Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Happy Birthday to You” дууг олон нийтийн өмнө тоглуулахад $5,000 төлнө

    Тэмдэглэлт төрсөн өдрөөр энэ дууг хайртай дотны хүмүүсдээ дуулж өгч байгаагүй хүн гэж үгүй биз ээ. Энэхүү дуу нь нийт 18 хэл дээр орчуулагдсан байдаг ба жинхэнэ хувилбар нь англи хэл дээр байдаг. Геннисийн номонд энэ дууг бүх цаг үеийн хамгийн олонд танигдсан дуу гэдгээр 1998 онд бичиж байжээ.

    Уг нь бол энэ дууны аяыг 1893 онд зохиогдсон “Good Morning to All” хэмээх Патти болон Милдрэд Ж.Хил нарын зохиосон хүүхдийн дуунд зориулж бичиж байжээ. Дууны аяыг Патти зохиосон бөгөөд “Happy Birthday to You” дууны үгийг бол анх цэцэрлэгт туршилт маягаар хүүхдүүдэд зааж өгсөн түүхтэй гэнэ.

    Уг дууг зохиосон хүмүүст 1893 онд Чикагогийн дэлхийн яармагаас хүндэтгэл үзүүлж байжээ. Энэхүү дуу нь амархан цээжлэгддэг ба хүүхдүүд сурахад ямар ч асуудал байдаггүй. “Happy Birthday to You” дууг 1893 онд албан ёсоор гаргасан гэдэг ч энэхүү дуу нь аль эрт олны хүртээл болоод яваад эхэлсэн байжээ.

    Эхэндээ энэ дуу нь ямар ч зохиогчын эрхгүй байсан ба чөлөөтэй хэрэглэгддэг байсан юм. The Summy компани 1935 онд Престон Вайр Орем болон Р.Р Форман нарт энэхүү дууны эрхийг өгч байжээ.  Харин 1998 онд энэхүү дууны зохиогчын эзэмшигчээр Warner Music Group н бүлэг Warner/Chappell Music эзэмших болжээ.

    Warner компани энэхүү дууны зохиогчын эрхээр 2030 он хүртэл эзэмшинэ гэж 1935 онд бүртгүүлсэн байдаг аж. Энэ дууг хэрвээ олон нийтийн өмнө зөвшөөрөлгүй тоглуулсан бол торгуул болгож төлбөр төлөх ёстой хэмээн тэд мэдэгдсэн. 2010 оны 2 сард гэхэд л энэхүү дууг олон нийтийн өмнө тоглуулсан гэдгээр тэд $700 доллар нэхэмжилсэн байдаг. Уг дуу нь түүхэн дэхь хамгийн их борлогдсон сингль гэдэг аж. Зохиогдсон цагаасаа энэ дуу $50 сая доллар олжээ.

    АНУ ын хуулийн профессор Роберт Брайнис энэхүү дууны зохиогчын эрхийг арилгах хэрэгтэй гэж үзсэн бөгөөд судалгаагаар үзвэл энэхүү дуу нь ард түмний дунд түгээмэл тархсан дуу хэмээгээд “Good Morning to All” дууны тухай баримтат кинон дээр Warner/Chappell г үгүйсгэсэн хандлагатай ярьж зохиогчын эрхийг болиулах хэрэгтэй хэмээн 2010 онд гарсаны дараа 2014 оны 9 сард Warner/Chappell зарга үүсгэж шүүхдсэн бөгөөд энэхүү дууны төгөлдөр хуур, аяны найруулга нь зохиогчын эрхтэй болохоос дууны үг эсвэл аялгууг нь тэд эзэмшдэггүй хэмээн 14 сая долларыг нэхэмжилсэнээр энэхүү хэрэг нь 2016 оны 2 сард хаагдсан байдаг.

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×