Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • ЗУРАГ


    1. Хөгжилтэй ах дүү хоёрын зураг мэт харагдаж байгаа боловч энэ үед тэд аянгад ниргүүлсэн юм. Хоёр дах хүүхдийг Шон гэдэг ба тэрээр гуравдугаар зэргийн түлэгдэлтэй амьд үлдсэн. 
       

      Энэ хүнийг Крис Маккандлес гэдэг. Into The Wild хэмээх киноны үед авсан зураг юм. Товч тайлбарлавал нэгэн залуу зэрлэг байгальд ямар ч хоол хүнсгүй амьдарч буйг харуулдаг. Харамсалтай нь энэ зураг нь түүний үхэхээсээ өмнө авахуулсан цорын ганц гэрэл зураг болон үлджээ. Тэрээр хортой жимс идэн амь насаа алдсан юм. 
       

      LIFE сэтгүүлийн авсан зураг. Reddit сайтын хэрэглэгч 3scobar энэхүү хүүхдүүдийн зургийг хүмүүст харуулаад энэ хүүхдүүдийн ихэнх нь дэлхийн хоёрдугаар дайнд оролцож явсан хүмүүс мөн энэ зураг дээр тэдний дунд Адольф Гитлер бас дайны үед хорих лагерыг ажилуулж байсан нөлөө бүхий хүмүүс цуг зогсож байгааг тайлбарлажээ. 
       

      Энэ зургийг 2008 онд Трэвис Александрын гэрт угаалгын машин дотор хаясан эвдэрхий камераас олжээ. Энэ зургийн дараачийн зургуудад Трэвис Александрын цус газраар урсаж байгаа гарсан байдаг. Эдгээр зургуудыг түүний экс найз бүсгүй Жоди Ариас түүнийг алахаас хэдэн минутын өмнө авсан юм. Ариас 2008 онд ял шийтгэгдэж үлдсэн бүх насаа шоронд өнгөрүүлэхээр болжээ. 
       

      Энэ зургийг хараад далайн гүнд цагийг зугаатай өнгөрүүлж байгаа хүмүүс гэж бодож болох юм. Гэвч энэ хүний ард хоёр хүн байгааг та сайн анзаарч хараарай. Тэднийг Габе болон Тина гэдэг юм. Энэ үед Тина усанд живж нас барсан бөгөөд Габе түүнийг дээш авч гарахад хэтэрхий хожимдсон байсан бөгөөд сүүлд Габед хэрэг үүсгэж Тинагийн амийг санаатай хөнөөсөн гэж мэдүүлсэн ч нотлох баримт байхгүйгээс хэргийг хаасан байдаг юм. Габе тайлбарлахдаа Тинагийн хэрэглэж байсан усан доор амьсгалах хэрэгсэл нь асуудалтай байсан гэдэг. 
       

      Энэ зураг дээр хүмүүс орон дээр унтаж байгаа юм шиг харагдаж байна. Тэд бүгд ижил хувцастай, гуталтай байх нь сонин. 
      Харин бодит түүх нь тэд "Диваажингын хаалга"  гаж урсгалын шашины сүмийнхэн юм. Тэд бүгдээрээ 1997 онд дэлхий сөнөх гэж байгаад итгэж бүгд зэрэг орон дээр хэвтэж амиа хорлосон ба тэд амиа хорлосоноор сансарт нисэж буй харийн нисдэг хөлөгт хүрч тэдний сүнснийг аварна гэж итгэсэнийх юм. Аливаа гаж урсгал ийм л аюултай байх юмдаа. 
       

      Энэ зургийг дэлхийн хоёрдугаар дайны үед Унгарт авсан зураг юм. Тэд хорих лагерт хоригдож байсан Еврейчүүдийн бүх үнэт эдлэлийг ийнхүү хулгайлан авч байжээ.  
       

      Энэ зургийг хойд Ирландын Тирсон мужийн Омахе хотод авсан байна. Эцэг охин хоёр энэхүү улаан машиныг дэлбэрч эхлэхээс өмнө энэ зургийг авахуулсан бөгөөд энэ үед 1998 онд Real Ira гэх террорист бүлэглэлийн халдлага тухайн газар гарсан юм. Энэхэүү дэлбэрэлтээр 29 хүн амь насаа алджээ. 
       

      Энэ зураг дээр Жон Леннон өөрийн шүтэн бишрэгч залууд өөрийн гарын үсгээ зурж өгч байна. Гэвч хэдхэн цагийн дараа тэрээр Дэвид Чэпмэн гэх залууд алуулсан бөгөөд тэрхүү алуурчин нь энэ шүтэн бишрэгч нь байжээ.
       

      Энэхүү зурэг дээр хоёр сайн найз гэртээ үдэшлэг хийж байгаа мэт харагдаж байна. Гэтэл баруун талд байх залуу Тэйлер Хэдли өөрийн гэр бүлийнхэнийгээ бүгдийг нь алчихаад дараа нь гэртээ хамгийн сайн найзтайгаа үдэшлэг зохиогоод зогсож байгаа зургийг та бүхэн харж байна. Тэр ердөө 17 настай байсан. 
       

       
      Манила хотын захирагч Рейнолд Дагса шинэ жилийн үеэр гэр бүлийнхэнийхээ зургийг даржээ. Энэ үед зураг дээр цаана нь нэг залуу буу барьчихсан түүнрүү чиглүүлж байсныг тэр анзаарсангүй. Дараа нь Дагса газар дээрээ нас барсан байна. Түүнийг алсан алуурчин энэ зураг дээр гарсан эрийг Майкл Гонзалез гэдэг ба тэрээр өмнө нь машин хулгайлсан хэргээр шоронд хоригдож байсан банйа. 
       

       
      Хамгаалалтын албаны камерт өртсөн энэхүү зураг дээр та бүхэн бяцхан хүүхэд дагуулсан хоёр хүүхдийг харж байна. Энэ зураг бол гурван настай Жеймс Булгерын дэлгүүрт хулгайлагдаад явж байгаа сүүлчийн дүр зураг юм. Дараа нь 10 настай хоёр хөвгүүд Булгерыг алсан бөгөөд тэдгээр хөвгүүд 20 р зууны хамгийн залуу алуурчид болжээ. 
       

      Эдгээр зургууд дээр гарсан сонин сүүдрүүд нь үнэндээ сүүдэр биш юм. Хүчтэй дэлбэрэлтийн улмаас хананд нялагдаж нас барсан  хүмүүсийн царай дүрс юм. Энэ зургууд нь Хирошимагийн дэлбэрэлтэд амиа алдсан хүмүүсийнх юм. 
       

      Энэ зурган дээр зургаа авахуулахыг хүсэхгүй гараа өргөх эмэгтэйг Режина Кэй Валтерс гэдэг. Түүнийг Роберт Бен Родис гэгч этгээд хулгайлсан бөгөөд түүнийг алахаасаа өмнө энэхүү гэрэл зургийг дарсан байна. 
       
      0 0 497
    2. 1966 онд ОХУ ын Шинжлэх Ухааны Академийн дэргэд сансрын орон зайг энх тайвны зорилгоор судлан ашиглах салбарт олон улсын хамтын ажиллагааг зохицуулах зөвлөл байгуулж «Интеркосмос» гэж нэрлэжээ. Жилийн дараа 1967 онд тухайн үеийн социалист орнуудаас сансар судлалын үндэсний зохицуулагч байгууллагуудын төлөөлөгчид Москва хотноо хуран цугларч, энэ зөвлөлгөөнөөр сансрын орон зайг энх тайвны зорилгоор судлан ашиглах социалист орнуудын хамтын ажиллагааны урт хугацааны хөтөлбөрийг санал нэгтэй баталсан бөгөөд манай улсаас ШУА ийн ерөнхийлөгч, академич Б.Ширэндэв оролцсон юм. Тухайн үеийн сонирхолтой ховор гэрэл зургуудыг та бүхэнд хүргэж байна. 

      Aкадемич Б.Н.Петров тэргүүтэй төлөөлөгчид сансар судлалын тасгийн эрдэм шинжилгээний зарим ажилтай танилцав.

      Aкадемич Б.Н.Петров тэргүүтэй төлөөлөгчид сансар судлалын тасгийн эрдэм шинжилгээний зарим ажилтай танилцав.

      ШУА ийн Физик техникийн хүрээлэнгийн сансар судлалын тасгийн  эрдэм шинжилгээний ажилчид  "Сансрын найм" (С.Батмөнх, Л.Лхагва, Ш.Дамба, Б.Чадраа, О.Баасансүрэн, П.Хосбаяр, С.Ваша, Д.Рэгдэл)

      Сансрын хөлгийн гадна задгай сансарт байрлуулах "Туяа" туршилтын детектор 2 төхөөрөмжийг шалгаж хүлээлгэн өгөв

      Сансарт судалгаа хийж гүйцэтгэх Монголын эрдэмтэдийн зохион бүтээсэн зарим багажууд

      Хамтарсан нислэгийн Монголын талын бэлтгэл ажилтай танилцахаар ЗХУ ын сансрын нислэгийг удирдах төвийн ажилчид Монголд хүрэлцэн ирэв

      Оддын хотхонд МАХН ын Төв хорооны комисс манай хоёр нисэгчийн бэлтгэл сургуультай хэд хэдэн удаа очиж танилцав

      Монгол улсын ШУА д хадгалагдаж байгаа олон зуун жилийн тэртээ зохиосон 1400 орчим Монгол нэртэй тэнгэрийн эрхсийн зураг

      Зохион бүтээгч Ш.Дамба, Д.Борчулуун нар өөрсдийн зохион бүтээсэн багаж төхөөрөмжөө профессор А.В.Левинцов д танилцуулж зөвөлгөө авав

      Монголын эрдэмтэдийн бэлтгэсэн "Чацаргана", "Борц" зэрэг төслийг танилцуулав. (Лхагва, Уртнасан нар ) 

      Монгол Зөвлөлтийн хамтарсан нислэгийн багийн Монголын нутаг дэвсгэр дээгүүр нисч өнгөрөх маршрутыг Зөвлөлтийн эрдэмтэдтэй хамтран хэлэлцэв
       

      ШУА ийн Физикийн хүрээлэнгийн сансрын лабораториуд сансрын хөлгөөс Ж.Гүррагчаагийн дамжуулах мэдээллийг хүлээн авах багаж төхөөрөмж үйлдвэрлэх үйлдвэртэй танилцав.

      1 0 309
    3. Эдгээр зургуудыг харахад тун сонирхолтой санагдаж байна. Миний хэлэх зүйл бол одоогоор айшмгийн кинонуудыг компьютерийн эффект ашиглан янз бүрээр засаж аймшгийн болгож харагдуулдаг. Гэхдээ хуучны кинонууд бол маш сайн дүр хувиргалттай жинхэнэ мэт харагдаж чаддаг байжээ. 


       
      2 0 901
    4. Byamba :D Comment by Byamba :D Byamba :D
      1900 оны үед Германчууд өөрсдийн туршлага дээр суурилсан маш олон шинэ зүйлсийг ирээдүйд бий болгоно гэж их итгэл дүүрэн хүлээдэг байсан нь илт. 
      Эдгээр зургуудыг харсан хэн ч бай хэн нэгэн эрдэмтний бодлоос ургасан санаа эсвэл зохион бүтээгчдийн шинийг эрэлхийлсэн зоримог шийдлүүд гэж харах байх гэвч үнэндээ эдгээр санаанууд нь  Германы "Теодор Хильдебранд & сын" гэх нэртэй шоколадны үйлдвэрийн санаанууд билээ. 
      Уг компани нь 1817 онд Теодор Хильдебранд нэртэйгээр Берлины төв хэсэгт байгуулагджээ. Хильдебранд нь тухайн газартаа анхны хөдөлгүүрт тоног төхөөрөмжөөр ажилладаг ганц үйлдвэр байлаа. Тэд маш олон тооны шоколаднуудыг маш хямдаар зарж эхэлжээ. 
      1900-аад оны үед Парисын дэлхийн үзэсгэлэнт худалдаанд Хильдебранд шоколадны үйлдвэр нь маш сонирхолтой маркетингийн кампанит ажлыг зохион байгуулахаар шийдсэн юм. Энэ кампанит ажил нь "2000 онд Герман улс" нэртэй байжээ. 21-р зууны эхэн үеийн онол дээр тулгуурлан ирээдүйн талаар дүрслэн харуулсан 12 төрлийн картаа тэд үйлдвэрлэж, Хильдебранд нь хамгийн сайн борлуулалттай чихэр, шоколадны үйлдвэр болж байлаа. 
       
      Усан дээр хурдан явах                                       Усан онгоц мөн галт тэргийг тэд иймээр хослуулж төсөөлж байв Нүүдэг байшин                                                         Хувийн нисдэг машинууд                            Хувийн агаарын тээвэр                                 Цагдаагийн X-Ray илрүүлэгч машин             Дээвэртэй хотууд                                               Телевизийн өргөн нэвтрүүлэг                          Хөдөлдөг явган хүний зам              Цаг агаар удирдагч машин                          Хойд туйлын аялал                                       Усан доорх онгоц                                                
      2 0 343
×