Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Хий үзэгдэл байдгийг Эйнштейн нотолж байсан

    468.jpg.c188740fc2c46635e445aabf7d2bddfe.jpg

    Сүнсний ангууч Жон Качуба

    Хий үзэгдлийн тухай сэдвийг шинжлэх ухаан нухацтай авч үздэггүй. Харин Америкийн сэтгэл судлаач Жон Качубагийн үзэж буйгаар, хүний сүнс үхлийн дараа ч алга болдоггүй талаар нотолгоо бий. Тэгэхдээ үүнийг сэтгэл мэдрэлийн хэвийн бус үзэгдлийг судалдаг мэргэжилтнүүдийн ажиглалт болон туршилт дээр үндэслэн хийгээгүй, харин шинжлэх ухааны үүднээс буюу Эйнштейний харьцангуйн алдарт онолоор нотолжээ.

    Агуу физикчийн тооцоолсноор бол, орчлонт ертөнц дээрх аливаа матери эсвэл энерги устаж үгүй болохгүй, тэдгээр нь нэг хэлбэрээс нөгөөд шилждэг байна. Хүний дотоод мөн чанар болох зүрх сэтгэлийг энергийн нэг төрөл гэж үзвэл тэр нь хаашаа ч алга болохгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

    GettyImages-50440318.jpg.8e3483617c367b29e2b6f4e1b3ffcabf.jpg

    Альберт Эйнштейн

    Үүний сацуу биднийг тойрсон орон зай нь эфир гэдэг үл харагдах эдээр дүүрсэн байдаг гэж Эйнштейн үзэж байжээ. Жон Качуба “Хий үзэгдлийн ангуучид” номондоо эфир бол бие цогцос мөнх нойрсох үед чөлөөлөгддөг, хувирч өөрчлөгддөг энерги юм гэсэн санааг дэвшүүлсэн байна.

    “Бид идэж байхдаа ургамал болон амьтдын хуримтлуулсан дулааны энергийг биологийн эрчим хүч болгон хувирган авдаг. Чухам энэ эрчим хүч нь зүрх цохилж, уушги амьсгалахад хүргэдэг учраас бид хөдөлж чадаж байгаа юм. Бие махбодь үхэхэд энэ эрчим хүч чөлөөлөгддөг. Тэгэхдээ агаарт зүгээр уусан алга болдоггүй, харин агаарыг дүүргэж байдаг материтай нэгдэн, агаарын орон зайг хоосон бус болгодог” гэж тэрбээр бичсэн байна.

    Эфирийн эрчим хүч нь хүмүүсийн ярьдаг хий үзэгдэлтэй ямар ч хамаагүй байж болох юм гэж Качуба үзжээ. Ийм уялдаа холбоо байдгийг нотолсон ямар баримт байдаггүй.

    Чикагогийн их сургуульд Качубагийн хамт ажилладаг Нил Жонсоны нотолсноор бол, “нөгөө талын” ямар ч үйл явдал тодорхой тайлбартай байдаг. Жишээ нь, чийдэн нь дамжуулагч согогтой утаснаас болоод анивчиж болно, хөршийн талаас дуулдах шалны банзны хяхнах дууг заримдаа сүнстэйн шинж гэж үздэг, харин янз бүрийн эд зүйлс гэнэт алга болох эсвэл бий болохыг хүний мартамхай байдалтай холбон хялбархан тайлбарладаг. Тэгвэл гэрэл зураг эсвэл дүрс бичлэгт хачин дүрс гарсан байдгийг дийлэнх нь техникийн саатал эсвэл оптикийн нөлөөтэй холбоотой байдаг.

    Гэсэн ч хий үзэгдэл байдагт итгүүлэх нь ашигтай байдаг хүмүүс бий. Тухайлбал, “хэвийн бус зүйл” тохиолдсон байшин, барилгын эздэд ашигтай юм. Жишээ нь, Америкийн Пенсильванид эртний харштай Лаример тусгай хэрэгсэлтэй мэргэжилтнүүдийг уриад гэрт нь “ер бусын” энерги байгааг тогтоолгож, дараа нь “хий үзэгдэлтэй аялал” зохион байгуулан 10 долларын тасалбар худалджээ.

    Харь гарагийнхантай холбоо тогтоосон гэсэн болгон зүүднээс цаашгүй гэсэн дүгнэлтийг Лос Анжелесийн бие цогцсоос гарч хийсэн аяллыг судалдаг төвийн ажилтнууд хийжээ. Тэд 20 хүн оролцсон туршилт хийсэн байна. Туршилтын өмнө тэдэнд хэрхэн богино хугацаанд гүн нойронд автаж, махан бие цогцсоосоо “гаран” аялахыг зааварчилжээ. Тэдний талаас илүү хувь нь зааврын дагуу ажиллаж чадсан бөгөөд бүр долоо нь харь гарагийн төлөөлөгчидтэй харилцаж чадсан гэж судалгааны удирдагч Михаил Радуга ярьсан байна.

    5a64e91b5325a_--1.jpg.dac54eaf4ac2dbc2bce0f9f1ba43d7c9.jpg

    Михаил Радуга

    Судалгаанд оролцсон сайн дурынхны нэг ярихдаа “бие цогцсоосоо гараад харь гаригийн хүн хайсан. Миний өмнө харь гарагийн гурван хүн гарч ирсэн. Тэд бидний төсөөлдгийн адил том нүдтэй том толгойтой бус харин “Юу ч биш” кинонд гардаг зүйлтэй илүү адилхан байв. Тэд надтай холбоо тогтоох гээгүй, харин намайг айлгахыг оролдсон. Эцэст нь надад айдас төрснөөр би сэрсэн” гэжээ.

    “Хүмүүс харь гарагийнхныг харахаараа түргэн нойрссон, бие цогцсоосоо гарсан байснаа үнэн хэрэгтээ ойлгодоггүй. Ингэж зүүдлэх нь их бодитой болсон мэт санагдаж, хуурамч зүйл гэдгийг хүмүүс ойлгодоггүй. Гэхдээ хамаг учир харь гарагийнханд бус, хүний ухамсрын боломжид байдгийг, хүн болгонд тийм зүйл тохиолдож болохыг судалгаа харуулж байна” гэж Михаил Радуга нотолжээ.

    Судлаачийн хэлснээр, жил бүр АНУ ын нэг сая орчим иргэн нойрсох үедээ бие цогцсоосоо гарч аялснаа ойлгодоггүй бөгөөд үүнийгээ жинхэнэ бодитой болсон гэж үздэг байна.

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×