Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • СОНИН ХАЧИН


    1. Америк, Британийн судлаачид Australopithecine (хүний дээд өвөг)-ийг судалжээ. Australopithecine нь оюун ухаант өнөөгийн хүний дээд өвгийн хоёр дахь үеийн хүн дүрст амьтан юм. Сүргийн зохион байгуулалттай амьдардаг, бичийн дараагийн үеийнхэн нас, хүйст тохируулан өөр эрх үүрэгтэй байсныг эрдэмтэд тогтоосон байна.
      Сонирхол татахуйц дүрэмтэй тэдний эмэгтэйчүүд нас биед хүрсний дараа сүргээ орхин харь “гэр бүл” тэй нийлэхээр эрсдэлтэй аялалд гардаг байсан бол эрчүүд нь насан эцэслэтлээ төрөлх сүрэгтээ үлддэг байж. Энэ нээлт хүний олон үеийн өвгийн амьдралын тухай хамгийн нууцлаг хэсгийг тайлсан явдал юм.
      Саяхныг хүртэл, тэднийг хэрхэн сүрэглэн амьдардаг, нас, хүйсээс хамаарч ямар эрх үүрэгтэй байсан нь нууц байв. Мөн тэдний уг гарлын талаар өнөө хэр нэгдсэн ойлголтод хүрээгүй байсан юм. Юутай ч Gorilla gorilla, Gorilla beringei хэмээх гориллын хоёр төрөл, Pan troglodytes буюу нийтлэг шимпанзе зэргийн аль нэгнээс үүссэн гэдэгт эрдэмтэд эргэлздэггүй. Учир нь биеийн ерөнхий төрх дээрх сармагчидтай төстэй. Түүнчлэн илүү ухаалаг зохион байгуулалттай амьдардаг эдгээр бичнээс үүссэнийг Australopithecine ийн амьдралын хэв маяг зарим талаар нотолдог байна.
      Жишээ нь, шимпанзе, горилла Australopithecine ийн адил сүрэглэн амьдардаг. Эр шимпанзе нас бие гүйцэхээр эцгийнхээ сүргийг орхидог. Харин эмэгчин нь төрөлх сүрэгтээ үлддэг. Харин горилла сүргийн толгойлогч илүү нарийн шаардлага тавьдаг. Насанд хүрсэн бүх горилла гэр бүлээ орхидог. Удирдагч горилла ноёрхлоо үхэн үхтлээ авч үлдэхийн тулд эрэгчнүүдийг нас бие гүйцэнгүүт хөөдөг бол удирдагчийн “эхнэр” байр сууриа алдахгүйн тулд залуу эмэгчингүүдийг хөөдөг.
      Australopithecine горилла шиг ургамлаар хооллохын сацуу тэжээлийнхээ цөөн хувийг шимпанзе шиг сэг улайнаас бүрдүүлэх дуртай холимог идэштэн байжээ. 3.5 2.4 сая жилийн өмнө өнөөгийн өмнөд Африкийн нутагт үүссэн тэд 1 1.5 метр өндөр, 20 45 кг жинтэй, 425 450 шоо см уураг тархитай байжээ.
      Хүний үүслийн хоёр үеийн төлөөлөгчийн ул мөр 1936 онд анх олдсоноос хойш чулуужсан үлдэгдэл нь цөөн удаа л олдоод байна. Тэд хүнтэй төстэй чих, дух, хөмсөг, жижиг навтгар хамартайн дээр үсэрхэг биетэй ч мөр, дал, нуруу хэсгээрээ шингэн, толгойдоо илүү өтгөн үстэй.
      Британийн Оксфордын их сургуулийн антропологич Жулия Ли Торп, Америкийн Колорадогийн их сургуулийн антропологич Сэнди Коплэнд нар өмнөд Америкийн хоёр агуйгаас олдсон Australopithecus ийн шүдийг шинжилж 1.8 2.2 сая жилийн өмнө амьдарч байсан эрэгтэй, эмэгтэй Australopithecus ийнх болохыг тогтоосон юм.
      Шүднээс кальцитай төстэй металл стронцийн изотоп олджээ. Олон мянган жил хадгалагдсан тэдгээр шүдний эр Australopithecus д стронци байсан бол эмэгтэйд нь байгаагүй аж. Яс, шүдэнд хуримтлагддаг уг элементийн орд эртний хүмүүс олдсон агуйн ойролцоо байдаг бөгөөд олон жилийн турш ургамлын үндэс, амьтнаар дамжуулан уг металлыг эрчүүд нь биедээ хуримтлуулжээ. үүнээс эртний хүн дүрстний эр нь насан туршдаа нэг газраа амьдарч, эмэгтэйчүүд нутаг сэлгэдэг байсан гэсэн дүгнэлтэд эрдэмтэд хүрсэн байна.
      0 0 25
    2. Ер бусын амар амгаланг мэдрэн гэрэл цацарсан хонгилоор алхаж, олон жилийн өмнө талийгаач болсон өвөөтэйгөө уулзсан. Энэ бол үхэлтэй нүүр тулж ногоо ертөнцөд очоод ирсэн хүний яриа. Тэдний үзэж харсан, мэдэрсэн зүйл бүхэн бүгд ижил ч ийм зүйл тохиолдсон гэдэгт бид огтхон ч эргэлздэггүй билээ. Гэвч эдгээр нь үнэхээр үхлийн дараах амьдралын ер бусын түүх үү, эсвэл ямар ч утгагүй яриа юу гэх бяцхан эргэлзээ хэнд ч төрдөг. Тэдний яг ижил зүйл ярьдаг нь судлаачдыг бүр ч эргэлзэхэд хүргэдэг байна. Америкийн сэтгэц судлаач Кэвин Нельсон энэ талаар шинэ таамаглал дэвшүүлжээ.
      Төрөxийн хүндрэлээс болж цус их алдан, тамирдсан ч Жиллиан Маккензи алсад гялалзах хурц гэрлийг зорин түнэр харанхуй дундуур алхана. Хэдийгээр тэр дөнгөж төрсөн нялх үрдээ санаа зовж байсан ч ер бусын амар амгаланг мэдэрч байв.
      “Би тэр мэдрэмжийг сайн тайлбарлаж чадахгүй ч хязгааргүйд дүүлэн хөөрөх мэт гайхалтай байлаа. Мөн гэрэл хонгилын хананаас цацарч байгаа юм шиг харагдаж байсан” гэж тэрбээр ярьжээ. Энэ явдал олон жилийн өмнө буюу төрөхийн хүндрэлээс болж цус алдан ухаангүй, бараг үхсэнд тооцогдож байх үед нь тохиолджээ.
      Бидний олонхи үүнийг ямар ч эргэлзээгүй нөгөө ертөнцийн хаалган дээр очсон хэмээн итгэдэг. Гэвч үхээд сэхэгсдийн талаар 30 гаруй жил судалж буй Кентуккийн Сэтгэл судлалын их сургуулийн эрдэмтэн Кэвин Нельсон үүнийг өөрөөр тайлбарлаж байна. Энэ бол ямар нэгэн сүнс гэх зүйл хорвоогоор тэнүүчилж байгаа бус харин бие махбодь л физик өөрчлөлтөд орж байгаа үзэгдэл гэжээ. Тэрбээр энэ үзэгдлийг тархины үйл ажиллагаатай холбон тайлбарлаж байна.
      Түүний баталж байгаагаар 10 хүн тутмын нэг нь амьдралдаа нэг удаа ийм байдалд ордог бөгөөд ялангуяа, зүрхний шигдээсээр өвчилсөн хүн нөгөө ертөнцөөр цухасхан аялаад ирэх магадлал хамгийн өндөр гэнэ. Гэвч хүмүүс л үүнийг аялал гэж бодоод байхаас мөн чанартаа энэ нь “аялал” биш зөвхөн тархины үйл ажиллагааны үр дүн аж.
      Тэгэхээр хурц гэрэл, хонгил, талийгаач болсон танил, дотны хүмүүстэйгээ уулзах, эсвэл агаарт хөвөн үхлүүт хэвтэх өөрийгөө болон амийг нь аврахаар тэмцэж буй эмч нарыг харсан гэж батлаад байгаа нэг биш нэжгээд тохиолдлыг юу гэж тайлбарлах вэ?
      Нельсон эдгээр тохиолдлыг ширхэгчлэн тайлбарлажээ. Ингэхдээ “REM” гэх төлөв байдлын үүднээс бүхнийг авч үзсэн байна. Энэ нь хүний бие махбодын өөрчлөлт бөгөөд зөвхөн унтаж байх үед л илэрдэг. REM д шилжсэн хүний нүд хурдан хурдан хөдөлж, амьсгалын хэм түргэсдэг бөгөөд иймэрхүү байдалтай хэсэг болсны дараа сэрдэг юм. Гэхдээ REM ээс ангижран сэрэх хооронд хэдхэн секунд юмуу хэдхэн минутын завсар гардаг бөгөөд тархи ер бусын нөхцөлд шилждэг аж. үүнийг “ухамсар сэрэхээс өмнөх завсрын бүс” хэмээн нэрлэжээ.
      Яг тэр мөчид бидэнд гэрэл үзэгдэн, зүүд өрнөж, хий юмс үзэгдэж бас сонсогддог. Тэгэхээр нөгөө ертөнцийн босго давсан гэх хүмүүс үнэн чанартаа тэдний сүнс биеэс нь гараад явчихсан биш тархинд нь уг завсрын бүс урт хугацаанд үргэлжилж байгаа юм хэмээн Нельсон тайлбарлажээ.
      Зөвхөн тархины физик өөрчлөлт л “хурц гэрэл, хонгил, талийгаачидтай уулзах, биеэ гаднаас харах” мэдрэмжийг хүнд төрүүлдэг гэж үү?
      Тэрбээр “тийм” гэжээ. Зүрхний шигдээсээр нөгөө ертөнцийн хаалга татсан өвчтөнийг тэрбээр жишээ татсан байна. Биед эргэлдэн буй цусны 20 хувь тархинд очдог. Зүрхний шигдээсийн үед тархинд очих цусны хэмжээ гурав дахин буурдаг бөгөөд 10 20 секундын дараа ухаан алддаг байна. Цусны хэмжээ багасах нь тархины ялангуяа нүдний торлог бүрхэвчийн мэдрэмжийг бууруулдаг. Энэ мөчид харанхуй нөмрөн авч, гадаад ертөнцийг харахаа больж, нүдний өмнө хүмүүсийн ярьдаг нөгөө хонгил үүсдэг гэнэ.
      Харин хурц гэрэл хоёр эх үүсвэртэй гэнэ. Нэг нь сэхээн амьдруулах тасгийн хурц гэрэл зэрэг тухайн орчин, байгалийн гэрэл, нөгөө нь тархинаас буцаж байгаа цусны урсгал туяа цацраг хэлбэрээр танигддаг гэж үзжээ.
      Гэвч биеэсээ ангижран агаарт хөвөн дүүлэх, бас энэ үедээ амар амгалан, аз жаргалын дээдийг мэдэрдэг талаар сайн тайлбарлаагүй хэмээн түүний үзлийг шүүмжлэх хүн олон байна. Тэд сүнс биеэс гарч нөгөө ертөнцөд очдогийг батлах олон жишээ, болсон явдлыг дэлгэжээ. Тухайлбал, Швейцарийн тархины мэс засалч Олаф Бланкетэд тохиолдсон явдлыг иш татсан байна. Эмчийн ахалсан мэс засалчдын баг тархиндаа гэмтэл авсан 43 настай эмэгтэйд хагалгаа хийх үедээ ер бусын үзэгдлийн гэрч болсон юм. Хагалгаа ид дундаа байх үед эмэгтэй гэнэт сэрж “Би сая биеэсээ сугаран гарч чөлөөтэй хөвж байсан. Тэгээд та нарыг болон өөрийгөө дээрээс харсан. Хагалгааны өрөөний гэрэл унтраах үед биедээ буцаж орлоо” гэсэн байна.
      Мөн шинэ онол дэвшүүлэгчийн жишээ татсан Жиллиан Маккензид тохиолдсон явдлыг ч иш татсан байна. Түүний сүнс гэрэлт хонгилоор алхаж явахдаа хоёр жилийн өмнө өнгөрсөн өвөөтэйгөө тааралдаж хүүтэй болсон тухайгаа ярьжээ. өвөө нь түүнд надтай хамт өөр тийш явах хэрэггүй, хурдан буц гэж зөвлөсөн байна. Эргэн ирснийхээ дараа эмнэлгийн хонгилд шаналан зогсох нөхөртөө “бүх зүйл сайхан болж буцаж биедээ орно” хэмээн тайвшруулахыг хүссэн ч аргаа олоогүй гэнэ.
      Тэр амьдралд эргэн ирэхдээ “шинэ” хүн болсон байна. Тэр үеэс хойш үхлийн дараах амьдралтай нүүр тулсан сониноо бусадтай хуваалцан, түүнээс олсон сургамж, амьдралын утга учир, үнэ цэнийн талаар хүмүүст зөвлөгөө өгөх болжээ. Тэрбээр “Би үхлийн дараах амьдралдаа сэтгэл хангалуун байна. Яагаад гэвэл би сайн хүн болсон” гэжээ. Хачирхалтай нь нөгөө ертөнцийн хаалга татаад буцагсад бүгд түүнтэй ижил зүйл ярьдаг билээ.
      0 0 28
    3. Оливер Шимпанзе
      Хүн сармагчингын эрлийз Мутант Шимпанзе гэх мэтээр зарим хүмүүс түүнийг мэднэ. 20 жилийн өмнө Оливэр хэмээх нэртэй Шимпанзе эрдэмтэдийг маш ихээр алмайруулж байжээ. Тэрний биеийн хөгжил нь цээж мөн толгойндоо үсгүйгээс гадна эрүү чих хоёр нь энгийн шимпанзегийхаас өөр хөгжилтэй ажээ. Ер нь л Оливэр илүү “Хүн” шиг төрхтэй байв. Оливер 1970 аад оны эхээр Конгод төрсөн ба өмнөд африкийн амьтан сургагчид болох Франук Да Жанет  Бургэрст зарагдсан байна. Тэрээр залуудаа өөр шимпанзенуудтай харьцахгүй мөртлөө хүмүүстэй илүү харьцаад байх шиг санагддаг байв.  Үргэлж босоо явдаг байсан мөн 00 хэрэглэж суржээ.

      Оливер Шимпанзе
      Түүнийг эзэддээ туслаж чиргүүл түрж, нохойнуудад хоол бэлдэж байгааг эзэд нь анзаарчээ. Оливэр амарч ТВ үзэж 7UP болон Whiskey уух дуртай байжээ. Харин түүний бэлгийн дур хүсэл нэмэгдэх үед тэр эсрэг хүйсний шимданзед биш эмэгтэй хүнд сонирхолтой байв. Бургер Оливэрийг тайлбарлаж боломгүй хачин ааш зан гаргаад байгаагаас нь болоод америк амьтан сургагчид зарахаар болов. Ингээд Оливер сургагдсан шимпанзе хэмээн аялж янз бүрийн үзүүлбэр үзүүлж байв. Оливэрийг мутант шимпанзе эсвэл бүүр хүн сармагчины эрлийз, нууц генийн туршилтын явцад гарсан өөрчлөлттэй гэж яригддаг байжээ. 1997 онд явуулсан генийн шинжилгээгээр Оливер бол зүгээр л нэг хоромсом эс нь дутсан шимпанзе болохоос биш ямарч мутант биш гэдгийг нотолжээ. Мөн түүнчлэн тэр энгийн шинпанзенуудын адил 48 хоромсом эстэй байжээ. Ингээд 47 хоромсом эстэй гэсэн яриаг үндэслэлгүй болгожээ.

      Оливер Шимпанзе
      Эрдэмтэд Оливэрийн гаднах төрх болон зан авирыг нь цаашид нь судлан шинжлэх талаар бодолтой байгаа юм. Өөр мөн босоо явдаг шимпанзенууд өөр газар илэрсэн ба Оливэр тэр шимпанзегийн төрөл ч байж болох юм.

      Оливер Шимпанзе
      0 0 17
    4. Хүн уураг тархиныхаа ердөө 2 3 % ийг л ашигладаг гэх. Харин зөнч, эрдэмтэн хүмүүс бүр 3 5 % г ашигладаг гэх. Харин үүнээс илүүг ашиглавал нисэж ч чадах гэнэ шүү.
      Газраас алгуурхан тасарч агаарт дүүлэн нисэх… Олон хүмүүс ийм юмыг нойрондоо л үздэг. Харин зарим нь сэрүүн байхдаа ингэдэг. Левитац гэдэг ухагдахуун
      – ямар нэгэн хэрэгсэл ашиглахгүйгээр агаарт нисэх
      – хэвийн бус байдлын салбарт байдаг хамгийн агуу нууцын нэг энэ юм.
      Жишээ нь: Авилын сүсэгтэн Тереза залбирал хийж байхдаа нэг бус удаа түүнийг ямар нэгэн үл мэдэх агуу их хүч агаарт гаргаж байхыг мэдэрчээ. Тэрээр өөрийнхөө туслахуудыг ийм үед нь барьж аваад зүүгдэхийг гуйдаг байжээ. Авилын Терезагийн левитац нь түүний хутагт гэгээнтнийг нь нотлосон гайхамшиг юм. Нэгэн удаа улангассан залбирлын үеэр Францын ламтан Жозеф гэнэт дээшээ хөөрөн тахил бурханы тийшээ нисчээ. Хожим нь энэ нь хэд хэдэн удаа давтагдсан бөгөөд үүнийг ромын пап ч өөрийн нүдээр харжээ.
      Үүнтэй адилхан зүйл зөвхөн католик ламтай тохиолдсон юм биш. Эртний санскрит сурвалжуудад нилээд олон дасгал хийж үзсэний дүнд хүний бие нь газраа хөөрдөг, нисч болдог гэжээ. Ийм авьяас чадвар зарим ламд байдаг байжээ. Гэхдээ шаардагдах нөхцөл нь улайрсан улангассан нөхцөл байдал юм.
      19 р зуунд олон нийтийн боловсролтой хэсэг оккультизм буюу далд хүчин байдаг гэж үздэг сургааль, спиритизм буюу нас барсны дараа амьдардаг гэсэн домог хуучийн нэг урсгал, ид шид болон бусад сэтгэл хөдөлгөсөн зүйлсийг маш их сонирходог байжээ. Петербургээс Бостон хүртэл өөр ертөнцтэй харьцдаг сэхээтнүүд харуй бүрийгээр хуралдаж, ширээ нь эргэлдэж сүнсийг дууддаг байжээ. Эдгээр нас барсны дараах амьдралыг үзүүлэх үзүүлбэрийн гол зүйл нь медиум буюу сүнс тэр хүнээр дамжуулан харьцдаг хүн юм. Хамгийн нэртэй тэр үеийн медиум бол Дуглас Хоум юм. Шотландын Эдинургын тариачин тэрээр бага наснаасаа эхлэн АНУ д амьдарчээ. Түүний олон талт парапсихологийн авьяас чадвар нь түүнийг нисгэдэг, мөн “соронзон хүчний” үйлчлэлээр эд зүйлийг агаарт хөөргөдөг ажээ.
      1863 оны 1 р сард Францын 3 р Наполеоны дэргэд мөн хэд хэдэн өндөр албан тушаалын спиритууд байхад Хоум агаарт хөөрөн хоёр метрийн орчим өндөрт гарч чаджээ. Хоумын олон сеанс дээр байж үзсэн лорд Арди маш нарийн тайлбарыг хийсэн ба түүн дотор нэг хүн өргөх битгий хэл газраас хөндийрүүлж ч чадахгүй тийм хүнд кресл болон ширээг агаарт хөөргөсөн тухай дурьджээ. Өнгөрсөн зууны нэртэй эрдэмтэн физикч Крукерс өөрийн нүдээрээ Хоумын левитацийг буюу нисэлтийг харсан, мөн эд зүйлийг хөөргөж байхыг нь харжээ. Нэгэн удаа Хоум таазанд тулахад хажууд нь байсан хүмүүс түүний хөлнөөс нь угзран буулгах гэсэн боловч чадахгүй байжээ.
      Гэрчүүдийн хэлснээр Хоум дээшээ хөөрөхдөө ямагт босоогоороо байдаг гэжээ. Харуй бүрий эсвэл харанхуйд, гэрэл унтраахад хөөрдөг медиумын үзүүлбэрээс ялгаатай нь Хоум бүрэн гэрэл гэгээтэйд хийх дуртай байдаг ажээ. Тэр хэлэхдээ юуг нь нуух вэ гэдэг байжээ. Түүнийг буруутгах гэж ямар нэгэн багаж хэрэгсэл ашиглан хүмүүсийг мунхруулж байна гэж нэг бус удаа эрж хайж байжээ. Гэсэн ч хэн ч түүнийгээ олоогүй ажээ.
      Биеэ дэлхийн таталцлаас чөлөөлдөг нь бидний ихэнхэд зөгнөл мөрөөдөл юм шиг санагддаг. Гэхдээ “левитац бол гайхамшиг биш юм” гэж хэвийн бус үзэгдлийг судалдаг орчин үеийн судлаачид үздэг ажээ. Зарим нэг хүмүүс дэлхийн таталцлын хүчийг даван туулах эсвэл ангижрах чадвартай хүчийг бий болгож чаддаг, тэгээд хүний бие агаарт чөлөөтэй халин хөөрч нисч чаддаг, яг үүнтэй адил сансрын нисэгчид жингүйдэлд ордог.
      Хөөрч нисч сурах боломжтой юу? Техас мужийн Альварадо хотын хүнийг хөгжүүлэх төвийн удирдагч Америкийн иргэн Масделл юуг сурч болохыг нотолжээ. Тэр биеэ нисэлтэнд бэлтгэх зорилготой өөрийн гэсэн дасгал сургуулилтын системийг боловсруулан гаргажээ. Энэ системд нилээд их байр суурийг өндөр трамплинаас ус руу өдөр болгон үсрэх эзэлдэг юм. Ингэхдээ өөрийн бүх хүсэл зоригоо хүчлэн биеэ агаарт аль болох илүү тогтоон байлгах хэрэгтэй. Гэхдээ хэдийгээр их чармайлт тавьж байсан ч гэсэн Масдел энэ системэээр хичээллээд агшин зуурт ч гэсэн агаарт тогтож, хөөрч чадахгүй удаан хугацааг өнгөрөөжээ. Түүнд итгэлийг, тохиолдлын уулзалт өгчээ. Лекц хийж байх үед нэг настай хүн түүн дээр ирэн агаарт хөөрөлтийн тухай ярьжээ. “Та энэ асуудалд буруу хандаж байна гэж тэр хэлэв. Та үүнийг цэвэр механик аргаар хийх гээд байна. Харин танд юуны түрүүнд үүнийг хийж гүйцэтгэж болно гэсэн итгэл үнэмшил өөрт чинь огт алга байна.” Тэр нууцлаг хүн хэлэхдээ хүнгүй газар зугаалж явахдаа агаарт хөөрч чаддаг ба хүмүүсийг айлгахгүйн тулд тийм газрыг албаар сонгодог гэжээ. Түүний үгээр бол гараа урагш сунгаад босоо чигээрээ хөөрөн нисэхэд хамгийн сайн биеэ тэнцвэртэй байдаг гэжээ.
      Хэдэн сарын дараа нэг бүтэн сайн өдөр Элен сүм рүү явж байхдаа түүний хөл нь газарт хүрэхгүй байхыг анзаарчээ. .. Тэр сандран доошоо харвал тэр өөрөө арван см ийн өндөрт өргөгдсөн байхыг анзаарчээ. Эхэн үедээ тэр айдаснаас өөр зүйл мэдрэхгүй байсан ба айгаад ямар нэг юмнаас барьж авах гэж оролджээ. Гэсэн ч тэгэхээс тэгэх гэсэн юм шиг ойролцоо бут сөөг, мод юу ч байхгүй байжээ. Мөн ойролцоо тусламж гуйчихаар хэн ч байхгүй байжээ. Элен агаарт ганхан явж байсан ба харин зам нь түүнээс аажмаар холдож байв. Тэр үед Элен нөгөө нууцлаг хүний үгийг санаж гараа урагш сунган биеэ тэнцвэржүүлээд сүмийн зүг урагш явжээ. Эхний тааралдсан баганаас тэр барин авч доошоо газарт буужээ. Жингүй юм шиг хачин байдал нь алга болоод дахин хэзээ ч эргэж ирээгүй ажээ.
      АНУ ын Элен Масделлын сургуулилтыг дагаад хэд хэдэн “хөөрөх нисэх сургуулилт” гарч ирсэн ба Йога болон бясалгалыг ашиглан биеийн болон сэтгэл зүйн хичээлэлтийг эзэмшдэг. Гэхдээ эдгээр сургуулилт нь тийм сүртэй амжилтанд хүрсэн тухай мэдээлэл алга байна.
      Хэвийн бус ойлголтын нэг нь психокинез бөгөөд хүмүүс хол зайнаас эд зүйлд нөлөөлдөг. Ингэхдээ эд зүйл нь өөрийн бүтэц, байрлал эсвэл хэлбэрээ өөрчилдөг ажээ. Левитац буюу нисэх хөөрөлт нь психокинезийн нэг тохиолдол гэж судлаачид үздэг ажээ. Гэхдээ эцсийн эцэст яаж ангилах нь чухал биш харин энэ үзэгдлийг шинжлэх ухааны үүднээс нотлох нь чухал юм. ЗХУ ын судлаачид Наумовю болон Михальчук нар хүчтэй психокинетик чадамжтай, чадвартай хүнийг туршилт хийж үзжээ. Лабораторын нөхцөлд тэр эд зүйлийг нисгэж чаддаг байв. Туршилт нь дотоод төвлөрөхөөс эхлэж биеэ бүрэн эзэмдэх хэрэгтэй байдаг гэж экстрасенс хэлжээ. Энэ нь ойролцоогоор арван минут орчим үргэлжилжээ. Ингэхдээ судалгааны объект нь түүний гар нь хэмжээгээрээ өсөж мөн үзэгдэхгүй хийн подушк болдог гэж ярьжээ. “Подушка” буюу дэр нь илүү хатуу болж хүндэрч байсан ба туршилтын дараачийн хэсэгт шилжиж болох байлаа. Экстрасенсийн хуруунуудын завсарт модон эсвэл хуванцар хөнгөн зүйл хавчуулжээ. Ингэхдээ тэр өөрийн гараа улам өсөж томрохыг мэдэрчээ. Чих нь шуугиж тэр хаашаа ч юм нэг чигт явж байгаа юм шиг сэтгэгдэл төржээ. Ийм байдалд байхдаа экстрасенс гарын сарвуугаа огцом буулгахад эд зүйл нь агаарт хэдэн арван секунд тогтож байжээ.
      Экстрасенсийг судалсан эмч нар үзүүлбэрийн дараа экстрасенс хүнд ажил хийсэн юм шиг, их энерги алдаж ядарсан байдгийг илрүүлжээ. Түүний гадаад илрэл нь гар нь чичрэх, судас нь түргэн цохилох, амьсгаа нь давхцах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг ажээ. Тэр хүн өлссөнөө мэдэж гэнэт их нойр нь хүрдэг ажээ.
      Баруун руу дүрвэн гарсан зөвлөлтийн физикч доктор Штери хэлэхдээ ЗХУ д байхдаа Новосибирскийн нууц лабораторт ажиллаж байжээ. Тэнд хэвийн бус үзэгдлийг судалдаг ба түүн дотроо автолевитац буюу хар аяндаа нисэлтийг судалдаг байжээ. Ньюман гэдэг продюсер Штернийг тэнд явуулдаг туршилтандаа оролцохыг ятгажээ. Энэ зорилгоор туршилт явуулах өрөөг бэлдсэн ба түүний хана нь доторх зайг хязгааргүй болгон тусгасан ба харин шалан дээр гэрэг ойлгодог материалаар хийгдсэн хийлдэг резинэн матрас дэвссэн ажээ. Матрас нь дарах хүчний өөрчлөлтийг мэдэрдэг мэдрэгчийг байрлуулсан ажээ.
      Туршилтыг Лондоны их сургуулийн туршилтын физикийн профессор Жон Хастед удирдаж байжээ. Штерн матрасан дээр хэвтэн харин видео камер нь түүнийг тал бүрээс нь авчээ. Гэхдээ харамсалтай нь тэр нисч хөөрч чадаагүй ажээ. Датчик буюу мэдрэгчийн мэдэрсэн цорын ганц зүйл бол агшин зуурт нэг кг аар даралт нь багасчээ. Энэ нь хэрэв Штерн тавхай болон тохой дээрээ тулж байгаа бол видеокамерууд тэр хөдөлгөөнгүй байгааг нь бичих нь мэдээж. Аппарат нь Штернийг агаарт өргөх хэмжээний тийм таталцлын эсрэг хүчний эсрэг хүч бий болохыг мэдэрч бичиж авчээ.
      Профессор Хастед тольт өрөөнд хийх туршилтаа үргэлжлүүлсэн, энэ удаад Британы хоёр психокинетикүүд медиумтай хийжээ. Тэр хэд хэдэн удаа хөдөлгөөнгүй хэвтэж байгаа хүний жин нь 2 кг аар богино хугацаанд багасахыг тэмдэглэж авчээ..
      0 0 31
    5. Өнгө зүс, хэв маяг муутай, элэгдэж гандсан хувцастай настайвтар эмгэн, өвгөн хоёр Бостоны галт тэрэгний буудлаас явсаар их сургуулийн ректорын өрөөнд орлоо. Гэтэл нарийн бичиг сандран босч өмнүүр нь хөндөлсөв. Өвгөн “Ректортой уулзмаар байна” гэж хэлэхэд нарийн бичиг “Ректор маш завгүй байгаа. Өнөөдөр та хоёртой уулзах ямар ч боломжгүй” гэжээ. Өвгөн эмгэн хоёр “Тэгвэл хүлээе дээ!” гээд хүлээлгийн буйдан дээр суулаа. Нэлээд хэдэн цаг өнгөрсөн ч эмгэн өвгөн хоёр суусаар л байлаа. Эцэстээ нарийн бичиг тэсэхээ байж ректорт байдлыг хэлж “Хэдхэн минут л уулзаж болохгүй юу. Энэ хоёр хөгшин явах янз алга” гэжээ. Залуу ректор дуртай дургүй хаалгаа нээн эмгэн өвгөн хоёрыг оруулав. Ректор хөдөөний хүмүүст угаас дургүй нэгэн байлаа. Яаж өөрийг нь зорьж ирснийг ойлгохгүй байв. Уур нь хүрч, царай нь барайсан ректор тун янзгүй угтжээ. Эмгэн, өвгөн хоёр Харвардын их сургуульд сурч байсан хүүгээ нэг жилийн өмнө алдсан байлаа. Хүү нь Харвардад сурч байхдаа үнэхээр аз жаргалтай байсан учир дурсгалын хөшөөг нь сургуулийн хашаан дотор босгох хүсэлтэй буйгаа дуулгажээ. Эмгэний яриаг сонсоод ректор уярах нь бүү хэл уурлаж, чанга дуугаар, Хатагтай! Бид Харвардад сураад нас барсан бүх хүмүүсийн хөшөөг сургуулийн хашаан дотор босгоё гэвэл сургуулийн хашаа оршуулгын газар болох байлгүй. Үгүй дээ, хүү минь! Хөшөө биш! Бид танай сургуульд хүүгийнхээ нэрэмжит барилга барьж өгөх болно. Барилга аа! гэж ректор гайхсанаа, Та ер нь нэг барилга ямар хөрөнгөөр босдогийг мэдэх үү. Хамгийн сүүлд ашиглалтад орсон хэсэг гэхэд л долоон сая ам.доллар хол давсан зардлаар боссон шүү дээ гэх нь тэр.

      Станфорд н гэр бүл
      Ректор яриаг төгсгөх тохирсон хариулт хэлчихлээ гэсэн шиг маадгар харж байлаа. Эмгэн нөхөртөө хандаж “Ийм том их сургууль байгуулахад зарцуулах мөнгө ердөө л долоон сая гэж үү. Тийм бол яагаад өөрсдийн их сургуулийг байгуулж болохгүй гэж” гэхэд нөхөр нь зөвшөөрсөн мэт толгой дохижээ. Ректор гайхсандаа дуугарч ч чадсангүй. Ноён, хатагтай Легенд Станфорд өрөөнөөс сугадалцан гарч шууд Калифорнийн Пало Апьёо руу явцгаажээ.

      Станфорд н гэр бүл
      Эцэст нь Харвардын хувьд юу ч биш болсон хүүгийнх нь нэрийг үүрд дэлхийд дуурсгасан их сургуулийг байгуулсан юм. Энэ бол Америкийн хамгийн алдартай их сургуулиудын нэг болох Стэнфорд байлаа.
      Стэнфорд сургууль одоо хөрөнгө санхүүгийн боломжоороо дэлхийд гуравдугаарт бичигддэг билээ.

      0 0 32
    6. Одоогоос 17 жилийн өмнө буюу 2001 оны 9 р сарын 11 ний өдөр хүн төрөлхтний түүхэнд гарч байгаагүй аймшигт халдлага гарч олон зуун гэмгүй хүн амь үрэгдээд зогсохгүй хорьдугаар зууны бахархал болсон дэлхийн худалдааны төвийн хоёр ихэр цамхаг хэдхэн хормын дотор нуранги болж хувирсныг та бүхэн санаж байгаа биз ээ. Тухайн үед дэлхийн хэвлэл мэдээллийн бүх л хэрэгслээр “Лалын зартай алан хядагч Осама Бин Ладены хөлсний алуурчид иргэний нислэгийн дөрвөн онгоцыг эзэлж. хоёр онгоц нь дэлхийн худалдааны цамхгийг үнсэн товрого болгон гурав дахь нь АНУ ын Батлан хамгаалах яам болох Вашингтон дахь Пентагоны барилгыг мөргөж уналаа. Харин дөрөв дэх нь Пенсильвани мужийн эзгүй хээр газар унажээ. Энэхүү дайралтуудын улмаас энгийн номхон гурван мянга орчим Америк хүн амиа алдлаа” хэмээн цаг наргүй гашуудан мэдээлэлж байсан билээ. Тэр ч байтугай энэ эмгэнэлийг тэсч ядсан АНУ ын ерөнхийлөгч Ж.Буш хоёр нүдэндээ нулимс цийлэгнүүлэн байж “Алан хядагчдыг өөгшүүлж, тэднийг байнга турхирч байдаг Ирак руу цэргээ оруулж лалын хэт даврагсдыг нухчин дарж өс хонзонгоо авна” хэмээн ард түмнийхээ өмнө албан ёсоор мэдэгдэж байв. Тэгээд тун удалгүй Ирак руу Английн дэмжлэгтэй дайран орж өнөөг хүртэл Иракийг түйвээсээр байгаа бөгөөд энэ үйл хэрэгт манай Монгол цэргүүд байдаг чадлаараа хүчин зүтгэж байгаа юмдаг. Тэгвэл хэдэн жилийн өмнө нэгэн ноцтой мэдэгдэл дэлхий дахинд цацагдлаа. Энэхүү мэдэгдэл дайн гарах нөхцөл болтлоо шуугиан тарьсан хоёр өндрнйн эмгэнэлт хувь заяа бол АНУ ып засгийн газрын зүгээс дэглэж найруулсан жүжиг болохыг гэрчилж байна. Өдгөө инженер. уран барилгачид нийлсэн 130 хүний бүрэлдэхүүнтэй шинжзэчдийн баг дэлхийн худалдааны ихэр цамхгийг Америкчууд өөрсдөө дэлбэлсэн гэсэн шуугиан тарьсан мэдэгдэл хийгээд байна. Тэд АНУ ын Конгресст хандсан мэдэгдлээ олон нийтэд танилцуулсан бөгөөд тэдний үзэж байгаагаар бол ихэр цамхгийг дэлбэлэх ажиллагаа нь нилээн эртнээс маш нарийн тооцоо гаргаж, бэлтгэсэн зүйл байсан аж. Өөрөөр хэлбэл хоёр ихэр цамхаг алан хядагчдын онгоц мөргөснөөс болж нураагүй харин дотор нь санаатайгаар тавьсан дэлбэрэх бодисын улмаас нурсан гэнэ. Шинжээчид энэ дүгнэлтээ гэрэл зураг болон видео бичлэгээр баталгаажуулж, үйл явдлыг нүдээр харсан хүмүүсийг ч гэрчээр татаж байгаа ажээ. Эдгээр шинжээчдийн нэг Америкийн уран барилгачдын нийгэмлэгийн гишүүн Ричард Гейжем энэ тухайд “Тухайн үед шоконд орсон Америкчууд болсон үйл явдлыг үнэн зөвөөр нь дүгнэх чадваргүй байлаа. Ихэр цамхаг онгоц мөргөснөөс болж сүйрсэн гэдэг зохиомол ярианд хэн хүнгүй итгэсэн. Гэтэл үнэн хэрэгтээ мэргэжлийн хүмүүс дэлбэрэх бодисын тусламжтайгаар энэ явдлыг зохион байгуулсан юм. Дэлхийн худалдааны төвийн хамгаалалтын алба өндөр түвшинд бэлтгэгдсэн хүмүүсээс бүрддэг аюулгуй байдлыг хангах тоног төхөөрөмж нь дээд зэргийн байдгийг бодох хэрэгтэй. Тэгвэл алан хядагчид энэ хэцүү саадыг давж, хэнд ч ажиглагдахгүйгээр тэсрэх бодис тавьж чадна гэж байхгүй. Тиймээс энэ үйл явдлыг Америкийн Засгнйн газрын хүрээнийхнээс зохион байгуулсан гэсэн аймшигтай дутнэлтэд хүрээд байна” гэсэн юм. Энэ мэдэгдэл зөвхөн Америкчууд төдийгүй дэлхийн бусад орны олон хүний сонирхлыг асар их татаж байна. Нээрэн ч хар ухаанаар бодоод үзсэн Холбооны мөрдөх товчооны Нью Йорк дахь салбар, АНУ ын нууц албад. Татварын алба, Бирж болон үнэт цаасны хороо мөн Нью Иоркийн онцгой байдлын алба зэрэг онцгой чухал газрууд байрладаг байсан энэ том барилгуудын харуул хамгаалалт хэн дуртай нь нэвтрээд байхааргүй нарийн чанд бат бөх байсан нь ойлгомжтой. Түүнээс гадна энэ сүйрэл зохион байгуулалттай хийгдсэн гэдгийг нотлох нэгэн чухал баримт бол алан хядагчдын онгоц мөргөөгүй байхад нурж унасан нэг өндрийн барилга юм. Онгоцны “дайралт” д өтөөгүй энэ барилга зэргэлдээх цамхаг унаснаас найман цагийн дараа гэр чигээрээ сүйрсэн.
       Гэтэл энэ тухай мөрдөлт явуулсан тухай бичиг баримтад дурдсанаар бол “АНУ ын Холбооны онцгой байдлын алба энэ сүйрэлд ямар нэгэн тайлбар хийгээгүй.   9 р сарын   11 ний алан   хядах   үйл   ажиллагаа хариуцсан хороо энэ асуудлыг үл тоомсорлосон. Харин Стандарт. технологийн Үндэсний хүрээлэн энэ асуудлаар мөрдөн байцаалт явуулна гэж амлаад хоёр жил өнгөрсөн ч ямар нэгэн ажил хийгээгүй” гэсэн байдаг аж. Тэгэхээр олон Америкчуудын нус нулимсыг барсан энэ сүйрэл нэг ёсондоо Ирак руу цэргийн хүчээр цөмрөн орохын тулд шалтаг хайж хийсэн АНУ ын ерөнхийлөгч Ж.Бушийн дэглэсэн жүжиг байсан бололтой, Мөн энэ бүх шуугианы хажуугаар нэрээ хэлэхийг хүсээгүй иэгэн чөлөөнд гарсан Пентагоны офицер “Пентагон алан хядагчид онгоц барьцаалан Америкийн зүрх болсон оицгой обьектуудыг дайрах гэж буйг мэдсэн. Тийм ч учраас өөрийн байраа аварч үлдэхийн төлөө бүхий л хүч чадлаа дайчилсан. Холбооны мөрдөх товчоо болон нууц албадад ч энэ тухай мэдэгдсэн. Гэвч эд ямар нэг арга хэмжээ аваагүй нь сонин. Хоёр ихэр алан хядагчдын бай болсныг мэдсээр байж арга хэмжээ авалгүй бүр балгас болсон хойно ч ач холбогдол өгөөгүй нь нарийн учиртай. Тухайн үед хоёр ихэрт үйл ажиллагаагаа явуулж байсан улсын томоохон албан байгууллагууд дэлбэрэлт болохоос өмнө шаардлагатай бүх баримт бичиг, хүн хүчээ өөр тийш шилжүүлсэн байсан” гэж ярьсан нь Америкчуудын аазгайг хөдөлгөж байна. Энэ мэтийн шуугиан өдгөө Америкчуудын дунд улам бүр газар авч нийт хүн амын гуравны хоёр нь буюу 67.2 хувь нь хоёр байшин “Аль Кайда” гийн дайралтаас болж нурсан гэдэгт итгэхээ больж эхэлжээ. Энэ бүхний илрэл бол “Бутархай мөнгө” нэртэй баримтат кино юм. Гурван мянган ногооны өртгөөр бүтсэн энэхүү баримтат кинонд статистик тоо баримт үйл явдлыг дээр харсан хүмүүсийн яриа, мөн гэрэл зургууд. шинжээчдийн таамаглалыг нэгтгэж бухэлдээ Америкийн засаг захиргаа 9 р сарын 11 ний өдөр юу болсныг нууцалж байна учир нь өөрсдөө энэ үйл явдалд шууд хариуцлага хүлээх ёстой гэсэн утга санааг илэрхийлсэн байдаг билээ. Мөн профессор Дэвид Рей Гриффины “Шинэ Перл Харбор” гэсэн ном гарсан нь ч олон нийтийн сэтгэхуйд зохих хэмжээгээр нөлөөлсөн юм. 1941 онд АНУ ын Ерөнхийлөгч агсан Ф.Рузвелт Америкийн усан боомт руу дайрахыг япончуудад зөвшөөрсөн гэдэг шуугиан өнөөг хүртэл Америкчуудыг эргэлзүүлсээр байдаг бөгөөд дээрх ном энэ санааг 9 р сарын 11 ний үйл явдалтай холбож бичсэн байдаг. Энэхүү номонд 2001 оны 9 р сарын тэр нэгэн өглөө Америкийн эрх баригчид Иракт дайн эхлэх шалтаг олохын тулд иргэдийнхээ эсрэг гэмт хэрэг үйлдэж дэлхий нийтийг гэр чигээр нь мэхэлсэн юм биш байгаа гэсэн асуултыг тавьж байгаа юм.


      0 0 17
    7. Нүдэнд үл үзэгдэх олон ертөнц бидэнтэй зэрэгцэн оршдог гэх яриа олон үндэстэнд амнаас ам дамжин яригдсаар иржээ. Үнэн худал нь үл мэдэгдэх энэхүү таамгийг эрдэмтэд нотолсоор байна.
      Тухайлбал, Стэнфордын их сургуулийн физикчид дэлхий бүрэлдэн тогтох явцад олон өөр ертөнц дотор нь үүссэн хэмээн баталж байна. Тэдний тооцоогоор одоо бидэнтэй зэрэгцэн 10 ын 1016 зэрэгтэй тэнцэх тооны ертөнц оршин тогтнож байгаа аж. Эдгээр нь бие биеийнхээ дотроо оршин буй гэнэ. Энэ мэт хоосон ертөнцийн тухай таамаглал эртнээс буюу хүн төрөлхтний хөгжлийн эхэн үед ч яригддаг байв. Үүнээс хамгийн түгээмэл яригддаг нь газар доорх ертөнц. Шинжлэх ухаан үүсч хөгжөөгүй, орчлон ертөнцийн тогтоцын талаар ойлголт бүрэлдээгүй байсан балар эртний үед хүмүүс газрын хэвлийд амьд ертөнц байдаг гэдэгт огтхон ч эргэлздэггүй байв. Тухайлбал, эртний Грекийн газар доорх дийлдэшгүй хүч чадалтай аймшигт ертөнцийн тухай домгийг дурдаж болох юм. Гэтэл V зуунд Анаксагор гэх эрдэмтэн бидний хөл доор цэвэр тунгалаг агаар, хөвсгөр цагаан үүлтэй ертөнц оршин буй бөгөөд иргэд нь өөрсдийн барьсан сайхан хотод амьдардаг. Тэдэнтэй хамт тэнгэрийн амьтад хүртэл байдаг хэмээн өөрөө харсан мэт бичиж үлдээжээ. Энэ хоёр онолоос харахад газрын хөрсөн дор хүн төрөлхтөнд сайн муугаа мэдүүлсэн хоёр өөр ертөнц байгаа мэт. Бидэнтэй зэрэгцэн орших хоосон ертөнцийн талаархи онол, таамаглал тун олон янз. Тухайлбал, 1818 онд Америкийн эрдэмтэн Жон Клеве Симмс дэлхийн туйлууд орчимд хаалга нь байдаг хэд хэдэн нууцлаг ертөнц газрын хөрснөөс дор оршин байдаг гэх таамаглал дэвшүүлэн Конгерессоор батлуулахыг оролдож байжээ. Үүнтэй ижил нээгдэж, хаагддаг хаалга бүхий ертөнц Шамбалын орон. Түвдийн өндөр уулс орчимд хаалга нь бий гэх энэ орны зарим иргэд бидний дунд амьдарч байгаад цаг нь болохоор буцдаг. Дэлхий ертөнц дээр өрнөж буй олон сайн үйлсэд энэ ертөнцийнхөн оролцдог гэх баримт цөөнгүй тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Эдгээрээс гадна Зөвлөлтийн эрдэмтэн В.Обручева балар эртний үед унасан солир газрын гадаргыг нүхлэн хөндий хоосон орон зай үүсгэсэн, тэнд амьдрал үүссэн хэмээн үзжээ. Гэтэл америк судлаач Кира Тид газрын гадарга дунгийн гадна талтай төстэй хэмээн үзэж байв. Түүний онол хожим “хөндий ертөнц” гэх шинжлэх ухааны нэршил үүсгэсэн. Тэрбээр үл үзэгдэх ертөнцийнхөн тэрхүү хуяг дотор амьдардаг гэсэн юм. Стэнфордын их сургуулийн эрдэмтдийн таамаглал хоосон ертөнцийн талаархи хамгийн сүүлийн онол. Дээр дурдсан домог, таамаглал, онолууд нийлээд ч тэдний байгаа хэмээн батлаад буй үй олон ертөнцийн хаана нь ч хүрэхгүй. Тэгэхээр бидэнтэй зэрэгцэн олон янзын ертөнц оршдог байж ч болох юм. Тэрхүү ертөнцүүд хүн төрөлхтний тайлж чаддаггүй олон нууцын эзэд юм биш биз Тухайлбал, үе үе харагддаг чөтгөр, лусын дагина, харь гаригийн гийчид  бидний хажууханд оршдог байж болох.
      0 0 27
    8. Байгаль далайд гарсан зарим усан онгоц ор сураггүй алга болдог. хэдхэн жилийн өмнө нөгөө эргийн гацаанаас жижиг усан онгоцны хөдөлгүүр худалдан авахаар далайд гарсан “Ямаха” онгоц сураггүй болжээ. Багагүй хугацаа энгөрсөн ч эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байгаа юм. Энэ тохиолдол Байгаль далайн номхон дөлгөөн мандал үе үехэн усан онгоц “залгичихдаг” гэх явган яриаг дахин сэдрээлээ.
      Гэрчүүдийн ярьснаар дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй далайд гарсан уг онгоцны залуурч туршлагатай нэгэн байжээ. Тэд хамгийн ойрын гацаанаас шинэ хөдөлгүүр авахаар Буриадын Кабанск тосгоноос хөдөлсөн учир аялал бүтэн өдөр ч үргэлжлэхээргүй байж. 35 63 насны, далайн аяллын арвин туршлагатай тэдний хувьд далайд гараад ирэхийн төдий энэ аялал хэний ч бодоожийн гарын алга урвуулахын төдий хялбархан.
      Гэвч тэд төд удалгүй холбоо тасарчээ. Сайн яваагаа дуулгаж, орчны байдлыг мэдээлж амжсан тэдэнтэй дахин холбогдох гэсэн боловч чадалгүй өнөөг хүрч байна. Далайд гар утас ажилладаг боловч далайчдын утас сүлжээнээс гарсан гэсэн хариу өгсөөр. Тосгоны хэвлэлээр тэднийг хөдөлсний дараахан манан буусан. Үүнд төөрсөн хэмээн бичиж байна. Гэвч манан арилсан ч тэд ирсэнгүй.
      Далайн шуургад өртөн сүйрсэн гэх таамаглал байж болох ч тэднийг сураггүй болсноос хойш далай хүчтэй ч давалгаалаагүй, номхон дөлгөөн байсан. Тэгвэл өтгөн мананд төөрч хад, чулуу мөргөн осолдсон байж болох таамаг бас байгаа юм. Гэвч далайн мандалд хэдэн арван км газар нэгжээд ч ямар нэг ослын ул мөр, үлдэгдэл, сэг зэм тааралдсангүй. Энэ бүхний эцэст “Ямаха” г ор сураггүй алга болсон гэж дүгнэхээс өөр гарц үлдсэнгүй.
      Энэ хөлөг Бермудын гурвалжинд орчихсон мэт ор мөргүй алга болжээ.Нутгийн иргэдийн олонхи “Ямаха” г жижиг болон, загас агнуурын онгоц залгичихдаг Байгаль нуурын хэсэгхэн газарт шингэчихсэн гэдэгт итгэлтэй байна. Нутгийн олон энэ маягаар сураггүй алга бологсдын тоог алджээ. Үүнд осгож, мөс цөмлөгч машин болон цаснаа явагчтайгаа живэн хорвоог орхигсод багтаагүй гэхээр дээрх тоо анхаарал татахуйц байгаа юм.
      Загасчид нуурын мандалд галт тэрэг, эртний цамхаг, усан онгоц мөн загасчны завь харагддаг хэмээн ярьдаг. Олон жилийн турш олон ч хүнд ажиглагдсан энэ үзэгдэл тохиоход ойр орчмын гацаат тосгодод, аялж яваа хөлөг онгоцонд соронзон орны өөрчлөлт, цахилгааны гэмтэл заавал болдог. Ялангуяа, хөлөг онгоцны жолоодлогын хэсэгт ямар нэгэн өөрчлөлт илт мэдрэгддэг хэмээн Байгаль далайд спорт аялал зохион байгуулдаг “Славс” клубын зохион байгуулагч Игорь Янушевич батлан өгүүлжээ.
      Тэрбээр “Далайд оньсого мэт адал явдал жил бүр болдог. Хэдийгээр би эмч ч хачин жигтэй байдлаар хэн нэгнийг авч оддог нууцын талаархи ярианы дараа, эсвэл мандал дээрх элдэв сонин үзэгдлийн дараа сэтгэл зүйч болон хувирдаг” гэжээ.
      И.Янушевичийн ярьсныг олон хүн баталдаг. Өөрөөр хэлбэл зуны халуунд ч, өвлийн тэсгим хүйтэнд ч далайн мандал дээр ер бусын, хачирхам дүр дүрслэл бүхий зэрэглээ үүсдгийг. Хэдийгээр эдгээр үед агаарын нягтшил, гэрлийн тусгал, хугарал өөр байдаг ч далайн мандалд ер бусын, гайхалтай нь дэндүү бодит харагдах дүр тодордог байна. “Ямаха” онгоцыг аялж явах үед энэ үзэгдэл тохиож төөрөгдөлд оруулсан байж болох талтай.
      Олон жил нүдээр харсан гэрчүүд буюу загасчид, судлаачдын ажигласнаар зэрэглээ ихэвчлэн Их Ушканьийн болон Ольхоны арлуудын ойролцоо үзэгддэг байна. Хэрэв энэ бүхэн “Ямаха” тай тохиосон бол тэд эсэн мэнд эргэн ирэх найдвар бас ч байгаа аж. Харин олон жилийн турш ам дамжин яригдсан  хамгийн аймшигтай, учир битүүлэг үзэгдэлтэй учирсан бол…?
      Өөрөөр хэлбэл, Ольхоны арлуудын өмнөд хэсгээс цөөхөн км ийн зайд орших нуурын хамгийн гүн хэсэгт үүсдэг “Чөтгөрийн ам” д үмхүүлчихсэн бол. Энэ ер бусын үзэгдэл хоёр ам.метр талбайг хамран жилд 1 2 удаа тохиодог гэлцдэг. “Ямаха” тай ижил ямар ч ул мөргүй алга болсон жижиг онгоцууд тодорхой давтамж, урьдчилан мэдэгдэх шинж тэмдэггүй энэ үзэгдэлтэй таарсан учраас л алга болдог гэдэгг далайн эрэг орчмын иргэд итгэлтэй байгаа юм.
      Өөрөөр хэлбэл Байгаль нуур усан онгоц “залгичихдаг” гэдэгт тэд эргэлздэггүй. Гэхдээ үүнийг таньж болох шинж нь барин тавин нотолгоо байхгүй ч цаг агаар тогтуун сайхан байх, мөн нуур дөлгөөн байх үе гэнэ. Гэнэт далайн ус мурилзан долгилж голдоо дээр дурдсан хоёр ам.метр талбай бүхий хар нүхэн эргүүлэг үүсгэн хавь орчныхоо бүхнийг хаман авдаг байна. Үүнийг нутгийнхан нүгэлт сүнснүүд бусдыг там уруу авч оддог үүд хаалга хэмээн итгэдэг байна.
      Гэвч эрдэмтэд, байгаль судлаачид байж боломгүй хэмээн няцаадаг. Тиймээс ч сүүлийн үед алдартай олон судлаач зэрэглээ болон “чөтгөрийн ам” ыг судалж эхлээд байна. Тэд яагаад учир нь үл ойлгогдох сонин үзэгдэл олон жилийн турш нэг л газар үзэгддэг. Нөгөө талаар усан хонгил үнэхээр үүсдэг үү гэдэгт хариулах юм.
      Хачирхалтай нь дээрх хоёр үзэгдлийн талаар баримтат кино, видео бичлэг, цуврал фото зураг, нүдээр харсан гэрчүүд гээд асар олон баримт нотолгоо, эд мөрийн баримт байдаг. Тэр байтугай “чөтгөрийн ам” аас амьд мултарч чадсан азтай хүмүүс ч цөөнгүй. Тухайлбал, хэдэн жилийн өмнө хэд хэдэн хөлгийн ахмад энэхүү эргүүлэгт ойртон очсон ч амьд гарч чаджээ. Эргүүлэг заримдаа бүгдийг ч залгичихдаггүй бололтой.
      Тэгэхээр “Ямаха” хөлгийн талаар урьдчилан тааварлахад эрт байна. Хэдийгээр алга болоод чамгүй удсан ч хөлгийнхөн “юунд сандарсан юм бэ, бид далайд гараад хэдхэн цаг л боллоо шүү дээ” гэсээр амь мэнд эргээд ирж ч болзошгүй.
      0 0 30
    9. Хамгийн анх энэ хүснэгт МЭ79 онд Помпей, Стабъя мөн Оплонтис зэрэг хотуудтай хамт мөхсөн Херкуланиум хотын туурьнаас олдсон бөгөөд хамгийн гайхалтай нь хүмүүс энэхүү хүснэгтэнд шингэсэн ид шидийг нээн илрүүлж,биеэр мэдэрсэн нь гайхалтай. Ямартай ч адтай эрдэмтэд энэхүү нууцлаг хүснэгтийн далд утгыг тайлсан бололтойдог.

      SATOR  гэдэг нь тараагч,түгээгч AREPO – би уруугаа мөлхөж байна гэсэн утгатай гэсэн боловч AREPO гэж бурханы нэр байх магадлалтай TENET – тэр тогтоож байна OPERA – халамжлах ROTAS – эргэх ……….. гээд эдгээр үгнүүд нь маш олон утгатай. Тэгэхээр хооронд нь холбох юм бол “Зовох цагт түгээгч Арипо өөрийн гараар хайр энэрэлийг түгээнэ” гэсэн утгатай болж байна.
      Харин SATOR OPERA TENET TENET OPERA SATOR гэж холбон уншвал “Аугаа эзэн хамаг л хэргийг гартаан атганам, хамаг л хэрэг Аугаа эзний гарт атгагднам” болж байна.

      PS: Яагаад та яг одоо энэхүү хүснэгтийг цаасан дээр бичээд биедээ авч явж болохгүй гэж
      0 0 23
    10. Хүний амьдралд янз янзын зүйл болдог билээ. Түүний нэг бол хүмүүсийн амьдралын давхцал юм. Нэг өдөр болсон зүйлтэй яг адилхан зүйл маш олон жилийн дараа давтагддаг нь ердийн үзэгдэл болжээ…
      Марк Твен ба Галилейн сүүлт од

      Марк Твен
      Алдарт зохиолч Марк Твен 1835 онд төржээ. Түүний төрсөн өдөр дэлхийн хажуугаар Галилейн сүүлт од өнгөрчээ. 1910 онд сүүлт од дэлхийн дахин ойртон ирэхэд зохиолч нас барав. Тэр өөрийн үхлээ бүр 1909 онд зөгнөж “Би энэ ертөнцөд Галилейн сүүлт одтой хамт ирсэн, дараа жил түүнтэй хамт буцна” гэж ярьдаг байж.
      Хос Брисон

      The Brown Hotel
      1950 иад оны сүүлчээр Жорж Д.Брисон албан ажлаар Кентукки мужийн The Brown зочид буудалд буув. Брисон 307 р өрөөний түлхүүр гардан авмагцаа шуудан ирсэн эсэхийг асуув. Түүнд “307 р өрөөний Жорж Д.Брисонд” гэсэн захиа гардууллаа. Хэн нэг нь түүнийг заавал энэ өрөөнд орно гэж мэдсэн мэт. Гэтэл уг захиа түүнд биш, өмнө нь тус өрөөнд буудалласан Жорж Д.Брисонд ирсэн байв.
      Үүргээ гүйцэтгэсэн сум

      1883 онд Генри Зигланд нэг хүүхнээс харьцаагаа тасалжээ. Хүүхнийг амиа хорлосны дараа ах нь Генрийг алахаар буутай ирэв. Тэр Генрийг буудмагц бас амиа хорлов. Харин сум Генрийгийн нүүрийг шүргээд мод оножээ. Генри хувь заяагаа аргалчихлаа гэж баярлав. Хэдэн жилийн дараа Генри тэр модыг хөрөөдөж унагах гээд барсангүй. Тэгээд тэслэгч авчран дэлбэлэв. Гэтэл модонд зоогдсон сум цомойлон гарч ирээд Генригийн толгойг онож, газар дээр нь алжээ.
      XVI Людовикийн муу өдөр


      Францын хаан XVI Людовикийг бага байхад “Сар бүрийн 21 ний өдөр таны час өдөр” гэж зурхайч сэрэмжлүүлжээ. Иймээс тэр хэзээ ч 21 ний өдөр чухал арга хэмжээ төлөвлөдөггүй байв. Гэвч хаанаас бүх зүйл хамаардаггүй аж. 1791 оны долдугаар сарын 21 нд хаан хувьсгалт Францаас зугтаахыг завдаад баривчлагдав. 1791 оны 9 р сарын 21 нд Франц бүгд найрамдах улсаа тунхаглалаа. Харин 1793 оны 1 р сарын 21 нд XVI людовик хааныг гильотинд цаазалжээ.
      0 0 24
    11. Энэ өдөр олон орны хүмүүс гэрээсээ гарахгүй, утсаа авахгүй, наймаа хийхгүй, гэрээ хэлэлцээр байгуулахгүй, ерөөс юу ч хийхгүй байхыг хичээдэг. Хэрэв ямар нэг юм зайлшгүй хийх болбол мод руу гурав тогшиж, зүүн мөрөн дээгүүрээ нулимна. 13 ны баасан гаригтай холбоотой сүсэгт арван хүн тутмын нэг нь итгэдэг.
      Айдас болон эргэцүүлэл
      13 ны баасан гаригийг олон хүн азгүй өдөр гэдэг. Европт гэхэд л дөрвөн хүн тутмын нэг нь «муу өдрөөс» айдаг. Британийн «Обсервер» сонинд иш татсан тоо баримтаас үзвэл, дэлхийн арван хүн тутмын нэг нь энэ өдрөөс айдаг гэж «Российская газета» сонинд бичжээ. 13 ны өдөр баасан гаригтай давхцсанаас айхыг параскадекатриафоби гэдэг. Энэ нь « муу ёрын тоо» 13 ын тооноос айх трискаидекафобитай холбоотой Нэрд гарсан олон хүн параскадекатриафоби айдастай байжээ. Жишээ нь, Наполеон тийм өдөр ямарваа чухал ажил, тэр тусмаа тулалдаан явуулахаар төлөвлөдөггүй байв. Бисмарк баримт бичигт гарын үсэг зурдаггүй байсан. Гете тэр «ёрын» өдөр орноосоо ч босдоггүй байв. Хөгжмийн зохиолч Арнольд Шенберг 13 ын тооноос айхтар айдаг байв. Тэр 1951 оны долдугаар сарын 13 ны баасан гаригт айснаасаа болж чичрэн, бүтэн өдөр хөнжлөөсөө цухуйгаагүй гэдэг. Шөнө дунд болохоос 15 хормын өмнө эхнэр нь өрөөнд нь орж, айхаа болиход 15 хором үлдээд байна гэж хэлжээ. Тэр үед Шенберг гараа дөнгөн данган өргөөд, «зохицол» хэмээн арай гэж хэлээд, нас баржээ. Тэр 23 цаг 47 минутад буюу шөнө дунд болохоос арван гурван хормын өмнө нас барсан байна. Нефтийн баян Поль Гетти, Америкийн Ерөнхийлөгч Герберт Гувер, Франклин Рузвельт нар энэ өдөр бага шиг явахыг хичээдэг байв. Английн хатан хаан II Елизавета ч 13 ын тоонд дургүй. Дашрамд дурдахад, өнгөрсөн зууны эцсээр Англид «Арван гурав» гэсэн сүсэгтэй тэмцэгчдийн клуб байгуулсан байна. Тэр бүлгийн 13 гишүүн 13 ны өдрийн баасан гаригт 13 тоот өрөөнд үдийн хоол идэхээр цугларахдаа зориуд толь хагалж, босгоны цаанаас мэндэлж, давс цацаж, хутга унагаж, хувцсандаа товч хадаж, өрөөнд исгэрцгээсэн байна. өөрөөр хэлбэл өөрсдөд нь гойдын юм огт тохиолдохгүй байна гэдгийг харуулжээ. Гэвч клубын гишүүд дотор энэ аймаар тооноос болоод уулзалтад ирээгүй нэг хүн заавал байдаг байв. Тэр хүн ширээнд 13 хүн сууваас нэг нь удалгүй заавал үхнэ гэдгээс айдаг аж.
      Долоон баасан гараг
      Энэ сүсэг өнөө хүртэл хадгалагдаж ирэв. Аймшгийн кино бүтээгчид чухамхүү параскадекатриафоби айдсыг ашиглах болсон нь ийм айдастнууд олшроход нэрмээс болов. «13 ны баасан гариг» хэмээх олон ангит кинонд энэ өдөр олон хүн алдаг интэй хүний тухай гардаг. 13 ын тоо баасан гаригтай давхцахаас америкчууд гойд айна. Тэнд 20 сая орчим хүн параскавидекатриафоби айдастай аж. Тэд энэ өдөр тун болгоомжилж, ажилдаа очихгүй, наймаа хийхгүй, гэрээ хэлэлцээр байгуулахгүй. 13 ны өдөр баасан гариг хоёр давхцан таарах бүрийд АНУ 750 сая долларын хохирол хүлээдэг байна. Трискаидекафоби айдсын улмаас АНУ ын байшингуудад 13 дугаар давхар, нисэх онгоцны компаниудад 13 дугаар аялал байдаггүй. Нисэх онгоцуудад нь 13 дугаар эгнээний суудал байдаггүй. 13 ны өдөр чухал ажил хийхгүй, хөлөг онгоц усанд тавихгүй, гэрээ хэлэлцээр байгуулахгүй. Нью Йоркт «Уолдорф Астоия» гэдэг ганц буудал л 13 дугаар давхартай аж. Европт ч трискаидекафоби айдастнууд цөөнгүй. Жишээ нь, Францад ямар нэг пүүст 13 дахь ажилтан ажилд авах болбол эзэн нь бас нэг хүн хөлслөнө, тэр нь «14 дэх зочны мэргэжил» гэсэн нэр авна. Хоолны ширээний ард 13 хүн суувал гэрийн эзэд 14 дэх сандал тавьж, хүүхэлдэй суулгаж, бусдын адил өмнө нь хоол тавина. Францын хэд хэдэн том хотод 13 гэсэн дугаартай байх байшингийн дугаарыг 12 дахиад гэж тэмдэглэнэ.
      “Мэндлэхээс ч айх нь”
      Ер нь 13 ны баасан гариг буюу 13 ын тооноос айх нь хамгийн жигтэй зүйл биш аж. Америкийн CTRN зөвлөлдөх порталын мэргэжилтнүүд байнгын, хүчтэй эсвэл амьтан, объект, газар орон юмуу нөхцөл байдлаас айх гээд нийтдээ1300 айдас байдаг гэж тоолжээ. Тэдний үзэж байгаагаар, тийм олон айдас байдаг нь хүн биологийн хувьд айж байхаар заяагдсантай холбоотой. Хамгийн их дэлгэрсэн айдас нь олны өмнө үг хэлэхээс айх явдал гэж CTRN ийн мэргэжилтнүүд үзэж байна. Ихэд дэлгэрсэн өөр айдас нь шавьж, харх, микроб, хаалттай байр, өндөр, нисэх онгоцоор нисэхээс айх айдас юм. Хавьгүй бага дэлгэрсэн айдас ч бий. Энэ нь урт үгнээс айдаг гиппопотомонстросескиппедалофоби буюу товчилбол сескиппедалофоби айдас. Энэ нь хүмүүс амьсгаадаж, зүрхний цохилтын хэм алдагдаж, хөлөрч, огиулахад хүргэнэ. Хамгийн хачин айдас дотор сохор номингоос айх земмифоби, дэгдээхэйнээс айх алектрофоби орно. Хадам эхээс айхыг пентерафоби, Франц улс болон энэ орны соёлоос айхыг генуфоби гэнэ. Космифоби нь сансрын үзэгдлээс айх, киберфоби нь компьютерээр ажиллахаас айснаар илэрнэ. Прософоби айдастнууд дэвшлээс, гелленологофоби айдастнууд шинжлэх ухааны нэр томъёоноос, верминофоби айдастнууд микробуудаас айна. Ажлаас айдаг эргофоби айдастнууд, сайн мэдээ сонсохоос айдаг евпофоби айдастнууд аж төрөхөд амаргүй байх нь лавтай. өнөөгийн ертөнцөд өөр айдас ч буй. Жишээ нь халзан болохоос айдаг фалакрофоби, үрчлээ тогтохоос айдаг ритифофоби, биеийн галбир нь муухай байх вий гэдгээс айдаг дисморфоби, биеийнхээ заяаны үнэрээс айдаг осмофоби, таргалахаас айдаг обезофоби, түүгээр ч барахгүй айдас бий болохоос айдаг фобфоби айдас гэж байна. Одоо техник, тухайлбал үүрэн утаснаас айдаг айдас их дэлгэрэв. Зарим хүн концерт үзэж байхдаа юмуу машин жолоодож явахдаа утас нь үнэхээр дуугараагүй буюу бүр унтраасан байхад утас нь дуугарахыг сонссон мэт нотолдог. «Утас хий дуугарах» нь бүр байнгын айдас болж, «утас дуудах нь байх гэсэн дон» нэртэй болжээ. Хамгийн их дэлгэрсэн айдас дотор метронд орохоос айх явдал орсон нь гайхмаар. Тэгэхдээ энэ айдас том хотод ирсэн хүмүүст биш, харин өдөр бүр метроны галт тэргээр явдаг нутгийн оршин суугчдад төрдөг байна. Тухайлбал, уугуул москвагийнхны 19 хувь ийм айдастай аж.
      Хулчгар биш гэхдээ л…
      Алдартай олон хүн хачин юмнаас айдаг байжээ. Жишээ нь, I Петр шавьжнаас айдаг акарофоби айдастай байсан бөгөөд өндөр таазтай том өрөөнд хэвийн ажиллаж чаддаггүй байсан нь өөрийн байшин, хоосон зайнаас айдаг спацефоби айдас экофоби айдастай хосолсон байв. Наполеон Бонапарт цагаан өнгөнөөс айдаг лейкофобигоос гадна мориноос айдаг гиппофоби айдастай байв. Харин олон зураг дээр Наполеонынг цагаан морь унаснаар зурсныг хэрхэн тайлбарладаг нь тодорхойгүй байна. Бонопартын жүчээнд цагаан зүсмийн морь огт байгаагүй аж. Николай Гоголь амьдаараа оршуулагдахаас айдаг тафефоби айдастай байжээ. Зохиолч өөрийнх нь бие ялзрах илт шинж мэдэгдсэн үед л оршуулахыг бичгээр гэрээсэлж байснаас үзэхэд энэ айдас тун хүчтэй байжээ. Зураач Михаил Врубель өөрт нь таалагдсан хүүхнүүдээс айдаг калигинефоби айдастай байжээ. Тэр оюутан байхдаа хайр дурлал нь бүтэлгүй болоход цээж рүү гээ хутга дүрж байсан гэдэг. Альфред Хичкок тахианы өндгийг үзэж чаддаггүй обофоби айдастай байв. Түүний хувьд тахианы өндөг хэлбэрээрээ бас дотрох шар юмаараа аймаар санагддаг байжээ. Жүжигчин Том Круз халзан болохоос айдаг пеладофоби, хар хэл амаас айдаг омматофоби айдастай бол түүнтэй мэргэжил нэгт Ким Бесинжер өөр хүн шүргэхээс учиргүй айдаг афенфосмофобитай байв. Жеймс Бондын дүрд хамгийн сайн тоглосон жүжигчний нэг Рожер Мур буунаас айдаг голлофоби айдастай. Голофоби айдас нь хүрэхээр «ОО7 агент» нүдээ байн байн цавчилна. Вуди Аллен шавьж, цугларсан олон хүн, хүүхдүүд, нохой, нарны гэрэл, жижигхэн өрөө, хорт хавдар болон бусад өвчин гээд айхгүй юмгүй. Харин хөл бөмбөгчин Дэвид Бэкхем эмх замбараагүй явдлаас айдаг атаксиофоби айдастай. Жонни Депп алиалагчаас үхтлээ айдаг тул алиалагч тайзнаа гарч ирэхэд огт инээдэггүй. Харин жүжигчин бүсгүй Кристина Риччи ботанофоби айдсын төрөлд нэрвэгддэг, тасалгааны ургамлаас айдаг юм. «Тасалгааны ургамал бохир» гэж Кристина жигшсэн янзтай ярьдаг бөгөөд тасалгааны ургамалд санамсаргүй хүрээдэхвэл учиргүй айж сандардаг байна.

      0 0 27
    12. Удам дамжин ирсэн бөгж, энгэрийн зүүлт, хүзүүний зүүлт зэргийн тухайд маш болгоомжтой хандах хэрэгтэй. Аливаа зүүлт, гоёл ялангуяа эрдэнийн чулуутай бол өмнөх эзнийхээ энергийг шингээсэн байдаг.
      Эрдэнийн чулууг тэр бүр бүрэн цэвэрлэх боломжгүй. Бид нэг удаа 3.5 каратын хэмжээтэй бриллиантан шигтгээтэй бөгжнөөсөө сал гэж нэг хүнд зөвлөсөн. Яагаад гэвэл энэ бөгж өмнөх эзнийхээ үхэх үед хуруунд нь зүүлттэй байсан юм. Эрдэнийн чулуу бол мэдээллийг тээгч маш ноцтой эдлэл. Иймээс бид гоёл чимэглэлийг зүүх бол заавал шинээр авах ёстой гэж зөвлөдөг. Эсрэг тохиодолд эрдэнийн чулуун гоёлыг өвлөн авсан хүн өөртөө таагүй асуудал үүсгэх нь элбэг. Иймээс эртний бунхан, шарилыг хөнддөг, авс ухагч хүмүүсийн талаар бүр ярилтгүй.

      Зөн билгийн тулааны
      оролцогч Алексей Фад
      Жишээ нь: Алексей Фад амьдралд тохиолдсон бодит түүхийг ийнхүү өгүүлэв. Нэг маш баян орос гэргийдээ зориулан Ватиканаас итгэмээргүй маш үнэтэй гоёлын хүзүүний зүүлт авч иржээ. xvii зууны үеийн үнэт эрдэнийн чулуун чимэглэлтэй тэр зүүлт асар өндөр үнэтэй байсан ч орос эр хотойхгүй баян байлаа. Тэрээр гэргийдээ бэлэг болгон зүүлтийг авч ирсэний дараахнаас байдал өөрчлөгдөв. Тэр гоёл тэдний гэрт орж ирснээс хойш орос эрийн бизнес дампуурлаа. Мөн түүний Оросод байсан харш болон гадаад дахь шилтгээн нь ч нэгэн зэрэг шатжээ. Яагаад нэг өдөр 2уулаа ийнхүү шатсаныг үнэхээр тайлбарлах аргагүй байлаа. Богинохон хугацааны дараа нөгөө орос эр тансаг машинаараа явж байгаад осол аваарт оров. Түүний maybach машин люкс ангиллын машинаараа алдартай Германы ижил нэртэй компанийх. Уг нь ийм машинаар осолдоно гэж байдаггүй. Ингээд түүний бэлэвсэн эм бидэн дээр ирж тусламж хүсэв. Энэ үед нөгөө хүзүүний зүүлт түүний цүнхэнд байсан. Бид түүнээс эрдэнийн гоёлоо ил гаргахыг хүссэн, гэхдээ бид огт гар хүрээгүй. Зүгээр л тэр гоёлын зүүлтний мэдээллийг нь арчсан юм. Энэ хүзүүний зүүлт 100 гаруй хүний аминд хүрсэн байсан. Аймшигт үхлийг тээгч тэр зүүлт үргэлж өрхийн тэргүүнээс эсвэл цайзын эзнээс эхэлдэг. Дараа ээлж дараалан бусад хүний амийг авч оддог аж. Бүсгүй хэдий эр нөхрөө алдсан учраас одоо түүний өөрийн болон цорын ганц хүүгийн амь нас дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байлаа. Энэ үед түүний хүү хүнд өвчинд нэрвэгдсэн байлаа. Эмч нар түүнийг юунаас болж гэдгийг тодорхойлж чадахгүй аргаа барж байсан юм. Харин бидний өмнө тэр хүзүүний зүүлтийг яах вэ гэдэг асуудал тулгарав. Энэ тэсрэх бөмбөгийг аль болох хурдан зайлуулах хэрэгтэй байлаа. Маш богино хугацаанд шүү. Энэ үнэт эдлэл асар өндөр үнэтэй учраас хэдхэн өдрийн дотор зарах боломжгүй байсан. Тэгээд бид тэдний амь насыг аврах цорын ганц боломж бол тэр хүзүүний зүүлтийг аль болох хурдан газарт булах явдал гэж шийдсэн юм. Бурхадын хөшөө байдаг тэр газарт бид очиж бурхдад мөргөдөг. Мөн өөрсдийн ёслол, ажилдаа ашигладаг юм. Марийн тайгын нэгэн нуурны хамгийн гүн хэсэгт бид шөнө ёслол үйлдсэний дараа тэр хүзүүний зүүлтийг завин дээрээс оршуулсан. Үүний дараа тэр айлын бүх зүйл хэвийн болсон доо. Нөхрийг нь эргүүлж авч ирэхээс өнгөрсөн ч хүүгийн бие сайжирч, бүсгүй өөрөө одоог хүртэл энх тунх яваа. Амьдралын үнэ ямар ч гоёл чимэглэлээс илүү юм.
      0 0 14
    13. Болгарын зөнч Ванга 1911 оны нэгдүгээр сарын 31 нд төрсөн боловч хоёрдугаар сарын 26 нд дахин төрсөн гэдэг. Тэрээр төрснийхөө дараа амьд хүний ямар ч тэмдэггүй байсан бөгөөд эцэг, эх нь түүнд нэр өгөхөө хүртэл азнаж байжээ. Харин төрснөөсөө 27 хоногийн дараа буюу хоёрдугаар сарын 26 нд гүнзгий амьсгаа авч чанга гэгч уйлсан аж. “Вангалея” гэдэг нь болгараар “сайн мэдээ хүргэгч” гэсэн утгатай. Түүнийг 12 настай байхад нь хүчтэй салхи гэрийнх нь дэргэдээс хийсгэж зуун метрийн цаана хаясан гэсэн түүхийг бүгд мэддэг. Энэ явдлын дараа тэр сохорч нас барсан хүмүүсийг харж, ирээдүйн тухай ярих болсон юм. Ванга зөнч 55 жилийн хугацаанд янз бүрийн орны сая гаруй хүнтэй уулзжээ. Бичиг үсэг тайлагдаагүй сохор эмгэнд нэр хүндтэй улстөрчид хүртэл ханддаг байсан юм. Тэрбээр 1996 онд хөхний хавдраар нас барсан юм. Ванга хагалгаа хийхийг эмч нарт зөвшөөрөөгүй бөгөөд ердөө л зургаан сарын настай гэсэн мэргэжилтнүүдийн үгийг үл хайхран би гурван жил амьдрана гэж зүтгэсэн ч энэ удаа үнэхээр том алдаж орчин үеийн шинжлэх ухаан зөв байсан нь нотлогдсон юм. Тэрээр нас барсныхаа дараа ч алдар цуу нь багасаагүй юм. Түүнийг эмэгтэй Нострадамус гэж нэрлэж байв. Вангагийн уриа “Муу зүйл битгий хий. Өшөө хорсол чамайг хайж олно”. Ванга өөрийн хүүхэдгүй ч хоёр өргөмөл хүүхэдтэй. Нөхөртэйгээ хорин жил ханилсан ч хүүхэд төрүүлээгүй. Нөхөр нь элэгний хавдраар нас барахад Ванга “Түүний тавилан ийм. Тэр яг галт уул шиг гэж байжээ. Ванга дэлхийн ирээдүйн талаар үг хэлж байгаагүй бөгөөд ганцхан зүйл хэлсэн нь ус алтнаас үнэтэй болох цаг ирнэ гэжээ. Охин Виолеттагаа зургаан настай байхад нь өргөж авсан. Одоо баян хүнтэй гэрлэсэн. Хүү Дмитрий Волчев нь Петрич хотын прокуроор ажиллаж байгаа. Вангагийн амьдарч байсан нутагт Оросын “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн сурвалжлагч очиж бодит байдалтай нь танилцахыг хүсчээ.
      Муу зүйл бичвэл үхэх болно
      Сэтгүүлчийг нутгийн орос хэлтэй уугуул иргэд угтаж Болгарын “брэнд” болсон хүний тухай юу бичих гэж байгааг нь танджээ. Сурвалжлагчид аяга аягаар нь дарс шахахад сэтгүүлч бүсгүй “Манай Оросод Вангад тагнуулынхан болон таксины жолооч тусалдаг байсан гэж ярьдаг” хэмээн үг алджээ. Гэтэл нэгэн том биетэй залуу босч ирэн “Вангагийн тухай муу зүйл бичвэл үхэх болно. Түүнд ямар хүмүүс ирж гарт нь ч болов хүрэхийг хүсдэг байсан гээч. Гэтэл чи…” гээд хараал урсгажээ. Петрича тосгонд 30 мянга орчим хүн амьдардаг. Вангад хандаж үзээгүй нэг ч гэр бүл энд байхгүй. Гудамжинд тааралдсан захын хүн түүний тухай ямар нэгэн түүх ярьдаг. Үнэхээр ч Ванга хөршдөө алга болсон мал, нохой, мөрдөгчдөд цогцос, өвчтөнд эмчилгээг нь хэлж өгдөг байжээ. Сэтгүүлч бүсгүй “Зөн билгийн тулаан” ы туршлагаа ашиглан аль болох бусдын ярианд автахгүйг хичээн эрэн сурвалжпагаа үргэлжлүүлжээ. Дашрамд дурьдахад Оросын илбэчин, сэтгэл зүйч Юрий Горный Вангаг Болгарын тусгайгийн болон таксины жолооч нарын мэдээллээр ажилладаг гэж ярьдаг байсан аж. Хэдийгээр түүний энэхүү онолыг ор тас үгүйсгэж болохгүй ч үндэслэлгүй гэхэд бас л учир дутагдалтай. Гэвч сохор, гарын үсгээ ч зурж чаддаггүй эмгэн тусгайгийнхны хэзээ ч мэдэх боломжгүй зүйлийг хэлдэг байв. Тухайлбал, Оросын нэрт найруулагч Никита Михалковт эмэгтэй дүү байсан. Таван настайдаа нас барсныг тусгайгийнхан яагаад ч мэдэхгүй боломжгүй байсан гэдэг. Никита Михалков ч өөрөө энэ тухай бараг мартсан байв. Мөн жүжигчин Тихоновт Юрий Гагарины дурсгалд зориулан цаг авах гэж байгаад мартсаныг нь сануулжээ. Тэгээд ч зочдын ихэнх нь хотын даргын машиныг хөлөглөдөг. Жолоочтой нь тэр болгон санал сэтгэгдэлээ хуваалцаад байх боломжгүй. Мөн болгар хэлийг хэн тэгтлээ сайн мэддэг байх вэ. Эсвэл болгарчууд олон орны хэлийг тэгтлээ гарамгай мэддэг байсан гэвэл бас л боломжгүй.

      Иван Петров
      Тэр хэнийг ч эмчилж байгаагүй
      Мэс засалч Иван Петров зөнчийг амьдралынх нь сүүлийн саруудад эмчилж байжээ. Тэрбээр Ванга цэцэг, ургамалтай зүгээр л ярилцдаг байсан.
      Түүнд сансраас ямар нэгэн мэдээлэл ирдэг. Өвчтэй хүмүүст болон ар гэрийнхэнд нь өөрөө эдгэрэх өвчинд мөнгөө үрэх хэрэг байна уу гэж хэлдэг. Ямар орноос ирснийг нь үл харгалзан эмчийнхээ гадаад төрх, нэрийг нь хэлэхийг хүсдэг байжээ.
      Харин хэзээ үхэх вэ гэсэн асуултад хариулж байгаагүй бөгөөд “Тэдэн оны тэдэн сард ир” гэж хэлдэг. Заасан хугацаанд ирээгүй хүн нас бардаг байжээ.
      Хэрвээ ирсэн бол амьдралынх нь хугацааг сунгах байсан эсэх нь таавар хэвээр үлдсэн байна.
      Төсөвт 100 сая доллар оруулжээ

      Ванга болон түүний нөхөр
      Ванга ядуу гэр бүлээс гаралтай. Тэрбээр нөхөрт гарахдаа самовар, нэхмэл алчууртай л байжээ. Тэрээр үзмэрч болоод ч баяжаагүй юм. Петрич дэх байшин нь ердөө л 10 15 метр талбайтай. Түүний өөрийнх нь нэхсэн алчуур, хүрэм, зэс, шавар ваараас өөр юу ч үгүй. Ванга Болгарын Шинжлэх ухааны дэргэдэх институтээс бага хэмжээний тэтгэлэг авдаг байжээ. Вангагийн туслах, төсвийг нь 1992 1996 онд хөтөлж байсан Ангел Манчев ярихдаа “Төр түүний нэрээр багагүй мөнгө олсон. Түүнд хандсан орон нутгийн иргэн 10 лев /одоогийнхоор 20 евро/, гадаадынханд 50 ам.долларын такстай. Энэ мөнгө Вангагийн нэрэмжит санд ордог байсан. Энэ санг одоо Вангагийн загалмайлсан хүүхдүүдийн нэг нь удирддаг” гэжээ. Үнэнийг нь хэлснийх нь төлөө түүнд талархдаг хүмүүс цөөнгүй байжээ. Австрид амьдардаг болгар гаралтай эмэгтэй 745 мянган марк хандивлаж байсан удаатай. 1994 онд цыган Цветелин Кинчев 1.5 сая марк бэлэглэж байжээ. Мөн хартай нэгэн нөхөр эхнэрээ араар нь тавьдаггүйг нь мэдээд хэдэн арван боодол зуун доллар өмнө нь цацсан гэдэг. Ангел Манчевийн тооцоогоор Ванга улсын төсөвт 100 сая ам.доллар оруулсан аж.
      Нөхөрт гарахыг асуухад дургүй байв
      Ванга хэзээ нөхөрт гарах вэ эсвэл хэзээ үхэх вэ гэж асуусан хүнд дургүй байсан гэж түүний туслахаар 1985 1996 онд ажиллаж байсан Витка Петровка ярьжээ. Ийм зорилготой ирсэн хүмүүсийг шууд хөөж гаргадаг байжээ. Нэг удаа мотоциклтэй ирсэн цэргийн хүнийг “Чи наашаа ирж явахдаа намайг харааж байсан. Зайл” гэжээ. Тэр хүн буцаж явахдаа осолд орж нас барсан байна. Ванга онцын шалтгаангүй түүн дээр ирсэн хүнийг элдвээр хэлэхээсээ огтхон ч эмээдэггүй байжээ. Нэг удаа түүн дээр нарийн бичгийн даргаа дагуулан ирсэн генералыг “Чи ажлынхаа ширээн дээр түүнийг дарж авсан. Одоо наадах чинь гурван сартай жирэмсэн байна” гэжээ. Зөнч өөрийг нь зорин ирсэн хэдэн зуун хүн дундаас зовлон гачаалтай хүнийг дуудаж оруулдаг. Таалагдсан хүнээ үүд хүртэл гаргаж өгөн нуруун дээр нь алгаддаг байжээ.
      Вангагийн “эмчилгээ”
      Нэг гэр бүлд гурван удаа үхсэн хүүхэд төржээ. Дөрөв дэх хүүхдээ тээж байхад нь Ванга “Танай хүүхэд одоо амьд гарна. Гэхдээ над дээр ирж нэрийг нь аваарай. Яагаад гэвэл яг таарсан нэрээ авахгүй бол хүүхэд чинь үхнэ” гэжээ. Хүүхдийг эх барьж авах үеэр бараг л амь тавьж байхад бүсгүй “Ванга надад үхэхгүй гэж хэлсэн шүү дээ” гэж хашгирч байжээ. Эмч нар ч түүнд итгэж нэлээд хүнд хагалгаа хийсэн бөгөөд хүү одоо хүртэл амьд сэрүүн байна.
      Вангад Тбилисээс Тамара гэгч нэгэн эмэгтэй ханджээ. Хүү нь дэлхийн II дайны үед Германд тагнуулчаар ажиллаж байсан. Хүүгийнх нь нөхөд шоронд явуулахыг нь харсан гэсэн ч сураггүй болсон үрээ амьд эсэхийг мэдэх гэж Вангад бичжээ. Зөнч хүү нь амиа алдсан. Харин ач хүүтэй. Хүүтэй нь адилхан нэртэй хүү Оросод амьдарч байгаа гэжээ. Тамара хүүтэй нь усны дусал шиг ач хүүгээ Санкт Петербургээс олсон гэдэг.
      Нэг удаа Вангад “Миний хүүхдүүд яагаад хэлгүй төрдөг юм бэ” гэсэн асуулттай хүн иржээ. Ванга хариуд нь бүх насан туршдаа муу үйл хийснийг нь хэлэхэд тэр хүн “Шөнө унтуулахгүй болохоор нь хашаанд байсан хонины хэлийг нь сугалсан” гэхэд ” Тэр, энэ чинь л байхгүй юу” гэжээ.
      0 0 27
    14. Эд баялаг нэр алдрын төлөө эх дэлхийгээ хэрхэн сүйтгэсний илэрхийлэл болох хөрстийн энгэр дээр харлан харагдах эдгэшгүй шарх болсон дэлхийн хамгий том долоон нүхийг танилцуулж байна. Эдгээр асар том тогоо хэлбэрийн нүхнүүд нь үнэхээр гайхалтай боловч зарим нэг нь эрлэгийн хааны тарчлаан ханхалсан харанхуй тогоо мэт аймшигтай ажээ. За ингээд хүн төрөлхтний эдийн шунал нь дэлхий ээжийн өврийг хэрхэн өрөмдөж, эдгэшгүй гүн шарх хэрхэн үлдээснийг дордохын долоон жишээгээр хүлээн авахын ялдамд танин мэдэхүйгээ нэмэгдүүлээрэй.
      1. Кимбэрлигийн том нүх
      Өмнөд Африкийн “Кимбэрли” хэмээх тогоо хэлбэрийн аварга нүх. Энэ бол хүний гараар үүссэн дэлхий дээрх хамгийн том нүхнүүдийн нэг юм. 1097 метр гүнтэй уг уурхай нь 1994 онд хаагдахаасаа өмнө эзэддээ 3 тонн орчим алмаз өгч байсан гэдэг.
      2. Глори нүх
      Калифорни мужийн, Монтиселло далан дахь “Глори ангал”. Глори хэмээн нэрлэдэг энэ асар том тогоо хэлбэрийн нүхийг далан үерлэн усаар дүүрсэн үед шуудуугаар шавхан даланг суллах зорилгоор хэрэглэдэг байна. Монтиссело далангийн дэргэд байдаг “Glory Hole” нь ус шавхах зориулалт бүхий, хүний гараар бүтсэн дэлхий дээрхи томоохон нүхнүүдийн нэг бөгөөд секундэд 14,400 куб.м хэмжээтэй усыг юүлэх багтаамжтай ажээ.
      3. Бингхам Канион уурхай
      Юта муж дахь, Бингхам Канион уурхай. Одоогийн байдлаар энэ нь уурхайн ашиглалтаас үүссэн дэлхийн хамгийн том нүх юм байна. Малтлагын ажил 1863 оноос эхлэн өнөөг хүртэл үргэлжилж байгаа бөгөөд, гүний хэмжээ байнга өссөөр байгаа аж. Хамгийн сүүлд хэмжиж үзэхэд уг нүхний гүн нь 1км, өргөн нь 2,5 км хэмжээтэй байсан гэнэ.
      4. Аварга хөх
      Белиз дэхь байгалын ер бусын гайхалтай тогтоц болох “Аварга хөх” нэртэй тогоо хэлбэрийн нүх нь Белизийн эх газраас 60 км ийн зайд оршдог байна. Дэлхий дээр ийм маягийн байгалиасаа бүрэлдсэн хөх нүхнүүд олон байдаг боловч “Аварга Хөх” шиг алмайрмаар сүрлэг нь үгүй ажээ.
      5. Мирнийн алмазны уурхай
      Сибери дэхь Мирнийн алмазны уурхай. Мирнийн алмазны уурхайн олборолтоос үлдсэн энэхүү ёроолгүй мэт ангалыг мэдэхгүй хүн ховор биз ээ. Учир нь энэ нь дэлхийд алдартай, томоохон алмазны үйлдвэр билээ. Уурхайн гүн нь 525 метр, амсарын диаметр нь 1200 метр юм байна. Англалын дээгүүр нэг ч агаарын тээврийн хэрэгслийн шугам байдаггүй ажээ. Учир нь түүгээр өнгөрч байсан хэд хэдэн нисдэг тэрэг татах хүчинд сорогдон сүйрч байсан удаатай юм байна.
      6. Диавик уурхай
      Канад улс, Диавик уурхай. Диавик нэртэй энэ уурхай нь маш том бөгөөд бүс нутаг нь нилээн алслагдмал тул томоохон хэмжээний Боеинг 737 онгоцны нисэх замтай өөрийн гэсэн онгоцны буудалтай аж. Нэгэн сонирхолтой бөгөөд аймшигтай тал байдаг нь, хүрээлэн байгаа ус нь хөлдсөн үед энэ аварга том нүх нь огт ялгагддаггүй яг л хөлдсөн ус мэт харагддаг байна.
      7. Синкхоул
      Таны харж байгаа тамын тогоог санагдуулам энэхүү нүсэр том нүх бол Гуатемал дахь “Синкхоул” юм. үүнийг саяхан буюу энэ жил л хүмүүс нээж олсон байна. Ямар учиртай, яасан нүх гэдэг дээр тайлбар алга байгааг нуух юун. Ямартай ч усны дэргэдэх энэ ангал нь 12 айлыг 3 хүний амьтай хамт залгижээ.
      0 0 30
    15. Францаар franc mason, англиар Freemasonry хэмээх үгээс үүдэлтэй чөлөөт чулуучин гэж орчуулагдах нууц нийгэмлэгийн талаар домог их. Уг нь тэднийг XVIII зуунд үүссэн гэдэг. Нэг хэсэг нь XVII зуунд ч гэдэг. Ямартай ч Англид үүсээд дараа нь Европын бусад орнууд, улмаар АНУ д түгэн дэлгэрсэн гэх юм билээ. Үүсч бий болсон цаг хугацаа нь хүн төрөлхтөн үүх түүхээ баримтжуулан үлдээдэг жишиг нэгэнт тогтсон хэзээ хойно гэж бодохоор уг нь тэдний түүх тийм учир битүүлэг, домог мэт баймгүй. Гэтэл энэхүү шашин гүн ухааны нийгэмлэгийн талаар хамгийн хачирхалтай, яг л тийм байгаа гэж сэжиг төрмөөр, яалтгүй үнэн байна гэж дуу алдмаар мянга түмэн түүх энд тэндгүй тэнүүчилж явдаг нь хэсэг бүлэг хүмүүсийн бий болгосон домог, энэ бол тийм айхтар байгууллага биш гэж зарим нь мэдэмхийрнэ. Дэлхий дахинаа нөлөөгөө тэлэхийн тулд өөрсдөө ийм домог тараадаг гэж зарим нь үзнэ.

      АНУ н ерөнхийлөгчид Масончуудтай хамгийн их холбогдож яригддаг нь АНУ ын ерөнхийлөгчид. Ер нь масончууд Шинэ Атлантидыг байгуулах зорилготой байсан, тэрнийх нь биелэл АНУ гэцгээдэг.
      Америк 1776 оны долдугаар сарын 4 ний үдэш Тусгаар тогтнолын тунхаглалаа баталсан. Энэ тунхаглалыг баталсан 56 хүний гурваас бусад нь масончууд байсан гэлцдэг. Жорж Вашингтон, Бенжамин Франклин, Томас Жефферсон гээд үе үеийн ерөнхийлөгчид масончид байсан, Франклин болохоор пенсильванийн масончуудын салбарын их мастер зэрэгтэн, Жорж Вашингтон ч ялгаагүй дээгүүр зиндаатай гм. Линдон Жонсон ердөө доод буюу сурагчийн, харин Эндрю Жексон, Харри Трумэн нар агуу мастерууд зэрэглэлийнх байжээ. АНУ ын 15 ерөнхийлөгч масонч байсан нь одоогоор тодорхой болоод байна. Бас Английн ханхүү нар ихэнхдээ масонч байдаг, тэднээс л хаан тодордог уламжлал нэгэнт тогтсон гэдэг. Ямартай ч АНУ ын төрийн хоёр талт тамганы ар тал нь масончуудын тамгатай адилхан, нүүрэн тал нь болохоор мөн л масоны бэлгэ тэмдэг гарьд шувуу. Төрийн тамганы төсөл боловсруулсан Франклин, Адамс, Жефферсон нар гурвуулаа масоны нийгэмлэгийн гишүүд байсан, тэгээд ч шинэ тивд шинэ улс байгуулах үйл хэргийг зохион байгуулж “Тусгаар тогтнолын тунхаг” ийг баталсан хүмүүс бараг бүгдээрээ тус нийгэмлэгийнх гэхээр үүнд нэг их гайхах зүйлгүй мэт. Дэлхийн засгийн газар хэмээх нууц байгууллага байдаг, аливаа том шийдвэр болгоны ард тэд зогсдог, энд тэндхийн дайн байлдаан, улс орон бий болох устах зэрэг нь цөм түүний ажил, тэр бүү хэл 1917 оны Октябрийн хувьсгал ч, хоёр мянганы зааг дээрх даяарчлалын үйл явц ч тэдний бодлогын хэрэгжилт гэж ил тод өгүүлсэн ном хэвлэл гарч, олны гайхшийг төрүүлж байгаатай масончуудын тухай домгийг давхцуулан тавиад XVIII зуунаас хойшхи дэлхийн гол гол түүхийг тайлбарлах гэж үзвэл сонин дүр зураг гарна.

      АНУ ын 32 дах ерөнхийлөгч Franklin D. Roosevelt
      АНУ ын ерөнхийлөгч Рузвельтийн “Бүх цаг үед, ялангуяа өнөө цагт хэзээ нэгэн цагаас илүүтэйгээр нууц нийгэмлэгүүд л дэлхийг удирдаж байна”, “Улстөрд санамсаргүй зүйл хэзээ ч болдоггүй. Ямар нэг юм боллоо гэхэд тэгүүлэхээр бодсон л гэсэн үг” хэмээн тухайн үедээ хэлж байсныг үүн дээр нэмээд үзэхээр хардах эрх улам ч илүү болно. Үүн дээр Америк соёлын түрэмгийлэл, христийн шашны нөлөөгөө тэлж буй арга замууд, газарзүйн зураглал, дэлхийн улс түмнүүд өөрийн гэсэн онцлог шинжээ ямар хурдан алдан ижилсэж буйг харах юм бол үнэхээр нууц номлол байдаг, түүнийг хэрэгжүүлэхээр үл үзэгдэгч гар дэлхий ертөнц, хүн төрөлхтнийг чадварлаг удирдаач мэт дохин өөрийн хүссэнээр хөдөлгөж байна гэмээр сэжиг төрнө. Гэхдээ энэ бол сэжиг таамаг, энд тэндхийн хэсэг бусад баримт, тэнд энд бичигдсэн зүйлсийг нэгтгэн базаж үзэхээр тодрон гарч байгаа дүр зураг болохоос барим тавим нотолгоотой зүйл биш л дээ.1913 онд “Эрдэнийн очир” одон бий болгохдоо “Одон” хэмээх үгийг “орден” гэдэг үгээс монголшуулсан бололтой байдаг. Тайлбар толь сэлтэд “одон” гэдгийг “Эх орон, ард түмнийхээ төлөө онцгой гавьяа байгуулж алдаршсан хүмүүсийг шагнадаг тусгай ялгах тэмдэг” гэж тодорхойлсон байна. Тусгай ялгах тэмдэг гэхээр зэрэг дэв гэсэн үг санаад бууна. Тэгвэл “orden” гэдэг герман үг нь латины “ordo” буюу зэрэг дэв гэсэн үгнээс үүдэлтэй юмсанж. Orden, ordo, order гэхчлэн янз бүрээр бичигдэнэ. Бас олон утгатай. Нэгдүгээрт ямар нэгэн гавьяа байгуулсны төлөө олгодог одон тэмдгийг хэлнэ. Хоёрдугаарт, дундад зууны үеийн католик шашны тодорхой дүрэм журам бүхий тусгай нийгэмлэгүүдийг бас ингэж нэрлэдэг байж. Доминиканы, иезуитүүдийн гэхчлэн нийгэмлэгүүд бий. Зарим нууц нийгэмлэгийг мөн орден гэдэг. Жишээ нь дээр дурдсан масоны нийгэмлэгийг мөн орден гэнэ. Ер нь бол өөрсдийн итгэл зорилгоо биелүүлэхийн төлөө нууцаар нэгдэж оюун санааны ахан дүүс болохыг хэлнэ гэчихэд нэг их буруудахгүй болов уу. Ихэнх нь далд ухаан, нууц мэдлэг, ид шидийг судлан эрхэмлэгч бүлэглэлүүд байдаг. Гишүүдийнхээ сүсэг бишрэлийн асуудлыг хөндөхгүй гэдэг ч Христ, Ислам, Иудаизмыг л эрхэмлэж, Библи, Коран, Тоорагийн судрууд дээр гар тавьж тангараг өргүүлдэг гэхээр бас эргэлзээтэй. Масоны байгууллагууд хоорондоо зөрчилдөх нь бас бий. Бүх шашныг устгаад нэг л шашинтай болно гэж тэмүүлдэг бүлэг ч бий. Ер нь бол монголчууд дээр үед аравтын системээр хүн амаа бүлэглэн зохион байгуулснаар амжилтад хүрсэн шиг тэд мөн өөрийн гэсэн тодорхой системийг бий болгосон байдаг. Орон нутгийн хэмжээнд 40 50 хүнтэй бүлгүүд байна. Нэг улсад ийм бүлгүүд хэд ч байж болно. Хамгийн гол нь улс орон болгонд ганц л байх ёстой Дээд зөвлөлдөө тэд захирагдана. Нийгэмлэгийнхээ гишүүнийг насан туршид нь хараандаа байлгаж, шагнаж урамшуулж, эсвэл шийтгэл хүлээлгэнэ. Масоны гишүүд нэрээ нууцлах эсэх нь тухайн нийгэмлэгийн дүрэм журмаас хамаарна. Зарим нь гишүүдээ нээлттэй нэрлээд үйл ажиллагаагаа ил тод мэдээлдэггүй. Англид гэхэд л Хааны гэр бүл нь Английн их лоож United Grand Loge of England ын удирдагчид байх жишээтэй. Масончууд өөрсдийгөө хүн төрөлхтний сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулдаг гэж зарладаг. Буяны ажлууд ч их хийдэг. Гэхдээ тэдний зорилго нь нийгмийн дээд давхаргыг хянаж, тэдэн дундаас эгнээгээ тэлснээр улс орныг, бүс нутгийг, цаашилбал дэлхий ертөнцийг хяналтдаа байлгах явдал гэж масоныг шүүмжлэгчид үздэг. Үнэхээр ч тийм гэхээр байдал ажиглагддаг. Масоны нийгэмлэгт боловсролгүй, хөрөнгө бэлгүй, нийгэмд нөлөөгүй хүнийг хэзээ ч элсүүлдэггүй нь энэхүү сэжиг таамгийг улам ч баталгаажуулдаг. Масончууд ихэнх билэгдэл, сүлдээ христийн шашин, иудаизмаас хуулбарласан байна. Жишээ нь, ерөнхий билэгдэл болох дундаа нүдтэй гурвалжин нь христийн шашны бүхнийг харагч мэлмий –Eye of Providence байх жишээтэй. Бүр эртдээ, христээс өмнө болохоор Египетүүд ийм нүдийг дээдэлдэг байж. Тэд үүнийгээ Хор бурхны нүд гэдэг, түүнийг шүтээн болгож зүүвэл муу бүхнээс хамгаална гэж үздэг байлаа. Тэд хор бурханы зүүн нүд нь сар, баруун нүд нь нар юм, Хор бурхан өөрөө тэнгэрийн эзэн, төрийн эзэн, улс орныг захирч суугаа хаан бол Хор бурханы амтлсан дүр юм хэмээн итгэдэг байжээ. Хор бурханы нүдээ тэд шонхор шувууны нүдийг дуурайлган зурдаг байв.

      Масоны Сарнайн одон

      Масончууд мөн өөрийн гэсэн одонтой, шагнал урамшууллын системтэй. Энд би масоны ид шидийн “Тримверум” нийгэмлэгийн Сарнай, Загалмайн одонгийн талаар онцлохыг хүслээ. Сарнайн одонг анх 1815 онд баталжээ. Энэ одон зэс, мөнгө, алт, цагаан алтан гэсэн дөрвөн зэрэгтэй. Энэ одонгуудаар нийгэмлэгийн төлөө ямар гавьяа байгуулснаас хамааран хүмүүсийг шагнадаг бөгөөд зарим тохиолдолд зөвхөн дотооддоо шагнадаг нууц шагналууд ч бий гэлцдэг. Энэ нь гавьяагаа гадагш зарлах биш, зөвхөн гишүүдийнхээ хүрээнд мэдэж хүндлэх, онцлох, гавьяаг нь үнэлэх тогтолцоо гэсэн үг. Зарим нь энэ бол гавьяа зүтгэлийг үнэлсэн хэрэг биш, ердөө л тухайн нууц бүлгэм, сектийн гишүүн боллоо гэдгийг батламжилж буй хэлбэр нь одон юм гэж үздэг. Одон тэмдгийн загварыг зохиохдоо түүний утга агуулга, билэгдлийг эн тэргүүнээ эрхэмлэдэг.

      Масон загалмайн одон

      Масоны гишүүд

      Масоны гишүүд дунд реппер Jay Z сууж байна.
      Тэгвэл манайд одон тэмдгийн систем хэрхэн бий болов? Ямар утга агуулга бүхий билэгдлийг тэдгээртээ шингээж өгөв гэдэг асуудал сонирхол татна. Юуны өмнө голлох одонгуудын ерөнхий хэлбэр дүрсийг харвал таван хошуу буюу пентаграмм, зургаан хошуу буюу гексаграмм суурьтай байна.

      Пентаграмм
      Билэгдэлзүйн үүднээс авч үзвэл аль аль нь эртний ард түмнүүдийн түгээмэл хэрэглэдэг, гэхдээ хээ чимэг хэлбэрээр гэхээсээ дом шидийн агуулгаар түлхүү хэрэглэдэг байсан тэмдгүүд.

      Ад чөтгөрийг билэгдэгч
      Пентаграмм /доош харуулсан/
      Таван хошууг гэхэд л шашин, үзэл суртлын билэгдлээр ашигласан түүх нь хэдэн мянганаар яригдана. Гэхдээ ихэвчлэн өнөөгийн Грек, Иран, Ирак, Туркийн нутгаас тотем хэлбэрээр зурсан зураг дүрснүүд олддог.
      Жүүдүүд таван хошуу тэмдгийг Бурханаас тусгайлан Моисейд бэлэглэсэн гэж зүтгэнэ. Христүүд болохоор энэ бол Есүс Христийн таван удаа шархадсаныг билэгдэн өгүүлж байгаа дүрс гэнэ. Уруугаа харсныг нь болохоор сатан, муу хүчний сүлд тэмдэг гэдэг. Үүнийг 1966 онд байгуулагдсан сатаны нэгэн сүмийн зургаас тодорхой харж болно.
       

      Гексаграмм
      Гексаграмм буюу зургаан үзүүрт тэмдгийг болохоор Соломон хааны тамга ч гэдэг, Давидын од ч гэдэг. Энэ нь адил тэнцүү хоёр гурвалжныг дээш доош зөрүүлэн үүсгэсэн зургаан талт юм. Давид болохоор христийн тоолол эхлэх зааг үе хүртэл 40 жил хаан суусан жүүдийн хоёрдахь хаан юм. Түүний цэргүүд нь олон дайн байлдаанд ялж алдраа дуурсгасан бөгөөд гексаграмм хэлбэр бүхий бамбайтай байснаас Давидын од гэдэг нэр гарсан гэх. Гэхдээ жүүдүүд энэ тэмдгийг өөрийн билэгдэл болгосон нь 14 дүгээр зууны түүх. Ромын эзэнт гүрний хаан IV Карл 1354 онд одоогийн Чехийн нийслэл Прагад байсан жүүдүүдэд өөрийн гэсэн туг далбаатай болохыг зөвшөөрснөөр зургаан үзүүрт од бүхий улаан өнгийн далбаатай болж, тэр нь Давидын туг гэгджээ. Энэ нь хожмоо, хорьдугаар зууны дундуур газар газрын жүүдүүдийн агуу их хичээл зүтгэлээр Израйль хэмээх улс бий болж, өөрийн гэсэн газар нутагтай болохын цагт нийт жүүдийн билэгдэл болон баталгаажвай. Тэр үед ч, тэрнээс өмнө ч жүүдүүдийн дэлхийд ноёрхох холч бодлого тов тодорхой байсан бөгөөд энэ үзэл санааны мистик дүрслэл нь гексаграмм гэж хэлж болно. Жүүдүүд болохоор масоны янз бүрийн нийгэмлэгт идэвхтэй хамрагддаг, дэлхийн бодлогыг ил, далдаас удирддаг гол хүмүүс гэдгийг бодохоор энэхүү зургаан талт дүрс бүхий аливаа билэгдэлд ихээхэн учиртай хандахаас аргагүй болно.

      Freemasonry нийгэмлэг нь 1717 оны 6 сарын 24 нд Лондонд албан ёсоор байгуулагдсан Нууц нийгэмлэг юм. Өөр дундаж зууны Англид чулуун барилгачид, эсвэл 1118 онд Францын морин цэргүүд байгуулсан гэсэн яриа ч байдаг. Нийгэмлэгийн зорилго: Андын нөхөрлөл Элсэхийн тулд: Үндсэндээ бол ямар ч шашинг хориглодоггүй. Заавал ямар нэгэн шашин эсвэл ямар нэг бурхан, түүнтэй дүйцэх зүйлийг шүтэн биширдэг байх ёстой. Шашингүй байх мөн Комнистууд нийгэмлэгийн гишүүн бол элсэх эрхгүй. Үүнээс гадна насанд хүрсэн, эрэгтэй, нийгмийн байр суурь өндөр, олон нийтийн дунд нэр хүндтэй, бие сэтгэлийн хувьд цоо эрүүл байх ёстой. Одоогийн байдлаар дэлхий даяар нийт 3 сая гаран гишүүнтэй. Гишүүд хоорондоо нууц үгээр харилцах ба, өөрийгөө Freemasonry ий гишүүн гэдгээ олонд зарлаж болох ч бусад гишүүдийн тухай амьд байх хугацаанд нь нууцлах ёстой. Гишүүд хоорондоо ах, дүү (Brother) гэж дуудалцдаг.

      Олны танил Freemasonry нийгэмлэгийн ахан дүүс:

      Бенжамин Франклин

      Хенри Форд

      Иоганн Георг Леопольд Моцарт

      Луи Армстронг

      Иоганн Кристиан Бах

      Уинстон Леонард Спенсер Черчилль

      АНУ ын 14 ерөнхийлөгч Мэйсончууд байсан бөгөөд одоогоор нийгэмлэгийн дийлэнхи нь Америкчууд байдаг.

      Америк нэг долларын ард байдаг Бүхнийг харагч нүд. Энэ нь Масончүүдийн бэлэг тэмдэгийн нэг бөгөөд дэвсгэртийн өмнө байгаа зураг Жорж Вашингтон мэйсончуудын нэг байсан бол энэ нэг доллартыг зохиосон Бэнжамин Франклин өөрөө мөн л Масоны гишүүн байжээ.

      Масончуудын зэрэг зиндааг илэрхийлэх бөгжнүүд иймэрхүү бий.

      Масончуудын зэрэг зиндааг илэрхийлэх бөгжнүүд иймэрхүү бий.

      Масончуудын зэрэг зиндааг илэрхийлэх бөгжнүүд иймэрхүү бий.
      Тэдний хоорондоо гар барихаас нь ажиглан Масон мөн эсэхийг бас тодорхойлж болох гэнэ.

      0 0 21
    16. 2007 онд Лондон хотод болж өнгөрсөн Кристигийн үнэт эдлэлийн дуудлага худалдаагаар Францын цаазлуулсан хатан хаан Мария Антуанеттын зүүлтийг хэн ч худалдаж аваагүй билээ. Тэдэнд зөн билэг нь үнэхээр тус болсон юм.
      Тодруулга

      Мария Антуанетта хөрөг зураг
      Мария Антуанетта бол Австрийн эрцгерцогини, хатан хаан Мари Терезийн охин юм. 11 настайд нь Францын хаан Xү Людовикийн ач хүүтэй сүү тавьж, 14 нас хүрмэгц хуримыг хийснээр Мария Антуанетта Францын гүнжтэн болж, улмаар хожим Францын хатан хаан болсон билээ. Бриллиант ба рубинээр чимэглэж, 35 ширхэг сувд шигтгэсэн тэрхүү зүүлт нь Мария Антуанеттын хамгийн хайртай гоёл нь байсан юм. 1792 онд үймж боссон Парисаас зугтахын өмнө тэрээр энэ зүүлтээ Английн элчин сайдын эхнэр Сазерлендад хадгалуулахаар үлдээсэн боловч хатан хааны гэр бүлийг баривчилж Парис хотноо цаазалсан байна. Харин зүүлтийг Англи улсад бүрэн бүтэн авчирсан Сазерлендын гэр бүлийнхэн, тэр цаг үеэс хойш нэг ч эмэгтэй хүн зүүгээгүй гэж баталдаг. Сувднуудыг 200 гаруй жил банкинд хадгалан ирсэн байна. Гэвч энэхүү хэт халамж нь сувднуудыг хороосон юм. “Амьд чулуу” гэж Францад нэрлэгдэж байсан сувдны нэгэн онцлогийг хадгалж байсан хүмүүс анхаарч үзээгүй юм. Сувд нь гэрэл гэгээ үзэж, амьд биен дээр байгаа тохиолдолд л дотроосоо гэрэлтэх мэт тод өнгөтэй байдаг өвөрмөц чанартай чулуу билээ. Тиймээс чулуу шууд байгалийн өнгөө алдаж саарал болсон байна. Ийм учраас ховор эдлэл гэхэд дэндүү бага үнээр (400 мянган фунт стерлингээр) дуудлага худалдаанд тавигдсан юм.
      Тэр ярьж эхэллээ
      Дуудлага худалдаа явагдаж дууссаны дараагаар Лондоны ХМХ эд сонирхолтой мэдээллүүд хэвлэгдэн гарсан юм. Зүүлт жинхэнэ эсэхийг хамгийн орчин үеийн аргуудаар шалгасан байна. Бодисын чанарын бүрэлдэхүүнийг тодорхойлдог молекул спектрийн шинжилгээгээр сувднууд жинхэнэ гэдэг нь батлагдав. Харин илүү гүнзгийрүүлсэн эмиссийн шинжилгээ (атом ба ионы хэмжээнд бодисыг судлах)-гээр будлиантай зүйл илэрсэн юм.
      Сувдны бүтцийг бүрэлдүүлдэг перламутр бодисонд огт байдаггүй гадны ионууд илэрсэн явдал юм. Ингэснээр шинжээч нар зүүлтийг орчин үеийн технологи ашигласан супер хуурамч эдлэл үү гэсэн асуулттай тулгарав. Гэвч эргэлзээг шуугиан тарьсан мэдэгдэл сарниулсан буюу гадны ионууд дотор хэн нэгний ДНК ийн гинжин цуврал олсон байна.
      Зүүлтийг хадгалж байсан хүмүүсийн хэлснээр бол өөр ямар ч хүн зүүгээгүй гэдэг. Тиймээс олдсон ДНК бол Мария Антуанеттагийнх болж таарна. Үүнээс улбаалаад хатан хаан ямар өвчнөөр өвчилж байсныг тодруулах боломж нээгдсэн юм. Гэхдээ үүнийг дахин шалгах шаардлагатай байв. Яагаад гэвэл уурлаж бухимдсан хүмүүс цаазлуулсан хатны шарил, цогцсыг устгасан юм. Тийм учраас ДНК г төрөл садны шугамаар австрийн эрцгерцогуудын шугамаар шалгахад магадлалын 99,9%-тайгаар мөн гэдэг нь батлагдсан. Генетик материал нь сувданд хөлсөөр дамжин орсон бололтой хэмээн генетикийн бие даасан судалгааны лабораторийн эрхлэгч Жон Смит ярьсан юм.
      ОНГОН ХАТАН ХААН

      Мария Антуанетта хөрөг зураг
      Тодруулга Эвтелий буюу маниакап депрессив психоз нь сэтгэл санааны байдлын огцом өөрчлөлтийг хэлнэ. Оргилуун бахдал, баярлахаас гүн доройтон, хямрал хүртэл өөрчлөгдөхийг хэлнэ. Ийм өвчтэй таван хүний нэг нь амиа егүүтгэдэг байна. Гэхдээ зарим нэг хүн өвчтний намжмал байдалд (ремисс) удаан хугацаагаар амьдарч чаддаг. Энэ төрлийг л эвтеми гэдэг юм.
      ДНК ийн шинжилгээгээр М.Антуанетта эвтемигээр өвчилсөн нь тогтоогдсоноор урьд өмнө нь түүхчид тайлбарлаж чадахгүй байсан зүйлүүдийг залруулах бололцоотой болсон юм. Жишээ нь, Мария Антуанетта яагаад хуримын анхны шөнөөр онгон биеэ алдаагүй вэ гэсэн асуулт. Одоо хүртэл энэ ичгүүртэй явдлын бурууг залуухан Людовик хаанд тохож ирсэн.
      Нэгэн таамаглалаар тэрээр бэлгийн сулралтай гэх. Нөгөөгөөр бол бэлэг эрхтэндээ мэс засал хийлгэх шаардлагатай байсан гэдэг байв Харин одоо бол урт хугацааны туршид аялж, нүүдэлсний улмаас тэрхүү шөнө Мария Антуанеттын өвчин нь хүндэрсэн гэдгийг баттай хэлж болно. Yүнийг мөн хатан хаан цаашид долоон жилийн туршид онгон байсан явдал давхар батлах болно.
      Мэдээж хяналтгүй уурлаж, эсвэл хямарсан эмэгтэйд эрэгтэй хүн яахан ойртох билээ. Хэдийгээр эмнэлгийн шинжилгээний нууцыг уншигч олон нийт дуудлага худалдаа болохоос өмнө олж мэддэггүй ч түүхэн энэ ховор зүйл зарагдаагүй билээ. Цаазлуулсан хатны зүүлт учраас иймэрхүү зүйл гай барцад дагуулдаг гэж үзэж ирснээс тэр биз ээ. Харин одоо бол энэ зүүлт зарагдах боломж бүр ч үгүй болсон байна. Луврын музей худалдаж авснаар Францын түүх болох тавилан л үлдэж буй.
      0 0 21
    17. Ромео Жульета хоёр оюутны байранд амьдардаг байлаа. Атаархлын тоосонцор, итгэл алдрахын сэв ч шургачихын зайгүй сэтгэлээр зөвхөн биесээ хайрладаг байлаа.
      Жаргалтай зуны өдрүүд алсрахад тавчуухан зайтай байранд нь Хүйтэн хэмээх зочин айлчилжээ. Гурвуул эвтэй найртай сайхан амьдарч байтал бас нэгэн өдөр Гачигдал хэмээх зочин хаалга тогшилгүй орж ирээд, тэднийд зөвшөөрөлгүй суурьшчихав. Дөрвүүл өрөөндөө багтаад л амьдарч эхэллээ. Гэтэл, өвлийн нэгэн жихүүн үдэш хаалгыг нь хүчтэй тогшлоо. Хүйтэн өрөөнд дулаан хөнжилөөс суга үсрээд босох ямар хэцүү билээ дээ. Ромео, Жульета хоёрыг тээнэгэлзэн хэвттэл Гачигдал хаалга руу зүглэв. Хаалгаа нээтэл Хоосон түрийвч, Өлөн ходоод хоёр нэлээн даарчихсан бололтой зогсож байлаа. Тэднийг энэ хүйтэнд гадаа орхилтой биш дээ. Гэртээ оруулахаас өөр арга даанч байсангүй. Залуухан хосууд дундуур бүхнийг сэтгэлээрээ дүүргээд, байхгүй бүхнийг хайраараа орлуулаад, дөрвөн “найз” тайгаа тарчигдуухан амьдарч эхлэв. Зочин нэмэгдэж ирэлгүй овоо хэдэн долоо хоног өнгөрөв. Гэтэл…
      Гэтэл нэг орой халамцуухан зэрэгцээ хаалга зад саван орж ирээд, хос хоёрын хөнжилд шургаад хурхирч эхлэв. Амьдрал ч хэцүүдээд ирэх нь тэр. Хэрэгцээ бүхнийг дээрэлхэх боллоо. Хулчгардуухан зантай Гачигдал, Хоосон түрийвч, Өлөн ходоод гурвыг Ромео, Жульета хоёр л өмөөрнө. Харин Хүйтэн “найз” нараа өмөөрөх нь бүү хэл, хааяа хааяахан Хэрэгцээтэй нийлж байгаад, өнөө хэдийгээ гөвшөөд байх янзтай болов. Энэ бүхний лай ланчинг хөөрхий Ромео, Жульета хоёр л хүртэнэ.
      Нэгэн удаа Ромео Хэрэгцээнд хөөгдөж гараад, хотын гудамжаар жихүүцэн алхаж яваад, Мөнгө хатагтайтай учирлаа. Мөнгө хатагтай Ромеог дулаахан байрандаа аваачин өнгөтөн, амттан, нялуухан үгсээр шөнөжин дайллаа. Залуугийн бүх л амьдралынхаа туршид гартаа барьж, биедээ хүргэж үзээгүй зүйлс энд байх бөгөөд тэр яг л хаан шиг тухлалаа. Түүнд энэ чигээрээ үүрд үлдмээр санагджээ. Гэтэл сэтгэлийнх нь гүнээс хонгорхон Жульеттагийнх нь нулимс дуслуулсан нүд, инээмсэглэсэн уруул хоёр түүнийг хатгаад авах шиг л боллоо. Энэ бол Хайр байлаа. Ромео Хайрыг таниад, түүнтэй хамт гэр лүүгээ явах гэж байтал Мөнгө хатагтайн Архи гэдэг шивэгчин ирж, залууг согтоогоод, Хайр найзыг нь хөөж гаргаад, хаалгаа түгжчихэв.
      Хайртыгаа санан гансарсан Жульетагийнд нэгэн өдөр Мөнгө хатагтайн менежер Жийп ирлээ. Тэр түүнд хуримын урилга гардуулахаар иржээ. Ганихарсан Жульеттаг хутга шүүрэн авах тэр мөчид Жийпийн туслах Дарс бүсгүйн гарыг барин хорьж, уран үгсээр ятгалаа. Жийп Өлөн ходоодыг амттанаар, Хоосон түрийвчийг зоосоор, Хүйтэнг нэхий дээлээр, Гачигдалыг гоо сайхны бараагаар, Хэрэгцээг гар утсаар хахуульдчихаад бушуухан “зугтав”.
      Дөрөв хоногийн дараа Жульетта, Хоосон түрийвч, Өлөн ходоод, Гачигдал, Хүйтэн тавуул халаалтгүй өрөөндөө хоолгүй тогоогоо сэгсэрээд сууж байлаа. Хуучин байдал нь эргээд иржээ. Харин энд ганцхан Ромео л алга. Гэтэл Жульетагийн толгойн дундуур савхин гутлаар татаад авах нь тэр. Хэрэгцээ түүнийг хөөж гаргаад, хаалгаа түгжлээ. Гадаа жихүүхэн байв. Алхлаа. Хөл нь гуйвж байв. Явлаа. Газар дайвж байв.

      Жульета дулаан байранд торгон хөнжил дотор сэрлээ. Нүдээ нээгээд хартал бүх юм гял цал. Өндийгөөд хартал өмнөх ширээн дээр нь амттан өрөөстэй байв. “Олдсон дээр нь” гээд юуг ч анзааралгүй идэж эхэллээ. Цадлаа. Босоод алхтал үйлчлэгч нар түүнийг өнгөтөн бүхнээр чимэв. Жульета зүүдлэж байна уу гэж бодоод өөрийгөө чимхэж үзлээ. Тэр зүүдлээгүй ажээ.
      Хэсэг хугацааны дараа нэгэн цэмцгэр залуу орж ирээд, түүнтэй танилцав. Түүнийг Солонгос гэдэг гэнэ. Солонгос бүсгүйг Алт, Алмаз, Орд харш, Эрх мэдэл нартай танилцууллаа. Тэдний хувьд Жульета бол өнгө, харин бүсгүйн хувьд тэд мөрөөдөл байлаа. Жульетагийн “найз” нар нь ч энд ирчихсэн байв. Хэрэгцээ өрөөнүүдээр хэсч, Хоосон түрийвч зоосоор тоглож, Өлөн ходоод амттанд бялуурч байлаа. Гачигдал “найз” нь алс хол орших өөрийн нутагтаа буцжээ. Харин Хүйтэн ганцаар гэрээ сахин үлдсэн аж.
      Бүгд жаргалтай байлаа.
      Харин… Харин Хайр л бүгдээс онцгой, гунигтай, зожиг байв. Хэн ч түүний энэ байдлыг анзааран өрөвдөж, аргадсангүй. Сүүл сүүлдээ Эрх мэдэл, Алт, Алмаз, тэр ч бүү хэл Хэрэгцээ тэдэнтэй нийлж, хөөрхий Хайрыг гадуурхах болов. Хайр энэ бүхнийг тэвчин, хавар, зун, намрыг үдлээ. Харин өвлийн эхэн сарын нэгэн өглөө тэр хуучин байр луугаа орголоо.
      Удалгүй Ромео, Жульета хоёр ч түүний араас хүрээд ирэв. Ахиад л Ромео Жульета хоёр халаалтгүй өрөөндөө Хүйтэн, Хоосон түрийвч, Өлөн ходоод, Гачигдал, Хайр нартайгаа хоолгүй тогоогоо сэгсэрээд сууж байлаа. Гэтэл Хэрэгцээ ахиад л тэдэн рүү хашгичин дайрлаа. Нам гүм байдлыг эвдэж, сэтгэл хирдхийлгэсэн хэрцгий Хэрэгцээг Хайр ганцхан дэлсээд, хаалгаар гаргаад шидчихэв.
      Маргааш өглөө нь тэд эртлэн босож, нүүр гараа угаагаад, хичээлдээ явахаар гарахыг завдтал Хэрэгцээ тэдэн рүү хашгичин дайрлаа. Тэгэхэд нь Ромео, Жульета, Хайр гурав Хэрэгцээг дэмнэн өргөөд, цонхоор гаргаад шидчихэв.
      Ингээд Ромео, Жульета, Гачигдал, Хоосон түрийвч, Өлөн ходоод нар “гутал тослодог гудамжнаа” орших их сургуулийнхаа зүг баяр хөөртэйгөөр одож, харин Хүйтэн гэрээ сахин үлдлээ.
      0 0 28
    18. Sex Pistols хамтлагийн дуучин Сид Вишез болон түүний найз бүсгүй Нэнси Спанжен нар дэлхий дахид панк лав гэж юу байдгийг үлгэр жишээгээр харуулсан хос. Тэд мансуурлаас хэзээ ч гарч байгаагүй. Зодолдоно, хэрэлдэнэ. Тэд нэгэн удаа  моторт завьны тэмцээнээс 1000 доллар хожсон байлаа. Тэдний дилер болох Роберт нь тэдэнд алкохолтой Tuinol хэмээх хар тамхи өгөхөд Сид ийн өвчний шинж тэмдгийг гаргажээ. Түүний галзуу мэт өвчин хөдөлсөн тул Чэлсий зочид буудлын бүх хаалгыг тогшин хар тамхи өгөөч гэж хашгарчээ. Сид Нэнсигийн байгаа өрөө рүү мөлхөлж ороод их догшин зан гаргаж эхэлжээ. Бүсгүй Сид ийн нүүрийг алгадаж, хугарсан байсан хамрыг нь цохиж түүнийг улам их уурлуулжээ. Сид түүнд хариу барихаар шийдэж 7 инчийн урт хутга бариад түүнийг сүрдүүлжээ. Тэдний хувьд үерхэл нь цаашлах ямар ч аргагүй байв. Хэдэн минутын дараа тэд бие биенээсээ ичиж юу ч дуугарсангүй суусаар байв. Нэнси өөрийн барьсан хутгаа  тавиад даавуугаар ороожээ. Тэр орон дээрээ хэвтээд өгөв. Тэр үеэр Сид ариун цэврийн өрөө орж биендээ бяцхан эмчилгээ хийчээд орж ирэхэд Нэнси үхсэн байлаа. Тэрээр 21 нас арай л хүрээгүй байв. Цагдаа нар түүнийг нас барснаас 7 цагийн дараа цогцсыг нь олжээ. Энэ бол 1978 оны 10 сарын 12ны өдөр байлаа. Гол сэжигтэн нь Сид. Гэвч хоёр сарын дараа гэхэд тэрбээр хар тамхи хэтрүүлэн хэрэглэснээс болон хорвоог орхисон билээ. Сид найз бүсгүйгээ алсан гэсэн цуу яриа гарах болж улмаар Сидийн үхлийг Нэнсиг алсанаас болж амиа хорлосон уу гэх асуудал дэвшүүлснээс хойш тэдний хэрэг эзэн холбогдогчгүй хэмээн хаагдсан юм.

      Нэнси болон Сид

      Sex Pistols хамтлаг

      Нэнсий Спанжений үхсэн байх үеийн зураг

      0 0 37
    19. 1941 он: Америкийн бэлгэдлүүдийн нэг Рашмор уулын үндэсний дурсгалын цогцолборыг бүтээж дууссан байна. Энэ ажил 1927 оны наймдугаар сарын 27 нд эхэлжээ. Уулын хадан цохионд Жорж Вашингтон, Томас Жефферсон, Авраам Линкольн, Теодор Рузвельт нарын барельефийг сийлсэн байна. Баримал бүр нь 18 метрийн өндөртэй, 100 км ийн цаанаас харагддаг. Энэ дөрвөн Ерөнхийлөгчийг Америкийн гүн ухаан, нэгдэл үндэсний үзлийн бэлгэдэл гэж үздэг. Хөшөөг бүтээгч барималчин Гутзон Борглум хаданд АНУ ын тусгаар тогтнолын тунхаглалыг сийлэх санаатай байсан ч амжилгүй нас эцэслэсэн юм. Бараг бүх өдрийн турш баруун талаасаа нар тусч байдаг Рашмор уулын бараг тэгш хадан цохионд Вашингтоны хөргийг 1930, Жефферсонынхыг 1936 онд, Линкольнийг 1937 онд, Рузвельтийнхийг 1941 онд бүтээжээ.

      Рашмор уулан дахь Хадан сийлбэр
      Хоёр Дакота (сиу омгийн улаан арьснуудын хэлээр бол “дакота” нь “анд нөхөр, холбоотон” гэсэн утгатай) муж улсыг адилхан тэгш дөрвөлжин хэлбэр бүхий газар нутагтай, нийт талбай, хүн амын тоо нь бараг ижил учир ихэр гэж америкчууд үздэг билээ. Цагаан арьстнууд анх ирэхэд Дакота нь тоймгүй олон сарлаг, цагаан сүүлт зээр гөрөөс бэлчисэн, баавгай зэрэг олон зэрлэг араатан бүхий өвс битүү халиуран найгасан эл хуль нутаг байв.
      Канадын дорнод нутгаас ирсэн арьс, шир наймаалж амь зуудаг франц иргэд энд анх хөл тавьжээ. өмнөд Дакотын соёлын хөгжилд Х1Х зууны далаад оны үед болсон “Алтны хийрхэл” багагүй ул мөр үлдээж тэр үеэс хил хавьд дур зоригоор аашилж хүчтэнийг бишрэн шүтэж хуулийг эс тоодог уламжлал өвлөгдөн иржээ. Тус мужийн Миссури мөрний 7 цаад эргийн “Зэрлэг өрнөд” гэж нэрлэгдсэн хуурай газар нутагт оршин суугчдын ахуйн тохижилт нилээд тааруу билээ.
      Хоёр Дакота муж улс ашигт малтмалаар баян ба өмнөд Дакота жилд 9 10 тонн алт олборлодог, аялал жуулчлал сайтар хөгжжээ. Үндэсний “Беденс” цэцэрлэгт хүрээлэн, уурхайчдын домогт Дедвуд тосгон жуулчдын анхаарлыг голлон татна.

      түүхч, утга зохиол судлаач Доан Робинсон
      Рапид Сити хотоос дөчин километрийн зайтай орших Маунт Рашмор уулын хаданд сийлсэн АНУ ын дөрвөн ерөнхийлөгч Ж.Вашигтон, Т.Жефферсон, А.Линкольн, Т.Рузвельт нарын 18 метр өндөр дүрс бүхий аврага том дурсгал үнэхээр гайхамшигтай. Уг гайхамшгийг нэрт уран барималч Ж.Г.Борглемийн төсөл түүний удирдлагаар 1927 1941 онуудад бүтээжээ. Тийм дурсгал хийх санааг нутгийн оршин суугч, түүхч, утга зохиол судлаач Доан Робинсон жуулчдыг татах зорилгоор анх гаргажээ. 1924 онд тэрхүү санаагаа уран барималч Гатсон Борглемд танилцуулж хоёул “ардчиллын ариун нандин шүтээн” болох ерөнхийлөгчдийн аврага том баримал хаданд сийлэхээр тохиролцжээ. Г.Борглем анхандаа ерөнхийлөгч нарын цээж дүрсийг хаданд сийлэх гэснээ больж зөвхөн толгойнуудыг нь урлахаар болсон нь үнэхээр зөв шийдэл байв.

      Гутзон Борглум
      Энэхүү ажлаа уран барималч маань 1926 онд 56 настайдаа эхэлж хойшид насан туршдаа өөр ажил хийгээгүй юм. Энэ намхан нуруутай, халзан толгойтой, үргэлж инээж явдаг ажилсаг хүн дандаа хэвлэлийнхний анхаарлын төвд байж бусад уран бүтээлчдээс илүү нэрд гарчээ. Төслийг бие даан боловсруулсан ч тус муж улсын өнцөг булан бүрээс ирсэн ажилчид толгойны хэлбэрийг хийхийн тулд хаданд дэлбэлэгч бодис тавьж дэлбэлж ганхсан өндөр шатан дээр зогсож толгой эргэм өндөрт дүүжлэгдэн байж цавчуур, алхаар зэвсэглэн өглөөний нарнаас үдшийн бүрий тасартал зогсоо зайгүй ажиллаж байсан билээ.
         
      Мөнгө дутах, цаг агаарын байдал муудсанаас ажил саатах гээд олон шалтгаан гарч байсан ч 1930 онд ерөнхийлөгч Ж.Вашингтоны толгойг сийлж дууссаны баярыг хийжээ. Ж.Г.Борглем төслийг нь боловсруулж эхэлсэн ажлаа дуусгаж амжилгүй далан настайдаа өөд болоход төрсөн хүү нь үргэлжлүүлсэн ч санхүүжилт дутсанаас бас хэсэг зуур завсарлажээ. Энэхүү дурсгалыг бий болгоход үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүдийн удирдах газар нийтдээ нэг сая орчим доллар зарцуулжээ.

      Корчак Циолковский н барьж байгаад үлдээсэн хэсэг.
      1947 онд энэхүү дурсгалын ойролцоо Корчак Циолковский гэдэг хүн улаан арстнуудын домогт удирдагч Галзуу Морьтоны 192*170 метрийн хэмжээтэй бас нэг аврага том морь унасан дүрсийг хадан сийлэх ажлыг эхэлжээ. 1982 онд нас барсан ч гэр бүлийнх нь хүмүүс түүний ажлыг өнөөдөр ч үргэлжлүүлэн хийсээр байна. Тэрхүү дүрсийн өндөр нь 172 метр, өргөн нь 195 метр ажээ.
      1874 онд Блэк Хиллз нутагт алт илэрч цагаан арьстнууд төрөлх нутгаа хамгаалан байлдаж Литтл Бигхорны дэргэд болсон шийдвэрлэх тулалдаанд генерал Ж.А.Кастерийн морин цэргийг Галзуу Морьтны удирдлага дор хиар цохисныг билэгдэн энэхүү дүрсийг урлаж байгаа ажээ. Блэк Хиллз нь улаан арьстаны сиу омгийнхний хувьд ариун газар нутаг болохыг АНУ ын Засгийн газар 1868 онд тусгай тогтоолоор баталгаажуулсан байна.
      0 0 33
    20. Хиро Онодаг ойгоос олсон
      үеийн зураг. 1974 он
      1974 оны 3 р сарын 5 нд дэлхий нийтийг гайхшруулсан нэгэн мэдээлэл цацагджээ. Филиппинийн Лубанг арал дээрээс орон нутгийн цагдаа нарт Японы армийн байлдагч гэх 52 настай хүн бууж өгсөн ажээ. Тэрээр ойд 44 жил нуугдсан байна. Тэрхүү нартай халуун өдөр цагдаагийнхан ойгоос японы эзэн хааны армийн дүрэмт хувцастай нэгэн эрийг авч гарч ирэв. Тэр япон цэрэг винтов буугаа газарт аажуухан тавиад: Би Хиро Онода байна. өөрийнхөө даргын тушаалыг биелүүлж байгаа энгийн япон цэрэг. Тэр намайг бууж өг гэсэн юм хэмээжээ. Бүтэн 30 жил энэ япон эр дайнд өөрийнх нь эх орон бууж өгсөн гэдгийг мэдэлгүй отрядтайгаа ширэнгэн ойд байлдсаар байсан гэнэ.

      Филиппиний экс тэргүүн хатагтай
      Имельда Маркос
      “Би тэр хүнтэй бууж өгсөнийх нь дараа ярилцсан. Тэр хэвийн байдалтай эргэн ороход багагүй хугацаа шаардсан. Гүн шоконд орсон байсан. Түүнд дайн 1945 онд дууссан гэхэд нүд том болж ирээд “Япон яагаад ялагдаж байгаа юм бэ? Би тэгэхэд энэ муу винтовоо яг л жаахан хүүхэд шиг л хайрлаж хадгалж байсан шүү дээ. Манай хүмүүс яагаад үхсэн юм?” гээд олон юм асууж гарсан. Тэгээд дараа нь цаашаагаа харж суугаад баахан уйлсан даа” хэмээн Филиппиний экс тэргүүн хатагтай Имельда Маркос сэтгүүлчдэд ярьсан байдаг.

      Хиро Онода. 1944 он
      Япон цэргийн удаан жилийн амьдралын түүх нь 1944 оны 12 р сарын 17 ны өдрөөс эхэлжээ. Тэр өдөр батальон захирагч нь 22 настай Онодад Лубанге арал дээр цэргүүдээ аваад партизаны дайныг үргэлжлүүлэхийг тушаажээ. “Бид тэр үед ухрана. Та нар харин уул руу гарч, мина тавьж, дайсны зэвсэгийн агуулахыг устга. Та нарыг бууж өгөх эсвэл амиа хорлохыг хатуу хориглож байна. Магадгүй та нар тэнд 4 5 жил ч болж болно. Би эргэж ирж авна. Энэ тушаалыг зөвхөн би л өөрчлөнө” хэмээн захирагч нь түүнд болон түүнтэй хамт явах цэргүүдэд тушаасан байна. Тэр өдрөөс хойш удалгүй Америкийн цэргүүд Лубангед буун Онодагийн партизаны отрядад хүчтэй цохилт өгсөний дараа тэрээр хоёр нөхрийн хамт ширэнгэн ой руу зугатаж нуугджээ.
      Онодагийн ой доторх оромжний талаар Лубангийн цагдаагийн шерифийн туслах асан Фидель Эламос ингэж ярьжээ: “Тэнд бүх зүйл нь маш цэвэрхэн байсан. Ханан дээрээ гадил жимсний хальсаар японы эзэн хааны хөргийг уран гэгч нь хийчихсэн. Мөн “Дайн ялалтаар төгсөнө” гэсэн бичиг байв. Нөгөө хоёрыгоо амьд байхад тэд дасгал сургуулилтаа байнга хийж бүр дуу болон шүлгийн уралдаан хүртэл зохиодог байсан юм билээ.

      Хиро Онода г ойгоос олсон үеийн зураг. 1974 он
      Онода тухайн үедээ бусад отрядын цэргүүдэд юу тхоиолдсоныг огт мэдээгүй байна. 1945 онд тэр Америкчуудын цацсан “Япончууд 08.14 д бууж өглөө. Уулнаас бууцгаа. Та нар бууж өгцөгөө” гэсэн бичгийг ойгоос олж үзэж. Гэтэл тэр үед алсад буун дуу гарахыг сонссон тэрээр дайн дуусаагүй юм байна гэж бодоод улам ойн гүн рүү орсон гэнэ. Ухуулах бичгийг хуурамч гээд хаяжээ. Ингээд арлын бүр гүнд тэд ирсэн байна.
      “Миний эцэг Онодагийн отрядтай байлдаж байсан. Харин цагдаа болсон хойноо үүнийг үргэлжлүүлсэн. Энэ бүхэн хэзээ ч дуусахгүй юм шиг санагдаж билээ. Ширэнгэн ойгоор бид өдөржин эрж хайна. Харин шөнө болохоор самурайчууд бидний араас бууддаг байлаа. Уг нь бид тэдэнд шинэ сонин өгч дайн аль хэдийн дууссан гэдгийг ойлгуулах санаатай л байсан юм. Бүр гэр бүлийнхнийх нь зургийг ч үзүүлэх гэж байсан. Би дараа нь Хирогоос асуусан: Чи яагаад бууж өгөөгүй юм бэ гэхэд тэр “Захидал, сонинг чинь хуурамч гэж бодсон” гэсэн хэмээн Фидель Эламос дурсамжиндаа өгүүлсэн байдаг.
      Онода ойд байлдаж эхэлснээс хойш он жилүүд өнгөрсөөр л байлаа. Японд атомын бөмбөг хаяж, японы электрон бараа дэлхийг байлдан дагуулж, Токиогийн бизнесменүүд америкийн томоохон компаниудыг худалдан авч байхад Хиро эзэн хааны нэрийн өмнөөс байлдсаар л… Хэдэн өдрөөр халуун орны бороо ороход тэр буугаа биен доороо нуун хамгаалан хэвтэнэ. Сардаа нэг удаа тэд байлдааны жип машиныг олзолно. 1950 онд нэг нь цагдаа нарт гараа өргөн бууж өгөн ойгоос гарч ирсэн байна. Харин түүнээс хойш Симада нэгэн буудалцааны үеэр цагдаагийн суманд оногдон үхжээ. Түүнээс хойш Хиро ойд газар доорх оромж шинээр барьж нуугджээ.

      Хиро Онода г ойгоос олсон
      үеийн зураг. 1974 он
      “Тэр өөрийнх нь араас хэн нэгэн ирнэ гэдэгт итгэж байжээ. Хошууч нь түүнд ингэж амласан шүү дээ. Гэхдээ сүүлийн хэдэн жилд тэр үүнд итгэх итгэл нь улам багассан боловч захирагчийнх нь үг ой ухаанаас нь гарахгүй байж. Нэг удаа амиа хорлоё гэсэн бодол төрсөн байна лээ. Гэтэл нөгөө тушаал саад болж” хэмээн Лубанга арлын захирагч Жим Молин ярьсан байдаг.
      1972 онд тэр хамгийн сүүлд хань болж үлдсэн цэрэг Козукатай эргүүлийнхэн рүү дайрах үед хамтрагч нь алуулснаар цор ганцаараа үлдсэн ажээ. Гэтэл дайн дуусаад 27 жил болж байхад японы эзэн хааны цэрэг ширэнгэн ойд алууллаа гэсэн мэдээлэл Токиог цочирдуулжээ. Ингээд японы эрэн сурвалжлах тусгай анги Бирм, Малайз болон Филиппинд ирэв. Түүнийг тусгайгийнхан олж чадахгүй байлаа. Тэгсэн тухайн үед нэгэн сонин тохиолдол болжээ. Японы аялагч Сузуки гэгч Онодатай ойд нүүр тулжээ. Аялагч эр ойд эрвээхэй цуглуулан, аялаж байсан гэнэ.
      Ингээд Хирод: “Япон бууж өгсөн. Дайн аль хэдийн дууссан” гэхэд тэр “Би хошуучийнхаа тушаалыг л хүлээж байна. Та худлаа хуурч намайг ойгоос гаргах гэж байгаа ш дээ. Би үргэлжлүүлэн байлдана” хэмээн огт итгэж өгөөгүй аж. Нутагтаа ирээд Сузуки бүр л бололцоогоороо нөгөөх тушаал өгсөн гэх хошууч Танигучиг эрэн сурвалжилжээ. Гэтэл нөгөөх самурай эр нэрээ сольж киноны худалдаачин болсон байв. Ингээд тэд ширэнгэн ойд хамт ирж Хиро уулзахаар тохирсон газарт түүнийг хүлээж байв. Түүнийг амласан өдрөө ирэхэд нь цэргийн формоо өмссөн Танигучи хошууч япон цэрэгт бууж өгөх тушаалыг өгчээ. Тэгээд удалгүй Хиро буугаа газарт буулгаад ойролцоох цагдаагийн хэсэг дээр очсон байна…
      “Улс орон даяар Хирог шоронд хийхийг шаардаж байлаа. Гэхдээ 30 жилийн дайны үр дүнд түүний партизаны дайралтанд нийтдээ 130 филиппин цэрэг, цагдаа үхсэн. Харин миний нөхөр түүнд эх орондоо буцах боломжийг өгсөн дөө” хэмээн тухайн үеийн Филиппиний ерөнхийлөгчийн эхнэр Имельда Маркос дурссан байна.
      Дэлхийн II дайны сүүлчийн самурай 2014 онд 91 насандаа таалал төгссөн билээ.

      2014 онд тэрээр 91 насандаа таалал төгссөн билээ.
      Амьд сэрүүн ахуйдаа тэрээр хэвлэлийнхнээс байнга зугатах түүнээс гурван жилийн турш ятгаж байж Оросын «АиФ» ийн сурвалжлагч доорх ярилцлагыг авчээ.
      Ойд амьдарч байгаа хүнд хамгийн эхлээд юу хэрэгтэй вэ?
      Гал гаргах. Би эхэндээ сумныхаа дариар гал гаргадаг байлаа. Ер нь бол ширэнгэн ойн голын ус, борооны усыг буцалгаж хэрэглэх хэрэгтэй юм билээ. Маш их нянтай байдаг.
      Та бууж өгөхдөө цагдаа нарт винтов буугаа 500 ширхэг сумны хамт бараг шинээр нь шахуу хүлээлгэн өгсөн гэсэн. Зэвсэгээ яаж хадгалдаг байв? Би их л хамгаалсан бас хэмнэсэн. Шинэ мах идэхийн тулд сумаа гамнах шаардлага байсан. Амьтныг толгой руу нь нэг л буудалтаар алдаг. Буугаа би гахайны өөхөн тосоор байнга цэвэрлэж байсан. Яг л хүүхэд шиг хайрлана.
      Өөр ямар хоол хүнс хэрэглэж байсан бэ?
      Ногоон гадил жимсээр шөл, гар аргаар загас барина. Хоёр ч удаа тосгоны дэлгүүрээс лаазалсан мах, будаа авсан. Хулганад хавх тавьж барина.
      Хортой могой, шавьж…?
      Ер нь бол могой хүнээс үхтлээ айдаг шүү дээ. Тэд хэзээ ч эхэлж дайрахгүй. Тэднийг оролдохгүй л байвал зүгээр ээ. Эхэндээ ч ой айдастай байсан шүү.
      Та хамгийн сайхан он жилүүдээ ойд өнгөрүүлсэндээ харамсдаг уу?
      Эзэн хааны тушаал захирагч нараар дамжин ирдэг. Тиймээс би цэрэг учраас тушаал л биелүүлсэн.
      Танд хэрэглээний зүйлээс юу хамгийн ихээр дутагдаж байв?
      Мэдээж эхлээд саван юм болов уу. Бие болон хувцасаа савандаж угаахыг л их хүсдэг байсан.
      Таниас өөр хүн дайн дууссаныг мэдэхгүй аль нэгтээ ширэнгэн ойд байгаа болов уу?
      Магадгүй. Минийх сүүлийн тохиолдол биш байх шүү. 1980 оны 4 р сард ахмад Фумио Накахира 36 жилийн дараа филиппинийн Миндоро арлын уулнаас бууж өгсөн. Тэгэхээр ойд хүн үлдсэн байж болох юм.
      0 0 24
    21. Сүүлийн үед Оросын блогчдын дунд нэгэн сэтгэл дэнсэлгэсэн өгүүлэл тэнүүчлэх болов. Бичсэн эзэн нь тодорхойгүй учир ийм явдал болсон эсэхийг хэн ч баталж чадахгүй. Гэхдээ өнөөгийн хүмүүсийн зан авир, бодит амьдрал, чухал асуудлуудыг хөндсөнөөрөө энэ бэсрэг өгүүлэл үнэхээр үнэ цэнэтэйд тооцогдох болов уу. Эмэгтэй хүн бичсэн гэх энэхүү өгүүллийг хэрэв та орос хэлээр нь хэдийнэ уншсан бол дахиад нэг уншаад үзээрэй. Ердөө хэдхэн хормыг энэ нийтлэлийг уншихад зориулсандаа та лав харамсахгүй байх аа…
      Дэлхий ертөнцийг гоо сайхан тэр бүр авардаггүй ажээ. Ертөнцийг зөв хайрлаж чадсан тохиолдолд л бид энэ дэлхий дээр зөв амьдрах учиртай юм байна.
      “Миний амьдарч байсан байрны оршин суугчид Царай муутыг ямар эрэмдэг, муухай амьтан байсныг анддаггүй байлаа. Царай муут гэдэг нь орон гэргүй, гудамжны муур. Тэр энэ дэлхий дээр ердөө гурван зүйлд л дурладаг байсан юм. Амьд явахын төлөө тэмцэх, юу тааралдсанаа идэх, дээр нь хайрыг хүсэмжилдэг амьтан байв. Энэ цогц гурван хүсэл, мөн манай гудманд гэр оронгүй тэнүүчилж явсан зэрэг нөхцлүүд нь Царай муутын биед арилашгүй мөрийг үлдээжээ. Өөрөөр хэлбэл, гадны хүчин зүйлсийн нөлөөгөөр тэр маань өрөөсөн нүдтэй, өрөөсөн чихтэй болчихсон байлаа. Бас зүүн хөл нь нэгэн цагт бэртэж, яс нь өвөрмөц өнцөг үүсгэн эдгэсэн байсан тул муужгайн явдлыг харахаар булан тойроод явах нь уу гэх сэтгэгдэл үргэлж төрдөг байж билээ. Энэ бүхнээс гадна сүүлгүй болоод удаж байсан болохор сүүлнийх нь оронцог гэх өчүүхэн тасархай арай ядан цухуйж харагддагсан. Царай муутын толгой, бүр мөр нь хүртэл битүү шарх сорвитой байсан тул бараан саарал судалтай эр муурыг санагдуулдаг байв. Түүнийг харсан хэн бүхэнд “Пээ, яасан заваан муур вэ” гэсэн ганц л сэтгэгдэл төрдөг байлаа.
      Байрны бүх хүүхдийг түүнд ойртохыг хориглодог байв. Царай муутыг харсан томчууд шил, чулуу нүүлгэн түүнийг хөөж тууна. Байр руу орохыг завдах болгонд нь резинэн хоолойгоор ус шүршинэ. Харин байр руу орсныг нь харсан тохиолдолд гаргахгүй, хашраахын тулд саврыг нь хаалганы завсар хавчуулж тамалдаг байв.
      Хамгийн гайхалтай нь, Царай муут маань ямар ч тохиолдолд нэг л зангаараа байдаг байлаа. Ус шүршиж байгаа тамлагчийн сонирхлыг буурахаас нааш явалгүй, дуулгавартайгаар норж зогсоно. Харин хүмүүс түүн рүү элдвийн юм шидэн хөөж туухад хөлөө үрчин зогсох нь өршөөл эрж байна гэлтэй.
      Хөөрхий минь, хүүхдүүд харагдвал байдаг хурдаараа чавхдан гүйж очоод толгойгоо саврандаа үрж өөрийг нь энхрийлж өгөхийг хүсдэг байсан сан. Өр нимгэн нэгэн нь түүнийг тэвэрч авбал талархсандаа зах, товч гээд хүрч болох бүх зүйлийг нь үмхлэн хөхдөг байлаа…
      … Нэг өдөр хажуу байрны ноход Царай муут руу бөөнөөрөө улангасан дайрцгаасан юм. Гэрийн цонхоор нохдын хуцах чимээ, муужгайн тусламж хүссэн мэгшээ, нохдын эздийн “туу, туу” гэх турхирааг сонсоод би муужгайд туслахаар гэрээсээ гүйн гарав. Намайг очиход Царай муут маань маш их хазуулж цусандаа хутгалдан арай ядан амьсгалж байлаа. Цагираглан хэвтэж байхдаа тэр маань өвдсөндөө бас айсандаа дагжин чичирч байсан юм. Түүний нуруу, хөл, биеийн доод хэсэг нь авах юмгүй болжээ. Гунигт амьдрал нь төгсөх дөхөж байсан учир нулимс нь духан дээгүүр нь зам татуулан урсаж байв.
      Би Царай муутыг тэврэн гэр рүүгээ гүйлээ. Түүний цээж нь хэржигнэн, амьсгаа нь давчдаж байгаа нь надад мэдрэгдэж байсан. Тиймээс гүйж явахдаа би түүний өвчтэй газруудыг нь хөндчихгүйг хичээж явав. Хөөрхий минь бие нь өвдөж байгаа хэдий ч чихийг маань долоохыг оролдож байсан сан.
      Би нулимсандаа багтран амьсгаа ч авч чадахгүй байсан учир түр зогсоод түүнийг биендээ наан тэврэв. Царай муут миний алганд толгойгоо тавиад өрөөсөн нүдээрээ над руу харан … зөөлөн гиншив… Хөөрхий минь… бие нь ямар их өвдөж байгааг үл огоорон тэр маань надаас жаахан хайр хүссэн нь тэр байлаа. Эсвэл өөрийг нь жаахан ч атугай ойлгохыг хүссэн ч байж магад…
      … Миний амьдралд учирч байсан бодгалиуд дотроос надад хамгийн үнэнч хайраа зориулж чадсан цорын ганц амьтан нь энэ муужгай байсныг би тэр үед мэдэрч билээ. Намайг хамгийн үнэнчээр хайрласан тэр амьтан энэхэн мөчид надад ямар хөөрхөн, өхөөрдөм харагдаж байв аа… Тиймдээ ч тэр маань өөрийнх нь өвдөлтийг намдааж чадна гэсэн итгэлээр над руу харж байсан сан…
      …Царай муут маань намайг гэртээ хүрэхээс өмнө миний тэвэрт амь тавьчихсан юм. Тэр өдөр би үхсэн муужгайг өвдөг дээрээ тавин орцныхоо өмнө удаан гэгч нь сууж билээ…
      Тэр өдрөөс хойш би олон зүйлийн талаар эргэцүүлж бодсон. Тэр азгүй эрэмдэг муур цэвэр ариун сэтгэл, хязгааргүй үнэнч хайрын талаарх миний төсөөллийг орвонгоор нь өөрчилж орхисон. Үнэн шүү. Царай муут маань надад хайр гэж юу болохыг мянган ном, лекц, яриануудаас ч илүү ихийг ойлгуулж өгч билээ. Тийм учраас би түүнд үргэлж талархаж явах болно. Түүний бие нь эрэмдэг байсан ч миний сэтгэл түүнээс доргүй сэвтсэн байлаа. Одоо үнэнчээр, сэтгэлээсээ хайрлах аргад суралцах цаг маань ирж. Дотны хүндээ сэтгэл дотроо юу ч үлдээлгүй бүх хайраа зориулж байх ёстой юм байна гэдгийг ухаарлаа.
      Бидний олонх нь баян, амжилтаар дүүрэн, хүчтэй, гоо үзэмжтэй явахыг хүсдэг билээ. Харин би ганц л зүйлд тэмүүлэх болно. Бусдыг Царай муут шиг хайрлахыг л би хүснэ…”
      0 0 26
    22. Гурав дахь нүдний тухай домог яриа эрт урьдаас өргөн дэлгэрсэн байдаг бөгөөд өдий төдий шашны сахиусан бурхад хоёр хөмсөгний хооронд бас нэг нүдтэй байдаг гээд, энэ гурав дахь нүд нь сансар огторгуйтай шууд харьцдаг холбоос суваг болдог гэж домоглон ярьцгаадаг байна. Эртний Грекийн гүн ухаантан гурав дахь мэлмий нь их тархины төв хэсэгт байдаг, огторгуйн эрчим цэнэг хүний биед нэвтрэн ордог нээлхий хаалга юм гэж үздэг байжээ. Тэхээр гурав дахь нүд үнэхээр байдаг юм гэж үү?
      УСТАЖ МӨХСӨН БОРГОЦОЙЛОГ ЭД
      Эрдэмтэд хүний их тархины задлан шинжилгээ болон орчин үеийн үр хөврөл судлалын онолын судалгаагаар хүмүн төрөлтөн үнэхээр гурав дахь нүдтэй, их тархинд байдаг нэгэнт устаж мөхсөн боргоцойлог булчирхайн эд бол хүмүн төрөлтийн далд нууцлаг гурав дахь нүд байдаг газар юм гэдгийг олж тогтоожээ. Хүний боргоцойлог эд товгор тархины дээд хойд хэсэгт байрлах ба өнгө нь сааралдуу улаан, ойролцоогоор 0.1 0.2 грамм, хүүхэд насанд арай илүү хөгжилтэй, 7 наснаас хойш байхгүй болж эхэлдэг ажээ. Хэдийгээр боргоцойлог эд их тархины нэг хэсэгт хамаардаг ч, их тархины эд эс байдаггүй, харин зөвхөн од хэлбэрт эс болон туяа хийгээд өнгө болж хуваагддаг уурагтай байдаг байна. Энэ бүхэн хүний боргоцойлог эд нь нүдний устаж мөхсөний дараах үлдэгдэл ором гэж үзэхэд хүргэж байгаа юм. Эрдэмтэд судалгаагаар боргоцойлог эд харанхуйд дуртай, гэгээ гэрлээс айдаг, хүчтэй хурц гэрэлтэйд жин нь багасч, эсийн тоо цөөрч, эдийн хуримтлал багасаж чадвар нь буурдаг. Харин харанхуй бүрэнхийд боргоцойлог эд нь нэгэн зүйл бараан эдийг шүүрүүлдэг гормони ялгаруулдаг. Ийм гормони нь хүний махбодын био цаг болон саатуулах чанарын бүрдлийг хянаж хөтөлж байдаг үйлдэлтэй ажээ.
      Төлөггүй зөгнөхүй
      Гурав дахь нүд нь мөлхөгч амьтны бие махбодид бичил зохицуулалт хийдэг. Нарны туяа мэдрэлийн системээр дамжин боргоцоолог эдэд нэвтрэн хүрээд, улмаар боргоцойлог эд нь бүтэн өдрийн гормонид шүүрэл ялгаруулж дохио өгч зааварчилдаг гэж эрдэмтэд үзжээ. Энэхүү эрхтэн нь гэрлийн долгион болон соронзон талбайд маш эмзэг мэдрэмтгий, түүгээр хэт дууны долгион болон дэд дууны долгионыг мэдэж мэдэрч болно гэж зарим эрдэмтэд үздэг байна. Тийм учраас мөлхөгч амьтад газар хөдлөх, галт уул дэлбэрэх зэрэг байгалийн гамшгийг маш сайн мэдэрдэг ажээ. Зевлөлтийн эрдэмтэн Белов зарим төлөг тавилгүйгээр зөгнөж мэддэг чадвартай хүний тархи толгойд буудаг зураг нь боргоцойлог эдийн үйлдлийн үр дүн мөн гэж үзжээ. Их тархи нь огторгуй дахь зарим хэсэг эрчим цэнэгийг хуримтлуулан цуглуулж чаддаг. Тийм учраас боргоцойлог эд нь сансар огторгуйгаас ер бусын төсөеллийн хүчийг олж, түүнийгээ мэдрэлийн доргиулан цочроогч болгон товгор тархины доод хэсэгт хүргэдэг байна. Эдгээр дохио мэдрэлээр дамжин харааны торлог бүрхүүлд очиж, торлог бүрхүүл дээр хийсвэр дүр зураг бий болгоод, түүний зэрэгцээ менөөх дүр зураг мэдрэлийн цочролын хэлбэрээр дамжин их тархины харааны мэдрэмжийн хальсан давхаргад шилжин хүргэж, хүнд сэрэл ухаарал бий болгодог ажээ. Төлөг тавилгүй зөгнөн мэдэх зураг дүрс нь нүдээ аньж хараагаа хаах үед бий болдог. Төлөг тавилгүй зөгнөн мэдэх чадвар нь бидний өвөг дээдэс гурав дахь нүдээ алдсаны дараагаар гарч иржээ. Энэ бол хэдийгээр нэг таамаглал боловч боргоцойлог эдийн чадварыг хэрэгсэхгүй байж боломгүй билээ.
      Тайлбар: Боргоцойлог эд
      Их тархины доторх шүүрлийн эрхтэн. Завсрын тархины дээд хэсэгт, тархины гурав дахь ховдлын арын захад байрлана. Насанд хүрсэн хүний боргоцойлог эдийн урт нь 5 8 мм, өргөн нь 3 5 мм, жин нь ойролцоогоор 200 миллиграмм, самрын боргоцойн хэлбэртэй байдаг. Тус гормони нь хүүхэд насны дунд үед хөгжиж хамгийн оргил үедээ хүрнэ. Ер нь 7 наснаас хойш аажмаар багасаж, насанд хүрснээр тасралтгүй калыдаж, давсанд уусч үгүй болно.
      0 0 24
    23. УМ МА НИ БАД МЭ ХУМ гэсэн тарнийг унших нь маш сайн. Гэхдээ энэ тарнийг уншихын сацуу утгыг нь бодох хэрэгтэй. Учир нь энэ зургаан үеийн утга нь их өргөн бөгөөд агуу юм. Эхний УМ гэдэг нь А,У,М гэсэн гурван үсгээс бүрдсэн. Эдгээр нь уншигчийн ариун бус бие, хэл, сэтгэлийг Бурханы ариун лагшин, зарлиг таалалд хувиргалыг илэрхийлж байгаа юм. Ариун бус бие, хэл, сэтгэлийг ариун болгож болох уу, эсвэл тэд огт тусдаа юмуу? Бүх бурхад бидэн шиг хүмүүс байсан бөгөөд өөрсдийн зам мөрийг дагаснаар гэгээрсэн байдаг. Бурханы шашинд хүн анхнаасаа алдаа гаргадаггүй, сайн сайхан байдаг гэж батлаагүй. Ариун лагшин зарлиг таалал нь аажмаар хөгжиж ариун бус хэсгээ орхин ариусч байдаг. Энэ яаж болдог юм бэ? Зам мөрийг дараачийн дөрвөн үсэг илэрхийлж байгаа юм. МА НИ гэдэг нь эрдэнэ гэсэн утгатай бөгөөд аргын талыг илэрхийлж байдаг. Энэ нь гэгээрлийг олох бодь сэтгэл, хайр, энэрэл, нигүүлсэх сэтгэл юм. Ядуурлаас аврах эрдэнэ шиг л гэгээрлийн бодь сэтгэл ядуурал, бэрхшээлийг гэтэлгэж амлаланг авчирах увидастай. Үүнтэй адил, хамаг амьтны хүсэл мөрөөдлийг биелүүлэгч эрдэнэ шиг гэгээрлийг олох бодь сэтгэл нь хамаг амьтны хүслийг гүйцэтгэдэг.
      БАД МЭ гэсэн хоѐр үе бол бадамлянхуа цэцгийг илэрхийлж билиг ухааныг бэлэгддэг. Шавар дээр ургадаг боловч шаварт бузарлагдаагүй бадамляанхуа цэцэг шиг билиг ухаан нь зөрчил гарсан нөхцөлд тэсвэртэй байлгадаг бөгөөд хэрэв билиг, тэвчээр байхгүй бол зөрчилдөх нь мадаггүй юм. Билиг ухааны хүчээр бид юмс үзэгдэл нь мөнх бус байдаг, “би”нь үнэн бүтэж орших эсвэл үнэн чанартай оршихоос хоосон чанартай байдаг субъект, объектын ялгаа хоосон чанар, мөн чанартай оршихоос хоосон чанар энэ бүхнийг билиг ухаанаар ойлгож авдаг. Олон янзын билиг ухаан байдаг боловч хамгийн чухал нь хоосон чанарыг ойлгож буй билиг ухаан билээ. Ариуныг арга ба билиг хоѐрын нэгдлээр олж авдаг бөгөөд энэ нь ХУМ юм. Энэ нь салшгүйг илэрхийлж байдаг. Сударт энэхүү арга билгийн салшгүйн чанар гэдэг нь билигт арга, аргад билиг нөлөөлдгийг хэлж байгаа юм. Тарни буюу тантрын, хөлгөнд энэ нь арга билиг хоѐулаа салшгүй бүтэн нэгэн зүйл болж ухамсар гэж үздэг. Таван язгуур бурхадын хөрөнгө үсгийн хувьд ХУМ гэдэг нь Аюуш бурханы хөрөнгө үсэг бөгөөд энэ нь цаглашгүй, хөдлөшгүй ямар ч юм түүнд саад боддоггүй гэсэн утгатай. Ингээд УМ МА НИ БАД МЭ ХУМ гэсэн зургаан үсэг нь арга ба билгийн салшгүй нэгдэл хэмээх зам мөрийг сайтар мэдсэнээр таны ариун бус бие, хэл, сэтгэл чинь бурханы ариун лагшин, зарлиг, таалал болж хувирна гэсэн утгатай юм. Та нар өөрөөсөө гадна Бурханы хутаг байна гэж хайх хэрэггүй тэр чинь дотроо байдаг гэж ярьдаг. “Их хөлгөний дээд үндэс” д Майдар бурханы айлдсанаар хүн бүхэн өөрсдийн угт бурханлаг мөн чанартай байдаг. Бидэнд ариун хөрөнгө байдаг бөгөөд энэ Татагатагарбха буюу Түүнчлэн ирсэний чанар. Энэ чанарыг л бид хөгжүүлэн бурханы хутгийг олох учиртай.
      0 0 30
    24. Английн хөлбөмбөгийн түүхэнд хараар бичигдэх хэд хэдэн үйл явдал байдгийн хоёр нь алдарт “Ливерпуль” багтай холбоотой. “Ливерпуль” ийн түүх хөлбөмбөгийн амжилт, аз жаргалыг өгүүлэхээс гадна бас аймшигт үхэлтэй сүлэлдсэн байдаг. 1985 онд Бельгийн “Эйзель”, 1989 онд “Хиллсборо” д болсон гэмгүй балиашгуудын үхэлд “Ливерпуль” ийг тэр дундаа балиашгуудыг нь буруутгах нь бий. Англи улс хөлбөмбөгийг үндэслэгчийнхээ адилаар бас хөлбөмбөгт хүчирхийлэл, эмх замбараагүй байдлыг үүсгэгч болон тэмдэглэгдсэн. Дор “Ливерпуль” тэй холбоотой хоёр аймшигт явдлын талаар товч дурслаа.  
      “Эйзель” д болсон аймшиг
      1985 оны тавдугаар сарын 29 нд Бельгийн нийслэл Брюссель хотын “Эйзель” стадионд “Ливерпуль” “Ювентус” Аварга багуудын цомын тэмцээний шигшээ тоглолтод таарчээ. Ливерпулиэс 60 мянга балиашиг ирсний ихэнх нь халамцуу байлаа. Тоглолт эхлэхээс цагийн өмнө стадионы уур амьсгал дайн дажинг санагдуулам байв. Хашгиралдан орилолдож, туг дарцагаа дэрвүүлэхийн сацуу галт пуужин байн байн буудуулна. Цагдаа нар хөөрсөн балиашгуудыг хэвийн байдалд нь оруулж чадахгүй байлаа. Английн галзуурсан мэт балиашгууд Италийн балиашгууд руу арслан мэт хүрхэрч, алуурчин мэт дайрахад бэлэн байгаа нь тодорхой харагдана. Азаар тэднийг дунд тор тусгаарлаж байв. Гэвч хоёр багийн балиашгуудыг тусгаарлаж байсан Z хэсгийн тор нурснаар английн танхай фанатууд галзуурсан мэт италичууд руу дайрав. Аюул ирж буйг хараад сандарсан италичууд авралаа хайн зах руу гүйхдээ унасан нэгэн дээрээ гишгэн зүтгэв. Ийнхүү 38 итали, 1 бельги хүн стадионд амь насаа алдлаа. Тэднийг зүгээр л гишгэчихсэн юм.

      Мишель Платини
      Хоёр багийнхан тоглолтыг хойшлуулахыг хүссэн ч шүүгч шүглээ үлээлээ. Мишель Платини торгуулийн цохилтоор хожлын ганц гоалыг оруулсан. Агуу франц эр баярлан дэвхцэн гүйснийг хожим хэвлэлээр ихэд шүүмжилсэн. Хэвлэлийнхний бодлоор “Платини 39 хүний авсан дээгүүр харайн баярласантай ялгаагүй хэрэг” гэнэ. Энэ явдлын дараа Платини зодог тайлна гэж шийдсэн гэдэг. Платиниг орхиё.
      Ливерпулийн зарим балиашгууд “Италичууд өөрсдөө л бидэн рүү хараал урсгаж, чулуу шидээд байсан шүү дээ” гэж өөрсдийгөө дараа нь өмөөрч байлаа. Зарим нь тоглолтыг зохион байгуулагчдыг буруутгаж байв. Цагдаа нарын тоо хангалттай байгаагүйг ч олонтаа дурьдлаа. UEFA хэрэг явдлын гол буруутан Английн балиашгуудыг хэрхэн шийтгэхээ бодож олжээ. Энэ бол таван жилийн турш Европын цомын гурван тэмцээнд Английн ямар ч багийг оролцуулахгүй байх тухай шийдвэр байв. Харин хэргийн эзэн “Ливерпуль” д шийтгэлийг хугацааг долоон жилээр тогтоосон юм. Харин “Эйзель” стадионыг бүрмөсөн нурааж, буурин дээр нь Бодуэн хааны стадионыг босгожээ. Мөн шинэ стадиондоо хэзээ ч клубүүдийн хоорондын тоглолтыг хүлээж авахгүй гэсэн хатуу шийдвэр гаргасан байна. 1985 онд болсон тэрхүү аймшигт явдлын гэрч болон нэг л зүйл үлдсэн нь стадионы гол хаалга.
       

      1985 оны тавдугаар сарын 29 нд Бельгийн нийслэл Брюссель хотын “Эйзель” стадион
      “Эйзель” д болсон явдлыг өөрийн нүдээр үзсэн “Ливерпуль” ийн балиашиг Жеральд Маккинли ийн дурсжээ “Тэр хүчирхийлэл, эмх замбараагүй байдлыг ямар ч хүчээр зогсоох боломжгүй мэт санагдаж байсан. Европ, Англид эмх замбараагүй танхай балмад явдлууд хөлбөмбөгийн үеэр газар авч байсан. Энэ эмх замбараагүй байдал, танхайрлыг хэзээ нэгэн цагт заавал зогсоох ёстой байлаа. Гэвч үүнийг зогсоохын тулд тийм их үнэ төлсөн нь эмгэнэлтэй.  “Эйзель” д болсон тэр аймшигт явдал надад машинистгүй хурдалж яваа галт тэрэг шиг л санагддаг” гэжээ. Ник Хорнби “Fever Pitch” хэмээх номдоо “Эйзель” ийн талаар ингэж бичжээ “1985 оны хавраас байдал нэг л таагүй тийшээ салхилаад эхэлсэн. Эхлээд Лутонд “Миллоул” ын балиашгууд танхайрч, цагтаа нар ичгүүртэйгээр зугтаасан. Эмх замбараагүй байдал үүнээс болж газар авсан. Үүнээс л болж хатагтай Маргарет Тэтчер балиашгийн үнэмлэх гээчийг сэдсэн юм шүү дээ. Дараа нь “Челси” “Сандерленд” ын тоглолын үеэр танхай балиашгууд талбайд гарч тоглогчид руу дайрсан. Энэ хоёр явдал ердөө хэдхэн долоо хоногийн л зайтай болсон. Зөвхөн энэ хоёроор ч тогтохгүй. Энэ бүхэн “Эйзель” ийн аймшигт явдлын эх үндэс нь болж өгсөн.

      1985 оны тавдугаар сарын 29 нд Бельгийн нийслэл Брюссель хотын “Эйзель” стадион
      “Хиллсборо” гийн аймшиг

      1989 оны дөрөвдүгээр сарын 15 нд Шеффилдийн “Хиллсборо” стадион
      1989 оны дөрөвдүгээр сарын 15 нд Шеффилдийн “Хиллсборо” стадионд бас аймшигт явдал боллоо. Английн цомын хагас шигшээ тоглолтод оролцохоор “Ливерпуль” тэр өдөр тэнд очсон юм. Өрсөлдөгч нь “Ноттингем Форест” байлаа. Балиашгуудын танхай явдлаас сэргийлж хөлбөмбөгийн талбайг тойруулан торон хана босгосон нь хүний амь эрсдэх нэгэн хүчин зүйл болсон. Мөн босоо үзэгчдийн хэсэг байсан нь байдлыг улам дордоход хүргэсэн юм. Тоглолт 15.00 цагт эхлэх ёстой байв. Замын бөглөрөл зэрэг асуудлаас болоод маш олон тооны балиашгууд стадионы гадаа хоцорч иржээ. 14.00 14.45 хооронд жижиг төмрөөр хашил хийсэн стадионы хаалга дээр балиашгууд багтаж ядан тэмцэлдэж байв. Стадионд цөөхөн нь орж гадаа маш олон хүн орохоор зүтгэж, хоорондоо нудралцан нөхцөл байдал хяналтаас гарах шинжтэй болж ирлээ. Энэ үед цагдаа нар асуудлыг шийдэх арга олжээ. Энэ C хаалгыг онгойлгож балиашгуудыг зэрэг оруулах явдал байв. Хамгийн харамсалтай нь тэр хаалганы өмнө зааглагч хашилт төмөр байсангүй. Хаалгыг нээмэгц цугларсан олон хашилт төмөргүй хаалга руу улайран дайрав. Нарийхан хонгилоор стадионд дамжиж хүрдэг байж. Хэдэн зуу бараг мянган хүн тэрхүү хаалгаар зүтгэсээр оржээ. Босоо үзэгчдийн хэсгийн хамгийн урд зогсож байсан хүмүүс хойноос ямар ч бодлогогүй оруулчихсан олон хүний түлхэлтэд дайрагдан, урд хананд наалдаж амьтай голтой байж ядаж байв. Гэтэл гаднаас орогчид болон цагдаа нар стадион дотор байдал ямар байгааг огт төсөөлөлгүй хүмүүс нэмж оруулсаар байжээ. Жижигхэн зайд чихэлдэн тэмцэлдсэн хүмүүсээс олон нь ухаан алдан унаж, бүр амиа алдаж эхэллээ.

      1989 оны дөрөвдүгээр сарын 15 нд Шеффилдийн “Хиллсборо” стадион
      Дөнгөж 15.06 минутад тоглолтыг зохион байгуулагчид байдлыг анзаарч, шүүгч тоглолтыг зогсоолоо. Торон хананы жижиг хаалгыг тэр даруй нээж, бас зарим хүмүүс ханыг даван “махан овоо” ноос гарахаар зүтгэж, заримыг нь дээд хэсгийнхээ татаж авч байлаа. Амьсгал бачуурсан, ухаан алдсан, бүр амиа алдсан хүмүүс хүн шингэрэх үед газраар нэг байгаа нь ил боллоо. Цагдаа, эмч нар тийм олон тоон гэмтэж, шархтсан хүмүүст анхны тусламж хүргэж чадахгүй байсан тул зарим үзэгчид тус болно. Зарим хүмүүс рекламын жижиг самбарыг нураан авч носилк хийн хүмүүсийг зөөнө.

      Энэ аймшигт явдал 96 хүний алтан аминд хүрсэн бөгөөд 766 хүн бэртэл авчээ. Тоглолтыг зурагтаар шууд үзүүлж байсан тул Английн сая сая хүн аймшигт ядлын гэрч болсон юм. Цагдаа нар, стадионы зохион байгуулагч, ажилчид энэ явдлын гол буруутан байсан нь мэдээж.
      “Хиллсборо” дахь аймшигт явдлын үеэр амь үрэгдсэн хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэлж “Энфилд” ийн Шенклийн хаалганы өмнө дурсгалын хөшөө босгосон байдаг. Мөн хэрэг гарсан “Хиллсборо” д хөшөө босгожээ.

      Энэ аймшигт явдал 96 хүний алтан аминд хүрсэн бөгөөд 766 хүн бэртэл авчээ.
      Энэ явдлаас хойш босоо үзэгчдийн хэсгийг үгүй хийж, стадион бүр үзэгчдийн суудалтай байх тухай шийдвэрийг Английн хөлбөмбөгийн холбоо гаргасан юм.

      0 0 27
    25. Сасаки Садако
      Мянган цаасан тогоруу буюу Японоор сэнбазүрү нь нэгэн хэлхээ багц шувуу юм. Нэг багцанд 40 шувуу. Нийт 25 багц болсноор 1000 шувуу болдог. Японы эртний домог, хууч ярианд сэнбазүрүг хүнд өгвөл аз жаргал, настай хүнд өгвөл урт наслах, өвчтэй хүнд өгвөл хурдан эдгэрэх, дөнгөж төрсөн хүүхдэд өгвөл эрүүл энх өсөн торнихыг билэгдэн өгдөг ерөөлийн бэлэг юм.
      Атомын бөмбөгдөлтөд өртсөн Хирошима хотод амьдарч байсан Сасаки Садако охины түүх нь мянган цаасан шувууны домогтой холбоотой. Сасаки Садако нь 1943 оны 1 сарын 7 нд төрсөн бөгөөд Атомын бөмбөгдөлтөд өртсөн Хирошима хотод амьдарч байсан бяцхан япон охин юм. 1945 оны 8 сарын 6 нд Хирошима хотод атомын бөмбөг хаях үеэр хоёр настай байсан гэдэг. Дэлхийн хоёрдугаар дайны үе, АНУ н зэвсэгт хүчин Японд том цохилт өгөхөөр Атомын (цөмийн) бөмбөгийг Хирошима, Нагасаки хотууд дээр хаясан бөгөөд олон мянган хүн шатаж бас хүчлийн бороог ууцгаан үхэж байлаа. Амьд гарсан нэгэн нь эдгэрэшгүй өвчинтэй болж байсан юм тэнд амиа алдсан хүний тоог ойролцойгоор 246 мянга гэсэн судалгаа байдаг.

      АНУ н зэвсэгт хүчин Японд Атомын (цөмийн) бөмбөгийг Хирошима, Нагасаки хотууд дээр хаясан байдал.
      Сасаки Садако бөмбөг хаяж байх үед хоёрхон настай байсан бөгөөд тэр үед гаднаа ямар ч гэмтэл, шархгүй байсан тул “Азаар аврагдсан нэгэн” гэж олон хүн ерөөсөн гэдэг. Түүнээс Есөн жилийн дараа гэнэт өвдсөн бөгөөд тэрээр хоёр настайдаа цацрагт идэвхит бодист хордсон нь аажмаар биенд нь нөлөөлж “Цусны хорт хавдар” өвчин тусахад хүргэсэн байна. Эмч түүнд амьдрах нэгхэн жилийн нас үлдсэн хэмээн гэрийнхэнд нь хэлсэн нь үнэхээр эмгэнэлтэй байлаа. Охин эмнэлэгт хэвтэж эмчлүүлэн өөрийн болон бусад хүмүүсийн өвчин түргэн эдгэрээсэй гэж өдөр бүр залбирч байсан нь гайхамшигтай. Мянган цаасан тогоруу хийвэл амьд гарч өвчин нь хурдан эдгэрдэг гэсэн японы хуучны домогт итгэн өдөр бүр уусан эмийнхээ цаасыг хадгалан Цаасан шувуу нугалж эхэлсэн байна.
       

       

      Дуучин Д.Оюунтүлхүүр
      Охин нугалсаар л… Аль хэдийн найман сар өнгөрөхөд охин 644 шувуу хийгээд өвчнөө даалгүй нас барсан гэдэг. Энэ явдал хүн бүрийн сэтгэлд хүрч энх тайван, цөмийн эсрэг зогсох нэгдмэл сэтгэлийг бий болгосон гэдэг. Японы ард түмэн нэг зэрэг хөөрхий охинд зориулан цаасан шувуу хийж эхэлсэн бөгөөд охиныг өнгөрснөөс хойш нэг жилийн дотор зуун мянган цаасан шувуу Хирошима хотод цугларчээ.
      Монголд төдийгүй японд нэр алдараа гаргасан Монгол дуучин Д.Оюунтүлхүүр “Цаасан шувуу” хэмээх энэ гунигт түүхтэй дууг дуулж үүгээрээ хүмүүст энх тайван бас цөмийн бөмбөг ямар аюултай болохыг сануулж байсан билээ.
       
       
       
      Түүний дуулсан дуу Монголын ч төдийгүй Японы ард иргэдэд үнэхээр таалагдаж сэтгэлийг нь хөдөлгөж байсан түүхтэй.

      “Цаасан шувуу” (Дуучин Д.Оюунтүлхүүр) дууны үг:
      Өвчинд шаналсан өнчин охин
      Өрөвчхөн сэтгэлээр шувуу хийжээ
      Хийсний тоогоор нас нь уртасдаг
      Хуучны домгонд итгэн биширчээ
      Зуун мянган шувуу хийвэл
      Ямар ч зовлонгоос салдаг гэж
      Зургаан тивийн хүүхэд бүхэн
      Япон охинд шувуу илгээжээ
      Хөөрхий охины амьдрах хүсэл нь
      Хүн төрөлхтний мөнхийн хүслэн
      Хийсэн шувууд нь нисэн дүүлээд
      Хүй орчлонд ингэж хэлжээ
      Эрүүл явбал хосгүй сайхан
      Эрхэм дээдийн жаргал гэж
      Дайн дажингүй амар тайван
      Даяар олны жаргал гэжээ
      Арван хаврыг үзсэн охин
      Алтан дэлхийгээс халин нисчээ
      Тэсрэх бөмбөг дайны эсрэг
      Тэмцлийн хөшөө болон мөнхөрчээ
      Хөшөөн дээр ингэж сийлжээ
      Хөөрхий охины хүслийг бичжээ
      Цацрагт хордолт надаар дуусаг
      Цаасан шувууд нисэн хэл гэжээ

      Сасаки Садако ийн хөшөө.


      Мөн хожимоо энэхүү Сасаки Садакогын хөшөө хэд хэдэн газар баригдсан юм. Садакогийн дурсгалыг хүндэтгэн түүнийг насан эцэслэсний дараа Мянган цаасан тогоруу хийсэн нь үнэт дурдатгалт дурсгалыг бий болоход ихээхэн нөлөөлсөн юм.

      Тэрээр 1955 оны 10 сарын 25 нд хорвоог орхисон юм.

      0 0 30
×