Jump to content
  • БҮРТГҮҮЛЭХ
Сайтын шинэчлэлт:
  • Сайтын багана зүүн талд гаргалаа. Мөн Форум нүүр хуудас шиг хар скинтэй боллоо.
  • Notification ирэхэд хонх нь хөдөлдөг боллоо. - 3/14/2019
  • Icon нэмлээ. Сайтын дээд хэсэгт байрлах одон дээр дарж Icon-оо сонгоорой. Форумд таны бичсэн постны аватарын доор гарах болно. 2/12
  • Verified нэмлээ. Гишүүд өөрсдийн зургаараа бүртгэлээ баталгаажуулан цэнхэр тэмдэглэгээтэй болж болно. 2/17
  • Гишүүдийн профайл дээр бичсэн мэдээнүүд болон бусад холбоосын зургууд гардаг боллоо.
  • Хэрэглэгчийн хэсэгт нууц үг болон гарын үсэг солих хэсэг орууллаа. Илүү амар боллоо.
  • Сайтын хайлт хэсэг дээр түлхүүр үгээ бичихэд шууд хайлтын илэрц таны түлхүүр үгэнд таарсан мэдээнүүдийг харуулдаг боллоо.
  • Гишүүд сошиал хаягаараа нэвтэрдэг боллоо. Удахгүй Google нэмэгдэх болно. Одоогоор үүн дээр бид ажиллаж байна.
  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Оддын сүнснүүд оршссоор л

    Sign in to follow this  

    the-30-greatest-john-lennon-quotes-30.thumb.jpg.870cd30ad289188bcebda2beafa80405.jpg

    John Lennon

    Жон Леннон

    1980 оны арванхоёрдугаар сарын 8 нд Нью Йоркт буудуулсан. Одоо байгаа байршил: Пол Маккартнигийн бичлэгийн студи. Маккартни түүнийг одоо ч бидний дэргэд бий гэж үзэх болсон. 1995 онд Ленноны шувуу шиг эрх чөлөөтэй дууг нь шинээр бичих үеэр энэ бодол түүнд орж ирсэн гэнэ. Бичлэгийн студид хачирхалтай зүйл болж, техник хэрэгслүүд нь байж боломгүй дуу чимээ гаргасан хэмээн тэр дурсдаг. Мак Картни тэр үед “яагаад ч юм Леннон тэнд байгаа юм шиг мэдрэмж төрж байсан” хэмээн ярьжээ.

     

    Уэлс

    Orson_Welles_1937.jpg.c2c88d4085aafb8eadd70d40abe55a18.jpg

    Orson Welles

     

    1985 оны аравдугаар сарын 10 нд зүрхний шигдээсээр өөд болсон. Одоо байгаа байршил: Хуучин гэртээ. Домогт жүжигчин Уэлсийг Лос Анжелос дахь Мелрос Эйв 8360 тоотыг одоо ч эргэсээр буй гэлцдэг. Махлаг кино одын сүнсийг харсан хүмүүс тамхиных нь утаа ойр орчимд нь униартсан нэртэй дэлгүүрийн үнэтэй брэнди ханхлуулсан төрхтэй гэдэг аж.

     

     

    Мэрилин Монро

    MHG-MMO-MN-60.thumb.jpg.3acfeb5540955dcbbc06a8f30f7dc6e9.jpg

    Marilyn Monroe

    1962 оны наймдугаар сарын 5 нд мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэснээс болж өөд болсон. /Гэхдээ үхлийн шалтгаан нь одоо ч тодорхойгүй/ Одоо байгаа байршил нь: Толь. Нас барагсдын сүнс толинд шингэдэг гэсэн ойлголт байдаг. Мэрилиний хувьд Лос Анжелос дахь Лузвелтийн зочид буудлын толинд сүнс нь хоргодсон гэх таамаглал бий. Гүйдэлтэй толь өдгөө ч Рузвелтийн буудлын хананд өлгөөстэй. Буудалд буугсдаас нэлээд  хэдэн хүн тэр толиноо шаргал  үст бүсгүйн тусгал тусахыг харсан гэдэг бөгөөд тэд бүгд гашуудалт Мэрилиний сүнс уг толинд хоргодсон гэж үздэг. Цахилгаан шатаар гарах бүртээ л  толинд хардаг байснаас тэр гэж итгэцгээдэг аж

     

    Элвис Пресли

    INV16714.thumb.jpg.ed64ddf672e387713d8a367203c745ad.jpg

    Elvis Presley

     

    1977 оны нэгдүгээр сарын 8 нд зүрхний шигдээсээр өөд болсон. Одоо байгаа байршил: Морины зүчээ. Гэргий Приссилла нөхрөө эргэн ирнэ хэмээн итгэсээр байсан гэнэ. Тэрбээр нэгэн удаа Грэйсланд дахь зүчээнээс ямар нэг чимээ сонсмогц учрыг сонирхохоор очтол Эливисийн хайртай морь нь хажууханд гэрэлтэх зүйлээс үргэж байсан аж. Мэдээж Приссилла түүнийг нөхрийнхөө сүнс хэмээн бат итгэж дахин түүнтэйгээ уулзана хэмээн горьдсоор байжээ.

     

     

    Майкл Хатченс

    hatchens.jpg.95fe5fee4486cfd004eb62febd361b18.jpg

    Michael Hutchence

    1977 оны арваннэгдүгээр сарын 22 нд амиа хорлосон. Одоо байгаа байршил: Кэли Минсугийн байшин.Кэли одоо ч хуучин найз залуу Майклыг нөгөө ертөнцөөс өөртэй нь холбоотой байдагт итгэдэг аж. Дуучин бүсгүй найз залуутайгаа өөрийнхөө гэрт уулзсанаар барахгүй түүнтэй үг сольсноо ч баталдаг. Кэли энэ нь  Майклтай болзож эхэлснээс хойш тэдний харилцаа тун хүчтэй болсонтой холбоотой гэж таамагладаг.

     

    Рудольф Валентино

    Rudolph_Valentino.thumb.jpg.832df16f82ce443c3e2a78846bbd0957.jpg

    Rudolph Valentino

     

    1926 оны наймдугаар сарын 23 нд цусны өвчнөөр өөд болсон. Одоо байгаа байршил: Хуучин гэр нь. Түүний судасны лугшилт одоо ч Холливуд дахь гэрийнх нь унтлагын өрөөнд байгаа хүмүүст мэдрэгддэг гэнэ.

     

     

     

    Жон Вейн

    13012100333458198_f0_0.jpg.7f772bbcae51d87e0ce618acb2c230cf.jpg

    John Wayne

    1979 оны зургадугаар сарын 11 нд уушги, ходоодны хорт хавдраар өөд болсон. Одоо байгаа байршил: Завь. Зэрлэг нугас нэртэй завин дээр нь түүнийг олон удаа харсан гэх

     

    яриа бий. Гэвч түүнийг харсан хүмүүсийг хий юм харах сэтгэл мэдрэлийн өвчтэй гэж үзэх болсон аж. Магадгүй Жоны дуртай газруудын нэг болохоор энэ яриа үүссэн байж ч болох.

     

     

    Грэйс Келли

    59d796372d00009c17308fda.jpeg.5bd8f377d96a1b23e54c339504eec898.jpeg

    Grace Kelly

     

    1982 оны есдүгээр сарын 14 нд замын ослоор өөд болсон. Одоо байгаа байршил: Хөгжмийн өрөө. Монокогийн  гүнж Стефани ээжийнх нь сүнс түүнд уран бүтээлээ туурвихад нь нөгөө ертөнцөөс тусалдаг гэж итгэдэг аж. Америкийн алдарт  жүжигчин ээж нь хөгжмийн өрөөндөө орох бүрт нь түүнтэй хамт байгаа мэт санагддаг хэмээн гүнж өгүүлжээ. '),

    Sign in to follow this  
    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...