Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Чөтгөр гэж байдаг уу?

    Бидний хар багаасаа сонсож өссөн үлгэр домгийг чөтгөр, шулам, мангасгүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Ийм гаж сонин зүйл байдаггүй байсан ч, тэдний оронд өөр нэг зүйл заавал бодож олох л байсан байх. Муу хүчний эсрэг хүчин мөхөсдсөн хүн төрөлхтөн “ямаан хүний оронцог” ийг оюун ухаандаа хийсвэрлэн бодож олсон байж болох юм. Харин чөтгөр байдаг бөгөөд ямаатай маш төстэйдүү, жижигхэн эвэртэй, эрүүндээ ооч сахалтай бас сүүлтэй гэнэ. Нэг үгээр хэлбэл үгээр хэлэхийн аргагүй үзэшгүй муухай амьтан юм байх. Зарим нэг нь чөтгөрийг тас хар бие, урт хумстай сарвуу, сүүл, эвэр, том ам, урт хамартай эсвэл гахайн хоншоор, харанхуйд хурц гэрэлтсэн нүдтэй байхыг харсан ч гэж ярих нь бий. Мөн ямаан, үхрийн эсвэл морин туурайтай гэдэг. Чөтгөр нь газар бүрт босоо ороолон, хий юм, мэхт, гүйдэл, дайсан, танхил гэх мэт өөрийн гэсэн нэршилтэй ба нэрээр нь дуудвал гэнэт гарч ирдэг гэдэгт итгэдэг учир хамаагүй хэлэхээс цээрлэдэг байна. Тэдгээр нь ой, намаг хаягдсан эзэнгүй байшин, бүр сүмд ч тантай таарч мэднэ. Чөтгөр хэмээх тамын хүүгийн хүлээх үндсэн үүрэг бол хүнийг муу зүйлд уруу татах, бодлогогүй алхам хийхэд түлхэх, залхуурах өвчин, харамч сэтгэл, нүгэлт бодол, хар муу санаа төрүүлэх юм. Чөтгөр нь хүний зүүн мөрөн дээр гарч суугаад зүүн чихэнд нь элдэв муу зүйл хийхийг ятган, нүгэл үйлдэхэд өдөөн турхирч байдаг бол харин бурхан баруун мөрөн дээр нь сууж чихэнд нь шивнэн, үнэний мөрийг олоход нь чиглүүлж байдаг гэнэ. Чөтгөрүүд бүгд эр хүйстэн тул шуламтай ураг барилддаг гэж үздэг бөгөөд тэд хуримлахдаа дөрвөн замын уулзвар дээр найр хийж, хөөцөлдөн тоглож, бүжиглэн цэнгэснээс үүдэн зам дээр тоосон хуй босдог аж. Хэрэв тэр хуй руу хурц хутга шидвэл ир нь цусаар будагдаж, хуй салхи намддаг бөгөөд харин тухайн газарт туурайн мөрнүүд үлдсэн байхыг тов тодорхой харж болохоор байдаг байна. Чөтгөрийн төрөлх нутаг нь мэдээж бусад ахан дүүсийнхээ хамтаар үйл тамаа эдэлдэг халуун там. Гэхдээ чөтгөр хүссэн үедээ хаана ч гарч ирж чаддаг. Чөтгөр нь бурхантай тэрсэлддэг, маш аюултай муу ёрын хүч болон түүний гар хөл болон аахар шаахар ажилд зарагддаг ороолон гэсэн хоёр төрөлд хуваагдана. Москва орчмын нутгийн захиргаа зуслангийн байшингууд барихаар хүн амьтан оршин суудаггүй газар экскаватороор 600 м газар ухуулах үед үүссэн юм. Шинээр үүссэн цөөрмийн тогооны зүүн талд долоо, баруун талд зургаа, нийтдээ 13 булаг байв. 10 гаруй жил улиран өнгөрсний дараа цөөрмийн талаар олон янзын цуу яриа, оньсого таавар мэт зүйлс сонсогдож эхэлсэн аж. Жишээлбэл, сартай намуухан шөнө цөөрмийн дээгүүр ногоон манан татдаг ба энэ үед уснаас этгээд сонин, улих, мэгшин уйлах шиг дуу чимээ гардаг гэнэ. Нутгийн иргэд одоо энэ цөөрөмд сэлэхээс айдаг. Ялангуяа цөөрмийн долоон булагтай тал руу живж үхэхээс айгаад хэн ч очиж зүрхэлдэггүй байна. Хачирхалтай нь, зөвхөн эрчүүдийг цөөрөмд живж амь насаа алддаг ба харин эмэгтэйчүүд, хүүхдүүд ямар нэгэн ид шидээр аврагддаг аж. Нэг охин хийлдэг том бөмбөлөгтэйгээ цөөрөмд, эргээс холгүйхэн сэлж байжээ. Гэтэл гэнэт цөөрмийн тэг дунд нь өрх үүсч бяцхан охиныг долоон булаг тийш сорж эхэлжээ. Байгалийн хүч болон охин хоёрын хооронд хүч тэнцвэргүй тэмцэл үүсч эргүүлэг түүнийг үхлийн хаалга руугаа сороход охины гараас бөмбөг нь мултрав. Охины үхэлтэй тэмцэн бачимдан хашгирах дууг сонссон томчууд гүйлдэн ирж хөөрхий охиныг татаж гаргажээ. Харин бөмбөг эргүүлэгний аясаар тойрон эргэлдсээр байсан ба дараа нь уснаас хоёр бүрзгэр гар гарч ирэн гүн рүү авч одсон ажээ. Аврагчид цөөрмийн гүнд ийм “араатан” байдаг гэдэгт итгэдэггүй ч цөөрөм рүү огт орж зүрхшээж байгаа юм. Мэдээж хэрэг хараал идсэн, цөөрмийн тухай яриа адал явдалд дурлагчдын хорхойг хүргэж таараа шүү дээ. Тиймээс ч зусланд охинтой тохиолдсон явдлын дараахан Евгений гэгч сониуч эр иржээ. Тэрээр хэдэн шөнө дараалан цөөрмийн дэргэд харуулдсан бөгөөд нэг өглөө түүнийг тэндэхийн оршин суугчид эрэг дээр ухаангүй хэвтэж байхад нь олжээ. Хэдэн цагийн дараа ухаан ороод тэрээр өөрт тохиолдсон ер бусын явдлын талаар цугласан хүмүүст ярьсан байна. Шөнө дундын үед цөөрөм хүчтэй бургилан дараа нь уснаас дөрвөн мөчтэй нохой шиг амьтан гарч иржээ. Уг амьтан биеэ шилгээн усаа хагсраагаад хойд хоёр мөч дээрээ босон түүний сууж буй зүг алхсан гэнэ. Энэ үед нар үүлний цаанаас гарч ирсэн ба түүний өмнө тамын хүү өөрийн биеэр заларсан байв. Үүнийг харсан Евгений ухаан балартан газар унажээ.

     

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×