Jump to content
  • БҮРТГҮҮЛЭХ
Сайтын шинэчлэлт:
  • Сайтын багана зүүн талд гаргалаа. Мөн Форум нүүр хуудас шиг хар скинтэй боллоо.
  • Notification ирэхэд хонх нь хөдөлдөг боллоо. - 3/14/2019
  • Icon нэмлээ. Сайтын дээд хэсэгт байрлах одон дээр дарж Icon-оо сонгоорой. Форумд таны бичсэн постны аватарын доор гарах болно. 2/12
  • Verified нэмлээ. Гишүүд өөрсдийн зургаараа бүртгэлээ баталгаажуулан цэнхэр тэмдэглэгээтэй болж болно. 2/17
  • Гишүүдийн профайл дээр бичсэн мэдээнүүд болон бусад холбоосын зургууд гардаг боллоо.
  • Хэрэглэгчийн хэсэгт нууц үг болон гарын үсэг солих хэсэг орууллаа. Илүү амар боллоо.
  • Сайтын хайлт хэсэг дээр түлхүүр үгээ бичихэд шууд хайлтын илэрц таны түлхүүр үгэнд таарсан мэдээнүүдийг харуулдаг боллоо.
  • Гишүүд сошиал хаягаараа нэвтэрдэг боллоо. Удахгүй Google нэмэгдэх болно. Одоогоор үүн дээр бид ажиллаж байна.
  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Дуучин Х.Төмөрийг егүүтгэсэн Ц.Батсүх харгис нэгэн байжээ

    Sign in to follow this  

    1998 оны хавар Монголд нэртэй дуучин Х.Төмөр нэгэн эмэгтэйн хамт бусдын гарт зэрлэгээр алагдсан хэрэг гарч олныг цочроов. Тэр хавар түүхий эдийн ханш урьд байгаагүйгээр үнэ хүрлээ.

    Ялангуяа, ямааны арьсыг хятадууд өндөр үнээр авч эхлэв. Үүнтэй уялдан “Ямааны арьсны” гэгдэх хэд хэдэн ноцтой хэрэг гарч хүний амь үрэгдсэн.

    Тийм нэг түгшүүртэй үед дуучныг хөнөөсөн нь байдлыг улам түгшүүртэй болгов. Дуучин Х.Төмөрийг алуурчин егүүтгээд зогссонгүй толгойг нь тасдан пийшинд шатаасан байсан. Манай цагдаагийнхан хэд хоног нойр хоолгүй мөрдсөний дүнд гэмт хэрэгтнийг баривчиллаа.

    Хар дарж зүүдлэн өөрийгөө илчилсэн алуурчин

    Гэмт хэрэг, тэр тусмаа хүний амь хөнөөсөн хүмүүс нуугдах, хол явах, эсвэл хэдэн өдөр архидах, амиа хорлох, хорлохыг завдах зэрэг цөөн сонголтын өмнө тулдаг гэсэн. Дээрх ноцтой хэрэг гарсны дараа цагдаагийнхан бүхий л чиглэлд ажилтнуудаа томилон мэдээлэл цуглуулж эхэлжээ. Тэр үед Цэргийн төв эмнэлгийн Хордлогын төвд Ц.Батсүх хэмээх залуу ухаангүй хүргэгдэн ирсэн аж. Тэрбээр амиа хорлохыг завдан нойрны их хэмжээний эм уусан байжээ. Эмч нар түүнд хордлого тайлах эмчилгээ хийснээр бие нь илааршсан байна. Гэвч өвчтөний сэтгэл санаа нэг л тогтож өгөхгүй байсан гэх. Хэн ч харсан хорхойд хоргүй баймаар тэр залуу нэг шөнө “Төмөр хохь чинь”, “Би Төмөрийг алчихлаа” гэх мэтээр орилон хар даран зүүдэлжээ. Тэрбээр хажуудаа цагдаагийн нууц ажилтан байгааг мэдсэнгүй. Маргаашнаас нь түүнийг цагдаагийнхан хяналтадаа авч хэд хоногийн дараа сэжигтнээр тооцон саатуулжээ.

    Гавьяат хуульч  үгнээсээ яагаад буцав

    Дээрх хэргийг мөрдөж байсан ажлын хэсгийнхэн зөвлөлдөөд Ц.Батсүхийг гавьяат хуульч агсан Ё.Бадамдоржоор байцаалгахаар болжээ. Хүн амины олон хэрэг мөрдөж байсан түүний туршлагад тэд найдсан аж. Түүнтэй хамт прокурор, өмгөөлөгч байлцуулжээ. Тэд түүнийг нэлээд удаан байцаасан гэдэг. Байцаалтаас гарч ирээд гавьяат хуульч маань “Дуучин Төмөрийг алсан хүн бол энэ залуу гарцаагүй мөн” хэмээн итгэл төгс хэлж байсан аж. Гэвч тэрбээр сарын дараа хэлснээсээ буцаж “Батсүхийг хүн амины хэрэг үйлдээгүй” гэх болжээ. Монголын цагдаагийн нэртэй мөрдөн байцаагч түүнийг хэлсэн үгнээсээ, итгэл үнэмшлээсээ ийн буцах болсон шалтгаан өнөө хэр тайлагдаагүй үлдсэн гэдэг.

    “Талийгаачийн тагтаар дамжин хоёр хүн буусан”

    50 мянгатын “Г” хэлбэртэй орон сууцны мухрын орцны хоёрдугаар давхарт амьдарч байсан дуучны тагтаар дамжин хоёр хүн бууж байхыг зэргэлдээх байрны нэгэн оршин суугч харжээ. Хөрш байрны дуучин Төмөр алагдсаныг маргааш нь мэдсэн тэрбээр энэ тухайгаа цагдаагийнханд мэдээлжээ. Түүний мэдүүлгийг батлах хэд хэдэн баримт цагдаагийнханд олдсон тухай тэр үед хэвлэлд бичиж байсан. Тэдгээрийн нэг нь талийгаачийнхаас олдсон 40 41 размерийн гутлын мөр. Цусан зам татуулсан энэ мөр талийгаач Х.Төмөр, эмэгтэй хоёрын хэнийх нь ч биш. Гэмт хэрэгтэн Ц.Батсүх 38 размерийн гутал өмсдөг байжээ.

    Үүнээс улбаалан талийгаачийнд дөрөв дэх хүн байсан талаарх мэдээлэл цацагдаж түүний эрэлд гарлаа. Дөрөв дэх хүн байсан гэх бас нэг баримт бол орны толгойноос олдсон хурууны хээ. Энэ хээ тэнд байсан хүмүүсийнхтэй таараагүй аж. Түүнчлэн талийгаач эмэгтэйн гараас үс олджээ гэсэн мэдээлэл тарлаа. Энэ бүх ул мөр цагдаагийн ажилтнуудыг олон шөнө нойргүй хонуулсан гэдэг. Тэд бүх баримтыг нягт шалгасны эцэст гэмт хэрэгтэн яах аргагүй ганцаараа байсан гэсэн дүгнэлтэд хүрчээ.

    Ц.Батсүх ч ганцаараа үйлдсэн хэмээн удаа дараа мэдүүлж байсан аж. Тэгвэл талийгаачийнд байсан гурван хүний хэнийхтэй нь ч таардаггүй дээрх ул мөрүүдийг хэн үлдээв.

    Аймшигтай дүр зураг харсан шинжээч шоконд оржээ

    Дуучин Х.Төмөр хамт байсан эмэгтэйтэйгээ зэрлэгээр алуулсан хэрэг гарсан тухай мэдээллийг цагдаагийнхан маргааш өглөө нь авчээ. Хэргийн газарт хамгийн анх орсон хүн бол шинжээч байв. Толгойгүй цогцос, бой хийсэн мэт аймшигтай дүр зураг, хүний цусны үнэрт дотор нь эвгүйрхсэн тэрбээр хэргийн газраас удалгүй гарч иржээ. Түүний оронд өөр шинжээч авчран үзлэгийг дахин эхэлсэн байна. Хэргийн газарт сүүлд орсон шинжээч хэнийх нь үл мэдэгдэх дээрх ул мөрүүдийг бэхжүүлж авчээ. Мөрдөгчид олон хоног ажиллаж байж талийгаачийнхаас олдсон гутлын мөр, гарын хээ хэргийн газарт анх орсон шинжээчийнх байсныг тогтоожээ. Харин талийгаач бүсгүйн гартаа хэнийх  нь үл мэдэгдэх үс атгасан байсан гэдэг нь цуу яриа байсан гэнэ.

    “Арьсаа хуулуулсан хонь хэд харайгаад унадаг”

    Ц.Батсүх мөрдөгчдөд нэг удаа ийн мэдүүлжээ. Юун хонь болоод явчихваа хэмээн түүнээс лавлахад  “Би Сэлэнгэд нэг айлын 20 иод хонийг нядалж арьсыг нь авсан. Ганцаараа явсан тул хурдан амжуулахын тулд зарим нэг хонийг үхэж амжаагүй байхад нь хуулсан. Хүзүүний арьсыг нь огтолж байгаад татчихдаг. Арьсаа хуулуулсан хонь хэд харайгаад унадаг” гэж мэдүүлжээ. Сэлэнгэд үнэхээр ийм хэрэг гарсныг цагдаагийнхан тогтоожээ. Үүнээс үзэхэд тэрбээр харгис нэгэн байсан аж. Бүх шатны шүүхээс түүнд цаазаар авах ял ногдуулсан юм. Гэвч тэрбээр шүүхийн тогтоол гүйцэтгэхээс өмнө шоронд сүрьеэгээр нас барсан билээ.

     

    Sign in to follow this  
    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...