Jump to content
  • БҮРТГҮҮЛЭХ
Сайтын шинэчлэлт:
  • Сайтын багана зүүн талд гаргалаа. Мөн Форум нүүр хуудас шиг хар скинтэй боллоо.
  • Notification ирэхэд хонх нь хөдөлдөг боллоо. - 3/14/2019
  • Icon нэмлээ. Сайтын дээд хэсэгт байрлах одон дээр дарж Icon-оо сонгоорой. Форумд таны бичсэн постны аватарын доор гарах болно. 2/12
  • Verified нэмлээ. Гишүүд өөрсдийн зургаараа бүртгэлээ баталгаажуулан цэнхэр тэмдэглэгээтэй болж болно. 2/17
  • Гишүүдийн профайл дээр бичсэн мэдээнүүд болон бусад холбоосын зургууд гардаг боллоо.
  • Хэрэглэгчийн хэсэгт нууц үг болон гарын үсэг солих хэсэг орууллаа. Илүү амар боллоо.
  • Сайтын хайлт хэсэг дээр түлхүүр үгээ бичихэд шууд хайлтын илэрц таны түлхүүр үгэнд таарсан мэдээнүүдийг харуулдаг боллоо.
  • Гишүүд сошиал хаягаараа нэвтэрдэг боллоо. Удахгүй Google нэмэгдэх болно. Одоогоор үүн дээр бид ажиллаж байна.
  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Цуврал алуурчин Белл Ганнес /1859 1908/

    Sign in to follow this  

    Алуурчин эхнэр гэсэн нэрээр гэмт хэргийн ертөнцөд алдаршсан тэрээр 1859 онд Норвегийн цагаач иргэний гэр бүлд төржээ. Өөр нэг мэдээлэлд түүнийг Христианд төрсөн, хэрмэл илбэчин эцэг нь охиноо ид шидэнд сургасан ч гэж ярьдаг. Белль 1884 онд Макс Сорсенсон гэгчтэй гэрлэсэн боловч нэг ч хүүхэд төрөөгүй учраас 3 охин үрчилж авчээ. 1890 онд Макс Сорсенсон нас барж эхнэртээ их хэмжээний даатгал үлдээжээ.

    c4c5d9f200e2e00febe2e75e13ffa940.jpg.3e90925f1e8f25070396474c77d81451.jpgОршуулгын дараа Белл их хэмжээний даатгал авсан нь Сорсенсоны гэр бүлд ихээхэн сэжиг төрүүлж шалгасан боловч зүрхний шигдээс гэсэн тайлбараас өөр задлан шинжилгээ онош ч гарсангүй, мөрдөн шалгалт явагдсан эсэх нь тодорхойгүй үлджээ. Белль даатгалын мөнгөөр Стрит Авенюгийн гудамжинд амьтны дэлгүүр худалдан авсан боловч үл мэдэгдэх шалтгаанаар дэлгүүр шатаж. Даатгалын компани их хэмжээний мөнгө төлөхөөс татгалзахад Белль тэднийг сонинд өгнө гэж сүрдүүлснээр санасан мөнгөө авч чаджээ. Мөнгөө авсан алуурчин эхнэр маань Индианиагийн Ла Портед ферм худалдан авч уугуул оршин суугч Питер Ганнестэй гэрлэн 1903 онд Филлип гэж хүү төрүүлжээ. 2 дах нөхөр удаан амьдрах хувьгүй байлаа. Түүний эхнэрийн ярьснаар эмгэнэлт явдал болж саравчин дээр байсан сүх унаж тархийг цуулсан гэжээ. Даатгалд дуртай Белль мөн л нөхрөө даатгуулаад амжсан байсан ба түүний үхлийн дараа 4000 доллар авав. Энэ ярианд орон нутгийн цагдаагийнхан итгэхгүй байлаа. Мөрдөн шалгалтаар түүний охин Жэнис сургуулийн нэг найздаа “аавыг ээж алсан, тэр сүхээр цохисон ” гэж ярьж байсныг тогтоосон боловч охин нь шүүх хурал дээр ээжийнхээ аймшигтай харцын дор урьд ярьж байснаа үгүйсгэсэн байна. Дараагаар нь Белль өөрийн азгүй хувь тавилан, хүүхдүүийнхээ хувь заяныхаа талаар нулимс асгруулан ярьж өөрийгөө ямарч буруугүй гэж итгүүлж дөнгөжээ. Ийнхүү хэргийг хаав. Түүний дараагаар Жени охин гэнэт адллга болж Белл хөршшүүддээ Лос анжелест сургуульд явуулсан гэж хэлсэн байна.

    belle-gunness-1.jpg.b715fa1263cf715d5b3d0b0e1b8b4662.jpg

    1906 оны сүүлчээр орон нутгийн сонингуудад томооохон фермтэй, боломжийн бэлэвсэн эмэгтэй хөрөнгө хорших эртэй танилцахыг хүссэн утга бүхий зар гарч эрчүүд Ла Порт руу цувж эхэлжээ. Беллийн тавьсан урхи ингэж эхлэв.

    Мөнгөтэй хэд хэдэн эрхэм Ла Портод ирж тэдний нэг болох Му гэгч эр ферм дээр үлдэв. Тэр хэд хоноод алга болов. Хэн ч хаачсаныг харсангүй.

    Түүний дараагаар Норвегээс Андэрсон ирэв. Ирж байгаа эрчүүдийн ихэнхи нь хайр халамж хүссэн түрийвчиндээ мөнгөтэй эрчүүд байлаа. Хөрөнгө хорших тухай гэрлэх хэмжээнд хүрэхэд Белл Андерсонтой хэрэв ингэвэл түүний мөнгийг буцааж өгнө хэмээжээ. Ингээд ферм дээр Андерсон үлдэв. Нэг шөнө Андерсон сэрэхэд Белл түүний дээрээс хүйтэн харцаар тонгойчихсон зогосж байжээ. Айсан Андерсон гарч зугтаан эргэж ч харалгүй алга болов. Тэрээр сүүлд энэ тухайгаа тэмдэглэн үлдээсэн байдаг юм…

    Түүний дараагаар эрчүүд ирсээр л байв. Ирсэн эрчүүд Ла Портын данснаасаа мөнгө авч Беллийнд очоод л сураггүй алга болдог байлаа. Хэн ч тэднийг буцахыг хардаггүй байв. 40 гарсан настай нүсэр том биетэй бага зэргийн царай муутай Белл баяжсаар… ирсэн эрчүүдийн тоо нэмэгдсээр. Хайр хүссэн Хегиллиан , хижээл эр Будсбур … цуврал аллагууд хачин эмгэнэлт эсвэл тодорхойгүй байдлаар үргэлжилсээр. Сүүлдээ Беел өөрийн зарц Ламберттай эр эмийн холбоотой болов Ламберт эзэгтэйдээ дурлаж түүний хий гэсэн бүх л муу муухай зүйлийг хамтран гүйцэтгэдэг байж. Хожим нь Ламберт шоронд нүглээ наманчилж ярихдаа эзэгтэй нь ирсэн эрчүүдийг сэтгэл татам уярааж байгаад кофенд нойрсуулах эм өгч унтуулдаг тэгээд сүхээр эсвэл алхаар цохиж алаад мах нядлаачийн урлагаар нарийвчлан төхөөрч, нүсэр том бие чадлаараа гулдчиж чирэн гахайнууддаа өгөх, эсвэл гахайн байрандаа аваачиж булдаг байсан байна.

    Азгүй Ламберт эзэгтэйнхээ золиос болж шоронд хоригджээ. Юу гэхээр зэрэг алуулсан эрчүүдийн нэгнийх нь дүү ахыгаа хайж Беллтэй зарга хийж эхэлсэн байна. Түгшсэн Белл цагдаа дээр очиж өөрийнх зарц Ламберт “гэр бүлээр чинь хүйс тэмтэрнэ гэж заналхийлсэн тухай тэмдэглүүлжээ. Удалгүй байшин шатаж Белль болон түүний хүүхдүүдийн танигдахгүй болтлоо шатсан цогцос олджээ. Хэрэг дээрээ Белл өөрөө байшингаа хүүхдүүдтэй юутай хээтэй нь шатааж Ламберттай хаа нэгтэй уулзахаар тохирсон байына. Гэвч азгүй Ламбертийг хувь заяанд нь даатгаж орхиод Белль зугтжээ. Ламберт шатаж байгаа байшингаас зугтаж байхыг харсан гэрчийн мэдүүлгээр шоронд хоригдож 20 жилийн ял авсан байна.

    Түүний дараагаар шатсан цогцос Беллийх биш нь тогтоогдож харин хүүхдүүдийнх нь мөн байж. Улмаар алга болсон хохирогчийн ар гэрийнхний хүсэлтээр ойр хавийн газарт үзлэг самналт хийж байх үеэр гахайн байрнаас бүхэл бүтэн оршуулгын газар олжээ. 42 цогцос , гахайнууд идсэнийг тооцолохгүйгээр шүү дээ. Энд түүний зарцаас авахуулаад түрийвчиндээ мөнгөтэй ирсэн эрхэмүүдийн цогцос төхөөрөгдсөн, гахайд идүүлсэн тэр дүр зургаараа байж байлаа. Энэ дунд түүний “Лос Анжелес явсан” охин Женигийн цогцос ч байсан юм. Баян хөгшин хэрцгий Беллийг янз бүрийн хотод харсаныг 2 сар тутам нэг удаа шериф Сматзер 20 жилийн турш тэмдэглэн авч, мөрдсөөр байжээ.Түүнийг хэзээ ч олоогүй юм. Ийнхүү Ганнес Белл АНУ ийн аман зохиолын нэг хэсэг болж, түүний тухай кантри стилийн дуунууд дуулагдах болжээ. 

    Sign in to follow this  
    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...