Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • СОНИН ХАЧИН


    1. Гадна төрхөөрөө энгийн мэт харагдах зарим хүмүүс хэдэн сараар өөрийгөө тамлаж, олон жилээр унтахгүй байхын зэрэгцээ цаг хугацааг эргүүлэн улам залуужих нь хачирхалтай. Мөн могойтой торонд унтдаг, гартаа тааралдсан бүхнийг шатаадаг, нүднээс нь нулимс бус очир эрдэнэ гоождог хүн ч бий. Тэд хэн бэ? Хэн тэдэнд ийм нууцлаг чадварыг заяасан юм бол?
      Йог аймшигтай
      Энэтхэгийн Бхопал хотын йог Рави Варанаси 87 өдрийн турш нуруу ба хөлнөөсөө гох­дуулан дүүжлэгджээ. Мо­дон бай­гууламжны найман дэ­гээнээс өлгөгдөн газраас нэг метр зайд ийнхүү олон хоног байх­даа тэрээр хүмүүстэй юм ярьж, хоол унд багахан хэм­жээгээр идэж байлаа. Гур­ван сарын дараа Рави юу ч болоогүй мэт хөл дээрээ босч ирэн дасгалаа хийж эхэлсэн бай­на. Энэ бүх хугацааны турш түү­нийг ажиглаж бай­сан эмч йогчны бие маш сайн байгааг мэдэгджээ.
      Мөнхөд сэрүүн
      Минск хотын оршин суугч Яков Цеперович 26 настайдаа кли­­ник үхэлд оржээ. Түүнээс хойш тэр нэг л ха­чин болсон гэнэ. Яков огт ун­тахаа бай­сан тул нойр­ны эм уув. Гэвч үйл­чил­сэнгүй. Түүний хувьд амьд­рал нь хяз­гааргүй үргэлжлэх нэг өдөр бо­лон хувирлаа. Тэр бүү хэл Яков хөгшрөхөө боль­жээ. Одоо тэр 43 настай ч хоёр дахь удаа­гаа төрсөн тэр мөч ши­гээ 26 тай мэт ха­рагддаг аж.
      Хавьтсанаа түймэрдэгч
      1927 онд Америкийн эмч Л.Вуд­ман дээр ирсэн хар арьстан өвчин зовлонгоо тоо­чив. Ан­дервуд хэмээх тэр эр нус­ны ал­чуур аваад амандаа наан, амьс­галж гарлаа. Хэд­хэн се­кундын дараа нусны ал­чуур ша­таж, гайхаж мэлэр­сэн эмчийн нүдэн дээр ердөө үнс болж хувирчээ. Дараа нь тэр хуу­рай навчсыг шатаав. Шин­жээчид маш сайн шал­гаж үзээд ямар ч луйвар байх­гүйг нотолжээ. “Өвчтөн” үр­гэлж амьсгалаа барьж байх шаард­лага гардаг хэмээн гомдоллож байв. Учир нь хэрэв тэр цээж дүүрэн амьсгал аваад гаргавал эргэн тойрны хамаг юмаа шатаачих гээд байдаг аж. Андервудыг эмнэлэгт хэв­түүлэн удаан судалсан ч эмч нар түүний энэ гоц үзэгдлийн учрыг тайлж чадсангүй.
      Могойг захирагч
      Энэтхэгийн Сингх Абу гэдэг эрд могойн хор огт үйл­чилдэггүй нь хачирхалтай. Тэ­рээр амьтны хүрээлэнд ажил­лаж байхдаа анх наж мо­гойд хатгуулжээ. Гэтэл биед нь ямар ч өөрчлөлт ажиг­лагдсангүй. Тэр бүү хэл өчүү­хэн төдий ч хорсоогүй гэнэ. Дараа нь тэр зориуд мо­гойд хатгуулсан ч мөн адил яасан ч үгүй. Түүнээс хойш Абу хорт могой язганалдах шилэн тасалгаанд орох зэрэг шоу үзүүлж эхэллээ. Хэвлээр мөлхөгчид түүнийг дураараа хазах ч мань эрийн бие могойн хорны эсрэг дархлаатай тул хэнэг­гүй зогсдог аж. Эмч нар түү­ний цусыг шинжилж үзэ­хэд могойн хор биед нь ороод уусч, тэжээлийн бодис болон хувирч байлаа. Тэр бүү хэл Сингхийн цусны бүтэц жи­рийн хүмүүсийнхээс өөр аж. Иймээс түүнийг харь га­ра­гийн хүн гэсэн таамаглал ч гарч ирэв. Суд­лаачдын хувьд Абу үнэ­хээр оньсого хэвээр үлджээ.
      Очир эрдэнийн нулимс
      Хойд Африкийн Ханумаг очир эрдэнийн бүсгүй гэдэг. Тэр огт уйлдаггүй хүүхэд бай­сан гэдэг. Харин нэг удаа эхдээ сонгино арилгахад нь тусалж байгаад анх удаа уйлсан байна. Эцэг эх нь түүнийг ха­раад мэл гайхлаа. Учир нь түү­ний нүднээс нулимс бус ха­туу талстууд унаж эхэлжээ. Аф­рикчууд мухар сүсгээрээ алдар­тай. Эцэг эх нь түүний биед чөт­гөр шүглэчихэж гэж бо­доод энэ явдлыг чанд нууцлахаар шийдэв. Ханумын эцэг алт, мөн­гөний дархан тул тэдгээр талс­тыг судлахаар шийдсэн бай­на. Тэрээр гайхалтай тун­галаг бөгөөд очир эрдэнэ мэт гя­лалзах эдгээр талстыг өнгөлж янз­лан гоёлын зүүлт чимэглэл хийж үзэв. Удалгүй охины ну­лимс нь худалдан авагчдын дунд маш гүйл­гээтэй бараа боллоо. Нэ­гэн үйлчлүүлэгчид энэ талст хачин санагдаад тэр шин­жилгээнд аваачиж өгчээ. Гэ­тэл органик гаралтай брил­лиант гэсэн хариу гарлаа. Түү­нээс хойш эрдэмтэд Ханума охиныг сонир­хон судалсаар бай­гаа ч хатуу чулуун ну­лимсны учрыг тайлж чадахгүй л байна. 
      0 0 26
    2. “9/11” террорист халдлага

      2001 оны 9 р сарын 11 нд худалдааны хоёр ихэр барилга нурсан эмгэнэлт өдрийн зураг.
      2001 оны есдүгээр сарын 11 ний террорист халдлагыг зохион байгуулалттай хуйвалдааны үр дүн байсан гэдэгтэй маргах хүн үгүй. Yйл явдалд задлан шинжилгээ хийхэд маш сайн төлөвлөгдсөн, хэсэг бүлэг хүмүүсийн зохион байгуулалттай гэмт хэрэг гэдэг нь илт харагддаг. Харин хэн хэн хуйвалдан зохион байгуулсан бэ гэдэг асуулт гарч ирнэ. Хуйвалдааны нэг хэсэг нь Осама Бин Ладен болон онгоц барьцаалагчдын бүлэг байсан нь тодорхой. Гэвч Ерөнхийлөгч Ж.Буш болон Дэд ерөнхийлөгч Дик Чейни нар оролцсон байж болох уу? Пол Уолфоуиц болон Дональд Рамсфелд нарын Ж.Бушийн зөвлөхүүд Бин Ладентай хамтран зохион байгуулсан ч юмуу, эсвэл халдлага хийхийг нь зориудаар зөвшөөрсөн байж болох уу? Уг халдлагыг дотроосоо зохион байгуулсан гэх таамаглал ч бий. Yйл явдлын талаар зөрчилдөөнтэй зүйл олон бий. Тухайлбал, нэг барьцаалагдсан онгоц нь “Пентагон” ыг мөргөөгүй юм бол “77 дугаар Нислэг” болон зорчигчид нь хаачсан болж таарах вэ? Магадгүй 1947 онд Нью Мексикт шуурганд осолдож, сэг нь Охайогийн “Хангар 18” гэх газар руу ачигдсан гэх сансрын нисдэг биеттэй хамт байгаа юм болов уу? Ямартай ч халдлагын талаар одоо хүртэл учир нь үл ойлгогдох олон сэжиг таамагал байсаар байна.
       
      Диана гүнжийн үхэл

      Диана гүнжийн үхлийн тухай сонин дээр нийтлэгдсэн үе.
      1997 оны наймдугаар сарын 31 нд Парис хотын газар доорх зам дээр машины ослоор амиа алдсан Диана гүнжийн үхлийн талаар олон маргаантай асуудал байдаг. Энэ явдал олны хайр талархлыг хүлээсэн, тийм нэр хүндтэй атлаа бусдын гарт амиа алдсан Жон Ф.Кеннедигийн аллагын адил дэлхий нийтийг цочролд оруулсан билээ. Диана гүнжийн талаар олон баримт дурдаж болно. Тухайлбал, язгууртан хүмүүс ихэвчлэн нас өндөр болоод, эсвэл улстөрийн шалтгаанаар алагдаж нас бардаг боловч хэзээ ч жирийн нэг согтуу жолоочийн буруугаас болж амиа алдаж байсангүй. Түүний үхлийн шалтгааны талаар хачирхалтай таамаг байдаг нь нэгэн тэрбумтан энэхүү ослыг зохион байгуулсан гэх. Тэр бол Дианатай хамт ослоор нас барсан Доди Аль Фаедийн эцэг Мохамед Аль Фаед юм. М.Аль Фаед ослыг Хатан хааны захиалгаар Британийн тагнуул зохион байгуулсан хэмээн сэжиглэдэг. Гэвч энэ нь ор үндэсгүй болох нь 2006 онд батлагдсан. Дараа жил нь уг осолд хийсэн шалгалтаар Диана болон Аль Фаед нар согтуу жолоочийн буруу үйлдэл болон тэднийг хөөж явсан папарацциудаас болж хууль бусаар алагдсан гэсэн дүгнэлт гарчээ.
       
      Саран дээр анх хөл тавьсан гэх яриа

      АНУ ын сансарын нисгэгч Нил Армстронг анх удаагаа саран дээр хөл тавьсан хүн гэгддэг. Түүний зураг нь.
      1978 онд Америкийн сансрын нисгэгчид болон Америкийн Сансар судлалын үндэсний төв нэгэн видео бичлэгээр Ангараг гараг дээр буусан хэмээн худал мэдээлэл цацсан. Тааруухан бичлэгтэй иймэрхүү киногоор хэн ч Ангараг дээр буусан хэмээн зүтгээд байж чадна. 2001 онд “Фокс” сувгын “Бид саран дээр буусан уу?” хэмээх нэвтрүүлгээр 1969 онд “Аполло” хөлөг саран дээр бууж байгаа албан ёсны бичлэг болон гэрэл зургуудын эхийг хооронд нь харьцуулан олон зөрчилдөөнтэй баримтуудыг гаргаж ирсэн. Гэвч тэд саран дээр буугаагүй гэдгийг батлахуйц тэдгээр гэрэл зургууд яагаад ил гарсныг тайлбарлаагүй.
      Мөн саран дээр буух үедээ авсан гэх чулууг сансрын биет гэдгийг нь хэн ч батлаагүй.
       
      Пол Маккартнигийн “үхэл”

      The Beatles
      1960 аад оны үеийг тойрсон нэгэн хачирхалтай цуурхал байдаг. Тэр нь “Битлс” хамтлагийн дуучин Пол Маккартни 1966 онд нас барсан гэх яриа юм. Хамтлагийн гишүүд, менежер болон зарим нэг хүмүүс түүний үхлийг нууцалж, П.Маккартнитай адилхан царайтай, хоолойтой хүнээр түүнийг орлуулсан гэдэг. Хэдийгээр тэд Полийн үхлийг нууцлахыг оролдож байсан ч, шүтэн бишрэгчдэд нь энэ уй гашууг мэдрүүлэх зорилгоор цомог, дуу хөгжимдөө далд санаагаа илэрхийлсээр байжээ. Тухайлбал, “Сүмийн гудамж” цомгийнхоо нүүрэнд хамтлагийн дөрвөн гишүүн зам хөндлөн алхаж байхад П.Маккартни ганцаараа хөл нүцгэн бөгөөд алхаа нь бусдаасаа зөрсөн байдаг аж.
       
      Ж.Кеннедигийн аллага

      АНУ н ерөнхийлөгч Жон Кеннеди болон тэргүүн хатагтай. /хэдэн хормын дараа түүнийг буудаж хөнөөсөн/
      АНУ ын Ерөнхийлөгч Жон Кеннеди 1963 онд Даллас хотод цуваанд явж байхдаа алагдсан. Түүнийг хэн алсан байж болох вэ? Ихэнх хүмүүс түүнийг Лий Харви Освалд гэгч номын агуулахаас буудсан гэдэг. Энэ үйл явдлын учир шалтгааны талаар олон таамаг, яриа бий. Хэрвээ Освалд ганцаараа энэ хэргийг үйлдсэн бол хэн түүнд тушаал өгсөн байж болох вэ. Фидель Кастрогийн эсрэг тэмцэгчид үү. Зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлийн удирдагч уу. Эсвэл Ж.Кеннедигийн нэр холбогдсон эмэгтэйчүүдийн аль нэгнийх нь нөхөр үү? Зарим дүгнэлтээр Освалд энэ хэргийг ганцаар үйлдсэн гэдэг ч хуйвалдаан байсан төдийгүй аллагад нэг бус мэргэн бууч оролцсон гэж үздэг.
       
      Росвелд осолдсон нисдэг биет

      1947 оны долдугаар сарын долооны өдөр Нью Мексикийн Росвел хотын ойролцоо нэгэн нисдэг биет шуурганд осолдсон аж. Гэвч осол болсон газрыг тэр даруйд нь цэвэрлэсэн бөгөөд нисдэг биетийн сэгийг Охайо мужийн Дейтон хотод орших “Врайт Паттерсон” ын Нисэх хүчний баазын “Хангар 18” нэртэй онгоцны агуулахад аваачсан мэдээ байдаг. Эхэндээ АНУ ын Засгийн газар үүнийг нисдэг тавагны төрөл байсан гэж мэдэгдсэн ч сүүлдээ мэдэгдлээ буцааж, цаг агаар судалж явсан нисдэг бөмбөлөг байсан хэмээн зарласан. Харин зарим нэг гэрчийн мэдээллээс үзэхэд энэ нь “Могуль” нэртэй нууцын зэрэглэл бүхий цэргийн тагнуулын хөлөгтэй төстэй байсан аж. Магадгүй энэ нь Хүйтэн дайны үед тагнуулын ажиллагаагаа нуух оролдлого ч байж болох.
       
      “Зионы ахмадуудын ёслол”


      Зионы ахмадуудын ёслол нэртэй номонд еврейчүүд дэлхийд ноёрхохын төлөө хуйвалдаан зохиодог нууц нийгэмлэг байгуулсан тухай гардаг. Энэхүү ном анх 1905 онд Орост олдсон бөгөөд жижиг хэдий ч хүчирхэг еврейчүүдийн энэ бүлгэм христүүдийн ёс суртахуун, эдийн засаг болоод эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж чадсан тухай өгүүлдэг. Yнэхээр еврейн ийм нууц нийгэмлэг байдгийг нотлох олон яриа бий. Хэнри Форд, Мел Гибсон хүртэл нууц нийгэмлэгийн тухай хэмээн ярьж байв. 1920 онд Хэнри Форд уг номыг хагас сая хувь хэвлүүлэхээр мөнгө хандивласан удаатай. 1930 аад онд нацистууд еврей үндэстнийг хомроголон устгах төлөвлөгөөгөө зөвтгөх зорилгоор энэхүү номыг ашиглажээ. Тэр ч бүү хэл, Адольф Гитлер “Миний тэмцэл” номоо бичихдээ ашигласан баримт бий. Хэдийгээр “Зионы ахмадуудын ёслол” ном худал түүхийг өгүүлдэг гэдэг ч дэлхий даяар уншигдсаар байна.

      Сатанистуудын бүлэг

      1980 болон 1990 ээд онд хүүхдийн хүчирхийлэл Америкчуудыг цочроож байлаа. Тэдгээр гэмт хэргийн ихэнхийг сатанистууд буюу буг чөтгөрийг дээдлэх үзэлтэй хүмүүс үйлдсэн гэж үзэж байв. 1988 онд “NBC” телевизээр “Сатаны ертөнцөөр” хэмээх эдгээр баримтат кино гарсан нь нэлээд шуугиан тарьсан. Тус кинонд сатанистуудын үйлдсэн гэмт хэргүүдийн талаар өгүүлдэг ба АНУ д сая орчим сатанист байдаг гэжээ.

      Эмийн үйлдвэрүүдийн хуйвалдаан

      Ихэнх хүмүүс эм үйдвэрлэгч компаниудад тийм ч дуртай биш байдаг. Тэднийг хамгийн ашиг орлого багатай бизнес гэж үздэг. Гэвч зарим эм үйлдвэрлэгч компаниуд хуйвалдан, эмээ борлуулахын тулд өвчнийг даамжруулах нууц үйл ажиллагаа явуулдаг тухай яриа бий. Анагаахын төв байгууллагууд болон эм үйлдвэрлэгч хэдхэн том компани эмчилгээний талаарх чухал мэдээллүүдийг дундаа нууцалдаг гэж зарим хүн үздэг. Учир нь тэд хүмүүсийг өвчнөө хэрхэн эдгээх талаар мэдээсэй гэж хүсдэггүй гэнэ.
      0 0 37
    3. Хүний амьдралд тайлбарлаж, ойлгохын аргагүй нууцлаг ер бусын зүйл олон тохиолддог бөгөөд үүнийг нь эрдэмтэн мэргэд санамсаргүй зүйл, тохиолдол гэдэг. Хамгийн наад захын жишээг өгүүлье. Та яагаад ч юм бэ гэнэт олон жилийн турш уулзаагүй багынхаа найзын тухай бодож байтал, хэсэг хугацааны дараа найз чинь гэнэт өөрөө тань руу утасдах. Эсвэл мөнгө хаанаас олох вэ гэж толгойгоо гашилгаж, хуруу хумсаа хугалах шахам сууж байтал гэнэт хэн нэгэн нь зээлсэн мөнгөө эргүүлж өгөх гээд өдөр тутмын жирийн амьдралд тохиолддог хачирхалтай зүйлс олон. Гэтэл үүнээс ч нууцлаг, тун ч ер бусын зүйлс гэж бас тохиолддог. Ийм зүйлтэй учирсан хүмүүс өөрийн эрхгүй бурхан, далдын ид шидийн талаар бодож эхэлдэг. Тэгвэл энэ бүх нууцлаг, тайлбарлах боломжгүй, шинжлэх ухааны үүднээс бол бүр байх ч ёсгүй тийм зүйлс хүмүүс бидний амьдралд яагаад тохиолддог вэ?
      1664 оны 12 р сарын 5 ны өдөр Английн Уэлс орчимд нэгэн усанд онгоц осолдож, живжээ. 1785 оны 12 р сарын 5 ны өдөр яг тэр газар нь өөр нэг онгоц сүйрч живэв. 1866 оны 12 р сарын 5 ны өдөр яг тэр газар гурав дахь усан онгоц осолдож живсэн байна. Магадгүй та тэгээд юу гэж, осол гардаг газар л байгаа биз гэж байж болох юм. Тэгвэл энэ гурван ослын дараа тус бүр ганцхан хүн амьд гарч, бүгд Хью Уиллямс гэдэг нэртэй байсныг усан онгоцны сүйрлийн тэмдэглэл хөтөлдөг бүртгэлийн дэвтэрт тэмдэглэн үлдээсэн байдаг. АНУ ын ерөнхийлөгч Авраам Линкольн ба Жон Кеннеди нарын хувь тавиланг холбосон хачирхалтай давхцлуудын талаар бичиж байсан. Хоёул хөлсний алуурчны гарт амиа алдсан. Алуурчин Линкольныг театрт байхад буудаад, агуулахад нуугдах гэсэн. Кеннедийг агуулахаас буудаад, ойролцоох театрт нуугдах гэсэн. Линкольны нарийн бичгийг Кеннеди, харин Кеннедигийн нарийн бичгийг Линкольн гэдэг байсан. Энэ хоёр хүний амиа алдсаны дараа тухай бүрт нь Жонсон овогтой хүн ерөнхийлөгч болж байсан.
      Бас нэгэн сонин тохиолдол. 1930 онд Америкийн Техас мужийн эргүүлийн цагдаа Аллан Фолби гэгч машины осолд орж, хөлийнхөө артерийн судсыг гэмтээжээ. Цус алдаж гарцаагүй үхэх байсан түүнийг Альфред Томас гэгч аварчээ. Цагдаа эдгэснийхээ дараа ажилдаа эргэн орсон бөгөөд таван жилийн дараа авто осол болсон газар очих тушаал авчээ. Очтол хөлийнхөө артерийг гэмтээсэн хүн зам дээр хэвтэж байсан бөгөөд Фолби цусыг нь тогтоогоогүй бол гарцаагүй үхэх байв. Хамгийн сонирхолтой тэр хүн нь өөрийнх нь амийг аварч байсан Альфред Томас байжээ.
      Yүнийг зарим нэг нь шинжлэх ухаанч биш гэж шүүмжилж магадгүй. Гэтэл та бидний тохиолдлын, санамсаргүй гэж нэрлэдэг зүйл нь аль эрт “синхрон үзэгдэл” гэсэн шинжлэх ухааны нэр авсан байдгийг та бид мэддэг билүү? Энэ томьёоллыг зүгээр нэг судлаач бус харин физик болон сэтгэл судлалын салбарын хоёр шилдэг эрдэмтэн биеэ биеэсээ тусдаа дэвшүүлсэн байдаг нь яав ч жирийн нэг тохиолдол биш байх.
      Аминд хүрч магадгүй ноцтой аюул нүүрлэсэн үед оюун ухаан нь логик бус харин зөн совинг ашигладаг болох нь харагдаж байдаг. Ямагт логиктой сэтгэдгээрээ алдартай Черчилль аргагүйн эрхэнд зөв совиндоо итгэн эзгүй хээр асч байгаа гэрлийг чиглэн явж, дайсан эсвэл нөхөр нь мэдэгдэхгүй байгаа хүнд өөрийгөө даатгажээ. Туйлдаа хүрч, бодит байдлыг шүүмжлэлтэйгээр үнэлж цэгнэх чадвараа алдаснаар мань эр жирийн үедээ ашиглаж чаддаггүй хүчээ ашигласан байна.
      АНУ ын Хойд Каролина мужийн Эшвиллийн их сургуулийн сэтгэл судлалын профессор Аллан Комбос энэ талаар ийнхүү ярьж байна: «Санаанд оромгүй гэнэтийн тохиолдлууд гол төлөв ар араасаа цувардаг гэдгийг би олон жилийнхээ туршлагаас мэднэ. Тэдгээрт хэдий чинээ хурдан дасна тэр чинээгээр олон гарах болно. Харин хүн тэр бүгдийг ямар ч утгагүй, тэнэг явдал гээд тоохгүй орхиод байвал яваандаа таны гараа ч байдаг. Хэрэв ингэж үл тоомсорлолгүйгээр тэр бүх тохиолдлуудад зохих ёсоор анхаарал хандуулж чадвал танд маш их тус хүргэх нь гарцаагүй. Хэдий чинээ нухацтай хандана тэр чинээгээр таны амьдралд чухал үүрэг гүйцэтгэнэ гэсэн үг. Гэсэн хэдий ч ийм давхцлууд яагаад гардгийг хэн ч мэддэггүй. Ямар ч л байсан энэ бол бодитой үзэгдэл гэдэг нь гарцаагүй. Зарим эрдэмтэн сонин давхцлыг учир холбогдолгүй цэвэр тохиолдол, хүмүүс ач холбогдлыг нь хэт дөвийлгөж байна гэдэг л дээ. Гэхдээ амьдралд нь сонин давхцал болж байсан олон хүмүүс огт өөр бодолтой байдаг. Би хувьдаа л гэхэд ийм давхцал, азтай явдлуудыг амьдралын зөв чигийг заасан хувь тавилангийн дохиог дотоод ухамсар хүлээн авч байгаа хэрэг гэж үздэг».
      Улмаар хүн бүхэнд дээрээс зурсан тавилан, зураг гэж байдаг гэдэгт итгэвэл энэ бүхэн ойлгомжтой болж ирдэг гэдгийг Комбс профессор онцолж байна. Комбс профессорын нэг танил нь ажлаасаа халагдаад мэргэжлээрээ ажиллах гээд чадалгүй юм байж. Тэгээд мань эр тохирох ажил олдох хүртэл таксины жолооч хийхээр болов. Гэтэл буу тулгуулж бүх орлогоо дээрэмдүүлсэн, согтуу жолоочид шахуулж өндөр дээрээс нисэхээ дөхсөн гээд азгүй үйл явдлууд ар араасаа тохиолдож эхэлсэн байна. Гэвч тэрээр хэтэрхий ойр ойрхон болоод байгаа энэ бүх үйл явдлуудыг хоорондоо ямар нэг холбоогүй, цэвэр тохиолдлын зүйл гээд тоохгүй яваад л байж. Эцэст нь мань эр эхнэрээ дэлгүүр хүргэж өгөхөөр яваад осолдож, эхнэр нь сэхээнд, өрөө ажлаасаа халагдаснаар таксины жолооч хийсэн түүх нь дуусчээ. Тэгээд удалгүй өөр компанид мэргэжлээрээ ажиллах болсон байна.
      Эцэст нь хэлэхэд дээр өгүүлсэнтэй адил ер бусын байдлаар давхацсан үйл явдлуудад илүүтэй анхаарч байхад илүүдэхгүй. Нэг бол Черчилль шиг зөн совиндоо итгэж амь гарах эсвэл таксины азгүй жолооч шиг бүтэлгүйтэх.
      Ингээд танд английн «Инкаунтерс» сэтгүүлийн цуглуулсан хачирхалтай давхцал, сонин явдлуудаас түүвэрлэн толилуулъя. Нэмж хэлэхэд энэ нэр хүндтэй сэтгүүл нь зүгээр нэг ам дамжин яригддаг «болсон явдлууд» ыг бус харин баримтаар батлагдаж, нотлогдсон үйл явдлуудыг цуглуулсан гэдгийг онцлох хэрэгтэй байх.
      Зохиолч Артур Крестлерийн өгүүлсэн баримтаар нотлогдсон явдал. 1939 онд нэгэн инженер америкийн усан онгоцоор аялж явжээ. Усан онгоц нь “Титаник” хөлгийн сүйрсэн хэсэг дөхөж очиход инженер онгоцыг яаралтай зогсоох хэрэгтэй гэдгийг зөнгөөрөө мэдэрсэн байна. Ингээд ахмадын ятгаж байж, усан онгоцыг зогсоолгоход өмнө нь асар том мөсөн уул хөвж яваа нь онгоцны гэрэлд харагджээ. Усан онгоц мөсөн уултай мөргөлдөж гэмтэл авсан ч живээгүй байна. Энэ усан онгоц “Титаниан” гэдэг нэртэй байжээ.
      Гурван ихэр төрөх нь тун ховор үзэгдэл. Лондон хотын нэгэн эмнэлгийн эмч 1976 онд гурав дахь удаагаа гурван ихрийг эх барьж авсан байна. Түүний нэр нь Триплет /англи хэлнээс хөрвүүлбэл «гурван ихэр» гэсэн утгатай/ байсан нь сонин.
      1911 оны 11 р сарын 26 ны өдрийн «Нью Йорк геральд» сонинд нэгэн мэдээ нийлэгдсэн байдаг. Түүнд Лондон хотын Гринберри Хилл гэдэг газар нь сэр Эдмунд Берриг алсан хэрэгт яллагдсан гурван гэмт хэрэгтэн дүүжлэн цаазалсан тухай өгүүлсэн байв. Хамгийн хачирхалтай нь тэр гурвын нэр бөгөөд нэгийг нь Грин, нөгөөг нь Берри, гуравдахыг нь Хилл гэдэг байжээ.
      Жеймс Льюс, Жеймс Спрингер нэртэй хоёр ихэр нь Огайо мужид төрсөн ч хоёр өөр гэр бүлд өргөгдөж тус тусдаа өсчээ. Ингээд 1979 онд 39 настайдаа анх уулзалдахад хоёул Линда гэсэн адил нэртэй эмэгтэйчүүдтэй сууж байгаад салсан, нэг нэг хүүхэдтэй түүндээ адилхан Жеймс Алан гэсэн нэр өгсөн, хоёулаа цагдаа болж, амралтаа Флорида дахь нэг амралтын газар өнгөрүүлж байсан төдийгүй нэг хоббитой байснаа мэдээд их гайхацгаажээ.
      Дөрвөн настай Рожер Лозьер гэгч хүүг АНУ ын Салем хотын ойролцоох далайд живж байхад нь Элис Блэйз нэртэй эмэгтэй аварчээ. Yүний 8 жилийн дараа 1974 он Рожер 12 настайдаа мөн нөгөө газраасаа живж байгаа эрэгтэй хүнийг аварсан нь цагтаа өөрийнх нь амийг аварч байсан Элис Блэйзийн нөхөр нь байж таарчээ.
      Детройт хотноо нэг жаалхуу 14 давхрыг цонхоор унасан боловч Жозеф Фиглок нэртэй хүний дээрээс унасныхаа ачаар амьд үлдсэн байна. Жилийн дараа яг тэр өдөр нь өөр нэг хүүхэд тэр цонхоор нь унахдаа хүний дээрээс бууж, амьд үлджээ. Тэр хүнийг нь мөн л Жозеф Фиглок гэдэг байж.
      Эцэст нь Чингис хаан ч гэсэн тайчуудад хөөгдөн Бурхан халдуун ууланд гарчихаад буцаж буух гэтэл нь замыг нь үхрийн чинээ том цагаан чулуу хаасан байсныг хараад тэнгэр буух болоогүй гэсэн дохио өгч байна гээд буцсан байдгийг та санаж байгаа байх. Хэрэв тэгэж буцаагүй бол бидний өнөөдрийн түүх….
      0 0 38
    4. Чоно ирвэсийн үүрэнд хэд хэдэн жил болсон хүүхдийн тухай бишгүй яриа байдаг. Яриа төдийгүй тэр хүүхдийг мөнөөх үүрнээс нь авчирч хүмүүсийн дуңд оруулан хүн болгох гэж чамгүй их зүтгэсэн тохиол маш олон. Нэгэн болсон явдлыг сонирхуулъя.
      Гуч гаруй жилийн өмнө Энэтхэгийн Прадеш мужийн Лакхнау хотын ойролцоо төмөр замчин Рауль гэгч мухар гудамд вагон хараад алмайран зогсож байсан гайхмаар амьтныг илрүүлжээ. Түүний нүүр бие нь хүнийх шиг атлаа харц нь яг араатных. Хүний яриаг үл ойлгохоос гадна зөвхөн дөрвөн хөллөж явна. Энэ хаанахын ямар зочин байв аа? Эмчийн хараанд түүнийг байлгав. Нэлээд хугацаа өнгөрсний дараа жимсний худалдаачин Прасад гэгч эмнэлэг дээр ирээд тэр хүүг үзүүлэхийг хүсчээ. Учир нь найман жилийн өмнө түүний нэг хүү ор сураггүй болсон юмсанжээ. Хашаан дотор дэвсгэр дээр эхтэйгээ унтаж байхад нь бяцхан хүүг чоно аваад явчихсан байж болох юм. Хэрэв миний хүү мөн бол чамархай дээр нь багавтар сорви байх ёстой гэж хэлж. Яг ёсоороо болох нь тэр. Ингээд хүүг эцэгт нь өгсөн бөгөөд цаашдынх нь хувь заяа хэрхсэн нь мэдэгдээгүй гэдэг. Чонон дунд торнисон хүүхдийн хамгийн дуулиант түүхийн нэгэнд Камала, Амала гэдэг хоёр Энэтхэг охины хувь тавилан орж мэдэх юм.

      Амала, Камала хоёр
      Эдний тухай нэгэн үе дэлхийн олон сонин шуугилдсан. Санваартан Синг гэгч хүн тэр хоёр охиныг чонын үүрнээс олсон түүхтэй. үүрэңд ороход хоёр том чоно тэр даруй зугтан гарч өлөгчин нь бэлтрэгнүүдээ хамгаалж байж, түүнийг буудаж алаад хоёр бэлтрэг, хоёр зэрлэгшсэн охиныг олж авчээ. Бага охин Амала удалгүй нас барсан, харин эгч нь 17 нас хүртэл амьдарсан байна. Камала нарны гэрэл, галаас их айна. Хооллохдоо түүхий махыг шүдээрээ зулгааж иднэ. Дөрвөн хөллөх ба өвдгөө хагас нугалаад хөлийн ул, гараараа тулж гүйдэг.Тэр охин өдөр унтаад, шөнө гэр дотроо тэнүүчилдэг байжээ. Хүмүүсийн дунд орсон эхний үед Камала охин тодорхой хугацаанд , оройн 10 цаг, шөнө дунд 1 цагт, өглөөний 3 цагт тогтмол ульдаг байжээ. Түүнийг хүн болгох гэж маш их цаг зарсан гэдэг. Маш удаан хугацаанд ямар ч хувцас хэрэглэсэнгүй, өмсүүлэх гэвэл урж тасдаад хаячихна. Биеэ угаахаас айж эрс эсэргүүцнэ. Хоёр жил болж байж сая нэг зогсож хөлөөрөө явахад сургасан боловч хурдан явах болохоор дөрвөн хөллөчихдөг байжээ. Яваандаа шөнө унтаж, гараараа юм барьж идэх, аяганаас уухтайгаа болов. Бүтэн 7 жил болоход дөнгөж 45 хан үг ойлгож сурсан ажээ. Ийнхүү “чонын охин” 15 настайдаа хоёр настай, 17 тойдоо 4 настай хүүхдийн оюун ухааны хөгжлийг санагдуулдаг байсан гэдэг. “Араатны сургууль” д бага насаа өнгөрөөсөн олонх хүүхэд яг л Камала шиг байсан гэх. “үрчлэн урвуулсан” эх чонынхоо бүх л төрх араншингаас удаан хугацаагаар салж чадахгүй үйл тамаа эдэлдэг нь Шаалуу хүүгийн эмгэнэл юм.
      Чонын үүрнээс олдсон хүүхдийг Шаалуу хүү хэмээн нэрлэдэг билээ. Эрдэмтэн зохиолч Л.Түдэвийн “Нүүдэл гэдэг сонирхолтой туужид гардаг Боролзой хүү бол тэгтлээ чонын үүрэнд зэрлэгшээгүй учраас эгчтэйгээ уулзаж хүмүүжлийн бартаат зовлонг амсаагүй хүн төрхөндөө амархан орсон билээ. Гагцхүү чонын үүрэнд тэдэнтэй хамт хэр зэрэг удаан байснаас бүх зүйл шалтгаалдаг нь тодорхой. Профессор Джезелл нэгэн номондоо хүүхдийг “бойжуулагч” нь чоно байсан 14 учралын тухай өгүүлжээ. Эдгээр “ухаалаг” араатны олонх нь хүний сууцны ойролцоо амьдардаг байсан. Ойд юмуу тариалангийн талбайд түр эзэнгүй орхисон хүүхэдтэй чоно гэнэт дайралдаж болно гэдэгт гайхах юмгүй. Ингээд л чоно хүний нялх үр шинэ “танилаа” шүүрч авангаа үүрэндээ аваачдаг аж. Энд арчаагуй дорой унтаж буй хүүхэд нь өлөгчин чонын эх болсон тэр хуучин зөнгий нь сэргээх чадвартай ажээ. Эхлээд сүүгээрээ, дараа нь гулгидсаар тэжээнэ. Шим ертөнцийн энэ сонирхолтои явдлаас нэгэн гол санааг л онцолмоор байна. Нийгмээс тасарсан хүүхэд хэл яриа сурахгүй, хүмүүжихгүй, ой ухааны хөгжилгүй амьтан болж хувирах нь зайлшгүй юм. Зэрлэгшсэн хүүхдийн төрх байдал нь хүн болох явцад 2 5 хүртэлх нас нэн чухал байдаг гэсэн бодит үнэнийг тод томруун нотлон харуулж байна. Энэ л жилүүдэд хүүхдийн уураг тархи олон зүйлийг олж мэдэж тогтоодог нь бидний сэтгэц, ирээдүйн мэдлэг дадлагын үндсийг бүрдүүлдэг ажээ. Хэрэв энэ л үе нь өнгөрчих юм бол түүнийг хүн болгоно гэдэг бараг бүтэшгүй болой.
      Хамгийн гол нь нэрт зохиолч Чингиз Айтматовын “Цаазын тавцан романы хоёр чоныг уншигчид сайн мэднэ. үүрээ хоосруулж, үр зулзаганаасаа хагацсан Акбара эх чоно нь яаж тарчлан гуньж байдаг билээ. Тэгээд ч айлын нялх хүүхдийг авч зугтаж яваад хамт буудуулдаг. Хоньчин Бостон тэр чоныг алдаж буудсан бол чонын ертөнцөд ам бүл нэмэгдэж, зохиол огт өөрөөр төгсөх байсан гэхэд буруудах юун. Эх амьтны зөн совин гэж айхавтар юм байдгийг тэр их авьяаслаг уран бүтээлч маш эгзэгтэй тод үзүүлсэн санагддаг. 1923 онд Энэтхэгийн Ассам муж улсын анчид өлөгчин ирвэсийг агнажээ. үүрнээс нь залуу араатнууд, бас таван настай хүүг олов. Тэрбээр “төрсен” ах эгч нараасаа дутахааргүй хазаж, самардаж байсан. үхсэн тэр ирвэс цөөнгүй ирдэг байсан тэр тоегонд зэрлэгшсэн хүүг авчрахад нь нэг айл таньж байжээ. Эцэг нь эвсөн дунд унтаж байсан хоёр настай хүүгээсээ хэдэн минут холдоод тариалангийн талбайд ажиллаж байгаад уйлах чимээгээр эргээд хартал хүүгий нь зуусан ирвэс битүү шугуй руу үсрэн далд орсон гэдэг. Дөнгөж, гуравхан жил болоход тэр хүү ингэж сүрхий өөрчлөгдөж л дээ. Энэ хүүгийн ухаалаг, хүн төрхөндөө орох явцад нь маш их хүч зарсан гэдэг. Гэртээ ирснээс хойш гурван жил болж байж л савнаас идэж уудаг, хөлөөрөө явдаг болсон байна. Ийнхүү “Чонын хүү ” ч тэр, “ирвэсийн хүү” ч тэр зэрлэг байгалийн дунд нэг л хүмүүжилтэй болдог аж. Тэр нь хүмүүжил ч гэж дээ зэрлэгшил юмаа.
      Араатан амьтадтай хамт эзгүй ойд амьдарч байсан Энэтхэг хүү Мауглийн үлгэрт тэр хүү амьтдын хэлийг сайн ойлгодог, тэгээд ч авхаалж самбаагаараа бүх амьтдаас давж байсан үлгэр түүхийг бид багадаа амтархан уншсан. Энэ бол зөвхөн сонирхол татах үлгэр шүү дээ. Тэгэхлээр Шаалуу хүү бодит амьдрал үлгэр хоёрын алиңд нь илүүтэй тохирч байна. Энэ бол тодорхой асуудал юм. Амьдрал үлгэр хоёр байнга л зөрж байдаг шүү дээ. Хүний ертөнц, амьтны ертөнцийн аль олон сонин тохиол учралыг ярьж барах вэ? Энд бид Шаалуу хүүгийн эмгэнэлт хувь заяаны талаар баримттүшин товч хүүрнэлээ. Сэтгэдэг матери болох хүн шиг гайхамшиг гэж энэ ертөнцөд үгүй болой. Хүн хүнээ хайрлаж, хүн төрхөөрөө амьдрах сайхан.

      0 0 32
    5. Муми буюу занданшуулсан шарил эртэмтэн, судлаачдад ховор, үнэ цэнэтэй мэдээлэл “бэлэглэсээр” байна. Мумиг задлан шинжлэхэд тухайн хүний нас, хүйс тэр ч байтугай ямар өвчнаар үхсэнийг нь хүртэл мэдэж болно. Тэнгэрт халигсдыг оршуулах зан үйл янз бүр байдаг. Тухайлбал эрт дээр үед өөд бологсод, ялангуяа баян чинээлэг хүнийг занданшуулан оршуулдаг байв.

      Энэ зан үйлийг үйлдэхдээ талийгаачийн биед тусгайлан бэлдсэн  үнэртэн түрхээд, нандин хийцийн торгоор хэд дахин ороох ёстой. Ингэж “хадгалсан” шарил хэдэн ч эрин зууныг туулах чадвартай. Мумиг бэлтгэх аргад Египетчүүд хамгийн сайн суралцсан, туршлагатай хүмүүс байжээ. Тэд цогцсыг яаж удаан хугацаанд, хэвээр нь хадгалах вэ гэж олон янзаар туршжээ. Эхний оролдлого нь цогцосыг элсэнд булж орхижээ. Гэтэл энэ арга амжилтгүй болж тэдний хийсэн “хуурамч” муми олон жил насалсангүй. Тэгэхээр нь иодны давирхай, амьтны гаралтай тосон түрхлэг бэлджээ. Өөд болоочийн биеийг усаар угаасны дараа тэрхүү тосыг түрхэж үзжээ. Дараа нь тархи, дотор эрхнийг салган аваад 850 900 метрийн урттай торгоор биеийг нь битүү ороов.   Туршилт амжилттай болж египетчүүд эрлийнхээ учгийг тайлсан юм. Египетээс олдсон мумиг судлан үзэхэд тэдний ихэнх нь амьсгалын замын өвчин тусдаг болох нь батлагджээ. Үүний шалтгааныг эрдэмтэд Египетийн нутагт элсэн шуурга байнга дэгддэг байсантай холбон тайлбарлаж байна. Эртний Египетчүүд мумиг дахин амилна, тэр далдын увдистай гэж тайлбарладаг байжээ. Тэд хаадынхаа занданшуулсан шарилыг тахин шүтдэг уламжлалтай.   Хаадын шарилыг босоо байдалд занданшуулдаг байжээ. Мумиг хийхэд тусгай орчин шаардлагагүй. Тэнгист хөвж яваа онгоцон дээр хүртэл муми хийсэн тохиолдол бий. Занданшуулах зан үйл Египетээс гаралтай ч зөвхөн тэд л муми хийдэг гэж үзвэл эндүүрэл болно. Эрт цагт оршуулгын энэхүү зан үйлийг индиан болон хятадууд ч гүйцэтгэж байсан баримт байна.   Тэр ч байтугай Чилийн нутгаас 7000 жилийн настай муми олдсон нь хамгийн урт настай нь байлаа. Өөрөөл хэлбэл одоогоос дэлхийд үүнээс өндөр настай мумиг хаанаас ч олоогүй байна. Хамгийн сонирхолтой нь дэлхийн хамгийн хөгшин муми ганцаараа бус тавуулаа төдийгүй тэд нэг гэр бүлийнхэн байсан гэдгийг эрдэмтэд тайлсан.   Мөн тэдний гол хүнс нь загас байв. Энэ нь хоол тэжээлийнх гуравны хоёр хувийг эзэлдэг. Түүнчлэн тэд ихэвчлэн усны амьтан иддэг зэрэг мэдээллийг судлаачид илрүүлжээ. Энэ мэтчилэн балар цагийн занданшуулсан шарилууд шинжлэх ухаанд үнэ цэнэтэй, чухал мэдээллийн эх сурвалж болсоор байна.
      0 0 22
    6. Зааны сүрэг уулнаас буун тосгон руу иржээ. Тэд зүгээр ч нэг байсангүй. Бүгдээрээ орилон чарлалдаж, гүйлдэж явжээ. Тосгоныхон тэднийг хараад анхандаа гайхсан ч байдал төрхийг нь хараад айж эхэлсэн гэдэг. Зарим нь “галзуу заанууд байна, устгах хэрэгтэй” гэв. Угаасаа зааныг эрхэмлэн дээдэлдэг энэтхэгчүүд тэдний бодийг хөтлөх гэж яарсангүй.
      Хачирхалтай нь, учиргүй чанга хашгиран гүйлдэх заанууд тосгоныхонд ямар ч гай тарьсангүй. Зүгээр л ойролцоох ой руу яваад өгчээ. Гэтэл маргааш өдөр нь дахиад л хэдэн заан уулнаас орилон чарлалдсаар бууж ирэхэд тосгоныхон ямар нэгэн муу зүйл тохиолдож болзошгүй гэсэн болгоомжлол төрж эхэлсэн аж. Аз таарч, энэ явдлаас хойш хоёр хоногийн дараа дэгдсэн далайн аймшигт шуурга цунами тосгоныхонд гай тарьсангүй. Харин хөрш тосгонд нь газар хөдлөн, байшин барилга нурж, үй олон хүний амь үхлийн ирмэгт тулсан аж. Би Би Си радио станц зааныг зургаа дахь мэдрэхүй нь гайхалтай хөгжсөн амьтан. Тэд л анх түрүүн цунами дэгдэхийг мэдэрсэн байна гэж мэдээлжээ. Харин зургаа дахь мэдрэхүйн увидас соёлт хүн төрлөхтний анхаарлыг татсаар удлаа.
      Зургаа дахь мэдрэхүйг нээх хачирхалтай боломжууд Хүний сэтгэхүй, байгаль амьдралын эрчим хүч хоёр хоорондоо уялдаа холбоотой болохыг эрдэмтэд тогтоожээ. Үүнээс үүдэн хүний зургаа дахь мэдрэхүйг нээх явцыг судалсаар олон арван жилийг элээсэн аж. Өнгөрсөн ХХ зуунд Вольф Мессинг, Ванга гэсэн гайхалтай хоёр хүн аж төрж байсан. Тэд эгэл хүн үнэмшихэд бэрх зүйлийг урьдаас зөгнөн хэлж ирсэн аж. Гайхалтай нь хэлсэн, ярьсан зүйлийнх нь 90 хувь нь биелсэн гэж эрдэмтэд үздэг. Энэ бол сонирхолтой үзүүлэлт. Сайн зөнч хэзээ ч хүнд үнэнийг гүйцэд хэлдэггүй аж. Тулгарч болзошгүй аливаа явдал ялангуяа муу зүйлийн талаар урьдчилан сонсоод ямар ч хүний сэтгэл тавгүй болдог байна.
      Сэтгэлийн их хөдөлгөөнтэй, эмзэг нэг нь бүр санаагаар унаж гүйцнэ. Ийм болохоор зөнч мэргэчид аливааг тойруулж, алсуур хэлдэг аж. Мэргэ төлөг хүний зургаа дахь мэдрэхүйтэй шууд холбоотой болохыг эрдэмтэд нэгэнт тогтоожээ. Харин зургаа дахь мэдрэхүйгээ хэрхэн нээж, яаж хөгжүүлэх вэ гэдэг л оньсого болон үлдээд байна.
      Сталины мөшгилт, сэжиг таамаглалыг эсэн мэнд даван туулж, гурав дахь рейхийн сүйрлийг урьдаас зөгнөж, Гитлерт хүн биш чөтгөр байна гэж хэлүүлж байсан Вольф Мессинг багадаа шөнөөр зүүдлэн явдаг, аймхай, бие султай хүүхэд байсан гэдэг. Тэрбээр нэг удаа Берлин орох галт тэргэнд тасалбар авалгүй суучихжээ. Замын турш тасалбар шалгагч ороод ирэхвий айж яваад, гэнэт нэг сайхан арга олсон гэдэг. Гаднаас орж ирсэн тасалбар шалгагчид Мессинг тасалбарын хэмжээтэй сонины цаас үзүүлсэнд цаадах нь ч түүнд үнэмшээд яваад өгчихөж. Эндээс түүний ховсдох, чадвар илэрсэн аж. Их айсан нь түүний ховсдох далдыг харах чадварыг нээсэн бололтой.
      Польшид төрж, Германд бага насаа өнгөрүүлсэн еврей гаралтай Вольф Мессингийг хожим нацистуудаас зугатаан Москвад ирсэн хойно нь Сталины өгсөн шалгах үүргийн дагуу түүнд дэвтрийн хоосон цаас үзүүлээд, банкнаас мөнгө аваад ир гэж явуулжээ. Мессинг ч банканд очоод хоосон цаас үзүүлэн, хадгаламжийн касснаас тухайн үед асар их хэмжээнд тооцогдох 10000 рублийг авч чадсан байна. Хожим уг мөнгийг эргүүлж өгөхөд кассын нярав баярласандаа болоод зүрхний шигдээсээр өвджээ. Сталин түүнд “Миний харуулд мэдэгдэлгүй орж ирж, надтай уулз” гэсэн үүрэг өгчээ.
      Мессинг ч харуулуудыг ховсдож чадав. Гэхдээ Сталин түүнтэй уулзсангүй. Судлаачид үүнийг Мессингийн далдыг харах чадвартай холбон тайлбарладаг. Өөрөөр хэлбэл, Сталин өөрийнх нь алс ирээдүйг Мессинг таамаглаж болзошгүй хэмээн болгоомжилсон бололтой. Гэхдээ түүнийг хэзээ үхэхийг урьдчилан шууд хэлсэн хүн нь Мессинг байлаа. Бас дэлхийн хоёрдугаар дайнд Герман ялагдана гэдгийг мөн л Мессинг урьдчилан зөгнөжээ. Фашизмын хорих газраас ч хэд хэдэн удаа эсэн мэнд зугатаж чадсан хүн бол Мессинг юм. Ховсдох, далдыг харах чадвар зэрэг заяасан ер бусын увидастай хүн ХХ зуунд ганцхан удаа л гарчээ.
      Тэгвэл Болгарын Вангагийн далдыг харах чадвар бас нэгэн таагүй явдлаас болж илэрсэн гэдэг. Тэр үе тэнгийнхнээ бодвол бусдаас арай илүү зөн совинд итгэдэг, жирийн нэгэн охин байжээ. Харин түүнийг сохор хүн болж тоглоход аав нь, бас халамжтай хойт эх нь зэмлэж, болиулах гэж олон удаа оролдсон ч чадсангүй. Нэг удаа аав нь Вангаг чингэлгээс хөхүүртэй сүү аваад ир гэж хэлжээ. Тэгтэл гэнэт их салхи гаран шуурга дэгдэж, тэнгэр харанхуйлжээ. Ванга салхинд туугдан явж, тал газарт хүрээд тэндээ ойчиж, хэсэг хэвтжээ. Тэр салхи модыг ч үндсээр нь суга татан хаясан аж. Энэ хүчтэй салхиар Вангагийн нүдэнд элс, шороо орсон байна. Вангагийн нүд өвдсөн ч илааршсангүй.
      Мөнгө хомстой тул хагалгаа ч хийлгэж чадсангүй. Өдрөөс өдөрт хараа нь муудаж, улмаар сохрон Хараагүй хүмүүсийн асрамжийн газар очив. Энэ үед хойт эх нь нас барж, Ванга дүү нараа асрахаар гэртээ эргэж очжээ. Амьдралын гачигдал дунд амьдарч байсан Ванга нэг л мэдэхэд далдыг хардаг болсон гэдэг. Аав нь хонь малаа алдахад хэлж өгдөг болж. Ахыгаа дайнд мордоход Ванга “эргэж ирэхгүй, дайны талбарт үхэх болно” гэж хэчнээн гуйсан боловч түүний үгийг хүлээж авсангүй яваад өгчээ. Ах нь дайнаас эргэж ирсэнгүй. Вангагийн далдыг харах чадварыг аажмаар хүмүүс мэддэг болж. Хожим нь энэ нь ХХ зуунд тохиосон нэгэн сонин үзэгдэл болж хувирав.
      Ер нь аливаа зөн билэгтнүүдийн зургаа дахь мэдрэхүй бусдаас илүү хөгжихөд тэдэнд ямар нэгэн гэнэтийн, санаандгүй явдал тохиосон байдгийг судлаачид тэмдэглэжээ.
      0 0 30
    7. Тэрээр энэ цаг үеийн хамгийн шилдэг үзмэрчдийн нэгэнд зүй ёсоор тооцогддог. Вольф Леннарт маш олон үйлчлүүлэгчтэй, асар их нэр хүндтэй. Хамгийн гол нь олон нийт, улс орон, тив дэлхийг хамарсан асуудлаар үзмэрчилсэн мэдээллээ зурагтаар ярих, интернэтэд байрлуулах замаар нээлттэй байдаг, тэр мэдээллүүд нь хэр үнэн болохыг олон нийт хянах боломжтой учраас асар их нэр хүнд олсон. Тэрээр зарим чухал үйл явдлыг хэрхэн угтан харж байсан тухай сонирхуулъя.
      Германы ерөнхий сайд Хельмут Колийн гэргий Ханнелора Коль 2001 оны долдугаар сарын 5 нд амиа хорлов. Леннарт Вольф энэ тухай аль эрт хэлж байсан байдаг. “Германы тэргүүлэх улстөрчдийн нэгнийх нь эхнэр үнэн хэрэгтээ хий үзэгдлийн эрхшээлд амьдарч байна. Тэр маш ихээр өвдөж, тэвчишгүй зовлон туулж байна. Тэр уг нь хатуу чанга зантай хүн боловч амьдралын баяр баясгаланг амтлахад нь энэ бүхэн саад болж байна. Энэ эмэгтэй хатуу чанд зорилго тавьж чаддаг хүн учраас өөрөө шийдвэр гаргана” гэж тэрээр өгүүлсэн байдаг. 2005 оны нэгдүгээр сарын 2 нд Вольф “Энэ зун дэлхийн хэмжээний поп шүтээн нэгэнд хүндхэн асуудал тулгарна. Түүнд муу муухайг хүсэгчид хийгээгүй үйлийнх нь төлөө яллах гэж оролдоцгоох болно. Түүнийг насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татсан гэж буруутган хүмүүс хоёр хэсэг болж хуваагдана. Тэрээр буруугүй, энэ хэргийг хийгээгүй учраас шүүх хурлын танхимаас эрх чөлөөтэй гарах учраас хүн бүр болгоомжтой байж, дүгнэлт хиих гэж яарах хэрэггүй” гэж мэдэгдэв. үнэхээр л Майкл Жексоныг ийм хэрэгт буруутгасан цуу дэгдэж, 2005 оны зургадугаар сарын 1″ нд шүүх түүний гэм буруугүйг тогтоосон билээ.
      Түүний алдалгүй хэлсэн улстөрийн бас нэг том асуудал гэвэл “Энэ ондоо багтан Германы улстөрийн өндөрлөгт эмэгтэй хүн гарч ирж, бүр ерөнхий сайд болно” гэж 2005 оны дөрөвдүгээр сарын 21 нд олны өмнө ил тод мэдэгдсэн явдал юм. 2005 оны есдүгээр сарын 18 нд Ангел Маркель эмэгтэйчүүдээс түүхэнд анх удаа ХБНГУ ын канцлер болж чадлаа. Олон улсын чанартай үйл явдлыг угтан харсан жишээ гэвэл 2001 оны есдүгээр сарын 11 ний үйл явдлыг тэрээр жил гаруйн өмнө хэлж байсан байдаг. “Атлантикийн цаад бие дэх олон улсын нэгэн төв барууны ертөнцөд асар их ач холбогдол бүхий том гай гамшгийн бай болно. Тэнгэр харанхуйлж, бүх хүн төрөлхтөнд сүйрлийн гамшгийг мэдрүүлнэ. өмнөх шигээ зүйл юу ч үлдэхгүй” гэж 2000 оны наймдугаар сарын 16 нд Леннарт Вольф хэлж байжээ.
      Вольф 2008 оны дөрөвдүгээр сард RTL телевизэд бичлэг хийлгэж байхдаа “Манай ерөнхий сайд байсан хүмүүсийн нэг нь ойрын үед дахин гэрлэнэ” гэж дурангийн өмнө цочир мэдэгдэл хийжээ. Гэргий Ханнелора нь нас бараад долоон жил болсон учраас эртний найз эмэгтэй Майк Рихтертэй дөрөв хоногийн дараа гэрлэх гэж байхад нь ийн хэлснийг Хельмут Коль дараа нь хэвлэлийнхэнд ярьсан байдаг. Уг нь энэ мэдээллийг хэн ч, гэр бүл, найз нөхдийн хүрээнд ч мэдэхгүй байсан болохоор үзмэрчийг хэн нэгнээс сонссоноо үзмэрчилсэн мэтээр дамжуулсан гэж буруутгах аргагүй юм. Вольфийн үзмэрчлэх авьяас найман настайд нь хамаатных нь нэгэн эмэгтэй нас барах үеэс илэрсэн гэдэг. Эмэгтэйн цогцос олдсонгүй. Гэтэл 700 км ийн цаана байсан Вольф хүү цогцос хаа байгаа, ямархуу байдалтай байгаа, хэрхэн олж болохыг нэгд нэггүй хэлж, тэр бүхэн нь яв цав таарснаар хүүг ер бусын чадвартайг олж мэджээ. Хүмүүсийн амьдрал ахуйд тохиолдох хүндрэл аюулын тухай өгүүлсэн бүхэн нь онодогоороо тэрээр алдартай. 2006 оны наймдугаар сард нэгэн уулзалтан дээр танилцсан эрэгтэйдээ нохойд хазуулах вий, болгоомжтой бай гэж сануулжээ. Манай нохой хэзээ ч эзнээ хазахгүй гэж нөгөө эр зөрүүдлэв. Эхнэр нь бүр доог хийх маягтай болж, хэрвээ нөхөр минь нохойд хазуулчихвал би тан руу утасдаж хэлнэ ээ гэж амлав. Гэтэл ердөө сарын дараа нөгөө эрэгтэй маань хөл гараа нохойд сүрхий уруулжээ.
      Вольф Леннартын нэг онцлог нь олон нийттэй амьд холбоотой байж, юу үзэж мэдэрснээ телевизээр ярьж, интернэтээр цацдаг явдал юм. Вольф одоо юу хэлэх бол гэсэн хүлээлт олны дунд ямагт байдаг.
      0 0 23
    8. Та бодсон даруйдаа хүссэн газраа очихыг, шувуу шиг нисэхийг, хана нэвтэлж явахыг, хол байгаа хэн нэгэнтэй нэн даруй очиж уулзахыг, үл үзэгдэгч хүн болохыг хүсч байсан уу? Тэгээд ингэж бодсоныхоо дараа хэзээ ч бүтэхгүй зүйл гэж үзээд толгойноосоо авч хаяхыг оролдсон уу?
      Тэгвэл энэ бүгд боломжтой гэдгийг дуулгамаар байна. Тийм ээ, гэхдээ физик биеэр биш сүнсэн биеэрээ энэ бүгдийг байтугай өөр маш олон гайхалтай зүйлсийг хийж болдог гэнэ.  
      Бидэнд харагдах энэхүү махбодын гадуур хэд хэдэн энергийн бие бүрхсэн байдаг. Тэдгээрийг эфир, астрал, менталь, каузал, интутив, кетерэн бие гэхчилэн нэрлэдэг байна.  
      Хүн гүн нойронд автаж, бие нь бүрэн тайвшрах үед астрал бие биенээс гарч явдаг аж. Нисэх, унах зэрэг зүүд нь астрал биеийн аялалтай холбоотой байх магадлалтай байдаг аж. Гэвч ихэнх хүмүүс гүн нойрондоо энэ бүгдийг ухамсарлаж мэддэггүй бөгөөд сэрмэгцээ бараг бүгдийг мартаж орхидог байна.  
      Гэхдээ сэрүүн зүүдлэх үед хүн зүүдэндээ бодож, мэдэрч чаддаг. Та зүүдэлж байгаа мөртлөө өөр өөрийгөө унтаж байна гэж мэдэрч,  сэрүүн байгаа юм шиг бодож чадаж байвал сэрүүн зүүдэлж байна гэсэн үг.  
      Астрал аялал хийдэг хүмүүсийн гол нууц бол тэд сэрүүн зүүдэлж чаддаг буюу гүн нойрондоо өөрийгөө ажиглаж байдаг аж. Улмаар тэд биенээсээ гарч өөрийгөө хардаг байна. Агаарт хөөрч, хана нэвтлэн ийш тийш сэлгүүцдэг аж. Тэгээд л туршлагатай аялагчид астрал найзуудтайгаа уулзахаар, эсвэл дэлхийн агаар мандалд хөөрөхөөр, эсвэл таныг унтаж байхыг харахаар нисэн оддог ажээ.
      0 0 28
    9. Итгэлт хамба
      Цаг хугацаа гэдэг бүгдийн өмнө ил тод байж ертөнцийн жамаар нар сараа ээлжлүүлэн илгээж өдөр хоногийг биднээр тоолуулан мөнх бус хорвоогийн мөнх бусийг хүн бүхэнд үзүүлдэг билээ. Хэн цаг хугацаанаас ангид оршиж чадах вэ. Оросын Буддийн шашны 12 дугаар Бандит хамба лам Дашдоржи Итгэлов гэж Буриадаар нэрлэх Итгэлийн Дашдорж Хамба Лам Оросийн Цагаан хааны 2 одон, Монголын Эрдэнийн очин одонтой хүн байсан бөгөөд их таван ухаанд мэргэшсэн нэгэн байлаа. Оросын тухайн үеийн нийслэл Петерград болон Москва хотуудад нэг бус удаа очиж шинэ хуучин засагт хүндлэгдсэн хүн байлаа. 1927 онд насан эцэслэснийхээ дараа шавь нартаа гэрээслэн үлдээхдээ “Намайг тодохрой хугацааны дараа гаргаж үзээрээ… хэрэв миний бие хэвээр ахул нирваан дүрийг олсон хэмээн итгээрэй” гэж захиж үлдээсэн байна. Шавь нар нь хэлсэн ёсоор 50 аад онд мөн 70 хэдэн онд гаргаж үзээд түүний бие хэвээр оршин байгааг мэдэж 2002 онд гаргаж хамбийн сүмдээ дахин олон түмэнд ил гаргажээ.
      Оросын хамгийн анхны Буддийн шашны тэргүүн нь Дамбадаржаа Заяаев гэдэг Хамба байсан бөгөөд өнөөдөр 24 дахь хамба лам Д амба Аюушеев Буддын шашний тэргүүнээр сонгогдон ажилладаг юмбайна. Бандит хамба гэдэг нь оросын хаанаас өөрийн үнэн алдартны шашинтай энэ зэрэгцүүлж бурханы шашинтаныг өөрийн харъяат болгон цол олгосноор бандит хамба ламын түүх эхэлжээ. Дамбадаржаа Заяаев нь сайн ноён хан аймгаас нүүж ирсэн Заяа гэдэг хүний хүү Дамбадаржаа байжээ. Бандит гэдэг цол нь их таван ухаанд мэргэшсэн хүнд олгодог цол байсан бөгөөд пента буюу пентатоник гэсэн үгнээс гаралтай юм байна. Үүнд анагаах ухаан буюу тэжээхүйн ухаан, дуун ухаан буюу хэл шинжлэл, Цанид буюу нийгмийн ухаан зэрэг багтана. Эдгээр нь дотроо бага таван ухаан хэмээн задрана.
      Итгэлт хамбийн өргөөний олон улсын анхдугаар эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа. Дэлхийн 11 улс орноос хүмүүс оролцсон юм. Орос Америк Монгол буриад истони норвеги,Түвд,халимаг, Казар, Узбек , Украйн, Якутаас, хамгийн хол нь АНУ Вержинийн их сургуулийн эрдэмтэд, Истонын Тартугийн их сургуулийн , мөн Солонгосын их сургуулийн буддын судлалын эрдэмтэд ирсэн байлаа. Манай орноос Азийн бүддистуудын холбооны энх тайвны бага хурлын ерөнхийлөгч Монголын Занабазарын нэрэмжит шашны дээд сургуулийн багш гавж доктор Булган багш, Отгонбаяр гавж , Монголын Психотроникийн хүрээлэнг төлөөлж Төмөртогоо нар ирж илтгэл тавьсан юм. Бүрэлдэхүүний хувьд эрдэмтэд, буддийн судлаачид, Новисибирскийн байгаль судлалынхан, дорнод Сибирийн угсаатны зүйн судлаачид, сэтгэл судлаачид, Санкт Петербургийн дорно дахины судлаачид болон Норвеги Украйны сулдаачид,Орос Буриадын телевиз сонин радиогийн сэтгүүлчид нийт 250 гаруй хүмүүс ирж өөр өөрийн шинжлэх ухааны үүднээс илтгэл тавьж, хүн төрлөхний дунд оршин буй гайхамшигт өөр өөрийн үнэлэлт дүгнэлтээ өгсөн юм .Энэ эрдэм шинжилгээний хурлаас тогтоол гаргасан Энэ үзэгдэл нь урьд өмнгө хүн төрлөхтний түүхэн хийгээд шинжлэх ухаанд судлагдаж байгаагүй содон үзэгдэл юм. Тиймээс судалгааг цаашид үргэлжлүүлэх, эрдэм шинжилгээний хурлыг хоёр жилд нэг удаа хийж байх шийдвэрийг гаргасан байгаа. Энэ судалгаагаар урьд өмнөх эрдэм шинжилгээний хурлууд дээр сонсогдож байгаагүй олон зүйлүүд яригдсаны нэг нь Итгэл хамбийн эрдэнэ мөнх бие буюу эрдэнэт мөнхийн лагшин биеийг анх олонд ил гаргаж ирсэнээс хойш таван жил болж байгаа анх 2002 оны 9 сарын хуучдаар гаргаж ирснийг Орос улсын шүүх анагаах эмнэлэгийн судалгааны хүрээлэнд Итгэл Хамбийн биеээс дөрвөн ширхэг үс, баруун хөлийн эрхий хуруунаас 4 гр хумс, хөлийн өсгийнөөс нь багахан хэмжээний арьсыг явуулан судлуулжээ. Шүүх анагаахийн магадлан шинжилгээний хариугаар энэ зүйл бол шарилаас авсан зүйл биш амьд хүнд байдаг эд эсийн үзүүлэлтүүд гарлаа гэсэн хариу ирүүлсэн байна. Тэгэхээр Итгэлт хамбийг нас барсан гэж үзэхээр шинжлэх ухаан амьд гээд нотолчихож байгаа, тэгсэн хир нь газар дор 75 жил болж байгаа, амьд сэрүүн ахуйдаа 75 наслаад газар дор мөн 75 жилийг өнгөрүүлсэн 150 жилийн настай хүн байх. Нас барсан гэхэд шинжлэх ухаан амьд гэж хэлэх, харин амьд гэж хэлэхээр 75 жилийн өмнө оршуулсан байдаг. Энд хэн ямар хариу өгөх вэ. Хэрвээ шарил юм гэж үзвэл нас барснаасаа хойш 80 жил болсон шарил байдаг гэвэл бүх биеийг нь занданшуулан хатсан Ленин болоод Ким Ир Сений шарил шиг тусгай орчинд лаваар дүүргэсэн вакум орчинд байж болох болохоос яг ийм ердийн агаарын нөхцөлд байдаг, ердийн хөрсөн дор оршуулаад гаргаж ирсэн шарил гэж байдаггүй юм байна. Энэ бүхнийг судалсан шүүх магадлангийн профессор Звягенцов гэдэгхүн “Шарилийн дөрөв дахь төлөв гэж хэлэмээр байна” гэсэн шинэ нэр томьёо гаргаж ирсэн байна. Энэ бүхэн хүн төрлөхтний түүхэнд урьд өмнө тэмдэглэгдэж байгаагүй зүйл учир европынхны хэлээр “феномен” гэж нэрлээд байна. Энэ нь үл давтагдах урьд өмнө үзэгдэж байгаагүй сод үзэгдэл гэж тайлбарлана. Яагаад хүн амьсгал хурааснаас хойш ийм удаан хугацаанд шарил нь хэвээр оршиж байдаг гэдэг талаар шинжлэх ухаан тайлбарлаж чадахгүй байна. Итгэлт Хамбийн биед ойр байдаг Бямба ламаас ганц нэг зүйлийг тодруулахад сард 2 удаа хувцасыг нь сольдог, өглөө бүр нүүрийг нь угаадаг, Анх гарч ирэхдээ уян зөөлөн гар хөл нь бүрэн тэнийдэг байсан, энэ таван жилийн хугацаанд бага зэрэг хөшүүн болоод байна. Гэхдээ л хувцас өмсүүлж хувцасыг нь тайлж болдог. Анх гарч ирэхдээ 46 кг байсан одоо 42 кг байгаа, эхний нэг сард цочирхон жин нь буураад одоо бол тогтсон жинтэй байгаа, жин нь буурахдаа биенээс нь ягаавтар өнгөтэй анхилуун үнэртэй шингэн нэвчиж байгаад жин нь багассан гэж тайлбарлаж байна. Бие нь бага зэрэг хөшүүн болсон ч элгэн дээр нь дарахад гэдэс нь хонхойгоод буцаж хэвийн байдалдаа ордог, биеийн дулаан нь 32 градус, шилэн хоргонд байлгадаг, амьсгал нь шилийг цантуулж байдаг гэж хэллээ. Аливаа хүн нас барсан хойноо суух нь бүү хэл унтаж байхдаа ч сууж чаддаггүй билээ. Гэтэл суугаагаар нь ошуулснаас хойш 80 жил ийм л хэвээр байгаа. Нурууг ямар хүч ингэж тогтоож байгаа вэ? Биеийн жинг ямар бодисийн солилцол ийнхүү тогтмол барьж байгаа, биеийн дулааныг юу 32 градуст байлгаж байгааг хэрхэн тайлбарлах вэ. Орчин үеийн биологи, хүн судлал, анагаах ухаан, сэтгэхүй судлал физикийн шинжлэх ухаан яах вэ. Тэдний онол худлаа болж байна уу. Бодит байдал дээр хүний зүрхний үйл ажиллагаа зогсож тархи цусан хангамжаа зогсоосноос хойш 6 минутын дараа клиник ү хэл болдог. Тархи үхсэнээс хойш бодисийн солилцоо зогсож эсийн задрал эхэлдэг. Зөөлөн эдийн задрал 4 5 хоногт явагдаж, мах шөрмөсний задрал 2 3 жил, яс дээд тал нь 20 жилийн дараа үгүй болдог. Гэтэл энэ бие 80 жилийн дотор энэ хэвээрээ. Хатаагүй тодорхой хэмжээний дулаан, тодорхой хэмжээний чийгтэй уян зөөлөн байгаа. Яагаад гэдэгийг судлах анагаах, хүн судалал, физикийн шинжлэх ухаан алга. Билэг баримтийн онол, таринийн гүн ухааны дэнсэлгүй ёгийн дээд шатанд хийж гүйцэтгэдэг “Түмү гоцал” хэмээх биеийн амин элчийг өөд татдаг аргаар хийсэн гэж эрдэмтэд ёгчид ямандагийн ёгийг хийгчид тайлбарлаж байгаа юм. Итгэлт хамбийн биеийг анх 50 аад онд гаргаж ирэхэд 3 хүн үзээд дараа нь 20 хүн үзээд сүүлд 500 гаруй мянган хүн үзсэн байна. Өмнө нь бурханы шашин үүсэхдээ Энэтхэгийн Бодгаяа Капилявасту Аржгархай гэдэг газарт бурхан багшийн ном тавьж байсан, гэгээрсэн, бурханы хутаг нирваан дүрийг олсон гэх газрыг бурханы шашны гол төв гэж үздэг, тэнд очих сүсэгтэн олны эргэл мөргөл илүү байсан бол аажимдаа бурханы шашин өрнө зүгт Түвдэд дэлгэрсэн гэж үздэг. Сүүлд ар Монголд бурханы шашин дэлгэрч түвд жуулчны үзмэр болоод далай лам нь түвдээс гарч явж ,түвд шашны төв биш болсон энэ үед Монголд Амарбаясгалант хийд, богдийн хүрээ бурхны шашны төв болж байсан, одоо магадгүй Итгэлт хамбийн ариун дагшин гэгээн биеийг үзэх, шүтэх, эргэлч мөргөлчдийн цуваа ихсэх байх гэж улан үдийн Иволген дацангийхан ярьж байлаа. Иймээс Буриад бурхны шашны төв болж магадгүй гэж учир мэдэх хүмүүс ярьж байлаа. Энэ нь бурхан багш өөрөө миний шашин улам умараас умарлуу чиглэнэ гэж айлдаж байсантай уялдаж магадгүй юм. Оросод Итгэлт хамбийн биеийг судлах эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулагдсан байна. Энэ нь буддийн гүн ухаан ,таринын билэг баримтийн ухаан, ямандагийн бясалгалын үүднээс судлахаас гадна орчин үеийн анагаах ухаан, гоц мэдрэхүй, биенээс цацарч байгаа цацруулалт, долгион , дулаан, илч, үнэр, гэрэл, зэрэгийг судлах , тайлбарлах, олонд танилцуулах үүднээс байгуулагдсан байна. Энд жилд долоон удаа дүйцсэн өдрүүдэээр сүмийн дээд давхраас гаргаж ирэн гол шүтээний өмнө ил гарган сүсэгтэн олныг мөргүүлэг юм байна. Итгэлт хамба нь оросын шашны тэгүүн 12 –р Бандит хамба байсан бөгөөд бандит гэдэг нь таван ухаанд мэргэшсэн хүнд олгодог цол байжээ Буриадад буддийн шашнийг сурталчах таниулах сүсэгтэн олныг хамруулах үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгааг олон улсын Буддист эрдэмтэдийн “Бандит хамба ламын гоц үзэгдэл анхдугаар эрдэм шинжилгээний бага хурлаас харж болно .Иволген дацан арван хэдэн жилийн өмнө ганц хийд байсан бол өнөөдөр нэгэн багахан хэмжээний тосгон болтлоо өргөжин хөгжсөн байна. Шашны гүн утга учрыг энгийнээр хүмүүст ойлгуулж энд ирсэн эргэлч мөргөлчдөд өөрийн дацангийн доторх үзмэрүүдийг үзүүлэн тайлбарлаж сурталчлах Итгэл хамбийн ариун биеийн үзүүлэх гээд сүсэгтэй битгий хэл сүсэггүй хүмүүс ч сүжрэн бишрэм танилцуулга зохион байгуулалтыг хийсэн байлаа.

      Иволген дацанд Итгэлт хамбийн ариун биеийг үзэж сонирхон сүсэглэн мөргөхөөс гадна бурхан буддагийн дор нь сууж гэгээрсэн бодь модны мөчрөөс авч ирж өвлийн цэцэрлаөг байдлаар ургуулсан бодь мод хийгээд хүний гараар бус сүсгээр бүтсэн Жанрайнсаг бурхан болон бяцхан цэцэрлэгт хүрээлэн дахь хоёр гөрөөс, диваажингийн цэцэрлэг, уран гоёмсог мөнх бусыг билэгдэх мандал зэрэгийг үзэж сонирхож болно. Бурхан багшийн 2500 жилийн өмнө гүн бясалгал хийж гэрээрч байсан бодь модны мөчрөөс тусгаарлан авч ирж зохих орчинд нь ургуулсан бодь модны навчны өнгө байдлаар тухайн улс орны нийгмийн байдлыг шинжиж болдог гэсэн сургаалтай юм байна. 90 ээд оны төгсгөл 2000 оны эхэнд энэ бодь модны навч ихээнхэн гундуу байсан бөгөөд энэ нь тухайн үеийн орос орны нийгмийн амьдралыг илэхийлж байсан бол одоо өнгө нь сэргэж ирж байгаа тиймээс энэ модыг ажиглаж байх нь нийгмийн байдлыг ажиглаж байх борметр болдог гэнэ. Диваажингийн бурханыг дүрсэлсэн диваажингийн оронд жигүүрэн шувууд нисэлдэж дор нь бурханы олон шавь нар нямба хийж бурханд мөргөж байгаа байдлыг үзүүлсэн тогос шувуу, бадам цэцэг бодь мод зэрэгээр диваажингийн амьдралыг дүрслэн харуулсан байх юм.Зөвлөлт холбоот улсад таван ганжуур байсны нэгийг энэ дацанд дахиж байдхаг юм байна. Энд одоогийн 24 –р Бандит Хамба Дамба Аюушиевын зарилгаар жилд нэг удаа ганжуурын 108 ботийг дэлгэж сүсэгтэн олонд буян үйлддэг юм байна. Сонирхолтой жишээ дурьдахад ганжуурын 108 ботыг дэлгэн уншиж байхад үнэхээр хамба нь энэ судраа цээжээр мэддэг юм уугэж туршин дундаас нь 3 мөр алгасан уншихад “ Та гурван мөр алгасаад уншлаа” хэмээгээд дахин уншуулж байсан гэдэг. Тэрээр бүддийн гүн ухааны чиглэлээр нилээд олон ном бүтээл туурвисан бөгөөд хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд өөрийнх нь хурдаг байсан Янгаажин дацанг нураан шатаах үед хийдийн судар ном хөндий дүүрэн цайрч байсан гэж хэлдэг юм билээ. Буриадын шинжлэх ухааны академийн нийгмийн судлалын хүрээлэнгийн бүддийн тасаг , буриадын олон дацангуудад байж байгаа ном сударыг шүүрдэж үзвэл бусад гар бичмэлүүд ч олдож магадгүй гэж найдаж байгаа гэж байсан. Яагаад гэвэл Иволген дацангийн судар номын санг шүүж байхад Итгэл хамба ламын өөрийн гараар бичсэн 26 мөр 184 үгтэй захиа олдсон байна. Тэр захиаг мөр бүрээр нь, үг бүрээр нь шинжилсэн илтгэлийг Хэрэнгийн дацангийн ширээт лам тавьсан юм. Энэхүү захиаг мөр бүрээр нь уншихад урдаас нь хойш нэг утга, хойноос нь ургаш уншихад түүнээсээ сөрөг утга гардаг, үгнүүдийг нэг мөр алгасаад ч уншихад нэг утга гардаг гэдэгийг харуулсан өвөрмөц сонирхолтой илтгэл байсан юм.

      Мөн энд дарь эхийн сүм барьж байгаа юм байна. Уран барилгийн хэлбэрээр хийж байгаа дарь эхийн сүмийг мандал хэлбэрээр барьж байгаа бөгөөд дөрвөн талаасаа ордог хаалгатай, тогос шувуутай зүйрлэн барьж байгаа юм байна. Учир нь тогос шувуу хүний сэтгэлийг уран гоё байдлаараа баясгадаг бол сүм хийд эдэг нь сүсэгтэн олны сэтгэлийн бузрыг арилган ариуныг дэлгэрүүлдэг учраас тогос шувуутай зүйрлэн чимэглэдэг юм байна. Бас нэгэн түүх 9 р сарын сүүлэээр анхны цас унасан, бүх амьтан шавьж үүрэлсэн цагт алтан хараацаа диваажингийн сүмийг тойрон эргэсэний дараа Итгэл хамбийг газар дороос гаргаж авах ёс үйлийг гүйцэтгэсэн гэдэг. Ямар ч амьтан судлаач тийм сэрүү унасан цагт хараацай шувуу нисэн ирэх үндэс байхгүй гэж хэлдэг ч бид өөрсдийн нүдээр харсаан гэж хэлж байлаа. Бурхан багш анхны номоо номлоход нь адгуусан амьтадаас хамгийн анх хоёр бодь гөрөөс ирж хөлөө сөхрөн сонсож байсан түүхийг билэгдэн хоёр гөрөөсийг энд тэжээдэг юм байна. Буддийн сүмийн орой дээр хоёр бодь гөрөөс сөгдөн буйгаар дүрсэлсэн байдаг нь ийм учиртай юм аа. Бурхны сургаалийг адгуусан амьтан сонсоно гэдэг үнэмшилгүй сонсогдож байж болох хэдий ч бурхны сургаалийг сонсоход хүний хэл хамаагүй бүгдэд адилхан сонсогдох хийгээд хөгжмийн аялгууг сонсоход хэл мэддэг мэддэггүй хамаагүй бүгд сонсдогийн адил юм. Маань тарь ч мөн адил хүний зөн билэгт хүрч үйлчилдэг гэдэг. уншигч та буддийн сүм хийдийн хашаан дотроос модонд зүүсэн тууз хадаг даавуу сэлтийг харж болно. Энэ нь бөөгийн шашны билэгдэл байсан бөгөөд улмаар Шарын бөө гэдэг гарч ирж энэ нь түвдийн шашин гэдэг зүйл нь хувирч Монголын шашин болсны үлдэгдэл гэж ойлгож болно. Энд Дүйхорын мандал гэж гоёмсог зүйл байна. Үүнийг дүлцэнгийн элс гэдэг зүйлээр хийдэг бөгөөд ертөнц түр зуурын юм гэдэгийг илэрхийлдэг, гар хүрэхэд хайран энэ мандалыг удахгүй нураах гэж байгаа гэнэ. Яагаад …яагаад гэвэл мөнхийн зүйл гэж энэ дэлхийд байдаггүй хоосон чанарийг илэрхийлжээ.

      2002 онд Итгэл хамбийн биеийг ил гаргахад 2000 хүн мөргөж байсан бол өнөөдрийн байдлаар сая хүн ирж мөргөсөн байна. Өнгөрсөн онд Халимагийн ерөнхийлөгч Кирсан Үлэмжинов, Оросын Парламентийн гишүүн Чубайс болон Манай улсын ерөнхийлөгч Энхбаяр нар болон Алс америкаас ч хүмүүс зорин ирж мөргөдөг юм байна. Итгэл хамбад мөргөсөн хүн цаг бусын үхлээр үхдэггүй гэсэн яриа ч сонсогдож байсан юм. Дэлхийн 1 р дайны үед 300 орос цэрэг очиж мөргөөд дайн дуусахад бүгд эсэн мэнд эргэж ирж байсан гэдэг. Хамбын сүмийн 2 давхараас хамбын биеийг жилд долоон удаа доош буулган сүсэгтэг олны сүсэг бишрэлийг хангаж мөргүүлдэг бөгөөд энэ нь дүйчин өрүүдэд тохиодог юм байна. Монголоос хүн очиход их баярлдаг ч гэж сонсогдож байсан. .Буран багшийн сургаальд бурханы шашин умраас умарлуу дэлгэрэх болноо гэж сургасан байдаг юм билээ. Магадгүй Энэтхэгээс эхэлсэн бүддийн шашин Түвд улмаар Монгол гээд дэлгэрч шашны төвүүд нь цэцэглэж байсан түүх ирээдүй цагт буриадад төвлөрөх ч байж магадгүй. Тэгээд ч өнөөгийн дэлхий дахины түүхэнд ийн гэгээрлийн хутагийг олж өөрийн биеэ эд эсээ амьд сэрүүнээр хадаглан үлдсэн нирваан зөвөх буддын шашинд л анх удаа төрсөн бөлгөө. Хамба ламд зориулж мандал өргөсий дараа бидэнд түүнд мөргөх өөрийн нүдээр үзэх боломж олдсон юм. Эрдэнэ мөнх бие гэж бурхны шашинтнуудийн нэрлэх эн биеийг харах,сүсэглэн мөргөхөөр шинжлэх ухааны үүднээс тайлбарлахаар ирсэн хүмүүс энд байлаа.
      Хэн цаг хугацаанаас ангид оршиж чадах вэ. Мөнх бус амьдрал мөнх бус биеийг бидэнд заяадаг.Эрдэнэ мөнх биеэ энэ хэвээр хадгалан орших нь өнөө үеийн шинжлэх ухааны үүднээс байж болох үзэгдэл үү .Оросын бүддын шашны тэргүүн 12 –р Бандит хамба ламын амьд ахуйдаа 75 жил насан эцэслээд 80 жил болсон биеийг та бүхэн харж болно.
      0 0 29
    10. Сансар огторгуй хэмжээлшгүй, нууцлаг, аймшигтай бас гайхамшигтай. Тэнд амьд биетийг тээвэрлэж, гэв гэнэт алга болгож, эсвэл өөр хэмжээст орон зайд шилжүүлж чадах үзэгдлүүд бий гэх. Хэрэв хар нүхэнд орвол сэмэрч урагдана. Өтний нүхэнд орвол орчлонгийн тэс өөр орон зайд илгээгдэнэ. Харин цагаан нүхэнд ойртвол хүчтэй түлхэгдэн гарна. Огторгуйн эдгээр нүхнүүдийн тухай ойлголт анх Эйнштейний харьцангуйн онолоос үүдэн гарсан юм.
      Галактикийн дотор олзоо хүлээн хэвтэх энэрэлгүй мангас мэт, ойртон ирсэн юуг ч болов залгиж, ор мөргүй устгах аймшигт бүс бий. Тэр бол огторгуйн хамгийн нууцлаг, эвдэн сүйтгэгч үзэгдэл болох ХАР НҮХ юм. Хар нүхний татах хүч хэт их учир гэрэл хүртэл нэг л удаа сорогдсон бол хэзээ ч эргэн гарахгүй. Мөн нэрнийхээ адил хар учир түүнийг илрүүлэхэд хүндрэлтэй. Гэхдээ сансрын биетийг сорох явцад ялгарах их хэмжээний рентген туяагаар нь таниж болoх бөгөөд эрдэмтэд олон жилийн хугацаанд хийсэн судалгааны үндсэн дээр хар нүх оршин байгааг нотлож, олноор илрүүлээд байна.
      Нарнаас хэдэн арав дахин их, түүнээс илүү масстай аврага оддын мөхлийн үед тохиолдох цөмийн задралын үр дүнд хар нүх үүснэ. Насны тоо нь гүйцсэн аварга одод хүндийн хүчээ давалгүйгээр агшиж, тодорхой хэмжээнд хүрэх үед нэн шинэ одны дэлбэрэлт үүсгэдэг. Дэлбэрэлтийн аварга хүчний улмаас одыг бүрдүүлэх хий нисэн одож, үлдэх хүнд масс бүхий цөм нь хар нүх болон хувирна. Хар нүхийг 2 ангилдаг. Огторгуйд оршин буй хар нүхний ихэнхийг нарнаас 5 30 дахин их масстай, од хэлбэрийн хар нүх эзлэдэг. Ийм хар нүх Сүүн зам болон бусад галактик тус бүрт 100 сая орчим бий гэж үзэж байна.
      Нөгөөх нь нарнаас хэдэн саяас хэдэн тэрбум дахин их масс бүхий аварга хар нүх юм. Ийм хар нүх Сүүн замаас авахуулаад бүхий л галактикийн төвд оршин байна. Хэдийгээр од хэлбэрийн хар нүхний адил оддын мөхлөөс үүдэлтэй боловч их тэсрэлтийн дараахан үүсч эхэлсэн нь тодорхой болсон байдаг. Цаг хугацаа өнгөрөх тусам галактикийн мөргөлдөөний үед их хэмжээний хийг сорсноор аварга том болтлоо өсч томорчээ. Харин галактикийн нас уртсах тусам аварга хар нүх “хоол тэжээл” ээр хомсдож, галактикийн дараагийн мөргөлдөөн болох хүртэл идэвхгүй байдалд шилждэг.
      Хүн хар нүхэнд сорогдвол (унавал) юу болох вэ гэдэг нь бидний сонирхлыг ихээхэн татдаг. Хэрэв хүн од хэлбэрийн хар нүхэнд сорогдвол толгой, хөлд нь өөр өөр хүндийн хүч үйлчлэх учир гоймон мэт уртсана. Эцэстээ биеийнх нь атомууд ч сунаж, сэмэрч урагдсанаар төгсөх болно. Харин хэт аварга нүхэнд сорогдвол сунах процесс арай сүүлд тохионо. Хүн ийм хар нүхний ёроол (singularity)-д хүрэх хүртлээ хүндийн хүчийг мэдрэхгүй. Өөрөөр хэлбэл жингүйдэж унах явцаа ажиглах боломжтой. Харин хар нүхний ёроолд хүрсний дараа нарийсан сунаж, нийтлэг төгсгөлөө угтах болно.
      Хар нүхийг илрүүлэхэд амаргүй байдаг нь түүнийг бидний хажууханд оршин байж болох магадлалыг давхар заадаг. Иймд дэлхий, нарны аймаг биднийг мэдээгүй байхад ямар нэгэн хар нүхэнд ойртож, сорогдох гэж байгаа мэт болгоомжлол үүсгэнэ. Гэхдээ хар нүхэнд ойр байрлах ихэнх одод оршин тогтнох хугацаандаа түүнийг тодорхой зайд тойрон эргэх боловч сорогддоггүй. Харин хоорондын зай нь хэт ойртвол зайлшгүй төгсгөлд хүрнэ. Эрдэмтэд хар нүхэнд сорогдох зайн хязгаарыг 160 мянгаас 16 тэрбум км хэмээн тооцоолжээ.
      Одод, тоосонцор, сансрын бусад биетээс гадна хоорондоо хэт ойртсон хар нүхнүүд ч нэг нэгнээ эрхшээхээр тэмцдэг. Эхлээд нэгнийхээ татах хүчнээс хагацаж чадалгүйгээр эргэлдэн бүжиглэх мэт хөдөлгөөн хийнэ. Харин энэ үед хоорондоо аажим ойртож, улмаар нэгдэхэд хүрдэг. Хар нүхнүүд нэгдэх үед чулуу шидэхэд усны гадарга дээр үүсдэгтэй төстэй хэлбэр бүхий их хэмжээний хүндийн хүчний долгион сансарт тархдаг. Эрдэмтэд хар нүхний нэгдэл цөөнгүй тохиолддог гэж үздэг бөгөөд түүнийг илрүүлэх төхөөрөмжийг бүтээж байна. Уг төхөөрөмж хүндийн хүчний долгион дайран өнгөрөх үед дүүжлэгдсэн толинд ажиглагдах үл ялиг хөдөлгөөнийг лазераар хэмжих зарчмаар ажиллана. Мөн цаашид адил зориулалт бүхий ЛИСА (LISA ) төхөөрөмжийг сансарт хөөргөхөөр төлөвлөжээ.
      Хар нүхний нэгдэл зөвхөн 2 хар нүхээр хязгаарлагдахгүй. 2007 оны 1 р сард Америк, Европын ажиглалтын хиймэл дагуул 1 тэрбум гэрлийн жилийн зайд орших 3 хар нүхийг ажиглажээ. Гэвч энэ нь бодит байдалд аварга хар нүхнүүдийн энергээр тэжээгдэн, гэрэлтэх аварга биет хэмээн төсөөлөгдөж буй квазар байв. Уг квазар дахь 3 хар нүх хэдийгээр хоорондоо 100 150 мянган гэрлийн жил буюу сүүн замын өргөнтэй бараг тэнцүү зайд байрлах боловч энэ нь тун ойрхон гэсэн үг юм. Иймд тун удахгүй нэгдэх хөдөлгөөнд орно хэмээн эрдэмтэд таамаглаж байна. 3 хар нүхний хүндийн хүчний харилцан үйлчлэлийн нөлөөгөөр нэг нь шидэгдэн одох бол үлдэх хоёр нь нэг нэгнээ тойрон эргэж, нэгдэх ажээ.
      Хар нүхний хамгийн том нууц нь түүний ёроолд болж буй үзэгдэл юм. Зарим эрдэмтэд энэ нууцыг хэзээ ч тайлах боломжгүй гэж үздэг. Учир нь хар нүхэнд унасан хэн ч, юу ч эргэн гарч ирж чадахгүй. Хэрэв хар нүх маш жижиг хэмжээтэй бол харьцангуйн онол болон квант механик нэгэн зэрэг үйлчлэх боломжтой. Эрдэмтэд хар нүхний тооцоололд квант механикийг ашигласнаар зөвхөн юмсыг сордоггүй байж болохыг тогтоожээ. Гэхдээ ийм хар нүх нь од хэлбэрийн болон аварга хар нүхтэй харьцуулахад хамаагүй жижиг байх ёстой. Алдарт физикч Стивен Хокинг бичил хар нүхнээс дулаан ялгарна гэж үзжээ.
      Хокингийн цацаргалт хэмээн нэрлэгдсэн уг үзэгдлийн нөлөөгөөр бичил хар нүх ууршиж алга болох ёстой. Энэ нь түүнд сорогдсон зүйлс эргэж гарч ирэхгүйгээр мөн адил алга болно хэмээн дүгнэхэд хүргэнэ. Гэтэл квант механикийн хуулиар биет ор мөргүй устах тохиолдол байх ёсгүй гэдэг нь физикийн салбарын эрдэмтдийн үзэл санааг хоёр хэсэгт хуваагдахад хүргэжээ. Эхний бүлэг эрдэмтэд Хокингд итгэж байгаа бол нөгөө хэсэг нь тооцооллыг дахиж нарийвчлан хийх ёстой гэж үзэж байна. Гэхдээ бодит байдалд хар нүхэнд сорогдсон зүйлс хаачдаг нь тодорхойгүй хэвээр байгаа юм.
      Тэгвэл Швеицарь улс дахь ЕЦСБ ын Адроны Аварга Хурдасгуурын тусламжтай хийж буй орчлонгийн зүй тогтлыг тодорхойлох судалгаа бичил хар нүх үүсгэх нөхцөл бий болгож байна. Бөөмсийн мөргөлдөөнөөс үүсэх их хэмжээний энерги зарим тохиолдолд бичил хар нүхийг үүсгэх боломжтойг тогтоожээ. Үүссэн даруйдаа ууршин замхрах ёстой ийм бичил хар нүх квант ертөнц дэх хүндийн хүчийг илрүүлэхэд туслах найдлага төрүүлж байгаа боловч нөгөө талаас дэлхийг сорж, устгана хэмээх айдсыг бий болгож байна.
      Бичил хар нүхэнд хамааралтай айдас өмнө нь ч гарч байжээ. 2001 онд Нью Иорк мужын Брүүкхэвн Үндэсний Судалгааны Төвд бөөмсийг гэрлийн хурдны 99.9%-д хүртэл хурдлуулан мөргөлдүүлэх туршилтын үед үүсэх бичил хар нүх аюулгүй гэдгийг нотлон харуулах зорилгоор судлаачдыг урьж байсан байна. Үнэндээ дэлхийн гадаргаас хөөрөх сансрын хөлгүүд бичил хар нүхнээс илүү их энерги ялгаруулдаг. Мөн лабораторт хийж буй туршилттай адил бөөмсийн мөргөлдөөн сансар огторгуйд үргэлж тохиолдож байдаг тул тэдгээрээс үүдэлтэй бичил хар нүхний аюул үгүй гэдгийг эрдэмтэд нотлож байна.
      Сансар огторгуйн хаашаа ч зорчиж болох тээврийн үйлчилгээ бий гэгддэг. Тэр нь асар өндөр хүчин чадалтай пуужин биш, харин дөт зам болгон ашиглаж болох онолын туннел ӨТНИЙ НҮХ юм. Энэ нэршил нь алимны нэг талаас нүхлэн идэж, нөгөө талаар гарч ирэх өтнөөс үүдэлтэй ажээ. Хэрэв гэрлийн хурдаар хурдалвал Адагчуулганы мананцар хүрхэд 600 мянган жил шаардагдана. Тэгвэл өтний нүхээр энэ зайг хормын төдийд л туулна. 1930 аад оны үед Эйнштэйн судалгааний найз Нэйтан Розэнтэй хамтран хийсэн тооцооллын үр дүнд галактикуудыг холбосон хоолой байж болохыг тогтоожээ. Үүнийг Эйнштеин Розэний гүүр буюу өтний нүх гэдэг.
      Хэдийгээр Эйнштейн өтний нүхээр сансрын аялал хийж болно гэж шууд хэлээгүй ч түүний бүтээсэн онол уг үзэгдлийг байж болно гэдгийг илэрхийлдэг. Өтний нүх нь хүндийн хүчийг тайлбарласан харьцангуйн онолын тэгшитгэлийн үр дүнгийн нэг бөгөөд орон зай, цаг хугацааны хэмжээсийн янз бүрийн цэгийг хооронд нь холбох энэ үзэгдэл хар нүхний судалгаанаас үүдэлтэй ажээ. Гэхдээ өнөөдрийг хүртэл өтний нүх оршин байгааг бодит ажиглалтаар тогтоож чадаагүй учир онолын таамаглалаас хэтрэхгүй. Онцлог нь өтний нүх маш тогтворгүй болохыг 1960 аад оны үе хүртэл хийсэн тооцооллын үр дүн харуулснаар тухайн судалгаа зогсонги байдалд оржээ. Тунел хэлбэрийн хоолой хэсэг хугацаанд үүсэх боловч доторхи (хэрэв орсон бол) юмсын хамт тэр дороо эвдэрч, устдаг байна.
      1980 аад оны эцсээр Контакт хэмээх уран зөгнөлт кино гарчээ. Нэрт одон оронч Карл Сэганы зохиолоор бүтээсэн уг кинонд өтний нүх сансрын аялалын хэрэгсэл болох боломжтой тухай өгүүлжээ. Хэдийгээр зөгнөлт зохиол боловч физик үндэслэлтэй дүрслэл нь өтний нүхний талаархи судалгааг идэвхжүүлэхэд нөлөөлсөн байна. Эрдэмтэд Эйнштейний тогтворгүй өтний нүхнээс өөр, тээврийн хэрэгслийн зориулалтаар ашиглах нүхийг хайж эхэлснээр цоо шинэ эгзотик бодисын тухай ойлголтыг бий болгосон байна. Энэ нь сөрөг (негатив) энерги хэмээх эсрэг шинж чанарыг агуулж, өтний нүхийг тогтворжуулах нөлөө үзүүлнэ.
      Гэхдээ өтний нүхний цаад талд ямар аюул угтаж байгааг онолын хувьд тодорхойлоход тун хүндрэлтэй юм. Магадгүй огторгуйн хамгийн аюултай бүстэй холбогдож, аварга хар нүхэнд хүргэж болно. Мөн өтний нүхний бүтцийн тухай ямар ч ойлголт алга байна. “Өтний нүхний инээмсэглэл” хэмээгдэх квант механикийн үзэгдлийн үр дүнд хөөс мэт гарч ирж, алга болох онолын бодис орчлонгийн хаа нэгтээ байх ёстой, аялалын зорилгоор ашиглаж болох өтний нүх энэхүү квантын хөөсний хувирсан хэлбэр, түүнийг ашиглан өтний нүхийг зориудаар үүсгэж болно хэмээх таамаглал ч бий. Хэдийгээр өтний нүх үүсгэх төхөөрөмж бидний төсөөлөлд ч байхгүй боловч түүгээр орон зай, цаг хугацааны аялал хийх боломжийг эрдэмтэд үгүйсгэдэггүй.
      Цаг хугацааны машины тухай ойлголт 50 гаруй жилийн өмнөөс зөгнөлт зохиолд орж иржээ. Гэрлийн хурданд дөхөх, мөн хүндийн хүч их байх тусам цаг хугацаа харьцангуйгаар удааширдаг гэдэг нь харьцангуйн онол болон бусад бодит ажиглалтуудаад нотлогддог. Энэ нь хүний ирээдүйд аялах боломжийг харуулдаг. Тэгвэл бид өнгөрсөнд аялж, түүхийг өөрчилж чадах уу. Хэрэв нэгэн өтний нүх оршин байгаад нэг үзүүр нь дэлхийн ойролцоо, нөгөө нь Сүүн замын төвд байна гэе. Нүхний үзүүр буюу тунелийн төгсгөлүүд цаг хугацааны хувьд өөр өөр. Гэхдээ өтний нүхэн дотроос харвал хоёулаа адил харагдана.
      Ийнхүү өтний нүхний гадна болон дотор талаас харсан цаг хугацааны өөр өөр байдал нь түүнийг цаг хугацааны машин хэлбэрээр ашиглаж боломжтойг харуулна. Хэрэв та өнөөдөр өтний нүхээр орвол нөгөө талд нь хэдэн зуу, магадгүй мянган жилийн өмнө очино. Гэхдээ өнгөрсөнд очих аялал олон тооны зөрчил үүсгэдэг бөгөөд төлөөлөх нэг жишээ нь “өвөөгийн парадокс” юм. Хэрэв өнгөрсөнд очоод өөрийнхөө өвөөгийн амь насанд халдвал өөрийнх нь аав төрөхгүй, өөрөө ч төрөхгүй, тэгэхээр өнгөрсөнд буцаж очихгүй болно. Эсвэл өнгөрсөнд очиж өөрийнхөө 18 тай настай ээжтэйгээ аавынхаа оронд уулзана гэж төсөөлвөл шийдэх аргагүй будлиан болно.
      Юутай ч гэв гэнэт танай хаалгыг танихгүй нэгэн тогшоод би таны хэдэн үеийн ач, гуч байна гэвэл аль болох тааламжтай харьцахыг хичээх хэрэгтэй болохнэ. Тэр цаг хугацааны машин бүтээгдсэн алс ирээдүйгээс ирсэн нэгэн байж ч магадгүй. Гэхдээ өнгөрсөнд аялсан ч нэгэнт болоод өнгөрсөн түүхийг өөрчлөх боломжгүй гэсэн үзэл одоогийн байдлаар ноёлж байна. Мөн зарим эрдэмтэд цаг хугацааны машины зориулалтаар ашиглах тохиолдолд өтний нүх өөрөө эвдэрнэ гэж үзэж байна. Өтний нүх хоёр өөр цаг хугацааг холбох үед маш хүчтэй цацраг туяа ялгарч нүхийг устахад хүргэнэ. Энэ нь өнгөрсөнд очиж, зөрчил үүсгэхгүй байлгах ертөнцийн зохилдлого буюу байгалийн өөрийнх нь хориглох үйлдэл мэтээр төсөөлөгдөнө.
      Хар нүх бүхнийг сорж, залгидаг бол түүний эсрэг бүхнийг түлхэж, нулимдаг ЦАГААН НҮХ байх ёстой хэмээх таамаглал мөн харьцангуйн онолоос үүджээ. Цагаан нүхэнд хар нүхний юмсыг сорох үзэгдлийн бичлэгийг буцааж ухраасантай адил үзэгдэл ажиглагдана. Эрдэмтэд их хэмжээний энерги ялгаруулах квазар анх нээгдэх үед цагаан нүх байх гэж таамаглаж байжээ. Хэрэв цагаан нүх үнэхээр оршин байсан бол орчлон ертөнцийг үүсэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн байх ёстой гэж үздэг. Их тэсрэлтийн өмнө орчлон асар их нягттай сингуляр цэг байсан гэдэг. Хэрэв түүнийг цагаан нүх байсан гэж үзвэл их тэсрэлтийн шалтгааныг тун хялбар тайлбарлаж болно. НАСА богино долгионы WМAP хиймэл дагуулын тусламжтайгаар сансрын үлдэгдэл цацрагийг судлаж, орчлон ертөнц огцом тэсрэлтийн хамт үүссэний нотлогоог илрүүлсэн билээ.
      Мөн савангийн хөөс мэт бөөгнөрсөн олон орчлон ертөнц оршин байгаа, хөөс хагарч хуучин ертөнц мөхдөг бол шинэ хөөс үүсч шинэ ертөнц төрөн гардаг хэмээх олон ертөнцийн онол бий. Хиймэл дагуулуудын мэдээллүүд энэхүү онолтой зарим талаар таардаг. Үнэхээр олон ертөнц оршин байна уу, тэдгээр нь цагаан нүхнээс үүсдэг үү гэдэг нь тодорхойгүй хэвээр байна. Онолоор цагаан нүх маш эмзэг, хар нүхний нөлөөгөөр хялбар алга болдог учир урт насладаггүй гэж үздэг. Эрт дээр үед нэгэн цагаан нүх байгаад бидний орчлонг үүсгэсний дараахан устаж алга болсон байж магадгүй. Баттай биш ч магадлал бий. Бас хар нүх анх магадлал төдий байсныг ч мартаж болохгүй билээ. 
      0 0 37
    11. Сар бол хүний хөл тавьсан нарны системийн цорын ганц тэнгэрийн биет юм. Манай гарагийн энэ дагуул орчин үеийн дурангийн байнгын хараанд байж түүнийг газар дэлхий, сансараас судалсаар байгаа боловч эрдэмтдийн үзэж байгаагаар сарны тухай бидний мэдлэг сүүлийн 40 жилд жаахан нэмэгдсэн, харин таамаглалын тоо буураагүй улам бүр өссөөр. Америкийн “Аполлон” хөтөлбөр дууссанаас хойш сарны тухай аажмаар мартагнаж, сансар судлалын чиглэлд тэмүүлж эхэлсэн. Сар өөрөө эрдэмтэд рүү шинэ шинэ таавруудыг илгээж эхэлсэн. 1994 оны 1 р сард автомат туршигчаар хөөрөгсөн “Клементина” хожим “Оддын дайны” хөтөлбөрийн эхлэл “Батлан хамгаалах санаачлагын стратеги” ийн төгсгөл болсон үйл явдал анхаарал их татдаг. Энэ үйл явдлын зорилго хамгийн тэргүүний технологийн ололт түүний дотор шинэ хэт мэдрэмжит хэмжих төхөөрөмжийг турших явдал байсан. “Клементина” сарны гадаргуун зургийг 400 км зайнаас авч дэлхийд илгээсэн нь сарны урд хагаст байрлах өрхүүдийн ёроолд хөлдсөн ус байна гэсэн нь гайхал төрүүлсэн ба урьд өмнө сарыг хэзээнээс нааш амьдралгүй биет гэж үзсээр ирсэнтэй холбоотой. Сарны хоног газар дэлхийнээс 28 дахин урт байдаг. Энэ хугацаанд сарны гадаргууд нарны гэрэл тусах ба тэнд агаар байхгүй, гадаргуун температур цельсийн 122 градус байдаг байхад мөс хаана байхав. “Клементина” ын авсан зурганд нарны тусгал хүрэхгүй сарны хэсэгт хэд хэдэн өрхний гүнд мөс байж болохыг өгүүлдэг. Сарны өмнөд хагаст 2500 км голчтой, 12 км гүнзгий өрх байх ба тэр гүнд мөсний мөр байхыг эрдэмтэд үгүйсгэдэггүй ажээ. Ер нь саран дээр хаанаас ус ирсэн байх вэ?. Хэдэн түмэн жилийн тэртээ метеорын хамт саран дээр ус очоод зарим нь ууршиж үгүй болоод зарим нь өрхний гүнд хуримтлагдан үлдсэн байж болох. Гэхдээ энэ бол таамаг төдий зүйл. Америкийн сансар судлалын “НАСА” агентлагийн мэргэжилтнүүд сарны үндсэн 5 нууцыг томёолж энэ чиглэлээр ШУ ажиллах болжээ. Сар хэрхэн дэлхийн дагуул болсон бэ?, Сарны түүх ямар вэ?, Саран дээр хэзээ хэрхэн өрх үүссэн бэ?, Сарны агаар мандлын түүх ямар вэ?, Нарны аймгийн ямар таамаг сартай холбоотой вэ?. Эдгээр нууцлагууд сарны өнгөрсөн түүхтэй холбоотой. Сарны ирээдүйн тухай юу хэлж болох вэ?… Өөрийн замд тохиолдсон бүхнийг арчсан хүчтэй шуургын нөлөөгөөр унасан, үхсэн, эвдэрсэн, сүйдсэн хүмүүс байшин барилга мод, бүхэл бүтэн хад толгод, бол байгалийн гамшиг билээ. Энэ гамшигийн өмнө ямар ч амьд ертөнц хүчин мөхөсдөнө. Иймэрхүү сүйрлийн тухайд Апокалипсист дурьдсан байх ба өдөр бүр хаа нэгэнтээ газрын гулсалт болсоор ирсэн. Эдгээр аймшигт заналхийлэл манай гарагийн дагуул сарны нөлөөгөөр болдог байна. Сарны нөлөөллийг уламжлалт ба уламжлалт бус ШУ судалсаар ирсэн. Бид сарыг манай газар дэлхийн жирийн дагуул бидний хувь заяанд хамаагүй гэж ойлгосоор ирсэн. Энэ жижиг дагуул татах хүчний хуулийн дагуу манай дэлхийг алгуурхан тойрон эргэж байдаг. Сар бидэнд ямар гамшиг авчирч болох вэ? Сар манай дэлхийгээс 384000 км зайд оршино. Сарны голч 3476 км байдаг нь манай дэлхийн голчоос 4 дахин бага юм. Манай дэлхий сарыг татна, сар манай дэлхийг татна. Сар биднийг тойрон эргэнэ, бид сарыг тойрон эргэнэ. Ийнхүү хоёр гараг салшгүй шүтэлцээтэй. Сар байгаа нь манай дэлхий нарны аймагт багтах зайлшгүй нөхцөл болох ба үүний хажууд сар манай дэлхий дээр байгаа амьтай бүхнийг устгах тавилантай аж. Энэ аймшгийн зэвсэг нь сарны татах хүч гэнэ. Сар шөнө бидний дээгүүр эргэн өнгөрөхдөө татах хүчний талбайд орсон бүхнийг татна. Үүний хамгий тод илрэл бол далайн түлхэлт татралт. Сар хэзээ өөртөө их усыг татах үед татралт явагдаж, тойрог замд  эргэлдэн газар дэлхийгээс холдож далайг таталтын талбайгаас гаргах үед түлхэлт явагдана. Ийнхүү эргэлдэн давтагдаж байдаг. Усны жирийн урсгал бол газар дэлхийн хөдөлгөөний шинж. Сар өөрийн таталтад далайг барьж байхад газар дэлхий өөрийн тэнхлэгийг тойрон эргэж байх тул ус эх газарлуу бус эх газар усруу хөдөлж байдаг байна. Сар хэзээ далайг татнав газар дэлхий эргэлдэн усны хүчийг мэдэрнэ. Ийм тохиолдолд газар дэлхий өөрийн тэнхлэгээ тойрон эргэх хурдаа алдаж өмнөх хурддаа хэзээ ч эргэж хүрэхгүй болдог. Өөрийн эргэлтийн хэлийг газар дэлхий сансрын таталцлын талбайгаас дөрөв, таван тэрбум жилийн тэртээ нарны аймгийн гарагууд сансрын тоос, халуун хийн эргэлдэгч үүлнээс үүсч байх үед олж авсан байх. Үүнээс хойш газрын эргэх хурд саарсаар, алдагдсан эрч хүч дахин нөхөгдөхгүй. Сарны нөлөөллөөр газрын эргэлтийн хурд өдөр бүр 0,00164 секундээр багасч, тэнхлэгээ тойрон эргэж байгаа газар дэлхийн хурд багасч байгаа нь алс хэтдээ аюултай үзэгдэлд хүргэх аюултай. 200 сая жилийн өмнө газар д элхий дээр үлэг гүрвэл байх үед жилийн хоног 385 өдөртэй, газрын нарыг тойрон эргэх хугацаа удсан боловч хоног 23 цагтай байсан. 400 сая жилийн өмнө ургамал дөнгөж эхэлж байсан үед жилийн өдөр 405 хоног 21 цаг 30 мин байжээ. Газар дэлхий хөгшрөхийн хэрээр өдрийн үргэлжлэх хугацаа уртасна. Сарны нөлөөллөөр газар дэлхий тэнхлэгээ тойрон улам удаан эргэсээр бидний дагуул сар тормозоо дарах үе дөхсөөр байгаа нь илт. Үүнийг ухаарахын тулд дүүрэн хүнтэй автобус хурдалж яваад гэнэт тормозлоход юу болдог билээ. Тэгвэл сар тормозлоход уул байрнаасаа нүүхээр юу болох нь тодорхой.
      Далдыг харагч гоц хүмүүс сар дэлхийн хоорондын бага зай нь ойр дотны хүмүүсийн үхэж байгаа үйл явцыг зүүдэндээ харах боломжтой болгосон гэдэг. Сарны хамгийн хүчтэй таталцал бүтэн сартай үед тохиолдох ба бөх организмыг хөнөөх ааш гаргаж болно. Ийм тохиолдол цөөнгүй гарч байсан. Ихэнх тохиолдолд хүний организмын хамгааллын ажиллагаа хамгийн бага болсон нойрсох үед тохиолдоно. Бүтэн сартай шөнө толгой өвдөнө. Энэ үед гадуур явахгүй байх, сарны гэрэл орохооргүй цонхоо хаасан байх, орны дэргэд үгүй гэхэд аяга ус тавьсан байх хэрэгтэй. Сарны сүйрэл болоход газар дээр болж байгаа амьдрал, үхлийн үйл явцаас эрчим хүч хуримтлуулж авна. Хүний амьдралын алхам бүрийг сар хянаж байдаг. Жирийн нөхцөл байдалд сарны нөлөөллөөс гарч чадахгүй аллага, хулгай дээрэм хийх баатарлаг үйлс бүтээх бусдын төлөө амь биеэ золиослох алхам хийгддэг. Тэрч байтугай өдөр тутмын ажил хэргийн нэлээд хэсэг сарны нөлөөлөл дор явагддаг байна. Хэрэв бүх зүйл сарны нөлөөлөл дор явагддаг бол хүний өөрийн мөн чанар, хүсэл тэмүүлэл хаана байх вэ? Хэрэв амьдралын туршид сэтгэл оюунаа хүчирхэг, ариун байлгаж чадсан бол сарны засаглалаас хэсэгчлэн буюу бүтэн салж болохоос гадна үхсэний дараа тамд унахгүй байх болно. Тэгж чадаагүй дур зоргоороо, урсгалын дагуу хөвж өнгөрөөсөн бол хэцүү л байха байж. Үхэх цагт хүний биенээс эрч хүч болох сэтгэл оюуныг сар их хүчтэй цахилгаан соронзонгоор татаж авна. Тэрхүү сэтгэл оюуны хэсэг саранд очоод удаан байх ба хэрэв сэтгэл оюуны тэр чадварыг газар дээр гаргаагүй бол саран дээр нэлээд хүнд нөхцөлд өнгөрөөх болно. Саран дээр хүний оюун санаа ямөрч өөрчлөлтгүйгээр орших ба үүнийг цэвэрлэгээ буюу огторгуйн уудмаар тэнүүчлэхийн өмнөх ахуйн хориг цээрийн хэлбэр гэнэ…
      0 0 46
    12. Аливаа шашин тухайн эриний ард түмний соёл иргэншлийн нэгэн гол хэсэг нь байдаг. Хүн төрөлхтний түүхэнд олон шашин буй болж өөр өөрсдийн номлолын дагуу ертөнцийг үзэх үзлээ бий болгосон. Эдгээрээс дэлхийд үндсэн шашин гэж тооцогддог Буддын шашин 2545 жил, Христосын шашин 2000 жил, Исламын шашин 1521 жил оршин тогтнож сургаал номлолоо хөгжүүлсээр ирсэн. Буддизм нь МЭӨ 5 р р зуунд Сиддхарта Гаутамагийн үндэслэсэн шашин юм. Буддын шашин нь Ази тив түүний дорно дахинаа үүсч, дэлгэрэн тархаж дэлхийн энэ бүс нутгийн хүн ардын соёл иргэншлийн үндэс болон хөгжсөн.
      Буддын шашныг үндэслэгч Сиддхарта Гаутама нь түүхт бие хүн байсан бөгөөд эртний Энэтхэг орны умар зүгт орших Шагж вангийн мэдлийн нутагт буюу одоогийн Балбын Лүмбэнд хаан хөвгүүн болж мэндэлсэн гэж эртний түүх шаштирт тэмдэглэгдсэн байдаг. Тэрээр 29 нас хүртлээ хааны ордонд амьдран эхнэр хүүхэдтэй болсон хойноо амьдралыг судлах зорилго тавьжээ. Ийнхүү ордноос гарч зургаан жил ууланд суун даян хийн гэгээрч, хутагтын дүрийг олон “Хутагтын Дөрвөн Үнэн” ий сургаалийг айлдсан нь Буддын гүн ухааны үндэслэл болсон. Өнөө үед буддын шашиныг Ази тивийн дийлэнх орон, тухайлбал, Энэтхэг, Балба, Хятад, Бутан, Шри Ланка, Бирм, Лаос, Тайланд, Камбож, Вьетнам, Сингапур, Монгол, Япон, Солонгос зэрэг орны ард түмэн шүтдэгээс гадна сүүлийн жилүүдэд өрнөдийн орнуудад АНУ, Их Британи, Франц, Итали, Голланд ээрэг орнуудад буддын судлал идэвхтэй явагдан сүслэн бишрэгчдийн тоо ч нэмэгдсээр байна гэсэн судалгаа байдаг. Буддизм нь бүр Хүннүгийн үе буюу манай эриний өмнөх Монголд дэлгэрснээс хойш хөгжлийн гурван үеийг туулсан гэж үздэг. 17 р зууны үед амьдарч байсан Монголын Сүмбэ Хамба Ишбалжирын “Пагсам Чонсон” хэмээх бүтээл мөн Зава Дамдин гавжийн “Алтан Дэвтэр” хэмээх алдарт судруудад бичсэнээр энэ нь Буддизмын түрүү дэлгэрэлтийн үе гэж үздэг байна. Тухайлбал Нирун улсын үед Буддизм нь төрийн шашин байжээ.
      Буддизмын Монгол дахь дунд дэлгэрэлтийн үе буюу 13 14 р зууны үе, Юань гүрний үед мөн төрийн шашны хэмжээнд хүрч тэр цагийн сор болсон Чойжи Одсэр, Шаравсэнгэ тэргүүтэй нэрт эрдэмтэд төрөн гарч буддын гүн ухааны олон арван бүтээлээ туурвисан байдгаас “Буддизмын хос ёсны зарчим” хэмээх номлол нь тухайн үеийн монгол төрийн үндэс болж байсан аж. Буддизмын хожуу дэлгэрэлтийн үе буюу манай эриний 16 р зуунаас хойш үед Төвд орноос Зонхавын буюу шарын шашны хэлбэрээр орж ирсэн байна. 1570 аад онд Төвдийн Алтан хаан “Далай Лам” хэмээх цол буй болгон шарын шашныг төрийн шашин болгосон байдаг.
      0 0 11
    13. Энэхүү улаан барилгыг 1885 онд сэтгэц мэдрэлийн өвчтөнүүдийг эмчлэх зориулалттай барьжээ. тухайн үед уг төвийг Кингс Парк Лунатик Асилум буюу Кингс Паркийн сэтгэц мэдрэлийн анагаах төв гэж нэрлэж байв. Энэхүү эмнэлэгт эмчлүүлж байсан өвчтөнүүд нь цахилгаанд цохиулах, тархиныхаа хэсгээс авахуулах зэргээр эмчилгээг нь арай ядан тэсдэг байсан гэдэг. Ам дамжсан яриагаар бол тэдгээр өвчтөнүүд бие биенийгээ алахаас гадна тухайн эмнэлэгт ажиллаж байсан хүмүүсийн яргалал, тамлалтаас болж үхдэг байсан байна. Зарим эмч нар нь эмчлэгдэхгүй өвчтөнүүдээ зүгээр л аймшигт ойд хэн ч олж очихооргүй газарт аваачин төөрүүлдэг байсан гэдэг. Заримыг нь Лонг Исландын голд живүүлэн алдаг байж. Тэднийг нууцаар ийн алсан ч тэднийг алга болсон хүмүүсийн жагсаалтад хийчихдэг ба хэн ч тэднийг хайгаад олдоггүй байлаа.

      1996 онд энэхүү газрыг албан ёсоор хаасан байдаг. Зарим нэгэн нь одоо ч энэ эмнэлгийг сүнстэй гэлцдэг ба тухайн эмнэлэгт шаналан тарчилж үхсэн хүмүүсийн сүнсээр оволзон байдаг гэж ярьдаг.
      Энэхүү байгууламжийн 93 тоот өрөөг энэ эмнэлгийн зүрхний хэсэг гэж нэрлэдэг байжээ. 13 давхарт байрлах энэхүү 93 өрөөнд хамгийн их өвчтөнүүд цуглардаг байж.

      Уг газрын хажуугаар өнгөрч явсан хүмүүсийн мэдээлэлж байгаагаар 93 тоот өрөөний цонхнуудад аймшгийн царайтай хүмүүс тас ширтэн харж байдаг гэнэ. Тэр хүү гарч болох бүх арга замыг хайсан бөгөөд хаалга бүрийг балбан нүдэж коридороор нь чарлан гүйж явахдаа нэг түгжээгүй хаалга олон гарах үедээ хойш эргэн харвал хаалган дээр нь “Evil Inside” гэсэн бичиг бичигдсэн байсан гэдэг. Аймшгийн зүйлс сонирхох дуртай аялах дуртай хүмүүсийн хувьд бол энэ заавал очих ёстой газар гэдэг.

      Уг барилгын хамгийн доор нэг зоорь байдаг ба тэндээс 96 онд энэ газрыг хаахад маш олон араг яс үхсэн хүний тасарсан эд эрхтнүүдолж байсан удаатай. Аялан энэхүү газраар явж байгаа хүмүүс янз бүрийн ёолох, орилох, хашгарах чимээг сонсдог гэж ярьдаг.

      0 0 30
    14. “Матрикс” (1999 2003)

      Нэгдүгээр ангид нь Оракулын дүрийг бүтээсэн Глория Фостер болон ганц хоёрхон хэсэгт тоглосон 22хон настай дуучин асан бүсгүй Аалия нарын золгүй үхэл, Брендэн Лиг гол дүрд тоглуулахаар зэхэж байсан гэсэн сураг зэргээс үзэхэл “Матрикс” кино хараал хүрсэн гэлтэй. Магадгүй аймшигтай муу хийсэн 2, 3 р ангийг нь үзэж цагаа барсандаа бухимдсан сая сая үзэгчдийн хараал хүрсэн байж болох талтай.
      “Сталкер” (1979)

      Андрей Тарковскийн бүтээл, гүн ухааныг зөгнөлтэй хослуулсан сонгодог энэ киноны зураг авалтын явцад маш олон хүндрэл учирч байсан. Бүтээлд тайлагдашгүй, ойлгомжгүй зүйлсийн талаар гардаг бөгөөд зохиол нь бодит амьдралд биелэлээ олж эхэлжээ. Юуны өмнө урьдын хальс ор сураггүй алга болсон учраас киноны зургийг 2дахиа авах шаардлага гарсан байна. Гэвч хараалын талаар хэдэн жилийн дараа л буюу энэ бүтээлд оролцсон олон хүн зуурдаар нас барсны хойно ярьж эхэлжээ. Уг киноны зарим хэсгийн зургийг Пилитэ голын ойролцоох усан цахилгаан станцад авсан бөгөөд голруу бохироо хийдэг химийн станц хажууханд нь байдаг байжээ. Гол дүрийн жүжигчин Анатолий Солоницын, найруулагчийн Тарковский болон түүний туслах Лариса Тарковская нар хоолойны хорт хавдраар нас эцэслэжээ.
      “Бөгж 2” (2005)

      Энэхүү япон киноны Америк хувилбарыг бүтээх явцад сэтгэл сэртхийлгэм явдлууд их тохиолджээ. Киноны үйл явдал амьдрал дээр амилсэн мэт байж. Зургийг янзалж, байсан газар мод хугарснаас болж живсний дараахан нүүр хувиргалын багийнхны бага оврын автобус ч мөн живсэн байна. Зохиолд аймшигт амьтад гардаг бол, хортой ялаанууд бага оврын автобусруу дайрсан болон зураг авалтын багруу сүрэг хандгай гэнэт довтолсон зэрэг нь хамгийн аймшигтай байжээ. “Бөгж” киноны япон эхийг ч бас бүтээсэн найруулагч Хидео Наката зураг авах үеийн оньсого мэт жихүүдэс хүргэм явдлуудыг тоохоо болисон гэдгээ хэлж байжээ. 1998 онд киноны япон эхийн зургийг авч байх үед далайн мандал дээр байрлуулсан байсан дуу хураагчид хий үзэгдлийн дуу хоолой бичигдэж үлдсэн гэдэг ажээ.
      “Омен” (1976)

      Армагедонны талаархи Христосын зөгнөлөөс болсон уу бүү мэд 1976 онд энэ киноны анхны ангийг гарахад ямар нэгэн далд хүчин саад болсон гэдгийг нь 2005 оны “Омений хараал” баримтад киногоор баталж харуулсан байна. 1976 онд энэ киноны зураг авалт эхэлсэн анхны өдөр л зургийн багийн хамгийн гол хүмүүс нь замын осолд орж бэртэл авсан байна. Дараа нь зургийн зохиолч Дэвид Селтцер жүжигчин Грегори Пек нарыг онгоцонд байхад нь аянга нэргэжээ. Мөн нэгэн удаа зураг авалтын багийнхан хувийн онгоцоор нисэх ёстой байсан ч яг эцсийн мөчид нисэх захиалгаа цуцалсных нь дараа онгоц эвдэрсэн гэнэ. Тухайн үед онгоц нисгэгчийн эхнэр хүүхдийн сууж байсан машин дээр унаж, буудал дээр байсан бүх хүний амьдралын аван одсон жишээтэй. Сафарид зураг авч байхад нь нэгэн жүжигчинрүү 2 арслан дайрч алсан төдийгүй найруулагч Ричард Доннерийн байрлаж байсан зочид буудал дэлбэрсэн гэдэг.
      “Озийн орны шидтэн” 1939

      Хараалтай кинонуудын анхдагч бол 1939 оны “Озийн орны шидтэн” юм. Хойд хорон санаат шулмын дүр бүтээсэн Маргарет Хэмилтон зураг авалтын үеэр хүнд түлэгдсэн төдийгүй киног театрийн бүтээл болгоход мөн мөсөн шулмын дүрийн эмэгтэйг золгүй явдал тойроогүй юм.
      “James Bond”

      Жеймс Бондын шинэ цуврал болох “Сайхан сэтгэлт Квант” киног бүтээх явцад ч бас золгүй явдал маш их тохиолдсон бөгөөд киноны багийнхан ямар сайндаа зургийн хальсанд хараал шившчихээ юу дээ хэмээн халагладаг байжээ. 4 сарын 18 нд Aston Martin DBS машинийг барьж явсан хүн жолоогоо алдаж, машин нуурын ёроолд унаснаас 7 хоногийн дараа машины хөөцөлддөг хэсгийн зургийг авч байхад өөр нэгэн орлон тоглогч осолд орж хүнд бэртжээ. Удалгүй дахин нэг машин осолдсон байна. Бонд – Даниел Крейг хүртэл өөхөө хурууныхөө үзүүрийг санамсаргүй тасалж, нүүрээ зүсч /найман оёдол тавиулсан/, хавиргаа хугалжээ. Үүгээр үл барам Pinewood Studios т гал гарч кинонд зориулсан бүх чимэглэл, хэрэглэлүүд шатсан байхад энэхүү бүтээл дээр ажиллаж байсан техникчийг эхнэр нь хутгалсан ажээ.
      Энэ бүхнээс үзэхэд “Сайхан сэтгэлт Квант” киног хараагдсан гэхэд арай эрт байгаа юм байна , учир зураг авч байхад гарсан ослууд нь ихэвчлэн ажлын хүнд нөхцөл, аюултай зураг авалтуудаас болсон гэнэ. Ер энэ киноны хувьд хараал гэвэл цээжлэхэд хэцүү нэр нь л байна даа.
      “Мөнхийн Мэри”

      Хар хүчний нөлөө Холивудаас өөр газар бүтээгдсэн кинонд ч байна. 1991 оны “Мөнхийн Мэри” хэмээх Итали киноны зураг авалтын үеэр 4 хүн учир битүүлэг агаад санамсаргүй байдлаар амиа алдсан байдаг Ингэхлээр сүнс, чөтгөрийг дуудах оролдлогууд нь үнэхээр биелэхгүй гэсэн баталгаа байхгүй байх нь. Аймшигтай, муухай, зохиомол бодит байдлыг бүтээх, бүхий л мэдрэмжинд нөлөөлөхүйцээр кино хальсан дээр буулгах нь тэр аймшигт үзэгдлийг амьдралд биелэлээ олоход уриалан дуудаж, замыг нь нээсэнтэй адил болдог байх нь.
      Үүн дээр нэмж хэлэхэд манай кино урлагт гэсэн ийм зүйл тохиолдсон байдаг. Говийн зэрэглээ хэмээх киног хүн болгон мэднэ.


      Тус киноны уран бүтээлчид шөнө явьж байгаад нэгэн айлд оржээ. Тэр айлын эмгэн даргитал буцалж байгаа цайгаа аягалж өгөхөд цэл хүйтэн байхаар нь сэжиглээд бүгд гарцгаагаад хажуугийн толгод дээр очоод харахад өнөөх айл тэмээ мал нь бүгд алга болсон байжээ. Тэрхүү цайнаас амссан хүмүүс бүгд золгүйгээр нас барсан гэх яриа байдаг
      0 0 63
    15. 1971 оны дөрөвдүгээр сарын 15.

      Холбоочин Ллойд Детмер
      Хойд Атлантын далай өчүүхэн ч давалгаагүй мэлтийж цэлмэг тэнгэрт одод гялалзан ер бусын амгалан тайван байлаа. “Теодар Рузвельт” хөлөг онгоц маршрутынхаа дагуу аажимхан хөвнө. Гэтэл шөнийн нэг цагийн үед хөлөг онгоцны холбоочин Ллойд Детмер “SOS” хэмээх аюулын дохио хүлээж авлаа. ”Онгоц сүйрлээ… Бид живж байна… Хөлөг онгоцны бөөрөнд цоорхой гарсан учир бид живж байна. Биднийг сонсож байгаа хүн бүхэнд үүнийг дамжуулъя. Титаник” гэсэн байв.
      Энэхүү радио дохиог хүлээж авсан далайн хөлөг онгоцны багийнхан мэл гайхаж цэл хөхөрлөө. Учир нь “Теодар Рузвельт” хөлгийн аялж буй энэ хэсэгт 59 жилийн өмнө уг “Титаник” хөлөг үл мэдэгдэх шалтгаанаар живсэн ажээ.
      Албан ёсны баримтаас үзэхэд “Теодар Рузвельт” далайн цэргийн хөлөг онгоцны ахмадад радио дохионд ямар ч хариу өгөхгүй байхыг дээд командлал нь тушаагаад чиглэлээ битгий өөрчил гэсэн үүрэг өгчээ. Харин уг хөлөг онгоцыг Америкийн зэвсэгт хүчний Кейп Бретон дахь баазад эргэж ирсний дараа айж сандарсан багийн гишүүдэд хэн нэгний тэнэг тоглоом байсан мэтээр аятайхан тайлбарлаад өнгөрсөн гэдэг юм. Ингээд яг үнэн хэрэгтээ чухам ямар учиртай дохио орж ирсэн нь оньсого болон үлдсэн билээ. Харин 1912 оны дөрөвдүгээр сарын 14 ний шөнийн 24.00 цагт “Титаник” хөлөг Атлантын далайд живсэн бөгөөд уг радио дохиог яг 59 жилийн дараа тэр л сар, өдөр “Теодар Рузвельт” онгоц хүлээж авсан нь олны сонирхлыг маш ихээр татдаг. Сар өдөр зүгээр нэг давхцав уу, аль эсвэл энд ямар нэг нууц байв уу гэдгийг эрдэмтэд одоо ч тайлж чадаагүй байна. Одоо “Титаник” хөлөг хэрхэн сүйрснийг сонирхож үзье.
      Тэр өдөр мөн л тэнгэр цэлмэг байсан учир “Титаник” хошуугаараа далайн усыг аажимхан зүсэн урагшилж байжээ. Онгоцны хитэг дээр байрлах ажиглагч усан цэргүүд эргэн тойрноо анхааралтайгаар харж явлаа. Гэтэл гэнэт хөлгийн баруун талд аварга том хар өнгийн мөсөн уул яах ийхийн зуургүй далайн уснаас ургах мэт гэрч иржээ. Ингээл л хэдхэн хормын дотор аймшигт мөргөлдөөн болж онгоцны баруун бөөрийг мөсөн уул хага яран, далайн хүйтэн ус бүх өрөө тасалгаагаар нь сад тавин орж иржээ.

      Титаник онгоцын мөргөсөн мөсөн уул
      Хар мөсөн уул гэхээр та нар гайхах хэрэггүй юм. Учир нь ердийн мөсөн уул далайд хөвж явахдаа заримдаа гэнэт ёроолоороо дээш эргэчихдэг тохиолдол байдаг аж. Харин энэ үзэгдлийг далайчид маш ховор тохиолддог гэж баталдаг. Түүнээс биш ердийн мөсөн уулыг ажиглагчид бүр 2 3 милийн тэртээгээс олж хардаг гэнэ. Мөн “Титаник” уг мөсөн уулыг хошуугаараа мөргөсөн бол арай ч ингэж сүйрэхгүй байсан гэж эрдэмтэд дүгнэдэг байна. Гэвч тэр шөнө бүх зүйл зөвхөн “Титаникийн” эсрэг байсан бололтой. Гэтэл уг хөлөг онгоцны ахмад Эдвард Смит өөрсдийгөө яах аргагүй живж байна гэдгийг мэдсэн хэрнээ яг л ховсдуулсан мэт тун тайвнаар нааш цааш алхан байсан гэдэг. Тийм ч учраас аюулын дохиог тун хожуу өгч, багийн гишүүдэд амиа аврах үүрэг өгсөн гэдэг юм. Ийнхүү 1500 орчим хүн эрсдэж , нэлээд хэдэн хүн амь аврагдсан билээ.
      Энд бас нэг сонин зүйл бий. Амь үрэгсдийн дурсгалыг Англи, АНУ д хүндэтгэх гашуудлын ёслолын үеэр 1896 онд Английн нэг их олонд алдартай бус зохиолч Морган Робертсон “Хоосон зүйл” хэмээх зөгнөлт роман бичиж, эндээ 1912 онд Англиас Америк орохоор аялах нэгэн хөлөг Атлантын далайд живэх тухай тун тодорхой бичсэнийг гэнэт санацгаажээ. Мөн энэ онгоцны нэрийг “Титан” гэсэн байв. “Титан” ,”Титаник” гэхээр мөн сонин давхцал байгаа биз. Одоо өөр нэг сонин асуулт гарч ирнэ. 1912 оны дөрөвдүгээр сарын 14 ний шөнө ахмад Эдвард Смит яагаад гэнэт ховсдуулсан мэт тайван болов? Түүнийг уг нь хамгийн туршлагатай далайчин гэж тооцдог байжээ.
      Ингээд уг оньсогыг тайлахын тулд 1923 онд хэсэг эрдэмтэн хэд хэдэн таамаглал дэвшүүлсэн юм. Одоо хамгийн сонирхолтойг нь авч үзье.

      үзмэрч бүсгүйн Мумми
      “Титаник” онгоц Египетийн хаан IV Аменхотепын үед цаазлагдсан үзмэрч бүсгүйн хатаасан шарилыг тээж явсан аж. Уг шарилыг 1895 онд Хойд Египетийн нутагт манай эриний өмнөх 229 онд босгосон бунханаас ухаж гаргасан бөгөөд “Титаник” ийн ахмад түүний хүзүүн дэх зүүлтээр нь оролдсоны улмаас ийнхүү осолдсон гэсэн таамаглал дэвшүүлжээ. Энд бас ингэх учир начир, уялдаа холбоо бий. Уг бунхныг XI зуунд бүрэн нурааж устгасан бөгөөд энд янз бүрийн осол сүйрэл, үхэл хагацал тохиолддогоороо Египет даяар алдартай юм. Мөн энэхүү үзмэрчийн “тайван” байдлыг алдагдуулсан хэн нэгэн аймшигтай гамшигт өртөх тухай домог ч бий. Тийм учир бунхнаас олдсон зүүлтийг хэн ч оролдохыг зүрхэлддэггүй байжээ. Гэтэл Лондонгийн нэрт эртний судлаач эрдэмтэн Каннервилль Египетийн ховор олдворуудаар үзэсгэлэн гаргахаар шийдэж 1912 оны дөрөвдүгээр сард уг “Титаник” хөлөг дээр нэгэн том модон хайрцаг ачуулан түүнтэйгээ 4300 ам.доллар төлөн нэгэн өрөөнд орсон гэх мэр сэр яриа байдаг.

      Титаник хөлгийн ахмад Эдвард Смит
      Ингээд замдаа хөлөг онгоцны ахмадыг ихэд хүндэлж байгаагаа илэрхийлэхийн ялдамд уг шарилыг түүнд үзүүлсэн бололтой. Үүний үр дүнг бид мэдэж байгаа. Харин үнэн худлыг нь батлах ямарч аргагүй л дээ. Гэвч уг сүйрлээс хойш 84 жил өнгөрөөд байгаа ч орчин үеийн далайн хөлөг онгоцууд энэ газрыг дайрч өнгөрөхөөс аль болохоор цааргалдаг юм. Саяхан л гэхэд Францын “Долдугаар сарын 14” хэмээх далайн хөлөг онгоцны ахмадын нэгдүгээр туслах Луй Полье энэ орчим хөвж явахдаа “Титаник” ийн радио дуудлагыг хүлээж аваад галзуурсан бөгөөд одоо Марселийн нэгэн эмнэлэгт маш хатуу хараа хяналтын дор байгаа мэдээ бий. Мөн 1995 онд АНУ ын нэгэн пүүс живсэн “Титаник” хөлгийн дотор уг шарил байгаа эсэхийг шалгахаар шийдэн усанд шумбагчийг тандуулахаар оруулсан нь учир битүүлгээр нас барсан учир төлөвлөсөн ажлаа зогсоохоос өөр аргагүйд хүрсэн билээ. Харин ойрын ирээдүйд АНУ, Английн хэд хэдэн пүүс хамгийн орчин үеийн техник ашиглан “Титаник” хөлгийн зарим хэсгийг далайн ёроолоос татаж авах төлөвлөгөө боловсруулаад байгаа ажээ.

      0 0 42
    16. Дэлхийн хоёрдугаар дайн нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигт дайн байсан билээ. Энэхүү дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80% шахам оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд татагджээ. Нийт 70 сая хүн амь үрэгдсэний ихэнхи нь энгийн иргэд байсан байна. Дайны нийт өртөг нь 1944 оны ханшаар триллион америк доллар болсон нь хүний түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй дайн гэж тооцогддог байна.
      Дайны өмнөх байдал
      Дэлхийн нэгдүгээр дайнд ялагдсан Германы эзэнт гүрэн Версалийн гэрээнд гарын үсэг зурсан байв. Энэ гэрээгээр Герман нь нилээдгүй хэмжээний газар нутгаа алдаж, ихээхэн хэмжээний төлбөр төлсөн ба дээр нь хязгаарлагдмал армитай байх үүрэг хүлээсэн байна. 1917 онд Орост гарсан хувьсгалаар ЗХУ ын бий болж, удалгүй Сталины удирдлагад оров. Италид, Венито Муссолини төрийн эрхэнд гарсан ба “Шинэ Ромын эзэнт гүрнийг байгуулна” гэж тунхаглав. Хятадад Гоминданы нам Хятадын Коммунист намтай нэгдэн тус улсад ноёрхож байсан жижиг цэргийн эрхтнүүдтэй байлдаж байсан боловч, удалгүй хоёр холбоотон хоорондоо дайтаж эхэлжээ. 1931 оноос Японы эзэнт гүрний милитаристууд иргэний дайнд нэрвэгдсэн Хятадад хяналтаа тогтоож эхлэв.

      Адольф Гитлер 1933 онд Германы төрийн эрхэнд гарч, Герман улсыг зэвсэглэж эхэлсэн байна. Франц, Их Британи, Итали зэрэг улсууд Германы энэхүү үйлдэлд ихээхэн түгшсэн ба 1935 онд Франц Италийн Германы эсрэг холбоотон болох хэлэлцээр байгуулагдсан байна. Уг хэлэлцээрээр Итали нь Этиопид хяналтаа тогтоох эрхтэй болжээ. Энэ үед Герман Версалийн гэрээнээс татгалзаж байгаагаа мэдэгдэв. Германы эсрэг Их Британи, Франц, Итали хамтран Стресагийн гэрээг байгуулав. ЗХУ ба Францын хамтарсан гэрээг бас энэ үед байгуулсан байна.
      Энэ үед Үндэстнүүдийн Лиг тодорхой үүрэг гүйцэтгэж чадаагүй байна. 1935 оны 6 сард Их Британи Герман хоёр усан цэргийн флотын хэмжээг харилцан тохирсон гэрээ байгуулав. 1935 оны 8 сард АНУ Европ ба Азид болж буй үйл явдалд төвийг сахих байр суурьтай байгаагаа зарлав. 10 р сард Итали Этопийг эзлэж, мөн Герман Австрийг эзлэх санаархалд тавьсан хоригоо цуцлав.

      1936 оны 3 р сараар Гитлер Версалийн гэрээнээс албан ёсоор гарлаа. Үүнд Европийн улсууд хориг тавьж чадсангүй. Испанид иргэний дайн эхлэхэд Герман ба Итали нь Франциско Франкогийн Испанийн националистуудыг дэмжсэн ба нөгөө талд нь Зөвлөлтүүдийн дэмжлэг бүхий Испани Бүгд Найрамдахчууд байсан байна. Хоёр талууд энэ дайнаар шинэ зэвсэг, дайны тактикаа туршжээ. 1939 оны эхээр Франкогийн тал дайнд ялж Испаний иргэний дайн дуусав.
      1939 оны 10 сард Герман, Итали хоёр “Ром Берлинийн тэнхлэг” гэсэн холбоо байгуулав. Нэг сарын дараа Герман ба Японы хооронд ЗХУ ын эсрэг буюу коммунизмын эсрэг хандсан “Анти Коминтерний гэрээ” байгуулж, жилийн дараа энэ гэрээнд Итали мөн нэгдсэн байна. Хятадад Гоминдан ба Коммунист намууд галаа зогсоон, Японы эсрэг нэгдсэн фронт байгуулах боллоо.
      Хугацаа

      Дэлхийн хоёрдугаар дайны эхэлсэн хугацааг хэд хэдэн янзаар, жишээлбэл, Японы эзэнт улс Манжуурыг эзэлсэн 1931 оноор зарим нь 1937 онд эхэлсэн Хятад Японы хоёрдугаар дайнаар тооцдог байна. А.Ж.П.Тэйлор Ази, Европд явагдаж байсан дайнууд 1941 онд нэгдсэнээр Дэлхийн дайн болж хувирсан ба 1945 он хүртэл үргэлжилсэн гэж үзсэнийг ихэнхи судлаачид зөвшөөрчээ
      Дайныг 1945 оны 8 сарын 14 нд дууссан гэж тооцдог.

      Гитлер ба Муссолини

      1939 оны 9 сарын 1 нд, Адольф Гитлер ба Нацист намаар удирдуулсан Германчууд Дэлхийн нэгдүгээр дайнд алдсан газар нутгаа эргүүлж авах гэж ЗСБНХУ тай байгуулсан нууц гэрээний дагуу Польш руу довтоллоо. ЗСБНХУ нь 9 сарын 17 нд энэ түрэмгийлэлд оролцож эхэлсэн юм.
      Үүний хариуд Их Британи, Австрали, Шинэ Зеланд, Франц есдүгээр сарын 3 нд Германд дайн зарласан юм. Өмнөд Африк (9 сарын 6 нд) ба Канад (9 сарын 10 нд) дээрх улсуудыг даган дайн зарлав. Герман нь Блицкриг буюу “цахилгаан дайн” гэдэг тактикийн дагуу Польшийг 5 хан долоо хоногийн дотор эзлэв. Зөвлөлтүүд мөн Польшийн тодорхой хэсгийг өөртөө нэгтгэсний дараа, Балтийн орнууд руу довтолсон байна. Финлянд 4 сар тулалдсаны эцэст Москватай энхийн гэрээ байгуулав. 1940 оны дундуур ЗСБНХУ өөрийн эзэлсэн Балтын орнууддаа зөвлөлт маягийн дэглэм тогтоов. Герман 1940 онд Норвеги, Голланд, Бельги, Францыг, 1941 онд Югослав, Грекийг довтолж, түргэн хугацаанд маш олон ялалт байгуулсан юм. Эхлээд Италийн цэрэг, сүүлд нь Германий цэргүүд хойд Африкт байсан Британий цэргүүд рүү довтложээ. 1941 оны зун гэхэд Герман нь Франц ба Баруун Европын ихэнх хэсгийг өөрийн эрх мэдэлдээ авсан байлаа. Харин Британийг Хааны агаарын цэргийн хүчин, Хааны усан цэргийн флотын эсэргүүцлийн улмаас тийм амар дийлж чадсангүй.


      Гитлер нь дараа нь 1941 оны 6 сарын 22 нд “Барбарос төлөвлөгөө” ний дагуу гэнэтийн дайралтаар ЗСБНХУ ыг довтлов. Зөвлөлтийн нутаг руу маш гүнзгий нэвтрэн орж, 1941 оны сүүлч гэхэд Москвад тулав. Зөвлөлтүүд Алс Дорнодоос буюу Манжго Зөвлөлтийн хил орчимд нөөцөлсөн цэргээ татан, сөрөг давшилтанд орлоо. Сталинградын тулаан (1942–1943)-д Германий 6 дугаар армийг буулгаж аван, Курскийн тулаанд Германчуудыг бут цохин, Ленинградын бүслэлтийг сэтлэв. Дараа нь Улаан арми ухарч байсан Вермахтийг Берлин хүртэл хөөн, Берлиний тулалдаанд яллаа. Яг энэ үед Гитлер газар доорх байрандаа 1945 оны 4 сарын 30 нд шинээр суусан эхнэр Эва Браунтайгаа хамт амиа хорлолоо.
      Энэ үед барууны холбоотнууд хойд Африкийг 1940 өөс 1943 оны хугацаанд амжилттай хамгаалж, 1943 онд Италийг эзлэж, 1944 онд Нормандид буусан 132,500 цэргийн тусламжтайгаар Францыг чөлөөлөв. Германтай тулалдсаар ирсээр барууны холбоотнууд Райн мөрнийг гатлан Зөвлөлтийн цэрэгтэй Германий дундуур урсах Элба мөрөн дээр уулзав.
      Европ дахь дайны туршид 6 сая еврейчүүд, цыганууд, славянууд, коммунистууд, ижил хүйстнүүд, тахир дутуу зэрэг хүмүүс Нацист Германий төрөөс зохион байгуулсан хядлагад өртөж амь насаа алджээ.

      1937 оны 7 сарын 7 нд Японы эзэнт гүрэн Хятад руу довтоллоо. Австрали ба АНУ нь үүний хариуд Япон руу гаргах төмрийн экспортод хориг тавив. 1940 оны 9 сарын 27 нд Герман, Италитай 3 улсын гэрээнд гарын үсэг зурав. АНУ тай хийх хэлэлцээр бүтэмжгүй болсон учраас, Япончууд 1941 оны 7 сарын 24 нд Энэтхэг Хятадын хойг руу довтоллоо. Энэ нь АНУ, Их Британи, Голланд зэрэг улсуудыг Япон руу гаргах газрын тосны экспортоо хаахад хүргэлээ.
      Япон нь бараг нэгэн зэрэг Америкийн усан цэргийн төв бааз байрлаж байсан Пэрл Харбор, Тайланд, Их Британий эзэмшил болох Хонгконг, Малайз руу халдлаа. Энэхүү халдлага нь барууны цагаар 1941 оны 12 сарын 7 нд болсон юм. Үүний маргааш АНУ ын мэдэл дэх Филиппин рүү довтолж, амархан ялалт байгуулжээ. 12 сарын 11 нд Герман ба Итали 2 гүрэн АНУ д дайн зарлалаа. 12 сарын 15 нд Германчууд Их Британи ба Голландын эзэмшлийн Брунейд халдлаа. Япончууд Турк дахь баазаасаа тэр хавийн холбоотнуудын эзэмшил рүү довтолж эхэллээ.
      Зүүн Өмнөд Азид ба Номхон Далайд Япончууд маш их амжилт олсон. Бирмийн ихэнх, Голландын эзэмшил дэх Зүүн Өмнөд Ази, Австралийн Шинэ Гвиней, Британий Соломоны арлууд Японы хүчинд ялагдлаа.
      Япончуудын дайралтыг Шүрэн тэнгисийн тулалдаанд зогсоож, тэдний усан цэргийн хүчинг Холбоотнууд ба Япончуудын хоорондох анхны тулаанд Шинэ Гвинейгээс буцаав. Үүнээс 1 сарын дараа Японы усан цэргийн флотыг Мидуэйн тулаанд бут цохив. Энэхүү тулалдаанд Япончууд Америкын усан онгоцны флоттой тулалдаж байх явцдаа 4 ширхэг нисэх онгоц хөөргөгч усан онгоцоо алдав (Америкчууд нэгийг алдсан). Газар дээр Япончууд Милний булангийн тулалдаанд ялагдаж, холбоотнууд Соломоны аралд цэргээ явуулах болсоны улмаас Гуадалканалын тулалдаанаас цэргүүдээ татаж авлаа. Холбоотнууд дараа нь Номхон далайг Япончуудаас чөлөөлөхийн тулд “Арлаас арал рүү үсрэх” тактик хэрэглэх болов. Дараа нь АНУ ба Австралийн хүчин төв номхон далай руу довтолж, тусгаарлахын өмнө нь Японы чухал бааз байрлаж байсан Рабаулыг тусгарлалаа. Япончууд 1944 онд Филлипины тэнгисийн тулалдаан, Лейтэгийн булангийн тулалдаан гэсэн том хэмжээний далайн тулалдаанд ялагдал амслаа. Холбоотнууд тэгээд эхлээд Мариана, дараа нь Филлипин зэрэг Японы эх нутаг хүртэлх газрууд руу довтолж, В 29 зэрэг бөмбөгдөлтийн онгоцыг хөөргөх боломжтой баазуудыг байгуулж эхлэв. 1945 онд Иво Жима, Окинава зэрэг чухал газрууд руу довтлов. Энэ хугацаанд холбоотнуудын шумбагч онгоцнууд бага багаар Япон руух түүхий эд, газрын тосны хангамжийг бөглөж байв.
      1945 он буюу дайны сүүлийн жилд АНУ ын агаарын цэргийн хүчин Японыг бөмбөгдөж эхлэв. 1945 оны 8 сарын 6 нд Америкчууд Хирошимад, 8 сарын 9 нд Нагасакид атомын бөмбөг дэлбэлж, үүний эцэст 1945 оны 8 сарын 14 нд Япон улс албан ёсоор бууж өглөө.
      БНМАУ ын оролцоо
      Гол өгүүллэг: Халхын голын байлдаан
      Хорлоогийн Чойбалсан
      Дайны үед Монгол нь Хорлоогийн Чойбалсангийн коммунист засаглалд удирдуулж байсан бөгөөд ЗСБНХУ тай маш нарийн холбоотой байв. Монголын арми Улаан армитай олон удаа цуг байлдаж байсан. 1939 онд Хятадын хойд зүгт байрлаж байсан Японы цэргүүд Зүүн Монголд халдахад Монгол ба Японы хоорондох тулалдаан эхэлжээ. Үүний хариуд Георгий Жуковаар удирдуулсан ЗСБНХУ ба БНМАУ ын хамтарсан хүчин Япончуудыг бут цохиж, үүний үр дүнд Япон улс БНМАУ ын “нутаг дэвсгэрийн бүхэл бүтэн байдал” гэгчийг хүлээн зөвшөөрсөн гэрээнд гарын үсэг зурав. Япон нь үүний дараа Монголыг эзлэхийг оролдоогүй ч, Монголын хилийн орчимд багагүй цэрэг байрлуулахаар болов. ЗСБНХУ өөрийн цэргээ, Европ руу татсаны дараа Монголын хүчин стратегийн хувьд илүү чухал болов. Дайны сүүлийн өдрүүдэд буюу 1945 оны 8 сарын 10 нд Монгол нь албан ёсоор Японд дайн зарлаж, Зөвлөлтийн цэргүүдтэй хамт японы эзэмшилд байсан хойд хятадыг эзлэх үйл ажиллагаанд оролцов.
      Үүнээс гадна БНМАУ нь Зөвлөлтийн цэргийн хүчид багагүй хэмжээний дэмжлэг, тусалцаа үзүүлж байв. Фронтод бэлэг цуглуулах үйл ажиллагаа орон даяар өрнөж, мал, мах, арьс шир түүхий эд, хувцас хунар, бэлэн мөнгө, алт зэргийг хандивлав. Зөвхөн 1942 оны эцсээр Москвад 236 вагон галт тэрэгний 4 цуваа бэлэг хүргэж өгөхөд нэхий дээл, эсгий гутал, үстэй хантааз тус бүр 30,000 ширхэг, хүнсний зүйл 600 тн байсны дотор 27,000 шахуу зээрийн мах байв. Монголчууд бэлнээр 2.5 сая төгрөг, 100,000 ам. Доллар, 300 кг алт өгснөөр “Хувьсгалт Монгол” танкийн бригадыг 53 танктай, түүний дотор 32 алдарт Т 34 танктайгаар байгуулсан нь Зөвлөлтийн танкын Гвардын 1 р армийн бүрэлдэхүүнд орж тулалдсаар Берлин хүрчээ. Мөн энэ мөнгөөр “Монгол ард” нисэх хүчний эскадриль байгуулсан байна. Дайны жилүүдэд Монголын ард түмэн улаан цэрэгт 485,000 морь худалдаж, 32,000 агт бэлэглэв. Нийтийн дайсны эсрэг тэмцэлд Монголчууд өөрийн бүхий л бололцоогоороо оролцсоны илрэл нь энэ юм.
      Дайны дараа
      Олон улсын энх тайваныг сахиулахын тулд Холбоотнууд 1945 оны 10 сарын 24 нд Нэгдсэн Үндэстний байгууллагыг байгуулав.
      Дайн дуусахаас өмнө ЗХУ ба Холбоотнууд Дэлхийг шинээр таллан хувааж, өөрсдийн нөлөөллийн бүсээ тогтоосон байна. Европ тив коммунист ба капиталист болон хуваагдаж, Германыг хоёр тусдаа улс болгов. Азид АНУ нь Япон ба Японы эзэсшилд байсан Номхон далайн бүс нутагт хяналтаа тогтоож, ЗХУ Сахалин ба Курилын арлуудыг өөртөө нэгтгэв. Японы хараанд байсан Солонгосыг хоёр хуваалаа. Мөн АНУ толгойлсон цэргийн эвсэл болох НАТО, ЗХУ ын толгойлсон Варшавын гэрээ байгуулагдаж, Хүйтэн дайн эхэлжээ.
      Хятадын эх газарт Хятадын Коммунистууд ноёрхолоо тогтоож, БНХАУ г байгуулав. Тайваны арал дээр Гоминдан намынхан Бүгд Найрамдах Хятад Улсыг байгуулав. Грект иргэний дайн дэгдэж, коммунистууд ялагдан Хааны арми ялалт байгуулав. Эдгээр дайн дөнгөж дууссаны дараа Солонгосын хойг дээр дайн эхлэв.
      Эдгээр дайнуудын дараагаар колонийн дэглэм задарч, улс орнууд тусгаар тогтнож эхлэв.
      Эдийн засаг дэлхийн бүс нутгуудад харилцан адилгүй сэргэсэн байна. Баруун Германы эдийн засаг 1950 он гэхэд дайны өмнөх төвшнөөс хоёр дахин өндөр болов. Итали мөн богино хугацаанд сэргэж, тогтворжлоо. Их Британийнх дайны дараа нилээдгүй хугацаанд сэргээгүй байна. Францынх богино хугацаанд сэргэж, орчин үежжээ. ЗХУ эдийн засаг дайны дараа маш богино хугацаанд эрчимтэй нэмэгдсэн байна. Азид Японы эдийн засаг эрчимжин, 1980 он гэхэд Дэлхийн хүчирхэг эдийн засаг болон хувирсан байна. Хятад 1953 онд дайны өмнөх төвшинд хүрсэн байна. Дайны төгсгөлд АНУ нь Дэлхийн аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний талыг үйлдвэрлэдэг байсан ч, 1970 он гэхэд аажим энэ байдлаа алдаж эхэлжээ.
      Хор уршиг, нөлөө Энэхүү дайнд 60 сая хүн үрэгдсэний 20 сая нь цэрэг, 40 сая нь энгийн иргэд байв. ЗХУ 27 сая орчим хүнээ алдсан нь тус дайнд үрэгдэгсдийн тал нь болжээ. Нийт хүний хохирлын 85% нь Холбоотнуудад (ихэнхи нь ЗХУ ба Хятад), 15% нь Тэнхлэгийнхэнд ноогдоно. Хорих лагерт 12 сая хүн, 1.5 сая хүн бөмбөгдөлтөнд, Европт 7 сая, Хятадад 7.5 сая хүн бусад шалтгаанаар нас баржээ.
      Европ ба Азийн маш их нутаг сүйрч, сэргээн босгоход маш олон жил шаардсан ба өнөөг хүртэл үргэлжилсэн улс төр, нийгэм, эдийн засаг ба технологийн хор хөнөөл, томоохон дэвшилийг үүсгэсэн байна.
      0 0 23
    17. Дарвингийн шагнал гэхээрээ маш тэнэг байдлаар үхээд тэр үхэл нь шинжлэх ухаан болон бусад нээлтэнд тус болсон хүмүүст олгодог шагнал юм байна. За ингээд ямар ямар үхлүүд хамгийн тэнэг үхлээр тодорч байсаныг сонирхуулъя.
      2008 он, нэгдүгээр байр
      1 р байрт 2008 оны 4 сард нэгэн эмэгтэй өөрийгөө маш олон шааранд уян тэнгэрт хөөрөх эсэхийг нь үзсэн байна. Гэвч тэр шаар хоромхон зуур алга болсон бөгөөд түүнийг олохгүй маш их удаж эмэгтэйн цогцосыг 10 хоногийн дараа Бразилын тэнгисээс олжээ.
      2008 он, хоёрдугаар байр
      Төмөр зам дээр ирж буй гал тэргийг зогсоох гэж өмнүүр нь гараа даллан гүйж байгаад үхсэн залуу оржээ. Өөрийн машин нь яг төмөр замын гарц дээр байсан гэнэ. Машинаа дайруулахгүй гээд гүйж байгаад харамсалтайгаар үхжээ.
      1994 он
      Нэгэн залуу үнэгүй ундаа уух гэж байгаад автомат ундааны машиндаа даруулж үхэж байжээ.
      1995 он
      Нэгэн залуу машинаараа маш хурдан давхихын тулд машиндаа тийрэлтэт онгоцны мотор суулгажээ. Тэр моторыг яг суулгах үед машин асар хурдаслаж дугуй нь бүгдээрээ хайлаад маш аймар дэлбэрэлт үүсэн нас баржээ.Түүний цогцосыг олоход хүндрэлтэй байсан гэнэ.
      1995 он
      Польшийн жирийн нэгэн тариачин залуу Крис өөрийгөө хүчтэй зоригтой хүн гэдгээ батлан харуулахын тулд толгойгоо цахилгаан хөрөөгөөр тасдан хаяжээ. Тэр залуу өөрийн найз нартайгаа мөрийцсөн байсан ба түүний нэг найз нь цахилгаан хөрөөгөөр хөлний хуруугаа тасдаж харуулсан байна. Түүний шар нь хөдөлж ийнхүү толгойгоо тасджээ.
      1996 он
      Өмнөд Египтэд нэгэн тахиа худагт унажээ. 18 настай тариачин хүү тахиаг худагнаас гаргаж авахын тулд худаг руу орон эргүүлгэнд орон нас баржээ. Түүний эгч болон дүү нар нь сэлж чадахгүй ч гэсэн тэр хүүг аврахын тулд хойноос нь худаг руу орон нас баржээ. Мөн хөрш тариачин 2 залуу мөн тэр хэдийг аврах гээд худаг руу орон нас баржээ. Ийнхүү цагдаа нар тэр худагнаас нийт 6 хүний цогцос илрүүлсэн байна. Хамгийн сонирхолтой нь хамгийн түрүүнд худагт унасан тахиа л ганцаараа амьд үлдсэн байлаа.
      1996 он
      600 фунтын үнэтэй кекс дээрэмдэх гээд шатнаас унан нас барсан хулгайч илэрүүлжээ. Тэр кексэн дотор юу ч байгаагүй гэнэ. (1995 онд болсон явдал боловч 2000 онд шагнал авчээ.)
      1997 он
      Шоронд хоригдож байсан Жэрум гэх залуу өөрийн орны даавуугаар 30м ийн урт уяа хийжээ. Ийнхүү цонхоо хагалан хийсэн уяагаа цонхоор доош нь явуулж оргохыг завджээ. Цонхноос газар хүртэл 55м байсан бөгөөд түүний утасны урт нь 25м т дуусчихажээ. Тухайн үед залуу дээш гарч чадахгүй тэндээ байсан ба эцэст нь хагалсан цонхны шил нь өнөөх уяаг нь тасдаж хөөрхий залуу 45м ээс унаж нас барсан байна.
      1997 он
      Нэгэн залуу Кобра аварга хорт могойд хатгуулжээ. Найз нь яаралтай эмнэлэгт авч очих гэсэн боловч залуу зүгээр хэмээн эмнэлэг явалгүйгээр шууд баранд очоод ханаталаа архи уун өөрийгөө хорт могойд хэрхэн хатгуулсан талаар бахархалтайгаар ярьж байгаад нас баржээ.
      1998 он
      1998 оны 6 сард Хюстэнд амьдардаг нэгэн залуу өөрийн гэртээ усан бассейн хийжээ. Усан бассейнтэй болсондоо баярлаж 7 сард гэртээ найз нартайгаа зугаацаж байхдаа бассейн руу өндөрөөс үсэрч орохоор болжээ. Гэвч түүний өндөр нь 182см байсан бөгөөд бассейных нь усны өндөр нь ердөө 120см байжээ. Ийнхүү тэрээр нуруу нь хугарч үхжээ.
      1998 он
      Нэгэн залуу найз нартайгаа хамт цанын бааз орохоор явжээ. Түүнд матрасаар чарга хийн гулгах хөгийн санаа гэнэт төрөв. Ийнхүү тэрээр матрассаар гулгаж байхдаа дээр байдаг Ski Theft Backfires тэй мөргөлдөн нас баржээ.
      1999 он
      Исүс Христийн нэгэн итгэгч болох Жэймс нь өөрийгөө Исүс шиг усан дээгүүр явж чадна хэмээн өөрийн угаалгын өрөөнд онгоцон дээрээ гарч явах гэж байхаад саванд хальтран унаж үхжээ.
      1999 он
      Нэгэн шөнө дөлөөр нэг залуу гүүрэн дээр зам руу харан шээх гэж байгаад 14м ээс унан нас баржээ. 1999 он
      Үбэ хэмээх залуу эхнэрээсээ салах шүүх хуралд ялагдан шүүхийн шийдвэрээр бүх эд хөрөнгөө, байраа эхнэртээ өгөхөөр болжээ. Уурласан залуу өөрийн гэр доторх хонгил руу орон бензинтэй саваа цацаж гал гарган гэрээ шатаахаар болжээ. Гэвч тэр өөрөө гэр дотор байгаа гэдгээ мартан галд дүрэлзэн шатан үхсэн гэдэг.
      1999 он
      Нэгэн загасчин маш том цулбуурт загас барьжээ. Тэрээр загасыг алдахгүйн тулд загасны зангийг өөрийн биедээ хүлж орхиход том загас түүнийг чирч аван оджээ.
      2000 он
      Нэгэн залуу өөрийн завийг скочоор засаж янзлан загасчилахаар явжээ. Гэвч завь нь усанд живж, тэр амь насаа алджээ.
      2000 он
      Нэгэн террорист залуу тэсрэх бодис илгээмжинд хийн нэг газарлуу илгээжээ. Гэтэл  илгээмж явуулж байхдаа хаягыг нь дутуу наасаны улмаас илгээмжийн газрийнхан түүний илгээмжийг буцаан илгээхэд нөгөө залуу гайхан онгойлгож үзсэнээр өөрийнхөө амийг авсан гэдэг.
      2001 он
      Амьтанд хайртай хоёр хүн гахайг аврахын тулд гайханы хашааны хаалгийг нээж өгөөд гахайнуудад гишгүүлж нас баржээ.
      2002 он
      Нэгэн эхнэр нөхөр хоёр хоорондоо тоглоом шоглоом хийх дуртай байдаг байжээ. Нөхөр нь өмдөн дотроо цэнэггүй буу хийж, эхнэр нь тэр бууны гохыг дардаг байлаа. Энэ тоглоом нь тэдэнд маш сонирхолтой байдаг байжээ. Гэтэл нэгэн өдөр эхнэрийнх нь найз нь ирэх гээд яарсандаа цэнэгтэй буу өмдөндөө хийж эхнэр нь бууны гохыг даран нас баржээ.
      2002 он
      Сан Паулад амьдардаг нэгэн тариачин залуу өөрийнхөө жимсний цэцэрлэгт үүрлээд байгаа шавьж нарын үүрийг устгахаар болжээ. Ингэхдээ бүрэн хувцаслах хэрэгтэй гэж бодон толгойдоо пластик цүнх угласан байв. Харин дараа нь тэр хүчилтөрөгч дутагдсаны улмаас нас баржээ.
      2003 он
      Нэгэн эмэгтэй тоглоомын паркт очин тоглохдоо Ролл костер хэмээх тоглоомон дээр суугаад өөрийнхөө бүсийг тайлан, хашгирч байхдаа 20м дээрээс унан үхжээ.
      2004 он
      Нэгэн залуу өөрийгөө турших, аз сорьсон зүйлд маш их дуртай байлаа. Тэрээр нэгэн өдөр найз нартайгаа цэнгэж байхдаа ганцхан сумтай бууг өөрийнхөө толгой руу онилон үхэхгүй хэмээжээ. Гэвч ганц сум нь тэр залуугийн тархин тус газар нь оножээ.
      2005 он
      Нэгэн залуу хуучин дэлбэрэх төхөөрөмжийг хуучирсан учир ерөөсөө дэлбэрэхгүй гээд аман дотроо хийчихжээ. Мэдээж бөмбөг дэлбэрч хүү нас барсан. Хөөрхий дөө.
      2006 он
      2006 оны 4сарын 16нд Английн нэгэн өвчтөн Филиф хөлний өвчний улмаас хөлөндөө Фарапин маягийн тос түрхсэн байжээ. Уг түрхмэл нь гал ойртуулвал шатах магадлалтай байсан учир тамхи огт татаж болохгүй хэмээжээ. Гэвч тэрээр тамхи татахгүй нэг хором ч байж чаддаггүй хүн байсан болохоороо дээвэр дээр гаран тамхи татан зогсов. Гэвч мартаад рефлексээрээ тамхины ишээ газар хаян дээр нь гишгэж байгаад шатаж үхжээ.
      2006 он
      ТВ ээс Хэллим газаар өөрийнхөө дуу хоолойг өөрчилж болдог тухай гарчээ. 2006 оны 6 сарын 3 нд 21 настай Жейсан болон Сара хоёр 2,5м өндөртэй шаарыг гэртээ авч ирэн үлээж эхэлжээ. Анхандаа дуу хоолой нь өөрчлөгдөн инээдтэй байсан боловч хэтрүүлсэнээс болоод дахиж босож ирсэнгүй гэнээ.
      0 0 27
    18. Медиум гэдэг нь сүнстэй холбоо тогтоох үед бие махбодио түр хугацаанд сүнсэнд “ашиглуулдаг” хүмүүсийг хэлдэг байна. Медиум нь онцгой чадвар биш бөгөөд ямар ч хүн ийм байж болно. Гагцхүү энэ үеийг мэдэрч чаддаг байх хэрэгтэй юм. Хүүхэд 2 3 настайдаа медиум байдалд орох тохиолдол элбэг байдаг байна. Гадны сүнс аливаа биед үргэлж ямар\\ нэгэн хор уршиг хүргэдэг. Заримдаа тэрхүү сүнс “зочломтгой” занг нь ашиглан биед тэр чигтээ үлдэх тохиолдол ч бий.
      Тэгвэл медиум хүмүүс яагаад ингэж эрсдэл хийдэг байна вэ? Учир нь бусад аргуудтай харьцуулахад ийм байдлаар авсан мэдээлэл хамгийн бодит үнэн байдаг байна. Тиймээс медиум хүмүүсийн энэхүү “ажил, мэргэжил” нь дэлхийд нэлээд тарсан, өндөр өртөгтэй байдаг билээ. Зарим тохиолдолд\\ сүнс ямар ч зөвшөөрөлгүйгээр хүний биед ордог аж. Энэ үед тухайн хүн өөр хүний дуу, хоолойгоор гэнэт ярих, ойр дотнын хүмүүсээ танихаа больж яг л тэс өөр хүн болон хувирдаг байна. Уг байдал нь хэдэн цаг, тэр\\ байтугай хэдэн өдрөөр ч үргэлжилж болно. Харин дүрэм ёсоор тухайн хүн хэвийн байдалдаа орохдоо сүнс биед байсан үеэ огт санадаггүй аж. Анагаах ухааны мэргэжилтнүүд энэ үзэгдлийг “Сэтгэл зүйн хямралд орж, ухаан балартах” гэж оношилдог бол харин далдыг судлаачид энэ талаар арай өөр бодолтой байдаг байна. Судлаачид нэн түрүүнд тухайн хүн “ухаан балартсан” үедээ бодит зүйл ярьж байгааг анхаарчээ. Тэр нь ихэвчлэн нөгөө ертөнцөд очоод удаагүй байгаа хүний яриа болохыг ч тогтоосон байна. Тиймээс тэрхүү “дотоод хүний тусламжтайгаар нөгөө ертөнц, тэр байтугай ирээдүйтэй холбоотой тайлагдаагүй нууцын талаар мэдэх боломжтой нь судлаачдын сонирхлыг ихээхэн татаж байгаа аж. Дээрхи “ухаан балартсан” байдалд зохиомлоор буюу ховсдох аргаар оруулж болдог байна. Жишээ нь эрт дээр үед афроамерикийн хаад тамхи татан мансуурч сүнс нь орсон хүнийхээ бодлоор ярьдаг байжээ. Эртний Хятадад домын шившлэг уншиж сүнсийг дууддаг байна. Тэр үед сүнсийг суулгах гэж байгаа бие ямар нэгэн тодорхойгүй хөдөлгөөн хийж, хөлөрч эхлэнэ. Энэ бүх шинж тэмдгийг сүнс биед орсон гэж үзэж, өнөөх хүнийг сандал дээр суулгадаг аж. Ямар ч ухаангүй болж, гүн нойрсолтын байдалд орсон биеийг хар даавуугаар бүтээдэг байна. Ингээд ховсдолтын байдаад орсон тухайн хүнээс асуултдаа хариулт авдаг байна. Ийм аргаар сүнстэй холбоо тогтоохын тулд биеэ “ашиглуулах” гэж байгаа медиум хүмүүс нь сэтгэл зүй, анхаарлаа маш сайн төвлөрүүлэх хэрэгтэй байдга байна. Хэрэв бэлэн бус байгаа тохиолдолд биед шилжин суух сүнс “ашиглаж” байгаа биеийнхээ сэтгэл зүйд хүчтэй нөлөөлж, биеийг орхиж явсан ч сэтгэцийн өвчтэй болох магадлал өндөр байдаг аж. Медиум хүмүүсийг ховсдож сүнстэй холбоо тогтоох нь эрсдэл ихтэй. Ийм аргаар сүнстэй холбоо тогтоохын тулд биеэ “ашиглуулах” гэж байгаа медиум хүмүүс нь сэтгэл хэмээн зарим нэг судлаачид үздэг байна. Учир нь ховсдох үед хүн өөрийн сэтгэл зүйгээсээ бүрэн салж чаддаггүй аж. Дотоод сэтгэлгээ, оюун бодол нь сулрах боловч биеийг бүрэн гүйцэд орхидоггүй. Ямар ч ховсдогч тухайн хүнийг хэт гажууд үйлдэл хийлгэж чаддаггүй нь үүний нэг нотолгоо юм. Далдыг харагч, зөнчдийг медиум төрлийн хүмүүс гэж хэлж болно. Учир нь тэдний зарим нь сүнсний тусламжтайгаар ирээдүйн мэдээллийг авч, хүмүүсийг анагааж, эмчилдэг байна. Сүнстэй тогтмол холбоо тогтоосоор\\ байгаад өөрийгөө ховсдож транс байдалд орж, гарч сурсан медиум хүн ч байдаг аж. Медиум хүмүүс нь мэдэрдэг, сонсдог, ярьдаг, хардаг болон эмчилдэг гэсэн төрлүүдэд хуваагддаг. Мэдэрдэг энэ нь медиумын хамгийн өргөн төрөл юм. Тэд нэн түрүүнд биед орох сайн, муу сүнсийг шууд ялгана. Гэхдээ энэ талаар хэлж ярихгүй зөвхөн үйлдлээрээ л үзүүлнэ. Өөрөөр хэлбэл сайн сүнс гэхэд бие тайван байхад муу сүнс орсон тохиолдолд огцом хөдөлгөөн хийж, уцаартай байх жишээтэй. Сонсдог тэд сүнсний дуу, хоолойг сонсох чадвартай. Өөрөөр хэлбэл медиум хүн дотоод сэтгэлийн дуу хоолойгоо сонсдог гэж тайлбарлаж болох юм. Энэ төрөлд багтах зарим медиум хүмүүсийн өгүүлснээр энэхүү дуу хоолой нь амьд хүн ярьж байгаа мэт сонсогддог гэнэ. Тиймээс энэ төрлийн медиум хүмүүс сүнсний яриаг чөлөөтэй ойлгодог байна. Нэг ёсондоо сүнсний орчуулагч гэсэн үг юм. Ярьдаг Сонсдог төрлөөс ялгаатай нь гэвэл тэд сонсдоггүй, харин сүнс тухайн биеийг ашиглан өөрөө ярьдаг байна. Гэхдээ эрдэмтдийн тогтоосноор сүнс хэлэх гэсэн зүйлээ “ашиглаж” байгаа биеийн бүх эд эрхтэнд нөлөөлж ярьдаг байна. Тиймээс энэ төрлийн медиум хүмүүс сүнстэй холбоо тогтоосны дараа хэсэг хугацаанд дахин холбоонд орж болдоггүй аж. Хардаг: Энэ төрлийн медиум хүмүүс мэдээж сүнсийг харж чаддаг байна. Тэд ихэвчлэн транс байдалд ороогүй байхдаа ч сүнсийг хардаг. Мөн унтаж байхдаа буюу зүүдэндээ ч харна. Энэ нь медиум төрлүүдээс хамгийн ховор\\ тохиолддог нь аж. Ийм төрлийн хүмүүсийг шинжлэх ухаанд “‘гурав дахь” нүд нь нээгдсэн хүмүүс гэж нэрлэх нь ч бий. Гэхдээ сохор медиум хүмүүс энэ төрөлд ихэнхдээ хамаардаг байнa. Ердийн хүмүүс сохор хүнийг тас харанхуйн дунд амьдардаг гэж боддог боловч эрдэмтдийн тайлж мэдсэнээр тэд өөрсдийн гэсэн харах ертөнцтэй байдаг аж. Эиэ төрлийн медиумууд\\ сүнс хэрхэн биеэ орхиж байгаа болон биед орж байгааг хардаг байна. Эмчилдэг Сүнсний тусламжтайгаар бусдыг анагааж, эмчлэх чадвартай медиум хүмүүс. Энэ төрлийнхөн зөвхөн гараараа ч бус нүдээрээ, биеийн энергийн хүчээр эмчилдэг байна. Зарим медиум энэ чадвараа ердийн амьдралд ашиглаж, удирдаж чаддаг. Харин өөрийн мэдэлгүй буюу ухаан балартсан үедээ ч эмчилдэг медиум хүмүүс бас байна. Эмчлэх үедээ юу хийж байснаа тэд дараа нь огт санадаггүй аж. Медиум хүмүүсийн энэ чадвар өнөөдөр дэлхийн олон эрдэмтдийн сонирхлыг татаж байгаа билээ. Тэд бол амьдрал дахь сүнс хүн хоёрын хоорондох “гүүр” юм.
      0 0 29
    19. Монголчууд бид Буддын шашин сургаалийг илүү их хүлээн авч бишрэн шүтдэг билээ. Тиймдээ ч хүн нас барахад Буддын шашны ёсоор 49 хоног зул асаан маань мэгзэм уншин явдаг. Тэгвэл хүн үхсэний дараах 49 хоногт яадаг болох талаар 49 хоногийн тайлалыг өгүүлсэн “Бардо Тойдол” хэмээх ховор нандин судараас Бурхны шашныг шүтдэг хүмүүстээ зориуллаа. Энэ судар нь хүний оршихуйн нууцад хүрэх түлхүүр юм.
      “Бардор Тойдол” ийг үгчлэн орчуулбал “Сонссоны хүчээр чөлөөлөгдөх” гэсэн утгатай бөгөөд энэхүү судар нь Түвдийн эрдэмтэн мэргэдийн олон зуун жилийн турш үе дамжин цуглуулсан баримтуудаас бүрддэг юм.Энэ судрыг нас нөгчиж буй хүнд буюу нэгэнт өнгөрсөн хүнд уншиж өгдөг байсан ч зөвхөн дээгүүр зиндааны лам нар л унших эрхтэй нууц судар байсныг дурдах нь зүйтэй болов уу. Энэ сударт тэмдэглэсэнээр Бардын зургаан шат байдаг. Гурвыг нь хүн амьддаа үзэж гурвыг нь нас барсныхаа дараа туулдаг тухай өгүүлжээ. Ингээд “Бардо Тойдол” оос зөвхөн зайлшгүй чухал гэснийг нь толилуулья. ЧИКАЯ БАРД БУЮУ ҮХЛИЙН МӨЧИЙН БАРД Энэ нь нэг дэх шат буюу аливаа амьтан амь тавих мөч. Энэ үед доорхи үхлийн шинжүүд мэдрэгдэнэ. Ямар шинжүүд өөрт мэдрэгдэх вэ хэмээвээс, Бүх бие хүндрэн жихүүдэс хүрч хүйтэнд умбана. Нэг бол халуу оргиж нэг бол хүйт даана. Нүдний өмнө харанхуйлан гал бутарч үзэгдэнэ. Энэ бүхэн үхэлд бэлтгэгдэж байгаагийн шинж юм. Ингээд удахгүй нүдэнд чинь гал бадран Чикайя Бардад шилжинэ. Энэ үед анхааралтай байж бодлоо төвлөрүүлэн сайн сонсч, сайн харах хэрэгтэй. Мөнхийн гурвал болох Кайя буюу Дхарма Кайя /үйлийн үр/, Самбхог Кайя /цэцэн ухаан/, Ниймана Кайя /төрөл хувирах/ ийг харж мэдрэхийг хичээ. Хамгийн сүүлийн аьсгалаа авахгүй. үүний дараа мөнхийн ариун гэрлийг олж харна. Өмнө чинь зах хязгааргүй орчлон нээгдэнэ. Чи орь ганцаар өд мэт хөнгөхөн хөвөх болно. Гэвч үүнд бүү баяс, бас битгий ай, энэ бол үхлийн цаг. Үхлийг ашигла, энэ бол аугаа их боломж… Хэрэв чи гялбаа үзвэл энэ бол яруусан тодорсон бодит ахуйн мөнхийн гэрлийн гялбаа гэж ойлгох хэрэгтэй. Чиний өөрийн оюун ухаан энэ үед ахуйгаас тусгаарлан, ариусан цэвэршиж, гялтганан гялалзах бөгөөд энэ нь чиний ухамсар юм. Оюун ухаан, ухамсар хоёрын нэгдэл чинь мөнхийн Дхарма Кайя үйлийн үр мөн. Одоо чиний оюун ухаан төрөх үхэхийг мэдэхгүй. Энэ чинь л дангаараа мөнхийн гэрэл Будда Амитаба ажээ. Анхаарлаа төвлөрүүлэн мөнхийн гэрлийг хайхтун. Олж хараад түүнийг Энэ байна гэж хүлээж ав. Энэ бол мөнхийн үнэн Дхарма Кайятай уулзаж байгаа нь тэр. Түүнийг олж хараад, танин мэдэж чавал үнэн хэрэгтээ чи юу хүснэ тэр болж чадна. Ингэж нууцад нэвтэрвэл, үхэл аьдралын хуулийг ойлгож өөрөө энэхүү гэрэл болно. Гэвч энэ бол хүн болгоны хүрч чадах шулуун зам биш юм.
      Хоёр дахь шат: Чи мөнхийн тод гэрлийг олж харж чадаагүй бол дараагийн Бардад шилжихийн өмнө хоёрдогч гэрэл үзэгдэж болно. Олж харахыг хичээ. Хэрвээ харж, нэрлэж, хүлээн авч чадвал цаашдаа олон юмнаас зугтаж чадна гэсэн үг. Гэрлийг олж харуутаа өөрийн шүтээн мэт хүлээж авах хэрэгтэй. Энэ хоёр дахь гэрлийн үе амьсгал зогссоны дараа хэдэн цаг үргэлжилдэг. Амьдрах хүч чинь биеийн нэг онгорхой цэгээр гадагшлах бөгөөд ухаан санаа яруусч, эргэн тойрондоо байгаа бүхнийг олж харна. Найз нөхөд, төрөл төрөгсдөө харах төдийгүй тэдний яриаг  ч сонсоно. Өөрийн орхисон бие махбодио, өөрийн одоо эзэмшиж буй биеэ хараад өөрийгөө нүднээ үл үзэгдэгч, тунгалаг болсоноо мэдэрнэ. Үүнийг мэдрээд айхгүй байвал нэгэн мөчид л аврал ирнэ. Энэ бол хоёрдогч мөнхийн гэрэл. Өөрийгөө өөрчлөгдсөнийг мэдээд шинэчлэгдэж, гэрлийг мэдэрч, хүлээж авсанаар өөрөө гэрэл болно. Өөрөөр хэлбэл гэрэлд шингэнэ. Гэрлийг танихгүй бол мөнхийн харуулуудыг ямар ч дүрээр харна. Тааралдана. Хэрвээ чи гэрлийг хараагүй боловч ухааран сэргэсэн бол, хаана байгаагаа мэдэрсэн бол номхон хүлцэнгүй байхыг хичээ. Юутай ч тааралдсан толгой гудайлган амьд сэрүүндээ мэддэг байсан ганц тарнийг ч болов унш, итгэж шүтэж явсан зүйлдээ мөргө. Замчин тааралдваас түнд бишрэн мөргө. Их зам өмнө чинь нээгдэнэ. Энэхүү Чикайя Барда 3 5 хоног үргэлжилнэ.
      ХОНИД БАРД БУЮУ КАРМУУДЫН ХИЙ ҮЗЭГДЛИЙН БАРД. Энэ Бард нь ойролцоогоор 15 хоног үргэлжилнэ. Ер нь үхлийн гурван Бард нийтдээ 49 хоног юм. Хэрэггүй болсон бие махбодио орисон оюун ухаан чинь ЧикайяБардыг дамжаад Хонид Бардад шилжинэ. Хонид Бардад шилжээд бү ай, битгий яаар, анхаарал болгоомжтой бай. Чи үхсэн өнгөрсөнтэйгээ бүү зууралд. Сэтгэл хөдлөл чинь чамайг аймшигтай газар аваачиж чадна. Энэрэн хайрлах сэтгэлээр эргэн тойрноо хар. Зүүд зэрэглээ мэт хурц гэрэл, аянга тэнгэрийн дуу мэт их чимээ өмнө чинь дүүжигнэнэ. Чи нэгэнт үгүй болсон тул чамайг юу ч айлгаж чадахгүйг бүү март. Чи хүссэн зүйлдээ хувилж чадна. Энэ дуу чимээнд хувирч нэгд. Энэ бол сүүлчийн чинь мөн чанар мөн. Хэрвээ энэ бүгдийг мэдэрч, ойлгож, хүлээж авч чадахгүй бол чамайг аймшиг нөмөрнө. Мөс цөмрөх мэт гай зовонгийн өөр ертөнц рүү унаж мэднэ. Бодолгогүй мэдрэмжээсээ болгоомжил. Ингээд Хонид Бардад шилжсэний дараахи өдрүүдийг дараалан өгүүлье.
      Нэг дэх өдөр. Гурван өдрийн турш өөрт чинь юу тохиолдсон нь мэдэгдэхгүй байсан бол сэргээд битгий сандар. Чи их өөрчлөгджээ. Бүх юмс өөрчлөгдөж, чи өөр болсон. Толинд бүү хар, ойр дотныхноо бүү зовоо. Чи урьд өмнө нь хэзээ ч үзээгүй зүйлээ үзэж, сонсч байгаагүй зүйлээ сонсох болно. Аль алиных нь эх үүсвэр бол зүрх сэтгэлийн чинь мандал юм. Энд чи гэгээрэх боломжтой. Эхний өдрийн энэ газар бол Цагаан Бадда Вайрочаны эзэмшил юм. Тэр цав цагаан биетэй бөгөөд цэвэр цэнхэр гэрэл цацруулна. Энэ гэрэл нь маш хурц, тоймгүй их дөлтэй тул айж эмээх сэтгэл төрүүлнэ. Гэвч хэн айхгүй энэ гэрэлд  итгэж өөртөө хүлээн авна тэр Бардагийн аугаа их өвчин зовонгоос чөлөөлөгдөнө. Цэвэр цагаан гэрэлд хэрхэвч автаж болохгүй, замаасаа төөрнө гэсэн үг.
      Хоёр дахь өдөр. Энэ өдөр бол нэвтрэхийн жаргал болон Толины цэцэн зөнг шингээсэн цагаан голын өдөр юм. Мөн энэ өдөр нүгэлтнийг авахаар тамын хаалга нээгдэнэ. Тэндээ утаархуу бараан гэрэл цацрах бөгөөд ихэд ойр дотно, халуун дулаан санагдана. Гэвч энэ дотно мэт хар гэрэл рүү бүү хар. Муу үйл уур уцаар чинь чамайг там уруу түлхэж чадна. Тамд нэг унаваас тэндээс буцах зам нь удаан. Энэ өдөр уурлаж уцаарлахаас зайлсхий. Газар дээр үлдэгсэд чиний өмч хөрөнгийг хуваан маргаж, эсвэл хань чинь чамайг мартсан байхыг үзэж болох бөгөөд энэхэн мөчид л дүрсхийн уурлавал тамд уналаа гэсэн үг. Зургаан тэнгэрлиг тэмдэг солонгийн өнгөөр үзэгдэнэ. Дорнын ялагдашгүй Төгс Будда хурц цагаан, нүд гялбам гэрлээ цацруулсаар ирнэ. Энэ цагаан гэрлийг хайр, ёс журам, гоо сайхан төгс төгөлдөр дагалдана. Үүний хажуугаар там болон муу муухайг дагуулсан хар хүрэн гэрэл ч байна. Хүний муу муухай зан чанар цагаан гэрэлээс нүд гялбан бууруулж, хүн айдаг болохоор ийнхүү хар гэрлийг дагана. Энэ мөчид ухаалаг бай. Энэ хар гэрэл чамайг тодорхойгүй арчаагүй, ирээдүй уруу хөтөлнө гэсэн үг. Хурц цагаан гэрлээс эмээлгүй түүнийг дага сонго.
      Гурав дахь өдөр. Өмнөд зүгийг цэвэр шар гэрэл ноёрхоно. Ратнасамбаха буюу өмнийн Будда шар биенээсээ шар гэрэл цацруулсаар ирнэ. Хэрэв шар гэрлээс айж, түүнтэй сүлэлдэн туяарч буй бүдэг цэнхэр гэрлийг дагаваас газар дээрх шинэ амьдралд эргэн орж, төрөх өтлөх, өвдөх үхэх зовлонг дахин амсч сонгох аргагүй хамгийн муу муухай газар унана. Цэвэр шар гэрэлд уусагтун.
      Дөрөв дэх өдөр. Энэ өдөр бол цэвэр улаан галын өдөр. Эргэцүүлэхүй, цэцэн ухаан хоёрт захирагддаг өрнө зүг ноёрхоно. Өрнийг эзэгнэгч, бүхнийг мэдэгч Будда Амитаба хүлцэл, ач буян, дуу хуур, гал зэрэг дагуултайгаа хурц улаан гал бадруулсаар ирнэ. Хорвоогийн амьдралтай холбоотой нэгэн хэмийн бүдэг улаан гэрэл дагалдана. Энэ бүдэг улаан гэрлээс зугт. Учир нь энэ гэрэл нүглээ наминчлаагүй, заяа муутай сүнснүүдийн оронд аваачина. Энэ өдөр өс хонзон, хайр сэтгэл буюу газар дээрх амьдралд хоргодсон аль нэг тэмүүллээс болж хий үзэгдэл, буг чөтгөр буюу азгүй сүнснүүд төрдөг. Тэр цаашдаа Бардыг туулж авралд хүрч чадахгүй. Хурц улаан галыг сонго.
      Тав дахь өдөр. Хойд зүгийн цэвэр ногоон гэрэл туяарч хойд зүгийн Будда Амогасидхи буюу Чин зоригт, гүйцэлдүүлэгч Будда заларна. Хурц ногоон гэрэл нь хардах, үл итгэх атаа жөтөөний цайвар ногоон гэрэлтэй сүлэлдэнэ. Энэ бүдэг ногоон гэрлийг сонговол үргэлж дайсагнан тэмцэлдэгч хар санаат аваргуудын оронд очих тул болгоомжлогтун. Хурц ногоон гэрлээс бүү ай, зоригтой хүлээж ав.
      Зургаа дахь өдөр. Бүх тэнгэрлиг тэмдэгүүд болон чиний гэрлэн бүтцийн нууцууд нэг нэгээрээ чамд цувран үзэгдсэн бөгөөд чи өөрийгөө танин мэдэж, ямар байсан тэр хэвээрээ үлдэж чадлаа. Энэ зургаа дахь өдөр ус, гал, хий, шороон махбодийн илрэл болсон шар, ногоон, цагаан, улаан гэрэл зэрэг асна. Тэдэнтэй нэгд, тэднийг хайрла, тэдний салшгүй нэг хэсэг нь бол. Өөрийгөө анхдагч төрөөгүй бодлын байдалд оруул, чамд ямар ч эхлэл дүгнэлт, тодорхойлолт  байхгүй. Энэ гэрлийн аль нэгийг сонгож болохгүй. Бүгдэд нь адил хандаж, өөрийн чинь тусгал болсон тэднийг хайрла. Энэ тод гэрлийн хажуугаар бүдэг гэрэл тусах боловч тэдэнд битгий авт, автвал итгэл аврал үгүй өөр ертанц рүү унана. Ийнхүү бурхантай өөрөө өөртэйгээ нэгдэж чадвал бүх нууцад нэвтэрч чамд мэдэхгүй зүйл гэж байхгүй болно. Зургаа дахь өдөр бол өөрийн сэтгэлийн Чарамыг танин мэдэх сүүлчийн өдөр юм.
      Долоо дахь өдөр. Энэ өдөр чи эрдэм мэдлэгийг харах хоолойн чакрамд шилжинэ. Янз бүрийн өнгөөр гялалзах гэрэл чиний дээр эргэлдэнэ. Мэдрэхүйн тэнгэрүүд өөр өөрийн өнгө, чанарыг илэрхийлэн сүртэй чанга хөгжмийн аянд бүжнэ. Тэд сайныг шагнаж, мууг шийтгэхээр иржээ. Тэд асар хурц гэрэл цацруулах тул харж үл тэвчин тайван цэнхэр гэрэл цацарч буй руу тэмүүлбээс олон зовлоонг урт удаан хугацаагаар эдлэх болно. Хурц гэрэл, дуу чимээнээс бүү ай, хамт бүжиглэ. Тэднээс туслалцаа, өглөг гуй. Өөртөө гялалзагч таван галыг шингээснээр диваажинд орох үүд чинь нээгдэнэ. Өөрт чинь үзүүлж байгааг таньж мэд, түүнд хувил чи чөлөөлөгдөнө. Чөлөөлөгдсөний шинжүүд яаж илрэх вэ гэвэл, хурц тод нар, анхилам хүжийн үнэр, нууцлаг, агаарт эгшиглэх хөгжим. Анхдагч гэрлийг таниад түүнд ууссан хүн шууд Дхарма Кайяд хүнэ. Өөрөөр хэлбэл тэр хэзээ ч Бардо Тойдол ыг унших шаардлагагүй болно. Хонид Бардад ухаарч сэнхэрсэн хүн төрөл дамжих хэлхээг шууд таслан, дэлхий дээр ирвэл хүн төрөлтөнийг гэгээрүүлэх гэж ирэх бөгөөд Самбхог Кайяд хүрнэ. Хэрвээ Сидна Бардад хүрч байж сая таньж мэдвэл сайн төрөл олох боломж багасна. Өөрөөр хэлбэл Нирман Кайя төшинд байна гэсэн үг. Гэвч хичээвэл энд ч сайн төрөл олох, асур буюу хүмүүсийн дунд төрж, үхлээр тасалдсан амьдарлаа үргэлжлүүлэн, хөгжин дэвших боломж байдаг. Хонид Бардад байх 8 14 өдрүүд нь бурхад болон оюун ухааны тэмдгүүдийг эзлэх өдрүүд болмой.
      3.СИДНА БАРД БУЮУ ТӨРӨН МЭНДЛЭХЭЭ ХҮЛЭЭХ БАРД Хонид Бардын амьд тэмдэгүүдийг таньж мэдээгүйн учир чи өөрийгөө олсонгүй. Одоо чи Сидна Бардад байна. Энэ Бардад төрөх нь дэлхийнхээс тэс өөр. Чиний ухасар сэргэж, нэг мэдэхэд чи байна. Чи урьд амьд үеийнхтэйгээ адил биетэй, мэдрэмжтэй, чөлөөтай хөдөлнө. Кармын жирийн биш хүчний нөлөөгөөр Бардад байгаа амьтдыг бүгдийг харна. Чиний бие урьдынхтай адил боловч илүү төгс, учир нь хүсэл мөрөөдөл итгэл найдвар, ирээдүйн билэгдлүүдээс төрсөн болоод тэр. Ирээдүйд төрөх газар орон, хамт амьдрах хувь тавилантай хүмүүсээ харна. Тэдэнд бүү авт. Энэ бол Бардын хүнд бэрх, урт удаан зам. Хонид Бардад чи өөрийгөө харж, таньж мэдэж, санаж чадаагүй. Тиймээс Сидна Бардад өөрийгөө үрэлгүй, өөрийн сэтгэл хөдлөлд авталгүй байх нь чухал. Шунал тачаалгүй, сайн санаатай байж чадвал эндээс гарч дахин төрөлдөө ой ухаанаа хадгалах буюу бүр эцсийн тохиолдолд ой ухаанаа гээсэн ч илүү дээгүүр төрөл олж болох юм. Хэрэв өөрийгөө захирч чадвал эхийн умайд орох шаардлагаас чөлөөлөгдөнө. Сидна Бардад байгаагаа хэзээ ч бүү март. Чи Кармын биетэй байгаагийн нэг баталгаа бол чи ямар ч хана, хэрэм, уул, хадыг нэвт гарах чадвартай. Чи Кармынхаа хүчээр дуртай газраа очиж, дуртай зйлээ үэх чадвартай. Бардад харж буй болон чам уруу ширтэж буй амьтад хожим ирээдүйд хувь заяа чинь чамтай уулзуулан учруулах хүмүүс. Чи  бүх ертөнцийг хэрэн хэсч чадах боловч хоёрхон газарт нэвтэрч чадахгүй. Тэр нь сүнсний аугаа их төв болох эхийн умай. Газар дээрх хүмүүс, садан төрлийн холбоотой байсан хүмүүсээ харж яривч тад чамайг сонсохгүй, тэдэнд хүрэхийг хичээвч нэвт гарна. Чи 49 хоногоо хүртэл ийм байдалд байна. Ихэнх хүмүүс /сүнснүүд/ Сидна Бардад 22 хоногийг өнгөрүүдэг. Амьд сэрүүндээ өөрийгөө цэгнэж хянахыг хичээн, үхэх төрөх амьдралын тухай байнга санаж байсан хүмүүсийг Сидна Бард, аз жаргал, баяр баясгалангаар угтана. Гэхдээ энд хууртаж хөөрч болохгүй. Сидна Бардад үзсэн сайн муу аймшигтай, гэгээтэй зүйлүүд бүгд өөрийн чинь ухаан бодлоос урган гарч байдгийг санаж яв. Хамгийн гол нь тайван байж сурах хэрэгтэй. Сидна Бардад хэн ч чамд туслахгүй, хувь заяаг чинь өөрчилж хүчрэхгүй. Энд дээд зэргээр ганцаардах тул хүний бие хайж эхэлнэ. Гэтэл чамайг энд байх хугацаанд хуучин бие чинь өмхөрч үгүй болжээ. Дахин төрөл авах гэж бүү яар, аль тааралдсан умайд орвол алдаж мэднэ. Зөвхөн зовохын тулд төрвөл яана. Энэ ертөнцөд үзэж буй чиний бүх зовлон чамаас өөрөөс чинь гарч байгаа юм. Хэрэв чи зовлонгоосоо салж чадахгүй байгаа бол сайн сүнс ирээд чиний сайн үйл бүрийг цагаан чулуугаар тэмдэглэн овоо босгоно. Түүнтэй цуг нөгөө талд нь муу сүнс ирээд хар чулуугаар чиний муу үйл бүхнийг тоолж овоо босгоно. Энэ овоонуудыг чи хараад айж хэлж хашгичиж эхэлнэ. Тэгэнгүүт үхлийн ноён /Эрлэг номун хаан/ гартаа хувь тавилангийн толийг барьсаар ирэх бөгөөд тэнд чиний сайн муу үйл бүгд ялгаран харагдана. Чи өөрөө энэ толинд хараад л үнэнийг мэдэрнэ. Дараа нь эрлэгүүд чамайг хүзүүнээс чинь оосорлон чирж элдвээр тамлан тасдаж зовоох бөгөөд бие чинь дороо бүтэн болж, дахин тамлуулах зэргээр энэ гинжин хэлхээ зогсоо зайгүй үргэлжилнэ. Чи бүгдийг ухааран ойлготол, чи өөрөө өөрийгөө шүүж байгааг, энэ бүхэн чинь бохирдсон оюун ухаанаас урган гарч байгааг ойлготол чинь үргэлжилнэ. Ямар нэгэн эрлэг чамайг тамлаж байгаа юм биш чи өөрөө өөрийгөө зовоож байгаа нь энэ. Энэ бүхэн хий хуурамч үзэгдэл боловч Бардын ертөнцөд хий үзэгдэл болон чи өөрөө нягтаараа адил тул, өвдөхийн зовлон жинхэнэ юм. Нүгэл буянаа дэнслүүлэхдээ битгий худлаа ярь, эрлэгээс битгий ай, түүнээс хамгаалж туслахыг гуй. Бурханд залбир, тэгвэл аврагдана. Энэ бол чиний чөлөөлөгдөх сүүлчийн боломж. Одоо л амьдралын нууц бичлэгийг тайлж чадахгүй бол өнгөрсөн бүхнээ мартахад доошоо унана. Энэ боломжийг алдвал дахин төрөхдөө ой ухаанаа алдана гэж мэд. Дахин төрөхдөө зургаан ертөнцийн хаана нь ч төрж болно. Чиний очих ёстой ертөнц илүү хурцаар чамд гэрэлтэнэ. Тэгш цагаан гэрэлтэй нь тэнгэр нарын ертөнц. Тэгш ногоон гэрэлтэй нь асур нарын ертөнц. Тэгш шар гэрэлтэй нь хүний ертөнц. Тэгш хөх гэрэлтэй нь араатан амьтадын ертөнц. Улаандуу гэрэлтэй нь бирд нарын ертөнц. Хар саарал сүлэлдсэн гэрэлтэй нь тамын ертөнц.
      Төрөх дөрвөн арга зам бий. Үүнд: Өндөгнөөс, умайнаас, жирийн биш замаар, үр тарианаас. Там, Асур, Тэнгэр, Бирд нарын ертөнцөд жирийн биш аргаар төрнө. Хүний ертөнц болон амьтны ертөнцөд төрөл олбол умай шаардлагатай. Зарим сүнс ертөнцөд бурханы замыг засахаар өнгөрсөн болон ирээдүйгээ мэдэх чадвараа орхилгүй мэндлэх нь бий. Хэрэв өчүүхэн төдийн уурлаж уцаарлах буюу өнгөрсөн амьдралдаа, дэлхий дээр орхисон зүйл, эд юмандаа хоргодвол шууд төрөл доошилж тамд төрнө. Сайхан сэтгэлтэй, бодолтой, бурхан багшдаа итгэл үнэмшилтэй байх нь хамгийн чухал. Тэр ч бүү хэл, чи тамын ертөнцөд төрөх тавилантай ч энэрэнгүй сайхан сэтгэл гаргаваас төрөл дээшлэх магадлалтай. Бодол санаа чинь ариун тунгалаг байх нь чухал. Энэ зургаан ертөнцөөс илүү хурц гэрэлтэж байгаа нь өөрийн ертөнц гэж таньсан бол чиний ирээдүйн төрж, амьдрах ертөнц гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Оюун санаанд чинь өнгөрсөн амьдрал бүдгэрч, ирээдүй улам тодрох болно. Гэвч битгий яар. Чи дахин төрөл олж зовох, жаргах чинь өөрийн анхаарал мэдрэмжээс шалтгаална. Одоо өөртөө аль болох таатай газар олохыг хичээж, өөрт чинь зовлон авчрах умайнаас хол байхыг бод.
      Чиний очихыг хүсээгүй умайн амсрыг хаах таван арга байдаг. Үүнд: Чамайг умай руу урсгаж буй урсгалыг эсэргүүц. Эсэргүйцлээ номхон хүлцэнгүй итгэл үнэмшилтэйгээр ямар ч уур уцааргүй үйлд. Бодлоо сайнаар эсэргүүцэх гэдгээс бусдаас нь цэвэрлэ. Эр эмийн ажил үйлдэж буй хоёр хүнийг битгий сатааруул, анхаарлыг нь өөртөө бүү тат. Тэр хоёрыг эцэг эх хэмээн үзэж тэдэнд итгэж бодлоороо өөрийгөө өгч, үнэн сэтгэлээсээ сургаал хүс. Тэгж чадвал чамайг хүлээн авахад бэлэн байсан умай хаагдана. Мөн эр эмийн ажил үйлдэж байгаа хоёрыг хараад сэжигч муу бодлоосоо холдож, хайраас хөндийрөн, хүсэл таашаалаа багасга. Хэрэв чи амжилтанд хүрч чадамгүй санагдвал энэ хоёр, дуу чимээ, умай энэ бүхэн хий хоосон зүйл гэж бод. Тэр ч байтугай өөрийн оюун ухамсарыг ч хий зүйл гэж тооц. Ингэвэл санасанаар болно. Хэрэв мөн л урьдынхтай адил чамайг хүлээж байгаа умай харагдвал чи эргэлзэж, байхгүй зүйлийг үнэн байдал мэт хүлээн авч буйтай холбоотой. Зөвхөн “өөр” дээрээ төвлөр. Миний оюун ухаан хүртэл байхгүй зүйл, тэр төрөөгүй болохоор үхэж чадахгүй. Миний ухамсар бол толинд тусч, өөрөө өөртөө баригдагч тусгал гэх мэтээр эргэцүүл. Тэгж чадвал чамайг хүлээж байсан савны амсар хаагдана.
      Умайг сонгох нь: Хэрэв чи сургаалын үгийг сонсоогүй, тэднийг ажиглаж чадаагүй бол умайн ам нээлттэй хэвээр бол түүнд орох цаг ойртож байна гэсэн үг. Умайгаа сонгохыг хичээгтүн. Нэн тэргүүнд чи төрөх тивийнхээ тэмдэгийг олж үзнэ. Хэрэв дорнод тивд төрөл авах заяатай бол хун шувуутай том нуурыг үзнэ. Битгий ор. Тэнд тухлаг жаргалтай ч итгэл сул. Өмнөд тивд төрөл авах болбол гоёмсог орд харшыг үзнэ. Чадвал ийшээ ор. Өрнө тивд төрөх болбол эргээр нь үхэр бэлчсэн нуур үзнэ. Тэнд эд баялаг, хангалуун тансаг орчин хүлээж байвч, итгэл  бишрэл сул тул бүү ор. Асур нарын оронд төрөл авах бол ширэнгэн ой буюу галан тойрог үзнэ. Ороод хэрэггүй. Тэнгэр нарын оронд төрье гэвэл алт мөнгө, үнэт эрдэнэсээр дүүрсэн дуган харагдана. Чадвал ийшээ нэвтэр. Хэрэв амьтадын ертөнцөд төрөл авья гэвэл манан, утаанд умбасан гүнзгий нүх, агуйнууд харагдана битгий ор. Тамд төрөл авбаас сэтгэл татам уянгалаг дуу сонсогдоно. Чи маш ихээр энэ дуунд татагдана. Үүнийг эсэргүйц. Чи энд олон зууны турш зовж шаналах болно. Битгий ор. Одоо чи урьдах Кармаасаа саллаа. Хувь заяаны хүч, түүний тоо томшгүй хүчдэл шуурга үүсгэнэ. Энэ бол Кармын шуурга. Чиний ард асар хүчтэй, аймшигтай дуу чимээ гарч шуурга дэгдэхэд чи аврал эрэн харсан зүг рүүгээ гүйх болно. Олон сайхан орд харш, тал нуга, нуур ой, цэцэг навч, өмнө чинь харагдан аварга том бадамлянхуа цэцгэнд ороход тэрбээр дэлбээгээ хумхина. Дотор нь амар амгалан тул чи эндээс аймшигт салхи шуурганд гарахыг хүсэхгүй. Гэвч чи ямарч сонголт хийж чадалгүй тааралдсан умайд шургаж баригдах нь энэ. Сонголт хийхийн тулд сонгох боломжтой байхын тулд энэ Кармын шуурганд автаж, эмээх хэрэггүй. Тэр чамайг нөмрөөд ирэнгүүт бурхан багшдаа эсвэл муу зүгийн юмыг зайлуулах чадвар бүхий бурхдад залбирч мөргө.
      Дахин төрөлт. Хэрэв чамд умайд орохоос өөр зам үлдээгүй бол энэ сургаалыг сонс. Эхний умайд бүү ор. Муу зүгийн тэнгэр нарыг эсэргүүцэх тарни уншвал тэд чамд садаа болохоо больж чи сонголт хийх боломжтой болно. Чиний өмнө дээд, эсвэл хүний ертөнцөд төрөл авах боломж байна. Хэрэв дэлхий дээр төрөл авахаар шийдвэл итгэл үнэмшил нь бат бөх байгаа тивийг сонгоорой Гялгар бүхэн алт биш гэдгийг мартаж болохгүй. Сонголт хийхдээ болгоомжтой бай. Бүх чадлаараа хаан, сурвалжтан ч юм уу эсвэл зовлон зүдгүүргүй амьдрах хүн болж төрөхийг хүс. Сайтар нягталж бодсоны эцэст чамайг дуудсан саванд ор. Орохдоо өөрийн хүсэл сонголт биелнэ гэдэгт итгэл хайр дүүрэн байх хэрэгтэй. Тэгвэл тэр умай чинь чиний авралын сүнс болно. Дотор нь ороод эцсийн мөчид бурханы тухай, хайр энэрлийн тухай бод. Хэрвээ умайгаа сонгож чадахгүй бол мөргө, залбир. Өөрийн бүх хүчийг дайчлан хайр итгэл хоёроор зэвсэглэн анхаарлаа хоёрдуулалгүй бурханд ханд. Нэг мөчид түүнд шингэ. Тэгвэл өөрийгөө олж харна. Өөрөө өөртэйгөө дөрвийг нэг болгон нэгд, тэгвэл эцсийн мөчид аугаа их хүч орно. Тэгвэл алт, алмас эрдэнээр чимэглэсэн өндөр сүм дугана бүхий тивийг сонго. Чадвал тийшээ нэвтэрч, хүсвэл бурхан болно. Үүгээр үхэгсдийг чөлөөлж, амьдыг сургагч Бардын тухай сургаал өндөрлөмой.
      0 0 31
    20. 2006 оны зургадугаар сарын 6 христийн шашин шүтдэг олон хүний сэтгэлийг тавгүй болгожээ. Он тооллын хуанлид гурван зургаагийн тоо зэрэгцэн тохиовол муу явдал болохын шинж гэсэн нэгэн хачин сүсэг бий болоод уджээ. Английн байгалийн үзэсгэлэнт газар амьдардаг нэгэн айлд Чарли хэмээх хүү төржээ. Чинээлэг, сурвалжит тэр гэр бүл өв залгамжлах хүүтэй болохсон гэж хүсдэг байсан юмсанж. Тэд хүүтэй болсондоо баярлан их найр хийжээ. Цагийн жамаар жаалхүү өсч, царайлаг сайхан залуу болов. Гэвч тэр эрийн цээнд хүрсэн хойноо санаанд оромгүй явдал үйлдэж эхэлжээ.
      Мөнөөх залуу жижиг хотын мухлагийн эзний охиныг хүчиндэж орхисон байна. Сурвалжит удмын хүн хэзээ ч ийм муухай зүйл хийж байгаагүй тул ганц хүүгийнхээ шившигт явдлаас болж сэтгэлээр унасан эцэг нь зүрхний шигдээс өвчнөөр өөд болжээ. Чарлигийн ээж гэр бүлд нь тохиолдсон аймшигт зүйлээс ичиж зовсондоо гадагшаа ч гарч чадахаа байв. Энэ үед Чарли дахиад бас нэг хэрэг үйлдэж орхив. Тэр шоронгийн хүмүүстэй нийлэн, зоогийн газрыг дээрэмдэж, тэндхийн манаач, үйлчлэгчдийн хүзүүг тахиа алж байгаа юм шиг хугалж орхисон аж. Тэр өдрөөс хойш Чарли болон түүний ээжийг эдлэн газрынх нь ойр хавийн оршин суугчдын хэн нь ч олж харсангүй гэнэ. Харин Чарлийг төрсний дараа угаал үйлдэж загалмай зүүлгэсэн эх нь түүний нуруун дээр 666 гэдэг тоо байсан. Чарли хүн дүрстэй чөтгөр байсан байж магадгүй гэж ярьжээ. Тэр цагаас хойш Чарлигийнхны аж төрж байсан харшид хэн ч орсонгүй. Одоо болтол эзэнгүй байдаг гэсэн яриа байдаг.
      Өөр нэг хачин явдал Оросын алс дорнодын нэг тосгонд болжээ. Нас дээр гарсан Маша эмээг хүн бүр л хайрладаг байлаа. Тосгоныхон түүнд ус авчирч, галыг нь түлж, гэр орны нь цэвэрлэж өгдөг. Маша эмээ ч идэр залуудаа тусархуу өглөгч нэгэн байсан гэдэг. Харин түүнийг тус тосгонд хэзээ ирсэн, яагаад энд амьдрах болсныг нь хэн ч мэддэггүй байв. Маша эмээ тосгонд анх ирэхдээ л хань ижил, үр хүүхэд, төрөл садангүй ганц бие байсан. Тэр чигээрээ л насыг элээжээ. Тосгоны нэг саваагүй залуу түүнийг “онгон” эмээ гэж дооглосон удаатай. Харин мөнөөх залууг өндөр настай хүнээр доог тохуу хийлээ гэж бүгд зэмлэн загнасан байна. Удалгүй Маша эмээ нүд аньж, тосгоныхон түүнийг хөдөөлүүлжээ. Харин Маша эмээгийн байшингийн шалан доорх хонгилоос олдсон баадантай юман дотор жижиг хүүхдийн араг яс, “чөтгөрийн хүү 666” гэсэн бичиг хоёр гарч ирсэн гэдэг. Маша эмээ залуу зандан цагтаа тосгоныхоо нэг дархантай суужээ. Тэр дархан дуулдаг хуурддаг авьяаслаг сайхан залуу байж. Тосгоны олон хүүхэн дундаас Машаг сонгон суусан мөнөөх залуу хуримаа хийгээд гурав хоносны дараа шөнө дундын үед орон дээрээ суугаа чигээрээ чоно болон хувирчээ.
      Харин тэр Машад, хэрэв чи надаас хүүхэд олсон бол түүнийг битгий төрүүлээрэй гэж хэлээд амьсгаа хураасан байна. Маша энэ явдлын дараа галзуурч золтой л үхсэнгүй. Эмнэлэгт удтал хэвтэж байгаад гарангуутаа тосгоноосоо явжээ. Өөр тосгонд очсон хойноо хөл хүндтэй болсноо мэдээд дарханы захисанаар хүүхдээ төрүүлэхгүйг хичээсэн боловч гэдэс нь нэгэнт томорсон байж. Тэр хүүхдээ ойд гаргаад амыг нь барих гэсэн боловч чадсангүй, хөхүүлтэл бяцхан нярай эхийнхээ хөхний толгойг шууд хазсанаа амьсгаа хураажээ. Маша тэр хүүхдийг даавуунд боож, гэртээ үхдэгийн даваан дээр иржээ. Тэр дахиад л өөр тосгон рүү нүүв. Харин хүүхдийн цогцосыг байшингийнхаа хонгил дор хадгалжээ. Маша эмээд тохиолдсон аймшигт явдлыг мэддэг байсан нэг хүн энэ тухай бусдад “гурван зургаагийн тоо давхцсан өдөр Машагийн нөхөр төрсөн юм” хэмээн ярьжээ. Энэ бүхэн ам дамжсан зохиомол яриа, аль эсвэл бодит зүйлийн аль нь болохыг хүмүүс сонирхдог. Ер нь 666 гэдэг тоо үнэхээр ид шидтэй, аюултай зүйл үү. Хэдхэн хоногийн өмнө 30 настай Мелисса Паркер гэдэг хөл хүндтэй англи бүсгүй амаржих газрын эмчээс төрөлтийн явцаа удаашруулах тариа хийж өгөөч гэж гуйжээ. Учир нь тэр 666 гэсэн гурван зургаагийн тоо давхцсан өдөр төрсөн хүүхэд чөтгөр болж хувирдаг гэсэн ярианд итгэдэг аж. Эрдэмтэд сэтгэл зүйчид “666” тай уялдуулан сонирхолтой судалгаа хийжээ.
      Тухайлбал тэд 1096 оны зургадугаар сарын 6 нд байгалийн маш ширүүн үзэгдэл болсныг тэмдэглэсэн байна. Тэр үед тахиа донгодож үүр цайхаас эхлээд үдшийн бүрий болтол салхи дэгдэж шороо шуурчээ. Үүний хамт цахилгаан цахилж, тэнгэрийн үй түмэн одод харваж байсан гэнэ. Харин байгалийн энэ аймшигт үзэгдлийн улмаас хүний амь сүйдэж хохироогүй аж. Ийм үзэгдэл 1836 оны зургадугаар сарын 6 нд давтагдана гэж үзэж байжээ. Гэвч байгалийн гамшигт явдал болсонгүй. Эрдэмтэд бас дэлхийн түүхт хүмүүсийн амьдралыг судалж үзжээ. 1956 оны зургадугаар сарын 6 нд одон бөмбөгийн аварга тамирчин Бьерн Борг төрсөн бол 1996 оны зургадугаар сарын 6 нд цуст дарангуйлагч Пол Пот Камбожийн ширэнгэн дунд байдаг цэргийн бааз дээрээ нас баржээ.
      Энэ мэтчилэн, мянган жилийн хугацаанд гурван зургаагын тоо давхцсан өдрүүдийг судалж үзээд, хүн төрөлхтөний түүхэнд “чөтгөр шулмын хорлол” болсон аймшгийн онцгой явдал тохиогоогүйг нотолжээ. Оросын зурхайч, одон оронч, Павел Глоб “666” гэдэг тооноос эмээх нь мөн үүнийг Христийг хөнөөсөн домогтой холбох нь бүр ч утгагүй зүйл” гэж үзсэн байна.
      Тэр ч байтугай, Библийн сударт гурван зургаагийн тоо давхцсан өдөр баясаж цэнгэх ёстой хэмээн өгүүлсэн байдаг аж
      0 0 24
    21. Эдгар Кейс
      Эдгар Кейс /1877 1945/ энэ жил 139 насны ой тохиож байна. Тэрбээр хүн төрөлхтний түүхэнд мөнхөрсөн ер бусын зөнч бөгөөд Вангагаас дутуугүй алдартай байсан. Кейс өдөрт хэдэн зуун хүн, түүний дотор ерөнхийлөгч, ерөнхий сайдуудыг хүлээж авдаг байв. Сонирхолтой нь тэр яг л Ванга шиг үйлчлүүлэгчдээ хэзээ ч харж байгаагүй. Ванга юм хардаггүй байсан. Харин Кейс унтаж байхдаа зөгнөлөө хэлж бичүүлдэг бөгөөд сэрсэн хойноо юу ч санадаггүй байв. Иймээс “зүүдний зөнч” гэж алдаршжээ. Кейс анагаахын боловсролгүй ч зөв онош тавьж, нарийн мэргэжилтнүүдийн хэрэглэдэг нэр томъёог мэддэг байсан. Тэр хүүхэд байхдаа хоолойны үрэвсэл тусч дуу нь гарахаа байжээ. Кентукки мужийн Холкинсвилль хотод “Инээдэг хүн” хочит Харт хэмээх ховсчин иржээ. Эдгарыг дуудан тайзан дээр гарган ховсдоход тэр ярьж эхлэв. Гэвч сэрсний дараа дахиад юм ярьж чадахгүй байлаа. Дараа нь нутгийн ховсчин Эл Лейн туршилтыг давтав. Лейн “Таны далд ухамсар хоолойг чинь харж байна. Одоо тэр юу хийх хэрэгтэйг ярьж өгнө” гэжээ. Унтаж буй Кейс “Гэмтлийн шалтгаан нь мэдрэлийн төгсгөл сунаснаас болоод дууны хөвч хэсэгчлэн мэдээ алджээ. Гэмтсэн хэсгийн цусны эргэлтийг түр зуур хүчтэй болгоход эдгэрнэ” гэж ярив. Лейн “Биедээ үүнийг хий гэж тушаа” гэмэгц Кейсийн эцэг эхийн нүдэн дээр хүүгийн хүзүү хөөж томрон, улаан болсноо буцаад хэвийн байдалд орлоо. Ингээд Кейс өөрийгеө эмчилсний дүнд ярьдаг болжээ. Дараа нь тэр хүүгээ сохрохоос сэргийлж, эхнэрийнхээ сүрьеэг эмчилсэн юм. Кейс дэлхийн хоёр дайны эхлэл төгсгөл, 1929 оны Америкийн эдийн засгийн хямрал, хөрөнплйн биржийн сүйрлийг зөгнөжээ. Мөн фашизмын төгсгөл, ЗХУ ын ялалтыг ч тэр хэлсэн. Улаан арми Европ даяар ялалтын тугаа мандуулж байхад тэр “ЗХУ сөнөнө. XX зуун дуусаагүй байхад коммунизмын мөхөл ирнэ” гэжээ. Түүнээс хэдэн сарын дараа Кейс хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм. Цааш нь тэрээр Орос хямралд орох боловч “Бид Бурханд итгэдэг” гэж мөнгөн дэвсгэртзн дээр бичсэн улстай /Америк/ найрамдаж, хямралаас гарна. Хүрэн баавгайн эх орноос /Орос/ даян дэлхийд итгэл найдвар ирнэ. Гэхдээ коммунистуудын бус эрх чөлөөт Орос.  Оростой нягт холбоотой улсууд илүү сайн сайхан амьдарч, эцсийн бүлэгт дэлхий даяар амьдралын нөхцөл сайжирна” гэж зөгнөжээ. Оростой хамтран ажиллаж байгаа улсууд түүнээс нефть, хий, бензин аваад ямар ч гэсэн ядуураагүй. Хамгийн гайхалтай нь Кейс “2030 оны дараа Зөвлөлт холбоот улс дахин сэргэн мандана” гэж зөгнөжзэ. Түүнийхээр бол Белорусс, Киргиз, Дорнод Украин, Армен, Казахстан зэрэг орнууд Оростой нэгдэх гэнэ. Гүрж ч магадгүй, учир нь бие даах гээд нэг л болохгүй байгаа. Ямар ч гэсэн одоогоор Белорусс холбооны улс байгуулахаар Оростой хэлэлцээр хийж байгаа нь гарцаагүй үнэн. “Хятад танигдахын аргагүй еөрчлөгдөнө. Христийн шашинтай хятадууд улс төрд орж ирсээр Хятад нэг л өдөр Христийн шашны өлгий болно… Маргааш Хятад сэрнэ. Хүний хэмжээсээр багагүй хугацаа өнгөрөх авч Бурхны хувьд нэг л өдөр билээ” гэж Кейс хэлсэн байна. Тэрээр дэлхийн III дайны талаар юу ч хэлээгүй боловч байгалийн гамшиг тохиолдох нь эрс ихсэж, дэлхий дулаарч, сэрүүн дулаан орнууд хүртэл халуун орных шиг уур амьсгалтай болж ойд, дал моднууд ургана гэж бүр 1930 аад онд зөгнөсөн. Мөн “Америкийн тал нь усанд автаж живнэ. Нью Йорк, Коннектикут ба дорнод эргийн нутгуудад газар хөдөлж, газрын хөрснөөс арчигдана. Агуу нууруудын ус Мексикийн буланд цутгана. Гавайн галт уулс сэрж, асар хүчтэй давалгаанууд Калифорнийн өмнөд эргийг гурван сарын дотор живүүлнэ. Гренландын хойт нутгуудад ус татарч, Карибын тэнгист шинэ газрууд цухуйна. Өмнед Америк даяар дээрээс доош газар хөдөлж, Антарктидад Галт газраас холгүйхэн хуурай газар уснаас өргөгдөж, оргилсон устай хоолой үүснэ” гэж тэр хэлжээ. Эдгар Кейсийн зөгнөснөөр бол цаг уур, газар хөдлөлтийн улмаас манай гариг бүхэлдээ өөрчлөгдөх аж. Харин Орос, Төв Ази үүнд бага өртөж, улмаар Баруун Сибирь соёл иргэншлмйн төв болох гэнэ. Түүний зөгнөлийг дэлхийн зрдэмтдийн таамаглал баталдаг. Эрдэмтэд “Антарктид ба Гренландын мөс хайлвал дэлхийн газрын царцсын идэвхжил өдөөгдөж, улмаар галт уулс сэрж, газар хөдлөлт ихсэж, цунами, үер болох нь олшорно гэдэг. Кейсийн ач хүү “Өвөөгийн 14000 стенограммаас ихэнх нь тайлагдаагүй. 2000 онд түүнийг шарилыг хөндөхөд дотроос нь олон шинэ зөгнөл гарч ирсэн” гэж мэдэгдсэн байна. Дашрамд өгүүлэхэд Кейс “Би Небраскад 2100 онд дахин төрнө” гэж амьддаа нэг бус удаа мэдэгдэж байсан юм. Кейс алга болсон домогт Атлантид тивийн талаар “Египетийн пирамидуудын дунд Сфинксийн яг доор хонгил бий. Тэнд атлантидчуудын хүчирхэг соёл иргэншлээс үлдсэн ном, техник, атлантидчуудын шарил бий” гэж хэлсэн байна. Тэр ч бүү хэл хаа ухах ёстойг заасан ч Египет улс зөвшөөрөөгүй. Үнэхээр сейсмо багажуудаар шалгаж үзэхэд Сфинксийн доор хөндий байдаг аж. Кейс “Домогт Атлантид тив нь Мексикийн булан ба Газрын дундад тэнгисийн хооронд оршдог, тодруулбал Багамын арлуудын хавьд. Эндхийн Бимини арал бол 1 5000 жилийн өмнө усанд живсэн агуу Атлантид тивийн нэг хэсэг. Атлантидчуудын зарим нь агаарын хөлгөөр Египетэд очиж эдгээр пирамидыг барьсан. Пирамидууд бидний бодож буйгаас хоёр дахин өндөр настай. Атлантидчуудад асар том талст байсан, түүнийг энергийн эх үүсвэр болгон ашигладаг байв. Тэр одоо Атлантын далайн ёроолд Бермудын гурвалжинд байгаа. Иймээс тэнд янз бүрийн нууцлаг үзэгдэл болдог” гэжээ. Эрдэмтэн Верлаг Мейер 1991 онд Бермудын гурвалжингийн орчимд нэг километрийн гүнээс пирамид шиг хэлбэртэй, гэхдээ Египетийнхээс хавьгүй том, тув тунгалаг хоёр объект олжээ. Тэдгээр нь нөгөөх талст байх магадлалтай юм. Кейс “Нэг л өдөр атлантидчууд эргэж ирнэ, генийн хувьд. Дэлхий дээр цоо шинэ үндэстэн бий болно. Тэд ер бусын увидастай, гоц авъяастай, зөнч хүмүүс байх болно” гэж зөгнөжээ. Тэр өөрийгөө атлантидчуудын удам гэдэг бөгөөд нойрондоо “Бид” гэж тэдний нэрийн өмнөөс ярьдаг байсан гэдэг.
      0 0 17
    22. Эксорцизм (Exorcism) гэдэг нь Латинаар хараал хийх, тарнидах гэсэн үгнээс гаралтай бөгөөд хүний биед шингэсэн чөтгөр, шуламыг хөөн зайлуулах гэсэн утгатай ажээ.

      Езуитийн лам
      Адольф Родевик
      Езуитийн лам Адольф Родевик 1963 онд эксорцизмын тухай “Романумын зан үйл ба биед шингэсэн чөтгөр, шуламыг зайлуулах нь” гэсэн ном бичжээ. Уг номонд “Энэхүү онцгой аюултай зан үйлийг үйлдэхдээ тухайн лам тэр хүнийхээ эмнэлгийн шинжилгээг нарийвлан гаргуулж, ердийн өвчин бус чөтгөр, шулам шүглэсэн хорлол гэдгийг тогтоох хэрэгтэй” гэж зааварчлан бичсэн байв.
      1976 онд тэрбээр эксцоризмыг бие даан үйлдэхдээ дээрх өөрийнхөө бичсэн номны зааварчилгааг баримталсан эсэх нь үл мэдэгдэх ч үүний улмаас нэгэн оюутан бүсгүй харамсалтайгаар амиа алдсан байна.
       

      Анналийзе Михель
      Анналийзе Михель хэмээх бүсгүй Вюрцбург хотын их сургуульд сурч байхдаа эпилепси гэх сэтгэц мэдрэлийн өвчин тусч, байнгын эмчийн хяналтад байх болсон ажээ. Тэрбээр огцом уурлаж, тэр үедээ зүгээр явж байгаа хүнийг барьж авч зодох зэргээр авирлах болсон нь эцэг, эхийнх нь сэтгэлийг зовоож хотын нэгэн лам дээр үзүүлсэн байна. өнөөх лам тухайн үед 81 настай байсан Родевик өвгөнд очиж эксорцизм хийлгэхийг зөвлөв.
       

      Арнольд Ренц,
      Эрнест Альт
      Ийнхүү тэр зан үйлийг Арнольд Ренц, Эрнест Альт зэрэг лам нарын хяналтад хийжээ. Гэвч ямар ч үр дүнгүй өнөөх бүсгүйг хэдэн cap зовоосны эцэст 30 килограмм болтлоо турж эцэн, тухайн жилдээ буюу 23 насандаа нас барсан байна. Харин зан үйлийг хянасан хоёр ламтан мэдсээр байж хүнийг үхүүлсэн хэмээн ял оноосон юм.
      Энэхүү гашуудалтай явдлаас хойш Германд эксорцизмын зан үйлийг зөвхөн эмчийн хяналтад гүйцэтгэх шийдвэрийг гаргажээ. Энэ талаар феномен, парапсихикийн судлаач Оросын нэрт эрдэмтэд Владимир Труганов “Зарим хүний дотор хоёр буюу түүнээс дээш хүмүүсийн сүнс оршиж болох бөгөөд тэд нэгэн биед зэрэгцэн буйгаа мэддэггүй. Ямар нэгэн нөлөөллийн улмаас дийлэн гарч иреэн нь тэрхүү хүний зан, араншинг тодорхойлж байдаг.
      Тиймээс хүн гэнэт өөрчлөгдөн, зан ааш нь хувирч огтоос танигдахгүй мэт болдог” гэж тайлбарласан юм. Энэ зан үйл нь тодорхой хэмжээгээр аливаа улс орны шашинтай холбоотой. Харин орчин үеийн шинжлэх ухаанд паранормаль буюу онцгой гаж үзэгдэл гэж томъёологддог байна.
      0 0 16
    23. Жон Хенри
      Жон Хенри Пеппер нь угаас химийн мэргэжтилтэн, эрдэмтэн хүн бөгөөд 1852 оноос Лондонгийн Rоуаl Роlуtесhniс iпstitutе дээд сургуулийн захирлаар ажиллаж байжээ.
      Тэрээр хэдийгээр тодорхой шинжлэх ухааны хүн боловч тухайн үед нийт Английг хамарсан сүнс дуудах, ид шидэнд итгэх зэргийн ер бусын зүйлийг сонирхдог явдал түүнийг тойроогүй бөлгөө. Ийнхүү тэрээр английн сүнс үзүүлэх урлагийн үндэслэгч болсон ажээ. Түүний сүнс үзүүлэх урлагийн үзэгчид нь энэхүү сүнсний оронд жинхэнэ жүжигчин тоглож буйг мэддэг байсан хирнээ ихэд жихүүцдэг байсан байна. Тэрхүү театрын тайзны доор жинхэнэ жүжигчин өөрийнхөө хөдөлгөөнүүдийг хийхэд нь нэгэн гэрэлтүүлэгч түүний дүрийг олон төрлийн толиор дамжуулан дээрх тайзан дээр байгаа боловч үзэгчдэд үл үзэгдэх нэгэн шилэн дэлгэц дээр тусган жинхэнэ сүнсний байдлаар харагдуулдаг байсан ажээ.
      Хэдийгээр тодорхой шинжлэх ухааныхан түүнийг шинжлэх ухааны эсрэг сурталчилгаа хийдэг хэмээн нэр хүндийг нь гутаадаг байсан боловч тэрээр энэхүү үзүүлбэрээ “Хүний харааны мэдрэмжийн хуурагдал ” хэмээн нэрлэж байснаараа бусад “хэзээ ч танд жинхэнэ сүнсийг үзүүлж чадна” хэмээн олон түмнийг хууран мэхлэгчдээс ялгаатай байсан бөлгөө.

      0 0 25
    24. Ямар нэг гадны үйлчлэлээс өвчин мэдрэхгүй байх хүн тийм олон биш ч гэлээ амьдралд тааралддаг. Мөн заримдаа сэтгэл мэдрэлтэй холбоо бүхий өвчний үед өвчин мэдрэхээ больчихдог тохиолдол бас бий аж. Тэрчлэн арьс өнгөний хувьд “тэгш дүүрэн” бус хүмүүс бас өвчин мэдрэхгүй шахам байх тохиолдол гардаг гэнэ. Бас зарим нэг эрдэмтдийн судалгаагаар ёс суртахууны хувьд гүнзгий доголдолтой эрүүгийн гэмт хэрэгтнүүдийн бие өвчинг муу мэдэрдэг нь ажиглагджээ. Ийм нэг “эрдэмтэн” 266 гэмт хэрэгтнийг нарийвчлан судалж үзээд тэдгээрийн 107 нь өвчин муу мэдэрдэг болохыг тогтоожээ. Мөн тэдгээрээс 36 хүн бүр огт мэдэрдэггүй болохыг мэдсэн байна. Хүн аливаа нэг үйлчлэлийн улмаас бие махбодь өвдөхийг мэдрэхгүй байх явдал нь ерөнхийдөө ховорхон тохиолдох гажиг бөгөөд ийм тохиолдол бүрийг нарийвчлан судлах шаардлагатай байдаг. Дэлхийн хоёрдугаар дайны үед АНУ ын Агаарын цэргийн хүчний эмнэлгийн албаны эмч нарт 25 настай нэгэн залуу хандахдаа өвчин огт мэдэрдэггүй гэжээ. Тэрбээр харваас эрүүл саруул бие бялдартай нэгэн байсны дээр өнгөрүүлсэн амьдралынхаа туршид шүдээ авахуулах гэж өрөмдүүлэх, тариа хийлгэх, хутгаар гар хуруугаа эсгэх зэрэг үед огтхон ч өвчин мэдэрдэггүйгээ хэлжээ. Анх санамсаргүй тохиолдлоор шилбэндээ сүхээр цохин гүн шарх авахдаа өөрийнхөө огт өвчин мэдрэхгүй байгаагаа мэдсэн гэнэ. Тэрчлэн зодож нүдэхэд огтхон ч тоохгүйн зэрэгцээ хорхой шавьжинд хазуулсны дараа шарх нь идээлж хувилдаггүйг эцэг, эх нь батлан ярьсан байна. Түүнд далайн өвчин тусдаггүй. Мөн толгой өвдөнө гэж юу байдгийг огт мэддэггүй ажээ. Хүйтэн халууныг ч бусдаас илүү сайн тэсвэрлэдэг гэлээ. Эмнэлгийн комиссынхон ихээхэн сонирхож, түүнийг бүх талаар судалж үзсэнийхээ дараа тэдний өмнө цэргийн албанаас зайлс хийх гэсэн эр бус үнэхээр өвчин мэдэрдэггүй хүн сууж байгаа нь тогтоогджээ. Түүнийг халуун галаар төөнөх зэргээр жирийн хүн шууд л дуу хадан ёолж эхэлдэг янз бүрийн туршилтанд оруулсныхаа дараа ийм дүгнэлтэнд хүрэхээс аргагүй болсон байна. Мөн түүний судсаар гетамин хэмээх тариа хийхэд царай нь минчийн улайж, зүрхний нь цохилт олшрох хэрнээ толгой өвдөхгүй байна хэмээн гайхахад хүргэжээ. Харин тун удаан хугацааны туршид янз бүрийн туршилт хийсний дүнд төв мэдрэлийн системийн зарим нэг үйл ажиллагаа доголдож байгааг ажиглаж чухамхүү түүний улмаас өвчин мэдэрдэггүй юм байна гэдгийг тогтоожээ.

      “Юманите” сонин
      Одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө “Юманите” сонинд ийм нэгэн мэдээ хэвлэгдсэн байв. “Англи хүү Питер Беркли ямар ч өвчин мэдэрдэггүй юм. Санамсаргүй байдлаар шарх авсан олон арван сорви үүнийг гэрчлэх агаад нэгэнтээ хөл нь хугарчихсан хэрнээ ээжийнхээ зүг инээмсэглэн алхаж ирсэн тохиолдол ч гарсан байна. өвчин мэдэрдэггүй болохоор өөрийгөө айхтар хүнд шархдуулж орхино. Питер эдүгээ 11 нас хүрч буй бөгөөд эцэг эх нь харьцангуй санаа зовох нь багасч байгаа ажээ.
      Ингэхэд хамгийн харамсалтай нь яагаад, юуны учир ийнхүү зарим хүн огт өвчин мэдэрдэггүй вэ? гэдгийг шинжлэх ухааны үүднээс нарийн судлаад тогтоочихсон зүйл алга. Мөн эдүйгээ чухам юунаас үүдэн ийнхүү өвчин мэдрэхээ болив гэсэн шалтгааныг тогтоочих юм бол эмнэлгийн практикт ихээхэн тус нэмэр болно гэдэг нь тодорхой билээ.
      0 0 25
    25. Вольф Мессинг
      Тэрбээр бүр 1937 онд фашизм хэзээ ялагдаж, Гитлер хэрхэн амиа хорлох он сарыг яг таг хэлж байлаа. Мөн Таганскийн шоронгоос ямар ч нэвтрэх бичиггүй хэрнээ саадгүй гарч, Төв банкнаас хов хоосон цаас үзүүлээд л 100 мянган рубль авч байсан нэгэн юм. Вольф Мессинг өнгөрсөн зууны эхэн үед төрж, аугаа их “дарангуйлагчдын эринийг” туулаад атом, сансрын зуунд бас амьдарч байсан хүн билээ. Вольф нь дэлхийн нэгдүгээр дайн эхлэхэд түүнийг өдөөгсдийн дотор байж, хоёрдугаар дайн эхлэхэд анх гал дүрэлзсэн газар нь амьдарч байлаа. Харин ялалтын баярыг нь ялалт байгуулсан орны нутагт угтсан. Тэр дэлхийн бараг бух орны нийслэлээр ёслол төгөлдөр аялсныхаа дараа төрөлх Варшавдаа ирлээ. Мөн энэхүү агуу их үзмэрчтэй уулзахыг ерөнхийлөгч, банкны эзэн, алан хядагчид, галзуучууд, мянга мянган энгийн иргэд эцсийн найдлага болгон хүсдэг байсан.
      Аймшигт хэмээн нэрлэж болох 1937 он гараад байв. Германы цэргийн машин улам эрч хүчтэй эргэх болж, Рейныг эзлэн, Австри, Чехословакийг эрхэндээ оруулах аюул нөмөрч эхэллээ. Харин энэ үед ЗХУ д өөрсдийгөө хядах цуст махны машин мөн л хүчээ аван эргэж байсан юм. Тэд зайлшгүй дайны босгон дээр армийнхаа шилдэг дарга нарыг устгаж, Сталины элч, худалдааны төлөөлөгч Канделаки Берлинд Гитлерийн сайд Шахттай нууц хэлэлцээр хийж байлаа. Энэ үед хоёр дарангуйлагч Европыг хэрхэн хувааж авах талаар эхнийхээ тохиролцоог хийж байсан юм.
      Тэр зун Варшавынхны сэтгэлд ямар бодол эргэлдэж ассаныг таахад тун амархан байв. Нэгэнтээ төв театрыг нь хүмүүс пиг дүүртэл суун “Дайн гарах уу? Тэр Польшийн хувь заяаг хэлэх болов уу? Гитлер хаашаа довтлох бол? Сталин ямар арга хэмжээ авах вэ?” гэсэн асуултад хариу хүсч, олон арван хүн гудамжинд зогсон хүлээж байлаа.
      Энэ өдөр Мессинг танхимыг тун онцгой мэдэрч байлаа. Тэрбээр бусдын бодлыг таах юм уу, эсвэл хэн нэгний нуусан тамхины хайрцгийг олох зэрэг үзүүлбэр заншил мэт болсон өнөөдөр хэнд ч таалагдахгүй гэдгийг мэдрэв.
      Тэр хүмүүст ойртон ирж байгаа гай гамшгийн талаар хэзээ ч ярьдаггүй нэгэн. Гэвч зааланд суух хүмүүсийг хараад л түүнээс юу хүсч байгааг шууд мэдрээд эхэлдэг ажээ.
      Тэд үлдсэн жаахан ч гэсэн хугацааг амар тайван амьдраг хэмээн бодохдоо гал дөлөнд автсан хот тосгодыг хардаг ч хэлдэггүй байв. Мөн дайн гарцаагүй гарна гэдгийг сайн мэддэг байсан юм.
      “Польш германчуудад эзлэгдэнэ. Гэхдээ үүнийхээ дараа Гитлер яах нь тодорхойгүй байна. Тэр дорно уу, эсвэл өрнө зүг рүү дайтах уу гэдгээ шийдээгүй байна. Хэрвээ Гитлер ЗХУ д довтлох юм бол Герман бут цохигдоно” хэмээгээд духаараа нэг бурзайх хөлсийг арчсанаа, “1945 он бол Гитлер болон түүний дэглэм устах жил байна” хэмээн бараг нэг амьсгаагаар хэллээ.
      Маргааш нь түүний ийнхүү таамаглан хэлснийг Польшийн бараг бүх сонин нийтэлсэн байв. үүнийг нь гадаадын хэвлэлүүд тун ч овжноор шүүрэн авч дамжуулан нийтэлсэн бөгөөд гагцхүү Зөвлөлтийн сонин, сэтгүүлүүд л ганц ч үг дуугарсангүй.
      Ингэх шалтгаан Зөвлөлтийнхөнд байсан. Нэгдүгээрт аливаа илбэ, зурхай, үзмэр зурлагад итгэх ёсгүй байв. Хоёрдугаарт Рейхын удирдагчийн талаар тун илэн далангүй дуугарсан байсан тул энэ удаа дуугүй суусан нь дээр гэж үзжээ. Тэр үед Геббельс, Герингийг яаж л бол яаж шоглон зурж болдог байсан бөгөөд харин Гитлерийг огт оролддоггүй байсан билээ. Ерөнхийдөө Литвинов өрнөдийн ардчилалтай хамтын аюулгүй байдлын талаар ярилцаж байсан тэр үед Дотоод явдлын яамны ардын комиссариатын газрынхан гестапотай тун муугүй харьцаа тогтоосон юм.
      Харин энэ завсар уг сонинуудын хайчилбарууд тэртэй тэргүй нэлээд зузаан болоод байсан Мессингийн хавтас хэрэгт бөөнөөрөө үдэгдэж Рейнхард Гейдрихийн аюулаас хамгаалах албаны архивт ороод байв.

      Юзеф Пильсудский

      Мессинг энэхүү шуугиан тарьсан зөгнөлөө хэлэхээс нэлээд хэдэн жилийн өмнө “Польш үндэстнүүдийн эцэг” гэгддэг байсан Юзеф Пильсудскийтэй хоёр ч удаа уулзаж байжээ. Тэрбээр анх 1924 онд дээдсийн хүрээнийхний нэгэн хүлээн авалт дээр уригдан очихдоо анх Пильсудскийтэй нүүр учирсан бөгөөд нуусан тамхины хайрцаг зэргииг олж алга ташилтаар шагнуулахын хамт тун ойртон танилцсан байна. Хожим Пильсудский түүнийг албан өрөөндөө хүлээн аваад тун хэвийн гэмээр хүсэлт тавьсан агаад энэ талаар Мессинг дурсах тун дургүй. Хожим Зөвлөлтийн ногоон малгайтнууд түүнд Пильсудский ямар хүсэлт тавьж байсан талаар эрүүдэн асууж байжээ.
      Ингэхэд хүний оюундаа бодсоныг тааж, урьдчилан мэддэг зөнчид түүнд хэзээ бий болов оо гэсэн асуулт зүй ёсоор тавигддаг юм. Тэрбээр өөрийнхөө энэхүү үзэж хардаг чадварыг бүр дэлхийн нэгдүгээр дайны өмнөхөн мэдсэн аж. Варшавын дэргэдэх Гора Калевария хэмээх еврейн суурингаас гаралтай хувцас муу, өлсгөлөн жаал аз жаргал гэгчийг энэхүү уудам хорвоогоос олж үзэхээр алсын аянд гарчээ. Ингээд эхний таарсан буудал дээрээс нэгэн вагонд суун таг унтаад сэртэл кайзер Вильгельмийн цуст дайнд бэлтгэж асан Герман орохоор явж байжээ. Познань орохын өмнөхөн тасалбар шалгалаа. Мессинг галт тэрэгний лангуурхуу юмны ард нуугдан сууж байтал шалгагч дөхөж ирээд тасалбараа шалгуулахыг тушаав. Айж сандарсан тэрбээр шалан дээр сандлын хажууд хэвтэж байсан сонины тасархайг шүүрч аван түүний зүг сарвайж, аман дотроо энэ цаас тасалбар болон түүнд харагдаасай хэмээн залбирч суужээ. Гэтэл уг цаасыг авсан шалгагч хэсэг тойруулж харснаа цоолдог багажиндаа хийн дарснаа, “чи тасалбартай байж юунд лангууны ард нуугдсан юм бэ. Тэнд суудал байна шүү дээ. Одоо хоёрхон цаг давхиад Берлин орно” гэсэн үг сонсох нь тэр.
      Бяцхан Вольф ийнхүү сая л Герман руу явж байгааг мэдлээ. Энд ирээд өлсөж, ядрахын туйлыг үзэж, нэгэнтээ ухаан алдан унаад эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд харин азаар ирээдүйд түүний онцгой чадварыг нээсэн сэтгэл судлаач, профессор Абелийн гар дээр очсон байна. Түүний ийнхүү аливаа зүйлийг гайхалтай таах чанарыг концерт дэглээч Цельмейстер, Вангерпардены варьете, Бушийн циркт үзүүлэн нөгөө муу ядуу Мессинг мөнгөтэй, нэртэй төртэй нэгэн боллоо.
      Ийнхүү алдар хүндийн шатаар цааш авирах ажилд нь дайн саад болсон юм. Тэр үед Мессинг дөнгөж 15 нас хүрээд байлаа. Тэрбээр хожим дэлхийн шинжлэх ухааны сорууд болох Альберт Эйнштейн, Зигмунд Фрейд нартай уулзаж, бараг бүх тивээр аялан тоглолт хийсэн юм. Гэхдээ эдгээрээс хамгийн онцолмоор уулзалт нь Гитлерийн үзмэрч асан Эрик Ян Ганнусентэй танилцсан явдал байв. Тэрбээр эхлээд зориуд бэлтгэсэн хүн дээр ажиллан алга ташилтаар биеэ халаасныхаа дараа ховсдох үзүүлбэрээ жинхэнээр хийдэг байжээ. Харин Мессинг хожим түүнийг Гитлерийн үзмэрч болно гэдгийг мэдэж байсан эсэхийг таахын арга өнөөдөр үгүй билээ.
      Польш нууц гэрээний дагуу германчуудад эзлэгдлээ. Мессинг нэгэн махны худалдагчийн байрны хонгилд нуугдав. СД ийн нууц туршуулууд түүнийг газар сайгүй хайн барьж өгсөн хүнийг 200 мянган рейхсмаркаар шагнана гэсэн зар тараалаа. Мөн түүний төрөл төрөгсдийг баривчлан авч аль эрт Майданекийн бөөнөөр хорих лагерь руу илгээсэн байв.
      Мессинг нэгэнтээ цэвэр агаар амьсгалахаар гадагшаа гартал тас хар дүрэмт хувцас бүхий офицертэй улаан халз тулгарч орхижээ. Чи юу хийдэг хүн байна хэмээн түүний урт үснээс татан асуулаа Зураач хэмээн Мессинг хэлтэл офицер, “Чи битгий худлаа яриад бай” хэмээн заналтайхан өгүүлэх зуураа энгэрийнхээ халааснаас дөрөв нугалсан цаас гарган дэлгэж харснаа, Чи нөгөө фюрерийн үхэх өдрийг хэлсэн новш мөн шив дээ гээд улаан нүүр рүү нь ганц цохин унагажээ. Мессинг ч булга үсэрсэн шүднүүдээ цустай шүлсний хамт гадагш нь нулимлаа.
      Мессингийг цагдаагийн хэсэг дээр аваачин нэг өрөөнд оруулаад түгжиж орхив. Вольф бүх л ухаан санаагаа төвлөрүүлэн ховсдоод харуулуудыг өөр дээрээ ээлж дараалуулан авчирлаа. Ингээд тэднийг өөрийн мэдэлгүй тонгойх үед нь аажимхан босоод хаалгыг нь онгойлгон гарчээ.
      Түүнийг хэсэг хүн хил давуулж өгөв. өөрөөр хэлбэл, нэг муу завирхуу юмаар Буг голыг гатлуулсан юм. Харин аравдугаар сарын тэрхүү жихүүн өдөр фашизмаас зугатаасан мянга мянган дүрвэгч ах дүү Зөвлөлтийн улаан туган доор орсноор авралынхаа одтой золгож байна уу, үгүй юу гэдгийг Вольф мэдсэн болов уу гэсэн асуулт зүй ёсоор гардаг.
      Ногоон малгайтнууд түүнийг тун ч ширүүн байцаалаа. Тэрбээр хүний “Бодлыг таадаг” мэргэжилтэй хэмээн үнэнээ хэлэв. Энэ үгийг сонсоод уурлах нэгэн ч байх, инээх нэгэн ч тааралдах. Гэвч бүгд л, “За тэгвэл би юу бодож байна” хэмээн асууна. Ингээд яг таг хариулт авсныхаа дараа тавлаж зогссон хүний уруул дээрээс инээмсэглэл нь хоромхон зуур арилж, уурлаж байсан нэгний царайд айдас хүйдэс тодорч байв. Түүнийг маш хурдан буцааж түгжээд л дарга нартаа илтгэхээр харайлдана. Ингээд л түүнийг дэслэгчээс хурандаагаа хүртэл дамжуулан шалгах агаад Мессинг хэмээх эрийг хэн нь ч анзаарахгүй байлаа. Харин түүний ер бусын яриаг сонсоод Германы тагнуул гэдэгт улам бүр итгэсээр байв. Гэвч Германтай холбоотон хэвээр байсан болохоор богино хугацаанд цааш нь харуулчихсангүй. Мөн энэ завсар өөрийнхөө гайхамшигт чадварыг үзүүлсээр эцэстээ Беларусын Коммунист Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга Пономаренкотой уулзжээ.
      Пономаренкогийн дэргэд ДЯЯ ны ардын комиссар дуугүйхэн байв. Энэ хүн намайг буудах гээд байгаа юм хэмээн Пономаренкогийн буу дув дуугүй сууж байсан комиссар луу Мессинг заагаад, харин та төв Хорооны хамгийн том дарга болох хүсэлтэй юм байна гэлээ. Энэ тухай илтгэл хоромхон зуур Москвад хүрч янз бүрийн зүйл урьдчилан тааж, хэлэлгүйгээр даруухан хөтөлбөр гарган нийтийн өмнө энэхүү авьяасаа үзүүлж байхыг зөвшөөрөв. Тэрбээр ийнхүү Булгаковын нэгэн нэрт романд гардгийн адил эцэст нь бүх зүйлээ нийтэд тодорхой болгодог “Ид шидийн” үзүүлбэр хийх зөвшөөрөлтэй болжээ.
      Мессингийг нэгэнтээ Гомельд аялан тоглолт хийж байтал цэнхэр малгай бүхий хоёр цэргийн хүн шууд л гудамжнаас баривчилж үл таних газар аваачлаа. Түүнийг зуслангийн болов уу гэмээр байранд аваачин нэг өрөөнд түр суулгатал гаднаас гэнэт Сталин ороод иржээ.
      Мессинг түүнийг шууд таньж айж, балмагдсандаа өөрийн эрхгүй босоод зогсчихсон байв. Сталины араас Калинин үл ялиг хазганан алхсаар орж ирлээ. Мессинг их удирдагчийн өмнөөс арай чүү “сайн байна уу?” хэмээн дуугарав. Мөн би таныг гар дээрээ өргөж явсан гэлээ.
      Юун гар дээрээ өргөх хэмээн Сталиныг асуувал: Майн баяраар барьж явсан гэхэд хажуунаас нь Калинин, Зургийг тань, зургийг тань хэмээн” Бүх холбоотын ахмад” Калинин нуг нуг инээн хэллээ.
      Аугаа их Сталин Польшийн талаар тун их сонирхон асууж байв. Тэрбээр аль эрт талийгаач болсон Пильсудский, Лондон дахь Засгийн газартай нь холбоо бүхий лидерүүдийн талаар асуув. Ингээд бүтэн хоёр цаг ярилцсаныхаа дараа “Мессинг, та ч тун их зантай нөхөр юм даа” хэмээн Иосиф Виссарионович хэллээ.

      Михаил Калинин
      Хэрвээ яг цаг тухайд нь Калинин тун овжин загнаж тэр хоёрын бие биенээ сонжсон яриаг зогсоогоогүй бол агуу их үзмэрчийн хувь заяа хаашаа эргэх байсныг таахын аргагүй нөхцөл бүрдэх шахсан гэлцэх нь бий. Учир нь үзмэрч маань, “Би зальтай бус харин та л айхтар хүн байна” гэж шууд хэлсэн ажээ.
      Гэхдээ үүний дараа Сталин маягийн шалгалт Мессинг дээр шил Шилээ даран буув. Эхлээд цав цагаан хуудас цаасаар Улсын банкнаас 100 мянган рубль авахыг тушаалаа. Дараа нь төмөр замын галт тэргэнд тасалбар шалгагчид мөн л цагаан цаас үзүүлэхийг хүсч, түүний тушаалыг биелүүлснээр жирийн нэг тасалбар шалгаж явсан бүсгүй ухаан алдаж унасан хэрэг гарсан юм.
      Дараа нь Бериягийн шалгалт эхлэв. Мессингийн ховсдох чадварыг шалгахаар Бутырийн шорон руу илгээн хорьж, харин тэндээс олон арван харуул манааг нь ямар ч бичиг баримтгүйгээр даван түүний өрөөнд орж ирэх ёстой байжээ. Энэ сорилтын талаар Мессинг ярих тун дургүй байдаг. Харин нэг харуулаас нөгөө харуул хүртэл Бериягийн дүрд орохыг өөрийнхөө сэтгэхүйд асар их хүчээр тушаадаг байсан тухайгаа ярьжээ.
      Ямартай ч тэр үед Мессингийг харсан харуулууд тов хийтэл ёслоод л өнгөрч байсан тухай дурсацгаадаг билээ. Тэр өөрийн амьдралдаа үлгэр домгийн баатар ч бүтээж чадаагүй үйлсийг гүйцэтгэж байсан нэгэн. Мөн Гестапогийн шоронгоос гарахад л асар их хүч, энерги зарцуулсан тухайгаа амьдралынхаа сүүлчийн мөчид дурссан нь бий.
      Улс орны удирдагчидтай уулзаж учирч байсан талаар тэр дурсах дургүй. Харин дайн бараг шувтарч байх үед түүнийг Сталин дуудаж, Гитлер хаана байгааг асуусан тухай баримт бий. үзмэрч тэр үед Гитлер амь үрэгджээ хэмээн тун ч итгэлтэйгээр хэлсэн гэдэг.
      1945 оны тавдугаар сарын эхний долоо хоногийн сүүлээр Мессингд гэнэт Засгийн газрын хаяг бүхий цахилгаан утас иржээ. Тэнд дайн дуусах хугацааг тун нарийн тааж хэлсэнд генералиссимус талархал илэрхийлсэн байв. Ингэхэд дайн дуусах он сарыг Мессинг тэртээ 1937 онд Варшавт байхдаа хэлсэн билээ.

      Григорий Федорович Пономаренко
      Мессингийн төрсөн өдрийн баярт Төв Хорооны гишүүн болчихоод байсан Пономаренко уригдан иржээ. Зочид түүнээс хэзээ, хаана, ямар тохиолоор Мессингтэй танилцсаныг асуув. Мессингч Пономаренко гуай өөрөө ярьсан нь дээр гэлээ.

      Илья Эренбург
      Пономаренког яриагаа дуусгасны дараа Эренбург түүнд дөхөж очин, “Яг тийм юм болсон хэрэг үү” хэмээн асуухад тэрбээр толгой дохин хундагаа өргөснөө гэнэт нэгийг санав бололтой тэргүүнээ сэгсрэнгээ нэлээд сандарсан маягтайгаар, “түүнийг буудаж хороох бодол хэнд ч байгаагүй нь мэдээж юм. үүнийг та нар сайн ойлгож байгаа биз… За, за ингээд түүнд урт удаан наслахыг ерөөе” гэлээ. Танхимд ирсэн зочид нирхийн нэгэн зэрэг ер бусын удаанаар инээн, бүгд барьсан хундагатайгаа ёроолыг нь гартал хөнтөрцгөөлөө.
      Энэ үед Кремльд Сталины шарилыг занданшуулах ажил ид дундаа орж байв.
      0 0 37
×