Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • СОНИН ХАЧИН


    1. Дэлхийн хамгийн аймшигт 10 газрыг танилцуулж байна.
      Филадельфи дахь Мюттерийн анагаах ухааны түүхийн музей Филадельфи дахь Мюттерийн анагаах ухааны түүхийн музей энэ жагсаалтыг тэргүүлж буй аж. Хойд Америкийн эмч нарыг бэлтгэн сургах цогцолборт байдаг энэ музей биологийн гаж олдворуудаараа “алдартай” юм байна. Тэнд маш олон тооны араг яс байх бөгөөд тэдэн дунд нь элдэв янзаар бүрэлдэж бий болсон сиамын ихрүүдийнх голчилно. Хоёр толгойтой хүүхэд, элгээрээ холбоотой ихэр гэхчлэн ер нь дурын гаж тогтцыг эндээс харж болох гэнэ. Хавайн арлуудаас баруун өмнө зүгт орших Микронез дахь далайн гүн дэх “Цэргийн бааз” Японы тэнгисийн цэргийн хүчний нэлээд хэсэг нь энд байрладаг гэж хошигносон ч болохоор гэнэ. 1944 онд тэнд усан болон нисэх онгоц олноор нэг дор живснийг 1977 онд судлаач Жак Кусто илрүүлсэн юм байна. Энэхүү далайн ёроолын шүрэн арлын гол үзмэр болсон “цэргийн бааз” ыг зорих хэрэгт дуртай жуулчдын хөл тасардаггүй бөгөөд олонхи нь харамсалтай нь хүсэл, шуналынхаа золиос болсоор буй аж.
      Мексик улсын нийслэл Мехико дахь “Сонора” хэмээх илбийн зах Жижиг, бүгчим тасалгаануудад суун, 10 ам.доллараар хүмүүсийг ядуу зүдүү байдлаас ангижруулах, эхнэр, нөхрийг эвлэрүүлэх зэргээр хувь заяаг нь тэгшитгэж өгөхийг амладаг мэргэч төлөгчдийг “Мехикогийн чөтгөрүүд” гэдэг байна. Тэднийг хэдий ийн нэрийдэж зэвүүцэх ч орон нутгийнхан төдийгүй дэлхийн өнцөг булан бүрээс зочин гийчин зорьж хаширдаггүй гэнэ. “Чөтгөрүүд” хувь төөргөө харуулсан хүмүүст заслыг нь зааж өгөхдөө хүний хар нүднээс бусдыг худалдана. Элдэв амьтны чихмэл, могойн хор, мэлхий, гүрвэл, зэрлэг шувуу гээд худалдахгүй юм үгүй. Нэгэнт тэдэнд хандаж юм асуусан л бол ав, хий гэсэн болгоныг гүйцэлдүүлэхгүй бол аюул нүүрлэнэ.
      Дэлхийн хамгийн нууцлаг газруудын нэг нь Чили улс дахь Пасхийн арал Тэнд чулуугаар зүсэж хийн газарт суулгасан том том, 1000 аад жилийн настай хөшөөнүүд байх аж. Хүн чулуунууд ямар нэгэн ид шидийн юм шиг аллагад буруутай мэт тэнгэр ширтэн зогсоно. Тэднийг бүтээн байгуулсан хүмүүс хаашаа алга болсныг зөвхөн тэд л мэдэх. Энэхүү 21 метрийн өндөртэй, 90 тонн жинтэй хөшөөнүүдийн хийц, хольцын нууцыг хэн ч мэддэггүй гэнэ.
      Луизиана дахь Манчакийн намаг Нью Орлеаны ойролцоо байдаг уг намгийг “Хий үзэгдлийн” ч гэж нэрлэдэг байна. Энэ намагт XX зууны эхээр дайн самууны хөлөөр олзлогдож ирсэн нэгэн бүсгүй амиа егүүтгэснээс авахуулаад олон хүн ясаа тавьсан гэж үздэг байна. Шувуудын оршуулгын газар ч гэж нэрийддэг энэ намгийн амгалан тайван байдлыг хааяа хөвөн гарч ирэх хүний хүүр л эвддэг гэнэ. Хүүрнүүд олон жилийн өмнөх байх авч жуулчдын “шинэ мах” ч хааяа таарах гэнэ.
      Парис дахь хүний ясан хонгил Энэ нь хотын доогуур 187 км үргэлжлэх хүний ясан хонгил бөгөөд зөвхөн багахан хэсэг нь л олон нийтэд нээлттэй аж. Бусдыг нь Цагдаагийн газар доорх хэсэг манаж байдаг байна. Мөч, толгойн гавлыг яг л агуулахад бараа хураасан лугаа өрсөн. Агаар хуурай, ер бусын зүйл байгааг мэдрэхүйц өвөрмөц орчин. Энд янз бүрийн бичвэр олон, ялангуяа Францын хөрөнгөтний их хувьсгалын үеийнх дийлэнх аж. Энэ хонгил аль 1785 оноос буюу Парисын оршуулгын газар ачааллаа дийлэхээ больсон тэр үеэс ийм байдалтай байгаа аж.
      Венчестерийн байшин АНУ ын Калифорни мужийн Сан Хосе хот дахь “Илбэт” хэмээх, зохион бүтээгчийн өвөрмөц шийдэл бүхий байшинг “Венчестерийн байшин” гэдэг байна. Адал явдлыг эрхэмлэдэг, хий үзэгдэл байдаг гэдэгт итгэдэггүй жуулчдын ч хөлсийг чийхруулдаг энэ байшинг хэрхэн барьсан нууцыг одоо хэр хэн ч тайлбарлаж чаддаггүй гэнэ. Хаалга нь үргэлж савж байх хаалганууд, хэн нэгний тасралтгүй алхах чимээ, энд тэнд сүүмэлзэж харагдах дөл, байсхийгээд өөрөө эргэх хаалганы бариул гээд тэнд учир нь үл ойлгогдох нууц олон аж.
      Эдинбургийн Мэри Кингийн аймшиг Эдинбург хот дахь XVII зууны аймшигт тахал өвчний ул мөр үлдсэн дүнсгэр саарал хэдэн гудамжийг дэлхийн аймшигт газруудын нэгээр нэрлэжээ. Жуулчид “Тэнд явж байхад хөл, гараас үл үзэгдэгч нэгэн зүйл татах шиг болдог” гэж ярьдгийг 1645 онд тахал өвчинд нэрвэгдсэн эцэг эхээсээ өнчирч хоцорсон бяцхан охины сүнс гэж үздэг байна. 2003 онд энд Мэри Кинг гэж хүн оюун санааны тайлагдашгүй ертөнцөд нэвтрэх хүсэлтэй хүмүүст зориулсан шинэ том байшин барьж, жуулчдыг олноор хүлээж авдаг болжээ.
      Сицили дэх Телемийн ширээт ламын сууц Эдүгээ хэдийнэ нурж, өвс ургамал бүрхсэн ч Алистер Кроули хэмээх ламын амьдарч байсан чулуун байшин хар хүчний ид шидийн нэгэн өлгий байсан аж. “Хүссэнээ л хий” хэмээн тунхагладаг Кроули газар, тэнгэр, тамын ертөнцийн заагт хүмүүсийг зугаацуулдаг шидтэн байсан тухай яриа домог болжээ. Энэ яриа үнэн эсэхийг нотлохоор кино найруулагч Кеннет Энжер 1945 онд ажиллаж эхэлсэн ч тэр даруйдаа учир битүүлгээр нас барсан юм байна.
      Украины Чернобиль Украин дахь Чернобелийг аймшгийн газрын тоонд оруулжээ. 1986 онд тэнд атомын цахилгаан станц дэлбэрснээр хэдэн арван мянган хүн орон гэрээ хаяж явснаас үүдсэн ундуй сундуй байдал тэр чигтээ аймшгийг санагдуулдаг гэнэ. Угаалгүй орхисон сав суулга, уншиж байгаад орхисон сонин, энд тэнд хөглөрөх хүүхдийн тоглоом, онгорхой чихрах хаалга энэ бүхэн айдас.


      0 0 277
    2. Би нэгэн сонирхолтой зүйл оллоо янз бүрийн зүйлийг тарниар удирдаж болно. Миний хувьд лав тарни далд ертөнцтэй холбоотой зүйл байх гэж бодож байна. Би уг нь хар тарни хайсан боловч олдсонгүй. Харин би энэхүү тарниудыг оллоо. Та бүхэн туршаад үзээрэй. Би хувьдаа туршиж үзнэ гэж бодож байгаа.
       1. Юу санасан бүгдийг түргэн бүтээхүй тарни”Ному хари ди гу мари гоори гандари зандали мадамги гали гали /нэрээ хэлнэ/ мухе хи хара хара хара база база авадаяа мунзаяа /нэрээ хэлнэ/ меша мана яа суухай ум бура бува зула зула зули манани деви сарвасан гаари гари низа дале дале зула зула суухаа” /Ганжуур Дандарын аймгаас/
      2. Хийморийн тарни “Гүндү сарва дүрүү хо базар аюухы сууха” энэ тарнийг уншиж яваа ямар ч хүмүүний хийморь үргэлж өөдрөг байдаг.
      3. Осол эндэл гэнэтийн аюулын үед “Дэчин Гомбуу Лхама ламаадан” гэж уншиж байваас гэнэтийн осол эндлээс найдвартай хамгаалж тойруулна. “Эмаа хоо ума пани пани сууха”. Өглөө босоод хүнтэй яриагүй байхдаа 10 удаа уншаад, эм хүн зүүн мөр лүүгээ, эр хүн баруун мөр лүүгээ үлээнэ. Энэ нь бас элэг цөсний өвчнөөс хамгаалахад тустай.
      4. Мөнгөтэй болох шидэт тарни “Кунг ро но ама нило та ванг” нэг өдөр мацаг барьж, мөнгөтэй болбол хэн хэнд туслах, эд баялгийн аяар хүрч болох ариун зорилго, хэзээ мөнгөтэй болох, хийхээр төлөвлөж буй үйлс тэргүүтнийхээ талаар бодож бясалгагтун. Дээрх тарнийг шөнө дунд гурван удаа давтан унш. Тарнийг иймэрхүү маягаар гурван сарын турш долоо хоногт нэг удаа давтан үйлдэнэ.
      5. Авран хамгаалах тарни Ум рагму барна адма чирү пүрү ха ло хи да сарва шадрум мараяа хум пад. Монгол орныг даасан ахиус шашны дайсныг номхотгон шашны үнэнч шавь нарыг авран хамгаална.
      6. Аз жаргал хүсэх тарни Нэг хоног мацаг барьж бодол оюун сэтгэл санаагаа төвлөрүүлнэ. Дараа нь долоо хоногийн турш уянгалуулан уншина. Тарнийг унших үедээ сэтгэлд нийцтэй аз жаргалаа бодно. “До ан ан та фа ри”
      7. Айдас бүхнийг зайлуулах тарни “Шар шарма наяий сууха”. Айж тэвдсэн үед уншвал айдас бүрэн зайлна.
      8. Аливаа хүмүүс хүчтэй уурлаж, зодоон цохион хийцгээх,адаар хөнөөгдөж галзуурахын эсрэг, хараал хорлолыг хариулна. Ловонбадма жунайн зүрхэн тарни: “Умаа хум базар гүрүү бадма сидий хум пад”3 21 удаа уншина.
      9. Хулгайг барих шидэт тарни Цагаан өвгөний тангараг. “Би бүхнийг дийлнэ. Эс дийлвэл Бурхан багш байхаа больё” гэсэн тангарагтай. Цагаан өвгөний зүрхэн тарни “Наму салбий дүүмүү дүүхаа ум түлүү түлүү сагий суухаа” Хулгайг барихдаа буруу харсан нүхэнд таринаа 21 удаа уншиж үлээгээд гурван эдээр тухайлбал даавуу, даалимба, торго зэрэг гурван өнгийн эдээр шаглаад энэ таринаа хавтгай чулуун дээр бичээд таглавал хулгайч өөрөө ирнэ. Тарнийн хүчээр хулгай, дээрэмчдийг илрүүлж болдог. Дараах арга заслыг хийхийн өмнө мааниа заавал 108 удаа унших ёстой ажээ. Хулгайчаас эд хөрөнгө, мал сүргээ хамгаалахдаа ум тарчин жий нан махаа тарчин жий нан гэдэг тарнийг бум бясалгаж уншаад сарлагийн бухны сүүл /савагны үс ба бусад малын үс ч байж болно/-ээр томж 21 зангидаад, зангилаа бүр рүү тарниа 108 удаа уншиж байхдаа хулгайч дээрэмчдийн сүнс, сүлдийг хаалгагүй төмөр байшинд оруулж түгжсэн хэмээн бодно. Ингээд тэр утсаа дүүн сугандаа зүүн, унтахдаа дэрний завсар хийн дэрлэнэ. Хулгайч дээрэмчдийг хүлэх тарни гэж байдаг гэнэ. Сарваа аваа наяа дог дог хэмээн бум уншиж, бясалгасан хүн 108 удаа уншиж, шороо уруу үлээж, хулгайчийн явсан зүг, мөр рүү цацахад хулгайч олон янзын бэрхшээлд учран баригдана. Хулгайд юмаа алдсан хүн босго руугаа өшиглөн Эрэвгий лхамыг 300 удаа уншиж, Жамсрангийн сэржимийг хэдэн орой уншихад л хулгайч дээрэмчид заавал баригддаг хэмээн үздэг. Ням, Мягмар гаригт хулгайд юмаа алдсан хүн чонын шөрмөс шатааж, шао чун а адо лай гэж бум бясалгасан хүн тус тарнийг 21 уншиж шившээд урд зүг рүү үнсийг нь хийсгэн цацваас хулгайч таталдан унаж зовно. Тэр авсан зүйлээ авчирч өгвөл зүгээр болно. Эс бөгөөс хөл гарын шөрмөс татаж тахир дутуу болдог. Тарнийн аль ч заслыг хийхэд эхлээд Ум агаани нигаани ажийла мандали ма и суухаа вай гуань а адо суухаа нэй гуань адо суухаа гэж 7 21 удаа уншиж байж заслаа хийнэ.
      10. Аливаа эмгэг өвчин зовлон зүдгүүрээс салгах тарни “Ум намо багаа бадий биханзээ биханзээ биндэряа барба ра за яа ра ха ди самъяаг сам будъя да га яда” “Ум бихаанзээ бихаанзээ махаа бихаанзээ бихаанзээ раза сам хадаа гадий суухай
      11. Архинд үл согтох, архины хорыг номхоруулах тарни “дад ята хум ий хум дий сууха”
      12. Аюулаас гэтэлгэгч тарни “Ум мали мусмали хум пад” Элдэв аюул тулгарахад уншваас аюул бүхэн тойрч өнгөрнө.
      13. Битүү хавдар “ум ион нон зэд нон нон жүү суухаа”. Таван салаа тавь.
      14. Бузар арилгагч тарни “Ум бадма ус нэхэ бимали сууха” бузар буртаг болгоныг арилгах увидастай.
      15. Бүтэхүйеэ бэрх үйлийг бүтээх тарни “Ному хари дигу мари, гоори гандари, зандали, мадамга гали гали сууха”
      16. Бөөр давсагны өвчин эдгээх тарни “Ум гарма дагийний хум мамаа бизъяа сууха” /7 21/ удаа
      17. Галд түлэгдсэнд “Ум са са ма ма сод” түлэгдсэнд хэрэглэдэг ургамлын болон амьтны гаралтай тос түрх.
      18. Дурлал хүсэх тарни Сэтгэл санаагаа төвлөрүүлж нэг хоног мацаг барьсны дараа бүрэнхий болох үед харанхуйвтар өрөөнд суугаад тарнийг унш. “То до си ро ан ват моноран”. Энэ тарнийг гурван өдөр дараалан унш. Тэгэхдээ дурлах, дурлуулах дотоод сэтгэлээр бэлэн байх талын юм бод. Нэг сарын турш энэ бүгдийг давтан үйлд. Тэргэл сартай өдөр эхэлбэл сайн гэдгийг санаж авна уу.
      19. Зарга тэмцэл хийхийн цагт “Ум бүра бува зула мона ни сухаа”
      20. Зүрхийг асар ариун болгох “Ум зини зини маха зини суха
      21. Зүрхний өвчинд “Ум га га га за рим суха” 7 21 удаа уншаад жүр үр /долоогоно/-д шившээд идэх. Мөн зүрхний эм ууж эмчилгээ хийлгэж байхдаа ч шидэт тарнийг уншиж шившиж байгууштай.
      22. Заяа тавиланг ивээгч тарни “Дэвшин шигва цээпил ваазанваа номлоо чанцаалоо” Амьдралын хүнд байдлаас гарахад тустай.
      23. Зүрх нарийн гэдэс, үнхэлцэг зэргийн гурван халуун өвчин эдгээх тарни “Ум базар мамаа дагийний базар мамаа бизъяа сууха”
      24. Нүд, ухаан саруул болгох, буян хураах, үйлс ариусгах тарни “Ум дарий дудаарий, маха аюур чинаа жанай будшим гүрү сууха”
      25. Нүдний гэмийг арилгагч тарни “Наму бадрагаяа мерея сиха лаза не суха” усанд үлээж, нүдээ угаавал нүдний элдэв гэм арилна.
      26. “Наму силха гаяа суха” усанд үлээн уншиж нүдээ угаавал нүд бүрэлзэх гэм арилна.
      27. Нүдний өвчинд сайн. “Ум хэн хэн пүн пүн сууха” гэж 7 21 удаа уншиж шившээд өлөнгөөрөө нүдээ угаасан гарын алганы хонхорт хийж сайтар тогтоож угаа. Харин угаасны дараа алчуураа арчих буюу усаар угаахгүй 2 цаг болгоод хүйтэн цэвэр усаар дээрх нүдний гэмийг арилгах тарнийг уншиж үлээгээд сайтар угаахыг зөвлөе.
      28. Нүдний цагаа үүл арилгахад “Ум ганий дий суухаа” гэж 7 21 удаа уншиж Доньд түрхэх, бугын дэлүүгээр арчих, пилдэн хийх зэрэг эмчилгээг хийвээс нүдний үүл цагаа амархан арилна.
      29. Нүдний элдэв өвчинд “Жумдаан дүй дэвшин магваа даа жамбаа яндаг вар зогвий санжаа мэгжил жанрайсиглаа чагцаалоо. “Дад яата хили мили, гили мили хилийг хуяа хуяа хуяа мани хүлү хүлү хүдү хүдү загчү рамуха би шод, хаяа сууха” Нүдний элдэв өвчин хийгээд хийн гэм шар бадганы гэмүүдийг арилгах болой.
      30. Нүдний харах чадварыг сайжруулах “Ум загчу загчу зана загчу еэ суха” Арван тавны сар туссан шүүдрийн усаар арч.
      31. Оюун ухаан үүсгэн хайрлагч тарни. Бурханы гурван эрдэнэт гончигсүмд мөргөе. “Хум бизу, бизу бранзниа бардхани, зула, зула, меда бардха, зел, дири дири бүдхи бардхани сууха” Энэ тарнийг уншсан учирсан хэн боловч их оюун билэгт болох.
      32.”Наму радна даръяа, наму аркяа авалоги де шураяа, боди садуяа, махад садуяа халде халде мани де сууха” усанд гурвантаа үлээж уншваас оюун ухаан сэргэн дэлгэрнэ.
      33. Өвчин бүхнийг түргэн амирлуулах тарни. “Дадяата базар базар маха базар сорва ваяады, хана базар на сууха”
      34. Саа өвчин хор гаргах “Ум гим дра сүсү сууха”
      35. Сүүгүй хөхөнд “Ум аг суха иг суухаа лад суха дай махада нэр зэрвэ жод суха” гэж уншаад шивүүрээр дөрвөн талд нь цус гартал хатга.
      36. Үү арилгах тарни “Ум аг суха иг суухаа лад суха дай махада нэр зэрвэ жод суха” гэж уншаад шивүүрээр дөрвөн талд нь цус гартал хатга.
      37. Үхсэн хүний юмыг авахад энэ тарнийг 30 удаа уншваас тотгор ба зэтгэр бүхэн арилан чадюу. “На ма ши ши ши рипу ша ри са ва ви га га да ра ни суха”
      38. Халдвартай хижиг өвчнөөс сэргийлэх арга “Дадяата али мудра ли мудра махада нэр зарай занчин ага хи ганди хиган заду ваза муни арьяа сууха” хятад бэх болон заараар хэлэндээ “ум” үсгийг бичиж түрх.
      39. Халуун өвчин “Ум ва зи ви ша ху пада” ус үлээж өг.
      40. Эх хүнийг амар нярайлахад туслах тарни “Ум ма ний даарий, базарний саха варан ди сайрий хум пад”
      41. Хамаг өвчинд “ум ми жо пад пад сухаа” 7 21 удаа уншина.
      42. Ханиад эдгээх тарни “Ум дама дүдий сод сууха” Үнээний сүү буцалгаж уулгана. Сармисны 1 2 хумстай.
      43. Хар дарж зүүдлэхийг болиулах тарни “Ум дагийний хум мамаа бизъяа сууха” 7 21 удаа уншина.
      44. Хар дарж зүүдлэхэд “Ум зага ли яа сууха” Хүхрээр бичиж зүүх. /шүдэнзний толгойгоор бичиж болно./
      45. Хараал, хэл амнаас хамгаалах тарни “Ум ламаа саа хамаа саа хум пад” Хэрвээ хэн нэгний хэл амнаас цэрвэж цээрлэвэл энэхүү тарнийг гурвантаа уншиж, гурвантаа нулимна.
      46. Хараал үл хүрэх “Пад ламаа пад сад” эрдэнийн бөгжийг нь тарнид.
      47. Хатиг яранд “Хү сү хү сү чи га сууха” Сармис тарнидаж түрх.
      48. Хий өвчинг эдгээр тарни “Ум дарда сарнаа хум пад” шар тосонд тарнидаж өг.
      49. Ходоодны өвчинг эдгээx тарни “Ум бадма дагийний хум мамаа бизъя сууха” 7 21 удаа уншина.
      50. Мөн ходоодны өвчинг эдгээхдээ “Ум дара дүрэ хиругэ захэ лид захэ хум пад суха” мөнгөн аяганд хонуулсан ширгээсэн ус тарнидаж өг. таван салааг хандалж уулга.
      51. Хоолой хавдсанд “Ум лина лина над тола сода” Хонины түүхий тархийг хуураад зэсийн үртэстэй хольж түрх.
      52. Хөхний хавдарт “Та дар тал еий да талма ” бэх түрх
      53. Хүүхэд урвайж айлгаж тэвдүүлэх аваас “Ум ум даарий дудаарий дүүрээ сууха” 7 21 уншиж тарнид бор давс гал дээр хийж шатаах.
      54. Цэрвэж бишүүрхэж уйлдаг хүүхдэд “Ум сава аса пада сууха” тос тарнидаж өг.
      55. Шар өвчинд “Ум ри ваз най ли ды сууха” хятад байцааны шөл өг.
      56. Шинийг сэдэж ухаан билэг арвидахад “Ум махаа диваа хум пад” 108 удаа унш.
      57. Шүд хамгаалах увидас “Дэ га ва ам” Тахианы өндөгний цагааныг зажлуулна.
      58. Шээс хаагдахад уншдаг тарни “Ум зарааны та та зараа суда ми сууха” заар 1 цэн уу.
      59. Элэг цөсний өвчинд сайн Ум дагийний хум мамаа бизъяа сууха 7 21 удаа унш.
      60. Элэгний өвчинд сайн. Ум зарааний та та зараа суда ми сууха 7 21 удаа уншина. Хусны мөөг /чага/ буцалгаж ууна.
      61. Эмэгтэй хүний өвчинд Ум арадна нама сууха
      62. Эр эмийн бэлгэсийн өвчинд сайн “Ум мүсэм сод сууха” ахар сүүлийг төөнөнө.
      63. Эхнэр төрж ядахад “Ум саду вадна сүдүү на 7 21 удаа уншиж зэсийн үртэс архиар даруулж уулга. Эхнэрийн хойтох удсанд шар тосонд үлээж өгнө.
      64. Эхнэрийн хойдох удсанд “Ум эрага эрага ганган түм түв сууха” 7 21 удаа уншиж шар тос тарнидаж өг.
      65. Нэг өглөө мацаг барьж эрүүл мэнд, амь нас, бие махбодынхоо хүч чадлыг төвлөрүүлэгтүн. дараагийн өдөр нь нар мандахаас өмнө өглөөгүүр доорх тарниудыг унш. Унг до ама, рунг нинг энэ тарнийг унш. Өдрөөс өдөрт бие тань сайжирсаар байх болно.
      66. Мөн 10 өглөө нарнаа “Ум марзай, мама суухаа” гэж уншиж нарны анхны цацраг туяа биедээ шингээвэл уур уцаар бухимдал хүрэхгүй, уужуу тайван, ажил үйлс чинь санасан дагуу бүтдэг жамтай. Энэ арга заслыг хийж байхдаа Нархажид бурхан, Осоржамаа бурханд сайн залбирч байгаарай.
      67. Яс хугарсанд Ум сава хи хи на на вада суха 7 21 уншиж зэсний үртэс архиар даруулж уух, мөн тарваганы хатаасан элэг эмийн журмаар уувал хялбархан өвчингүй болж түргэн эдгэрнэ.
      68. Ходоод дэлүүний өвчинд “Ум бадма дагийний хум мама бизъяа суухаа” 7 21 удаа уншина.
      69. Уушиг, бүдүүн гэдэсний өвчинд “Ум раднаа дагийний мамаа бизъяа суухаа” 7 21 удаа унш.
      70. Бөөр давсагны өвчинд Ум гармаа дагийний хум мамаа бизъяа суухаа 7 21 удаа унш.
      71. Энэ удаа Шидэт нууц тарнийнхаа цоморлигийг Сандуйн жүд судрын тарниар өндөрлөе: Дүйва санва лайжүнва Дэвшин шигва гүнжинсан Доржэ нинво дүйва и Дэнид жумдаан шадусал Доржэ сэмбо хадаба Жанчив ди ви товвар жүр Жанчив сэмба жал жамцо Доржэ сэмба цэдэвтов Энэ нууц тарнийн судрын нэг үсгийг хэлэх төдийд хэдэн галвын тамаас хамаг амьтныг аврахын сацуу Очир Эрдэнэ лугаа адил аливаа бүхнийг ялан дийлэх, аюул осол, гай гамшиг гэх мэт бүхий л түйтгэрээс ямагт зайлуулж, авран нигүүлсэх увидастай.
      1 0 161
    3. Сарны сүүдэр аймшигтай 

      Хятадын хамгийн алдартай яруу найрагч Ли По саранд маш дуртай байв. Тэр нэг шөнө усанд туссан сарны дүрсийг тэврэх гэж оролдон, завинаасаа унаж, Янцы голд живж үхжээ.
       
      Сахлаас ганц болжээ.

      Австрийн Ханс Штайнингер сахлаа 1.4м урт ургуулж, дэлхийн дээд амжилт тогтоов. Гэвч чухам сахал амийг нь авах тавилантай байж. 1567 онд хотод түймэр гарах үед тэр зугтааж яваад сахлынхаа үзүүр дээр санамсаргүй гишгэж унан, хүзүүгээ хугалж нас баржээ.
       
      Давсгаа суллах тустай 

      Данийн язгууртан, одон оронч Тихо Браге маш этгээд, хачин хүн байжээ. Хүлээн авалтад алиа салбадайгаа авчран, ширээн доор суулгачихдаг, гэртээ хандгай тэжээх зэрэг. Тэр халз тулаанд хамраа сэлмэнд хатгуулсан учир үргэлж алт, мөнгөн хошуувч зүүдэг байв. 1601 оны хүлээн авалт маш удаан үргэлжилж, түүний давсаг чинэсэн ч тэвчээд л байв. Оройн зоогны үеэр босч явахыг соёлгүй, бүдүүлэг гэж тооцдог байсан учир тэр. Гэтэл Ханс давсагны үрэвсэл болж, хэдхэн өдрийн дараа нас баржээ. Түүхчид түүний үхлийг арай “гайгүй” харагдуулах гэж мөнгөн усанд хордсон мэт бичиж үлдээсэн гэнэ.
       
      Удирдаачийн дохиур үхэл тээв 

      Удирдаач Жан Баптист Лулли 1687 онд Францын хаан Людовик XIV д зориулан бичсэн “Те Deum” бүтээлийг тоглож байхдаа дохиураар хөлийн хуруугаа цохиж гэмтээжээ. Тэр эмчлүүлэхээс татгалзан үргэлжлүүлэн тоглож. Хүмүүс голдуу хөгширч эсвэл өвчнөөр нас бардаг. Мөн эмгэнэлт үхлээр өнгөрөх нь ч бий. Гэтэл бараг онигоо болмоор санаанд оромгүй, санамсаргүй, этгээд хачин үхлүүд бас тохиолддог аж. Гэтэл хуруу нь үрэвс идээлэн, нас барсан байна. Амиа золиослон байж тоглосон сүлд дуулал нь Людовик хааныг түргэн эдгэрэхэд зориулсан бүтээл байсан гэдэг.
       
      Хэтрүүлбэл үхэл.

      Шведийн хаан Адольф Фредерик идэх донтой байсан. 1771 онд 61 настайдаа хэтрүүлж идээд насан эцэслэжээ. Оройн хоолонд түүний хамгийн дуртай турс, хилэм, өнгөт байцаа, чэстэй шөл, утсан май загас, оргилуун дарс өгчээ. Зөвхөн марфипантай, сүүтэй талх л гэхэд 14 удаа өгсөн гэнэ.
       
      Амь насаараа баталжээ 

      1871 онд алдарт өмгөөлөгч Клемент Валландингэм ажлынхаа төлөө амиа золиослов. Түүний өмгөөлөлд буй Томас Макгэханыг бааранд хамт архи уусан Том Майерыг алсан гэж буруутгажээ. Харин өмгөөлөгч тэр хүн буугаа хуйнаас гаргахдаа санамсаргүй өөрийгөө буудсан гэж тайлбарлан, үнэмшилтэй болгохын тулд өөрийн буугаа авч, буудав. Гэтэл буу сумтай байж таарч, тэр өөрийгөө хороочихжээ. Өмгөөлөгчийн үхэл Томас үнэхээр буруугүй гэдгийг Тангарагтны шүүхэд итгүүлж чадсан байна.
       
      Хэлээ хазах осолтой

      Алан Пинкертон (1819 1884) хамгийн анх хувийн мөрдөх товчоо байгуулсан алдартай хүн. Нэг удаа тэр явган хүний зам дээр хальтирч унаад хэлээ хазчихжээ. Гэтэл хэл нь үрэвсч, үхширэл үүсэн өнгөрчээ.
       
      Ажилдаа эрт ирж болохгүй 

      Алдартай виски үйлдвэрлэгч Жек Даниэл нэг өдөр ажилдаа эртхэн иржээ. Тэр сейфээ онгойлгох гэтэл кодоо мартчихав. Тэгээд уурандаа сейфээ өшиглөтөл хуруу нь гэмтэж. Ингээд халдвар орж, идээт үрэвсэл болон нас нөгчжээ.
       
      Амтат жүржний хальс ч үхэл 

      Бобби Лич үхлээс айдаггүй хүн байсан. Тэр 1911 онд торхонд суун, Ниагарын усан хүрхрээг туулсан хоёр дахь хүн болов. Бобби олон удаа аймшигтай тоглолт үзүүлж байсан ч тэнэг үхлээр насан эцэслэсэн юм. Тэр Шинэ Зеландын гудамжаар зугаалж яваад амтат жүржний хальсанд хальтирч хөлөө хугалжээ. Тэгээд хөл тайрах мэс заслын үед хүндрэл гарч, нас барсан гэнэ.
       
      Үхлээ өөрөө бэлджээ. 

      1911 онд францын оёдолчин Франц Ришель цув ч болдог, шүхэр ч болдог бүтээгдэхүүн хийв. Тэгээд түүнээ туршихаар Эйфелийн цамхагаас үсрэв. Уг нь манекен ашиглах гэж байснаа сүүлчийн мөчид гэнэт өөрөө үсрэхээр шийдсэн байна. Харамсалтай нь түүний шүхэр дэлгэгдсэнгүй, амиа алдсан юм билээ.  Хн, тэгээд үхдэггүй ээ?  Григорий Распутинд эхлээд маш их хор өгтөл хордсонгүй. Тэгэхээр бүтэн дайз сумаар буудав. Бүр болохгүй болохоор модоор цохитол бас алж чадсангүй. Сүүлд нь Нева мөрөнд живүүлжээ.
       
      Бейсболын бөмбөг аюултай 

      Бейсболын “Cleveland Indians” багийн тоглогч Рэй Чэпмен өрсөлдөгч “New York Yankees” багийн тоглогчийн шидсэн бөмбөгөнд оногдож нас баржээ.
       
      Урт ороолт хүзүү орооно. 

      1927 онд орчин үеийн бүжгийн “загалмайлсан эх” Айседор Дункан задгай машинд суун, хотоор давхиж явтал салхинд намирсан урт ороолт нь санамсаргүй дугуйнд орооцолдов. Тэгээд бүсгүй ороолтондоо татагдан машинаас унажээ. Хүмүүс хашгиралдахад жолооч зогссон ч хожимдсан байлгүй яахав.
       
      Хог гай чирдэг 

      Ах дүү Гомер ба Лонгли Коллиер нар гэр орондоо элдэв хог новш цуглуулах донтой. Хэрэгтэй юмаа хаячих вий гэж тэд ухаангүй айдаг гэнэ. Бүр хулгайчаас сэргийлж, гудамд олон жижиг занга тавьжээ. 1947 онд тэдний гэрт үхсэн хүн байна гэсэн дуудлагаар цагдаа нар очиж, дотогшоо арай гэж нэвтрэв. Дүүрэн хогтой зочдын өрөөнд Гомер үхсэн хэвтэх ба ах нь олдсонгүй. Харин тэднийхээс хоёр долоо хоногийн турш 100 тонн хогийг гаргаж хаясны дараа Гомерийн олдсон газраас ердөө 10 футийн зайд Лонгли нас барсан байхыг олжээ. Тэр хэвтрийн ахдаа хоол аваачих гэж байгаад өөрийн тавьсан занганд орж үхсэн хэрэг. Ингээд Гомер хэд хоногийн дараа өлссөөр нас баржээ.
       
      Ток шоуны үхэл 

      Жером Ирвинг Родейл гэгч эр эрүүл хооллохыг сурталчилдаг байв. Тэр 1971 онд телевизийн ток шоун дээр “Би 100 насална. Санамсаргүй такси дайрчихгүй л бол” хэмээн онгирч байтал гэнэт зүрх нь өвдөж, тэр дороо нас баржээ.  Эфирт амиа хорлогч  Кристин Чаббак шууд эфирт амиа хорлосон анхны бөгөөд одоогоор цорын ганц сурвалжлагч. Бүсгүй сэтгэл гутралд автсан үедээ 1974 оны 7 р сарын 15 ны өдрийн шууд эфирийн 8 дахь минутанд “Та нарт зориулан, хэн нэгний урссан цус, аймшигт үхлийг хамгийн түрүүнд харуулахын тулд бүхнийг хийдэг “Channel 40’s” сувгийн бодлогыг би дэмжиж байна. Та нар телевизийн амиа хорлолт гэж юу байдгийг анх удаа харна” гээд гар буу шүүрч аван, өөрийгөө бууджээ.
       
      Хэт таргалах осолтой 

      Рок н роллын хаан Элвис Аарон Пресли өөрийн “Graceland” шилтгээнд угаалгын өрөөнийхөө жорлонгийн суултуур дээр амь тавьсан байв. Эмч нар түүнийг хэт таргалж, эмийн тунгаа хэтрүүлснээс болж, зүрх нь дийлсэнгүй гэж оношлов.
      0 0 171
    4. Зөнч Ванга
      Эцгийнхээ хариулж байсан сүргээс хулгайлагдсан хонийг олоход тусаллаа. Тэрбээр хонь нуусан хашааг яг дүрслэн хэлсэн бөгөөд түүнийг зүүдэндээ харсан гэж хэлжээ. Харин мэргэжлийн зөнчийн авьяас чадвар нь 30 настайд нь тодорсон. Вангад дэлхийн олон хүчтэй удирдагчид очиж байжээ. Тэр бүү хэл, Гитлер очоод сэтгэл гонсгор буцсан гэдэг. Хамгийн сэтгэл хөдлөм зөнг сохор Ванга эмээ 1980 онд хийжээ. Тэр үед дараахь утгатай зүйлийг зөгаөн хэлсэн байдаг.
      “Зууны төгсгөлд 1999 юм уу, 2000 оны наймдугаар сард Курск усан доор орж бүх дэлхий түүний хойноос шагуудах болно” Тэр үед шал утгагүй зүйл мэт бодогдож байсан үг 20 жилийн дараа гэнэт аймшигт утга агуулж байсан нь илрэх юм гэж хэн таамаглах вэ. Усанд яагаад ч автах боломжгүй хоттой адил нэрт атомын шумбагч онгоц “Курск” сөнөлөө.
      Урьдчилан тааварлах зөнч чадвар үнэхээр байдаг гэж үү?
       
      ДИАНА ГҮНЖИЙН ҮХЛИЙН ТАЛААР ХУРИМЫНХ НЬ ӨДӨР ЗӨГНӨН ХЭЛЖЭЭ

      Диана гүнжийн үхлийг дэлхий дахин цочирдон хүлээн авч бүх л хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлээр гарч байлаа...
      1981 оны хоёрдугаар сарын 6 нд Диана Спенсер болон Уэльсийн ханхүү нар сүй тавьсан тухай Лондон албан ёсоор зарласан. Тэр жилийн долдугаар сарын 29 нд Британийн титмийг залгамжлагч хан хүү Чарльз долоон зууны түүхтэй язгууртан угсаатай, 20 настай гоо үзэсгэлэнт Диана Спенсер нар Гэгээн Павелийн сүмд хийсэн хуримын ёслолд 2650 зочин уригдаж, 750 сая телевиз үзэгч харж байлаа. Сүйт бүсгүй гар хийцийн хээ угалзаар чимэглэсэн зааны ясны өнгөтэй даашинз өмссөн байв. Энэ үеэр Болгарт алдарт зөнч Ванга сохрын улмаас тусч буй гэрэл гэгээг нь харахгүй байгаа цонх руу эргэж хараад… “Энэ хурим бүсгүйн аминд хүрнэ. Бид хамтдаа үхэх болно… тэр бүсгүй миний үхлийн талаар сонсох боловч бид хамтдаа үхнэ” гэж тодхон хэлсэн байна. Вангагийн үхлийн талаар Парисын Альма туннельд осол гарахаас 20 хоногийн өмнө мэдэгджээ.
      УРЬДЧИЛАН ХЭЛСЭН ТОМООХОН ЗӨГНӨЛ

      2001 оны есдүгээр сарын 11 нд алан хядагчид Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхагийг нурааж буй зураг.
      Хэлсэн нь:
      “Айдас, айдас. Америкийн ах дүүс төмөр шувуунд тоншуулаад унана. Бутнаас чоно ульж, гэм буруугүй хүмүүсийн цус гол мэт урсана. /1989/ Үр дун: Биелсэн. 2001 оны есдүгээр сард алан хядагчид АНУ д цохилт өгснөөр Дэлхийн худалдааны төвийн цамхгууд нуран унасан. Тайлбар: Нурсан цамхгуудыг “ихрүүд”, “ах дүү” гэж нэрлэдэг байлаа. Тэднийг “төмөр шувуу” болох алан хядагчдын онгоц мөргөсөн. Харин юун бутны тухай яриад байна аа. Үүнийг англиар хэлбэл, Буш гэж сонсогдоно. Өөрөөр хэлбэл, түүний Ерөнхийлөгч байх хугацаанд энэ явдал хамаарна.
      Хэлсэн нь:
      “Ертөнц байгалийн олон гамшиг, хүчтэй цохилт, цочролыг туулах болно. Хүмүүсийн ухамсар өөрчлөгдөнө. Хүнд бэрх цаг ирнэ. Хүмүүс шашин шүтлэгээрээ хуваагдана” /огаоо тодорхойгүй/ Үр дун: Биелсэн. Хүнд үе ирлээ. Хүмүүсийн ухамсарт ч өөрчлөлт орж байна. Тайлбар: Зуу, зуун мянган хүний амь авч одсон цуннаминууд гээд л байгалийн гамшгийг тоочоод баршгүй. Сүүлийн үеийн олон тооны алан хядах ажиллагаануудыг яах вэ. Эсвэл шашны суурин дээр гарсан, мөргөлдөөнүүдийг юу гэх вэ
      Хэлсэн нь:
      Бид хувь заяа өөрчлөх үйл явдлын гэрч болно. Дэлхийн хоёр том удирдагч бие биетэйгээ гар барина. /Горбачев, Рейган хоёрыг хэлж байгаа бололтой/ Гэвч найм дахь ирж манай гараг дээр энх тайван эцэслэн тогтсонд гарын үсэг зурах хүртэл өчнөөн цаг хугацаа өнгөрч, их ч ус урсана даа” /1988 оны нэгдүгээр сар/ Үр дүн: Биелж эхэлж байна. Адаглаад “Найм дахийн” хувьд. Тэр үед Борис Ельцин Оросын Ерөнхийлөгч байв. Ванга нэрийг нь хэлээгүй боловч дараагийнх нь гэдгийг битүүхэн цухалзуулсан. “Энэ нь огг төсөөлөгдөөгүй хүн байна. Ямар ч байсан Зюганов, Лебедь биш”. Тайлбар: Найм дахь ирчихсэн. Орос орон “их долоод” орсон биз дээ. Саяхнаас “Их найм” болсон. Одоо бүх дэлхийд энх тайван тогтох л үддлээ.
      Хэлсэн нь:
      “Орос орон ахин их гүрэн, юуны өмнө оюун санааны их гүрэн болно” /огноо тодорхойгүй/ Үр дүн: Одоогоор биелээгүй. Оюун санаа сулбагардуу, их гүрэн болтол хол байна. Гэхдээ үндэсний санааны эрэл үргэлжилсээр байна. Тайлбар: Энэ нь Вангагийн сүүлчийн зөнгүүдийн нэг байсан юм. Үүнийг хэлэхдээ Ванга гараараа том тойрог зурж байжээ.

      Ванга болон түүний нөхөр.
      0 0 127
    5. Хотын баруун захын оршуулгын газар болох Нарангийн энгэр рүү өгсөх зам дээр нэгэн урцархуу юм байдаг нь оршуулганд яваа хүмүүсийн нүдэнд өртдөг. Харин энэ урцын хаалгаар өнгийвөл ихээхэн аймшигтай нууц дэлгэгдэх болно. Тэнд хөө шиг хар нүүртэй, сэгсгэр үстэй навсгар ганц чавганц аж төрдөг нь гайхал төрмөөр. Хүний өөдөөс эгцэлж хардаггүй энэ хөгшин гурван жилийн өмнө хаанаас ч юм гарч ирсэн бөгөөд эсгийний навсархай зэргээр оромжорхуу юм босгосон нь энэ. Тэрбээр өлссөн үедээ шууд л урагшаа алхаад захын айлаас юм нэхээд ходоодоо цатгачихна. Тэр хавийнхан түүнээс айна гэж жигтэйхэн. Нэрээ ч бараг мартчихаад хавь ойрынхондоо “Хар эмгэн” хэмээн нэршсэн энэ хүнийг чөтгөр, шулам хооллож, тэдэнтэйгээ байнга харьцаатай байдаг гэсэн сураг чих дэлссэн тул би уулзаж ярилцахаар зорьсон байдаг гэсэн сураг чих дэлссэн тул би уулзаж ярилцахаар зорьсон юм. Биднйг оромжинд нь явж ороход улаан нүдтэй хар муур цээжээ хүржигнүүлэн угтав. Хойд хаяагаар мөнөөх эмгэн бөгшүүлэн ханиалгаж хэвтсэнээ “Ямар хижигнүүд юугаа хийж яваа юм бэ” хэмээн ундууцсан юм. Тэгэхэд нь авч явсан хэвийн боов, махаа өгөхөд ихэд гайхаж сайхан зантай болоод ирлээ. Ингээд адал явдлын эрэлчид бид ярилцлагаа эхэлсэн юм.
      – Эмээ та өөрийгөө танилцуулаач? 
      – Би Нийслэл хүрээний унаган хүүхэд. Одоо ч насаа мартаж дээ. Миний нэрийг уг нь Цанжид гэдэг байсан юм. Одоо ч муусайн шээснүүд Хар эмгэн л гэдэг юм шиг байна лээ. Би тэднийг тоодог ч үгүй.
      – Таньд үр хүүхэд, ах дүү гэж байхгүй юм уу? 
      – Би эхээс ганцаараа. Ээж маань Амгаланд амьдарч байгаад Ли овогт луухантай амьдран намайг төрүүлсэн гэдэг. Аав маань дархан хийдэг байсан учраас мөнгөн усанд хордож үхсэн. Ээж ч гэсэн намайг багад өнгөрсөн. Тэгээд л би хог дээр гарчихсан даа. Багадаа Даландавхарын шарилын идээнээс идэж хүн болсон. Одоог хүртэл энэ замаараа явж байх шив. Даландавхарт хүн оршуулах нь цөөрсөн учраас Нарангийн энгэрт ирж овоохойгоо босгоод хэдэн жил болж байна.
      – Та айдаггүй юм уу? 
      – Элэнцгээс нь айх юм бэ
      – Таныг энд буг чөтгөр, сүнстэй харьцдаг гэж сонссон үнэн үү? 
      – Би хар багаасаа л харьцдаг байсан юм. Надад тэд сайн байдаг юм. /буг, чөтгөр, сүнс/ Яагаад гэвэл би хар багаасаа л тэднийхээ дунд амьдарсаар ирсэн. Амьд хүмүүс намайг ерөөсөө хүн гэж үздэггүй. Аа бая…
      – Та юу хэлэх гээв?
      – Дээр үед намайг нэг удаа Батсүмбэрийн асрамжийн газар аваачсан юм. Гэтэл та нарын яриад байгаа тэр буг чөтгөр, сүнснүүд чинь намайг дуудаад байхаар нь би оргоод ирсэн.
      – Яаж дуудсан хэрэг вэ? 
      – Шөнө унтаж байхад цонхоор орж ирчихээд “Цанжидаа хүрээд ир. Бид өлсөөд байна” гэдэг байлаа. Тэгээд би тэднийг өрөвдөөд хүрээд ирсэн.
      – Буг чөтгөр бас хоол иддэг юм уу? 
      – Та нар мэдэхгүй л дээ. Миний нүдэнд тэд яг л нэг хүн шиг харагддаг юм. Бие нь хий хоосон байдаг учраас бид нар шиг хоол идэж чаддаггүй юм. Тиймээс үнэрээр хооллодог.
      – Үүнийгээ жаахан тодруулаач? 
      – Үнэрээр гэж би хэлсэн шүү дээ. Арвайн гурил, боов, зүгээр гурил байсан ч болно. Түүнийг ил гал дээр шатаадаг юм. Тэр үнэрээр нь хооллож чадна шүү дээ. /тачигнатал инээв./
      – Та тэднийг үнэрээр хооллодог гэдгийг яаж мэдсэн юм бэ? 
      – Би хар багаасаа л Даландавхарт ирсэн гэж хэлсэн шүү дээ. Тэр үеэс л би тэд нартай харьцах болсон юм. Тэд надад хандаж “Чи биднийг хооллож бай. Бид яах ч үгүй” гэж хэлсэн.
      – Яг хэзээ хоолондоо ордог вэ? 
      – үүр цайхаас өмнөхөн үнэгэн харанхуйгаар миний энэ оромжинд цуглардаг. Би ч яахав айлуудаас авсан жаахан юм аа галын цог дээр шатаачихаад л болоод явчихдаг. Маш амархан цаддаг юм./инээв/
      – Ер нь чөтгөр шулам гэж байдаг юм уу? Та сүнстэй л харьцдаг биз? 
      – Сүнс чинь л чөтгөр болдог юм. Зарим нэг хүний сүнс чөтгөр болдоггүй. өлсөх ч үгүй чимээгүй байсаар байгаад л нэг тийшээ яваад алга болчихдог. Төрлөө олоогүй нүгэлт хүний сүнс л чөтгөр болж байгаа юм. Тиймээс би дандаа л чөтгөр, шуламтай харьцдаг. Тэд надад ямар ч гэм хийдэггүй. Би өөрөө ч гэсэн ер нь шалмас болчихсон шүү дээ.
      – Чөтгөр, шулам ямар дүр төрхтэй байдаг тухай яриач? 
      – Олон янз. Тэд хувирдаг юм. Нэг өдөр сайхан хүүхэн байж байснаа тэр дороо л над шиг эмгэн болчихож байгаа юм. Эрчүүд нь чөтгөр болдог. Тэд шөнө бүр чуулаад хаашаа юм явчихаад үүр цайхаас өмнө ирдэг.
      – Яаж чуулдаг юм бэ? 
      – Тэд хаана юу болж байгааг, хэн нүгэл үйлдэж буруу юм хийж байгааг сайн мэддэг. Тэгээд ч нүгэл үйлдсэн хүнийг л чөтгөр айлгаж, биед нь шингэдэг юм. Түүнээс биш сайхан сэтгэлтэй хүнд хэзээ ч ойртдоггүй. Ад зэтгэрээс тэд айдаг юм.
      – Та сайхан хүүхний дүртэй шулмас байдаг гэсэн. Тэдэнтэй тааралдвал яаж таних вэ? 
      – Уруул дээрх ховил нь байдаггүй. /хүн/ Нүдээ огтхон ч цавчдаггүй, яг л үхсэн хүн шиг гөлгөр царайтай. Бас хөмсөг байхгүй. Тэгээд соёотой байдаг. Тэгээд ч тэд нар та нартай тааралдах юм уу даа. Мөн ард үлдэгсэд нь хойноос нь буян үйлдэхгүй бол байнга эргэж тойрч зовоож байдаг. Лам нар ирж лүүжин тавьсан үед шарил чөтгөр болох нь ховор.
      – Ад зэтгэрүүд хоорондоо муудалцдаг уу? 
      – Муудалцдаг юм билээ.
      – Яаж муудалцдаг хэрэг вэ? 
      – Биегүй юм чинь зодолдож чадахгүй. Тиймээс гүйдэлтэй газраасаа хөөнө. Энэ талаар ер нь би сайн мэдэхгүй байна.
      – өдөрт хаана орогнодог хэрэг вэ? 
      – Сайн мэдэхгүй байна. Шарил руугаа л шингэн ордог байх. Би зөвхөн тэдний үгийг л сонсохоос биштэр үед нь яагаад ч юм миний дуу ерөөсөө гардаггүй.
      – Оршуулгын газраас өөр газарт ер нь буг чөтгөр гэж бий юу? 
      – Байлгүй яахав. Батсүмбэрийн асрамжийн газарт хүртэл байж л байдаг юм билээ.
      – Уучлаарай танаас нэг зүйл асууя. Та нас бараад ямар төрлийг олох бол? 
      – Хамгийн аймшигтай шулам болох байх.
      – Яагаад? 
      – Би чинь эндхийн амьд чөтгөр шүү дээ.
      0 0 103
    6. Айдас, фоби
      Хүн гэдэг маш нарийн, туйлын мэдрэмтгий систем юм. Тийм ч болохоор заримдаа гадны нөлөөнд санаанд оромгүй, хачиралтай, бүр гажиг гэж болохоор хариу өгөх нь цөөнгүй. Үүний нэг жишээ нь фоби буюу ямар нэг зvйлээс шалтгаангүй айх айдас юм.
      Хэр баргийн эрэгтэй хүнд дийлдэхээргүй хүчтэй, шаламгай, зоригтой атлаа хулгана харахаараа ухаан алдаад өгдөг хүүхнүүд үүний нэг жишээ. Энэ мэт бодит шалтгаангүй айдас гэж үй түм байдаг. Анагаах ухаанд латин хэлийн олон улсын хэл болгож ашигладаг болохоор тэр олон айдсуудад латин нэр өгсөн байдаг. Заримаас нь сонирхуулъя, магадгүй та өөрийгөө, эсвэл танил хүнийхээ дүр зургийг олж харах ч юм билүү. Тэгээд олж харвал сэтгэл судлаачтай уулзаж, шалтгаангүй айдас буюу фобигоосоо салахыг хичээгээрэй.
       
      Агарофоби.
      Энэ нь задгай газраас айх айдас. Гудамж, талбай гэх мэтийн харьцангуй том ил задгай газар байж чаддаггүй гэсэн үг. Өргөн замыг хөндлөн гарахаас айна, талбай, өргөн чөлөөгөөр явахаасаа айна.
       
      Клаустрофоби.
      Дээрхийн эсрэг айдас. Өөрөөр хэлбэл битүү орон зайнаас айна. Лифтэнд сууж чадахгүй, жижиг өрөөнд байж чадахгүй г.м. хаалттай түгжээтэй зай багатай юм болгоноос шалтгаангүйгээр айна. Яг юунаас нь айгаад байгаа юм бэ гэхээр олигтой тайлбар хэлж чаддаггүй.
       
      Оксифоби.
      Өөрөөр бас айхмофоби ч гэдэг. Энэ нь хурц үзүүртэй эд зүйлээс айх айдас юм. Хурц үзүүртэй зүйл гэнэт амь ороод өөрийг нь, эсвэл өрөөл бусдыг гэмтээчих вий гэж айж явдаг. Уул шугамандаа энэ айдас нь өөрийнхөө үйл хөдлөлийг хянаж чадахаа байхаас айх айдсан дээр суурьлан үүсдэг. Гэхдээ хамгийн хачирхалтай нь өөрийгөө хамгийн их хянадаг биеэ барьдаг хүмүүс энэ айдсаас болж шаналж байдаг.
       
      Гипсофоби.
      Өөрөөр акрофоби ч гэдэг. Энэ нь өндрөөс айх айдас. Энэ айдас нь бас болоогүй дотроо хоёр янз гэж байгаа. Нэг нь өөрийгөө хянаж чадахаа байгаад өндөр дээрээс гэнэт үсэрчих вий гэсэн айдас. Нөгөөх нь гэнэт бие муудаад, эсвэл хальтраад өндөр дээрээс уначих вий гэсэн айдас. Ийм айдсаасаа болоод өндөр давхарт байдаг найзындаа орж чаддаггүй хүмүүс ч байдаг.
       
      Дисморфофоби.
      Эрэмдэг, муухай бие, зүс царайтай болохоос айх айдас. Энэ нь гол төлөв загвар өмсөгчид, бодибилдингчид зэрэг хүмүүст тохиолддог айдас. Тэд өөрийн бие, зүс царайнаас хайсаар байгаад өө гэж хэн ч хэлээргүй зүйлийг олоод, түүнээ хүний нүдэнд тусчихвий гэхээс айж явдаг.
       
      Нозофоби.
      Хүнд өвчнөөр өвчлөхөөс айх айдас. Энэ нь дотроо бас тоймгүй олон янз гэж байгаа. Жишээлэхэд, сифилофоби тэмбүүгээр өвдөхөөс айх айдас. Цаг ямагт л өөрийгөө энд тэндээс тэмбүүгийн халдвар авчихсан юм бишээ байгаа гэж айн, биеэ чагнаж, байсхийгээд л шинжилгээ өгч гүйнэ гэсэн үг. Цаашиллба, канцерофоби хорт хавдар тусахаас айх, дохофоби ДОХ ын халдвар авахаас айх айдас, лисофоби галзуу өвчин тусахаас айх айдас, кардиофоби зүрхний өвчин тусахаас айх айдас гээд зөндөө зөндөө.
       
      Цаашилъя:
      танатофоби – үхэхээс айх айдас Пениафоби – ядуурахаас айх айдас Гематофоби – цуснаас айх айдас Некрофоби – үхдлээс айх айдас Эргазофоби – мэс заслаас айх айдас Фармакофоби – эмнээс айх айдас Гипнофоби – унтахаас айх айдас Годофоби – аялалд явахаас айх айдас Сидеродромофоби – галт тэргээр явахаас айх айдас Тахофоби – хурдтай явахаас айх айдас Аэрофоби – онгоцоор нисэхээс айх айдас Гефирофоби – гүүрээр явахаас айх айдас Гидрофоби – уснаас айх айдас Ахлуофоби – харанхуйгаас айх айдас Монофоби – ганцаардахаас айх айдас Эротофоби – бэлгийн харьцаанд орохоос айх айдас Петтофоби – нийгмээс айх айдас Антопофоби – цугларсан олон хүнээс айх айдас Социофоби – хүнтэй танилцах, харьцах, олны өмнө үг хэлэхээс айх айдас Катагелофоби – шоолуулахаас айх айдас Ксенофоби – танихгүй хүнээс айх айдас Гомофоби – ижил хүйстэнтэйгээ явалцагчдаас айх айдас Лалофоби – ярихаас айх айдас /ээрдэг хүмүүст тохиолддог/ Кенофоби – хоосон гэр, байрнаас айх айдас Мизофоби – хиртэх, бохирдохоос айх айдас Зоофоби – амьтад, ялангуяа жижиг амьтадаас айх айдас Арахнофоби – аалзнаас айх айдас Офидиофоби – могойноос айх айдас Кинофоби – нохойноос айх айдас Тафефоби – амьдараа булшлагдахаас айх айдас Ситофоби хоол иднэ гэхээс айх айдас Трискайдекафоби – 13 ны өдрөөс айх айдас г.м. үй түмээрээ. Хүн болгонд л өөрийн гэсэн фоби байдаг гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй байх. Үүний нэг тод жишээ нь дэлхийн түүхэнд нэрээ үлдээсэн суут хүмүүс. Жишээлэхэд, Францын цэргийн суут жанжин Наполеон нь цагаан морьноос маш их айдаг байсан гэдэг. Харин Сталин нь хорлогдох, онгоцоор нисэхээс айдаг байсан төдийгүй унтахаасаа айдаг байсан болохоор өдөржин шөнөжийн ажиллаж туйлдаа хүртэл ядарсныхаа дараа л албан хүчээр шахуу унтдаг байжээ. Ромын хаан Юлий Цезарь аянганд ниргүүлэхээсээ айдаг байж. Суут зохиолч Л.Толстой үхлээс айдаг байсан байна. Пушкин болохоор шаргал үстэй эрэгтэй хүний гар үхэхээс айдаг байсан. Суут сэтгэлэ судлаач Фрейд ил задгай газрын айдастай байсан болохоор зам хөндлөн гарах гэж үйлээ үздэг байсан гэдэг.
      Одуудын хувьд гэвэл Голливудын од Николь Кидман толинд харахаас айдаг. Карибын тэнгисийн дээрэмчин Жонни Депп шавьжнаас айдаг. Жастин Тимберлейк болохоор могой, акул, шавьж бас хэнд ч хайрлуулалгүйгээр үхэхээс айдаг. Алла Пугачева өндрөөс айдаг. Уолт Дисней үхэхээс үхтлээ айдаг байсан. Мадоннаа нүүрэнд үрчлээс тогтоно гэхээс ухаангүй болтлоо айдаг. Том Круз пеладофоби, омматофобитой. Өөрөөр хэлбэл халзарна, цагаан хэл ам хүрнэ гэхээс үсээ унатлаа айдаг. Алдарт Роберт Де Ниро шүдний эмчид үзүүлэхээс айдаг. Найруулагч Стивен Спилберг нь хүүхэд, лифт, хүмүүстэй харьцахаасаа маш их айдаг. Дуучин Челентано онгоцоор ниснэ гэхээс үхтлээ айдаг. Алдарт Вуди Ален болохоор нарны туяа, шавьж, хүүхэд, нохойноос айдаг. Аймшгийн зохиолын хаан Стивен Кинг нь хүмүүсээс, битүү орон зай, шавьж, харанхуй, эрэмдэг болохоос айдаг.
      Эцэст нь хамгийн хачирхалтай гэж болох хоёр айдсыг сонирхуулъя. Нэг нь фобофоби, нөгөөх нь пантофоби. Эхнийх нь айна гэхээс айх айдас, нөгөөх нь юм болгоноос айх айдас. 
      0 0 85
    7. ТВ, сонингуудаар тэнд нэг охин биеэ үнэлээд явж байна гэх мэтчлэн адлан ярих тоолонд хүмүүс тэднийг энгэр султай амьтад ингэж явсанаас үхээсэй, Монголын хөгжлийг хойш нь татсан амьтад, эмс ариун бол төр ариун ч гэх шиг зүйлсийг ярьж бүгд ариухан амьтад царайлна. Тэдгээр охид биеэ үнэлэхийг хүсээгүй л байх. Заримдаа бид ярихаасаа өмнө юу болсон юм бол яасан юм бол гэж сайн бодож баймаар… Та нар бусдын амьдралыг шүүхээ мэдэхээс тэдний түүхийг огт мэдэхгүй.
      Батдорж бол социализмын үеийн сайхан сэхээтэн. Дээд сургуулиа төгсөөд нутгийнхаа нэгэн үйлдвэрт инженерээр ажиллаж байхдаа үйлдвэрийнхээ эдийн засагч хүүхэн Бурмаатай тоонот гэрт толгой холбож, удалгүй нэг сайхан охинтой болсон.Охин Сэрчмааг нь гурван настай байхад ээж нь өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлж, аав, охин хоёр өнчрөн хоцров. Батдорж охиноо хойт эхийн гар харуулахгүй гэсэндээ арван нас хүртэл дахин эхнэр авсангүй. Харин тийм сайхан ажил, мэргэжилтэй хүнд уулзаж учран ор хөнжлийн ажил үүсгэх хүүхнүүд байсан нь ойлгомжтой.Тэгж байтал амьдрал ардчилал, зах зээл хэмээх хатуу самарт шилжиж Батдоржийн ажиллаж байсан үйлдвэр дампууран хаалгаа барилаа. Батдорж ХЭАА байгуулж банкнаас зээл авч мэргэжлийнхээ дагуу нэг жижиг цех ажиллуулаад үзэв. Энэ цехдээ ажиллаж байсан Цэцэгмаа гэх нөхөргүй, хоёр хүүхэдтэй хүүхэнтэй холбогдоод авав. Удалгүй нэг гэрт орон амьдрах болов.Цэцэгмаа ёстой шулам шиг шуналтай хүүхэн байлаа. Батдоржийнд мөрөөрөө амьдраад байхгүй. Ганц охин Сэрчмааг нь ад үзэж, аавыг нь эзгүйд нилээд хэдэн удаа хоёр хүүхэдтэйгээ нийлж байгаа зоджээ. Энэ бүхнийг аавдаа хэлбэл чамайг ална шүү гэж айлган сүрдүүлсэн тул Сэрчмаа охин нэг хэсэг амаа үдүүлжээ. Батдорж үйлдвэрлэл, бизнесээ явуулах гээд толгой өөд татах завгүй. Банкнаас авсан гурван сая төгрөгийн зээлээ төлөөд дахин дөрвөн сая төгрөг зээлж авсан өдөр Батдорж, Цэцэгмаа хоёр дунд ийм яриа болжээ.
      – үйлдвэрлэл гэж зовж байхын оронд Эрээнээс бараа зөөж бөөндөе. Миний нэг найз хүүхэн бас ийм бизнес хийж байна. Дөрвөн сая төгрөг сарын дотор л 12 сая төгрөг болох юм байна.
      – Тэгээд хэн эрээн рүү явах юм бэ?
      – Эхний удаа би найз хүүхэнтэйгээ яваад ирье. Дараачийн удаа чи явна биз.
      Ийм яриа болсны дараа Цэцэгмаа бэлэн гурван сая төгрөг аваад найз хүүхэнтэйгээ хамт эрээн рүү яваад хоёр сар гаруй таг чиг болжээ. Тэгж тэгж нус нулимстайгаа хутгалдсан амьтан орж ирэхдээ,
      – Хятад түнш маань бид хоёрын мөнгийг хулхидчихлаа. Мөнгөө олж авах гэж тэнд хоёр сар ёстой хог дээр гарлаа. Сүүлдээ өлсөж үхэхгүйн эрхэнд биеэ үнэлж, хэдэн төгрөг олоод арайхийж Монголд ирлээ гэсэн байна.Банкны өрөнд унасан Батдоржийг Цэцэгмаа нэг л өдөр үнсэнд хаясан шалз шиг орхиод хоёр хүүхдээ дагуулан яваад өгчээ. Батдоржийн амьдрал өдрөөс өдөрт доройтож байв. Банкныхан өрөндөө хоёр өрөө байр, гэрийнх нь олигтой гэх эд хогшил, цехийн нь тоног төхөөрөмжийг хурааж авав.Сэтгэлийн шаналалд орсон Батдорж архинд сүрхий орлоо. өдөр болгон согтуу. Охиноо дагуулаад айлын хашаанд байх жижиг амбаарт амьдарсан болно. Охин нь аавыгаа өрөвдөхийн дээдээр өрөвдөнө. Сэрчмаа охин хоёр биеэ тэжээхийн тулд 13 наснаасаа эхлэн нууцаар биеэ үнэлж, мөнгөө олж ирнэ.Энэ хооронд Батдорж найрка архи уусаар байгаад дотор эрхтэн гэж авах юмгүй болтол өвчилж, байнга шахам хэвтэрт байх болов. Охин нь өөрийгөө Христийн нэгэн сүмд явж байгаа, сүмийнхэн үнэгүй хоол, хувцас өгдөг, мөн заримдаа мөнгө төгрөг өгдөг гэж худлаа ярина.Тэгснээ байсхийгээд манай сүмийнхэн Дархан, Улаанбаатар явах боллоо. Би төд хоноод ирнэ гэж хэлээд явна. үнэндээ бол Сэрчмаа охин энэ өдрүүдэд Улаанбаатар, Дарханаар явж балчирхан биеэ үнэлж, хэдэн төгрөг олно.Энэ мөнгөөрөө аавдаа болон өөртөө хувцас, хоол унд, эм тан авсаар гэртээ орж ирнэ. Аав нь гэж хоёр нүд нь ухархайдаа ёлтойж, цонхийтол турсан амьтан гэртээ хоол унд ч үгүй угтана. Амьдрал хүнд болохоор удалгүй охин нь сургуулиасаа гарч, биеэ үнэлдэг ажлаа эрхлэх болов.Гэхдээ аймгийнхаа төвд биеэ үнэлэхгүй. Аав нь мэдчихвэл сэтгэлээр унасаар байгаад амархан үхнэ гэдгийг сайн мэдэж байлаа. Тийм учраас биеэ үнэлж байгаагаа ааваасаа маш сайн нууна. Сэрчмаа охины энэ өрөвдөлт амьдралыг ярьсан хамт явж биеэ үнэлдэг 15 настай найз охин нь,
      – Уг нь манай Сэрчмаа онц сурдаг, ангийнхаа хамгийн шилдэг сурагч байсан. Миний хувьд амьдрал боломжийн. Яахав дээ, дэл сул илүү мөнгө олох гэж ингэж явдаг.Сэрчмаагийн багш аавтай нь уулзаад “Та хайран сайхан хүүхдийг яйран болгож баллалаа” гэхэд согтуу байсан аав нь юу ч хэлэлгүй уйлаад байсан. Бид хоёр аймагтаа биеэ огт үнэлдэггүй. Дархан, Улаанбаатараар явж цагаар тав, хоногоор арван мянгаар биеэ үнэлдэг. Сэрчмаа ингэж олсон мөнгөөрөө аавдаа болон өөртөө л юм авдаг.Би бол тансаглаад дуусгадаг. Намайг мөнгөө дуусгахад Сэрчмаа надад мөнгө зээлдүүлдэг. Уг нь манай Сэрчмаа аягүй ухаантай охин. Аавыгаа архинд дуртай юм гэж бодоод байсхийгээд нэг шил архи авч өгч баярлуулдаг.Аав нь бараг насгүй болсон хүн дээ. Гэртээ байнга шахам хэвтэрт байдаг. Би ч гэсэн гэрийнхэндээ Сэрчмаагийн хамт Христийн сүмд явж байгаа гэж худлаа хэлдэг. Сэрчмаа “Цэцэгмаа эгч л бидний амьдралыг балласан” гэж яриад уйлдаг юм гэсэн билээ.
      Сэрчмаа гэх энэ охин өвчтэй аавыгаа тэжээхийн тулд биеэ үнэлж явна. Талийгаач ээж нь айлын ганц охин байсан болохоор тэдэнд туслах хамаатан гэх хүнгүй. Харин Батдоржийн ах дүүс юун тэр хоёрт туслахтай манатай, өөрийгөө яая гэж яваа хүмүүс байдаг тухай Сэрчмаагийн найз охин нулимс дуслуулан ярьсан юм.
      0 0 86
    8. Та төрсөн он сар өдрөө ашиглан “амьдралын тоогоо” тодорхойлж зан төлөвөө мэдэж болох зурлага байдаг. Ингэхдээ төрсөн он сар өдрийнхөө цифрүүдийг 1 оронтой болтол хооронд нь нэм. Жишээ нь 1982 он 5 сар 17 өдөр төрсөн гэвэл 1+9+8+2+5+1+7=33. Дахин 3+3=6 болж таны амьдралын тоо 6 гэсэн үг.
      Амьдралын тооны хариулт
       
       
      0 0 161
    9. Хүний зан араншинг нүүр царайгаар нь тодорхойлох урлаг Хятадад 2500 жилийн өмнө үүссэн бөгөөд хүн судлалын хамгийн эртний шинжлэх ухаан билээ. Залуу хүний нүүрний шинж өөрчлөгдөж байдаг бол 41 нас хүрээд л төгс бүрддэгийг уншигч та анхаарах буй за.
      Нүд
      Хүн хамгийн түрүүнд шинэ танилынхаа нүдийг хардаг. “Нүд бол сэтгэлийн толь” гэж ярьдаг нь үнэн ажгуу. Том алаг нүд нинжин сэтгэлтэй, зохион байгуулах, манлайлах ховор авъяастай хүнд заяагддаг. Хэрэв том нүдний зовхинд үрчлээс суусан бол энэ нь захирах дуртай хүний шинж гэнэ. “Дугуй” (телескопын) нүд мөрөөдөмтгий, залхуу, худалч занг илэрхийлдэг бол буурьтай, зожиг, зөрүүд, бардам хүн жартгай нүдтэй байдаг байна. Жижигхэн хар нүдтэй хүн голдуу ухаалаг, уран үгтэй байдаг. Харин тогтворгүй “гүйдэг” нүдтэй хүнээс болгоомжлох хэрэгтэй. Энэ нь залхай этгээдийн таних тэмдэг. Онигор, хөнхөр нүд нь овсгоотой, гэхдээ дотуур тамиртай, атаа жөтөөтэй, хар хэл амтай хүний шинж. Ер нь хал үзэж, халуун чулуу долоосон хүмүүс хөнхөр хол нүдтэй болдог учир тэд амьдралын хар ухаантай бас зальтай, шунахай, бусдад итгэдэггүй. Хялар нүдтэй эрчүүд шийдэмгий харин эмэгтэйчүүд ухаанаар гавьдаггүй.
      Хүний нүдний цагаан шарласан, улайсан эсвэл хөхөрсөн байвал тэрээр ямарваа нэгэн өвчин эмгэгтэй эсвэл сэтгэл санаа нь  хэвийн бус байдалд байна гэсэн үг. Нүдний хар, нүдний цагааныг хоёр хэсэгт хуваасан бол өрөвчхөн, нинжин сэтгэлтэй хүний тэмдэг. Харин нүдний цагаан нь нүдний харыг тойроод хоорондоо нийлж байвал ширүүн авиртай, хувиа хичээсэн хүний шинж. Хар, хүрэн, ногоон нүд нь амьдрах чадвар сайтайгийн баталгаа. Цэнхэр нүдтэнд дээрх чанар дутагддаг гэхдээ тэдд сайхан санаатай, эмзэг сэтгэлтэй, үгэнд оромтгой байдаг. Ичимтгий хэт даруухан хүнийг цайвар хүрэн, тайван тогтуун хүнийг сүүн хөх, ажлаас халширдгүй хүнийг хүрэн, тусч нөхөрсөг хүнийг саарал нүдээр нь мадаггүй таниж болдог. Хүний дээд зовхи доодхоосоо том хавдсан юм шиг байвал тэр бусдын төлөө санаа тавьдаггүй бэртэгчин, харин доод зовхи нь том бол биеэ боддоггүй хүн. Эрэгтэй хүний зүүн нүд нь  баруунаасаа том бол түүнд эмэгтэй хүний шинж чанар давамгайлсан байдаг. Ийм нүдтэй хн хэрүүлч, чалчаа, яншаа, үглээ хов жив зөөдөг бол та гайхах хэрэггүй. Үүний адил эршүүд эмэгтэйн баруун нүд нь том байдаг.
      Хамар
      Хамрын дүрс хэлбэр эзнийхээ талаар олон сонирхолтой мэдээлэл агуулж байдаг. Сод хүн том хамартай байдаг. Гүн ухаантан эрдэмтэн мэргэддийг байгаль эх урт, шулуун хамраар шагнадаг. Хэрэв ийм хамартай хүн цэнхэр нүдтэй байвал Монте Кристо гүнгийн адил ямагт тэнгэрийн одыг тоолох гэж зүтгэнэ. Мөгөөрслөг, ясархаг хамар их зантй , үглээ хүнийг бусдаас члгаж өгдөг. Илэн далангүй өөдрөг сэтгэлтэй хүнийг богино хамраар, тусч гүндүүгүй гэхдээ бага зэрэг бүдүүлэгдүү хүнийг том хамраар нь иэдэж болно. Сократ, Кромвель, 1 р Петр зэрэг айж эмээхийг мэддэггүй, сэтгэлийн асар их тэнхээтэй хүмүүсийн хамар бүгд сууриараа өргөн байсан. Хэт жижиг эсвэл төрөлхийн муруй хамартай хүн зөвхөн биеэ оторлосон Тартюф шинжтэн. Бүргэдийн хамар нь гярхай, овсгоотой, муу санаатай /Цезарь, 2 р Фридрих/, Карлсоных шиг сөхөгдсөн хоншоортой хамар нь хөнгөн хийсвөр, алсын бодолгүй, шантгар хамар нь олон ааштай, итгэж болмоооргүй хүний /1 р Павел, Нерон/ шинж мөн. Бусдад дандаа буулт хийдэг туйлбаргүй хүний хамар жижигхэн нүхтэй байдаг. Шулуун хамар нь  духтайгаа нийлсэн хүмүүс өөрийн үйл ажиллагааг нийгмийн ашиг сонирхолд зохицуулдаг, хэрэв нийлээгүй бол өөрийн гэсэн үзэл бодолтой бусдын аяыг хэзээ ч дагадаггүй, шийдэмгий , идэвхитэйхүмүүс байдаг. Өргөн самсааг их зантйа, онгироо хүний шинж гэдэг. Өөрийн авъасыг зөв зохицуулж чаддаггүй хүн навтгар хамраараа олноос ялгардаг. Бусдыг аяыг хардаг, идэвхгүй хүмүүс зөөдөн хамартай байдаг. Ер нь хамар хэдий чинээ том байна төдий хүн төдий чинээ  их сэтгэлийн тэнхээтэй, амьдрах чадвартай гэлцэнэ.
      0 0 92
    10. Толь бидний хоёр дахь бие түүнийг хагалбал танд долоон жил гай зовлон учирна. Япон улсад толийг машид эрхэмлэдэг. Түүнийг япончууд хаан ширээ, сэлэм болон Гурван Сувдын адил (эрдэм мэдлэг, эр зориг, энэрэнгүй сэтгэлийн билэгдэл болсон) императорын эрдэнэсийн нэг гэж тооцдог аж. Синтойн уламжлалт ёс заншлын дагуу найман талт толийг Аматэрасу хэмээх нарны дарь эхтэй холбон авч үздэг. Сансар огторгуйн туульсад ингэж өгүүлдэг, толь дэлхийд гэрэл гэгээ авчрахын тулд дарь эхийг агуйгаас гар гэж ятгажээ. Толь дарь эхийн дүрсийг ойлгон, түүнийг бурханлиг амарлингуй байдлаас гаргаж чадсан аж. Иймээс түүнийг энх тайван, орон зайн бэлгэ тэмдэг гэж үздэг юм байна. Толь бол сарны билэгдэл. Тэрээр cap шиг дүрсийн дам тусгал билээ. Шиваизмын онол харин гадаад дүр төрх бол толины тусгал гэж сургадаг. Тэд “Толинд туссан дүрс бол толь л гэсэн үг, түүнээс огт ялгаагүй, зөвхөн арай өөр. Түүн шиг, толинд туссан мод, байшин, гол горхи зэрэг нь толиноос огт ялгаагүйн адил орчлонгийн ухамсарт ойж туссан хорвоо дэлхий маань орчлон ертөнцөөс огт ялгаагүй” гэж үздэг. Конго, Бамбар улс, мөн Азийн зарим ард түмэн усан дээрхи толийг шидэт нөлөөтэй гэж мэргэ төлөг хийхэд ашигладаг. Тэрчлэн бөө, төлөгчид устай аяга эсвэл толины тусламжтай сүнс хардаг. Дундад зууны үед толийг бурхны сургаалийн тусгал хэмээн бурхны үгийг тайлбарлах хэрэгсэл болгож байв. Эргэцүүлэн бодож, сэтгэнэ гэдэг нь бурхны хуулийн тусгал болсон толийг эзэмшинэ гэсэн үг. Улмаар тэдгээр хуулийг танин мэдэж чадах юм гэнэ. Түүнээс гадна толь нь гариг эрхсийг, сансрын хуулийг судлах хэрэгсэл. “Агуу толь” хэмээх шашны номыг зохиосон Винсент де Бове “Хүн бол сансрын толь. Тэрхүү толинд үл үзэгдэх ертөнц тусдаг” хэмээжээ. Ингэхэд сэтгэх нь сансрын толь буюу биднийг хүн болон төлөвшихөд нөлөөлдөг аж. Гэрэл гэгээд тэмүүлсэн толь бол төгс бүтээл бөгөөд дотоод амьдралын тусгал юм. Ийм ч учраас хүний нүүр царайг оюун ухааны толь гэдэг байх. Толиноос зарим хүн их айдаг. Энэ нь мухар сүсэгтэй холбоотой. Заримаас дурьдая, итгэнэ үү байна уу өөрөө мэд. Хэрэв толь хагалбал танд долоон жил гай зовлон учирна. Яагаад гэвэл толь бидний хоёр дахь бие болж хувирдаг. Иймээс өөрийг нь хагалсан хүнийг тэр бас гэмтээдэг. Иймээс толь хагарвал гай зовлонгоос сэрэмжилж, том хэлтэрхийнүүдийг хар өнгөөр буд эсвэл урсгал усанд хий. Хагарсан толинд бүү тольд, буг чөтгөр харагдаж мэднэ. Далд ертөнцөд итгэдэггүй хүмүүст сануулахад хагарч цуурсан толь буюу толины хэлтэрхийнд тольдвол та эрч хүчээ алдана. Бүх юм сайнаар эргэвэл тэр шүү, харин муугаар бол таагүй зүйл тохиолдоно. Нялх хүүхдийг толинд бүү харуул, аймхай болно. Түүнээс гадна хэлд орохгүй удах эсвэл шүдлэхгүй зэрэг нөлөө үзүүлнэ. Мөн байнга өвчин тусах магадлалтай. Гэрээс гарч яваад юм мартсанаа санан буцаж ирсэн бол заавал толинд хар, эс тэгвэл зам бүтэлгүйтнэ. Талийгаачийн гэрт толь бүтээдэг нь түүний сүнс толинд тусч, үлдэгсдээ айлгахаас сэрэмжилсэн хэрэг. Эмэгтэй хүн сарын тэмдэг ирсэн, жирэмсэн үед, мөн төрсний дараа толинд харж болохгүй, ядаж л аль болох цөөн харахыг хичээ. Учир нь энэ үед тэдний өмнө булшны нүх нээгддэг гэсэн зарим үндэстэн үздэг. Хэрэв та хэн нэгнийг өөрийн чинь эсрэг муухай зүйл сэдэж байгаа гэж сэжиглэвэл түүнийг толины өмнө аваачихыг оролд. Зэрэгцэж байгаад толинд хар, хэрэв сэжиг таамаг үнэн бол найзын чинь нүүрэн дээр жинхэнэ санаа нь илэрнэ. Өглөө болгон үүдний (зочны) өрөөний толиндоо дөхөж оч. Толиноос 0,5см орчим зайтай (түүнээс хол хэрэггүй) зогсон гараа явуулж “Толь минь энэ гэрт ирэх хамаг муу муухай бүхнийг харуулаач. Манай гэрийнхнийг (нэрсийг тооч) хамгаалаач” гэж гуй. Гэрийн толь маш цэвэрхэн байх ёстой. Долоо хоног тутам, шаардлагатай бол түүнээс олон арч. Угаалгын өрөөнд толь байх онцгүй. Гоё, моодны гэж үздэг байлаа ч та тэр гоо сайхны төлөө эрүүл мэнд, гэр бүлийн харилцаа эсвэл мөнгөө өгөхийг хүснэ гэж үү? Унтлагын өрөөний толийг шөнө унтахдаа хуч, эсвэл өмнүүр нь хөшиг тат. Хос хоёрын орны дээд талд толь байж болохгүй. Зарим айл таазандаа, яг унтлагын орны дээр толь өлгөдөг нь сайн юманд хүргэхгүй. Орны толгой талд толь бүү өлгө, та амьдралдаа олон алдаа гаргах болно. Толь заавал хүрээтэй байх ёстой, тэгснээр тэр таны эрчим хүч, эрүүл мэндэд хор хөнөөл учруулахгүй, гэмтээхгүй.
       
      0 0 82
    11. Тэр хүн төрөлхтөнд хэлэх гэсэн үгээ үлдээж түүнийг нь сонсож аваасай гэсэн байж. Найруулагч Стилиян Иванов түүнтэй уулзсан сүүлчийн уулзалтын тухай сэтгэл догдлон дурсаж байв: – Тэрний оюун санаа маш саруулхан, үг хэллэг нь цэгцтэй. Ванга нь энэ киног түүний сэтгэлийн гэрээслэл болоосой гэж хүссэн. Хүн төрөлхтөн аз жаргалтай байхын тулд Бурхны гэрээслэлээр амьдарч эхлэх хэрэгтэй гэсэн. “Хүмүүс өөрийгөө сайн болгохоос нааш зовлон гачигдалтай амьдрана. Бүх зүйл маш хялбар: худлаа хэлэхгүй, хулгай хийхгүй байвал хүн болгоны амьдрал сайжраад л ирнэ, ертөнц өөрчлөгдөнө!”гэж Ванга ярьж байсан. Ванга надад маш гунигтайгаар, хүмүүс над дээр зөвхөн тусламж гуйж зөвөлгөө авахаар бараг 60 жил ирсэн. Тэд зөвхөн өөрсдийн хувийн зүйлийг л асуудаг байсан. Нэгэн ч хүн төрөлхтөний хувь заяаг асуусангүй өнгөрлөө. Хүмүүс ямар өчүүхэн юм вэ?! Гэж байсан. Хүн сэтгэлээрээ алт шиг цэвэр ариун, чихэр шиг бусад хүндээ чихэрлэг байх хэрэгтэй гэж Ванга надад ярьж байлаа. Хүн төрөлхтөний түүхэнд тэр бүгдийг өөрийхөөрөө тайлбарладаг ганцхан зөнч нь байсан. Бид зураг авалтыг 10 өдөр авсан. Нэг өдөр л тэр надад: “За боллоо. Та бүгд бүх зүйлийг хийлээ. Би ганц л зүйл хүсье. Киноны төгсгөлд миний нэрийг тавиарай” гэсэн. Вангагийн хамгийн их сэтгэл нь зовниж байсан зүйл бол хүмүүсийн итгэлгүй байдал. Тэр ярихдаа, хүмүүс Бурханыг үгүйсгээд байх юм, үүнд л бүх зовлон байгаа юм гэжээ. Вангаг өөрийнх нь барьсан сүмд оршуулсан. Тэр энэ сүмийг би бариагүй, ард түмэн барьсан: ” Хүмүүс над руу голын ус шиг л урсаж мөнгө авчирдаг…”Вангаг авсандаа хэвтэж байхад нь түүний нүүр нь яг амьд юм шиг гэрэлтэж, аз жаргалтай юм шиг харагдсан. Түүний сэтгэл санаа Бурханы хажууд очсон байлаа… Түүний зээ охин Красимира Стоянова : Улс төрчид Вангагаас айдаг байсан. Тэр тэдэнд бүх үнэнийг хэлдэг байсан. Бүр 90 ээд оны эхээр тэд улсын эрхэнд гарч ирсэн ардчилсан хүчнийхэнд юу хийхийг нь хэлж өгч байсан. Тэр улсын үйлдвэрүүдийг худалдахгүй байх, газрыг нь газар тариаланчдад нь даруй өгөх, хувийн өмчтөнүүдийг хоршоолол болгон нийлүүлэх, ахмад хөгшчүүдэд зохих тэтгэвэр тэтгэмжийг харамжгүй өгөх, Орос оронтой муудахгүй байх хэрэгтэй гэж захиж байсан байна. Вангагийн энэ бүх зөвлөмжийн нэг нь ч биелэлээ олоогүй хэрэгжээгүй байна. Орос орон маш их сэтгэлийн нөөцтэй:”Бурхан түүнд хүч өгнө!” гэсэн байна. Дэлхий ертөнц удахгүй төгсгөлдөө хүрнэ гэж Ванга ер хэлж байгаагүй. Гэхдээ хүн төрөлхтөний ирээдүй тийм ч солонгорохгүй. “Би нүцгэн хоосон шатсан Дэлхийг харж байна. Хүмүүс сүүдэр мэт бөөгнөрсөн явааг харж байна. Ирээдүйгээ засахын тулд хүмүүсийн санааг өөрчлөх хэрэгтэй. Бүх хүн төрөлхтөн тэр чигээрээ. Бурхны 10 гэрээслэлийг гүйцэлдүүлэх хэрэгтэй” гэжээ. Доцент Иорданка Пенева нь ер бус үзэгдлийг судлах комиссын гишүүн. Тэр Вангаг судлаж түүний ер бусын зөнч мэдрэмж нь өргөн хүрээтэй болохыг гайхаж байв. Ямар ч эрдэмтэн өөрийн хүрээндээ мэргэжилтэн нь байдаг, харин Ванга нь бүх юмыг мэддэг нь гайхалтай. Вангаг дэлхийг хамарсан асуудал их зовоож байсан. Ертөнцийн бүх зүйлийг нэгдмэл нэг гэж авч үзэх хэрэгтэй, тэгэхгүй бол хүн төрөлхтөн сүйрэнэ. Ванга ярихдаа:”Юу байсан, болж байгаа, юу болох нь эртний номонд бичигдсэн байгаа. Дэлхийг аврахын тулд юу хийхийг тэмдэгүүд нь өөрсдөө ярьж тайлбарлаж эхлэнэ. Ертөнцийг аврахыг ойлгож эхэлвэл Бурхан сайшаах болно” гэжээ. Байгаль дэлхий болон бүх зүйл хоорондоо уялдаа холбоотой, бүх юманд шалтгаан хамаарлын холбоо байдаг гэж ярьж байсан…

      0 0 55
    12. Орчин үеийн парапсихологичдын баталж буйгаар муур нь экстрасэнс шинж чанартай байдаг аж. Муур өвөрмөц зан авиртай, хэнийг хайрлах, хэнд дургүй байхаа өөрөө шийддэг амьтан гэнэ. Ялангуяа хар муурыг мэрэгч төлөгчид ажлынхаа зэмсэг болгож хэрэглэдэг. Жишээ нь эртний Египетэд ган гачиг болсон үед муурыг ашиглан бороо гуйж оруулах ёслол хийдэг байжээ. Египетэд муурыг ариун амьтан гэж бишрэн шүтдэг байсан тул алж болдоггүй учраас  нууцаар үйлддэг байв. Тэгэхдээ заавал эмэгтэй төлөгч  байх ба тарнитай усанд живүүлдэг байжээ. Муурыг айл гэрт аз жаргал авчирч гэрийн сүнсийг аргадан холбоо тогтоодог гэж үздэг ба Орос оронд муур сонгож авах бичигдээгүй хууль бий. Муурыг сонгож шилэхэд арьсны өнгө нь гэрийн эзэн юм уу эзэгтэйн үсний өнгөтэй ижил байх ёстой гэнэ. Хэрвээ тиймгүй бол тэр муур гэрт идээшин дасдаггүйгээс гадна муу юмыг ч дагуулах уршигтай аж. Гэхдээ муурыг их мөнгөөр худалдаж авч болохгүй бөгөөд бас үнэгүй авах ч учиргүй. Билэгдлийн шинж чанартай агуулж цөөн төгрөгийг  чанасан өндөгтэй өгч солилцдог аж. Мууртай болсон айл гэртээ анх оруулахдаа зуухандаа хошууг нь хүргэдэг. Эсвэл гал зуухныхаа өрөөний голд муураа тавивал муур өөрийнхөө хэвтэх газрыг сонгодог гэнэ. Хамгийн сонин нь муур хүнд муу энерги дамжуулдаг газарт очиж хэвтдэг байна. Иймд муур хэвтдэг тэр газарт ор буйдан юм уу, ажлын ширээ, толио тавьж хэрхэвч болохгүй. Муур аливаа муу энергийг биедээ шингээж орон гэрт нь байгаа хар энергийг саармагжуулах буюу арилгадаг. Бас муур нь сайн муу ямарваа өөрчлөлтийг урьдаас мэддэг.
      Мууртай холбогдон үүсдэг зарим гайхалтай үзэгдлээс дурдъя.
      – Орост муурыг ширээн дээр гаргаж хэвтүүлэхийг огт хүсдэгүй Учир нь тэр гэр бүлийн хэн нэг нь нас бардаг гэнэ.
      – Хумсаараа шал маажвал салхилна. Өвөл бол цасан шуурга болно.
      – Хориглосоор байхад хана урвал цаг агаар муудна. Ширээний хөл маажвал адилхан.
      – Савраа долоож дээшээ харан хэвтвэл дулаарна.
      – Сүүлээ долоож толгойгоо  нуувал цаг агаар муудна.
      – Найтаавал бороо орно.
      – Цагираглан хэвтвэл зундаа сэрүүн , өвөлдөө их хүйтэн болно.
      Муурны авир ааш хүмүүсийн амьдрал ахуйд  ч гайхалтай шинжийг үзүүлдэг
      – Муур эздийнхээ хэн нэгний толгойд унтах дуртай болбол маш муу. учир нь ер зөгнөнө.  Хүн өвчилнө.
      – Гэрийн хэн нэг нь хүндээр өвдвөл шал угаасан муу усаа мууран дээр асгаж гадаа түр гаргах юм бол өвчин зайлаад явчихдаг гэх ба биелэх нь элбэг.
      – Муур гурав  дараалан найтаах юм бол хэн нэгэн ханиад хүрнэ.
      – Муур нүүрээ угааж  чихээ самардвал гэнэтийн зочин удахгүй ирнэ.
      – Хадамд гарах гэж байгаа залуу бүсгүйн дэргэд найтаах юм бол аз жаргалтай айл болно.
      – Муур эзнээ хошуугаараа үнсэх юм бол аз завшаантай хэрэг тохионо. Энэ мэтээр аль ч улсад муурыг ид шид, агь тарнийн ёстой холбон тайлбарлах нь олон байдаг ажээ.
      0 0 101
    13. Хүн бүр дахин давгагдашгүй. Бүгд өндөр нам, өргөн бүдүүнээрээ адилгүй. Бас зарим хүн бусдаас ялгагдахын тулд хумсаа, үсээ, сахлаа хэдэн жилээр ч авалгүй ургуулдаг байна. Негөө нь хүүхэд огт төрүүлэхгүй байхад зарим нэг нь 50 60 бүр хэдэн зуун хүүхэдтэй ч болдог аж. Ер бусын хүмүүсийн тухай сонирхуулж байна.
      Зүүн гарынх нь хумсны урт 6,12 метр Эрчүүдийг эмэгтэйчүүдээс ялгах нэг зүйл бол сахал үс нь. “Сайхан хүүхэн сахалтай” гэх хэлц уг байдаг ч эрүунээсээ 36 см урт сахал унжуулсан эмэгтэйд энэ үг хэр тохирох эсэх нь сонин. АНУ ын Кентукки мужид XIX зуунд Женис Девери гэгч эмэгтэй амьдарч байсан бөгөөд түүний сахал нь 1884 оны байдлаар 36 см урт ургасан байжээ. Тэгвэл Энэтхэгийн иргэн Кальян Рамжи Саин 1976 оноос хойш ширвээ сахлаа хусалгүй ургуулж байгаа аж. Түүний энэ “гоёл” нь 1993 оны долдугаар сард 3,39 метр хүрсэн байжээ. Ингэхдээ баруун талын сахал нь 1,72, зүүн талынх нь 1,67 м байсан гэнэ. өөрөөр хэлбэл зөвхөн нэг талынх нь сахал нэлээн нуруулаг хүнтэй тэнцэхүйц урттай гэсэн үг. Жон Рой гэгч англи эр нутаг нэгтнүүдийнхээ дунд хамгийн урт сахалтайд тооцогдож байжээ. Тэрбээр 1939 оноос эхлэн хамрынхаа доорхи сахлыг хусахаа больсон бөгөөд 1976 оны дөрөвдүгээр сарьщ хоёрны өдрийн байдлаар туүний сахал 1,89 м урт болсон байжээ. Гэвч харамсалтай нь тэрбээр 1984 онд усанд орж байгаад санаадгүй сахал дээрээ суун үнэт эрдэнийхээ нэг талыг 42 см болтол нь тасалж орхижээ. Ширвээ сахлаа тэнцүүлэхийн тулд нөгөө талынхаа сахлыг ч хайчлахад хүрсэн байна. Орчин үеийн хүмүүсийн бараг тэн хагасаас илүү нь нүдний хараа муутай болсон. Тэгвэл өнгөрсөн зууны сүүлчээр нэгэн ер бусын хурц хараатай хүн амьдарч байжээ.
      АНУ ын Техас мужийн Деннис М.Левигийн нүдний харааг 1984 онд тусгай комисс шалгасан. Тэрбээр нарийхан ногоон шугамын байрлалыг 0,85 секундын нарийвчлалтайгаар харсан байна. Энгийн үгээр тайлбарлавал 1,6 метрийн зайнаас 6 мм өргөнтэй татсан шутамыг харна гэсэн үг. Эхийн хэвлийд байхдаа шүд нь ургасан хүүхдүүд төрсен тохиолдол цөөнгүй бий. Тэгвэл 1990 оны дөрөвдүгээр сарын 10 нд Их Британид Кинийн гэр бүлд төрсен шинэ хүү 12 шүдтэй төржээ. Эхийнхээ хөхийг хөхөхөд нь хүндрэл учруулахгүйн тулд хүүгийн шүдийг авсан гэнэ. Шүдний тухай нэгэнт хөндөгдсөн болохоор хамгийн урт настай сүүн шүдтэй хүнийг сонирхье. Их Вританид төрсен Глэдис Тернер гэгч хуний сүүн шүд уналгүи үлдсэн бөгөөд 1920 онд 75 нас хүрэхэд нь унаагүй байсан гэнэ. Заримдаа шүд давхарлан ургаж нүүрний гоо сайхныг гажуудуулдаг. Гэтэл гурав давхарлан ургах нь ч байдаг гэнэ. Гол төлөв настай хүмүүсийн шүд гурав давхарлан ургадаг. Гэтэл 1896 онд Францад дөрөв давхарлан ургасан шүдтэй хүн бүртгэгджээ. Энэ тохиолдлыг анагаах ухаанд “Лизьений үзэгдэл” гэж тэмдэглэсэн. Хүний бэлхүүс гурван метрийн өргөнтэй ордог гэвэл та итгэх үү. Нью Йорк хотын иргэн Уолтер Хадсон таргалж 545 кг болсон бөгөөд түүний бэлхүүс нь 3,02 метр хүрчээ.
      Хамгийн бүдүүн бэлхүүстэй хүн байгаа юм чинь бас хамгийн нарийхан бэлхүүстэй хүн гэж байна. Бие бялдар нь ердийн хөгжилтэй Этель Грейнжер гэгч англи эмэгтэй 1939 оны байдлаар 33 см бэлхүүстэй байжээ. Мән 1881 1939 оны хооронд амьдарч байсан Полер гэдэг овогтой (жинхэнэ нэр нь Эмили Мари Бушан) гэгч франц жүжигчин эмэгтэй 33 см бэлхүустэй байсан гэдэг. Бмрм Улсын падаун буюу карени овгийнхны эмэгтэичүүд урт хүзүүг сайханд тооцдог уламжлалтай. Тэд хүзүүгээ урт болгохын тулд багаасаа цагариг зүүн сунгадаг. Ингэсээр хамгийн олон цагираг зүүж, хамгийн урт хүзүүтэй болж чадсан нь овгийнхоо хамгийн сайхан хүухэнд тооцогдоно. Энә овгийнхны дунд 40 см урт хүзүүтэй эмэгтэй амьдарч байна. Тэрбээр дэлхийн хамгийн урт хүзүүтэй хүн. Дэлхийн олон сая хүний дунд ер бусын гадаад өнгө үзэмжтэй янз бүрийн л хүн байдаг аж. Америкт 1926 1958 оны хооронд амьдарч байсан Роберт Эрл Хьюс гэгч эрийн цээжний тойрог 3,15 м байжээ. Хэрвээ түүнийг 32 җил амьдрахдаа тэгтлээ таргалсан гэж үзвэл бүсэлхийнийх нь тойрог хэд байсан нь сонин. Эрэгтэй хүмүүсийн хувьд сайхан байх гэдэг нь булчин шөрмөстэй байхыг хэлдэг. Тиим ч учраас эрчүүд төрөл бүрийн спортоор хичээллэн, хәл гарынхаа булчинг томруулахыг хичээдэг. Дэнис Сестер гэгч америк эр энә тал дээр даҗгүй амжилт олсоң байна. Түүний баруун гарынх нь булчингийн тойрог чангалаагүй байх үедээ 77,8 см хүрдэг гэнэ. Хүн нас барж эд эс нь өсөж үржихээ болчихоод байхад зөвхөн үс хумс нь л ургасаар байдаг билээ. Тэгвэл амьддаа ч хумсаа ургуулж ер бусын урт болгосон хүн байна. Шридхар Чиллал гэдэг энэтхэг эмэгтэйн зүүн гарынх нь хуруунуудын хумсны уртыг 1997 онд хэмжиж үзэхэд нийт урт нь 6,12 метр байжээ. Эрхий хурууны хумс нь 1,40 метр, долоовор хурууных нь 1,09 метр, дунд хурууных нь 1,17, ядам хурууных нь 1,28 харин чигчий хурууных нь 1,22 метр ургасан байжээ. Чиллап хамгийн сүүлд хумсаа 1952 онд авсан гэнэ. Дунд сургуульд сурч байхад маань манай ангид зүүн гарынх нь эрхий хурууны хажууд жижигхэн бас илүү хуруутай хүүхзд байсан. Тэгвэл 1921 оны есдүгээр сарын 16 нд Лондон хотноо төрсен хүүхэд гартаа 14 хуруутай, хөлөндөө 15 хуруутай байжээ.
      Одой хүн байснаа гэнэт 2.34 метр болтлоо өсчээ Ер бусын өндөр нуруутай хүмүүсийн тухай энд тэнд сонсогддог. Америз 1918 онд төрсөн Роберт Першин Уодлоугийн өндрийг хамгийн сүүлд 1940 онд хэмжихэд тэрбээр 2.72 метрийн өнздөртэй, гараа алдлахад урт нь 2.88 метр болдог байсан аж. Энэ ер бусын бищрхүү эрийг 21 нас хүрэхэд биеийн жин нь 222,7 кг байжээ. Аварга биет энә залуу 22 тайдаа нас барахдаа 2,74 метр өндөртэй байжээ. Эмэгтэй хүмүүс голдуу эрэгтэйчүүдээс намхан байдаг. Хятадын иргэн 1964 онд төрсен Сен Чун Линь гэгч эмэгтэй 1982 онд нас барахдаа 2,48 м өндөртэй байжээ. Тэрбээр өвчний улмаас бөгтөр болсон бөгөөд нуруугаа гүйцэд цэх болгож чаддаггүй байжээ. Энэ эмэгтэй дөрөвхөн сартай байхаасаа эхлэн суга өсч эхэлеэн бөгөөд дөрвөн настай жаахан хүүхэд байхдаа 1,56 метр өндөртэй байжээ. Гэтэл насанд хүреэн 1,50 метр өндөртэй хүмүүс байж л байдаг шүү дээ. Сен Чун Линь 13 настай байхдаа 2,17 метр өндөртэй аварга биетэн байсан бөгөөд гарынх нь алганы урт л гэхэд 25 см байсан гээд төсөөл дөө. Бас нэг хэвийн буе өндөр эмэгтэйн араг яс Бирмингемийн Анагаах ухааны Их сургуулийн музейд хадгалагдаж буй. Жейн Банфорд 1895 1922 оны хооронд амьдарч байсан. Түүний араг ясны урт 2,235 метр. Тэрбээр ердийн өсөлттэй хүүхэд байсан боловч 11 настайдаа толгойндоо гэмтэл авенаасаа хойш ер бусын хурдацтайгаар өсөх болсон байна. Улмаар 13 хүрэхдээ 1,98 метр хүрч, нас барахаасаа өмнөхөн өндәр нь 2,41 метр гэж бүртгэгджээ.
      Хэвийн буе өндөр биетэй хүмуүс өөртэйгээ ижил хүнийг олно гэдэг бэрхшээлтэй асуудал. Гэсэн ч олоод зогеохгүй хайр сэтгэлтэй болж ханилж суусан хүмүүс ч байдаг аж. Канадын иргэн Анна Хэнен Суон 2,27 метрийн өндөртэй. Тэрбээр 2,20 метрийн өндөртэй өөрөөсөө яльгүй “намхан” Мартин ван Бейтс гэдэг америк эртэй гэрлэж дэлхийн хамгийн өндөр гэр бүлийн хүмүүс болжээ. “Заяаны ханиуд бие биетэйгээ адилхан байдаг” гэж хүмүүс ярилцдаг. Тэгвэл хоорондоо ямар ч адилгүй хүмүүс гэр бүл болсон нь ч бий. Фабиан Прету гэгч 1,88 метрийн өндөртэй франц эр 94 см өндөртэй Натали Локьютэй гэрлэн дэлхийн хамгийн эре тэс гэр бүл болжээ. Тэмээ ямаа шиг энэ хосын биеийн өндрийн ялгаа 94,5 см гэнэ. Байгаль эх заримдаа хэн нэгний өсөлтийг мартаж зогсоогоод дараа нь “шархаа нөхдөг” тохиолдол мэр сэр байдаг гэнэ. Австрид төрсен Адам Райнер 21 настайдаа дөнгөж 1,18 метр өндөртэй байсан бөгөөд өөрийгөө одой амьтан гэж гутардаг байжээ. Гэтэл тэрбээр гэнэт өсч 1931 онд 2,18 метр өндөртэй болжээ. Байгаль эхийн энә ‘ хатуу тоглоомыг түүний бие организм нь хүлээж авч чадалгүй сульдаж, сүүлдээ тэрбээр хэвтэрт орсон байна. Улмаар 51 настайдаа нас барахдаа, 2,34 метр өндөр болжээ. Энэ нь нэг хүн амьдралынхаа туршид одой ч байж, аварга биет ч болж үзсэн цорын ганц тохиолдол гом.
      Одой хүмүүс зөвхөн үлгэрт гардаггүй. Одоогийн байдлаар хамгийн жижигхэн биетэй насанд хүрсэн хүнээр 1957 онд Нью Делид төрсен Гал Мохаммед тооцогдож байна. Түүнийг 1990 онд тус хотын Рам Манохарын эмнэлэгт тусгай комисс шинжилж үзэхэд 57 см өндәр, 17 кг жинтэй байжээ. өөрөөр хэлбэл 33 настай том хүн нэг ойтой хүүхэдтэй адил биетэй гэсэн үг. Эмэгтэй хүмүүсийн дотроос хамгийн жижиг биетэйгээр Полин Мастерс гэдэг эмэгтэй бүртгэгдсэн. Тэрбээр Гүнж Полин гэдэг нэрээр алдаршсан. Энэ эмэгтэй 1876 оны хоёрдугаар сарын 26 нд Голландад төржээ. Тэрбээр есөн настай байхдаа 55 см өндәр, 15 кг жинтэй байжээ. Түүнийг нас барсан хойно нь шинжлэхэд 61 см өндөртэй байсан гэнэ. Урьд нь “Ертөнцийн хачин” буландаа аймшигтай тарган, бас туранхай хүмүүсийн тухай сонирхуулж байсныг уншигч та санаж байгаа байх. Тэгвэл манай дэлхий дээр амьдарч байсан хүмүусээс Америкийн иргэн Бровер Миннок хамгийн хүнд жинтэй нь байжээ. Тэрбээр 1963 онд 178 кг, 1966 онд 317 кг, 1976 онд 442 кг байсан. Миннокийг 1978 онд зүрхний дутагдал гэсэн оноштойгоор яаралтай эмнэлэгт хэвтүүлэхэд жин нь 635 кг байсан гэнэ. Улмаар эмч нарын хяналтан дор тэрбээр хоёр жилийн турш өдөрт 1200 калориос илүү илчлэггүй хүнс хэрэглэн хоолны дэглэм барьсны ачаар 216 кг болтлоо жингээ хасч чадсан байна. Гэвч долоохон хоногийн дотор 89 кг таргалж 1981 онд дахин эмнэлэгт хэвтжээ. Тэрбээр 1983 оны аравдугаар сард нас барсан бөгөөд энә үед жин нь 362 кг байсан гэнэ. Бровер Миннок 1979 оны долдугаар сараас хойш 16 сарын дотор 419 кг турж, 635 кг байснаа 216 кг болсон юм. Хамгийн хүнд жинтэй эмэгтэйгээр мөн Америкийн иргэн Розали Брэдфорд бүртгэгдсэн. Тэрбээр 1943 онд төрсен бөгөөд 1987 оны байдлаар түүний жин нь дээд цэгтээ тулж 544 кг болжээ. Хэт таргалалтыг зүрх нь дийлэхгүй болсон тул эмч нарын хяналтан дор хатуу дэглэмээр хооллох болж улмаар 1994 он гэхэд 128 кг жинтэй болжээ. Тэгвэл хамгийн туранхай хүн XIX зуунд Мексикт амьдарч байжээ. Лючия Сарате 17 настайдаа 67 см өндәр 2,13 кг жинтэй одойгийн одой хүн байжээ. Тэрбээр 30 нас хүрэхдээ 5,9 кг болтлоо “таргалсан” гэнэ.
      525 хүү, 342 охины эцэг Хүн төрөлхтний түүхэнд нэг эхээс 69 хүүхэд төрсен тохиолдол бий. Оросын тариачин Феодор Васильевын гэргий 1725 1765 оны хооронд 27 удаа төрөхдөө 16 удаа хоёр ихэр, долоон удаа гурван ихэр, дөрвөн удаа дөрвөн ихэр хүүхэд төрүүлжээ. Энэ 69 хүүхдийн хоёр нь багадаа эндсэн гом байна. Одоо үед амьдарч байгаа хүмүүсээс хамгийн олон үр удам гаргасан нь Чилийн иргэн Леонтина Альбина. Тэрбээр 1943 1981 оны хооронд 55 хүүхэд төрүүлжээ. Эхний таван төрөлтдөө тэрбээр бүгдэд нь гурван ихэр хүүхэд төрүүлсэн бөгөөд бүгд эрэгтэй хүүхэд байсан гэнэ. Розанна Далла Корта гэгч итали эмэгтэй 1994 онд шуугиан тарьсан. Тэрбээр 63 настайдаа хүү төрүүлж хамгийн хожуу төрсен эхээр тодорсон. өмнө нь ганц ч удаа хүүхэд гаргаагүй бөгөед олон жилийн турш үргүйдлийн эерэг эмчилгээ хийлгэжээ. Мен 1996 онд өмнөд Калифорнид 63 настай эмэгтэй хүүхэд төрүүлеэн гэсэн мэдээ бий. Италид 1955 онд 10,2 кг жинтэй хүү төрсен тохиолдол бий. Харин манай үед буюу 1992 онд Их Британид төрсен Гай Уорвик Карр хүү долоон кг жинтэй төрж ээжийгээ багагүй зовоожээ. Одоогоор хамгийн урт насласан хүнээр Францын иргэн Жанна Луиза Кальма тооцогдож байна. Тэрбээр 1875 оны хоёрдугаар сарын 21 нд төрсен бөгөөд 122 настайдаа өөд болсон юм.
      Эмэгтэй хүний хүүхэд төрүүлэх чадварт ямар нэг зааг байж болдог бол эрэгтэй хүнд ийм зүйл байдаггүй бололтой. Олон эхнэртэй байхыг зөвшөөрдөг орнуудад олон хүүхэдтэй эцгүүд ердийн үзэгдэл. Мароккогийн султан Мулай Исмаил (1672 1727) 1703 оны байдлаар 525 хүү, 342 охинтой байсан гэнэ. Тэрбээр 1721 онд 49 настай байхдаа 700 дахь хүүхдийнхээ зулайг үнэрлэжээ. Тэгвэл ач, гуч бүр дөчөө үзсэн азтай хүн ч байна. АНУ ын иргэн Сэмюэл С.Маст 1992 онд нас барахынхаа өмнө өөрийн 11 хүүхдээс төрсөн 97 ач, 634 гуч, 82 дөч нийлеэн 824 үр удамтай байжээ.
      0 0 117
    14. Энерги бол маш чухал зүйл хүн муу энергитэй хүнтэй ярих харилцах энэ бол маш муу гэж боддог. Та энергитэй байхдаа аз жаргалтай инээд хөөрөө бялхах болно. Харин байхгүй үед нэг л сэтгэл зовнин царай алдах гэх зэрэг нэг л сул дорой болдог. Харин яагаад ийм болов яагаад та өглөө инээж байгаад одоо сул дорой болчив. Хэн нэгэн таны энергийг сорсон байна. Жишээ нь та хэн нэгэнтэй хэрэлдэж уцаарлаж.
      Хүмүүс хоорондын харьцаа бидэнд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Зарим хүнтэй харьцасны дараа таагүй мэдрэмж төрөх, ажил үйлс бүтэхээ болих, шалтгаангүй ядарч сульдах, бүр өвдөх ч тохиолдол байдгийг та анзаарсан бизээ. Энэ нь хүний энергийн бүрхүүл, хамгаалалт алдагдсантай холбоотой юм.
      Шинж тэмдэг: Бусдыг энергийг сорж амьдардаг хүмүүс харьцагчийнхаа бухимдлыг төрүүлж байнга хэрүүл маргаантай орчинд дурладаг. Ийм хүмүүс ялангуяа амьдрал нь бүтэмжтэй, баяр баясгалантай хүнтэй харьцаж, өөрийн энергийг сэлбэх дуртай байдаг. Гэвч тэднийг таньж мэдэхэд тийм хялбар биш. Энерги сорогч гэхээр заавал муу хүн байх албагүй. Энэ бүлэг хүмүүст таны сайн найз, ойрын төрөл, хамт ажиллагч, хамтран амьдрагч ч байх боломжтой.
      Тэд өөрсдөө ч орчиндоо ямар аюултайг тэр бүр мэдэхгүй. Хэрэв хэн нэгэнтэй харьцасны дараа таны бие сульдах, ажил нурах, саад бэрхшээл хэт их тохиолдох, анхаарал сарних, тэр байтугай өвдөх шинж тэмдэг илэрвэл ямар хүмүүстэй харьцсанаа сайн сана. Ингэснээр та энерги сорогчийг тодорхойлж болох юм. Өерийгөө хэрхэн хамгаалах. Энерги сорогч нь хүрээлэл дотор байх магадлалтай тул учир шалтгаангүй харьцаагаа муутгах хэрэггүй. Ингэвэл та өөрөө л хямарна. Харин харьцахдаа болгоомжтой бай.
      Нүд рүү нь бүү хар. Хүний нүд их хүчтэй туяа үүсгэдэг. Нөлөөлөлд нь автахгүй байх. Ийм хүнтэй харьцасны дараа гэртээ очоод шууд эсрэг тэсрэг устай шүршүүрт ор. Хоолондоо хар эсвэл улаан перец, амтлагчууд хийж ид. Кофенд перец бага хэмжээгээр хийж уувал маш тустай. Рок поп зэрэг эрчимтэй аялгуу, хөгжим сонс. Залбирч байгаа мэт алгаа хавсар, нүдээ тус бүрийг нь цэв хүйтэн усаар шавшиж угаа. Энэ мэт үйлдэл нь таныг био энергийн орчин, гадны нөлөөнөөс хамгаална.
      0 0 97
    15. 1980 аад оны уед Сицилийн нэгэн оршин суугч эр алуурчны алдрыг хүртсэн гэдэг. Хyмүүс түүнийг хармагцаа ээлжит хохирогч нь болохгүйн тулд гудамжны харанхуй булан руу аль болох хурдхан нуугддаг байж. Гэлээ ч хэнбугай ч түүнийг хариуцлагад татаж, ял тулгасангүй. Учир нь тэрээр хүмүүсийг онцгой өвөрмөц аргаар буюу нүднийхээ харцаар алчихдаг байж. Харин мань алуурчин зохих шийтгэлээ хүлээжээ. Тэрбээр нэг удаа дэлгүүрийн лангууны дэргэдэх толинд өөрийгвө удтал  харан зогсчээ.  Чухамхүү энэ тохиолдол л түүний цаг бус ухлийн шалтгаан болсон байна. Юу гэсэн уг вэ? Өөрийнхөө харцнаас болж ухлээ гэж үу? гэсэн хачин асуулт эндээс урган гарна.
      Итгэхэд бэрх ч ийм жишээ баримт цөөнгүй. Үзмэрч төлөгчид толинд олонтаа харахыг цээрлэн номлодог. Яагаад тэр вэ? Толины тусгал дахь нудний харцнаас ойсон цацрагууд тэдгээрийг илгээгчийн бие махбодид хараар нөлөөлнө хэмээн нотолж байсан немцийн эрдэмтэн Карл Ренбахын эөв юм болов уу? Басхүү, толины тусгал харагдахуйц бодит зүйлийг төдийгуй үл узэгдэх аюулт эрим хүчийг ч ойлгодог гэж узэх боллоо. Толины энэ гайхалтай чанарыг дорно дахинд эртнээс ашиглаж иржээ. Праны маш хучтэй урсгалууд хүмүүсийн эрчим хучинд шахалт узүүлснээр бие махбодид нь муугаар нөлөөлж, өвчин уусгэж ч болно гэж энд уздэг. “Эрчим хучний ийм урсгал” ын эсрэг толийг өргөнөөр ашигладаг байнэ. Жишээ нь, хэрэв эрчим хүч айл гэрт хаалга юм уу цонхоор орж ирнэ гэж узвэл тухайн газруудад толийг гадагш харуулан өгөхийг зөвлөдөг гэнэ.
      Манайх шинэ тавилга авлаа. Гэтэл эмээ маань унтлагын өрөөний толийг авахгүй бол өвчин эмгэг салахгүй гээд углэх юм. Үүнд итгэж болох уу? хэмээн нэгэн уншигч асуужээ. Хөгшний зөвлөгөөг дагасан ч болох юм. Толь нь доод астрал хэмээн нэрлэгддэг аюултай эрчим хүчийг ойлгодог гэж ярилцдаг. Хэрэв толь ор луу харсан ахул шөнийн цагаар унтаж буй хүн рүу муу зугийн туяа цацах болно. Иймд толио өөр газар байрлуулах аргагуй бол шөнө ямар нэг зуйлээр хучихад илуүдэхгуй гэсэн заншил олон улс үндэстэнд байдаг.
      Унтаж буй хүмүүсийг толиноос хамгаалах өөр арга ч байдаг аж. Эртний Хятадад орны хөшиг юм уу туүний ойролцоо жижиг дугуй толь өлгөдөг байсан нь муу сүнснүүд тэрхүү толинд өөрийгөө харчихаад хулжин одно гэсэн утга агуулдаг байна. Үүнээс гадна толины тусламжтайгаар “муу” төдийгүй “сайн” эрчим хүчийг ч тусган ойлгож болдог гэнэм. Тухайлахад хэвтэрт ороод босч чадахгүй ахул толь өвчтөнийг гадаад эрчим хучээр хангаад зогсохгүй тааруу ажиллагаатай эд эрхтнийг анагаахад ч тусалдаг байна. Үуний тулд толио шинэ эрчим хүч агуулсан тэнгэр. ой мод зэрэгт 45 хэмийн булантай байрлуулах нь зүйтэй гэнэ.
      “Толиор дамжуулаад өөрийнхеө энергиэр өөрийгөө цэнэглэж, эмчилж болно гэцгээх юм. Энэ үнэн үү?” гэсэн бас нэг уншигчийн асуулт байна. Болноо. Гэхдээ энэ нь бас тоглоом биш толь ашиглаж алганыхаа эрчим хучийг дуудах бага хэрэг. Хамгийн гол нь тольтойгоо харьцах зайлшгүй зайг л тун нарийн мэдрэх нь чухал. Толь арай ойр эсхүл хол байвал бидний эриим хүчийг үр ашиггүй сорохоос өөр нөлөөгүй гэнэ.
      “Эмэгтэйчүүд илүү их тольддог болохоор эрэгтэйчүүдээс эрт хөгширдөг гэсэн нь үнэн үү?” Ийм асуулт ч байна. Тун ч магадгүй. Учир нь тольноос ойсон бидний эрчим хүч эргээд тэжээх бус. харин хамгаалалтын бүрхүүлийг маань “иддэг” байж ч болох юм. Өөрөөр хэлбэл толь хүний эрчим хүчийг сордог гэсэн үг. Иймд их тольдох хэрээр өнгө чалхаа төдий чинээ алдах магадлал өндөр.
      Тольтой тун болгоомжтой харьцдаг Оросууд “энэхүү шулмын бэлэг” нь өөрийн муугийн үйлээр халдварлаад зогсохгүй түунийгээ бусдад халдаадаг хэмээн цээрлэдэг байж. Догшин Иван Грозный өөрийн хатан Мария Иагоягийн толийг зөвхөн сохор дархчуудаар бүтээлгэсэн нь тэрхүү голиор дамжин хараал хүрч магад гэж болгоомжилсных аж. Мөн эмэгтэйчүүдийг жирэмсэн юм уу сарын тэмдэг ирсэн үе, төрсний дараах хэсэг хугацаанд тольдохыг эрс хориглодог Славян уламжлал ч байдаг.
      Германд жирэмслэлтийн сүүлийн сард гэр орныхоо бүх толийг хурааж авдаг ажээ. Энэ бүхнээс гадна толь өөртөө туссан энергийг ойлгодог төдийгүй хэсэгчлэн шингээж авдаг /нөхөн тусдаг/ гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл толины шингээж авсан мэдээлэл хэзээ нэгтээ бидний ухамсарт эргээд нөлөөлдөг гэсэн үг. Тун зохисгүй болсон царай зүсээ янзлахаар тольддогоо сана даа. Үс, толгой, царай зүс өрөвгөр. хувцас хунар үрчгэр байдаг биз. Сэтгэл санаа тун маруухан амьтан толиноос санаа алдан холддог щүү дээ. Гэтэл таны сэтгэлийн таагүй бүхнийг толь хуулж улдчихээд хожим тэр бүхнээ “хуваалцдаг” гээд бодогтун. Иймд та сэтгэл зүйн гоо сайхиы мэргэжилтнүүдийн зөвлөснөөр толины өмнө өөрийгөө харааж зүхэхийн хэрэггүй биз дээ. Хэдий муу муухай харагдлаа ч дор хаяад инээмсэглээд холдогтун. Эцэст нь хэлэхэд уй гашуу, үхэл хагацал тохиолдоход толио бараан өнгийн материалаар хучдаг нь ‘сүнс” толинд үлддэг гэдгийг мэддэгээс болдог гэнэ. Төгсгөлд нь хэлэхэд толийг зүй зохистой хэрэглэж байхгүй бол чөтгөр шулмас, ад зэтгэр. сүнсний хорлолд өртөх нь байна шүү.
      0 0 47
    16. Зуун зуунд аж төрж байсан охид хэзээ хүнтэй суух, хэзээ аз жаргал ирэх талаар мэдэхийг хүсдэг, сонирхдог байсан нь илэрхий билээ. Тэдний энэхүү гэгээн мөрөөдлийг биелүүлэх олон арга эрт дээр үеэс уламжлан иржээ.
      Заяаны ханиа зүүдэндээ харж болно Та дэрэн дороо талх, хайч хийн, унтахын өмнө ямар нэг шорвог зүйл идээд “Заяаны хань минь, багтай хүн минь, над дээр ирж, намайг ундаалаач” гэж хэлээрэй. Эсвэл заяаны ханиа шөнө унтаж байхад ирж оймс тайлахыг хүсээд (ингэхийн тулд нэг хөлдөө шинэ оймс өмсөөрэй) түүнийг “хадам ээжийнхээ бинг идэхийг” уриарай. Гэхдээ ээжийнхээ орны доогуур хайруулын таваг тавихаа мартаж болохгүй. Өглөө нь ээжээсээ хэн нэгнийг бингээрээ дайлж байна гэж зүүдэлсэн үү гэж асуугаарай.
      Төмсөөр мэргэлэх нь Төмсөн дээр танд таалагддаг, танд хайртай хэд хэдэн хүний нэрийг бичээд усанд хий. Хамгийн түрүүнд ургасан төмсөн дээрх нэрийг хар. Тэр хүн таныг гуйна.
      Нүүр гарын алчуураар мэргэлэх нь Цагаан өнгийн нүүр гарын алчуурыг шөнө гадаа өлгөн “Заяаны хань, багтай хүн минь хүрч ирж, нүүрээ угаа даа” хэмээн шивнэнэ. Өглөө нүүр гарын алчуур нойтон байвал тэр охин энэ жил хүнтэй сууна. Хэрвээ хуурай байвал хэдэн жил хүлээх хэрэгтэй болох нь.
      Лаагаар мэргэлэх нь Найз охидынхоо хэн нь түрүүлж гэрлэхийг мэдэхийг хүсвэл энэ мэргийг хэрэглээрэй. Байгаа охидынхоо тоогоор жижиг жижиг лаа ав. Үүнийгээ хушганы ясанд суурилуулан асааж, устай том саванд хөвүүлэн тавиарай. Хэний нь лаа түргэн асч дуусна, тэр бусдаасаа түрүүлж гэрлэнэ. Хэнийх нь лаа удаан шатаж дуусна, тэр энэ жил гэрлэхгүй гэнэ. Хэрэв лаа усанд живбэл тэр хүн харамсалтай нь хүнтэй суухгүй гэнэ.
      0 0 142
    17. Ер нь хүн болгон өөр өөрийн гэсэн онцлог чадвар байдаг харин түүнийгээ мэддэггүй байх гэж би боддог. Хүн өөрийгөө сайн мэддэгүй ч заяасан ховор чанартай байдаг байна. Энэ нь далдыг харах, зөгнөх чадвар юм. Хонь Бүх ордуудаас илүү зөвхөн энэ ордныхондтэрхүү нууцлаг ертөнцтэй холбогдох, мэдрэх чадвар байгалиас заяасан. өөрсдөө энэ чадвараа нээн илрүүлж, мэддэггүй ч энгийн үедээ тааж, зөгнөж хэлсэн зүйл нь ихэвчлэн үнэн байдаг аж. Гэрэл зураг болон эд зүйлээс нь танихгүй тухай хүний талаар илүү мэдээллийг авч чаддаг. Хонины ордныхон ус болон хувцасанд сайн, муу аль ч энергээ шингээж чаддаг байна. Илүү дэлгэрэнгүй ойлгомжтойгоортайлбарлахадмуу санасан хүнийхээ эдлэж, хэрэглэж буй зүйлд нь өөрийн мэдэлгүй эсрэг энергээ шингээж чадах аж. Энэ ордонд харьяалагдах ихэнх хүмүүс ямар ч хүний нүд рүү нь ширтээд өөрөөс нь юу хүсч буйг дор нь мэдэж чадна. өөрийн зорилгодоо хүрэхийн тулд лам, зурхайчцд үзүүлж, мэргэлүүлж ид шидийн бүхий л домыг хэрэглэж байж санаа нь амардаг.
      үхэр Материаллаг уламжлалыг баримтлагчид. Тэд элдэв ид шид, далдын чадвараа хөгжүүлэхээс илүү өөрийн хийж чадах бодит зүйддээ л итгэдэг байна. Албан тушаал ахих, амжилтанд хүрэх, наймаа болон худалдаанаас ашиг олох гээд … Зарим улс оронд алтан тугалыг эд, баялгийн бэлгэ тэмдэгт тооцдог нь үүнтэй ч холбоотой байж болох аж. Энэ ордны ихэнх хүмүүс зөнч, зурхайчдад итгэдэггүй. Тэр байтугай ердийн өдөр тутмын зурхай унших нь хүртэл ховор. Ямар нэгэн дом, шившлэг хийхгүй юмаа гэхэд хэн нэгэнд ерөөл дэвшүүлсэн бол Олон дахин давтахыг зөвлөж байна.
      Ихэр Энэ ордныхны энерги ихэнхдээ салхины хүчинд үйлчилдэг байна. Эзгүй хээр талд, ой модонд болон уулын оройд гарч өөрийн хүслийг шивнэх юм бол биелэх нь хурдан. Мөн ийм газруудад очсоноор эерэг энергээр цэнэглэгддэг. Харин тэрхүү энерги нь зөн билгийн чадварыг нь идэвхжүүлдэг байна. Ингэснээр хамгийн энгийнээр өөрийгөө шалгахдаа хол байгаа дотны хүнээ хэрхэн, юу хийснийг нь нэг бүрчлэн таамаглахыг оролдож үздэг юм. Ер нь далдыг мэдрэхэд нэн түрүүнд өөртөө итгэж, сэтгэл зүйгээ төвлөрүүлэх нэн чухал гэдгийг бүү мартаарай. Ихрийн ордныхон уран ярих гайхамшигтай чадварыг эзэмшсэн хүмүүс. Тиймээс хэн нэгэнтэй утсаар ярихдаа хялбархан итгүүлж, ятгаж чадна. Мөн хов живд хамгийн идэвхтэй нь.
      Мэлхий Ид шид, зурхайд бус зөвхөн мэргэнд итгэдэг. Тэд ирээдүй, өнгөрсөн үеэ өөрчлөхийг хүсдэггүй, харин тэр талаар мэдэх нь тэдний сонирхлыг ихэд татдаг байна. Тэд өөрсдийн далд мэдрэмжий тайлж, мэдэж чаддаг. өөртэйгээ холбоотой зарим нэг зүйлийг зөгнөж, мэдрэх чадвар нь 80 хувьтай биелдэг. үүнийгээ мэддэг ч бодит амьдралд нийцэх зүйл биш хэмээн үздэг аж. Онц чухал л үед л өөрийн дотоод мэдрэмжээ чагнадаг. Мэлхийн ордынхныг “сэтгэл зүйн тоглогчид” гэж нэрлэж болно. Хүмүүсийн сул болон хүчтэй талуудыг нь чимээгүй ажиглан өөрийн гол зорилгодоо ашигладаг.Арслан Энэ ордныхоо бэлгэ тэмдэгтэйгээ адил байгалиас заяасан хүчтэй энергитэй. өөрийн хүч, зоригтоо итгэдэг тул зөн билэгт төдийлөн итгэдэггүй байна. Харин зүгээр сонирхон уншиж, сонсож өөртэйгээ холбоотой зүйлүүдийгхарьцуулдаг. Гэхдээ энэ ордныхны хүчтэй энерги нь далдыг мэдрэх чадварыг нь бүрдүүлсэн байдаг байна. Харин үүнийгээ мэддэг ч ашигладаггүй. Ийм халуун зүрхтэй хүмүүс өөрийн чадварыг зөвхөн хайр сэтгэлдээ л гаргаж чадна. Тиймээс тэд энэ талбарт хамгийн шилдэг тоглогчид, ялагчид байдаг.
      Охин өөрийн мэдрэмж, чадварыг хөгжүүлэх юм бол маш сайн мэргэ, төлөгчид болно. Энэ ордныхон хөзөр болон гарын алганы хээний мэргэд суралцах авьяастай. Учир нь тэд логик сэтгэлгээ, тоо, жижиг зүйлүүдийг ажиглаж цээжлэхдээ гарамгай. Хэн нэгэн аз турших шаардлага гарвал энэ ордныхоңд бүрэн итгэж болно. Зөн билгийн чадвар нь тэднийг хэзээ ч алдахад хүргэхгүй. өөрийн энэ чадвартаа ч итгэл төгс байдаг хүмүүс. Хэрэв таны ажлын хүн чинь энэ ордонд төрсөн бол нэг удаа мэргэлүүлээд үзээрэй. Түүний хэлсэн зүйл үнэн болохыг та мэднэ. Жинлүүр Хэрэв та энэ ордны хүмүүсээс ямар нэгэн бэлэг, дурсгалын зүйл авч, магтаалын үг соневоос ойрын хугацаанд танд аз жаргал ирнэ гэдэгт итгээрэй. Нар мандах, жаргах гээд байталын аливаа үзэгдлээс өөрийн далд чадварыг цэнэглэдэг. Энэ ордныхон ямар нэгэн сахиустай ба тэрхүү сахиусанд нь далд чадварыхн нь энерги болон аз хуримтлагдаж, хадгалагддаг байна. Хэрэв байдаггүй бол өөртөө ээлтэй үнэт чулуугаа сахиус болгохыг зөвлөж байна. өөрийн энэ далдыг мэдрэх чадвараа нээж мэдээгүй энэ ордын хүмүүс өөрсдийгөө маш азтайд тооцдог.
      Хилэнц Тэдний энерги байгалиасаа ширүүн, хурц , өвөрмөц гэж хэлэхэд болно. Тиймээс од, гаригсын тусламжтайгаар өөрийн болон дотны хүмүүсийнхээ амьдралын ирээдүйг зөгнөж чаддаг. Эңэхүү чадвараа аль болох бусдаас нуухыг хичээдэг. Учир нь амьдралын гол зэвсгээ гэж үнэлдэг. Гэхдээ энэ ордныхон гэрийн домд илүү чадварлагаараа бусад ордноос ялгарна. Хэрэв таны гэрт ямар нэгэн муу энерги байгааг мэдрэх юм бол хилэнцийн ордныхон тэр дор нь зайлуулж чадна. Тэд тоос арчих юм уу аяга угаах мэтээр л таны гэрийг муу энергиэс цэвэрлэх болно. Энэ ордныхон өшөө авагчид байдаг ч өөрийнхөө хүндлэж, хайрладаг хүмүүсийг энергээрээ хол зайнаас ч хамгаалж чаддаг.
      Нум Хэрэв энэ ордныхон далдыг мэдрэх, мэргэ, төлөг буулгахыг оролдох гэж байгаа бол нэн түрүүнд сэтгэл зүй, анхаарлаа төвлөрүулэх хэрэгтэй. Учир нь тэд далд мэдрэмжид итгэдэг ч илүүтэйгээр сонирхол нь дийлж ямар байх бол гэсэн бодол нь давамгайлснаас өөрийн чадварыг мэдрэхгүй байж болно. Энэ ордныхны сул тал нь аливаа зүйлд анхааралгүй ханддагзан юм. Харин далдыг харах чадвараас илүүбусдыг эмчлэх байгалиас заяасан чадвар нь илүү. Гараараа толгой болон шүдний өвчнийг дор нь арилгаж чадна. Ихэнх хүмүүс нь өөрийн эмчлэх чадварыг мэдэлгүйгээр анагаахын мэргэжил эзэмшдэг байна.
      Матар Тэд од гариг, эрхэс болон хөзөр гэх мэт зүйлүүдээс илүү байгалиар далдыг мэдэрч чадна. өөрөөр хэлбэл эзгүй хээр байгальд гараад зогсохдоо өөрийн дотоод дуу хоолойг сонсож чадсанаар ирээдүйг хэлж чадна. Гэхдээ энэ ордныхон далдыг харах чадвартай онцгой хүмүүс бусдыг өөр төрдөг гэж ихэнхдээ боддог тул өөрийн тэрхүү зургаа дахь мэдрэхүйг илрүүлэн нээх нь ховор. өөрийн дотоод мэдрэмҗдээ итгэдэггүй ч тэр нь үргэлж зөв байдгийг мэддэг.
      Хумх Мэргэ нь театрын сайн найруулсан жүжигтэй илүү адилхан болов уу. Учир нь мэргэлүүлж байгаа хүн хэр итгэхээс л түүни й мэргэ шалтгаална. Тэд маш гярхай тул хамгийн энгийнээр бодоход мэргэлүүлж буй хүний байдлыг ажиглаад л тохируулан хэлж өгөх болно. Эцэст нь хэлэхэд энэ ордныхонд далдыг харах, зөгнөх мэдрэмж тун бага. Хумхын ордныхон хэт сэргэлэн тул заримдаа өөрсдөө тэрхүү мэргэндээ гун автаж, өөр шинэ мэргэ, төлгийг зохиож мэднэ.
      Загас Энэ ордныхон амьдралаас үүдэлтэй ямар нэгэн зөгнөж хэлсэн хэл аманд итгэмтгий. Учир нь тэдний хувьд амьдрал дээр нь заримдаа тийм зүйл тохиолдох нь элбэг аж. Сайн энергийг гэрээсээ авдаг. Элдэв дом, мэргэ болон далдыг харах, зөгнөх зүйлд хүч, энергиэ барахыг хүсдэггүй. Харин бусдаар дуртайяа мэргэлүүлнэ. Мэргэ, төлөгт итгэдэг ч хар дом, хараалд итгэдэггүй.
      0 0 127
    18. 1 р сард төрөгсөд
      Их хүсэл эрмэлзэлтэй юманд нухацтай Хүнд заах хүнээс заалгах дуртай Хүний алдаа,сул талыг олж харах дуртай Шүүмжлэх дуртай Шаргуу бүтээлч Ухаалаг, цэвэрч ба эмх цэгцтэй Мэдрэмжтэй ба юмыг гүнзгий боддог Бусдыг хэрхэн хөгжөөхөө мэддэг Ер нь дуу шуу цөөтэй гэхдээ сэтгэл хөдөлсөн юмуу сандарсан үед тийм биш Нилээд хашир Нийгмийн идэвхи өндөр Биеийн эсэргүүцэл сайн гэвч ханид амархан хүрчихдэг Хайраа илэрхийлэхдээ нилээд хэцүү ч романтик талдаа Хүүхдэд хайртай Гэр амьтай Үнэнч Нийгмийн үйл ажиллагаанд үүрэг өндөр Жоохон юмнаас хардах нь амархан   2 р сард төрөгсөд
      Чадварлаг хийсвэрлэн сэтгэгч Юмыг хийсвэрлэн өөр өнцгөөс харах дуртай Ухаалаг Олон ааштай Нилээд ичимхий дуугүй талдаа Өөрийгөө хүндэтгэх нь бага Шударга Зорилгоо аль хэдий тогтоочихсон байдаг Эрх чөлөөтэй байхыг эрмэлздэг Эрх чөлөөг нь хаах юм бол нилээд эсэргүүцэл үзүүлнэ Ер нь эрч хүчтэй байхад дуртай Хэтэрхий мэдрэмтгийгээсээ амархан дарамтанд ордог Уурласан байдлаа амархан илэрхийлдэг Дэмий зүйлд дургүйцэх нь элбэг Найзтай болох дуртай ч тийм амархан найзтай болдоггүй Зоригтой бас нилээд зөрүүд талдаа Эрмэлзлэлтэй Хүслээ мөрөөдлөө олж чаддаг Зугаа цэнгэлд дуртай Дотроо романтик ч тэрнийгээ огт гаргадаггүй 3 р сард төрөгсөд
      Бусдыг татах чадвартай Бусдад нилээд нөлөө үзүүлж чаддаг Ичимхий , хашир Нууцлаг Байгалын заяаасан үнэнч, сайхан сэтгэлтэй ба өрөвч Энх амгаланд дуртай ба та өөрөө ч тайван Бусад хүмүүс таныг ойлгоход амархан Бусдад туслах дуртай Уурлах нь ховор Найдвартай итгэж болох хүн Танд хүндэтгэл үзүүлвэл та буцаагаад маш сайхан ханддаг Бусдад үнэлгээ өгөгч Шартай Юмыг хэтэрхий сайхнаар төсөөлөх Бусдын анхаарлын төвд байх дуртай Аялалд дуртай Хөгжмийн талын авъяастай Онц гойд зүйлд дуртай 4 сард төрөгсөд
      Идэвхитэй Дорвитой шийдвэр гаргах нь хэцүү Бусдад нөлөөлж чаддаг Сэтгэл хямралд ороход гарах нь хэцүү Бусдын анхаарлын төвд байх дуртай Боловсон Бусдын сэтгэл санааг өргөдөг Нөхөрсөг ба бусдын асуудлыг зохицуулж чаддаг Нилээд зүрхтэй ба юмнаас айх нь бага Адал явдалд дуртай Бусдыг хайрлаж бусдад анхаарлаа хандуулж чаддаг Эелдэг сайхан сэтгэлтэй Сэтгэл хөдлөл их Басгүй зөрүүд Эрч хүчтэй Яаруу Юмыг мартдаггүй Хөдөлгөөнтэй Бусдыг ятгаж чаддаг Толгой цээжний өвчин ороомтгой Маш амархан их харддаг 5 р сард төрөгсөд
      Зөрүүд ба чулуун зүрхтэнгүүд Сэтгэлийн тэнхээ их Ухаан хурц Бусдад нөлөөлж хайрыг татах увидастай Юмыг гүнзгий мэдэрдэг Бие галбир болоод ухаан төгс Өөрийн байр сууринд бат зогсдог Таныг ятгахад үр дүн бага олдог Амархан тайвширдаг Дэс дараалалтай юмыг сэтгэдэг Мөрөөдөх дуртай Зөн совин ихтэй Өвчлөл ихэвлэн чих хүзүүгээр авдаг Юмыг ургуулан бодохдоо сайн Маргалдах чадвар сайн Биеийн тамир сайн Сулхан амьсгаатай Уран зохиол уран зурагт дуртай Аялах дуртай Урам зориг өгөхөд эрчтэй байж чаддаг Үрэлгэн 6 р сард төрөгсөд
      Алсыг харж чаддаг Сайхан сэтгэлээр хандахад та дуртай байдаг Сайхан сэтгэлтэй нам дуутай Мэдрэмтгий Гүйлгээ ухаантай Юманд тээнэгэлзүүр Ер нь юманд цаг хүлээлгэж байдаг ялангуяа болзоондоо Ямагт юмны хамгийн сайныг сонгодог Зан ааш тогтворгүй Наргианч Хошин зүйлд дуртай Яриасаг Маргахдаа сайн Мөрөөдөмтгий Нөхөрсөг Хэн нэгэнтэй хэрхэн найзлахаа мэддэг Хайртай хүндээ хичнээн ч удаан үнэнч байдаг Сэтгэл нь эмзэглэх нь амархан Ханиад авах нь амархан Олон янзын хувцас өмсөх дуртай Сэтгэл эмзэглэсэн үед нилээд удаж байдаг зүгээр болдог Зөрүүд Танд хайртай хүмүүс танд дайсан Ажил хэрэгт бүтээлч 7 р сард төрөгсөд
      Хамттай байхад уйдахааргүй Нууцлаг Таныг ойлгоход бэрх Хэн нэгний бахархал болдог Нэр хүнд нилээд өндөр Амархан тайвширдаг Үнэнч Хүмүүсийн мэдрэмжийг анхаардаг Ая эвтэй Нөхөрсөг Сэтгэлийн хөдлөл их Олон ааш гаргаж урдчилан таахад бэрх Сэтгэл санааны байдал амархан мууддаг Цэцэн Уяан сэтгэлтэй Юманд эсэргүүцэх нь бага Бусдыг уучилдаг нь хэзээ ч мартдаггүй Бусдад биеийн болон сэтгэлийн үлгэр дууриал болдог Юманд хашир ханддаг Хүнийг сайн судалсны эцэст шүүж чаддаг Юманд махруу Хэцүү зүйл танд тун ховор 8 р сард төрөгсөд
      Бусдыг татах увидастай Эелдэг ба бусдад санаа тавьдаг Зоригтой айх зүйл ховор Бусдыг удирдах чадвартай Бусдыг хэрхэн тайвшируулахаа мэддэг Хэтэрхий сайхан сэтгэлтэй Хүний хүндэтгэл хүртдэг Магтаалын үгэнд дуртай Онцгой сүлд хийморьтой Багахан юман амархан харддаг Гярхай ажигч Анхаарал болгоомжтой Маш хурдан сэтгэдэг Бусдыг хошуучлан дуртай тэгээд ч хошуучилж чаддаг Бусдаас хамааралгүй сэтгэгч Мөрөөдөх дуртай Уран зураг, хөгжимд авяаслаг Мэдрэмтгий хэдий ч аар саар зүйлийг тоодоггүй Биеийн эсэргүүцэл сул Хүний хайрыг татам Наргианд дуртай Хүнтэй найзлах дуртай 9 р сард төрөгсөд
      Эелдэг ба буулт хийх нь амархан Болгоомжтой Хүний алдааг заах дуртай Шүүмжлэх дуртай Дуугай хэдий ч ам халвал сайн ярина Амгалан тайван Сайхан сэтгэлтэй энэрэнгүй Нарийн нухацтай Ямагт найдаж болно Сайн ажилладаг Мэдрэмтгий Ой санамж сайн Ухаалаг ба мэдлэг өндөр Мэдээлэл олон дуртай Хэн нэгэнд ятгуулахад амархан Ойлгоцтой Нууцлаг Спорт, Чөлөөт цаг аялалд дуртай Сэтгэл хөдлөл гаргах нь ховор Мэдрэмжээ ямагт нуухыг эрмэлздэг 10 р сард төрөгсөд Яриасаг Өөрт нь хайртай хүнд илүү хайртай Юмны голыг барьсан зүйлд дуртай Бусдыг татах чадвартай, эелдэг Дотоод сэтгэлийн болоод гадаад гоо үзэсгэлэнтэй Худал хэлж худлаа дүр эсгэдэггүй Энэрэнгүй Найз нөхөддөө маш их анхаарал тавьдаг Ямаг найз нөхөдтэй болдог Амархан гомддог ч амархан тэр нь гардаг Амиа хичээнгүй Асуухгүй л бол ховорхон тусалдаг Мөрөөдөмтгий Олон талын санал гаргадаг Бусад хүмүүс юу бодож байгаад нээх анхаардаггүй Сэтгэлийн хөдлөл их Шийдэмгий Их зөн совинтой Аялал, уран зураг, уран зохиолд дуртай Намуухан яриатай хайр татам Амархан харддаг Дарамт стрессд амархан ордог Тухтай байдлаа амархан алддаг 11 р сард төрөгсөд
      Маш олон шинэ санаа гаргадаг Ойлгоход бэрх Зөв сэтгэдэг хосгүй хүмүүс Хүчтэй зөнч Сайн эмч болдог Болгоомжтой няхуур Зан ааш сайн Нууц ихтэй Үгэнд дуртай Хүний нууцыг яаж илрүүлэхээ мэддэг Үргэлж толгойд нь ямар нэгэн зүйл эргэлдэж байдаг Бага ярьдагч нөхөрсөг Зүрхтэй Тэвчээртэй Зөрүүд амархан гомдоод байдаггүй Ямар нэгэн хэцүү нөхцөлөөс гарах арга зам байнга эрэлхийлнэ Хэзээ ч бууж өгөхгүй Амархан уурлаад байдаггүй Магтаалын үгийг юман чинээ тоодоггүй Сүлд хийморлог Маш гүнзгий хайрладаг Төмөр шиг хүмүүс 12 р сард төрөгсөд
      Үнэнч сайхан сэтгэлтэй Эх оронч Тоглоом өөр бас бус харилцаанд идэвхитэй оролцогч Тэвчээргүй яаруу Эрмэлзлэлтэй Хамтдаа байхад уйдахааргүй Нийгэмсэг Магтаалд дуртай Бусдын анхаарлын дунд байх дуртай Хайрлан хүндлүүлэх бас дуртай Үнэнч шударга Ямар нэгэн хуурамч байдал гаргадаггүй Ааш нь амархан хувирна Хүний хүндэтгэлийг олдог Эрхийг хаагаад байгаа зүйлд үнэн голоосоо дургүй Наргианд дуртай Наргианыг сайн мэдэрдэг
      0 0 93
    19. Монголын кино урлагийн ертөнцөд аймшигийн кино тэр болгон байдаггүй. Харин “Facө” студийнхэн хоёр ч аймшгийн кино хийжээ. Энэ хоёр кинонд хоуланд нь тоглосон “Бэрс” КУДС ийн оюутан Х. Ганцоожтой ярилцлаа.
      Амралтаараа кинонд тоглоод завгүй байгаа сурагтай. Сүүлийн үед яагаад дандаа аймшгийн кинонд тоглоод байна аа?
      – Зуныхаа амралтаар нэг кинонд тоглосон. Есдүгээр сард жүжигчин найруулагчийн мэргэжлээр сургуулиа төгсөнө. Би “Facө” студийнхэнтэй хамтарч хоёр ч аймшигийн кинонд тоглолоо. Хон хэрээдийн энхбат гуай “Цусны үнэр” киноны зохиолоо дутуу бичсэн байсан.
      Тэгээд бидэнд энэ зохиолыг гүйцээж бичээрэй, би амжихгүй нь гэж өгсөн. Ингээд манай студийнхэн хамтарч бичээд киногоо хийсэн дээ.
      Манайд аймшгийн кино бараг байхгүй гэж хэлж болно. Танай студийн залуучууд энэ орон зайг сайн мэдэрч дээ. “Хана” киног үзэгчид хэр хүлээж авсан бэ?
      Аймшгийн киног сонирхолтой хийж чадаж байна уу гэдэг үүднээс хүмүүс үздэг юм шиг санагддаг. Ер нь “Хана” киног гарсны дараа хүмүүс Солонгосын аймшгийн киноноос илүү аймаар юм гэж байсан.
      Харин одоогийн энэ кино өмнөхөөсөө илүү аймаар болсон гэж бид дүгнэж байгаа. Уг кинонд 1990 ээд оны үед хоригдлууд хүний мах идэж байсан гэдгийг гаргасан. Ер нь байнга хайр сэтгэлийг харуулсан кино хийгээд байхаар үзэгчид уйддаг.
      Харин аймшгийн киног сонирхолтой сайн хийж чадах юм бол хүмүүс уйдаад байхгүй. Хэрвээ манай студийнхэн хайр сэтгэлийн тухай кино хийгээд байвал тэр болгон хүн үзэхгүй байж магадгүй. Бид аймшгийн киноны орон зайг мэдэрч ажилласан гэж хэлж болно.
      Чиний хувьд гурав дахь киногоо бүтээлээ. Хайр сэтгэлийн эсвэл аймшгийн кино хоёрын алинд нь тоглох илүү хэцүү байх юм. Ер нь яагаад аймшгийн кинонд тоглохоор шийдсэн юм бэ? 
      – Аймшгийн кинонд текст байхгүй болохоор миний хувьд амар байдаг. Зарим хүмүүс яагаад аймшгийн кинонд тоглоод байгаа юм гэж асуудаг. Яахав биенийхээ хэлбэр, пропорцоор нь намайг сонгодог байж магадгүй.
      Намайг жижигхэн гэдгийг мэдэхгүй хүмүүс хараад зарим нь цочиж гайхдаг тийм болохоор аймшгийн кинонд оруулсан байж болно. Би энэ удаа нэг их аймшгийн дүрд тоглохыг хүсээгүй. “хана” кинонд тоглохдоо кинондоо хэтэрхий орчихсон байсан.
      Кинонд тоглосны дараа заримдаа харанхуйд айгаад эвгүй юм билээ. Аймшгийн кинонд тоглосон дүр маань хүнд хүрсэн гэж боддог. Миний гаднах төрхийг харсан ямар ч хүн айхаар хувиргалт хийгдсэн л дээ.
      Ер нь яаж яваад киноны уран бүтээлчдийн нүдэнд өртчихсөн юм. Анх урлагт хөл тавьсан тухайгаа дурсахгүй юу?
      – Миний анхны тоглосон “Нууцлагдсан сэтгэл” киноны найруулагч Дэнсмаа эгч намайг хараад кинонд тоглох санал тавьсан. Би урлагийн хүн болно гэж боддоггүй байсан. Над шиг хүн урлагийн мэргэжилтэй болно гэж хэзээ ч байхгүй. Яагаад гэхээр урлагийн хүн их гоё сайхан байх ёстой гэж боддог байсан. Анхныхаа кинонд тоглосноосоо хойш жүжигчин хүн гоё сайхандаа биш хамгийн гол чадвартай байх ёстой гэсэн бодолтой болсон.
      Урлагийн мэргэжил гэдэг маш хэцүү мэргэжил юм байна. Заримдаа надад шантрах үе байсан.
      Анх кинонд тоглоход хэцүү юм их байсан биз дээ. Хамгийн наад зах нь нуруу намдах ч юм уу?
      Кино урлагийн ямар ч ойлголтгүй хүн чинь эхэндээ айж байсан. 10 ?р ангиа төгсөөд гэртээ байж байхдаа санамсаргүй байдлаар кино зохиоло авсан. Тэгээд л камерын өмнө гараад их загнуулсан даа. Хүнээс айгаад зугтаадаг хэсэг дээр говийн айлын босго их өндөр болохоор түүнд нь тээглэж унаад загнуулна.
      Морь унаж үзэгүй байсан болохоор өглөө босоод л морин дээр мордоостой. Би мориноос буух болоогүй юу гэхээр найруулагч маань суртлаа байж бай гэнэ. Мориноос бууж мордох зэрэгт чац богино хүн чинь их хэцүү. Харин тэр хэсгүүдийг нь хассан.
      Кинонд тоглоод цалин хөлс хэдийг авсан?
      – “Хана” кинонд тоглоод боломжийн хэдэн төгрөг авсан. Ямар ч байсан хэрэгцээтэй юмнуудаа авсан шүү. Гэхдээ мөнгө гэдэг чинь үрэгдэхдээ амархан юм билээ.
      Цаашид ямар дүр бүтээх юмсан гэж бодож байна?
      – Сүүлийн үед түүх судалдаг болоод байгаа. Түүхэнд мөнхөрсөн одой хүн байсан юм болов уу гэдгийг судалж байна. Хэрвээ тийм хүн байсан бол тэр түүхэн одой хүний дүрийг бүтэх юмсан гэж мөрөөддөг. Одой хүмүүсийг судалдаг судлаач байдаг юм билээ. Тэдэнд хандаж өөрийнхөө ийм хүсэлтэй байгаагаа дуулгана даа.
      Чамд нэг залуу хайр сэтгэлээ илэрхийлээд байсан. Тэр залуутайгаа уулзаж байгаа юу?
      – Би тэр залууд өөрийгөө ойлгуулсан. Хайр сэтгэлтэй гэсэн болгонтой харьцаад байх нь надад хэцүү. Би түүнд хэрвээ чи надад хайртай юм бол зүгээр надтай ирээд уулз. Битгий сонин хэвлэлээр зарлаад бай. Та өөрөө өөрийгөө сониноор рекламдаад байгаа юм уу гэж хэлсэн.
      Би өөрөө нэг их сайхан биш л дээ. Гэхдээ түүний биеэ авч яваа байдал, гадаад дүр төрх нь таалагдаагүй. Тэр залуу худлаа сенсааци дэгдээх сонирхолтой байсан юм шиг санагдсан.
      Хааяа тааралдахаараа мэндийн зөрөөтэй л өнгөрдөг. Эрдэнэтэд “Хана” киноны нээлтэн дээр уран бүтээлийг чинь үзэх гэсэн юм гээд ирж байсан. Ирээдүйд намайг хүндэлж хайрлаж чадах хүнтэй сууна. Мэдээж хүн царай зүсийг нь харах л байх даа.
      Тэр залуугийн сэтгэлийг ойлгоогүй юм биш үү. Үнэхээр чамд хайртай байж магадгүй. Ер нь зан зангаа авалцан үерхээд үздэг байж гэж бодогддог уу?
      – Тухайн үед би 10 р анги төгссөн жаахан охин байсан. Хүнтэй үерхэж үзэх гэж яараагүй. Тэр залуу надаас өчнөөн олон ах. 37 настай байсан. Тийм болохоор арай л биш юмаа гэж бодсон.
      Найз залуу байдаг уу. Хэн нэгэнтэй дотно үерхэж үзсэн биз дээ?
      – Найз залуу байхгүй. Амьдралд хөлөө олоогүй болохоор хүнтэй суух бодолгүй байгаа. Надад сэтгэлээ илэрхийлсэн хүн байхгүй. Байсан ч би хүлээж авна гэж боддоггүй. Ер нь хүн надтай дотносох гээд ирэхээр цааш нь түлхчихдэг. Би их зожигдуу зантай. Гэхдээ хааяа найз залуутай болох юмсан гэж бодогддог юм билээ. Заримдаа үеийнхэнтэйгээ хосоороо явж байхыг хараад ганцаарддаг. Хэзээ бусад шиг найз залуутай болчихоод явж байх бол гэж бодогддог юм шүү.
      Танайх удмаараа ийм намхан уу. Бага байхад чинь хүүхдүүд шоглох тохиолдол байсан байх даа?
      – Ээж маань насаараа мал малласан хүн. Бас над шиг жижигхэн. Ээжийн маань ах дүү нар бүгд жирийн хүмүүс. Би айлын ганц охин. Айлын ганц хүүхэд их ганцаарддаг юм билээ. Цаашид гэр бүлтэй болохоороо хоёр хүүхэдтэй болно гэж боддог. Би зургадугаар ангиа төгстөлөө Булган аймгийн Хишиг өндөр суманд сурч байсан. Сумандаа байхад намайг хүүхэд шоолох, дээрэлхэх янз бүрийн юм байдаггүй байсан. Ээж маань одой болохоор хүмүүс намайг тэгж их гайхаад сонирхоод байдаггүй. Манай ээжийн аавын дүү нь бас одой хүн. Бага ангид байхад тарвага, гахай гэж л дооглоно.
      Долдугаар ангиасаа хотод ирээд л шоолуулж, сэтгэл санаагаар унаж, ганцаардахыг мэдэрсэн. Хотын хүүхдүүд чинь шал өөр. Заримдаа ичээд гэрээсээ ч гармааргүй байдаг байсан. Би одой болж төрсөндөө гутардаггүй. Сохор доголон болж л төрөөгүй бол болоо шүү дээ. Миний найз нөхөд бүгд жирийн хүмүүс. Заримдаа тэд намайг намхан гэдгийг мартчихаад байдаг. Одой намхан гэсэн үүднээс надтай харьцдаггүй.
      Би өөрийгөө их азтай хүн гэж боддог. Тэнэг хүнийг тэнгэр түшнэ гэж ярьдаг. Тэр болгон над шиг хүн кинонд тоглоно гэж байхгүй шүү дээ. Одоо ч гэсэн зарим хүмүүс энэ жижигхэн юу чаддаг юм гэсэн байдалтай харьцдаг.
      Хүмүүсийг надтай битгий жаахан хүүхэд шиг харьцаж байгаач гэж хэлмээр байдаг. Би ч гэсэн хүүхэд шиг харьцах харьцааг гаргаад байдаг байх л даа. Айлын ганц хүүхэд болохоор би эрх өссөн.
      0 0 108
    20. Уфа хот дахь Оросын нүдний эмчилгээний болон нөхөн суулгавар мэс заслын төвийн захирал Америкийн нүд судлалын академийн гишүүн, Мексикийн итгэмжлэгдсэн нүдний эмч, олон улсын шинжлэх ухааны академийн гишүүн Эрнст Рафгатович Мулдашев “найдваргүй” болсон нүдний янз бүрийн өвчнийг анагаахад тус хүргэсэн.
      Тухайлбал, харааны мэдрэлийн үхжилт, саахрын шижин өвчнөөс үүссэн эвэрлэгийн өвчин, нөсөөт эвэрлэгийн өвчин гэх мэт өвчнүүдийг анагаадаг мэс заслын биоматериал “Аллоплант” ыг зохион бүтээсэн эрдэмтэн юм. Тэрбээр Орос, АНУ, ХБНГУ, Франц, Швейцарь, Итали зэрэг орнуудад 52 удаа зохиогчийн эрх авчээ. Түүний бүтээлүүд нь олон улсын үзэсгэлэнгээс алтан медаль хүртэж байжээ. Энэ эрхэм жилд 300 400 хүнд нүдний хүнд бэрх мэс засал хийдэг байна.
      Нүдний нэрт мэс засалт, алдарт эрдэмтэн Э.P.Мулдашев хэдэн жилийн өмнө НүБ ын санхүүжилтээр хэд, хэдэн орны эрдэмтдээс бүрдсэн багийг удирдаж, Төвд, Балба, Энэтхэг зэрэг орнуудад олон талтай нарийвчилсан судалгаа хийж, хүн төрөлхтний гарал үүсэл, дэлхий дээр оршин тогтнож байсан соёл иргэншлүүд, тэдгээрийн онцлог, мөхсөн шалтгаан, хүн төрөлхтөн анх Төвдөд үүсч, дэлхий дахинаар тархан нүүдэллэж суурьшсаныг өөрийнхөө боловсруулсан Офталь могеометрийн аргаар нотолж, судалгааныхаа явцад Төвд, Балба, Энэтхэгийн олон гэгээнтнүүдтэй уулзаж учран, санал бодлоо солилцож, маш сонирхолтой мэдээллүүд цуглуулж “Хүн мичнээс үүсээгүй” хэмээх маш сонирхолтой ном бичиж соёлт хүн төрөлхтний хүртээл болгожээ. Энэ сонирхолтой номыг залуу орчуулагч М.Пүрэвжав орчуулсан байна. Энэхүү онц сонирхолтой номыг хүн бүр олж унших боломж хомс учраас зарим сонирхолтой хэсгийг нь уншигч абугай нартаа цувралаар толилуулж байна.
      XIX зуунд амьдарч бүтээлүүдээ туурвиж байсан Оросын их гэгээнтэн Елена блаватская “Нууц бичээс” гэдэг алдарт бүтээлдээ хүн төрөлхтний соёл иргэншлийн тухай бүх мэдээ баримтыг надад ямар нэгэн дуу хоолой хэлж өгөн бичүүлдэг байсан гэж бичсэн юм. Дээд оюун ухаан түүгээр дамжуулан соёл иргэншлүүдийн түүхийг өнөөгийн хүн төрөлхтөнд хүргэхээр зорьсон гэдэгт тэр огтхон ч эргэлздэггүй байсан ажээ. Түүний бичсэн зүйлс нь бусад шашны ном сударт болон шинжлэх ухааны бүтээлүүдэд бичсэнтэй тохирч байгаа учраас түүнд итгэхгүй байх үндэсгүй. Энэ бол дэлхий дээрх хамгийн том суурь бүтээл юм.
      Манай иргэншлээс өмнө дөрвөн соёл иргэншил байсан бөгөөд манай соёл иргэншил бол тав дахь нь юм гэж их гэгээнтэн Елена Блаватская үзэж байжээ. Материйн нягтаршлын аргаар олон сая жилийн өмнө амьдрал үүссэн. Хүн, өвс ургамал, амьтад бүгд нэгэн зэрэг үүссэн. үндэстэн болгон өмнөх нэгэн үндэстнээсээ үүссэн ажээ. Хүн төрөлхтний эхний соёл иргэншил бол “өөрөө төрөгсөд” гэдэг нэртэй байсан ба нарийн ертөнц буюу сэтгэлийн энерги нягтарших аргаар дэлхий дээр үүссэн эфирэн биетэй хүмүүс байсан. Тэд хана туурга мэт хатуу зүйлсийг нэвтлэн гарч чаддаг сүнс маягийн хүмүүс байжээ. 40 50 метр өндөртэй, хэлбэр галбиргүй сарны гэрэл мэт харагддаг байжээ. Тэдний анхдагч сийвэн нь өнөөгийн бидний биеэс Маш их ялгаатай долгионы шинж чанартай байсан байна.
      Тэд духандаа ганц нүдтэй байсан ба тэдний нүдний үүргийг “Билгийн нүд” маягийн бүтэц гүйцэтгэдэг байжээ. Энэ нь орчин тойрныхонтойгоо болон дээд оюун ухаантай телепатийн холбоог бүрдүүлдэг байжээ. Анхны иргэншлийн хүмүүс хуваагдаж бас нахиалж үрҗдэг байсан гэнэ. Тэдэнд харилцааны хэл байхгүй байсан. Хоорондоо “Бодлоо дамжуулах” зарчмаар харилцдаг байжээ. Мөн ямар ч хэмийн дулаанд амьдрах чадвартай байжээ.
      Хүн төрөлхтний хоёр дахь үндэстэн буюу соёл иргэншил болох “Хожуу төрөгсөд” гэх “ясгүй хүмүүс” эхний үндэстний дараа үүссэн байна. Эдгээр хүмүүс нь мөн сүнс маягийн байсан ч түрүүчийн иргэншлийн хүмүүсийг бодвол арай нягт биетэй байжээ. Нэг нүдтэй, өндрөөрөө эхнийхээсээ намхан буюу 30 40 метр хүрдэг байжээ. Нахиалж спор үүсгэн үрждэг, алтан шаргал өнгөтэй байжээ. Хоёрдугаар соёл иргэншлийн сүүл үед завсрын хос бэлэгтэн буюу эр, эм бэлэг эрхтэн нэгэн биед оршдог хүмүүс үүсч эхэлжээ.
      Хүн төрөлхтний гуравдахь үндэстэн буюу соёл иргэншил болох “Ясгүйчүүдийн” дараа үүссэн “Лемирүүд” ийг эртний болон хожуу үеийн лемирүүд гэж ангилна. Эртний лемирүүд нь 20 метр өндөртэй, сүнс маягийн биетэй гэж хэлэхээргүй төрхтэй болсон байлаа. Тэд ястай болж эхэлсэн байна. Хос бэлэгтнүүд зарим тохиолдолд эр шинж тэмдгийг давамгайлан үзүүлдэг болсноор хүйсийн ялгаа гарч бэлгийн үржил үүссэн байна. Эртний лемирүүд нь хоёр нүүртэй, дөрвөн гартай байжээ. Хоёр нүд нь урд талдаа “3 дахь нүд” нь ардаа буюу хоёр нүүртэй мэт байжээ. Хоёр гар нь биеийнхээ урд хэсэгт, нөгөө хоёр гар нь ар хэсэгтээ үйлчилдэг байжээ.
      Урд талын хос нүд нь бодит харааны үүрэг гүйцэтгэж, ар талын нэг нүд нь сэтгэлийн харааны үүрэг гүйцэтгэдэг байжээ. Тэд алтан шаргал өнгөтэй, бодол санаагаа дамжуулах замаар харилцдаг байсан аж. Хожуу үеийн лемирүүд буюу лемүратлантууд бие сэтгэхүйн өндөр хөгжилтэй, технологийн асар өндөр төвшинд хүрсэн байв. Тэдний амжилт бүтээлүүдэд Египитийн сфинкс, Их британид байдаг Солюсбергийн аварга нуранги.өмнөд Америкийн зарим нэг хөшөөнүүд орно. Хожуу үеийн лемирүүд 7 8 метр өндөртэй, хоёр нүдтэй, хоёр гартай байжээ. “3 дахь нүд” нь гавал дотор орсон байна. Шар, улаан өнгийн арьстай байжээ. Дэлхийн бөмбөрцгийн зүүн өмнөд хэсгийн ард түмний хэл ярианд одоо хүртэл хэрэглэгдсээр ирсэн нэгэн хэлийг тэднээс үүсэлтэй гэдэг. Эрт үеэс тусгаарлагдсан Австрали тив дээр амьдран зэрлэгших чиглэл рүүгээ хөгжсөн хавтгай толгойт аборигенүүдийг Е.Блаватская хожуу үеийн лемирүүдийн үр сад гэж гэж үзсэн байна.
      Хүн төрөлхтний дөрөв дэх үндэстнийг атлантууд гэдэг байсан. Урдаа хоёр нүдтэй, гурав дахь нүд нь гавлын дотор гүн шигдсэн ч үйл ажиллагаагаа маш сайн явуулдаг байжээ. Тэд хоёр гартай, 3 4 метрийн өндөртэй байсан ч уг соёл иргэншлийн сүүлийн хэсэгт биеийн өндөр нь жижгэрч эхэлсэн байна. Атлантуудын зарим нь улаан, шар, хүрэн, хар өнгөтэй байжээ. Уг соёл иргэншлийн сүүлийн хэсэгт хар болон шар атлантууд дийлэнх нь байсан бөгөөд байнга хоорондоо байлддаг байжээ. Эхэндээ атлантууд өнөөгийн өмнөд Америкийн зэрлэг омгуудын хэлэнд хадгалагдан үлдсэн бүдүүлэг хэлтэй байсан. Сүүл үе рүүгээ тэдний хэл нь орчин үеийн хэлнүүдийн үндэс нь болсон өндөр хөгжилтэй хэлтэй болсон байна.
      Уг өндөр хөгжсөн хэл нь өнөөгийн гэгээнтнүүдийн нууц хэл болсон санскрит хэлний суурь аж. Атлантуудын соёл иргэншил нь ч хангалттай өндөр хөгжилтэй соёл иргэншил байжээ. Тэд ертөнцийн мэдээллийн оронд нэвтрэх замаар мэдлэгийг олж авдаг, таталцлын хүчинд нөлөөлж, ховсын ухааныг эзэмшин, өөрсдийн вимана хэмээх нисдэг тавагтай байжээ. Тэд Пасхийн арлууд дээрх чулуун хөшөө, Египитийн пирамид болон бусад олон оньсогот хөшөө дурсгалын зүйлсийг бүтээжээ.
      Хүн төрөлхтний тав дахь соёл иргэншлийг нууцлаг ухааны ном зохиолд ари үндэстэн гэж илэрхийлэгддэг манай соёл иргэншил нь хожуу үеийн атлантуудын үед үүсч эхэлсэн байна. Аричуудын ихэнх нь зэрлэгшин өөрийн хөгжилдөө атлантуудын мэдлэгийг ашиглаж чадаагүй байна. Эхэндээ тав дахь соёл иргэншлийн хүмүүс 2 3 метр өндөр биетэй байсан ч яваандаа жижгэрчээ..”Гурав дахь нүд” ний үүрэг бүрмөсөн алга болсноор ертөнцийн мэдээллийн оронтой холбоо тасарсан тул тэндээс авах мэдлэгийг ашиглах боломжгүй болжээ.
      Аажимдаа тав дахь соёл иргэншлийн хүн орчин үеийн хүний дүр төрхийг олсон байна. Хөгжил цэцэглэлтийн хамгийн өндөр төвшинд хүрсэн нь хожуу үеийн лемурчүүд буюу лемуроатлантууд юм. Дөрөвдүгээр үндэстэн буюу атлантууд нь хоёр гартай, нэг нүүртэй, 6 8 метр орчим өндөртэй, нягт биетэй байжээ.
      Манай соёл иргэншлийн хүмүүс буюу аричууд эхэндээ өндөр биетэй байсан ба аажимдаа одоогийн хэмжээнд хүртэл багассан байна. Их гэгээнтэн Е.П.Блаватская дэлхий дээрх өмнөх иргэншлүүдийн талаар нэлээд нарийвчлалтай зүйлсийг бичсэн байдаг. “Лемур нь гуравдагч үе шат эхлэхээс өмнө 700000 жилийн өмнө мөхсөн”. …850000 жилийн тэртээ анлантидийн сүүлчийн хэсгүүдийг живүүлсэн их үер”…”12000 жилийн тэртээ атлантын үндэстнүүдийн сүүлчийн төлөөлөгчид усанд автсаны дараа …”анхны агуу арал буюу Эх газар усанд автсан тэр үед манай соёл иргэншил болох аричүүд нь 200000 жил амьдарч байсан” гэж нууц бичээс номдоо бичжээ. Тиймээс сүнс нягтрах замаар дэлхий дээр хүн төрөлхтөн үүсэх явц нь байгалийн олон сая жилийн хувьслын ажиллагаа шаардсан юм.
      Энэ талаар Е.П.Блаватскаягийн үгийг эш татмаар байна. “Нууц бичээс “1937, хоёрдугаар боть, 329 дугаар хуудас” Оюун ухаангүй нэгдүгээр соёл иргэншлийн үеэс оюун ухааны өндөр хүчин чадалтай хожуу үеийн лемүрүүдийн соёл иргэншил үүсэх хүртэл хэдэн сая жилийн хугацаа өнгөрсөн. Атлантуудын хамгийн эхний соёл иргэншлийн үеэс түүхэн үе шат хүртэл мөн адил хугацаа өнгөрсөн юм. “Тэгэхээр олон сая жилийн өмнө дэлхий дээр амьдрал үүссэн бөгөөд хүн төрөлхтний соёл иргэншлүүд нь аажимдаа нийлмэл төвөгтэй болсоор, нэг нэгээрээ үүссээр ирсэн юм. Гэсэн ч хүн төрөлхтний бүхэл бүтэн соёл иргэншлүүдийг ч устгаж байсан дэлхийн хэмжээний гай Гамшгаар хүн төрөлхтний түүх дүүрэн. Байгаль дэлхийн хувьслын явцад хүн төрөлхтний генийн сангийн үүсэл нь дэлхийг хамарсан гай гамшгийн үед баталгаа болсон нь мөн л зүй ёсны явдал юм.
      ЛЕМүРЧүүД Дээр дурьдагдсан эх сурвалжуудаас үзэхэд, хэдэн сая жилийн өмнө газар дэлхий дээрх тивүүд огт ондоо байжээ. лемүрчүүдийн гол эх газар нь лемүрчүүдийн тивийн үлдэгдэл гэгддэг Австралийн бүсэд байжээ. Хувьслын хувьд лемүрүүдийг эртний болон хожуу үеийн лемүр атлантууд гэж хуваадаг. Эртний лемурчүүд нь 120 метр орчим өндөр аварга биетэй, дөрвөн гар, хоёр нүүртэй, бие нь эхэндээ маш зөөлөн эдээс тогтсон уян налархай байжээ. Чухам тэдэнд л анх яс үүсч газрын амьдралд дасан зохицуулжээ. Домогт үлэг гүрвэлүүд лемүрийн соёл иргэншилтэй нэгэн үед оршиж байжээ.
      Эртний лемүрчүүд нь ой тогтоолтгүй байсан ба яриа нь дууг санагдуулж, ихэвчлэн бодол санааг унших аргаар харилцдаг бөгөөд сэтгэхүйг хөгжүүлэхэд гол анхаарлаа хандуулдаг байжээ. Эртний лемүрүүд нь хоёрдугаар соёл иргэншлээс үүссэн учраас эхэндээ мөн л хос бэлэгтэй байсан боловч сүүл рүүгээ эр, эм хүйсийн ялгаа гарч эхэлжээ. Их гэгээнтэн Е.П.Блаватская артний лемүрчүүд ихэнх ургамал, хорхой, дунгийн адил нахиалах аргаар үрждэгийг бичсэн байдаг. Хүйсний ялгаа гарч эхэлсний дараа толгойн ард байрласан “Билгийнңүд” гавлын дотор орж эхэлсэнтэй холбоотойгоор арын хоёр гар нь хатингаршин үгүй болж эхэлсэн байна. Толгойн арын хэсэгт байрласан”Билгийн нүд” нь лемүрчүүдийг хоёр нүүртэй мэт болгож байлаа. Арын хоёр гар нь энэ билгийн нүдэнд үйлчилдэг байжээ.
      ЛЕМүРО АТЛАНТУУД Бүх эх сурвалжууд лемүро атлантууд нь өөрийн өвөг дээдэс болох лемүрчүүд болон өөрийн үр удам атлантуудаас үлэмж ялгаатай байсан гэж баталдаг. Тэд аль алинаас нь илүү хөгжилтэй байжээ. Зарим нэгэн таамгаар бол лемүро атлантууд одоо ч нууцат шамбалын орны гол төлөөлөгчид юм. Тэдний нисдэг төхөөрөмжүүдийг хүмүүс оньсогот нисдэг таваг байдлаар олж хардаг. Лемүр атлантууд бүхий л нууцлаг далд зүйлсийг нэвт харах чадвартай төрдөг байжээ. Тэдний хараа нь хязгааргүй, эд зүйлсийнхээ мөн чанарыг агшин зуурын төдийд л таньдаг байжээ. Тэдний хувьд орон зай, бодит зүйлсийн саад гэж үгүй байжээ. Мөн байгаль дэлхийн нууц болон анхдагч мэргэн ухаанд гүнзгий нэвтэрсэн хүмүүс байв. Тэднийг бурхны хүүхдүүд гэдэг байжээ.
      Лемүр атлантуудад номлол болон итгэл бишрэл дээр үндэслэсэн үзэл баримтлал гэж байдаггүй байв. Тэдңий билгийн нүд нь бүрэн нээгдсэн байсан учир лемүр атлантууд нь өөрсдийгөө мөнхийн хүршгүй, үзэгдэшгүй болон мөнхийн үнэнтэй нэгдмэл, ертөнцийн нэгэн бурхантай нэгдмэл гэдгээ мэдэрдэг байлаа. Энэ бол бурхан газар дэлхийгээр явж, эгэл хүмүүстэй чөлөөтэй харилцдаг байсан балар эртний “Алтан зуун” байв. Уг “алтан зуун” дуусч, бурхад алслан одож, өөрөөр хэлбэл, харагдахгүй болж, дараачийн үеүд нь бурхдын хаант улс болох байгалийн хүчин зүйлд сөгдөн биширдэг болсон.
      Лемүр атлантууд нь төмөрлөг, ховор эрдэс бодис, хар чулуу, гантиг зэргийг ашиглан аварга том хот суурин барьдаг байжээ. Тэд чулуугаар өөрсдийн дүр төрхийг хэмжээ хэлбэрээр нь сийлэн түүндээ мөргөдөг байжээ. Эртний аварга том нэг нүдэт хөшөөнүүдийн үлдэгдэл нь лемүр атлантуудын уран бүтээл юм. 500 тонн хүртэл жинтэй чулуун цутгамалуудыг ашиглан барилга барьдаг байжээ.
      Английн Солюсберийн хөндий дэх “Унжигч чулуунууд” болон Египитийн сфинксийг лемүр атлантуудын бүтээл гэсэн таамаг байдаг. Лемүро атлантуудын соёл иргэншил нь дэлхийн бөмбөрцөг дээрх хамгийн хөгжилтэй, соёл иргэншил байсан юм. Дэлхийгээс тасран хөөрөх чадвартай нисдэг төхөөрөмжүүд тэдэнд байжээ. Эдгээр нисдэг аппаратууд нь мантрын хүчээр буюу сэтгэл оюуны асар өндөр төвшинд хүний тарнийн хүчээр хөдөлдөг гэж үзжээ. өөрөөр хэлбэл, нисдэг төхөөрөмжүүдийн хөдөлгөгч хүч нь сэтгэлийн энерги юм.
      Лемүро атлантууд нь 6 8 метр түүнээс ч өндөр биетэй байжээ. Лувсандамба гэгээнтний үзэж байгаагаар “Хэт оюунтан” буюу лемүро атлантуудын амьдарч байсан үед газар дэлхий дээрх уур амьсгал дулаан, ургамал, амьтны аймаг нь илүү баялаг байжээ. Тэр үед дэлхий өөр тойрог замаар эргэдэг байсан ба ихэр гарагтай байсан. Лемүро атлантуудын өөр, өөр бүлэглэл хоорондоо байнга сөргөлддөг байжээ. Сөргөлдөөн нь дэлхийн тэнхлэгийг өөрчилсөн дэлбэрэлтийг дагуулсан дайнаар төгсчээ.
      үүнээс хойш ихэр гараг нь дэлхий рүү ойртсоор байгааг хүмүүс анзаарчээ. Уг гараг бүр ойртоход дэлхийн далай тэнгис эргээсээ халин гарч, урьд өмнө үзэгдэж байгаагүй хүчтэй шуурга болжээ. Лемүро атлантууд өөрсдийн маргааныг мартан яаран сандран нисдэг төхөөрөмжиндөа сууж тэнгэрт хөөрөв. Тэд дэлхийг үүрд орхихоор шийджээ. Дэлхий дээр аймшигт гамшиг үргэлжилсээр байлаа. Ойртсоор буй гараг улам бүр томорсоор, удалгүй дэлхийтэй асар том цог үсэргэн мөргөлджээ.
      Хар үүлс нүүн цэвдэг хүйтэн болов. Ихэнх атлантууд үхэцгээжээ. үүнээс хойш нар дорно зүгээс гарч, өрнө зүгт жаргадаг болов. Дэлхий өөр тойрог замд шилжин өөр нэгэн дагуул сартай болжээ. Сүүлд нь хүмүүс гарагс мөргөлдсөний улмаас асар том хонхорхой / Эртний Попигайн тогоог хэлж байгаа болов уу/ үлдсэнийг олжээ. Лемүро атлантуудын үндэстэн нь дэлхий дээрх хамгийн хөгжилтэй соёл иргэншил байсан тухай баримт нотолгоо олон байдаг. Тэд бүрмөсөн устаж үгүй болсон юм гэж үү? Зарим нэгэн баримтаар бол тэд одоо хүртэл Самадийн байдалд / Самади байдлын тухай дараа тусгайлан өгүүлэх болно/ хүний генийн төлөөлөгч болон оршсоор буй юм.
      Мөн өөр бусад эх сурвалжуудаар бол лемүро атлантууд нь хувьслын явцад нарийн ертөнцөөс бодит ертөнцөд шилжиж сураад оньсогот шамбалын орны үндсэн бүрэлдэхүүн болсон гэдэг. Николай Рерих шамбалын орныг дүрслэн бичихдээ тус орны хүмүүс нь алга болох буюу үл үзэгдэгч болох увдистай гэж нэг бус удаа бичсэн байдаг.
      АТЛАНТУУД Эрнст Рафгатович Мулдашев цааш бичихдээ…Лхасын док тор Лувсандамбын бичсэнээр бол гарагуудын мөргөлдөөний улмаас үүссэн гамшгийн дараа амьд үлдсэн атлантууд нь дэлхийн өөрчлөгдсөн нөхцөл байдалд дасан зохицож эхэлжээ. Амьд гарах явцад тусламж үзүүлж болохуйц “Хэт оюунтан” уудын үндэстэн үгүй болсон байлаа. Тэдний талаархи дурсгал болж, шашин шүтлэг үүсчээ. Бөө төлөгч нар сүсэг бишрэлийг нь ашиглан хүмүүсийг эрхэндээ оруулахыг оролдож байлаа.
      Бронтозаврууд, арслан заанууд шинэ нөхцөл байдалд дасан зохицоогүйгээсээ болж дэлхийн гадаргаас арчигдан үгүй болжээ. Урьд нь улаан байсан тэнгэр цэнхэр болон хувирчээ. Тэнгэрээс хааяа цас ордог болж, салхи мэдэгдэхүйц сэрүүсч, далайн түрлэг, татлага үүсчээ. Аажимдаа хүний бие жижигрэв. Атлантуудын бөө, төлөгчид нь лемүро атлантуудын мэдлэггүйгээр нийгмийг хөгжүүлэх боломжгүйг ойлгож байлаа. Тэд Лемүро атлантуудын эртний бичээсүүдийг цуглуулж, тайлан уншихыг оролдож байв. Бусад эртний мэдлэгийн эх сурвалжийг олж авах үүднээс малталт явуулдаг байжээ.
      Эртний мэдлэгүүдийг эзэмшсэнээр хөгжил цэцэглэлтийн үе эхлэв. Том, жижиг хотууд баригдаж, эрдэмтэд байгалийг байлдан дагуулах шинэ, шинэ аргуудыг зохион бүтээж байв. Хүмүүс өөрөө нисэгч төхөөрөмжийг бүтээн далавчгүй онгоцоор агаарт хөөрдөг болжээ. Эдгээр онгоцнууд нь чимээ шуугиангүй нисч , газар дэлхий дээр хаана ч хөдөлгөөнгүй зогсч чаддаг байлаа. Энэ нь таталцлын нууцыг нээн, таталцлын эсрэг хуулийг ашигласны үндсэн дээр боломжтой болсон байна.
      Хүмүүс алган дээр багтах багажийн тусламжтайгаар агаарт аварга том чулууг удирдаж чаддаг байжээ. Зөөвөрлөлт нь голдуу агаараар явагддаг байсан, ойрхон зайнд л газрыг ашигладаг, усан замаар зөөвөрлөлт хийх нь тун ховор байлаа. Атлантууд таталцлын хүчинд үйлчилж, “Амьдралын хүч” ийг ашиглахаас гадна “Билгийн нүд” нийхээ тусламжтайгаар сэтгэлийн энергийг ашигладаг байжээ. Энэ талаар Нострадамус бичихдээ пиамид болон бусад байгууламжуудыг барихдаа атлантууд нь “Харцаараа” чулууг хөдөлгөдөг байсан гэжээ.
      Е.П.Блаватская атлантуудын соёл иргэншлийн бидэнд үлдээсэн баримтын талаар ийн бичжээ. “Египетийн карнакийн пирамид болон бусад мянга мянган нуранги, Камбожийн начкон ватын хөшөө…Палейк болон төв америкийн уксмалын нурангиуд… Люксорын ордны үл гаңцагч тиррийн улаан, нүд гялбам цэнхэр, тод ягаан гэх мэт өнгө будгууд нь шинэхэн юм шигээ л тод байна. Пирамидуудын нуршгүй цемент болон эртний аквадук, ишиндээ хугаралгүйгээр бөглөө, сугалуур мэт эргэлдэх Дамаскийн сэлэм, өнгөт шилний юутай ч харьцууламгүй өнгө… давтац шилний нууц… “Лхасын доктор Лувсандамбын бичиж буйгаар бол атлантууд хоорондоо харилцахдаа бүгдийнх нь хувьд түгээмэл “Хэл” болсон телепатыг ашигладаг байсан. Аажимдаа хэл яриа хөгжин өөр, өөр хэл үүсч хүмүүс бие биеэ ойлтох нь муудаж эхэлсэн юм. Бас бичиг үсэгтэй болжээ. “Акашийн товчоо” номд атлантууд маш сайн хөгжилтэй ой ухаантай ч хийсвэр сэтгэхүй, муутай байсан учраас орчин үеийн хүмүүсээс ялгардаг байсныг тэмдэглэжээ.
      Тэдний настайчууд нь урт удаан амьдралынхаа туршлагыг эргэн харах боломжтойгоороо илүү нэр төртэй байж. Атлантын соёл иргэншлийн үеийн тив дэлхийн газар зүйн байршил нь одоогийнхоос өөр байсан. “Агашийн товчоо” нд тэмдэглэснээр атлантын тив газар нь өнөөгийн Америк, Европ хоёрын дунд, атлантын далайд байдаг байсан гэж бичжээ.
      Е.П.Блаватская “Нууц бичээс”номдоо нэг нь атлантын далайд нөгөө нь Номхон далайд орших хоёр эх газар байдаг байсан гэж бичжээ. Түүний бичсэнчлэн, аварга том Номхон далайн тив газрын үлдэгдэл Мадагаскар, Цейлон, Суматра, Ява, Борнео болон полинезийн арлууд юм. Уг живсэн газрын гурван багана болсон Сандвичевийн арлууд, шинэ Зеланд, Пасхийн арлуудаас л түүний ямар хэмжээтэй байсныг нь мэдэж болно.
      Атлантидын хоёр дахь эх газар нь Атлантын далайд байсан бөгөөд эдүгээ түүний үлдэгдэл болж Азорын болон Канарын арлууд үлдсэн юм. өнөөгийн Ази тивийн суурин дээр тэр үед цөөхөн хэдэн арлууд л байжээ. Атлантуудыг янз бүрийн үндэстэн ястнаас тогтдог байсан тухай мэдээ баримт байдаг. “Акашийн товчоо” нд атлантыг долоон дэд үндэстэн байсан гэж бичжээ. Анхны дэд үндэстэн буюу”Рмоагали”нь маш өндөр хөгжилтэй ой ухаан болон үгний шидээр ялгардаг байжээ.
      Хоёрдахь дэд үндэстэн буюу тлавиатли нь үнэнч шударга зантай, өөрийн үйл ажиллагаа, гавьяа болон зүтгэл бүтээлээ ой ухаандаа маш сайн хадгалдаг байсан. Гуравдахь дэд үндэстэн буюу толтекүүд нь өөрийн амжилт, мэдлэгээ үр удамдаа үлдээдэг болсон ба үүнтэй холбоотойгоор отог, омог болон Тэргүүлэгч үүссэн байна. Дөрөвдэх дэд үндэстэн буюу пратуранцууд нь өөрийн эрх ашиг, хүсэл сонирхлыг хөөсөн шинжтэй байжээ. Тав дахь дэд үндэстэн болох прасемитүүд нь шүүн тунгаах чадвараараа ялгарч байв. Зургаадахь дэд үндэстэн буюу аккадийчүүд нь сэтгэн бодох үйл ажиллагааг хөгжүүлсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор шинэ содон зүйл болон өөрчлөлт шинэчлэлтийг хүсэх болсон юм. Долоо дахь дэд үндэстэн буюу монголчууд нь сэтгэн бодох үйл ажиллагааг цааш нь хөгжүүлсэн боловч хамгийн эртний юмс гүн утга санаатай байдаг гэдэг дүгнэлтэд хүрцгээжээ.
      Е.П.Блаватская “Нууц бичээс” номдоо Атлантыг Девүүд болон перинүүд гэсэн ” хоёр дэд үндэстэн болгон ангилаад девүүдийг хүчирхэг аварга биетэн байсан гэж тодорхойлжээ. Номынхоо өөр нэг хэсэгт тэрбээр атлантуудыг Буддагийн төрхтэй хүмүүс болон Пасхийн арлын чулуун хүний төрхтэй хүмүүс гэж ангилжээ. Тэгээр тэр буддаггийн төрхтэй хүмүүс нь бурхны хүүхдүүд байсан ба Пасхийн арлын чулуун хүний төрхтэй хүмүүс нь хорон муу санаат шидтэний хүүхдүүд гэж тэмдэглэжээ.
      Түүнээс гадна Е. П. Блаватекая атлантуудыг шар, хар, хүрэн ба улаан атлантууд гэж ангилжээ. Тэгээд, шар атлантууд нь монгол, хятад, туранчуудын эх үндэс нь болсон ба хар атлантууд нь Африкийн негрүүдийн, улаан атлантууд нь еврейчүүдийн эх сурвалж болсон гэсэн байна. Атлантууд өөр хоорондоо байнга байлдаж, шинэ, шинэ төрлийн зэвсэг бүтээсээр байжээ. Тэд хүмүүст гаж хувьсал үүсгэдэг туяан зэвсэг бүтээсэн байна.
      Дараа нь бактериологийн зэвсэг бүтээж хэрэглэсэн нь дэлхий дээр олон төрлийн аймшитт өвчнийг үүсгэсэн байна. Удалгүй давхраа мандалд урьд өмнө үзэгдэж байгаагүй их үүлсийг үүсгэгч шинэ зэвсэг зохион бүтээгджээ. Газар дэлхий чичирч тэнхлэгээсээ гарах шиг болов. Yep ус, гал түймэр, үхлийн туяа зэрэг нь хүмүүсийг сая, саяар нь устгалаа. Хүмүүсийн зарим нь усны мандал дээр хөвөгч битүү онгоцонд сууж, зарим нь нисэгч төхөөрөмжөөрөө агаарт хөөрөн амь гарахыг оролдож байв. Хар, шар атлантууд хоорондоо дайтдаг байжээ. Шинэ, шинэ зэвсгийг ашигласан мөнхийн дайн нь Атлантуудыг мөхөлд хүргэсэн байна.
      Хожуу үеийн атлантууд дуусашгүй дайн дажингийн дунд амьдарч эцэст нь дэлхийн тэнхлэгийн тогтворт дэлхийн бөмбөрцгийн тэнхлэг Шилжсэнээр газрын гадаргууд өөрчлөлт орж, Атлантидын эх газрууд усанд автан живж, шинэ эх газрууд үүссэн байна. Хар, шар атлантуудын хооронд явагдсан сүүлчийн үхлийн тулаан нь үер буух агшинд ховсын нөлөө Телепатын зэвсэг дор байсан хар атлантуудын мөхлөөр төгссөн юм. Шар атлантууд Вимана хэмээх өөрсдийн нисдэг төхөөрөмжөөрөө гал, усны орон болох Гималаи, Төвд болон говьд нисэн очиж амь гарчээ.
      Атлантидийн эх газрууд бүгд живэн алга болсон байна. Ертөнцийн их үер нь туйлууд хөдөлснөөс болж үүссэн байна. Атлантидын үед хойд туйл нь Гималай, Төвд, говийн элсэн цөлийн нутагт байжээ. Тэнхлэг шилжих явцад хойд туйл нь одоогийн бүс рүү шилжжээ. “Ертөнцийн их үерийн үед бүх дэлхий усан цөл болон хувирч, зөвхөн Гималаи, Төвд болон өндөрлөг газар болох говь зэрэг л уснаас ил гарч байсан юм. Говийн элсэн цөлийн нутагт өргөн уужим дотоод тэнгис байжээ.
      Уг дотоод тэнгист манай иргэншлийн өмнөх соёл иргэншлийн хүмүүсийн сүүлчийн төлөөлөгчид нутагладаг байсан үзэсгэлэн үзэмжээрээ хорвоод хосгүй нэгэн арал байжээ. Домог яриагаар бол энэ арал одоо ч их говийн элсэн цөлөөр хүрээлэгдэн оршсоор байгаа юм. Их үерээс амьд гарсан атлантуудын нэг хэсэг нь одоогийн төвдүүдийн өвөг дээдэс болсон, нөгөө хэсэг нь самадид орон өөрийгөө болон өөрийн мэдлэгээ олон мянган жилээр хадгалжээ. Атлантуудын битүү тусгаарлагдсан онгоц дээр хөвж явсан хэсэг болон амьдарч байсан газартайгаа цуг далайн төвшнөөс дээш өргөгдсөн хүмүүс л аврагджээ.
      Е.П.Блаватская “Нууц бичээс” номдоо атлантидын эх газруудын мөхөл болсон их үер 8500 00 жилийн тэртээ болсон гэж тэмдэглэсэн байдаг. Их үерийн үед атлантууд бүгд устаж үгүй болоогүй юм. Амьд үлдсэн нэг хэсэг нь 8500 00 700000 жилийн тэртээ үхжээ. Тав дахь буюу ари үндэстэн гэгддэг манай соёд иргэншлийн хүмүүс нь атлантын соёл иргэншлийн үед их үерээс /850000 жилийн тэртээ/ 200000 жилийн өмнө буюу 1.000.000 орчим жилийн өмнө үүсчээ. Тэр үеийн атлантуудад ер бусын дүр төрхтэй хүүхдүүд төрж эхэлжээ. Чухам тэр хүүхдүүд л манай соёл иргэншлийн анхны хүмүүс байжээ.
      Эхлээд тэд үүнийг гаж үзэгдэл гэж үзэж байсан боловч эдгээр хүүхдүүд улам олон болж байлаа. Тэд атлантуудаас биеэр жижигхэн байсан боловч өнөө үеийн хүнийг бодвол өндөр байжээ. Их үерийн дараа хар, шар, улаан, хүрэн зэрэг арьстнуудаас цөөн тооны атлантууд амьд үлджээ. Мөн л цөөн тооны манай иргэншлийн хүмүүс амьд үлдсэн байна. Манай соёл иргэншлийн хүмүүс их үерийн дараа ч тэр үлдсэн атлантуудтай дайтсаар байлаа. Гэсэн ч манай иргэншлийн хүмүүс болон атлантууд бие биеэсээ тусдаа үржээд зогсохгүй мөн хоорондоо холилдон үрждэг байжээ. Энэ саармагжилт нь атлантуудын сүүлчийн арал болох Платоны гарал живэх хүртэл үргэлжилжээ. Платоны арлын атлантуудтай урт удаан хугацааны турш холилдон эвтэй амьдарч байсан эртний Египитийн соёл иргэншил нь атлантуудын олон, олон нууц мэдлэг, технологийг эзэмшиж чаджээ.
      Цус холилдох явцад шар атлантууд хятад, монгол, тураанчуудыг үүсгэж, хар атлантууд негрүүдийг, улаан атлантууд еврейчүүдийг, хүрэн атлантууд европчуудыг үүсгэсэн бололтой. Хүн төрөлхтний үүсэл гарлын Төвд, Африк гэсэн хоёр эх сурвалж байгаа юм. Гэвч бидний бодлоор бол хүн төрөлхтний үүсэл гарлын Африкийн эх сурвалж нь 11000 жилийн тэртээ Платоны аралтай цуг устсанаар дэлхий дээр төвд эх сурвалжийн хүмүүс дийлэнх болон үлдсэн юм. Офтальмогеометрийн судалгаагаар энэ үйл явц батлагдсан юм гэж Оросын нэрт эрдэмтэн Э.Р.Мулдашев бичжээ.
      0 0 53
    21. Цэнхэр өнгө vнэнч шударга, уяхан сэтгэлтэй хvмvvсийн шинж. Хэрэв тэд дээр нь боловсролтой, ухаалаг бол цэнхэр өнгө нь ногоонтой хамт, эсвэл дээр нь ногоон туяа цацран харагддаг байна. Хэтэрхий их сэтгэлийн зовиуртай, бодлогошронгvй хvн гvн улаан өнгө цацраах ба энэ нь оюуны хөдөлмөртэй холбоотой бол гэрэлт улаан цэнхэр өнгөтэй хослоно. Хэний ч төлөө юугаа ч хайрладаггvй, хэт баяр баясгалантай хvмvvсийн цацруулах өнгө ягаан улаан эсвэл цайвар ягаан хөхдvv байдаг байна. Хvн төрөлхтөн бvр эрт дээр vеэс өнгөнд билэг тэмдгийн утга санааг өгч байжээ. Аль ч шашны бурхад ихэвчлэн цэнхэр өнгөтэй дvрслэгдсэн байдгийг судлаачид ажиглажээ. Орчин vеийн био энерги судлаачид ч цэнхэр өнгө сэтгэл санааг өргөж, уйтгар гунигийг арилган, тайвшруулж, тэр ч байтугай өвчинг намдаагч, биеийн халуун, цусны даралт багасгадаг болохыг баталдаг. Бас өргөн уудам ба сэрvvнийг мэдрэх боломж олгоно. Цэнхэр өнгө бас тэвчээр хатуужлын өнгө. Эмэгтэйчvvд ихэвчлэн цэнхэр, хөх өнгө илvv цацраана. Улаан өнгө хараад цухалддаг хvмvvс голдуу ганцаардмал байх дуртай хvмvvс. Улаан өнгө нvдний хувьд хамгийн ядаргаатай төдийгvй оюун санааны системийг цочрооно. Энэ өнгө агшин зуур хvний анхаарал татах боловч маш тvргэн сонирхол бууруулна. Ягаан өнгө зөөлөн уяхан сэтгэлтэй хvмvvсийнх. Гэвч ажил хэрэгч, хэт практик хvмvvст төдий л таалагдахгvй. Ногоон өнгө тайвшруулагч өнгө агаад тvvнд дуртай хvмvvс өөрийгөө харуулах, өөртөө итгэлтэй байхад тэмvvлэх бөгөөд энэ нь тэдний амьдралд амин чухал зvйл юм. Ногоон өнгөнд дургvй хvн, би ахуйн асуудлууд, хувь тавилангийн эргэлтээс хэтэрхий их байгаад байгаа юм биш биз гэж бодоход гэмгvй. Хөх өнгө хvний сэтгэлийн тайвшралтыг мөн илэрхийлэх ба орчин тойрны vймээн, бужигнааныг ч анзаарахгvй байж чаддаг. Энэ өнгөнд дуртай хvмvvс даруухан, харин өөртөө жаахан итгэл муутай улс. Хөх өнгө нvдэнд сайн, тvгшvvр арилган, зvрхний цохилтонд сайнаар нөлөөлнө. Шар өнгө амьдралын баяр баясгалантай, ухаалаг хvмvvсийнх. Энэ өнгөнд сониуч, олон нийтэч, ямар ч нөхцөл байдалд зохицож чаддаг хvмvvс дуртай. Харин гутрангvй, ганцаардмал, зожиг хvнийг цухалдуулдаг байна. Шар өнгө мэдрэлийн системийг бэхжvvлэн, бадрангvй сэтгэлийг хөгжөөнө. Улбар шар өнгө нарийн зөн мэдрэхvйтэй, мөрөөдөгч хvмvvсийнх ажээ. Гэхдээ амжилтанд хvрэх гэсэн эрмэлзэл нь голдуу vр дvнгvй болдог. Чернилэн ягаан өнгө тун нууцлаг өнгө. Сэтгэлийн их хөдлөлтэй, мэдрэмтгий, ажил хэрэгч хvмvvс энэ өнгөнд дуртай гэнэ. Ид шидэнд итгэдэг хvмvvс голцуу энэ өнгийг эрхэмлэнэ. Хvрэн өнгө сэтгэл хангалуун бус, тvгшvvртэйг илтгэнэ. Өөрийнхөө зовиур, сэтгэлийг тvгшvvрээ дотроо нуусан хvмvvс энэ өнгөнд дуртай ажээ. Ер нь хvрэн өнгийг дотроо тvрэмгийллээ нуусан, сэтгэлийн их хямралтай хvн цацраадаг гэнэ. Саарал өнгийг идэвхгvй өнгө гэж vздэг ба голдуу өөртөө итгэл муутай, шийдвэр гаргаж чаддаггvй, хэт сэжиг лэмтгий, хартай, болгоомжтой хvмvvсийн өнгө гэж vзнэ. Хөнгөндvv, тэвчээр хатуужил муутай хvмvvс энэ өнгөнд дургvй ажээ. Хар өнгө өөртөө итгэлгvй, амьдралыг бараанаар хvлээн авдаг, нэг их аз жаргалгvй хvмvvсийнх. Цагаан өнгө маш зохистой бөгөөд бусад өнгөтэй адил элдэв цухалдал, уур уцаар хvмvvст өгдөггvй ажээ. Гэвч бидний цацраадаг өнгө, дурладаг өнгөнvvд маань сэтгэл санаа, биеийн байдал, цаг агаараас хvртэл хамаардаг ажээ. Нас ахих тусам бас өөрчлөгддөг гэнэ. Мөн бидний зан төрх, жилийн улирал, цаг vеийн хувцасны маяг хvртэл нөлөөлнө. Гэхдээ л энэ бvхэн бидний сэтгэл санаа, бодлын тухай мэдээлэл агуулж байдгийг мартаж болохгvй. Иймд дуртай, хэрэгтэй өнгөндөө дурлацгаая.
      0 0 80
    22. Хүний бодол, үг ярианы хүч чадал агуу юм. Хэрэв ямар нэгэн зүйлийг хүчтэй хүсч, хүлээж, байнга төсөөлж эхлэхэд мөрөөдөл биелэх нь бий. Өөрийн хүслийг түргэн хэрэгжүүлж, бодитой болгохын тулд мантр унших эсвэл дуулах тустай аж. Мантр гэдэг нь эртний энэтхэг хэл дээр дуудах ариун томъёолол гэнэ. Энэтхэг мэргэдийн үзсэнээр үзэгдэл бүр, зүйл бүхэн ертөнцөд болохын өмнө бурхны амнаас гарах эгшгийн хослол хэлбэрээр оршдог байна.
      Үүнийг дуудахдаа материаллаг ертөнцөд хэрэгжүүлэхэд шаардлагатай чичиргээ үүсдэг аж. Тиймээс эртний санскрит хэл дээр эгшиг авианд энергийн код үндсийг тавьсан байдаг.

      Иймд мантрыг дуудаж байгаа хүн хүчирхэг бурхныг дуудаж өөрийн амьдралдаа хайр сэтгэл, хангалуун байдал, эрүүл мэнд, амжилтыг татан авчирдаг. Мантр бол хүчээр цэнэглэгдсэн үг тул орчуулах боломжгүй. Мантрыг шашин шүтлэг, үндэс угсаагаас үл хамааран ямар ч хүн уншиж, ашиглаж болно. Өөрийн хүслээ бодитой болгохын тулд та сонгосон мантрыг тогтмол унших эсвэл дуулах (ингэхдээ авиаг чичиргээтэй, тод хэлэх) шаардлагатай.
      Мантрыг 108 удаа унших хэрэгтэй. Тоо будилуулж алдагдуулахгүйн тулд эрхи эргүүлээрэй. Амьдралын тань аль нэгэн салбарт амжилт авчрахын тулд энгийн хэдэн мантрыг тогтоохыг зөвлөе.
      Хөгжил цэцэглэл, сайн сайхан байдлыг авчрахад тустай мантр: “Ом Хрим Клим Шрим Намах”
      Хайр сэтгэл, аз жаргалаар бялхаж явахыг хүсвэл: “Клим Кришснайя Говиндайя клим”
      Айдас, аюул, гай гамшиг, асуудлаас гэтэлгэх: “Жайя Жайя Шри Нрисимха”
      Эрүүл мэндийн асуудалтай хүмүүс нар мандахаас өмнө: “Чунедо Алма Рунг Нинт” гэсэн мантрыг өдөр бүр хоёр цагийн туршид уншвал нэн тустай. Ингэхдээ өөрийгөө эрч хүч дүүрэн, эрүүл саруул гэж төсөөлөөрэй.
      Хэрэв нойргүйдэл, аймшигтай хар дарж зүүдэлж шаналдаг бол: “Ом Агасти Шайинах” мантрыг уншаарай.
      Хулгайч болон эд зүйлээ алдахаас: “Ом Капхал Капхал Капхал”
      Бүх зүйлд, эхлэлд амжилт авчрах: “Ом Намо Дханадайе Сваха” мантр үнэхээр амьдралыг сайн тал руу нь өөрчилж чадна. Гэхдээ үүний тулд байнга уншихаас гадна тусална гэдэгт итгээрэй. Долоо хоногийн туршид хэдхэн удаа уншсаныг амжилтад тооцохгүй. Цаг хугацаа, практик шаардлагатай. Тэгж байж үгний гайхамшигт хүч чадалд итгэх болно.

       
      0 0 97
    23. Энэ баярын нэр Halloween гэдэг үг нь Ирландын Hallow Еen гэсэн үгнээс үүсэлтэй бөгөөд Тахилгын өмнөх зан үйл буюу “Тахилгын өмнөх шөнө” гэсэн утгатай юм байна. Halloween ий баярын түүх бусад бүх л баяраас ялгаатай нь зуу зуун жилийн өмнөөс үүдэлтэй. Бүр 2000 жилийн өмнөөс католик шашны зан үйлээс үүссэн гэдэг. Жил болгоны 10 дугаар сарын 31 нийг дэлхийн зарим улс Halloween ий баярын өдөр гэж тэмдэглэдэг. Заримдаа Halloween ий баярыг “Үхэгсдийн өдөр” ч гэж нэрлэдэг. Энэ баярын нэр Halloween гэдэг үг нь Ирландын Hallow Еen гэсэн үгнээс үүсэлтэй бөгөөд Тахилгын өмнөх зан үйл буюу “Тахилгын өмнөх шөнө” гэсэн утгатай юм байна. Эрт үеэс энэ өдөр диваажинд байгаа бүх сахиусан тэнгэрүүд үзэгддэг гэж үздэгээс үхэгсдэд зориулан мөргөл уншиж, өргөл өргөдөг байжээ. Канад, Ирланд, Их Британи, АНУ зэрэг өрнийн орнуудад ихэвчлэн тэмдэглэдэг. Христийн болон Кельтийн заншлаас үүдэлтэй боловч өдгөө шашны бус, дэлхий даяар тархсан нийтлэг баяр болон өргөжжээ. Энэхүү баярын үеэр зохиогддог арга хэмжээнүүд нь trick or treating  буюу хүүхдүүдэд амттан өгөх, янз бүрийн хувцас, баг өмсч, үдэшлэг зохиох, аймшгийн түүх ярих, аймшгийн кино үзэх зэрэг юм.
      Түүхч Николас Рожэрс Халлувины баярын уг гаралыг судалж, Ромын эзэнт гүрнээс улбаатай болохыг тэмдэглэжээ. Эрт үед Ромд Помона хэмээх үр жимсний бурхны үдэшлэг болдог байсан байна. Мөн өөр нэг таамаглал нь Кельтийн заншил болох Үхэгсдийн фестиваль болдог байснаас үүсэлтэй гэж үздэг юм. Уг Үхэгсдийн фестиваль гэгчийг жилийн “Гэрэлтэй хагас” өндөрлөж, “Харанхуй хагас” эхэлж байгаатай холбогдуулан тэмдэглэдэг бөгөөд нэг ёсны “Кельтийн шинэ жил” юм. Уг шашны хүмүүс энэ өдөр манай ертөнцийн болон нөгөө ертөнцийн зааг хамгийн доод хэмжээндээ хүрч, улмаар бүх сүнснүүд хоёр ертөнцийн хооронд чөлөөтэй зорчдог хэмээн итгэдэг байжээ. Энэ өдөр өвөг дээдсийн сүнсийг гэртээ тахиж, харин муу сүнснүүдийг гэрт орохыг хориглодог гэнэ. Харин тэднийг ийнхүү хорихын тулд баг, хувцас өмсдөг заншилтай. Үүний зорилго нь хүмүүс аймшгийн хувцас өмсч, муу сүнснүүдийн хорлолд өртөхгүй байх явдал ажээ. Шотландад муу сүнснүүд нь цагаан баг зүүж, нүүрээ далдалсан эрэгтэй хүний дүрд хувилан энэ ертөнцөд ирдэг хэмээн итгэдэг байна.

      Энэ баярын үеэр мөн ургац хураан, мал нядалгаа явуулж өвлийн хүнсээ базаадаг билээ. Түүдэг гал асааж, галын наадам хийх нь энэ баярын томоохон хэсэг байв. Энэ түлсэн галруу нядалсан малынхаа ясыг хийж шатаадаг уламжлалтай. Өөр нэгэн уламжлал бол хоол, хүнсний бүтээгдэхүүнүүдийг оролцуулан мэргэлэх явдал байв. Харин шинэ үеийн Халлувины баяр нь эртний Англиас гаралтай юм. Уг нэр нь анх 16 р зуунд хэрэглэгдсэн ба бүтнээрээ бол All Hallows Even буюу Бүх гэгээнтнүүдийн үдэш гэсэн үг юм. 20 р зууны эхэн үеэс Халлувин хэмээх нэрийг ихээр хэрэглэх болжээ.Тачигнасан шүд, чичирсэн өвдөг, хатсан хуурай уруул, хатаасан хулуу энэ бүхэн Halloween ий гол бэлэг тэмдгүүд юм. Чөтгөр шулам, мангас, сүнс хий үзэгдэл зэрэг аймшигт бүхэн Halloween тай салшгүй холбоотой.

      Шашны энэ зан үйл нь он жилийн явцад олон оронд түгэн дэлгэрэх явцад шашны уламжлалт хэв маягаас нэлээд өөрчлөгджээ. Харин залуучуудын хувьд энэ өдөр бие биедээ бэлэг өгөх, аймшигт дүрд хувиран бусдыг айлгадаг өдөр болон хувирсан байна. Уг баяртай холбоотой бэлэг тэмдгийн шинжтэй уламжлал нь манжинг зүсэж хэлбэр гаргаад, дотор нь лаа байрлуулснаар сүнснүүдийг ариутгадаг ажээ. Ийнхүү бэлтгэсэн манжингаа цонхон дээр тавьж, муу сүнснүүдийг хөөдөг байна. Харин хулууг зүсэж хэрэглэх явдал нь Хойд Америкаас гаралтай бөгөөд учир нь хулуу нь илүү том төдийгүй зүсэж янзлахад амар байдаг. Харин Халлувины баяраар хүмүүс үндэсний хувцас, Готик болон аймшгийн зохиолуудаас санаа авч ямар нэг дүрд хувилдаг. Мөн гэр орноо янз бүрийн зүйлсээр чимэглэдэг. Ихэнх сэдэв нь үхэл, чөтгөр шулам, ид шид, далдын хүч, үлгэр домгийн мангас зэрэг аймшгийн агуулгатай байдаг. Хүмүүсийн хувилдаг уламжлалт дүрүүд нь сүнс, эмгэн шулам, арга яс, цус сорогч, хүн чоно, сарьсан багваахай, аалз болон хар муур зэрэг болно. Уг баярын үндсэн өнгө нь харанхуйн хар болон түүдэг гал, намырн навч, хулууны өнгө болох улбар шар өнгүүд юм.
      0 0 41
    24. Дэлхийн хоёрдугаар дайны хар сүүдэр өнөө хэр бүрэн гүйцэт арилаагүй байна. Тэр тусмаа Освенцим буюу германаар Аушвиц гэх энэ аймшигт хорих лагерьтай холбоотой мэдээлэлийг сонссон хүн бүхний “үс босох шиг” болдог ажээ.

      Хүн гээч амьтан цагаа болохоор ямар их амь бөхтэй, амьдралд хайртай байдаг юм бэ. Харин фашист үзлээр хүмүүжсэн нацистууд соёлт хүний санаанд багтамгүй ямар их яргалал, аллага хядлагыг үйлдэж байсныг та бүхэнд хүргэе.
      1631 рейхсмарк. Нэг хоригдлоос олж авах ашиг орлого. Тэр үед ийм ханш, мөнгөөр хэмжигдэж байжээ. Энд хоригдлыг шатааж үнс болгохоос өмнө нь түүний биеэс салгаж авсан шүд, үс гэзэг ороогүй.
      880 000 хүн. Освенцим II нь үндсэн хорих лагериасаа хэдхэн км ийн цаана байгуулагдсан ба Германаар бол Биркенау, Польшоор бол Бжезинка гэх нэртэй тосгонд байрлаж байжээ. Энд үндсэн хорих лагерьт хоригдож байгаа хүмүүсээс хамаагүй олон хоригдол байсан юм. Освенцим Биркенаугаар 880 000 хүн дамжсан байна. Эдгээрийн 98% нь еврей үндэстэн байлаа.

      Хүн шатаах 4 цогцолбор. 1943 оны 3 7 сард энд буюу Биркенауд дотроо хорт хийгээр хордуулж алах тоног төхөөрөмж бүхий хүн шатаах зориулалттай 4 цогцолборыг байгуулсан юм. Тэдгээр нь дотроо мөн 4 мини төхөөрөмжтэй байсан байна. Эдгээр цогцолборууд өөр хоорондоо болон гаднаас төмөр замаар холбогдсон байв. Энд хоригдогсод эдгээр шатаах зуухын нэгийг “Мехико” хэмээн нэрлэж байсан ба учир нь ачигдаж ирсэн шинэхэн хоригдлуудыг нийтийн усанд оруулах нэрээр бөөнөөр нь хорт хий бүхий тасалгаанд оруулж хөнөөдөг байжээ.
      14 000 хүн. 1944 оны хавар зун Освенцим Биркенауд өдөр бүр 3 3,5 мянган хүнтэй 3 4 поезд ирж байсан ба эдгээрийн цөөхөн хэсэг нь амьд ажлах хүчинд сонгогдон үлдсэн нь хүн шатаах зуух, хийн камер луу явж байлаа.

      234 000 хүүхэд. Тус хорих лагерьт хоригдож байсан 1 сая 300 мянган хоригдлын 234 000 нь 18 нас хүртэлх насны хоригдлууд байсан юм. Эдгээрийн 220 000 нь еврей хүүхдүүд бөгөөд 11 000 цыган, үлдсэн нь белорус, украин, орос, польш хүүхдүүд байлаа. Гэхдээ еврей хүүхдүүдийг ачиж ирмэгцээ эхний ээлжинд устгаж байсан юм. 1944 оны 9 сард Каунасаас баривчилж ирсэн 12 300 хүүхдийг тэр чигээр нь хийн камер луу оруулсан байдаг. 1944 оны 10 сарын эхээр Освенцим Биркенауд 2 510 охид хөвгүүд тоологдож байсан бол 1945 оны 1 сарын 10 гэхэд ердөө 611 хүүхэд үлдсэн байв.

      6 000 “Эс Эс” ийнхэн буюу “SS” нацистын харгис цагдаа. Освенцимийг нийт 6000 харгис цагдаа нар хамгаалж байсан ба тэдгээрийн анкет, нэр ус, хаяг өнөө хэр хадгалагдаж үлджээ. Эдгээр харгис цагдаа нарын 4/3 нь дунд сургуулийн боловсролтой байсан бол дээд болон эрдмийн зэрэг цолтой хүн нь дөнгөж 5% нь байсан ажээ. Түүнчлэн эдгээр этгээдүүдийн 5/4 нь өөрсдийгөө шашин шүтлэг, сүсэг бишрэлтэй хэмээн тодорхойлсон байх бөгөөд 42,4% нь католик, 36,5% протестант шашинтан байжээ. Эдгээр харгис цагдаа нарын 10 хүн тутмын нэг нь эмэгтэйчүүд байлаа.

      90*90 см. Энд төрөл бүрийн зориулалттай өрөө, тасалгаанууд элбэг байсан юм. Блок № 11 д лагерийн дотоод журам зөрчсөн хоригдлуудыг оруулна. Энд 90 ыг харьцах 90 см ийн талбайтай өрөөнд 4 хүнийг хийж орхиод мартах явдал байнга тохиолдож байсан юм. Тэр битгий хэл заримыг нь агааргүй өрөөнд оруулж амьсгал боогдож үхтэл нь харж байсан бол заримыг нь хоол хүнсгүй, хэлэн дээрээ юм тавихгүй хэд хонохыг нь харж, туршиж байлаа. 10 ба 11 блокийн дунд хоригдлуудыг тамлах зориулалтаар хэсэг газар үлдээж, тэнд тэднийг буудаж, санаатай шархдуулж тарчлаан тамалдаг байв.

      6 12 цаг. 1944 оны зун Освенцим дэх хүн шатаах зуухнууд ачааллаа дийлэхгүй байх тохиолдол гарч байлаа. Европын аль нэг хэсгээс, улсаас баривчлагдаж ирсэн иргэд хэтэрхий олон байсан тул хоригдол бүрийг шатааж хүч хүрэхгүй байв. Тэд хийн камерт орж дутуу үхсэн зарим нэг хүүрийг хүн шатаах зуухныхаа цаана, ойд ил шатааж байлаа. Зууханд орж амжаагүй хоригдлууд энэ бүхнийг харж өөрсдийн оочер дугаарыг хүлээж байсан гээд боддоо. Тэдгээр еврей хүмүүс зарим тохиолдолд 6 12 цаг хүлээж байсан юм.

      1 185 345 костюм. 1945 оны нэгдүгээр сарын 27 нд зөвлөлтийн цэргүүд Освенцимыг чөлөөлөхөд 7,5 мянган хоригдол амьд байсан ба 1 185 345 эрэгтэй, эмэгтэй костюм шоронгийн, хорих лагерийн өрөө тасалгаанд үлдсэн байлаа.
      450 000 еврей. 1944 онд нацистууд Унгар улсыг эзлэн авмагцаа тус улсад оршин сууж байсан 450 000 еврей нарыг Освенцим руу ачсан юм. Энэ  бүхэн 2 р фронд нээсний дараа болсон бөгөөд нацистуудад зэвсэг техник, хүн хүчээ тээвэрлэх вагон, поезд дутагдалтай байхад ч гэсэн хоригдлуудыг хорих лагерь луу зөөсөөр байсан юм.

      58 000 нүүлгэн шилжүүлэв. 1945 оны 1 сарын эцсээр нацистууд Освенцимээс 58 000 хөдөлмөрийн чадвартай хоригдлыг Германы гүн рүү нүүлгэн шилжүүлсэн юм. Тэднийг өвлийн дүн хүйтнээр явган нүцгэн хөөж туун хэдэн зуун км газрыг туулсан ба энэ “аялал” ын явцад мянга мянган хүн харгалзагч нарт буудуулж үхсэн байдаг. Лагерьт өвчин шаналалдаа баригдсан, хөдөлж, явж чадах тэнхэлгүй 7 000 хоригдол үлдсэн байлаа. Эдгээрийн дотор 20 гаруй улс, орны иргэд байсан ба лагерийн харгалзагч нар яаран сандран зугтахаасаа өмнө тэдгээрийн 700 г буудан хороосон байдаг.


      231 цэрэг. Освенцимийг Зөвлөлтийн улаан армийн Украины 1 р фронтын 60 р армийн 4 дивиз цэрэг чөлөөлсөн юм. Энэхүү аймшигт хорих лагерь, түүний харьяа шоронгуудыг чөлөөлөх тулалдаан зөвлөлтийн 231 цэрэг, офицер амь насаа алдсан юм. Тэдгээрийн нэг нь энэ зураг дээр байна. Тэр бол 472 р хорооны дэд хурандаа Семен Львович Беспрозванный юм. Яг лагерийн хашаа, тор саадыг нэвтрэн орох тулалдаанд дэд хурандаа Гильмудин Брааевич Баширов тэргүүтэй 66 дайчин амиа өгчээ.

      4 500 хоригдол. Тус лагерийг нацистуудаас зөвлөлтийн цэргүүд чөлөөлмөгц 4500 хоригдол эмнэлгийн анхны тусламж авсан байдаг. Тэдгээрийн нэг нь немецийн еврей алдарт Анна Франкийн аав Отто Франк юм. Ленинградын бүслэлтийн гашуун зовлонг туулсан зөвлөлтийн цэргийн эмч нар үхэж байсан олон хүний амь насыг аварсан юм.

      3 000 ихэр. Освенцимийн ерөнхий эмч Йозеф Менгеле. Тэрээр 1943 оны 5 сараас 1945 оны 1 сар хүртэл энэ хорих лагерьт ажиллаж, амьд хоригдлууд дээр хүн бусын туршлага явуулж байсан хүн. Түүнийг нэг туршлага нь ихэр хүмүүс дээр хийгдэж байсан ба тэдний эд эрхтэнг өөр хооронд нь сольж, шилжүүлж суулгах бол энүүхэнд байлаа. Түүнийг лагерийнхан “доктор смерть” буюу үхлийн доктор гэж нэрлэж бабйсан юм. Түүний эдгээр хүний ёсноос гадуурх, харгис туршлагад 200 хоригдол хүн өртсөн гэж үздэг.

      2 000 тн үс, гэзэг. Дайн дууссаны дараа Schaeffler фабрикийн агуулахад 2 000 тн хүний үс, гэзэг хадгалагдаж байсныг олсон байна. Освенцимийн хоригдлуудыг хийн камер луу оруулахаасаа өмнө тэдний үсийг хусаж авдаг байсан ба эдгээр үсээр хямд төсөр ажлын хувцас гэх мэтийн зүйлийг хийдэг байжээ.

      300 гр талх. Тус хорих лагерийн нэг өдрийн хоолны орцонд 300 гр талх, 0,5 гр хар кофе, 1 л шөл, тун жоохон гр хиам, тос маргерин ордог байсан тухай тэмдэглэсэн байдаг. Харин энэ бүхэн нь нийлээд 1300 1700 калорий илчлэгтэй болно. Тэгвэл нэг хүний өдөр тутамд авч байх ёстой илчлэг 3600 калори байх ёстой. Хорих лагерьт ирсэн хүн эхний 3 6 сард тураалд орж сэтгэцэд нь өөрчлөлт гарч эхэлдэг байжээ. Эмч нар тус лагериас чөлөөлөгдсөн 2819 хүн дээр судалгаа, шинжилгээ хийж үзэхэд 2189 нь өлслөнгийн улмаас өвдсөн, үлдсэн 233 нь уушигны сүрьеэгээр өвдсөн байжээ.



      0 0 80
    25. Бидний хар багаасаа сонсож өссөн үлгэр домгийг чөтгөр, шулам, мангасгүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Ийм гаж сонин зүйл байдаггүй байсан ч, тэдний оронд өөр нэг зүйл заавал бодож олох л байсан байх. Муу хүчний эсрэг хүчин мөхөсдсөн хүн төрөлхтөн “ямаан хүний оронцог” ийг оюун ухаандаа хийсвэрлэн бодож олсон байж болох юм. Харин чөтгөр байдаг бөгөөд ямаатай маш төстэйдүү, жижигхэн эвэртэй, эрүүндээ ооч сахалтай бас сүүлтэй гэнэ. Нэг үгээр хэлбэл үгээр хэлэхийн аргагүй үзэшгүй муухай амьтан юм байх. Зарим нэг нь чөтгөрийг тас хар бие, урт хумстай сарвуу, сүүл, эвэр, том ам, урт хамартай эсвэл гахайн хоншоор, харанхуйд хурц гэрэлтсэн нүдтэй байхыг харсан ч гэж ярих нь бий. Мөн ямаан, үхрийн эсвэл морин туурайтай гэдэг. Чөтгөр нь газар бүрт босоо ороолон, хий юм, мэхт, гүйдэл, дайсан, танхил гэх мэт өөрийн гэсэн нэршилтэй ба нэрээр нь дуудвал гэнэт гарч ирдэг гэдэгт итгэдэг учир хамаагүй хэлэхээс цээрлэдэг байна. Тэдгээр нь ой, намаг хаягдсан эзэнгүй байшин, бүр сүмд ч тантай таарч мэднэ. Чөтгөр хэмээх тамын хүүгийн хүлээх үндсэн үүрэг бол хүнийг муу зүйлд уруу татах, бодлогогүй алхам хийхэд түлхэх, залхуурах өвчин, харамч сэтгэл, нүгэлт бодол, хар муу санаа төрүүлэх юм.
      Чөтгөр нь хүний зүүн мөрөн дээр гарч суугаад зүүн чихэнд нь элдэв муу зүйл хийхийг ятган, нүгэл үйлдэхэд өдөөн турхирч байдаг бол харин бурхан баруун мөрөн дээр нь сууж чихэнд нь шивнэн, үнэний мөрийг олоход нь чиглүүлж байдаг гэнэ. Чөтгөрүүд бүгд эр хүйстэн тул шуламтай ураг барилддаг гэж үздэг бөгөөд тэд хуримлахдаа дөрвөн замын уулзвар дээр найр хийж, хөөцөлдөн тоглож, бүжиглэн цэнгэснээс үүдэн зам дээр тоосон хуй босдог аж. Хэрэв тэр хуй руу хурц хутга шидвэл ир нь цусаар будагдаж, хуй салхи намддаг бөгөөд харин тухайн газарт туурайн мөрнүүд үлдсэн байхыг тов тодорхой харж болохоор байдаг байна.
      Чөтгөрийн төрөлх нутаг нь мэдээж бусад ахан дүүсийнхээ хамтаар үйл тамаа эдэлдэг халуун там. Гэхдээ чөтгөр хүссэн үедээ хаана ч гарч ирж чаддаг. Чөтгөр нь бурхантай тэрсэлддэг, маш аюултай муу ёрын хүч болон түүний гар хөл болон аахар шаахар ажилд зарагддаг ороолон гэсэн хоёр төрөлд хуваагдана.
      Москва орчмын нутгийн захиргаа зуслангийн байшингууд барихаар хүн амьтан оршин суудаггүй газар экскаватороор 600 м газар ухуулах үед үүссэн юм. Шинээр үүссэн цөөрмийн тогооны зүүн талд долоо, баруун талд зургаа, нийтдээ 13 булаг байв. 10 гаруй жил улиран өнгөрсний дараа цөөрмийн талаар олон янзын цуу яриа, оньсого таавар мэт зүйлс сонсогдож эхэлсэн аж. Жишээлбэл, сартай намуухан шөнө цөөрмийн дээгүүр ногоон манан татдаг ба энэ үед уснаас этгээд сонин, улих, мэгшин уйлах шиг дуу чимээ гардаг гэнэ. Нутгийн иргэд одоо энэ цөөрөмд сэлэхээс айдаг. Ялангуяа цөөрмийн долоон булагтай тал руу живж үхэхээс айгаад хэн ч очиж зүрхэлдэггүй байна. Хачирхалтай нь, зөвхөн эрчүүдуг цөөрөмд живж амь насаа алддаг ба харин эмэгтэйчүүд, хүүхдүүд ямар нэгэн ид шидээр аврагддаг аж.

      Нэг охин хийлдэг том бөмбөлөгтэйгээ цөөрөмд, эргээс холгүйхэн сэлж байжээ. Гэтэл гэнэт цөөрмийн тэг дунд нь өрх үүсч бяцхан охиныг долоон булаг тийш сорж эхэлжээ. Байгалийн хүч болон охин хоёрын хооронд хүч тэнцвэргүй тэмцэл үүсч эргүүлэг түүнийг үхлийн хаалга руугаа сйроход охины гараас бөмбөг нь мултрав. Охины үхэлтэй тэмцэн бачимдан хашгирах дууг сонссон томчууд гүйлдэн ирж хөөрхий охиныг татаж гаргажээ. Харин бөмбөг эргүүлэгний аясаар тойрон эргэлдсээр байсан ба дараа нь уснаас хоёр бүрзгэр гар гарч ирэн гүн рүү авч одоон ажээ. Аврагчид цөөрмийн гүнд ийм “араатан” байдаг гэдэгт итгэдэггүй ч цөөрөм рүү огт орж зүрхшээж байгаа юм. Мэдээж хэрэг хараал идсэн, цөөрмийн тухай яриа адал явдалд дурлагчдын хорхойг хүргэж таараа шүү дээ. Тиймээс ч зусланд охинтой тохиолдсон явдлын дараахан Евгений гэгч сониуч эр иржээ. Тэрээр хэдэн шөнө дараалан цөөрмийн дэргэд харуулдсан бөгөөд нэг өглөө түүнийг тэндэхийн оршин суугчид эрэг дээр ухаангүй хэвтэж байхад нь олжээ. Хэдэн цагийн дараа ухаан ороод тэрээр өөрт тохиолдсон ер бусын явдлын талаар цугласан хүмүүст ярьсан байна. Шөнө дундын үед цөөрөм хүчтэй бургилан дараа нь уснаас дөрвөн мөчтэй нохой шиг амьтан гарч иржээ. Уг амьтан биеэ шилгээн усаа хагсраагаад хойд хоёр мөч дээрээ босон түүний сууж буй зүг алхсан гэнэ. Энэ үед нар үүлний цаанаас гарч ирсэн ба түүний өмнө тамын хүү өөрийн биеэр заларсан байв. Үүнийг харсан Евгений ухаан балартан газар унажээ.

      0 0 77
×