Jump to content
  • БҮРТГҮҮЛЭХ
Сайтын шинэчлэлт:
  • Сайтын багана зүүн талд гаргалаа. Мөн Форум нүүр хуудас шиг хар скинтэй боллоо.
  • Notification ирэхэд хонх нь хөдөлдөг боллоо. - 3/14/2019
  • Icon нэмлээ. Сайтын дээд хэсэгт байрлах одон дээр дарж Icon-оо сонгоорой. Форумд таны бичсэн постны аватарын доор гарах болно. 2/12
  • Verified нэмлээ. Гишүүд өөрсдийн зургаараа бүртгэлээ баталгаажуулан цэнхэр тэмдэглэгээтэй болж болно. 2/17
  • Гишүүдийн профайл дээр бичсэн мэдээнүүд болон бусад холбоосын зургууд гардаг боллоо.
  • Хэрэглэгчийн хэсэгт нууц үг болон гарын үсэг солих хэсэг орууллаа. Илүү амар боллоо.
  • Сайтын хайлт хэсэг дээр түлхүүр үгээ бичихэд шууд хайлтын илэрц таны түлхүүр үгэнд таарсан мэдээнүүдийг харуулдаг боллоо.
  • Гишүүд сошиал хаягаараа нэвтэрдэг боллоо. Удахгүй Google нэмэгдэх болно. Одоогоор үүн дээр бид ажиллаж байна.
  • Ev4xk
    Ev4xk dsff

    Тина Рэшийн Полтергейст түүх

    tina-resch-1.jpg.636546b80161a524ccdf4ca9d4779aee.jpg

    Тина Рэш

    Баруун Жорж мужийн парапсихологийн хүрээлэнгийн захирал Уильям Ролл 1984 оны гуравдугаар сард Тина Рэшийн талаар анх удаа мэджээ. Жорж мужийн их сургуулийн парапсихологийн танхим руу Жоан Рэш гэгч эмэгтэй утасдаж арван дөрвөн настай охин Тина Рэш нь бодол санааныхаа хүчээр эд зүйлсийг хөдөлгөдөг гэж мэдэгдэв. Гуравдугаар сарын 11 нд доктор Ролл “Коламбус ньюс” сонины гэрэл зурагчийн хамтаар Жоан Рэшийн гэрт очиход Тина Рэш охин их даруу, дуу цөөтэй байсан бөгөөд эзэгтэй зочдоо кофегээр дайлж байхад Тина охин ширээний ард гэмгүй сууж байжээ. Өмнө нь байсан кофетой аяга гэнэтхэн хөдлөж, ширээн дээгүүр нүүж байснаа дээш хөөрөн нисээд өрөөний буланд байсан ил зуухан дээр унаж харагдсан гэнэ.
    Хэдэн өдрийн дараа Рэшийн гэрт парапсихологийн холбооны шинжээчид очиход би юу ч хийж чадахгүй байх гэж Рэш охин хэлсэн гэдэг. Тэднийг ярилцаж байх зуур зөөлөн сандал гэнэт хөөрснөө хөлөөрөө шал тогшиж эхэлжээ. Савтай цэцэг ч бас хөөрөн улмаар тэнд байсан зүйлс хөөрөн эргэлдэж гарав. Алимтай таваг хөөрч алимнууд нь унаж өнхрөлдөв. Энэ үед Тина хөмсгөө зангидан нүүрээ үрчийлгэсэн байснаас харахад их хүчлэж байгаа бололтой. Ийнхүү хэдэн минут үргэлжилсний эцэст бүгд нам гүм болоход Тина уйлсаар өрөөндөө оржээ. Ролл сүүлд тэднийд дахин очиход Тина охины нөхөрт гарсан эгч Пэгги нь ирсэн байв. Гэтэл Тина орж ирээд эгч рүүгээ муухай харжээ. Тэгтэл жижигхэн мухар сандал гэнэт хөөрөн эгчийнх нь өвдгийг цохиж гэнэ. Эгч нь дуу алдан уурлаж :”Өөдгүй хорон санаатай охин” гэснээс үзэхэд эгч дүү хоёр таарамж муутай байсныг Ролл доктор мэджээ. Дараа нь парансихолгчидыг гэртээ урьж ирүүлэд байтал Тина харандаа, үзэг, цаастай хавтас зэргийг хөөргөн өрөөн дотуур нисгэсэн байна.

    Tina-Resch-lab-642x476.jpg.214afeac0b6542450b62a0cbec65a298.jpg

    Тина Рэш

    Тина охиноос Ролл доктор ярилцлага авчээ:

    Чи юмсийг яаж хөдөлгөөд байна вэ?

    – Би мэдэхгүй ээ. Аяндаа л тэгээд байдаг юм. Эд зүйлсийг хөөрөөсэй гэж би заримдаа хүсдэг, заримдаа хүсдэггүй ч тэд өөрсдөө л хөдлөөд байдаг юм.

    Чи үүнээс айж байна уу?

    – Үгүй ээ. Харин өрөөн дотуур хутга нисэхэд л жаахан айдаг. Нэг удаа хөөрөн ниссэн хутга миний мөрийг гэмтээсэн шүү гээд охин мөрөө харуулжээ.

    Хэзээнээс энэ чадвараа мэдсэн бэ? гэсэн асуултанд охин хариулж чадаагүй байна.


    Хүүхдийн тэргэн дотор хэвтэж байхдаа л тоглоомнуудаа хөөргөж чаддаг байсан гэж охин хариулжээ. Охиных нь энэ хосгүй чадвар нэг жил орчмын өмнөөс илэрсэн гэж ээж нь хэлсэн байна. Гэртээ болоод байгаа хий үзэгдэл ч юм уу эсвэл гэрийн бугийн гэх энэ асуудлыг эхлээд охинтойгоо холбож үздэггүй байсан гэж ээж нь мэдэгдсэн бөгөөд гэрт байсан цахилгаан хэрэгслүүд залгагдаагүй мөртлөө аяндаа ажиллан, гэрэл өөрөө унтарч асаад байхад охинтойгоо хамаагүй гэж боддог байсан гэнэ. Нэг удаа Жоан ээж нь сав суулгаа угааж байтал нэг шилэн аяга өөрөө хөөрч, духыг нь цохижээ. Яг үүний өмнөхөн охиноо гадаа гарч болохгүй, гэртээ байж хичээлээ давт гэж хэлсэн ээж нь энэ бүх жирийн бус явдлууд охинтой нь холбоотой гэж анх сэжиглэж эхэлсэн байна. Дараа нь охиндоо халаасны мөнгө өгөөгүйн төлөө тоос сорогчийн хошуу мултарч ирээд нуруун дунд цохиод авсан гэнэ. Үүнээс хойш ээж, аав хоёр нь аюултай байж болох бүх зүйлсээ нуудаж болжээ. Эд зүйлийг хөөргөн хөдөлгөөд байгаагаа Тина охин хүлээн зөвшөөрөхгүй байжээ. Нэг удаа эгчтэйгээ муудалцахад эгчийнх нь цүнх нисэж очоод Пэггийн толго руу цохиход Рэш охин: “Болж, хохь чинь” гэснээс үүдэн хэргийн эзэн хэн болох нь илэрчээ. Охиныг эмчид үзүүлэхэд тэр цоо эрүүл байна гэхдээ жаахан ууртай, уцаардуу, амархан цочирдон хямардаг гэснээс өөр юм хэлсэнгүй. Парапсихологчид охиныг үзэж судалж эхэлснээс хойш тэр хэвлэлийн баатар болжээ. Түүний зургийг нийтлэж ярилцлагууд нь сонин хэвлэлүүдээр гарч эхлэв. Сурвалжлагч нар охины чадварыг харах гэсэн боловч тэр болгон чаддаггүй байлаа. Үсрээд л харандаа мэтийн жижиг зүйлсийг ширээн дээгүүр хөдөлгөхөөс хэтрэхгүй байжээ. Иймэрхүү зүйлийг хийхдээ охин маш их эрчим хүч зардаг нь илэрхий болов. Эд зүйлсийг хөдөлгөж хөөргөж зүүлснийхээ дараа Тина их ядарч бүр хэвтдэг байв.

    1984 оны тавдугаар сард “Жоржаньюс” телевийнхэн охины гэрт дуран байрлуулж болж байгаа үйл явдлуудыг бичиж авахаар болжээ. Аппарат хэрэгсэл нь байнга асаалттай байж бүгдийг бичиж авах ёстой байсан ч нэг удаа дурангын гэрэл өөрөө асаж унтран бүжиглэхээс өөр бичлэг хийж чадсангүй.

    Tina-Resch-frame25-793x575.jpg.5426f64cb80e2d853ac0711830ddd766.jpg

    Тина Рэш

    Энэ бичлэг хожим нь Уильям Роллын “Гайхамшиг бидний дэргэд байна” киноны сэдэв болжээ. Тинаг янз бүрийн шоу нэвтрүүлгүүд урьж байсан ч тэр бүр чадвараа харуулаад байж чадсангүй. Кливлендийн их сургуулийн мэргэлжтнүүд Тина охины гоц чадварыг судлаж эхлэв. Тэд энцелограмм буюу тархины бичлэг хийж сэрүүн болон унтаж байх үеийнх нь байдлыг судалсан ч ямар нэг юм олж мэдсэнээ нийтэд зарласангүй. Цаг хугацаа өнгөрч Тина охин чадвараа харуулах тусам цөөрчээ. Охиныг байнга ажиглан харж байсан Уильям Ролл ч Тина полтергейстийн үзэгдэл харуулах нь улам цөөрсөн гэж мэдэгдэв. 1984 оны долдугаар сард тэдний гэр бүлийнхэн “Колумбусын ням гаригийн өглөө” нэртэй шоунд оролцож томоохон шагнал авснаас хойш тэдэнд итгэх хүмүүсийн тоо улам цөөрөв. Тина охин хэдийгээр юмсийг хөдөлгөж харуулна гэж амласан ч чадсангүй. Тэднийг худлаа ярьж, заль зохион хүмүүсийн толгойг эргүүлж байна гэх хүмүүс гарч ирэв.

    Tina-Resch-frame32-800x554.jpg.5881cabe2249265c74556826ba45f5a4.jpg

    Тина Рэш

    Үүнээс хойш Тинагийн тухай хүмүүс бараг мартав. Охины цаашдын хувь заяа эмгэнэлэтэйгээр эргэжээ. 16 настайдаа охин жирэмсэн болж хүүхдийнхээ эцэг хэн болохыг хэлэхээс татгалзав. Ингээд 17 насандаа тэр ээж болжээ. Тэр үед Тина юуг ч хөдөлгөж чадахгүй болсон байв. Гэрт нь болдог полтергейстийн үзэгдэлүүд ч намжжээ. Нэг жилийн дараа жаахан хүү нь ширээн дээрээс унаж нас барахад залуу эхийг нь буруутгажээ. Хүүгээ алсан хэрэгт буруутгагдсанаа хүлээн зөвшөөрч чадаагүй Тина галзуурсан тул сэтгэц мэдрэлийн эмнэлэгт хэвтүүлсэн ба тэрбээр хэдэн жилийн дараа нас баржээ. Уильям Ролл эмнэлэгийн ажилтнуудтай уулзаж ярилцаад эмнэлэгт байх хугацаанд Тинагийн хосгүй чадвар дахин сэргэснийг мэджээ. Түүний хэвтэж байсан өрөөнөөс эд зүйлс нисэлдэн гарч, эмч сувилагч нарыг цохидог байсан гэнэ.

     

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...