Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Дэлхийг тойрч буй Дижи Амай сүнстэй учирчээ

    Миний энэ аялал сонин хачин зүйлээр дүүрэн байгаа гэдэгт та бүхэн эргэлзэхгүй байгаа байх. Өнөөдөр нэгэн сонин тохиолдлын талаар бичих гэсэн юм.  Нидерландаас Герман ороод БЕРЛИН хотруу бага багаар дөхөж байлаа. Замын унаагаар дайгдсаар нэгэн колонк дээр залуутай дайрлаа.Түүний нэр Филлип. Түүнээс Берлин орохгүй биз гэж асуутал Үгүй гэхдээ 200 км зайнд эргэнэ тэр хүртэл дөхүүлж өгч болно шүү гэлээ. Харанхуй болсон байсан тул яачиж байсан дөхий гэж бодлоо. Машинд нь суугаад түлш аваад замдаа гарлаа.  Замын турш ярилцтал, тэрээр хөгжимчин хотуудаар явж амидаар гитар тоглодог юм гэлээ. Хөгжмийн санаа нийлж буу халсаар байгаад замын салаан дээр ирлээ. Тэрээр Би гэрлүүгээ явж байна, эндээс баруун тийш эргэнэ. Хэрвээ чи энд буух юм бол аюултай шөнө дунд хурдний зам дээр хэнч зогсохгүй. Тэгснээс хүсвэл манайд хоноод маргааш би чамайг энд буцаагаад хүргээд өгий! гэж санал дэвшүүллээ.  Үнэндээ надаа сонголт байсангүй, үнэхээр энд өвөл замдээр буугаад шөнө дунд яалтайч билээ. Харин энэ залуу яагаад намайг гэртээ урьж байна? гэх мэт эргэлзээгээ орхиод тэгий гэлээ. Хурдны замаас гараад ойн дундуур явж эхэллээ, Тэр өдөр маш тод сартай байсан бөгөөд машины гэрлийн хамт бүх ой нэлээд тод харагдаж байлаа. Бид хаашаа явж байгаа бол, намайг юу хүлээж байгаа бол гэсэн айдас толгойд гүйсээр байлаа. Явсаар байгаад нэгэн байшингийн гадаа ирлээ. Ойн голд энэ газар тиймч сайхан санагдахгүй байлаа.  Тэрээр гэрлүү орохыг гуйлаа. Дотроо маш том байсан бөгөөд би түүнээс Энд хэн амьдардаг юм бэ? гэж асуутал Би ганцаараа түрээсэлдэг юм, хуучин сүм байсан гэсэн 600 гаад жилийн өмнөх барилга гэлээ үнэхээр хажууханд маш эртний сүм байлаа. Тэрээр 2 давхарт гараад маш урт коридороор эцэс хүртэл яваад нэгэн өрөөг нээлээ. Дотор нь үнэхээр байрны бусад хэсгийг бодвол хамаагүй тухтай байлаа. Буйдан, гал тогоо тэгээд комьпютер, хөгжмийн төхөөрөмжүүд гээд маш дотно санагдлаа.  Би маш их улссун байсан тул хоол хийж идэх санал дэвшууллээ. тэрээр татгалзсангүй Сайхан борцныхоо үлдсэн хэсгээр ногоотой шөл хийж эхэллээ. Тэрээр надад туслаж, түүний амьдралдаа идсэн хамгийн амттай шөлийг хоёулаа дуусгалаа. Тэрээр шилтэй Beer задаллаа. Түүнээс нь амстал ямарч алкохолгүй байсан тул тэрээр өмнө нь СОГУ /Согтууруулах Ундаа/-ний асуудалтай байсан бөгөөд одоо огт уухаа болисон гэлээ. Тэрээр зохиож буй хөгжимөө үзүүлж, хэдэн дуугаа дууллаа.  Бид хоёул маш их ядарсан байсан тул амархаар шийдлээ. Тэрээр том өрөөндөө буйдангаа дэлгээд намайг энд унт, би өрөөлүүгээ явлаа гэлээ.  Ингээд би унтлагныхаа уутаа дэлгээд орондоо орлоо. Гэрлээ унтраагаад хэвтсэнийхээ дараа 00 ийн өрөө орох хэрэгтэйгээ санлаа. Өмнө орж ирж байхдаа Филлип яаж 00 орохийг тайлбарлаж байсан бөгөөд гэрлээ асаагаад яаж тэр байрны нөгөө талруу ганцаараа явнаа гэж бодон хэвтэж байтал хөлний орчимд маш хүйтэн оргилоо! Доошоо хөлрүүгээ хартал хоёр босоо хэлбэрийн гэрэл хөлний хавиар хөдөлж байлаа. Би нүдэндээ итгэсэнгүй. Уул нь би нэлээд нээлттэй сэтгэдэг бусад бүх шашин үзэл баримтлалийг дэмждэг бөгөөд сүнс байдаг гэдгийг хэзээ ч үгүйсгэж байгаагүй билээ. Харин тэр миний харж байсан зүйлд Итгэх, Итгэхгүй тухай ярих биш, Энэ юу вэ? гэдэг асуулт илүү тохирч байлаа. Ийнхүү толгойгоо хөнжилдөө шургуулан унтаж чадалгүй өглөө болтол хүлээлээ. Яг юу бодож байснаа одоо хүртэл санахгүй байгаа, бодоход нэлээд айсан бололтой.  Үүрээр маш эрт Филлип өрөөнд орж ирээд явах уу? гэлээ. Би шөнө харсан зүйлээ хэлтэл тэрээр – Харин Тийм, энд сүнстэй. 600 гаруй жилийн түүхтэй алдартай газар юм , зүгээр үнэгүй шахуу олдсон тул би энд амьдарч байгаа юм гэлээ. Би түүнд бага зэргийн ууртайгаар Чи тэгээд эртнээс хэлэхгүй яасан юм? гэтэл Чамайг өөрөө нээг гэж бодсон юм гэлээ. Ийнхүү гадаа гараад байрлуу хартал үнэхээр хуучний том байгууламж болохийг ойлголоо. Яаж ийм газар ганцаараа амьдардаг байнаа гэж бодож явсаар хурдны замын уулзвар дээр ирчихлээ. Тэрээр намайг буулгаад цаашаа явлаа. Харин би тэр шөний болсон явдлийг өнөөг хүртэл бодсоор байгаа билээ. Өөрийн нүдээр харахгүй бол бүрэн итгэхгүй байхсан харин одоо?  Миний энэ тэмдэгллийг уншаад өөрийн бодлоо хэлнэ үү? Үнэхээр миний харсан зүйл яг юу байваа? Сарны тусгал юм боловуу?  Сүнс гэж байдаг.

    Эх сурвалж: Амай блог

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×