Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Өвчин мэдэрдэггүй Питер Беркли

    Ямар нэг гадны үйлчлэлээс өвчин мэдрэхгүй байх хүн тийм олон биш ч гэлээ амьдралд тааралддаг. Мөн заримдаа сэтгэл мэдрэлтэй холбоо бүхий өвчний үед өвчин мэдрэхээ больчихдог тохиолдол бас бий аж. Тэрчлэн арьс өнгөний хувьд “тэгш дүүрэн” бус хүмүүс бас өвчин мэдрэхгүй шахам байх тохиолдол гардаг гэнэ. Бас зарим нэг эрдэмтдийн судалгаагаар ёс суртахууны хувьд гүнзгий доголдолтой эрүүгийн гэмт хэрэгтнүүдийн бие өвчинг муу мэдэрдэг нь ажиглагджээ. Ийм нэг “эрдэмтэн” 266 гэмт хэрэгтнийг нарийвчлан судалж үзээд тэдгээрийн 107 нь өвчин муу мэдэрдэг болохыг тогтоожээ. Мөн тэдгээрээс 36 хүн бүр огт мэдэрдэггүй болохыг мэдсэн байна. Хүн аливаа нэг үйлчлэлийн улмаас бие махбодь өвдөхийг мэдрэхгүй байх явдал нь ерөнхийдөө ховорхон тохиолдох гажиг бөгөөд ийм тохиолдол бүрийг нарийвчлан судлах шаардлагатай байдаг. Дэлхийн хоёрдугаар дайны үед АНУ ын Агаарын цэргийн хүчний эмнэлгийн албаны эмч нарт 25 настай нэгэн залуу хандахдаа өвчин огт мэдэрдэггүй гэжээ. Тэрбээр харваас эрүүл саруул бие бялдартай нэгэн байсны дээр өнгөрүүлсэн амьдралынхаа туршид шүдээ авахуулах гэж өрөмдүүлэх, тариа хийлгэх, хутгаар гар хуруугаа эсгэх зэрэг үед огтхон ч өвчин мэдэрдэггүйгээ хэлжээ. Анх санамсаргүй тохиолдлоор шилбэндээ сүхээр цохин гүн шарх авахдаа өөрийнхөө огт өвчин мэдрэхгүй байгаагаа мэдсэн гэнэ. Тэрчлэн зодож нүдэхэд огтхон ч тоохгүйн зэрэгцээ хорхой шавьжинд хазуулсны дараа шарх нь идээлж хувилдаггүйг эцэг, эх нь батлан ярьсан байна. Түүнд далайн өвчин тусдаггүй. Мөн толгой өвдөнө гэж юу байдгийг огт мэддэггүй ажээ. Хүйтэн халууныг ч бусдаас илүү сайн тэсвэрлэдэг гэлээ. Эмнэлгийн комиссынхон ихээхэн сонирхож, түүнийг бүх талаар судалж үзсэнийхээ дараа тэдний өмнө цэргийн албанаас зайлс хийх гэсэн эр бус үнэхээр өвчин мэдэрдэггүй хүн сууж байгаа нь тогтоогджээ. Түүнийг халуун галаар төөнөх зэргээр жирийн хүн шууд л дуу хадан ёолж эхэлдэг янз бүрийн туршилтанд оруулсныхаа дараа ийм дүгнэлтэнд хүрэхээс аргагүй болсон байна. Мөн түүний судсаар гетамин хэмээх тариа хийхэд царай нь минчийн улайж, зүрхний нь цохилт олшрох хэрнээ толгой өвдөхгүй байна хэмээн гайхахад хүргэжээ. Харин тун удаан хугацааны туршид янз бүрийн туршилт хийсний дүнд төв мэдрэлийн системийн зарим нэг үйл ажиллагаа доголдож байгааг ажиглаж чухамхүү түүний улмаас өвчин мэдэрдэггүй юм байна гэдгийг тогтоожээ.

    lhumanite-22-juillet-1919djvu.jpg.7a93c82fc50bce25207d4600bc349f91.jpg

    “Юманите” сонин

    Одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө “Юманите” сонинд ийм нэгэн мэдээ хэвлэгдсэн байв. “Англи хүү Питер Беркли ямар ч өвчин мэдэрдэггүй юм. Санамсаргүй байдлаар шарх авсан олон арван сорви үүнийг гэрчлэх агаад нэгэнтээ хөл нь хугарчихсан хэрнээ ээжийнхээ зүг инээмсэглэн алхаж ирсэн тохиолдол ч гарсан байна. өвчин мэдэрдэггүй болохоор өөрийгөө айхтар хүнд шархдуулж орхино. Питер эдүгээ 11 нас хүрч буй бөгөөд эцэг эх нь харьцангуй санаа зовох нь багасч байгаа ажээ.

    Ингэхэд хамгийн харамсалтай нь яагаад, юуны учир ийнхүү зарим хүн огт өвчин мэдэрдэггүй вэ? гэдгийг шинжлэх ухааны үүднээс нарийн судлаад тогтоочихсон зүйл алга. Мөн эдүйгээ чухам юунаас үүдэн ийнхүү өвчин мэдрэхээ болив гэсэн шалтгааныг тогтоочих юм бол эмнэлгийн практикт ихээхэн тус нэмэр болно гэдэг нь тодорхой билээ.

    Edited by ShiNoBi

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×