Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Энгийн мэт харагдавч аймшигтай түүхийг агуулсан зургууд

    5a88e6306b9a9_.jpg.b0a506500599e476b0ac7802af093284.jpg

    Хөгжилтэй ах дүү хоёрын зураг мэт харагдаж байгаа боловч энэ үед тэд аянгад ниргүүлсэн юм. Хоёр дах хүүхдийг Шон гэдэг ба тэрээр гуравдугаар зэргийн түлэгдэлтэй амьд үлдсэн. 

     

    5a88e74a77f28_(1).jpg.afd75e2fe9b7530b11dfbcc5cab54f2d.jpg

    Энэ хүнийг Крис Маккандлес гэдэг. Into The Wild хэмээх киноны үед авсан зураг юм. Товч тайлбарлавал нэгэн залуу зэрлэг байгальд ямар ч хоол хүнсгүй амьдарч буйг харуулдаг. Харамсалтай нь энэ зураг нь түүний үхэхээсээ өмнө авахуулсан цорын ганц гэрэл зураг болон үлджээ. Тэрээр хортой жимс идэн амь насаа алдсан юм. 

     

    5a88e881ba352_(2).jpg.41198461480e0095c82b889c55869c8b.jpg

    LIFE сэтгүүлийн авсан зураг. Reddit сайтын хэрэглэгч 3scobar энэхүү хүүхдүүдийн зургийг хүмүүст харуулаад энэ хүүхдүүдийн ихэнх нь дэлхийн хоёрдугаар дайнд оролцож явсан хүмүүс мөн энэ зураг дээр тэдний дунд Адольф Гитлер бас дайны үед хорих лагерыг ажилуулж байсан нөлөө бүхий хүмүүс цуг зогсож байгааг тайлбарлажээ. 

     

    66e16d5-88874-muqoadm-2048x0-shrink.jpg.f5b36641182db89bb7b2a65ed0494817.jpg

    Энэ зургийг 2008 онд Трэвис Александрын гэрт угаалгын машин дотор хаясан эвдэрхий камераас олжээ. Энэ зургийн дараачийн зургуудад Трэвис Александрын цус газраар урсаж байгаа гарсан байдаг. Эдгээр зургуудыг түүний экс найз бүсгүй Жоди Ариас түүнийг алахаас хэдэн минутын өмнө авсан юм. Ариас 2008 онд ял шийтгэгдэж үлдсэн бүх насаа шоронд өнгөрүүлэхээр болжээ. 

     

    1244515703027.jpg.bb7eed703198e34b3872951d8a45776d.jpg

    Энэ зургийг хараад далайн гүнд цагийг зугаатай өнгөрүүлж байгаа хүмүүс гэж бодож болох юм. Гэвч энэ хүний ард хоёр хүн байгааг та сайн анзаарч хараарай. Тэднийг Габе болон Тина гэдэг юм. Энэ үед Тина усанд живж нас барсан бөгөөд Габе түүнийг дээш авч гарахад хэтэрхий хожимдсон байсан бөгөөд сүүлд Габед хэрэг үүсгэж Тинагийн амийг санаатай хөнөөсөн гэж мэдүүлсэн ч нотлох баримт байхгүйгээс хэргийг хаасан байдаг юм. Габе тайлбарлахдаа Тинагийн хэрэглэж байсан усан доор амьсгалах хэрэгсэл нь асуудалтай байсан гэдэг. 

     

    552bca9103d3740aa26c8b7d6aaaf61b.jpg.c8608a3f7b022642e45f9885991d1c5b.jpg

    Энэ зураг дээр хүмүүс орон дээр унтаж байгаа юм шиг харагдаж байна. Тэд бүгд ижил хувцастай, гуталтай байх нь сонин. 

    Харин бодит түүх нь тэд "Диваажингын хаалга"  гаж урсгалын шашины сүмийнхэн юм. Тэд бүгдээрээ 1997 онд дэлхий сөнөх гэж байгаад итгэж бүгд зэрэг орон дээр хэвтэж амиа хорлосон ба тэд амиа хорлосоноор сансарт нисэж буй харийн нисдэг хөлөгт хүрч тэдний сүнснийг аварна гэж итгэсэнийх юм. Аливаа гаж урсгал ийм л аюултай байх юмдаа. 

     

    wedding-rings-victims-1945.thumb.jpg.a5d2f03f131c780aa54957b9925b6464.jpg

    Энэ зургийг дэлхийн хоёрдугаар дайны үед Унгарт авсан зураг юм. Тэд хорих лагерт хоригдож байсан Еврейчүүдийн бүх үнэт эдлэлийг ийнхүү хулгайлан авч байжээ.  

     

    5a88f152dc30e_(3).jpg.1f453b1a37a832201e36324cf9e7a798.jpg

    Энэ зургийг хойд Ирландын Тирсон мужийн Омахе хотод авсан байна. Эцэг охин хоёр энэхүү улаан машиныг дэлбэрч эхлэхээс өмнө энэ зургийг авахуулсан бөгөөд энэ үед 1998 онд Real Ira гэх террорист бүлэглэлийн халдлага тухайн газар гарсан юм. Энэхэүү дэлбэрэлтээр 29 хүн амь насаа алджээ. 
     

    5a88f259e9bcf_(4).jpg.2d849db5f9a3a95033b7f97477cd96c7.jpg

    Энэ зураг дээр Жон Леннон өөрийн шүтэн бишрэгч залууд өөрийн гарын үсгээ зурж өгч байна. Гэвч хэдхэн цагийн дараа тэрээр Дэвид Чэпмэн гэх залууд алуулсан бөгөөд тэрхүү алуурчин нь энэ шүтэн бишрэгч нь байжээ.

     

    tyler1.thumb.jpg.3c894b4577d5a1ba5c3775b0727ce6b8.jpg

    Энэхүү зурэг дээр хоёр сайн найз гэртээ үдэшлэг хийж байгаа мэт харагдаж байна. Гэтэл баруун талд байх залуу Тэйлер Хэдли өөрийн гэр бүлийнхэнийгээ бүгдийг нь алчихаад дараа нь гэртээ хамгийн сайн найзтайгаа үдэшлэг зохиогоод зогсож байгаа зургийг та бүхэн харж байна. Тэр ердөө 17 настай байсан. 

     

    5a88f4e14c02f_(5).jpg.23d118f25351f5c1b03a310e923c18d6.jpg

     

    Манила хотын захирагч Рейнолд Дагса шинэ жилийн үеэр гэр бүлийнхэнийхээ зургийг даржээ. Энэ үед зураг дээр цаана нь нэг залуу буу барьчихсан түүнрүү чиглүүлж байсныг тэр анзаарсангүй. Дараа нь Дагса газар дээрээ нас барсан байна. Түүнийг алсан алуурчин энэ зураг дээр гарсан эрийг Майкл Гонзалез гэдэг ба тэрээр өмнө нь машин хулгайлсан хэргээр шоронд хоригдож байсан банйа. 

     

    james-bulger-facts.jpg.6106db52097b2154eeb6fb8b2fb52ac9.jpg

     

    Хамгаалалтын албаны камерт өртсөн энэхүү зураг дээр та бүхэн бяцхан хүүхэд дагуулсан хоёр хүүхдийг харж байна. Энэ зураг бол гурван настай Жеймс Булгерын дэлгүүрт хулгайлагдаад явж байгаа сүүлчийн дүр зураг юм. Дараа нь 10 настай хоёр хөвгүүд Булгерыг алсан бөгөөд тэдгээр хөвгүүд 20 р зууны хамгийн залуу алуурчид болжээ. 

     

    Untitled.png.7bebf2ff030a1f439f99c62190970342.png

    Эдгээр зургууд дээр гарсан сонин сүүдрүүд нь үнэндээ сүүдэр биш юм. Хүчтэй дэлбэрэлтийн улмаас хананд нялагдаж нас барсан  хүмүүсийн царай дүрс юм. Энэ зургууд нь Хирошимагийн дэлбэрэлтэд амиа алдсан хүмүүсийнх юм. 

     

    5a88f7db65d5b_(6).thumb.jpg.26a655beec8edacf503775ea89cac023.jpg

    Энэ зурган дээр зургаа авахуулахыг хүсэхгүй гараа өргөх эмэгтэйг Режина Кэй Валтерс гэдэг. Түүнийг Роберт Бен Родис гэгч этгээд хулгайлсан бөгөөд түүнийг алахаасаа өмнө энэхүү гэрэл зургийг дарсан байна. 

     




    • Гоё 1

    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×