Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Шидэт үгс

    Хүний бодол, үг ярианы хүч чадал агуу юм. Хэрэв ямар нэгэн зүйлийг хүчтэй хүсч, хүлээж, байнга төсөөлж эхлэхэд мөрөөдөл биелэх нь бий. Өөрийн хүслийг түргэн хэрэгжүүлж, бодитой болгохын тулд мантр унших эсвэл дуулах тустай аж. Мантр гэдэг нь эртний энэтхэг хэл дээр дуудах ариун томъёолол гэнэ. Энэтхэг мэргэдийн үзсэнээр үзэгдэл бүр, зүйл бүхэн ертөнцөд болохын өмнө бурхны амнаас гарах эгшгийн хослол хэлбэрээр оршдог байна.

    Үүнийг дуудахдаа материаллаг ертөнцөд хэрэгжүүлэхэд шаардлагатай чичиргээ үүсдэг аж. Тиймээс эртний санскрит хэл дээр эгшиг авианд энергийн код үндсийг тавьсан байдаг.

    d0d47924e9cb183a938f5a1205be7336--fairytale-fantasies-coven.jpg.b6279d78175b25248fe232b01281f8ae.jpg

    Иймд мантрыг дуудаж байгаа хүн хүчирхэг бурхныг дуудаж өөрийн амьдралдаа хайр сэтгэл, хангалуун байдал, эрүүл мэнд, амжилтыг татан авчирдаг. Мантр бол хүчээр цэнэглэгдсэн үг тул орчуулах боломжгүй. Мантрыг шашин шүтлэг, үндэс угсаагаас үл хамааран ямар ч хүн уншиж, ашиглаж болно. Өөрийн хүслээ бодитой болгохын тулд та сонгосон мантрыг тогтмол унших эсвэл дуулах (ингэхдээ авиаг чичиргээтэй, тод хэлэх) шаардлагатай.

    Мантрыг 108 удаа унших хэрэгтэй. Тоо будилуулж алдагдуулахгүйн тулд эрхи эргүүлээрэй. Амьдралын тань аль нэгэн салбарт амжилт авчрахын тулд энгийн хэдэн мантрыг тогтоохыг зөвлөе.

    Хөгжил цэцэглэл, сайн сайхан байдлыг авчрахад тустай мантр: “Ом Хрим Клим Шрим Намах”

    Хайр сэтгэл, аз жаргалаар бялхаж явахыг хүсвэл: “Клим Кришснайя Говиндайя клим”

    Айдас, аюул, гай гамшиг, асуудлаас гэтэлгэх: “Жайя Жайя Шри Нрисимха”

    Эрүүл мэндийн асуудалтай хүмүүс нар мандахаас өмнө: “Чунедо Алма Рунг Нинт” гэсэн мантрыг өдөр бүр хоёр цагийн туршид уншвал нэн тустай. Ингэхдээ өөрийгөө эрч хүч дүүрэн, эрүүл саруул гэж төсөөлөөрэй.

    Хэрэв нойргүйдэл, аймшигтай хар дарж зүүдэлж шаналдаг бол: “Ом Агасти Шайинах” мантрыг уншаарай.

    Хулгайч болон эд зүйлээ алдахаас: “Ом Капхал Капхал Капхал”

    Бүх зүйлд, эхлэлд амжилт авчрах: “Ом Намо Дханадайе Сваха” мантр үнэхээр амьдралыг сайн тал руу нь өөрчилж чадна. Гэхдээ үүний тулд байнга уншихаас гадна тусална гэдэгт итгээрэй. Долоо хоногийн туршид хэдхэн удаа уншсаныг амжилтад тооцохгүй. Цаг хугацаа, практик шаардлагатай. Тэгж байж үгний гайхамшигт хүч чадалд итгэх болно.

    f731f79bf397f0709d254b818807017f.jpg.40a7f41c82935bb58daf84a179b9e5a8.jpg

     




    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×