Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Сүнс хэрхэн биеийг орхидог вэ?

    Голландын хэсэг эрдэмтэд хүний үхлийн дараа амьдрал байдаг тухай онолыг баталсан байна. Хүний бие махбодь үхсэний дараа оюун ухаан нь бодитой байсаар байдаг болохыг эдгээр эрдэмтэд олон жилийн судалгаа явуулсны үндсэн дээр баталжээ.
    Хүн төрөлхтөн үхлийн дараах амьдрал байдаг эсэхийг мэдэх гэж удаан хугацааны турш чармайсаар иржээ. Клиникийн үхэлд өртсөн хүмүүст зүрх зогсож, амьсгал хураасны дараагаар урт гэрэлтэй хонгил үзэгдэж, түүний амьдралд тохиосон юмс үзэгдэл агшин зуур үзэгдээд сэтгэл тайвширч жингүйдэлд ордог гэж яригддаг. Америкийн эрдэмтэн судлаач Реймонд Муди үхэл амьдралын хооронд буй энэ зааглалтыг “үхлийн ирмэг дээрх туршилт” гэж нэрлэжээ.

    Орчин үеийн сэхээн амьдруулах арга, ажиллагааг өргөн хэрэглэснээр өвчтөнийг аварч болдог. Энэ ажиллагааг хөтлөн явуулах хэлбэрүүд, өвчтөнд үзүүлэх нөлөө дэлхий даяар нэг л хэлбэрийн байдаг. NDE (near death experience) буюу “үхлийн ирмэг дээрх туршилт” ыг давж гарсан хүмүүсийн 50 хувь нь өөрийн үхлийг мэдэрч байснаа баталдаг байна. Буцаж амьдарсан өвчтөнүүдийн 31 хувь нь төгсгөлдөө хурц гэрэлтэй хонгилоор явж байснаа баталдаг бол 29 хувь нь одод түгсэн тэнгэр харсан байдаг байна.

    Тэдгээр өвчтөнүүдийн аль нь ч түгшүүр сандрал, эвгүй байдал бараг мэдрэгдээгүй, харин ч хөнгөрөөд явчих байдал мэдэрснээ дурсдаг ажээ. Голландын эрдэмтэд доорх сонин явдалтай тулгарчээ. Эмнэлэгт ком хэлбэрт орсон өвчтөн хүргэгдэж ирсэн байна. Түүнд зүрхний иллэг, хиймэл амьсгалын аль нь ч тус болсонгүй. Эмч нар түүний улаан хоолойд нь гуурс суулгаж түүгээрээ хиймэл амьсгал явуулахаар шийдэж, түүний амны хөндийгөөс хиймэл шүдийг нь авах хэрэгтэй болжээ.

    Цаг хагасын дараагаар өвчтөний зүрх цохилж, амьсгал нь хэвийн болсон байна. Үүнээс долоо хоногийн дараа өвчтөн ухаан орж сэргээд эмч нараас хиймэл шүдээ эргүүлж өгөхийг хүссэн байна. Түүнийг сэхээн амьдруулахаар тэвдэж байсан эмч нар хиймэл шүдийг нь хаана тавьснаа огт санахгүй байжээ. Гэтэл өвчтөн өөрийнхөө шүдийг хэн авч, хаана хэрхэн тавьсныг нэг бүрчлэн тодорхой зааж өгсөн байна. Тэр өвчтөн клиник үхлийн үед хүн өөрийгөө дээрээс нь харж байдаг болохыг батлаад, эмч нарын үйл ажиллагааг нэгд нэгэнгүй харж, өөрийгөө амьд байгааг тэдэнд мэдэгдэх гэж хичээж байснаа ярьсан байна.

    Эрдэмтэд үүнээс үндэслэн хүний оюун санаа нь бие эрхтэн, тархинаас тусдаа оршин байдаг гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Сан Диегогийн Их сургуулийн эрдэмтэд ердийн үхлээр нас барсан 3 сая орчим хүнд сүнсний судалгаа явуулж, түүний зүй тогтлыг илрүүлжээ. Эмэгтэйчүүдийн ихэнх нь төрсөн өдрийнхөө дараагийн долоо хоногт нас бардаг бол эрэгтэйчүүд нь эсрэгээрээ төрсөн өдрийнхөө өмнөхөн нас бардаг байна.

    Доктор Дэвид Филипсийн үзэж байгаагаар үүний шалтгаан нь эрчүүд энэхүү тэмдэглэлт өдрийг өөр нэг бүсгүйтэй нууцхан учрах боломж хайх төдийгөөр өнгөрөөдөг бол эмэгтэйчүүд энэхүү баярын дараа сэтгэл санааны дарамтуудаасаа салж, хөнгөрдөгтэй холбоотой ажээ.


    Петербургийн мэдээлэл технологийн их сургуулийн эрдэмтэн профессор Константин Коротов мэдэгдэхдээ биологийн бүх биетүүд өндөр хүчдэлтэй цахилгаан соронзон орон цацаргадаг үзэгдэл байдаг бөгөөд үүнийг бүр 1930 аад оноос өөрийн гэр бүлийн хамт ажиллаж байхдаа олон нийтэд нотлон харуулсан гэжээ. Харин 1996 оноос орчин үеийн багажаар хүний биеэс цацарч байгаа цахилгаан соронзон оронг хүний амьд байх үед нь болон нас барсных нь дараа тасралтгүй ажиглалт хийсээр ирсэн байна. Энэхүү туршилт, ажиглалтын гол санаа нь энгийн байв. Амьд бие өөрөөсөө тодорхой цацаргалт хийж байгаа бол үхсэнийх нь дараа амьтай матери нөгөө төлөвт шилжихэд энэ цацраг нь хэрхэн унтардаг болохыг олж тогтооход л чиглэж байсан ажээ.

    Ингээд доорх дүгнэлтэд хүрсэн байна.

    Насны доройтлоор үхэх
    Энэ үед амьдралын давтамжууд гүйцэж, ердийн журмаар төгсөнө. Сүнс тайвнаар биеийг орхино. Гэхдээ шууд биш, дахин нэг хоног биендээ байсаар байна. Тэгээд 16 цагийн дараа түүний биеэс цахилгаан соронзон орон алгуур сүүмэлзэн дээш хөөрөх буюу шууд салж одох бөгөөд биеэс цацрах цацраг унтарна.

    3уурдын үхэл

    Насны тоо гүйцээгүй учраас сүнс биеийг орхиж явах хүсэлгүй байна. Тэрээр 48 цагийн турш бие дотроо эргэлдсээр байна. Дараа нь гэрэлтэлт гэнэт зогсож аажим бүдэг болсоор биендээ уусна.

    Амиа хорлох үхэл
    Хий бие бодит биетэйгээ нягт холбоотой байна. Гэнэтийн золгүй явдал нөхцөл байдлаас шалтгаалж тасарсан амьдралаас хийн гэрэлтэгч бие салах хүсэлгүй мэт байна. Тэмцэлдэж, шаналгасан тэр орчноо шууд орхиж явалгүй гурав хоногийн турш багаж дээр мэдэгдсээр байдаг байна.

    Агшин зуурын золгүй үхэл
    үхлийн дараах эхний 4 цагийн турш багаж дээр нарийхан зурвас гэрэл ажиглагдаж байснаа 3 цагийн дараа цасны ширхэг мэт бүдэг одод хөврөн гарч эхлэх бөгөөд хоромхон зуур биенээсээ салж эхэлнэ. Энэ үзэгдэл бүтэн хоногийн турш ажиглагддаг байна.

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×