Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Halloween баяр буюу үхэгсдийн өдрийн үүссэн түүх

    Энэ баярын нэр Halloween гэдэг үг нь Ирландын Hallow Еen гэсэн үгнээс үүсэлтэй бөгөөд Тахилгын өмнөх зан үйл буюу “Тахилгын өмнөх шөнө” гэсэн утгатай юм байна. Halloween ий баярын түүх бусад бүх л баяраас ялгаатай нь зуу зуун жилийн өмнөөс үүдэлтэй. Бүр 2000 жилийн өмнөөс католик шашны зан үйлээс үүссэн гэдэг. Жил болгоны 10 дугаар сарын 31 нийг дэлхийн зарим улс Halloween ий баярын өдөр гэж тэмдэглэдэг. Заримдаа Halloween ий баярыг “Үхэгсдийн өдөр” ч гэж нэрлэдэг. Энэ баярын нэр Halloween гэдэг үг нь Ирландын Hallow Еen гэсэн үгнээс үүсэлтэй бөгөөд Тахилгын өмнөх зан үйл буюу “Тахилгын өмнөх шөнө” гэсэн утгатай юм байна. Эрт үеэс энэ өдөр диваажинд байгаа бүх сахиусан тэнгэрүүд үзэгддэг гэж үздэгээс үхэгсдэд зориулан мөргөл уншиж, өргөл өргөдөг байжээ. Канад, Ирланд, Их Британи, АНУ зэрэг өрнийн орнуудад ихэвчлэн тэмдэглэдэг. Христийн болон Кельтийн заншлаас үүдэлтэй боловч өдгөө шашны бус, дэлхий даяар тархсан нийтлэг баяр болон өргөжжээ. Энэхүү баярын үеэр зохиогддог арга хэмжээнүүд нь trick or treating  буюу хүүхдүүдэд амттан өгөх, янз бүрийн хувцас, баг өмсч, үдэшлэг зохиох, аймшгийн түүх ярих, аймшгийн кино үзэх зэрэг юм.

    Түүхч Николас Рожэрс Халлувины баярын уг гаралыг судалж, Ромын эзэнт гүрнээс улбаатай болохыг тэмдэглэжээ. Эрт үед Ромд Помона хэмээх үр жимсний бурхны үдэшлэг болдог байсан байна. Мөн өөр нэг таамаглал нь Кельтийн заншил болох Үхэгсдийн фестиваль болдог байснаас үүсэлтэй гэж үздэг юм. Уг Үхэгсдийн фестиваль гэгчийг жилийн “Гэрэлтэй хагас” өндөрлөж, “Харанхуй хагас” эхэлж байгаатай холбогдуулан тэмдэглэдэг бөгөөд нэг ёсны “Кельтийн шинэ жил” юм. Уг шашны хүмүүс энэ өдөр манай ертөнцийн болон нөгөө ертөнцийн зааг хамгийн доод хэмжээндээ хүрч, улмаар бүх сүнснүүд хоёр ертөнцийн хооронд чөлөөтэй зорчдог хэмээн итгэдэг байжээ. Энэ өдөр өвөг дээдсийн сүнсийг гэртээ тахиж, харин муу сүнснүүдийг гэрт орохыг хориглодог гэнэ. Харин тэднийг ийнхүү хорихын тулд баг, хувцас өмсдөг заншилтай. Үүний зорилго нь хүмүүс аймшгийн хувцас өмсч, муу сүнснүүдийн хорлолд өртөхгүй байх явдал ажээ. Шотландад муу сүнснүүд нь цагаан баг зүүж, нүүрээ далдалсан эрэгтэй хүний дүрд хувилан энэ ертөнцөд ирдэг хэмээн итгэдэг байна.

    cute-halloween-makeup-ideas-tumblr.thumb.jpg.db0f892709730e7c99c033a2bca51f18.jpg

    Энэ баярын үеэр мөн ургац хураан, мал нядалгаа явуулж өвлийн хүнсээ базаадаг билээ. Түүдэг гал асааж, галын наадам хийх нь энэ баярын томоохон хэсэг байв. Энэ түлсэн галруу нядалсан малынхаа ясыг хийж шатаадаг уламжлалтай. Өөр нэгэн уламжлал бол хоол, хүнсний бүтээгдэхүүнүүдийг оролцуулан мэргэлэх явдал байв. Харин шинэ үеийн Халлувины баяр нь эртний Англиас гаралтай юм. Уг нэр нь анх 16 р зуунд хэрэглэгдсэн ба бүтнээрээ бол All Hallows Even буюу Бүх гэгээнтнүүдийн үдэш гэсэн үг юм. 20 р зууны эхэн үеэс Халлувин хэмээх нэрийг ихээр хэрэглэх болжээ.Тачигнасан шүд, чичирсэн өвдөг, хатсан хуурай уруул, хатаасан хулуу энэ бүхэн Halloween ий гол бэлэг тэмдгүүд юм. Чөтгөр шулам, мангас, сүнс хий үзэгдэл зэрэг аймшигт бүхэн Halloween тай салшгүй холбоотой.

    fb673a0c-9101-49f7-be8e-073e63ff0202-halloween.thumb.jpeg.de2a543630703ad29c2575052929c7c1.jpeg

    Шашны энэ зан үйл нь он жилийн явцад олон оронд түгэн дэлгэрэх явцад шашны уламжлалт хэв маягаас нэлээд өөрчлөгджээ. Харин залуучуудын хувьд энэ өдөр бие биедээ бэлэг өгөх, аймшигт дүрд хувиран бусдыг айлгадаг өдөр болон хувирсан байна. Уг баяртай холбоотой бэлэг тэмдгийн шинжтэй уламжлал нь манжинг зүсэж хэлбэр гаргаад, дотор нь лаа байрлуулснаар сүнснүүдийг ариутгадаг ажээ. Ийнхүү бэлтгэсэн манжингаа цонхон дээр тавьж, муу сүнснүүдийг хөөдөг байна. Харин хулууг зүсэж хэрэглэх явдал нь Хойд Америкаас гаралтай бөгөөд учир нь хулуу нь илүү том төдийгүй зүсэж янзлахад амар байдаг. Харин Халлувины баяраар хүмүүс үндэсний хувцас, Готик болон аймшгийн зохиолуудаас санаа авч ямар нэг дүрд хувилдаг. Мөн гэр орноо янз бүрийн зүйлсээр чимэглэдэг. Ихэнх сэдэв нь үхэл, чөтгөр шулам, ид шид, далдын хүч, үлгэр домгийн мангас зэрэг аймшгийн агуулгатай байдаг. Хүмүүсийн хувилдаг уламжлалт дүрүүд нь сүнс, эмгэн шулам, арга яс, цус сорогч, хүн чоно, сарьсан багваахай, аалз болон хар муур зэрэг болно. Уг баярын үндсэн өнгө нь харанхуйн хар болон түүдэг гал, намырн навч, хулууны өнгө болох улбар шар өнгүүд юм.




    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×