Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Өөрөөсөө гал гаргадаг Саша.К ийн Полтергейст хэрэг

    Багагүй шуугиан дэгдээсэн ийм нэг түүх байдаг юм. Энэ тухай анх 1987 онд “Известия” сонин бичиж сенсаац дэгдээсэн бөгөөд 1986 оны арван нэгдүгээр сараас Енакиевын нэгэн дунд сургуулийн Саша.К гийн орсон өрөөний эд зүйл өөрөө шатаж эхэлдэг тухай бичсэн байв.

    Төрөл төрөгсдийн нь хүсэлтээр Сашаг ээжийн нь хамт Москвад авчирлаа. Учир нь энэхүү хүүхдийн эцэг, эхийн найз нар эмч, эрдэмтэн мэргэдэд үзүүлэх талаар олон арван захидал бичиж байсан юм.

    “Өөрөөсөө гал гаргадаг уг хүүхдийн эцэг, эхэд амьдрах нөхцөл тун бага байна. Гэрт нь байн байн гал гарч, жирийн багшийн амьдрал хутганы ирэн дээр иржээ. Энэ хүүхдийг юуны өмнө шинжлэн судалж, гэр бүлд нь, тус хүргэх хэрэгтэй байна” хэмээн Сашагийн ээжийн ажилладаг сургуулийнхан бичээд “тэд сэтгэл санааны тун хүнд байдалд” ороод буй тухай халагласан байв. Мөн түүний эцгийн ажилладаг уурхайн намын анхан шатны байгууллагын дарга А.Марков ярихдаа, “Цагдаа, гал командынхны дэргэд хүртэл гал гарч байсан бөгөөд түүний учир шалтгааныг огтхон ч тогтоож чадаагүй юм” хэмээн баталсан байлаа.

    Гэтэл сүүлийн үед уг хүүгийн зүгээс бүр ч сонин хачин зүйл ажиглагдах болов гэнэ. Тухайлбал Сашагийн байгаа газрын цахилгаан чийдэнгүүд шатаж, тэр ч бүү хэл дэлгүүрээс дөнгөж авчраад гэртээ оруулж ирсэн чийдэнгийн шил хага үсэрч, тэднийд байсан шилтэй уксус нь бөглөө буудан цонхыг нь будаа болгож орхижээ. Тэрчлэн түүний ээжийн баруун хөлний шаахай гэнэт гал зуухны өрөөгөөр нисч, гурван хаалгатай шүүгээ дэвхэрч эхлэн, угаалгын машин маань уруугаа харж ойчоод байх болсны зэрэгцээ энэ бүгдийг ярихаар хэн ч үнэмшихгүй юм хэмээн уг дарга бичээд энэхүү гайхалтай үзэгдлийг хэн нэгэн том дарга бус шинжлэх ухааны жирийн нэг ажилтан л тайлбарлачих бүрэн үндэстэй шүүдээ гэсэн захидлыг шил дараалан илгээж байжээ.

    Ингээд эхний үр дүн гарлаа. ЗХУ ын ШУА ийн Бүх Холбоотын сэтгэл судлалын төвийн эрдэмтэд уг хүүхэд юутай ч сэтгэхүйн хувьд эрүүл юм байна гэдгийг тогтоож өглөө. Мөн түүнийг нарийвчлан судлах онцгой шаардлага алга гэжээ. Ингэхээр ерөнхийдөө уг хүүхдээс гал гарах ямар ч үндэсгүй гэсэн дүгнэлт гарсан гэсэн үг.

    Сэтгэхүйн хувьд ямар нэг онцгой чадвар эзэмшдэг нь тогтоогдсонгүй гэж ЗХУ ын ШУА ийн онолын асуудлын хэлтэс бас тодорхойлов. Ийнхүү тархины “цаад” үйл ажиллагааг судалдаг байгууллага ийм дүгнэлт хийж орхисон тохиолдолд Сашагийн гэрт болоод буй хачирхалтай зүйлсийг хэрхэн тайлбарлах вэ гэдэг асуудал бас л сонирхол татсаар үлдэв.

    Ийм үзэгдлийг тайлбарлахад тун бэрх хэмээн эрдэмтэд яриад энэхүү “Енакиевын гайхамшигтай” адил төстэй үзэгдэл энд тэнд ажиглагддаг бөгөөд Америкийн “Радио электроник болон электроникийн их сургуулийн инженерүүдийн бүтээлүүд” гэсэн сэтгүүлд иймэрхүү үзэгдлийг “Полтергейст” хэмээн нэрлэсэн байдгийг тус хэлтсийн доктор Э.Андрианкий ярилаа.

    Харин уг үзэгдлийн эхлэл бус төгсгөлийн үр дүнг л үзсэн хүмүүс элбэг байдгаараа хоорондоо тун төстэйн дээр тухайн нөхцөлд хүрээлэн буй хүмүүсээ хэн нэг нь ховсдож орхидог байж болзошгүй гэсэн таамаглалыг дэвшүүлсэн юм. Мөн өөрөө л бусдыг ховсддог байж магадгүй гэжээ. Ер нь ийнхүү хосвдуулсан хүн агшин зуур хугацаанд асар их хүч чадал гаргаад хуучин хэвэндээ орох тохиолдол бий аж. өерөөр хэлбэл, зарим тохиолдолд хүний хүч боломжоос хэтэрсэн хүч гаргадаг гэсэн үг. Энэ талаар доктор Э.Андрианкий ийнхүү хариулж байна.

    Нэг хүн өргөж чадахааргүй том угаалгын машин, хувцасны шүүгээ, хөргөгч зэргийг ховсдуулсан үед өргөж чадна гэж үзэж байна уу?  Хэрвээ даалгавар өгсөн л бол уураг тархи түүнийг заавал биелүүлнэ. Заримдаа бүр хүний ухаан санаанд ч оромгүй зүйлийг үйлддэг. Тийм болохоор Сашагийн гал гаргаж буйг тайлбарлахад тун бэрхшээлтэй. Мөн ийм тохилдолд ямар нэг энгийн ахуйн чанартай сонирхол ч байж болохыг үгүйсгэхгүй. Тэхдээ энд Саша болон тэдний төрөл төрөгсдийг буруутгаж байгаа юм биш. Зарим нэг хүн бөмбөлгөн цахилгаантай үүнийг холбож тайлбарлаад байх юм. Та юу гэж бодож байна?  Биднийг хүрээлэн байгаа орчны олон арван геофизик хүчин зүйлс ийм үзэгдэл ажиглагдах нөхцөл байдлыг бий болгодог. Харин энэ бүхэн бүрэн хэмжээгээрээ илрэхэд хүмүүсийн бие сэтгэхүйн онцгой ч шинж чанар буюу шалтгааны нийлбэр л тус болж чадах билээ.

    Харин одоо цонхны шилэнд гэнэт дугуй хэлбэртэй нүх гарах, лонхны бөглөө бүлт үсрээд буй үзэгдлийг химийн ухааны доктор, ЗХУ ын ШУА ийн ажилтан М.Дмитриев хэрхэн тайлбарласныг авч үзье.

    Бөмбөлгөн цахилгаан их хэмжээгээр хуралдсан учраас л Сашагийн гэрт ийм ер бусын үзэгдэл гараад байгаа болов уу. Аянга буухад ажиглагддаг шиг шугаман цахилгаан байх албагүй. Ихэнх хүмүүс гагцхүү ингэж төсөөлөөд байдаг. Бөмбөлгөн болон шугаман цахилгаан хоорондоо бараг холбоогүй байдаг юм. Мөн харанхуй цахилгаан гэж бий. Үүнийг зарим нэг хүн өдрөөр ажиглан зургийг нь авсан тохиолдол байдаг.

    Бөмбөлгөн цахилгаан нь заавал өөртөө цэнэг агуулсан байх шаардлагагүй. Сашагийн тохиолдолд энэхүү цахилгааны үйлчлэл нь хуримтлагдан улмаар хийн байдалд оржээ гэж үзэж болно. Ийм нөхцөлд тун удаан байж чадахын зэрэгцээ түүнийг хүрээлэх үед эд зүйлс шатдаг байж болох юм. Ер нь бөмбөлгөн цахилгаан нь асар их хүчтэй дэлбэрэх боломж бий. Ийм нөхцөлд эд зүйлсийг байрнаас нь хөдөлгөж элбэг чадна.

    Мөн задарсан цахилгаан нь дамжуулах утас шөрмөсийг шатаан хайлуулдаг. Манай лаборатори физик химийн олон арван үйл явцыг орчин нөхцөлд нь судлахдаа нэг бус удаа иймэрхүү зүйлтэй учирч байсан. Түүний шалтгаан нь тун материаллаг эх үндэстэй тул энд Саша болон түүний гэр бүлийнхэн огт буруугүй юм. Тэд зөвхөн тохиолдлын зүйлийн хамсаатан болж, эцсийн дүндээ гал гаргагчид болсон хэрэг.

    Тэгээд цаашид яана гэж та бодож байна даа?  Яах ч хэрэггүй. Иймэрхүү ер бусын зүйл өөрөө гэнэт алга болчихно. Шатсан зүйлийн талаар ч харамсах хэрэггүй. Харанхуй цахилгаан гэдэг чинь тэр бүр огт гэм хор учруулалгүй өнгөрдөг эд биш… Эдгээрийн чухам аль таамаглал нь зөв болохын талаар дүгнэж хэлэх арга үгүй юм. Хамгийн гол нь энд Саша болон түүний гэр бүлийнхэн огт буруугүй гэсэн дүгнэлтийг л бүгд хийдэг. Харин эдгээр хүмүүс худлаа хэлж, хууран мэхлээгүй гэдгийг гагцхүү найз нөхөд, хажуу хөршийнхөн нь илтгэнэ. Цагдаагийнхан болохоор шууд эрүүгийн хэрэг үүсгээд л, ер нь хүмүүс тун итгэл муутай хүлээж авах агаад өөрсдөө шатаан, хөргөгч шүүгээгээ түлхэн унагааж байна хэмээн буруутгана.

    Энэ бүхэнд хариулт өгөхийн тулд эрдэмтэн В.Исаков газар дээр нь очжээ. Гэтэл хэрэг явдал улам ээдрээтэй гэж хэлэхээр шинжтэй болсон байв. Учир нь Сашагийн гэр бүлийнхний гэрийн ханан дээр янз бүрийн заналхийлсэн шинжтэй үгс тодрон гарч ирэх болж заримыг нь ханын цаасын хамт авч амжсан байлаа. Тэдний гэрийнхэн улам их гайхшран сандарч улмаар байраа орхин нүүхэд хүрлээ. Мөн Сашагийн аавын чихэнд хий юм сонсогдож эхэлсэн тул улмаар солиорох болж түүнийг эмнэлэгт хэвтүүлэхээс өөр аргагүй болов. Ийнхүү хэвлэл, мэдээллийнхний сенсаац болгон дэгдээсэн зүйлийг анх удаа тун нарийвчлан судлахаар шийдэж, уг ажилд оролцсон нэгэн хүн өөрийн ажиглалтын талаар ингэж бичсэн байдаг.

    “Тэрхүү гайхалтай үзэгдэл намайг байхад огт гардаггүй. Сандал, шүүгээ нь ердөө хөдөлсөнгүй. Мөн гал түймэр гараагүйн зэрэгцээ ханан дээгүүр нь харандаа “зугаалахгүй” л байлаа. Харин Сашагийн ээжийн утасны дугаар бичсэн дэвтэр олдохоо больж улмаар ийнхүү эд хошил нь гэнэт алга болоод буй тухай ярилаа.

    Гэвч тэмдэглэлийн дэвтрээ олж бүгд санаа амарцгаав. Харин энэ үед гал тогооны өрөөнд гэнэт тар няр хийх чимээ гаран, бүгд тийш гүйлдэн орвол цонхны давцан дээр байсан лонх унан хагарчээ. Дэргэд нь нохой тэвэрсэн тэдний бага охин зогсч байв. Чи энэ лонхыг унагав уу хэмээн ээж нь охиноосоо тун ширүүн асуухад “үгүй ээ, өөрөө унасан” гэлээ. Ингээд л унаад эхэлдэг юм хэмээн гэрийн эзэд тун гавьяа байгуулсан байртай зогсож байлаа.

    Энэ хэрэг явдал удалгүй мартагдав. үүнээс хойш ямар нэг гал ч гарсангүй. Магадгүй би ч түүнийг нь үзэх хувьгүй юм бил үү хэмээн бодогдох боллоо. Мөн хүн айдас хүйдсэнд тун амархан хүлэгдэж улмаар түүнийгээ тайлбарлаж чадахаа болиод ирэхээрээ ямар нэг далд зүйлийн тухай бодож эхэлдгийг тун сайн ажиглалаа. Тэрчлэн Донецкийн ШУА д шатсан эд зүйлсийг нарийн шинжилсэн боловч бүгдийг нь усаар унтраасан учир нарийн дүгнэлт гарах боломж алга гэжээ.

    Ийнхүү ганц хоёр жилийн дараа уг хэрэг явдал мартагдаж, “Барабашка” зэрэг зүйлсийг тойрсон шуугиан намжаад энэ бүхнийг гагцхүү шилжилтийн үеийн “гайхалтай” зүйлсийн нэг байсан гээд өнгөрсөн билээ.

    Scary-Little-Boy-e1372362875416.jpg.8f44262a4a6edffdc270152e2797f98b.jpg

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×