Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • СОНИН ХАЧИН


    1. Жуулчлах уулс…
       

      Оросын зохиолч Н.С.Лесков
      Бодит үнэнээс хол юм шиг л санагдаж магад. Гэхдээ дүгнэх гэж яарах хэрэггүй биз ээ. Оросын зохиолч Н.С.Лесков “Уул” /эрт цагийн домгоор бичжээ/ тууждаа христосын шашны эхний үеийн түүхийг өгүүлжээ. Зохиолч бичсэн нь: Бэлбэсэн баян эхнэр Нефора гэгч Александрид амьдарч байсан алтны дархан Зенонд дурлажээ. Гэтэл Зенон тоогоогүй юмсанж. Түүнийг христийн шашин шүтдэг болохыг мэдсэн тэрхүү басамжлагдсан эмэгтэй Александрид амьдардаг бүх христос шашинтнаас Адер уулыг хөдөлгөн Нил мөрний урсгалыг хаах бүтэшгүй юм шаардах хэрэгтэй гэж хотын захирагчийг ятгажээ. Тэр жил Нил мөрний үерлэх нь оройтсон явдал ургац алдаж улс орон олон түмэнд гай гамшиг учруулж мэдэх байлаа. Хэрэв урсгалыг нь хааваас ус өргөгдөж, талбайг услах болно. Яагаад ч тус хүргэх аргагүй болохыг нь мэдмэгцээ л ард олон христосын шашинтангуудыг зодож занчих болно гэдгийг Нефора мэдэж байсан юм. Сэтгэлд багтамгүй шаардлагыг сонссон Александрын тэргүүн хамба шашны эрх мэдлээ нэгэн епископт өгчихөөд өөрөө хотоос оргож зайлсан билээ. Үлдсэн тэр епископыг захирагч дуудаж, Адер уулыг байрнаас нь хөдөлтөл залбирал мөргөл хийхийг зарлиг болгожээ. Тогтоосон тэр өдөр нь хотынхон бүгд уулын бэлд цугларчээ. Цэргүүд христос шашин шүтдэг хамаг хүнийг тийш нь тууж аваачсан гэнэ. Тэд ч мөргөж залбирч эхэлжээ. Тэгээд л нэн гайхамшигт юм болсныг тэр эртний домогт өгүүлнэм. Халуун орны аадар цутгаж, Нилийн дээгүүр сүндэрлэн харагдах уул мөрөн рүүгээ гулсаж орсон гэнэ шүү дээ! Лексов эл ер бусын учрал яаж тохиолдсоныг яруу сайхнаар дүрслэн бичихдээ: Уулан дээр байсан Зенонд: “Уул хөвс мэт бамбайж, чулуулаг налуу нь хонхойж, зөөлхөн нуранги хэсэг нь овойж байгаа юм шиг санагдсан. Гэнэт бүх юм дайвалзаж, дээгүүрээс шидэгдэх мэт жижиг чулуу ийш тийш үсчиж, үйрмэг нурж нүүн, нягт гадарга үе тэр аяараа доошоо гулсаж байлаа…” Хүмүүс мөргөж ширүүн аадар орсон, борооны улмаас уул гулсан уг хоёр үзэгдэл санамсаргүй давхацсан явдлыг чухамдаа сүжигтэн олон бурхны ид шид хэмээн үзсэн болох нь лавтай.
      Олон улс үндэстний домогт нүүдэг уулсын тухай өгүүлсэн байдаг билээ. Энэ явдал тодорхой учир шалтгааны улмаас үүссэн бололтой. Үнэхээр бүхэл бүтэн уул өөрийнхөө байрнаас нүүж, заримдаа хэдэн арав төдийгүй зуугаад метр шилжсэн тодорхой баримт сэлт цөөн биш бий. Оросын XVI зууны он тооллын бичигт тэмдэглэсэн нь: “Орой дээр нь сүм байдаг уул нүүж, Ижил мөрөн рүү тавин см, түүнээс ч илүү ойртжээ. Ижил мөрөн дээр том том хадан толгой ил гарч ирсэн. Уул сууж тэгширсний дараагаар л сая уулнаас булаг гарах болсон юм” гэж өгүүлжээ. Дөрвөн зуун жил өнгөрөөд өнөөх газрын ойролцоо ер бусын байгалийн үзэгдэл давтагдсан юм.
      Уг явдал 1974 оны хоёрдугаар сард болсон. Ока мөрний огцом эрэг урсгал уруудан гулсаж хөдөлсөн билээ. Уулнаас бул чулуу нүргэлэн бууж, модыг шүдэнз лугаа адил хугачиж байв. Аюулыг анх түрүүн тээврийн жолооч нар ажиглаж мэдсэн ажээ. Хотын хамгийн их хөл хөдөлгөөнтэй зам болох Москва Казаний засмал дээр хэдэн зуун мянган тонн чулуулаг асгарчээ. Хэдэн цагийн дараа ахиад л нурсан. Аз болоход хүний амь нас сүйдээгүй билээ. Байгалийн гамшгийн гэнэтийн шоглоомны хор уршгийг зайлуулах ажил бүтэн хагас гаруй сар үргэлжилсэн юм. Ажлыг удирдаж байсан инженерүүд алс хэт нь энд иймэрхүү явдал гаргахгүй байх талыг нь бас бодолцсон буюу. Ижил мөрний өндөр эрэг бүхий дунд биед орших Федоровка суурин өнгөрсөн зууны зуны нэг шөнө гэнэт мөрөн тийш гулсаж хөдөлсөн. Айж сандарсан хүмүүс байшингаасаа гарцгаажээ. Суурингийн хөрс яг л исгэсэн гурил лугаа адил хөөж, энд тэндгүй ан цав үүсэж, үгүй болж байсан билээ. Суурин гурван өдөр доошоо гулсаж, дал гаруй байшин бүрэн нуржээ. Тэр үед сүсэгтэн хүмүүс эл бүхэн далдын хүчнээс болж байна гэдэгт итгэж байжээ. Гэтэл тэр хүч нь ердөө л жирийн ус шүү дээ. Суурингийн доогуур орших усанд тэсвэртэй шаварлаг үе давхаргаар газрын гүний ус урсан ирж Ижил мөрөнд цутгах аж. Хэрэг явдлаас өмнө их бороо орсон тул усанд тэсвэртэй үе давхаргын дээр байрлах хөрсөнд чийг нэвчиж улмаар хүндэрчээ. Ингээд л хөрс яг л мөсөн уул гулсах мэт шавар бүхий гулгамтгай давхаргаар доошоо гулган нүүж эхэлсэн билээ.
      1966 онд Италид болсон их гулсалт нь багавтархан хот Агрижентын хэдэн мянган оршин суугчдад гай зовлон тарьсан юм. Цогчин дуганд байрлах орон нутгийн музейн сахиул хэрэг бишдсэнийг анх түрүүн ажиглажээ. Харсаар байтал дуганы доорх газар нүүж байгаа элс мэт гулсаж эхэлсэн гэнэ. Ингээд л маш аймшигтай юм болж, хамгийн түрүүнд эхнийх нь, дараа нь хоёр дахь нь, тэгээд гурав дахь нь гээд л байшингууд үргэлжлэн нурсаар… Төдөлгүй хамаг юм тодорхой болж, томоос том газар налуу даган далай руу гулсжээ. Хотын суугчид яарч, сууцаа орхин одсон. Ус дамжуулах хоолой гэмтэж, төмөр замын шугам жагсаалаас гарчээ. Мэргэжилтнүүд  хэрэг  явдлын  учрыг  магадлах  үеэрээ  дамчид байгалийн хүчинд тус хүргэсэн зохисгүй байдлыг тодруулжээ. Тэд хотын зүүн өмнөд хэсэгт орших гулсамхай газрыг зүгээр шахуу худалдаж аваад тэндээ эмх замбараагүйгээр олон давхар байшин барьсан байна. Ингээд газар хэтэрхий хүнд төмөр бетон хайрцгуудыг дааж чадалгүй, далай руу гулсаж нүүсэн юм.
      0 0 23
    2. Атлантын далайн эрэг дэх Америкийн загасчидын суурингийхан 1850 оны 7 р сарын нэгэн өглөө дарвуулт онгоцыг харсан байна. Онгоц явсаар гүехэн устай эргийн ёроолд зоогдчихсон байжээ. Төд удалгүй аврах багыхан уг дарвуулт онгоцон дээр гарахад айж чичирсэн нохойноос өөр амь амьтан олдоогүй аж. Гал тогоонд нь шинэхэн кофе буцалж, ширээн дээр нь таваг өрөөтэй байсан байна.
      1894 оны 9 р сард дэлхийн нөгөө хэсгийн Энэтхэгийн далайд Германы “Пиккубен” гэх уурын хөлөг онгоц гурван далбаат “Эбий Эсс Харт” онгоцтой тааралдав. Онгоц тухайн үед аюулын дохиогоо өлгөсөн байв. Германы усан цэргүүд тэр усан онгоцон дээр гарахад багийн 38 хүн бүгд үхэж, ахмад нь галзуурсан байжээ. Иймэрхүү тайлбарлах аргагүй хэрэг явдалууд далай тэнгисийн түүхэнд асар их хуримтлалтай байдаг.
      Усан онгоцны тэмдэглэлд бичигдсэн тэмдэглэлүүд Франц эмч Ален Бомбарыг “Далайд хүмүүс юутай учирна вэ?” гэсэн асуулт руу түлхдэг ч олон тооны судалгаа нь хариуг үл илгээх аж. Тэрээр “Нотр Дам де Пейраг” гэх сүйрэлд орсон онгоцноос 1951 онд хүмүүсийг аврах ажилд оролцож байжээ. Тэр үед тэрээр анх психогений үхэлтэй таарч байсан байна. Хэтрхий их айдас нь хүмүүсийг үхэлд хүргэж байгааг тэр олж мэдсэн байна. Түүний олон олон судалгаанаас хархад далайн сүйрлийн үеэр амь эрсэдсэн хүмүүсийн 30 хувь нь тусламж ирсэний дараа, амь аврагдсан хүмүүсийн 90 орчим хувь нь аюулгүй нөхцөлд байхдаа 3 хоногийн дотор энэ дэлхийг орхисон байдаг байна.
      Жишээлбэл: 1816 онд “Медуза” хөлөг онгоц Африкийн эрэгт сүйрэх үеэр 149 хүн “сал завь” хийн хоол ундаа аваад эсэн мэнд гарсан байдаг. Тэднийг аврах багийхан 12 хоногийн дараа олоход дөнгөж 15 хүн л амьд үлдсэн байжээ. Харин амь аврагдсан 15 хүний арав нь аварсан хөлөг онгоцон дээрээ нас барсан баримт байдаг аж.
      Сэтгэл санаа гэдэг гайхалтай ид шидийг мэдрүүлж чаддаг шигээ аюултай үхлийг хэнийг ч ялгалгүй өгч чаддаг байх юм даа
      0 0 19
    3. Төмөр багтай хүн
      кинон дээрх төмөр маск
      Төмөр багтай хоригдлын тухай домог 2 зууны турш яригдсан. Мазаринийг үхсний дараахан хачин үйл явдал болсон нь Прованцийн ойролцоо орших арин Маргарит аралд байх цайзад өндөр нуруутай, залуухан нүдэнд дулаахан хоригдол илгээсэн. Замдаа багийг авбал цаазлах тушаалтай. Үл мэдэх хоригдол уг арал дээр итгэлт офицер, захирагч Пинерполь нар Баститлийн тушаалаар ариун Маргарит арал дээр ирэх хүртэл байсан. 1690 онд хоригдолыг Бастулуд аваачсан, тэнд хүссэн бүхнийг нь өгсөн, өдрийн турш гитар тоглоно. Түүнийг эмчилж байсан эмч уг хүний арьс хатуувтар хоолой нь нам, бие нь муу байсан ч гомдол гаргаагүй гарал үүслээ хэлээгүй олон удаа уулзсан боловч царайг нь хараагүй ажээ. 1703 онд нас барсан, Сэн Поль сүмийн ойролцоо оршуулсан. Хоригдолыг ариун Маргарит аралд авчирхад Европт нэр алдартай хүмүүс алга болсон  баримт байгаагүй гэж Вольтер тэмдэглэжээ. Хоригдол нь нэр алдартай хүн байсан нь захирагч хоолны ширээг засч өгч байснаар харагдана. Төмөр баг өмссөн хүний нууцийг мэдэх цорын ганц хүн Шалшярыг байцаахад төрийн нууцыг задруулахгүй хэмээн тангарагласан гэжээ. Энэ бол Вермүнда ч биш Герцог Босфор ч биш харин төмөр багтан бол Людвик 14 ийн том ах байсныг мэдсэн. Түүний ээж нарийн нандин зүйл, түүний дотор нимгэн зөөлөн даавуунд дуртай байсан нь хоригдлын өмнөх зан байдлаар нотлогдсон.
      1665 онд Пинероль цайзад Сэн Мар захирагчийн үед нэг хоригдол ирсэн нь төмөр багтай хүн байжээ. Тэр хэдийн Пинерпольд ирсэн, нэр, шалтгаан, өвчин, үхэл суллагдах зэрэг нь архивын баримтад байдаг ажээ. Зарим эх сурвалжид  тэр Италийн хааны нэг сайд байсан гэх. Маршиали  буюу Маттиоли 1694 онд үхсэн. Харин төмөр баг 1703 онд үхсэн. Тэр хэн байв аа?
      Төмөр баг бол шоронд 34 жил болоод 1703 онд үхсэн Эсташ Доже гэгч байж. 1669 оны 7 р сарын 19 нд Парижид Сэн Мард захидал ирж Пирерольд Эсташа Дожэ гэгч хоригдол очно, түүнийг бүх талаар нууцлах хэрэгтэй, маш сэрэмжтэй байлга. Таны хүссэн бүхнийг гүйцэтгэх хүн бол Пупара тэр учрыг сайн мэднэ гэжээ. Энэ хүний хоригдох шалтгаан бол тэр онцгой нууцыг мэддэг байж. Сэн Марч тэр хүнийг ямар буруутайг мэдээгүй. Парижаас Доже ямар нэг нууц задруулагүй биз хэмээн байнга Сэн Мараас Лавлана. Эсташ Доже хүүхэд ахуй цагтаа Людвик 14 тэй тоглож өссөн. Доже ямар хэрэг хийсэн нь нууц ямар ч гэсэн хаан түүнийг бусдын гарт өгөлгүй өөрөө бүх насаар хорих ял ноогдуулсан. Үүнийг цаана хүн нуугдсан эсэхийг мэдэхгүй. Ямартай ч Эсташ Доже Людвик 14 – ын ах байгаагүй ажээ.
      0 0 27
    4. Жозе Педро де Фрейтас
      Жозе Педро де Фрейтасыг хүмүүс ердөө л Ариго хэмээн дуудах дуртай. Тэрээр 1881 онд Бразилийн Белло Хорицонте хэмээх мужийн хөдөөгийн тариачин айлд төрсөн байна. Тэрээр төмөрлөгийн үйлдвэрийн ажилчдын үйлдвэрчний эвлэлд амжилттай ажиллаж, 25 насандаа тухайн орон нутгийнхаа үйлдвэрчний эвлэлийн удирдагч болсон боловч нэгэн удаа уул уурхайн ажилчдын аюултай хүнд нөхцөлийг сайжруулахын тулд нийтийн ажил хаялт зохион байгуулсан хэргээр ажлаасаа халагдаж, улмаар амьдрахын эрхэнд Конгонхас де Кампо хотод нэгэн баар ажиллуулсан байна. 1950 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нэр дэвшигдсэн, ажилчдын цуцалтгүй тэмцэгч хэмээн нэрд гарсан Лучио Биттенкоурт сонгуулийн ажлаар Конгонхаст ирэхдээ Ариготой танилцаж түүнийг төмөрлөгийн ажилчдын төлөө ихэд сэтгэл гарган  тэмцдэгийг сонсч, энэ талаар тухтай ярилцахаар буусан зочид буудалдаа урьсан байна. Ийнхүү тэр хоёр улс төрийн талаар бие биенээ ихэд ойлголцон шөнөжин ярилцаад нойрондоо дарагдан зүүрмэглэж байсанаа Биттенкуорт шөнө дундын  үед гэнэт сэрж нүдээ нээхэд Ариго шилэн нүдтэй хүн шиг ер бусын гөлгөр болчихсон, сахал хусдаг тонгорог бариад түүний дээрээс тонгойн хачин аялагатай герман хэлээр: “Танд хагалгаа хийх хэрэгтэй юм байна. Би одоохон хагалгаа хийчихнэ” гэж хэлсэнд тэрээр ихэд айн ухаан алдан унасан байна. Маргааш өглөө тэрээр сэрээд өөрийгөө ямарч байсан амьд байгааг мэдээд баярлаад урьд шөнө хар даран зүүдэлсэн байна хэмээн бодсон боловч бүх бие нь цусанд будагдсан, нуруу нь их өвдөж байсан тул толинд очиж харвал түүний цээжийг араас маш цэвэрхэн хагалж, буцааж ямар нэгэн зүйлээр наасан мэт шарх харагдаж байлаа. Биттенкуорт энэ байдал ихэд сандран Ариго г яаралтай дуудан өнгөрсөн шөнө юу болсон талаар асуухад Ариго юу ч санахгүй байлаа.
      Харин Биттенкуорт эртнээс уушигны өмөн үү өвчний улмаас их шаналж байсан бөгөөд энэ тухай Ариго ерөөсөө огт мэдэхгүй ажээ. Биттенкуортын хувийн эмч маргааш нь өнөөх шархыг үзээд гайхан, яаралтай эмнэлэгт очиж рентген гэрэлд харвал өмөн үүгийн хавдар ор сураггүй алга болсон байна. Биттенкуорт эмчдээ урьд шөнийн явдлыг тэрээ  маш ихээр гайхан, ийм төрлийн хагалгааг Бразилд бүү хэл дэлхийн хаана ч хийдэггүй юм гэсэн байна. Удалгүй түүний нэр алдар улс орон даяар түгэж, түүнд эмчлүүлж өвчин зовлонгоосоо салахыг хүссэн хүмүүс цувах болсон бөгөөд мөн тэднийг дагалдаад хэвлэлийхэн болоод түүний энэхүү ид шидийг үзэж судлах гэсэн парапсихологийн мэргэжилтнүүд тэдний олноороо ирэх болсон байна. Дараачинй зургаан жилийн турш Ариго өдөр бүр 300 өвчтөнийг үзэж бүрэн эдгэрүүлдэг байсан байна. Ариго ихэвчлэн хагалгаа хийж эмчлүүлдэг байсан бөгөөд хагалгаа хийхээсээ өмнө ямар нэгэн эд зүйлийг амандаа уншмагц тэрээр бүрэн болоод хагас байдлаар шууд нойрсож, энэхүү байдалдаа хагалгаагаа хийдэг байжээ. Харин тэрээр хагалгаагаа хийж дуусаад юу болсоныг огт санадаггүй гэнэ.

      Жозе Педро де Фрейтас

      Тэрээр  хүүхэд ахуй цагаасаа хий юм үздэг, маш хүчтэйгээр хар дарж зүүдэлдэг байжээ. Эхлээд түүнд хурц цагаан гэрэл үзэгдэж, ямар нэгэн хүн түүний үл ойлгогдох гадаад хэлээр юм ярьдаг байсан байна. Иймэрхүү үзэгдлүүд олон дахин давтагддаг байсан бөгөөд эдгээрийн дараа түүний толгой маш ихээр өвддөг байна. Сүүлд нэг удаа зүүдлэхдээ, маш тодооор гэрэлтүүлсэн хагалгааны танхимд байгаагаа мэдэрсэн бөгөөд тэнд нэгэн халзан толгойтой намхан хүн бусад нөхөдтэйгөө өнөөх түүний үл мэдэх боловч танил гадаад хэлээр ярилцаж байжээ.
      Тэрээр энэ  эмчийн  нэрийг Др.Адольф Фриц хэмээдгийг мэдсэн. Тэр эмч түүнд: “Хүний өвчин зовлонг ангаахын тулд байдаг эмч хүн тул Бразилийн өвчтнүүдийг таны тусламжтайгар анагаан эмчлэх хэрэгтэй байна” гэж ойлгуулсан байна. Ариго эмчилгээгээ эхлэх бүрдээ энэхүү өвчтөнийг эдгээж өгөхийг өнөөх хий үзэдлийн эмчээсээ гуйдаг бөгөөд ийнхүү мөргөл үйлдэж эхэлсэнээс хойш удалгүй тэрээр оюун санааны өөр хэлбэрт шилжин ордог байсан ажээ. Тэрээр энэ оюун санааны өөр хэлбэрт ордог  байсан тухайгаа ярихдаа: “Тэр оюун санааны өөр хэлбэрийг би өөрөө ч ойлгохгүй байна.” гэсэн байна.
      Ийнхүү хагас нойрсолтын байдалд Ариго хагалгаа хийж, эмийн жор бичиж байсан бөгөөд түүгээр эмчлүүлж байсан өвтөнгүүд бүгд бүрэн эдгэрч байсан нь гайхалтай амжилт байлаа. Түүний энэхүү олныг хамарсан үйл ажиллагаа орчин үеийн анагаах ухааныхан болон, сүм хийдийхэнд таалагдаагүй тул тэд нар түүнийг энэхүү ажиллагаагаа зогсоохыг шаардсан байна. Ариго: ” Би энэ эмчилгээг хийж байгаа бус, харин  би гагцхүү Др.Адольф Фрицийн сүнс ба өвчтөн хоёрын хооронд зуучилж байгаа бөлгөө” хэмээн үйлчилгээгээ үргэлжлүүлсээр байсан байна. 1956 онд түүнийг ” Хууль бусаар эмчилгээ эрхэлсэн” хэмээн шүүхээс ял тулгасан ажээ. Энэ  тухай профессор Ж.Херкулано, “Аригогийн эмчилгээний феноменийг хүлээн зөвшөөрөхгүй байх нь өөрийгөө хуурахтай адил инээдтэй зүйл юм. Конгонхаст явагдаж байгаа энэхүү эмчилгээни йфеноменийг өөрийн биеэр эмчлүүлж эдгэрсэн маш олон сэтгүүлчид, сэхээтнүүд болоод нэр хүндтэй улс төрчид нотлон гэрчилж байгаа билээ. Энэхүү гайхалтай эмчилгээний үнэн бодитойг хүлээн зөвшөөрөхгүй байх нь олон түмнийг хууран мэхэлсэн хэрэг мөн юм”  хэмээн  бичиж үлдээжээ. Ийнхүү олон түмний дэмжлэгээр Ариго хоригдох ялаас мултарч, тэнсэн харгалзах ял авсан боловч эмчилгээгээ үргэлжлүүлээд байгааг албаныхан нүдээ даран мэдээгүй дүр үзүүлдэг болсон байна.

      Жозе Педро де Фрейтас
      Дүгнэлт: Заримдаа хэт шашиныг түгээн дэлгэрүүлэхийн тулд хүмүүс хуурамч үзүүлбэр үзүүлж үүнийгээ бурханы хүч мэтээр ярих нь бий. Энэхүү мэдээг өөрийнхөөрөө дүгнээрэй. 
      0 0 30
    5. Өдөр бүр манай гариг дээр хэдэн мянган хүн амьдралыг сайн дураараа орхин явдаг. Сэтгэл зүйчид тэдний энэ алхамыг депрессэд орсон гэж дүгнэж байхад хамаатан садан, найз нөхөд нь шалтгааныг нь ойр зуурын асуудлаас нь эрж, тодорхой зарим хүмүүсийг хөөрхий талийгаачийг амиа хорлоход хүргэлээ гэж буруутгадаг.
      Ямар ч байсан хүмүүс өвчин, золгүй явдлаар үхэхээсээ илүү амиа хорлож амьдралыг орхин явах нь элбэг байдаг ажээ. Бодит байдал ийм юм. Хүн анх хэзээ амиа егүүтгэсэн нь тодорхой бус боловч антропологчдын судалгаагаар хүн төрөлхтөн нэлээд эрт дээр үед амиа хорлож сурсан нь илэрсэн байна. Зарим нийгэм, омогт амиа хорлохыг «хувийн асуудал» гэж үздэг байсан бол нөгөө хэсэг нь энэ үйлдэлтэй холбогдуулан өчнөөн төчнөөн ёс заншил дүрэм журам зохиосон байхад өөр бусад нь үүнийг хатуу хориглож, оролдсон болгоныг хэрцгийгээр шийтгэдэг байжээ. Гэхдээ ямар ч хэлбэрээр хамаагүй амиа хорлох явдал аль ч соёл иргэншилд байсан юм. Эрт дээр үед амьдралын нөхцөл хүнд байлаа. Хэн нэгнийгээ золионд гаргах явдал тохиолддог байж. Өлсгөлөн нүүрлэсэн үед овог, аймгууд өвчтэй, дорой нэгнээрээ өргөл өргөчихдөг байсан гэдэг. Нөгөө хэд нь ч хэцүү үеийг мэдрээд сайн дураар амиа егүүтгэдэг байсан. Эскимосуудын хөгшчүүл л гэхэд тундр руу явж хөлдөж үхдэг байсан бол Японд дээр үед хөгшчүүл нь хүүхдүүдээсээ ууланд аваачиж хаяхыг хүсдэг байж. Вестготуудын хөгшчүүл «өвөг дээдсийн хад» гэгч хясаанд гарч, доош үсрэн амиа егүүтгэдэг байлаа. Эртний Грекэд хорвоог сайн дураар орхихыг хүссэн иргэдэд үүнийг нь зөвшөөрөх хэдхэн тохиолдол байсан гэдэг. Yхэх ял заагдсан хүн л амиа хорлох эрхтэй байсан. Эрх баригчдын зөвшөөрөлгүйгээр энэ үйлдлийг хийсэн этгээдийг Афин, Фивд гарыг нь огтолж, тусад нь оршуулдаг байжээ. Грекийн томоохон хотуудад цикут хэмээх хурдан үйлчилдэг, хүчтэй хор хадгалдаг байсан бөгөөд хуульд зааснаар, «цаашид амьдрахыг үл хүсэгч этгээд удирдагчид шалтгаанаа хэлж зөвшөөрөл авдаг» байжээ. Ромын хуульд үндэслэлтэй шалтгаангүйгээр амиа хорлогчийг ихэд буруутгаж, «өөрийгөө хайрлаагүй хүн бусдыг ч хайрлахгүй» гэж үздэг байв. Эртний Карфагенд эмэгтэй хүн амиа хорлохыг цээрлэж, үхснийх нь дараа нүцгэн биеийг нь нийтэд харуулна гэж сүрдүүлдэг байсан гэдэг. Еврейчүүд ч амиа хорлолтыг сайшааж байсангүй. Загалмайтны шашин дэлгэрснээр сүм хийд амиа хорлогчдод жинхэнэ «дайн» зарлаж, Английн ХI Эдуард хааны үед ийм үйлдэл хийгч этгээдийг дээрэмчин, хулгайчтай зүйрлэж байв. Данид амиа егүүтгэсэн этгээдийн цогцсыг хаалгаар бус цонхоор гаргаж, сүнс нь тамын галд мөнхөд шатахыг бэлгэдэн түүдэгт өргөж байжээ. Бордод амиа хорлогчийг хөлнөөс нь дүүжлэн нийтэд харуулж, Аббервильд доош нь харуулан гудамжаар чирч бусдыг жигшээдэг байсан аж. ХIII зуунд Ариун Людовикийн хаанчлалын үед хорвоог сайн дураар орхисон этгээд тайж гаралтай байсан бол түүний овгийн сүлдийг хугалж, цайзыг нь нурааж, хөрөнгийг нь улсын санд хураадаг байсан гэнэ. Энэхүү хориотой үйл хийгчийг замын уулзвар дээр оршуулж, сүнс нь тэнгэр дээр тайвшралыг эс олдог тул газарт бууж амьд хүмүүсийг айлгадаг гэж итгэдэг байсны улмаас зүрхэнд нь модон хадаас зоодог байв. Оросод ч Европоос онц ялгагдах зүйлгүй байлаа. I Петр хааны хуульд «Хэрэв хэн нэгэн этгээд өөрийгөө егүүтгэвээс бусад нь ийм замбараагүй явдал гаргахаас сэргийлэн цогцсыг нь мориноос уяж гудамжаар чирэн нийтэд үзүүлвээс зохино» хэмээн заажээ. Эрх баригчдын зүгээс ийм хатуу шийтгэл оноодог байсан энэ үед амиа хорлогчдын тоо эрс багассан нь мэдээж.
      Гэвч цагийн аяст хорвоог сайн дураар орхигчийг хуулиар шийтгэх явдал цөөрсөн юм. Анх Франц улс агуу хувьсгалынхаа үеэр энэ алхмыг хийсэн байна. Харин Америкт бүр 1881 онд Нью Йорк мужийн зөвлөл амиа хорлох гээд бүтэлгүйтсэн этгээдэд 20 жил хорих ял ногдуулдаг байжээ. Энэ асуудалд хахир, чанга англичууд л хамгийн хатуу ханддаг байлаа. Английн хуулийн дагуу, амиа хорлох гээд бүтэлгүйтвэл эхэлсэн ажлыг нь эрх баригчид нь гүйцээж өгдөг байж. Зөвхөн 1961 онд л Их Британид амиа хорлохыг эрүүгийн гэмт хэрэг гэж тооцохоо больсон юм. Харин одоо үед нөхцөл байдал ямар байгаа вэ? Тайвшрах юм огт үгүй дүр зураг үүсэж байна гэж хэлэхэд болно. Дэлхийн эрүүл мэнд хамгаалах байгууллагын гаргасан судалгаагаар, манай гариг дээр жил бүр 500 мянга орчим хүн амиа хорлодог болох нь тодорхой болжээ. Гэвч нийгэм судлаачдын үзэж буйгаар, энэ баримт бодит байдлаас 2 4 дахин зөрдөг байна. Учир нь ил тод амиа хорлосон явдал л дээрх судалгаанд багтсан ажээ. Мөн амиа егүүтгэх оролдлого дээрх тооноос 7 10 дахин их гэнэ. Гэхдээ хамгийн аймшигтай нь сүүлийн 10 жилд амиа хорлолт залуучуудын дунд гурав дахин ихэссэнд байгаа юм. өсвөр насны 20 хүүхэд тутмын нэг нь хорвоог орхихыг оролддог байна. Гол шалтгаан нь амжилтгүй сурлага, гэр бүл, үеийнхэнтэйгээ сөргөлдсөн, ирээдүйгээс айсан, ганцаардалт. Харин эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс дөрөв дахин их амиа хорлодог бол эмэгтэйчүүд тэднээс дөрөв дахин их ийм үйлдэл хийхээр оролддог ч бүтэлгүйтдэг гэнэ. Эмэгтэй хүмүүс үхснийхээ дараа ямар харагдах бол гэж илүү их боддог тул арай аятайхан үхэх арга сонгодог нь дээрх үр дүнд хүргэдэг гэж тайлбарлажээ. Цаг хугацааны хувьд амиа хорлогчид зун, хавар хорвоог орхихыг илүүд үздэг байна.
      Амиа хорлолтын шалтгааныг депресс гэж үздэг. Харин хамгийн хэцүү үе бол өглөө, өдөр хоёр. Статистикаас үзвэл, ганц бие юм уу салсан хүмүүс гэрлэсэн хүмүүсээс илүү их амиа егүүтгэдэг байна. Хорвоог орхих 83 арга байгаагаас ихэнх нь өөрийгөө боомилохыг, арай цөөн хэсэг нь хордуулахыг сонгодог ажээ. Ийм үйлдэл хийгсдийн 50 хувь нь үхэхийнхээ өмнө захидал бичдэг байна. Гайхалтай нь, амиа хорлогчдын тоо, амьдралын түвшин хоёр хоорондоо холбоогүй байдаг ажээ. Жишээлбэл, Европт хөгжсөн, чинээлгээрээ дээгүүр ордог Швед улс олон жилийн турш амиа хорлох тохиолдлоороо тэргүүн байруудад явдаг билээ. Ер нь амиа хорлохын талаар худал үнэн таамаг их байдаг.
      Жишээлбэл, нэгд, сэтгэцийн гажигтай хүмүүс амиа хорлодог гэдэг ч тэдний 80 85 хувь нь эрүүл байсныг судалгаа тогтоосон.
      Хоёрт, амиа хорлохыг зогсоох аргагүй гэж үздэг ч энэхүү хямралт үе нь түр зуурынх байдаг аж. Энэ үед л уг хүнд сэтгэлийн дэмжлэг тусламж үзүүлбэл тэрбээр санаархлаасаа татгалздаг байна.
      Гуравт, үхэхээсээ өмнө хүн энэ тухайгаа мэдэгддэг ч бусад нь тоглоом гэж ойлгодог. Yнэхээр амиа хорлогч хийх үйлдлийнхээ тухай орчин тойрныхондоо мэдэгддэг ажээ.
      Дөрөвт, амиа егүүтгэх санаа гэнэт төрдөг гэдэг ч судалгааны дүнд заримдаа энэ үйлдэлдээ хэдэн долоо хоног, сараар бэлддэг нь тодорхой болжээ.
      Тавд, бүтээгүй оролдлогыг дахин давтахгүй. Yнэндээ нэг бодсон бол дахиж хийх магадлал, ялангуяа эхний хоёр сар өндөр байдаг.
      Зургаад, хэвлэл мэдээллээр хэн яагаад амиа хорлосныг бичдэг нь ийм тохиолдол багасахад нөлөөлдөг. Гэвч энэ худлаа, хүн бүрт өөрийнх нь асуудал илүү хэцүү санагддаг.
      Долоод, ачаалал ихтэй бол амиа егүүтгэдэггүй гэдэг ч худал.
      Наймд, архи уувал санаархлаасаа буцдаг гэдэг ч үнэндээ түүний нөлөөнд түгшүүр ихсэж, хямрал хурцдаж хорвоог орхих санааг нь сэдрээдэг.
      Есд, үл мэдэх зүйлийн өмнөх айдсаа дарж, нөгөө ертөнцийг зорих чадвартай хүмүүс л сайн дураар амьдралаа орхидог гэдэг. Гэвч асуудлаас шантарсан дорой хүмүүс амиа хоролдог шүү дээ.
      Зохиолч М.А.Булгаковын «Театрын роман» хэмээх бүтээлд нь нэгэн гайхамшигтай сайхан хэсэг байдаг. Зохиолын гол баатар амиа егүүтгэхээр шийдэж байх үед түүний толгойд «Ингэхэд надаас хойш хөгшин муурыг минь хэн тэжээх билээ?» гэсэн энгийн бодол түүний санаархлыг зогсоодог юм. Хэзээ ч юм хог дээрээс авчирсан золгүй амьтан эзнийгээ «аварсан» аж. Ийм бяцхан зүйл л хүнд амьдрах итгэл, шаардлага өгч чадна. Таны амьдрал сайн, муу ямар ч байж болно. Гэвч энэ чухал биш. Гол нь таны амьдрал бол танд байгаа цорын ганц зүйл. Түүний төлөө та л тэмцэх ёстой. Амиа егүүтгэх нь асуудлыг шийдэх зөв зам биш. Таны урд маш урт амьдралын харгуй бий.
      0 0 41
    6. Жозеф  Аигнер хэмээх алдартай хөрөг зураач хэдийгээр нэр хүндтэй, ажил хэрэг нь амжилттай нэгэн боловч амиа хорлохыг олон удаа оролдсон, сэтгэл санааны хувьд үргэлж ихээхэн гутрангуй явдаг нэгэн  байлаа. Тэрээр анх 18 настай байхдаа  амиа хорлохыг завдан олсны нэг үзүүрийг Авсрийн Вена хотод оршин суудаг эцэг эхийнхээ  байшингийн дээврийн хөндийн модноос уячихаад, нөгөө үзүүрийг хүзүүндээ хийж байтал нь газар доороос гарч ирсэн мэт нэгэн шовгор малгайтай лам өмнө нь ирээд түүнийг амьдралаа ийм байдалтайгаар төгсгөхгүй байхыг ятган болиулсан байна. Дөрвөн жилийн дараа тэрээр дахин амиа хорлохоор оролдоход нь өнөөх нууцлаг лам дахин гарч ирж түүнийг энэхүү аймшигт явдлаас нь ятган болиулсан байна. Ийнхүү олон удаа түүний амиа хорлох явдалыг ятган болиулсан тэр ламыг тэрээр  сайтар таньдаг болсоноор барахгүй түүний хамаатан садангууд нь хүртэл тэр тухай сайн мэддэг болсон байна. Жозеф Айгнер түүнээс хойш найман жилийн дараа хувьсгалд оролцон нууц ажиллагааг зохион байгуулсан хэргээр баригдан алах ял сонсжээ. Гэвч түүний алах ялыг гүйцэтгэхээс хэдхэн хормын өмнө түүний амийг шүүхээс өршөөсөнийг мэдэгдсэн байна. Энэхүү өршөөл үзүүлсэн явдалыг өнөөх түүний амийг олон удаа аварсан нууцлаг ламын хүсэлтээр зөвшөөрөгдсөн болохыг түүнд хүмүүс хэлсэн байна. 1889 онд 68 настай байхдаа тэрээр өөрийнхөө тархи руу буудаж олон жилийн турш хүссэн мөрөөдлөө гүйцэлдүүлэн сая нэг нас барсан ажээ. Гэвч түүнийг оршуулах үед авсныхан нь дэргэд нэгэн лам уншлага үйлдэж байсан нь,  түүнийг 68 жилийн турш хамгаалан амьд байлгасан боловч нэрийг нь мэдээгүй өнөөх шовгор малгайтай нууцлаг лам мөн байсаныг түүний хамаатан садан харж ихэд гайхацгаасан гэдэг.
      0 0 33
    7. Хүн муу санаагаа үгээр илэрхийлснийг хараал гэнэ. Хараал гэдэг бол өөрий­гөө хамгаалах арга билэг маягаар үүсч өөртөө дайсагнасан бүхний эсрэг чиглэсэн хэрэглүүр болсоор иржээ. Тэр нь гүнзгийрсээр сүүл сүүлдээ өөрийгөө хамгаалах шаардлагагүй үед ч өрөөл бусдыг хөнөөх чиглэл­тэй болон туйлширсан гэж болно. “Бөөгийн хараал” гэж бараг биеэ даасан төрөл зүйл бөөгийн шүтлэгт үлджээ. Харын бөө, шажны хараал, жатгын төрөл зүйл гэж байсан бөгөөд гол төлөв хараалч бөө, удган, гүртэн, чойжин, зодоч, лүйжингүүдийн хувийн нууц тул олон түмэнд төдий л их дэлгэрээгүй байна. Монголчууд хараал үгнээс цэрвэж, бас хараахаас ч цээрлэж, ёс суртахууны хувьд түүнээс аажмаар татгалзаж байгаа учраас бараг мөхөж байгаа төрөл гэж хэлж болно. Тэр цагаас эхлэн хараал харгис бурангуй шинжтэй болж, аажмаар жигшигдэн гээгдэх ёр буужээ. Хүн анхандаа нүдээрээ хараадаг байж. Хүний уураг тархинд боловсорсон сөрөг эрчим хүч духан тушаах боргоцой маягийн булчирхайд хуримтлагдан төв­лөрч улмаар гадагш гарахдаа нүдээр дамждаг. Манай тооллоос өмнөх дөрөвдүгээр зуунд түүхч Платон хүний харц дотроос гадагшлахдаа гаднаас нүднээ нэвтрэх гэрэлтэй нэгдэн улмаар нүдний гал үүсгэдэг тухай бичиж байв. Харц бол уураг тархинаас илгээж буй маш нарийхан био­цацраг дамжуулагч юм. Тэрхүү нарийн эрчим хүч буюу цацрагийн давтамж нь 10 герцээс дээш гэж эрдэмтэд үзжээ. Хүний нүдний торон саваанууд био цацраг ялгаруулах чадалтай ажээ. Харцанд ийнхүү далд хүч агуулагдсан болохоор тэр нь илүүтэй байсан үед хүнд өөрийгөө хамгаалах дараа нь өрөөл бусдыг хөнөөх зэвсэг маягаар ашиглагдаж явсан цаг бий бололтой. Хүн хэлд орсоноосоо хойш хэл амаараа хараадаг болжээ. Манай тооллоос өмнөх нэгэн мянган жилийн тэртээ Евро Азийн чилгэр уудам хязгаарт ерөөлийн сайхан үгтэй хамт хараалын хахир үгс ч хаа сайгүй цуурайтаж байсны гэрч цөөнгүй үлджээ. Хүн биеэсээ цагаан эрчим хүчээ гадагшлуулбаас ерөөл, хар эрчим хүчээ гадагшлуулбаас хараал болон хувирдагийг даган хар, цагаан бөө төрөн гарч бөө мөргөлийн шүтлэг олон зууны турш энэ л хоёр мөрийг хөөн явжээ. Монгол бөөгийн дуудлага нь гараараа өвчин, зовлон, өстөн дайсан, хар санаа, хайр сэтгэл, байгалийн аюул, эд баялаг, эрх мэдлийн хэрэгцээг хангахад чиглэсэн арга­дах, залбирах, айл­гах сүрдүүлэх утгыг агуулсан зан үйлийн илрэл байжээ. Хараал хэдийгээр бэлгэдлийн шинжтэй сэтгэл зүйн үзэгдэл боловч хүний уураг тархи хяз­гааргүй боломж­той, нээгдээгүй олон нууцтай маш хүчирхэг эрчим хүч үүсгэгч гэдгийг мартаж болохгүй. Хоёр хараалч бие биеэ хараагаад нэг бол хоёулаа үхдэг нэг бол хэн нэгнээ дийлэхгүйд хүрдэг ч удаа байдаг нь хүч тэнцүүгийн шинж бас хоосон чанарын нэг тал ч гэмээр. Ерөөл хэлэхэд хариу үг байдгийн нэгэн адил хараал хэлэхэд ч мөн тохирсон хариу үг Монголчууд хэрэглэдэг байж. “Хараал чинь ерөөл болтугай” гэж эргүүлэн тавих утгаар хараагчид хариу барьдаг байж.   Ерөөлийн үзүүрт тос Хараалын үзүүрт цус гэж үг байдаг нь хараал муугаар төгсдөг, ер нь цустай ижилсгэхээр бурангуй юм гэдгийг илтгэсэн хэрэг. Ямарч тохиолдолд хараал гэдэг хоцрогдож, хаягдаж явуургүй болж буй үйл юм.   Хараал муугийн ёр Хорвоо хоёр туультай. Хар нь цайж болно. Цагаан нь харлаж болно. Уурласан хүн хараал тавина, баярласан хүн ерөөл барина. Ийнхүү хүн төрөлхтөний сэтгэлийн хоёр утас буй болжээ. Уншигч та хараал гэж ямар ч шинжлэх ухаанаар батлаа­гүй ч далд ухамсартаа их бага ямар нэг хэмжээ­гээр хүлээн зөвшөөр­сөн зүйлийн тухай сон­сож байсан буй заа. Хүмүүний амьдралд юу эс тохиож, ямар хүмүүстэй учрахыг хэн эс мэд­лээ. Бидний үйлдэл, шийдвэр бас л хэн нэгэнд таалагдаагүйгээс болоод бие биеэ янз бүрээр харааж ерөөсөн тохиолд­луудын талаар олон жишээ сонсож байгаа бизээ. Хэн нэгэн хүнд хараалын тарни туссан бол өвчин эмгэгт баригдах, ажил төрөл нь бүтэхгүй болж, хамаг бүхнээсээ хагацаж салж эхэлдэг байна. Нэгэнт хараалын тухай цухас ч болов мэдээлсэн тул хараалын хариулгын талаар дурдая. “Хорыг хороор гэдэг” зарчим хараалыг хараалаар хариулахад нэгэн адил үйлчилж байжээ. Гэхдээ үүний нилээд боловсронгуй хувилбар нь “хараал чинь ерөөл болтугай гэж хэлдэг байна. Монголд шарын шажин дэлгэрсэн цагаас хойш хараал болоод түүний хариулга нь тусгай уншлагын хэлбэрээр бие даасан төрөл зүйл маягтай тархсан ажээ. 17 р зууны эхээр барлагдсан Сундуй гэдэг их хөлгөн сударт “Цагаан шүхэртийн хараал урвуулагч оршив” гэх зэргээр хараал егүүтгэлийн болон түүнийг хариулах ном цөөнгүй оржээ. Хэл ам, ад зэтгэр, газар усны хорлолоос хамгаалах, түүний гэмийг арилгах чиглэлтэй бүхэл бүтэн ном сургааль, хараалыг төрөл зүйл бий болсон байна. Ийм тохиолдолд хариулга саармагжуу­лаллын уншлага гэвэл “Сэдэдийн буу”, ”Миегомбын буу”, “Дамдинясангийн хорол”, “Хамчунагва” гэх мэт судар тар­нийн номыг тусгай зан үйлтэй хослуулан уншдаг болсон ажээ. Мөн хүмүүс сахиус зүүх юмуу, зарааны өргөс, хондны шороо, цагаан тэмээний ноос зэргийг авч явдаг байна. Хараалчийн махан хэл хар буюу хар цоохор байдаг гэж монголчууд үздэг. Түвдүүд бол хэлээ гарган хоёр эрхий хуруугаа гозойлгон мэндэлдэг байв. Үүгээрээ хараал тээж, гартаа зэвсэг бариагүй гэсэн утгатай ажээ. Хараалч хүний хэл хар өнгөтэй байдаг гэж физилогийн талаар шинжлэх ухаан нотолсон юм үгүй ч хүмүүсийн ахуй ухам­сарт ийм ойлголт нэгэнт буй болжээ. Олон жилийн ажиглалтаас ийм дүгнэлт хийсэн байж болох ч гарцаагүй үнэн гэх баталгаа өнөө хэр байхгүй юм.
      Хүн байгалийн бүтээгдэхүүн, амьд байгалийн эд эс, өөр хоорондоо уялдан найрсан нарийн тогтолцооны хэлхээнд багтдагийн хувьд маш олон төрлийн үелз­лээр долгио, луг­шилт, хэт нам, хэт өндөр авиа, гэрэл чичирхийллийн давалгаан дунд амьдрах чадалтайгаа байгалийн шалгарлаар харуулжээ. Тэр хувь заяандаа хүн өөрөө эзэн юм.
      0 0 24
    8. Хабаровскийн нэгэн оршин суугч өөрийн танилын хамт Уссурид цутгадаг Бикин голын эргээр зугаалж байжээ. Тэр нэгэн шөнө намуухан анир анирлангуйг эвдэн байж нэгэн эмэгтэйн уйлах мэт чарлаан сонсогдож. Тэр хоёрын сэтгэлд айдасын дохиог өгсөн аж. Хамгийн гол нь уг дуу чимээ нэг газар тогтохгүй энд тэндээс сонсогдоно. Уссурийскийн бүс нутгийн алдарт судлаач Арсеньев өөрийн номондоо: “…нохой маань миний ард явж байлаа. Зам дээр би хүний мөртэй төстэй баавгайн мөрийг олж харсан юм. Альма нохой нь гиншин сэрвээнийхээ үсээ босгов. Гэтэл энэ үед бутыг яран нэг юм явах шиг болохын сацуу Альма түүний хөлд нугдайв. Энэ үед миний санаанд ороогүй зүйл болсон юм. Би далавч дэвэж байхыг сонслоо. Манан дундаас ямар нэг том хар амьтан нисэн гарч гол дээгүүр нисэж эхлэв. Нохой маань айгаад миний хөлнөөс босохгүй байв. Энэ үед яг л эмэгтэй хүн уйлж байгаа мэт орилоон чарлаан сонсогдож байлаа… Орой нь удэйгейчүүд энэ нутагт агаараар нисдэг нэг хүний тухай яриаг сонсож байлаа…” хэмээн бичиж үлдээсэн байдаг. Судлаачийн дээрхи зүйлд итгээгүй хүн гараагүй гэдэг. Учир нь Арсеньев өөрийн нэр төрийг маш ихээр эрхэмлэдэг төдийгүй, өөрөө итгээгүй зүйлийг бичдэггүй нэгэн байсан аж. Чухам энэ үл мэдэгдэх амьтан юу байв?
      Дашрамд дурдахад Приморскийн уфологийн ассиоциацийн ерөнхийлөгчийн баримт бичигт нисдэг хүнтэй холбоотойбаримтууд одоо ч гэсэн байдаг аж.
      Алс дорнодын алдартай мөр судлаач Ен Шан г нэгэн удаа хэдэн секундын турш “эмэгтэй хүний уйлаан” дагасан аж. Тэрээр айсанаасаа болж тэр амьтаныг эргэж ч харалгүй километр шахуу гүйсэн бөгөөд эргээд тэр газар луу нэг ч удаа очоогүй гэдэг. Хүмүүс түүнийг ямар нэгэн шувууны дууг сонссон болов уу гэж таамгалдаг ч Шан энэ бүхэнд маш их гомддог. Учир нь тэрээр: “Насаараа тайгад амьдарсан би шувууны дууг танилгүй яахав  дээ. Энэ бол яах аргагүй үл мэдэгдэх амьтан” ны дуу байсан гэдэг. Анчид энэхүү амьтаныг Пидан уулын хавьд харсан гэж ярьдаг. 1930, 1940 д оны үеүдэд энэхүү амьтаныг нэг биш удаа сонсож байсан гэдэг.
      Хамгийн сонирхолтой баримт нь Иваницкийн гэр бүлийхэнтэй холбоотой. Нэгэн шөнө тэдний гэрт үл мэдэгдэх амьтаны дуу яг л эмэгтэй хүний уйлах шиг сонсогдсон бөгөөд тэрхүү дуу маш хурдан алга болсон гэдэг. Уг дуу тэдний орон доороос сонсогдож байсан байна. Эхнэр нөхөр хоёр энэхүү үл мэдэх амьтаныг гаргах гэж их хичээсэн боловч тэрээр хариу үйлдэл үзүүлж байсан учраас сандарсан гэр бүлийхэн гарт тааралдсан бүхнээрээ шидэлж, жоомны хор хүртэл цацаж байсан байна. Эцэст биеэ хавчин цаашаа ороод таг болсон уг амьтаныг гаргаж ирэхэд: “багавтар нохойны хэмжээтэй, үс нь богино ба цэнхэрдүү өнгөтэй байсан байна. Гурван хуруутай сарвуутай бай 1,5 м н урттай хатуу далавчтай, хэлбэр нь сарьсан багвайхайгийнх шиг адилхан байж. Тэр амьтаны хушуу нь яг хүнийх нүүртэй төстэй гэхдээ бараг хавтгай, дух нь том, үсгүй, маш том нүдтэй, ам нь уруулгүй жижигхэн бөгөөд хамрын оронд гурвалжин нүхтэй байжээ”. Тэдний гэр бүлийхэн түүнийг үхчихсэн хэмээн бодож барилгын хог дээр хаясан гэдэг.
      Энэхүү хачирхалтай амьтаны тухай Украйн, Англи гээд нилээд хэдэн улсаас дуулдсан. Англид нэгэн айлын эгч дүүс харсан бөгөөд тэд түүнийг “хүн шар шувуу” хэмээн тодорхойлсон байх юм.
      Лондонгийн Престоны Меллингийн хоёр охин болох Жун, Вики хоёр амралтаараа Корнуэл (Cornwall) гүнгийн Маунэн (Mawnan) тосгонд очижээ. Гэр лүүгээ буцахаас 3 хонгийн өмнө Улаан өндөгний амралтын өдрөөр Сүмийн хонхны дээгүүр хөлөөсөө толгой хүртэл өдтэй агуу том амьтаныг харсан бөгөөд тэр өдрөөс хойш нилээд хугацаанд сэтгэл зүйн хямралд орсон тухай охидын аав зэрлэг мангасын ангууч Шиле д (Tony Sheils )ярьсан байна. Мангасын ангууч маань гэрчүүдтэй уулзахаар уг нутагт очсон бөгөөд Салли, Барбара нартай уулзсан байна. Салли: тэр маш том шар шувуутай адилхан бөгөөд яг л хүн шиг байсан. Гэхдээ чих нь том нарийхан, нүд нь улаан байсан ба харанхуйд гэрэлтэж байсан хэмээн ярьж байтал Барбара: тэр үнэхээр аймар, том чихтэй, агуу том нүдтэй, хөл бас хавчуур шиг юмтай хэмээн ярьж байжээ.
      0 0 23
    9. Косто Рики уулын зүүн өмнөд өнцөг Панамын хилээс холгүй орших Пальмар гэдэг газар 1,5 2 метрийн голчтой гайхалтай чулуун бөмбөлөгийн бөөгнөрөл байдаг. Тэдгээр нь замбараагүй шидэгдсэн байдалтай орших ба хэзээ нэгэн цагт энд туулшгүй ширэнгэн ой Номхон далайн эргээс 12 милийн (ойролцоогоор 19 км гаран зайд) зайд байжээ. Эдгээр хэдэн зуу, магадгүй хэдэн мянган жилийн настай ч байх магадлалтай. Хамгийн гол нь эдгээр нь одоо ч бүрэн судлагдаагүй байна. Чулуунуудын гадаргуу маш хатуу бөгөөд галт уулын чулуулагийн төрөлтэй атал нутгийн гүн дэх ууланд байхаас биш бөмбөлөг хэлбэртэй тааралддаггүй. Чулуунууд заримдаа бүтнээрээ ил байдаг бол зарим нь тал нь ил, тал нь хөрсөнд байх жишээтэй. Бүүр жижиг чулуун дээр тавьчихсан мэт байх нь их байдаг аж.

      Чулуунуудын дор нутгийн соёл иргэншилийг илэрхийлсэн зүйлс мөн олддог. Зарим бүлэг чулуу нэг шугаманд байрласан байдаг байна. Түүнийг 500 жилийн настай гэх таамаг байдаг ч, хэрэв хүн бүтээсэн бол гайхалтай хүнд хүчир хөдөлмөр, ба юуны тулд хийсэн бэ гэдэг тайлагдашгүй хэвээр байсаар…
      1954 онд анх энэхүү чулуунуудыг судалсан доктор Самуэль Лотроп: “энэ бол тэнгэрийн гэрлийн харилцан солбилцолын зураг” хэмээн төсөөлсөн байдаг. Гэхдээ ийм зураг хэнд хэрэгтэй юм болоо?

      Майя болон Индианчуудын соёл иргэншил Панамын хүзүүвч хүртэл тархаж од эрхэсийг ажиглан байрлал тогтоох зорилгоор чулууг байрлуулсан байж болох аж. Гэхдээ энэхүү бүс нутаг уртраг, өргөрөгийн өвөрмөц ач холбогдолгүй газар. Мөн энэ нутаг нь Стоунхенж мэтийн төвтэй харьцуулахад огцом огтлолцод оршиж бөмбөлөгүүд нь нэг хавтгайд бус эмх замбараагүй тархсан байдалтай байдаг. Энэхүү чулуун бөмбөлгүүдийн талаар Астрономын таамаглалаас илүүтэйгээр Топографын таамаг давамгайлж элгээр чулууд нь газар нутгийн баримжаа, хот байгуулалт, нутаг дэвсгэрийн хэмжилт тэмдэгттэй холбоотой байх магадлалтай аж. Бас нэгэн таамаг бол эдгээр чулуунууд нь мөнгөний үүрэг гүйцэтгэж байсан байх магадлалтай. Номхон далайн зарим арлын иргэд өнөөг хүртэл өнгөлсөн дугуй чулуун мөнгийг өнөөг хүртэл хэрэглэсээр ирсэн ба хүн төрөлхтний хамгийн ариун нандин боловсронгуй мөнгөн тэмдэгт гэж үздэг байна. Чулууг олборлох, боловсруулах, улмаар мөнгө болгоход маш их хүч, цаг зарцуулдаг учраас чулуун бөмбөлөгүүд өөрийн гэсэн үнэ цэнэтэй болдог байна. Иймд бөмбөлөг капитал, банк, задгай мөнгө гэх мэт маш олон төрөлд ангилагдах боломжтой ба санхүүгийн ийм систем ер бусын найдвартай гэж үздэг байна. Чулууний хэмжээгээр мөнгөний үнэ цэнэ хэмжигдэнэ.  Яагаад чухам бөмбөлөг хэлбэрийг сонгосон юм бол? Нэгдүгээрт: Бөөрөнхий бол сэтгэлийн билэгдэл ариун зүйл гэж үздэг. Хоёрдугаарт: чулууг бөөрөнхийлнө гэдэг маш хэцүү, өндөр үнэ цэнээр бий болдог. Гуравдугаарт: Бөөрөнхий чулууг зөөж тээвэрлэхэд хялбар байсан аж. Гэхдээ энэ нь бол өнгөцхөн таамаг шиг санагдана.
      0 0 23
    10. Библийн хамгийн яруу тод сургаалийн нэг бол яах аргагүй усан галавын тухай домог байдаг. Иймэрхүү домог нь оюун санааг эзэмдсэн бүх л зураачдын мөнхийн сэдэв байсаар ирсэн байна. Домгууд ихэвчлэн Австрали, Энэтхэг, Төвд, Литва мөн өмнөд Америкт ихээхэн байдаг бөгөөд өөр хоорондоо их төстэй байхыг эрдэмтэд анзаарсан байдаг. Тухайн үед шинэ тив нээсэн Испаничууд, интианчуудын бүх омогууд дэлхийн галав тухай нэгдсэн нэг төсөөлөлтэй байсан нь гайхалтай. Ойролцоогоор 5000 жилийн тэртээ усан галавын үе байсан хэмээн библийн сургаальд өгүүлдэг ч энэ нь галавын тухайн анхны мэдээлэл биш аж. Түүнээс эрт шавар хүснэгтэд Ассирийн домог бичээст Месопотами дахь Ницир ууланд долоо хоногийн туршид болсон үер, хүчтэй салхи, борооны үед янз бүрийн мал амьтаны хамт аврагдсан Гильгамешийн тухай өгүүлсэн байдаг. Галавын түүхэнд усны доороос газар ил гарч ирсэн эсэхийг мэдэх талаар олон зүйл өөр хоорондоо адилхан байдаг байна. Угсаатан судлаач Андре н тооцоолсоноор л 1891 онд усан галавын тухай домог 80 100 орчим бий болсон гэдэг. Судлаачид усан галав нь “дундад Азийг бүрхсэн Монголын тэнгис их газар хөдлөлтийн улмаас үгүй болж усан галав дорноос өрнийг хүртэл болжээ” гэж үздэг байна. Нөгөө нэг хэсэг судлаачид “газрын тэнхлэг өөрчлөгдөж, далай тэнгисийн ус дэлхийн хойд хагасаас өмнийг чиглэсэн” ээр галав үүссэн хэмээн үздэг бол өөр нэг хэсэг хүмүүс “сая сая жилийн туршид чийглэг, хий шинжтэй агаар сугар лугаа байрлаж тодорхой үед үүлний хуйлрал бөөгнөрч газарт их хэмжээгээр үргэлжилсэн бороо болон буусан” с үүдэлтэй гэдэг. Эдгээр таамаглалын аль нь ч нотлогдоогүй. 1928 1929 онд доктор Симон Вулли дээр үед Халдейн Ур хэмээх хот байсан газарт өргөн хэмжээний малталт хийсэн аж. Вулли: “малталт гүн борлох тусам гайхалтай сонин зүйл олдсоор байсан. Гүн болох тусам шорооны шинж байдал өөрчлөгдөж усаар арчигдсан толигор шавар тааралдсаар байсанд малталт хийж байсан хүмүүс бид эртний голын ёроолд хүрлээ хэмээн дүгнэж байсан. Малталт үргэлжилж бид цэвэр шавартай таарсан. Мөн цааш цаашдаа мөн л шорооны өнгө аяс өөр өөр болсоор байсан нь усан галавын гэрч гэлтэй” хэмээн ярьсан байна. Мөн тэрээр: “дээр нь Шумерийн соёл иргэншил цэцэглэж доор нь холимог соёлын ул мөр ажиглагдана. Бүтэн 2м шаварлаг давхарага байгаа нь ердийн голын урсгалаар ийм их давхарга бий болохгүй учир энд их үеэр болсоны шинж” хэмээн дүгнэсэн байдаг. Доктор Вуллигийн дүгнэлт судлаачидад их хүчтэй сэтгэгэдэл төрүүлсэн байдаг. Усан галавын талаар дэлхий дээр нэгдмэл нэг ойлголт байдаг. Домогт өгүүлсэнээр тэр цаг үед тэнгэрт САР байгаагүй аж. Чухам үүнд усан галавын нууц оршиж байж болох юм. Судлаачдын баталж буйгаар: Манай гарагийн цорын ганц дагуул сар  хоногт 2 удаа багавтар үер буулгадаг байна. Сар газрын гадаргын хамгийн ойрхон цэгт хүчтэй таталт үүсгэснээс өндөрсөл бий болж газрын хөрс хагас метр өндөрсөж, далайн түвшин 1метр зарим газарт тухайлбал Атлантын далайн Фанди буланд 18метр хүртэл өндөрсдөг аж. Хүмүүс бид энэ үйл явцыг мэддэг ч, мэддэггүй ч дассан үзэгдэл аж. Харин нарны аймагт бол энэ хосгүй үзэгдэл. Сар одоо биднээс холдсоор л байгаа билээ. Нэгэн үед сар нь бидний дээр ойрхон байсанаас дэлхий дээр үеэр усны аюул байнга нүүрлэж байсан байна. Хэрвээ сарны тойрогийн өндрийг яг 10 дахин багасгавал сар байнгын дагуулын хувьд нөгөө л нэг цэгт төвлөрч далайн давалгаан түвшин зуу зуун метрээр өндөрсөх аж. Сарыг дахин жаахан доошлуулбал тэнгэр огторгуйд маш удаан эргэлдэж, одоогийнх шиг дорноос бус өрнөөс мандах бөгөөд далайн хүчтэй давалгаа Америк, Африкийн зүүн эрэг Балтын, газар дундын тэнгист үүсч их хуйлрал дэгдэх аж. Хамгийн их хүч нь Газар дундын тэнгист ялангуяа Хар далайн эрэгт тохионо. Энд олон км давалгаа үүсч Кавказыг бүрхэж хэдэн өдрийн дараа Каспия, Аралд хүрэх аж. Кавказын усны доороос хамгийн анх цухуйх уул бол Араратын оргил байх аж.  Хэрвээ ийм зүйл тохиолдвол энэхүү үеэр нь нэг сараас нэг жил үргэлжлэх аж. Усан галавын нууцыг тайлахын тулд өнөөг хүртэл сар яагаад биднээс алгуурхан холдож байгааг , мөн түүний өнгөрсөн үеийн огцом хөдлөлтийг танин мэдэх учиртай юм шиг
      0 0 29
    11. Дорнод Туркийн анатолийн эргийн хавьд, Иран Армянтай хиллэдэг газраас холгүйхэн мөнх цаст нэгэн оргил байдаг нь Арарат.  Д.т.д 5165м өргөгдсөн энэхүү оргил нь хамгийн өндөр уулстай зэрэгцэхгүй ч гэсэн манай дэлхийн алдарт оргилуудын нэгд зүй ёсоор тооцогддог байна. Үүл оргилыг бүрхэхээс өмнө өглөөний цэнгэг агаарт, үүл нүүн одож оройн наран жаргах ягаавтар мандалын дор Араратыг харсан хүмүүс аварга том хөлөг онгоц харсан мэт сүрддэг гэж Арарат уулын оргилд Ноев хэмээх байр  Вавилоны хаанчлал, Шумерын улсын шашны дурьдатгалд тэмдэглэгдсэн ба Ноягийн оронд Ут напиштим гэсэн нэр байдаг. Исламын домогт Ной (арабаар Нух), түүний том хөлөг онгоц мөнхжин үлдсэн. Гэхдээ тэрхүү Ковчег буюу хөлөг онгоцны Аль Жуд оргилд буюу Арарат уул, Ойрх дорнодын нутаг дэвсгэрийн хоёр уул дахь зогсоолыг ойролцоо ч атугай заагаагүй аж.
      Олон олон хүмүүсийн ажигласанаар Арарат оргилд хөлөг онгоц мэт хэлбэртэй ямар нэгэн зүйл байгааг мэдэж болно. Эдээгээр ажиглалт судалгаа хийсэн хүмүүс агаараар, газраар гээд маш олон төрлөөр тус оргил өөд мацсан түүх байдаг. Анх 1800 оноос олон олон гийчдийн сонирхолыг татсан уг “хөлөг онгоц” ны ихэнхи хэсэг нь мөнх цаст цэвдэгийн дор байгаа нь өнөөг хүртэл тэрхүү оргил өөд мацаж, оргилд ямар нэгэн зүйл байгааг нотлох гэсэн олон хүний хөдөлмөрийг үгүй хийсээр байна. Мод, төмөр, зэс, тоосго гэх мэт бүхийл барилгын материал он цагийн аясаар элэгдэж үгүй болдог ч Араратын оргилд байх модон хөлөг онгоц одоо ч өөрийн шинжийг алдахгүй байгаа нь хөлдүү орчинд хадгалагдан ирсэнийх биз. Учир нь Аляска, хойд Канадад олдсон Сибирийн аварга үхэр, сэлмэн шүдэт гэх мэт амьтад нь хөлдүү бөгөөд бүтэн, тэрбүү хэл идсэн идэш нь ходоодонд нь боловсрогдоогүй байсан нь хөлдүү орчны баталгаа.
      Нутгийн иргэд Арарат уулыг санаанд багтамгүй хүчтэй хэмээн сүсэглэж оргил өөд гарахыг эрт дээр үеэс хориглосон байдаг. Гэвч 1829 онд Францын уулчин Ж.Ф.Парро  Араратын оргилд гарсанаар алдарт Ноя хөлөг онгоцны үлдэгдэлийг олох тэмцэл өрнөсөн гэж болно. 1856 онд “гадаадын шүтлэггүй 3 хүн”, армены 2 хөтөчийн хамт хөлөг онгоцны эрэлд гарсан ч тэд хэнд ч юу ч хэлэлгүй 10 гаруй жил болсон байдаг. Арваад жилийн дараа хөтөчийн нэг нь нас барахынхаа өмнө “Гайхалтай нь бид хөлөг онгоцыг илрүүлсэн”  гэжээ. Тэд хөлөг онгоцыг илэрүүлсэн ч түүнийг “үгүй” хийхийг эрмэлзэж байсан ч тэр дэндүү том байсан учир олдворын талаар хэнд ч юу ч ярихгүй хэмээн хоорондоо тангараглажээ. Ер нь бол 1856 оноос эхлэн маш олон баг оргилд гарсан бөгөөд оргилоос олдсон модны дээжийг бүгд өөр өөрийн оронд Радио устөрөгчийн шинжилгээг хийсэн байна.  Тэдний судалгаагаар уг хөлөг онгоцны мод 4000 5000 орчим жилийн настай нь бараг нотлогдсон. Мөн хөлөг онгоцыг дотор гадаргүй давирхайгаар бэхжүүлсэн нь мөн өдий наслахад нь нөлөөлсөн аж.
      Сонирхолтой баримтууд:
      Библийн сударт: “…уг хөлөг онгоц 300 тохой урттай, 50 тохой өргөн, 30 тохой өндөр” Домогт аялагч Марко Поло 15 р зуунд Хятад орох замын тэмдэглэлдээ: “…армени улсад өндөр уулын оргилд Ноев Ковчег хөлөг онгоц нойрсож байх ба уул мөнх цастай, тэр хэзээ ч хайлахгүй, шинэ орсон цас цасан бүрхүүлийг зузааруулдаг тул хэн ч тийшээ очиж чаддаггүй. Уулын доод хэсгээс гол горхи урсан гарч хөндий хоолойг усаар хангаж, өтгөн ногоон бүрхүүл бий болж зун цагт ногоон тэжээлт том жижиг амьтад тал бүрээс цугларна.” Дэлхийн I р дайны үеэр Оросын засгийн газраас Арарат уул руу хайгуулын тусгай анги илгээж, нарийн судалгаа шинжилгээ хийсэн нь уг “хөлөг онгоц” г судлах албан ёсны анхны бөгөөд эцсийн эрэл хайгуул байсан хэмээн бүртгэгдсэн байдаг. гэх мэт түүхэн дэхь Ноев хөлөг онгоцын талаархи мэдээлэлийг маш олон зүйлээс харах боломжтой ч гагцхүү “ҮНЭН” л нийтэд дэлгэгдээгүй л байна. Дэлхийн дулаарал “хөлөг онгоц” г судлах экспедиц г сэргээж өгөх магадлалтай ч  олон зууны турш хүсэн хүлээсэн үнэнийг бталж өгөөсэй хэмээн найдсаар

      Арарат оргилын дээр байрлах хөлөг онгоц

      Арарат оргилын дээр байрлах хөлөг онгоц
      0 0 26
    12. Нострадамус хүн бол үйлийн үрийн тоглоом, зурхайн төөрөгт заяагдсан түүний хувь заяаг хэзээ ч юу ч өөрчилж чадахгүй хэмээн үзэж байлаа.
      гэж бичсэн билээ.
      М.Нострадамус Туркууд Венийг бүслэн хаах, португальчууд Японыг нээж олох, Францууд Канадыг нээх, Григорийн хуанлид орох, цахиур буу зохион бүтээх, Г.Галилейн сургаал, термометрийг зохион бүтээх, англичууд Австралийг нээх, П.Ползуновын гуурын машин, АНУ тусгаар тогтнох, агаарын бөмбөлгийг зохион бүтээх, Францын хувьсгал, цахилгааныг нээх, Наполеон Оросод ялагдах ба Москва шатах, анхны төмөр замыг барьж байгуулах, цахйлгаан мэдээ дамжуулах аргыг нээх, Маркс Энгельсийн шинэ философи бий болох, Австри Италийн хооронд үүсэх дайнууд, динамикийг зохион бүтээх, Сүэцийн сувгийг байгуулах, цахилгаан чийдэнг зохион бүтээх, телефон утас, рентген туяаг нээх, ах дүү Райт анхны нисэх онгоц бүтээх, химийн зэвсэг бий болох, Балканы дайн, Панамын сувгийг байгуулах, Оросын октябрь сарын хувьсгалт эргэлт, телевиз бий болох, Ч.Линдберг Атлантын далайг туулан нисэх, анхны дуутай кино, их эдийн засаг уналтанд орох, Германд үндэсний социалистууд засгийн эрхэнд орох ба Гитлер гарч ирэх, Испанид иргэний дайн дэгдэх, дэлхийн 2 р дайн эхлэх, атомын бөмбөг бүтээх, сансарт анх хүн нисэх, Америкчууд анх удаа саран дээр буух зэрэг үйл явдлыг урьдчилан хэлсэн юм. Нострадамус XX зуунд сансрын ертөнцөөс өндөр хөгжсөн оюунтай амьтан үзэгдэх болно. Цаг хугацаа өөрчлөгдөх ба сансар руу хиймэл дагуул байн байн хөөргөх хийгээд шинэ өвчтөнүүд гарах/ спид/, хорт хавдарын эсрэг эс нээх, хар нүүрсний эрчим /хүчийг Цагаан /атом/-аар солихыг ч урьдчилан айлдсан нь үнэхээр гайхамшигтай зөн совинтой хүн байсныг бидэнд өгүүлдэг юм. Энэ суут алсыг нэвт тольдон харагч манай зууны техникийн нээлтүүд, усан доогуур шумбах завь, нисэх онгой, устөрөгчийн бөмбөгийг ч үзэж харж байсан төдийгүй дэлхийн улс төрийн тавцан дээр генерал де Голль Франко, Лөнин, Сталин, Гитлер, Муссолин нар гарч ирэхийг мэдэж байжээ. Ирээдүйгээ мэдсэнээр бид газар дэлхийгээс заяасан үүрэг тавилангаа өөрийнхөө боломжоор хэрэгжүүлэх, хамгийн оновчтой замыг сонгож чадна. Ер хүний амьдралын төрсөн өдрийн төөрөг нь урьдаас шийдвэрлэчихдэг байхад нөгөө талд хувь хүний оролцоо байдаг. Байгаль дахь үйл явцууд ч хүмүүсийн амьдрал ч тэр гаригуудын хөдөлгөөн ч тэр сансрын хуулинд л захирагддаг. Сансрын гол хууль бол бүхний төлөө нэгдсэн нэгдмэлийн хууль, зохицлын хууль мөн. Энэ хуулийн дагуу ертөнц үе үе шинэчлэлтэд орж байна. Тодорхой үе шатуудад чанарын дэвшил болдог бөгөөд дараа нь бүгдийг эргээд урьдынхаасаа илүү өндөр түвшинд давтдаг. Соёл иргэншил хэдий чинээ өндөр байх тутам сансрын хууль төдий чинээ зохицох ёстой. XXI зууны их хямрал бол сансрын обьектив мөчлөгтэй холбоотой, хүн төрөлхтний хувьд аймшигт довтолгооны цаг юм. Хүн төрөлхтөн одоо хоёр аугаа их үеийн уулзвар дээр зогсож байна. Дэлхийн шинэчлэлт 2003 онд эхлэх үед матрын ордны эрин өөрийн эрхээ эдлэх бөгөөд тэр цагт соёл иргэншлийн хөгжлийн шинэ төлөв хандлага, тодорхойлогдоно. Шинэ эринд бэлтгэх хэрэг явдал 200 гаруй жилийн туршид үргэлжилнэ. Байгалийн хэлхээ холбоо үй олноор эвдэрч гажсан, хувьслын мухардмал, бүтэлгүй салаа мөчрүүдтэй тулгарч ирнэ. Үүний буруутан нь оюунаас урьд шинжлэх ухаан техникийн дэвшил мөн. Дэлхийн түүхийн хурд мушгиу замаар хөдөлсөн учир хүн төрөлхтөн явсаар өлгий дээрээ эргэж ирэх ёстой.Гэв.ч загасны шинэ оронд шилжихийн өмнө учир явдал юу боловч дуусч таарна. 2003 2008 онууд бол сансрын орчлон анхдугаар үеийн төгсгөл, хоёр дахь аугаа их цаггүй эриний эхлэлтийн жилүүд. Амьд байгалийн мэдээллийн тооны хуримтлал хязгаартаа хүрнэ. Дараалсан хэмнэлүүд нь хүмүүсийг хүчтэй өөрчилнө. Амьд байгальд ч хүнд ч төрөл зүйлийн асар их дотоодын гэнэтийн хувьсамж их хурдасгалтай явагдаж, ургамал амьтан хүний амин хэмнэлийн гэдэс дотор бий болно, Нострадамус зөгнөхдөө “Хүн төрөлхтөн бурхдыг орлуулсан төмөр тоглоомонд дур татагдана. Төмөр шувуудын хархиралдаан огторгуйг дүүргэнэ. Тэдгээрийн тусламжтайгаар хүмүүс алс зайнаас ярилцах, бие биенээ харж чадах гайхамшигт толинууд зохион бүтээнэ. Газар уснаар явагч бүхээгт төмөр тэрэгнүүд дэлхийг аалзны шүлс шиг хучсан төмөр тороор хэрнэ. Чөтгөрийн гол хийгээд уураар амилж, хөдөлдөг төмөр завинууд бий болно. Олон од дурангийн хараагаар нээгдэнэ. Төмөр тоглоом хэдийн чинээ олон болох тутам, төдий чинээ олон дайн дэгдэж, хүн төрөлхтөн улам задран бутарч улмаар хэмжээгүй их хаанчлалын хараат болно. Хүмүүс байгалиас улам хөндийрөн холдохын хэрээр байгаль тэднээс аймшигт өс хонзон авч эхэлнэ. Агаар газар бохирдож, зарим далай тэнгис сөнөж, нуурууд намаг болно” гэж XX зууныг тодорхойлжээ. Хүн улам их техникийн барьцаа, машины боол болон хувирч байна. Те хник хэрэгсэлийг хүмүүст хор хөнөөлтэй, туйлын аюултайгаар ашиглах боллоо. Бид XX зуунд дарангуйлагч дэглэмийн өмнө аимшигт шулмын үзэл суртлын өмнө ямар ч хамгаалалтгүй болсон юм. Бидний амьдран буй цаг бол эртний зурхайчдынхаар 2.5 3000 жилийн тэртээ үеийг тооцохгүйгээр өнгөрсөн үетэй адилтгахын аргагүй давтагдашгүй хосгүй эрин юм аа. Кармын хуулийн ёсоор бол төрөхөөс эхлээд хүний хувь заяа хэрхэн шийдэгдэх нь түүний урьд өмнөх төрлөөс шалтгаалдаг. Хүний амьдралын агшин бүр нь хяналтанд байдаг бөгөөд одоо юм уу ирээдүйн амьдралд нь тодорхой уршиг дагаварууд байх юм. Хүний сайн, муу заяа нь түүний урд насандаа хийсэн үйлийн үр юм. Хүн бол ганцхан удаа төрдөггүй, үхэх амьдрах байдал нь ямар хүүхдүүдтэй байх зэрэг олон зүйл түүнийг урд насны хийсэн нүгэл хилэнцийн өр төлөөс болох аж. Зуун хувь хүчин төгөлдөр байгаа Кармын хуульд хүмүүс хэрхэн амьдрах хийгээд хэрхэн үхэх нь хойд насандаа нөлөөлөх ба урьд төрөлдөө аминдаа хэтэрхий ихийг хураавал, хүний гарт үхэхийн цондон ба үхэл хагацалыг төдий чинээ амсах болно хэмээн бичсэн байдаг. Ийм учраас хүмүүс өөрийн төрөлтэйгээ ойролцоо үхдэг байна. Карма нь хүний оюун ухааныг физикийн шинж бүрхүүлтэй болгон сэргээдэг. Дэлхий бол сансрын хүчтэй харилцан холбоотой нэгдмэл бүтэн амьд организм юм. Хүнчлэх зарчмаар бол манай гаригийн янз бүрийн газар нутаг нь хүн төрөлхтний тулд хүний биеийн чухал эрхтний амьдралтай адил омцгой үүргүүд хүлээсэн байдаг. 2003 онд аугаа их хятадын засаглалыч эрин эхэлнэ. Загасны эринээс ялгаатай нь матарын эринд эмэгтэй хүн асар.их үүрэг гүйцэтгэнэ. Эмэгтэйчүүд бас хамгийн их нарийн зохион байгуулалт бүхий мөн чанартай. Цаашид тэд л соёл иргэншлийг дэлгэрүүлнэ: Тэд аль ч эринд ялангуяа эргэлтийн үед соёл иргэншлийн үзэл санааг авч явах үүрэг өөр дээрээ эмэгтэйчүүд авдаг хариуцдаг болохоор ямар ч нөхцөл байдлын үед тэд сансартай холбоо тасалдаггүй юм. XXI зуунд шинэ эхийн эрхт ёс эхэлнэ. Орос болоод дорнодод хэд хэдэн аугаа их хатан гарч ирнэ. Хатдын нэгнийх нь засаглалын шувтаргаар шинэ их галавын аюул болно. Нострадамус 2032 онд Англи, Голланд, Дани, Финляндын нутгийн хэсэг бусад орны эрэг хавийг үер аажим эхэлж 2050 2060 он хүртэл үргэлжлээд татарна гэж зөгнөн хэлсэн юм. Эмэгтэйчүүдийн засаглалын эрин 2003 2032 он хүртэл, дараа нь 2014 оос үргэлжлэх юм. Нострадамусынхаар 2023 онд дэлхий өөрийнхөө тойрог замаасаа сална. Матрын эрин эхэлсний дараагийн зуун жилд бүх амьд амьтныг гэрэл харанхуй нөмрөн ирнэ. Амьдралын шинэ хэлбэрүүд үзэгдэнэ. Дэлхийн туйлууд өөрчлөгдөнө. Ойрын хоёр мянган жилийн туршид дэлхийн нэг хагас нь энхтайван, нөгөө хагас нь дайны/өмнөд тал бөмбөрцөг/ талд бүрэн хуваагдах ёстой бөгөөд энд амьтан хүн, ургамлын хооронд янз бүрийн аймшигт байлдаан болно. Тэгээд энд одой хүмүүс эрэмдэгчүүл, шинэ махчин сармагчин, цус булингартсан үхээнц амьтад бие биенээ залгигч, ургамлын цус сорогч, нохойрхуу хэмжээтэй нисдэг шавьжууд бий болно. Хүмүүс хийгээд амьтад аажмаар бөмбөрцөгийн нэгээс нөгөв тал руу нүүдэллэж, тэнгэрээс гал чулуу ойсны улмаас хүнс тэжээл хүрэлцэхгүй болно. Өлсгөлөн нь зэрлэг махчин байдалд хүргэнэ. Аймшигт сүүлт одны ойртохыг мэдээд, гаргүй могойрхуу маягийн хүхэд төрнө. Өмнөд тал бөмбөрцөгт дэлхийг аажим тонон дээрэмдэх, аюул төвлөрнө. Хүмүүсийн дотоод ертөнцөөс шалтгаалан тэд “дээд” “доод” / сармагчин маягийн/-д хуваагдана. Харин хойт тал бөмбөрцөг /Орос, Дорнод, Энэтхэг, Хятад/-т алтан зуун бол ном. Манай орны газар нутгаас шударга ёсны хаант төр эхэлнэ. 2170 онд их ган ганчиг болно. Хүн төрөлхтөн өөр гариг руу нүүдэл хайж эхэлнэ. 2170 2250 онд дэлхий даяар аймшигт эргэлтүүд болно. 3797 онд Нострадамусынхаар ертөнцийн төгсгөл ирнэ хэмээн зөгнөсөн байдаг.
      0 0 19
    13. Уолт Диснэйн үнэнхүү нүүр царай нь болж, үнэмлэхүй гол дүр нь болсон Микки Хулгана. Гэхдээ та бүгдээр хамгийн анх буюу 1930 аад оны үед гарч байсан Микки Маузын хүүхэлдэйнүүдийг үзэж байсан нь юу л бол. Харин тэр үед гарч байсан нэгэн бичлэгийг Уолт Диснейн уран бүтээлчид телевиз зурагтаар гаргахаас эрс татгалзахаар барахгүй нуун дарагдуулж байсан юм… Чухам ямар шалтгаанаас болоод тэр вэ?! Хэдий олон жил нуун дарсан боловч саяхны нэгэн өдөр энэхүү бичлэг нь нийтэд ил тод болжээ. Та уг бичлэгийг тогтвортой жаал ажиглах юм бол төд удалгүй Микки хулгана үйлдлээ дахин дахин давтаад байгааг, мөн Миккигийн цаагуур 6 төрлийн өөр барилга байшин давтагдан өнгөрч буйг анзаарах болно. Туйлын таагүй мэдрэмжийг төрүүлэх бөгөөд, уйтгартай нь аргагүй алхах Микки хулганы энэхүү гинжин цуваа мэт холбож эцэс төгсгөлгүй мэт үргэлжилэх дүрсийг хөгжим гэж хэлэхэд бэрх төгөлдөр хуурын давтагдсан хэдхэн даралт “чимж” өгсөн нь мөн л онцгүй мэдрэмжийг төрүүлнэ. Хөгжилтэй гэгээлэг аялгууны оронд туйлын чихэнд чимэггүй хөгжим эгшиглэж, баяр баясгалантай Микки хулгана бүжиглэх ч үгүй, дуулах ч үгүй, бүр инээмсэглэх ч үгүй уйтгарлан, гүн бодолд дарагдан алхана ….Хэдхэн жилийн өмнө Микки Хулганы тухай Алтан Цуглуулга бүхий DVD нь гарсан бөгөөд энэхүү ажлыг хийх явцдаа төсөл дээр ажиллаж явсан Leonard Martin гэгч эрхэм архиваас энэхүү бичлэгийг олжээ. Хальт үзсэнийхээ дараахан, Мартин энэхүү бичлэгийг цуглуулганд оруулах хэтэрхий зохимжгүй, бараг л энэ чинь хог байна шүү дээ хэмээн боджээ. Гэвч устгаж зүрхэлсэнгүй, энэ чинь Уолт Диснейн бүтээл шүү дээ. Тийм учир хуулбарлан авсан байна. Тэгээд хуулсан дижитал хувилбарыг нь компьютер дээрээ хуулаад үзээд суухдаа нэг зүйлийг ажиглажээ. Бичлэг 9 мин 4 сек үргэлжилэх хэмжээний дайтай байлаа. Ингээд Мартины тэмдэглэлээс сийрүүлбэл :”Бичлэг эхэндээ нэгэн хэвийн басхүү уйтгартай гэхдээ жихүүдэс хүргэм үргэлжилж байснаа гэв гэнэт харанхуй болчихдог юм байна. Энэ байдал 6 дахь минут хүртэл үргэлжилээд, дүрс эргээд гарч эхэлсэн юм. Гэвч өнөөх хачин төгөлдөрийн хуурын даралт энэ удаад өөрчлөгдсөн байлаа. Яг л хэн нэгэн бувтнаад байх шиг байсан боловч чухамдаа энэ бол хүний яриа биш байсан юм. Яг л хэн нэгэн уйлаад хайлаад байгаа гэлтэй сонсогдож байв. Удалгүй минутын дараа дуу улам тод болж харин бичлэгийн дүрс бүр илүү хачин болж эхлэв. Гэнэт Микки хулганын нүүрэнд зэвүүнээр инээх инээмсэглэл тун богино хугацааны давтамжтайгаар тодорч эхэллээ. Харин 7 дахь минутаас эхлээд өнөөх чимээ илүү тод болж яг л хэн нэгэн байдаг чадлаараа, үхэхийн өмнө хашгирч буй гэлтэй сонсоход туйлын эвгүй хийгээд чихэнд тийртэй болж эхлэв. Үүнтэй зэрэгцээд дүрс туйлын эмх замбараагүй болж төрөл бүрээр хувьсан өөрчилөгдөж гарав. Хамгаас хачирхалтай нь дэлгэцэнд улаан өнгийн туяа мэдэгдэхүйц тодорч эхлэв.”Харин айж балмагдсан Мартин тэр дороо өрөөг орхиод гарсан бөгөөд, нэгэнт дуусах шатандаа ороод байсан ажлыг бусад ажилчиддаа хариуцуулан өгсөн байна. Өнөөх хачирхалтай хальсыг хурдхан гэгч нь эргүүлж архивт нь аваачиж тавьсан ажээ. Бичлэгийн хувьд ахиад цааш минут гарам үргэлжилэх бөгөөд бичлэгийн сүүлд Микки хулганы нүүр юу ч үгүй угаачихсан мэт алга болсныг та бүхэн харах боломжтой. Хөгжмийн хувьд яг л эвдэрсэн хөгжмийн хайрцагнаас дуугарч буй аялгуу гэлтэй хачин жигтэй сонсогдож байлаа. Энэхүү бичлэгийг үзэж байх явцад зэргэлдээх өрөөнд байсан хамгаалалтын ажилтанд ер бусын их зовлон шаналал мэдрэгдэж эхэлсэн гэх бөгөөд өөрийн эрхгүй гар буугаа ил гаргаад бариад зогсчихсон байснаа гэнэт анзаарсан гэнэ.  Харин хамгийн сүүлд бичлэгийн төгсгөлд “Энэхүү бичлэг дээр үзэгдэх тамын үзэгдлүүдийг үзэж, чимээг сонссон хүмүүс лавтай тамд унах вий” хэмээсэн бичиг гарч иржээ. Аз болж хачин жигтэй тэрхүү үзэгдлийг гарахаас урьтаж Мартин монтажилан хасч амжсан байлаа, өөрөө ч мөн адил үзээгүй ажээ. Харин энэхүү засч янзалсан  бичлэгийг студийн доторх хэд хэдэн ажилчид гадаад сайтууд дээр тавих гэж оролдсон бөгөөд тодорхой бус шалтгааны улмаас хожим хойно тэд бүгд халагдсан байна. Мөн Мартин хэлэхдээ “Хэрвээ та интернэтэд suicidemouse.avi гэсэн файлтай таарах юм бол татаж авах гэсний хэрэггүй, бас хэзээ ч битгий үзээрэй. Тэгээд цаг алдалгүй надтай утсаар холбоо барьж уг бичлэгийн талаар мэдэгдэх хэрэгтэй. Магадгүй Уолт Дисней үүнээс болж нас барсан ч байж болох юм” гэсэн байна.

      PS: Юмыг яаж мэдэхэв, хэдий энэхүү мэдээлэл үнэн аль эсвэл худал нь тодорхой бус ч хэрвээ үнэн байвал туйлын их хар энергийг дагуулж байгаа гэдэг нь тодорхой. Дахин сануулахад энэ бол бичлэгийн цэвэр эх хувиас нь бичсэн дижитал хувилбар биш бөгөөд дахин засварласан дээр нь, нэмж монтажилсан хувилбар тул хүмүүст нөлөөлөх нөлөөлөл харьцангуй бага байгаа юм. Гэхдээ л бичлэгийг үзсэн хүмүүсийн хувьд толгой эргэх, гар салгалах, зүрх дэлсэх, чих шуугих зэрэг шинж тэмдгүүд илэрсэн гэнэ лээ.
       
      0 0 52
    14. Сүхбаатарын талбай XIX зууны эхэн хагаст их Хүрээ суурьших үед Их чөлөө нэрээр үүсчээ. Их чөлөөний хойд зах нь Шар ордон (одоогийн Хүүхдийн урлан бүтээх төвийн замын өмнө талд), өмнөд зах нь Чойжин ламын сүм, баруун зүүн тал нь лам, ноёдын хашаагаар хязгаарлагдаж байв.

      Д. Сүхбаатар
      Талбайд зун, өвлийн цагт цам гарах, Богд уулыг тахих их ёслол гүйцэтгэдэг байж. 1921 оны долдугаар сарын 8 нд жанжин Д.Сүхбаатар цэргүүдтэйгээ Хүрээнд орж иржээ.
      Зүүн Хүрээний өмнөх гол чөлөөнд хүрээнийхэн баяр хөөр болон угтаж, цэргүүд мориныхоо амыг татсан гэдэг. Яг энэ үед жанжны морь шээсэн байна. Үүнийг харсан “ясан толгой” Гаваа гэгч цэрэг “Бүх цэргийн жанжны морь шээснийг бодоход энэ газар тун их бэлгэ дэмбэрэлтэй газар юм” хэмээн бодоод тэр орой нь дэлэм хэрийн урт төмөр гадас авчирч зоож орхижээ.
      Хожим 1946 онд жанжны хөшөөг хаана босгох асуудал хөндөгдөхөд Х.Чойбалсан тэр газрыг санаж, хөшөөг босгох шийдвэр гаргажээ.
       
      Дараа нь долдугаар сарын 11 ний өдөр Хүрээг эзэлсэн ардын журамт цэрэг, Зөвлөлтийн улаан армийн цэрэг болон олон нийт талбайд цугларахад талбайн дунд зассан модон индэр дээр жанжин Д.Сүхбаатар гарч, гадаадын түрэмгийлэгчдийг эх орноосоо хөөн ардын хувьсгал ялсныг тунхаглан зарласан түүхтэй. Талбайн хойморт ардын цэнгэлдэхийн бөмбөгөр оройтой (бөмбөгөр ногоон гэж ардын дунд нэршсэн) дан байр барьж 1927 онд Ардын хувьсгалын зургаан жилийн ойоор ашиглалтад оруулснаас хойш 1929 1930 онд хэвлэх үйлдвэр, В.И.Лениний нэрэмжит клуб, Засгийн газрын (одоогийн МУБИС) оюутны сургууль (өдгөө Соёлын төв өргөө байгаа газар) гэсэн дан болон давхар барилгуудыг богино хугацаанд ашиглалтад оруулжээ.

      Х.Чойбалсан

      Ю. Цэдэнбал
      Сайд нарын зөвлөл, МАХН ын Төв хорооны хамтарсан тогтоолоор “Улаанбаатар хотын төв хэсгийн зохион байгуулалтыг шинэчлэх төлөвлөгөө” г 1945 онд баталснаар 1946 оны дөрөвдүгээр сарын 15 ны өдөр Улсын төв театрын барилгын сууринаас 6000 шоо метр шороог гараар зөөж, гурван цагийн дотор Индрийн талбайд тэгшилсэн гэдэг. Уг ажилд Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал тэргүүтэй нам, төрийн зүтгэлтнүүд болон Зөвлөлтийн мэргэжилтэн, жирийн иргэд оролцжээ.
      Талбайн дунд сүндэрлэх Д.Сүхбаатарын хөшөөний загварыг барималч Ч.Чоймбол зохиосон юм. Жанжныг омголон морин дээрээс наран мандах зүгийг гараараа зааж байгаагаар дүрсэлсэн уг хөшөөний төслийг 1946 оны хоёрдугаар сарын 23 нд Сайд нарын зөвлөл, МАХН ын Төв хорооны хамтарсан 13/3 тоот тогтоолоор баталсан байна. Тогтоолд зааснаар хөшөөг богино хугацаанд барьж, Индрийн талбайн төв хэсэгт байрлуулан 1946 оны долдугаар сарын 8 нд Ардын хувьсгалын 25 жилийн ойгоор нээжээ. Энэ үеэс эхлэн Индрийн талбайг Сүхбаатарын талбай хэмээн нэрлэх болов.
      Боржин чулуугаар хийсэн Сүхбаатарын дөрвөн метр өндөр хөшөөг шаталсан өндөр бетон довжоон дээр наран ургах зүг харуулан суурийн хамт 12 метр өндөрт байрлуулжээ. Байц хад хэлбэртэй бетонон суурийн хоёр талд хувьсгалын ялалтын үйл явдлыг товойлгон дүрсэлж, зүүн талд нь “Бидний улс эв саналаа нэгтгэн нийт нэгэн хүчийг нийлүүлэн нэгэн зэргээр зориглон хөдөлбөл үл хүрэх газаргүй бөгөөд мэдэхгүй ба чадахгүй гэх явдал огт үгүй болж, цэнгэлийн манлайг олж болохыг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ” хэмээсэн үгийг нь сийлсэн билээ. Хөшөөний суурийн гадна өргөн төмөр гинжээр холбогдсон 14 цагаан арслангийн хөшөөг гадагш харуулан мөнхийн харуул болгож, дархан бат байхыг бэлгэдэн байрлуулжээ.

      Д.Сүхбаатарын хөшөөний загварыг зохиосон барималч Ч.Чоймбол
      Монголын хэсэг уран бүтээлчдэд Д.Сүхбаатарын хөшөө таалагдсангүй. Нийслэлийн төв талбайд өөр, өөр цаг үеийн төлөө­лөгч, суут хүмүүсийн хө­шөө байх нь зохимжгүй гэж Монголын дүрслэх урла­гийн нэгдсэн хол­бооны гүйцэтгэх захирал Ц.Бат­дорж хэлэв.

      Сүхбаатарын хөшөөг хог дээр хаялаа.
      Аливаа түүх дурсгалыг устгаж үймүүлж буй хүмүүс болиосой. Юмс байсан байгаагаараа байхдаа сайхан. Болсон болоогүй түүх мэддэг царайлж юм бүхнийг үгүй болгож хүний хийсэн хөдөлмөрийг хог мэт эвдэж хаядаг ийм л хөсрийн нийгэмд бид одоо амьдарч байна даа. 
      Update 1/21/18
      Их жанжин Д.Сүхбаатарын хуучин хөшөөг Зава Дамдин өөд нь татжээ

      Жанжин Сүхбаатарын анхны хөшөө Дундговь аймгийн нутагт Осгонбаяр ламын хийдэд байна. Сүхбаатарын талбайд анх байрлаж байсан хөшөөг буулгаад хог дээр хаясан байсныг лам Осгонбаяр шавь нартайгаа нууцаар авч ирж сэргээн засварлаж дахин сүндэрлүүлсэн юм байна. Уг хөшөөг бүтээхэд 7 уран барималч оролцсон байдаг бөгөөд нэг нь Зава Дамдингуайн шавь байсан учир багшийнхаа бүтээлийг хийд дээрээ авч ирэх нь зүйн хэрэг гэж үзжээ. Мэдээлэл холбооны сүлжээ компанийн дэд захирал болон Дундговь, Өмнөговь аймгийн салбарынхан мөн Засгийн газрын харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн удирдлагууд Өмнөговь, Дундговь аймагт үүргийн сангаас хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо. Сумдын интернетийн чиглэлд үүргийн сангаас хэрэгжих төсөлд Өмнөговь, Дундговь аймгуудын сумдыг хамруулах хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхээр боллоо.
      /Эх сурвалж TV5/
      0 0 26
    15. Европынхон Америк тивд ирэхээс өмнө буюу 1400 гаад онд Умард Америкийн нутагт 400 гаруй овог аймаг хэдэн зуун, зарим судлаачийн үзэж буйгаар түүнээс ч олон хэл аялгуугаар ярьдаг хүн төрөлхтөний ихээхэн хэсэг амьдарч байжээ. Тэд Төв Азиас нүүдэллэн очсон бидний өвөг дээдэс бөгөөд Берингийн хойгийг битүү байхад одоогоос хорь шахам мянган жилийн тэртээд нүүдэллэн очсон уг тивийг анх нээгчид байсан аж.
      Тэдгээр уугуул оршин суугчдын соёлын төвшин адилгүй, зарим нь тухайн үеийн дэлхий нийтийн соёл иргэншилд томоохон ул мөр үлдээхүйц төвшинд хүрсэн байхад нэг хэсэг нь эхийн эрхт ес ноёрхсон анхны хүй нэгдлийн овгийн байгуулалттай, олсон хоол тэжээлээ хуваан идэж нэг нь нөгөөтэйгөө төдийлэн холбоотой бус аж төрж байжээ. Тиймээс Европын цагаан арьстнууд тэднийг огт мэдэх юмгүй, зэрлэг амьтад мэт үзэж газар нутаг, эд баялгийг нь булаахад голлон анхаарч хүнлэг бус үйлдэл сэдэхэд хүргэжээ. Төв хэсгийн Маяа, Өмнөдийн Инкүүд, мөн Ацтекийн соёл зэрэг нь бусдаасаа илүү хөгжилтэй онцлог соёлууд байсан аж.
      Маяа нь 2000 жилийн өмнө оршин тогтнож байсан гайхамшигтай соёл иргэншил юм. Маяачууд одоогийн Мексик, Гватемал, Ел Салвадор, Гондурас зэрэг улсуудын нутаг дэвсгэрт амьдран байжээ. Тэд уран барилга, одон орон судлал, тоо гээд шинжлэх ухаан өндөр хөгжсөн, газар тариалан, мал аж ахуй эрхэлдэг. Тэгсэн атлаа өнөөгийнхтэй адил үзэг харандаа, цаас дэвтэр, бүр цагаан толгойн үсэг байдаггүй байв. Тэд бичиг үсгээ ихэнхдээ чулуун дээр бичдэг байжээ.
      Маяачууд 20 оронтой тоо хэрэглэдэг тооны ухаанд нэвтэрхии байсан бөгөөд газар тариалан эрхлэх нь улирал, сараас шалтгаалдаг тул цаг тооны бичиг зохиожээ. Одон орныг нарийвчлан судалж, од гаригтай холбоотой чухал нээлтүүдийг хийж байсан бөгөөд сансар эрхсийн хөдөлгөөнийг чухалд тооцож байв. Тэд хорин жил бүрийг тэмдэглэн өнгөрүүлнэ. Баяр болгондоо хаадууд аварга том чулуу босгодог байв. Эрдэмтэд эдгээр чулуу нь бурхан, тэнгэр, амьдралын хооронд харилцаа тогтоох гэсэн хүслийн илрэл гэж үзэж байна. Маяачууд хот байгуулан эртний Египетийн цац суваргатай адил сүм дуган барьсан нь олон мянганыг туулан үлджээ.
      Маяачуудын сонирхолтой нээлтүүд
      Тэдний гол хүнс тэжээл нь эрдэнэ шиш байжээ. Мөн шоколадад дуртай бөгөөд халуун шоколадтай төстэй идээг “Бурхдын ундаа” гэдэг байж. Эр эмгүй гоёл чимэглэл зүүх дуртай бөгөөд гоо сайхандаа байнга анхаардаг, гоёл чимэглэлдээ ихэвчлэн үнэт ховор чулуу хэрэглэж байсан байна.
      Саяхан хэсэг судлаачид хэдэн мянган жилийн өмнө оршин тогтнож байсан Маяагийн соёл иргэншлийн ул мөрийг судалж байх явцдаа нэгэн чухал нээлт хийжээ. Энэ нь бичиг үсэгтэй холбоотой юм. Энэ нь бичиг үсэг МЭ 250 иад оны үед бий болсныг баталж илэрхийлж байгаа юм. Учир нь Гватемалын Сан Бартоло дахь малтлагын талбарт хийсэн судалгаагаар Маяачууд МЭӨ 200 300 жилийн үед бичиг үсэгтэй байсан нь батлагджээ.
      Ингэж эртний Маяачуудын бичиг үсгийг нээжээ. Бичиг үсгийн систем нь “дүрс үсэг” гэдэг зураг бичиг байлаа. Эрдэмтэн судлаачид одон орны тэмдэглэгээг тайлан уншихад төдийлөн төвөгтэй зүйл гараагүй. Учир нь нар, эсвэл сарыг дүрслэн зурсныг хараад ямар утгатайг ойлгоход хялбар байжээ. Харин бичиг үсэг нь ойлгоход амаргүй, юутай ч адилтгаж боломгүй хэдэн зуун тэмдэглэгээ агуулж байдаг. Эдгээр дүрс тэмдгийг тайлж, Маяагийн цагаан толгойг унших гэсээр нэлээн олон жил өнгөрчээ. Диего де Ланда нь Өмнөд Америкт анх ирж байсан Испанийн лам нарын нэг. Тэр Маяагийн хэл, бичиг үсгийг судалж цагаан толгойг нь тайлж унших зорилготой байв. Дүрс үсгийн тэмдэглэгээг хараад дүрс бүр нэг үсэг тэмдэглэж байна гэж үзээд уншихын тулд маш ухаалаг арга хэрэглэжээ. Үүний тулд Испани хэл мэддэг нутгийн уугуул иргэнтэй хамтран ажиллав. Испани цагаан толгойн дуудлагыг Маяа хэлний үсгийн дуудлагатай харьцуулж эхэлжээ. “Б” үсгийг Испани хэлэнд “бех” гэж дууддаг жишээтэй аж. Судалгааны ажлаа дуусгаад Маяагийн цагаан толгойг тайлж уншсанаа олон нийтэд зарлажээ. Гэвч үсгүүдийг нийлүүлэн үзэхэд бий болсон үгс ямарч утгагүй байлаа.
      1950 онд их сургуулийн оюутан Юрий Валентинович Кноросовт багш нь нэгэн гэрийн даалгавар өгсөн нь Маяагийн бичиг үсгийг тайлж унших байжээ. “Энэ цагаан толгойг хүн зохиосон бол түүнийг бас хэн нэгэн хүн унших болно” гэж түүнийг зоригжуулжээ. Юрий өмнөх судалгааны ажлуудыг удаан судалж үзээд Диего де Ландагийн цагаан толгой нь алдаатай болохыг тогтоож Маяагийн дүрс үсэгний тэмдэглэгээнүүд нь үсэг болон үеийг зааж байлаа.
      Жишээ нь Маяа хэлэнд шоколад гэдэг үгийг “какав” гэж хэлдэг бөгөөд 3 дүрснээс бүтдэг. Өөрөөр хэлбэл “ка”, “ка”, “ва” гэсэн үетэй юм. Энэ үгийн төгсгөл дэх “а” үсгийг хэлдэггүй. Мэдээжийн хэрэг Юрий маш чухал нээлт хийсэн боловч ахиад л олон бэрхшээл гарч ирлээ. Өнөө үед ихэнх бичгийг нь тайлж уншсан боловч ойлгогдохгүй зүйлс байсаар л.
      Маяагийн шинэ олдвор
      Саяхан Гватемалын архалелогичид Маяачуудын Эл Мирадор хотоос түүхийн завсардсан хэсгийг тайлах, сэтгэл хөдлөм олдвор олжээ. Маяачуудын гайхамшигт хот Эл Мирадорыг орой дахь пирамидад ширүүн тулааны үеэр нас барсан байж магадгүй язгууртны гэр бүл болон олон зуун км ийн цаана амьдардаг байсан дайчдын цогцсыг олжээ.
      Судлаачид жадны үзүүр, сумны толгойд тогтсон цусны толбоноос ДНК ийн шинжилгээ авч байна. Ширэнгэн ойд ургамал, модонд даруулсан Эл Тигрийн пирамидын оройгоос яс, ваарны хэлтэрхий зэрэг эд зүйлсийн үлдэгдэл ухаж гаргасан байна. Галт уулын үүсэлтэй хар шилээр хийсэн олон сэлмийг зуу гаруй милийн зайтай Мексикийн арлуудад хийсэн байх учиртай гэж архелогичд үзэж байна. Сэлмүүдийг одоогийн Мехико хотын ойролцоо амьдарч байсан Эл Миродорийн дайснууд болох иотиуакан гэдэг омгийн дайчдын, эд зүйлс мөн гэж үзэж байна.
      Эл Мирадор нэгэн цагт соёл иргэншил хамгийн сайн хөгжсөн хот байжээ. Ширэнгэн ойн дунд орших МЭӨ 850 онд барьсан Эл Мирадорт жуулчид одоо зөвхөн нисдэг тэргээр, эсвэл хоёр өдөр ширэнгэн ойгоор авирч байж хүрч байна. Мезоамерикийн гол нийслэлийн нэг Майячууд тухайн үедээ худалдааны төв суурингууд байгуулж, газар тариаланд суурилсан эдийн засгаар хөгжиж байжээ.
      Маяачууд X зууны үеэс эхлэн соёл иргэншил нь уналтанд орж эхэлсэн байна. Газар хөдлөлт, Мексик орчмын овог аймгуудын довтолгоонд жижиг суурингуудыг эвдэн сүйтгэж, халуун орны ойд эзлэгдэн мөхжээ. Гэхдээ Майячуудын удам угсаа болох хоёр сая гаруй хүн өнөөдөр Юкатан хойг дээр амьдарч байна. Энэ соёл иргэншил үл ойлгогдох шалтгаанаар МЭ 900 аад оны үеэс мөхсөөр удалгүй түүхийн хуудаснаас арчигджээ. Испаничууд Өмнөд Америкийг эзлэх үед Маяагийн үр удам болсон хүмүүс цөөрсөн ч үр удмаа хадгалан амьдарч байж. Тэдний барилга байгууламж, архитектур гайхалтай сайн хөгжсөн бөгөөд орчин цагийн урлагийн шинжийг агуулж байсан ч европчууд балгас болгосон. Тэдний дүрс үсгийг ч их хэмжээгээр устгасан учраас өнөөдөр Майячуудын бичиг үсгийн соёлыг илэрхийлэх цөөхөн хэдэн ном үлджээ. Энэхүү одон орны календарь нь одоогийн эрдэмтдийн компьютерээр тооцоолон гаргасан одон орны календарийн тооцоотой бараг адил, иж бүрэн байдгаараа археологичид болон одон орны судлалын эрдэмтдийн сонирхолыг бүр ч ихээр татдаг юм.
      Тэрхүү одон орны зурхайн тооцооллоор, Дэлхий, Сар болон Цолмон гаригууд 104 жилд нэг удаа нэг шугам дээр очихыг маш зөвөөр тооцоолсон гаргасан байдаг байна. Маяа омгийнхон нарны жилийн уртыг маш нарийн тооцоолон гаргасан байдаг ажээ. Орчин үеийн хүчирхэг тооцоолон бодох машинаар дээрх тооцоог хийж нарны жилийн урт нь 365,2422 өдөртэй тэнцүү байдаг гэж гаргасан бол Маяачууд өөрсдийн одон орны багаж зэвсэгийг өндөр пирамидуудынхаа оройд зоогоод, өөрсдийнхөө тооцоолох аргаар энэ хэмжигдэхүүнийг 365,242 өдөртэй тэнцүү гэж бодож гаргасан байдаг байна. Дээрх хоёр тооцооллын зөрүү нь 0,0002 өдөр (арван мянганы нэг өдөр) байгаа нь таван мянган жилийн өмнө энэ тооцоог хийсэн гэж бодход үнэхээр гайхамшигтай байгаа юм. Мөн нөгөө талаас энэ тооцоог мөн ийм нарийвчлалтайгаар хийж сурталаа бусад улс үндэстнүүд таван мянган жилийг өнгөрүүлсэн гэж бодход бас л сонирхолтой байдаг ажээ.
      Маяачууд, хүн төрлөхтөн телескопыг нээж олохоос олон мянган жилийн өмнө яаж астрономын ийм нарийвчлалтай ажиглалтуудыг хийж чадаж байсан бэ гэдэг ихээхэн сонирхол татдаг байна. Энэ талаар тэрхүү эртний соёл иргэншлийн домогт өгүүллэхдээ, дээрх одон орны зурхайг “Одот ертөнцийн гунээс ирсэн харъ хумуус бэлэглэсэн юм.” хэмээдэг ажээ.

      0 0 45
    16. Хүний амьдрал гэдэг маш богинохон. Ердөө л өлгийнөөс авс хүртэлх ахархан цаг хугацаа. Саяхан АНУ д дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй Вальтер Бреунинг гэдэг хүн 114 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Тэрбээр амьд ахуй цагтаа нэлээдгүй зүйлд өөрийн хүчийг сорьж байсан боловч өөд болохынхоо өмнө нэгэн сонирхолтой зүйл хэлсэн нь “Би олон жил амьдрахдаа хүний үзэх ёстой зүйлсийн заримыг нь хийж байгаагүйдээ их харамсдаг” гэж санаа алдан өгүүлжээ. Тэгвэл дэлхийн мянга мянган хүнээс санал авч үхэхээсээ урьд хийх ёстой хамгийн түгээмэл арван зүйлийн жагсаалтыг гаргасан байна.
      10. Гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөө
      Гэр бүл тэр дундаа эцэг эх, ах дүү, эхнэр үр хүүхдүүдтэйгээ цуг цагийг зугаатай, хэзээ ч мартахааргүй сайхан өнгөрүүлэх хэрэгтэй гэнэ шүү. Үүнд: Хамтдаа хоол идэж, кино үзэж, хөгжилтэй зүйлс ярьж, бүжиглэж, хамт салхинд гарцгаагаарай. Мөн найз нөхөдтэйгөө хамтдаа цагийг өнгөрөө. Сайхан хүнд галзууртлаа дурлаад үз. Дурлаж үзээгүй хүнийг амьд явсан гэж хэлээд ч яах вэ дээ.
      9. Дэлхийгээр тойрон аяла
      Та өөртөө зорилго тавиад дэлхийд алдартай үзэсгэлэнт газруудаар аяла. Жишээлбэл дэлхийн долоон гайхамшгаар аялахыг зөвлөж байна. Мөн дэлхийн топ гэсэн тодотголтой зугаа цэнгэлийн газруудаар аялавал бүр ч хөгжилтэй байх болов уу. Үүнд: дэлхийн казиногийн хот Лас вегас, Хавай арал мөн нууцлагдмал өмнөд америкийн өтгөн ширэнгэн ойгоор аялаж ч болно шүү дээ.
      8. Өөрийн сэтгэлдээ хадгалж байдаг муу зүйлсээ хая

      Хүний амьдрал гэдэг үргэлж баяр баяслаар дүүрэн байдаггүй. Хорвоо дэлхий гэдэг өнгөөр ялгашгүй, сайн муу, сайхан басхүү дур гутмаар зүйлс ч тааралддаг. Тэдгээр зүйлс таны бодлын тань үзүүрт хэзээ ч гэрэл тусдаггүй харанхуй нүх болоод ялзарч байдаг. Тиймээс танд тэрхүү хэрэггүй зүйлсийг сэтгэлээсээ бүрмөсөн авч хаян дотроосоо ч гаднаасаа ч гэрэлтэж амьдрахыг хүсье.
      7. Хүмүүсийг баярлуул

      Хэрвээ та ямар нэгэн байдлаар амин хувиа хичээсэн өөдгүй муу зантай байсан бол түүнийгээ засч өөрийгөө өөрчлөн бусдад туслах хэрэгтэйг зөвлөж байна. Багахан зүйлээр боловч бусдад туслан, өглөг буян үйлдэж нэн ялангуяа хүүхдийн гарыг дээш нь харуулах нь хамгийн сайхан зүйл. Бусдад ач санасан сайн сайхан зүйлсийг хийхийг хичээх хэрэгтэй.
      6. Өөрийнхөө мөрөөдлийн амьдралаар амьдар
      Ер нь та ямар амьдралыг мөрөөддөг вэ? Та өөрийгөө ямар байгаасай гэж хүсдэг вэ? Тэгвэл түүнийгээ хийж амьдрахыг зөвлөж байна. Өндөр цалин авдаг албан байгууллагын боол байснаас бага орлоготой ч гэсэн өөрөө өөртөө эзэн болсон дуртай ажлаа хийхийг зөвлөж байна. Нэг насаараа энгийн амьдарснаас нэг өдөр хаан шиг амьдрах хэрэгтэй гэсэн үг байдаг.
      5. Чинээлэг бол
      Хүн амьтнаас ялгарах бас нэг зүйл нь нийгэмшиж амьдардаг. Хүн хүссэнээрээ амьдархын тулд заавал мөнгө хөрөнгө хэрэгтэй болно. Тиймээс мөнгийг их хэмжээгээр олохын тулд их зүтгэ. Тэгж байгаад тэрбумтан ч болчих юм бил үү.
      4. Өөрийнхөө хүчийг дайчил
      Та өөрт байгаа бүх хүчээ дайчлаад үзээрэй. Магадгүй хэзээ нэгэн цагт насны намар налайж хөгширсөн хойноо тэрийг хийчихгүй яав даа гэж харамсаж суухаар залуу насандаа бүх хүчээ дайчлаад зүтгээд үз. Энэ үйлдэл чинь өөр бусдад нийцэхгүй байж болох ч тэглээ гээд бусдад таалагдахын тулд бүү амьдар. Харин та өөрт байгаа хүчээ бүгдийг нь дайчилж ямар нэгэн амжилтанд хүрээрэй.
      3. Дайсантай бол
      Эртний Грекийн мэргэдийн айлдсан “Муу найзтай байхаар сайн дайсантай бай” гэдэг хэлц үг байдаг даа. Энэ юу гэсэн үг вэ? та мэдэх үү? Цаг үргэлж худал үгээр утаж, архи дарс уун таныг тамирдуулж байдаг найзтай байснаас таны хүчийг үргэлж сорьдог хүчтэй дайсантай бол. Ингэснээр та дайсандаа ялагдахгүйн тулд үргэлж өрсөлдөгчтэйгээ зэрэгцэн хүчээ сайжруулж, авъяас чадвараа хөгжүүлсээр нэгэн өдөр та хэнд ч дийлдэхгүй хүчирхэг нэгэн болж болно.
      2. Юунаас ч битгий ич
      Ямар нэгэн зүйл хийх гэхээр нэг л эмээх сэтгэл төрж байна уу? Тийм бол та битгий санаа зов. Харин өөртөө итгэж, юуг ч хийж чадна хэмээн бодож, сэтгэж, хийж бүтээ. Та ажил хөдөлмөртөө зөвхөн би л үүнийг хийж чадна хэмээн сэтгэл гарган зүтгэх хэрэгтэй шүү. Ямарваа зүйлийг хийхээс өмнө би үүнийг чадах болов уу, бүтэх болов уу гэсэн эмээлт хэн бүхэнд төрдөг. Энэ л хэрэггүй бодлоо таягдан итгэлтэйгээр зүтгээд үзээрэй. Суусан мэргэнээс явсан тэнэг дээр гэдэг хэлц үг байдаг байхаа. Нөгөөтэйгүүр явсан нохой яс зууна гэж оролдоод үзээрэй.
      1. Аз сорьсон зүйл хий
      Улаан хувцас өмсөөд бухын тулаанд оролцож ч болно. Аль эсвэл аварга загастай хамт сэлээд үз. Өндрөөс бүнжээ үсрэлтээр үсрээд үзсэн ч танд алдаад байх зүйлгүй. Хэрвээ та амьд байгаагаа мэдэрмээр л байгаа бол азаа сориод үзээрэй. Та аз сорьсон ажилдаа амжилт олж чадвал амьдралынхаа турш өөртөө итгэлтэй, азтай хийморьтой явах болно.

      Амжилт!
      0 0 32
    17. Монголын хамгийн өндөр хүний нэг бол Гонгор юм. Ард олны дунд өндөр Гонгор хэмээн алдаршсан тэр Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу одоогийн Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нутагт 1880 оны эхээр төржээ.
      Түүний биеийн өндөр, бяр чадлын талаар домог болсон хууч яриа хөөрөө, гадна дотно хүмүүсийн бичиж үлдээсэн тэмдэглэл, дүрс зураг цөөнгүй байдаг. Тэрбээр 4 хүүхэдтэй байжээ. Түүний 2 охины нэг нь Жаргалант суманд аж төрж байна.
      Нөгөө охин Г.Бүдханд сэрүүн тунгалаг байхдаа 1997 оны намар ингэж хуучилсан юм. Аавын эцэг Пүрэвийнх олон хүүхэдтэй айл байсан гэдэг. Аав тэдний 3 дахь хүүхэд нь юм. Аав багадаа тийм ч өндөр байгаагүй, харин гарын сарвуу урттай байсан гэдэг.
      Аав хоол их иддэг болохоор түүнийг жаахан шоолонгvй байжээ. Тиймээс аав жинчин дагаад Их Хүрээ явчихсан гэсэн. Хүрээнд очоод нэлээд удсан юм байх. Нэг өдөр зах дээр явж байтал нэг хүн ирж, чамайг Богд хаан аваад ир гэсэн гээд дагуулаад явж гэнэ. Ордныхон аавын биенд тохирсон хувцас хийлгэж, бүрэн хувцаслаад, минжин малгай өмсгөж өгсөн гэдэг. Нэлээд удсан хойно хоёр лам дахин ирж, дагуулан айлд очин, нэгэн эмэгтэйтэй уулзуулжээ.

      Өндөр Гонгор

      Монгол улсын хамгийн сүүлчийн хаан ҮIII Богд Жавзандамба
      Богд эзэн: Та хоёрын заяа төөрөг таарах учир айл гэр бол гэсэн хэмээжээ. Аавыг ингэж Богд хаан гэрлүүлсэн гэдэг. Миний ээж их уран хүн байсан. Богд эзний малгайг оёдог байсан гэж ярьсныг тэмдэглэн авч, тухайн үед Ардын эрх сонинд нийтлүүлсэн юм.
      Богд хаан Гонгорыг их сангийнхаа даамал, Богдын зааны маллагчаар ажиллуулж байсан гэдэг. Ардын хувьсгалын дараа түүнийг Гаалийн хороонд байцаагчаар хэсэг хугацаанд ажиллуулсан байна.
      Монгол Улсын Ерөнхий Сайд Төгс Очирын Намнансүрэн тэргүүтэй төлөөлөгчид Хаант Орос Улсад 1913 онд айлчилахад П.Гонгор бүрэлдэхүүнд нь орж явж байжээ. 1920 иод оны үед Монголд шинжилгээний ажлаар явж байсан АНУ ын эрдэмтэн Эндрюс Гонгортой уулзаж зургийг нь авч, өндрийг нь хэмжиж 2 метр 36 см гэж тодорхойлжээ.
      Зарим судлаачид үүнээс өндөр байсан гэж үздэг. Үр хүүхдүүдийнх нь ярьж байснаар 50 шахам насандаа 1920 иод оны эцсээр нутаг усандаа нас баржээ. Хосгүй өндөр байсан тэр моринд мордохдоо дөрөөлөлгүй хөлөө шууд давуулаад мордчихдог байж.

      Түүний эдэлж хэрэглэж явсан хэт хутга Унгар улсын музейд байсныг тус улсад элчин сайдаар сууж байсан М.Жамсран 25 мянган форинтоор худалдан авч, улсын төв музейд өгсөн гэдэг.
      Хэрэглэж байсан нэг мөнгөн аяга нь түүний ач болох хүүхдийн зохиолч Д.Даваанямд хадгалагдаж байгаа ажээ.
      Тэрээр Сайн ноён хан аймгийн бөхийн сорилгыг тэргүүлэн явуулдаг, даншгийн начин цолтой сайн бөхчүүдийн нэг байжээ. Гонгор дэлхийн түүхэн дэх хамгийн өндөр хүн болох АНУ ийн иргэн Robert Pershing Wadlow – оос өндөр байсан гэсэн мэдээ байдаг.
      0 0 42
    18. Та өөрийн дотоод бодлоороо амьдралаа өөрчилж чадна гэвэл итгэх үү? Бид бүхэн хорвоод нэг л хуулийн тусламжтайгаар амьдардаг. Тэр бол татах хүчны хууль юм. Өөрөөр хэлбэл хүн бодол санаандаа төсөөлж байгаа зүйлээ өөртөө татдаг. Энэ нь энгийнээр тайлбарлахад яг л соронзон гэж хэлж болно.
      Хамгийн чухал нь хүн юу төсөөлж байгаагаа сайн бодож ухаан санаандаа шингээх хэрэгтэй. Хүний бодол хэлбэлзэлтэй байдгийг бид мэддэггүй тиймээс бодлыг хэмжиж болдог аж. Нэг зүйлийг ургуулан дахин дахин бодсоноор хэлбэлзэл ялгарч эргээд цаг хугацааны хувьд өөр, өөр ч ямар нэгэн байдлаар биелэлээ олдог гэнэ.
      Гэвч хамгийн гол нь хүмүүс дандаа битгий биелээсээ гэсэн зүйлээ боддог учраас өнөөгийн нийгэм ядуурал, хоол хүнсний хомсдол, өвчин зовлон гээд олон сөрөг зүйл гарч ирдэг байна. Хүн бүр бодол санаагаа өөдрөг, түүнийгээ жолоодож чадвал гайхамшгийг ч бүтээх боломжтой. Тэгэхээр битгий биелээсэй гэсэн зүйл дээрээ биш хүсэл мөрөөдөл дээрээ төвлөрөх хэрэгтэй.
      Эерэг бодолтой байвал сайхан хүмүүс, сайхан үйл явдлыг л өөртөө татаж чаддаг. Үндсэндээ таны амьдрал таны толгойд болж байгаа зүйлийн бодит биелэл юм. Орчин үеийн шинжлэх ухаан эерэг бодлууд сөрөг бодлоос илүү хүчтэй байдгийг баталсан. Мөн судлаачдын үзсэнээр бидний толгойд өдөрт 60 мянган бодол эргэлддэг гэнэ. Та үүнийг удирдаж бодол санаагаа цэгцэлж сурвал хүсэл мөрөөдлийнхөө оргилыг харах магадлал өндөр байдаг.
      Сайхан өдөр өнгөрч баячууд баяжсаар ядуус ядуурсаар эдгээр хүмүүс үргэлж бодож сэтгэж байгаа зүйлийнхээ хүчээр ийм байдалд хүрдэг аж. Тиймээс та яг одооноос эхлэн өөдрөг сэтгэн эргэн тойрондоо байгаа зүйлээ сайнаар харж эхлээрэй. Байхгүй ч гэсэн мэдэр. Тэгвэл хорвоо танаас эгшиглэж байгаа аялгуунд хариулна. Хүссэн хүсээгүй ч бодол мэдрэмжээрээ төвлөрсөн зүйлээ татна. Монголчуудын ярьдгаар “Мөрөөдөхөд мөнгө төлөх биш” гэдэг лугаа өөрийн мөрөөдлөөр амьдралаа өөрчлөх хэрэгтэй.
      0 0 32
    19. Хамгийн үнэтэй хурим
      Дэлхийн тэргүүн баячуудын нэг, ган үйлдрлэлийн дэлхийн хамгийн том корпорацийн эзэн акшми  Миттал  ганц охиныхоо хуримд 55сая ам.доллар зарцуулжээ. 2004 онд болсон ,Ваниша Миттал, Амит Батия нарын хурим Версалийн ордонд зургаан хоног ,  үргэлжилсэн бөгеөд  одоогоор Францын төрийн тэргүүний өргөөнд болсон түүхэн дэх цорын ганц хувийн үйл ажиллагаа гэгддэг.
      Хамгийн урт даашинз
      Зүүн хойд Хятадын Жилинь мужийн иргэн Жао Пень сүйт бүсгүйдээ 2162 метр урт хуримын даашинз бэлтгэсэн нь хамгийн урт даашинз хэмээн “Гиинес” ийн номд бичигджээ. 2009 онд бүртгэгдсэн энэ амжилтыг одоогоор хэн ч эвдээгүй байна. Даашинзны хоёр км гаруй урт хормойд сайныг бэлгэдэн 9999 улаан сарнай, даашинзны энгэрт хосын танилцсанаас гэрлэх өдөр хүртэлх 608 хоногийг илтгэсэн 608 ширхэг болор шигтгэсэн нь мөн л онцгой амжилт болжээ.
      Хамгийн том хуримын бялуу
       Хамгийн том хуримын бялууг АНУ ын Коннектикут мужийн “Мохеган сан” зочид буудлын тогооч нар 2004 онд бүтээжээ. Тус зочид буудалд болсон хуримын үйлчилгээ эрхлэгчдийн үзэсгэлэн яармагт зориулагдсан уг бялуу 6.8 тонн жинтэй, 5.1 метр өндөр буюу ердийн бялуунаас 600 дахин том байв. 60 гаруй тогоочийн хоёр сарын хөдөлмөр – шингэсэн аварга бялууг 59 мянга гаруй хүн амталжээ.
      Хамгийн урт сүй
      Мексикийн Октавио Гуиллен, Адриана Мартинез нар сүй тавьснаасаа 67 жилийн дараа гэрлэсэн байна. Тэд 1902 онд 15 настайдаа гэрлэхээр тохиролцсон ч хуримын ёслолыг хэд хэдэн удаа хойшлуулсны эцэст 1989 оны зургадугаар сард хоёул 82 настайдаа хуримлажээ.
      Хамгийн олон гэрч
      2003 онд хуримласан Канадын иргэн Криста Расанаяагам, Шри Ланкийн иргэн Аруланантам Суреш Иоахим нар хуримтай холбоотой хоёр ч дээд амжилт тогтоожээ. Сүйт бүсгүй Криста хамгийн олон буюу 1 79 насны 79 гэрчтэй байсан бол сүйт хархүү 2 63 насны 47 гэрчтэйгээр хуримласан байна. Уг хурим хамгийн олон гэрчтэй сүйт бүсгуй, хамгийн олон гэрчтэй хархүү гэсэн төрөлд “Гиннес” ийн номд бүртгэгдсэн юм.
      Хамгийн олон гэрлэсэн эмэгтэй
      АНУ ын Индиана мужийн Андерсон хотын иргэн 68 настай Линда Вольф 16 настайдаа анх гэрлэсэн бөгөөд өдгөө 23 экс нөхөртэй. “Романтик адал явдалд хорхойсогч” хэмээн өөрийгеө тодорхойлсон тэрбээр хамгийн халамжтай нөхрөөрөө долоон жил хамт амьдарсан анхны нөхөр Жорж Скоттыг нэрлэсэн бол хамгийн хайртай нөхөр хэмээн гурван удаа гэрлэсэн Жек Гурьлийг дурсчээ. Нийт 25 удаа хуримласан Линда долоон нөхрийн долоон хүүхэдтэй, 20 гаруй хүүхдийн хойт эх юм. Түүний сүүлийн нөхөр хамгийн олон буюу 29 удаа гэрлэсэн эрэгтэй хэмээн Гиннес” т бүртгэгдсэн Глинн Вольф аж. Түүнийг 12 жилийн өмнө өөд болсноос хойш Линда дахин эрд гараагүй байна.
      Хамгийн хөгшин сүйт бүсгүй
      Уг хачирхалтай алдрыг 1991 оны тавдугаар сарын 21 нд Австралийн иргэн Минни Мунро хүртжээ. Тэрбээр 102 настайдаа анх эрд гарсан бегеөд нөхөр нь мөн анх удаа хуримласан 83 настай Дадли Рейд байв.
      0 0 23
    20. 1943 оны есдүгээр сарын 10 ны орой Парисын ойролцоо оршдог, Маркиз де Форнаролийн тансаг шилтгээнд олон тооны зочид уригдан ирсэн байлаа. Бүгд хөгжилдөн наргиж, уух юм барьсан үйлчлэгчид зогсоо зайгүй гүйлдэх ба оркестр байдгаараа чанга тоглох аж. Фашистуудад эзлэгдсэн Франц оронд ийм найр наадам болж байгаа нь  хачирхалтай боловч Маркизыг нацистуудтай хамтран ажилладгийг бүгд мэдэх хойно. Тиймээс ч СС, Вермахтын өндөр тушаалын хэдэн офицер байгаад хэн ч гайхсангүй. Шөнө дундад галын наадам болох тул зочид цэцэрлэг рүү цувлаа. Гэнэт де Форнароли эхнэрээ тэнд байхгүйг анзаарлаа. 12 цагт 15 минут дутуу байв. Тэр гэртээ буцаж ороод бойдаагаас гэргийгээ харсан эсэхийг асуухад “Тийм ээ, ноён барон. Хагас цагийн өмнө хатаггай нүүрний будгаа сэргээхээр унтлагын өрөө рүүгээ орсон” гэлээ. Де Форнароли гэргийгээ яаруулахаар дээш өгсөв. Гэвч эхнэр нь xaa ч байсангүй. Зарц, үйлчлэгчид бүгд л бойдаагийн хэлснийг давтах аж. Итгэмээргүй боловч Маркизын хатан өрөөндөө ороод хагас цаг болсны дараа ор сураггүй алга болжээ. Зочдын дунд байсан СС н штандартенфюрер Вильгельм Фукс х.кииаа ч юм утасдахад удалгүй гестапогийн хар цувтай ажилтнууд ирэв. Тэд нарийн шалгасны эцэст Маркизын хатан алга болохын омнөхөн толины өмне суун нүүрээ будаж, үсээ янзалсныг олж гогтоов. Сам нь толины наана хэвтэх ба тэнд пудр, дөнгөж будсан бополтой уруулын будаг ч харагдлаа. Гестапогийн ажилтнуудын анхаарлыг хэдэн зүйл татав. Шалан дээр Маркизын хатны хүзүүнд байсан сувдан зүүлт асгарчээ. Толины урдах сандал онхолдсон нь бүсгүй ямар нэг юмнаас айж цочин үсрэн боссон бололтой. Мөрдөгч обертруппфюрер Рудольф Хейне толины хүрээн дээр сараачсан ул мөр илрүүлэв. Тэр нь яг л хумсаараа зурсан мэт байлаа. Түүнээс гадна толины ойролцоо хатангийн өрөөсөн туфли хэвтэж байлаа. Мөрдөх ажиллагаа маш эрчимтэй явагдсан ч бүсгүйн талаар еөр шинэ юм олсонгүй. Сарын дараа Фукс, Хейне нар СС н хар цувтай эрийг дагуулан ирлээ. Маркиз: Миний эхнэрийн талаар ямар нэг мэдээ байна уу? гэж тэднээс асуухад Фукс ингэж хариуллаа. Асуудал ямар нэг хэмжээгээр тодорхой болсон гэж болно. Энэ бол гауптштурмфюрер Франц Шубах. Тэрээр “Хар чулууны ноёд” хэмээх Рейхийн түүх шашны байгууллагынх. Бид далдын хүчтэй холбоотой, учир битүүлэг, нууц асуудлуудыг сонирхон судалдаг. Гэхдээ одоо энэ тухай ярихгүй. Ноён Маркиз, бид танай эхнэрийн унтлагын өрөөний толийг авахаар ирлээ. Яагаад түүнийг сонирхсон тухайгаа ярьж өгье. Штурмбанфюрер зеөлен сандал дээр тухлан суугаад яриагаа эхлэв. Танд шууд сануулъя, миний тайлбар болон өөр олон зүйл бодит бус мэт санагдаж магадгүй. Гэхдээ итгэхийг хичээгээрэй. Хүмүүс эрт дээр үеэс эхлэн толь бол хүний сэтгэл санаа, сүнсний тусгал, туүнээс хамгаалахгүй бол сүнс ухнэ гэж үзэж ирсэн, та ч энэ тухай сонссон байх. Энэ айдас аажмаар мухар сусэг, уламжлалт зан уйл болон хувирсан. Жишээ нь хүн нас барахад толийг бутээдэг. Ингэж талийгаачийн хий үзэгдэл амьд улдэгдсдээс хэн нэгнийг авч явахаас сэрэмжилдэг байв. Мөн өвчтэй хуний өрөөнөөс толь гаргадаг нь энэ үед сэтгэл санаа маш эмзэг болдог гэж итгэдэгтэй холбоотой. Мухар сүсгийн талаар яриад барагдашгуй, шөне толинд харвал буг четгөр харагдана, алуурчин, садист, маньяк хуний толь жинхэнэ аймшгийн хуч агуулдаг гэх зэрэг. Тэр ч буу хэл толийг чөтгөр шулмын бутээл, хуний сунсийг сорчихдог шидтэй гэж зарим нь баталдаг. Тэгэхээр таны гэргийг алга болсонд энэ толь хамаатай. Хачин сонсогдож байгаа ч энэ унэн. Энэ толь хаанаас танайд ирснийг та сонирхоогуй юу? Маш сонирхолтой туух шуу. Маркиз энэ асуултанд: Би тэр талаар огт бодож байгаагуй. Бид 1935 онд энэ шилтгээнийг доторхи тавилгатай нь авсан. Бараг бүгд хуучны ховор зуйлс учир эхнэр маань “Бид илүү дээр юм олохгүй” гээд зарахыг хүсээгүй гэж хариулав. Штурмбанфюрер: Ойлгомжтой, манай Шубах болон бусад хүмүус сонирхолтой мэдээ олсон. Танай толийг анх 1743 онд Парисын мастер Луи Арпо цутгажээ. Туунийг нууц байгууллагад ажиллаж, хар дом хэрэглэдэг хэмээн сэжиглэж шоронд хорих болов. Гэвч тэр хун XV Людовик хаан ба түуний амраг хатагтай Помпадур нарт зориулан олон сайхан толь хийсэн учраас хатагтай туунийг аварчээ. Толины бух эзнийг нэг бурчлэн тогтоох боломжгуй. Гэхдээ XVIII зууны суулийн хагаст Парисын санхүуч Киракос Гандзакеци туунийг эзэмшиж байсан юм байна. Танай тольтой холбоотой учир битуулэг уйл явдал тэгэхэд анх буртгэгджээ. 1769 оны 9 р сарын 30 нд санхууч эр Парисаас холгуй орших Ней сюр Сенхот руу эгчийнхээ төрсөн өдөрт очихоор явжээ. Гэвч тийшээ хурч чадаагуй. Удалгуй тууний морин тэргийг олсон боловч Киракос болон улаач газрын гаваар орсон мэт сураггүй болж, харин энэ толь дотор нь байсан. Толины алтадмал хурээний дээд талд бүрээ үлээж буй хоёр сахиус байдаг,  иймээс “Алтан сахиусууд” хэмээн   нэрлэсэн   байна.   Тэгэхэд   дээрэмчдэд   хэргийг   тохоод өнгөрчээ. Хожим нь иймэрхүү тохиолдол хэд гарч, тухай бур “Алтан сахиусууд” дурьдагдах болсон юм. Ингээд дараа нь танай эдлэнгийн өмнөх эзэдтэй холбоотой хэрэг гарсан. Та тэр талаар огт сонирхож лавлаагуй байх гэв. Тэд яасан гэж? Эхнзрт маань энэ байшии их таалагдсан тул би шууд л баримтанд гарын усэг зурсан хэмээн Маркиз сандрав. Хуучин эзний охин ягтэр өрөөнд хэдэн сарын өмнө алга болсон. Түүнээс хойш хэн ч түүнийг амьд үхсэн аль нэг байдлаар хараагүй. Дараа нь танай эхнэр. Харамсалтай байна, гэвч та эхнэрээ дахиж Хэзээ  ч харахгүй. “Хар чулууны ноёд” бүлгэмийн гауптштурмфюрер Франц Шубах юу ярьж байгаагаа мэддэг хун. Тэр хараал хүрсэн тольтой  ажилладаг. Амаа хамхи гэж танд зөвлөе. Толины ид шид болон алга бологсдын талаар мэдэхгүй чинь сайн хэрэг, эстэгвэл та бөөнөөр хорих лагерьт сураггуй алга болох байлаа. Манай фюрер удаан үргэлжилж буй энэ дайнд ер бусын зэвсэгг их найдаж байгаа гэж  ириад офицер бослоо. Ноён хурандаа, толь хичнээн хүнийг цааш харуулсан бэ? гэж Маркизын асуухад Фукс түүн рүү бодлогошронгуй харснаа: – 23 гээд огцом эргэн өрөенөөс гарав. Дайны дараа Маркиз нацистуудын хамсаатан хэмээн баривчлагдав. Тэр хэдэн жилийн дараа шоронгоос гарсан ч удаан амьдраагүй. Маркиз амь тавихын өмнөхөн эгчдээ бүгдийг ярьсан нь 60 аад онд “Де Форнаролийн шилтгээний нууц” хэмээх ном болон хэвлэгджээ. Толь, харин хаашаа ч юм алга болжээ. Гэтэл XX зууны 90 ээд онд толь  дахин хэрэг мандаав. Хүн амины хэргийн архивыг сөхөхөд нилээд  хэдэн гэмт хэргийн баримтанд өрөөний эд юмсын буртгэлийн жагсаалтанд  нөгөө толь бүртгэгдсэн байжээ. Зарим судлаач тэр толь  38 хүний аминд хүрсэн гэдэг. Гэвч Парис хотын эд мөрийн баримт хадгалдаг  агуулахаас толь алдагджээ. Тансаг гоё хүрээтэй толийг эртний  ховор эдлэл гэж хулгайлсан бололтой. Парапсихологичид тэр толийг  онцгой маягаар цацраг ойлгон, тархинд цус харвуулдаг гэж  уздэг. Яагаад гэвэл талийгаачид голдуу тархинд нь цус харвасны упмаас онгерсөн аж. Гэвч энэ бол таамаглал, алуурчин толины Нууцьн  хэн ч тайлж чадаагүй. Тэрээр хүн хороодог төдийгүй бас “мапгидаг” ид шидтэй.
      0 0 20
    21. Шөнө дөлөөр утас гэнэт хангинаж, нүдээ нээж ядан харилцуураа авахад ямар нэг шуугиан пижигнээн, зарим үед үл ойлгогдох авиа дуулдана. Танд ийм зүйл тохиолдож байв уу? Энэ нь утсаар тоглодог зүггүй нөхдүүд байсан байж ч болох. Гэвч тань руу нөгөө ертөнцөөс залгасан байж ч болох юм шүү…
      1965 оны зун америкийн нэгэн эмнэлэгт Айрис Брейс гэгч нарийн бичгийн дарга бүсгүй нас баржээ. Түүний үхэл эмч нарыг хүнд байдалд оруулав. Учир нь, түүнд хийсэн мэс ажилбар яаж ч бодсон аминд хүрэхээргүй байж. Тэгтэл Айрисийг оршуулах өдөр түүний дарга болох эдийн засгийн ухааны доктор эр өмнө нь Айрис түүнээс нэг зүйлийг хүсч байсныг санасан байна. Тэрээр докторыг өөрийн нэг найзтай холбогдож, курс лекцид оролцож чадах эсэхийг нь лавлаж өгөхийг хүссэн аж. Ингээд доктор найз руугаа залгатал негөөх нь “Тийм ээ, би дуулсан. Айрис дөнгөж сая надад наадахыг чинь дамжуулсан” хэмээжээ.
      Харин 1971 оны тавдугаар сарын үед Аризона мужийн Макконеллийн гэр бүлийн хоёрыг нэгэн үдэш гэртээ амарч байтал найз эмэгтэй Инесс Жонсон нь утасджээ. Тэрээр саяхнаас бие нь тавгүйрхэж, эмнэлэгг хэвтсэн бөгөөд тэндээ нилээд уйдсан бололтой. Хоёр эмэгтэй хагас цаг хэртэй энэ тэрийг хүүрнэж, Макконелл авхай найзыгаа эргэж очихдоо өөрийнх нь дурладаг жимсний шарзыг аваачъя гэсэн саналыг дэвшүүлэв. Гэтэл Жонсон уг саналыг эрс эсэргүүцэж “Надад ч тэр бараг хэрэггүй болоо биз дээ” гэх маягийн юм бувтнажээ. Гэхдээ тэр дороо зүгээр болж, бие хаа нь хачин сайн оолж байгаа тухай хэлсэн байна. Ингээд Макконелл ч тайвширч, тэд яриагаа дуусгасан аж. Энэ явдлаас хойш тав хоногийн дараа хатагтай Макконелл найз эмэгтэйгээ эргэхээр эмнэлэгт очоод Жонсон авхай ертөнцийн мөнх бусыг үзүүлээд нилээд хэдэн долоо хоног болсныг дуулж, эгээтэй л галзуураагүй байна.
      Нэг удаа английн жүжигчин Ида Люпиногийн гэрт утас хангинажээ. Залгасан хүн нь түүний эцэг Стэнли байсан бөгөөд тэрээр өөрийнхөө тухай сануулах гэсэн аж. Сануулах гэдгийн учир нь, Идагийн эцэг Арван сарын өмнө өвчний улмаас таалал төгссөнд оршино. Харин талийгаач эцэг нь чухам яах гэж залгасныг сонирхвол, өвгөн үхэхээсээ өмнө гэрээслэл бичиж үлдээсэн ч түүнийгээ охиндоо хэлэлгүй нуусан гэнэ. Ингээд нилээдгүй их мөнгөний талаар дурдсан тэрхүү гэрээслэлээ хаана нууснаа охиндоо хэлж өгсөн байна.
      Дээр дурдсан явдлууд нь “нөгөө ертөнцөөс утас цохисон” тохиолдлуудын өчүүхэн хэсэг нь юм. Ийм үзэгдэл ерээд оны сүүлээр ихээхэн газар авах болсон тул Манчестерийн их сургуулийн эрдэмтэд энэ асуудлыг нухацтай авч үзэхээр шийджээ. Тэд дөрвөн жилийн дотор талийгаач болсон хүмүүстэй утсаар харьцсан гэх мянга гаруй тохиолдлыг бүртгэсэн байна. Үүний тал хувьд нь хоёр тал хоорондоо үг хэл солилцсон бол дөрөвний нэгд нь зөвхөн “нөгөө ертөнцийн” хүн ярьсан, харин үлдсэн тохиолдлуудад дуу авиа нь бүдэг бадаг, ойлгогдохгуй байжээ. Ер нь нөгөө ертөнцөөс элдэв хэл мэдээ ирвэл айж цочирдох зүйлгүй хэмээн эрдэмтэд үздэг. Учир нь, талийгаач хүмүүстэй харьцсан гэх хүмүүсийн яриагаар бол тэдэнд ямар ч сөрөг мэдрэмж, аюул заналхийлэл мэдрэгдээгүй байдаг. Тэгээд ч талийгаачид зүгээр нэг утас цохидоггүй, зайлшгүй чухал шаардлагатай, яаралтай зүйлийн талаар дуулгахыг урьтал болгодог гэнэ. Харин ийм харьцаа таагүй явдлаар төгссөн нэг л тохиолдол бүртгэгдсэн байна. Тухайлбал, Орегон мужийн 73 настай бэлэвсэн хатагтай руу талийгаач нөхөр нь залгажээ. Уг эмэгтэй найз нөхдийнхеө тухай хамгийн сүүлийн үеийн сонин хачныг ярьж, нөхер нь ч хариуд нь “хайртай дуртай, хагацахгүй салахгүй” гэдгээ батлан илэрхийлсэн байна. Харин өрхийн тэргүүн яг тэрхүү цаг мөчид хаана хэрхэн “амь зууж” буй тухай хэлэхээ хэн хэн нь санасангүй. Ингээд утсаа тавьсан хойно хөөрхий эмэгтэй үүнийг асууж лавлаагүйдээ гутарч, сэтгэлээр ихэд унасан нь саа өвчинд нэрвэгдэх шалтгаан болжээ. Тэгвэл Бразилд нөгөө ертөнцөд одсон хүмүүстэй “яриулдаг” газрыг хүртэл нээсэн байх юм. Соня Ринальди хэмээх жирийн нэг эмэгтэй ийм хосгүй “бизнес” эрхэлдэг. Зарчим нь ч үнэхээр энгийн. Өөрийн танил хэн нэг талийгаачтай холбогдохыг хүссэн хүн Ринальди дээр ирээд хэдэн реал төлнө. Тэгмэгц бүтэц, зохион байгуулалтыг нь чандлан нууцалдаг нэр бүхий утасны аппаратны харилцуурыг авч нөгөө хүндээ дамжуулах зүйлээ хэлнэ. Хариуд нь талийгаачтай “тун чиг төстэй” хоолойгоор “Сайн уу, чи юу?” хэмээх нь сонсогддог.
      Гэтэл үүний эсрэгээр буюу талийгаач руу утас цохиж чадсан азтай гэмээр хүмүүс бас бий ажээ. Лос Анжелос хотын оршин суугч Николь Фридман гэгч эмэгтэй зуүд нойрон дундаа тархиа зад буудуулсан нөхрөө харжээ. Тэгээд үүнээсээ цочин сэрмэгцээ нөхрийнхөө утас руу залгатал цаадах нь утсаа авч, хэдхэн хоногийн дараа уулзах тухайгаа, хайртай эхнэрээ санахын ихээр санаж байгаагаа хэлсэн байна. Гэтэл нөхөртэйгөө утсаар ярих яг тэр мөчид тархиндаа буудуулан хэд хоносон нөхрийнх нь цогцос эмнэлгийн моргт байсныг золгүй эмэгтэй дараа нь олж мэдсэн гэнэ. Үүнтэй ижил төстэй тохиолдлууд олон бүртгэгдсэн байдаг. Алдарт зохион бүтээгч Томас Эдисон амьд сэрүүн цагтаа “Цахилгаан дохио нь биднийг нөгөө ертөнцтэй холбох бүрэн чадвартай зүйл бөгөөд нас нөгцсөн хүмүүстэй харьцаа холбоо тогтоох ч энүүхэнд байна” хэмээн хэлж байжээ. Тэрээр үүнийгээ нотлон харуулах гэж тусгай зориулалтын харилцуур утсыг бүтээхээр ажиллаж байсан ч, харамсалтай нь амжилгүйгээр таалал төгсчээ. Харин орчин цагийн эрдэмтдийн хувьд ийм зүйл яавч байж болохгүй, учир битүүлэг утас цохих явдал бол ердөө л сэтгэцийн үйлчлэл гэж тайлбарлаж байна. Товчоор хэлбэл, энэ нь бодит яриа бус харин хүмүүсийн зөн мэдрэмжийн холбоо байх магадлалтай гэнэ.
      0 0 32
    22. Мөрийтэй тоглоом
      1858 онд мөрийтэй тоглогч Роберт Фоллоныг ерселдөгч нь шударга тоглосонгүй, 600 доллар мэхлэж хожлоо хэмээн буудсан байна. Ширээний ард Фоллоны суудал эзгүйрч, тоглогчдын хэн нь ч “азгүй суудал” д суухыг хүссэнгүй. Гэхдээ тоглоомыг үргэлжлүүлэх хэрэгтэй байсан тул покерчид зөвлөлдөн, мөрийтэй тоглоомын газраас гараад, хажуугаар өнгөрөн явж байсан залуухан хүүг дагуулан орж иржээ. Тэд шинэ тоглогчид эхний мөрийнд 600 доллар /Робертын хожсон/ гарт нь атгуулан ширээнд суулгасан байна. Гэмт хэрэг үйлдэгдсэн газарт цагдаагийнхан ирэх үед алуурчид мөрийтэй тоглоомондоо улайрсан байсан бөгөөд харин залуу тоглогч анхны тавилтын 600 доллараа 2200 болтол нь өсгөж амжсан байжээ. Хэргийн газраас цагдаагийнхан Роберт Фоллоны аллагад голлон оролцсон хэмээн сэжиглэгдсэн тоглогчдыг баривчилсан байна. Цагдаагийн газраас нас барсан хүний хожсон мөнгийг ар гэрийнхэнд нь өгөх шийдвэр гаргахад нөгөө од нь гийсэн залуу тоглогч авах эрхтэй болсон байна. Учир нь Роберт түүний эцэг байж таарсан бөгөөд хүү долоон жил гаруй төрсөн эцгээ хараагүй байсан гэнэ.

      Амиа егүүтгэх гурван оролдлого ба нэг лам
      XIX зууны үеийн Австрийн алдарт хөрөг зураач Жозеф Айгнер хэд хэдэн удаа амиа хорлохоор оролдож байжээ. Эхний удаад тэрээр 18 настайдаа өөрийгөө дуужилж алахыг оролдсон боловч хаанаас ч юм бүү мэд нэгэн бадарчин лам гэнэт гарч ирэн саад болжээ. 22 насандаа тэрээр дахин хоолойдоо олс угласан ч мөн л тэрхуү оньсого шиг лам гарч ирэн амийг нь аварсан байна. Тэр явдлаас хойш найман жилийн дараа тэрээр улс төрийн уйл хэргээсээ болоод дуужилж алах ял заагдсаи боловч енөөх лам цаазын ялаас мултрахад нь тусласан гэдэг. 68 настайдаа зураач шанаандаа гар буу тулгаж байгаад гохоо даран амиа егүүтгэсэн байна. Харин хойдохыг нь мөн л нэрийг нь хэн ч мэдэхгүй, хаанаас ирснийг нь хэзээ ч мэдэж чадаагүй нөгөө бадарчин лам уншсан гэдэг. Ингэснээр Австрийн зураач болон бадарчин лам хоёрын хоорондох ул ойлгогдом энэ холбоо нууцлаг хэвээр үлджээ.
      Эдгар Погийн зохиолд гарсантай адил 
      Нэрт зохиолч Эдгар По цутгамал хөлөг онгоцны сүйрлээс амьд үлдсэн зорчигчдын хувь заяаны тухай өгүүллэг бичжээ. Зохиолд өгүүлснээр, амьд үлдэгсэд хэврэг салаар далайгаар хөвдөг бөгөөд өлсөж үхэхгүйн тулд Ричард Паркер хэмээх нэгэн идэр далайчнаа алж иддэг байна. Зохиол хэвлэгдэн гарснаас хойш хэдэн жилийн дараа сүйрсэн хөлөг онгоцноос амьд гарсан гурван хунийг сэлуурт завиар задгай тэнгист хевж явахад нь олж аварчээ. Тэд анх дервүүл амь гарсан бөгөөд хэсэг хугацааны дараа өлсгөлөн тэднийг олзлон авахад насанд хүрэгсэд нь Ричард Паркер хэмээх идэр далайчинг амиа зогоохын тулд хороожээ. Суйрлээс амьд үлдэгсдийн хэн нь ч Эдгар Погийн өгууллэгийг уншаагүй байсан гэдэг.
      Алуурчин таксины жолооч
      1975 онд Бермуд арлын нэгэн оршин суугч моторт дугуйтай явж байгаад такситай санамсаргуй мөргөлдөн газар дээрээ нас баржээ. Яг нэг жилийн дараа түүний төрсөн ах нь мөн л тийм байдлаар амь үрэгджээ. Энэ тохиолдол гэж үү? Хэрэв ах нь өмнө нь дүугийнхээ осолдож байсан тэр моторт дугуйтай явж байгаад мөн л мөргөлдсөн тэр таксины доор орсон гэвэл та итгэх үу? Бүр жолооч нь ч, дотор нь сууж явсан зорчигч нь ч хэвээр байсан гээд бод доо.
      Төрөл бус овог нэгтнүүд
       
      1920 онд гурван англи хүн галт тэрэгний нэг тасалгаанд сууж явжээ. Хоорондоо танилцах үйл ажиллагаа эхлэнгүут хачирхалтай тохиолдол байгааг илрүүлсэн байна. Учир нь нэг зорчигч нь Бинкхем, нөгөөх нь Пауэлл, харин гурав дахь нь Бинкхем Пауэлл гэсэн овогтой байсан гэнэ. Сонирхолтой нь тэдний хэн нь ч нөгөөтэйгөө ураг төрлийн ямар нэгэн холбоогүй ажээ.
      Умберто хааны хоёр дахь хувилбар
      Италийн хаан I Умберто нэгэн удаа Монца хотын жижигхэн зоогийн Газар үдийн зоогоо барихаар орсон байна. Эрхэм дээдсийг хүндэтгэн захиалгыг нь тус газрын эзэн өөрийн биеэр авсан юм байх. Зоогийн газрын эзнийг хальт харангуутаа хаан гэнэт өөртэй нь усны дусал шиг адилхан болохыг анзаарсан гэдэг. Тэрээр нүур царай, бие хаагаараа эрхэм дээдэстэй яг толинд туссан дүрс адил байжээ. Эрчүүд хоорондоо ярилцан өөр бас ижилхэн зүйл байгааг олжээ. Хаан болон зоогийн газрын эзэн нэг оны нэг сарын нэг өдөр буюу 1844 оны гуравдугаар сарын 14 ний өдөр мэндэлсэн байсан гэнэ.
      0 0 43
    23. Антон Шандор Ла Вей
      Чөтгөрийн шашныг үндэслэгч Антон Шандор Ла Вей Холливудын ачаар дэлхий даяар алдаршлаа. 60 аад оны дундуур найруулагч Роман Поланский “Розмеригийн хүүхэд” кинондоо тоглуулахаар Антон Шандор Ла Вейг урьжээ. Тэр мэ­дээж өөрийгөө сурталчлахаас татгалзсангүй. Энэ жижиг дүрийн ачаар мань эр Холливудын гол зөвлөхүүдийн нэг болсон төдийгүй Чөтгөрийн шашныг шүтэгчид улам ч олшров. Тэр бүү хэл сатанизм кино урлагт шинэ урсгал бий болгож, хүүхдүүдийн компьютер тог­лоомд ч нэвтэрлээ. Поланский чөтгөр шуламтай киногоороо Оскар хүртсэн ч аймшигт явдал болж, түүний жирэмсэн гэргийгээр тахил өргөсөн юм. Энэ тухай дараа дэлгэрэнгүй өгүүлэх болно. Антон Шандор Ла Вей дараа нь “Чөтгөрийн бороо”, “Миний ах чөтгөрийн сэрэлт” зэрэг олон кинонд нөгөө дүрээ бүтээжээ. Энэ кинонуудаас хамгийн аймшигтай нь Антон Шандор Ла Вейд зориулан бүтээсэн “Сатанис” ба­римтат кино юм. “Кино урлагт хар хүч, ад чөтгөрийг харуулахад Антон Шандор Ла Вей шиг хүчтэй нөлөө үзүүлсэн хүн байхгүй” гэж нийгэм судлаач К.Сандерс нэгэнтээ хэлсэн билээ. Товчоор өгүүлэхэд Америкийн сатанистууд болон чөтгөрийн шашин нь Холливудтай дэндүү гэмээр ойр дотно байдаг аж.

      Ла Вейгээс өмнө ч Холливудад хар хүчийг сонирхдог хэсэг найруулагч, жүжигчин байсан. Найруулагч К.Энгер, кино од Салли Форрест ба түүний нөхөр, найруулагч Майкл Франк, кино зохиолч Уилл Фолер, алдарт дуучин, жүжигчин Сэмми Дэвис гээд Чөтгөрийн шашны төлөөлөгчдийг тоочиж баршгүй. Иймээс л сатанистууд Холливудад маш амархан газар авчээ. Сатанистууд нийгмийн бусад салбарт ч нэвтэрч эхэлсэн байна. АНУ ын Цэргийн нисэх хүчний так­тикийн асуудлын мэргэжилтэн, тагнуулын албаны хурандаа Майкл Акино бол Харанхуйн тайжуудын нэг. Тэрээр компьютерийн “Бафомет” сүлжээг удирдахын зэрэгцээ голдуу цэргийнхнээс бүрдсэн Сетийн сүм (Сет бол эртний Египетийн бурхан, ад чөтгөрийн эх загвар) хэмээх өөрийн сектийг байгуулж, телевизээр ил тод сурталчилж байлаа. Америкийн төр засаг сатанизмд дэндүү тэвчээртэй ханддаг нь үнэхээр хачирхалтай. Акино бага насны хүүхдүүдийг до­ромжилж тохуурхан, хар дом үйлдсэн хэргээр баригдсан ч маш нууц төслүүд дээр үргэлжлэн ажилласаар байсан юм. Гэтэл түүний хэрэг шүүхэд ч хүрэлгүй замхарчээ.

      Энэ улсад сатанистууд бүр даварч, НҮБ ыг дуурайн Нэгдсэн үндэстний Шашны байгууллагыг байгуулсан билээ. Түүнийг бас Антихристийн сүм ч гэж нэрлэдэг. Антихристийн сүмийн анхны хурал Стэнфордийн Их сургуулийн сүмд болсон. 1986 онд энд сатанистууд аймшигт ёслол үйлдэн, хүүхдээр тахил өргөсөн нь Америкийн олон нийтийг шоконд оруулсан юм. Мэдээж, дэлхийн бусад шашин тус байгууллагын хуралдаанд оролцохоос эрс татгалзав. Сонирхуулахад чөтгөрийн сүмээс холгүй орших “Горбачёвын сан” урилгыг хүлээн авч, уг хуралдаанд оролцсон гэдэг.  “АНУ бол хамгийн хүчирхэг масоны гүрэн” хэмээн сатанистууд тунхагладаг. Учир нь тэд төрийн түвшинд өндөр дээд албан тушаалд чимээгүйхэн шургалсаар байна.

      Ерөнхийлөгч Рейганы үеэс энэ явдал бүр ил гарсан гэж болно. Чухам Рональд Рейган 1988 онд индианчуудын мөрийтэй тоглоомыг зөвшөөрсний уршгаар улс орноороо түүнд донтжээ. Тэр бүү хэл Рейган “Орчин үеийн Америкийн амьдралд сатанизм чухал үүрэгтэй. Сонгогчдын энэ хэсгийн ашиг сонирхлыг тооцон үзэх ёстой” гэж мэдэгдсэн удаатай. Түүнийг засаг барьж байхад сатанистуудын эрхийг хамгаалах олон арга хэмжээ авчээ. Сатанистуудыг төрийн албанд ороход хавчин гадуурхахгүй байх, сүсэг бишрэлийг нь доромжилсон үг хэллэг хэрэглэхгүй зэрэг. Тус улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын гишүүд чухам Рейганы үеэс хойш элдэв далдыг харагч, удган, зурхайч, төлөгчдөөс зөвлөгөө авдаг болсон гэнэ. Сатанистууд Засгийн газар болон кино, телевиз, шоу бизнест нэвтрэхээс гадна их мөнгө үнэртсэн газар болгонд бий болов.

      1990 онд дэлхийд алдартай “Procter & Gamble” компанийн удирдагчид Сатаны шашныг шүтдэгээ зарлаж, ашиг ор­логынхоо хэсгийг хандивладагаа ч ил тодоор мэдэгдсэн юм. Хөтлөгч Фил Донахью “Та нарын энэ мэдэгдэл бизнест чинь хор хүргэх юм биш биз?” гэхэд тэд мушилзан “Бидэнд хор хохирол учруулахаар тийм олон христийн шашинтан АНУ д байхгүй” гэж хариулжээ. Маргааш нь америкчууд тэдэнд эсэргүүцэл зарлан, чөтгөрийн барааг худалдаж авахгүй байхыг уриалж гарын үсэг цуглуулж эхлэв. Гэвч АНУ ын Засгийн газар “Манай улсад шашны цөөнхийн эрх зөрчигдөх ёсгүй” хэмээн сатанистуудыг ивээлдээ авчээ. 1997 онд Ла Вейг нас барсны дараа түүний хоёр охин болон Харанхуйн тайж нар эрх мэдлээ бу­лаацалдан, бөөн дуулиан дэгдээв. Учир нь Сатаны библи л гэхэд дэлхий даяар асар их орлого авчирдаг аж. Чөтгөрийн сүм хэдэн хэсэг болон хуваагдсан боловч одоо ч ажилласаар байна. Жишээлбэл Нью Йоркийн чөтгөрийн сүмийг Питер Гилмор тэргүүлдэг.


      Ла Вейн том охин Карла их, дээд сургуульд сатанизмын хичээл заахаас гадна 1999 онд “Сатаны анхны сүм” (First Satanic Church) хэмээх хувийн сүм байгуулжээ. Тэгэхээр чөтгөрийн шашин АНУ д одоо ч хөгжин цэцэглэсээр.
      0 0 48
    24. Түүний амийг хороосон
      алуурчин Марк Дэвид Чепмен
      Сая сая хүмүүсийн шүтээн дуучин Жон Ленноны алуурчин Марк Чепмен гэгч өерийгөө дөвийлгөх донтой нэгэн байжзэ. Энэ эр алдаршихын тулд Рональд Рейган, Элизабет Тейлор зэрэг нэр цуутай хүмүүсийг алахаар төлөвлөж байсан гэдэг. Харин 1980 оны 10 р сарын “Эсквайр” т гарсан нэгэн нийтлэл түүний анхаарлыг Леннонд хандуулжээ. Чепмен зэвсгийн дэлгүүрээс тайрсан буу худалдан авч, Ленноныг алахаар шууд л Нью Йорк руу нисчээ. Энэ хотод тэр Манхэттэний дүүрэгг ирж, Жон Ленноны гэрийн ойролцоох зочид буудалд бууж бүхий л талаар бэлдэж эхэлсэн байдаг. “Ажлаа” шуурхайлах гэсэн тэр Ленноны гэрийн ойролцоо хэдэн цаг харуулдаж зогссон ч “бай” нь гарч ирээгүй тул больж, патрон худалдаж авахаар Атланта хот оржээ. Гэхдээ тэр яагаад ч юм энэ удаад алдартай дуучныг алах бодлоо гэнэт өөрчлөн, буцаад Гонолулу руу ниссэн байна.
      1980 оны 12 р сарын 7 ны өдөр боллоо. Буцаж ирсэн Чепмен ”Дакот” ын орцны үүдэнд олон цаг хүлээж байгаад Ленноныг гарч ирэхэд гарын үсэг авчээ.
      Пол Гореш хэмээх гзрэл зурагчин Ленноныг цомог дээрээ гарын үсгээ зурж, Чепменд өгөх үеийн зургийг авч чадсан юм. Энэ үед таван цаг болж Жон, Йоко Оно нар өөрийн студи рүүгээ явж байсан ажээ. 22 цаг 50 минутанд тздний лимузин буцаж ирэхэд Чепмен орцны үүдэнд зогссоор л байв. Леннон, Оно хоёрыг дөхөж ирэхэд тэрэзр Жон руу буугаа шагайн таван удаа буудсан байна. Эхний хоёр сум Ленноны нуруунд онож, өөр хоёр нь зүүн мөрөнд шигдэж, нэг сум хажуугаар өнгөрчээ.

      Жон Леннон болон түүний эхнэр Йоко Оно
      Жон орцны хаалгаа онгойлгож, цусаа гоожуулсаар хэдэн гишгүүр өгсөөд ойчлоо. Шөнийн жижүүр гүйж гарахын өмнө түгшүүрийн дохиог дарж, өөрийн зангиаг ашиглан Жоны асгарч буй цусыг тогтоох гэж оролдов. Энэ үед алуурчин Чепмен зугатсангүй, харин буугаа хаяад, ямар нэг товхимол уншиж байжээ. Эргүүлийн хоёр машин ирэн түүнийг баривчлахад тэр цагдаа нараас “Намайг битгий өвтгөөч” гэж гуйж байв. Дараа нь тэр учиргүй уйлж “Би ганцаар энэ хэргийг үйлдсэн” гэж үглэсээр ачигджээ. Цагдаа нар “түргэн тусламж” ирэхийг хүлээлгүй, амьсгаатай төдий байгаа Ленноныг эргүүлийн машинд зөөж оруулан, давхисаар Рузвельтын эмнэлэгт хүргэсэн ч хөгжимчний бие тун найдваргүй байв. Нэг сум уушгийг цоолж, өөр нэг сум гол судсыг оносон байлаа. Доктор Стефан Линн “Түүнийг аврах ямар ч арга байгаагүй. Тэр цусныхаа бараг 80 хувийг алдсан байсан” гэж хожим нь мэдэгдсэн байдаг. Леннон хэдийгээр дагаж мөрддөг оршуулгын ёс заншилд дургүй байсан хэдий ч түүнийг чандарласан юм. Гэхдээ оршуулгын ёслол хийгээгүй аж. 1980 оны 12 р сарын 14 ний ням гаригт дэлхий дахин Жон Ленноныг эцсийн замд нь үдэж, асар олон хүн Нью Йоркийн төв паркад цугларсан юм. 1981 оны 6 р сарын 22 ний өдөр Чепмен өөрийгеө домогт дуучны аллагад буруутайг хүлээн зөвшөөрч. шүүх түүнд бүх насаар нь хорих ял оноожээ. Саяхан түүний хугацаанаасаа өмнө суллагдах хүсэлтийг хүчингүй болгосон билээ.

      Жон Леннон
      Жон Ленноны 9 тоо:
      Хувь заяаны тохиол гэж ер нь байдаг бопов уу? Байдаг бол өөрийн хувь тавиланг урьдчилан мэдэж болох уу? Тухайлахад нумерологийн тусламжтайгаар? Хэрэв нумерологт түшиглэж болно гэж үзвэл Их Британийн суут хөгжимчин, дуучин Жон Ленноноор жишээ татах нь олонтаа. Ленноны амьдралтай холбоотой он cap. өдрүүд маш сонин… Жон Ленноны тухай бичээгуй, яриагүй юм бараг үгүй биз. Гэвч бас тийм биш бололтой. Адам Горайтан Ариун Сусанагийн дээгүүрх сүүдэр”, “Мэнсоны гэр бүлийн оюун ухаан, үлгэр домгийг жолооддог хар ид шид” хэмээн Ленноны тухай өөрийн номондоо бичсэн байдаг. Адам Горайтан өөрийгөө “яс” түүгч гэж үздэг нь үнэнд ойр байж мэдэх юм. Тийм биш аваас дуучны уран бүтээлийг бус Ливерпулийн дөрвөлийн урлаг соёлд үзүүлсэн нөлөөг ч биш харин Жон Ленноны амьдралтай холбоотой бүхий л тоонуудыг сонирхон судлах бодол толгойд нь хэрхэн орж ирэх билээ.
      “Ленноны амьдралд “9” ийн тоо нэн ач холбогдолтой байжээ. Нумерологт энэ тоо төгсгөлийн байдаг ч тоолж дуусахад түүний дараа тоонууд дахиад л давтагдаж эхэлдэг. Тэгэхээр есөд төгсгөл хийгээд шинийн эхлэл агуулагддаг юм. Иймээс тэрээр 9 ийн тоогоор хөглөгдсөн хөгжим гэдгийг мэдэрч эхэлсэн нь түүний хувь тавиланд ямар чухал үүрэгтэйг ямагт ухаардаг байсан” хэмээн номын зохиогч бичжээ. Үнэндээ Жон Ленноны дэс тооны хэлхээс түүний амьдралын анхны өдрөөс л эхэлсэн байдаг. Тэр Ливерпульд 1940 оны 10 дугаар сарын 9 нд төрсөн бол түүний хүү Шон 1975 оны 10 дугаар сарын 9 нд мэндэлсэн байна. Туүний ээжийн байшин 9 дүгээр гудамжинд байдаг байсан. Шоныг багад нь өсгөсөн ээж нь 126 /1+2+6/ дугаар байшинд байжээ. Леннон оюутан ахуйдаа уран сайхны коллеж руу 72 /7+2/ номерийн автобусаар зорчдог байсан гэдэг. “Битлз” хамтлагийн менежер Брайен тэднийг 1961 оны 9 дүгээр сард нээсэн байх юм. Гэтэл яг есөн жилийн дараа тарсан аж. Битлз хамтлаг 1962 оны 5 дугаар сарын 9 нд EMI фирмтэй анхны гэрээгээ хийсэн байдаг. 1969 оны 2 дугаар сарын 9 нд Эд Салливанд тоглосон шоуны дараа хамтлагийн алдар хүнд маш их өсчээ. Жон Ленноны хөгжмийн бүтээлүүдэд 9 ийн тоог хэрэглэсэн байдаг нь ч бас их сонин. Тухайлбал “Ес дэх хувьсгал”, “Мөрөөдөл 9”, “909 ийн дараа” гэх мэт. Жон хоёр дахь эхнэртэйгээ 1966 оны 11 дүгээр сарын 9 нд танилцаад 1969 онд гэрлэжээ. Хэрэв хуримынх нь дараа тэдний нэрсийг John Ono Lennon ба Yoko Ono Lennon гэж зэрэгцүүлэн тавихад “О” үсэг мөн 9 давтагдсан байдаг. Тэд Жоныг нас барах хүртэл яг есен жил хамтдаа амьдарсан байна. Алдарт дуучныг Рузвельтын нэрэмжит 9 дүгээр эмнэлэгт яаралтай хүргэсэн боловч амийг нь аварч чадаагүй аж. Эмнэлгийн актанд 11:07 /1+1+7/ цагт амьсгал хураасан гэж бичжээ. Яг тэр үед төрөлх Ливерпулийнх нь цаг 12 дугаар сарын 9 ныг зааж байсан гэдэг.
      0 0 22
    25. Хөөгдөж байна гэж зүүдлэх Чамд аюул занал учруулах хэн нэгэн эсвэл юу нь үл мэдэгдэх зүйлд хөөгдөж байна. Яаж ч хурдан гүйсэн, хаана ч нуугдсан зугтаж амжихгүй гүйцэгдэж байна хэмээн зүүдлэх.
      Тайлал: Энэ нь Та айдас түгшүүр, учир битүүлэг нөхцөлд байгааг илэрхийлдэг.
      Зөвлөхөд: Учир нь үл олдох нөхцөл байдал Таны хувьд давшгүй даваа мэт бэрх санагдавч ялж гарах итгэл төгс байсан нь дээр. Айдаст хөөгдсөнөөс хүсэл мөрөөдөл, зорилгынхоо араас хөөсөн нь дээр.
      Шүд унах Шүд ганхах /хөдөлж/, унах. Эсвэл үйрэн унах, цус сорогчийнх шиг соёо ургаж байгааг зүүдэндээ харах.
      Тайлал: Инээмсэглэх болон хооллохдоо толинд шүдээ харж байна гэж зүүдлэх нь өөртөө төдийгүй ирээдүйд итгэх хэрэгтэй хэмээн далд ухамсар тань зөвлөж байна гэсэн үг. Харин унаж байгаагаар зүүдлэвэл нөхцөл байдал өөртөө итгэх итгэлийг тань устгаж байгааг, бутрах, үйрэх зэрэг нь өөрөөсөө болж аливаад итгэх итгэлээ гээж байгааг илэрхийлдэг байна. Харин цус сорогчийн шүд өөртөө итгэх итгэлээ олж авахын тулд бусдаас тусламж авах шаардлагатайг илэрхийлдэг.
      Зөвлөхөд: Ийм зүүдний дараа хувь тавилан яаж ч сорьсон өөртөө итгэлтэй, сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй. Зовлон бэрхшээл, аюул заналд сөгдөж явснаас сорилт,бэрхшээлийг амжилт, тэмүүллийн уриа дуудлага болгосон нь дээр.
      Ариун цэврийн өрөө олдохгүй байх Ариун цэврийн өрөө олох гэж хаа сайгүй тэнэнэ. Хайсны эцэст олох боловч тэр нь маш урт дараалалтай байх бөгөөд арайхийн ээлж ирсэн ч ариун цэврийн өрөө xaaнaa ч юм алга болох эсвэл ашиглах ямар ч боломжгүй бохир байх. Тайлал: Ингэж зүүдлэвэл Танд хүсч, төлөвлөснөө хийх боломж олдохгүй байна гэсэн үг. Харин урт дараалал нь өөрийн чинь өмнө бусдын олон эрх ашиг байгааг илэрхийлдэг.
      Зөвлөхөд: өмнө чинь байгаа тэр олон эрх ашиг, гуйлтыг биелүүлж туслаад байвал Таны мөрөөдөл биелэхгүй, хойшлогдоод л байна гэж мэд. Тиймээс ингэж зүүдэлсэн бол бага зэрэг амиа бод хэмээн далд ертөнц Танд зөвлөж байгаа нь тэр.
      Ямар ч хувцасгүй байх Олон нийтийн газар, гудамж талбайд нүцгэн, биеэ далдлах гэж оролдож байна. Бусад хүн хувцастай байх боловч ямар байгааг тань огт анзаарахгүй байна гэж зүүдлэх.
      Тайлал: Шинэ ажилд орсон, эс бөгөөс бусадтай харилцах харилцаанд тань асуудал үүсч, сэтгэл зүйн хувьд таагүй байгааг илэрхийлнэ. Нүцгэн байгааг тань хэн ч анзаарахгүй байгаа нь тэдэнд чи өөртөө итгэлтэй, аюулгүй байгаа мэт санагддаг гэсэн үг.
      Зөвлөхөд: Ийм зүүд ихэнхдээ бидний амьдралын бодит үйл явцыг илэрхийлдэг. Тухайлбал, удахгүй анх удаа тайзнаа гарах эсвэл урьд нь очиж байгаагүй газар уруу аялах гэж байгаа бол ийн зүүдэлж магад. үүний дараа бусадтай болгоомжилсон, сэжиглэнгүй өнгө аясаар харилцах хэрэггүй, нээлттэй, найрсаг бай гэсэн үг. Шинэ орчинд орвол сандарч мэгдэлгүй бус дын юу гэж бодох, ярихаас эмээлгүй биеэ чөлөөтэй авч явсан нь дээр.
      Нисч байна гэж зүүдлэх  Агаарт дүүлэн нисч байна. Энэ үедээ асар их баяр баясгалантай байгаагаар өөрийгөө мэдрэх.
      Тайлал: Энэ нь дарамт, ачааллыг даван туулж амжилтад хүрч буйг илэрхийлдэг. Шувуу шиг дүүлэн нисч буй нь хүлээс, баригдмал байдал төгсгөл боллоо гэсэн үг.
      Зөвлөхөд:өөртөө амжилтын үүд нээж чадсанаа тэмдэглэх хэрэгтэй. Гэвч үүнд сэтгэл ханан урагш тэмүүлэх зүтгэлээ бүү гээгээрэй. Эргэн тойронд тань үй түмэн шинэ боломж, амжилтын үүд хаалга нээлттэй байгааг санахад илүүдэхгүй.
      Доош унаж байна  Эхэндээ бүх зүйл хэвийн мэт үзэгдэх ч гэнэт доош унах. Энд хоёр төрлийн уналт түгээмэл тохиолддог. Эхнийх нь шат, тааз зэрэг дээгүүр явж байтал гэнэт цөмрөх. Нөгөө нь эгц өндөр хадан хясаа, байшин сэлтээс харанхуй ангал уруу унах.
      Тайлал: Энэ нь сэтгэл зүй, хувийн амьдрал, ажил гээд бүх зүйл Таны хяналтаас гарч буйг илэрхийлдэг. өөрөөр хэлбэл, зөв, бурууг ялган тунгааж хариуцлагатай байхыг зүүдний ертөнцөөс сануулж байна.
      Зөвлөхөд: Энэ төрлийн зүүд ихэнхдээ бухимдал, ядаргаанаас үүдэлтэй. Юуны түрүүнд сайн амарч, аливаа асуудалд хэт улайралгүй хүлээцтэй хандсан нь дээр. Хэрэв зүүд ойр ойрхон давтагдвал унтахаасаа өмне биеийнхээ булчинг суллаж амраарай.
      Удирдлагагүй машинд сууж явна Ямар ч удирдлагагүй өнхөрч яваа тээврийн хэрэгсэлд суучихсан, айсандаа хөдөлж ч чадахгүй байна. Зогсоож, тааралдах аюулаас зайлж чадна гэдэгтээ итгэхээ больсон тул юу болохыг сэтгэл түгшин хүлээж буйгаар зүүдлэх.
      Тайлал: Энэ нь ажил, амьдрал санаснаар тань болохгүй байгааг илэрхийлнэ. Мөн төлөвлөснийхөө дагуу явж байгаа ч нөхцөл байдал хяналтаас гарсныг харуулж буй. Зам дээрх айсуй саад бэрхшээл, аюул томоохон “асуудал” зайлшгүй тохиолдохыг урьдаас анхааруулж байна.
      Зөвлөхөд: Зорилгынхоо төлөө хэт улайран тэмцсэнээс байдлыг хянаж, хаана илүү анхаарал, хүч шаардлагатайг олж тогтоо. Бусдаас тусламж гуйхаас бүү нэрэлх. Тэд нөхцөл байдлыг дахин гартаа авахад тань туслах болно: үүссэн зарим нөхцөлийг хянах боломжгүйг ойлгож, асуудалд тайван ханд.
      Танил биш өрөөнд байгаагаар зүүдлэх  Гэртээ байгаа мэт санагдавч үл таних орчин таныг хүрээлжээ. өрөөний тань хаалга өөрчлөгдөж, нээн харвал хэзээ ч харж байгаагүй тавилгууд.
      Тайлал: Зүүдний ертөнцөд байшин биднийг төлөөлдөг. Харин өрөө бидний зан аашийг бэлгэддэг. Танихгүй хаалга удахгүй сайхан боломж таны өмнө нээгдэх гэж буйг зөгнөжээ. өрөөний хэмжээ тэрхүү боломжийн цар хүрээг Танд урьдчилан харуулж байгаа нь тэр.
      Зөвлөхөд: өөрийнхөө авьяас чадвар, боломж бололцоог эргэцүүлэн бодоорой. Магадгүй Танд нээгдээгүй авьяас байж магад. Хүсч тэмүүлээгүй сайхан завшаан тохионо гэдэгт итгэлтэй байхаас гадна бэлтгэлтэй бай.
      Хоцорч байгаагаар зүүдлэх Хаашаа ч юм яарна. Гэвч товлосон цагаасаа хожигдох нь тодорхой болжээ. Замдаа олон саад бэрхшээлтэй учирна. Байн байн цагаа харан яарах ч цаг хугацаа талийн одсон нь Таныг зовооно. Хэрэв зорьсон газраа хүрч чадахгүй бол Таны ирээдүй бүрхэг тодорхойгүй болох мэдрэмж төрөх.
      Тайлал: Гэр бүл болон ажил албандаа ямар нэгэн боломж алдаж байгааг илэрхийлнэ. Гэхдээ энз бүхэн Таны залхуу, хэнэггүй зангаас болж буйг анхаараарай. Учрах бэрхшээл анхаарлыг тань сарниулж, сатааруулсан бүхэн үүнийг илэрхийлэх бөгөөд Та бүгдийг хойш тавьж, алгуурлаж байгааг харуулжээ. өөрөөр хэлбэл таны амьдралд ямар ч ашиггүй дадал зуршил, сонирхол дүүрэн байгааг илэрхийлдгийг анхаараарай.
      Зөвлөхөд: өдөр хоногийг үлгэн салган өнгөрөөж байхаар өмнөө том зорилго тавьж чадвал амьдралын зам тань тодорхой болно.
      Шалгалт өгөх  Ямар ч бэлтгэлгүй шалгалтанд орох. Юу ч хийгээд нэмэргүй, муу дүн авах нь тодорхой болж сэтгэлээр унаж байна.
      Тайлал: Энэ нь Та бүх төрлийн сорилт, шалгалтын өмнө бэлтгэлгүй байдгийг харуулдаг. Айдсын мэдрэмж нь бэлтгэл муутай байгаагийн улмаас төлөвлөж байгаа бүхэн тань амжилт олохгүй гэдгийг урьдчилан хэлж байна.
      Зөвлөхөд: өөртөө өндөр шаардлага тавих хэрэгтэй. Амжилт, азгүйтэл өөрөөс тань шалтгаална.
      0 0 32
×