Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • ГЭМТ ХЭРЭГ


    1. 1956 онд Америкийн Мичиган мужид төрсөн тэрээр дэлхийн шилдэг эмэгтэй цуврал алуурчдын жагсаалтын эхний 5 д яах аргагүй ордог. Ер нь эмэгтэй цуврал алуурчин дэлхийн хүн төрөлхтний түүхэнд төдийлөн олон биш байдаг бөгөөд энэ удаад та бүхэнд сонирхолтой бас сургамжтай байх болов уу гэсэн үүднээс хүргэж байна.

      Бага нас: 
      1960 онд ээж нь түүнийг ахынх нь хамт орхин одсоноор өөрийн эмэг эхэд үрчлэгджээ. Охин эмэг эхийндээ байх хугацаанд бага наснаасаа ахтайгаа бэлгийн харьцаанд орж , 13 настайдаа үл таних хүнд хүчиндүүлж улмаар жирэмсэн болсон байна. Эмэг эхийн хатуу хахир ааш, түүнийг буруушаах хандлага тэднийг үл ойлголцолд хүргэж, охин өсвөр насандаа эмээгийнхээсээ хөөгдөв. Энэ үеэс л Айлин Кэрол Уорнос биеэ үнэлж, тамхи, архи согтууруулах ундаа хэрэглэн, бэлгийн замбараагүй амьдралд орж эхэлжээ. Өсвөр насандаа эргэлт буцалтгүйгээр дээрхи шинжид ордог нөхцөл байдлыг судлаачид “психопат” хэмээн нэрлэдэг бөгөөд ийм зан араншингийн доголдолтой, эмгэг төрхт хүүхдүүд хожмоо онц ноцтой гэмт хэрэгтэн болох магадлал өндөр байдаг юм. Түүний төрсөн эцэг нь эхээс нь бага байхад нь салсан ба удаан хугацааны туршид нь шоронд ял эдэлж байсан байна. Тэрээр эцэгтэйгээ хэдийгээр нэг ч удаа уулзаж байгаагүй боловч түүний эцэг нь хүүхэд хүчирхийлэгч донтой нэгэн байсан нь тохиолдлын хэрэг биш. Чухам гэмт хэрэгтэн удамшдаг гэсэн нэгэн нотолгоо энэ байж болох юм.
       
      Залуу нас:

      Тэрээр гудамжинд бие үнэлэгч болсон цагаас эхлэн элдэв хэрэг төвөгт орооцолдон, нас биед хүрэх үедээ нилээд хэд хэдэн удаа бусдад буу тулган сүрдүүлсэн, дээрэм хийхийг завдсан, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хэргээр цагдаагийн байгууллагад саатуулагдаж, засан хүмүүжүүлэх ажил хийн, хоригдож байв. 1974 онд цагдаад согтуугаар 22 калибрийн буутай тээврийн  хэрэгсэл унан зугтааж байгаад мөн л баригдан шийтгүүлжээ.
       
       

      Айлин Кэрол Уорнос болон
      түүний 70 настай нөхөр
       
      1976 онд Флоридад тэр дарвуулт онгоцны клубын ерөнхийлөгч 70 настай бизнесмен Lewis Gratz Fellгэгчтэй гэрлэжээ. Гэрлэлт 9 долоо хоног үргэлжилж, нөхрийнхөө баарнаас эд зүйлс хулгайлсан хэргээр шалгагдаж салав. Мичиганд эргэн ирсэн боловч гэмт зан үйлээ орхисонгүй гар буу хулгайлсан, зөвшөөрөлгүй авч явсан, дэлгүүр дээрэмдэхийг завдсан хэргээр 1981 1984 онд хэд хэдэн удаа баривчлагдсан боловч засрал хүмүүжлийг олоогүйгээр үл барам эрэгтэйчүүдийг буудан алах цуврал аллагаа эхэлсэн байна.
       
       
      Гэмт хэрэг:

      Гэмт хэрэг хийх үеийн цагдаагийн
      хавтаст хэрэгт хавсаргасан зураг
      Америкийн Флорида мужид 1989 1990 оны хооронд 7 эрэгтэйг буудан алсан цуврал хэрэг гарч хуулийн байгууллагыг багагүй сандаргаж байсан түүхтэй. Энэ хэргийг үйлдэгч нь эмэгтэй хүн байна чинээ санаагүй хуулийн байгууллагынхан бүтэн нэг жилийн мөрдлөгийн туршид олигтой сэжүүр олж сэжигтнийг барихгүй байсан нь орон гэргүй гэмт хэрэгтэн эмэгтэй Айлин Кэрол Уорнос өөрийн машинтайгаа Флорида мужаар тэнүүчлэн амьдардаг байсантай холбоотой байв. Нийтдээ 7 эрэгтэй хүний цогцос 1989 1990 оны хооронд бүтэн жилийн хугацаанд машиндаа болон гудамжинд, олны хөлөөс зайдуу газар бие болон толгойдоо олон удаа буудуулсан байдалтай олджээ. Мөрдөн байцаалтын явцад Айлин Кэрол Уорнос биеэ үнэлэх, дээрэм хийх замаар өдөр тутмын амьжиргаагаа залгуулдаг байсан агаад ингэх явцдаа хөлсөө төлөөгүй үйлчлүүлэгчтэйгээ машинд маргаж улмаар буудан хөнөөсөн байна. Тэрбээр сүүлд тайлбарлахдаа хамгийн эхний хохирогч нь түүнийг хүчиндэхийг завдсан гэсэн тайлбарыг өгч байсан удаатай. Түүнээс хойш удаа дараа үйлдэгдсэн аллагууд нь биеэ үнэлэх нэрээр дээрэм хийх гэсэн оролдлогуудаар эхэлж улмаар хохирогчийг буудсанаар төгсдөг байж. Цуврал алуурчин энэ л үедээ харгис хэрцгий авиртай болж , өөрийгөө огт мэдрэхгүйгээр аллагаа үйлдэж, ул мөрөө устган, хохирогчийн цогцсыг эзгүй зайдуу газар өөрийн бага оврын пикапаараа аваачиж хаядаг байв.
       
      Тирия Мур:

      Айлин Кэрол Уорнос н найз бүсгүй Тирия Мур
      Ижил хүйстэнээ сонирхогч бэлгийн чиг хандлагатай Айлин Кэрол Уорнос 1986 онд Тирия Мур гэх эмэгтэйтэй анх танилцаж улмаар хайр сэтгэлийн холбоотой байв. Эхэн үедээ Айлин Кэрол Уорнос түүнтай танилцсандаа бас түүнд хайртай болсондоо маш их аз жаргалтай нэгэн байжээ. Зарим талаараа түүнээс нэлээд хэд дүү Тирия түүний боол мэт байсан агаад заримдаа түүний дээрэмдэх замаар олж ирсэн мөнгө төгрөгөөр амь зогоодог байлаа. Тирия Мур нь нэгэн зочид буудалд үйлчлэгчээр ажиллаж байсан ба Айлинээс болж ажлаасаа гарч байжээ. Тэд хамтдаа хямдхан зочид буудлуудаар хоноглож заримдаа гэр оронгүй гадуур хоноглодог байв. Гэсэн хэдий ч тэд бие биедээ үнэнч хэвээр байсан юм. Хэдий түүний найз бүсгүй зартай цуврал алуурчин болж шоронд орсон ч Тирия Мур Айлинийг орхиогүй юм.
      Америкийн нэгдсэн Улсын сэтгэц эмгэг судлаач, эмч Айлиныг үзсэний үндсэн дээр олдмол шинжтэй хөнгөн хэлбэрийн сэтгэл хуваагдлын хам шинж өвчтэй бөгөөд энэ хүүхэд насных орчин тойронд байсан хүмүүсийн түүнтэй харьцах харьцаа мөн хэт замбараагүй бэлгийн амьдрал, архи, мансууруулах бодисын хэтрүүлэн хэрэглэж түүнийгээ амьдралын хэв маяг болгосонтой нь холбоотой гэж дүгнэлт гаргасан байдаг.

      Жүжигчин Чарлиз Терон 2003 онд “Мангас” кинонд Айлин Кэрол Уорнос н дүрд тоглон Оскарын шагнал хүртсэн юм.
      Хүйтэн зүрхт алуурчин гэддэг Айлин Кэрол Уорнос н амьдралаар бүтээсэн кино болох “Monster” нь 2003 онд нээлтээ хийж байв. Айлин Кэрол Уорнос н дүрд Холливудын хамгийн тачаангүй эмэгтэй жүжигчдын нэг Чарлиз Тэрон болон Айлины найз бүсгүй Тирия Мур н дүрд чадварлаг жүжигчин Кристина Ричи нар тоглож байв. Тухайн ондоо Тэрон энэ киноны дүрээрээ 2003 оны Оскарын шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг авч байв. Дашрамд дурдахад энэ кинонд тоглохын тулд тэрээр цуврал алуурчны тухай бүх судалгаа, баримтыг уншиж, чамгүй их жин нэмж, гоо сайханы хагалгаанд орж дүрийг бодитой гаргахын тулд ихээхэн сэтгэл зүйн хүнд бэрхшээлийг даван туулсан байдаг. Киноны дараагаар Тэрон алуурчны сэтгэхүйн хүнд байдлаас гарахын тулд сэтгэл зүйчийн туслалцааг авч хэвийн байдалдаа нилээдгүй хугацаа зарцуулсан гэдэг. 
      0 0 96
    2. Алуурчин эхнэр гэсэн нэрээр гэмт хэргийн ертөнцөд алдаршсан тэрээр 1859 онд Норвегийн цагаач иргэний гэр бүлд төржээ. Өөр нэг мэдээлэлд түүнийг Христианд төрсөн, хэрмэл илбэчин эцэг нь охиноо ид шидэнд сургасан ч гэж ярьдаг. Белль 1884 онд Макс Сорсенсон гэгчтэй гэрлэсэн боловч нэг ч хүүхэд төрөөгүй учраас 3 охин үрчилж авчээ. 1890 онд Макс Сорсенсон нас барж эхнэртээ их хэмжээний даатгал үлдээжээ.
      Оршуулгын дараа Белл их хэмжээний даатгал авсан нь Сорсенсоны гэр бүлд ихээхэн сэжиг төрүүлж шалгасан боловч зүрхний шигдээс гэсэн тайлбараас өөр задлан шинжилгээ онош ч гарсангүй, мөрдөн шалгалт явагдсан эсэх нь тодорхойгүй үлджээ. Белль даатгалын мөнгөөр Стрит Авенюгийн гудамжинд амьтны дэлгүүр худалдан авсан боловч үл мэдэгдэх шалтгаанаар дэлгүүр шатаж. Даатгалын компани их хэмжээний мөнгө төлөхөөс татгалзахад Белль тэднийг сонинд өгнө гэж сүрдүүлснээр санасан мөнгөө авч чаджээ. Мөнгөө авсан алуурчин эхнэр маань Индианиагийн Ла Портед ферм худалдан авч уугуул оршин суугч Питер Ганнестэй гэрлэн 1903 онд Филлип гэж хүү төрүүлжээ. 2 дах нөхөр удаан амьдрах хувьгүй байлаа. Түүний эхнэрийн ярьснаар эмгэнэлт явдал болж саравчин дээр байсан сүх унаж тархийг цуулсан гэжээ. Даатгалд дуртай Белль мөн л нөхрөө даатгуулаад амжсан байсан ба түүний үхлийн дараа 4000 доллар авав. Энэ ярианд орон нутгийн цагдаагийнхан итгэхгүй байлаа. Мөрдөн шалгалтаар түүний охин Жэнис сургуулийн нэг найздаа “аавыг ээж алсан, тэр сүхээр цохисон ” гэж ярьж байсныг тогтоосон боловч охин нь шүүх хурал дээр ээжийнхээ аймшигтай харцын дор урьд ярьж байснаа үгүйсгэсэн байна. Дараагаар нь Белль өөрийн азгүй хувь тавилан, хүүхдүүийнхээ хувь заяныхаа талаар нулимс асгруулан ярьж өөрийгөө ямарч буруугүй гэж итгүүлж дөнгөжээ. Ийнхүү хэргийг хаав. Түүний дараагаар Жени охин гэнэт адллга болж Белл хөршшүүддээ Лос анжелест сургуульд явуулсан гэж хэлсэн байна.

      1906 оны сүүлчээр орон нутгийн сонингуудад томооохон фермтэй, боломжийн бэлэвсэн эмэгтэй хөрөнгө хорших эртэй танилцахыг хүссэн утга бүхий зар гарч эрчүүд Ла Порт руу цувж эхэлжээ. Беллийн тавьсан урхи ингэж эхлэв.
      Мөнгөтэй хэд хэдэн эрхэм Ла Портод ирж тэдний нэг болох Му гэгч эр ферм дээр үлдэв. Тэр хэд хоноод алга болов. Хэн ч хаачсаныг харсангүй.
      Түүний дараагаар Норвегээс Андэрсон ирэв. Ирж байгаа эрчүүдийн ихэнхи нь хайр халамж хүссэн түрийвчиндээ мөнгөтэй эрчүүд байлаа. Хөрөнгө хорших тухай гэрлэх хэмжээнд хүрэхэд Белл Андерсонтой хэрэв ингэвэл түүний мөнгийг буцааж өгнө хэмээжээ. Ингээд ферм дээр Андерсон үлдэв. Нэг шөнө Андерсон сэрэхэд Белл түүний дээрээс хүйтэн харцаар тонгойчихсон зогосж байжээ. Айсан Андерсон гарч зугтаан эргэж ч харалгүй алга болов. Тэрээр сүүлд энэ тухайгаа тэмдэглэн үлдээсэн байдаг юм…
      Түүний дараагаар эрчүүд ирсээр л байв. Ирсэн эрчүүд Ла Портын данснаасаа мөнгө авч Беллийнд очоод л сураггүй алга болдог байлаа. Хэн ч тэднийг буцахыг хардаггүй байв. 40 гарсан настай нүсэр том биетэй бага зэргийн царай муутай Белл баяжсаар… ирсэн эрчүүдийн тоо нэмэгдсээр. Хайр хүссэн Хегиллиан , хижээл эр Будсбур … цуврал аллагууд хачин эмгэнэлт эсвэл тодорхойгүй байдлаар үргэлжилсээр. Сүүлдээ Беел өөрийн зарц Ламберттай эр эмийн холбоотой болов Ламберт эзэгтэйдээ дурлаж түүний хий гэсэн бүх л муу муухай зүйлийг хамтран гүйцэтгэдэг байж. Хожим нь Ламберт шоронд нүглээ наманчилж ярихдаа эзэгтэй нь ирсэн эрчүүдийг сэтгэл татам уярааж байгаад кофенд нойрсуулах эм өгч унтуулдаг тэгээд сүхээр эсвэл алхаар цохиж алаад мах нядлаачийн урлагаар нарийвчлан төхөөрч, нүсэр том бие чадлаараа гулдчиж чирэн гахайнууддаа өгөх, эсвэл гахайн байрандаа аваачиж булдаг байсан байна.
      Азгүй Ламберт эзэгтэйнхээ золиос болж шоронд хоригджээ. Юу гэхээр зэрэг алуулсан эрчүүдийн нэгнийх нь дүү ахыгаа хайж Беллтэй зарга хийж эхэлсэн байна. Түгшсэн Белл цагдаа дээр очиж өөрийнх зарц Ламберт “гэр бүлээр чинь хүйс тэмтэрнэ гэж заналхийлсэн тухай тэмдэглүүлжээ. Удалгүй байшин шатаж Белль болон түүний хүүхдүүдийн танигдахгүй болтлоо шатсан цогцос олджээ. Хэрэг дээрээ Белл өөрөө байшингаа хүүхдүүдтэй юутай хээтэй нь шатааж Ламберттай хаа нэгтэй уулзахаар тохирсон байына. Гэвч азгүй Ламбертийг хувь заяанд нь даатгаж орхиод Белль зугтжээ. Ламберт шатаж байгаа байшингаас зугтаж байхыг харсан гэрчийн мэдүүлгээр шоронд хоригдож 20 жилийн ял авсан байна.
      Түүний дараагаар шатсан цогцос Беллийх биш нь тогтоогдож харин хүүхдүүдийнх нь мөн байж. Улмаар алга болсон хохирогчийн ар гэрийнхний хүсэлтээр ойр хавийн газарт үзлэг самналт хийж байх үеэр гахайн байрнаас бүхэл бүтэн оршуулгын газар олжээ. 42 цогцос , гахайнууд идсэнийг тооцолохгүйгээр шүү дээ. Энд түүний зарцаас авахуулаад түрийвчиндээ мөнгөтэй ирсэн эрхэмүүдийн цогцос төхөөрөгдсөн, гахайд идүүлсэн тэр дүр зургаараа байж байлаа. Энэ дунд түүний “Лос Анжелес явсан” охин Женигийн цогцос ч байсан юм. Баян хөгшин хэрцгий Беллийг янз бүрийн хотод харсаныг 2 сар тутам нэг удаа шериф Сматзер 20 жилийн турш тэмдэглэн авч, мөрдсөөр байжээ.Түүнийг хэзээ ч олоогүй юм. Ийнхүү Ганнес Белл АНУ ийн аман зохиолын нэг хэсэг болж, түүний тухай кантри стилийн дуунууд дуулагдах болжээ. 
      0 0 79
    3. Австрийн Amstetten хотод нэгэн гэр бүлийн аймшигтай явдал Ням гарагт бүх нийтэд дэлгэгдлээ. Тэнд эцэг нь охиноо 24 жилийн турш подвалд түгжиж хүчинддэг байсан байна. Одоо 42 настай эмэгтэй олзлогдсон энэхүү он жилүүдэд түүнээс 7 хүүхэд тээж, нэг нь төрснийхөө дараа нас барсан. Тэрээр нас барсан хүүхдээ нуухыг завдан галд шатаасан байна. 73 настай Josef Fritzl Бямба гарагт баривчлагдав.

      Elisabeth Fritzl
      Тэрээр цагдаа нарт охиныг хорьж байсан хонгилыг мөн гурван хүүхдээ үзүүлжээ.
      Энэ эмгэнэлт үйл явдал тохиолдлоор илэрсэн байна. Хонгилд хоригдож байсан хүүхдүүдийнх нь нэг болох 19 настай охин Kerstin ховор өвчний улмаас эмнэлэгт очиж, харин эмнэлгийн удирдлага хэвлэл мэдээллээр дамжуулан сураггүй алга болоод удаж байгаа ээжийг нь эрэн сурвалжилжээ. Ямар нэг аргаар Elisabeth Fritzl эмнэлэгт хүргэхийг ятгаж чадсан бөгөөд тэнд эцгийг нь баривчилсан байна. 42 настай эмэгтэй, түүний хүүхдүүд, сэжигтний эхнэр сэтгэл зүйн тусламж, зөвлөгөө авахаар эмнэлэгт хүргэгдсэн. Хохирогчдод тохиолдсон явдалд итгэхэд тун бэрх гэнэ.
      42 той эмэгтэйн гурван хүүхэд сэжигтэн, түүний эхнэртэй нь байшинд энгийн нөхцөлд амьдардаг, харин нөгөө гурван хүүхэд нь ээжтэйгээ хамт подвалд ямар ч гэрэл гэгээгүй тусгаарлагдан цоожны цаана амьдардаг.
      Подвалыг нээх түлхүүр нь ажлын өрөөний тавиурын ард байдаг. Тэнд код хийж онгойлгодог электрон цоожтой, дотор нь орохоор 1.7 метр өндөр нарийн хонгил угтана. Подвалд унтах газар, телевиз, жижиг гал тогоо гэх мэт хэдэн өрөө байсан. Мөрдөгчдийн хэлж байгаагаар зөөлөн ханатай өрөө хүртэл байсан гэнэ.
      Сэжигтний эхнэр Rosemarie хүүхдүүд нь болсон явдлын талаар юу ч мэдээгүй гэж хэлжээ. Харин подвал руу орохыг гэр бүлийнхэнд хатуу хориглосон байсан. Хоригдогсод эмнэлгийн тусламж авах боломжгүй, хувцас, хүнсний зүйлсийг гэмт хэргийг үйлдэгч авчирч өгдөг байсан гэнэ. Гэрт хэвийн амьдарч байсан гурван хүүхэд цагдаа нарын ярьж байгаагаар эрүүл саруул сайн хүмүүжилтэй. 73 тай гэмт хэрэгтэн мэдэгдэхдээ алга болсон охин нь тэднийг хаалганы ард үлдээж ийнхүү эцэг нь тэдний харгалзагч болсон. Подвалд амьдарч байсан хоёр хүү нь (нэг нь 18, нөгөө нь 5 настай) Бямба гарагт анх удаа нарны гэрэл үзэж байна. 1977 оноос, охиныг 11 настай байх үеэс л Elisabeth байнга эцгийнхээ хүчинд автаж эхэлсэн байна. 16 настайдаа анх гэрээсээ зугтсан. Харин хоёр дахиа зугтсаны дараа 18 настай байхад нь эцэг нь арга хэмжээ авахаар шийдэж 1984.8.28 нд гавлаж хонгилд хорьжээ.

      Үүний дараа тэр охиноо алга болсон гэж цагдаад мэдээлсэн байна. Одоо ДНК гийн ураг төрлийн шинжилгээний үр дүн ойрын хэдэн өдрүүдэд гарна гэж цагдаагийнханд мэдэгджээ. Өчигдөр буюу 29 ны орой уг хотын олон мянган хүмүүс цугларан Fritzl н гэр бүлийг суллагдсанд нь баяр хүргэн  олон мянган лааг асаасан байна.
      0 0 134
    4. Дарья Николаевна Салтыкова («Салтычиха»), 1730 1801

      Тэр бол садист алуурчин байсан. Түүний гарт нийтдээ 139 хүн амиа алдсаны ихэнх нь охид, бүсгүйчүүд байжээ. Дарьяг нэгэн сүмийн шоронд хорьж байгаад цаазалсан. Ойролцоогоор 600 орчим хүнийг зэрлэгээр тамлан зовоогоод байхдаа тэр дөнгөж 26 тай байжээ. өвдөлт, цус түүнийг цорын ганц хүсэл байв.
       
      Хатан хаан Мария I, 1516 1558

      Тюдор хааны дөрөвдөхь үеийн залгамжлагч Английн хатан хаан. Түүхийн хоч нь “цуст Мэри”. Түүнийг нас барсан өдрийг үндэсний хэмжээний баяр болгон тэмдэглэдэг. Түүний тушаалар 300 орчим протестанчуудыг тогоон дээр амьдаар нь чанасан. 3000 нь нутаг заагдсан. Түүний нөхөр Филипп нь өөрөөс нь 11 дүү байсан бөгөөд ямарч эрх мэдэлгүй нэгэн байжээ. өв залгамжлагч ч төрүүлэх эрхгүй байсан. Тэрээр өөрийн хүслээрэ Испани руугаа буцсан бөгөөд Англид буцаж ирээд удалгүй харгис эхнэрээс зугатжээ. Мария өвчнөөр насм барсан. өнөөдөр Англид энэ хатан хааны нэг ч хөшөө дурсгал байдаггүй.
       
      Майра Хиндли, 1942 2002 

      Сэргэлэн шаргал үст Мира нэг найз залуутай байжээ. Тэр нь Йэн Брейди. Йен бол архинд дуртай, зартай дуээрэмчин Бонни, Клайд хоёр болон Гитлерийг шүтэгч, « Майн кампф» ыг унших дуртай нэгэн байжээ. Тэрээр Мирагийн анхны эр хүн нь байсан ч бүсгүйг асаэр богино хугацаанд секс машин болгон хувиргасан. Тэд гэрлээд 40 жил хамт амьдарсан юм. Тэд хоёр биенийгээ нүцгэлэн хүлж байгаад зураг авах, бичлэг хийх их дуртай байв. Удалгүй энэ хобби нь чамлалттай санагддаг болсон гэнэ. Тэд банк дээрэмдэхэр төлөвлөжээ. Мөн үүний зэрэгцээ хүүхэд хулгайлан гэртээ авчирч “тоглодог” болжээ. Тэднийг хүчирхийлж, зодож занчиж, уйлж хашигарч байгааг нь бичлэг хийн зургийг нь аваад сүүлд нь алж орхино. Тэдгээр алуурчид 11 хүүхдийн тамлан хороожээ. Сүх, хутга, уяа, оосор зэргээр… Тэдгээр золиос болсон хүүхдүүдийн цогцосын зарим нь олдоогүй юм. Мира 60 насандаа шоронд нас барсан билээ. Энэ хосын талаар хэд хэдэн кино бүтээгдсэн.
       
      Изабелла Кастильская, 1451 1504

      Тэрээр 15 жилийн хугацаанд 10.200 хүнийг шатаажээ. Тэдгээрээс 6800 нь цаазалсан гэж үздэг байж. Цаазлахаад өөр шийтгэлээр 97.000 хүнийг шийтгэсэн. 1492 онд тэрээр улс орноосоо бүх еврейчүүдийг хөөн гаргах шийдвэр гаргаж байв.
      Беверли Эллит, 1968 өөрийгөө “үхлийн сахиусан тэнгэр” гэдэг байсан цуврал алуурчин сувилагч бүсгүй дөрвөн хүүхэд алж, есөн хүний амийг хороохыг завдсан. үүндээ тэр 40 жилийн хорих ял авсан. Дээрх гэмт хэргээ 1991 1993 онд үйлджээ.
       
      Белл Ганнес, 1859 1931

      1.83 см өндөр биетэй, 91 кг жинтэй Беллийг хүйс нь солигдсон эмэгтэй гэдэг байжээ. “Цэнхэр сахал” гэдэг хочтой энэ бүсгүй өөрийн хоёр нөхөр, гурван охиныхоо амийг хөнөөсөн билээ. Тэдгээрийг өөрийг нь сэжиглэж байна гэх үүднээс алжээ. Гэхдээ гэр бүлийнхнээсээ гадна ойролцоогоор 20 орчим хүнийг цааш нь харуулсан энэ алуурчин бүсгүй аллагаа шатаах, хордуулах, толгойг нь таслах зэрэг аргаар үйлддэг байжээ. Тэр уг нь Норвегиос Америкт аз жаргал хайн ирсэн гэдэг. Гэтэл гэрийн үйлчлэгч болов. Мөнгө нь хаанаа ч хүрэхгүй байж. Гэхдээ тэр нөхрийнхөө амь насыг даатгуулж амжсан байна. Тэгээд 1908 онд өөрийнхөө гэрт гал тавьжээ. Тэр галд гурван охин нь шатаж үхсэн юм. 1931 онд Лос Анжелест Эстер Карлсон гэх бүсгүй нөхрөө алж даатгалын 2000 долларыг нь авах гэсэн хэрэгт сэжиглэгдэн баривчлагджээ. Тэр шүүх хурал болохоос өмнө шоронд нас барсан аж. Үхсэнийх нь дараа түүнийг Белль Гуннесс гэдгийг мэджээ.
       
      Эльза Кох, 1906 1967

      Эльза Дрезденд төрсөн. 1937 онд тэрээр нөхөрт гарахдаа Заксенхаузены хорих лагерьт ажилладаг болоод байжээ. Удалгүй нөхөр нь Бухенвальд хорих лагерийн захирагч болов. Ингэснээр тэд нөхрийнхөө ажлын шаардлагаар тус лагерьт иржээ. Эльза хэдийгээр эмэгтэй хүн ч гэсэн тэр лагерьт огт уйддаггүй байжээ. Залхах нь бөитгий хэл харин ч лагерийн амьдралд дуртай нэгэн байв. Тэр хоригдлуудтай зүй бусаар харьцдаг байжээ. өөрийн гараар тэднийг тамлана гээч. Хэрвээ аль нэгэн хоригдолын биен дээр шивээс байх л юм бол түүний амьдрал төгсгөл болох нь тэр. Учир нь Эльза шивээстэй хүний арьс цуглуулах дуртай байсан гэдэг. Тэдгээр арьсаараа гэрлийн бүрхүүл, цүнх, бээлий захиалж хийлгүүлнэ. Харин нөхөр нь 1944 онд баригдан цаазлуулсан. Харин тухайн үед жирэмсэн байсан Эльза 1947 онд шоронд орсон. Энэ нь цаазлуулахаас зайлхийсэн түүний арга байжээ. Гэхдээ ойролцоогоор 50.000 орчим хүнийг тамлан зовоож, ихэнхийг нь нөхрийнхөө хамт хороосон гэх түүний хэрэгт шүүх дээд хэмжээг өгсөн юм. Түүнийг Мюнхенд америкчууд шүүсэн. Харин мөрдөх ажиллагаа нь бүтэн дөрвөн жил үргэлжилжээ. Бүсгүй өөрийгөө зөвхөн эрхшээлд автсан нэгэн байсан хэмээн хамгаалсаар байжээ. Гэтэл 1951 онд түүнийг суллажээ. Тэгсэн германы тал тэр дор нь түүнийг баривчилж садист гэмт хэрэг үйлдсэн гэх хэрэгт нь насаар хорих ял оноосон гэдэг. Шоронд төрсөн хүү нь эхийгээ “Бухенвалийн гичий” гэдэг хочтой зартай алуурчин байсныг бүр хожим мэдсэн гэдэг. 1967 онд Эльза дүүжлүүлж үхсэн юм.
       
      Ирма Гриз, 1923 1945

      Хэрвээ дайн болоогүй байсан бол Ирма энгийн нэгэн тариачин бүсгүй л байх байсан байх. Гэтэл түүнийг 13 тай байхад эх нь амиа хорлож үхсэний дараахан тэрээр сургуулиа орхижээ. Тэр Гитлерийн тусгай батальоны эмнэлэгийн сувилагч болов. Тэгээд 1942 онд СС ийн бэлтгэл сургуулийг төгсөөд Равенсбрюк болон Аушвицийн хорих лагерь луу томилогджээ. Тэр дөнгөж 20 той байсан ч маш зэрлэг догшин зантай нэгэн болсон байлаа. Бүсгүйчүүдийг үхтэл зодно. өлсгөлөн нохдоор охидыг бариулна. өөрийн биеэр хийн камерт оруулах хүнийг сонгодог байв. Түүнийг Гуравдугаар Рейхийн хамгийн харгис хүүхэн хэмээн Гитлер шагшин магтдаг байсан юм. Харин хоригдлууд түүнийг «хөөрхөн араатан” хэмээдэг байсан. 1945 онд түүнийг Берген Бельзен хорих лагерь дээрээ байхад нь английн цэргүүд баривчилсан юм. Түүнд цаазаар авах ял оноосон. Цаазлуулахынхаа урд шөнө нь тэр инээж хөхрөн өрөөнийхөө найз хүүхэнтэй дуулж хоножээ. Хүзүүнд ь уяа углаж байхад тэр нүүрнийхээ тенийг засаж байсан гэдэг. Хамгийн сүүлчийн үг нь Хурдлаач, та нар.
      0 0 92
    5. Жон Уэйн Гейси
      (3 сарын  17, 1942 – 5 сарын 10, 1994)
      Жон Уэйн Гейси: Чикаго, Иллинойс муж,
      Ял: Цаазлан хороов:  5 сарын 10 нд , 1994 (52 насанд нь)

      Жон Уэйн Гейси
      1972–1978 онуудад нийт 33 залуугийн /хүүхдүүдийн/ амь насыг хөнөөжээ. Солиотой гэмээр хүний ухаанд багтамгүй энэ гомосексуал цуврал алуурчны тухай Холливудын хэд хэдэн кино бүтээгдсэн байдаг юм. Түүнийг хамгийн сүүлчийн хохирогч болох Роберт Пийсийг амь насыг хохироосны дараа хэд хэдэн гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэн баривчилсан бөгөөд хотод алга болоод байсан өсвөр насны хөвгүүдийн “жинхэнэ эрлэг” байсан гэдгийг нь хэн мэдэх билээ.

      Хэд хэдэн удаа гэрлэж салж байсан энэ эр “алиалагч алуурчин” гэдгээрээ гэмт хэргийн ертөнцөд алдаршсан төдийгүй цаазаар авахуулах хүртлээ 16 жил амьд явж чадсан юм. Жон өөрийгөө залуу насандаа уруу татагдаж алуурчин болох гараагаа эхэлсэн гэж ярьдаг ч бэлгийн чиг хандлага, салалтууд нь түүний сэтгэцийг өөрчилсөн байж болох талтай.  Тэрээр анхны аллагаа 1972 онд үйлдсэний хохирогч нь түүнтэй бэлгийн харьцаатай байсан  ижил хүйстэн залуу нь байжээ. Харин анхныхаа санамсаргүй гэгдэх аллагынхаа дараагаар гэмших нь байтугай цусны амтанд эргэлт буцалтгүй орж энд тэндхийн цэнгээний газраар явж өсвөр насны ижил хүйстэн хөвгүүдийг ангуучилж эхэлсэн байна.

      Түүний гарт амиа алдсан хүмүүс
      Өөрийн хохирогчдыг тэрбээр элдэв аргаар гэртээ дагуулан ирж хүчиндэж дараа нь амь насыг нь хэрцгийгээр тамлан хороож сэтгэлийн таашаал авдаг нэгэн байж.
      Цусан будагдсан хонгилдоо хохирогчдынхоо цогцосыг нуудаг байсан тэрээр хачин гэмээр сэтгэцийн өөрчлөлттэй, анхны хохирогч нартай уулзаж тэдэнтэй харилцаж байсан талаар хохирогчдлийн ар гэрээс мэдүүлсээр атал цагдаа нар түүнийг шалгалгүй, нийгэмдээ сайн үйл хийдэг хүний нүдээр харж байсан байна.

      Жон Уэйн Гейси

      Алиалагчийн хувцас өмсөж хүүхдүүдийг баясгадаг бас хачин гэмээр зураг зурдаг, хүүхдэд хайртай түүний багийг хэн ч олж хараагүй юм. Тэрээр нэг удаа гэртээ 2 өсвөр насны хүүг дагуулан ирж хүчиндэн амь насыг хөнөөсний дараа тэдний цогцосыг 69 байрлалд оруулж бие биенийх нь бэлэг эрхтэнг аманд нь хийж хонгилдоо нууж. Ер нь ийм байрлалаар доромжлуулж тохуурхуулж алуулсан хохирогчид их байжээ.  Сүүлд түүний хонгилоос бүхэл бүтэн хүүрийн газар илрүүлэхэд тэнд цагдаа нар орж чадахгүй байсан гэдэг. Бүр хэт их өмхийрч муудсан тэр хонгилд орохын тулд тусгайлсан хорт утааны баг хэрэг болж тэндээс хэдэн өдрийн турш цогцсуудыг зөөх ажил гарч байлаа. Түүний хонгилоос 29 цогцос олсон бөгөөд харин тэрээр өөрөө нэмж 4 цогцсыг голд хаясан гэж мэдүүлсэн байдаг.

      Жон Уэйн Гейси
      Шүүх түүнд сэтгэцийн шинжилгээ томилсон бөгөөд эргэлзээтэй шийдвэрийн дараагаар түүнийг цаазаар авахыг олон нийт шаардсаар байжээ. Түүнийг шүүхээс ноогдуулсан ялын дагуу 1994 оны 5 сарын 10 нд үхлийн тарилга хийж хороосон байна.
      Одоо ч түүний тухай бодит үйл явдлаас сэдэвлэсэн элдэв халтуурны кино зохиол номууд гарсаар байдаг бөгөөд түүний хэдэн хэдэн гар зургууд Америкийн гэмт Хэргийн Үндэсний музейд алиалагчийн хувцастай нь хамт байдаг байна.

      Түүний зурсан зураг болон өмсөж байсан алиалагчийн хувцаснууд

      Түүний зурсан зургууд

      0 0 54
    6. "Ногоон голын алуурчин” нэрээр алдаршсан энэ эрхэм цуврал алуурчид дотроо толгой цохидог цөөн хэдэн шилдгүүдийн нэг. Цуст цуврал алуурчныг Гари Леон Риджвей гэдэг.
       
       
      Бага нас:

      Гари Леон Риджвей

      Өсвөр насандаа Риджвэй /Гари Риджвей/ үе тэнгийнхээ нэгэн хүүг алсанаар түүний сэтгэцэд эмгэг суусан байж болох талаар судлаачид дурджээ.
      Хамтдаа усанд наадаж байсан хүүг хөлнөөс татаж живэн живтэл нь дарсан боловч насанд хүрээгүй байсан учраас эрүүгийн хариуцлага хүлээлгүй өнгөрч.
      Энэ л үед өсвөр насны хүүхдийн анхаарал татахгүй байхын аргагүй үйлдлүүд хийж тэр тусмаа амьтан тамлах , муурын зулзага эсвэл нохойн гөлгийг дүүжилж үхэн үхтэл нь харж зогсдог байж.
       

      Түүний ээж
      Түүний ээж нь усанд нүцгэн зогсоон шийтгэж, өсвөр нас хүртэл нь бэлгийн чиг хандалгад нь нөлөөлхүйц үйлдлүүдийг хийж байсан гэдэг. Цуврал алуурчин Тед Бандигийн хэрэг дээр ажиллаж байсан Боб Кеппел мөрдөгч энэ хэрэг дээр ажиллаж гэмт этгээдийг илрүүлсэн нь ихээхэн сонирхолтой юм.
      Идэр нас:

      Гари Леон Риджвей
      Нас биед хүрсэн хойноо Гарри биеэ үнэлэгч нартай ихэд орооцолддог байсан бөгөөд нэг биш удаа тэдэн рүү халдсан, хүчирхийлсэн хэргээр хуулийн байгууллагад шалгагдан шийтгэгдэж байв. Цуврал алуурчдын сонин тайлагдашгүй гэмээр нэг зүйл бол өсвөр эсвэл бага насандаа авсан сэтгэцэд үлдсэн гэм  нь ямарваа нэгэн тэсрэлтийн гэмээр юм уу эсвэл гэнэтийн цочирдмоор зүйлд өдөөгдөж сэдэрдэгт байгаа юм. Энэ удаад ч ялгаагүй Гарри найз бүсгүйдээ хаягдсанаар биеэ үнэлэгч нарт хорслоо тайлж эхэлсэн байна. Сүүлдээ энэ нь “ангийн спорт” ын шинж чанартай болж.
       
      Гэмт хэрэг:
      1982 оны 8 сарын 15 нд ээлжит аллагаа хийгээд Ногоон голын  орчимд явж байхад нь Роберт Айнсворт гэгч дайралдаж тодорхой зүйл асуух гэсэн боловч түүнээс зугтан оджээ. Түүнийг явсных нь дараа нүцгэн хар арьстан эмэгтэйн цогцосыг олж харсан байна. Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөнөөр алуурчныг мөрдөх ажил эхэлжээ. Эхлээд голын тэр орчмоос дөрвөн ч цогцос олдов.  Кристэнсэн, Агишефф, Ройс, Шерил, Пицор, Лажер, Смит нарын цогцос олдосны дараагаар энэхүү аймшигт аллага зөвхөн үүгээр зогсоогүй тодорхой болж эхлэв. Тэднийг хороосны дараа хүчиндэж гол хаднаас чулуудсан байж. Гэмт этгээд цогцостой хурьцал үйлдэх гаж зуршилтай нэгэн байлаа.

      Түүний хохирогчид
      Үүний дараагаар Ногоон голыг бүхэлд нь самнах ажил эхэлсэн бөгөөд Вашингтон голын орчмоос Дебора Боннерийн тамлуулж алуулсан цогцос олдов. Үүний дараагаар Венди Лий Кофиелдийн боомилуулсан цогцос .. аллага ээрмэлийн утас адил хөвөрсөөр байсан ч энэ бол ердөө эхлэл байлаа. Олон сарын турш үргэлжилсэн хайгуулын дүнд дан эмэгтэйчүүдийн цогцсууд илэрсээр байсан бөгөөд алуурчинд эцэс төгсгөл гэж байсангүй.
      1982 1983 онд 14 цогцос олдов. Тэгээд ч зогссонгүй аллагууд аймшигт байдлаар үргэжилсээр байв. Америкийн Ногоон голын дагуух газрууд болон нисэх онгоцны буудал зэрэг газраас биеэ үнэлэгч эсвэл хөнгөн гэх явдалтай охидын цогцос олдсоор… Энэ хооронд хичнээн олон хүнийг сэжиглэн хорьж шалгасан боловч цуврал алуурчныг илрүүлж чадсангүй. 1982 1984 оны хооронд л гэхэд 2 сая доллар мөрдөн байцаалтын ажиллагаанд зарцуулсан байна. Хуулийн байгууллагын албан хаагчид биеэ үнэлэгчидтэй холбоотой байж болох бүхий л хүнийг хорьж саатуулж шинжилгээ хийсэн боловч маш их хугацаа үргүй зардал гаргаж байв. 1991 он гэхэд л энэ хэргийг илрүүлэхийн тулд 15 сая доллар зарцуулагдсан байна.
      Хохирогчийн тоо 40 гараад ирэв. Алуулж мөчлүүлсэн, тамлуулсан, буудуулсан, булуулсан, сүхдүүлсэн хэн болох нь танигдахгүй цогцсууд нэмэгдсээр л. Сиетл хотын иргэд багагүй хугацаанд түгшүүрлийн байдалтай байж гэмт этгээдийг нэн даруй илрүүлэхийг хуулийн байгууллагаас шаардсаар байв.

      Гари Леон Риджвей
      Америкчууд гэмт хэрэгтэнийг шалгахдаа хүний эрх их ярьдаг. Тэгээд нотолж чадахгүй ч юм уу хангалттай үйлдсэн гэх баримт байсаар байтал гэмт этгээдийг сул чөлөөтэй байлгаж ул мөрөө баллах боломж олгосоор байдаг хачин тогтолцоотой. Зарим хүн энэ алуурчны нэрийн дор хичнээн хүн алсныг тогтоох аргагүй юм. 48 гэдэг тоо бол энэ алуурчны алсан гэх эмэгтэйчүүдийн цогцосны тоо. Бусад нь тогтоогдоогүй.

      Гари Леон Риджвей болон түүний эхнэр
      Цуврал алуурчин мэдээж бас л хэн нэгэнд хаягдсан лүүзэр эр. Тэр эхнэрээсээ салснаас хойш аллагаа эхэлжээ. Түүнийг ДНК ийн шинжилгээгээр 2001 оны 11 сарын 30 нд  баривчлан саатуулсан юм. Бүр арваад жилийн өмнө алуулсан хохирогчийн биенээс олдсон үрийн шингэний ДНК г харьцуулах замаар барьсан хэрэг л дээ. Мань эрийг бүгдийг нь алаагүй үүний ард өөр алуурчид байдаг гэж үздэг америкчууд одоо ч бий.
      Тэр хүүгээ алсан уу ?
      Түүний хэргийг шалгах явцад биеэ үнэлэгчидтэй орооцолдож амь насыг хөнөөдөг зуршлынх нь талаар мэдсэн хүүгийнхээ амь насыг хороосон баримт байсан боловч хуулийн байгууллага үүнийг нотолж чадаагүй байна. Цуврал алуурчин энэ тухайд “би мэдэхгүй”  гэсэн товчхон хариулт өгсөн байна.
      0 0 61
    7. The Ken and Barbie алуурчид хэмээх хэн нэгний даажигнан өгсөн хочоор танил болсон Канадын Пол Бернардо ба Карла Хомолка нар 1990 өөд оны үеэр өсвөр насны охидыг хүчирхийлсэн цуврал аллага үйлдэж дуулиан тарьсан хосууд. Гэмт хэргийн ертөнцөд иймэрхүү дуулиан тарьсан цуврал аллага үйлддэг хосууд цөөхөн байдаг бөгөөд тухайн үедээ гэмт хэрэг судлаачдын дунд чамгүй маргаан үүсгэж байсан түүхтэй.
      Хамтын амьдрал:

      Карла Хомолка болон
      түүний нөхөр Пол Бернардо
      Дуулиан тарьсан аллага үйлдсэн хамтрагчид ихэнхи нь нөгөөгийнхөө нөлөө, дарамтанд гүнзгий автан, “зоосны хоёр тал” ын үүргийг гүйцэтгэж, түүнээсээ салах чадваргүй болсон байдаг. Энэ зан чанарыг “гэмт хэрэгтний доминант шинж” хэмээн нэрийддэг бөгөөд чухам ийм л шалтгааны улмаас Карла Бернардогийн бүрэн эрхшээлд орж, хүчирхийллийн аливаа үйлдэлд нь туслагч болжээ.
      Гэмт хэрэг:
      Канадын Торонто хотын цагдаагийн газрын мөрдөн шалгах хэлтсийнхэн 1993 онд Пол Бернардо гэгчийг өсвөр насны 4 хүүхдийг хүчирхийлэн амь насыг нь хөнөөсөн, 14 удаагийн хүчингийн гэмт хэрэг үйлдсэн хэмээн баривчлан саатуулав. Сэжиглэн шалгах болсон үндэслэл нь эхнэр Карлагийн түүний эсрэг өгсөн мэдүүлэг байв. Гэмт этгээдийг сэжиглэн шалгах явцад өсвөр насны 3 охин тухайлбал ойрын хамаатан 2, хэн болох нь үл мэдэгдэх 2 охиныг гэртээ болон зуслангийн байшиндаа хүчирхийлэн амь насыг хөнөөсөн бичлэгүүд олдож, ДНК болон бусад шинжилгээгээр Scarbborough мужид гарсан 14 удаагийн хүчингийн гэмт хэрэг нь нотлогджээ. Түүний хамтрагч нь гэрч Карла өөрөө байв.
      Гэмт хэрэгтнүүд:

      Карла Хомолка
      Карла Хомолка 1970 оны 05 сарын 04 нд Канадын Port Credit мужийн Ontario хэмээх тосгонд төржээ. Тэрбээр Берандотой хамтран бага болон өсвөр насны 4 охиныг алсан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд өөрөө ч түүний хохирогч байсан хэмээн мэдүүлдэг. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Карла өөрийн нөхрийн эсрэг мэдүүлэг өгч түүний хүчирхийлэл зодуурт удаа дараа өртөж байсан шалтгаанаар цагдаагийн байгууллагад хандаж. Ингэх явцдаа тэрбээр өөрийн өмгөөлөгчөөр дамжуулан хуулийн байгууллагынхантай хамтарч ажиллахаар тохиролцон нөхөр Бернардогийн үйлдсэн гэмт хэргийн талаар нэг бүрчлэн ярьж, нотлох баримтыг сайн дураар олоход тусалснаар өөрт ноогдох ялыг хөнгөрүүлж чадсан байна. Тэрбээр сургуулиа төгсөөд малын эмчийн туслахаар хэсэг ажиллаж байсан бөгөөд энэ нь сүүлд гэмт хэрэг үйлдэхэд нь нөлөөлжээ. Халотейн хэмээх мал, амьтныг нойрсуулах бодисыг хулгайлж, гэмт хэргийн улмаар анхны хохирогч өөрийн төрсөн дүү Тамиллагийн хоолонд хийн ухаан алдуулж, Бернардог хүчирхийлэхэд нь хамтран оролцжээ. Хүчирхийллийн явцад охин ам хамарт нь чихсэн зүйлсэд хахаж нас барсан ба эмнэлгийн байгууллагад худал мэдээллэн гэмт хэргийг нуун дарагдуулав. Энэ бүхний дараагаа гэмших нь байтугай дараа дараагийн гэмт хэрэг үйлдэхэд видео бичлэг хийх хэлбэрээр хамтран оролцож байжээ.images Хамгийн сүүлд тэрээр олны өмнө 2014 онд харагджээ.

      Карла Хомолка
      Карла 2005 онд шоронгоос суллагдсан бөгөөд одоо шинэ нөхөр, хүүхдийн хамтаар хэвийн ажиллаж амьдран, хуулийн чиглэлээр сурч байгаа аж. Түүний тухай 2003 онд “Карла” хэмээх кино гарч гол дүрд нь Лаура Препон гэгч жүжигчин тоглож багагүй шуугиулж байсан түүхтэй. Тэр ондоо уг кино олон улсын наадмаас дөрвөн ч шагнал авсан байна.
      Пол Бернард

      Пол Бернард
      Пол Бернард 1964 оны 8 сарын 27 нд Torontо хотод төрсөн бөгөөд царайлаг, хүчирхийлэгч бэлгийн гаж зуршилтай нэгэн байв. Түүний хүүхэд насны тухай мэдээ тийм ч хангалттай биш ч аав Кеннед хүүхэдтэйгээ зүй бус харьцдаг байсан бөгөөд бага байхад нь ээж нь салж өөр хүнтэй суусан байна. Сүүлд Кеннед Бернардогийн эмэгтэй дүүг хүчирхийлсэн хэргээр аавын хаалга татсан нэгэн. Өсвөр насандаа ямар нэг гаж зуршил буруу үлгэр дууриал аваагүй ч хүү бага насандаа авсан сэтгэхүйн цохилт нь мартаж чадахааргүй хар толбо үлдээж. Идэр насанд хүрсэн Бернардо сексийн талаар хийсвэрлэн бодох ямарваа нэгэн байдлаар эмэгтэйчүүдэд хүч хэрэглэх дуртай болжээ. Улмаар Карлатай танилцаж сексийн харилцаанд орсоноор дээрхи нуугдмал гаж зуршилаа барьж дийлэхээ байсан байна. Ажлаасаа 1990 онд халагдсан Бернардо жил өнгөрөх тусам охид, эмэгтэйчүүдийг хүчиндэх гэмт хэргийг үйлдсээр байсан бөгөөд тухайн хэрэгтээ баригдаж ял шийтгэгдэлгүй эрх чөлөөтэй явж, эхнэрээ энэхүү үйлдэлдээ албадах байдлаар татан оролцуулж эхэлсэн байна. Улмаар тэд 1990 1993 онд Тамми Хомолка, Жэйн Дое, Лесли Махафи, Кристэн Фрэнч нарын аминд хүрч, аллага нь харгис хэрцгий байдалд шилжин, ямар нэг хэмжээ хязгаар гэж үгүй болсон байна. Түүнийг гэмт үйлдэлийг хуулийн байгууллага зогсоож чадаагүй ч эхнэрнийх туслалцааг авсанаар энэ хэрэг илэрсэн юм. Мөрдөн байцаалтын явцад тэдний аллагын бичлэгийг хуулийн байгууллагын алба хаагчид үзэж чадахгүй гүн цочрол айдаст орж байв. Дээрхи нотлох баримтыг 2006 онд устгасан байна. Тэдний тухай “God Bless” гэдэг дуу гарч, “Lethal marriage” хэмээх зохиол хүртэл бичигдэж байв.


      0 0 69
    8. Жорж Смит
      1872 онд даатгалын ажилтаны гэрт төрсөн Жорж Смит нь “The Brides In The Bath Murderer” гэсэн нэрээр гэмт хэргийн ертөнцөд шуугиан тарьж байв. Тэрбээр бага наснаасаа хулгай дээрмийн гэмт хэрэг үйлдэж хүүхдийн колонид хүргэгдсэнээр гэмт хэргийн жигшүүрт зам руу эргэлт буцалтгүйгээр орсон байна. Түүний энэхүү гутамшигт амьдрал нь олон эмэгтэйн амийг егүүтгэсэн хэргээр төгсгөл болсон байна. Смитийн шүүх хурал дэлхийн нэгдүгээр дайны үед болсон ч тухайн үеийн сонин хэвлэлүүдээр түүний үйлдсэн хэргийн тухай мэдээлэл жигшүүл төрүүлж, олны анхаарлыг ихээхэн татаж байв. Ваннтай усанд живж нас барсан эхнэрүүдийн тухай мэдээлэл ажигч гярхай мөрдөгчийн анхааралд өртөх хүртэл жирийн нэгэн золгүй учралд тооцогдож байлаа. Энэ бүх золгүй учралуудын цаана Смитийн урьдаас төлөвлөгдсөн нууц аллагууд байв.
      Гэмт хэргийн анхны хохирогч нь 32 настай Бесси Манди байжээ. Смит тухайн үедээ Генри Уилльямс нэрээр эмэгтэйн толгойг эргүүлж, гэрлэж дөнгөжээ. Тэрээр үүний урьд албан ёсоор нэг удаа гэр бүл болж бүтэлгүйтэж байсан удаатай байна. Хэрн Бэрн нэртэй хотод шинэ амьдрал төвхнөж гэрийнх тавилгад нь нэгэн ширмэн ван нар нэмэгджээ. Маргааш нь тэрээр эхнэрийнхээ хамт хэсгийн эмч дээрээ очихдоо – “Эмчээ миний эхнэр татаж унадаг өвчтэй юмаа. Та нэг зөвлөгөө өгөхгүй юу? Гэхдээ өөрт нь хэлбэл цочролд орох учраас хэлээгүй нь дээр” гэжээ. Эхнэрийгээ эмчид зөвхөн толгой нь өвддөг тухай хэлж.

      1912 оны 7 сарын нэгэн өдөр нөхөр хэсгийн эмчийг яаралтай дууджээ. Эмч ирэхэд эхнэр нь ваннатай усандаа живж нас барсан байлаа. Гэмт этгээдийн тавьсан урхинд орсон эмч “Халуун усанд орсоноос даралт ихсэн , амьсгалын замын дутагдалаас усанд унаж нас барсан байна” гэсэн дүгнэлт гаргажээ. Ингээд Смит эхнэрийнхээ амь насны даатгал болох 2700 фунт авав. Тухайн үед жирийн нэг алба хаагчийн долоо хоногийн ажлын хөлс 1 2 фунт байв. Мөнгийг авангуутаа Смит Хэрн Бэрнийг орхиж цаг алдалгүй дараагийн эмэгтэйг уургалан авав. 25 настай Элис Барнхэм мөн түрүүчийн хохирогчийн нэгэн адил залууд хууртагдан, гэрлэлт нөгөө л болдгоороо болж урьдны явдал давтагдсан байна. Хуримаа хийсний дараагаар мөн л эхнэртэйгээ эмчид очин үзүүлж, үүний дараагаар 1913 оны 10 сарын 12 ны өдөр эхнэр нь ваннадаа живж нас барав. Даатгалд дуртай Смит эхнэрээ нас барсаны дараагаар 500 фунт авсан ба нас барсан дүгнэлт мөн л халуун устай ваннад орж байгаад зүрх хаагдаж ухаан алдан живсэн гэсэн утгатай гарчээ.

      Смитэд дараагийн гэмт хэргээ үйлдэхэд бүтэн жилийн хугацаа шаардагдсан бөгөөд энэ удаад тэрбээр Ллойд гэсэн нэртэй болж 38 настай Маргарет гэгчтэй гэрлэжээ. Тэрбээр нөхрийнхөө “тусламжтайгаар” 1914 оны 10 сарын 18 ны өдөр ваннадаа живж нас барахынхаа өмнө “уламжлал ёсоор” нөхөртэйгээ эмчид үзүүлжээ. Эхнэрээ усанд живүүлсэн Смит гадагш явсан дүр үзүүлэн эргэж ирээд байшингийн эзэн авхайг дагуулан гэртээ ороход эхнэр нь өөрөө живж ваннадаа нас барсан байсан гэж харагдуулахаар бүхнийг хийжээ. Эмч ч түүнд мөн л хууртаж дүгнэлт гаргасан байна. Түүний нас барсаны даатгалын мөнгө 700 фунт байв. 1915 оны 2 дугаар сарын нэгэн өдөр даатгалын мөнгөө авахаар орсон мөчид мөрөн дээр нь нэгэн хүн гар тавив.
      – Хэн бэ, Юу болов?
      – Ганцхан хором анхаарлаа хандуулна уу эрхэмээ та саяхан нас барсан Маргарет гэж хүний нөхөр мөн үү
      – Мөн
      – Тэгвэл 1912 онд нас барсан Элис Барнхэмийн нөхөр мөн үү
      – Би мэдэхгүй хэмээн хариулсанаар түүнийг баривчлав.

       
      Англи маягийн туршлагатай мөрдөгч Артур Нейл гэгч түүний гэмт хэргийг таслан зогсоож баривчилж чадсан байна. Тэрбээр Англид гарч байгаа хэвлэл мэдээллийг өдөр бүр уншдаг байж. Түүний анхаарлыг адил төстэй аргаар амиа алдаж байгаа нөхөрт гарсан залуу эмэгтэйчүүдийн үхэл яахын аргагүй татаж, шалгаж эхэлжээ. Мөрдөн шалгалтын явцад гэмт этгээд буюу “халамжит нөхөр” нэг хүн болох нь батлагдаж Смитийг баривчлах ажиллагааг хийжээ. Түүнийг барих амархан байв. Харин гол нь олон жил гэмт хэрэг үйлдсэн туршлагатай этгээдийн гэмт үйлдэлийг нотлон тогтооно гэдэг бэрхшээл шаардаж байсан гэдэг. Мөрдөлтийн явцад нас барсан хүүхнүүдэд ямар хүч хэрэглэсэн гэх шинж гараагүй, задлан шинжилгээгээр ч тэр дотор эрхтэний гэхээр ямар гэмтэл байсангүй. Мөрдөн байцаалтын туршилтын явцад ванн дотор эмэгтэй хүнийг ямар нэгэн хүч хэрэглэхгүйгээр живүүлэх арга байхгүй байв. Олон удаа оролдож үзэх явцад мөрдөгч туршилтанд оролцож буй сэлэгч эмэгтэйн хөлнөөс татахад тэрбээр ухаан алдсан ба түүнийг сэргээх гэж 30 гаран минут зарцуулсан байна. Гэмт хэргийн нууцыг ийнхүү тайлав.
      Алуурчин ямар нэгэн шалтгаан хэлэн эхнэрээ усанд оруулан тоглож байгаад алдаг байжээ. Энэ хэргийг нотлоход шинжээч, паталогич Бернард Спилсбери шинжлэх ухааны үүднээс тод томруун тайлбарласан нь хэргийг шийдвэрлэхэхд ихээхэн нөлөө үзүүлсэн юм. 1915 оны 6 дугаар сард болсон шүүх хурлаар түүнийг дүүжлэн хороох шийдвэр гарч удалгүй гүйцэтгэжээ.
      Энэ гэмт хэргийн тухай, Британийн Yorkshire ТВ ийн жүжигчин Martin Kemp ба Жорж Смит нарын хамтран тоглосон “The Brides in the Bath” (2003), Голливудад Karoline Leac ийн зохиолоор жүжигчин Maxwell Caulfield ба Amelia Campbell нарын хамтран тоглосон “Tryst” /2006/ кинонууд хийгджээ. Түүнчлэн Агати Кристи бага зэргийг нь өөрчлөн найруулж “Филомелийн байшин” хэмээх зохиол бичжээ.
      0 0 75
    9. 1960 1970 аад оны үеэр Америк залуучдын дунд “хиппи” хэмээх хэв маяг хүчээ авч, гэмт хэрэг хар тамхи, архидалт, арьсны үзлээс шалтгаалсан гадуурхал, зөрчил хяналтаас гарч байх үед дэлхий дахинаа Чарльз Мэнсоны “Гэр бүл” хэмээх бүлэглэл үйлдсэн цуврал аллага, сэтгэл сэрдхийлгэм хэргээрээ шуугиан тарьж, олоны дургүйцлийг дээд цэгт нь хүргэж, түгшээж байв.

      Чарльз Мэнсон 1934 оны 11 сарын 12 ны өдөр АНУ ын Огайо мужийн Цинцинат хотод 17 настай Кэтлин Мэддоксийн хүсээгүй хүүхэд болон мэндэлжээ. Мэнсоны бага нас бусад цуврал гэмт хэрэгтнүүдийн нэгэн адил хүнд хэцүү өнгөрч. Түүний аав хурандаа Скотт боловч төрсөн эцэг нь Уильям Мэнсон гэгч байсан аж. Чарльз г 6 настай байхад нь ээж Кэтлин нь бензин түгээгүүрт зэвсэглэн халдсан дээрмийн хэргээр 5 жил хоригдов.

      Чарльз Мэнсон н
      багийн зураг
      Бага нас:
      Бяцхан Чарли тэрсүүд шашинт авга эгч болон түүний садист нөхрийн гар дээр хэдэн жил байж, сэтгэхүйдээ нөлөөлөхүйц хүчирхийлэл доромжлолыг амсч байжээ. Түүнийг сургуульд орох анхны өдөр нь Чарлид авга эгчийнх нөхөр эмэгтэй хүүхдийн хувцас өмсгөн сургуульд нь явуулж олны өмнө шившиг болгож байснаар сургуулийн хөвгүүд түүнийг доромжилж тохуурхан улмаар зодох болов. Ээж нь шоронгоос суллагдан ирсэн боловч тэдний амьдрал өөрчлөгдсөнгүй амьдралын хүнд хэцүү үед хүү өсвөр насандаа хулгай хийж явсаар баригдаж хүүхдийн асрах төвд хүргэгдэн иржээ. Ирсэн анхны өдрөө хүү оргож улмаар хөвгүүдийн тусгай дэглэм бүхий лагерт хүмүүжиж байхдаа өөрөөсөө ах хөвгүүдэд хүчирхийлүүлж байлаа. Тэндээсээ оргосон хүү мөн л автомашин хулгайлж дээрмийн гэмт хэрэг үйлдсэнээр насанд хүрээгүйчүүдийн засан хүмүүжүүлэх газарт хүргэгдэж тэндээ хүмүүжих болсон байна.
       
      Өсвөр болон идэр нас:

      Чарльз Мэнсон өсвөр насандаа… 
      Энэ л үед хүүд гэмт зан төлөв эргэлт буцалтгүйгээр бүрэлдэж, шоронгийн банди шуумаруудтай холбогдон элдэв хэрэг төвөг тарьж хамт хоригдож байсан хоёр ч хүүхдийн хоолойг сахлын хутгаар зүсэж, хүчирхийлсэн хэргээр ял нэмүүлсэн байна. 

      Чарльз Мэнсон болон түүний анхны эхнэр Розали Джейн Уиллис
      1955 онд тэнсэнгээр суллагдсан байх үедээ 17 настай Розали Жейн Уиллис гэгчтэй гэрлэж хүүхэдтэй болжээ. Тэдний хэвийн амьдрал удаан үргэлжилсэнгүй тэрбээр төрсөн эцгийнхээ мөн адил 17 настай эмэгтэйг хүүхэдтэй нь орхиод ахин шоронд оржээ. Ийнхүү Чарли оргож баригдаж хоригдож явсаар “аюултай” гэмт хэрэгтний ангилалд тооцогдож 33 нас хүртлээ гэмт хэргийн ертөнцөд жинхэнэ утгаараа суралцсан байна. Түүнийг судлаачид “төрөлх гэмт хэрэгтэн” ч хэмээн дүгнэдэг.
      “Гэр бүл”:

      Мэнсоний гэр бүлийнхэн
      Тэрбээр 1967 онд суллагдах үед “Summer of love” буюу “Зуны дурлал” хэмээх залуу, өсвөр насны мянга мянган гишүүдтэй бүлэглэл дэлгэрч байв. Чарли Сан Францискод ирж Мэри Браннер гэгчтэй танилцаж Мэнсоны “гэр бүл” хэмээх бүлэглэл байгуулжээ.

      Энэ үед Битлз залуучуудыг шуугиулж тэдний зарим дуу нь хар тамхи мэт л соронздож байв. Тухайн үед 1930 аад онд банк дээрэмдэсэн хэргээр шоронд хамт байсан гитар тоглодог

      Алвин Карпис
      Алвин Карпис мөн тэдэнтэй нэгдэж Калифорни мужаар хөндөн гулд тэнэж өөрсдийн “гэр бүлдээ” залуучууд өсвөр насны охидыг элсүүлэн уруу татаж “ахан дүүсийн харилцаа” д оруулж эхэлжээ. Тэр үед өсвөр насны олон залуучууд сэтгэл санааны тогтворгүй байдал, шилжилтийн насны үедээ орон гэрээсээ дайжиж оргох нь ихсэж, тэднийг зогсоох хүч, хяналт гэж зүйл байхаа больж, сураггүй алга болох явдал хэвийн үзэгдэл болсон байв. Чарльз Мэнсон хөгжмийн хамтлаг байгуулан, Голливудын цаахна байдаг Үхлийн хөндийн Спен хэмээх газарт “гэр бүл” ээ байрлуулж, архидалт мансууралд залуусыг уруу татан “чөлөөт амьдрал” хэмээн итгүүлж тэднийг элдэв зүй бусаар бэлгийн харьцаанд оруулж, удаа дараа гэмт хэрэг өдүүлж байв. Тухайн үед цагдаагийн, хүч хэрэгсэл гэхээр зүйл ч тааруу байж тэднийг гэмт хэргээ үйлдэхэд ямар нэг хүчин зүйл садаа болсонгүй Хинман гэгч эрийг Бобби Босолейл, Сьюзан Аткинс (Сэди), Мэри Браннер нарын хамт зэрлэгээр амь насыг хөнөөсныхөө дараа цусаар нь хананд граффит зурж тохуурхаж байв.
      Битлз:

      Битльз хамтлаг Битлз хамтлаг
      Яагаад ч юм тэдэнтэй Битлз хамтлаг шууд холбогддог. Тэдний арьсны үзлийн эсрэг урьдчилан сэргийлэх хэв маягтай дууг гуйвуулан ойлгож гэмт хэрэг үйлдэх сэдлээ болгож байжээ. Сүүлд мөрдөн байцаалтын шатанд тэд мэдүүлэхдээ Битлз хамтлагийн “Цагаан” гэдэг альбомын дуунаас сэдэвлэсэн Helter Skelter хэмээх дуу тэднийг мансуурахад нь их дөхөм өгсөн гэж ярьсан удаатай. Тэр ч байтугай Мэнсон ярихдаа Битлзийн нэгэн гишүүн тэдэнд энэ үзлээ бататгасан шинэ альбом гаргах хэрэгтэй хэмээн зөвлөж байсан гэж барин тавин мэдүүлдэг. Ер нь тэр үеийн залуучуудын мансуурах, архидах, хэт задгай байх тэр ч атугай зарим гэмт хэрэг гарахад энэ хамтлаг шууд бусаар нөлөөлсөн гэдгийг тухайн зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл бичсэн байдаг.

      Сатанист болон арьсны үзэл:
      “Мэнсоний гэр бүл” ийн гишүүд Бурханыг үзэн ядаж сатанист чиг урсгалыг шүтдэг байв. Тэд бурханыг харааж өөр амьдарлын хэв маягийг илүүд үзэж хар арьст хүмүүсийг цагаан арьстанууд ноёлж байх ёстой гэдэгт бат итгэсэн байдаг ба яаж ийж байгаад өөрсдийн гэр бүлийг 14400 мянган гишүүнтэй болно гэж төлөвлөжээ.

      Гэмт хэрэг:
      1968 1969 онд Калифорниа мужид дуулиан тарьсан олон цуврал аллагууд үйлдэгдэж эзэн холбогдогч нь тогтоогдохгүй байв. Хохирогчид урт олсноор дүүжлүүлэн, олон удаа хутгалуулан тамлагдаж нас барсан байдалтай олддог байсан ч гэмт этгээдийг жил шахам хайжээ. Энэ хугацаанд 17 68 насны жирэмсэн залуу, өндөр настан нийлсэн нийт 9 хүний амь насыг хөнөөсөн байна.
      Тейт Ла Бианкийн хэрэг:

      Хар ирвэс хочит Бобби
      Тэдний бүлэглэлийн Хар ирвэс хочит Бобби баригдасны дараагаар Мэнсоны гэр бүл түгшиж улмаар Лос Анжелес хотод айшигтай хэд хэдэн цуврал аллага дараалан үйлдсэн байна. Энэ аллагыг Тэйт –Ла Бианкийн хэрэг гэж нэршсэн бөгөөд энэ хэрэгт тэдний гэр бүлийн охидууд болох Сьюзан Аткинс, Патриса Кренвинкел, Лесли Ван Хьютен нар гар бие оролцож хүний санаанд баймгүй жигшүүрт аллагыг үйлдсэн юм. Энэ хэрэгт нийтдээ 4 гэр бүлийн 8 хүний амь насыг хөнөөсөн байна.

      Роман Поланксий ба Шарон Тейт:

      Жүжигчин Шарон Тейт
      Түүний эхнэр Шарон Тейт тухайн үедээ гоо үзэсгэлэнгээрээ алдартай, Алтан бөмбөрцөг наадмын шилдэг эмэгтэй дүрийн шагналыг авчихсан, хэд хэдэн кинонд тоглож цаашдаа нэр хүнд өсөж яваа залуу жүжигчин байв. Түүнийг жирэмсэн байхад нь Лос анжелес дах гэрт нь хамт байсан 4 хүний хамт боомилон хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн юм.

      Мэнсоны “цэцэгхэн” үүдийн нэг Сьюзан Аткинс
      Тетоны амь насыг хөнөөхөд оролцсон Мэнсоны “цэцэгхэн” үүдийн нэг Сьюзан Аткинс 2005 оны 9 сард шоронгийн эмнэлэгтээ хийсэн нүгэлдээ шаналсаар тархины хорт хавдараар хорвоог орхижээ. Роман Поланский эхнэрээ алдсан хэдэн жилд маш их уй гашууд автан хэсэг найруулагчийн ажлаа огт хийгээгүй байна. Сүүлд хөгширч нас ахисан хойноо тэрбээр бага насны хүүхдийг садар самуунд уруу татсан хэрэгт шалгагдаж дэлхий даяар шуугиулсаныг та бүхэн мэдэж байгаа байх.

      Линнет Фромме нь
      Жералд Фордын амь насанд
      хүрэх гэж оролдсон үеийн зураг
      Жералд Форд:
      Мэнсон төрөлхийн гэмт хэрэгтэн сэтгэхүйн агуу ихийн дэмийрэлтэй сатанист, арьсны үзэлт хүн боловч хэнийг ч гэсэн араасаа дагуулж, өөртөө наалдуулан, дарангуйлж чаддаг өвөрмөц чадвартай нэгэн. Тэрбээр шоронд байхдаа арьсны үзэл бүхий бүлгэмээ байгуулан Линнет Фромме гэгчид нөлөөж “гэр бүл” дээ элсүүлжээ. Тархиа Мэнсоноор угаалгасан тэрбээр нь суллагдсан хойноо 1975 онд тухайн үеийн АНУ ын ерөнхийлөгч Жералд Фордын амь насанд халдах ородлого хийн бүтэлгүйтэж байв. Түүнд бүх насаар хорих ял ноогдуулж биечлэн эдлүүлж байгаад нийгэмд аюулгүй болсон хойно нь 2009 оны 8 сард сулласан байна. Одоо тэр эмгэн болчихсон нууц амьдарч байдаг гэнэ лээ
      Шүүх хурал:
      Мэнсоны гэр бүлийг шүүх хурал үнэхээр дуулиан шуугианыг дагуулж бүхэл бүтэн 5 жил үргэлжилсэн байна. Түүний аллагуудтай холбоотой нотлох баримт, “гэр бүл” ийн гишүүдийн оролцоо гэм бурууг нотлох гэж улсын прокурор маш их хүчин чармайлт гаргасны үндсэн дээр тэдний гэр бүлтэй холбоотой 13 хүнд ял ногдуулж тэр дундаа цуврал аллагад оролцсон 6 хүнд бүр насаар нь хорих болон цаазаар авах ял ноогдуулсан байна. Гэвч тэднээс цаазаар авах ялаар хэнийг гүйцэлдүүлээгүй бөгөөд Мэнсон шоронд байхдаа хуульчийн туслалцааг авч бүх насаараа хоригдох ялаар солиулж чадсан нэгэн.

      Мэрилин Мэнсон: Дита Фон Тийз хэмээх Бурлеск одтой гэрлэж, рок дуулж, өөрийн биеэ зэрэмдэглэж, этгээд содон төрхөөрөө олны анхааралыг татдаг Мэрилин Мэнсон бол Чарльз Мэнсоны шүтэн бишрэгч бас Мэрилин Монрог ч шүтдэг.
       

      Түүний нэр ямар учиртай болохыг одоо та ойлгосон байх.
      0 0 87
    10. Жунко Фурута
      1988 89 онд болсон Жунко Фурута хэмээх 17 настай ахлах сургуулийн сурагч охины бусдад аймшигтайгаар алуулсан түүх. 1988 оны 11 сарын 25нд ангийнх нь 4 хүү хулгайлж 44 хоногын турш тамлан зовоосоор алжээ. Түүнийг хулгайлсан хөвгүүдийн нэгнийх нь найз охины гэр бүлийн эзэмшилийн зуслангын байшинд нууж байсан байна. Хулгайлсан хөвгүүдийн нэг нь түүнийг эрэн сурвалжилж эхэлхээс урьдаж хүчээр гэрлүү нь залгуулж гэрээсээ зугтаасан гэж хэлүүлсэн байна. Мөн түүний эцэг эх нь юу ч хийгээгүйгээр барахгүй цагдаад ч мэдэгдээгүй. Түүнийг хориж байх үедээ хүчирхийлж тарчлаан зовоож байсан.

      Түүнийг алсан алуурчид

      БАРИМТ: Нэг дэхь өдөр:
      түүнийг хүчирхийлж, гэрийнхэнлүү нь зугтаалаа гэж худлаа яриулсан. Хоол өгдөггүй жоом идүүлж шээсээ уулгадаг, гар хангалага хийлгэдэг, өөрсдийнхөө өмнө тайчуулдаг байсан ба тамхины цогоор түлж түүний үтрээнд гадны биет чихсэн байсан.
      11  дэхь өдөр:
      12 р сарын 1 тоолж барамгүй олон удаа нүүрийг нь цемтэн шаланд цохиж дээр нь үсэрч, гарнаас нь уяад таазнаас дүүжилж шуудайгаар боогоод биеийг нь хурц юмаар шивдэг байсан ба хамар нь чихэгдсэн учраас тэр амаараа арай ядан амьсгалж байсан. Ходоодонд нь туухай чихсэн. Бөөлжих үед нь хүчээр ус уулгаж байсан. /ходоод нь хүлээн авч чадахгүй/. Зугтаах гэж оролдоод гараа тамхины цогоор түлүүлж шийтгүүлсэн. Хошногных нь нүхэнд лонх чихсэн.
      20 дахь өдөр:
      12 р сарын 20 алхаж чадахгүй байхад нь чадах ёстой гээд хөлийг нь шатаасан. Хулсан модоор зодсон. Хошногных нь нүхэнд солют хийж буудуулсан. Гараа даахаа больж хумснууд нь хууларсан. Гольфын цохиураар зодуулсан. Үтрээнд нь тамхи чихсэн. Төмөр турбагаар зодсон. Өвлийн хүйтэнд тагтан дээр хонуулдаг байсан. Үтрээ хошногны нүхэнд нь шарсан тахиа чихсэнээс болж цус ихээр алдсан.
      30 дахь өдөр:
      халуун лав нүүрэн дээр нь асгасан. Зовхийг нь тамхины цогоор түлсэн. Цээжин хэсэгийг нь яраад дараа нь оёсон. Баруун хөхнийх нь товчийг бахиар тасалсан. Халуун чийдэнгийн шил үтрээрүү нь чихсэн. Үтрээрүй нь хайч чихсэнээс болж их хэмжээгээр цус алдсан. Шээж чадахаа больсон. Доод давхарлуу хүнд шархнуудаасаа болоод бараг цаг шахам мөлхөж хүрдэг болсон. Хэнгэрэг нь цоорсон. Тархины хэмжээ маш ихээр буурсан.
      40 дэхь өдөр:
      зовлонгоос минь салгаач гэж тэднээс гуйсан. 1989 оны 1 р сарын 1нд зэрэмдэглэгдсэн бие хөдөлж чадхаа больсон. 1989 оны 1 р сарын 4ний өдөр 4 хүү түүнийг төмөр туухайгаар зодож түүний ам хамарнаас маш их хэмжээний цус алдагдаж байв. Гэвч тэдний сэтгэл ханалгүй түүний нүд аманд нь лаа асаан чихсэн байна. Лааны тос түүний хөл, гар нүүр хэвлийгээр урсаж эцэстээ шатсан байна. Сүүлчийн тарчлан 2 цаг үргэлжилжээ.
      Жунко Фурута дараа өдөр нь өвдөлт дундаа ганцаараа нас баржээ. Түүний 44 хоногийн турш мэдэрсэн өвдөлтийг юутай ч харьцуулашгүй юм. Түүний ээж энэ мэдээг сонсоод цус харважээ. Тэр шаналалаасаа болж сэтгэцийн өөрчлөлттэй болсон байна. Түүнийг алсан хүмүүс одоо эрх чөлөөтэй. 20 жилийн дараа ч шудрага ёс хэрэгжсэнгүй. Энэхүү түүх нь ямар ч хэтрүүлэггүй үнэн бөгөөд хүн төрөлхтөн түүнийг хэзээ ч мартахгүй байгаасай. Энэхүү охины түүхээр маш олон аниме болон кинонууд хийгдсэн байдаг.
      Киноны хэсгээс

       
      0 0 165
    11. 1998 оны хавар Монголд нэртэй дуучин Х.Төмөр нэгэн эмэгтэйн хамт бусдын гарт зэрлэгээр алагдсан хэрэг гарч олныг цочроов. Тэр хавар түүхий эдийн ханш урьд байгаагүйгээр үнэ хүрлээ.
      Ялангуяа, ямааны арьсыг хятадууд өндөр үнээр авч эхлэв. Үүнтэй уялдан “Ямааны арьсны” гэгдэх хэд хэдэн ноцтой хэрэг гарч хүний амь үрэгдсэн.
      Тийм нэг түгшүүртэй үед дуучныг хөнөөсөн нь байдлыг улам түгшүүртэй болгов. Дуучин Х.Төмөрийг алуурчин егүүтгээд зогссонгүй толгойг нь тасдан пийшинд шатаасан байсан. Манай цагдаагийнхан хэд хоног нойр хоолгүй мөрдсөний дүнд гэмт хэрэгтнийг баривчиллаа.
      Хар дарж зүүдлэн өөрийгөө илчилсэн алуурчин
      Гэмт хэрэг, тэр тусмаа хүний амь хөнөөсөн хүмүүс нуугдах, хол явах, эсвэл хэдэн өдөр архидах, амиа хорлох, хорлохыг завдах зэрэг цөөн сонголтын өмнө тулдаг гэсэн. Дээрх ноцтой хэрэг гарсны дараа цагдаагийнхан бүхий л чиглэлд ажилтнуудаа томилон мэдээлэл цуглуулж эхэлжээ. Тэр үед Цэргийн төв эмнэлгийн Хордлогын төвд Ц.Батсүх хэмээх залуу ухаангүй хүргэгдэн ирсэн аж. Тэрбээр амиа хорлохыг завдан нойрны их хэмжээний эм уусан байжээ. Эмч нар түүнд хордлого тайлах эмчилгээ хийснээр бие нь илааршсан байна. Гэвч өвчтөний сэтгэл санаа нэг л тогтож өгөхгүй байсан гэх. Хэн ч харсан хорхойд хоргүй баймаар тэр залуу нэг шөнө “Төмөр хохь чинь”, “Би Төмөрийг алчихлаа” гэх мэтээр орилон хар даран зүүдэлжээ. Тэрбээр хажуудаа цагдаагийн нууц ажилтан байгааг мэдсэнгүй. Маргаашнаас нь түүнийг цагдаагийнхан хяналтадаа авч хэд хоногийн дараа сэжигтнээр тооцон саатуулжээ.
      Гавьяат хуульч  үгнээсээ яагаад буцав
      Дээрх хэргийг мөрдөж байсан ажлын хэсгийнхэн зөвлөлдөөд Ц.Батсүхийг гавьяат хуульч агсан Ё.Бадамдоржоор байцаалгахаар болжээ. Хүн амины олон хэрэг мөрдөж байсан түүний туршлагад тэд найдсан аж. Түүнтэй хамт прокурор, өмгөөлөгч байлцуулжээ. Тэд түүнийг нэлээд удаан байцаасан гэдэг. Байцаалтаас гарч ирээд гавьяат хуульч маань “Дуучин Төмөрийг алсан хүн бол энэ залуу гарцаагүй мөн” хэмээн итгэл төгс хэлж байсан аж. Гэвч тэрбээр сарын дараа хэлснээсээ буцаж “Батсүхийг хүн амины хэрэг үйлдээгүй” гэх болжээ. Монголын цагдаагийн нэртэй мөрдөн байцаагч түүнийг хэлсэн үгнээсээ, итгэл үнэмшлээсээ ийн буцах болсон шалтгаан өнөө хэр тайлагдаагүй үлдсэн гэдэг.
      “Талийгаачийн тагтаар дамжин хоёр хүн буусан”
      50 мянгатын “Г” хэлбэртэй орон сууцны мухрын орцны хоёрдугаар давхарт амьдарч байсан дуучны тагтаар дамжин хоёр хүн бууж байхыг зэргэлдээх байрны нэгэн оршин суугч харжээ. Хөрш байрны дуучин Төмөр алагдсаныг маргааш нь мэдсэн тэрбээр энэ тухайгаа цагдаагийнханд мэдээлжээ. Түүний мэдүүлгийг батлах хэд хэдэн баримт цагдаагийнханд олдсон тухай тэр үед хэвлэлд бичиж байсан. Тэдгээрийн нэг нь талийгаачийнхаас олдсон 40 41 размерийн гутлын мөр. Цусан зам татуулсан энэ мөр талийгаач Х.Төмөр, эмэгтэй хоёрын хэнийх нь ч биш. Гэмт хэрэгтэн Ц.Батсүх 38 размерийн гутал өмсдөг байжээ.
      Үүнээс улбаалан талийгаачийнд дөрөв дэх хүн байсан талаарх мэдээлэл цацагдаж түүний эрэлд гарлаа. Дөрөв дэх хүн байсан гэх бас нэг баримт бол орны толгойноос олдсон хурууны хээ. Энэ хээ тэнд байсан хүмүүсийнхтэй таараагүй аж. Түүнчлэн талийгаач эмэгтэйн гараас үс олджээ гэсэн мэдээлэл тарлаа. Энэ бүх ул мөр цагдаагийн ажилтнуудыг олон шөнө нойргүй хонуулсан гэдэг. Тэд бүх баримтыг нягт шалгасны эцэст гэмт хэрэгтэн яах аргагүй ганцаараа байсан гэсэн дүгнэлтэд хүрчээ.
      Ц.Батсүх ч ганцаараа үйлдсэн хэмээн удаа дараа мэдүүлж байсан аж. Тэгвэл талийгаачийнд байсан гурван хүний хэнийхтэй нь ч таардаггүй дээрх ул мөрүүдийг хэн үлдээв.
      Аймшигтай дүр зураг харсан шинжээч шоконд оржээ
      Дуучин Х.Төмөр хамт байсан эмэгтэйтэйгээ зэрлэгээр алуулсан хэрэг гарсан тухай мэдээллийг цагдаагийнхан маргааш өглөө нь авчээ. Хэргийн газарт хамгийн анх орсон хүн бол шинжээч байв. Толгойгүй цогцос, бой хийсэн мэт аймшигтай дүр зураг, хүний цусны үнэрт дотор нь эвгүйрхсэн тэрбээр хэргийн газраас удалгүй гарч иржээ. Түүний оронд өөр шинжээч авчран үзлэгийг дахин эхэлсэн байна. Хэргийн газарт сүүлд орсон шинжээч хэнийх нь үл мэдэгдэх дээрх ул мөрүүдийг бэхжүүлж авчээ. Мөрдөгчид олон хоног ажиллаж байж талийгаачийнхаас олдсон гутлын мөр, гарын хээ хэргийн газарт анх орсон шинжээчийнх байсныг тогтоожээ. Харин талийгаач бүсгүйн гартаа хэнийх  нь үл мэдэгдэх үс атгасан байсан гэдэг нь цуу яриа байсан гэнэ.
      “Арьсаа хуулуулсан хонь хэд харайгаад унадаг”
      Ц.Батсүх мөрдөгчдөд нэг удаа ийн мэдүүлжээ. Юун хонь болоод явчихваа хэмээн түүнээс лавлахад  “Би Сэлэнгэд нэг айлын 20 иод хонийг нядалж арьсыг нь авсан. Ганцаараа явсан тул хурдан амжуулахын тулд зарим нэг хонийг үхэж амжаагүй байхад нь хуулсан. Хүзүүний арьсыг нь огтолж байгаад татчихдаг. Арьсаа хуулуулсан хонь хэд харайгаад унадаг” гэж мэдүүлжээ. Сэлэнгэд үнэхээр ийм хэрэг гарсныг цагдаагийнхан тогтоожээ. Үүнээс үзэхэд тэрбээр харгис нэгэн байсан аж. Бүх шатны шүүхээс түүнд цаазаар авах ял ногдуулсан юм. Гэвч тэрбээр шүүхийн тогтоол гүйцэтгэхээс өмнө шоронд сүрьеэгээр нас барсан билээ.

       
      0 0 97
    12. Би сэксээс ямарч таашаал авч үзээгүй харин хүн алах үед би сэтгэлийн тайвширлыг олсон
       Андрей Романович Чикатило /1936 – 1994 он/
       
      0 0 70
    13. 1888 он биеэ үнэлэгчдийн хувьд тун таагүй жил байлаа. Лондонгийн Уайт чепед дүүрэгт наймдугаар сараас 11 дүгээр сарын хооронд таван биеэ үнэлэгч алагджээ. Тэд бүгд хоолойгоо хэрчүүлсэн байсан нь цагдаа нар цуврал аллагыг нэг хүн үйлдсэн гэж таамаглахад хүрчээ. Энэ хэргийг үйлдсэн  Жек Потрошитель баригдахгүй байгаадаа ёстой л нэг эрдсэн нэгэн байв. Тэр ч бүү хэл тэрбээр цагдаагийн газар руу өөрийн золиос болсон хүний бөөрийг шуудангаар илгээж байжээ. Тухайн үед цуврал аллага цоо шинэ үзэгдэл байхын зэрэгцээ Потрошителийг алуурчин гэж итгээгүй ард иргэд түүнийг эрэн сурвалжлахад ихээхэн дургүйцэж Лондонгийн цагдаагийн комиссар ажлаасаа халагдаж байжээ.
      Сэтгүүлчид рүү илгээмж явуулдаг “Зодиак”
      “Хүмүүсийг алах надад таалагддаг, яагаад гэвэл хөгжилтэй байдаг” гэж Сан Франциско хотын нэгэн сонины редакцид Зодиак гэгчээс ирсэн нууц шифрт захианд бичсэн байлаа. 1969 онд тэрбээр хотын иргэдийг ангуучилж, таван хүнийг “цааш харуулж”, хоёр хүнийг шархдуулаад байв. Хамгийн хачирхалтай нь Зодиак цагдаа нар болон сэтгүүчидтэй тоглож байлаа. Нэгэн удаа тэрбээр золиос болсон нэг хүнийхээ цусанд будагдсан цамцны тасархайг сонины газар руу илгээжээ. Сэтгүүлчид нийтдээ гинж шиг цагариг холбон дүрсэлсэн 20 гаруй илгээмж ээлж дараалан авсан гэдэг. 2004 онд энэ хэргийг хаасан ч гурван жилийн дараа дахин сэргээжээ.
      Рэпчдийн үхэл
      MC New York, 2Pac  болон  Makaveli хэмээх нэрээр уран бүтээлээ туурвиж байсан Америкийн репчин, киножүжигчин, нийгмийн зүтгэлтэн Тупак Амару Шакур өөрийн цомгоо 75 сая хувиар борлуулснаараа  хамгийн амжилттай хип хопчин хэмээн Гиннесийн номонд орсны зэрэгцээ бүх цагийн хамгийн алдартай хамтлаг дуучдын тоонд орсон нэгэн. Тэрбээр 1996 онд буудуулж нас барсан бөгөөд өнөө хэр нь түүнийг алсан алуурчныг олоогүй юм. Тупак Шакур анх 1994 онд 23 настайдаа буудуулан таван шарх авсан аж. Мөрдөн байцаалтын үеэр Тупак Нью Йоркийн хэд хэдэн алдартай репчдийг зааж өгсөн бөгөөд тэдний дунд Шон Комбс /урьд нь Пафф Дэдди гэдгээрээ алдартай байсан/, Notorious B.I.G нар байсан гэдэг. Дараа нь Тупак тэр хоёр руу дайрсан дуу хийсэн юм. 1996 оны есдүгээр сарын долооны өдөр Тупакийн сууж явсан автомашин руу үл таних этгээдүүд гал нээж, нэг сум нь түүний уушгийг оножээ. Дотуур цус их алдсаны улмаас зургаан өдрийн дараа эмнэлэгт нас барсан юм. Хэдэн сарын дараа урьдын буудалцаанд оролцсон гэх Notorious B.I.G гэрэл дохион дээр зогсож байх үедээ буудуулжээ. Энэ хоёр аллага одоо хэр нь илрээгүй юм.
      “тайленол” эм хор болон хувирсан нь
      1982 оны есдүгээр сарын сүүл 10 дугаар сарын эхээр Чикаго хотын долоон гэр бүл тэр дундаа хэд хэдэн хүүхдүүд цианид агуулсан “Тайленол” бэлдмэлд хордсоны улмаас нас барсан юм. Амиа алдсан хэд хэдэн тохиолдол гарсны дараа цагдаагийнхан гудамжаар чанга яригч барин “Тайленол” бэлдмэл амь насанд аюултай хэмээн зарлаж байлаа.
      Энэ бэлдмэлийг тэр дор нь л худалдаанаас татан авав. “Тайленол” яагаад хор болон хувирсан шалтгаан одоо хэр тодорхойгүй. Нэгэн эр уг бэлдмэлийг үйлдвэрлэгч Жонсон энд Жонсон компаниас 100 мянган долларын нөхөн төлбөр авахыг шаардаж байгаад баривчлагдсан юм. Учир нь тэр үед болсон хэрэг явдалтай холбогдуулан уг компанид ямар ч хариуцлага тохоогоогүй байжээ.
      Нэрт детектив зохиолчийн нууцлаг үхэл
      1849 оны 10 дугаар сарын гуравны өдөр Балтиморын нэгэн баарны өмнүүр явж байсан хүн ухаангүй хэвтэж байгаа нэгэн эрийг олжээ. Энэ бол Америкийн нэрт зохиолч, утга зохиолын шүүмжлэгч, детектив өгүүллэгүүдээрээ нэрд гарсан Эдгар Алан По байв. Түүнийг нэн даруй эмнэлэгт хүргэсэн ч дөрөв хоногийн дараа нас барсан юм. Тухайн үед орон нутгийн хэвлэлүүдээр По согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас тархинд нь цус харваж нас барсан гэж бичиж байв. Олон түүхч По булчин задрах өвчин болон тэмбүү өвчинтэй байсны зэрэгцээ орон гэргүй байсан гэж үздэг юм. Гэхдээ По тэр үед хотын сонгуулийн үеэр гудамжинд гарсан байсан нь тэр үед өргөн дэлгэрээд байсан улс төрчдийн бохир хэргийн золиос болсон байж болзошгүй гэнэ. Учир нь тэр үед Америкийн улс төрчид хөлсний хүмүүсээр дамжуулан орон гэргүй хүмүүсийг олж, хүчтэй эм уулган, хувцасыг нь солиод сонгуулийн санал өгөх хэсэг рүү очиж “хэрэгтэй” нэр дэвшигчдээ санал өгүүлдэг байжээ. Тэгэхээр По тэдний золиос болсон байж болзошгүй. Учир нь түүнийг ухаангүй хэвтэх үед нь олоход өөр хүний хувцас өмссөн байсан гэнэ.
      Алдарт од О Жей Симпсон алуурчин гэж үү?
      1994 оны зургадугаар сарын 12 ны өдөр Лос Анжелос хотод Америкийн хөл бөмбөгийн од О Жей Симпсоны хуучин эхнэр, нууц амраг болох залуугийн хамт алагдсан юм. Хүн бүр л энэ бол Симпсоны хийсэн хэрэг гэж түүн рүү нулимцгааж байлаа. Николь Браун болон Рон Голдманы үхэлтэй холбоотой хэрэгт иргэний нэхэмжлэлээр Симпсоныг буруутай гэж үзэх үндэслэл хангалттай байсан бол эрүүгийн хэрэгт буруутай гэж үзэх шалтгаан бага учраас өнөө хэр нь хэрэг шийдэгдээгүй юм.
      Биегүй хөлнүүд
      2007 оны наймдугаар сард Ванкуверын нэгэн дүүргийн эрэг орчимд пүүзтэй хүний таван хөл /дөрөв нь зүүн нэг нь баруун/ олджээ. Өнөө хэр нь Канадын эрх баригчид энэ хэргийг тайлж чадаагүй юм. Цагдаагийнхны ганц тогтоож чадсан зүйл нь эдгээр олдсон хөлний нэг нь хэдэн сарын өмнө алга болсон хүний хөл гэдгийг тогтоосон явдал байв.  Энэ хэргийн талаар олон хувилбар гарч байсан ч эцэслэн тогтоогдоогүй юм. Эдгээр хувилбаруудын нэг нь 2005 онд Ванкуверын ойролцоох Квадра арал дээр болсон нисэх онгоцны сүйрлээр амь үрэгдсэн хүмүүсийн хөл байж болзошгүй гэнэ. Гэхдээ л эцсийн албан ёсны дүгнэлт гараагүй байна.
      Бяцхан үзэсгэлэнт охины үхэл
      1996 оны 12 дугаар сарын 26 ны өдөр программ хангамжийн фирмийн гүйцэтгэх захирал Жон Рэмси гэрийнхээ хонгилоос зургаан настай охин Жонбенетийнхээ цогцосыг олжээ. Бяцхан үзэсгэлэнт хатан хааныг боомилж алсан байж. Түүнийг гоо үзэсгэлэнт бяцхан хатан хаан гэж нэрлэхийн учир нь Жонбенетийн ээж Виржиния мужийн гоо бүсгүй болж байсан бол Жонбенет өөрөө олон мужид болсон бяцхан авъяастнуудын тэмцээнд түрүүлж, нас барахынхаа өмнө АНУ ын Гоо үзэсгэлэнгийн бяцхан хатдыг тэргүүлж байжээ. Аав нь охиноо нас барсан байдалтай олохоос найман цагийн өмнө ээж Пэтси нь охиноо авахын тулд 118 мянган доллар төл гэсэн сүрдүүлэг бүхий зурвас гэрт нь байхыг олжээ.  Энэ талаар цагдаагийнханд мэдэгдсний дараа аав нь найзуудынхаа хамтаар байшинд үзлэг хийн охиноо олсон ч хэдийнэ хожимдсон байж. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр охин нь гавландаа гэмтэл авч, боомилуулахын зэрэгцээ хүчиндүүлсэн байсан гэнэ. Энэ хэрэг 1990 ээд онд АНУ д хамгийн ихээр дуулиан тарьж байлаа. Хэрэгт эцэг эхийг нь сэжиглэн мөрдөн байцаалт эхлүүлсэн ч  Жонбенетийн дотуур хувцаснаас цусны толбо олсон нь эцэг эхийнх нь биш байсан аж. Хожим нь Жон Марк Карр гэгчийг аллагад буруутгасан ч түүний буруугүй нь батлагдсан юм. Өнөө хэр нь мөрдөн байцаалт үргэлжилж байна.
      Холливудын хамгийн дуулиант хэрэг
      Холливудад гарсан хамгийн дуулиантай илрээгүй хэргүүдийн нэг бол 1947 оны нэгдүгээр сарын 15 нд болсон юм. Залуу жүжигчин Элизабет Шорт Лос Анжелосын Нортон Авеню гудамжинд үхсэн байхыг олжээ. Жүжигчний биеийг хэдэн хэсэг болгож тасчин хаяхын зэрэгцээ амыг нь хоёр тийш чих рүү нь чиглэсэн байдлаар зүссэн байжээ. Цагдаагийнхан энэ хэргийг илрүүлэхийн тулд хэвлэлийнхэнтэй хамтран ажилласан ч энэхүү дэвшилтэт арга нь хэрэг мөрдөлтөнд өөдтэй нөлөө үзүүлж чадсангүй. Энэ аллагатай холбогдуулан 60 хүнийг сэжиглэн байцаасан ч нотлох баримт хангалтгүй гэж үзсэний улмаас суллажээ.
      Алга болсон охидын хот
      Мексикийн Cьюдад Хуарес хотыг алга болсон охидын хот гэж нэрлэдэг. Сүүлийн хэдэн арван жилийн туршид бараг л мянга орчим эмэгтэй алагдаж, хүчиндүүлж тамлуулсан байдаг гэнэ. Өнөөдрийн байдлаар 400 эмэгтэй нас барсан гэдэг албан ёсны баримт бий. Тэдний ихэнх нь Америкийн хилтэй залгаа орших үйлдвэрүүдэд ажиллаж байсан бол зарим нь тэр хавьд амьдарч байсан гэнэ. Олон улсын хүний эрхийн байгууллагын зүгээс Мексикийн Засгийн газрыг хэрэг үүсгэн шалгаж, буруутай хүмүүсийг барьж шийтгэн, ард иргэдийг тайван амьдрах нөхцөл бололцоогоор хангахыг уриалсан хэдий ч хүний болон хар тамхины наймаачдын эсрэг Мексикийн Засгийн газар хүчин мөхөсдөж байгаа юм.
      0 0 120
    14. Ильзе Кох
      Дэлхийн түүхэн дэх хамгийн харгис хүмүүсийн тухай бичихэд гол төлөв эрэгтэйчүүд байдаг. Тэгвэл энэ  жагсаалтад дээгүүр бичигдэх цөөхөн эмэгтэй байдгийн нэг нь Ильзе Кох гэх бүсгүй. Тэрээр  түүхэн дэх хамгийн аймшигтай харгислалыг хийсэн гэдгээрээ тэргүүлж байгаа юм. Түүний нөхөр Карл Кох 1937 онд Бухенвальдын хорих лагерийн захирагчаар томилогдсон байна. Энэ үеэс Ильзе Кохийн харгислал эхэлжээ.
      Номын санч мангас болсон түүх
      Ильзе Кох буюу Ильзе Келер нь Дрезден хотод төрсөн байна. Хотын захын тосгонд  өссөн тэрээр багийн сэргэлэн, сайн сурдаг хүүхэд байж. Сургуулиа төгсөөд  хотынхоо номын санчаар ажиллах болсон байна. Номонд дуртай даруухан бүсгүй нэг л өдөр ийм аймшигтай , түүхэнд бичигдэх  харгис болно гэж хэн санах билээ.
      Тэрээр 1934 онд  Карл Кохтой танилцаж үерхэх болжээ. Хоёр жилийн дараа тэд гэр бүл болж, 1937 онд Бухенвальдын хорих лагерийн захирагчаар очсон байна.  Энэ хугацаанд тэрээр хоёр хүүхэд төрүүлсэн бөгөөд хүүхдүүддээ аймшигтай харгислалын үүрэндээ өсгөсөн гэдэг.

      Ильзе Кох
      Тэрээр хоригдлуудад судалтай хувцас өмсгөж хөгшин залуу, эрэгтэй  эмэгтэй, өвчтэй эрүүлээр нь ялган ангилж өөрийн  санасан бүхнээ хийдэг байж. Ядарч сульдсан,  жирэмсэн хүмүүсийг тусад нь ялгаж нэг хашаанд хашаад догшин нохдыг  араас нь  оруулдаг байжээ. Ингээд сульдаж ядарсан, өвчтэй, жирэмсэн хүмүүс айсандаа хэрхэн сандарч  үймэлдэж байгааг хараад таашаал авдаг байж.  Үүнийг нь харсан хоригдлууд “Бухенвальдын  гичий” гэж нэрлэжээ. Эх орны дайн үед харигслалаараа зартай байсан Освенц, Треблинк, Дахау , Бухенвальдад хоригдож байсан хоригдлууд “Бухенвальдын  гичий” гэх нэрийг сонсоод айдаг болсон байв.
       
      Ильзе Кохийг SS ийн эрчүүд төдийгүй эмэгтэйчүүд хүндэлж, шүтэн биширдэг болжээ. Мөн түүний байнгын түнш, итгэлт андууд болсон байна. SS ийнхэн Ильзе Кохийн ачаар хүний арьсан бээлий, цүнх, ширээний бүтээлэг, гоёл чимэглэлд дуртай болсон гэнэ.
      Бухенвальдад ирсэн хоригдлуудыг нүцэглэн шивээстэй эсэхийг нь ялгаад  Ильзе Коход үзүүлдэг байж. Тэрээр хүмүүсийн биеийн шивээсийг  нарийвчлан үзээд  уран нарийн шивээстэй хүмүүсийг ялган авдаг байв. Дараа нь арьс, шивээсийг нь гэмтээлгүй авахын тулд хоригдлуудыг химийн тариагаар хөнөөдөг байжээ. Түүний хувьд шивээсгүй  хүмүүс сонирхлыг нь  татдаггүй байсан байна. Уран, онцгой содон шивээстэй  хүний арьсаар бүсгүйчүүдийн болон гэр ахуйн эдлэл хийх бизнесээ эхлүүлэхийн тулд хорих ангидаа лаборатори байгуулан хүний арьсыг  дээд зэргээр боловсруулдаг болжээ.

      Түүний цуглуулга: Хүний шивээстэй арьс
      Орос, цыган хоригдлууд шивээс ихтэй учир Бухенвальд руу ачуулах захиалга өгдөг байж. Ильзе Кохийн нэрийн брэнд бүхий хүний арьсан эдлэл өдрөөс өдөрт төрлөө нэмж байв.  Цүнх, хэтэвч, бээлий, ширээний бүтээлэг, цагны бугуйвч гээд бүтээгдэхүүний үйлдвэрлэж эхэлжээ. Дараа нь эмэгтэйчүүдийн чамин дотуур хувцас хүртэл хийх болсон байна. Бүтээгдэхүүн бүр нь хэрхэн хэрэглэх, хадгалах, арчлах тусгайлсан заавартай ирдэг байжээ.


      Хүний арьсаар хийсэн бээлий
      Бухенвальдын хатагтай зугаагаа ингэж гаргаж байв
      Ильзе Кох хоригдлуудыг түүхий эд гэж харахаас гадна зугаа цэнгэл гэж үздэг байв. Харгалзагч нар өндөр царайлаг эрчүүдийг ялган  хатагтайн оройн зугаанд зориулан бэлтгэдэг байжээ. Харгалзагч нарын ялгасан хоригдлуудыг  тэрээр өөрөө шилж сонгодог байсан бөгөөд өөртэй нь зугаацаагүй, нэг хөнжил орохоос татгалзсаныг нь шууд буудан хөнөөдөг байсан байна.
      Бухенвальдын хорихын төсвийн дийлэнх нь хатагтайн зугаа цэнгэлийн дарс, тансаг хэрэглээнд зарцуулагддаг байсан төдийгүй тэрээр бусад хорихын даргын эхнэрүүд, SS ийн удирдлагуудын эхнэрүүдийг  ойр ойрхон урин садар үзэшлэг хийдэг байж.

      1951 онд АНУ д Ильзе Кохийг дайны гэмт хэрэгтэн хэмээн шүүсэн юм. Энэ үеэр гэрчийн мэдүүлэг өгсөн хүмүүс дотор түүний зугаа цэнгэлийн хохирогч мэдүүлэг өгчээ. Тэрээр мэдүүгэндээ: “Кох намайг орой дуудуулсан. Өрөөнд нь яваад ороход нүцгэн, ягаан унтлагийн хувцастай, гартаа дарс барьчихсан, өрөөний гэрэл бүүдгэр, намуухан хөгжим эгшиглэж байсан. Намайг өөртэйгээ унтахыг шаардахад би “Та нацист, би коммунист учраас  чадахгүй” гэсэн. Тэр маш их уурлаж намайг хүчирхийлсэн” гэжээ.

       
      0 0 470
    15. Бонни Элизабет Паркер
      Бонни Элизабет Паркер
      1910.10.01 нд Техасын Ровена хотод төрсөн. Түүнийг гурван настай байхад чулуучин эцэг нь нас барсан бөгөөд удалгүй ээж нь өнчин хоцорсон гурван хүүхдийн хамт Далласын нэгэн жижиг хотод шилжэн иржээ. Хэдийгээр Бонни хүнд хэцүү ядмаг амьдралд өссөн ч дунд сургуульдаа толгой цохидог хүүхдийн тоонд багтана. Ялангуяа уран зохиол, хэлний хичээлд хэний ч дор орхооргүй толгойтой охин байжээ.
      Тэр 15 нас хүрэхэд 150см өндөр, дөнгөж 41 хэн кг жинтэй турьхан охин байжээ. Ингээд тэр ондоо буюу 1926.09.25 нд Бонни охин санамсаргүй шахам байдлаар Рой Торнтон гэгчтэй гэрлэв. Дараа жил нь гэхэд бүсгүй Дорнодын Далласын "Кафе Марко” д зөөгчөөр ажиллаж байлаа. Нөхөртэйгөө харьцаа тийм ч сайн байсангүй. үл бүтэх нөхөр гэрлээд жил ч болоогүй байхдаа хэдэн долоо хоногоор ор сураггүй алга болж байсан удаатай.
      Ингээд тэд 1929 онд салжээ. /гэхдээ тэд албан ёсоор салаагүй бөгөөд нас барах үед Боннигийн хуруунд хуримын бөгж зүүлттэй хэвээр байжээ/
       

      Клайд Честнат Барроу
      Клайд Честнат Барроу
      Энэ "хүнд гар” 1909.03.24 нд Техас мужийн Телико хэмээх хотод мэндэлжээ. Тэрээр найман хүүхэдтэй нэгэн ядуу фермер гэр бүлийн тавдахь хүү юм.
      Клайд 16 тайдаа сургуулиа хаясан. Ажил хийж эхэлсэн ч тэр нэг газраа удаан байх дургүй нэгэн байлаа. Түүний цорын ганц сонирхол нь авто машин. Үүний зэрэгцээ Клайд саксофон хөгжмөөр сонгодог аяз тоглочихдог авьяастай нэгэн байв. 
      Түүнийг цагдаа нар хамгийн анх 1926 онд машин хулгайлсан гэх хэргээр баривчилжээ. Тэгтэл удалгүй ахынхаа хамт индүү хулгайлснаар хоёрдахь удаагаа цагдаа ахынд зочилжээ. Ингээд тэр хэрэг явдлын дараа Клайд 1928 онд найзтайгаа нэгдэхээр орон гэрээ орхисон байна. Хэдэн сар гудамжаар тэнэсний эцэст түүнд өөрийн гэсэн хулгайн бүлэг байгуулах санаа төрсөн гэдэг.

      Бонни болон Клайд
      Анхны дайралтаа тэд Форт Бент Каунти дахь мөрийтэй тоглоомын төв рүү хийлээ. Ингэхдээ Клайд түрүүлж дайран орж эвдэрхий буугаар сүрдүүлж байгаа хоёр хамгаалагчийнх нь гар бууг салган авчээ. Тэр өдрөөс хойш "урам зориг” орсон тэрээр "банд” ынхаа хамт шөнө болгон шахуу дээрэм, хулгай хийж эхэллээ. 1929 оны сүүл 1930 оны эхээр цагдаагийнхан Клайд болон түүний ах Бак хоёрыг олон хотоор самнан эрэн сурвалжилж байсан юм.
      Яг тухайн үед тэр Бонни Паркертай танилцжээ. Сайн ч дотносож амжаагүй байхад буюу 1930 оны нэг сард цагдаа хоёр дээрэмчин эрийг баривчилжээ. Зэвсэг хэрэглэн дээрэм хийснийх нь төлөө шүүх Клайдад хоёр жил, Бакад дөрвөн жилийн ял өгсөн билээ. 
      Харин 1930.03.08 ны өдөр "нийгэм сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр засарсан” хэмээн үзэж Бак Барроуг хугацаанаас нь өмнө суллажээ. Тэгвэл гуравхан хоногийн дараа Клайд хоёр хоригдлын хамт шоронгоос оргожээ.
      Үүнийг Бак зохион байгуулсан бөгөөд түүний даалгавараар Бонни маш нууц байдлаар Клайдад буу өгсөн байж. Гэвч хэдхэн долоо хоногийн дараа "азгүй баагий” Клайд Огайо мужийн Миддлтаунаас баригджээ. Тэр үед 14 жилийн ял авсан юм. Тэр энэ хугацааг Техасын Хантсвиллийн шоронд өнгөрүүлсэн байна.
       
      Анхны хамтарсан "ажил”

      Бонни болон Клайд
      1932.02.01 нд Клайд Барроу дахин эрх чөлөөтэй боллоо. Тэрээр эрх чөлөөтэй болонгуутаа л гудамжны дээрэмчидтэй нийлэн шатахуун түгээх станцуудыг дээрэмдэж эхэлсэн байна. Удалгүй Бонни түүнийг өөрийн хайртай байсан залуу болох Реймонд Хамильтонтой танилцуулав. Ингээд бас нэгэн үл бүтэх нөхөртэй найз болсон тэд 1932.04.27 нд Жон Бакер хэмээх эрийн хөгжмийн дэлгүүрт дайран орж касснаасаа мөнгө өгөхийг шаардахад цаадах нь эсэргүүцэл үзүүлжээ. Ингэлээ гэж дээрэмчид худалдагч эрийг газар дээр нь буудан алав. 

      Бонни болон Клайд
      Тэр явдлаас хойш таван сар өнгөрсний дараа Оклахомагийн Атокийн нэгэн бүжгийн талбай дээр нутгийн шериф К.Ж.Максуэлл, түүний туслах Южин Мур хоёр шуналтай нь аргагүй архи ууж байгаа хоёр залууг анзаарчээ. Тухайн үед "хуурай хууль” үйлчилж байсан учраас цагдаагийн эрхэмүүд тэдэнд дөхөн очоод шилтэй архиа хураахыг шаардав. Ингэснээрээ Максуэлл хүнд шархдаж харин Мур газар дээрээ амиа алдсан байна. Клайд, Хамильтон хоёр хэргийн дараа хулгайлсан машиндаа нуугдсан байлаа. Тэднийг Оклахомагийн бүх цагдаа нэр эрэн сурвалжилж эхлэв. Харин Реймонд Хамильтон нь аав дээрээ очих гэж байгаад Мичиганд баригдсан бол түүнийг хамгийн их хэрэг үйлдсэн Техаст шилжүүлэн авчирчээ. Шүүх түүнд үйлдсэн бүх хэргийнх нь төлөө 264 жил шоронд хорих шийдвэрийг гаргасан гэдэг. Хэрэгтэн эр Хантсивиллийн шоронд ялаа эдлэн нэгэн фермд хөдөлмөр хийхээр болов.

      Клайд Барроу
      1932.12 сард Техасын Темпла хотын иргэн Д.Хонсон өөрийнх нь машинд нэг эмэгтэй, эрэгтэй хоёр хүн сууж байгааг гэрийнхээ цонхоор санаадгүй хараадахжээ. Тэр гэрээсээ хар хурдаараа гүйн гарахад машин маш хурдтайгаар хөдлөн оджээ. Гэхдээ Хонсон машинаас зүүгдэх гэж оролдох үед түүн рүү гал нээсэн бөгөөд сум түүний хүзүүг шүргээд өнгөрөв. Ямар ч байсан цагдаагийнханд мэдүүлэг өгөн тэдгээр дээрэмчдийн зүс царайг яг дүрслэн хэлсэн байна. Энэ бол Бонни, Клайд хоёрын гэмт хэргийг илчилсэн хамгийн анхны гэрч байлаа.

      Уилльям Дэниель Жоунс
      Клайдын эцгийн шатахуун түгээх станцын орчимд тэд 17 настай машины хулгайч Уилльям Дэниель Жоунс гэгч этгээдтэй танилцжээ. Ингээд хэдхэн хоног өнгөрсний дараа тэр Клайдын хамт машин хулгайлах ажилдаа оров. Хэрвээ эзэн нь эсэргүүцэл үзүүлэхийг завдвал тэднийг Клайд газар дээр нь хороож орхино. Ингээд машиныг элдэв янзаар сольж унах болсон тэр гурав банк дээрэмдэж эхэлсэн байна. Ингэхдээ Клайд, Жоунс хоёр банк руу ороход Бонни хөдөлгүүрээ асаан жолооны ард тэднийг хүлээн суух жишээтэй. 1933 оны эхэн гэхэд Бонни, Клайд хоёрыг баруун хойд муж даяар эрэн сурвалжилж эхлээд байлаа.
      Бак ба Бланш Барроу

      Бак ба Бланш Барроу
      1933.03 сард Бак Барроу шоронгоос гарав. Тэр шоронгоос гарангуутай шууд Клайдын дээрмийн бүлэгтэй нэгджээ. Түүний эхнэр Бланш ч гэсэн нөхрөө даган дээрэмчдийн оромжинд ирсэн байна. Тухайн үед Бонни, Клайд, Жоунс нарын сүлжээг илрүүлэхээр ХМТ маш их хүчин чармайлт гарган ажиллаж байв. Тэд нууцлагдмал байдалд орох шаардлагтай болоод байжээ. Яг энэ эгзэгтэй үед тэдэнтэй Бак, Бланш хоёр нийлсэн юм. 

      Бонни болон Клайд

      Тэд хамгийн найдвартай нуугдаж болох газраар Миссуригийн Жеплин хэмээх нэгэн жижиг хотыг сонгоод байлаа. Тэр хотод 1920 иод оны сүүлээр зартай гангстерууд бүгдэг байсан гэдэг. Маш нам гүм, нуугдахад ч амархан. Эргэн тойрон тэр чигтээ өндөр хад асга, уул бөгөөд зам нь ч яггүй бартаа саад ихтэй. Дээрмчид доороо гаражтай гурван өрөө байр хөлслөн сууршихаар болжээ. Ингэхдээ тэд өөрсдийнхөө зургийг маш их авдаг байсан юм. Тэдгээр зургууд дээр Бонни театрын жүжигчид шиг л поз аван, дэгжин хувцасласан байдаг байж. Зураг дээрээс харахад хос хоёр их л соёлтой, өөрсдийгөө рекламдаж байгаа мэт…

      Тэдний хөршийн анхаарлыг хэд хэдэн зүйл татаж байлаа. Өрөөг нь хөлслөгчдийн биеэ авч явах байдал нь хачин байсан хэдий тэрээр машиных нь дугаар өөр мужийнх буюу Техасынх болохыг анзаарчээ. Ингээд сонирхолдоо хөтлөгдсөн Барроугийн хөрш авгай Миссури Роуд дахь цагдаагийн хэсэгт очиж мэдүүлэхээр яаравчлав. Бригадир Ж.Б.Келер сэжигтэй этгээдүүдийг шалгахаар отолт зохион байгуулахаар шийдсэн байна.
      1933.04.13 ний өдрийн 04 цагийн үед цагдаагийн хоёр ч машин Барроучуудын байшин руу дөхөж байлаа. Эхний машин ирэх үед Клайд, Жоунс хоёр дээвэр дээр байсан бөгөөд цагдааг харангуута тэр хоёр гаражийн хаалгаар орон хаалгаа сайтар түгжлээ. Харин нөгөө машин гаражаас гарч зугатах замыг хаан байшингаас холгүйхэн зогсчээ. Клайд, Жоунс хоёр гаражаас гал нээж эхлэв. Энэ нь байшинд байсан бусдад нь дохио болов. Буудалцаан эхлээд удаагүй байхад цагдаагаас нэг нь хүнд шархдан нөгөө нь амиа алдаад байлаа. Келер хамгаалалтанд орохыг тушаажээ. Тэр үед Клайд Бак хоёр замаа чөлөөлөх үүднээс машиныхаа гар тормозыг аван өнхрүүлэхээр болжээ. Гэтэл Клайд толгойндоо шархдлаа. Тэр буцаад гэртээ оров. Харин Бакийн зам чөлөөлөх гэсэн оролдлого амжилттай болсон юм. Тэрээр цагдаагийн орхиод байсан машины гар тормозыг мултлан замын хажуу руу түлхэн оруулаад байшинд орж ирлээ. Тэдний машин гаражаас гаран нуугдаж амжжээ.

      Барроугийн бүлгийн амьдарч байсан өрөөнүүдэд цагдаагийнхан үзлэг хийхэд Бонни, Клайд хоёрын авахуулсан олон тооны зураг гарч ирсэн байна. Тэдгээр зурагнууд гэмт хэрэгтнүүдийг илчлэх анхны эд мөрийн баримт болоод зогсохгүй тэднийг хэн бэ гэдгийг мэдэж авахад "том тус” болжээ. Гэмт этгээдүүдийн зургийг бүх мужуудаар тараалаа. Энэ ялалтын дараагаас Барроу ХМТ ны хамгийн аюултай, онц ноцтой гэмт хэрэгтэн, хэрвээ тааралдвал газар дээр нь устгах гэсэн дээрэмчдийн жагсаалтанд багтах болов.

      Тухайн үед түүнийг эрэн сурвалжилж байсан хуудас

      Тухайн үед тэднийг эрэн сурвалжилж байсан хуудас

      Тухайн үед түүнийг эрэн сурвалжилж байсан хуудас

      Тухайн үед түүнийг эрэн сурвалжилж байсан хуудас
      Дээрэмчин хосын үхэл
      Тэд нийтдээ АНУ ын 22 мужид дээрэм хүн амины хэрэг үйлдсэн. 1934.05 сард олон удаа бүтэлгүй ажиллагаа хийсэн шериф Фрэнк Хеймер удаан төлөвлөсний эцэст отолтыг амжилттай зохион байгууллаа. Ингэснээр таван сарын 23 ны өдөр Бонни, Клайд хоёрын "форд” отолтонд байсан зургаан цагдаагийн ажилтаны бууны суманд өртжээ. Бороо мэт шүрших ширүүн гал намдсаны дараа цагдаагийнхан тэдний машинд дөхөн очиход дээрэмчин хос хэдэнтээ буудуулан газар дээрээ үхсэн байв.

      Тэдний үхсэн байдал

      Клайдын үхсэн зураг
      Бонни, Клайд хоёр клипэнд:

      Клип үзэх бол энд дарна уу
      Ферги, Лудакрис хоёр "Glamourous” клипнийхээ цагдаатай буудалцдаг хэсэгт Бонни, Клайд хоёрын оронд дээрмчний дүрд тоглодог. Тэгвэл Бейонсе, Жей Зи хоёр мөн л "Bonnie & Clyde” клипэнд дээрэмчин хосын дүрийг бүтээсэн юм. Эдгээр дээрэмчид мөн Мик Ньютоны "Надад бууж өг” клипэнд дахин нэг удаа амилсан билээ.

      Дуунд: 
      -"Ночные снайперы” хамтлагийн "Бонни, Клайд” цомог
      -"Bad Balance” хамтлагийн "Бонни ба Клайд” дуу
      -"Reflex” ийн "Яг Бонни, Клайд хоёр шиг” дуу /”Blondes 126” цомогт нь багтсан байдаг/
      Анх удаа кинонд:

      "Бонни Энд Клайд” 1967
      "Бонни Энд Клайд”
      Төрөл: гэмт хэрэг, драм
      Найруулагч: Артур Пенн
      Гол дүрд: Фэй Данауэй, Уоррен Битти, Жин Хэкмэнн
      Хугацаа: 111 мин
      Бүтээсэн орон: АНУ
      Бүтээсэн он: 1967
      Энэ кинон нь тухайн үедээ Холливудын түүхийг шинэ түвшинд гаргаж ирэх бүтээл болоод зогсохгүй кино урлагт шинэлэг санааг бий болгосноороо алдартай. Тэр ч утгаараа гэмт хэрэг, аллага, хүчирхийллийг харуулсан гэдэг шүүмжлэлд өртөөд байсан уг бүтээлд Америкийн кино академи хоёрч "Оскар” өгсөн. Гэхдээ тэр үед 16 гаас доош насныханд киног үзэхийг хориглоод байсан гэдэг. Гол дүрийг Холливудын домог болсон жүжигчин Уоррен Битти болон Фэй Данауэй нар бүтээсэн.

      Жүжигчдийн товч танилцуулга:
      Фэй Данауэй

      Уоррен Битти
      Төрсөн өдөр: 1937.03.30
      Төрсөн газар: Ричмонд, Виржиния
      Мэргэжил: жүжигчин
      Карьер: 1967 оноос
      Г.У.Битти нь нэрт жүжигчин Ширли Маклейны төрсөн ах билээ. Тэрээр вестерн "Бонни, Клайд” /1967/, анти вестерн” Маккейб ба миссис Миллер” /1971/ мөн Мадонна, Аль Пачино, Дастин Хоффман нартай гэмт хэрэг, инээдмийн "Дик Трэйси” /1990/ зэрэг бүтээлээрэ алдартай. Тэгвэл сүүлийн жилүүдэд Уоорен "Иштар” /1987/, болон "Хот ба Тосгон” /2001/ кинонд амжилттай тоглохын зэрэгцээ улс төр карьераа нэмэгдүүлж бүр АНУ ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан юм.
      Фэй Данауэй

      Фэй Данауэй
      Төрсөн өдөр: 1941.01.14
      Төрсөн газар: Баском. Флорида. АНУ
      Мэргэжил: жүжигчин
      Карьер: 1965 оноос
      Фэй Данауэй нь 1977 онд цорын ганц "Оскар” аа хүртсэн. Энэ түүнд хангалтгүй хэмээн кино судлаачид өнөөг хүртэл үздэг.
      Бостоны театрын Их сургуулийн төгссөн. 1967 онд анх удаа Уоррен Биттигийн хамт найруулагч Артур Пеннийн гангстер "Бонни, Клайд хоёр” кинонд тоглож бүтээсэн дүрээрээ "Оскар” т нэр дэвшиж байжээ. Мөн 1974 онд Роман Поланскийн "Хятад хороолол” киногоороо дахин "Оскар” т нэр дэшсэн. Хоёр жилийн дараа гэхэд тэрээр Сидни Люметагийн "Телесть” киногоор "Оскар” болон "Алтан бөмбөрцөг” ийн шагналыг авч чадсан билээ. 
      0 0 83
    16. Бидэнтэй зэрэгцэн оршдог гариг эрхсийн талаар хүн төрөлхтөн судалж буй ч төгс судалж чадахгүй л байгаа. 1976 оноос хойш нэг ч удаа сар уруу судалгааны баг илгээгээгүй “НАСА” тэдний ярианы гол сэдэв болж байна. Харь гаригийнхан бидэнд сануулга, эсвэл тусламж илгээсэн байж болзошгүй хэмээн эрдэмтэд таамагласан. Ингээд ертөнц дахины тайлагдашгүй нууцаас хүргэе.
       
      1. НАСА гийн насан туршийн нууц

      1976 онд “НАСА” сансар уруу “Аполло” хөлгөө илгээсэн билээ. Түүнээс хойш сансар уруу нэг ч удаа шинжилгээний баг илгээгүй юм. Тэр ч бүү хэл “Европын сансар судлалын холбоо” 1987, 1996 онд хоёр ч удаа шинжилгээний баг илгээх гэсэн ч “НАСА” зөвшөөрөөгүй баримт бий. Үүний шалтгааныг олон улсын сансар шижээчид ултөртэй шууд холбон тайлбарлаж байсан ч АНУ ын “НАСА” агентлаг үгүйсгэсэн. Зарим сансар судлаачдын баг саран дээр амьдрал байгааг “НАСА” биднээс нууж байна хэмээн таамаг дэвшүүлэх болсон. Хамгийн хачирхалтай нь саран дээр амжилттай газардаж дэлхий рүү маш олон чухал баримтыг илгээсэн “Аполло” багийнхан эх дэлхийдээ эргэж ирмэгц шашны чухал зүтгэлтнүүд болж хувирц гаасан. Мөн “НАСА” гийн архивт хадгалагдаж буй 1976 оны саран дээрх зургуудад янз бүрийн хэлбэр дүрстэй байгууламжтай төстэй зүй лүүд олноор илэрсэн тухай “НАСА” гийн эрдэмтэн ам алджээ. Энэ шалтгаанаас үүдэн сансар уруу дахин нислэг үйлдээгүй байж ч мэдэх юм. “НАСА” хүн төрөлхтнөөс гадна амьдрал байдаг нууцыг хадгалсаар байна.
       
      2. Сансарын дайралт

      Муу нь муудаа дээрэлхүү, муна гадсандаа ирэлхүү гэдэг монгол хэлц үг байдаг. Үүний нэгэн адилаар сансар огторгуйд ч дээрх үг үйлчилдэг бололтой. Зах хязгааргүй, бидний үл мэдэх ертөнцөд том биетүүд нь жижиг, сул дорой нэгнийгээ “идэж”, эвдэж, өөртөө шингээдэг байна. Ийм үзэгдлийг “сансрын дайралт” гэж нэрлэдэг ажээ. Тухайлбал, Сүүн замын ойролцоо орших Андромед нь ойр байгаа жижиг биетүүдийг өөртөө нэгтгэн “идсээр” байгаа юм. Ингэснээр Андромед өөрийн чадлыг нэмээд зогсохгүй, хэмжээгээ томсгож байдаг. Түүний дотор үй олон жижиг од оршиж буй. Гурван тэрбум жилийн дараа дэлхий Андромедад идэгдэж болзошгүй тухай сансар судлаачид ярьсаар байгаа ч хараахан батлагдаагүй байна.
       
      3. Бичил дэлхий

      “Бичил дэлхий” г одон орон судлалын дурангаар ажиглах боломжтой. Хүн төрөлхтөн үүсэхээс хэдэн тэрбум жилийн тэртээ дэлхий “бичил дэлхий” н бүтэцтэй байсан гэж эрдэмтэд таамагладаг. “Бичил дэлхий” нь хэдэн зуун галактикийг нийлүүлснээс ч их энерги ялгаруулдаг ажээ. Зарим эрдэмтэд “бичил дэлхий” г өөр хоорондоо хамааралгүй галактикуудын дундах хар нүх хэмээн үздэг. Хэзээ нэгэн цагт дэлхий үгүй болж хүн төрөлхтөн мөхлөө ч хэсэг хугацааны дараа эргээд амьдрал бий болох эх үүсвэр нь “бичил дэлхий” байхыг одон орон судлаачид үгүйсгэхгүй байна.
       
      4. Цаг хугацааны гажуудал

      Орон зай, цаг хугацааны гажуудал өөрчлөлтийг “Таталцлын давалгаа” гэдэг. Энэ үзэгдлийг А.Эйнштейн өөрийн харьцангуй онолоороо урьдчилан таамагласан нь бий. Харин энэхүү үзэгдэл нь гэрлийн хурдаар өрнөдөг учраас, “Ligo”, “Lisa” зэрэг дээд чанарын шилдэг лазер аппаратын тусламжтайгаар тогтоон ажиглаж болдоггүй гэнэ. Зөвхөн сансрын тусгай үзэгдэл үүссэн үед таталцлын давалгааг хальсанд буулгадаг байна. Эрдэмтэд цаг хугацааны гажуудлын зургийг бүрэн эхээр нь дарах гэж маш олон удаа оролдсоны цөөн хэд нь амжилттай болж байжээ.
       
      5. Харь гараг

      Нарны аймгаас гадуурхи гаригуудыг харь гариг хэмээдэг ажээ. 1990 ээд оны эхээр, ямар нэгэн идэвхтэй одны аймагт харьяалагддаггүй гариг гэж үгүй хэмээн үздэг байсан. Гэтэл 2006 онд идэвхтэй одны орчимд биш, өөрөө бие даан оршдог 190 гаригийг олж тогтоожээ. Эдгээр бие даасан “тэнэмэл” гаригийн хэмжээ нь томоохон одноос авахуулаад нарны гуравны нэгтэй тэнцэх хэмжээний одыг тойрон орбит үүсгэдэг бичил гариг байжээ. Шинэ нээгдсэн дээрх гаригуудад амьдрах нөхцөл боломж бий эсэх талаар судалгааны баг илгээхээр “НАСА” төлөвлөж байна. Гэхдээ хэзээ явуулах нь тодорхойгүй байгаа аж.
       
      6. Тэд бидэнд юу өгүүлнэ вэ?

      2011 оны тавдугаар сарын 22 ны орой Оросын нэгэн тосгоны тариалангийн талбайд үл мэдэгдэх биет үзэгджээ. Тосгоны иргэд “Бид эхлээд юу ч анзаараагүй. Гэтэл байдал нэг л буруугаар эргэсэн. Учир битүүлэг маш тод гэрэл тав гаруй минут тусч байгаад алга болчихсон” гэж ярьсан байна. Хачирхалтай үзэгдлийн маргааш тариалангийн талбай дээр цугласан олон нүдэндээ ч итгэсэнгүй. Тэв тэгшхэн байсан талбай дээр учир нь үл ойлгогдох олон тооны дүрс үлджээ. Энэ үзэгдлийн тухай сансар судлалын орос эрдэмтэн “Сүүлийн үед харь гаригийнхан эх дэлхий дээр ирж тэгш газар дээр өөрийн нууц дүрснүүдээ ихээр үлдээх болсон. Бид тэрхүү учир битүүлэг дүрсийг тайлах гэж хичээж байна. Зарим нэгийг нь хагас дутуу тайлчихсан байгаа. Энэ удаагийн дүрснүүд өмнөхөөсөө илүү хэцүү бас сонин байгаа нь гайхширал төрүүлж байна” гэжээ. Харь гаригийнхан үе үе “зочлох” болсон нь цаанаа учиртай байж мэдэх юм хэмээн дэлхийн эрдэмтэд ч хэлж байгаа. Учир нь “Харийн хүний код” ыг тайлж унших ажил 62 хувьтай явж буй. Түүний эхлэл хэсэгт “урилгагүй зочид” маань хүн төрөлхтөнд хандаж анхааруулга, мөн туслах санаатай байгаагаа дурдсан байжээ.
       
      0 0 102
×