Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Чөтгөрийн цамхаг

    АНУ ын нутгийн баруун хойт хэсэгт, Их тэгш талуудын төвд, Блэк Хиллс хэмээх нарсан ойгоор бүрхэгдсэн нэг их өндөр биш нуруунаас холгүйхэн нэгэн гайхамшигтай уул байдаг.

    Нэг харахад хүчирхэг цайз бэхлэлт ч юм шиг, эсвэл аварга том хэмжээтэй байшин шиг хэлбэртэй ажээ. Хэдэн зуун км тэгш талын дунд бий болсон түүний шинэ чулууны үеийн гарал үүсэл нь бас их учир битүүлэг.

    Энэхүү том хадан цохионы орой дээр догшин ширүүн бурхан амьдардаг бөгөөд үе үе хүмүүст уурлан хилэгнэж тэднийг устгахыг хүсэж байдаг хэмээн эндхийн ойгоор ан хийж явдаг нутгийн индианчууд итгэдэг байжээ. 

    Уурлаж догширсон үедээ энэхүү чөтгөр бөмбөр нүдэн бүжиглэж эхлэхээр дуу чимээ нь аянга мэт нүргэлэн хавийн газраар нэг тархаж аянга цахилж, тэнгэрт өтгөн хар үүлс хуралдан амьтай бүхнийг галт сумаар харван устгадаг гэж боддог байв. Гагцхүү тэнгэрийн тэрхүү галт сум өөрийг нь ч хөнөөж мэднэ гэж айсан үедээ л ид шидийн хар хүчит бүжгээ зогсоодог хэмээн итгэдэг байсан гэнэ.

    Энэ нутагг ирж суурьшсан цагаан царайтай хүмүүс индианчуудаас уг домгийг дуулаад тэрхүү уулыг Дэвилс Тауэр буюу Чөтгөрийн цамхаг гэж нэрлэх болжээ. Хадархаг уулсын өмнөх тэгш тал газарт цорын газар өндөрлөг нь учраас тэрхүү уулын орой дээр аянга үнэхээр олон буудаг ажээ.

    Дэргэдүүр нь урсан өнгөрөх голын дээгүүр 400 шахам метр өндөрт сүндэрлэх атираа, судал бүхий энэхүү уулын огтлогдсон конус мэт орой нь цэлмэг өдөр 160 км холоос харагддаг ажээ. Түүний суурийн голч нь 300 метр хүрэх ба харин дээд хэсгээрээ 84 м хүртэл хэмжээгээр хумигдсан байдаг.

    Devils_Tower_in_Wyoming.jpg

    Чөтгөрийн цамхаг

    Чөтгөрийн цамхагийн хэлбэр нь үнэхээр хачин сонин учраас харсан хүмүүст элдвийн сэтгэдэл төрүүлэн түүнтэй холбоотой олон домог яриа гарахад хүргэж байжээ. Байгалийн энэхүү чамин бүтээлд орчин үеийн кино урлагийнхан хүртэл анхаарлаа хандуулан "Гурав дахь түвшингийн холбоо" хэмээх холливуудын нэгэн кинонд харь гаригийнхны хөлөг энэхүү уулан дээр бууж байгаагаар гардаг. 

    Харин геологчдын хувьд бол энэхүү хүрмэн чулуун конусын гарал үүсэл тийм ч таагдашгүй зүйл бишээ. Тавин сая жилийн тэртээ Их тэгш тал газрыг далай тэнгис бүрхэж байх үед Чөтгөрийн цамхаг байгаа энэ хэсэгт асар зузаан хурдас хуримтлагдаж байсан ба тэдгээр хурдасууд нь халуун хайлмаг магмыг өөртөө цуглуулсаар үүссэн байна. тэнгисийн ёроолд байсан элс, шавар, занар, шохойг хага яран царцсан магма царцан газрын гадаргад гүйцэд ил гарч чадалгүй баган хэлбэрийн хүрмэн чулуу үүсгэснийг эрдэмтэд штокийн биет гэж нэрлэдэг ажээ.

    Сая сая жилийн дараагаар тэнгисийн ус ширгэж харьцангуй зөөлөн тунамал чулуулгууд нь элэгдсээр энэхүү аварга том хадыг ил гаргаж орхижээ. Түүнийг үүсгэж байгаа хүрмэн чулуу нь хөрж царцах явцдаа зургаан талт багана хэлбэрийн гайхамшигтай сайхан хэлбэртэй болсон байна. үүнтэй төстэй олон талт призмүүдийг хүрмэн чулуу бүхий өөр газруудад ч үзэж болно. Тухайлбал Ирландийн Аварга хүмүүсийн гүүр, Курилын арлуудын эргийн хадан цохионууд гэх мэт.

    Гэвч хязгааргүй өргөн уудам талын дунд хэдэн зуун метр сүндэрлэх Чөтгөрийн цамхаг нь ховорхон тохиолдох өвөрмөц үзэсгэлэнг бий болгожээ. Хамгийн бат бөх чулуулгууд ч гэсэн элэгдүүлэх үйл явцыг тэсвэрлэдэггүй болохоор тэрхүү олон талт баганын оройн хэсгүүд аажмаар элэгдэн тасран доош унасаар бэлийнх нь налуу хэсгийг үүсгэсэн нь ойлгомжтой. Тэглээ ч гэсэн энэхүү өндөр цилиндрийн үндсэн хэсэг нь урьдын адил үзэсгэлэнтэй хэвээрээ байна. Түүн рүү авиран гарах, ялангуяа буухад их хэцүү.

    Орчин үеийн нарийн, найдвартай төхөөрөмжөөр зэвсэглэсэн хашир туршлагатай уулчинд хүртэл амаргүй даваа болно. Ямар ч байсан хамгийн анх түүний орой дээр авиран гарсан хүнийг нисдэг тэргээр буулгаж авахад хүрч байсан юм.

    Энэхүү Чөтгөрийн цамхаг хоёр зуу гаруй жилийн турш алдраа дуурсгаж байгаа билээ. Байгалийн энэхүү гайхамшгийн дүрс, гэрэл зураг газарзүйн сурах бичгүүд, геологийн ном товхимолуудад хэвлэгдэн дэлхий даяар түгсээр иржээ.

    АНУ ын хойт хэсгээр аялсан жуулчин түүний аварга сүрт төрхийг үзэж, бэл ёроолынх нь хүрмэн чулуунаас жаахан ч гэсэн хэсгийг дурсгал болгон авч үлдэхийг хүсдэг ажээ. Энэхүү өвөрмөц хадан цохионы хүнийг соронздон татах увдисыг тайлбарлахын аргагүй юм. Байгалийн үзэсгэлэнт газруудад байрласан үүнээс илүү сонин хачин хад чулуунууд Америкт олон байдаг ч Аварга хөшөөнүүдийн хөндий дэх хараал хүртсэн чулуун хот, Колорадогийн хавцал дахь тунамал чулуулгуудын аль аль нь жуулчдыг тэгтлээ их татаад байдаггүй.

    Каппадокийн болон Мадагаскарийн "чулуужсан ой", Метеорийн цайз, эсвэл Халонгийн булангийн арлуудын мөлгөр бөөрөнхий малгайнууд зэрэг нь ердөө л сэтгэл баясгасан байгалийн үзэсгэлэнтэй сайхан газрууд гэдгээс хэтрэхгүй билээ. Тэднийг харж баясан биширч болно. Гэвч шинэ сонин сэтгэгдэл ард нь хоцордог. Харин дараа нь зүгээр мартагдаж орхидог. Манай гаригийн газрын гүний догшрон буцалсан их хүч хийгээд газар дээрх удаан хугацааны тэвчээртэй үйл явцуудын хамтаар хүчээр бий болсон хүний гар. шавар гагнаас оролцоогүй бүтсэн байгалийн энэхүү аварга байгууламж бол харин огт өөр хэрэг. 

    Түүнийг хармагц хүндэтгэл бахархал, Плугонын эзэмшилд /газар доорх ертөнцийн хааны эзэмшилд/ байгаад эрх чөлөөтэй болж газар дээр гарч ирээд аянгын догшин үүлстэй тулалдахад бэлэн болсон мэт ямар нэгэн хэмжээ хязгааргүй их хүчийг бие махбодоороо мэдрэх мэдрэмж төрдөг.

    Америкийн Аугаа Их тэгш талуудын дундаас сүндэрлэн гарч ирээд бэрсгэр сэрэвгэр энгэр хажуугаа аянгын хүчит цахилалт, олон жилийн догшин ширүүн салхины өөдоөс сөргүүлэн тавьсан Чөтгөрийн цамхагийн сүр хүчийг мартах аянчин, жуулчин гэж ганц ч байхгүй ээ.

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×