Jump to content
  • БҮРТГҮҮЛЭХ
Сайтын шинэчлэлт:
  • Сайтын багана зүүн талд гаргалаа. Мөн Форум нүүр хуудас шиг хар скинтэй боллоо.
  • Notification ирэхэд хонх нь хөдөлдөг боллоо. - 3/14/2019
  • Icon нэмлээ. Сайтын дээд хэсэгт байрлах одон дээр дарж Icon-оо сонгоорой. Форумд таны бичсэн постны аватарын доор гарах болно. 2/12
  • Verified нэмлээ. Гишүүд өөрсдийн зургаараа бүртгэлээ баталгаажуулан цэнхэр тэмдэглэгээтэй болж болно. 2/17
  • Гишүүдийн профайл дээр бичсэн мэдээнүүд болон бусад холбоосын зургууд гардаг боллоо.
  • Хэрэглэгчийн хэсэгт нууц үг болон гарын үсэг солих хэсэг орууллаа. Илүү амар боллоо.
  • Сайтын хайлт хэсэг дээр түлхүүр үгээ бичихэд шууд хайлтын илэрц таны түлхүүр үгэнд таарсан мэдээнүүдийг харуулдаг боллоо.
  • Гишүүд сошиал хаягаараа нэвтэрдэг боллоо. Удахгүй Google нэмэгдэх болно. Одоогоор үүн дээр бид ажиллаж байна.
  • Ev4xk
    Ev4xk dsff

    Телепортац

    Телепортац – эд материалын зүйлийг нэг цэгээс нөгөөд ямар нэгэн хүч хэрэглэхгүйгээр агшин зуурт шилжүүлэхийг хэлдэг. Ийм үзэгдэл байгаль дээр оршин байдаг гэдэг яриа нь цуу хов жив яригчдын зохиосон зүйл гэж үздэг байсан ба шинжлэх ухаан үүнийг саяхан болтол үл тоодог байв.

    Сүүлийн жилүүдэд Телепортацийн тухай шинжлэх ухааны хүрээнд хагас дуугаар ярих болсон бөгөөд юуны түрүүнд цөмийн физикчдийн дунд дэлгэрчээ. Материаллаг бус гэж үзэж болох материйн хязгааргүй жижигхэн хэсэг нь агшин зуурт шилжүүлэхэд саад болдоггүй гэж үзжээ.

    Байгаль дээр болон лабораторийн нөхцөлд болсон маш их том хэмжээний агшин зуурын шилжилтийн тухай нотолгоо байдаг. Эртний Испанийн эх үүсвэрээс 1593 оны 10 р сарын 25 нд Испаний Мехико хотод гэнэт Мексикээс 9000 км т орших Филиппинд байдаг цэргийн ангийн нэг цэрэг гарч ирчээ. Цэргийг барин авч хаягийг нь тогтоохоор шүүхэд өгчээ. Шүүх дээр тэр Мехикод гарч ирэхээсээ хэдхэн Манил дахь Филиппийний захирагчийн ордонд харуул хийж байсан ба тэнд түүний нүдэн дээр захирагчийг урвагч дөнгөж саяхан алсан байжээ. Тэр өөрөө яагад Мехикод ирсэнээ огт мэдэхгүй байжээ. Хэдэн сарын дараа усан онгоцоор Филиппинд ирсэн хүмүүс захирагч үхсэн тухай болон цэргийн бусад яриаг нотолж өгчээ.

    Дундад зууны эх сурвалжууд Агредын Мариягийн адилхан жигтэй хачин яриаг хадгалжээ. 1620 болон 1631 оны хооронд сүмээ хэзээ ч орхин явдаггүй энэ лам Телепортацийн тусламжтайгаар Америк руу таван зуу гаруй удаа яваад иржээ. Тэнд очоод Нью Мехикогийн Юма овгийн индиануудыг Христэд итгүүлж чаджээ. 1622 онд Бенавидес ламтан 8 р урбанд захидал явуулж Юмагийн индианчуудыг түүнээс урьд хэн элсүүлснийг тайлбарлаж өгөхийг гуйжээ. Индианчууд өөрсдөө ярихдаа, Христэд орохдоо Мессийг үйлдэхдээ хэрэглэж байсан загалмайгаа үлдээсэн гэжээ. Хожим энэ загалмай нь Агредийн сүмийнх болох нь тогтоогджээ. 1630 онд Бенавидас Агредийн сүмийн Марийтай уулзаж Юмагийн индианчуудтай уулзсан хүний яриатай яг таарч байжээ. Мария индианчуудын хувцас болон зан заншлыг яг таг нарийн дүрслэн ярьж байжээ. “Агредийн хутагт гэгээнтэн Мариягийн амьдралыг” тайлбарлахдаа судлаач Каррико дараахь дүгнэлтийг хийжээ: “Мария үнэхээр Америкт олон удаа очиж байсныг нь олон баримт сэлт нотлож байгаа болно.”

    Дээр өгүүлсэн ийм зүйлийг гайхамшиг гэж үздэггүй тэр үеийн хүмүүс байжээ. Бүр эрт балар үед хүмүүс болон эд зүйл хэт хурдан шилжин явдаг тухай яриаг дооглон шоолдог байжээ.

    Мөн телепортац амьтны ертөнцөд ч байдаг, хойд Америкийн Атта шоргоолжний салшгүй нэг хэсэг гэж үзэх үндэслэл бий.

    Аттагийн эм нь – зөвхөн идээд л үржээд байдаг агуу том амьтан. Том болоогүй байхдаа тэд өөрийн шоргоолжний үүр хотоосоо нисэн гарч өөр газар очин нүх ухан шинэ шоргоолжний хотыг үүсгэдэг ажээ. Эм шоргоолж ажилчин шоргоолжуудыг төрүүлж тэдгээр нь түүнийг эргүүлдэж тэгэхдээ агуу том болцгоож өөрийн “өндөгний конвейраа” ихэсгэдэг ажээ. Эм шоргоолжоо хамгаалахын тулд ажилчин шоргоолжнууд “бетонон” өрөө барьдаг ба тэр нь ломоор цохихоос нааш эвдэрхээргүй бат бөх барьдаг ажээ. Тэр өрөө нь эм шоргоолжийг бүрэн бүрхээх бөгөөд түүний зөвхөн доод хэсэгт нь л хоол хүнс оруулах гарц байдаг ажээ. Ийм өрөө нь наргил модны самар шиг хэмжээтэй ч байдаг ажээ.

    Хэрвээ өрөө рүү очоод түүний хажуу талыг нь болгоомжтойгоор огтлож аваад ажиглах юм бол эм шоргоолжний амьдралын үйл ажиллагааг нь харж болно. Хэрэв хэдхэн минут л өрөөг хаагаад дараа нь онгойлгох юм бол эм шоргоолж алга болдог. Гэхдээ тэр нь яг ийм өрөөнд хэдэн арван км ийн цаана байж байхыг харах болно.

    Нэг туршилтыг олон дахин давтан хийжээ: Эм шоргоолж руу улаан будаг цацаад тэгээд өрөөг нь хаажээ. Эм шоргоолж алга болжээ. Их хол газар байсан яг тийм өрөөнд нөгөө будагтай эм шоргоолж байхыг олжээ. Тэрний бие их сайн байсан ба хоол идэн, өндөгөө гаргасаар байжээ.

    Атта шоргоолж нь их богинохон хугацаанд хэдэн арван метр урттай тоннель ухаж, шинэ “бетон өрөө” г барьж амжин тийшээгээ эх шоргоолжийг зөөж аваачдаг нь бидний ой ухаанд багтахгүй байгаа юм. Амьтны ертөнцийн нууцыг судлаач Сандерсоны бодлоор туршилтын үр дүнгээс үзэхэд Атта шоргоолж нь онцгой тохиолдолд хэрэглэдэг өөрийн нийгмийнхээ хамгийн чухал гишүүдийг телепортацийн системийг бий болгожээ гэж үзжээ.

    Атта шоргоолжний нууцыг тайлж чадаагүй байгаа. Телепортацийн феноменыг хүлээн зөвшөөрөгдөхүйц баталгаа нотолгоо байхгүй, телепортацийн туршилтыг дуурайн хийж болдог гэдгийг хэн ч батлаагүй. Чухам энэ л ямар нэг үзэгдлийн шинжлэх ухааны нотолгооны үндэс болох юм. Гэхдээ хэрэв телепортац байдгийг нотолчих юм бол энэ нь хүн төрөлхтөний хөгжлийг үндсээр нь эргүүлэх байсан. Гэхдээ ингэснээр хүн төрөлхтний амьдралд их өөрчлөгдөж телепортацийг хязгаарлах болох байх байсан.

    Физикийн хуулиуд телепортаци байж болохыг үгүйсгэдэг, учир нь маш их хэмжээний энергийг агшин зуурт гаргах шаардлагатай байдаг. Гэхдээ шинжлэх ухаан бол тусдаа зүйл, харин телепортацийн талынхан хут хурдыг гаргадаг хэт хүчтэй энергийн ямар нэг эх үүсвэрийг олохыг хичээдэг.

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...