Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    White Enamel сэтгэцийн эмнэлэгээр аялцгаая (Аймшгийн баримтат тоглоом)

    wepic.jpg

    White Enamel нь зураг, дуу авиа р бүтсэн Гленфилдын улсын сэтгэцийн эмнэлэгийн дотор өөрийгөө удирдан чиглүүлэн аяладаг онлайн тоглоом юм. 
    Өнөөг хүртэл Гленфилдийн улсын сэтгэцийн эмнэлэгийн нууж ирсэн нэг зүйл нь 1911 оны 1 р сарын 28 ын өвөл тэрхүү эмнэлэгийн хоёр том уурын зуух нь хөлдөж доош унаж 100 гаруй өвчтөний амийг авч одсон эмгэнэлтэй түүх билээ. 

    maxresdefault.jpg


    1966 онд энэхүү эмнэлэгт Кайл Броди гэх өвчтөн хэвтсэн бөгөөд түүнийг эмнэлэгийн ажилтанууд хянаж чадахааргүй байсан юм. 
    Энэ хүн нь яагаад энэ тоглоомтой холбоотой байгаа вэ гэхээр тухайн үед энэхүү эмнэлэгт энэ өвчтөн ирсэнээр түүний тухай баримтат кино хийсэн байсан бөгөөд тухайн киноны баримтат киноны нэрээр энэхүү тоглоомыг нэрлэсэн юм. 
    Гэхдээ дан ганц үүгээр холбох бус түүний түүхийг сөхөх хэрэгтэй болно. Түүний түүх тун хачин. 
    1941 онд Мэрилэнд муж улсын Буркиттвилл хотод хүүхдүүд алга болсон жигтэй хэрэг гарсан юм. Тухайн үед Бродиг жоохон байхад нь түүнтэй цуг долоон хүүхдийг хамт хулгайлсан хөгшин эр Растин Парр гэгч өөрийн амьдардаг газарт хүүхдүүдийг аваачин гал тогооны өрөөндөө хорьсон ажээ. Тухайн амьдардаг газар нь далд бөглүү ой дунд байсан байна. 
    Зарим хүүхдүүдийг шалан дээр бие заслаа хэмээн аймшигтай тарчлаан амь насыг нь хөнөөсөн байна.
    Кайл Броди тэрхүү аймшигт араатаны хулгайлсан найм дахь хүүхэд байсан байна. 

    5634f391dd089521398b46a5-750-563.png


    1941 оны 5 р сарын 25 нд Рустин Парр модноос гарч ирэн тухайн газрын худалдааны газар очиж "Эцэст нь дууслаа" хэмээн хашигарч байжээ. Цагдаа нар түүний гэрт очиж дөрвөн цагийн турш тасралтгүй хайгуул хийсэний эцэст долоон хүүхдийн цогцосыг илрүүлжээ. Зооринд хүүхдүүдийг элдэв янзын зан үйлээр хөнөөсөн нь илт байлаа.

    gsph.jpg

     

    Тэрхүү хүүхдүүдийг Парр алсан гэдгээ ч хүлээн зөвшөөрсөн бөгөөд тухайн амьдардаг газрынх нь ойролцоо байдаг нэгэн Блайрын шулам гэгч хөгшин эмгэний сүнс үүнийг хийлгэсэн гэсэн байна. Хамгийн сонин нь хүмүүс одоо хүртэл энэхүү Блайрын шуламд итгэсэн байдаг бөгөөд янз бүрийн домог бүхий ярианууд их байдаг аж. 
    Буркиттвилийн долоон хүүхдийг алсан мөрдөн байцаалтын үеэр Кайл Броди тухайн хэрэгтэй холбоотой мэдээллийг хэлсэн бөгөөд энэ нь тухайн үед ханаруу харан зогсох Парр г шүүхийн дүгнэлтээр дүүжлэн хороох ялд хүргэсэн гэрч байжээ. 
    Харин яагаад Бродиг алаагүй гэдэг нь нууц хэвээр үлдсэн байна. 

    kb.jpg
    Харин энэхүү тоглоомонд гарах материалууд нь энэхүү эмнэлэгийн  жинхэнэ архиваас авсан бичлэг дүрс, дуу авиа, зураг ажээ. Энэхүү сайт нь дан ганц тоглоом биш бөгөөд богино хэмжээний баримтат кино юм. Тоглоом дээр гарах хөгзөрсөн хана, зэвэрсэн хаалга энэ бүх зураг нь жинхэнэ юм. 

    • Шок 1
    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×