Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • СОНИН ХАЧИН


    1. Жон Пембертоний хөшөө
      Кока кола ундааг эмч, эм зүйч Жон Пемертон 1886 онд анх санаачилжээ. Жон үүнийгээ эм гэж бодож байсан бөгөөд кокаины навчаас гарган авсан бүтээгдэхүүн нь хүний биеийн өвчин намдааж, ядаргааг тайлах зорилгоор уг ундааг бүтээжээ.
      Харин орчин цагт кока кола ундааг кокаингүйгээр хийх болжээ. Сонирхолтой нь Кока кола компани одоог хүртэл жил бүр 100 тонн кокаины навчыг Перугээс импортлож байгаа бөгөөд кокаины навчийг АНУ руу импортлохын тулд Америкийн мансууруулах бодисийн хэрэглээнд хяналт тавих газраас тусгай зөвшөөрөл авах шаардлагатай аж.
       
      Нэг литр кока кола ундаа үйлдвэрлэхэд хоёр литр ус шаарддаг байна. Цэвэр усны нөөц багасч байгаа учир 2004 онд Энэтхэгийн фермерүүд Кока кола компанийг эсэргүүцэн жагсаал хийж байжээ. Энэтхэг улс цэвэр усны хэрэглээгээр дэлхийд гуравдугаарт ордог юм. Хэдэн жилийн өмнө Кока кола компани “Н2О т үгүй гэж хэлцгээе” уриатай аян өрнүүлж, усны оронд кока кола уухыг уриалж байжээ. Энэ хөтөлбөрийн гол санаа нь зоогийн газруудад үйлчлүүлэгчдэд нь усны оронд кока колаг үнэгүй тараах ажил байсан аж.

      Кока кола ундаа анх ногоон өнгөтэй байсан гэдэг яриа байдаг ч энэ ундаа нь хүрэн л өнгөтэй байжээ. Бид энэ ундааг уухгүй гэж өөрийгөө хорьдог ч үүнийгээ дийлж чаддаггүй. Учир нь чихэрлэг, кофейн агуулсан зөөлөн ундааны амтанд хүмүүс ихээр орсон учир хориглох хүслээ барьж дийлдэггүй. Энэ ундааны найрлаганд ямар ямар бүтээгдэхүүн, орц орж байгааг савны шошго дээр бичсэн байдаг. Гэхдээ үүнд ордог нэг найрлагыг нуудаг аж. ‘Merchandise 7X’ найрлагын нууцын талаар хэдхэн хүн л мэддэг гэнэ. Одоо цагт кока кола ундааны найрлагад исэллэг бодис ихээр орох болсноос гадна хүчлийн амтыг оруулжээ. Кока кола ундаанд агуулдаг хүчлийг фосфорын хүчил гэдэг бөгөөд энэ нь шүд цооролт зэргийг үүсгэдэг байна. Ерөнхийдөө бол эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бүтээгдэхүүн гэдгийг хүн бүр мэдэх болжээ. Үүнээс гадна ясны сийрэгжилт, хорт хавдар, сэтгэл гутрал, шүдний өвчин, ядаргаа зэрэг өвчний эхлэлийг тавих гол хүчин зүйл болж байна. Та бүхэнд уриалахад Кола бага ууж байгаарай.

      0 0 34
    2. Осол

      1975 онд Бермудад мопед унасан нэгэн эр такситай мөргөлдөн харамсалтайгаар амиа алдсан явдал болжээ. Гэтэл яг нэг жилийн дараа тэрхүү залуугийн төрсөн ах нь осолд орсон тэрхүү мопедыг унаж яваад дүүгийнхээ осолд орсон яг тэр газарт такситай мөргөлдөн мөн амиа алджээ. Хачирхалтай нь түүнтэй мөргөлдсөн такси дүүтэй нь мөргөлдсөн мөнөөх такси мөн байсан бөгөөд тэр машиныг осол гарах үед жолоодож явсан жолооч барьж явсанаас гадна тэр үед тээвэрлэж явсан зорчигч хоёр дахь осол гарах үед мөн л тэр таксинд сууж явсан ажээ.
      Ихэрүүд

      Ихэр ах дүүс Жим Левис, Жим Спрингер нар
      Ихэр ах дүүс Жим Левис, Жим Спрингер нар ихэр гэдгээ мэдээгүй явж. Тэднийг төрөх үед ээж нь амиа алдсанаас тэднийг өөр өөр айлд өргүүлсэн аж. Тэднийг өргөж авсан эцэг, эхчүүд нь хоёуланд нь Жим гэдэг нэр өгчээ. Тэд мөн нохойтой байсан бөгөөд нохойнууд нь Той гэдэг нэртэй байж. Хоёулаа Линда гэдэг бүсгүйтэй гэрлэсэн бөгөөд аль аль нь хүүтэй болж, хүүгээ Жэймс Алан хэмээн нэрлэсэн аж. Бие биеэ мэдэхгүй ихрүүд хоёулаа нэгэн зэрэг эхнэрээсээ салан өөр бүсгүйтэй гэрлэсэн бөгөөд шинэ эхнэрүүд нь Бетти гэдэг нэртэй байжээ.
      Тунхаг бичиг

      АНУ ын гурав дахь ерөнхийлөгч Томас Жефферсон Тусгаар тогтнолын тунхаг бичгийг бичин, түүнд нь түүний өмнөх ерөнхийлөгч Жон Адамс тусалсан байдаг. Нэгдсэн улсын конгресс Тусгаар тогтнолын тунхаг бичгийг 1776 оны 7 р сарын 4 ний өдөр баталсан түүхтэй. Харин энэхүү баримт бичгийг боловсруулан батлуулсан хоёр ерөнхийлөгч Тунхаг бичгийг баталснаас яг 50 жилийн дараа буюу 1826 оны 7 р сарын 4 ний өдөр таалал төгсчээ.
      Гэрэл зураг

      1914 оны нэгэн өдөр нэгэн герман эмэгтэй шинэхэн төрсөн нялх хүүгийнхээ зургийг хальснаа буулган Страссбург дэх хальс угаан боловсруулах газарт зургаа угаалгахаар өгчээ. Гэтэл тэр үед Дэлхийн I дайн эхлэн тэрхүү хальс үрэгдэн алга болсон гэнэ. Түүнээс хоёр жилийн дараа нөгөө эмэгтэй хуучин байсан газраасаа 100 гаруй милийн зайтай газар болох Франкфуртээс шинэ хальс худалдан авч шинэ төрсөн охиныхоо зургийг авсан байна. Ингээд хальсаа өгөн угаалгатал  охины зураг бус хоёр жилийн өмнө авсан хүүгийнх нь зураг гарч ирэх нь тэр. Учрыг лавлатал түүний анх угаалгахаар өгсөн хальс боловсруулалтад оролгүй хаяг наагдан дахин худалдаанд гарсан байсан аж. Ийнхүү герман эмэгтэй хүүгийнхээ зургийг авсан хальсыг хоёр жилийн дараа олж авчээ.
      Эдгар Алланийн зөгнөл

      XIX зууны алдартай аймшгийн адал явдлын зохиолч Эдгар Аллан “Артур Гордонд тохиолдсон явдал” нэртэй зохиол бичжээ. Тэрхүү зохиолд хөлөг онгоцны сүйрлээс амьд үлдсэн дөрвөн хүн задгай далайд салаар олон хоног унд хоолгүй хөвсөн тухай өгүүлдэг аж. Олон хоног идэх юмгүй явсан тэдгээр дөрвөн хүн амьд гарахын эрхэнд уг хөлөг онгоцонд ажилладаг байсан залууг алж идэх бөгөөд тэрхүү хүүгийн нэрийг Ричард Паркер гэдэг нэртэй байсан тухай зохиолд өгүүлдэг байна. Гэтэл тэрхүү зохиол гарснаас хойш хэдэн жилийн дараа 1884 онд Мигнонеттэ хэмээх хөлөг онгоц живж зохиолд өгүүлсэн шиг дөрөвхөн хүн амьд гарчээ. Тэдгээр дөрвөн хүн далайн усанд салтай мөн зохиолд өгүүлсэнтэй адил хоног хөвсөн бөгөөд өлссөнөөсөө болоод живсэн хөлөг онгоцон дээр ажилладаг байсан хүүг алж идсэн бөгөөд тэр хүүгийн нэр мөн зохиолд гарсантай адил Ричард Паркер гэдэг байжээ.
      Дээрээс унасан хүү

      1930 онд Детройт хотын иргэн Жозеф Фиглок нэгэн нялх хүүхдийн амийг аварчээ. Түүнийг хотын гудамжаар алхаж явтал өндөр байшингийн цонхноос нэгэн хүүхэд унаж иржээ. Тэрхүү хүүхэд Фиглокийн толгой дээр унаж ирсэн бөгөөд азаар хүү болоод бас залуу эрийн хэн хэн нь гэмтэлгүй өнгөрчээ. Гэтэл түүнээс яг нэг жилийн дараа Жозефыг тэр гудамжаар явж байтал мөн өнөөх цонхноос нөгөө хүү дахин унаад иржээ. Жилийн өмнө явдал дахин болж хүү, эр хоёр мөн л эсэн мэнд өнгөрчээ.
      The Girl from Petrovka

      1973 онд жүжигчин Энтони Хопкинс Жорж Фейферийн романаас сэдэвлэн бүтээх “The Girl From Petrovka” кинонд тоглохоор болжээ. Лондонд тэрхүү зохиолын хувилсан эхийг ч олоход бэрх байсан тэр үед Энтони Хопкинст нэгэн хачирхалтай явдал тохиолджээ. Хопкинс галт тэрэгний буудлын сандал дээр хэвтсэн нэгэн хавтастай зүйл олсон нь тэрхүү романы зохиолч Жорж Фейферийн гараараа бичсэн жинхэнэ эх нь байсан аж. Фейфер гар бичмэлээ найзынхаа машинд орхитол тэр нь найзынх нь машинаас хулгайд алдагдчихсан байсан аж. Харин тэрхүү зохиолоор хийх кинонд тоглохоор сонгогдсон жүжигчин нь галт тэрэгний буудал дээрээс олсон ажээ.
      Италийн хаан ба рестроны эзэн

      Италийн хаан Умберто Монза хотод нэгэн жижиг ресторанд хоол идэхээр өөрийн генерал Эмилио Понзиа Ваглиа болоод бусад бараа бологчдынхоо хамт оржээ. Хааны захиалсан хоолыг рестораны эзэн өөрийн гараар авчрах үед хаан нэгэн зүйлийг ажигласан байна. Тэрхүү рестораны эзэн өөртэй нь усны дусал мэт адилхан байж. Ингээд хаан тэрхүү эртэй ярилцан тэд бие хаагаараа ч бус бусад олон зүйлээрээ адилхан болохыг олж мэджээ. Рестораны эзэн Умберто хаантай адил 1844 оны 3 р сарын 14 ний өдөр төрсөн байж. Түүний төрсөн хот нь хааныхтай адил, рестораны эзний эхнэрийн нэр хааны гэрлэсэн бүсгүйн нэртэй адил Маргарита гэдэг байжээ. Түүнчлэн тэр эрийн ресторанаа нээсэн өдөр нь Умбертогийн Италийн хаан ширээнд суусан өдөртэй давхцаж байсан аж. Хамгийн сонирхолтой нь Рестораны эзэн 1900 оны 7 р сарын 29 ний өдөр Италийн хаан Умберто анархист үзэлтнүүдэд хороогдсон тэрхүү эмгэнэлт өдөр нууцлагдмал нэгний суманд өртөн амиа алдсан байна.
      Анн Парриш

      Америкийн нэртэй зохиолч Анн Парриш 1920 онд Парист нэгэн хуучны номын дэлгүүрээр оржээ. Тэрбээр өөрийн хүүхэд ахуй цагтаа хамгийн их дуртай байсан Жак Фрост болон түүнд тохиолдсон явдалууд нэртэй номоо худалдан авчээ. Тэгээд гэртээ авчраад нөхөртөө номоо өгөхдөө “Энэ ном яагаад ч юм миний бага насыг санагдуулаад байх юм” хэмээн хэлсэн аж. Нөхөр нь уг номыг нээгээд үзтэл эхний хуудсан дээр нь “Anne Parrish, 209 N. Weber Street, Colorado Springs.” Гэсэн бичиг байх нь тэр. Тэрхүү хаяг нь Анн Парришийн хүүхэд ахуй цагтаа амьдардаг байсан газрын хаяг аж. Хүүхэд ахуй цагийг нь санагдуулсан номоо худалдан авахдаа алдарт зохиолч өөрийнхөө эзэмшдэг байсан номоо авсанаа гэртээ ирсэн хойноо мэдсэн нь тэр ажээ.
      0 0 33
    3. Солир харваж, галт уул дэлбэрсэн зэрэг нь Дэлхийн түүхэнд хэдэнтээ болсон амьд организм устаж үгүй болох үйл явцад шийдвэрлэх үүрэг гүйцэтгээгүй,
      Гагцхүү тэдгээрийн бий болгосон хорт замгийн ширүүн дориун өсөлт л “бодийг нь хөтөлсөн” гэж америкийн Клемсоны их сургуулийн эрдэмтэд үзэж байна. Одоогоос 65 сая жилийн өмнө динозавр тэргүүтэй үй олон амьд биет устаж үгүй болсныг эрдэмтэд огторгуйн асар том биет унасантай холбон тайлбарласаар ирснийг бид мэдэх билээ. Тодруулбал тухайн үед хамаарах давхаргад иридийн нэгэн төрөл болох иридийн металлын нэн баялаг агуулга олдсон. Энэ нь солирын найрлагад газрын хөрснийхөөс илүү их байдаг билээ.
      Гэхдээ Жеймс Кастл, Жон Рожерс нар “динозаврын аллага” д үүрэг гүйцэтгэсэн дуран авайн токсин замаг гэж өөр нэг нэр дэвшигч байгаа гэж үзэж буй юм байна. Ийм замаг бараг бүх усанд байдаг. Гэхдээ тэр нь бусад организмд нөлөөлөхүйц их хэмжээтэй байдаггүй ч гэсэн усны дулаан нэмэгдэж, усанд тоос шороо орсны улмаас нэн эрчимтэйгээр өсөн үржиж түүний улмаас загас, нальхан хорхой, тэр ч бүү хэл хүнийг үхэлд хүргэдэг байна. Кастл, Рожерс нар Амеркийн геологийн хүрээлэнд илтгэл тавьж таван удаа амьтад бөөнөөр устаж үгүй болоход чухамдаа тийм л юм болсон гэсэн дүгнэлт хийсэн байна. Чингэхдээ энэ хоёр эрдэмтэн тэрхүү үйл явдал нь строматолит гэж нэрлэдэг замгийн чулуужсан сүлжмэл энд тэнд цацагдах байдлаар маш их өсч үржсэн үетэй давхцаж байгааг тэмдэглэжээ.

      Монголоос олдсон үлэг гүрвэлийн араг яс
      Амьтад бөөнөөр устаж алга болсон тухай өнөөгийн онол бүх асуултын хариу болохгүй юм гэж Кастл тэмдэглэсэн байна. Жижиг гарагууд унасан, галт уул дэлбэрсэн, цаг агаар өөрчлөгдсөн зэрэг бүх боломжтой шалтгаан тэр олон төрлийн амьтныг үхэлд хараахан хүргэж чадахгүй юм гэдгийг тэрбээр тэмдэглэжээ. Гэвч сүйрлийн улмаас далай тэнгисийн усыг сэлбэн орсон асар их азоттой бороо замгийн хоол хүнс болсон байхыг үгүйсгэх аргагүй. үүний улмаас замгийн тоо зүйрлэшгүй ихээр нэмэгдэж түүнээс ялгардаг арьсыг цочроохоос авахуулаад төв мэдрэлийн системийг хордуулах хүртэл хамгийн янз бүрийн үйлчилгээтэй токсины тоо эрс өсдөг байна.
      Ургамал хөрсний усны токсиноор “хооллож” уг токсин тэндээс өвсөн тэжээлтний биед ордог байна. Түүнээс гадна замаг маш эрчимтэй өсч үржиж, дараа нь тийм замагтай уснаас хүчилтөрөгч “сорсон” далайн амьтдыг үхэлд хүргэдэг байна. “Бидний судалгааны ажлын үр дүн зөвхөн Дэлхийн амьдралын түүхэнд бус, ирээдүйд хамаатай гэдгийг цохон тэмдэглэж байна. Одоо ажиглаглагдаж буй дэлхий нийтийг хамарсан цаг агаарын дулаарал, далайн ус улам бүр бүлээсч байгаа нь замаг тэсрэлтийн байдалтай өсч үржин улмаар шинэ “дэлхий дахины хордлого” д хүргэж ч магадгүй юм. Цаг агаарын дулаарал замаг өсч үржихэд хүргэж байна” гэж Кастл тэмдэглээд энэхүү явц бодисын солилцоог түргэсгэж, эдгээр организмууд өсч үржсэнээр токсин ихээр боловсруулдаг цэнхэр ногоон замаг өргөн тархахад хүргэдэг гэж нэмж хэлжээ.

      Монголоос олдсон үлэг гүрвэлийн өндөг
      0 0 31
    4. Бяцхан харийн элч

      Мексикийн нэгэн тариачин жижигхэн харийн хүн олсон тухай хачирхалтай мэдээ 2007 оны 5 сард Мексикийн телевизээр гарч олон хүнийг гайхшруулжээ. Тариачин эр уг харийн биетээс айснаасаа болж усны сувагт хийгээд урсгасан байв. Туршилтаар түүний зарим үе мөч нь хүнийхтэй төстэй боловч араг ясны бүтэц нь гүрвэлийхтэй илүү төстэй байсныг тогтоожээ. Мөн шүдэнд нь хүнийх шиг ёзоор байсангүй. Эрдэмтэд уг биетийг их ухаалаг болохыг илрүүлсэн юм. Энэхүү амьтан олдсон газар үл танигдах биетийн ул мөр хаа сайгүй байсан гэдэг. Хөлгөөсөө хоцорсон харийн хүн эсвэл бусад нь түүнийг энд албаар орхисон юм болов уу?
      Үл мэдэгдэх хүчнээс болж амиа алдсан жуулчид

      1959 оны 2 дугаар сарын 2 ны өдөр ууланд аялал хийж явсан 9 жуулчин учир битүүлгээр нас баржээ. 0 с доош хэмийн хүйтэнд тэд майхнаасаа зугатаж гаран учир битүүлгээр нас барсан байдалтай олдов. Эдгээрээс 6 нь осгосон бол 1 нь гавлын ясандаа хүнд бэртэл авсны улмаас амиа алдаж, харин хоёрынх нь шалтгаан нь үл мэдэгдэх хүчтэй зүйлээс үүссэн цээжний гэмтлийн улмаас хэмээн тогтоогджээ. Нас барагсдын цогцосноос өндөр хэмжээний радио идэвхит бодис илэрсэн бөгөөд тэд бүгд цасан дотроос олдсон байна. Хачирхалтай нь тэдний эргэн тойронд зөвхөн өөрсдийх нь л мөр байсан ба шинжээчид тэд өөрсдийн дураар майхнаа орхиж явсан байх гэжээ.
      Ханан дээрх харь гаригийхний дүрс

      Канадын өмнөд хэсэгт байрлах хотын ханан дээр учир битүүлгээр харь гаригийхний дүрс үзэгджээ. Харийхний хэлбэр дүрс нь тод харагдах бөгөөд зогссон байдалтай нь яг харь гаригийхантай адилхан хэмээн нутгийн оршин суугчид баталжээ.
      Нисдэг буюу хөвөгч машин

      2006 оны 1 сард хамгийн анхны хөвөгч машин Гүүгл Иртээс АНУ ын Биктон хэмээх захын хорооллын Пойнт Волтер гэх газар үзэгджээ.2дахь хөвөгч машиныг мөн л тэр хавийн газарт Гүүглийн сансрын хиймэл дагуул илрүүлсэн байна.Уг машин хэдэн байшин болон машины гражны ойролцоо байх бөгөөд газарт түүний сүүдэр туссан байжээ.
      1100 жилийн өмнө баригдсан дуган дээр сийлбэрлэгдсэн Сансрын нисгэгч

      МЭӨ 1102 онд Эпискөп дэ Саламанкагийн бүтээсэн сүр жавхлант Лерөнимүс дуганы дотор талд байрлах сэтгэл хөдөлгөм нууцлаг амьтад хутагт нарын дүрслэлээс гадна НАСА гийн сансрын нисгэгчид байх нь тэр. Сансрын нисгэгчид саран дээр байхдаа цаг хуцагааны хаалгаар ороод гарсан нь Испанийн дундад зууны барилгачдыг айлгасан юм болов уу? Эсвэл орчин үеийн зальтай барилга бүтээх багийхны хийсэн ажил ч байж болох.
      Том хөлт мангас

      Нэгэн польш эр ууланд авирч байх үедээ санамсаргүйгээр *агуу том мангас*-ын зургийг дарж амжжээ. Германы хэвлэл мэдээллийхэн үүний гайхалтай нээлт эсвэл адал явдалд дурласан тоглоом хэмээн мэдээллэжээ. Нүдээр үзсэн гэгдэж байгаа Ковальский хэлэхдээ мангас өөрийг нь өөр амьтан олоод үзэхээс өмнө хадны цаагуур нуугдаад дараа нь гүйж алга болсон гэжээ.
      Элэнц эмээгийн зураг гар утсан дээр гарч ирэв

      2009 оны 9 сард нэгэн америк охин авгадаа зориулж гар утсаараа зураг авахдаа 1990 онд насан өөд болсон элэнц эмээгийхээ дүрсийг санамсаргүйгээр олж харжээ. Энэхүү зураг ямар нэгэн засваргүй эх хувь болохыг тодруулсан байна. Хэн ч элэнц эмээгийн царай зураг дээр хэрхэн гарсан гэдгийг тайларлаж чадсангүй
      0 0 44
    5. Бидний хар багаасаа сонсож өссөн үлгэр домгийг чөтгөр, шулам, мангасгүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Ийм гаж сонин зүйл байдаггүй байсан ч, тэдний оронд өөр нэг зүйл заавал бодож олох л байсан байх. Муу хүчний эсрэг хүчин мөхөсдсөн хүн төрөлхтөн “ямаан хүний оронцог” ийг оюун ухаандаа хийсвэрлэн бодож олсон байж болох юм. Харин чөтгөр байдаг бөгөөд ямаатай маш төстэйдүү, жижигхэн эвэртэй, эрүүндээ ооч сахалтай бас сүүлтэй гэнэ. Нэг үгээр хэлбэл үгээр хэлэхийн аргагүй үзэшгүй муухай амьтан юм байх. Зарим нэг нь чөтгөрийг тас хар бие, урт хумстай сарвуу, сүүл, эвэр, том ам, урт хамартай эсвэл гахайн хоншоор, харанхуйд хурц гэрэлтсэн нүдтэй байхыг харсан ч гэж ярих нь бий. Мөн ямаан, үхрийн эсвэл морин туурайтай гэдэг. Чөтгөр нь газар бүрт босоо ороолон, хий юм, мэхт, гүйдэл, дайсан, танхил гэх мэт өөрийн гэсэн нэршилтэй ба нэрээр нь дуудвал гэнэт гарч ирдэг гэдэгт итгэдэг учир хамаагүй хэлэхээс цээрлэдэг байна. Тэдгээр нь ой, намаг хаягдсан эзэнгүй байшин, бүр сүмд ч тантай таарч мэднэ. Чөтгөр хэмээх тамын хүүгийн хүлээх үндсэн үүрэг бол хүнийг муу зүйлд уруу татах, бодлогогүй алхам хийхэд түлхэх, залхуурах өвчин, харамч сэтгэл, нүгэлт бодол, хар муу санаа төрүүлэх юм. Чөтгөр нь хүний зүүн мөрөн дээр гарч суугаад зүүн чихэнд нь элдэв муу зүйл хийхийг ятган, нүгэл үйлдэхэд өдөөн турхирч байдаг бол харин бурхан баруун мөрөн дээр нь сууж чихэнд нь шивнэн, үнэний мөрийг олоход нь чиглүүлж байдаг гэнэ. Чөтгөрүүд бүгд эр хүйстэн тул шуламтай ураг барилддаг гэж үздэг бөгөөд тэд хуримлахдаа дөрвөн замын уулзвар дээр найр хийж, хөөцөлдөн тоглож, бүжиглэн цэнгэснээс үүдэн зам дээр тоосон хуй босдог аж. Хэрэв тэр хуй руу хурц хутга шидвэл ир нь цусаар будагдаж, хуй салхи намддаг бөгөөд харин тухайн газарт туурайн мөрнүүд үлдсэн байхыг тов тодорхой харж болохоор байдаг байна. Чөтгөрийн төрөлх нутаг нь мэдээж бусад ахан дүүсийнхээ хамтаар үйл тамаа эдэлдэг халуун там. Гэхдээ чөтгөр хүссэн үедээ хаана ч гарч ирж чаддаг. Чөтгөр нь бурхантай тэрсэлддэг, маш аюултай муу ёрын хүч болон түүний гар хөл болон аахар шаахар ажилд зарагддаг ороолон гэсэн хоёр төрөлд хуваагдана. Москва орчмын нутгийн захиргаа зуслангийн байшингууд барихаар хүн амьтан оршин суудаггүй газар экскаватороор 600 м газар ухуулах үед үүссэн юм. Шинээр үүссэн цөөрмийн тогооны зүүн талд долоо, баруун талд зургаа, нийтдээ 13 булаг байв. 10 гаруй жил улиран өнгөрсний дараа цөөрмийн талаар олон янзын цуу яриа, оньсого таавар мэт зүйлс сонсогдож эхэлсэн аж. Жишээлбэл, сартай намуухан шөнө цөөрмийн дээгүүр ногоон манан татдаг ба энэ үед уснаас этгээд сонин, улих, мэгшин уйлах шиг дуу чимээ гардаг гэнэ. Нутгийн иргэд одоо энэ цөөрөмд сэлэхээс айдаг. Ялангуяа цөөрмийн долоон булагтай тал руу живж үхэхээс айгаад хэн ч очиж зүрхэлдэггүй байна. Хачирхалтай нь, зөвхөн эрчүүдийг цөөрөмд живж амь насаа алддаг ба харин эмэгтэйчүүд, хүүхдүүд ямар нэгэн ид шидээр аврагддаг аж. Нэг охин хийлдэг том бөмбөлөгтэйгээ цөөрөмд, эргээс холгүйхэн сэлж байжээ. Гэтэл гэнэт цөөрмийн тэг дунд нь өрх үүсч бяцхан охиныг долоон булаг тийш сорж эхэлжээ. Байгалийн хүч болон охин хоёрын хооронд хүч тэнцвэргүй тэмцэл үүсч эргүүлэг түүнийг үхлийн хаалга руугаа сороход охины гараас бөмбөг нь мултрав. Охины үхэлтэй тэмцэн бачимдан хашгирах дууг сонссон томчууд гүйлдэн ирж хөөрхий охиныг татаж гаргажээ. Харин бөмбөг эргүүлэгний аясаар тойрон эргэлдсээр байсан ба дараа нь уснаас хоёр бүрзгэр гар гарч ирэн гүн рүү авч одсон ажээ. Аврагчид цөөрмийн гүнд ийм “араатан” байдаг гэдэгт итгэдэггүй ч цөөрөм рүү огт орж зүрхшээж байгаа юм. Мэдээж хэрэг хараал идсэн, цөөрмийн тухай яриа адал явдалд дурлагчдын хорхойг хүргэж таараа шүү дээ. Тиймээс ч зусланд охинтой тохиолдсон явдлын дараахан Евгений гэгч сониуч эр иржээ. Тэрээр хэдэн шөнө дараалан цөөрмийн дэргэд харуулдсан бөгөөд нэг өглөө түүнийг тэндэхийн оршин суугчид эрэг дээр ухаангүй хэвтэж байхад нь олжээ. Хэдэн цагийн дараа ухаан ороод тэрээр өөрт тохиолдсон ер бусын явдлын талаар цугласан хүмүүст ярьсан байна. Шөнө дундын үед цөөрөм хүчтэй бургилан дараа нь уснаас дөрвөн мөчтэй нохой шиг амьтан гарч иржээ. Уг амьтан биеэ шилгээн усаа хагсраагаад хойд хоёр мөч дээрээ босон түүний сууж буй зүг алхсан гэнэ. Энэ үед нар үүлний цаанаас гарч ирсэн ба түүний өмнө тамын хүү өөрийн биеэр заларсан байв. Үүнийг харсан Евгений ухаан балартан газар унажээ.
       
      0 0 40
    6. Өчнөөн жил оршин тогтносон боловч нууцаа дэлгээгүй өч төчнөөн газрууд манай гараг дээр байдаг. Тэдний нэг нь Наска цөл. өмнөд Америкийн нутагт орших Наска цөл дунд өнөөг хүртэл нууцаа нээгээгүй нэгэн зураг бий. Эрдэмтэд олон жилийн турш энэхүү нууцлаг зургийн учир утгыг тайлах гэж оролдоод дийлээгүй гэдэг. Цөл дундах 500 кв км хэмжээтэй газарт хүн амьтныг дүрсэлсэн элдэв зураас, геометрийн дүрсээс бүтсэн агуу том зураг энэ цагийнхныг гайхшруулсаар, сэтгэлийг нь соронзон мэт татсаар удаж байна.
      Тэндэх хамгийн том зураг нь 300 метр урттай. Тэр гайхамшгийг орчин үеийн хүмүүс ХХ зууны эхээр л анх олж мэджээ. Перугийн тэнгэрээр онгоц дүүлж эхэлсэн тэр үеэс л Наска цөлд хүмүүсийн хэзээ ч өмнө нь дуулж сонсож байгаагүй нууцлаг зураг илэрсэн байна. Yнэндээ уг зураг дээрх бүх дүрсийг ойрын зайнаас харахад тийм ч сайн ялгарахгүй. Харин дээрээс буюу онгоцоор нисч явах үед л илүү тод харагддаг бөгөөд сонин мэдрэмж төрүүлдэг гэнэ. Өнгөрсөн зун өмнөд Америкт олон улсын хамтарсан экспедици Наскагийн нууцыг тайлахаар ажилласан нь түүхэнд байгаагүй том эрэл хайгуул болжээ. Эл зургийн талаар судлаачид янз бүрийн таамаглал дэвшүүлсэн байдаг. Харин АНУ, Авсрали, Герман, Швейцарь, Перугийн эрдэмтэд цөл дундах зураг хэрхэн бий болсон талаархи таамаглалууд үнэнд ойртох эсэхийг энэ зун нэг бүрчлэн шалгаж үзжээ.
      Оддын газрын зураг уу, эсвэл хуанли уу…
      1946 онд Германы математикч, одон орон судлаач Мария Райхе Наска цөлийн эл зургийг судалжээ. Наска дахь зураг нь эрт дээр үед уг цөлд амьдарч байсан овог аймгийнхны сансар огторгуйн тухай мэдлэгийг харуулсан хэмээн Райхе үзсэн байна. Тухайлбал, тэд өөрсдийнхөө хамгийн сайн мэддэг одны орд, огторгуйн сонирхолтой биетүүдийг зурж чаддаг байж. Газарт шигдэж үлдсэн зураг, зураасны учрыг олохын тулд Райхе уг зургийг углуургаар нь тайлж мэдэхээр оролджээ. Хуанли, эсвэл оддын газрын зураг хэмээсэн түүний санааг эрдэмтэд үгүйсгэж. Швейцарийн эрдэмтэн Армин Грюаны баталснаар Райхегийн санаа нь санамсаргүй тохиолдлоос өөрцгүй гэв.
      Мөнхийн рашааны үлдэгдэл байв уу…
      Яг ийм санаа оноо бас л хүчтэй тархаж байв. Уг зураг нь хонгил, худаг, эвсэл газрын усан судалтай давхаргыг заадаг гэсэн санааг нэжгээд хүн гаргажээ. өдгөө Наска цөл нь дэлхий дээрх хамгийн ган гачигтай газрын нэг. Ийм учраас судлаачид энэ газарт тухайн үеийн овог аймгуудын усны шүтээн байсан бөгөөд тэд энэ зургийн тусламжтайгаар дурын цэгээсээ мөнхийн рашааны эх ундаргыг олох боломжтой байсан гэсэн таамаглалыг дэвшүүлсэн байна. Цөл дэх уран зургийг МЭӨ 200 МЭ 700 оны хооронд бий болсон гэж үздэг. Тухайн үед уг газар нь сэтгэл татам нутаг байжээ. Энд үржил шимтэй тал, усаар дутагдаж гачигдахын зовлонгүй, оршин суугчид байсан гэхээр дээрх таамаглал нэг л итгэл үнэмшил төрүүлэхгүй байна.
      Цэнгэлдэх хүрээлэн үү…
      Гурав дахь томоохон хувилбар нь газарт товойж үлдсэн дүрсүүд нь ямар нэг спорт, эсвэл олон нийтийн тоглоом наадгайд зориулагдсан гэж үздэг. Нэлээд судлаачид хүмүүсийн байнга л холхих, явах, гишгэх хөдөлгөөний улмаас газрын хөрсний дээд давхаргад дээрх дүрсүүд үүссэн бөгөөд тухайн үеийн асфальтан бус замд зөрөг зам, жимүүд бий болсон гэдэгт итгэдэг. Тэдний дэвшүүлсэн санааг зураглаад үзвэл их л сонин дүр төрх гарна. Тэднийхээр бол уул нутгийнхныг зугаацуулахын тулд амьтны дүрсийг санагдуулам тусгай чиглэл гаргаж гүйж, эсвэл алхуулсан болж таарах нь уу. Гэвч нарийн ажиглавал дүрснүүдийн ихэнхийнх нь дээгүүр болхи бааз зураас шугам татсан татсан байдаг аж. Радио нүүрстөрөгчийн шинжилгээгээр ийм зураас зураг бий болсноос 100 жилийн дараа хийгдсэн болохыг тогтоожээ.
      Эцсийн хувилбар энэ бол мөргөлийн газар…
      Олон жилийн турш эрдэмтдийн сэтгэлээ чилээсэн судалгаа ажил энэ зун л нааштай болжээ. өөрөөр хэлбэл, цөлд бий болсон зураг нь газрын зураг ч, хуанли ч бус, цэнгэлдэх хүрээлэн ч биш байж. “Бид жижгээс нь эхлээд том хүртэлх бүх хувилбарыг нарийвчлан нягталсан. Таамаглал бүрт дутагдал байсан. Тиймээс бид энэ дүрс нь шашны зан үйлд ашиглагдаж байсан гэсэн дүгнэлтэд хүрсэн” гэж ярьжээ. Уг санааг баталсан нэгэн олдворыг ч тэд илрүүлжээ. Олон тооны дүрсийн хажууд бага зэрэг өндөрлөг газраас эрдэмтэд модон дэвсгэрийн ул мөрийг олсон байна. Мөн тэндээс христосын үеэс өмнө өмнөд Америкт үржил шим, эд баялгийн бэлгэдэлд тооцогддог байсан далайн дунг олжээ. Энэ нь тухайн үеийнхний гол тахил байсан бололтой. Түүнчлэн эрдэмтэд Наска цөл дэх эртний хотын археологийн малтлагын үр дүнд тухайн үеийн соёл иргэншлийн дүр төрхийг сэргээн босгохыг оролджээ.
      Гайхмаар нь, эртний перучууд халуун агаараар дүүргэсэн, тэнгэрт хагас цагаас илүүгүй хөөрдөг, нэг их томгүй агаарын бөмбөлөг бүтээж чаддаг байжээ. 1709 онд Португалийн хаан ширээний төлөө өрсөлдөж байсан Бартоломеу ди Гушман гэгч Лиссабоны тэнгэрт агаарын бөмбөлгөөр аялж байсныг эргээд саная. Гушман Бразильд католик шашны сургуульд суралцсан бөгөөд түүний багш нар нь өмнөд Америкаар хөндлөн гулд хэрсэн шашны номлогчид байж. Магадгүй, тэд шавьдаа Наскагийн эртний оршин суугчид агаарын бөмбөлгөөр аялдаг байсан тухай домгийг ярьсан ч байж болох юм. Гэхдээ энэ нь таамаглал төдий зүйл. Наскад эрт дээр үед амьдарч байсан хүмүүс хүн төрөлхтний соёл иргэншилд үл тайлагдах зураг үлдээсэн шигээ агаарын бөмбөлгийн тухай бас л нэгэн оньсого үлдээсэн ч байж мэднэ.
      Манай гарагийн хамгийн гайхалтай газрууд
      1939 онд Америкийн археологич Пол Косок цөлийн дээгүүр 60 метрийн өндөрт онгоцоор нисч байхдаа уг зургийг анзаарчээ. Тэрбээр эл гайхамшигтай дүрсүүд нь эртний хүмүүсийн оддын зурхайд зориулсан ариун дагшин газар гэж үзсэн байна. Оросын алдарт физикч Леонид Ксанфомалити Наска цөлийн зургийг маш өндрөөс лазер шиг төхөөрөмжийн тусламжтайгаар хийсэн гэсэн санааг дэвшүүлжээ. Гэвч МЭӨ III зуунд хаанаас тийм лазер олдох билээ дээ? Энэ мэтээр зургийн талаархи таамаглалууд үргэлжилнэ.
      Харь гарагийнханд зориулж хэн сансрын зам бүтээв?
      1955 онд Их Британийн сонин содон үзэгдлийн судлаач Жеймс Мозель Наскагийн зураг буй газар нь эрт дээр үед харь гарагийнхны хөл дүүжилдэг газар байсан гэж үзжээ. Yнэндээ тэдний хөлгийн нисч буух талбай гэсэн үг л дээ. Түүний энэ таамаглал нэлээд түгээмэл бөгөөд өнөөг хүртэл үүнийг дэмждэг хүмүүс цөөнгүй бий. Гэвч харь гарагийнханд нисч буухад нь 500 кв км хэмжээтэй тийм том талбай ямар шаардлагатай байсан гэдэгт хэн ч үнэмшилтэй тайлбар хийж чадаагүй юм. Харь гарагийнхан хөлгөөрөө нисэхэд тийм их зай талбайд тонгочих хэрэг байгаа юм уу. Ингэж нисч буухын төлөө уг газар дээр ургамал, амьтны зураг сараачих шаардлага байсан гэж үү, зөвхөн уугуул нутгийнхныг зугаацуулахын төлөө ийм зураг зурсан гэж үү гэсэн сонин асуулт цуварна.
      Ямар ч сансрын хөлөг газардлаа гэхэд тэндэх бүх зургийг баллаж сохлох аюул гарах нь зайлшгүй. Тэгэхээр харь гарагийнхны сансрын буудал гэж барин тавин хэлэх нь бас л учир дутагдалтай байгаа биз. Харь гарагийнхан л үүнийг хийсэн гэж гүрийдэг нөхдийн хэлснээр бол эртний индианчууд техник технологийн тухай ойлголтгүй, газарт ч тийм хэцүү төвөгтэй зураг зурах ч чадваргүй байсан гэнэ. Харь гарагийнхны санаачилгаар л ийм сансрын зам бий болсон гэж үздэг энэ онолыг өнгөрсөн зууны наяад оны сүүлээр л Америкийн археологичид үгүйсгэжээ. Тэр үед модон хүрзээр “зэвсэглэсэн” багш, оюутнуудын баг Наскад зочилж, харь гарагаас өөр юм санаж сэтгэхээ байсан судлаачдын дүгнэлтэд няцаалт өгсөн байна. Тэдний судалснаар Наскагийн эртний оршин суугчид 14 хоногийн дотор ан амьтан, хүнийг дүрсэлсэн дүрсийг ядах юмгүй зурж чаддаг байсан аж. Энэ нь эртний бусад хүмүүсийн бүтээлтэй агаар нэг бөгөөд тэднээс ялгагдаж дутах зүйлгүй байсан гэнэ. Тиймээс учрыг нь олж хужрыг нь тунгааж чадаагүй зүйлээ юм л бол харь гарагийнхантай холбож тайлбарлах оролдлого Наскагийн энэхүү эрхэм шүтээний хувьд хаалттай болох нь тэр ээ.
      0 0 26
    7. 1936 онд Япончууд химийн болон бактериологийн зэвсэг үйлдвэрлэх, турших даалгавартай нэгэн нууц отряд байгуулж, Хятад улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж эхэлжээ 1932 1945 он хүртэл болсон дэлхийн хоёрдугаар дайны үед энэхүү үйл ажиллагаагаа нууцаар Хятадын Пингфан гэх газарт явуулж байв. Энэхүү нууцын зэрэглэлд хамаарах нууц туршилтанд маш олон гэмгүй хүмүүс өртөж амь насаа алдсан.

      731 отрядын байрлаж байсан газар.
      1925 онд гаргасан Женевийн, дайны үед биологын ямар нэгэн туршилт хийхийг хатуу хориглоно гэсэн зүйлийг зөрчиж үйл ажиллагаагаа явуулсаар байсан энэ газар нь өдгөө музей болон хувирсан байна. Гэхдээ түүхийг эргэн сөхвөл…
       

      Тэслэгч генерал
      Иший Широ, 1932 он
      731 Отряд н нууц туршилтыг ахлан, тэслэгч генерал Иший Широ, эмнэлэгийн ажилтан, мөн микробиологич, гурван мянган Японы эрдэмтэд, судлаачид мөн японы арми нар нэгдэн нууц цагдаагийн ажилтануудтай хамтран энэхүү нууц туршилтыг эхлүүлжээ.
      250,000 аад эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүд энэхүү нууц туршилтанд хамрагдсан. Энэхүү аймшигтай биологын туршилтанд Орос, Хятад, Монгол, Солонгос болон өөр бусад орнуудын хүмүүс золиос болсоноос гадна тухайн оршин байсан газрын эргэн тойронд нь амьдарч байгаа гэмгүй хүмүүсээс бас нэлээд нь хохирсон.
      Тэд хохирогч нараа “Марта” эсвэл “Модод” гэж дууддаг. Японы эрдэмтэд янз бүрийн хагалгаа хийхдээ ямар ч мэдээ алдуулагч хийдэггүй байсан бөгөөд өөрсдийнхээ энэхүү туршилтыг хүний биеийн физиологийг хөндлөнгөөс судлах байсан ажил байсан гэж тайлбарладаг.
      Тоо томшгүй олон хүмүүсийн дотор эрхтэн бүх л зүйлсийг салган авч судлахад хохирогчид нь амьд байдаг байсан. Уг туршилтыг хийж буй эрдэмтэд хэзээ ч шинэ өвтөнөөр дутаж байгаагүй гэдэг.
      Садист эрдэмтэд хохирогчдыг тусгай бэлдсэн торонд хөлдөөхөөс эхлээд халуун темпратурт оруулж байлгадаг байлаа. Тэдний заримынх нь нүд нь тэр их даралтыг тэсэхгүй бүлтэрдэг байжээ. Гэвч тэд зүгээр л гаднаас нь ажиглан харан зогсоно.
      Энэхүү аймшигт туршилтуудаас дурьдах юм бол “боом, тахал өвчний туршилт”, “үхчиж ялзрах туршилт”, “тайрах”, “хордуулах”, “хүчиндэх”, “зулбуулах”, “даралтанд оруулах”, гэх мэт… Эдгээр туршилтуудын тухай ямар ч нарийн тоо, баримтууд ил байдаггүй ба мэдээлэлүүдийг нь маш нууцад хамааруулан хадгалж байдаг. Тэд зэрлэг балмад, аймшигтай эрүүл мэндийн судалгааг зөвхөн хийгээгүй ба зэвсэг боловсруулагчдыг үй олноор нь бас устгадаг байжээ.
      Японы эрдэмтэд дайныг ашиглан шинэ тахал үржүүлэх оролдлого хийж байв. Тэд тэрхүү бэлдсэн торондоо хүмүүсийг хийн хөдлөх аргагүй болгоод өөрсдийн бэлдсэн тэсрэх бөмбөгөнд хийсэн вирусыг дэлбэлж халдаадаг байж. Олзны хүмүүс амь тавин орилох боловч хэн ч тоодоггүй ба тэдний гол тасраагүй байхад нь мэдээ алдуулалгүй задлан хийж, эд эрхтэнүүдийг нь гарган, вирус организмыг хэрхэн идэж байгааг задгай чигээр нь ажигладаг байжээ.
      Бас нэгэн аймшигтай судалгаа нь хүмүүсийг байшинд оруулж нэгэн өрөөнд түгжээд тэсрэх бөмбөг дэлбэлдэг байв. Харин дараа нь тэднийг амьд үлдсэн эсэхийг судлаж, нас барсан хүмүүсд задлан хийж, бага зэрэг гэмтсэн хүмүүсийн шархыг эмчлэн илүү сайжруулах арга замыг хайдаг байлаа.
      Тэдний зарим туршилт маш амжилттай болж байлаа. Савханцарын бөмбөг, бөөсний бөмбөг гэх мэт. Тэд төрөл бүрийн 4,000 гаруй химийн шилэн савтай тахалын нянг үйлдвэрлэдэг байжээ. Тэд хоногт 30 кг нянг үйлдвэрлэх энүүхэнд байв.
      Мөн түүнчлэн Японы эрдэмтэд тогтмол хуваарьтай онгоцоор энэхүү туршилтаа явуулдаг ба бэлдсэн хорт өвчин агуулсан тэсрэх бөмбөгөө онгоцноос хаяж хятдын хойд бүст янз бүрийн өвчин газар авах болов. Тахал дэгдэж байгаа тухай мэдээлэл тасрахаа больжээ.
      Дайны төгсгөл хэсэгт тэд маш том төлөвлөгөөг боловсруулсан байлаа. Энэ нь тэд энэхүү химийн өвчинөө Калифорни руу унагаах төлөвлөгөөтэй байсан ч энэ нь цуцлагдсан байдаг.

      731 отрядын байгууламж
      Энэхүү туршилтын тухайд түүхч, эрдэмтэд, судлаачид хэлэхдээ бол маш ухаалаг ажилласан гэдэг ч тэднийг садистууд хэмээн тодорхойлсон. Хэдий тийм боловч өнөөдрийн эрүүл мэндийн салбарт энэхүү туршилт нь бага зэргийн дэвшилийг авчирсан гэж үздэг.
      Дайн дуусах дөхөхөд цаанаас нь энэхүү харгис хэргийг гэрчлэх бүх баримтуудыг устгах тушаал өгчээ. Энэ үед амьд үлдсэн бүх хохирогчдыг алахгүй суллаж байсан ч энэхүү тахал өвчний тухай байцаана гэж бодон энэхүү зүйлийг зохион байгуулсан хүмүүс таг чимээгүй болцгоожээ.
      731 отрядын ямар ч эрүүл мэндийн ажилтан нь Япон улсыг оролдоогүй ба харин тэд тэтгэлэг авсан. Тэд энэхүү туршилтын мэдээлэлээрээ АНУ тай солилцоо хийсэн гэдэг ба хэд хэдэн удаа энэхүү хэргийн тухай шүүх явцад АНУ өмгөөлж хамгаалж байсан удаатай.

      731 отрядын аллагын тухай Японы засгийн газар 1984 он хүртэл үгүйсгэж байжээ. Гэвч Японы эрүүл мэндийн их сургууль болон эмнэлэгийн тоног төхөөрөмжөөс нь харвал тухайн нууц туршилтанд хамрагдаж байсан эрдэмтэд, судлаачдын дэмжлэгээс бүтсэн гэдэг нь илт харагдана. Тэд үүнийгээ маш нууцалдаг байсан ч гэсэн хэн ч үүнийг нь хэлдэггүй ч бүгд л мэддэг байв.
      Генерал Широ Ишии шударга ёсонд нийцэхгүй ч тэр эхнэртэйгээ амар жимэр амьдарсан. Харин энэ хэрэгт цуг ажиллаж байсан зарим эрүүл мэндийн ажилтанууд том албан тушаалд очиж дээшилсэн ба тэд энэхүү дайны үед хийсэн гэмт хэргийнхээ тухай ярихаас татгалздаг байна.
      Энэхүү газар нь одоо хүссэн хүн бүрт нээлттэй ба нийтдээ 150 гаруй байгууламжтай. Музей болсон болохоор энэ газарт орж тухайн үеийн мэдээлэлүүдтэй танилцахаас гадна бодитоор үзэж харж болно.
      Эрүүл мэндийн салбар хөгжлөө гэж ярьдаг ч энэ том салбарын цаана ийм туршилт явдаг гэдгийг хүмүүс мэддэггүй. Одоо ч гэсэн ийм зүйл болж байхыг бид үгүйсгэхгүй.



       
      0 0 34
    8. Эмэгтэйчүүд нь урт түнтийсэн хормойтой даашинз өмсөж эрхэмсэг язгууртан мэт алхах Викториан эрин үед амьдарч байсан Мауд Вагнер гэх эмэгтэйг ямар цаг үед амьдарч байсан нь түүний  хүсэл сонирхолыг зогсоож чадаагүй юм.

      Викториан эрин үед эмэгтэйчүүд
      Викториан эрин үед амьдарч байсан эмэгтэйчүүдийнх ихэнхдээ даруу төлөв зантай, үргэлж л газар шүргэсэн даашинз өмссөн байдаг ба шивээсний тухайд тэд энэ нь эрэгтэй хүний л зүйл гэсэн бодолтой байдаг байжээ.
      Тэрээр биеэрээ дүүрэн шивээстгэй гэдгээрээ бус мэргэжлийн шивээсчин биш сонирхогч байсан нь илүү сонирхолтой түүхийг өгүүлнэ.
      Мауд агаарын гимнастикчин байсан бөгөөд цирктэй хамт аялан тоглож явахдаа өөрийн нөхөр шивээсчин Гас Вагнертай анх танилцжээ.

      Түүний нөхөр Гас Вагнер
      Тэдний романтик болзоо шивээсний хичээл байсан гэдэг. Гас түүнд хэрхэн шивээс хийхийг зааж өгсөн бөгөөд төд удалгүй Мауд шивээсчин болсоноор тэдний хайрын түүх дөнгөж эхэлдэг.

      Мауд Вагнер

      Мауд Вагнерийн биен дээрх шивээснүүд өөр өөрийн гэсэн түүхтэй давтагдашгүй утгатай. Үндсэрхэг үзэлтэй шивээснээс эхлээд сармагчин, могой, арслан мөн эрвээхий гээд маш олон амьтадын бэлэг тэмдэг бүхий шивээстэй. Шивээсэнд дурласан энэ үед цирк үзэгчдийн сонирхолыг татаж эхэлсэн бөгөөд олноо “шивээстэй эмэгтэй” гэдгээрээ алдаршиж эхэлжээ.

      Гас Вагнер, Мауд Вагнер болон тэдний бяцхан охин.
      Хэдэн жилийн дараа тэд гэрлэж бяцхан охинтой болсон. Сонирхолтой нь тэдний охин мөн л шивээсчин болсон бөгөөд ердөө 9 насандаа “tattoo artist” гэдэг нэрийг авчээ. Мауд болон Гас нар гэрлэсэнийхээ дараа циркыг орхиж vaudeville д амьдарцгаан өөрсдийн шивээсийг хийдэг болжээ.
      Энд тэндэхийн баяр наадам, улс орны үзэсгэлэн яармаг болоход хоёр хос алгасахгүй үзэн сонирхож алхан явахад хүмүүсийн анхаарал зөвхөн тэр хоёр дээр тусдаг байсан гэдэг.
      Шивээсний түүхэнд, Гас бол хамгийн сайн шивээс хийдгээрээ олонд алдартай болсон уран бүтээлч харин Мауд Вагнер Америкын анхны шивээсчин артист гэдгээрээ нэрээ мөнхөлсөн байдаг.Тэд шивээсны урлагыг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэхэд маш том хувь нэмэр оруулсан төдийгүй шинэ шивээсчдыг дадлагажуулан олныг төрүүлсэн билээ.

      Мауд Стивенс Вагнер
      Мауд Стивенс Вагнер 1961 оны 1 сарын 30 нд 84 насандаа таалал төгссөн. Тэр бол шивээс зөвхөн эрчүүдэд зориулагдаагүй гэдгийг дэлхий дахинд харуулж өөрийн гэсэн мөрөө үлдээсэн цор ганц түүхийн гэрч.
      0 0 20
    9. Бид бүгд л Диснейн хүүхэлдэйн киног үзэж том болцгоосон. Тэдний өгүүлдэг түүхүүд бидний хувьд бол хэзээ ч уйдахааргүй ертөнц.
      Харин “том болсон” хүүхдүүд та нарт багадаа үздэг байсан Диснейн хүүхэлдэйн кинонуудын тухай сонирхолтой баримтуудыг дэлгэхээр боллоо. Хүүхэлдэйн кинонуудыг бид маш олон давтаж үздэг байсан ч гэсэн бидний анзаараагүй нууц зүйлс энэхүү хүүхэлдэйнүүдэд байдаг ажээ.
      1. The Little Mermaid (Лусын дагина) Ariel н царайны төрхийг жүжигчин, дуучин Alycia Milano н нүүрний хэлбэрээс модел болгон гарган авсан.

      Жүжигчин, дуучин Alycia Milano
      2. Beauty and the Beast (Араатан ба Гоо үзэсгэлэн) бол хамгийн анхны Оскарт “Шилдэг кино” бүтээлд нэр дэвшсэн анхны хүүхэлдэйн кино.

      Beauty and the Beast
      3. Pocahontas (Покахонтас) хүүхэлдэйны Thomas д дуу оруулсан хүн бол Christian Bale

      4. The Lion King (Араатаны хаан арслан) хүүхэлдэйны ах дүү цөөвөр чононуудаас болж Walt Disney-г шүүхэд дуудаж байжээ. Амьтан хамгаалдаг газраас эдгээр чононуудыг хорон санаат болгон гаргасан гэж буруутгажээ.

      6. Goofy, Mickey хулгана мөн Kermit гурав The Little Mermaid (Бяцхан лусын дагина) хүүхэлдэйн кинон дээр туслах дүрээр орж концерт үзэж суудаг.

      7. John Lennon болон The Beatles хамтлаг The Jungle Book (Маугли) киноны шувуудын дүрд дуу оруулахаар сонгогдсон анхны хүмүүс байжээ.

      8. Beauty and the Beast (Араатан ба гоо үзэсгэлэн) дээр гардаг Mrs. Potts Tarzan (Тарзан) хүүхэлдэйн дээр гардаг.

      9. Pinocchio (Пинокио) бол Rotten Tomatoes с хамгийн их үнэлгээ авсан Диснейн бүтээл бол Chicken Little хамгийн муу үнэлгээ авсан хүүхэлдэй юм.


      10. Sleeping Beauty (Нойрсож буй гоо үзэсгэлэн) хүүхэлдэйн киноны хунтайж Phillip бол Queen Elizabeth II н нөхөр Phillip, Duke of Edinburgh юм байна. (Хатан хаан Элизабет II н тухай та нар хайж үзвэл үнэхээр сонирхолтой)

      11. Гүнж Aurora Диснейн хамгийн бага ярьдаг гүнж юм. Тэрээр хүүхэлдэйн дээр ердөө л 18 мөр үг хэлдэг.

      12. Pumbaa бол Диснейн хамгийн анхны унгадаг дүр.

      13. Aladdin н царайны төрхийг жүжигчин Tom Cruise с авсан.

      14. The Jungle Book (Маугли) бол ноён Walt Disney н гар бие оролцсон хамгийн сүүлчийн хүүхэлдэйн кино. Түүнийг нас барсаны 10 сарын дараа энэхүү хүүхэлдэй нээлтээ хийсэн юм.

       
      15. Энэ хоёр хүн Mickey болон Minnie Mouse д дуу оруулсан бөгөөд тэд бодит амьдрал дээр гэрлэсэн хос юм.

      16. Tinkerbell г зарим хүмүүс Marilyn Monroe с сэдэвлэсэн дүр гэдэг ч энэ нь худал юм. Жинхэнэ модел нь бол Margaret Kerry гэдэг хүн.

      17. Lady and the Tramp (Хатагтай ба тэнүүлчин) хүүхэлдэйн киноны Tramp н өөр нэрнүүд нь Homer, Rags,  Bozo гэдэг ажээ.

      18. Walt Disney Snow white and the seven dwarf (Цасан цагаан ба долоон одой) хүүхэлдэйгээрээ оскарын шагнал авахад түүнд зориулж нэг энгийн оскар болон 7 жижигхэн оскарыг гардуулан өгч байжээ.

      19. Симбагийн унадаг хэсэг дээр тэнгэрт харагдах үүлс нь “SEX” гэсэн бичиг байдаг гэж хүмүүс ярьж байсан бол Диснейн баталж хэлж байгаагаар бол энэ нь “SFX” гэдэг үг бөгөөд энэ нь тухайн хүүхэлдэйг хийсэн багийн гарын үсэг гэнэ.

      20. Mickey Mouse н жинхэнэ нэрийг Mortimer Mouse гэж Walt Disney өгөх гэж байжээ. Гэтэл түүний эхнэрт энэ нэр нь таалагдаагүй ба хэтэрхий их зантай хүний нэр байна хэмээн ятгаж Mickey Mouse болгож байжээ.

       
      0 0 47
    10. Бруклины гүүр бол энэ дэлхий дээрх хамгийн алдартай гүүрнүүдийн нэг юм. Зүүн мөрний эхлэл, Манхэттэн болон Бруклиныг холбосон гүүр.
      Энэхүү гүүрийг 1883 онд хийж дуусгасан. ган утас ашиглан дүүжин гүүрийг өмнө нь хэн ч барих тухай төсөөлөөчгүй байлаа. Уг гүүрийг хэдэн жилийн турш барьсан билээ. Дэлхийн хамгийн урт дүүжин гүүр гэдгээрээ дэлхийд рекорд тогтоосон байдаг.
      5,899 фут урттай, уснаас дээш 276,5 фут өндөр тиймээс энэ гүүрийг дэлхийн долоон гайхамшигийн нэг гэж тодотгосон байна.
      20 гаруй залуус энэ гүүрийг барьж байх явцад нас барсан байдаг. Гүүрний үндсэн загварыг гаргахад гар бие оролцож явсан залуу John Roebling анхны санаандгүй байдлаар нас барсан хүн бөгөөд дараагаас нь шил дараалан хүмүүс энэ гүүрнээс унан амь насаа алдаж байлаа.

      Гүүрний нээлтийн ёслол өнгөрөхөд, долоо хоногийн дараа 20,000 гаруй хүмүүс гүүрэн дээр цугларсан байв. Энэ үед гүүр нурж магадгүй гэсэн цуурхал дэгдэж гүүрэн дээр байсан хүмүүс айж, сандралдан, үймэлдэн гүйцгээж байх үед 12 хүн амиа алдсан гашуун түүх бас бий.

      Энэ гүүрэн дээрээс үсэрч амиа хорлосон хүмүүсийн тоотой дээрх үхсэн хүмүүсийн тоотой харьцуулах ч юм биш. Албан бус мэдээлэлээр бол 2003 онд 1300 хүн сайн дураараа энэ гүүрэн дээрээс хорвоог орхисон тоо үзүүлэлт байна. 15 хоног дутамд нэг хүн зүүн мөрөнд шивж үхдэг гэсэн таамаглал ч байна. Хэдий гүүрийг хийж байх явцад хүмүүс амиа хорлохвий гэсэн бодол тэдэнд байсан боловч хэрхэн яаж тэднийг болиулах аргаа олоогүй гэдэг. Харин одоо 2017 онд бол тоогоо алдаа байлгүй.
      Бруклины гүүрэн дээрээс унаж үхсэн хүмүүсийн хамгийн анхны хүн бол Robert Emmet гэдэг хүн. Тэрээр амиа хорлохыг хүсээгүй ба зүгээр л хүмүүст өөрийн сэлэлтийн чадвараа харуулахыг хүссэн хүн байлаа.
      Түүний цаад санаа бол тэр үсэрээд амьд үлдэх юм бол асар их хэмжээний нэр хүндтэй болно гэж тооцоолсон юм. Тэр алдар нэр, мөнгө хүсэмжлэгч нэгэн байлаа. Гэтэл харамсалтай нь тэр гүүрнээс үсэрээд амьд үлдэж чадаагүй юм.

      Бруклины гүүрэн дээрээс
      үсэрсэн анхны хүн Robert Odlum
      Robert Odlum 1851 оны 8 сарын 31нд Ogdensburge, New York д төрсөн. Хүүхэд ахиу наснаасаа усан сэлэлтээр хичээллэж амжилт гаргадаг нэгэн байв. Odlum н гэр бүлийнхэн аялан, Америкийн иргэний дайнд оролцож байгаад ор сураггүй болсон түүний ах David г эрж хайхаар явжээ.
      1878 он гэхэд Robert маш олон газруудаар явсан байлаа. Тэр Washington руу нүүн ирлээ. Тэгээд тэр өөрийн усан сэлэлтийн “Natatorium” хэмээх сургуулийг нээжээ. Энэ сургууль нь нэлээн нэр хүндтэй болж удалгүй Washington н оршин суугчдын хүүхдүүд Odlum н оюутнууд болцгоолоо.
      Odlum г профессор хэмээн хүмүүс дууддаг болжээ. АНУ ын ерөнхийлөгч James A. Garfield н хөвгүүд, Генарал William Sherman н охин, ерөнхийлөгч Rutherford Birchard Hayes н хүүхдүүд түүний сурагч нарын дунд байлаа.
      Robert удалгүй Washington д алдартай хүн болж маш олон хүмүүс түүнд талархаж баярладаг байв. Олны танил хүмүүс дунд ч түүнд талархах хүмүүс цөөнгүй бий.
      Гэтэл иймээрээ амьдрал дардан байсангүй ээ…
      1981 онд Natatorium сургууль мөнгөгүй болж Robert сургуулиа хаахдаа тулсан хэцүү үе байв. Тэр аргаа ядахдаа усан сэлэлтийн багшаар Fort Monroe д Hygela Hotel Hampton, Virgina гэх газруудаар заадаг болсон ч түүнд өнөөх л нэр хүнд, амжилт, мөнгө нь дутагдалтай санагдаж байлаа.
      Robert цоо шинээр баригдсан Бруклиний гүүрнээс үсрэлт хийнэ гэж 1882 онд төлөвлөж байтал зарим хэсгийг нь засаж янзлаагүй байсан болохоор цагдаа нар түүнийг Washington руу буцаан явуулсан байна.
      Гэхдээ тэр бууж өгсөнгүй. 
      3 жилийн дараа тэр өөрийн төлөвлөгөөгөө биелүүлэхээр эргэн ирлээ…
      1885 оны 5 сарын 19 нд тэр өөрийнхөө бэлтгэлийг хангаад New York руу буцан ирлээ. New York н цагдаа нар түүний төлөвлөгөөг мэдэж байжээ. Тиймээс гүүрэн дээр аюулгүй байдлыг ханган хамгаалалт сайн хийсэн байлаа. Үүнийг мэдсэн тэрээр найз James Haggart г машинтай нь цуг Бруклины гүүрлүү явуулжээ. Харин Robert өөр машин дотор нуугдчихсан байж.

      Түүний үсэрсэн байдал /гэрчүүдийн ам зураг/
      James өгөөш болон цагдаа дээр очиж гүүрнээс үсрэх гэж байгаа хүн болж саатуулж байх үед Robert машинаас гаран гүйжээ. Доор завин дээр байсан гэрчүүдийн нүдний өмнө  5:35pm цагт гүүрэн дээрээс доош үсэрсэн хэмээжээ.
      Robert цагт ойролцоогоор 60 миль хурдтайгаар хүйтэн усруу унасан байна. Түүний хөл болон ташаа голын гадаргуу дээр цохигджээ.  Энэ үед түүнийг харсан Paul Boyton (завинд явж байсан гэрч) усруу үсрэн Robert г гарган авчээ.

      Түүнийг завин дээр гаргасаны дараа Robert богино хугацаанд ухаан орон “Үсрэлт сайн байсан уу?” гэж асуун буцаад ухаангүй болсон гэдэг. Түүний амнаас цус асгарч байлаа. Түүний найз түргэн тусламж дуудсан бөгөөд явж байхдаа тэр дотоод цус алдалтын улмаас 6:18pm цагт нас баржээ.
      Шүүх эмнэлэгийн хэлж буйгаар Robert н элэг, бөөр, дэлүү гэмтэлтэй байсан ба түүний гурван хавирга хугарсан байна гэв. Түүний нас барсан шалтгаан нь тархи нь хүчтэй хөдөлсөнөөс үхлийн шалтгаан болжээ гэж дүгнэсэн.
      Robert г Mount Olivet (Washington, D.C д байдаг) оршуулгын газар оршуулжээ.

      Түүний ээжийн хүүгийнхээ дурсгалд зориулж гаргасан намтарчилсан ном
      Түүний үхлийн дараа Robert н ээж Paul Boyton г гүүрэн дээрээс үсрэхэд ятгасан гэж Robert н үхэлд буруутгасан байна. Paul Boyton буюу The Fearless Frogman харин үүнийг үгүйсгэж Robert н ээж Catherine Odlum д зориулж The New York Times сонинд ярилцлага өгч байжээ.
      1885 онд Catherine Odlum хүүгийнхээ намтараас бүрдсэн “The Life and Adventures of Prof. Robert Emmet Odlum” хэмээх нэртэй. номыг хэвлүүлэн гаргажээ.
      Энэ хэрэг болсоны дараа 1886 оны 7 сарын 23 нд ахин нэг үсрэлт болсон юм. Larry Donovan хэмээх хүн гүүрнээс доош үсэрсэн бөгөөд анхны Бруклины гүүрэн дээрээс үсэрээд амьд үлдсэн хүн хэмээн бичигджээ.
       
      0 0 17
    11. Бид л анзаардаггүй болохоос бидний эргэн тойронд байх өдөр дутамдаа хэрэглэдэг зүйлс өдрөөс өдөрт дэвшин шинэчлэгдэж байдаг. 90 ээд онд хэрвээ бид байсан бол өдийд хавтай телевизийн тухай ярихад бүгд л инээлдэх байсан биз ээ. Гэтэл өнөөдөр бид хавтгай телевиз хэрэглэдэг болчихсон. Бас энэ нь шинэ зүйл шиг санагдахгүй байна.
      Хэрвээ бид одоо ярилцаад ирээдүйд ямар болох бол, бид юу хэрэглэх бол, ирээдүйд ямар дэвшилтэд технологиуд зохиогдон бидний өдөр дутамд хэрэглэгдэхээр шинээр бий болох бол хэмээн ярилцаж болно. Яг л хэдэн зууны өмнө хүмүүс ингэдэг бол ямар вэ? гэсэн гэнэн зангаараа  бидний гар утас, фото зургийн хэрэгсэл, машиныг төсөөлөн хошигнож байхад бид өнөөдөр тэдний мөрөөдөж байсан зүйлийг энгийн хэрэглээндээ хэрэглэж буй, тэднийхээр ирээдүйн хүмүүс билээ.
      1800 аад оны сүүл 1900 аад оны үед хүмүүс хачин этгээд зүйлсийн санааг ургуулан бодож тэднийгээ зурж хүмүүст ирээдүй хэмээн танилцуулдаг байлаа. Зүгээр нэг санаандгүй зөгнөл бус тэдний ирээдүйг тольдон харсан 5 зүйлс 2000 аад оны үеээс биелэлээ олсоныг та бүхэнд сонирхуулж байна.
      1. Зурагттай нүдний шил

      Hugo Gernsback
      Энэ зүйл өнөөдөр бидэнд маш танил зүйл шиг санагдана. Виртуал орчинд зочлох 3D нүдний шилийг зөгнөсөн энэ зураг 1963 оны Life сэтгүүлд гарсан байна.
      Алдарт шинжлэх ухааны зөгнөлт зохиолч гэгдэх Hugo Gernsback (зарим нь түүнийг шинжлэх ухааны уран зохиолын загалмаалсан эцэг ч гэдэг) тэрээр өөрийнхөө “Зурагт үздэг нүдний шил” гэж нэрлэсэн зүйлээ өөрөө зүүгээд зургаа татуулсан нь энэ билээ.
      Түүний энэхүү шилний санаа нь нэг л өдөр хүмүүс телевизийг ойроос үздэг болно гэсэн утгатай. Энэ нь 3D нүдний шилийг ирээдүйд зөв таамагласан шилдэг санаа байсан юм. Өнөөдөр ч гэсэн онлайн дэлгүүрүүдээр зурагттай нүдний шил зарагдсаар байна.
       
      2. Роботон цахилгаан хог цэвэрлэгч

      1910 онд Jean Marc Côté болон түүний зургийн багийнхан “En L’An 2000” (2000 онд) нэртэй зургийн цомог гаргаж байв. Энэхүү зургийн цомог нь ёж маягаар зурагдаж байсан хэдий ч ирээдүйд биелчихэнэ гэж хэн мэдэх билээ дээ.
      Энэхүү зургийг тэд “Цахилгаан цэвэрлэгч” гэж нэрлэсэн ба зургийн цуглуулгын цаг хугацаатай ч гэсэн маш таарч тохирсон зүйл болсон юм. Тэд 2000 онд цахилгаанаар ажилладаг ийм зүйлээр хүмүүс цэвэрлэгээ хийнэ гэж хошигнон ярьж байхад 2000 онд бид тоос сорогч ашиглан гэрээ цэвэрлэж л байж шүү дээ.
      Тэд тайлбарлахдаа “шинэ зууны эхэнд робот технологийн компаниуд таны тусламжгүй гэр цэвэрлэдэг роботыг бүтээнэ” гэсэн байдаг.
      Харин 2017 онд бол тоос сорогч бол шинэ зүйл биш юм. Цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэгч компаниуд тоос сорогчыг улам шинэлэг болгон утасгүй болгож, өөрөө явж цэвэрлэдэг роботон болгож цахилгаан хэрэгсэлийн зах зээлд шинэ технологиудыг оруулж ирсээн байна.
      3. Дижитал анги

      Энэхүү зургийг 1969 онд Shigeru Komatsuzaki гэх хүн Японы Computopia сэтгүүлд зориулж зурсан юм. Үүнийгээ тэрээр “Комьютержсэн сургуулийн сэргэн мандалт” гэж нэрлэсэн ба түүний санаа нь бол ирээдүйд сургуулийн анги танхим ийм болно гэсэн санааг илэрхийлсэн.
      Гэтэл өнөөдөр дижитал багшаас эхлээд бид бүхэн хэрэгтэй хичээлүүдээ комьютерийн тусламжтай хийдэг болсон. Маш олон оронд өнөөдөр ангидаа компьютерийг түлхүү хэрэглэж байгаа. Энэ зурган дээрх шиг оюутан бүр өөрсдийн гэсэн PC г хэрэглэж байна.
       
      4. Видео дуудлага

      Энэхүү технологийн тухай зурсан, бичсэн зүйлс өнгөрсөн зуунуудад маш их байдаг. Харин энэ бол 1930 онд зурагдсан зураг.
      Танил дүр зураг биш гэж үү? Өнөөдрийн бидний өдөр дутамдаа хэрэглэх ухаалаг гар утасыг ийнхүү зөгнөн зуржээ.
      Өнөөдөр бид хаа нэгтээ кафед суугаа энэ хоёр эмэгтэй шиг найзуудтайгаа Skype р хоорондоо чаатлан ярьж байгаа хүмүүсийг бишгүй л олон харж болно.
       
      5. Өөрөө жолоодлоготой машины технологи

      Энэхүү зураг нь 1940 оны 6 сарын Popular Science сэтгүүлийн нүүрэнд гарсан юм. Ирээдүйд хүмүүс машин жолоодохгүй гэсэн утгатай.
      Гайхалтай нь тэд үүнийгээ 2 жилийн дараа л ийм технологитой болно гэж бичсэн ч өнөөдөр ч гэсэн энэ нь маш удаж байгаа зүйл юм.
      Mercedes компаниудаас эхлээд маш том машины үйлдвэрлэгчид өөрсдийн машины аюулгүй бүрэн бүтэн байдалд одоо ч гэсэн анхаарлаа хандуулж засаж сэлбэсээр байгаа. Харин 2017 онд Жолоочгүй машин буюу өөрөө жолоодлоготой машинууд энгийн үзэгдэл шиг биш байгаа ч гэсэн автомашин үйлдвэрлэгчид өөрөө жолооддог машиныг туршилтын шугамаар ажилуулж байна. Хэдий одоо жолоочтой машинууд байгаа ч гэсэн энэ дэвшилтэд технологи бидэнд удахгүй ирнэ гэдэг нь тодорхой.
      0 0 50
    12. Урсула буюу Шиптон эхийг
      дүрсэлсэн зураг.
      Энэхүү сонирхолтой хүний талаар бид цөөнгүй мэднэ гэхдээ түүнийг ихэвчлэн эмгэн шулам буюу энд тэндэхийн дисней н хүүхэлдэйнээс та харж байсан байх гэвч энэ нь жинхэнэ бодит шулам байсан юм.
      Ямаа шиг салаа туурайтай ямаан сахалтай бас эвэртэй хачин амьтан бэлэвсэрсэн эхнэр Агата саунтелтэй учир ургуулсан гэх цуу яриа Йоркширийн бяцхан тосгон Кнейрсборо даяар тархжээ. Элдвийн хачин явдлын талаар зөгнөн хэлдэг янз бүрийн арга дом хэрэглэдэг гэсэн угийн муу нэртэй тэр эмэгтэйн талаар юу эсийг хүмүүс ярьдаг байсан гэхэв. Түүн дээр хачин амьтан үнэхээр очдог байсан ч юм уу үгүй ч юм уу бүү мэд. Ямар ч л байсан 1488 онд Агатан охин түрүүлжээ.
      Тэр жилийн 7 сард урьд өмнө нь тохиолдож байгаагүй таагүй байж. Байнга л ширүүн бороо орж аянга цахилгаан тачигнан, хэрээ шувууд гахир муухайгаар гуагалдан нэг л муу ёрын байжээ. Их олон хүн хий юм харж үзэж үнэхээр таагүй сар болсон гэдэг. 7 р сар дуусах гэж байхад бэлэвсэн эхнэр Агата охин төрүүлжээ. Хүүхэд төрөөд жирийн хүүхдийн адил дуугарсангүй харин хахир муухай дуугаар хашигарсанаа зивүүнээр инээсэн гэж хүмүүс ярилцдаг. Гэтэл шинээр төрсөн хүүхэд нь биш харин Агатана өөрөө л тийм муухай дуугарсан ч гэж бас ярьдаг. Гэвч тэр хүүхдийг төрснөөс хойш салхи шуурга намдан хэрээнүүд гуагалдахаа байж бүх зүйл нам жим болсон нь харин үнэн ажээ.

      Эмгэн шулам, зөнч Урсула буюу Шиптон эхийн амьдарч байсан газар.

      Эмгэн шулам, зөнч Урсула буюу Шиптон эхийн амьдарч байсан газар.

      Эмгэн шулам, зөнч Урсула буюу Шиптон эхийн амьдарч байсан газар.
      Хөөрхий бэлэвсэн эхнэр агатагийн тухай хоёр янзын яриа явдаг. Хүүхдээ төрүүлмэгцээ нас барсан гэж ярилцдаг бол охиноо төрүүлсний дараа өөр хүмүүс дээр орхичихоод хаанахын ч юм бэ нэг хийдрүү яваад алга болчихсон гэж нэг хэсэг нь хэлдэг. Хөөрхий өнчин охин Урсула яах билээ. Жаахан байхдаа болон өсөж том болсон хойноо тэр ч дэндүү эрэмдэг зэрэмдэг гэмээр муухай царайтай байжээ. Их том бүлтгэр нүдтэй гэхдээ их ухаалаг нэвт шувт ширтсэн харцтай махир хамартай харанхуйд янз бүрээр гэрэлтэн харагддаг нүүр дүүрэн бэрсүү сэвхтэй байсан болохоор Урсулад харанхуй шөнө явахад дэнлүү хэрэггүй. Тэр нүүрнийхээ бэрсүү сэвхнүүдээр замаа гэрэлтүүлж чадна гэж нэгэн марзан эр хэлсэн гэдэг.
      Бөгтөр нуруутай гаж муухай хазганаж явдаг байсан түүний талаар тосгоныхон өрөвдөж харамсан ярьцгаадаг байв. Охин нэг настай байхдаа анх алдаршжээ. Харж хандаж байсан эмэгтэй нь охиныг өлгийтэй нь ганцааранг нь гэртээ үлдээгээд зах орохоор явжээ. Эмэгтэй нөхдөө дагуулан иртэл яасан гэж санана?
      Эрчүүд нь эргэлдэн нисэх галын шилгүүрт наалдацгааж шалнаасаа хагас метр өндөрт хөөрөн эмэгтэйчүүд нь ухаан сэхээгүй бүжиглэж гарчээ. Тэгсээр бүтэн цагийн дараа ядарч үхэх шахсан амьтад сая нэг амьс хийсэн байна. Гэтэл өлгийтэй жаахан охин алга болсон байжээ. Тэгээд бүгд эрж хайсны эцэст хачин юм харжээ.
      Амгалан тайван унтаж байгаа охинтой өлгийг шалнаас дөрвөн метр өндөрт байсан яндан дээрээс олжээ. Урсула өсөж том болохын хэрээр гэрт нь сонин хачин явдлууд их тохиолдох болж тавилга эд хогшилууд нь нисэлдэн, шатнууд нь шажигнан дуугарч заримдаа тавган дээр байсан хоол нь алга болох зэргээр хүмүүсийг айлгах болов. Дуу цөөтэй тайван охиныг найман нас хүртэл чухам юу болоод байгааг тэд ойлгохгүй байв. Охин ч хэргээ хүлээсэнгүй гэвч охин элдвийн сонин хачин илбүүдээрээ хүмүүсийг айлгасан яг тэр мөчөөс эхлэн эрэмдэг зэрэмдэг охинд тосгоныхон өрөөр хандах болжээ. Охин эхийнхээ эсвэл магадгүй ямаан эцгийнхээ ид шидийг өвлөн авсан хэмээн үзэж битүүхэндээ эмээцгээх болсон байна.
      Үе тэнгийнх нь охинд таатай хандаж байсангүй. Тэр сургуульд суралцаж эхэлсэн боловч хэн ч хэзээ ч тусладаггүй байв. Яваандаа өөрийн ад шулмасын чадлаа илүүтэйгээр харуулан улам л гаач байжээ. Хөөрхий хамт суралцагсад нь үйлээ үздэг байв. Тэд Урсулагаар өчүүхэн төдий л тоглоом хийх аваас зодож чимхэж газарт унаган зовоох болжээ.

      Түүний амьдарч байсан газрыг одоо музей болгосон. Сонирхохыг хүссэн хүн бүр шулмын оромжинд зочлох боломжтой.
      Охиныг хэн ч хайрлахаа байсанд гайхах хэрэггүй. Ингэсээр 20 нас хүрэхдээ Урсула “Йоршилийн шулам” гэсэн хочтой болжээ. 24 настайдаа эрэмдэг царайтай Урсула тэр нутагтаа л хамгийн царайлаг чинээлэг гэх мужаан Тобиас Шиптоныг нөхрөө болгоход нь хүмүүс үнэхээр гайхжээ. Хар домын хүчээр өөрийн болгосоноос зайлахгүй тэр үед Урсула тэр үед зөнч далдыг харагч гэсэн алдрыг нэгэнт хүртээд байсан аж. Он жилүүд улиран өнгөрсөөр ингэхэд Урсулагын тухай олон баримтанд нөхөр болон хүүхдүүдийнх нь талаар дурссанч үгүй.
      Нөхөрт гарсанаас нь хойш түүнийг Шиптон эх гэх болжээ. Төрлөхи тосгон тойрог эцэстээ хотынхон түүнийг элдвээр муухайгаар муулах болсонд тэвчээр алдагдан өөдгүй муу хүмүүсийг хашрааж хариугаа авахаар шийдсэн Урсула тосгоныхнийгоо нэг орой цуглуулжээ. Тэр үдэшлэгийн үеээр зочид нь гэнэтхэн л бүгдээрээ учир начиргүй хөхөрөлдөж байснаа шалнаас дээш хөөрцгөөн найрсаг Урсулагийн гэрээс гарахад хаанаас ч юм бэ гарч ирсэн одой хүмүүс хүмүүсийг мөшгөн гүйж гарчээ. Хэлмэгдсэн хүмүүс гомдол гарган дээш мэдэгдсэнээс болоод шулмас бүсгүй шүүхэд дуудагдав. 16 р зууны үе бол шулмасуудыг хатуугаар мөрдөн мөшгөх гэсэн хэцүү үе байсан болохоор Шиптон эх үнэхээр хүнд байдалд орсон нь ойлгомжтой.
      Гэвч бүсгүй хулчийсангүй өөрийг нь тайван орхиогүй бол шүүгчдэд учрах гай зовлон бүхнийг хурц тодоор ярьж өгсөн шүүгчид яаж ч чадсангүй. “Упдраски, Стиг инциан Хэлуэй”хэмээн хашигрмагц түүнийг далавчтай луу нисэн ирээд Урсулаг шүүх хурлын танхимаас авч гарсан гэсэн яриа байдаг. Ийм явдлын дараа шүүгчид түүнийг зөнд нь орхисон нь эргэлзэх зүйл юун. Ингээд ч хэн ч гай саад учруулж зүрхлэхгүй болсон тул Шиптон эх урьдын адил зөгнөл айлдвараа үргэлжлүүлэх болжээ. Тэрээр зөгнөлүүдийнхээ ихэнхийг гэр бүлийн амьдралынхаа үед хэлсэн байдаг. Түүний амнаас янз бүрийн зөгнөл урсан гарсаар ихэвчлэн орон нутгын чанартай үйл явдлууд өлсөглөн гамшиг өвчин тахал дайн гай гамшиг зэрэг өөрчлөлтүүдийг хөндөж байв. Тухайлбал наймдугаар Генрихын цэргүүд нормандад халдана гэдгийг Шиптон эх 1513 онд зөгнөн хэлжээ.
      Мөн 1666 онд Лондонд түймэр гарах болон Исданичууд “Ялагдашгүй армада” нар мөхнө гэдгийг тэр үед хэлсэн байна. Европчууд шинэ ертөнцөөс тамхи төмс олж нээхийг 20 р зууны эхэн үед эмэгтэйчүүдийг чөлөөлөх хөдөлгөөний талаар болон өөр олон зүйл явдлыг зөгнөн хэлжээ. Шиптон эх 1561 онд 73 насандаа орондоо хэвтэж байгаад тайвнаар тэнгэрт хальсан гэдэг. Шиптон эх зөгнөлүүдээ маш битүүлэг ээдрээтэй байдлаар шүлэглэн бичдэг байв. Тийм болохоор зөгнөлүүдийнх нь утга учрыг тайлах гэсэн хожимын судлаачдад чамгүй их бэрхшээл учирч ихээхэн чармайлт шаардлагатай болсон юм. Түүнээс гадна ганц ч зөгнөл нь тодорхой цаг хугацаагүй байдаг. Тийм болохоор тухайн үйл явдал болоод өнгөрсний дараа хүмүүс түүнийг эргэн санах нь их байсан юм. Жишээлбэл Лондонд их түймэр дэгдсэний дараа хан хүү Руперт: “Шиптон эхийн зөгнөл биелэлээ” гэж дуу алдсан гэдэг. Хэдийгээр ихээхэн хийсвэр далд нууц ч гэсэн Шиптон эхийн зөгнөлүүд байрандаа туссан байдаг. Зөгнөлүүдийг эмхтгэх хэмээн номондоо 17 р зууны алдарт зурхайч Виляам Лили: Шиптон эхийн хэлсэн 18 зөгнөлөөс 16 нь яг биелсэн гэжээ. Харин 19 р зууны сүүлчээр английн зохиолч Чарльз Хиндли түүний зөгнөлүүдийг шүлгийн хэлбэрээр мэргэжилийн өндөр түвшинд бичиж нийтлүүлсэн байна. Тэдгээр зөгнөлүүдэд их зөнчийн хэлсэн техникийн олон бүтээл дайснууд хийгээд 19 р зууны үед болж өнгөрсөн түүхэн олон үйл явдлыг тодорохой өгүүлсэн байдаг. Жишээлбэл: Болор ордон баригдаж дуусахын цагт буруу номтнууд болон Туркүүндийн хооронд дайн дэгдэнэ гэсэн нь 1851 онд Критлл плэс буюу болор ордон нэртэй дэлхийн худалдааны яармагт зориулсан төмөр болон шилэн барилга баригдсаны дараа орос туркын дайн дэгдсэнийг хэлжээ.
      Зөнч тэрбээр дэлхийн 2 р дайныг зөгнөсөн байдаг. 20 р зууны дунд үед томоохон дайн дэгдэнэ хэмээн шүлэгнүүдийнхээ нэгэнд өгүүлжээ. Чухам яг тэр үед гитлер дайнд нууцаар бэлтгэгдэж эхэлсэн билээ. Нэг жишээг танилцуулъя.
      Сумаас зуу дахин хурдан дуу хоолой
      Газар дэлхий дээгүүр хангинаж
      тэнгис гүнд жижиг завь хөвнө
      Одоохондоо хэний ч биш улсад
      Голоос алт олборлоно
      Зураг хөрөг амилан хүмүүсрүү ирэхэд
      Хөнгөн жижиг завиуд загас мэт хөвхөд
      Цусан гол дэлхийн талыг бүрхэнэ
       
      Энэ бүхэн зуун хувь биелсэнийг хэн эсэргүүцэх билээ. Шиптон эхийн зөгнөлүүдэд бидний сайн мэдэх болсон харилцуур утас, зурагт, шумбадаг хөлөг, нисэх онгоцны талаар тодорхой өгүүлсэн байна. Цусан голын талаар ярих ч юм биш. Гэвч хамгийн гайхалтай хачирхайлтай гайхамшигтай зөгнөлүүд дөнгөж саяхан 20 р зуунд хамаатай бишээ. Энэ бүхэн алсын ирээдүйн хүн төрлөхтөнд учрах болно. Гэхдээ алсын ирээдүй түүний хувьд хол байсан ч харин бидний хувьд ойрын ирээдүй болоод байна. Хөмрөн ирэх аймшигт шуурганы шинжүүдийн талаар тодорхойлон бичихдээ зөнч өчүүхэн төдий ч залхуурсангүй.
      Хүрэх шуугиан далайг
      Хүчит давалгаа хөмрөнө
      Тоос манан дунд гаврийл
      Тэнгэрт газарт босож ирнэ
      Тэрбээр эвэр бүрээгээр үлээж
      Хуучин ертөнцийн мөнхөлийг зарлана
      Ертөнц дэлхий дахин төрхөө үлдээнэ
      Галт луу тэнгэрийн мандалыг
      Зургаан удаа туулахад
      Хуучин ертөнц үгүй болно
      Хүмүүсийн нүгэл оюун
      Доройтолын дохио нь
      Хүчит галт луу байх болно
      Энэ бүх зөгнөл эрхгүй биелэхийн цагт
      Авс бунхан маань шатаж
      Алсад биенээсээ сүнс нь өөрчлөгдөх болно
      Тэрбээр өөр нэгэн зөгнөлдөө ойрхон дорнодын байдлаас шалтгаалан дэлхийн гуравдугаар дайн дэгдэнэ гэсэн нь үнэхээр хатуухан хэлсэн гэж хэлж болохоор байгаа биз. Үнэндээ бол Шиптон эхийн нэг л зөгнөл баталгагдаагүй байгаа нь тэнгисийн ёроолоос хөвөн гарч ирэх шинэ газарт хүн төрлөхтний шинэ төрлийг үүсэн бий болно гэсэн зөгнөл билээ.
      Шиптон эх сүрхий боловсролтой нэгэн байсан болохоор Атлантидагийн тухай геротитоос олж уншсандаа хэлсэн байна гэх ухаантан гарах л байх. Гэвч атлантидагын тухай зөгнөл бол өнгөрсөн үйл явдлын тухай биш харин ирээдүйн үйл явдлыг хэлсэн гэж далдыг харагч зөгнөгч түүнээс өөр хэн ч байсангүй.

      Шиптон эхийн гэр, бунхан одоо ч байдаг. Түүхийн энэ хоёр дурсгал кнэйрсборогын хамгийн чухал хамгийн их ашигтай хөшөө барималуудын нэг хэсэг бөгөөд алдарт шулмасын нойрсож байгаа газрыг үзэх гэсэн олон жуулчин очих дуртай газар болжээ.
      Ирээдүйд учрах гайхамшигт үйл явдлын дохио тэмдэг болон шатаж үгүй болох учиртай бунхан нь жуулчдын сонирхолыг ихээр татаж хотын эх баригчидын анхааралын төвд ямагт байдаг. Гэвч одоохондоо тэр бунхан сайтар хамгаалагдаж байгаа болохоор бидэнд санаа зовох зүйл үгүй.
       
      0 0 24
    13. Аура гэж чухам яг юү вэ? Аливаа амьд бөгөөд материаллаг биет өөрөөсөө энерги цацруулдаг, цацарсан энерги нь гэрлэн бүрхэвчийг үүсгэдэг ба энэ бүрхэвч нь  аура юм. Амьд зүйлүүдтэй харилцаанд орсон ямарч амьгүй биет амьдралын цэнэгийг өөртөө шингээж  мөн л аураг үүсгэдэг юм байна.
      Амьд амьтан бүхэн гэрлэн бүрхэвчийг харах увидастай боловч тэр нь харилцан адилгүй, хамгийн сонирхолтой нь хүмүүс бид нэг нэгнийхээ аураг харж чаддаг хэрнээ энэ гайхамшигт чадвараа төдийлэн ухаардаггүй бас мэдэрдэггүй. 1966 онд аугаа эрдэмтэн Ньютон нь хүн ба бусад амьтан адгуус өөрөөсөө эрч хүчний долгион ялгаруулдаг тухай таамаглал дэвшүүлж, хараа зүйн туршилтууд хийснээр аураг  анх харж чадсан аж. ХХ р зууны 30 аад оны сүүлээр оросын физикч Семен Кирлиан санамсаргүй тохиолдлоор фото зургаар гэрлэн бүрхэвчийг баримтжуулсан байна. Хүн гэдэг амьтан аурагийн хэмжээ, өнгө зэргийг ялган харж чадна гэдэг онолыг олон сэтгэл судлаач, физикч, биологч эрдэмтэд хамтын судалгаагаар нотолсон байх юм. Хүн төрлөхтөн дохио зангаа, хэл яриа үүсхээс өмнө аураг харж чадах увидасыг ихээр ашиглаж нэг нэгнийхээ бодол санааг ялгарч буй гэрлэн  цацрагаар танин мэддэг байсан гэх таамаглал бий. Түүнээс хойш бидний эртний өвөг дээдэс маань хэл яриагаар харилцаж сураад энэ авъяасаа ашиглахаа больсон. Хүүхдүүд бага насандаа энергийн бүрхэвчийг ялгаж чаддаг боловч ойлгож мэддэггүй учираас явандаа энэ нь анхаарлын хүрээнээс замхран алга болдог байх нь. Тиймээс аураг мэдрэх нь хүний төрөлхийн шинж чанар боловч бидний ухамсар энэ харааны мэдээллийг хэрэгцээгүй хэмээн үзэж хаалттай байлгадаг. Гэсэн хэдий ч дараахь хэдэн дасгалыг сурч, хэсэг хугацаанд бэлтгэл хийсний дараа ямарч хүн бусдын аураг ялгаж чадна.
      Өглөө эртхэн босоод гадаа гар. Хүний гэрлэн бүрхэвч харж сурмаар байгаа бол танд хамтрагч хэрэгтэй болно. Хамтрагчаа нарны эсрэг тэгшхэн газар зогсооно, ард талд нь ямарч барилга байшин, мод зэрэг байх ёсгүй. Тэгээд 10 15 метр холдоод тэр хүнээ сайн харж ажигла. Стерео зураг харж буйн адилаар та харааны голлолтыг өөрчилж чадвал тун удалгүй  биеийг нь тойрсон үл ялиг чичрэх тунгалаг шахуу туяаг харах болно. Хэт их ширтэж харахгүйгээр нүдний хажуу хараагаар харахыг хичээгээрэй, сэтгэл санаагаа төвлөрүүлж маш тайван байх хэрэгтэй.  Аяндаа тэр туяа улам тодорч та өнгө ялгаж эхэлнэ. Цагаан юм уу цайвар цул өнгөтэй ханны дагуу хамтрагчаа зогсоогоод өөрөө эсрэг ханны харалдаа очиж хар. Харааныхаа голлолтыг сарниулаад хэсэг харах шаардлагтай. Аажимдаа нөгөө хүний хүрээг тойрсон цагаан шаргал өнгөтэй гэрлэн давхрага харагдана. Сүүлдээ тэр давхрага өргөөшөө тэлж  бусад өнгө нь харагдах болно. Энэ хоёр дасгалыг байнга хийгээд байвал таны аураг харах чадвар улам хөгжиж, гэрлэн бүрхэвчийн цар хүрээ болон өнгийг нь төвөггүй ялгадаг болно. Хүмүүсийн гэрлэн бүрхэвч нь янз янзын тохиолдолд хэрхэн өөрчлөгдхийг судалж тогтмол үүн дээрээ ажиллаад байвал та гэрлэн бүрхэвчний онцлого шинж чанаруудыг  сайн танин мэдэх болно.
      Эрүүл мэнд нь доголдсон хүний аурад өөрчлөлт орж зарим хэсэг нь хөдөлгөөнгүй болчихдог бол саяхан гай тотгортой учирсан хүний гэрлэн давхрага нь гэмтэж урагддаг ажээ. Гэрлэн бүрхэвч дээр хар толбо тодорч байвал тухайн хүн хар хэл аманд өртсөн, хараалгасан эсвэл бузартсан гэсэг үг. Гүн бодолд орсон хүний толгой, мөр орчимын давхрага нь лугшиж өнгө нь цайрдаг. Сайн аура хүний арьсанд нягт наалдсан, эзэлхүүн нь тод харагддаг байхад муу аура нимгэн, тасалдсан эвсэл  давхрага дотор нь юм хөдөлж байгаа юм шиг харагддаг байх нээ. Давхрага нимгэрсэн үед тэр хүнтэй ямар нэгэн таагүй явдал тохиолддог гэх мэтээр аурагаар тухайн хүний ааш араншин, өнгөрсөн болон болох явдалуудыг таамаглаж  болно.
      0 0 43
    14. Тэмдэглэлт төрсөн өдрөөр энэ дууг хайртай дотны хүмүүсдээ дуулж өгч байгаагүй хүн гэж үгүй биз ээ. Энэхүү дуу нь нийт 18 хэл дээр орчуулагдсан байдаг ба жинхэнэ хувилбар нь англи хэл дээр байдаг. Геннисийн номонд энэ дууг бүх цаг үеийн хамгийн олонд танигдсан дуу гэдгээр 1998 онд бичиж байжээ.
      Уг нь бол энэ дууны аяыг 1893 онд зохиогдсон “Good Morning to All” хэмээх Патти болон Милдрэд Ж.Хил нарын зохиосон хүүхдийн дуунд зориулж бичиж байжээ. Дууны аяыг Патти зохиосон бөгөөд “Happy Birthday to You” дууны үгийг бол анх цэцэрлэгт туршилт маягаар хүүхдүүдэд зааж өгсөн түүхтэй гэнэ.

      Уг дууг зохиосон хүмүүст 1893 онд Чикагогийн дэлхийн яармагаас хүндэтгэл үзүүлж байжээ. Энэхүү дуу нь амархан цээжлэгддэг ба хүүхдүүд сурахад ямар ч асуудал байдаггүй. “Happy Birthday to You” дууг 1893 онд албан ёсоор гаргасан гэдэг ч энэхүү дуу нь аль эрт олны хүртээл болоод яваад эхэлсэн байжээ.
      Эхэндээ энэ дуу нь ямар ч зохиогчын эрхгүй байсан ба чөлөөтэй хэрэглэгддэг байсан юм. The Summy компани 1935 онд Престон Вайр Орем болон Р.Р Форман нарт энэхүү дууны эрхийг өгч байжээ.  Харин 1998 онд энэхүү дууны зохиогчын эзэмшигчээр Warner Music Group н бүлэг Warner/Chappell Music эзэмших болжээ.
      Warner компани энэхүү дууны зохиогчын эрхээр 2030 он хүртэл эзэмшинэ гэж 1935 онд бүртгүүлсэн байдаг аж. Энэ дууг хэрвээ олон нийтийн өмнө зөвшөөрөлгүй тоглуулсан бол торгуул болгож төлбөр төлөх ёстой хэмээн тэд мэдэгдсэн. 2010 оны 2 сард гэхэд л энэхүү дууг олон нийтийн өмнө тоглуулсан гэдгээр тэд $700 доллар нэхэмжилсэн байдаг. Уг дуу нь түүхэн дэхь хамгийн их борлогдсон сингль гэдэг аж. Зохиогдсон цагаасаа энэ дуу $50 сая доллар олжээ.

      АНУ ын хуулийн профессор Роберт Брайнис энэхүү дууны зохиогчын эрхийг арилгах хэрэгтэй гэж үзсэн бөгөөд судалгаагаар үзвэл энэхүү дуу нь ард түмний дунд түгээмэл тархсан дуу хэмээгээд “Good Morning to All” дууны тухай баримтат кинон дээр Warner/Chappell г үгүйсгэсэн хандлагатай ярьж зохиогчын эрхийг болиулах хэрэгтэй хэмээн 2010 онд гарсаны дараа 2014 оны 9 сард Warner/Chappell зарга үүсгэж шүүхдсэн бөгөөд энэхүү дууны төгөлдөр хуур, аяны найруулга нь зохиогчын эрхтэй болохоос дууны үг эсвэл аялгууг нь тэд эзэмшдэггүй хэмээн 14 сая долларыг нэхэмжилсэнээр энэхүү хэрэг нь 2016 оны 2 сард хаагдсан байдаг.
      0 0 23
    15. Титаник хөлөг онгоц осолдсоноос хойш бараг 10 жилийн дараа тус онгоцны нэгдүгээр зэрэглэлийн тасалгаанд явсан зорчигчийн мэдүүлгийг хэвлэн гаргажээ.
      Лаура Францателли уурын хөдөлгүүрт дэлхийн хамгийн том хөлөг онгоц живэхэд 1500 гаруй хүн орлилдон хашгирч, хүйтэн усанд живж байгааг нүдээрээ харсныгаа хар дарсан зүүдтэй адилтгажээ. Хатагтай Францателли барон /Британид баян хүнийг ингэж дууддаг/ Космо Дупп Гордоны нарийн бичгийн даргаар ажилладаг бөгөөд түүний даргын эхнэр Льюси Кристиана тэдэнтэй хамт Титаник хөлөг онгоцоор аялж байжээ.

      Космо Дупп Гордон
      Энэ гурван хүнийг цөөхөн үлдсэн аврах завины нэгэнд хэрхэн суусан болон усанд сэлж буй хүмүүс дээр эргэж очих санал тавиагүй талаараа ярьсан байна. Аврах завь нь багийн долоон гишүүн, таван зорчигч л тээвэрлэх хүчин чадалтай байсан аж. Ноён Космо живж буй хөлөг онгоцноос буухын тулд бараг 300 фунт зарцуулсан бөгөөд хөлөг онгоцны гишүүн болгонд 5 фунт өгсөн байна. Баян эрийн амийг аврахыг тулд авсан энэ мөнгийг зарим хүн нь цуст мөнгө хэмээн үзэж байжээ.
      1912 онд живсэн Титаник хөлгийн ослын шалтгааныг тогтоох албан ёсны байцаалтын үеэр авсан гэрчийн мэдүүлэгт хатагтай Францателли энэ талаар өгүүлсэн байна. Гэрчүүдээс авсан мэдүүлэг бүхий түүхэн баримт одоо олон нийтэд ил болж, үүнийг 15 мянган фунтээр худалдахаар төлөвлөж байгаа аж. Титаник хөлөг онгоц живэх үед Францателли 31 настай байсан бөгөөд 1912 оны дөрөвдүгээр сарын 12 нд хөлөг онгоц мөсөн уул мөргөсний дараа түүний амарч байсан өрөөнд ус орж ирэхэд Францателли хамгийн түрүүнд сэрж, даргаа сэрээсэн байна.
      «Хөлгийн нэг гишүүн хүрч ирээд надад аврах хантааз өгч, Та битгий санаа зов, бид зүгээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна. Энэ бол түгшүүр биш гэж хэлсэн. Үүний дараа бид хөлгийн тавцан дээр гарахад далайн ус бидэнд өмнөхөөсөө илүү ойртсон мэт санагдсан. Тиймээс би ноён Космод хандан «Бид живж байна» гэж хэлэхэд тэрбээр намайг «дэмий зүйл ярихаа боль» гэж хэлсэн. Хөлөг онгоцноос эхлээд зөвхөн хүүхэд эмэгтэйчүүдийг түрүүлэн аврах завинд суулгаж байсан бөгөөд ноён Космог бидэнтэй хамт явахыг эхэндээ зөвшөөрөөгүй. Хатагтай Льюси бид хоёрыг хөлгийн ахмад завинд суухыг тушаахад нь бид ноён Космог суухаас нааш суухгүй гэж маргалдсаны эцэст түүнийг завинд суулгасан. Биднийг нилээд хол явсны дараа Титаник живсэн юм.
      Үүний дараа усанд олон мянган хүн сэлж, орлилдон хашгирч байсан. Тэд хэр удаан хүйтэн усанд амьд байсныг сайн мэдэхгүй байна. Хөлөг онгоц бүхэлдээ живэхэд тэнд тас харанхуй болсон. Энэ үед буцаж очин хүмүүсийг аврах талаар нэг ч хүн ярихгүй байсан. Би ч юм яриагүй» гэж Титаникийн сүйрлээс амьд үлдсэн хатагтай Францателли мэдүүлэгтээ дурджээ. Тэрбээр мөн хоёр цагийн дараа Карпатиа хөлөг онгоц ирж, тэднийг аврах хүртэл тэсгэм хүйтэнд хэрхэн амьд үлдэхийн төлөө тэмцэн жижиг завь дээр шахцалдаж байсан талаар ярьжээ. Завиар явж байхад багийн гишүүд хөлөг онгоцонд өөрсдийн эд зүйл, цүнхээ орхисон талаар ярихад ноён Космо тэдэнд мөнгө өгнө гэж хэлж байсан Энэ ослоос амьд үлдсэнийхээ дараа Космо аврах завинд байсан хөлгийн долоон гишүүн тус бүрт таван фунтын чек бичиж өгсөн надад хэлсэн гэж Францателла мэдүүлсэн байна.

      Титаник хөлөг онгоц
      «Титаникийн талаар маш олон ном, зохиол, баримт байдаг ч энэ бол уг ослыг нүдээр харсан гэрчүүдээс авсан мэдүүлэг, жинхэнэ баримт» гэж уг баримтыг худалдах дуудлага худалдааны газрын ажилтан мэдэгджээ. Титаникийн осолд аврах завь хангалттай байгаагүй гэсэн гол маргаан нь гэрчийн мэдүүлгээс харахад арай өөр байдалтай байжээ. Нэг аврах завинд хөлгийн долоон гишүүн байсан нь зорчигчоосоо илүү тоо бөгөөд энэ нь харин шинэ маргаан үүсгэж болох юм.
      Хатагтай Францателли 1967 онд Лондон хотноо өөд болжээ. Тэрбээр нас барах хүртлээ энэхүү гэрчийн мэдүүлгийн хуулбараа хадгалж байсан бөгөөд үүний дараа гэр бүлийнхэн нь хадгалж байв. Хожим нь энэ баримт хувийн эд зүйл цуглуулагчийн өмч болсон аж.
      0 0 33
    16. Шөнө дундын үед Цэрэнпил гэнэтхэн цочоод сэрчихжээ. Ингээд тэр даруй нойр нь хулжиж элдэв юм бодогдоод эхэлсэн тул эргэж хөрвөөн хэвтэж байтал гэнэтхэн хашаан дотор нь нэр нархийсэн чимээ гараад явчихаж. Юу байдаг билээ хэмээн өндийн цонхоороо хартал бөөн гал асч байх нь тэр. “Хаврын ид хуурайшилттай үе шүү дээ. Арай асгасан үнс цогноос хийсч гал авалцаж байгаа юм биш байгаа. Бушуухан гаръя. Эртхэн унтраасан нь дээр” гэж бодон өмд гутлаа хальт углан гарч ирвэл ээ бүү үзэгд байшингийн нь баруун тал, хашаа пин, жорлон нь хүртэл улаан гал долоолгон шатаж байжээ. Яахаараа ийм юм болдог билээ хэмээн сандарсан тэрбээр гэр лүүгээ буцан орох гэснээ хажуу айлаасаа гал команд дуудъя хэмээн сэтгээд хашааныхаа хаалга руу харайтал аймгийн гал командын улаан машин аль хэдийнэ ирээд хашааны нь гадаа зогсчихсон нэг гал унтраагч шланкаар хашааны нь гаднаас ус шүршиж байжээ. Үүнийг хараад Цэрэнпил ихэд баярлан “Гал гарсан газрыг мэдээд хүрээд ирдэг овоо шүү дээ” гэж бодон гэр лүүгээ харайлгаж гэрийнхэнээ гараад ир хэмээн дуудаж тэр сацуу байшингийн нь хажууханд бариастай байсан жижиг гэрийг буулгахаар хошлон уяаг нь тайлж эхэлжээ. Гэтэл гал гэр рүү орохгүй шинжтэй харин байшинг нь тойрон ороон асч байгаа нь анзаарагдсан байна. Тиймээстэр нөгөө гал сөнөөгч рүү “Хөөе чи юундаа удаад байгаа юм бэ, наад гал чинь байшинг минь шатаагаад үнс нурам болгож гүйцлээ” гэж хашгирсанаа гэнэтхэн “Яахаараа энэ нөхөр ганцаараа ирчихээд гал унтраах гээд зогсч байдаг билээ. Уг нь гал командын машин чинь нэг биш нэлээн хэдэн хүнтэй ирдэг биш билүү” гэж гайхан бодоод мөнөөх эр лүү “Хүүе, чи хэдүүлээ ирсэн юм бэ, арай ганцаараа…” гээд үгээ тасалтал гал сөнеөгч Цэрэнпил рүү дөхеж ирээд ах дүү төрөл төрөгсөдтэйгөө уулзсан юм шиг их сайхан инээмсэглэн “Ах аа та санаа зоволтгүй ээ. Өглөө гэхэд хашаа чинь зүв зүгээр байх болно” гэчихээд эргэн гүйжээ. Үүнийг сонсоод Цэрэнпилийн уур дүрсхийгээд явчихаж. Улаан нүдэн дээр хамаг байдаг байшин сав минь шатаж байхад өглөө гэхэд зүв зүгээр байна гэдэг энэ яасан тоглоомтой нөхөр вэ гэж бодохоос уур нь асч гүйж очоод заамдаад авдаг юм бил үү гэж бодсоноо “Үгүй ер, саяын залуугийн царай төрхийг би хаана харлаа. Нэг л харсан царай байна даа” гэж бодсоор шороо атган авч улалзах гал руу цацжээ. Гэтэл байшингаас гарч ирсэн эхнэр нь түүний гарыг хумин барьж аваад “Чи чинь яаж солиороод байнаа. Гал гал гээд л дуудаад байсан. Тэр их оволзож улангасаад байгаа гал түймэр чинь тэгээд хаана байна. Бас болоогүй хүн гарч ирэхийг мэдчихээд шороо мороо цацаж маяглаад байгаа юм. Солиорно солиорно гэхэд арай дэндэнээ. Орж унт” гээд тас намжирджээ. Цэрэнпил эхнэр лүүгээ гайхан харж “Ингэхэд чи өөрөө эрүүл биз дээ хө. Хамаг хашаа, пин сав чинь шатаад дуусч байхад юу солиороод байнаа. Тэр харахгүй юу. Аймгийн гал команд хүртэл ирчихсэн ус цацаад зогсч байна” гээд үнэн голоосоо уурлажээ. Эхнэр нь Цэрэнпилийн байгаа байдалд гайхашаа барсан янзтай “За миний хань, ханиараа тоглож дууссан бол гэртээ орцгооё” хэмээн аргадсан ч нэмэр болсонгүй. Шатах нь бүү хэл, салхинд ч ганхаагүй хашаа пин рүүгээ Цэрэнпил хашгиран дайрсаар л байж. Аргаа барсан эхнэр нь “Хүүе, Цэрэнпил ээ гал командыг хэн хэзээ дуудаж, наадах чинь тэгээд хэдийд нь ирчихээд зүгээр зогсоод байгаа юм бэ? Аль хэдийнэ ирсэн юм бол асч байгаа галыг унтраачихгүй юу хийгээд байгаа хэрэг вэ?” гэж асуувал Цэрэнпил цочих шиг болсоноо “Үгүй нээрээ юу билээ. Би наадахыг чинь ердөө бодоогүй юм байна” гээд ийш тийш хармагцаа “Ирсэн ганц галын машин нь ердөө ганцхан хүнтэй шүү. Тэр нэг юм нь хашааны хаалга орчимын гал руу л ирсэн цагаасаа хойш шланк барьж гүйлээ. Өөр тийшээ ноцоод байгаа гал руу ер дөхөхгүй юм. Нэг л хачин байна даа” гэвэл авгай нь “Хашаа пин гээд өчнөөн зүйл шатаж байгаа юм бол бид хоёр луу яагаад гал цоонож төөнөхгүй байгаа юм бэ? Чи энийг анзаарахгүй байна уу?” гэж хэлээд авчээ. Цэрэнпил бүр ч эргэлзэв бололтой яах гээд байгаа нь тодорхойгүй хөдөлгөөн хийсэнээ “Нээрээ энэ чинь галын илч төөнөхийн оронд харин ч чийг даасан салхи л өмнөөс сэвэлзэж байна шүү дээ” гэжээ. Чингэтэл ч Цэрэнпилийн эхнэр хашааныхаа хаалга руу аажуухан алхаад явчихаж. Түүний нүдэнд Цэрэнпилийн хамгийн бага дүү болох Содномпил хашааны нь явган хаалганы дээгүүр тонгойчихсон даллаж байх шиг харагдсан юмсанж. Хаа байсан Багануурт амьдардаг хүн хаанаас гэнэт гараад ирэв гэж бодсон тэрбээр хашааны хаалга тайлж өгөхөөр сарвайтал Цэрэнпил гараас нь атган аваад “Галзуурав уу чи, энэ их гал руу орох нь уу?” гээд бушуухан чирэн холдсон аж. Эхнэр нь “Хүүе Цэрэнпил гуай, сэхээ орооч ээ. Төрсөн дүү чинь хаа холоос ирчихээд хашааны хаалган дээр зогсч байна шүү дээ” гэвэл Цэрэнпил “Юун дүү, хэн нь ирчихээв. Хаана байна гэнээ?” гэж эргүү царайлан асуусан байна. Эхнэр нь “Яагаав чиний дүү Содномпил. Тэр ирчихээд хашааны хаалганы гадаа зогсч байна. Сая явган хаалган дээгүүр гараараа даллан дуудлаа шүү дээ” гэж дүлий хүнд хэлж байгаа юм шиг хашгиран өгүүлтэл Цэрэнпил хариуд нь “Содном чинь нээрээ гал сөнөөгч хийдэг шүү дээ” хэмээн бархираад саваад уначихаж. Ухаан алдсан Цэрэнпилийг тэр даруй эмнэлэгт хүргэвэл тал цус харвасан нь тодорхой болжээ. Энүүхэн хооронд түүний эхнэр сандарч бачимдаад хаалганы гадаа зогсч байсан нөгөө дүүг нь ч мартаж орхиж. Харин маргааш нь Багануураас дүү чинь өнгөрчихлөө гэсэн эмгэнэлтэй мэдээ ирэх үед л “Нээрээ юу болоод өнгөрөв өө” хэмээн учиргүй айн сандарсан аж. Цэрэнпилийн эхнэр Цэцэгмаа өдгөө “Хорлол дуудсан тэр шөнө Цэрэнпилийг тархиа бариад ойчиход би сандарч мэгдээд хаалганы цаана зогсч байсан дүүг нь таг мартчихсан байсан. Сумын эмнэлэгт нөхрийгөө сахиж суухдаа нээрээ, түрүүн Содномпил манай гадаа зогсч байсан шүү дээ гэж хальт бодоод л өнгөрсөн. Харин маргааш нь дүү чинь гал сөнөөж яваад нас барчихлаа гэдэг мэдээ аваад Багануурт гал сөнөөж яваад нас барсан дүүгий нь сүнс тэр шөнө ахындаа сүүлчийн удаа ирж дээ гэж ойлгосон” хэмээн ярьдаг болжээ.
       
      0 0 24
    17. 2002 оны хоёрдугаар сарын 17нд италийн алдарт стигматикч /сорви тэмдэгтэй хүн/ Жоржиа Бонжованни Римийн телевизээр гарахад духан дээрх сорви тэмдэг нь харагдсангүй. Үзэгчид их гайхсан ч тэрээр хожим нь учрыг нь тайлбарлажээ. Түүний тайлбар хүмүүсийг бүр ч ихээр алмайруулав…
      Христийн загалмайн шарх хэлбэртэй сорви тэмдгүүд эсвэл титэм, хөл гар дээрх халаасны сорви мэтийн зүйлс хүмүүсийн биед их байдаг. Зарим хүмүүсийн биед иймэрхүү тэмдэг гэнэт гарч ирээд бас л гэнэтхэн алга болдог нь сонин. Яагаад тэгдгийг хэн ч тайлбарлаж чаддаггүй. Бонжованни ийм сорви тэмдэгтэйгээр бараг хагас зуун жил амьдарч байгаа болохоор хүмүүс ч тиймээр харж дасчээ. Римийн телевизээр гарсныхаа дараа Бонжованни тухайн үед өөрийнхөө үндэслэн бий болгосон “Бид ганцаараа биш” сэтгүүлдээ духан дээрх сорви тэмдгээсээ хэрхэн салсан тухайгаа өгүүлжээ. Боснид байх нэгэн хавцалд очиж мөргөл үйлдсэн гэж тайлбарлав. Тэрбээр Загалмайт уулын оргилд, ариуйн газарт хүрч ядаж духан дээрх тэмдгийг минь арилгаад өгөөч хэмээн гэгээн Марияд хандан мөргөжээ. Гайхалтай нь Гэгээн Мария гэнэт өмнө нь тодрон гарч ирээд духанд нь гараа хүргэмэгц сорви тэмдэг нь алга болж гэнэ. Тэгснээ Италид эргэж очоод юу болсон талаар хүмүүст ярьж гэж хүсчээ.

      Жоржиа Бонжованни гэж хэн бэ?
      1989 оны дөрөвдүгээр сараас эхлэн Гэгээн Мария болон Есүс Христтэй уулзсан гэж тэр өөрөө ярьдаг. Тэр хоёр түүнд Фатимагийн нууцуудын тухай, Есүс Христ дахин ирэх тухай, манай гаригийнхан үл танигдах нисдэг биеттэй харилцах талаар ярьж өгчээ. Тэр цагаас хойш Бонжованни ертөнцөөр хэрэн хэсэж, хүмүүст үзсэн харснаа болон сургаалиа айлдсаар байжээ. Испанийн хатан хаан София, зөвлөлтийн ерөнхийлөгч Михайл Горбачев нар болон улс төр, төрийн томоохон зүтгэлтнүүдтэй уулзаж, НҮБ д үгээ хэлж “дэлхий ертөнцөд удахгүй нүүрлэн ирэх их өөрчлөлтийн тухай, хүн төрлөхтний ирээдүйн” талаар ярьдаг болсон гэнэ.

      Америкийн “Share international” сэтгүүлийн сурвалжлагчийн асуултанд ихээхэн дэлгэрэнгүй хариулжээ. Сицилид төрсөн тэрбээр Италийн эх газрын хэсгийн Сант эльпидио боомтонд шилжин жижиг бизнес эрхэлж, чөлөөт цагаа оюун санаагаа хөгжүүлэхэд зориулж байв. Нэг удаа тэрбээр зогсоолд байгаа машинаа авахаар явж байтал өмнө нь нэг бүсгүй гарч ирээд өөрийгөө Мириам гэж танилцуулжээ. Гэгээн Мариам гэдэг байсныг мэдэх Бонжованни огт гайхсангүй. Мариам цайвар үстэй, цагаан даашинзтай, энгэртээ сарнай хатгасан байжээ. Тэр сарнай нь яг л гэрлээр нэхсэн мэт хурц тод байсан гэнэ.
      Үүрэг даалгавар биелүүлэхийн тулд юу хийх хэрэгтэйг нь тэр хэлж өгөөд, хэдэн удаа уулзсаныхаа дараа Фатимад /Португалид/ оч гэжээ. Хүн болгон танихаар тийм тэмдэг өгнө гэсэн байна. 1989 оны есдүгээр сарын 2нд Бонжованни Фатима руу явж, Гэгээн Марияатай уулзав. Есүс Христийн адил өвдөлтийг тэвчихэд бэлэн үү гэж Гэгээн Мария түүнээс асуусан гэнэ. Мэдээж Бонжованни зөвшөөрчээ. Тэр өдөр Гэгээн Мариягаас илгээлт даалгавар авсан нь ихэвчлэн Фатимагийн гурав дахь нууцтай холбоотой байв. Сүм хийдийн ихэс дээдсийн дунд хямрал зөрчилдөөн гарна, бид бүгдийг аймшигтай сүйрэл хүлээж байгааг, хэрэв бид нүглээ наминчлахгүй бол дэлхийн гуравдугаар дайн дэгдэх талаар хэлжээ. Хүн төрлөхтнийг харанхуй манан хүлээж байна. Бусдын төлөө, энэ дэлхий дээр амьдарч байгаа бүхний төлөө өөрийгөө зориулах хүн аврагдана гэж Мария хэлсэн ажээ. Фатимагийн гуравдах нууцад Христ дахин мэндлэх тухай ч өгүүлсэн байдаг. Бие биенээ хүндлэх хэрэгтэй, газар дэлхийгээ, түүн дээр амьдарч байгаа бүгдийг хайрлах хэрэгтэй гэдгийг залуу эр явсан газар болгондоо хүмүүст сануулах үүрэгтэй болов. Жоржиод таних тэмдэг болгож, хөл гар, цээж, духан дээр нь тэмдэг тавьжээ. Христийн зовлонг хуваалцах гэдэг нь Есүсийн талаар хүмүүст эргүүлэн сануулна, түүний заасан замаар яваагүйг нь хэлж сануулна гэсэн үг. Түүний бие дээрх энэ дохио тэмдгүүд бол ямар нэгэн жирийн биш зүйлийг сануулж, түүнд итгэх хүмүүсийн итгэлийг бэхжүүлэх учиртай гэнэ.

      “Гэрлээс бүтсэн” өөр амьдад бол биднээс өөр хэмжигдэхүүнд, бидний илүү хөгжилтэй оршин байдаг гэж Жоржио хэлдэг. Тэдний түвшинд хүрэхийн тулд хүн төрлөхтөн ухамсар, шинжлэх ухаан хоёрыг хослуулах ёстой. Бидэнд шинжлэх ухаан байна харин ухамсарын түвшин маань доогуур байгаа гэж Бонжованни хэлсэн байна. Тийм учраас л бид юу ч бодохгүй, юу ч төсөөлөхгүй, бидний шинжлэх ухааны нээлт болгон ямар үр дүнд хүргэхийг мэдэхгүй байна…
      Харин Бонжованнигийн духан дээрх тэмдгүүд алга болсон нь Междуречье буюу ариун газарт очоод үзсэн гайхалтай зүйлсийнх нь ердөө л нэг жишээ юм. Тэр газар нь Мостараас өмнө зүгт 40 км зайтай, Боснийн нийслэл Сарасвагаас баруун урагш 80 км т байдаг. Хамгийн анхны гайхалтай явдал тэнд 1932 онд болсон нь 1922 1939 оны хооронд католик шашинтны тэргүүн байсан арван нэгдүгээр пап Пийтэй холбоотой ажээ. Ирээдүйн пап Пий Миланаас холгүйхэн Раттийн гэр бүлд төрж, лам болоод Ватиканы номын санд ажиллаж, дэлхийн нэгдүгээр дайны дараа Варшавт 1920 онд ирээдүйн пап ламтан хоёрдугаар Иоанни Павелыг мэндлэх үед очиж байжээ.
      Пап ламтан ууланд их дуртай байсныг хэлэх хэрэгтэй. Нэгэн удаа 1932 оны хоёрдугаар сард Ватиканд байхдаа тэрбээр их сонин зүүд зүүдэлжээ. Тэр өмнө нь очиж үзээгүй нэгэн уул өөд авирч байх юм гэнэ. Италид биш харин Альпийн уулсад бололтой. Уулын оргилд гараад тэнд Мириам хүлээж байгааг харжээ. Мириам цайвар хувцастай, урт нөмрөгтэй байжээ. “Энэ газарт чи загалмай босгоосой гэж би хүсэж байна. Учир нь энэ газар хожим их чухал газар болно” гэж түүнийг хэлэхэд эргэн тойрноо хараад их гайхаж: “Би хаана байна вэ” гэхэдМириам: “Югославид байна энэ газрыг сайн тогтоож аваарай” гээд аяархан инээмсэглэжээ. Хачин зүүд байна даа гэж тэр бодсон гэдэг.

      Хэдэн сарын дараа арван нэгдүгээр пап Пий ламтан Мостарийн хамбаас нэгэн даалгавар авчээ. Есүс Христийн 1900 жилийн ойд зориулан Силованмад загалмай босгох болсон пап тэр газрынх нь зургийг үзтэл өнөөх зүүдэндээ харсан газар нь байсанд олон юм бодолгүй загалмай босгох ажлын баримт бичгийг бүрдүүлэхээр яарчээ. 1933 онд загалмайг босгосон ба тэр уулын нэрийг Крисевац буюу орчуулвал Загалмайт уул болгон өөрчилсөн байна. Хагас зуун жил өнгөрсний дараа бас нэгэн гайхалтай явдал болжээ. 1981 оны

      зургадугаар сарын 24нд арван таван настайИванка Иванкович, арван зургаатай Мрьяна дражичевич нар Крисевац, Побрдо хоёр уулын дунд байдаг хамаатныхаа гэрт оччихоод буцаж явжээ. Уулын орой дээр гартал нөгөө талын уулан дээрх загалмайны дээр тэнгэрт этгээд хачин гал асаж байгаа харагдав. Гэтэл өнөөх хурц гэрэл Подбрдо ууланд шилжиж гэнэ. Тэр галын дунд “Саарал даашинзтай, урт цагаан нөмрөгтэй үзэсгэлэнтэй эмэгтэй” харагджээ. “Эндээс явцгаая” гэж Иванка хашгираад доош гүйж, тосгон орох замын хагаст хүрээд тосгоны найзуудтайгаа уулзан, хамт ууланд буцаж ирэхэд өнөөх эмэгтэйн дүр харагдсаар байжээ. Тэр үнэхээр Гэгээн Мария байсан байж магадгүй. Ингээд энэ удаа нилээн хэдүүлээ уулнаас бууж гэнэ. Энэ явдалд ихэд гайхан сонирхсон Мирьяна Дражичевич маргааш нь дахин тэр уулан дээр хамаатнууд болон өөр хэдэн хүний хамт гарч Гэгээн Марияаг дахин харжээ. Тэр цагаас хойш ийм гайхалтай явдал хориод жил давтагдсан байна… Сорви тэмдэгт Бонжованни хамгийн сүүлд 2002 онд Гэгээн Марияатай уулзсан гэдэг. Гэхдээ хоёрдугаар сарын 11нд буюу 1858 оны хоёрдугаар сарын 11нд Бернадетт Субиру францийн өмнөд хэсгийн Лурдагийн орчим Гэгээн Марияатай уулзсан яг тэр өдөр ажээ.
      0 0 17
    18. Монголд ид шидтэй буюу далдын хүчтэй хүмүүс мэр сэр байдаг гэж бид сонин эсвэл сэтгүүл дээрээс уншиж байсан билээ.  Нэгэн хүн Монголд байдаг шидтэй хүний тухай ийнхүү ярьсаныг сонирхуулж байна.
       За тэгвэл тэр жинхэнэ шидтэнийхээ тухай ярь даа?
      –  Би энэ жил 75 настай. Бага хүүхэд байхдаа тэр их хүнийг харж байсан юм. Гэхдээ би сайн санагдаггүй л дээ. Тэр хүн манай авга талын төрөл юм л даа. Логшар гэдэг сонин нэртэй өвгөн байсан. Энэ тухай аав маань сайн мэддэг байсан болохоор надад ярьж өгсөн юм. Логшар бол Засагт хан аймгаас уг сурвалжтай хүрээ хүн байжээ. 1921 онд Ардын хувьсгал ялсны дараагаар цэрэгт татагдаж алба хаажээ. Энэ үеэрээ Богд уулын баруун хойд суганд гэсэн байх аа, айлд очихоор даргатайгаа явж байгаад аянганд ниргүүлсэн байдаг юм. Даргаасаа 50 иад метр зайнд л бие засаад зогсож байсан юм байх. Хиншүү ханхлаад л явчихсан гэдэг. Гутал хувцас, бүр буу нь хүртэл түлэгдсэн байхад мань эр амьд үлджээ. Айлд авааччихсан хүмүүс шаваад л их зовлонтой байж л дээ. Мань эр залхсандаа “Эд нарт харагдахгүй болчихдог болоосой” хэмээн бодож хэвттэл хүмүүс таг чиг болчих юм гэнэ. Тэгснээ л “Нөгөөх чинь хааччих ваа?” гэцгээж эхэлжээ. “Энэ хүмүүс чинь хэвтэж байгаа хүн яахаараа харахаа больчихов оо?” гэж бодоод “Би хэвтэж л байна ш дээ” гээд гэрийн эзэнд гараа хүргэтэл нөгөөх нь ухаан алдаад уначихсан гэдэг. Мань эр ч “Би харагдаж л байна ш дээ” гээд бодтол хүмүүс “Хүүш, энэ хэвтэж байна ш дээ” гэж дуу алдсан гэдэг. Логшар гуай ч их гайхсан нь ойлгомжтой. Тэгээд даргаасаа энэ тухай асууж л дээ. Дарга нь ч түүний гэнэтхэн алга болсныг ярьсан юм байх. Тэр оройгоо бие нь илааршин хөл дээрээ босон гарахдаа энэ явдлыг туршаад үзэхээр шийджээ. Тэгээд л алга болно гээд л ухаан бодлоо төвлөрүүлснээр хэсэг хугацаа өнгөрч. Өөрөө өөртөө харагдаад байсан болохоор алга болсон эсэхээ сайн мэдэхгүй байлаа. Гэтэл хажуу айлаас нэгэн залуухан хүүхэн гараад бие засахаар явлаа гэнэ шүү. Залуу байсан болохоор ч тэр үү, саваагүйтэхээр шийдээд араас нь сэмхэн дагажээ. Хүүхэн ч ойролцоох жалганд ороод өмдөө шувтлаад суулаа гэнэ. Сэмхэн алхаад өмнө нь очоод зогссон чинь ер ажрах шинжгүй элсэн дээр хуруугаараа юм зурсан шиг сууна гэнэ шүү. Нэгэнт харагдахгүй байна гэдэгтээ итгэсэн Логшар гуай бегсийг нь илээд авчээ (инээв). Нөгөөх нь огло үсрэн боссоноо ийш тийшээ харан гайхаж байснаа буцаад суужээ. Ингэж л гэнэтхэн ийм шидтэй болсноо мэдсэн гэдэг.

      Үүнийгээ ил гаргаж олонд зарласан уу?
      –   Тэр үед чинь ийм юм ярьвал толгойгүй болно шүү дээ. Дарга нь нэгэнт харчихсан учраас хэлчих байх гэж айжээ. Тэгээд даргадаа “Та энэ явдлыг хэнд ч бүү хэлээрэй!” хэмээн нухацтайхан хэлсэн гэдэг. Нөгөөх нь яахав ховсонд автчихгүй юу. Яг л хэлэх гэхээр гар, хөл, хэл нь татчихдаг болсон гэдэг. Тэгээд түүнтэй тааралдчихаараа нүд нь эргэлдээд л хачин болдог байсан гэнэ лээ (инээв).

      Энэ ид шидээ ашиглаж байсан болов уу?
      –  Манай өвгөн их сэргэлэн хүн байсан юм шиг байна лээ. Архи их уудаг байж л дээ. Архи хулгайлаад уучихдаг байсан гэсэн. За тэгээд охид, хүүхнүүдийг оролдох гээд их л ашиглаж саваагүйтдэг байсан юм билээ. Мөн энэ шидээ ашиглаж амиа аварсан түүхтэй.

      Тэр явдлыг нь ярьвал сонин байх болов уу?
      –  1930 аад оны дундуур тайж угсаатай хүний хүүхэд баян тарган гээд баривчлах болсон юм байх. Дотоод яамны хүнийг ирэхэд нүдэн дээр нь алга болж байсан гэдэг. Цаадахь нь цаагуураа шүтлэгтэй байсан юм уу, 40 н он хүртэл хөөцөлдөөд хаясан гэдэг.

      Үүнийхээ нууцыг аавд чинь хэлж байсан болов уу?
      –   Өөрөө сайн тайлбарлаж чаддаггүй байсан гэсэн. Үхэхдээ хүртэл алга болон тоглож байсан гэдэг.

      Одоо үр удам нь бий уу?
      –   Байлгүй яахав. Үр удам нь сайн явж байна. Тэр ид шид нь даанч удамшсангүй дээ.
      0 0 25
    19. Энэхүү явдал нэг жил зургаан сарын туршид үргэлжилсэн бөгөөд дээрх явдлын нууц одоо ч тайлагдаагүй байгаа юм. Хамгийн анхны тохиолдол 1953 оны тавдугаар сарын нэгэн мягмар гаригийн өдөр болжээ. Осло хотын нэр хүндтэй томоохон сургуулиудын нэг болох “Гэгээн Мариагийн” хэмээх бага сургуулийн багш Рөүз хичээлээ завсарлуулж, сурагчдаа өдөрт нэг удаа сургуулийн хашаан доторх тоглоомын талбайд тоглуулдаг ээлж нь болсон байсан тул хүүхдүүдээ гаргажээ.
      30 минут болсны дараа сурагчдаа оруулан бүртгэвэл тэдний нэг Брэд байхгүй байв. Рөүз сүйдтэй юм бодолгүй гадаа үлдчихсэн юм байлгүй гэж бодоод гадагш гүйн гарч Брэдийг хайгаад олсонгүй. Нэлээд хайсны эцэст байдал бишдэж байгааг ойлгоод цагдаад мэдэгджээ.
      Цагдаа ирэх хооронд Брэдийг хаачсан тухай бусад сурагчдаасаа асуувал ихэнх нь “мэдэхгүй бидэнтэй тоглож л байсан” гэж хариулжээ. Харин зарим нь “тэнгэрээс гэнэт хурц гэрэл газарт тусч Брэдийг аваад явчихсан. Би түүнээс Брэд чи хаачих нь вэ гэтэл тэр юу ч хэлэлгүй гэрэл дотор ороод өөрөө нисээд явчихсан” гэж ярьжээ. Удалгүй цагдаа нар ирж сургуулийн хашаанд шалгалт хийсэн ч ямар нэгэн юмны ул мөр юу ч олдсонгүй. Ингээд л бөөн хэрэг мандаж, эрж хайх ажлыг эхлүүлжээ. Эрлийн баг хоёр долоо хоногийн турш ажилласны эцэст ямар ч үр дүн гараагүй учир сураггүй алга болсон хүүг хайх ажлыг зогсоов.
      Гэтэл энэ явдал дахиад л тохиолдож долоон настай Жулиан хүү гэрийнхээ гадна талын тоглоомын талбайд тоглож байгаад бас л ямар ч ул мөргүй алга болжээ. Түүний ээж бараг хагас галзуурлын байдалтай сэтгэцийн эмнэлэгт хүргэгдсэн байна. Тус хотын цагдаагийн газар үүнийг хүүхдийн хулгайн гэмт хэрэгтэй холбон шалгаж байж болох бүх л аргыг хэрэглээд гэмт хэргийн гэх нотлох баримтыг мөн л эс олжээ. Харин зарим нэг хүмүүсийн хачирхалтай яриа бүхний анхаарлыг татаж байлаа. Хүүхэд алга болох үед тэр газарт нь гэнэт хурц гэрэл гарч, тэнгэр газрын хооронд гэрлэн “багана” үүсдэг тухай яриа юм.
      Тэр гэрлэн багана хүүхдийг хүчээр бус авч явах хүүхдээ өөртөө соронзон мэт татдаг гэнэ. Хүчээр бус гэдэг нь хүүхэд өөрөө л яг тэр гэрэл рүү гүйгээд орчихдог аж. Тэр гэрлэн багана хүүхдийг дотроо оруулаад өөрөө нисч байгаа мэт дээш авч явдаг хэмээн болсон явдлыг нүдээр үзсэн цөөн тооны хүмүүс ярьжээ. Тэд хэчнээн ингэж яривч үгэнд нь итгэх хүн бараг л байхгүй байсан юм. Хүүхдээ ямар ч сураггүй алдсан эцэг эхчүүд л шаналахаас өөр юу ч хийж чадахгүй байлаа. Сүүлдээ энэ байдал бүр даамжирч дөрвөн ч хүүхэд нэмэгдэж сураггүй болжээ. Тус хотын удирдлагууд байтугай Норвегийн Засгийн газар хүртэл энэ асуудалд анхаарлаа хандуулж, дорвитой арга хэмжээ аван, эрлийн багийг ээлж дараалан олон хоногоор ажиллуулж байсан ч ул мөргүй алга болсон хүүхдийг олох ажилд ахиц гарахгүй л байлаа. Энэ байдал гарч эхлээд найман сар болоход есөн хүүхэд ямар ч ул мөргүй алга болсон байв.
      Гэтэл энэхүү явдал арав дахь хүүхэд алга болсон газарт нэгэн шинж тэмдгийг үлдээсэн байжээ. Энэ нь дөрвөн метрийн диаметртэй шарласан тойрог юм. Ямар нэгэн шинж тэмдэг хайж байсан цагдаа нар, хотын удирдлагууд энэхүү шарласан тойргийг хамгийн сайн, чадвартай гэгдэх шинжээчдэд өгч шинжлүүлжээ. Тэдгээр шинжээчдийн хамгийн түрүүнд дүгнэснээр дээрх шар тойрог нь гэрлээс болж үүссэн болохыг тогтоосон байна. Мөн үргэлжлүүлэн арав хоногийн турш дутуу нойртой судалсны эцэст тэрхүү гэрлээс хүний биеийг нэвт хардаг рентген туяаны адил гэрлийн ялгарал илэрсэн байна. Энэхүү гэрлээр хүний биеийг хардаг гэдэг утгаараа биед нөлөөлөх хорын нөлөөлөл нь бага ч нэгэн томоохон зүйлээр ялгаатай байсан гэнэ. Энэхүү ялгаа нь дээрх хүчтэй гэрэл хүний бие болон махтай зүйлд маш мэдрэмтгий, махыг яг л соронзон мэт татдаг байх магадлал маш өндөр байсан байна.
      Түүнчлэн тэдгээр шинжээчид үүнээс үндэслэн тэрхүү хүчтэй гэрлийг гаргаж авъя, энэ нь хүмүүс бидэнд ямар нэгэн байдлаар хэрэг болж л таараа хэмээн үзэж ажлаа даруй эхлүүлсэн боловч амжилт олоогүй байна. Учир нь энэхүү гэрлийг гаргаж авдаг эх үүсвэр нь юу болох талаар ямар ч сэжүүр олж чадаагүй юм. Энэ явцад хүүхдүүд алга болсоор л байлаа. Ингээд 1953 аас 1954 оны 11 сар хүртэлх бүтэн нэг жил зургаан сарын хугацаанд 14 хүүхэд сураггүй болсон байлаа.
      Хамгийн хачирхалтай нь алга болсон эдгээр хүүхдүүд дандаа эрэгтэй байсан бөгөөд мөн бүгд долоон настай байсан аж. Үүгээр ч зогсохгүй хүүхдүүдийг гэрлээр соронздон авч одсон тэр өдрүүд дандаа мягмар гариг байсан байна. Ийм олон хүүхдээ үл мэдэгдэх байдлаар алдсан тус улсын хувьд тэр нэгэн жил хар түүх болон үлдсэн юм. Мөн одоо болтол нууц нь тайлагдаагүй энэ зүйлийн талаар хүмүүс олон таамгийг дэвшүүлдэг ч яг тийм зүйл болсон гэсэн нотолгоог одоо болтол хийж чадаагүй байна. Олон балчир хүүхдийг сураггүй авч одсон мягмар гаригийг Норвегичууд огтхон ч таашаадаггүй бөгөөд муу зүйл зөвхөн мягмар гаригт л болдог гэж үздэг аж.

      0 0 15
    20. Тархи хүний хамгийн чухал эрхтэнүүдийн нэг гэдэг нь худлаа бололтой. Анагаах ухааны мэргэжилтнүүд хэтэрхий яаран ийм дүгнэлт гаргасан ажээ. Хүний тархи маш хүнд бэртэл авсан ч амь тасардаггүй. Цаазаар авах ялыг гүйцэтгэгч нэгэн ярилцлага өгөхдөө хуулийн дээд хэмжээ авсан хүнийг ар дагз уруу нь буудаж болохгүй хэмээн захижээ. Ингэхэд хүн тэр дороо нас бардаггүй юм байна. Харин бид та бүхэнд нэгэн сонин тохиолдлыг өгүүлье.
      Хөлөг онгоц гүүрэн доогуур гарах гэж байхад усан цэрэг далбаагаа чангалсан эсэхээ шалгахаар дээшээ авиржээ. Онгоц гүүрэнд тулж ирсэнийг харалгүй цохигдож нүднээс дээш хэсэг нь юу ч үгүй болсон байна. Хэдэн цагийн дараа усан цэргийг эмнэлэгт хүргэж эмч шархыг нь цэвэрлэж байхдаа амьд үлдэнэ гэж төсөөлөөгүй аж. Орон дээр хэвтэж байсан өвчтөн гэнэт нүдээ нээж юу болсныг асуужээ. Эмч толгойг нь боож өгөхөд нь өвчтөн босч гэртээ харимаар байна хэмээн гарахыг завдсан байна. Мэдээжийн хэрэг түүнийг хааш нь ч явуулаагүй аж. Түүнээс хойш усан цэргийн толгой хааяа эргэдэг болсныг эс тооцвол эв эрүүл байжээ. Энэ хэрэг нэлээд дээр үед болсон тул итгэхэд хэцүү.
      Тэгвэл бас нэгэн түүхийг сонирхуулахад, 1935 онд Нью Иорк хотын гэгээн винсентийн эмнэлэгт тархигүй хүүхэд төржээ. Хүү 27 хоног эрүүл хүүхдээс ялгаагүй уйлж, хөхөө хөхөж байв. Биеийн хөдөлгөөн нь хүртэл хэвийн байсан бөгөөд мэс засал хийхээр гавлыг нь нээхэд тархи байгаагүй нь эмч нар ихэд гайхсан байна. 1957 онд Америкийн сэтгэл мэдрэл судлаачдын нийгэмлэгийн гишүүдэд доктор Ян Брюэль, Жорж Олби нар нэгэн ер бусын явдлын талаар ярьжээ. Тэд 39 настай хүнд мэс засал хийж тархиных нь баруун хэсгийг авчээ. Өвчтөн асар богино хугацаанд эдгэрээд зогсоогүй урьдын адил сэтгэж бодож байжээ. 1940 онд Ортиза хэмээх эмч толгой нь эргэж тэсэхийн аргагүй өвддөг байсан 14 настай хүүхдэд мэс засал хийхээр гавлын ясыг нь нээхэд тархи нь тэр аяараа хавдарт автсан байв. Энэ хүү нэлээд удаан хугацааны турш тархигүй байснаас ялгаагүй юм. Эдгээр хүмүүс бүгд тархигүй болсон мөртлөө амьд яваад зогсохгүй бусдын адил бодож сэтгэж байсан нь гайхалтай. Анагаах ухааны үүднээс бол тархигүй хүн амьд явахгүй гэдэг.
      1936 онд хаан Людвиг бослого гаргасан Дица Фон Шаунбэрг гэгчийг дөрвөн шадар хүнийх нь хамт цаазлах ял оноосон байна. Дица Фон Шаунбергийн хамгийн сүүлчийн хүсэлтийг биелүүлэхээр асуухад бүгдийг нь хоорондоо найман алхмын зайтай зогсоож хамгийн эхэнд өөрийнх нь толгойг авахыг хүсчээ. “Ингэхэд би бусдыгаа тойрч гүйнэ. Үнэхээр ийм юм болбол та бусдынх нь амийг өршөөгөөрэй” хэмээн хаанаас хүсчээ. Үүнд огтхон ч итгээгүй хаан инээмсэглэн хүслээр нь болгохыг амлав. Бүгдийг нэг эгнээнд найман алхмын зайтай зогсоож хамгийн түрүүнд толгойг нь авахад Дица Фон Шаунберг гүйж гарчээ. Айсан хаан яахын аргагүй чөтгөрийн нөлөөлөл гээд бусдынх нь амийг өршөөсөн гэдэг. 19 р зууны эхээр англичууд Энэтхэгийг эзлэхээр дайтаж байхад нэгэн офицер эсрэг талынхаа цэргийн толгойг цавчин унагажээ. Гэтэл толгойгүй болсон цэрэг буугаа гарган ахмадын яг зүрх рүү буудсан байна. Энэ бүхний хариултыг өгөхөөс өмнө хэдэн зуун жилийн турш материалист болон идеалистуудын хооронд өрнөсөн маргаанд хариулахыг оролдъё.
      Идеалистуудын үзэж байгаагаар оюун ухаан анхдагч, байгаль орчин хоёрдогч хэмээн үзжээ. Харин материалистууд үүнийг үгүйсгэдэг юм. Тиймээс ч өнөөдөр шинжлэх ухаан бурхан байдаг эсэхийг дахин авч үзэхэд хүрсэн. Орон зай, цаг хугацаа, шалтгаан, харьцангуйн онол зэргийг авч үзэхэд дэлхий гэдэг бурхангүй өөрөө бий болсон зүйл биш бололтой. Амьдрал хаанаас бий болсон бэ? Гэдэг асуулт өөрийн эрхгүй гарч ирж эрдэмтэд энэ бүхнийг бүтээгч нэгэн бий гэдэг дүгнэлтэнд хүрсэн юм. Мөн сүнс байдаг гэдэг нь ч 100 хувь батлагдаад байна.
      0 0 31
    21. Орос орны хамгийн гайхалтай сайхан байгалтай газруудын нэгд Камчатка зүй ёсоор орно.Гэвч хамгийн аймшигтай газруудын нэгд тооцогддог юм. Учир нь энд “Үхлийн хөндий” хэмээх нэртэй газар байдаг.
      Энэ хавьд оршин суудаг хүмүүсийн баталж байгаагаар энд хэдхэн минутын дотор л амьтай бүхэн үхдэг аж. Энэхүү хөндий нь короноцкийн дархан цаазат газрийн нутаг дэвсгэрт багтдаг. Кихпины галт уулын бэлд Гейзерная голын эх дээр уртаараа хоёр км өргөөшөө 100аас 300 мэтрийн хэмжээг эзлэн оршдог юм.
      Анх хархад энэ хөндий үнэхээр үзэсгэлэнтэй зурсан юм шиг байгалтай галт уулын баруун хэвгий нь гол руу уруудан сунайсан хэд хэдэн дэнж байх бөгөөд тэдгээрийн дээгүүр халуун булгийн уур савсана. Энэхүү үхэл таригч газрын тухай анхлан 1930 онд мэдсэн аж. Тухайн үед нутгын анчид ан хийх үед нохой нь алга болжээ. Тэд удаан хайсний эцэст нохдоо олход амьсгал нь боогдон үхэцгээсэн байж. Үхсэн нохдын хажууд нүцгэн газарт нэг ч өвс байхгүй гагцхүү ан амьтан шувуудын сэг л байсан аж.

      Хөндийг анх нээсэн хүмүүс зарим ноход нь хагас ялзарсан заримынх нь зөвхөн араг яс үлдсэн байхыг анзаарчээ. Тэр газар ирсэн анчдын бие гэнэт л муудан толгой нь эргэж аманд нь төмөр амтагдаж бие нь суларч эхэлсэн гэнэ. Ямартаа ч энэ газар таагүй гэдгийг мэдсэн анчид нэн даруй хөндийг орхижээ.Тэндээс явсан даруйд биед илэрч байсан зовиур дорхноо арилж гагцхүү таагүй дурсамж үлдсэн гэдэг. Анхандаа эрдэмтэд хүн амьтан үхэж байгаагийн шалтгааныг хүхэрт ус төрөгч хүхрийн давхар исэл хорт хий хүхэрт нүүрстөрөгч зэрэг үхлийн аюултай нэгдлүүд агуулсан галт уулын хийн ууртай холбон тайлбарладаг байв. Түүнчлэн эдгээр хортой бодисууд хүнсээр дамжин үхэлд хүргэх чадваргүй. Тэгэхээр хөндийд үй олноороо үхэж байгаагийн шалтгаан өөр зүйлд байж таарах нь.

      1982 онд эрдэмтэд Үхлийн хөндий агаарын химийн шинжилгээг хийх үеэрээ галт уулын цианийн хий тэр дундаа хлорлог циани байгааг олж илрүүлжээ.Үүний улмаас хордсон амьтан хүн хорны баяжмалаас үл хамааран хэдхэн минут тэр бүү хэл хэдхэн секундын дотор үхдэг. Цианийн хийтэй хорт хаягдал байгаа газар нэг ч амьд организм байж чаддаггүй гэдэг нь мөн л цианитаар хордуулдаг гэх баталгааг үгүйсгэж байгаа юм. Учир нь Үхлийн хөндий д ямар нэгэн амьд биет амьдарч хордож үхсэн амьтдыг ялзруулж махыг нь идэж байгаа. Ямар ч мах өмхөрч ялзрах нь янз бүрийн бактерийн үйлдэлтэй холбоотой байдаг. Тэгэхээр Үхлийн хөндий нь огт амьдралгүй газар биш бололтой. Ямартай ч үзэсгэлэнт лусын дагинаас далайчдыг урхидан өөрийн орондоо үлдээн үхүүлдэг үлгэрийн адил гайхалтай үзэсгэлэнтэй Үхлийн хөндий нууц удахгүй илэрнэ гэдэгт найдаад чих тавин сураг сонсох үлдлээ…
      0 0 31
    22. Толгойгүй болсон ч эдгэрсэн хүү
      2008 онд Америкийн арван настай Жордон Тайлер хүү толгойгүй болжээ. Хүүгийн сууж явсан машиныг маш хурдтай явсан ачааны машин мөргөсөн байна. Хамгаалалтын бүс зүүсэн байсан хүү маш хүчтэй сэгсрэгдсэний улмаас толгой нь их биенээсээ бараг салсан аж. Ийм тохиолдлын 98 хувьд нь хормын төдийхөнд үхэл тохиолддог бол хүүд аз тохиож амьд үлджээ. Жорданыг эмнэлэгт аваачин мэс засалд оруулж ясыг нь титанин зүйлсээр холбож тогтоосон ч эмч нар хүүг амилна гэдэгт итгэхгүй байлаа. Сэгсэн ч ийм мэс засал хийлгэсэн хүмүүс насан туршдаа тахир дутуу болдог байна. Харин энэ хүү гурван сарын дараа эмнэлэгээс гарахдаа өөрийн хөл дээр явж чаджээ.
      47 давхараас унасан ах дүү хоёр

      2007 оны 12 дугаар сард ах дүү Алкид, Эдгар Морено хоёр Нью Йоркийн нэгэн өндөр цамхгийн 47 давхараас унажээ. Тэд өндөр барилгын цонхыг угаадаг ажил хийдэг байсан бөгөөд бэхэлгээний олс нь гэнэт тасарсан байна.  Энэ ослын улмаас Эдгар Морено нас барч харин дүү нь амьд гарчээ. Алкид 16 удаа мэс засал хийлгэсний эцэст 2009 оны нэгдүгээр сард ярьж эхлэн, хоёрдугаар сард нь эмнэлэгээс  гарсан гэнэ. Одоо тэрээр нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж буй төдийг дахин хөлд орж эхлээд байгаа аж.
      19 жил ухаангүй хэвтээд сэхсэн залуу

      Төмөр замын ажилчин Ян Гржебски 1988 онд гал тэргэнд дайруулжээ. Тэрээр комд орсон учир эмч нар гурван жил л амьдарна хэмээн оншилсон байна. Гэвч Ян Гржебски 2007 онд гэнэт сэхэн ухаан орж эмч нарыг гайхшруулжээ. Түүнийг ийн сэрэхэд коммунизм аль эрт устаж хүмүүс хаа сайгүй гар утсаар ярьж байв. Эмч нарын хэлснээр ийм удаан комд байсан хүн ухаан орсон нь үгүй аж. Дэлхийд бүртгэгдсэнээр хамгийн удаан буюу 37 жил комд байсан нэгэн өвчтөн ухаан орохгүй байсаар хорвоог орхижээ.
      Их бие нь хоёр хуваагдсаны дараа амьдарсан хүн
      1995 онд Хятадын иргэн Фенг Шулин автын осолд орж их бие нь бараг хоёр хуваагджээ. Шулин хөлгүй болж доод бие нь мэдээгүй болсон байна. Хоёр хуваагдсан биеийг нүүрний арьснаас нь авч ил шархыг тусгай зүйлсээр нөхжээ. Одоо Фенгийн бие сайн төдийгүй хиймэл хоёр хөл дээрээ давгүй явдаг ажээ.
      0 0 20
    23. Розмари Шнайдер
      Роми Шнайдер прагматик австри, романтик францчуудын хувьд шүтээн нь. Жүжигчний маань амьдрал үгээр зүйрлэж хэлэмгүй сайхан үлгэр мэт байсан хэдий ч төгсгөл нь дэндүү гунигтай байв. 
      Кино урлагийн нэгэн гүнж ийн мэндлэв
      Розмари Шнайдер 1938 оны есдүгээр сарын 23 нд кино жүжигчин Магда Шнайдер, Вольф Альбаха Ретти нарын газар дээрх ганц үр нь болон мэндэлжээ. Өхөөрдөм Ромиг дөрөвхөн настайд эцэг эх хоёр нь салав. Магда нэгэн рестораны эзэн залуутай гэр бүл боллоо.
      Өдөр тутмын ажил, амьдралдаа түүртсэн эцэг, эх хоёр нь бяцхан охиндоо анхаарал хандуулах завгүй байсан учир Роми ихэнх цагаа сүмд өнгөрөөх болжээ.
      Харанхуй бүрхсэн сүм, багануудаар нь бүх л амьдралаа төсөөлөхгүйн тулд Роми сэтгэлийн гэрэл гэгээгээ цаасанд буулгаж, зурж эхлэв. Мөн сургуулийнхаа жүжгийн хэсгүүдэд тоглох болсон байна. 

      Хатан хаан Сиси киноны үеэр
      15 нас ч хүрээгүй байсан Ромиг ээжийнх нь продюсер “Голт борын цэцэг дахин цэцэглэхэд” хэмээх киноны туслах дүрд тоглуулсан нь жинхэнэ шуугиан тарив. 1954 онд кино найруулагч Эрнст Маришка зөвхөн Ромид зориулан “Хатан хааны залуу нас” кино романыг зохиов. Роми эзэн хаан Франц Иосифын гэргий, гүнж Элизабет Баварскийгийн буюу Сиссигийн дүрд тоглох учиртай байв. Энэхүү телевизийн кино олны хүртээл болсон даруйд Роми бүх л насны эрчүүдийн хайрыг татаж чадав. Тухайн жил нь хүүхэлдэйн киноны алдарт Уолт Дисней компани Роми Шнайдерыг “Дэлхийн хамгийн сайхан бүсгүй” хэмээн нэрлэсэн юм.

      Дэлгэцийн өмнөх хайр дурлал

      Роми шнайдер болон Ален Делон
      Ромигийн нэр хүнд тив дамнав. Атлантын далайд ч түүний нэрийг дурсах болов. Сая сая үзэгчдийн сэтгэлийг булаасан тэрбээр өдөрт хайрын захиа өч төчнөөнөөр нь авах боллоо. Ойролцоогоор 600 гаруй захиа хүлээсэн авсан гэх. Сиссигийн тухай гурван ангит кинороманд тоглосон тэрбээр хачирхалтайгаар ээлжит ангиудад нь тоглохоос татгалзжээ. Харин “Кристина” хэмээх мелодрамд тоглохоор зөвшөөрсөн байлаа. Ганцхан болзолтойгоор тэр. Өсч яваа кино одод хамтран тоглогчоо өөрөө сонгох эрхийг тус киноны продюсер, найруулагч нар зөвшөөрсөн байв. Парисын нисэх онгоцны буудал дээр Ромиг киноны уран бүтээлчид ёслол төгөлдөр хүлээн авав. Гартаа цэцгийн баглаа барьж, нүүрэндээ баяр баяслын инээмсэглэл тодруулан зогсох хүмүүсийн хамгийн ард францын кино од Ален Делон зогсч байв. Ален бол олон зуун алдартай болоод өсч яваа кино жүжигчдийн зургийг үзсэний эцэст Ромигийн хийсэн сонголт байсан юм. Ален түүнд час улаан сарнайн баглаа барив. Делон шинжсэн харцаар залуу халуун Ромиг харснаа эргэн харж, “Ихэмсэг, яравгар немц галуу л байна” хэмээж байжээ. Роми Шнайдерын шүтэн бишрэгчид үүнийг сонссон даруйд ичгүүр сонжуургүй, увайгүй Делоныг хэдэн талаас нь тас татах дөхсөн гэдэг. Ийнхүү кино зураг авалтын эхнээс хоёр жүжигчний хоорондын харилцаа нэг л болж өгөхгүй байв. Делон хүмүүжилгүй банди шиг, харин Роми цэмцэгнүүр байх болов. Делон бүдүүлэг зан гаргана, үүнд нь Роми гоморхох боловч түүнийгээ үл гаргана. Ален доог тохуу хийхэд тэрбээр зэвүүцнэ. Үзэн ядалт, хайр дурлалын хооронд ганцхан алхам гэдэг дээ... Кино зураг авалт дууслаа. Аленыг нисэх онгоцны буудалд гаргаж өгчихөөд Роми цурхиран уйлжээ. Хайртаасаа хоёрхон хоног л хол байж чадав. Гурав дахь хоног дээрээ таньж мэдэхгүй Парис хот руу хайртдаа очихоор ниссэн байлаа. 
      Роми тэнд тэс өөр, жинхэнэ Ален Делоныг харсан тухайгаа өдрийн тэмдэглэлдээ “Парист би жинсэн өмд, цамц өмсдөг, ёжтой, тэсвэргүй залуу, жинхэнэ Алентай танилцсан юм. Тэр ямагт зураг авалтаас хоцорч, “Рено” гоороо хот­оор дэмий сэлгүүцдэг, итгэмээргүй түүхийг ярьдаг байлаа” хэмээн бичжээ. 1959 оны гуравдугаар сарын 22 нд тэдний гэрлэх ёслол боллоо. Кино театрууд шинэ киноны зарлал шиг л томоохон даавуун дээр баяр бахдалтайгаар “Кино урлагийн хамгийн сайхан хос эцсийн эцэст гэрлэлээ” хэмээн бичсэн байв.

      Роми шнайдер болон Ален Делон
      Залуу хосууд Парист том байр худалдан авлаа. Гэсэн ч амралтын өдрүүдийг тосгонд өнгөрүүлэхийг илүүд үзэж байв. Роми өдөр бүр өдрийн тэмдэглэл хөтөлж түүндээ хоёр жүжигчин маань бие биеэсээ ямар их өөр болох талаар байнга өөртөө хэлж, бичдэг байжээ. Хайр дурлалаасаа болж тэд багтарч үхэх шахдаг болов. Учир нь Делон ихэнх цагийг эхнэртэйгээ биш найз нөхөдтэйгээ өнгөрүүлдэг байсан нь Ромиг бухимдуулж байлаа.
      Висконтитой танилцсан нь

      Роми Шнайдер болон Висконти
      Роми Делоны хамтаар Италийг зорилоо. Ален найруулагч Висконтигийн “Рокки ба түүний ах дүүс” кинонд тоглохоор болсон байв. Кино одын эхнэрт ихэд болгоомжтой ханддаг байсан Висконти Ромигийн ухаан, авьяасыг олж харсан юм. Тэрбээр Жон Фордын “Биеэ үнэлэгч чинь ямар их харамсалтай вэ” хэмээх жүжгийг тавихаар шийдсэн гэдэг. Ах дүү хоёрын хооронд үүссэн хориотой хайр, түүний эмгэнэлийн тухай өгүүлэх тус жүжигт Роми, Делон хоёр тоглох нь гайхалтай зохицно гэдэгт найруулагч Висконти итгэл төгс байсан юм. Австрийн гоо үзэсгэлэнт Ромиг жинхэнэ франц эмэгтэй болгохын тулд Висконти Коко Шанелийн загваруудаар гоёсон нь гайхалтай зохицов. Энэ үеэс Роми Шнайдер жинхэнэ франц эмэгтэй шиг хувцаслах болжээ. Мөн Висконтигийн удирдлага дор Роми цагаан хоол идэж, гимнастик, бассейнаар хичээллэж байж. Энэ нь гадаад үзэмжээ илүү сайхан, илүү тодруулахад тус болов. Түүнчлэн Шанель Ромиг ер бусын ихэмсэг, дэгжин бас тансаг байдалд сургажээ. Хожим нь алдарт кино од маань “Гурван хүн миний амьдралыг бүхэлд нь өөрчилсөн. Тэд бол Ален, Висконти, Шанель” хэмээн бичсэн байдаг. 
      “Биеэ үнэлэгч чинь ямар их харамсалтай вэ” жүжгийн нээлт 1961 онд болж 120 удаа тоглогдов. Гэвч шүүмжлэгчдийн сэтгэл огтхон ч хөдөлсөнгүй ээ.

      Мөрөөдөл сүйрэл дагуулсан нь
       

      Роми болон түүний нөхөр
      Гарри Мейен
      мөн түүний хүү Давид
      Кино зураг авалтаас болж, Роми, Ален хоёрын хайр дурлал, амьдрал утга учраа алдаж эхлэв. Хардалт, зэмлэл тэднийг холдуулж байв. 1963 оны зун европын бүх л хэвлэл мэдээллээр энэхүү асуултад өөр өөрсдийн хариултыг өгч байв. Нэгэн сонинд Делоны шаргал үстэй эмэгтэйтэй байгаа зургийг нийтэлсэн байлаа. Тэр өдөр Роми Ален руу утастав... Наймдугаар сар гэхэд Ален өөр бүсгүйтэй гэрлэх болсноо албан ёсоор зарлаж, хэдхэн сарын дараа хүүтэй болжээ. 
      Хэсэг хугацаа өнгөрчээ. Роми хойт эцгийнхээ Баруун Берлин дэх шинэ зоогийн газрын нээлтэд очихыг зөвшөөрөв. Тэнд Роми Берлиний “Инээдэм” театрын захирал Гарри Мейентэй танилцжээ. Тэд олон ч удаа уулзаж, ярилцав. Эцэст нь Роми эхнэр нь болохыг зөвшөөрч, түүнд зүрх сэтгэлээ даатгасан юм. Хурим хийгээд удсан ч үгүй, Роми хүү Давидаа төрүүллээ. Шинэ зүйлд Роми суралцах хэрэгтэй болох нь тэр. Гэвч утасны ганцхан дуудлага л түүний аз жаргал, сайн сайхан бүхнийг сүйрүүлсэн нь Ален Делон түүнийг “Бассейн” кинонд хамтран тоглохыг урьсан явдал байлаа. “Бассейн” киноны зураг авалтын үеэрх фото сурвалжлагыг сонингууд дуртайяа тавих болов. Сурвалжлагчдын өмнө бардам инээмсэглэн зогсох Ален Делон “Энэ удаад бид бие биеэ кино зохиолын дагуу л хайрлаж байна” гэх. Гэвч үнэн хэрэгтээ тэрхүү киноны зураг авалт Ромигийн аз жаргалтай амьдралын төгсгөл байсан юм. Тун ч удалгүй хэвлэл мэдээллээр тэднийг амрагийн харилцаагаа дахин сэргээсэн талаар бичиж эхэллээ. Мөн Ниццын нисэх онгоцны буудал дээр бие биеэ тас тэврэн буй зургийг нийтлэв. 
      Гарри Мейен эхнэрээ уучилж чадсангүй ээ. Ажлаа орхиж, архи дарс уух болов. Маш их дарамтад орсон Роми ч түүнтэй нэгдэв. Гэвч 1970 аад онд Роми Шнайдерын кино жүжигчнийх нь хамгийн их амжилттай жилүүд байсан гэдэг. Роми 1973 онд Гарригаас гэр бүлээ цуцлуулж, хагас сая долларыг түүнд өгч, хүүгээ өөртөө үлдээх эрхтэй болжээ.

      Роми шнайдер болон Ален Делон
      Хоёр жилийн дараа Роми гурав дахиа нөхөрт гарсан юм. 
       

      Роми Шнайдер болон
      түүний нөхөр Даниэль Бьязини
      Тэрбээр өөрийн нарийн бичиг, тухайн үед ихэд ирээдүйтэй жүжгийн зохиолч хэмээгдэж байсан Даниэль Бьязинитэй гэрлэсэн байна. Баруун Францын хөх тэнгэр, ногоон өнгийн байшин Ромид дахин нэгэнтээ аз жаргал бэлэглэсэн нь түүний ганц охин Сара нь мэндэлсэн явдал байв.
      Гэвч тэр аз жаргал мөн удаан, мөнхийнх байсангүй ээ. 1979 онд Гарри Мейен Ромигийн нэгэн хүзүүний алчуураар өөрийгөө боон амиа хорлосон нь түүнийг ихэд цочирдуулсан юм.
      Энэ үеэс эхлэн Роми тамхинд хэт их орох болов. Өдөрт хэд хэдэн хайрцаг тамхи татдаг байв. 1981 онд газар дээрх ганц хүү Давид нь амь насаа алдав. Түүний үхэл үнэхээр аймшигтай, дэндүү харамсмаар байлаа. Гэртээ түлхүүрээ мартсан Давид хашаа даван, авирч байгаад төмөр сараалжин дээр унаж, амиа алдсан байв.
      Роми ухаан санаагаа бараг алдав. Ганцхан Делонтой л уулзахыг зөвшөөрч, Ален оршуулгын бүх ажлыг зохион байгуулсан юм. 

      Роми Шнайдер
      Уй гунигт автсан кино од маань гэрээсээ гарахыг ч хүссэнгүй. Сэтгүүлчидтэй уулзахыг эрс татгалзаж байв. Түүний үлдсэн амьдралыг ганцхан л хүн бага ч гэсэн гэрэл гэгээтэй болгож чадсан нь кино найруулагч Жак Руффино. Тэрбээр Ромиг “Сан Сусигийн явуулын хүн” кинонд тоглохыг урьсан юм. 12 настай өнчин хүүгийн амьдралыг аварч буй эмэгтэйн дүр Ромигийн сэтгэлийг хөдөлгөж чадсан нь энэ. Кино одын хүсэлтээр киноны төгсгөлд “Давид болон түүний эцгийн гэгээн дурсгалд” хэмээх бичиг урсдаг байна.

      Роми Шнайдер
      1982 оны тавдугаар сарын 29 нд Ромиг нас барсан байхыг олсон юм. Өөд болохоосоо өмнө тэрбээр ширээний ард сууж, охин Сарадаа захидал бичсэн байв. Ромигийн харц хүү Давидынх нь хөрөг дээр туссан байсан гэдэг. Хэвлэл мэдээллээр алдарт кино жүжигчин амиа хорлосон тухай бичиж эхлэв. Харин эмнэлгийн дүн шинжилгээгээр зүрх нь ачааллаа даалгүй Роми нас барсан хэмээх дүгнэлтийг гаргасан юм. 
      Алдарт Ален Делон мөн оршуулгыг зохион байгуулав. Ромиг хүү Давидынх нь ойролцоо оршуулжээ. Ален анх Ромитой нисэх онгоцны буудалд тосч, танилцахдаа барьж байсан шиг час улаан сарнайг түүний булшин дээр тавьж байсан гэдэг.
      0 0 37
    24. Адал Явдал Дүүрэн Амьдрал – Хүссэн цагтаа Дуртай Газруудаараа аялан Бүх Зүйлийг Мэдрэх
       
      Индиана Жонес, Булш Ухагч зэрэг кинон дээр гардаг шиг та өөрийн астрал биеэр эртний соёл, асурын ертөнц, холхи ирээдүйгээр аялах боломжтой болно.
      Цаг хугацааны хуулиас гажин өнгөрсөн, ирээдүйн хүссэн үе мөчид очно. Гизагийн пирамид хэрхэн баригдсаныг харах буюу 3000 онд ямар шинэ технологи төрөхийг мэдэж болно. Татах хүчнээс чөлөөлөгдөнө. Чөлөөтэй доош унаж, Эверестийн оргилд хөөрөн гарч, хоосон огторгуйд хөвөн дүүлэх буюу өөр хүссэн бүхнээ хийнэ. Тэнгэр огторгуйд Суперменээс ч илүү өндөрт, илүү хурдан ниснэ. Ямар ч газар нэн даруй очно. Хүссэн даруйдаа очих нь астрал аяллын хамгийн энгийн болоод сайхан үйл явдал юм. Онгоцны буудал дээр дугаарлан зогсох буюу аялалд явахаар мөнгөө хураах шаардлагагүй болно. Хана нэвтлэн алхаж эртний байгууламжуудыг үзэн, физикийн хуулийг зөрчдөг болно. Асурын ертөнцүүдэд зочилж ер бусын амьтад, үзэсгэлэнтэй байгалийн бүтэц, гаж сонин ургамал цэцэгсийг үзнэ. Астрал секс хийх. Бодит Ертөнцийг Өөрөөр Мэдэрснээр 3 Хэмжээст Ертөнцөд Хүссэнээрээ Амьдарч Сурах
      Өөрийгөө өндөр түвшинд ухааран ойлгосноор амьдралын зорилго, жинхэнэ утга учрыг ухаарах болно. Нас барсан найз нөхөд, гэр бүлийнхэн дээрээ зочилж, цагийг хамт өнгөрөөн тэднийгээ аз жаргалтай, сайхан амьдарч байгааг мэдэж авна. Үхэл, нислэг болон бусад айдсуудаас сална. Астрал аялал хийхэд шаардлагатай бүтээлч төсөөллийг сурснаар зорилгодоо хялбар бөгөөд хурдан хүрэх болно. Далд мэдрэхүгээ хөгжүүлснээр өөрийгөө болон дотны хүмүүсээ хамгаалах боломжтой. Асурын ертөнцүүд дахь Акашийн Товчооныг үзэснээр 3 хэмжээст ертөнцөд ирээдүйг таамаглаж болно. Астрал аяллын тусламжтайгаар хэмжээ хязгааргүй эрх чөлөөт мэдрэмжийг мэдэрснээр 3 хэмжээст ертөнцийн амьдралын чанар дээшилдэг байна. Мөн зорилгодоо хүрэхийн тулд сайтар төсөөлж сурах нь амжилтанд хүрэх нууц юм. Айдсаас салан, хүссэнээрээ амьдарч байгаагаар өөрийгөө төсөөлөөд үзэхэд л астрал аялал гайхалтай санагдана. Энэ бүгдийг сурахын тулд мэргэжлийн зөвөлгөө, удирдлага хэрэгтэй.
       
      Гэгээрэл, Өөрчлөлт
      Астрал аялагч болсноор та ихэнх хүн хэзээ ч мэдрэхгүй тэр зүйлстэй учирч, харж, мэдэрч үзэснээр ойлголтын түвшин дээшлэн сөрөг энерги хамгийн бага хэмжээнд хүрснээр хүн өөрөөсөө илүү агуу нэгэн зүйлийн талаар ухаарах болно.
      Энэ үйл явдал таны сүнсийг өөрчилж, оюун санааны бодит боломжийг нээн, амьдралын агуу утга учир, дээд оюун ухаан, Ертөнцийг ухаарах боломж олгодог.
      Таны зүрх гэрэл, хайраар дүүрч, та амар амгаланг бүрэн дүүрэн мэдэрснээр  хүмүүсийг өөртөө татах амар тайван байдал, өөртөө итгэх итгэл танаас цацрах болно.
      Эх сурвалж: keytosecret
      0 0 19
    25. Астрал гэж юу вэ? Диваажин, там, эсвэл зүгээр л бидний төсөөлөл үү …
      Өөр орон зай? Сүнсний ертөнц? Дэлхийн цахилгаан соронзон энергийн төвлөрөл үү? Хүний түгээмэл далд ухамсар уу? Диваажин уу? Там уу?
      Миний хувьд бол: Тийм ээ энэ бол өргөн хүрээтэй асуудал бөгөөд хариулт өгөх хүний шашин, соёлын ялгаанаас шалтгаалаад янз бүрийн л хариулт авах байх. Тэгээд миний хувьд ямар вэ гэхээр
      Диваажин ба там гэдэг нь астрал ертөнцийн нэг хэсэг бөгөөд долгионы давтамжаар л тусгаарлагдсан байдаг. Дэлхий бол бас л нэг төрлийн “там” бөгөөд энэ нь бага давтамжтай бусад астрал ертөнцүүдийн дунд оршдог. Харин дээд астрал ертөнцүүд бол “диваажин” болох ба учир нь тэдгээр нь маш нарийн түвшний давтамжтай ба үзэсгэлэнтэй сайхан байдаг. Гэхдээ астрал ертөнц ердөө 7 түвшинтэй …
      Anchor
      Үүний дараагийн түвшнүүд нь оршихуйн дээд түвшнүүд (ментал, буддик) болох бөгөөд “нийтлэг далд ухамсар” буюу “дээд оюун ухаан” зэрэг зүйлс энд оршдог. Эдгээр оршихуйн ертөнцүүдийг диваажин, там, нийтлэг далд ухамсар зэргээр хүн бүр өөр өөрөөр нэрлэдэг. Астрал ертөнцөд сүнснүүд амьдардаг бөгөөд та астрал ертөнцийг орхиж өндөр түвшинд очвол та “ухамсартай” болох ба танд физик бие, астрал бие шаардлагагүй болно. Гэсэн хэдий ч та хүсвэл ийм дүртэй харагдаж болдог. Ингээд та ердөө Ухамсарт энерги болно гэсэн үг.
      Бүх зүйл гэрэл юм уу аялгууны давтамжуудаас үүссэн байдаг юм. Иймээс физик ертөнц бол астрал болон ментал ертөнцтэй харьцуулахад арай илүү хатуу давтамжтай ертөнц гэсэн үг. Бид энэ дэлхийд суралцаж, хайрлахын тулд ирсэн бөгөөд ийм зүйлсийг хийснээр бидний давтамж өндөрсөж, улмаар өөр ертөнц, оршихуйд нэвтэрч чаддаг болно. Хэдий чинээ бясалгал хийнэ миний давтамж тэдий чинээ өргөжиж би илүү өндөр оршихуйн түвшинд очиж чаддаг болдог. Бясалгах үедээ би радио болон телевизийн давтамжийг авч бусад хүмүүсийн “харж”, “сонсож” чадахгүй зүйлсийг харж, мэдэрч чадна.
      Та үхэх үедээ өөрийнхөө давтамжтай ижил түвшний астрал ертөнцийн хэсэгт шилжин очдог. Энэ нь “муу” хүмүүс там луу, “сайн” хүмүүс диваажин луу явдаг учрыг тайлбарлана. Та өндөр түвшний астрал ертөнцийг үзвэл “диваажин” гэдгийн учир утгыг ойлгох болно.
      Астрал түвшнийг мөн “сэтгэлийн хөдөлгөөний” түвшин гэх бөгөөд энэ бидний бодлын нөлөөлөлд байдаг. Мөн бидний бодол ч мөн астрал ертөнцөд нөлөөлдөг ба бидний бодлын бүтээлүүд астрал ертөнцөд оршин байна. Гэвч бүх түвшин ийм биш. Өндөр түвшинд астрал ертөнцийх шиг бодлын нөлөөлөл байдаггүй. Мөн зарим хүмүүс астрал ертөнцөд очоод физик ертөнцөд байдаггүй зүйлсийг олж хараад бодит эсэхт нь эргэлздэг. Гэхдээ хүн бол астрал ертөнцийн цорын ганц оршин суугчид гэж үү?
      Мөн астрал ертөнц бол унтаж байгаа болон аялж байгаа хүмүүсийн зугаа цэнгэлийн газар төдий зүйл биш юм. Энэ ертөнц физик ертөнц шиг бүтэцтэй, хүмүүс хичээлд явж эсвэл сонгон авсан чиглэлээрээ “ажиллаж” болох газар юм.

      Эх сурвалж: keytosecret
      0 0 32
×