Jump to content
  • БҮРТГҮҮЛЭХ
Сайтын шинэчлэлт:
  • Сайтын багана зүүн талд гаргалаа. Мөн Форум нүүр хуудас шиг хар скинтэй боллоо.
  • Notification ирэхэд хонх нь хөдөлдөг боллоо. - 3/14/2019
  • Icon нэмлээ. Сайтын дээд хэсэгт байрлах одон дээр дарж Icon-оо сонгоорой. Форумд таны бичсэн постны аватарын доор гарах болно. 2/12
  • Verified нэмлээ. Гишүүд өөрсдийн зургаараа бүртгэлээ баталгаажуулан цэнхэр тэмдэглэгээтэй болж болно. 2/17
  • Гишүүдийн профайл дээр бичсэн мэдээнүүд болон бусад холбоосын зургууд гардаг боллоо.
  • Хэрэглэгчийн хэсэгт нууц үг болон гарын үсэг солих хэсэг орууллаа. Илүү амар боллоо.
  • Сайтын хайлт хэсэг дээр түлхүүр үгээ бичихэд шууд хайлтын илэрц таны түлхүүр үгэнд таарсан мэдээнүүдийг харуулдаг боллоо.
  • Гишүүд сошиал хаягаараа нэвтэрдэг боллоо. Удахгүй Google нэмэгдэх болно. Одоогоор үүн дээр бид ажиллаж байна.
  • Ev4xk
    Ev4xk dsff

    Цуврал алуурчин Андрей Чикатило

    Би сэксээс ямарч таашаал авч үзээгүй харин хүн алах үед би сэтгэлийн тайвширлыг олсон

     Андрей Романович Чикатило /1936 – 1994 он/

     

    Бага нас: 

    7876ccde7741ee35ce456b490fe3572079ec1acf.jpg.1370ae63768e63ce82ab63af341630bf.jpg

    Андрей Романович Чикатило

    Андрей Романович Чикатило 1936 оны 10 сарын 16 д Украйны Яблочноё тосгонд төржээ. Багадаа нэг хүний орон дээр эцэг эхтэйгээ хамт унтдаг байсан ба орондоо дусаадгаасаа болж ээждээ их зодуулдаг байсан гэдэг. Харин ахыг нь өлсгөлөнгийн үеэр хүмүүс хулгайлж идсэн гэж нь ярьсан гэдэг ч үнэн эсэх нь эргэлзээтэй юм. Чикатило багадаа бүрэг ичимхий, хичээнгүй хүүхэд байсан бөгөөд 17 насандаа дүүгийнхээ найз 11 настай охиныг оролдсон байна.

    Идэр нас: 

    1407827349_chikatilo-20.jpg.268f0cc123fc30a42f1f3c485db36ac4.jpg

    1953 онд сургуулиа төгсөж Москвагийн их сургуульд шалгалт өгсөн ч тэнцээгүй аж. Харин хожим нь Ростовын дээд суургуулийн Оросын уран зохиолын ангийг эчнээ дүүргэжээ. Эн хооронд дүүгийнхээ танилцуулсан эмэгтэйтэй гэрлэж хүү, охин хоёртой болсон байна. Чикатила Орос хэл уран зохиолын багшаар ажиллах болсон ч сурагчдад бэлгийн дарамт учруулахыг оролдсон хэргээр 1981 оны 3 сард багшийн ажлаасаа халагдаж удалгүй нэгэн үйлдвэрийн хангамж нөөцийн ажилтнаар оржээ.

    Гэмт хэрэг: 

    hd_469a18275c.jpg.077b925a355e93159726d5afb6df7590.jpg

    1978 онд Доны Ростов хотын ойролцоох жижиг нүүрсний уурхайн Шахти хэмээх жижигхэн хот руу нүүжээ. 9 р сарын 22 нд 9 настай Юлина Закотнова гэгч охиныг нууцаар худалдан авсан жижигхэн байшиндаа хууран аваачиж хүчиндэхийг оролдсон ч бүтэлгүйтэж боомилон хороосон байна. Тэрээр охиныг яг хутгалах агшиндаа явцдаа дур тавьсан гэж мэдүүлдэг аж. Дараагийн удаа 17 настай Лариса Таченко охиныг ойд хүчиндэх гэсэн боловч бэлгийн сулралаасаа болж ахин бүтэлгүйтэж учиргүй олон хутгалан зэрэмдэглэн амийг нь хороожээ.
    Тэрээр автобус, төмөр замын буудлын орчмоор яваа хүүхдүүд ялангуяа тэнэмэл хүүхдүүдийг ойролцоох модтой бөглүү газар аваачин ихэвчлэн хутгалах эсгэж яргалах зэргээр тарчлаан алдаг байжээ.Харин биеэ үнэлэгчдийг уруу татан аглаг бөглүү газар аваачин хороодог байж. Төрөлхийн бэлгийн чалхгүй түүнийг насан хүрсэн эмэгтэйчүүд элэглэн дооглохоор нь алахад хүрдэг байсан ба хүн тарчилгах  үедээ таашаал мэдэрдэг гэж мэдүүлсэн байдаг.
    Сүүлд түүний үйлдсэн хэргийг илрүүлэхэд цагдаагийн байгууллагад сэтгэл зүйчийн туслалцаа их хэрэг болсон байдаг. Амиа алдсан хохирогчдын цогцсыг хооронд нь харьцуулж задлан шинжилгээ хийж үзвэл алуурчин оюуны болоод бэлгийн сааталтай хүн байгааг судалгаа шинжилгээнээс илрүүлсэн байна.
    30 гаран эмэгтэйчүүд хүүхдийг алчихаад байхад нь түүнийг барьсан боловч хромсомын гаж бүтэцтэйгээс түүнийг суллаж явуулсан байна. Үүний дараагаар тэрээр нийгэмд сул чөлөөтэй явж хохирогчдынхоо тоог 53 хүргэсэн юм. Мөрдөн байцаагч гэмт хэргийн хохирогч нараас илэрсэн эр бэлгийн эсийг түүнийхтэй харьцуулж шинжлэх хэрэг гарч л дээ. Угаасаа түүнийг сэжиглэх хангалтай олон үндэслэл шалтгаан байлаа. Харьцуулан шинжлэхэд шинжлэх ухаанаар батлагдсан гэх зүйл ч эргэлзээ төрүүлсэн байна. Яагаад гэхээр мань эрийн цус, эр бэлгийн эсны бүтэц өөр байж.Өөрөөр хэлбэл шинжлэх ухааны ” Хүний бүх эс нэг ижил бүтэцтэй байдаг” гэсэн томъёолол энэ эрд үйлчлээгүй. Яах аргагүй харьцуулан шинжлэхээр авсан цус нь түүний бэлгийн эстэй тохирч өгдөггүй. Арга ядаад суллаж явуулсан байна.

    Хүн эхээс 23, эцгээс 23 хромсомын өвлөн авч төрдөг . Харин нэг хромсомыг илүү авч төрсөн хүмүүсийг “дауны синдромтой” /47 дах хромсом/ гэдэг. Өөрөөр хэлбэл хромсомын гаж бүтэц гэдэг үүнээс эхлэлтэй. Нэг хэсэг ийм хромсомыг “гэмт хэргийн хромсом” гэж яаран зарлаж байсан удаатай. Хромсомын иймэрхүү гаж бүтэц хэдэн зуун мянгад нэг тохиолддог. Тэр нь явж явж Чикатолод таарч л байдаг. Хуульчид нь шинжлэх ухааны номлолд бат итгэсэн байж л байдаг.
    1984 оны 9 сараас 1 сарын хооронд 15 хүн хороожээ. Мөн оны 3 сарын 24 нд Чикатило 10 настай хүүг дагуулан явахыг нь харсан хэд хэдэн гэрчүүд алуурчны гаднах төрхийг тодорхойлж өгчээ. Жаалхүүгийн цогцос 3 хоногийн дараа олдсон бөгөөд Хохирогчийн хувцаснаас алуурчны хөлийн мөрийг олсон юм.
    1984 оны 9 р сарын 13 нд буюу 15 дахь хүнээ алснаас яг нэг долоо хоногийн дараа Ростов хотын автобусны буудлаас нэгэн эмэгтэйг авч явж байхад нь баривчилсан байна. Гэрт нь нэгжлэг хийхэд хутга, олс олджээ. Гэвч хүн тамины хэрэгт холбоотой гэх баримт олдоогүй байна. Харин үйлдвэрийнхээ эд зүйлсийг хулгайлсан гэх хэргээр 1 жилийн ял эдлэжээ. Суллагдсаныхаа дараа тэрээр ажилд орж 1985 оны 7 сарын 31 хүртэл хэрэг хийгээгүй байсан ба сарын дараа тэсэлгүй дахин 2 эмэгтэйн амийг хороов.
    Цагдаа нар Чикатилог эртнээс ажиглаглаж, хяналтандаа авсан байдаг. Тэр тодорхой хэдэн төмөр зам болон автобусны буудлын орчмоор бүсгүйчүүд ба бага насны хүүхдүүдтэй яриа хөөрөө үүсгэхийг оролдож байжээ. Ажиглалт хийснээс 6 хоногийн дараа буюу 11 сарын 20 нд гэрээсээ гарч явах замдаа нэгэн жаалтай яриа өдсөн байнаа. Түүнийг кафенаас гарч явахад 4 цагдаа баривчилсан байна. Баригдсан цагаасаа л хэргээ хүлээж эхэлсэн ба тэрээр хуруугаа аль нэг хохирогчид хазуулсныг нь шинжээчид илрүүлжээ.
    Тэрээр байцаагдаж байхдаа ааш араншин нь хэвийн, өглөөний дасгал хийж ном сонин уншдаг байжээ. Шүүх хурлынх нь явцад танхимд цугласан хохирогчдын ар гэрийхэн хамсаатанууд түүнийг үзэн ядаж тэдний өөрсдөө үгүй хийнэ гэж хашгиралдаж байсан юм.

    5a651bf8e8226_wx1080(1).jpg.0e45e8aa433aeefd4fec54afc67dcf25.jpg

    Түүнийг 1994 онд цаазаар авсан байна. Дашрамд дурдахад түүний хүү ааваараа маш бахархдагаа хэлж ОХУ ын сонин хэвлэлд ямар нэг шуугиан тарьсан мэдэгдэл хааяа хийдэг нэгэн. Чикатило өөрөө их сул дорой гэхээр хүн байж. Сул дорой алуурчин хүмүүс хонзогнуур, хүнийг хайрладаггүй эсвэл түүнийгээ ямар нэг аргаар илэрхийлдэг, гадна байдлаараа нийгэмдээ сайн, төлөв томоотой хүн шиг харагддаг нь аймшигтай.  Чикатилог олж илрүүлэх хүртэл хугацаанд тухайн үеийн ЗСБНХУ ын цагдаагийн байгууллага  20 орчим мянган хүнийг сэжиглэн шалгаж, нэг хүнийг түүний үйлдсэн хэрэгт хилсээр ял шийтгэж, цаазаар авсан байдаг юм.

     Мэдүүлэг: 

    Дайңы жилvvдэд хожим нь тvvний сэтгэхvйд нөлөөлөх vр дагавартай цочирдол, гамшгийг туулж өнгөрөөснийг харгалзан vзэх, шударга байхыг, ер нь амь хэлтрvvлэхийг шаардсан өргөдөл, гомдлыг эцсээ хvртэл бичиж байсан болно. Өөрийн vйлдсэн аймшигт харгислалын тухай тайлбар өгөхдөө тэрээр “Би партизаны отрядын удирдагчийн тушаалыг гvйцэтгэж байв. Ганцаар зогсож байгаа хvнийг би “хэл” гэж төсөөлж, юун тvрvvн тэрнийг хvлэх, ойд авчирах, партизан маягийн цохилт өгөхийг эрхэмлэдэг байсан. Хэрэв хvний нvцгэн бие харвал (эрэгтэй, эмэгтэй нь ялгаагvй) би өөрийн эрхгvй араатан шиг дайрч давшилдаг байж билээ. Энэ нь хурьцах тэмvvлэл биш, харин байгаль эх намайг бэлгийн хэвийн амьдралаар дутаасанд хорсон цөхөрсөн vйлдэл байсан юм” гэж мэдүүлжээ.

    wx1080.jpg.c2b25fa152db1255764d7faed6ccfce8.jpg

    Гэмт зан төлөв, үйлдлийн арга:  Мөрдөгчдийн vзэж байгаагаар Чикатило нь онцгой, бараг араатны гэмээр зөн мэдрэхvйг эзэмшсэн нэгэн байж. Автобус эсвэл галт тэрэг хvлээн буй олны дундаас тэрээр тохирох объектыг (гол төлөв эмэгтэйчvvд, хvvхэд) чамбай сонгодог аж. Ялангуяа нийгмийн эмзэг давхаргад хамаарах эсвэл сэтгэхvйн хувьд бvрэн эрvvл бус, доголдолтой хvмvvсийг сонгох дуртай байжээ. Ирээдvйн хохирогч болох хvнтэй харьцан vед Чикатило нь сонирхол татахуйц, хэл ярианы соёлтой, боловсон эрэгтэй болж хувирдаг байна. Хохирогч бvрийн онцлогт тохируулан хандаж чадах авьяас тvvнд байсан юм. Архинд дуртай нэгэнд нь хатуухан ундаа амлах, заримд нь мөнгө, эд зvилс, нөгөө хэсгийг нь сонирхолтой яриа хөөрөөгөөр татдаг байжээ. Марк цуглуулдаг хvvг гэртээ урьж, vнэт цуглуулгаасаа бэлэглэнэ гэж хууран дагуулж ойн захад тамлан алсан байх жишээтэй. Хэнийг ч тэр Чикатило хvчээр дагуулан явдаггvй байв. Хэрэв яриа нь нэг л урагш муутай болчихвол зvгээр л орхиод явчихна. Юун дээр алдсанаа дvгнэж шинэ объектон дээр “vр бvтээлтэй” ажиллахыг хичээнэ. Тэр бодит байдал дээр архи ууж, тамхи татдаггүй байв.

    Ийм “ухаантай” маньякийг илрvvлнэ гэдэг мэдээж амаргvй. Костюм зангиатай, саравчтай малгай духдуулсан, нvдний шилтэй, гартаа портфель (гар цvнх) барьсан, буурь суурьтай байрын хижээл эрийг ер нь хэн маньяк алуурчин гэж санах билээ?  55 настай, дээд боловсролтой, эхнэр хvvхэддээ халамжтай. Ном зохиол их уншсан, эрvvл, зожигдуу Чикатило эхний үед тэр алсан хүнээ тоолж тэмдэглэдэг байлаа.Тусгай дэвтэрт нэг бүдүүн зураас татна. Удалгүй энэ олон зураасандаа нүд нь эрээлжлэх болсон тул дэвтрээ устгасан гэдэг. Чикатило хүүхэдтэй болохыг өөрөө хүсэж явсан бөгөөд эхнэр Фенечка нь жирэмсэн болмогцоо үр хөндүүлсэнд уурлаж, “Чи яаж амьд амьтныг алж чадав” хэмээн орилж байсан гэдэг.

    Мөрдөгч: Мөрдөн байцаагч Виктор Бураков энэхүү цуврал аллагыг мөрдөн шалгахаар томилогдон өөрийн амьдралынхаа бүхэл бүтэн 12 жилийг өнгөрөөжээ. Чикатилог Бураков өөрийн ажлын ур чадвараа ашиглан барьж авсан боловч тухайн үеийн тойргын Коммунист намын шахалтаар суллан явуулжээ. Учир нь Андрей Чикатило бол Коммунист намын гишүүн хүн ийм хэрэг үйлдэх учиргүй хэмээсэн нь тэр.  Бүүр сүүлд мөрдөн байцаагч Виктор Бураков нууц ажиллагаа явуулан цуврал алуурчин Андрей Чикатилог баривчилсан юм. Галт тэрэгний өртөө болгон дээр цагдаа нарыг өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллуулан ганцхан өртөөг сул орхив. Цуврал алуурчин маань ч үүнийг зүгээр өнгөрөөсөнгүй хяналтгүй байгаа өртөөнд буун нэгэн бяцхан охиныг хүчирхийлэхээр товлон араас нь даган явж,  өгөөшөнд орсоноо ч анзаарсангүй баригджээ.

    foto_zhertv_chikatilo_1.jpg.f0bf12d6e88800387baf35d34a2845c9.jpg

    Чикатилогийн тухай хэд хэдэн ном гарч,   «Гражданин Икс» («Citizen X», 1995), «Эвиленко» / «Злодиенко» («Evilenko», 2004) зэрэг кинонууд хийгдсэн байдаг юм.

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...