Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • СОНИН ХАЧИН


    1. Паган буюу дэлхийн хамгийн энэрэнгүй гэж нэрлэгддэг ,шашны урсгал юм. Тэдгээр хүмүүсийг Викка буюу шулам гэж нэрлэдэг. Тэд бүх бурхадыг нэг гэж үздэг. Дийлэнх нь эмэгтэйчүүд байх ба хар хүчийн зан үйлийг газар эдгээр дүрс тэмдгүүдийг зурж ашиглан гүйцэтгэдэг. Хар хүчтэй хүмүүсийн хувьд тэдний шүтдэг бурхад өөр байдаг. Гоо сайхныг илтгэсэн охин тэнгэрүүд, сарны бурхад, эвэртэй бурхан гэх мэт. Чи эдгээр зүйлсд итгэхгүй байж болно гэхдээ сонирхолыг чинь татна гэж бодож байна. 
      Өнөөдөр бид хар шидийн тэмдгүүдийг үзэх болно. Эдгээр тэмдэгүүдийг та нар хаа нэгтээ сатанист зан үйл гүйцэтгэсэн газар эсвэл ямар нэгэн хар шид агуулсан газруудаас харсан байх боломжтой. Гэхдээ энэ бол сатаныг шүтэгчдээс тэс өөр гэдгийг санаарай. 
      Агаарын махбод

      Төлөөлөл: Дорно дахин, сэтгэл, агаар, амьдрал, харилцаа холбоо, мэргэн ухаан
      Зан үйлд: Эрч хүч, мэргэн ухаан
       
      Дэлхий махбод

      Төлөөлөл: Охин тэнгэр, дэлхий ертөнц, шим тэжээл, тэсвэр тэжээл /ямарваа нэгэн зүйлийн эдэлгээний урт хугацаа,/ мөн бие
      Зан үйлд: Мөнгө, хүүхэдтэй болох
       
      Галын махбод

      Төлөөлөл: Гал, эрчим хүч, энергийг цэвэршүүлэгч
      Зан үйлд: Ариутгал, шинэ зүйлийн эхлэл
       
      Усны махбод

      Төлөөлөл: Эмэгтэй хүний энерги, хэвлий, ус, дорно дахин, эдгэрэлт
      Зан үйлд: Хайр, сэтгэл хөдлөл, муу энергийг зайлуулах
       
      Тахилын тойрог

      Төлөөлөл: Өөрчлөлт болон гүйцэтгэл, мөчлөг
      Зан үйлд: Хамгаалалт, ямар нэгэн зүйлийг дуусгасан бол үүнийг хэрэглэдэг. 
       
      Нарны огтлол

      Төлөөлөл: Нар, дэлхий ертөнц, гуравдагч махбод, дөрвөн улирал
      Зан үйлд: Өөрчлөлтүүд, төгсгөлүүд, эхлэлүүд, нарны эрчимжилт
       
      Нарны дугуй

      Төлөөлөл: Нар, дөрвөн улирал, гал, эрч хүч, өмнө зүг
      Зан үйлд: Шинэ улиралыг тэмдэглэх, нарыг дуудах
       
      Hecate (харанхуйн эмэгтэй бурханы нэр)-н дугуй

      Төлөөлөл: эмэгтэй хүн, өөрчлөлт
      Зан үйлд: Өөрчлөлт болон хувисалыг зан үйлээр дуудах
       
      Пентаграмм

      Төлөөлөл: Сатаныг шүтэгчдийн хувьд бол энэ бол буг чөтгөр харин загалмаатны шашинтнуудын хувьд хар пентаграмм. Гэхдээ паганы хувьд бол энэ нь бие махбод юм. 
      Зан үйлд: Хамгаалалт
       
      Ankh

      Төлөөлөл: Мөнхийн амьдрал,  нар, эмэгтэй энерги
      Зан үйлд: Хамгаалалт
       
      Селтик бамбайн зангилаа

      Төлөөлөл: Дөрвөн бие махбод
      Зан үйлд: Хамгаалалт
       
      Хорусын нүд

      Төлөөлөл: Египтын бурхан Хорус
      Зан үйлд: Хамгаалалт, эдгэрэлт (healing)
       
      Рагийн нүд

      Төлөөлөл: Египтын бурхан Ра
      Зан үйлд: Хамгаалалт
       
      Бүхнийг харагч нүд

      Төлөөлөл: Эр, эм бурхад
      Зан үйлд: Хамгаалалт
       
      Seax Викка: 
      Төлөөлөл: Сар, нар, улиралууд, Seax Викка уламжлал
      Зан үйлд: Seax Викка уламжлалт зан үйл
       
      Эвэртэй бурхан: 

      Төлөөлөл: Эрч хүч
      Зан үйлд: Эвэртэй бурханыг дуудах, үржил шим
       
      Торийн алх

      Төлөөлөл: Хүчирхэг зэвсэг
      Зан үйлд: хамгаалалт, хүч чадал
       
      Одины гурван эвэр

      Төлөөлөл: Ёслол, баяр, охин тэнгэр
      Зан үйлд: Баяр, охин тэнгэрийг зурах
       
      Гурвалсан сар

      Төлөөлөл: Охин тэнгэр, эмэгтэйчүүд, сар
      Зан үйлд: Сарыг зурах
       
      Гурвалсан эргүүлэг

      Төлөөлөл: Дэлхий, тэнгис, тэнгэр, үүнийг мөн улс орон, газруудыг нэрлэсэн байдаг. (the isles of man, sicily)
      Зан үйлд: Газар дэлхийн харилцаа, шуурга, тэнгэр
       
      Арга билэг

      Төлөөлөл: Гэгээ болон харанхуй, сайн болон муу, хоёрдмол байдал, тэнцвэр
      Зан үйлд: Амжилт хүсэх, тэнцвэржүүлэх
       
      Гурвалсан гогцоо

      Төлөөлөл: Дэлхий ертөнц, салхи, тэнгэр, оюун ухаан, бие, сэтгэл санаа
      Зан үйлд: Аливаа гурван зүйлийг хооронд нь холбож бэхжүүлэх
       
      Септограмм

      Төлөөлөл: 7 энергийн хүрд, долоон махбод, долоо хоногийн долоон өдөр, диваажин
      Зан үйлд: Хамгаалалт, эв нэгдэл
       
      Гексаграмм

      Төлөөлөл: Чөтгөр
      Зан үйлд: Чөтгөрийн зан үйл, тарни хийх, харанхуйн ид шид
      2 0 1702
    2. Аймшгийн кино сонирхогч залуус үзсэн кинон дотроо өөрсдийгөө төсөөлж үзээгүй байна гэж байхгүй. 2017 онд 'Jigsaw' кино нээлтээ хийж улмаар яг жилийн өмнө буюу 2018 оны 1 сарын 26-нд 4k болон Blu-ray-р худалдаанд гарсантай холбогдуулан Лас Вегас хотод энэхүү кинонд гарах жинхэнэ аймшгийг мэдрүүлэх өрөөг бүтээсэн юм.

      Энэхүү өрөөний нэрийг "Хөрөө" загвараар хийсэн зугтах өрөө гэж нэрлэсэн юм. Өрөө гэж нэрлэх боловч энэ нь бүхэл бүтэн Хөрөө киноны байгууламж шиг дотроо том юм байна. Уг өрөөг жилийн турш нээлттэй байлгана гэж мэдэгдэж байсан ба одоогоор ч нээлттэй хэвээрээ байгаа юм шиг байна лээ. Лас Вегасаар зугаалах гэж байгаа бол энэ газраар ороод сонирхоод үзэх хэрэгтэй байх. 

      Хөрөө 2 бол миний дуртай анги. Гэхдээ энэ өрөөнд орсоноор энэ анги дээрх юуг харж болох вэ?
      - Хөрөө 2 дээр гардаг зуухыг харах боломжтой. Мах савлах хэсэгтэй газар дүүрэн өлгөсөн гахайн махан доогуур явж болно. Энэ нь танд нядалгааны газрыг жинхэнэ утгаар нь мэдрүүлнэ.  Энэхүү зугтах өрөөнөөс даалгавар биелүүлэн зугтаж хамгийн сүүлчийн өрөө таныг угтана. Энэ бол Хөрөө киноны эхнийх дээр гардаг угаалгын өрөө юм. 
      хэмээн энэхүү зугтах өрөөг бүтээсэн Еган хариулжээ. 

      Энэ бол хамгийн өвөрмөц аймшгийг мэдрүүлж чадах зугтах өрөө юм. Энэ газар нь нийт 6 өрөөтэй ба эхлээд нядалгааны газраас гүйж гарах гарцаа хайх юм. Энэ хооронд Jigsaw алуурчин танд зарим дохио өгч хулгайлагдсан охин энд тэрүүгээр тантай цуг явж туслах болно. 
      Еган хэлэхдээ энэ зугтах өрөөнөөс гарахад Jigsaw-н дуу хоолойг сонсоогүй бол энэ бараг бүтэшгүй гэж хэлжээ. 
      Хэрвээ киног үзсэн бол киног Жон Крамерийн дуу хоолойгүй төсөөлөшгүй билээ. Еган Lions Gate-руу холбогдон түүний дуу хоолойг энэхүү өрөөнд оруулах саналаа хэлэхэд тэд таатай хүлээж авч дэмжсэн байна. 
      Хөрөө кинонд тоглосон Тобин Белл хэлэхдээ энэхүү өрөө нь түүний өмнөх Хөрөө кинонуудад тоглож байсан үеийг маш их санагдуулсан гэв. 

      Учир нь тэр кинондоо тоглохдоо хэд хэдэн удаа бэлдэж жүжиглэж байсан бөгөөд шалан дээр цусанд хутгалдан хэвтсэн байдалтай олон хэсгүүдийг давтжээ. Харин дараа нь тэр босоод зогсоход түүний биеийн жил 10 хувиар нэмэгдсэн мэт санагдаж байсан гэнэ. Уг өрөө нь тэрхүү үеийн агшинг болон эргэн тойрны эд зүйлс нь бодитой мэт санагдсан хэмээн ярьсан байна. 


      0 0 483
    3. Сүүлийн үед орчин үеийн хотууд авсаархан жижиг хирнээ шинэлэг байдлыг чухалчилж үүндээ тохирсон тавилгуудыг интерьер дизайнеруудад санал болгож тэд ур ухаанаа шингээн шинэлэг зүйлийг хайж эхэлжээ. Эдгээр хэв маяг нь Лондон, Парис, Нью-Йорк зэрэг жижиг хотуудад байрлах орон сууцнуудад илүү хамаатай гэж хэлж болохоор юм. 
      Тавилга зохион бүтээгчид дундад зууны үеийн өнгөрсөн үерүү буцаж очин өөрсдийн санааг олж авсан нь ихээхэн сонирхол татлаа. Интерьер дизайны блог болох "Орон сууцны засал"-с уншиж үзвэл 600 жилийн настай Бретоны загварыг эргүүлэн авчирж байна гэсэн байна. Үүнийгээ тэд "Хайрцган ор" хэмээн нэрлэж үүнийгээ шинэ Трент болж загварын чиг хандлагыг өөрчлөнө гэдэгт тэд итгэлтэй байна.

      Хайрцган ор эсвэл "lit clos" гэж франц хэлэгддэг ор нь бүхэлдээ модон угсармал сийлсэн чимэглэлтэй жижигхэн хөлтэй орыг хэлдэг байна. Энэ нь дуу чимээ, бие амраахад ихэд тохирсон хэмээн үздэг ба орны хаалга нь гулгах эсвэл хөшигтэй хийгдсэн байх нь олон. 
      Орны өндөрлөг хэсгээс доош гулсаж буух сандал нь өдөртөө амарч суух зориулалттай мөн орны доор хэрэгтэй зүйлсээ хийж зай хэмнэх гээд энэ нь гэрийн орон зайг олон талаар хөнгөвчилж өгдөг нь гайхалтай.

      Энэхүү хайрцган ор нь дундад зууны үеийн баруун хойд Британи улсаас гаралтай гэж үздэг. Гэхдээ сүүлдээ энэ нь орон сууцны засал чимэглэлийн дагуу европын улсаар тархсан гэдэг. 16-р зуунд Франц, Нидерланд, Шотланд, Австри, Скандинав зэрэг улсуудад их түгж байжээ. 

      Энэхүү ор нь тархах болсон шалтгаан нь айлууд нэг эсвэл хоёр өрөөтэй өрөөнд амьдардаг байсантай холбоотой гэж үзэж болох юм. Одоогоор бол студийн орон сууцтай адил. Хайрцган ор нь эр эм хосуудын хувийн орон зайг нуусан хэв маягтай байдаг болохоор энэ нь нэг өрөөнд олуулаа унтаж байхад өөрсдийн хувийн орон зайгаа нуух нэгэн шийдэл байсан байж бас болно. 
      Мөн уг ор нь халаалт муутай хүйтэн шөнийг даван нойрсоход хүмүүст тусалдаг байсан байж ч магадгүй. Дөрвөлжин орон зайд дулаан хадгалагдаж дулааны илч нь сайн байдаг болохоор тэр биз. 

      Уг блог дээр бичсэнээр энэхүү хайрцган ор нь хээр талд, хөдөө амьдардаг хүмүүсийн аюулгүй байдлыг бодож хийсэн байж магадгүй гэж бичжээ. Учир нь хээрийн махчин араатнууд болох чоно гэх мэт амьтад нялх хүүхэдрүү дайрахаас сэргийлдэг байсан байж болно гэж үзэж байгаа ч энэ нь тийм ч нотлогдсон зүйл бас биш юм. Энгийнээр тайлбарлахад зүгээр л тайван дулаан унтаж амарч, хувийн орон зайтай байхын тулд хийгдсэн байх гэвэл илүү үнэнд ойрхон мэт.

      Голландын зарим иргэд бүхэл бүтэн гэр бүлээрээ энэхүү хайрцган орыг хэрэглэдэг байжээ. Бидний хэрэглэдэг орноос жижигхэн хирнээ хоёр насанд хүрсэн хүн багтах хэмжээний орны дизайныг бий болгож өгсөн байна. Хамгийн хачирхалтай нь маш том гэрийн тавилга мэт харагдах боловч гэр бүлийн гишүүд өөр өөрсдийн ороо эзэмшиж унтдаг юм. Том хүний унтдаг орны доод талд мөн жижигхэн шургуулга байх ба энд нь бяцхан хүүхдүүд унтах зориулалттай хийгдсэн байдаг. 

      Иймэрхүү янзтай хайрцган ор Европ даяар тархаж байсанд гайхах зүйл биш юм. 19-р зууны үеийн Британийн уран зохиолч Эмили Бронтегийн 1847 онд бичсэн зохиол дээр энэ орны тухай хүртэл гарсан байдаг юм. 
      20-р зууны үед төвлөрсөн халаалт үүссэнээр хайрцган орны хэрэглээ буурч, интерьер дизайны түүхэнд энэ ор түүх болж үлдсэн юм. Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд эдгээр хуучны загварыг агуулсан орнууд эргэн ирсэн байна. 

      Дээд зэрэглэлийн Бретон тавилга зохион бүтээгч Эрнан болон Ронан Буруллек нарын бүтээсэн орнууд 20-р зууны орчин үеийн хойд Европын интерьерүүдэд чухал байр суурь эзэлж байсан түүхтэй. 

      Харин 21-р зуунд жижиг зайтай хямд орон сууцны хороолол ихсэх тусам хайрцган ороор зайг хэмнэж засаж чимэглэж байгаа нь зай хэмнэсэн шилдэг арга болоод байна. 

      0 0 409
    4. Guest thanunext Comment by Guest thanunext Guest thanunext
      Драг ертөнцийн дунд нэр нь хамгийн их түгсэн нь РуПол ганцаараа бишээ. Та нарт Диснейн хорон санаат ЖИНХЭНЭ Урсулаг танилцуулъя. 

      17 настай Харрис Гленн Милстед ахлах сургуульд байхдаа
       
      Дивайн, Харрис Гленн Милстед нь 1945 онд Балтиморийн захын хороололд төрсөн. Түүнийг 1988 он хүртэл Drag Icon гэдгээр нь хүмүүс сайн мэднэ. Түүнийг бас "People" сэтгүүл "Энэ зууны Drag Queen" гэж нэрлэсэн удаа бий. 
       
      Товч тайлбар: 
      Драг Куин (Drag Queen) гэдэг нь эмэгтэй хүмүүсийг дуурайж хүмүүсийг баясгаж үзүүлбэр үзүүлдэг эрэгтэй хүмүүсийг хэлдэг. Тэд нүүрээ будаж ганган хувцаслаж хошин шог яриагаараа хүмүүсийг баясгаж, олны танил эмэгтэй хүмүүсийг дуурайж бүүр зарим нь усны дусал мэт адилхан харагддаг, алдартай дуучдын дуунууд дээр ам барьж үзүүлбэр үзүүлдэг. Энийг уншиж байгаа та бүхэн гей гэж бас эндүүрч болохгүй юм. Эгэл жирийн гей биш залуус ч энэхүү Драг үзүүлбэрийг үзүүлдэг. Мэдээжийн хэрэг ихэнх нь гей байлгүй яахав. Гэхдээ тэднийг Трансжендер ч юм уу гомо нтр гэж бодож болохгүй ба тэд үзүүлбэр үзүүлдэг уран бүтээлчид юм. Драг Куйн нь ижил хүйстнүүдийн нэгэн билэг тэмдэг байдаг ба тэдний ихэнх нь хүний эрхийн төлөө тэмцэгчид байх нь олонтаа.
       

      Америкийн кино найруулагч Жон Ватерс
       
      Дивайн нь гаж этгээд кино найруулдагаараа алдартай Америкийн кино найруулагч Жон Ватерсийн "Pink Flamingos" болон "Hairspray" гэх хоёр кинонд тоглосон байдаг ба энэ нь түүнд маш их амжилтыг авчирсан байдаг юм. Жон Ватерс түүний тухай хэлэхдээ "Тэр бол миний урлагын тэнгэр" гэж хэлээд "Тэр бол энэ дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй, бараг л..." гэсэн байдаг юм. 

      Дивайн
       

      Дивайн
       
      Тэд хамтдаа кинон дээр ажиллахдаа гар маш сайн нийлж киноны улиг болсон хил хязгааруудыг тасдан хаясан юм. Дивайн, Ватерсийн гаж гэмээр төсөөллийг кинон дээр нь бүрэн хийж тоглож байв. 
      Дивайн хүмүүсийг бишрүүлж гайхшруулж барахгүй байсан юм. Учир нь түүний дүр төрх нь хүмүүст хүсэл тэмүүлэл, шинэ санааг өгдөг байлаа. Жишээ нь түүний нөлөөгөөр бүтсэн дуунууд, урлагын бүтээлүүд, мөн маш олон уран зөгнөлт дүрүүд бүтсэн.

      Тэдгээрийн хамгийн алдартай нь Урсула юм. Тиймээ энэ бол бидний "Лусын дагина" хүүхэлдэйн дээрээс зөндөө харж байсан хорон санаат Урсула юм. Дивайны гайхалтай том үс, эелдэг хирнээ шунал тачаал ихтэй байдлыг нь Диснейн дүрд нь буулгаж өгсөн байдаг. 

      Дивайн
       
      Ханс Кристиан Андерсений "Лусын дагина" зохиол нь Диснейн анхны хөдөлгөөнт хүүхэлдэй гарсаны (1959 онд "Нойрсож буй гүнж гарсан") 30 жилийн дараа хүүхэлдэй болон гарсан юм. Хүүхэлдэйг хийсэн Рубен Акиуногийн хэлсэнээр бол тэд Урсулагийн дүрийг зүгээр л нэг зурхайч эмэгтэйн төсөөлөлтэй байсан гэдэг. 

      Уг хүүхэлдэйг хийгчид тухайн үедээ Дивайнаас өмнө олон Урсула бий болгож туршиж үзсэн байна. Гэхдээ аль нь ч Балтиморийн Драг Куин шиг сайн байгаагүй. Мөн Урсулагийн дүрийг зурсан Роб Минкофф Дивайн шиг илүүдэл жинтэй бас зэрлэг нүүр будалттай болгож хийсэн гэж ярьдаг. Дараа нь түүний хөмсгийг хар өнгөөр зурж цэнхэр нүдний тень тавьж уруулыг нь будаж цагаан үстэй болгон цээж гарыг нь ил гаргаж тод өнгийн арьстай болгож бариу хувцас өмсүүлсэн нь үнэхээр DIVINE утгаараа байжээ. 


      Урсулагийн өвөрмөц дуу хоолойг Пат Карролл хийсэн (анхны жүжигчин нь Би Артур байсан ч хамтран ажиллахаас татгалзсан) байдаг.
      Урсула Архангел Ариэлийн дуу хоолойг хөлөөр солихыг хичээдэг ч түүний хамгийн гол зорилго нь зөвхөн Атлантикийн усан доорх хаант улсыг захирахыг хүссэн байдаг билээ. "Лусын дагина" (The Little Mermaid) нь ашиг орлогоороо маш их амжилт олсон бөгөөд анхны 100 сая доллараас илүү ашиг олсон анхны хүүхэлдэй хэмээн түүхэнд бичигдсэн. Үүнийг Диснейн реэксизм гэж нэрлэгдэг. Хуучны гар зурсан элэмент ашиглаж хийсэн Диснейн хамгийн сүүлчийн уран бүтээл. 1990 онд гарсан "Лусын дагина" хүүхэлдэй нь "Best Original Music Score"  төрөлд Оскараас шагнал хүртэж байсан түүхтэй. 
       

      Харамсалтай нь, Гленн Милстед 1988 онд 42 насандаа нас барсан юм. Тэрээр "Лусын дагина" хүүхэлдэйн дээрх өөрийн дүрээ хэзээ ч харж байгаагүй юм. Дивайн Hairspray кинонд хоёр дүр бүтээсэн ба тэр нь телевизийн эзэн мөн ганган ээжийн дүр байсан юм. Энэ киноныхоо нээлтээс тун удалгүй нас барсан. 

      Уг кино нь маш гайхалтай амжилтыг үзүүлсэн юм. Түүнд ч мөн Жон Ватерсийн кино урлагийн амжилтад маш том нөлөө болсон. Хүн бүр л Милстедийн тухай үргэлж сайхныг дурсаж түүнийг аз жаргалтай хүн байсан гэж ярьдаг. 

      1976 онд Милстейд ярилцлагадаа "Би эмэгтэй хүнийг элэглэгч биш. Би бол жүжигчин" гэж хэлсэн байдаг. Тэр үнэхээр тийм байсан юм. 
      Одоо ч тэр Драг ертөнцөд шүтээн хэвээр байсаар байна. 
       

       

      1 0 745
    5. Guest fdsa Comment by Guest fdsa Guest fdsa
      Аймшгийн киноны салбарт тухайн кино хэрхэн хүмүүст хүрэх нь найруулагчаас маш их хамааралтай байдаг. Зарим аймшгийн кино дуу авиа эффектээр айлгах төдий болоод дараачийн үзэгдлүүдийг авдаг бол зарим мэргэшсэн сайн найруулагчид киногоо хийхдээ үзэгдлүүдийг нарийн төгс санасандаа хүрсэн байдлаар авч үүнийгээ театруудаар гаргаж үүндээ маш өндөр үнэлгээг авч дараачийн ажилдаа ордог байна. 

       
      Тэдгээр чанартай хийгдсэн аймшгийн кинонуудын нэг нь бол яах аргагүй Стивен Кингийн зохиолоор бүтсэн найруулагч Стэнли Кубрикийн найруулсан, гол дүрд нь жүжигчин Жек Николсон, Шелли Дюваль нар тоглосон "Гялбаа" (The Shining) билээ.
      Уг киног анх гарахад үзэгдчид өөр өөрийнхөөрөө хүлээж авсан. Учир нь дэлгэцэд гарах ихрүүдийн аймшигтай хэсгүүдээс илүүтэйгээр тухайн киноны дүрүүдийн үйл явдал, гаргаж буй үйлдэл, үзэгдлүүд нь үзэгчдэд маш аймшигтай сэтгэгдэл төрүүлж чадсан юм. 
      "Гялбаа" маш сайн үнэлгээтэй их амжилтыг олж "Классик" аймшгийн кино болсон ч тухайн үед жүжигчид болон киног бүтээсэн хүмүүс гол дүрийн эмэгтэй жүжигчин Шелли Дювалаас жүжигчний ур чадварын олон зүйлийг шаардаж тус кинонд хөөрхий бүсгүйг золиослон найрсаг бус хандаж байсанг хүн бүр сайн мэддэггүй. 
      1980-аад онд Шелли Дюваль ирээдүй нь зурайсан мандаж явсан залуу жүжигчин бүсгүй байлаа. Харамсалтай нь "Гялбаа" кинонд тоглосныхоо дараа тэр өөрийн жүжиглэх ажлаа бараг л орхихоор шийдсэн юм. Юу түүнийг ийм байдалд хүргэсэн юм бол? 
      "Гялбаа" кинонд залуухан эмэгтэй жүжигчин маань найруулагч Стэнли Кубрикийн асар том ширүүн сорилтуудыг даван гарсан байдаг. Энэ нь хамгийн алдартай үзэгдлүүдийн нэг болох бэйсболийн цохиуртай хэсгийг 127 удаа давтан авахуулж хашхичиж уйлж хоолойгоо сөөтөл орилсон. Түүний энэ давталт нь Геннисийн номонд хүртэл бичигдсэн байдаг. Гэхдээ харгис найруулагчийн шалгуурын эцэст Шелли Дювалийн үс унаж эхэлсэн гэдэг. 
      Дарин дээр давс гэгчээр алдарт зохиолч Стивен Кинг хүртэл түүний дүр дээр маш шүүмжлэлтэй ханддаг байна. Алдарт зохиолч түүний дүрийн тухайд "Би "Гялбаа" киног үзэн яддаг. Учир нь Венди Торронсийн дүрийг харахад орилоод л тэнэг царайлаад байдаг. Би ийм эмэгтэйг зохиолдоо төсөөлж бичээгүй" гэж хэлж байв.
       
       
      Тэрээр номондоо Венди Торренсийг аймшгийн зүйлс болохыг урьдчилж таахыг ч хүсэхгүй хатуу ширүүн зантай  шаргал үст эмэгтэйн дүрээр анх бичсэн байдаг. Стивен Кинг анх бидний сайн мэдэх "American Horror Story" цувралын од  Жессика Лэнгийг тоглуулахаар бодсон байсан ч найруулагч Стэнли Кубрик киноны дүрийн сонголтоор Шелли Дювалийг авсан байсан юм. 

      Шелли Дюваль "Гялбаа" кинон дээр
      Гэсэн ч тухайн үед Шелли Дюваль өөрийн сонгогдсон дүрдээ маш сайн жүжиглэж байсан ч энэ нь ааштай найруулагч Стэнли Кубрикт тийм ч хангалттай санагддаггүй байв.
      Харин ч найруулагч Шелли Дювалийг өөлж гоочилж цаг ямагт шүүмжлээд л огт түүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ааш зан гаргадаг байв. 
       

      Жек Николсон болон Стэнли Кубрик нар "Гялбаа" киноны зураг авалтын үед
       
      Стэнли Кубрик: Амьдрал ба зураглал баримтат кинон дээр түүний охин Вивиан Кубрик аавынхаа тухай дурсан ярихдаа "Аав Жек Николсоний зургийг авч байхдаа маш найрсаг хандаж тэд гар нийлдэг байсан.
      Түүнийг магтдаг хирнээ Шелли Дювалийн зургийг авах болохоороо тэс өөр найруулагч болчихдог байсан" гэж байв. 

      Ширүүн найруулагч Шелли Дювалийг тусгаарлаж, жүжиглэж байхад нь яриаг нь таслаад л давтуулаад байдаг байв. Энэ байдал бүсгүйд яг л эрүү шүүлтэд орж байгаа мэт байдаг байв. Тэр хэдэн цагийн турш уйлаад л мөн уйлахынхаа хажуугаар дүрийнхээ үгийг хэлээд л энэ нь маш олон давталттай явагдаад л... 

      Шелли Дюваль өөрийн тоглосон дүрийнхээ тухай Дэвид Хьюзийн "Гялбаа" номонд дурсан хэлэхдээ "5 сараас 10 сар хүртэл надад маш хэцүү байсан. Би энэ дүрийг маш сайн болгохын тулд хичээн маш их стрессдсэн. Стэнли Кубрик намайг урд нь байгаагүйгээр минь шахаж шаардаж байсан. Энэ дүр бол миний тоглосон дүрүүдээс хамгийн хэцүү нь" гэжээ. 

      Мөн Стэнлий Кубрикийн охин Вивиан Кубрик хэлэхдээ "Тэр бидэнд (кино багийнхан) 'Битгий Шеллиг өрөвд' гэж хэлдэг байсан. Битгий түүнийг тоо битгий түүнийг сайн байна гэж магт гэж шаарддаг байлаа. Шелли Дювалийн дүр бол урд хожим нь байгаагүй кино түүхэн дэх хамгийн өрөвдөлтэй 'хэн ч биш' дүр юм." гэж ярьжээ. 
      Уг киноны хамгийн алдартай хэсгүүдийн нэг бол Жек Николсоний хаалган завсар нүүрээ гаргаад "Жонни энд байна" гэдэг хэсэг билээ. Энэ хэсгийн зураг авалт нь Шелли Дювалийн хувьд тарчлаасан хэсэг гэж хэлж болно. Гартаа хутга атгачхаад орилдог хэсэг. Тухайн үзэгдлийг гурван өдрийн турш 60 ширхэг хаалга сольж авсан гээд боддоо. Жек Николсон хүртэл энэхүү хэсгээс залхаж "Энэ бол үнэхээр хэцүү ажил байлаа" гэж хэлж тухайн үед хэлж байв. 

      Эцэст нь Шелли Дюваль "Гялбаа" киноны зураг авалтыг амжилттай давж гарсан талаараа дурсахдаа "Энэ яг л хүй нэгдлийн үеийн хашиграх дуу чимээ шиг. Бараг тэвчишгүй солиормоор. Гэхдээ нөгөө талаараа үнэхээр сайхан. Арван хоёр цагийн турш уйлсныхаа дараа гэртээ хариад амрахад маш их тайвширал амар амгаланг мэдэрч байсан" гэжээ. 
      Алдарт жүжигчний маань хамгийн сүүлчийн дэлгэцийн уран бүтээл нь 2002 онд гарсан инээдмийн "Manna From Heaven" хэмээх кино юм. Шелли Дюваль уг кинонд тоглоод олны нүднээс холдсон юм. Тэрбээр хөдөө Техасын гэртээ амьдардаг бөгөөд заримдаа телевиз, сонинд ярилцлага өгдөг. Нэгэн сүүлийн үеийн ярилцлага дээрээ тэрээр "Гялбаа" кинонд тоглосныхоо дараа одоо ч тэр сэтгэл нь их тогтворгүй болж шалтгаангүйгээр нулимс нь урсаж уйлдаг болсон тухайгаа ярьсан юм. 
       
      2 0 2219
×