Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Халамжит нөхөр цуврал алуурчин Жорж Смит

    download.jpg.2973d350e2780d18da0068a8482537e8.jpg

    Жорж Смит

    1872 онд даатгалын ажилтаны гэрт төрсөн Жорж Смит нь “The Brides In The Bath Murderer” гэсэн нэрээр гэмт хэргийн ертөнцөд шуугиан тарьж байв. Тэрбээр бага наснаасаа хулгай дээрмийн гэмт хэрэг үйлдэж хүүхдийн колонид хүргэгдсэнээр гэмт хэргийн жигшүүрт зам руу эргэлт буцалтгүйгээр орсон байна. Түүний энэхүү гутамшигт амьдрал нь олон эмэгтэйн амийг егүүтгэсэн хэргээр төгсгөл болсон байна. Смитийн шүүх хурал дэлхийн нэгдүгээр дайны үед болсон ч тухайн үеийн сонин хэвлэлүүдээр түүний үйлдсэн хэргийн тухай мэдээлэл жигшүүл төрүүлж, олны анхаарлыг ихээхэн татаж байв. Ваннтай усанд живж нас барсан эхнэрүүдийн тухай мэдээлэл ажигч гярхай мөрдөгчийн анхааралд өртөх хүртэл жирийн нэгэн золгүй учралд тооцогдож байлаа. Энэ бүх золгүй учралуудын цаана Смитийн урьдаас төлөвлөгдсөн нууц аллагууд байв.

    Гэмт хэргийн анхны хохирогч нь 32 настай Бесси Манди байжээ. Смит тухайн үедээ Генри Уилльямс нэрээр эмэгтэйн толгойг эргүүлж, гэрлэж дөнгөжээ. Тэрээр үүний урьд албан ёсоор нэг удаа гэр бүл болж бүтэлгүйтэж байсан удаатай байна. Хэрн Бэрн нэртэй хотод шинэ амьдрал төвхнөж гэрийнх тавилгад нь нэгэн ширмэн ван нар нэмэгджээ. Маргааш нь тэрээр эхнэрийнхээ хамт хэсгийн эмч дээрээ очихдоо – “Эмчээ миний эхнэр татаж унадаг өвчтэй юмаа. Та нэг зөвлөгөө өгөхгүй юу? Гэхдээ өөрт нь хэлбэл цочролд орох учраас хэлээгүй нь дээр” гэжээ. Эхнэрийгээ эмчид зөвхөн толгой нь өвддөг тухай хэлж.

    lg_482612-bridesinthebathmurders_feature.jpg.3552e56393d37b58472dda2a35391488.jpg

    1912 оны 7 сарын нэгэн өдөр нөхөр хэсгийн эмчийг яаралтай дууджээ. Эмч ирэхэд эхнэр нь ваннатай усандаа живж нас барсан байлаа. Гэмт этгээдийн тавьсан урхинд орсон эмч “Халуун усанд орсоноос даралт ихсэн , амьсгалын замын дутагдалаас усанд унаж нас барсан байна” гэсэн дүгнэлт гаргажээ. Ингээд Смит эхнэрийнхээ амь насны даатгал болох 2700 фунт авав. Тухайн үед жирийн нэг алба хаагчийн долоо хоногийн ажлын хөлс 1 2 фунт байв. Мөнгийг авангуутаа Смит Хэрн Бэрнийг орхиж цаг алдалгүй дараагийн эмэгтэйг уургалан авав. 25 настай Элис Барнхэм мөн түрүүчийн хохирогчийн нэгэн адил залууд хууртагдан, гэрлэлт нөгөө л болдгоороо болж урьдны явдал давтагдсан байна. Хуримаа хийсний дараагаар мөн л эхнэртэйгээ эмчид очин үзүүлж, үүний дараагаар 1913 оны 10 сарын 12 ны өдөр эхнэр нь ваннадаа живж нас барав. Даатгалд дуртай Смит эхнэрээ нас барсаны дараагаар 500 фунт авсан ба нас барсан дүгнэлт мөн л халуун устай ваннад орж байгаад зүрх хаагдаж ухаан алдан живсэн гэсэн утгатай гарчээ.

    Bodies-of-Evidence.jpg.1294ef58a121078da8a86fe1d75d8ac3.jpg

    Смитэд дараагийн гэмт хэргээ үйлдэхэд бүтэн жилийн хугацаа шаардагдсан бөгөөд энэ удаад тэрбээр Ллойд гэсэн нэртэй болж 38 настай Маргарет гэгчтэй гэрлэжээ. Тэрбээр нөхрийнхөө “тусламжтайгаар” 1914 оны 10 сарын 18 ны өдөр ваннадаа живж нас барахынхаа өмнө “уламжлал ёсоор” нөхөртэйгээ эмчид үзүүлжээ. Эхнэрээ усанд живүүлсэн Смит гадагш явсан дүр үзүүлэн эргэж ирээд байшингийн эзэн авхайг дагуулан гэртээ ороход эхнэр нь өөрөө живж ваннадаа нас барсан байсан гэж харагдуулахаар бүхнийг хийжээ. Эмч ч түүнд мөн л хууртаж дүгнэлт гаргасан байна. Түүний нас барсаны даатгалын мөнгө 700 фунт байв. 1915 оны 2 дугаар сарын нэгэн өдөр даатгалын мөнгөө авахаар орсон мөчид мөрөн дээр нь нэгэн хүн гар тавив.
    – Хэн бэ, Юу болов?

    – Ганцхан хором анхаарлаа хандуулна уу эрхэмээ та саяхан нас барсан Маргарет гэж хүний нөхөр мөн үү

    – Мөн

    – Тэгвэл 1912 онд нас барсан Элис Барнхэмийн нөхөр мөн үү

    – Би мэдэхгүй хэмээн хариулсанаар түүнийг баривчлав.

    5a639f58b9ddc_download(1).jpg.0611353435314d2afacdc660405752b9.jpg

     

    Англи маягийн туршлагатай мөрдөгч Артур Нейл гэгч түүний гэмт хэргийг таслан зогсоож баривчилж чадсан байна. Тэрбээр Англид гарч байгаа хэвлэл мэдээллийг өдөр бүр уншдаг байж. Түүний анхаарлыг адил төстэй аргаар амиа алдаж байгаа нөхөрт гарсан залуу эмэгтэйчүүдийн үхэл яахын аргагүй татаж, шалгаж эхэлжээ. Мөрдөн шалгалтын явцад гэмт этгээд буюу “халамжит нөхөр” нэг хүн болох нь батлагдаж Смитийг баривчлах ажиллагааг хийжээ. Түүнийг барих амархан байв. Харин гол нь олон жил гэмт хэрэг үйлдсэн туршлагатай этгээдийн гэмт үйлдэлийг нотлон тогтооно гэдэг бэрхшээл шаардаж байсан гэдэг. Мөрдөлтийн явцад нас барсан хүүхнүүдэд ямар хүч хэрэглэсэн гэх шинж гараагүй, задлан шинжилгээгээр ч тэр дотор эрхтэний гэхээр ямар гэмтэл байсангүй. Мөрдөн байцаалтын туршилтын явцад ванн дотор эмэгтэй хүнийг ямар нэгэн хүч хэрэглэхгүйгээр живүүлэх арга байхгүй байв. Олон удаа оролдож үзэх явцад мөрдөгч туршилтанд оролцож буй сэлэгч эмэгтэйн хөлнөөс татахад тэрбээр ухаан алдсан ба түүнийг сэргээх гэж 30 гаран минут зарцуулсан байна. Гэмт хэргийн нууцыг ийнхүү тайлав.

    Алуурчин ямар нэгэн шалтгаан хэлэн эхнэрээ усанд оруулан тоглож байгаад алдаг байжээ. Энэ хэргийг нотлоход шинжээч, паталогич Бернард Спилсбери шинжлэх ухааны үүднээс тод томруун тайлбарласан нь хэргийг шийдвэрлэхэхд ихээхэн нөлөө үзүүлсэн юм. 1915 оны 6 дугаар сард болсон шүүх хурлаар түүнийг дүүжлэн хороох шийдвэр гарч удалгүй гүйцэтгэжээ.

    Энэ гэмт хэргийн тухай, Британийн Yorkshire ТВ ийн жүжигчин Martin Kemp ба Жорж Смит нарын хамтран тоглосон “The Brides in the Bath” (2003), Голливудад Karoline Leac ийн зохиолоор жүжигчин Maxwell Caulfield ба Amelia Campbell нарын хамтран тоглосон “Tryst” /2006/ кинонууд хийгджээ. Түүнчлэн Агати Кристи бага зэргийг нь өөрчлөн найруулж “Филомелийн байшин” хэмээх зохиол бичжээ.

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×