Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Сүнсний жин

    Хүний сүнслэг, амин чанарыг биет зүйл гэж үзэх үзэл шинэ биш. Эртний Грекийн философич Хераклит хүний сүнс гал, агаар шиг жир биш материас бүрддэг гэж үзжээ. Хэрэв энэ үнэний ортой бол бие махбодийг амьдруулагч тэр нэгэн “зүйл” жинтэй байж таарна. НАСА д инженерээр ажиллаж байсан, өдгөө энергээр эмчлэгч хэмээн олон улсад алдаршсан Барбара Бреннан хүний дотоод гэрлэн бие буюу аураг хүртэл жинтэй гэж үзсэн байдаг.

    robert-monro.jpg.9c9c79c3689f405ca05e923f699b3fb3.jpg

    Эрдэмтэн
    Роберт Монро

    “Биеэс гадна аялсан нь” номоороо алдартай эрдэмтэн Роберт Монро хүний хоёр дахь “бие” ийг мөн ямар нэг материас бүрддэг нь лав гээд нүүрстөрөгчийн суурьтай амьд организмтай ижил жинтэй гаж таамагласан байна.

    Сүнслэг чанар үнэхээр жин татдаг бол хүн бүр дэлхийн соронзон оронд дотоод энергиэрээ татагддаг гэсэн үг. үүнийг судлах ухааныг ноетик буюу дотоод оюун судлал гэнэ.

    DuncanMacDougall.jpg.c9cca0f20585e08dd3fad18e009ec018.jpg

    Доктор Дункан
    Макдугалл

    Анхны ноетик судлаачдын нэг Доктор Дункан Макдугалл сүнс жинтэй эсэхийг тогтоох түүхэн дэх анхны судалгааг 1907 онд хийжээ.

    Сүрьеэгээр өвдөж, сүүлчийн өдрөө хүлээж байсан зургаан өвчтөнийг тэрбээр өөд болохоос нь өмнө болон дөнгөж амьсгал хураасных нь дараа жинлэжээ. Хоёр жинг харьцуулахад удаахь нь бага байсан бөгөөд өвчтөний жин ийн өөрчлөгдсөнийг сүнс жинтэй хэмээн тайлбарлахаас өөр аргагүй юм. Д.Макдугаллийн тогтоосноор нас нөгчөгсдийн жин амьд ахуйнх нь жингээс дунджаар 21 граммаар бага байдаг байна. Тэгэхээр хүний сүнс буюу амь 21 грамм жинтэй гэсэн үг. Д.Макдугаллийн энэхүү судалгааны дүгнэлт 1907 онд Америкийн “Анагаах ухаан” сэтгүүлд хэвлэгдсэн бөгөөд тэр даруйдаа олны мэтгэлцээний сэдэв болов. Эмч нар Д.Макдугаллийн дэвшүүлсэн саналыг сүнстэй холбохоос түдгэлзэж, амьсгал хураамагц хүний хаагч (сфинктер) болон аарцаг, сүүжний булчин агшдаг нь амьгүй хүний жин багасдаг гол шалтгаан гээд биеийн ус хөрж, ууршдаг нь ч мөн жинд нөлөөлдөг гэжээ.

    Харин Д.Макдугалль булчин агших, биеийн ус уурших явц хэдэн цагийн турш явагддаг тул дөнгөж амьсгал хураасан хүний биеийн жингийн өөрчлөлт гагцхүү сүнстэй холбоотой хэмээн байр сууриа хамгаалсаар байв. Д.Макдугаллийн саналыг дэмжсэн Нидерландын физикч Мальта ван Зелст, Залберг ван Зелст нар 1920 иод онд хүний үл үзэгдэгч буюу дотоод бие дунджаар1.26 мм ээр өргөсч, найман ммээр агших чадвартай гаж үзжээ. Тэдний нарийвчлан тогтоосноор сүнслэг шинж буюу амь агаараас 176.5 дахин хөнгөн бичил атомоос бүрддэг бөгөөд дунджаар 69.5 грамм жин татдаг гэнэ.

    Энэ мэт хачирхалтай таамаглалаар тасралтгүй баяжсан ноетик судлалын ухаан 1988 онд хүний сүнслэг, амин чанар яах аргагүй жинтэй хэмээн хүлээн зөвшөөрсөн байна. Тус онд ноетак судлалын хамгийн өргөн хүрээтэй, хамгийн олон хүнийг хамарсан судалгаа болсон юм. Зүүн Германы эрдэмтэн Фишер, Бекер Мертенс нар үхлээ хүлээж байсан 200 гаруй өвчтөнийг амьсгал хураахынх нь өмнө болон хойно жинлэхэд хоёр жингийн зөрүү хүн бүрт яг ижил буюу унцийн 3000 ны нэг (0.01 грамм) байжээ.

    Энэхүү судалгаа ч мөн хэл ам дагуулалгүй, мэргэжилтнүүдийн санаанд бүрэн нийцсэн нь үгүй бөгөөд Францын нэрт патологич Жерард Войсар үхсэн хүний уушгин дахь агаар хормын дотор үгүй болдог нъ жингийн өөрчлөлтийн гол шалтгаан хэмээсэн юм өнөө ч үргэлжилж буй уг маргаан Франц, Германы эрдэмтдийг мэтгэлцүүлсээр байгаа бөгөөд “Сүнс жин татдаг бол чухам ямар материас бүрддэг вэ” гэх асуултыг олон улсын судлаач, эрдэмтдийн дунд түгээсан давуу талтай.

    Үүнд хариулт олохоор олон эрдэмтэн таамаг дэвшүүлснээс сүнс энергиэс бүтдэг, дэлхий дөнгөж үүссэний дараа бий болсон “харанхуй” био мандлын энерги хүнд түрүүлж шингэсэн нь сүнс болжээ гэсэн санаа үнэнд хамгийн ойр гэгдэн олны анхаарлыг татжээ. Дөрвөн тэрбум гаруй жилийн тэртээ хар сийвэн организмд эс бүрэлдсэн нь амьдралын эх болсон гэгддэг. Энэ нь энерги буюу бүх дэлхийг холбогч эрчим хүчний эх үүсвэрийг мөн бүрдүүлжээ. Тэгэхээр Хераклитийн таамаглал үнэнд ойр гэсэн үг. Хүний сүнслэг чанар, амийг гал, агаар шиг бүтэцтэй хэмээн таамагласнаас үзвэл тэрбээр энергийг хэлж байсан бололтой. Гал, агаарын аль аль нь сийвэн бүтэцтэй билээ. Хүний бие махбодь нүүрстөрөгчид суурилсан организм. Тиймээс хүний бие махбодь үгүй болоход био сийвэн бие анхдагч “харанхуй” шим мандал уруу буюу дэлхийн хар цөм гало уруу буцдаг болж таарна. үүнээс дүгнэхэд хүний сүнсийг жинлэж нягтрал, бүтцийг нь тогтооё гэвэл юуны түрүүнд дэлхийг бүрдүүлэгч бараан матери бүхий бөөмүүдийн нягтралыг судлах хэрэгтэй юм.

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×