Jump to content
  • БҮРТГҮҮЛЭХ
Сайтын шинэчлэлт:
  • Сайтын багана зүүн талд гаргалаа. Мөн Форум нүүр хуудас шиг хар скинтэй боллоо.
  • Notification ирэхэд хонх нь хөдөлдөг боллоо. - 3/14/2019
  • Icon нэмлээ. Сайтын дээд хэсэгт байрлах одон дээр дарж Icon-оо сонгоорой. Форумд таны бичсэн постны аватарын доор гарах болно. 2/12
  • Verified нэмлээ. Гишүүд өөрсдийн зургаараа бүртгэлээ баталгаажуулан цэнхэр тэмдэглэгээтэй болж болно. 2/17
  • Гишүүдийн профайл дээр бичсэн мэдээнүүд болон бусад холбоосын зургууд гардаг боллоо.
  • Хэрэглэгчийн хэсэгт нууц үг болон гарын үсэг солих хэсэг орууллаа. Илүү амар боллоо.
  • Сайтын хайлт хэсэг дээр түлхүүр үгээ бичихэд шууд хайлтын илэрц таны түлхүүр үгэнд таарсан мэдээнүүдийг харуулдаг боллоо.
  • Гишүүд сошиал хаягаараа нэвтэрдэг боллоо. Удахгүй Google нэмэгдэх болно. Одоогоор үүн дээр бид ажиллаж байна.
  • Ev4xk
    Ev4xk dsff

    Австрийн гаж донтон эцэг охиноо 24 жилийн турш хүчирхийлж байжээ

    Австрийн Amstetten хотод нэгэн гэр бүлийн аймшигтай явдал Ням гарагт бүх нийтэд дэлгэгдлээ. Тэнд эцэг нь охиноо 24 жилийн турш подвалд түгжиж хүчинддэг байсан байна. Одоо 42 настай эмэгтэй олзлогдсон энэхүү он жилүүдэд түүнээс 7 хүүхэд тээж, нэг нь төрснийхөө дараа нас барсан. Тэрээр нас барсан хүүхдээ нуухыг завдан галд шатаасан байна. 73 настай Josef Fritzl Бямба гарагт баривчлагдав.

    nintchdbpict000004294708.jpg.ebd9c4e4aab5047feb1d48c0004949ca.jpg

    Elisabeth Fritzl

    Тэрээр цагдаа нарт охиныг хорьж байсан хонгилыг мөн гурван хүүхдээ үзүүлжээ.

    Энэ эмгэнэлт үйл явдал тохиолдлоор илэрсэн байна. Хонгилд хоригдож байсан хүүхдүүдийнх нь нэг болох 19 настай охин Kerstin ховор өвчний улмаас эмнэлэгт очиж, харин эмнэлгийн удирдлага хэвлэл мэдээллээр дамжуулан сураггүй алга болоод удаж байгаа ээжийг нь эрэн сурвалжилжээ. Ямар нэг аргаар Elisabeth Fritzl эмнэлэгт хүргэхийг ятгаж чадсан бөгөөд тэнд эцгийг нь баривчилсан байна. 42 настай эмэгтэй, түүний хүүхдүүд, сэжигтний эхнэр сэтгэл зүйн тусламж, зөвлөгөө авахаар эмнэлэгт хүргэгдсэн. Хохирогчдод тохиолдсон явдалд итгэхэд тун бэрх гэнэ.

    42 той эмэгтэйн гурван хүүхэд сэжигтэн, түүний эхнэртэй нь байшинд энгийн нөхцөлд амьдардаг, харин нөгөө гурван хүүхэд нь ээжтэйгээ хамт подвалд ямар ч гэрэл гэгээгүй тусгаарлагдан цоожны цаана амьдардаг.

    Подвалыг нээх түлхүүр нь ажлын өрөөний тавиурын ард байдаг. Тэнд код хийж онгойлгодог электрон цоожтой, дотор нь орохоор 1.7 метр өндөр нарийн хонгил угтана. Подвалд унтах газар, телевиз, жижиг гал тогоо гэх мэт хэдэн өрөө байсан. Мөрдөгчдийн хэлж байгаагаар зөөлөн ханатай өрөө хүртэл байсан гэнэ.

    Сэжигтний эхнэр Rosemarie хүүхдүүд нь болсон явдлын талаар юу ч мэдээгүй гэж хэлжээ. Харин подвал руу орохыг гэр бүлийнхэнд хатуу хориглосон байсан. Хоригдогсод эмнэлгийн тусламж авах боломжгүй, хувцас, хүнсний зүйлсийг гэмт хэргийг үйлдэгч авчирч өгдөг байсан гэнэ. Гэрт хэвийн амьдарч байсан гурван хүүхэд цагдаа нарын ярьж байгаагаар эрүүл саруул сайн хүмүүжилтэй. 73 тай гэмт хэрэгтэн мэдэгдэхдээ алга болсон охин нь тэднийг хаалганы ард үлдээж ийнхүү эцэг нь тэдний харгалзагч болсон. Подвалд амьдарч байсан хоёр хүү нь (нэг нь 18, нөгөө нь 5 настай) Бямба гарагт анх удаа нарны гэрэл үзэж байна. 1977 оноос, охиныг 11 настай байх үеэс л Elisabeth байнга эцгийнхээ хүчинд автаж эхэлсэн байна. 16 настайдаа анх гэрээсээ зугтсан. Харин хоёр дахиа зугтсаны дараа 18 настай байхад нь эцэг нь арга хэмжээ авахаар шийдэж 1984.8.28 нд гавлаж хонгилд хорьжээ.

    1389966.jpg.81fa4dc62cd0f75551e430de9cdf1962.jpg

    Үүний дараа тэр охиноо алга болсон гэж цагдаад мэдээлсэн байна. Одоо ДНК гийн ураг төрлийн шинжилгээний үр дүн ойрын хэдэн өдрүүдэд гарна гэж цагдаагийнханд мэдэгджээ. Өчигдөр буюу 29 ны орой уг хотын олон мянган хүмүүс цугларан Fritzl н гэр бүлийг суллагдсанд нь баяр хүргэн  олон мянган лааг асаасан байна.

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...