Нэг бол сүнснүүд хатуу биетээр нэвтэрч чаддаг, аль эсвэл хаалга үүд саван, эд зүйлийг шидлэх боломжтой юм. Хэрэв сүнснүүд хүний оюун санааг тээсэн онгод, цалиг юм бол яагаад тэд гартаа бүрх малгай юм уу таяг барьчихсан, хувцастай үзэгддэг юм бол? Дээр нь сүнс галт тэрэг, сүйх тэрэг, автомашинууд хүртэл байдаг шүү дээ.
      Сүнсний ангуучдад тэдгээрийг эрж хайх олон янзын аргачлалууд байдаг аж. Тэдгээрийн дотор нэлээн эргэлзээ төрүүлэм аргууд ч бий. Ангуучид бараг бүгд л өндөр технологи бүхий төхөөрөмжүүдийг ашиглан итгэл үнэмшил бий болгон, шинжлэх ухааны ололт амжилтыг удирдлага болгодог хэмээн өгүүлдэг. Тэд янз бүрийн илрүүлэгч төхөөрөмж, мэдрэгч сайтай микрофон болон инфра улаан туяаны камерыг ашигладаг. Гэвч эдгээр ярвигтай төхөөрөмжүүдийн нэг нь ч ганц ширхэг сүнсийг баттай илрүүлж чадаагүй юм. Энд бас нэг өөр байр суурь байдгийг онцлох нь зүйтэй болов уу.
      Тэдгээр хүмүүс сүнснүүдтэй харилцаа холбоо тогтооход туслах тийм төхөөрөмж одоогоор бүтээгдээгүй байгаа тул сүнс байгаа гэдгийг албан ёсоор нотлож чадахгүй байна гэж үздэг. Гэвч энэ байр суурьт логикийн үл нийцэл байгаа юм. Сүнснүүд байдаг бол физик ертөнцөд үзэгдэх ёстой. Тиймээс тэдний гэрэл зургийг авах юм уу дүрсийг нь бичиж авч болно. Эсвэл сүнс байхгүй учраас огт харагдаж, үзэгддэггүй гэнэ. Хэрэв сүнс үнэхээр байдаг ч тэдгээрийг илрүүлэх боломжгүй бол өдгөө тэдний гэрэл зургууд, дүрс бичлэг гэх зүйлүүд бүгд хуурамч эд болж таарна.  Зарим нэг хүмүүс сүнс оршин байдаг гэдгийн нотолгоонуудыг орчин үеийн физикийн шинжлэх ухааны тусламжтайгаар олохыг зорьдог юм.
      Жишээ нь, их эрдэмтэн Альберт Эйнштейн нэг ийм шинжлэх ухааны үндэслэлийг дэвшүүлжээ. Хэрэв энерги буюу эрчим хүчийг бий болгох юм уу устгаж болохгүй, тэр зүгээр л өөрийн хэлбэрийг өөрчилдөг бол бидний биеийн эрчим хүч нас барсны дараа хаашаа алга болдог вэ? Тэр энерги ямар нэг аргаар сүнс болж өөрчлөгддөг байж мэдэх л юм. Хэрэв физикийн үндэс суурийг сайтар мэдэхгүй бол энэ нь логикийн хувьд боломжтой зүйл. Үхлийн дараа хүний биеийн энерги хүрээлэн буй ертөнцөд бусад амьд биетүүдийн эрчим хүч шиг сарнидаг байна. Тэр энерги дулаан адил ялгардаг бөгөөд түүнийг бусад амьтад, цэцэг, ургамлууд залгидаг гэнэ.  Ямар ч тохиолдолд сүнсний тухай сонирхолтой түүхүүд хүн бүхэнд таалагддаг билээ.
      0 0 46
    21. 1.Сониуч бөгөөд оролдлоготой бай.
      “Надад ямар ч онцгой авьяас гээч юм байхгүй. Би ердөө л сониуч бас оролдомхой хүн”.
      2. Тэвчээртэй бөгөөд шургуу бай.
      “Би учиргүй их ухаантай  нэгэн бус. Би бол ямар ч бодлого бодсон хариуг нь олохоос нааш бууж өгдөггүй л хүн”.
      3. Оюун ухаанаа гол зүйлдээ төлөрүүл.
      “Ямар ч эр хүн хүүхэнтэй үнсэлцэж байхдаа ч гэсэн, хэрвээ тэр хүүхэнд буюу тэр үнсэлтэд  анхаарлаа хандуулаагүй бол аваар хийхгүйгээр машинаа бариад явж чадна”.
      4. Ургуулан бодохуй гэдэг  агуу хүч.
      “Ургуулан бодохуй бол ерөөсөө бүхий л зүйл гэсэн үг. Үйл явдал цаашид яаж өрнөхийг ургуулан бодохуйн хүчээр л мэднэ. Ургуулан бодохуй  бол бүр мэдлэгээс ч илүү (чухал) зүйл”.
      5. Алдалгүй яахав.
      “Хэзээ ч алдаагүй хүн бол хэзээ ч шинэ зүйлийг хийж туршаагүй хүн”.
      6. Өнөөдрөөрөө амьдар.
      “Би хэзээ ч ирээдүйн тухай бодож байгаагүй. Ирээдүй гэдэг чинь яг одоо, өнөөдөр л ирж байгаа юм”.
      7. Чухал бай.
      “Амжилттай бус, чухал, ач холбогдолтой байхыг  эрмэлзэж яв”.
      8. Ондоо үр дүнг бүү хүлээ.
      “Нэг л зүйлийг давтан давтан хийх атлаа өөр, өөр үр дүнг хүлээх нь утгагүй”.
      9. Мэдлэг бол туршилтын үр дүн.
      “ Мэдээлэл яг тэр чигээрээ бол мэдлэг бус байдаг. Энэ мэдээллийг хэрхэн гаргасныг нь олж мэдэх хэрэгтэй”.
      10. Дүрмийг нь мэд.
      “Та тоглоомын дүрмийг мэдэж байж л хэнээс ч дутахгүй тоглоно”.

      0 0 87
    22. New Scientist сэтгүүл
      New Scientist сэтгүүл XX зууны судалгааны хамгийн тэнэг судалгааны жагсаалтыг гаргажаэ.
      Тухайлбал, Пенсильвани мужийн их сургуулийнхан эр цацагт хяруул өөр шувуутай эвцэлдэхэд бэлэн байгааг анзаарч мэдсэн байна. Ингээд эрдэмтэд тэр шувууны юу нь цацагт хяруулыг секст түлхэж байгааг тодорхойлохоор шийджээ. Ингээд нөгөө шувууны хөл, далавчийг хэсэглэж ойртуулахад эр цацагт хяруул модонд өлгөсөн толгойг нь хараад ороо нь илүү орж байжээ.
      Харин энэ тухайд хүн цацагт хяруулаас огт өөр гэнэ. Секс дэлгүүрт эмэгтэй хүнийг хиймэл толгой, бас эмэгтэй хүний доод биеийн хэсгүүдийг дуурайлган хийж тавьжээ. Эрчүүд аль эрхтэнд илүү ач холбогдол өгснийг энд хэлэх нь илүүц биз. Лав толгой биш.
      Калифорнийн их сургуулийн эрдэмтэн Роберт Корниш 1930 аад онд үхсэн амьтдыг савлуур дүүжин дээр тавьж савлуулж туршжээ. өөрөөр хэлбэл, ийм аргаар цусны эргэлтийг сэргээхийг оролдсон байна. Уг туршилтын дараа хоёр муур хэсэг хугацаанд амилсан байна. Гэхдээ тэдний тархи гэмтэж, нүд нь сохорсон байв. Дараа нь эдгээр муур бүр ч үхээгүй байсан нь тодорхой болжээ.

      Зөвлөлтийн мэс засалч В.Демиховын алдарт туршилтыг уг сэтгүүлд хамгийн аймшигтай туршилт гэж нэрлэсэн байна. Тэрбээр 1954 онд нас бие гүйцсэн овчаркны хүзүүнд гөлөгний толгой залгажээ. Гөлөгний толгойтой овчарк дөрвөн хоног амьдарчээ. Гэвч тэд хоорондоо байнга уралцаад амар заяа үзүүлсэнгүй. Овчарк хөлөөрөө гөлөгний толгойг самардаж авч хаях гэж оролдож, харин гөлөг хариуд нь овчаркыг хазаж хэмлэж байжээ. Гэсэн ч мэргэжилтнүүд Демиховыг эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг үндэслэгч гэж үздэг байна. Түүний мэс заслын арга нь эрхтэн шилжүүлэх боломжийг олгосон байна.

      *Оклахома Сити хотын "Lincoln Park" паркийн захирал Уоррен Томас зааныг хар тамхиар тарьжээ. Тэрбээр хар тамхи заанд хэрхэн нөлөөлөхийг харахыг хүссэн байна. Гэвч заан мансуурсангүй, үхээд өгч. Ингээд судлаач "Заан хар тамхинд тун тэсвэргүй" гэсэн дүгнэлт хийжээ.

      *Калифорнийн цэргийн сэтгэл зүйчид онгоцны зорчигчдод бичгээр бодох дасгал өгөөд хариуг нь хүлээсэн байна. Ингэхдээ уг онгоц удахгүй сөнөж магадгүй гэж зарлажээ. Эл туршилтын дүнд хүчтэй стресс хүний оюун ухааны чадавхид хүчтэй нөлөөлдөг болохыг тогтоожээ.

      *Очайо мужийн Кларенс Льюба гэгч дөнгөж төрсөн хүү дээрээ туршилт хийжээ. Тэрбээр хүүгээ гижигдэж үзсэн байна. Ингээд гижиг бол төрөлхийн зүйл гэдгийг ойлгосон байна. 

      *Виржини мужийн Лоренс Лешэн унтаж байгаа хүүгийнхээ чихэнд "Миний хумс муухай гашуун амттай" гэж шивнэжээ. Хумсаа иддэг хүүхдийн буруу зуршлыг болиулах гэж ийм туршилт хийсэн байна. Эрдэмтэд хүнийг унтаж байхад нь ятгаж болно гэж үзэж байв. Гэвч сүүлд эл дүгнэлт няцаагдсан байна.

      *Германд хүн хамгийн тохиромжгүй нөхцөлд унтаж чадах эсэхийг туршжээ. Хэсэг сайн дурынхны зовхийг нь нүдээ анихгүй байхаар татаж скочоор наажээ. Гэвч тэд нүдээ аньсан аниагүй дуг хийж байжээ.

      *Англид жацын буюу нашатырын спирт үнэрлүүлээд дүүрэн мэлхийтэй хувинд гарыг нь дүрүүлж, элдэв заваан юм харуулжээ. Дээрх хүмүүсийн царайд ой гутсан шинж янз бүрээр илэрч байсан байна.
      0 0 144
    23. Yхэлтэй тохиролцож болно 
      Хүмүүс шүтдэг бурхныхаа өмнө зул, гэрэл асааж залбиран гуйдаг зүйл нь эрүүл энх, урт удаан наслах. Тэгвэл бурхан тэнгэр энэхүү залбирлыг нь сонсч, хүлээн авдаг гэнэ. 
      Тэр ч атугай үхлийн өвчин туссан өвчтөн чин сэтгэлээсээ залбирч, итгэн сүсэглэвэл тулж ирсэн үхлээ тодорхой хугацаагаар хойшлуулж чадах юм байна. АНУ ын Огайо их сургуулийн доктор Донна Юнг үүнийг судалгаа, шинжилгээгээр баталсан аж. Тэрбээр өөрийн амьдардаг мужийн 300 мянган хүний эмнэлгийн карт дээр задлан шинжилгээ явуулжээ. 1989 2000 оны хооронд хорт хавдраас болж амиа алдсан дээрх хүмүүсийн нас барсан өдөр сарыг тэрбээр тооцоолсон байна. Доктор Юнг зул сар, талархлын баярын өдөр, өвчтөний төрсөн өдөр гэсэн гурван тэмдэглэлт өдрийг онцгойлон судалжээ. Тэгэхэд нас барагсдын 4000 нь үл тайлбарлагдах шалтгаанаар дээрх гурван баярын маргааш өдөр нь хүртэл үхлээ хойшлуулж чадсан байсан гэнэ. өөрөөр хэлбэл ямар нэг онцгой өдөр, баяртай тулж ирсэн үхлээ залбирлын хүчээр хойшлуулж чадсан байх нь. Тэгэхээр үхэлд ч бас амралтын өдөр байдаг байна.

      Залбирвал замхарна
      Хүний бие махбодид залбирал хэрхэн нөлөөлдгийг эрдэмтэд эртнээс судалж ирсэн. Шүтлэг, бишрэлийг хий хоосон зүйл, хүний оюун санааг мунхруулсан явдал гэж үзэх үе ч байсан. Гэтэл шинжлэх ухааны зарим дүгнэлтүүд төрөлхийн шашингүй үзэлтнүүдийг ч гайхшруулмаар байж.

      АНУ ын хойд Каролин мужийн Дарем хотын Герцогийн их сургуулийн эрдэмтэд хотынхоо эмнэлэгт судалгаа явуулжээ. Эрдэмтэд янз бүрийн шашны төлөөлөл болох хэд хэдэн лам, санваартныг урин ирүүлж зүрхний төрөл бүрийн дутагдалд орсон 700 өвчтөний төлөө залбирал үйлдэхийг гуйсан байна. Хэдэн өдөр үргэлжилсэн энэхүү залбирлын үед эмч нар өвчтөнүүдийн тухай тэмдэглэл хөтөлж байв. Туршилтын ажил дуусахад эдгээр тэмдэглэлийг эрдэмтдэд өгчээ. Туршилт, судалгааны ажлын үр дүнд 500 өвчтөн залбирлын ачаар бараг 93 хувь эрүүлжсэн гэж профессор Митчелл Крушофф мэдээлэв.

      Чухам яагаад ийм зүйл болдгийг би мэдэхгүй байна. Гэхдээ лам нарын болоод өвчтөнүүдийн залбирлын үг зүрхний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг гэдэгт итгэж болох юм. өөрийнхөө төлөө залбирч буй хүн болон түүний төлөө залбирч буй хүмүүс тэнгэр бурхантай харилцаж байна гэдэгтээ итгэн бүхий л оюун ухаанаа төвлөрүүлж чаддаг. Магадгүй энэ нь бие махбодийн олон үйл явцыг хэвийн байдалд хүргэдэг байх. Yүнийг л бид судлах ёстой гэж профессор онцлон тэмдэглэжээ. Залбирал нь хүний бие махбодид төдийгүй усанд орших олон хорт нянг устгадаг болохыг хожим тогтоожээ.

      Яг л хүүхэд шиг бай

      профессор Валерий Слёзин
      Залбирлын хүчийг батлан үзүүлсэн жинхэнэ нээлтийг ОХУ ын Санкт Петербург хотын В.М.Бехтеревийн нэрэмжит сэтгэл зүй, мэдрэл судлал, шинжлэх ухааны их сургуулийн профессор Валерий Слёзин хийжээ. Тэрбээр,
      Залбирлын дараа сэтгэл зүйн хямрал хөнгөрч, зарим эмчлэгдэхгүй гэсэн оноштой хүмүүс эрүүл болдог ер бусын зүйлс сэтгэл зүйч, мэдрэл судлаачдад олон тааралддаг. Оросын аугаа сэтгэл зүйч Владимир Бехтерев өвчтөнүүддээ: “За яахав чи эм уу, харин чи лам дээр оч” гэж хэлсэн байдаг шүү дээ. Залбирлын үед хүний оюун ухаан хэрхэн өөрчлөгддөгийг туршилтууд ч харуулсан байгаа. Бид шашин бүрийн төлөөлөл гэгээнтнүүдийг урьж шаргуу залбирахыг хүссэн. Тэднийг залбирлаа үйлдэж байх үед бид тусгай төхөөрөмжийн тусламжаар тэдний тархинд явагдаж буй өөрчлөлтийг бичиж авсан юм. Yр дүн нь ч гайхалтай болсон. Бид өнөөдрийг хүртэл ажиллаж буй тархи хурдан зүүд, удаан зүүд, сэргэг байдал гэсэн гурван үндсэн хэлбэрт хуваагддаг гэж дүгнэсээр ирсэн.

      Эдгээр хэлбэр бүр нь өөрийн гэсэн био гүйдэлтэй. Гэтэл бидний явуулсан туршилтын явцад залбирлын үеэр тархины биогүйдлийн хэмнэл удааширч “залбирлын сэргэлт” гэмээр, тархины ажиллагааны дөрөв дэх хэлбэр гэмээр байдалтай болж байсан. Энэ үед тархины ажиллагаа бараг л зогсож, сэтгэн бодох үйл ажиллагаа багасч байсан. Би ийм байдлыг өөрөө үзүүлж чадахгүй болохоор оюун санаа биеэс гадна оршиж байгаа мэт л надад санагдаж байлаа. Туршилтын үеийн бичлэгээс харахад хүний тархи сэрүүн байхдаа 8 30 герцийн үелзэлтэй альфа, бета хэмнэлээр ажилладаг. Харин лам нарыг залбирах үед биогүйдлийн хэмнэл удааширч ердөө л гурван герцийн үелзлээр ажиллаж байсан. Ийм удаан хэмнэлийг “дельта хэмнэл” гэдэг бөгөөд энэ нь хоёроос гурван сартай нярай хүүхдэд л ажиглагддаг. 

      Туршилтад орж байсан зарим гэгээнтэнд альфа, бета хэмнэл огт байхгүй зөвхөн дельта хэмнэл л илэрч байв. Тархи судлаачдын дүгнэснээр залбирч буй хүмүүс балчир насандаа эргэн очдог. Тархи, мэдрэл зүйн энэхүү өвөрмөц үзэгдэл нь тухайн хүн католик, шарын, мусульман зэрэг ямар номлолоор залбирч байгаа нь ялгаагүй бүгдэд адил нөлөөлж байгаа нь онцлог. Залбирах үедээ хүн өвчин, шаналлын тухай бодохоо больж оюун ухаанаа чөлөөлж чаддаг. Тиймдээ ч үхлийн өвчин туссан хүмүүс заримдаа төгс эрүүл болох нь бий. Шинжлэх ухаанд ийм ер бусын тохиолдол олон гарч байсан. Гагцхүү үүнийг нухацтай судлах ёстой. Гэхдээ итгэл, залбирлыг жинхэнэ үнэнээр, чин сэтгэлээсээ хийх хэрэгтэй. Эс тэгвээс ямар нэг анагаах үр дүн байхгүй.

      Мэргэжилтнүүдийн үг
       

      Роберт Тодд Кэрролл
      Калифорни мужийн Сакраменто коллежийн философийн тэнхмийн эрхлэгч Роберт Тодд Кэрролл: “Бид бурхныг өөрсдөө бүтээдэг”
      Хүмүүс бурхан тэнгэрт залбирахдаа түүний ертөнцөд байдаггүй бидний амьдардаг, бодит ертөнцөд буй болдог зүйлийг биелүүлэхийг гуйдаг. Гэхдээ болох, болсон, болж буй үйл явдлын явцыг өөрчлөх гуйлт тийм ч зөв биш. Яагаад гэвэл хүний хүслийг гүйцээгч дээд тэнгэрийн бие үнэхээр байдаг, оршдог бол хүн төрөлхтөнд тулгарч буй асуудлууд түүнийг догдлуулна гэдэг юу л бол. Эцсийн эцэст бид өөрсдөө л бурхан гэгчийг оюун санаандаа бүтээж, дүрсэлж тэднийгээ төгс хэмээн тооцож залбирал хийдэг.

      Түүнээс гадна дээд тэнгэрийн биет өөрийн хүслээр байгалийн хуулийг өөрчилж, сүйтгэж чаддаг юм бол хүн төрөлхтний туршилт болон шинжлэх ухаан хэнд ч хэрэггүй болно гэсэн үг. Ертөнцийн тодорхой хуулиуд байдаг болохоор бид түүнийг таньж, судалж байна. Тийм чадвар ч бидэнд тохиож. Хэрэв бурхны хүчээр байгалийн хуулийг өөрчлөх юм бол хууль журам, шударга ёс хэнд хэрэгтэй юм, ертөнцийг таньж судалж, шинжлэх ухааны нээлтийн эрэл хийх ямар хэрэгтэй юм?

       
      Эмч, сэтгэл зүйч Георгий Погодин: “өвчин эмгэг бүр айдсаас үүдэлтэй”

      Эмч, сэтгэл зүйч
      Георгий Погодин
      Далайд сүйрсэн хөлөг дээрх хүн өлсгөлөн, салхи, шуурганаас бус айдсаасаа л болж амиа алддаг гэж нэрт шинжээч Ален Бомбор хэлсэн байдаг. Тэр ч атугай Бомбор өөр дээрээ туршилт явуулж байсан. Тэрбээр бүтэн сарын турш тэнгисээр бяцхан салтай ус, хүнсгүй амьдарсан аж. Ийм нөхцөлд амьд гарснаа тэр айдсыг даван туулсантайгаа л холбон тайлбарладаг байна. Яг ийм зарчмаар хорт хавдраар өвчилсөн хүмүүсийн доторхи сүсэгтнүүд шашингүй хүмүүсээс таваас ч илүү жилээр урт насалдаг гэж судалгаагаар тогтоогдсон байдаг. Хүмүүс залбирлын ачаар айдсаа орхиж, ертөнцийг илүү өргөн харж, жинхэнэ үнэ цэнийг ойлгож тайвширдаг. Ингэснээр дархлаагаа сайжруулдаг.
      Анагаахын шинжлэх ухааны доктор Игорь Брагин:
      “Бурхны дуу сэтгэл мэдрэлийн өвчтөнг ч тайвшруулдаг”
      Залбирлын уншлага цусны даралт ихтэй болон чихрийн шижинтэй хүмүүсийг тайвшруулж цусан дахь холестериний хэмжээг багасгаж, бодисын солилцоог хэвийн болгодог гэдгийг мэргэжил нэгт нөхөд маань туршилтаар нотлоод байгаа. Сэтгэл санааны гүн хямралд ордог, сэтгэл мэдрэлийн өвчтэй хүмүүс залбирч байх нь зүйтэй. Ер нь хүн хэдий чинээ хүнд өвдөнө төдийчинээ бурханд хандаж, бурхнаас тусламж гуйх нь зүйтэй.
      0 0 108
×