Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Цагдаа нараар тохуурхсан алуурчид

    1888 он биеэ үнэлэгчдийн хувьд тун таагүй жил байлаа. Лондонгийн Уайт чепед дүүрэгт наймдугаар сараас 11 дүгээр сарын хооронд таван биеэ үнэлэгч алагджээ. Тэд бүгд хоолойгоо хэрчүүлсэн байсан нь цагдаа нар цуврал аллагыг нэг хүн үйлдсэн гэж таамаглахад хүрчээ. Энэ хэргийг үйлдсэн  Жек Потрошитель баригдахгүй байгаадаа ёстой л нэг эрдсэн нэгэн байв. Тэр ч бүү хэл тэрбээр цагдаагийн газар руу өөрийн золиос болсон хүний бөөрийг шуудангаар илгээж байжээ. Тухайн үед цуврал аллага цоо шинэ үзэгдэл байхын зэрэгцээ Потрошителийг алуурчин гэж итгээгүй ард иргэд түүнийг эрэн сурвалжлахад ихээхэн дургүйцэж Лондонгийн цагдаагийн комиссар ажлаасаа халагдаж байжээ.

    Сэтгүүлчид рүү илгээмж явуулдаг “Зодиак”
    “Хүмүүсийг алах надад таалагддаг, яагаад гэвэл хөгжилтэй байдаг” гэж Сан Франциско хотын нэгэн сонины редакцид Зодиак гэгчээс ирсэн нууц шифрт захианд бичсэн байлаа. 1969 онд тэрбээр хотын иргэдийг ангуучилж, таван хүнийг “цааш харуулж”, хоёр хүнийг шархдуулаад байв. Хамгийн хачирхалтай нь Зодиак цагдаа нар болон сэтгүүчидтэй тоглож байлаа. Нэгэн удаа тэрбээр золиос болсон нэг хүнийхээ цусанд будагдсан цамцны тасархайг сонины газар руу илгээжээ. Сэтгүүлчид нийтдээ гинж шиг цагариг холбон дүрсэлсэн 20 гаруй илгээмж ээлж дараалан авсан гэдэг. 2004 онд энэ хэргийг хаасан ч гурван жилийн дараа дахин сэргээжээ.

    Рэпчдийн үхэл
    MC New York, 2Pac  болон  Makaveli хэмээх нэрээр уран бүтээлээ туурвиж байсан Америкийн репчин, киножүжигчин, нийгмийн зүтгэлтэн Тупак Амару Шакур өөрийн цомгоо 75 сая хувиар борлуулснаараа  хамгийн амжилттай хип хопчин хэмээн Гиннесийн номонд орсны зэрэгцээ бүх цагийн хамгийн алдартай хамтлаг дуучдын тоонд орсон нэгэн. Тэрбээр 1996 онд буудуулж нас барсан бөгөөд өнөө хэр нь түүнийг алсан алуурчныг олоогүй юм. Тупак Шакур анх 1994 онд 23 настайдаа буудуулан таван шарх авсан аж. Мөрдөн байцаалтын үеэр Тупак Нью Йоркийн хэд хэдэн алдартай репчдийг зааж өгсөн бөгөөд тэдний дунд Шон Комбс /урьд нь Пафф Дэдди гэдгээрээ алдартай байсан/, Notorious B.I.G нар байсан гэдэг. Дараа нь Тупак тэр хоёр руу дайрсан дуу хийсэн юм. 1996 оны есдүгээр сарын долооны өдөр Тупакийн сууж явсан автомашин руу үл таних этгээдүүд гал нээж, нэг сум нь түүний уушгийг оножээ. Дотуур цус их алдсаны улмаас зургаан өдрийн дараа эмнэлэгт нас барсан юм. Хэдэн сарын дараа урьдын буудалцаанд оролцсон гэх Notorious B.I.G гэрэл дохион дээр зогсож байх үедээ буудуулжээ. Энэ хоёр аллага одоо хэр нь илрээгүй юм.

    “тайленол” эм хор болон хувирсан нь
    1982 оны есдүгээр сарын сүүл 10 дугаар сарын эхээр Чикаго хотын долоон гэр бүл тэр дундаа хэд хэдэн хүүхдүүд цианид агуулсан “Тайленол” бэлдмэлд хордсоны улмаас нас барсан юм. Амиа алдсан хэд хэдэн тохиолдол гарсны дараа цагдаагийнхан гудамжаар чанга яригч барин “Тайленол” бэлдмэл амь насанд аюултай хэмээн зарлаж байлаа.
    Энэ бэлдмэлийг тэр дор нь л худалдаанаас татан авав. “Тайленол” яагаад хор болон хувирсан шалтгаан одоо хэр тодорхойгүй. Нэгэн эр уг бэлдмэлийг үйлдвэрлэгч Жонсон энд Жонсон компаниас 100 мянган долларын нөхөн төлбөр авахыг шаардаж байгаад баривчлагдсан юм. Учир нь тэр үед болсон хэрэг явдалтай холбогдуулан уг компанид ямар ч хариуцлага тохоогоогүй байжээ.

    Нэрт детектив зохиолчийн нууцлаг үхэл
    1849 оны 10 дугаар сарын гуравны өдөр Балтиморын нэгэн баарны өмнүүр явж байсан хүн ухаангүй хэвтэж байгаа нэгэн эрийг олжээ. Энэ бол Америкийн нэрт зохиолч, утга зохиолын шүүмжлэгч, детектив өгүүллэгүүдээрээ нэрд гарсан Эдгар Алан По байв. Түүнийг нэн даруй эмнэлэгт хүргэсэн ч дөрөв хоногийн дараа нас барсан юм. Тухайн үед орон нутгийн хэвлэлүүдээр По согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас тархинд нь цус харваж нас барсан гэж бичиж байв. Олон түүхч По булчин задрах өвчин болон тэмбүү өвчинтэй байсны зэрэгцээ орон гэргүй байсан гэж үздэг юм. Гэхдээ По тэр үед хотын сонгуулийн үеэр гудамжинд гарсан байсан нь тэр үед өргөн дэлгэрээд байсан улс төрчдийн бохир хэргийн золиос болсон байж болзошгүй гэнэ. Учир нь тэр үед Америкийн улс төрчид хөлсний хүмүүсээр дамжуулан орон гэргүй хүмүүсийг олж, хүчтэй эм уулган, хувцасыг нь солиод сонгуулийн санал өгөх хэсэг рүү очиж “хэрэгтэй” нэр дэвшигчдээ санал өгүүлдэг байжээ. Тэгэхээр По тэдний золиос болсон байж болзошгүй. Учир нь түүнийг ухаангүй хэвтэх үед нь олоход өөр хүний хувцас өмссөн байсан гэнэ.

    Алдарт од О Жей Симпсон алуурчин гэж үү?
    1994 оны зургадугаар сарын 12 ны өдөр Лос Анжелос хотод Америкийн хөл бөмбөгийн од О Жей Симпсоны хуучин эхнэр, нууц амраг болох залуугийн хамт алагдсан юм. Хүн бүр л энэ бол Симпсоны хийсэн хэрэг гэж түүн рүү нулимцгааж байлаа. Николь Браун болон Рон Голдманы үхэлтэй холбоотой хэрэгт иргэний нэхэмжлэлээр Симпсоныг буруутай гэж үзэх үндэслэл хангалттай байсан бол эрүүгийн хэрэгт буруутай гэж үзэх шалтгаан бага учраас өнөө хэр нь хэрэг шийдэгдээгүй юм.

    Биегүй хөлнүүд
    2007 оны наймдугаар сард Ванкуверын нэгэн дүүргийн эрэг орчимд пүүзтэй хүний таван хөл /дөрөв нь зүүн нэг нь баруун/ олджээ. Өнөө хэр нь Канадын эрх баригчид энэ хэргийг тайлж чадаагүй юм. Цагдаагийнхны ганц тогтоож чадсан зүйл нь эдгээр олдсон хөлний нэг нь хэдэн сарын өмнө алга болсон хүний хөл гэдгийг тогтоосон явдал байв.  Энэ хэргийн талаар олон хувилбар гарч байсан ч эцэслэн тогтоогдоогүй юм. Эдгээр хувилбаруудын нэг нь 2005 онд Ванкуверын ойролцоох Квадра арал дээр болсон нисэх онгоцны сүйрлээр амь үрэгдсэн хүмүүсийн хөл байж болзошгүй гэнэ. Гэхдээ л эцсийн албан ёсны дүгнэлт гараагүй байна.

    Бяцхан үзэсгэлэнт охины үхэл

    1996 оны 12 дугаар сарын 26 ны өдөр программ хангамжийн фирмийн гүйцэтгэх захирал Жон Рэмси гэрийнхээ хонгилоос зургаан настай охин Жонбенетийнхээ цогцосыг олжээ. Бяцхан үзэсгэлэнт хатан хааныг боомилж алсан байж. Түүнийг гоо үзэсгэлэнт бяцхан хатан хаан гэж нэрлэхийн учир нь Жонбенетийн ээж Виржиния мужийн гоо бүсгүй болж байсан бол Жонбенет өөрөө олон мужид болсон бяцхан авъяастнуудын тэмцээнд түрүүлж, нас барахынхаа өмнө АНУ ын Гоо үзэсгэлэнгийн бяцхан хатдыг тэргүүлж байжээ. Аав нь охиноо нас барсан байдалтай олохоос найман цагийн өмнө ээж Пэтси нь охиноо авахын тулд 118 мянган доллар төл гэсэн сүрдүүлэг бүхий зурвас гэрт нь байхыг олжээ.  Энэ талаар цагдаагийнханд мэдэгдсний дараа аав нь найзуудынхаа хамтаар байшинд үзлэг хийн охиноо олсон ч хэдийнэ хожимдсон байж. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр охин нь гавландаа гэмтэл авч, боомилуулахын зэрэгцээ хүчиндүүлсэн байсан гэнэ. Энэ хэрэг 1990 ээд онд АНУ д хамгийн ихээр дуулиан тарьж байлаа. Хэрэгт эцэг эхийг нь сэжиглэн мөрдөн байцаалт эхлүүлсэн ч  Жонбенетийн дотуур хувцаснаас цусны толбо олсон нь эцэг эхийнх нь биш байсан аж. Хожим нь Жон Марк Карр гэгчийг аллагад буруутгасан ч түүний буруугүй нь батлагдсан юм. Өнөө хэр нь мөрдөн байцаалт үргэлжилж байна.

    Холливудын хамгийн дуулиант хэрэг

    Холливудад гарсан хамгийн дуулиантай илрээгүй хэргүүдийн нэг бол 1947 оны нэгдүгээр сарын 15 нд болсон юм. Залуу жүжигчин Элизабет Шорт Лос Анжелосын Нортон Авеню гудамжинд үхсэн байхыг олжээ. Жүжигчний биеийг хэдэн хэсэг болгож тасчин хаяхын зэрэгцээ амыг нь хоёр тийш чих рүү нь чиглэсэн байдлаар зүссэн байжээ. Цагдаагийнхан энэ хэргийг илрүүлэхийн тулд хэвлэлийнхэнтэй хамтран ажилласан ч энэхүү дэвшилтэт арга нь хэрэг мөрдөлтөнд өөдтэй нөлөө үзүүлж чадсангүй. Энэ аллагатай холбогдуулан 60 хүнийг сэжиглэн байцаасан ч нотлох баримт хангалтгүй гэж үзсэний улмаас суллажээ.

    Алга болсон охидын хот
    Мексикийн Cьюдад Хуарес хотыг алга болсон охидын хот гэж нэрлэдэг. Сүүлийн хэдэн арван жилийн туршид бараг л мянга орчим эмэгтэй алагдаж, хүчиндүүлж тамлуулсан байдаг гэнэ. Өнөөдрийн байдлаар 400 эмэгтэй нас барсан гэдэг албан ёсны баримт бий. Тэдний ихэнх нь Америкийн хилтэй залгаа орших үйлдвэрүүдэд ажиллаж байсан бол зарим нь тэр хавьд амьдарч байсан гэнэ. Олон улсын хүний эрхийн байгууллагын зүгээс Мексикийн Засгийн газрыг хэрэг үүсгэн шалгаж, буруутай хүмүүсийг барьж шийтгэн, ард иргэдийг тайван амьдрах нөхцөл бололцоогоор хангахыг уриалсан хэдий ч хүний болон хар тамхины наймаачдын эсрэг Мексикийн Засгийн газар хүчин мөхөсдөж байгаа юм.

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×