Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Naughty Boy – La La La дууны клипийн утга

    Энэхүү клипийг хүчирхийлэгч эцгээсээ зугтаж буй дүлий хүүгийн тухай 20 р зууны Болив улсын домог дуур тулгуурлан бүтээжээ.

    Гудамжинд гарсан бяцхан хүү өөр шигээ нэгэн хаягдсан нохойг олж авна.

    Нохойн хамт гудамжинд хэсэг хугацаанд амьдарсан ба энэ үедээ тэр бусдын зовлонг мэдэрдэг, мөн түүнийг хашгирахад хүмүүсийг зовлонгоос нь арилгаж чаддаг тийм шидэт чадвартай болохоо олж мэджээ.

    Түүний хашгираан нь газар хөдөлж байгаа мэт, хар шуурга шуурч байгаа юм шиг тийм чанга байсан гэдэг. Нэгэн өдөр хүү гудамжинд чулуугаар нүдүүлж, дээрэлхүүлэн дооглуулж буй хөгшин өвгөнтэй таарч гэнэ.

    Хүү үүнийг хараад өөрийн мэдэлгүй хашгиран дээрэлхүү хүмүүсийг болиулж өвгөний зүрхийг дахин амилуулжээ (клипэн дээр түүнд зүрх худалдаж авч байгаагаар гардаг).
    Тэд цугтаа явсаар нийгэмд гадуурхагдсан зэрэмдэг нэгэнтэй уулзав. Хүү түүнийг хараад тэрний зовлонт түүхийг нэвт мэдрэв. Хөөрхий зэрэмдэг нэгэн нь зөнч байсан бөгөөд түүний амьдарч байсан тосгон нь буг чөтгөрийн (Эл Тио) эрхшээлд орсон байсан бөгөөд тэр тосгоны бүх ард иргэд тэрхүү буг чөтгөрийг тахин шүтдэг байв. Гэвч түүнийг шүтэхийг эсэргүүцсэнээс болж буг чөтгөрийн хараалд хүртэн зэрэмдэг болж, тосгоноосоо амь тэмцэн зугтаасан байв.

    Эл Тио нь газар доорх ертөнцийн эзэн байсан бөгөөд түүний уур хилэнг хөдөлгөхгүйн тулд түүнд тахил өргөдөг байсан аж.
    Цагтаа олноо хүндлэгдсэн зөнч байсан хөөрхийлөлтэй зэрэмдэг хэлэхдээ Эл Тиогийн хоолойг сонссон хэн ч гэсэн түүний эрхэнд ордог бөгөөд Эл Тио нь одоо цөлд байгаа хэмээв. Тэр цөл нь өмнө нь зөнчийн амьдарч байсан тосгон байсан бөгөөд тосгоныхон Эл Тиогийн хараалаар бүгд амиа хороосон учир уг тосгон нь одоо эзэнгүй цөл болж хувирсан байв.

    Тэд Эл Тиогийн байгаа гэх уурхайн гадаа ирсэн ч уурхай руу орвол буг чөтгөрийн хоолойг сонсоод түүний хараалд өртөхөөр байв.

    Тиймээс дүлий хүү буг чөтгөрийн хараалт хоолойг өөрийн хашгараанаар дарахаар ганцаар тийшээ орсон гэдэг.

     

    Дууны орчуулга: Naughty Boy – La La La


    Хэй, битгий ярь Уур чинь хүрч байсан ч,
    Нөгөө л нэг христийн талаарх номлолоо унших гэж байгаа бол амаа хамхиад байж бай,
    Чиний теоромууд хэрүүлийг эхлүүлдэг учраас
    Надад тэр чинь таалагдахгүй байна.Би чиний яг юу яриад байгааг сайн ойлгохгүй л байна
    Би чамайг шүүмжлэх гээгүй юм шүү
    Гэхдээ чамайг нөгөө л номлолоо уншихад,
    Надад маш их ядаргаатай байна.
    Хангалттай л бол хангалттай.Чиний яриа чинь ямар ч утгагүй болохоор
    Би хүүхэд шиг чихээ таглаад
    Хөгжмөө чангалаад
    Ла ла ла гэдэг.
    Хэрвээ миний зүрх түүнийг зогсоохгүй бол
    Би түүнийг чинь зогсоох ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй биздээ. Тэгээд би ла ла ла гэдэг.La la, la la la la la na na na na na
    La la na na, la la la la la na na na na na,
    Би түүнийг чинь зогсоох ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй биздээ. Тэгээд би лалала гэдэг.
    La la na na, la la la la la na na na na na [2x]

    Хэрвээ бидний хайр ингээд дуусаж байгаа бол
    Надад дахиад хугацаа хэрэггүй ээ
    Бид хоёр хэрвээ таарч тохирохгүй бол
    Галзуурахаасаа өмнө хагацы даа.

    Би чиний яг юу яриад байгааг сайн ойлгохгүй л байна
    Би чамайг шүүмжлээх гээгүй юм шүү
    Гэхдээ чамайг илтгэлээ уншихад,
    Надад маш их ядаргаатай байна.
    Хангалттай л бол хангалттай.

    Чиний яриа чинь ямар ч утгагүй болохоор
    Би хүүхэд шиг чихээ таглаад
    Хөгжмөө чангалаад
    Ла ла ла гэдэг.
    Хэрвээ миний зүрх түүнийг зогсоохгүй бол
    Би түүнийг чинь зогсоох ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй биздээ. Тэгээд би лалала гэдэг.

    La la, la la la la la na na na na na
    La la na na, la la la la la na na na na na,
    Би түүнийг чинь зогсоох ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй биздээ. Тэгээд би лалала гэдэг.
    La la na na, la la la la la na na na na na [2x]

    [2x]
    La la, la la la la la na na na na na,
    La la na na, la la la la la na na na na na

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×