Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    15 хоног унтаагүй хүн. ОХУ-н нойрны аймшигт туршилт

    1940 өөд оны сүүлчээр оросын шинжээчид 5 хүнийг 15 өдөрийн турш тусгай хийн тусламжтайгаар сэрүүн байлгах туршилт хийжээ. Тэд хаалттай орчинд байсан ба байнга хяналтанд байсан. Учир нь энэхүү хий нь хэт төвлөрсөн үедээ хүнд хортой байлаа. Тэр үед хяналтын камера байхгүй байсан тул 5 инчийн хэмжээтэй цонхонд байрлуулсан микрофонтой цонхоор хяналт тогтоож байв. Тэдгээр өрөөнүүд нь ном, унтаж болох эвхдэг ор, ус ба ажилладаг жорлон, бас бүтэн сар хэрэглэж болох хатаасан хүнстэй байв.
    Тэдгээр хүмүүс нь бүгд 2 дугаар дайны үед улсын дайсан хэмээгдсэн улсууд байлаа. Эхний таван өдөр бүх зүйл гайгүй байв. Туршлагын обьектууд нь бараг л тэдний өгсөн 30 өдөр сэрүүн байж чадвал чөлөөлөх амлалтын (хуурамч) талаар юм ярихгүй байв. Тэдний бүх үйлдлийг ажиглаж байсан ба 4 дөх өдрийн дараа тэд өнгөрсөнд болсон муу зүйлсийн талаар илүү ярьж эхэлсэн ба тэдний жирийн ярианы өнгө муу талруугаа шилжиж эхлэв. 5 дахь өдрийн дараа тэд байгаа байдалдаа гомдоллож эхэлсэн ба зарим нэг нь сэтгэцийн өвчингийн шинж тэмдэгүүд гаргаж эхэлсэн байна. Тэд хоорондоо ярьхаа больсон ба нэг талруу харсан цонх руу шивнэж эхлэв. Хачирхалтай нь тэд бүгд туршигчдийн итгэлийг бусадыгаа барьж өгсөнөөр авж болно гэж бодож байв. Үүнийг туршигчид хийн нөлөө гэж эхэндээ бодоцгоож байв….
    9 дөх өдрийн дараа тэдний эхнийх нь орилж эхлэв. Тэрээр 3 цагийн турш хоолойнийхоо хэрээр орилонгоо өрөөний нэг талаас нөгөө тал руу гүйж байсан ба тэрний дараа орилохийг оролдож байсан ч зөвхөн бага хэмжээний чихрах чимээ л хааяа гаргаж байв. Туршигчид түүнийг хоолойгоо урсан байх хэмээн бодоцгоожээ. Хамгийн хачирхалтай нь бусад туршлагийн субьектүүд энэхүү үйлдэлд яаж хариу үйлдэл үзүүлсэнд, тодруулвал хэрхэн хариу үйлдэл үзүүлээгүйд байлаа. Тэд 2 дахь хүнийг орилж эхлэх хүртэл хананд суурьлуулсан микрофон руу шивнэсээр л байлаа. 2 орилохгүй байсан субьект тайвнаар номны хуудаснуудыг нэг нэгээр нь урж, өөрсдийн ялгадсаар тэднийг цонхнууд дээр нааж байв. Үүний дараа орилоон зогссон байна. Шивнээ ч гэсэн…


    Дахиад 3 өдрийн дараа судлаачид микрофонуудаа байн байн шалгаж эхлэв. Яагаад гэвэл 5 хүнтэй өрөө яагаад ч анир чимээгүй байх боломжгүй байлаа. Агаар хэрэглэж байгаа хэмжээ нь 5 хүн бүгд амьд байгааг зааж байлаа. Эсрэгээрээ агаар хэрэглэж байгаа хэмжээ нь маш хүнд дасгал хийж байгаа 5 хүнийхтэй тэнцэж байв. 14 дөх өглөө судлаачид туршилтын биетээс хариу үйлдэл авахын тулд хийнэ гэж хэзээ ч бодоогүй зүйлээ хийв. Тэд туршилтын биетүүд байгаа өрөөнөөс хариу реакц авахын тулд холбоо тогтоолоо.
    Тэд хэлэхдээ : “Бид микрофоныг шалгахын тулд өрөөг онгойлгох болно. Хаалганаас холдож шалан дээр доош харж хэвтэхгүй бол бид гал нээх болно. Үүнийг дагавал та бүхний хэн нэг эрх чөлөөтөй болж болно.” хэмээв. Тэднийг цочирдуулах үйл явдал болсон нь, ганц өгүүлбэр тун тайван хоолойгоор хэлэгдсэн байна. “Бид чөлөөтөй болохыг хүсэхгүй байна.”
    Үүний дараа судлаачид болон туршилтыг санхүүжүүлж байсан цэргийн хүчнийхэний хооронд хүчтэй маргаан өрнөв. Дахиж ямар ч хариу үйлдэл авч чадахгүй байснаас болж дараагийн өдөр буюу 15 дахь өдрийн шөнө дунд өрөөг нээхээр тогтов.
    Өрөөг үл нойрсуулагч хийгээс цэвэрлэн цэвэр агаар оруулахад микрофоний араас эсэргүүцсэн хоолой сонсогдож эхлэв. 3 өөр хоолой яг л хамгийн хайртай хүмүүсийнхээ төлөө гуйж байгаа мэтээр хийг буцаан асаахийг гуйж эхлэв. Хаалга онгойж цэргүүд туршилтийн биетүүдийг авахаар очиход биетүүд болон өрөөн доторхийг харсан цэргүүд хүний чадах хэмжээнээс чангаар орилж эхлэв. Хэдий тэднийг яг “амьд” байна гэж хэлж чадахгүй боловч 5 биетээс 4 нь амьд байв.


    Сүүлийн таван өдрийн хоолны хэмжээ бараг л гарт өртөөгүй байв. Өрөөний голд байсан хоолойг үхсэн биетийн гуя болон цээжний махаар таглаж, 4 инч ус шалан дээр тогтоосон байв. Яг хэдий хэмжээний цус тэрхүү усан дотор байсан нь тогтоогдоогүй юм. Бусад дөрвөн “амьд” биетийн ихэнхи булчин ба мах биенээсээ тасдагдсан байлаа. Тэдний хурууний үзүүр нь цус болсон байх ба яс нь ил гарсан байсан нь тэднийг гараа ашиглан махаа тасдсан болохыг гэрчилж байлаа. Илүү ойроос шалгахад тэдгээр шархны байрлал болон өнцөгөөс хархад тэднийг бүгд хүн тус бүр өөртөө бий болгосон нь ойлгомжтой болов.
    Цээжин доор байрлах дотор эрхтэн бүгд байрнаасаа салгагдсан байлаа. Зүрх, хоолой ба цорой нь байрандаа байх боловч цээжийг халхалж байдаг ихэнхи арьс хуулагдсан тул нэвт харагдаж байлаа. Бүх судас ба дотор эрхтэн бүтэн байсан ба тэд зүгээр л шалан дээр биенээс нь юу үлдсэн тэр газрыг тойрон байрласан байлаа. Тэдний боловсруулах эрхтэн бүтэн ажиллаж байсан ба тэдний сүүлийн өдрүүдийн турш идэж байсан зүйлс нь тэдний өөрсдийнх нь мах байсан нь ойлгомжтой болов.


    Ихэнхи цэргүүд нь тэр хэлтэст ажиллаж байсан оросын тусгай хүчний цэргүүд байсан боловч ихэнхи нь буцаж очиж туршилтын биетүүдийг гаргахаас татгалзсан байна. Биетүүд өрөөндөө үлдээх ба газыг буцааж асаахыг шаардан тасралтгүй орилж байв.
    Бүгдийг гайхширалд оруулсан зүйл нь биетүүд өрөөнөөс гаргахыг эсэргүүцэж тун хүчтэй эсэргүүцэл үзүүлж байв. Нэг орос цэрэгийн хоолойг тасдаж гаргасан бол өөр нэгэн цэрэгийн гуяны артерын судасыг туршилтийн биет шүдээрээ тасдасан байна. Хэрэв бүх амиа алдасан цэрэгийг тоолох юм бол дараагийн хэдэн өдрийн турш амиа хорлосон 5 цэрэг мөн орж болно.


    Гаргахаар оролдож байх үед нэг биетийн цөс урагдаж бараг тэр дороо цус алдаж үхэв. Анагаахын эрдэмтэд түүнийг тайвшруулахийг оролдсон боловч бүтэлгүйтсэн байна. Тэрээр жирийн хэмжээнээс 10 дахин их хэмжээний морфин орлуулагч тариулуулсан боловч яг л буланд шахагдсан амьтан шиг эсэргүүцэж эмчийн гар ба хавиргийг хугалсан байна. Түүний зүрх зогссоноос 3 минутын дараа ч тэр тасралтгүй орилж ойртсон хэнийг ч хамаагүй дайрч зөвхөн “Илүү ихийг!!” хэмээн орилсоор чимээгүй болсон байна.
    Үлдсэн гурван биет хөдөлгөөнгүй болтлоо хүлүүлж эмнэлэгт хүргэгдсэн ба тэр бүх хугацаанд хоолой нь бүтэн байсан 2 биет үл унтуулагч газыг гуйсаар байв.


    Хамгийн хүнд биеийн байдалтай байсан нэг нь тэр хэлтэст байсан ганц хагалгааны өрөөрүү шууд хүргэгдсэн байна. Түүний эрхтэнүүдийг буцааж байранд нь тавих үед ажиглагдсанаар тэрээр тайвшруулах төрлийн бүх бодист дархлаатай болсон нь тогтоогдов. Түүнд мэдээ алдуулах хий амьсгалуулсний дараа ч тэрээр 4 инч зузаан арьсан хамгаалалтийг 200 паунд цэргийн хамт татаж дийлж байв. Жирийн хэмжээнээс багахан хэмжээгээр их мэдээ алдуулагч түүнд хэрэгтэй болсон бөгөөд нүдээ аньсан тэр хоромд түүний зүрх мөн зогссон байна. Моргийн үзлэгийн явцад түүний цусанд жирийн хэмжээнээс 3 дахин их хүчилтөрөгч байгаа нь тогтоогдсон байна. Түүний ясанд тогтоогдсон байсан булчингууд ихэнхи нь урагдсан байсан ба өөрийгөө чөлөөлөх оролдлогын үед тэрээр 9 ясаа өөрийн хүчээр хугалсан байна.
    2 дахь биет нь анхлан орилж эхэлсэн биет мөн байлаа. Түүний дууны хөвч нь тасарсан байсан ба тэрээр мэдээ алдуулах газ авчрахад зөвхөн толгойгоо хүчтэй сэгсэрч хариу үзүүлсэн байна. Тэрээр хэн нэгнийг мэдээ алдуулагчгүй хагалгаа хийлгэх талаар сулхан асуухад сая зөвшөөрсөн ба дараахи 6 цагийн турших түүний дотор эрхтэнг үлдсэн арьсаар нь хучих хагалгааны турш огт чимээгүй байлаа. Хагалгааний эмчийн хэлснээр бол онолын хувьд тэр амьд байх боломжтой байлаа. Эмчид туслаж байсан сувилагчийн хэлснээр биетийн нүд түүнийхтэй мөргөлдөх бүрд түүний ам инээмсэглэл болж хувирч байсан хэмээсэн байдаг.
    Хагалгаа дууссаны дараа биет ярихийг оролдож эмчид хандан чангаар шуухитнаж эхэлсэн байна. Чухал мэдээлэл байж магад хэмээн таамагласан эмч цаас үзэг авчирч өвчтөнд бариулсаны дараа тэрээр хэдхэн үг бичсэн байна. Тэдгээр нь “Үргэлжлүүлэн зүс” хэмээсэн үгс байлаа.
    Дараагийн хоёр биетэд мөн ижил хагалгааг мэдээ алдуулагчгүйгээр хийсэн байна. Гэхдээ энэ удаа тэдэнд саажуулах тариа тарьсан ба үүний учир нь хагалуулагч нь тасралтгүй инээж байхад хагалгаа хийх боломжгүй байв. Мэдээгүй болсний дараа тэд зөвхөн судлаачдийг нүдээрээ дагуулан харж байв. Тэдний биенд байсан саажуулагч жирийн хүнийхээс хэт хурдтайгаар цэвэрлэгдэж, тэдгээр биетүүд удахгүй зугтах гэж оролдож эхлэв. Тэдний ярьж чадах болсон тэр мөчөөс тэд өнөөх үл унтуулагч газыг гуйж эхлэв. Судлаачид тэднээс юуний учир өөрсдийн эд эрхтэнг гэмтээсэн ба яагаад тэд газыг тэгж их хүсээд байгааг асуухад тэд зөвхөн “Би сэрүүн байх ёстой” хэмээн хариулсан байна.
    Тэднийг яахийг шийдэх хүртэл үлдсэн гурван биетийг нэмэгдүүлсэн хамгаалалттай хамт буцаад өрөөрүү нь оруулсан байна. Судлаачид өөрсдийн цэргийн “туслагч” даасаа биетүүдийг зовлонгүй үхүүлсэнээсээ болж хатуухан зэмлэл хүртэж байв. Хуучин КГБ ийн эдгээр этгээдүүд нь энэхүү туршилтуудаас шинэ боломж олж харан, биетүүдийг буцааж газны нөлөөнд оруулвал юу болхийг сонирхож байв. Хэдийгээр эсэргүүцсэн ч судлаачид дагахаас өөр аргагүй болов.


    Буцааж өрөөнд оруулхийн өмнө биетүүдийг тусгай камерт холбож, биеийн хамгаалалтийг урт хугацаанд байхаар тохируулсан байна. Сонирхолтой нь, тэдэнд буцааж газны нөлөөнд оруулна хэмээн хэлхэд аль нь ч эсэргүүцэл үзүүлэхээ больсон байна. Тэднийг сэрүүн байх гэж их хичээж байгаа нь бүгдэд илхэн байлаа. Гэнэт хуучин КГБ ийн удирдагч судлаачдийн 3 ийг тэдэнтэй хамт өрөөнд оруулахыг тушаав. Эдгээр нэр дурдагдсан 3 судлаачдийн нэг нь шууд буу гарган удирдагчийн яг цохон дундуур буудсан ба нэг биетийн тархийг зад буудсан байна.
    Хэлтэсийн бусад ажилчид зугтан гарсны дараа тэрээр өөртөө “Би лав яасан ч эдгээр юмстай нэг өрөөнд орохгүй. Хэзээ ч үгүй!” гэж шивгэнэсний дараа үлдсэн биет рүү буугаа чиглүүлж “Чи яг юу юм бэ?!? БИ ҮҮНИЙГ ЗААВАЛ МЭДЭХ ЁСТОЙ!!” гэж орилов.
    Биет зөвхөн доогтой инээмсэглэв. Тэгээд түүнд “Чи ийм амархан мартаа юу? Бид бол та нар. Бид бол та нарын амьтаны араншинд байх үргэлж гадагш тэмүүлэх тэр л солиорол. Бид бол та нарын орой бүр орондоо орж нуугдадаг тэр зүйл. ” хэмээн доогтойхон хэлэв.
    Судлаач хэсэг зуур зогссоны дараа зүрхэнд нь тулгаж байгаад буудав. Хяналтийн дэлгэц тэгшхэн зураасийг зааж биет сулхан дуугаар “Бараг л…… чөлөөтөй…… боллоо …….” хэмээн шивгэнэв.

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×