Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Suicide Mouse буюу Диснэйн учир битүүлэг дүрс бичлэг

    Уолт Диснэйн үнэнхүү нүүр царай нь болж, үнэмлэхүй гол дүр нь болсон Микки Хулгана. Гэхдээ та бүгдээр хамгийн анх буюу 1930 аад оны үед гарч байсан Микки Маузын хүүхэлдэйнүүдийг үзэж байсан нь юу л бол. Харин тэр үед гарч байсан нэгэн бичлэгийг Уолт Диснейн уран бүтээлчид телевиз зурагтаар гаргахаас эрс татгалзахаар барахгүй нуун дарагдуулж байсан юм… Чухам ямар шалтгаанаас болоод тэр вэ?! Хэдий олон жил нуун дарсан боловч саяхны нэгэн өдөр энэхүү бичлэг нь нийтэд ил тод болжээ. Та уг бичлэгийг тогтвортой жаал ажиглах юм бол төд удалгүй Микки хулгана үйлдлээ дахин дахин давтаад байгааг, мөн Миккигийн цаагуур 6 төрлийн өөр барилга байшин давтагдан өнгөрч буйг анзаарах болно. Туйлын таагүй мэдрэмжийг төрүүлэх бөгөөд, уйтгартай нь аргагүй алхах Микки хулганы энэхүү гинжин цуваа мэт холбож эцэс төгсгөлгүй мэт үргэлжилэх дүрсийг хөгжим гэж хэлэхэд бэрх төгөлдөр хуурын давтагдсан хэдхэн даралт “чимж” өгсөн нь мөн л онцгүй мэдрэмжийг төрүүлнэ. Хөгжилтэй гэгээлэг аялгууны оронд туйлын чихэнд чимэггүй хөгжим эгшиглэж, баяр баясгалантай Микки хулгана бүжиглэх ч үгүй, дуулах ч үгүй, бүр инээмсэглэх ч үгүй уйтгарлан, гүн бодолд дарагдан алхана ….Хэдхэн жилийн өмнө Микки Хулганы тухай Алтан Цуглуулга бүхий DVD нь гарсан бөгөөд энэхүү ажлыг хийх явцдаа төсөл дээр ажиллаж явсан Leonard Martin гэгч эрхэм архиваас энэхүү бичлэгийг олжээ. Хальт үзсэнийхээ дараахан, Мартин энэхүү бичлэгийг цуглуулганд оруулах хэтэрхий зохимжгүй, бараг л энэ чинь хог байна шүү дээ хэмээн боджээ. Гэвч устгаж зүрхэлсэнгүй, энэ чинь Уолт Диснейн бүтээл шүү дээ. Тийм учир хуулбарлан авсан байна. Тэгээд хуулсан дижитал хувилбарыг нь компьютер дээрээ хуулаад үзээд суухдаа нэг зүйлийг ажиглажээ. Бичлэг 9 мин 4 сек үргэлжилэх хэмжээний дайтай байлаа. Ингээд Мартины тэмдэглэлээс сийрүүлбэл :”Бичлэг эхэндээ нэгэн хэвийн басхүү уйтгартай гэхдээ жихүүдэс хүргэм үргэлжилж байснаа гэв гэнэт харанхуй болчихдог юм байна. Энэ байдал 6 дахь минут хүртэл үргэлжилээд, дүрс эргээд гарч эхэлсэн юм. Гэвч өнөөх хачин төгөлдөрийн хуурын даралт энэ удаад өөрчлөгдсөн байлаа. Яг л хэн нэгэн бувтнаад байх шиг байсан боловч чухамдаа энэ бол хүний яриа биш байсан юм. Яг л хэн нэгэн уйлаад хайлаад байгаа гэлтэй сонсогдож байв. Удалгүй минутын дараа дуу улам тод болж харин бичлэгийн дүрс бүр илүү хачин болж эхлэв. Гэнэт Микки хулганын нүүрэнд зэвүүнээр инээх инээмсэглэл тун богино хугацааны давтамжтайгаар тодорч эхэллээ. Харин 7 дахь минутаас эхлээд өнөөх чимээ илүү тод болж яг л хэн нэгэн байдаг чадлаараа, үхэхийн өмнө хашгирч буй гэлтэй сонсоход туйлын эвгүй хийгээд чихэнд тийртэй болж эхлэв. Үүнтэй зэрэгцээд дүрс туйлын эмх замбараагүй болж төрөл бүрээр хувьсан өөрчилөгдөж гарав. Хамгаас хачирхалтай нь дэлгэцэнд улаан өнгийн туяа мэдэгдэхүйц тодорч эхлэв.”Харин айж балмагдсан Мартин тэр дороо өрөөг орхиод гарсан бөгөөд, нэгэнт дуусах шатандаа ороод байсан ажлыг бусад ажилчиддаа хариуцуулан өгсөн байна. Өнөөх хачирхалтай хальсыг хурдхан гэгч нь эргүүлж архивт нь аваачиж тавьсан ажээ. Бичлэгийн хувьд ахиад цааш минут гарам үргэлжилэх бөгөөд бичлэгийн сүүлд Микки хулганы нүүр юу ч үгүй угаачихсан мэт алга болсныг та бүхэн харах боломжтой. Хөгжмийн хувьд яг л эвдэрсэн хөгжмийн хайрцагнаас дуугарч буй аялгуу гэлтэй хачин жигтэй сонсогдож байлаа. Энэхүү бичлэгийг үзэж байх явцад зэргэлдээх өрөөнд байсан хамгаалалтын ажилтанд ер бусын их зовлон шаналал мэдрэгдэж эхэлсэн гэх бөгөөд өөрийн эрхгүй гар буугаа ил гаргаад бариад зогсчихсон байснаа гэнэт анзаарсан гэнэ.  Харин хамгийн сүүлд бичлэгийн төгсгөлд “Энэхүү бичлэг дээр үзэгдэх тамын үзэгдлүүдийг үзэж, чимээг сонссон хүмүүс лавтай тамд унах вий” хэмээсэн бичиг гарч иржээ. Аз болж хачин жигтэй тэрхүү үзэгдлийг гарахаас урьтаж Мартин монтажилан хасч амжсан байлаа, өөрөө ч мөн адил үзээгүй ажээ. Харин энэхүү засч янзалсан  бичлэгийг студийн доторх хэд хэдэн ажилчид гадаад сайтууд дээр тавих гэж оролдсон бөгөөд тодорхой бус шалтгааны улмаас хожим хойно тэд бүгд халагдсан байна. Мөн Мартин хэлэхдээ “Хэрвээ та интернэтэд suicidemouse.avi гэсэн файлтай таарах юм бол татаж авах гэсний хэрэггүй, бас хэзээ ч битгий үзээрэй. Тэгээд цаг алдалгүй надтай утсаар холбоо барьж уг бичлэгийн талаар мэдэгдэх хэрэгтэй. Магадгүй Уолт Дисней үүнээс болж нас барсан ч байж болох юм” гэсэн байна.

    PS: Юмыг яаж мэдэхэв, хэдий энэхүү мэдээлэл үнэн аль эсвэл худал нь тодорхой бус ч хэрвээ үнэн байвал туйлын их хар энергийг дагуулж байгаа гэдэг нь тодорхой. Дахин сануулахад энэ бол бичлэгийн цэвэр эх хувиас нь бичсэн дижитал хувилбар биш бөгөөд дахин засварласан дээр нь, нэмж монтажилсан хувилбар тул хүмүүст нөлөөлөх нөлөөлөл харьцангуй бага байгаа юм. Гэхдээ л бичлэгийг үзсэн хүмүүсийн хувьд толгой эргэх, гар салгалах, зүрх дэлсэх, чих шуугих зэрэг шинж тэмдгүүд илэрсэн гэнэ лээ.

     

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×