Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Царайлаг цуврал алуурчин Тед Банди

    O_TedBundy_Via.jpgБоловсон төрхтэй сайхан залуу танихгүй эмэгтэйд “Сайн уу, намайг Тед гэдэг”  гэж хэлээд л танилцдаг, харамсалтай нь энэ уулзалт эмгэнэлтэйгээр төгсдөг. Теодор Банди бол хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигтай алуурчин болохоор тэр. Тэр бүсгүйчүүдийг яг л соронзон шиг татдаг хүн. Түүний энэ эелдэг хэдхэн үг хамгийн багаар бодоход 50 орчим эмэгтэйд цаазын ял болсон юм. Банди өөрийнхөө гадаад төрх, эелдэг байдлаараа америкийн хотуудаар, бүх америкаар үхлийн элч болон аялж явжээ.

     

     

     

    Хуульч, хүчирхийллийн төвийн зөвлөгч

    tmp_vp6Yhh_401f482adf6ad852_GettyImages-515554520.jpg

    Тэр Вермонт мужийн Берлингтонд ганц бие эмэгтэйн хүүхэд болж төрсөн. 19 настай эх Луиза Коуэлл хүүгээ дөрвөн нас хүртэл тарчигхан байранд амьдраад америкийн нөгөө тал дахь Сиэтлд очиж амьдарсан. Энд тэрээр Жонни Бандитай гэрлэж дахиад дөрвөн хүүхэдтэй болсон байдаг. Тед энд дунд сургуульд сурч хөнгөн атлетикийн багт хичээллэж. Дараа нь Вашингтонд их сургуульд хуулийн  ангийн оюутан болсон байна.  Тэр энэ үеэс  л харгис тоглоомоор нааддаг болж эхэлж. Хэд хэдэн сургууль дамжиж байгаа сургуулиа хаяж Бүгд найрамдахчуудын сонгуулийн сурталчилгаанд ажиллаж. 1969 онд Филадельфид очихдоо л  тэр энэ том гүрэнд гэмт хэрэг хийсэн ч баригдалгүй явж болох юм гэдэг санаа төрсөн гэнэ. 1971 онд Сиэтлд эргэн ирж хүчирхийллийн золиос бологсдод туслах төвд зөвлөхөөр ажилласан байна. Түүнтэй хамт ажиллаж байсан нийгэм судлаач, америк дахь эрүүгийн түүхийн тухай хэд хэдэн ном бичсэн Энн Рултай хамт ажиллаж байсан байна. Тэрээр  Бандийн хэргийн талаар хожим нь “Хүмүүс надаас Тедийн тухай асуухад би энэ бол Сиэтлийг хамгийн сайн мэддэг хүн гэдэг байлаа. Тэр улстөр сонирхдог, хүнийг өөртөө татаж чаддаг сайхан залуу байсан. Бид хоёр сайхан харьцаатай, түүнийг би ийм аймшигт маньяк алуурчин гэж хэлж чадахгүй. Ёстой тэгэж санаанд бууж байгаагүй. Хамгийн сүүлд цаазлуулахын нь өмнө харахдаа “Ийм хүнд итгэж болно гэж үү” гэж бодогдож байсан. Банди Сиэтлд ажиллаж байхдаа “Хүчирхийллийн тухай брошюр бичиж тэндээ “Хүчирхийлэгчдийн олонхи нь тийм ч өвчтэй хүмүүс байдаггүй юм. Тэд өөрийн хүсэл зоригийг бусдад тулган хүлээлгэж болно гэж итгэсэн хүмүүс байдаг” гэж бичиж байжээ.



    Анхны аллага

    Тэр анх 1974 онд 28 настайдаа хуулийн ангийн оюутан Линда Энн Хили гэдэг 20 настай бүсгүйг алсан. Нэгдүгээр сарын 31-ний өглөө тэр бүсгүй  орон нутгийн радиостанцаар цанын баазын тухай мэдээлэл бэлтгэх байж. Цаг нь болчихоод алга байхаар нь нийтийн байрны хөрш нь өрөөнд нь ороход бүсгүй хэдийнээ амьсгал хураасан байж. Дэрэн дээр нь нэл цус.

    img.jpg

    Үүнээс зургаан долоо хоногийн дараа гуравдугаар сард Донна Мэнсон байрнаасаа гараад хотын захад болох оюутны концертод очихоор яваад сураггүй болсон. Нэг сарын дараа 18 настай Сьюзен Ренкорт бүсгүй их сургуулиас кино театр орохоор яваад бас алга болов.

    Роберт Паркс

    Роберт ПарксИнгээд л жагсаалт үргэлжилж эхлэх нь тэр. Тавдугаар сарын 6-нд 22 настай Роберт Паркс, зургадугаар сарын 6-нд Бренда Болл, зургадугаар сарын 16-нд Жиоржина Хокинс нар алга болов. Олон мянган хүний дунд Сиэтлийн орчим дахь нуурын эрэг дээр Жанис Орр гэдэг бүсгүй рүү гараа сойсон нэгэн  залуу дөхөж очоод, машин дээр завиа ачихад минь туслаач гэж гуйж. 23 настай бүсгүй ч хувцас, дугуйгаа аваад түүнтэй хамт машин руу нь очсон байна.  Ингээд л тэр бүсгүй Тедийн долоо дах золиос болох нь тэр. Ердөө тэр өдрөө л Денайс Нэсланд гэдэг бүсгүй нийтийн бие засах газар орохоор яваад алга боллоо. Сарын дараа Жанис, Денайс хоёрын цогцосыг модон дотроос олсон. Тэднийг хүчирхийлж, нүцгэлэн хаясан байж. Тэр өдөр гараа сойсон эелдэг залуу арваад бүсгүйтэй ярилцахыг оролдсон, тэр бүгдэд нь л “Сайн уу, намайг Тед гэдэг” гэж байсныг тогтоожээ.

    Наймдугаар сар гэхэд Банди Сиэтлийн яаралтай тусламжийн албанд орж удалгүй Солт-Лейк-Ситид Ютагийн их суруглийн харьяа хуулийн сургуульд ажилд орлоо. Ингээд л хоёр сар өнгөрөхөд Ютад аллага гарч эхлэх нь тэр. 18 настай Меллиса Смитийг аравдугаар сард хүчрхийлж амийг нь хөнөөсөн хэрэг гарав. 17 настай Лайра Эймийг дээрх хэргээс ердөө 13 хоногийн дараа хэрцгийгээр зодож хөнөөв. Дебра Кент ардан нэгдүгээр сарын 8-нд амиа алдлаа.

    Харин алуурчин  Кэрол Рончийг өөрийн “фольскёваген”-д чирч оруулах гэж байхад нь дэргэдүүр нь залуу хос явж байх таарж тэр бүсгүй зугтааж амжсан байна.
    Хожим нь мөрдөн байцаалтад Банди 1975 оны эхний улиралд дөрвөн ч эмэгтэйг хөнөөснөө мэдүүлсэн байдаг.
    Ингээд л түүний цуст аллага үргэлжлээд байлаа. Цагдаагийнхан гурван ч мужийн нутгаар эрэн сурвалжилж байсан ч тэр нэг газраа тогтдоггүй байсан юм.

    ted-bundy-quotes-1-1557265608.jpg

    Наймдугаар сарын 16-ны шөнөөр  замын цагдаа Роберт Ховард ээлжээ буухыг хүлээн машиндаа сууж байлаа. Ямар нэгэн танхай эрийн тухай хоёр нөхрийнхөө ярихыг холбоогоор сонсоод л.... Гэтэл тэдний машин нь унтарч Ховард туслахаар явлаа. Замд нь гэрлээ асаагаагүй фольксваген их хурдтай давхиж явах таарав. Дохио дуугаргасан ч тэр машин зогссонгүй, Ховар хойноос нь хөөлөө. Машин зогсч жолооч нь гарч ирэхэд Ховард гар буугаа бэлдээд очив. Банди нэртэй жолоочид Ховард “цагдаагийн шаардлага биелүүлээгүй” хэмээн протокол бичсэн байна. Эрүүгийнхэн замын цагдаад Бандигийн гадаад төрхийг өгөөгүй нь гай болсон юм. Гэхдээ Бандиг маргааш гэрээс нь баривчилжээ. Кэрол Ронч түүнийг ч, машиныг нь ч таньсан байна. Гэхдээ түүнийг дээрэм хийхийг завдсан гээд барьцаагаар суллажээ. Замын цагдаа Ховард уг нь Кэрол Рончид халдсан, гурван ч бүсгүйг хөнөөсөн хэргийг мөрдөж байсан эрүүгийн цагдаагийн ахмад Питер Ховардын төрсөн дүү байсан гэдэг. Бас 1974 оны арваннэгдүгээр сард Бандигийн сүйт бүсгүй байсан Лиз Клопфер гэгч бүсгүй цагдаагийнханд Ютад болсон аллагууд Бандитай холбоотой байж магадгүй гэсэн мэдээлэл өгсөн байна.
    Гэхдээ л цагдаагийнхан Ютад болсон аллагад түүнийг холбоотой гэдэг баримт олсонгүй. Дахиад л түүнийг барьцаагаар суллаж. Жанис Орр, Дейнас Нэслэнд гээд эрэг дээр амь алдсан хоёр бүсгүйн эргэн тойронд байсан хүмүүс тэр хүний дүр төрхийг тодорхойлсон нь Бандитай бараг таарч байхад шүү дээ. Юта мужийн Дэвид Йокум хожим ч “Банди гадаад төрхөө ямагт өөрчилдөг байснаас болоод ийм алдаа гарсан юм” гэсэн байдаг. Тэр алдаа нь өчнөөн хүний аминд хүрсэн юм даа.

    Алуурчин сул явж аллага үргэлжилсээр

    eb96c601a5bab7c7_GettyImages-515407784.jpg

    Гэхдээ шүүх ажил 1976 оны хоёрдугаар сарын 23-нд эхэлж түүнийг 15 жил хорих ялаар шийтгэлээ. Гэвч Тед арванхоёрдугаар сард шоронгийн дээвэр дамжин оргож цагдаагийн машин хулгайлан зугтсан байна.
    1977 оны нэгдүгээр сарын 15-нд Бандийн гэмт хэргийн жагсаалтын хамгийн цуст аллага нь боллоо. Флоридагийн нийслэл Таллахассид их сургуулийн оюутнууд шинэ жилийн амралтаасаа дөнгөж эргэн ирээд байсан үеэр том модон бороохой барьсан эр дотуур байранд орж ирлээ. Гэрэл унтарч Бандийгийн аллага эхлэх нь тэр. Тэр шатаар гүйж эхний хаалга татаад л 21 настай Маргарет Боуменыг бороохойгоор үхтэл нь балбаж, хоолойг нь боогоод өгзөгнөөс нь бөөн мах тасдаж хаясан байна. Тэндээсээ гараад эсрэг талын хаалганд 20 настай Лиза Левиг яг урьдынх шигээ алж. Тэр орой Карен Чандлер, Кэти Клейнер гэсэн хоёр бүсгүйг бас алсан юм. Хэдхэн хоногийн дараа тэр хамгийн залуу хохирогч 10 настай Кимберли Личийг зэрлэгээр хөнөөсөн байна.

    rawImage.jpg
    Дараа долоо хоногт нь Пенсакола хотын эргүүлийн цагдаа Дэвид Ли сэжигтэй “фольксваген” явж байгааг шөнийн гурван цагт илрүүллээ. Ли түүнийг хөөж зогсооход жолооч нь гарч ирэн бороохойгоор зодохыг завдаж хоёул зодолдсон.Тэр өөрийгөө Кен Мишер гэсэн нь Тедийн байнга ашигладаг 31 нэрийн нэг нь байсан юм.

    Түүний мөрдөн байцаах ажил их удаан үргэлжилсэн. Чухамдаа бүх гэмт хэргийг нь илрүүлэх л чухал байсан болохоос биш түүний бол зөвхөн 10 настай охиныг хөнөөсөн хэрэгт нь л цаазын ял өгөх байсан  л даа. Тэр жижигхэн охиныг хэрцгийгээр зодож бүх бие дээр нь шүдээр хазсаны ором гарсан байсан гээд л боддоо.

    NEP5876047.jpg
    Түүнийг шүүж байхад тэр өөрийг нь дэмжсэн, гэрлэх санал тавьсан бүсгүйчүүдээс олон арван захидал авдаг байсан гэхэд итгэмгүй. Тэгээд ч ийм царайлаг, боловсон залуу ийм аймшигт гэмт хэрэг үйлдсэн гэхэд хэн итгэх билээ. Аймшигт аллагууд, хохирогчдын нэрсийн жагсаалтыг эцэст нь тэр хүлээн зөвшөөрч “би энэ бүхнийг хийсэн” гэсэн юм. Гэхдээ цагдаагийнхан үүнээс ч олон хүний амь нас хөнөөсөн байх гэдэг.

    Аймшигт алуурчин Тед Бандийг эцсийн эцэст 1989 оны хоёрдугаар сард Гейнсвиллийн шоронгийн цахилгаан сандалд суулгасан юм даа. 

     

    175273243_28593437-f706-4756-a3bd-2d12da840104.jpeg

     

    • Таалагдлаа 1
    • Шок 1
    • Гунигтай байна 1
    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    On 2019.06.17 at 3:20 PM, Byamba :D said:

    bundy uhen uhtlee hergee huleegegui bi alaagui aluurchin bish gej temtsser l bsn hzeech buuj ugduggui oodrog negen bsn , uneher alurchin bish shalig zaluu, oor negen aluurchin uilded barigdagui umnus n bundy tsaazlulsan bol yah ve?

     

    Share this comment


    Link to comment
    Бусад сайтуудруу түгээх


    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


  • Гишүүдийн мэдээлэл

    632
    Нийт гишүүн
    654
    Топ хандалт
    moon_lover_june
    Шинэ гишүүд
    moon_lover_june
    Бүртгүүлсэн өдөр:
×