Jump to content
  • БҮРТГҮҮЛЭХ
Сайтын шинэчлэлт:
  • Сайтын багана зүүн талд гаргалаа. Мөн Форум нүүр хуудас шиг хар скинтэй боллоо.
  • Notification ирэхэд хонх нь хөдөлдөг боллоо. - 3/14/2019
  • Icon нэмлээ. Сайтын дээд хэсэгт байрлах одон дээр дарж Icon-оо сонгоорой. Форумд таны бичсэн постны аватарын доор гарах болно. 2/12
  • Verified нэмлээ. Гишүүд өөрсдийн зургаараа бүртгэлээ баталгаажуулан цэнхэр тэмдэглэгээтэй болж болно. 2/17
  • Гишүүдийн профайл дээр бичсэн мэдээнүүд болон бусад холбоосын зургууд гардаг боллоо.
  • Хэрэглэгчийн хэсэгт нууц үг болон гарын үсэг солих хэсэг орууллаа. Илүү амар боллоо.
  • Сайтын хайлт хэсэг дээр түлхүүр үгээ бичихэд шууд хайлтын илэрц таны түлхүүр үгэнд таарсан мэдээнүүдийг харуулдаг боллоо.
  • Гишүүд сошиал хаягаараа нэвтэрдэг боллоо. Удахгүй Google нэмэгдэх болно. Одоогоор үүн дээр бид ажиллаж байна.
  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Цуврал алуурчин Айлин Кэрол Уорнос

    Sign in to follow this  

    1956 онд Америкийн Мичиган мужид төрсөн тэрээр дэлхийн шилдэг эмэгтэй цуврал алуурчдын жагсаалтын эхний 5 д яах аргагүй ордог. Ер нь эмэгтэй цуврал алуурчин дэлхийн хүн төрөлхтний түүхэнд төдийлөн олон биш байдаг бөгөөд энэ удаад та бүхэнд сонирхолтой бас сургамжтай байх болов уу гэсэн үүднээс хүргэж байна.

    x538.jpg.0193c186bbc795b5f8135cb22696b2be.jpg

    Бага нас: 

    Айлин Кэрол Норнос бага насандаа1960 онд ээж нь түүнийг ахынх нь хамт орхин одсоноор өөрийн эмэг эхэд үрчлэгджээ. Охин эмэг эхийндээ байх хугацаанд бага наснаасаа ахтайгаа бэлгийн харьцаанд орж , 13 настайдаа үл таних хүнд хүчиндүүлж улмаар жирэмсэн болсон байна. Эмэг эхийн хатуу хахир ааш, түүнийг буруушаах хандлага тэднийг үл ойлголцолд хүргэж, охин өсвөр насандаа эмээгийнхээсээ хөөгдөв. Энэ үеэс л Айлин Кэрол Уорнос биеэ үнэлж, тамхи, архи согтууруулах ундаа хэрэглэн, бэлгийн замбараагүй амьдралд орж эхэлжээ. Өсвөр насандаа эргэлт буцалтгүйгээр дээрхи шинжид ордог нөхцөл байдлыг судлаачид “психопат” хэмээн нэрлэдэг бөгөөд ийм зан араншингийн доголдолтой, эмгэг төрхт хүүхдүүд хожмоо онц ноцтой гэмт хэрэгтэн болох магадлал өндөр байдаг юм. Түүний төрсөн эцэг нь эхээс нь бага байхад нь салсан ба удаан хугацааны туршид нь шоронд ял эдэлж байсан байна. Тэрээр эцэгтэйгээ хэдийгээр нэг ч удаа уулзаж байгаагүй боловч түүний эцэг нь хүүхэд хүчирхийлэгч донтой нэгэн байсан нь тохиолдлын хэрэг биш. Чухам гэмт хэрэгтэн удамшдаг гэсэн нэгэн нотолгоо энэ байж болох юм.

     

    Залуу нас:


    2082002.jpg.77e05b765ee4b80676cbac65379ec6cd.jpgТэрээр гудамжинд бие үнэлэгч болсон цагаас эхлэн элдэв хэрэг төвөгт орооцолдон, нас биед хүрэх үедээ нилээд хэд хэдэн удаа бусдад буу тулган сүрдүүлсэн, дээрэм хийхийг завдсан, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хэргээр цагдаагийн байгууллагад саатуулагдаж, засан хүмүүжүүлэх ажил хийн, хоригдож байв. 1974 онд цагдаад согтуугаар 22 калибрийн буутай тээврийн  хэрэгсэл унан зугтааж байгаад мөн л баригдан шийтгүүлжээ.

     

     

     

    1976 онд Флоридад тэр дарвуулт онгоцны клубын ерөнхийлөгч 70 настай бизнесмен Lewis Gratz Fellгэгчтэй гэрлэжээ. Гэрлэлт 9 долоо хоног үргэлжилж, нөхрийнхөө баарнаас эд зүйлс хулгайлсан хэргээр шалгагдаж салав. Мичиганд эргэн ирсэн боловч гэмт зан үйлээ орхисонгүй гар буу хулгайлсан, зөвшөөрөлгүй авч явсан, дэлгүүр дээрэмдэхийг завдсан хэргээр 1981 1984 онд хэд хэдэн удаа баривчлагдсан боловч засрал хүмүүжлийг олоогүйгээр үл барам эрэгтэйчүүдийг буудан алах цуврал аллагаа эхэлсэн байна.

     

     

    Гэмт хэрэг:

    Америкийн Флорида мужид 1989 1990 оны хооронд 7 эрэгтэйг буудан алсан цуврал хэрэг гарч хуулийн байгууллагыг багагүй сандаргаж байсан түүхтэй. Энэ хэргийг үйлдэгч нь эмэгтэй хүн байна чинээ санаагүй хуулийн байгууллагынхан бүтэн нэг жилийн мөрдлөгийн туршид олигтой сэжүүр олж сэжигтнийг барихгүй байсан нь орон гэргүй гэмт хэрэгтэн эмэгтэй Айлин Кэрол Уорнос өөрийн машинтайгаа Флорида мужаар тэнүүчлэн амьдардаг байсантай холбоотой байв. Нийтдээ 7 эрэгтэй хүний цогцос 1989 1990 оны хооронд бүтэн жилийн хугацаанд машиндаа болон гудамжинд, олны хөлөөс зайдуу газар бие болон толгойдоо олон удаа буудуулсан байдалтай олджээ. Мөрдөн байцаалтын явцад Айлин Кэрол Уорнос биеэ үнэлэх, дээрэм хийх замаар өдөр тутмын амьжиргаагаа залгуулдаг байсан агаад ингэх явцдаа хөлсөө төлөөгүй үйлчлүүлэгчтэйгээ машинд маргаж улмаар буудан хөнөөсөн байна. Тэрбээр сүүлд тайлбарлахдаа хамгийн эхний хохирогч нь түүнийг хүчиндэхийг завдсан гэсэн тайлбарыг өгч байсан удаатай. Түүнээс хойш удаа дараа үйлдэгдсэн аллагууд нь биеэ үнэлэх нэрээр дээрэм хийх гэсэн оролдлогуудаар эхэлж улмаар хохирогчийг буудсанаар төгсдөг байж. Цуврал алуурчин энэ л үедээ харгис хэрцгий авиртай болж , өөрийгөө огт мэдрэхгүйгээр аллагаа үйлдэж, ул мөрөө устган, хохирогчийн цогцсыг эзгүй зайдуу газар өөрийн бага оврын пикапаараа аваачиж хаядаг байв.

     

    Тирия Мур:

    hqdefault.jpg.8bee856a59c06b28b6ed2c26f6c304d7.jpg

    Айлин Кэрол Уорнос н найз бүсгүй Тирия Мур

    Ижил хүйстэнээ сонирхогч бэлгийн чиг хандлагатай Айлин Кэрол Уорнос 1986 онд Тирия Мур гэх эмэгтэйтэй анх танилцаж улмаар хайр сэтгэлийн холбоотой байв. Эхэн үедээ Айлин Кэрол Уорнос түүнтай танилцсандаа бас түүнд хайртай болсондоо маш их аз жаргалтай нэгэн байжээ. Зарим талаараа түүнээс нэлээд хэд дүү Тирия түүний боол мэт байсан агаад заримдаа түүний дээрэмдэх замаар олж ирсэн мөнгө төгрөгөөр амь зогоодог байлаа. Тирия Мур нь нэгэн зочид буудалд үйлчлэгчээр ажиллаж байсан ба Айлинээс болж ажлаасаа гарч байжээ. Тэд хамтдаа хямдхан зочид буудлуудаар хоноглож заримдаа гэр оронгүй гадуур хоноглодог байв. Гэсэн хэдий ч тэд бие биедээ үнэнч хэвээр байсан юм. Хэдий түүний найз бүсгүй зартай цуврал алуурчин болж шоронд орсон ч Тирия Мур Айлинийг орхиогүй юм.

    Америкийн нэгдсэн Улсын сэтгэц эмгэг судлаач, эмч Айлиныг үзсэний үндсэн дээр олдмол шинжтэй хөнгөн хэлбэрийн сэтгэл хуваагдлын хам шинж өвчтэй бөгөөд энэ хүүхэд насных орчин тойронд байсан хүмүүсийн түүнтэй харьцах харьцаа мөн хэт замбараагүй бэлгийн амьдрал, архи, мансууруулах бодисын хэтрүүлэн хэрэглэж түүнийгээ амьдралын хэв маяг болгосонтой нь холбоотой гэж дүгнэлт гаргасан байдаг.

    1400x0.jpg.54f1d385dec7415e76e10859ce3eb713.jpg

    Жүжигчин Чарлиз Терон 2003 онд “Мангас” кинонд Айлин Кэрол Уорнос н дүрд тоглон Оскарын шагнал хүртсэн юм.

    Хүйтэн зүрхт алуурчин гэддэг Айлин Кэрол Уорнос н амьдралаар бүтээсэн кино болох “Monster” нь 2003 онд нээлтээ хийж байв. Айлин Кэрол Уорнос н дүрд Холливудын хамгийн тачаангүй эмэгтэй жүжигчдын нэг Чарлиз Тэрон болон Айлины найз бүсгүй Тирия Мур н дүрд чадварлаг жүжигчин Кристина Ричи нар тоглож байв. Тухайн ондоо Тэрон энэ киноны дүрээрээ 2003 оны Оскарын шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг авч байв. Дашрамд дурдахад энэ кинонд тоглохын тулд тэрээр цуврал алуурчны тухай бүх судалгаа, баримтыг уншиж, чамгүй их жин нэмж, гоо сайханы хагалгаанд орж дүрийг бодитой гаргахын тулд ихээхэн сэтгэл зүйн хүнд бэрхшээлийг даван туулсан байдаг. Киноны дараагаар Тэрон алуурчны сэтгэхүйн хүнд байдлаас гарахын тулд сэтгэл зүйчийн туслалцааг авч хэвийн байдалдаа нилээдгүй хугацаа зарцуулсан гэдэг. 

    Sign in to follow this  
    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...