Jump to content
  • БҮРТГҮҮЛЭХ
Сайтын шинэчлэлт:
  • Сайтын багана зүүн талд гаргалаа. Мөн Форум нүүр хуудас шиг хар скинтэй боллоо.
  • Notification ирэхэд хонх нь хөдөлдөг боллоо. - 3/14/2019
  • Icon нэмлээ. Сайтын дээд хэсэгт байрлах одон дээр дарж Icon-оо сонгоорой. Форумд таны бичсэн постны аватарын доор гарах болно. 2/12
  • Verified нэмлээ. Гишүүд өөрсдийн зургаараа бүртгэлээ баталгаажуулан цэнхэр тэмдэглэгээтэй болж болно. 2/17
  • Гишүүдийн профайл дээр бичсэн мэдээнүүд болон бусад холбоосын зургууд гардаг боллоо.
  • Хэрэглэгчийн хэсэгт нууц үг болон гарын үсэг солих хэсэг орууллаа. Илүү амар боллоо.
  • Сайтын хайлт хэсэг дээр түлхүүр үгээ бичихэд шууд хайлтын илэрц таны түлхүүр үгэнд таарсан мэдээнүүдийг харуулдаг боллоо.
  • Гишүүд сошиал хаягаараа нэвтэрдэг боллоо. Удахгүй Google нэмэгдэх болно. Одоогоор үүн дээр бид ажиллаж байна.
  • Ev4xk
    Ev4xk dsff

    Чөтгөр шүглэх, чөтгөртэй байшин, гүйдэлтэй газрын тухай нэгэн лам ярьж байна

    Чөтгөр шүглэх гэдгийг олон хүн олон янзаар тайлбарлах байх л даа. Миний хувьд бол энэ нь төрлөө олж чадаагүй зуурдад яваа нэг ёсондоо зуурдын сүнс гэх юм уу даа. Үүнийг л чөтгөр гэж нэрлэж байгаа юм. Түүнээс гадна газар нутгийн савдаг гэж ярьдаг. Хүнд бас шүгэлчихсэн, оршчихсон, түүнийг эзэгнэчихсэн муу талын сунсийг л одоо чөтгөр гээд байгаа юм даа.

    Чөтгөр шүглэсэн хүнийг яаж авардаг вэ? Түүнийг биенээс зайлуулж болох уу?

    Биенээс чөтгөрийг зайлуулна. Бурханы номонд чөтгөрийг хөөх нэлээд хэдэн арга байна. Гагцхүү тэр чөтгөр нь ямар галын, ямар үүсэлтэй, юунаас, юунд оршиж байна гэдгээс шалтгаална. Зохицсон өөрийн тусгай зайлуулах ном бий. Мөн чөтгөр шүгэлсэн газрын хувьд ямар чөтгөр вэ гэдгээс мөн лам нарын хүч чадал шалгарагдана. Жишээлбэл байр сууриа батжуулсан чөтгөрийг нилээд чадал, хүч орсон тарни болсон бусад номын чадал орчихсон. буян хишигтэй тийм хун байж байж л чөтгөрийг дарна уу гэхээс биш зүгээр нэг ямар ч хамаагуй лам очоод үргээчихдэг ажил биш л дээ. Энэ бол тоглоом биш. Энэ талдаа мэргэшсэн, чөтгөр шулмас хөөдөг лам гэж тусдаа байх ёстой.

    Чөтгөр шүглэсэн хүнтэй тааралдаж байв уу?

    Гэр орны хаалга хаагдаж онгойгоод, өөрөө түгжигдээд байна, гэрэл нэг асаад унтраад байна гэх юм уу тиймэрхүү юм ярьсан хүмүүс ирдэг. Хаалга үүд түгжигдэнэ гэдэг бол чөтгөр тэр байшинд оршиж байна гэж үзэж болох талтай. Ийм тохиолдолд чөтгөрийг зайлуулах тусгай ном судар бий. Чөтгөр бол биет бодит байдлаар хүнд харагдах, харагдахгүй гэсэн ялгаатай байдаг. Чөтгөр шүгэлсэн хүнийг анагаах ухаан эмчилж чадахгүй. Онош тодорхойгүй, хичнээн аргалаад болохгүй байна гэдэг чинь чөтгөр шүглэсэн хүн байж таарна. Чөтгөр л хорлоод онош нь тогтоогдохгүй байна гэж дүйцэж үзэх хэрэгтэй.

    Тодорхой нэгэн буг чөтгөр шүглэсэн явдлаас ярихгүй юу?

    Нэгэн хүн багадаа тохиолдсон явдлаа ярьж байсан юм. Түүнийг 12 настай байхад нь хажуу айлын хөгшин эмгэн нас барах гээд ёолоод өвдөөд эхэлжээ. Өвгөн нь хажууд нь манаад л, их л олон хоног өнгөрч гэнэ дээ. Сүүлдээ хийд орж энэ хүнийг нэг амар тайван амрааж өгөөч гэж гуйгаад ирэхээр явжээ. Хүү түүний эзгүйд гэрт нь ороод сахиж суутал хаалганы түгжээ нь торхийн онгойгоод саваад байх юм гэнэ. Нөгөө эмгэн ч ёолоод, бархираад байна гэнэ. Хаалгыг нь очоод түгжихээр басхийгээд л өөрөө тайлагдаад онгойгоод байсан гэж байгаа юм. Залуу байсан болохоор айж сандрахгүй, нэг их юм боддоггүй байж л дээ. Тэгээд хэсэг хугацааны дараа ер нь яагаад байгаа юм бол гэж бодоод галын хайчийг нь авах гэтэл цаашаа огцом хөдөлсөн гэж байгаа юм. Ингээд хүү гэр рүүгээ гүйж, эмгэн ч тэр оройноо нас барсан гэнэ лээ. Энэ бол ерөөсөө чөтгөр юм. Нүдэнд харагдахгүй хэрнээ бодит үйл явдал болоод байдаг. Энэ үед анагаах ухаан орж ирээд тариагаар тарилтай нь биш. Үзэгдэхгүй байгаа юм чиньяах юм бэ?

    Чөтгөр шүглэсэн хүний дэргэд байгаад байвал мөн л тийм болох уу?                       

    Үгүй. Чөтгөр бол очих ёстой тодорхой нэг хүн дээрээ л очно. Хорлоно гэсэн хүнээ л хорлоно.

    Биенээс хөөгдсөн чөтгөр хаачих вэ?

    Чөтгөр бол ерөөсөө нэг хэмжээтэй. Тэр оршсон газартаа л байж байдаг. Хэрэв тэр газраасаа гарч өөр тийш зайлах болсон бол дарагдлаа л гэсэн үг. Жишээ нь хүн тавьсан газар жалган дотор хүн уйлаад л гэж ярьдаг. Дутуу амилсан тэр чөтгөр тэр хэмжээндээ л байна. Тэр газраа л хорлох янз бүрийн юмаа хийнэ үү гэхээс биш даваад цаана нь гарна гэсэн юм байхгүй. Нүдэнд харагдана харагдахгүй гэж бий. Зарим нь хорлох гэж байгаа хүндээ харагдана, зарим нь тэр хүндээ ганц ч харагдахгүй байж болно. Аль эсвэл бүр хэнд ч харагдахгүй гэж байна.

    Чөтгөр мал амьтны махаар дамжин хүний биед орох уу?

    Яг дамжаад хүний биед орно гэж үгүй байх л даа. Малын мах идээд хүн өвчилж байна гэдэг чинь бурхны номонд бузар л гэж үздэг. Идээний бузар гэдэг байхгүй юу. Ер нь хэдэн мянган бузар байдаг л даа. Манай монголчууд чинь үхсэн малын мах иддэггүй нь энэнтэй холбоотой. Зурхайгаар ер нь явбал маш нарийн их юм бий. Бараг бие засах газар олдохгүй болчихно. Иймээс аргыг нь, захыг нь хэмжээд л явах нь зүйтэй. Цагийг нь тулгаваас ямар ч юм дийлдэхгүй. Тэгэхлээр хүмүүс туйлшраад энэ ч муу, тэр нь ч зөв гээд байдаг. Зурхайн зурлагаа эртнээс харж, ямар байдалд байна, ямар өнгө цээрлэх вэ гээд судлаж харах хэрэгтэй л дээ.

    Гэр оронд чөтгөр шүглэнэ гэдэг. Энэ талаар тодруулж ярьж өгөхгүй юу?

    Гэр оронд чөтгөр шүглэнэ гэдэг нь зарим хүний эд юманд хоргодсон сэтгэл гэж байна. Хүн хөрөнгөө үлдээхдээ харамсалтай байсан бол түүндээ хоргодоод, дараагийн төрлөө олж чадахгүй байгаад байдаг. Мөн гэр орондоо ямар нэгэн амьтан болоод байх тал бий. Аалз, жоом, хорхой ч юм уу.

    Чөтгөр шүглэхээс сэргийлэх арга хэмжээний талаар хэлж өгөхгүй юу?

    Нас барсан хүний хойдохыг сайн хийх хэрэгтэй. Буяны ном уншуулж хүний хойд талыг сайн хөгжүүлэх учиртай. Чөтгөр шүглэсэн бол даруй ном уншуулах, төрлийг нь олуулах хэрэгтэй.

    Чөтгөрийг зайлуулахад яг ямар зан үйл, ёслол байдаг вэ? Тодорхой нэг жишээ сонирхуулахгүй юу?

    Тэгэхлээр үүнийг яг ингэж хөөнө, дарна, ийм ном уншуулна, ингэж дуудна гэж нарийн тайлбарлаж болохгүй. Хүмүүс одоо чи чөтгөртэй байна, ийм ном уншдаг гээд л худлаа нэгэндээ ярина шүү дээ. Тэдгээр хүмүүс үг бүрийнхээ утга агуулгыг ойлгуулж, яг ямар үед ямар ном уншуулах вэ гэдэг нарийн учрыг тайлбарлаж өгөөгүйгээс болоод мадлагдаж байгаа хүн цөөнгүй байна. Хүмүүс тэгээд энд тэнд хараал хийдэг хүн байна гэхлээр л тийш нь хошуурчихдаг болж. Буян гэдгийг яасан ч ойлгодоггүй юм бэ дээ. Өнөөдрийг хүртэлх хугацаанд муу юм хийж байсан бол муу юм л гарна гэж ер нь ойлгохгүй юм.

    Чөтгөр арилгах номыг мэдээж төвд хэл дээр уншдаг байх л даа. Хэрэв монгол хэлнээ уншуулбал ер нь юу гэсэн утгатай юм байдаг бол?

    Монгол хэлнээ буулгавал товчхондоо тэр чөтгөрийг тэгэж. ингэж гээд дууддаг юм. Наашаа ир гэж эхлээд аргадна. энэ сайхан зүйлүүдээс ид, уу зоогло гээд л. Тэгээд л энэ хугацаанд барина даа. Нүдэнд харагдах, харагдахгүй янз бүрийн чөтгөр байна. Ер нь бол энэ нь сэтгэлээр хийгдэх зүйл л дээ.

    Хөдөө хээр гүйдэлтэй газар байдаг гэж яригддаг

    Тэр чинь төрлөө олоогүй явж байгаа нь тэр. Хэсэг хугацааны дараа алга болсон байдаг, Төрлөө олчихлоо гэсэн үг. Ямар нэгэн юмандаа хоргодох ч юм уу ахин төрлөө олж чадахгүй л яваад байгаа. Нүглээ эдлэх нүглийн хэмжээ гэж байна. Тэр хүний хойд насанд хураах буяны хэмжээ байна. Тэр хүний төлөө ард үлдсэн хүмүүс нь хичнээн их буян үйлдэнэ, хичнээн хурдан хугацаанд буян хийж чадна вэ төдий чинээ хурдан хүний төрлөө олоод явчихна. Тийм ч учраас манай ард түмэн 49 хоног дотор гэж ярьдаг. Мөн 21 хоногт хурааж болно. Эцсийн хугацаа нь 49 хоног байдаг. Энэ 49 дотроо хүн хэд ч хувирч болно. Нохой, хонь, үхэр, хүүхэд болоод ч төрж болно. Удалгүй өнгөрчих юм бол ахиад төрлөө олох гээд шилжээд явчихаж байна гэсэн үг. Хэр их буян хийнэ тэрний хэмжээнд өөрчлөгдөөд яваад байдаг. Энэ бол сүнсний асуудалд орно л доо.

     

    Edited by ShiNoBi

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...